Riverside Code at Qingming Festival-6
Хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын ах
Сон: эр, сонины сурвалжлагч
Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш
Я: эр, задлангийн эмч Яао
Эр: Шурагаа. Шурагаа хурдан буулга. Хурдан олс аваад ир.
Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.
Эр: Мянга мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.
Эр: Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.
Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.
Эр: Дөрвөн зүг, найман зовхисын хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.
Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 6-р анги
Бичиг: Бүх зүйлийг хөдөлгөгч хүч нь гадна бус дотоод хүч юм. Хойд Сүн гүрэн Жан Зай.
В: Тэгэхээр тэд нар... Аан...
Гү: Чи тэр хоёрыг юу гэж бодож байна?
В: Тэр хоёр...
Гү: Таагүй зүйлтэй учирсан жирийн хүмүүс. Гэвч замын дунд бидэнтэй таарчихсан. Бас тэд бидэнд завин дээр байсан хэрэгтнийг барихад тусалсан.
В: Тийм ээ.
Т: Кайфэний байцаан шийтгэх газар дээрэмчдийн бүлгийн толгойлогч Шиао Ишуйг баривчилсан. Хүрээний зүүн захад амьдардаг Жао овогт хэрэгтнийг барихад чухал хувь нэмэр оруулсан. Харгис хэрцгий хэрэгтнүүд гэмгүй иргэдийг хороож маш том хэрэг үйлдсэн. Хуулийн дагуу тэднийг хатуу шийтгэх болно. Тиймээс нийслэл хүрээний иргэд айж сандрах зүйлгүй өөрсдийн амьдралаар амьдрахад болно.
Жао: Ах аа. Ах аа. Ах аа. Асуух юм байна. Хотын зүүн захад амьдардаг Жао гэгчийн бүтэн нэр нь хэн юм бол?
Эм: Хөөе. Би мэднэ. Тэр Жао овогт эмэгтэй хүн.
Эр: Эмэгтэй?
Эм: Эмэгтэй?
Эм: Хөгшин хатагтай байдаг гэсэн.
Эр: Хөгшин хатагтй?
Эм: Тийм ээ.
В: Хөөе. Ноёнтон дуудаж байна.
****************
В: Байцаан шийтгэх яаманд ажиллаж, дүрэм журмыг мэддэг гэсэн, манай Кайфэний байцаах газрын журам илүү хатуу шүү. Болгоомжтой л байгаарай. Хөөе. Наана чинь байцаан шийтгэх газрын өмнөх дарга нарын нэрс байгаа. Битгий хүр ээ. Хүндэтгэлтэй бай. Нүд сайтай гэдэг нь.
Бичиг: Бао Жэн.
Эр: Ван ноёнтон.
В: Ийшээ. Яв аа.
Гү: Зарлал уншсан уу?
Жао: Уншсан. Та...Чшшш чшш...
В: Шиао Ишуйг Луо Жуний гэрээс баривчилсан. Дахиад жаахан л оройтсон бол Луо Жунийг мөчөөр нь салгах байсан юм. Чиний өгсөн мэдээлэл сайн байсан.
Жао: Зүгээр л таамаг. Гү мөрдөгчийн л чадвар.
Гү: Өнөөдөр Шиао Ишуйг байцаахад туслуулахаар дуудсан юм.
Жао: Үгүй ээ, үгүй үгүй.
Гү: Кайфэний шийтгэх газар шагнана аа.
Жао: Гү мөрдөгч өө. Мөнгө авах сайхан ч гэсэн... тэр Шиао Ишуй дээрэмчин. Би айж байна. Хаана байгаа юм?
В: Өдөржин хана цохиод байна. Хана нурахаар эндээс гараад танай гэр бүлийг хорооно гэсэн.
Жао: Гү мөрдөгч өө. Байцаана гэхээр... би юу асуух юм?
Гү: Энэ... тэрний ард байсан Ди Луны бичсэн захиа. Тэрний биеэс олсон юм. Байцаалтын үеэр энэ хэрэг болж магадгүй.
Жао: Шиао ах аа.
Ш: Өөдгүй золиг. Чамаас болж намайг барьсан. Хүрээд ир. Нааш ир... Чамайг ална даа. Нааш ир. Хүрээд ир ээ.
Жао: Яах гээ вэ? Гараад ир. Гараад ир.
Ш: Нааш ир... Чи...
Жао: Хүлээж бай. Би удахгүй чамаас хариугаа авна. Шиао Ишуй. Аавынхаа өшөөг авмаар байна гэсэн байх аа? Энийг... таньж байна уу?
Ш: Миний аавыг алсан хүний бичиг байна. Чи энийг хаанаас авсан юм?
Жао: Тусалбал надад ямар хариу барих юм?
Ш: Байгаа бүхнээ өгье. Суллагдсаныхаа дараа хүссэн бүгдийг чинь хийнэ.
Жао: Энэ хүн... Ди Лун. Байцаан шийтгэх яамны шүүгч. Гэхдээ би тэрнийг алчихсан. Би алчихсан.
Ш: Яагаад чамд итгэх ёстой юм? Өгөөч дээ. Хулчгар амьтан. Тэнгэрт болсон үзэгдлийг урвагч этгээдүүдийг санаачлагар тасалдуулсан хүмүүс харийн хүмүүс байсан нь батлагдсан. Түүнээс гадна Вэн Юүэ хэмээх эмэгтэй, түүний нөхөр байцаан шийтгэх яамны бичээч Жао Буёоугийн хамт тэдэнд тусалсан. Энэ хэргийн ард хэн байгааг олж мэдэхийн тулд би чадах бүхнээ хийх болно. Тэр үед би хариуцлагаа хүлээж, өршөөл эрэх болно.
Жао: Одоо итгэсэн үү?
Ш: Итгэлээ. Энэ захиаг явуулсан бол Жю арь та хоёр үхэх байж.
Жао: Тэгээд би тэрнийг алсан юм.
Ш: Би тэр мууг 15жил хайсан. Чиний гарт үхсэн гэж бодохоор... За яах вэ. Тавилан юм байлгүй. Хэл. Надаас хүсч байгаа юм чинь юу юм?
Жао: Гуравхан асуулт байна.
Ш: Асуу.
Жао: Ган Лианаас гадна... манай эхнэрийн хэн болохыг өөр хүнд хэлсэн үү?
Ш: Намайг тийм сул амтай гэж бодоо юу?
Жао: 15жилийн өмнөс нотлох баримтыг яаж олсон юм?
Ш: Бид нар шиг хүмүүст нэг дүрэм байдаг юм. Захиалга өгч байгаа хүн царайгаа харуулахыг хүсэхгүй байгаа бол уутан дээр “хутга” гэж бичдэг юм. Тэгээд дотор нь захиа, мөнгө, бас юу хийлгэх гэж байгаагаа бичдэг. Тэгж байж захиалга өгсөнд тооцдог. Тэр захиалгыг ирэхэд би жирийн л нэг захиалга гэж бодсон. Гэтэл дотор нь мөнгө байгаагүй. Аавын маань алтан шүд байсан. Бас захиа, хоёр нотлох баримт. Захиа нь их сэжигтэй байсан. Танай гэрийнхнийг ал гээд 200лиан хийсэн байсан. Захианы үсэгнүүдийг номноос авсан байсан. Захианд аавын аллагын талаар бичсэн байсан. Тэрнийг алсан хүн Чинмин наадмын үеэр тэнгэрт сайны үзэгдэл гаргах гэж байсныг би мэдэж байсан. Өшөөгөө авахын тулд завинд сууж, тэр хүнийг алах хэрэгтэй болсон. Тэгвэл тэр хуурамч үзэгдэл болохгүй.
Жао: Хэл дээ. Зүүн хүрээнд ирээд манай эхнэрийг яаж олсон юм?
Ш: Байцаан шийтгэх яамнаас хэргийн бичвэрийг авах хэрэгтэй байсан. Тэгээд тэнд өдөр болгон очиж, орох боломж байна уу гэж хардаг байсан юм. Тэгж байгаад нэг өдөр чамд хоол аваачиж өгөхийг харсан. Тэрнийг аавтай цуг үхчихсэн гэж бодож байсан юм.
Жао: Миний эхнэр азтай хүн. Сайхан амьдарч байгаа. Тэгээд ч, надад ганц удаа хоол авчирч өгөөгүй. Энэ олон жил нар, бороо хамааралгүй өдөр болгон хоол авчирч өгдөг байсан.
Ш: Хурдан зайлахгүй юу... Сайн санаж яв, Жю арь миний эмэгтэй. Минийх. Эндээс гараад би тэрэн дээр очино.
Жао: Шиао Ишуй. Чи өшөө авахыг хүссэн. Надад гэр бүл байгаа. Сайн сонс. Миний эхнэрийг дахиад оролцуулах юм бол би чамайг ална.
Ш: Жао Буёоу, хулчгар юм байх гэж бодсон чинь... Алив, намайг ал л даа. Одоо ал. Хүрээд ир. Ир. Хүрээд ир... Намайг ал. Жю арь, намайг хүлээж байгаарай.
Жао: Чамайг...
В: Хөөе, яах гээ вэ? Жао Буёоу? Тавиач.
Жао: Алчихъя л даа.
В: Тавь. Тавь. Тавь гэж байна.
Ш: Жао Буёоу. Намайг ална гэнэ ээ?
Жао: Ван байцаагч аа. Манай эхнэр дээр очвол би яавал дээр вэ?
В: Сайн бодоод үз. Ийм ноцтой хэрэг үйлдсэн хүн суллагдахгүй.
Жао: Суллахгүй юм уу?
В: Яасан ч үгүй.
Жао: Ойлголоо.
******************
Жао: Гү мөрдөгч өө. Гү мөрдөгч өө. Хөөх. Ийм том газарт ногоо тарьж. Кайфэний арын хашаанд ногоо тарьчихсан байх гэж.
Гү: Өмнө нь цэцэг ургамал ургадаг байсан юм. Хэрэггүй санагдаад би бүгдийг нь сугалаад авчихсан. Тэгээд оронд нь ногоо тарьсан юм.
Жао: Та яагаад ногоо тарих дуртай юм?
Гү: Тэр үед Жинюан армид тулалддаг байхад хүнс тэжээл хомс байсан. Ли Яан ах хурангийн эргэн тойронд ногоо тарьдаг байсан. Ногоо үнэ цэнэтэй зүйл.
Жао: Тэгвэл Ли Яан ахынхаа дурсгалд зориулж тарьдаг байх нь ээ?
Гү: Идэж гэж ногоо тарьдаг юм.
Жао: Тийм ээ, Ли Яан ах ногоо идэх дуртай болохоор. Энэ юу юм?
Гү: Наадах чинь байцаа.
Жао: Манай эхнэр энийг түүхийгээр нь идэж болдог гэсэн.
Гү: Наадахыг чинь бууцаар борддог юм. Завтай байгаа бол тэр гогод хураагаад өг.
Жао: Гү мөрдөгч өө.
Гү: Идэж болохгүй шүү.
Жао: Гү мөрдөгч өө, гогод аваад ирлээ. Энэ хүрэх үү?
Гү: Чи бүгдийг нь сугалаад авчихсан юм уу?
Жао: Тэгсэн. Сугалахгүйгээр...
Гү: Гогодыг хайчилж авдаг юм. Гогодыг хайчилж авдагийг мэддэггүй юм уу?
Жао: Сайн тогтоогоод авъя. Гогод сугалж байхдаа би Ли Яан ах одоо амгалан нойрсож байгаа байх гэж бодлоо. Та өшөөг нь авсан болохоор.
Гү: Зүгээр л нүдэн дээр ил байгаа салбадайг цааш нь харуулсан. Ди Лун... Өшөөгөө авсан гэж хэлж болохгүй.
Жао: Гү мөрдөгч өө. Ди Лун үхэхийнхээ өмнө ард нь тусалдаг хүн байгаа гэсэн. Тэр хүн хэн болохыг та таамаглаж байгаа биз дээ?
Гү: Тэр үед Ли Яан ах... Лианжэгийн тээврийн дэд сайдын албан тушаалд томилогдсон. Тэгэхэд хааны гэр бүлд үнэт эрдэнэс, ховор чулуу цуглуулж өгдөг алдартай нэгэн байсан. Хүмүүсийг дээрэлхэж, сүрдүүлдэг. Ах тэрнийг хэд хэдэн удаа зэмлэж байсан болохоор тэр хоёр өстэй болсон.
Жао: Ахын чинь өстэй тэр хүн Байцаан шийтгэх яаманд байсан уу?
Гү: Зоу Миан.
Жао: Ди Луны ард байгаа хүн Зоу Миан. Хааны гэр бүлд тал засахын тулд Ди Лунд тэнгэрт болсон үзэгдлийг бүтээхийг даалгасан. Шиао Ишуйгийн ард байгаа нууцлаг хүн зориудаар тэр үзэгдлийг хорлон сүйтгэсэн. Гаднаас нь харахад хорон санаатнууд тулалдаж байгаа мэт боловч үнэндээ бол нүднээс далд хүн чанаргүй амьтад тулалдаж байгаа юм.
Гү: Яг үнэн.
Жао: Тийм хүмүүс тулалдаж байгаа бол жирийн иргэд ойртохгүй байсан нь дээр.
Гү: Ойртохоос айгаад байх юм бол амьтнаас өөрцгүй байх болно.
Жао: Гү мөрдөгч өө. Та яг миний бодож байсныг хэллээ. Энийг цэвэрлэхэд чинь тусалъя. Та Зоу Мианыг яах гэж байна?
Гү: Би амьд байгаа цагт тэрнийг заавал цаазлуулна.
Жао: Гэхдээ тэр хэтэрхий хүчирхэг.
Гү: Яарах хэрэггүй. Боломж гарч л таараа.
Жао: Надад нэг асуух юм байна. Ван Фу доод хүмүүст мөнгө олох өөрийн гэсэн арга байдаг гэж ярьж байсан. Надад заагаад өг гэж хэлээд өгвол болох уу? Энэ... Миний байшин авч чадах эсэх танаас шалтгаална.
Гү: Байшин авах гэж байгаа бол өөртөө найд.
Жао: Тэгнэ ээ, мэдээж.
****************
Ю: Жао Буёоу.
Жао: Аан?
Ю: Чи өчигдөр ирсэнээсээ хойш хачин сайхан ааштай байна. Юу болсон юм? Надад хэлэхгүй юм уу?
Жао: Мэдчихсэн юм уу? Надад хэн ч саад болохгүй бол сайхан л байна. Сайн мэдээ, номын ах чинь баривчлагдсан. Тэрнийг суллахгүй гэсэн.
Ю: Тэрнийг баригдсанд юундаа баярласан юм?
Жао: Тэрнийг баригдсан гээд уурлаад байгаа юм уу?
Ю: Би... Би тэрэнд санаа зовоогүй. Өөрийнхөө хийсэн хэргээс болж баривчлагдсан хүн. Тэр баривчлагдсан болохоор... миний... нууцыг задалчихвал яах юм?
Жао: Номын ах чинь өөрөө сайн мэдэж байгаа. Гэхдээ хэдэн хүн амины хэрэгт холбогдсон болохоор суллахгүй гэж байна лээ. Тэгэхээр нэг хэсэгтээ айх юм байхгүй гэсэн үг. Хүссэнээрээ амьдарч болно.
Ю: Надад ч гэсэн хэлэх юм байна. Сангийн яамнаас өгсөн захиалгыг би зөвшөөрчихсөн.
Жао: Сайн байна. Том барцадыг давсан бол хойшид азтай байна гэсэн үг.
Ю: Тийм болохоор би сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэж бодсон. Дахиад мөнгө зээлэх хэрэг гарсан байсан ч, Мажие гудамжинд байдаг тэр байшинг заавал авна.
Жао: Тэр байшинг авахаар шийдчихсэн үү?
Ю: Мэдээж. Би хэлсэн биз дээ. Өөрийн гэсэн гэр л гэр байж чадна гэж.
Жао: Тийм ээ. Би Хуан ноёнтой очиж уулзаад шүүхэд өргөдөл гаргахыг гуйя. Авъя.
**************
Бан: Жао Мо. Жао Мо. Аан? Хааччихав аа? Энд юу хийж байгаа юм бэ?
Бичиг: У Чиао, У овогтын гуравдугаар охин /товчлол: У/
Бан: Хөөрхөн бүсгүйд дурлачихаа юу? Эмэгтэй хүн рүү ингэж харахыг чинь анх удаа л харж байна.
Дүү: Тэргэнцэр нь удирдахад хэцүү.
Бан: Болно оо, болно болно. Хурдан хоолоо идье. Үдээс хойш бэр эгчтэй явж байшин үзэх ёстой.
Эр: Мантуун бууз ирлээ. Мантуун бууз ирлээ.
Эр: Минийх яасан бэ?
Эр: Таны бууз. За, энэ таных.
Эр: Амттай байна.
Эм: Цуу очиж байна. Одоохон.
Дүү: Мантуун бууз амттай ч гэсэн ингэж идэх хэрэг байгаа юм уу?
Бан: Суудал гарахыг хичнээн удаан хүлээсэн билээ дээ. Мантууны дагина хийсэн болохоор амтархан идэхгүй бол болохгүй.
Дүү: Идэх гэж мөнгөөр авсан болохоор амтных нь төлөө мөнгө төлсөн гэсэн үг. Харагдах байдал нь ямар хамаатай юм?
Бан: Хамаатай байлгүй яадаг юм. Мантууны дагина гэдэг нэрээр л ийм байгаа шд. У Чиао өрөвдөлтэй юм аа. Багаасаа хөл дээрээ явж чадахаа байсан. Гэхдээ өдөр болгон ажилдаа ирэх, явахдаа үүрч явдаг сайн ахтай. Хүний ахыг хардаа.
Дүү: Чи тийм байсан бол би хамаагүй дээр тэргэнцэр хийж өгөх байсан юм.
Бан: Юугаа яриад байгаа юм? Явж чадахгүй байсан ч, би өөрөө тэргэнцэрээрээ явчихна. Таны тэргэнцэр хэрэггүй. Буузаа хурдан ид.
Эр: Манай хоолны газарт анх удаа ирж байна уу? Амт нь зүгээр байна уу?
Бан: Ёстой амттай.
Эр: Сайн мэдээ.
Бичиг: У Шиан У овогтын ууган хүү/ товчлол: Уу/
Уу : Манайх анх удаа ирж байгаа хүмүүст энийг өгдөг юм. Дөрвийг цуглуулах юм бол хулсны үндэс, гахайн махтай мантуун бууз үнэгүй өгнө. Сайхан хооллоорой. Би очоод хараадахъя.
Бан: За.
Уу: Өршөөгөөрэй.
Эм: Уначихаж.
Уу: Яагаад уначихав аа? Чи зүгээр үү?
Эр: Зүгээр ээ. зүгээр. Гэхдээ энэ...
Уу: Хурдан наад буузныхаа үнийг төл.
Эр: Аан? Гэхдээ... Энэ хүн яарч яваад намайг мөргөчихсөн шд.
Дүү: Сун Бо биш үү?
Бан: Яагаад эргээд ирсэн юм бол?
Бичиг: Сун Бо, ажилтан /товчлол: С/
Уу: Тэгээд би чамд дахиад бууз өгөх болж байна уу?
С: Гялайлаа.
Уу: Битгий мөрөөд. Хар ажил хийдэг юм байж. Сохор юм уу? Энэ хүнийг мөргөчихөөд буруутгаж байдаг. Нэг жигнүүр мантуун бууз ямар үнэтэй байдгийг чи...
Бан: Хөөе, яах гэсэн юм?
Уу: Мэдэх үү?
Бан: Очих хэрэггүй. Таныг хараад ичнэ шд.
Уу: Байж байгааг нь. Зүүн хүрээнд ажилладаг юм байж дүрэм мэддэггүй юм уу? Мөнгөө төл.
С: Эрхэм ээ. Энэ үнэхээр надаас болоогүй. Тэгээд ч миний нэг өдрийн хөлс хоёр мантуу ч авч хүрэхгүй.
Уу: Шалтаг хэлэхээ боль. Хурдан төл. Бушуул. Тэгэхгүй бол зодно гэж мэд.
Дүү: Сун Бо. Сун Бо. Сун Бо.
С: Одоохондоо надад мөнгө алга. Мөнгө удахгүй авчраад өгье. өршөөгөөрэй.
Уу: Мөнгөө авчирч өгөөрэй.
Дүү: Сун Бо.
Хүсүүс: Юу болоод байна аа? Яасан бэ?
Бан: Байна уу? Очих хэрэггүй гээд хэлээд байхад чинь. Ийм үед хэрэггүй гээд байхад. Та хүүхдүүдтэй ойлголцдоггүй байсан. Хүүхдүүд таныг тэнэг гээдэг байхад Сун Бо л тантай тоглодог байсан.
Дүү: Тэднийх яагаад гэнэтхэн Зүүн хүрээнээс нүүснийг би ойлгохгүй байна.
Бан: Тантай байнга тоглосоор байгаад гутралд орсон юм бол уу? Орой болчихлоо. Миний ажлын эхний өдөр. Би явлаа.
Дүү: Дахиад дэмий юм хийх гэж байна уу? Хөөе. Эмнэлэг тийшээ шдээ.
Бан: Таван цагт шүү. Зуучлалын газар уулзъя.
***************
Эм: Ашгүй бидний ээлж боллоо. Яасан ч удаан юм.
Эр: Хуан ноёнтон уулзах гэж байгаа бол удаан дугаарлана.
Эм: Анхааралтай байгаарай. Юмаа мартав.
Эр: Санаа зоволтгүй.
Эр:Дараа дахиад ирээрэй. Дараа уулзъя. Сайн яваарай.
Эр2: Сайн сууж байгаарай.
Эр3: За.
Эр: Хөөе. Ноёнтон. Түр хүлээж байгаарай. Орж болохгүй.
Дүү: Би хүнтэй уулзахаар...
Сон: Мо арь. Би ирлээ. Даамал аа, миний нийтлэл бичих гэж байгаа хүн. Миний найз.
Эр: Худлаарай.
Сон: Даамал аа, санаа бүү зов. Удахгүй ээ. Яг цагаа олж ирлээ. Өнөөдрийн сонин яг хэвлэлтээс гарсан. Очиж харъя.
Эр: 3-р эгнээ Ли. 9-р мөр. 4-р эгнээнд Ши. 5-р мөр.
Сон: Тэрийг хар даа.
Дүү: Залуу баатар, Энэтхэгийн ид шидийн нууцыг тайлав. Хэргийг илчилж, үе үеийнхэнд мэдлэгээ үлдээж байна. Гэхдээ... Арай л хэтрүүлчихсэн юм биш үү?
Сон: Мо. Хэтэрхий даруу байна. Чи тэр өдөр Биан голын эрэг дээр чадварынхаа өчүүхэн хэсгийг харуулж, түшмэлүүдэд хэргийг илрүүлэхэд нь тусалсан. Энийг дөнгөж сая хэвлэсэн юм. Чи бол залуу баатар. Энийг тараасны дараа хотынхон чамайг бүгд мэддэг болно.
Дүү: Байз. Энэ... Үнс ээ? Энэ чинь шороо. Буруу биччихсэн байна.
Сон: Өршөөгөөрэй. Гэхдээ, хүмүүс энийг анзаарахгүй байх. Хүмүүс гол үйл явдлыг л сонирхоно.
Дүү: Хэрэг шалгаж байгаа бол өчүүхэн зүйл ч чухал.
Сон: Мо...
Дүү: Даамал аа. Даамал аа. Даамал аа. Энэ нийтлэлд нэг үг буруу биччихэж. Засах хэрэгтэй.
Эр: Хэтэрхий их хугацаа, ажиллагаа орно. Дахиад хэвлэх хугацаа алга. Хөөе хөөе хөөе. Түрүүн нэг үсэг сайн харагдахгүй байсан. Энэ нь буруу байна. Наадахаа зас. Зураас нь буруу байна. Хөөе. Яах гээ вэ? Наадахдаа битгий хүр. Юу хийгээд байгаа юм?
Дүү: Даамал аа. Би үсэг сонгох, өрөхөд зориулдаг хугацааг чинь богиносгож чадна.
Эр: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Дүү: Гэхдээ та үнс гэдэг үгийг шороо гэдэг үгээр солино гэж надад амал. Тэгвэл би зааж өгье. Миний аргыг хэрэглэвэл маш их цаг хэмнэж болно.
Эр2: Энийгбид нар хэдэн жил хийж байгаа билээ дээ. Бүтэхгүй ээ.
Эр: За яах вэ. амалъя.
Дүү: Сон.
Сон: Аан?
Дүү: Хамгийн их ашигладаг үсгийг авчраад өгөөч.
Эр2: Энэ юу вэ?
Эр3: энийг тэгээд яах юм?
Дүү: Унш.
Сон: Мей...
Хүмүүс: Хөөе. Хүүе, эргэж байна. эргэлддэг юм байна.
Сон: Чуан...
Хүмүүс: Нээрэн болж байна. гайхалтай.
Дүү: Хэрэгтэй үсэгнүүдээ дарааллаар нь энэ дээр байрлуулахад болно. Энийг эргүүлээд хэрэгтэй үсэгээ авчихна. Таван хүний хйидэг ажлыг хоёр хүн хийж болно.
Хүмүүс: Сайхан санаа байна.
Сон: Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тэгвэл.. .
Дүү: Шинээр хэвлэе.
Эр4: Тэгэхгүй л байхаа даа.
Эр: Тэгж болно оо. Гэхдээ мөнгийг нь хэн өгөх юм? Чи өгөх юм уу?
Дүү: Та булхайцаж байна уу?
Сон: Ноёнтон. Мо танд зөндөө мөнгө хэмнэж өгөөгүй гэж үү?
Эр: Тийм ээ. Ажилчдын хөлс хэмнэж өгсөн. Өмнөх шиг их ажиллах шаардлагагүй болсон болохоор цалингийн чинь талыг хаслаа. Та хоёр... чирээд гарга.
Дүү: Даамал аа. Та амалсан шд. Амалсанаасаа буцаж болдог юм уу? Засахгүй юм бол хэвлэх хэрэггүй.
Эр: Харин ч их ажиллах нь.
Эр: Зайл.
Дүү: Сонин зугаа ч гэсэн, зөв юм бичих хэрэгтэй шд.
Сон: Мо...
Эр: Явъя.
*****************
Жао: Эрхэм ээ. Хуан ноён байгаа биз дээ?
Эр: Байгаа.
Жао: За за. Гялайлаа.
Эр: Оточ оо. Өөр оточ дууд л даа. Түрүүн гар л жаахан өвдөөд байсан. Одоо бүх бие өвдөж байна.
О: Санаа зовох хэрэггүй. энэ миний шавь байгаа юм. Чадвартай бас сурах хүсэлтэй. Жаахан чадал ихтэй.
Эр: Ёоооёо.... амь авар. Амь авар.
О: Бан. Тавь...
Бан: Гө оточ оо. Энэ юу билээ?
О: Чи энд удаан ажилласан. Хичээл зүтгэлийг чинь үнэлэх ёстой. Гэхдээ оточ болоход авъяас хэрэгтэй байдаг юм. Чамд тийм авъяас алга. Яв даа. Яв яв.
Жао: Өршөөгөөрэй. Хуан ноёнтон хэзээ уулзаж болох вэ?
Эр: Хуан ноён явчихсан шдээ.
Жао: Явчихсан?
Эр: Тийм.
Жао: Би-би энд өдөржин хүлээж байхад чинь. Тэгээд надад явчихсан гэж хэлэхгүй яасан юм?
Эр: Манай Хуан ноён завгүй хүн. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Хн...
Ю: Итгэж болохгүй хүн шүү. Яагаад ирэхгүй байна аа?
Эр: Илжиг унаж байшингаа үзээрэй, үнэгүй шүү.
Эр: Манай Тианшуй гудамж урагшаа харсан. Агааржуулалт сайтай. Дунд нь цөөрөм байдаг. Хойд талд нь хааны сүм байдаг.
Эр: Би нэг нууц хэлье. Тэнд дандаа язгууртнууд, ноёд түшмэлүүд амьдардаг юм.
Бан: Инээ л дээ. Байшин авах гэж байж.
Дүү: Чи баяртай байна уу? Тэгээд яагаад инээхгүй байгаа юм? Чамд ч гэсэн бодсон юм байгааа биз дээ?
Жао:Хөөе. Чи хэн бэ? Хөөе. Чи юу шидчихэв? Хөөе.
Бан: Бэр эгч ээ. Бэр эгчээ.
Дүү: Бэр эгч ээ.
Ю: Ах чинь хаана байна?
Дүү: Ах ирээгүй байна.
Ю: Тэгвэл хүлээхээ больё. Хэдүүлээ явъя.
Эр: За, болгоомжтой яваарай.
Эр: Эрхэм ээ... Вэн авхай. Дахиад байшин үзэхээр ирээ юу? Бараг жил өнгөрсөн байна.
Ю: Өгөөдөр урьдчилгаа мөнгө төлөхөөр ирлээ. Майжие гудамжинд байсан байшин. Өнөөдөр худалдаж авъя.
Эр: Болж байна. Яг одоо гэрээ бичээд өгье.
Ш: Бидэн шиг ажил хийдэг хүмүүст дүрэм байдаг юм. Захиалга өгч байгаа хүн өөрийгөө нууцлахыг хүсвэл, богцон дээр нь “хутга” гэж бичдэг юм.
Жао: Жан Чинианыг 5хоногийн дараа хороо. Шагнал нь 100алтан зоос. Тушаал гүйцэтгэхгүй бол гэр бүлийг чинь хорооно.
Эр: Зам тавь. Зам тавь. Замаас холд.
Эр: Замаас холд.
Эр: Замаас хурдан холд.
Эр: Холд холд холд.
Эр: Замаса холд.
Эр: Зам тавь...
Ю: Хөөе. Тэр тэр... Хурдан нааш ир...
Бан: Бэр эгч ээ.
Ю: Чи зүгээр үү?
Эр: Жан Чиниан авхайн амрыг эрье. Танд юунгаар туслахсан бол?
Ч: Өмнөхтэй адил...
Бан: Жан Чиниан.
Ч: Шинэ, содон юм байна уу гэж харахаар ирлээ. Мартсанаас... миний даалгасан байшингууд яагаад одоо болтол зарагддаггүй билээ?
Эр: Хэдийг зарчихсан байгаа. Гэхдээ саяхан Яанлоу гудамжинд малгайтай чөтгөр гарч ирсэн гэсэн яриа тархсан.
Ч: Дэмий юм ярихаа боль.
Хүмүүс: Хөөх. Үзэгслэнтэй юм аа. Хөөх.
Бичиг: Жан Чиниан.
Ч: Зуучлагчдыг дуудаад ир. Хэн тийм цуу яриа тараасныг би өнөөдөр олох болно.
Эр: Чиниан авхай. Пан овогтын өргөө.
Эр2: Донхуа гудамжинд байдаг Пан овогтын өргөөр сонирхоорой. Хоёр давхар нь өмнө зүг рүү харсан. Хүрээний талыг бүхэлд нь харж болно. Манай хүрээнд өөр ийм газар байхгүй.
Эр: Лиан овогтын өргөө. Бей Юуан гудамжинд байдаг Лиан овогтын өргөө Зүүн хүрээнд байдаг хамгийн том өргөөний нэг. Гурваас дөрвөн өргөөтэй тэнцэхүйц том.
Эр: Лин овогтын өргөө ч мөн хамгийн сайн өргөөнүүдийн нэг. Лиан овогтынхоос бага боловч гэхдээ байрлал нь үнэхээр сайн.
Хүмүүс: Энэ хэн юм болоо? Ийм баян юм байх даа?
Эр: Нөгөө алдартай Уан Чиниан гээч. Зүүн хүрээний тал ньэрнийх.
Бан: Гэрээгээ хангалттай удаан хүлээлээ. Хэзээ гарын үсэгээ зурах юм бэ?
Дүү: Бид нар ч гэсэн худалдан авагч. Ялгавартай хандаж байдаг. Ийм дүрэм байдаг юм уу?
Бичиг: Кан Чиан, Жан өргөөний даамал.
Эр: Дүрэм журмыг хөрөнгөтэй нь тогтоодог. Өршөөгөөрэй.
Бан: Бид нар түрүүлж ирсэн шд.
Эр: Залуу авхай, та гомдолоод байгаа юм уу?
Ю: Дүү нар маань шулуухан үгээр хэлсэн нь үнэн боловч, тэдний зөв. Түрүүлж ирсэн хүнд түрүүлж үйлчилдэг дүрэмтэй.
Ч: Дүрэм... та нар шиг жирийн хүмүүст л хамаардаг юм.
Бан: Мөнгөтэй бол болдог юм уу?
Ч: Та нар нэг гэр бүл үү? Байшин авахаар ирээ юу? Ороод ир. Юу авах гэж байгааг чинь харъя.
Эр: Майжие гудамжинд байдаг энэ байшинг авах гэж байгаа юм.
Ч: Жижигхэн ч гэсэн муугүй газар байна. Миний сонирхолд ч гэсэн нийцэхээр юм байна.
Эр: Чин авхай, та ч гэсэн сонирхож байна уу?
Ч: Майжие гудамжны бүх байшинг би авъя.
Хүмүүс:. Юу? Юу гэсэн бэ?
Ю: Байз. Майжие гудамжны байшинг бүгдийг нь авч болно. Гэхдээ энэнээс бусдыг. Би урьдчилгаа мөнгөө төлчихсөн.
Ч: Төлсөн юм уу?
Эр: Надад байгаа.
Ч: Гэрээ нь хаана байна?
Ю: Энэ, дээр нь миний нэрийг биччихсэн байгаа. Урьдчилгааг нь төлчихсөн. Энэ байшин биднийх. Бийр, бэх аваад ир. Би гарын үсэгээ зуръя.
Эр: Вэн авхай, энд зураарай.
Бан: Бэр эгч ээ. Ингээд байшинтай болчихлоо.
Ю: Тусалж байсанд гялайлаа.
В: Вэн авхай, урьдчилгаагаа төлчихсөн болохоор, үлдсэн мөнгөө барьцааны газраас авах уу?
Ю: Тийм ээ. Барьцааны газраас авна. Удахгүй төлчихнө өө.
Ч: Ийм жижигхэн байшин авах гэж барьцааны газраас 8-10жилийн зээл авч байдаг, хэрэг байна уу?
Ю: 8-10 жил гэж хэн хэлээ вэ?
Ч: Харамсалтай нь... Хэдэн жилийн дотор төлөх байсан ч, одоо оройтсон. Яагаад гэвэл барьцааны газар минийх.
Ю: Зүүн хүрээнд олон барьцааны газар байдаг. Өөр газраас зээлчихнэ.
Эр: Зүүн хүрээний бүх барьцааны газар Жан овогт болоод тэдний хамаатнуудынх.
Эр: Вэн авхай, төлбөрөө заавал хийх ёстой шүү.
Ч: Гэрээнд гарын үсэгээ зураад, төлбөрөө хийж чадахгүй бол гэрээ хүчингүй болно. Бас урьдчилж өгсөн мөнгийг чинь буцааж өгөхгүй.
Ю: Зүүн хүрээнд тансаг орд, өргөө зөндөө бий. Яагаад бидэн шиг жирийн иргэдийг дээрэлхэх дуртай юм?
Ч: Ингэвэл ямар вэ? Зуучлалын газрын даамлыг би сайн танина. Би тэрнийг ятгаж, мөнгийг чинь буцаагаад өг гэж хэлье. Майжие гудамжны бүх байшинг би худалдаж авна. Гэрээгээ бичээд Жангийн өргөөнд ирж, мөнгөө аваарай.
Хүмүүс: Юу болоод байна аа? Ингэж болдог юм уу?
Бан: Бэр эгч ээ.
Дүү: Бэр эгч ээ. Уурлах хэрэггүй.
Эр: Вэн авхай, өршөөгөөрэй.
Ю: Харья.
******************
Бан: Бэр эгч ээ. Өчигдөр болсон юмнаас болоод гуниглаад байгаа юм уу?
Ю: Үгүй ээ. Гэхдээ ах чинь...
Бан: Тийм ээ. Ах нэг л хачин байна. Өчигдөр зуучлах газар руу ч яваагүй. Бид нарыг ирэхэд ууртай байх шиг байсан. Сандарсан юм бол уу. Их сандардаг өвчтэй юм шиг байна.
Ю: Бан арь. Эгч нь чиний анагаах чадварт итгэж байна. Ахдаа зүү тавиад өгөөрэй. Явъя.
Жао: Би зүгээр ээ. Санаа тавьсанд гялайлаа, эхнэр.
Ю: Бан ариар зүү тавиулахгүй юм уу?
Жао: Хэрэггүй ээ. Өглөөний цайгаа ууя. Миний дуртай дотор мах байна.
Бан: Идэж болохгүй. Айж сандарсан үедээ дотор мах идэж болдоггүй юм.
Жао: Юу?
Бан: Гэхдээ зүгээр ээ. Би цусыг чинь ханаад таныг эдгээчихнэ. Тэгээд зүв зүгээр болно.
Ю: Ах чинь эдгэхийг хүсэхгүй байх шиг байна. Хүсэхгүй байна.
Жао: Бид нар байшин авна гэсээр хагас жил гаран болж. Авдагийн даваан дээр бусдад алдчихдаг. Гэхдээ зүгээр ээ. Ах нь дахиад мөнгөө цуглуулна. Тэгээд илүү гоё байшин авна. Тийм биз дээ?
Бан: Ах аа, хэлэх ч амархан л даа.
Жао: Намайг дорд үзэж байгаа юм уу? Миний ажил бүтчсэний дараа би зөндөө мөнгө олох юм чинь.
Ю: Өчигдөр явсан ажил чинь юу болсон бэ? Бүтсэн үү?
Жао: Оточ оо. Би зутан ууж болох уу?
Бан: Болно.
Жао: Манай гэр жижигхэн. Бас хуучных. Гэхдээ бид нар хамт байгаа цагт зутан идэж амьдарсан ч, надад амттай бас жаргалтай санагдаж байна.
Бан: Жан Чиниан байгаагүй бол Майжие гудамжны байшингаа өдийд авчихсан байхгүй, хашаанд нь суугаад дарс ууж байхгүй юу.
Жао: Сая чи хэн гэсэн бэ?
Бан: Жан Чиниан.
Жао: манай байшинг авсан хүн Жан Чиниан юм уу?
Ю: Юунд ингэтэл уурлаа вэ? Мэддэг юм уу?
Жао: Үгүй ээ. Жан Чинианыг мэдэхгүй хүн хэн байсан юм?
Бичиг: Зүүн хүрээ, Яанлоу гудамж
Эр: Яадаг билээ. Болохоо байлаа. У Шиан үхчихсэн байна.
Эм: Эв эрүүл байсан хүн, үхчихлээ гэж үү?
Эр: Харин тийм.
Эр: Хачин юм даа.
Эр: Өчигдөрхөн зүгээр байсан хүн, яахаараа үхчихдэг байна аа?
Эм: Байцаагч нар ирснийг бодоход муу юм болсон байх. Яаж үхсэн юм бол?
Т: Ноёнтон. Сэжигтэн Сун Бо. Хохирогчийн дүү. Шөнийн эргүүл, гэрчүүд гээд бүгд энд байгаа. Эхлэх үү?
В: Өнгөрсөн шөнө юу болсныг яриадах.
Эр: Ноёнтон.
Бичиг: У Ао. У овогтын хоёрдугаар хүү
Эр: Эгч маань хоол хийж байгаад гараа түлчихсэн. Тэгээд би отчийн газар руу ваад явсан. Эргээд ирж явахдаа бид эргүүлтэй таарсан.
В: Шөнийн эргүүл.
Эр2: Байна.
В: Өнгөрсөн шөнө харсан зүйлээ ярь.
Эр2: Ноёнтон, У авхай гэрт нь зарагдаагүй үлдсэн мантуу байгаа болохоор намайг аваад явж болно гэсэн. Бид нарыг хаалгаар ороод иртэл...
Эр: Ах аа, бид ирлээ.
У: Ах аа. Ах аа.
Эр2: Туслаарай. Сүнс. Тэр чөтгөр гэнэтхэн над руу дайрсан. Цустай үстэй малгай шиг харагдаж байсан. Магадгүй... олон хүний толгойг залгисан байх.
Эм: Малгайтай чөтгөр байх.
Эм: Тийм юм бол уу?
Эр: Таван жилийн өмнө Яанлоу гудамжинд...
В: Чимээгүй.
Эр: Их хачин байна.
Эр: Цуу яриа гэж бодож байсан чинь, энд гарч ирсэн байна шд.
В: Чимээгүй!
****************
Дүү: Шороо. Шороо.
Эр: Яах гэж ирсэн юм бэ? Яах гээд байгаа юм?
Дүү: Нийтлэлээ дахиад хэвлэх хэрэгтэй. Буруу биччихсэн байсан.
Эр: Ганц муу үгнээс болж...
Эр2: Даамал аа. Даамал аа. Чөтгөр.
Эр: Юу юу юу гэнэ ээ? Хурдан яриач.
Эр2: Малгайтай чөтгөр Яанлоу гудамжинд үзэгдсэн гэж байна. Таван жилийн өмнөх цуу яриа үнэн байж. Мантууны газрын У Шианы хуйхыг малгайтай чөтгөр идчээд, сүнсийг нь сорчихсон байсан гэнэ. Үхчихсэн. Бас юм хүргэдэг нэг залуу, Бо гэсэн байх аа. Тэрнийг сэжиглэж байгаа гэсэн. Тэрнийг малгайтай чөтгөртэй ямар холбоотойг мэдэхгүй.
Дүү: Сэжигтний нэр нь хэн гэнэ ээ?
Эр2: Бо овогт. Таньдаг юм уу?
Сон: Мо арь.
Дүү: Дараа.
Сон: Би... Мо арь.
Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь. Сүн улсын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын тухай таны мэдэхгүй зүйл.
Эр: Сүн улсын үед ч үл хөдлөх хөрөнгө зуучлагчид байдаг байжээ. Сүн гүрний үед үл хөдлөх хөрөнгө зуучилдаг байсан хүмүүс “зуучлагчид” гэж нэрлэдэг байж. Тэд үл хөдлөх хөрөнгийг үнэлж, батлан даалт хийх гэж мэт олон үүрэг гүйцэтгэдэг байв. Тэд төрөөс өгсөн пайз зүүдэг байжээ. Энэ пайзан дээр тэдний нэр, гүйцэтгэх үүргийг бичсэн байдаг байна. Тийм болохоор солилцооны үеэр луйврын хэрэг гарвал зуучлагч нь батлан даагчийн хувиар хариуцлага хүлээдэг байжээ. Ямар нэг зүйл болбол аль аль нь шийтгүүлнэ гэсэн үг. Сүн гүрний үед үл хөдлөх хөрөнгө худалдаж авах одооныхоос ямар ялгаатай вэ? Төрд ажилладаг хүмүүс ч гэсэн байшин худалдаж авах санхүүгийн чадвартай эсэхээ сайтар бодох хэрэгтэй. Тэгэхээр Сүн гүрний үед үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийж, зуучлагч болохыг хүсдэг хүн байсан бол уу?
6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home