Riverside Code at Qingming Festival 5

Riverside Code at Qingming Festival-5

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын  ах

Сон: эр, сонины сурвалжлагч

Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш

Я: эр, задлангийн эмч Яао

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 5-р анги

Бичиг: Хүн чанартай байж байж л бусдад үнэлүүлж, хүндлүүлнэ. Жоу Дун И.

Эр: Надад итгэж болно оо. Энэ их сайн морь. Сайн морь шүү.

И: Гэхдээ...  

Жао: Хөөе... Эрхэм ээ.

Эр: Аан?

Жао: Энэ хүн морь авах гэж байна уу?

Эр: Тий-тийм ээ.

Жао: Гадны хүн байна.

Дүү: Их Сүн улсын хуулиар  гадны хүнд морь зарах хориотой.

Жао: Таныг сая алах гэж байна. Үхмээргүй байгаа бол намайг  дагаад яв.

И: За.

Жао: Мо арь.

Эр: Хөөе хөөе. Хөөе... Морио авахгүй юм уу?

Дүү: Ах аа. Ах аа.

Жао: Хурдан. Мо арь, хүн дагаж байна уу шалгаарай. Харагдана уу?

Дүү: Алга аа алга.

Жао: Тэр хүмүүс таныг алах гэж байсан.

И: Тийм ээ.

Жао: Одоо. Бид хоёр л таныг аварч чадна. Ойлгож байна уу?

И: Та нар юун хүмүүс вэ?

Жао: Бид нар Кайфэний  байцаан шийтгэх газрынх. Хүмүүсийг баривчилдаг. Та Хинду хүн үү?

И: Би Самбожаас ирсэн.

Дүү: Газарзүйн байрлалаараа бол Самбожа нь Хиндутай хил залгаа байдаг.

Жао: Тийм байна. Тийм байна. Та нар тэр тэнгэрт гарсан үзэгдлийг хийсэн үү?

И: Тэгсэн.

Жао: Та та та та сайн  сонс. Амаараа л ярь. Та нар тэр тэнгэрт гарсан үзэгдлийг хийсэн үү?

И: Тийм.

Жао: За. Тэр байна. Тэр байж. Суу суу суу суу. Айх хэрэггүй. Яг юу болсныг бидэнд хэлээдэх. Яарах хэрэггүй, тайван ярь.

И: Манай өвөө... /Хинду хэлээр ярина/

Жао: Аан аан нэр нь... за за за за.

И: Нэг дүүтэй байсан. Нэр нь... /Хинду хэлээр ярина/

Жао: Бас нэр байна.

Дүү: За.

И: Тэр хоёрт хэдэн найз байсан. Тэр үед бид идэх хоолгүй байсан. Дараа нь... Самбожаас ирсэн найз... 

Жао: Ойлголоо. Ингэе. Өвөөгөөс чинь эхлэх хэрэггүй. Чамаас эхэлье. Чи Зүүн хүрээнд яаж ирсэн бэ?

И: 6сарын өмнө... хоёр худалдаачин... намайг завинд нуусан... энд авчирсэн. Зүүн хүрээ. Бид нар салютаар үзүүлбэр хийнэ. Энд ирээд, би хаа сайгүй явж үзүүлбэрүүд хийсэн. Дараа нь... нэг хүн намайг барьсан.

Жао: Аан? Сают буудуулдаг хүнийг яах гэж баривчилдаг билээ? 

И: Бичиг баримт байхгүй. Нууцаар орж ирсэн...

Жао: Аан аан аан. Ойлголоо. Тэгээд хаана аваачсан  бэ?

И: Байцаан шийтгэх яам.

Жао: Байцаан шийтгэх яам аа?

И: Тийм.     

Жао: Тэгээд яасан?

И: Дараа нь... нэг ноён... намайг  өөр газар аваачсан. Хав харанхуй өөрөө... цайны асарт байдаг... юу ч харагдахгүй. Тэгээд надаар тэр тэнгэрт болсон юмыг хийлгэсэн.

Жао: Тэрийг хийлгэсэн хүн ямар хүн байсныг надад хэлж чадах уу? царай нь ямар байсан?

И: Юу ч хараагүй.  Гэхдээ, гарт нь нэг юм байсан.

Жао: Гарт нь онцгой юм байсан  юм уу? хаана нь?

И: Эрхий хуруу... хуруу нь... 4 үсэгтэй... 

Жао: Ямар үсэг байсан бэ?

И: Ямар үсэг... Тогтуун ус мэт тайван сэтгэл.

Жао: Тогтуун ус мэт тайван...

Жао И: ...сэтгэл.

И: Тийм.

Дүү: Харанхуй өрөөнд цоожтой байсан гэсэн. Юу ч хараагүй гэсэн. Эрхий хуруундаа зүүсэн бөгжнийх нь бичгийг яаж уншсан юм?

И: Анх надаас тэр үзэгдлийг хий гэхэд нь харсан. Би зөвшөөрөөгүй. Тэгсэн... миний духан дээр... хуруугаараа ингээд...

Ди: Жао Буёоу... Байцаан шийтгэх газарт чиний хийх ёстой ажил юу вэ?

Жао: Бичвэр хуулах.

Ди: Ажлаа мэдэж байгаа бол яамай даа. Юуны чинь хэрэг илрүүлэх.

Жао: Мэдчихлээ. Байцаан шийтгэх яамны Ди Лун. Мо арь. Тэрнийг сайн харж бай. Кайфэний байцаан шийтгэх газат аваачиж өг.

Дүү: Ах аа, болгоомжтой байгаарай.

Жао: Муу хүнтэй таарвал чанга орилоорой.

Дүү: Ах аа. Ах аа. Ах аа.

Жао: Мо арь.

Дүү: Нөгөө хүн чинь зугтчихлаа. Кайфэний байцаан шийтгэх газар аваачина гэж сонсоод түшмэлүүдээс айж байна гээд байсан. Би зогсоох гэсэн боловч чадсангүй. Би... Тэр хүнийг олсон уу?

Жао: Олсонгүй.

Дүү: Одоо яах вэ? Тэр Хинду хүн чухал гэрч байсан.

Жао: Азаа үзэхээс.

***************

Ю: Хүлээхээ боль.

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Бэр эгч ээ, хөөе.

Аав: Хөөе.

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Бэр эгч ээ, бэр эгч ээ. бэр эгч ээ, бэр эгч ээ, бэр эгч ээ. Том ах, хоёрдугаар ах хоёр удахгүй ирнэ ээ.

Дүү: Бэр эгч ээ.

Бан: Хоёрдугаар эгч ээ. Цагаан морь.

Ю: Юу юу ах чинь яасан?

Дүү: Ах... таны явахыг харж чадахгүй гэсэн. Тэгээд ирээгүй. Мартсанаас, танд захиа өгүүлсэн.

Ю: Энэ морийг ах чинь аваа юу?

Дүү: Тийм. Ах таныг энийг харвал мэднэ гэсэн.

Бан: Ах яагаад бэр эгчид морь авч өгдөг билээ?

Жао: Намайг сайн  сонс. Энэ тив, Хан болон Тан гүрэнд ч тэр манай  Зүүн хүрээ шиг том нийслэл байхгүй. Зүүн хүрээ томоос гадна маш олон боломж байгаа. Амьд байгаа цагт энд өлсөж үхэхгүй. Чи... миний хэлж байгааг ойлгож байна уу?

Ю: Та...

Жао: Би... Ингээд яв даа.

Бичиг: Салах зөвшөөрөл.

Ю: Эхнэр чамд аз жаргалтай амьдрахыг ерөөе. Аз жаргалтай амьдрах. Шийдээ шив. Энэ... Ах чинь ингэх хүн биш дээ. Та хоёр морь авахаас өөр юу хийсэн бэ? Наашаа хүрээд ир.

Дүү: Бан арь.

Ю: Та хоёр хаашаа явсан бэ? Ах чинь юу гэж хэлсэн бэ?

Дүү: Ах таныг эргэлзэх хэрэггүй, хотоос хурдан гараарай гэж хэлүүлсэн.

Ю: Өөр юм хэлээгүй юу?

**************** 

В: Жао Буёоу. Чамайг Кайфэний байцаан шийтгэх газарт ирж ажиллана гэж бодсон чинь. Яагаад энд ирчихдэг билээ?

Жао: Гү мөрдөгч өө,  Ван байцаагч, ийшээ суу. Би цайгаар дайлах гэсэн юм.

В: Гэнэтхэн юун  цай вэ?

Жао: Нөгөө юу... Би хэд хоногийн өмнө ажилгүй  болсон. Эхнэрээ мэдчих  вий гээд би Кайфэний байцаан шийтгэх газарт ажил хийе гэж бодсон юм. Дахиад жаахан  хүлээе. Би яарахгүй байна.

В: Чиний дураар болдог юм биш.

Гү: Үргэлжлүүл.

Жао: Өнөөдөр энд ирсэн нь...

В: Хэлэх юмаа зүгээр  л хэл.

Жао: Гү мөрдөгч өө. Тэр үед Бай Жэн Кайфэний байцаан шийтгэх газарт байсан.

В: Байз. Хэн гэнэ ээ?

Жао: Бао Жэн.

В: Яагаад тэрийг  яриад байгаа билээ?

Жао: Тэрнийг байхад хүмүүс шүүхэд хүссэнээрээ гомдол гаргадаг байсан. Хариугаа авч, муу муухай зүйлийг зогсоодог байсан. Гү мөрдөгчөөс асуух  юм байна. Одооны Кайфэны байцаан шийтгэх газар тийм байж чадах уу?

В: Жао Буёоу, сайн сонс. Өмнө нь Бао Жэн ноён байсан, одоо Гү  мөрдөгч манайд байгаа. Зүүн хүрээний бүх зүйл бидний хяналтанд байгаа. Бид хэрэгтнүүдийг бүгдийг нь барина.

Жао: Миний олж мэдсэнээр 15жилийн өмнөх Ли Яаны хэрэг, сая болсон тэнгэрийн үзэгдэл нэг хүний хийсэн хэрэг. Та нар тэр хүнийг баривчилж чадах уу?

Гү: Тэр хүн хэн бэ?

Жао: Шүүгч. Байцаан шийтгэх яамны Ди Лун.

В: Ноёнтон. Тэр хүн сэжигтэй санагдаад байсан юм аа. Энэ хэрэг гарсанаас хойш салахгүй дагаад байсан.

Гү: Нотлох баримт байна  уу?

Жао: Байгаа. Би гэрч байна.

В: Наадах чинь нотлох баримт биш.

Жао: Тэр мөн гэдгийг би баталж байна.

В: Чи баталсан ч нэмэр байхгүй. Тэрнийг буруутай гэдгийг  нотолж чадахгүй. Жао Буёоу, чамайг ийм нэр хүндэд дуртай хүн гэж бодсонгүй. Кайфэний байцаан шийтгэх газрыг Байцаан шийтгэх яамтай сөргөөцөлдүүлэх гээ юу?

Гү: Хэд хоногийн өмнө Ди ноён чамайг халсан. Тэгэхээр, өс санаснаас зайлахгүй. Энэ хэргийг тэрэнд тохохыг хүссэн байх. Миний зөв үү?

**************

Дүү: Тийм юм болсон. Тэгээд ах яваад өгсөн.

Ю: Дахиад сайн бодоод үз. Өөр мартсан юм байна уу?  

Дүү: Мартсан юм уу? Нээрэн тийм. Дахиад нэг  захиа бичсэн. Хотоос зүүн зүгт байдаг эзэнгүй газар гэлүү дээ... Сайн санахгүй байна. Нэг хүнтэй уулзана гэж байх шиг байсан. Надад хэлээгүй.

Ю: Зүүн       зүгт... Эзэнгүй...

Дүү: Бэр эгч ээ, та хаачих нь вэ?

Эр: Жао ноён эхнэрэсээ салж        байгаа.

Бан: Бэр эгч ээ.  Та хаачих гэж байгаа юм бэ?

Дүү: Бэр эгч ээ, та морь унаж чаддаг юм уу?

Ю: Би багаасаа морь унадаг байсан.

Бан: Бэр эгч ээ, та нээрээ явах гэж байгаа юм уу?

Ю: Аавыг сайн харж байгаарай.

Аав: Бэр ээ. Юмаа мартчихлаа.

****************

Эр: Ноёнтон. Манай хүмүүс Жао Буёоуг тэр гадны хүнтэй уулзаж байхыг харсан байна. Таны нэрийг хэлсэн гэсэн. Тэр таныг Хинду үндэстнээр тэр үзэгдлийг хийлгүүснийг мэдчихсэн. Ноёнтон, санаа бүү зов. Хинду үндэстэн энд байна.

Ди: Наадахаа цааш нь аваад яв. Бүгд гарцагаа. Жао Буёоуг... би дутуу үнэлж байж. Тэрнийг далайн дээрэмчидтэй хуйвалдана гэж санасангүй.

Эр: Та авхаалжтай, сэргэлэн байж чадсан. Тахианы махтай гурилтай шөлийг ашиглаж Шиао Ишуйг Мейшаных биш  гэдгийг мэдсэн.

Ди: Нутгийнхаа тахианы махтай гурилтай шөлийг санаж байна  шүү.

Ш: Ёстой ёстой амттай шүү.

Эр: Гэхдээ би нэг юм ойлгохгүй. Та энийг өчигдөр олж мэдсэн. Яагаад тэднийг өнөөдөр баривчлаагүй юм?

Ди: Тэнгэрт болсон үзэгдэл сэжиг төрүүлж байгаа. Бид нарын нууцаар хийсэн хэрэг. Гудамжны хэдэн танхай амьтад энэ хэргийн ард зальхай албан тушаалтнууд байгааг мэдэхгүй.

Эр: Та энэний цаана хэн байгааг мэдэхийг хүсээ юу?

Ди: Тийм ээ. Энэний цаана хэн  байгааг мэдэж чадахгүй бол дээдчүүлд юу гэж хэлэх болж байна? Тэр Шиао Ишуйг сайн харж байгаарай. Жао Буёоу, тэрний эхнэр хоёрыг бариад ир. Бүх юм бэлэн үү?

Эр: Бэлдчихсэн.

Ди: Өнөө шөнө та нар дүрээ хувиргаж Жао Буёоуг гэр бүлтэй нь барьцаална. Сайн сонс. Чимээгүй хийх ёстой шүү.

Эр: Ноёнтон.

Ди: Аан?

Эр: Харанхуйгаар  далимдуулаад зүгээр  л цааш нь харуулихвал дээргүй юу?

Ди: Тэднийг амьдаар нь барих гээд байгаа нь учиртай.

Эр: Хурдан  явж бэлд.

Эр2: Мэдээ. Ноёнтон. Танд захиа авчирлаа. Элч маш яаралтай гэж хэлсэн.

Бичиг: Хүрээнээс зүүн тийш байдаг оршуулгын газрын эзэнгүй завин дээр тахиа цагт хоёр сав шингэн гэрэлтүүлэгч авчир. Жао Буёоу.

Ди: Жао Буёоу сүүлийн үед юу хийж байна? Хоёр сав шингэн гэрэлтүүлэгч?  Дарс бэлд.

Эр: мэдлээ.

Бичиг: Зүүн захад орших эзэнгүй оршуулгын газар.

Ди: Жао Буёоу. Нэгж. Эрт ирээ шив. Энийг хараач. Бид арав гаран жил хамт ажилласан. Хамт юм уух гэж урилга хүртэл явуулаад л. Эелдэг юм аа. Урьсан хүн нь чи байтал, би дарс авчирч байдаг. Байцаан шийтгэх яамныхан чамайг харамч гээд байдаг үнэн болж таарлаа. Ууя. Өнөөдөр их хачин өдөр байна.  Чи их дуулгавартай байдаг байсан. Хэлэх юм байгаа бол хэл хэл.

Жао: Чиний хэлдэг нэн. Би өөрийгөө байцаан шийтгэх яамны хамгийн азгүй хүн гэж боддог байлаа. Хар л даа. Би арав гаран жил хаагдсан хэргийн чинь бичвэрийг хуулдаг байсан. Хашаанд унасан модны навч шүүрдэж, урилга бичиж, гэрийн чинь хүмүүсийг отчид үзүүлэх гээд бүгдийг нь би хийдэг байсан. Өөрийгөө азгүй  амьтан гэж боддог байлаа. Саяхан чиний нууцыг мэдэх хүртэл. Чамайг бидэн дундаа хамгийн азгүй нь гэдгийг би ойлгосон.

Ди: Ямар гээч нууц вэ? Хэл л дээ.

Жао:  Тэргүүн сайдад долигонож байхыг  чинь би харсан. Ойлгож байна аа. Гэхдээ тэргүүн сайдын эхнэр ээж чинь байхаар хөгшин хүн. Тэрэнтэй орооцолдож л байдаг. Нууц мэдэх гэж тийм зүйл хийгээгүй л байлтай. Чиний төлөө. Дахиад нэг юм хэлчихье. Чи өндөр албан тушаалтнуудыг хоолоор дайлж, ая тал  засах дуртай. Зүгээр ээ. Гэхдээ эртээд би Суняан зоогийн газарт очсон. Чиний байсан өрөө рүү шагайтал чи бүжиглэж байна лээ. Тэд нарт бас дуулж өгч байна  лээ. Жүжигчин болох гээгүй биз дээ? Шүүгч хүн байж. Ичихгүй байна уу? Дахиад чиний төлөө.

Ди: Өөр хэлэх юм байна уу?

Жао: Чамайг Байцаан шийтгэх яамнаас гадна өөр хүнд ажилладаг гэж сонссон. Тэр хүн цалинг чинь байнга хасдаг гэнэ лээ. Тийм биш бол юу гэж доор чинь ажилладаг бидний цалинг байнга хасах вэ дээ?  Чамд хэцүү байсан байх. Тэгээд ч нэмэр болж чадаагүй байх.

Ди: Хөөе. Тэгээд болоо юу?

Жао: Одоохондоо болсон.

Ди: За, Жао Буёоу. Шөнө дунд намайг энд авчирчихаад... Энэнээс өөр хэлэх юм байхгүй бол... би явлаа.

Жао: Өмнөө байгаа завийг таньж байна уу? 15жилийн өмнө Ли Яан, тэрний гэр  бүл, завин дээр байсан ажилчид далайн дээрэмчдийн гарт амиа алдсан. Тэрдалайн  дээрэмчдийг хөлсөлсөн хүн чи биз дээ? 15жилийн өмнө чи Биан голын дээр тэнгэрийн үзэгдлийг бүтээж, хүмүүсийг төөрөгдүүлсэн. Гэхдээ чам шиг албан тушаал хашдаг хүн яах гэж тэгсэн байх вэ? Сүүлийн  үед би нотлох баримт цуглуулсан. Чиний ард эрх мэдэлтэй хүн байгаа. Тэр хүн чамд ийм тушаал өгсөн, тийм үү?

Эр: Алчихъя л даа.  

Жао: Миний зөв байж.

Ди: Илдээ далд хий. Даргадаа халагдсан нэг муу бичээч дээд албан тушаалтнаа гүтгэж, худал цуу яриа тараасан. Энэ бол гэмт хэрэг. Баривчил.

Эр: Хүл. Битгий хөдөл.

Жао: Сангийн яам хангамжийн албатай нийлж хуйвалдсан. Миний хэлдэг үнэн биз дээ?

Эр: Ди ноёныг энд шилжиж ирэх гэж байгаа гэж сонссон. Сангийн яаманд том албан тушаалд орно гэсэн.

Жао: Чиний ард нуугдаж байгаа хүн чамайг сангийн яам руу шилжүүлж өгнө гэж амалсан байх аа? Мөрөөдөх хэрэггүй. Тэр албанд өчигдөр өөр хүн  томилогдсон.

Ди: Тийм үү?

Жао: Итгэхгүй байна уу? Надад нотлох баримт байгаа. Миний халаасанд.

Ди: Аваад ир.

Жао: Өчигдөр тэр албанд томилогдсон хүн манай эхнэрт шүхэрнүүд захиалсан. Наана чинь гарын үсэг нь байгаа. Надад итгэхгүй байгаа бол асуугаад үз.

Бан: Сангийн яамнаас  нэг хүн таныг хайж ирсэн. Шинээр томилогдсон Вей сайд ордонд зориулж шүүхэрнүүд авах гэж байгаа гэсэн.

Бичиг: Сангийн яам ногоон өнгийн 50ширхэг шүхэрийг 36 алтан зоосоор худалдаж авахаар тохиров. Вэнгийн мухлаг 25хоногийн дараа шүхэрнүүдийг сангийн яаманд хүргэж өгнө. Сангийн яамны сайд Вей Сантон.

Жао: Ди Лун, Байцаан шийтгэх газрын хамгийн өрөвдөлтэй хүн хэн болохыг мэдэв үү? Тэр хүн чамаар хамаг бохир ажлаа хийлгэчихээд чамайг хуурчихлаа.

Эр: Юун чимээ вэ? Очиж шалга.

Эр: Нууцаар гэтэх ямар шаардлага байна? Царайгаа  харуул.

Жао: Эхнэр.

Ди: Ингэж уулзах гэж. Барь.

Жао: Эхнр,  болгоомжтой.

Эр: Ноёнтон.

Ди: Явъя.

Ю: Жао Буёоу, хурдан зугт. Жао Буёо, гараад ир. Явъя.

Ди: Наад шүхрээ хая. Хая...

Эр: Бүгд бэлэн болсон.

Жао: Эхнэр. Энд ирэхээсээ өмнө өөр хүнтэй таарсан уу?

Ю: Юу гэсэн үг вэ? Хүн хүлээж байгаа юм уу? Би таараагүй.

Жао: Эндээс гарсныхаа дараа хэлье.

Ди: Шатаа.

Эр: Шатаа.

Жао: Ди Лун. 15жилийн өмнө, би чам дээр Ли Яаны хэргийг авч очсон. Хэргийг хаасан нь сэжигтэй байсан. Одоо би тэртэй тэргүй үхнэ. Чи надад үнэнийг хэлж чадах уу?

Ди: Үнэнийг мэдмээр байна уу? Би хэлээд өгье. Би ч гэсэн үнэнийг мэдэхгүй. Чиний яриад байгаа тэр хүнээс болоод. Би ядуу айлд төрсөн болохоор. Тэр хүний өгсөн мөнгөний ачаар би ордны шалгалтанд орсон. Тийм болохоор би 20жилийн гэрээнд гарын үсэг зурсан. Би энэ албан тушаалд байх ёстой. Байцаан шийтгэх яаманд байж, тэрний хэлсэн бүх бохир ажлыг хийх ёстой. Чиний хэлдэг зөв. Тэр хүн надад амалсан. Намайг тэнгэрт тэр үзэгдлийг бүтээж чадвал сангийн яам руу шилжүүлж, тэр албан тушаалд суулгана гэсэн. Тэгсэн бол би нуугдахгүй, дутах гачигдах зүйлгүй амьдрах байсан. Даанч би эндүүрч. Тийм ээ. 15 жилийн өмнө  Ли Яаны хэргийг би цэвэрхэн хийж чадалгүй, чамайг  амьд үлдээсэн. Чамайг бариад өгчихвөл асуудал шийдэгдэнэ гэж бодсон юм. Гэтэл тэр хүн аль хэдийн намайг орхисон байж. 20жил. 20жилийн хичээл зүтгэл юу болж  төгсөв? Юу ч байхгүй, нэр хүнд ч байхгүй.

Жао: Ди Лун. Тэр хүнтэй холбоо барихдаа чи бичгийн хэвээ өөрчилж бичсэн үү? 

Ди: Тийм ээ. Би 3 жил бэлдсэн.

Жао: Архивт гарсан гал... чи тавьсан биз дээ? Чамтай холбоотой бүх хэргийн бичвэрийг шатаахыг хүсээ юу?

Ди: Тэр бичвэрүүдийг би шөнөжин ялгасан.

Жао: Тэр хүн чинь хэн юм? Нэр нь хэн юм? Надад нэрийг нь хэлээдэх. Үхсэн байсан ч, хэнээс өшөө авахаа мэдэх хэрэгтэй биз дээ? Хэн юм?  Ди Лун. Манай эхнэрийг сулла.

Ди: Шатаж үнс болтол нь харж бай.

Эр: Мэдлээ.

Ю: Ингэхийг мэдсэн бол анхнаасаа л бууж өгдөг байж. Ядрах хэрэггүй байж.

Жао: Эхнэр, чамайг зугт гэж хэлсэн биз дээ?

Ю: Тэгээд олигтой хэлэхгүй яасан юм?

Жао: Надаас л боллоо. Дандаа төвөг удаж байх юм. Өнөөдөр хоёулаа амьд үлдэхгүй юм шиг байна. Эхнэр. Бид хоёр танилцаад удаагүй байхад чи шүхэрний мухлаг ажиллуулдаг байсан. Нэг  өдөр би мухлагт чинь очсон. Тэр өдөр чи яг ингээд намайг налж билээ. Шүхэр хийж байхдаа чамайг багажаа ардаа тавьж байгааг би анзаарсан. Чамайг багажаа тавихыг хүлээж байгаад... гараас чинь барихыг их хүссэн. Үлдсэн амьдралаа чиний гараас барьж өнгөрөөхийг хүссэн. Одоо арав гаран жил өнгөрч. Эхнэр... Хойд нас гэж үнэхээр байдаг бол... Хойд насандаа... тэрний дараах насанд ч тэр... хамт байна шүү, за юу?

Ю: Болно оо. Одоо ингэж байх цаг биш. Энд үхмээр байгаа юм уу?

Жао: Надад амал. Хамтдаа байна шүү, за юу?

Ю: Заа за.

Жао: Гү Жэн. Чамаас болж бид үхэх нь.

Ю: Хэн гэнэ ээ? Гү мөрдөгч үү?

Жао: Тийм. Гү Жэн. Өөдгүй амьтан.

В: Жао Буёоу.

Жао: Ван     байцаагч аа. Хурдлаарай. Хурдан. Яасан удаан ирдэг юм бэ?

В: Тэр хүний нэрийг нь хэлэхгүй байсан болохоор...

Жао: Хурдал. Явъя.

Эр: Аяар. 

В: Тэнд байна.

Эр: За.

Эр: Наанаа тавьчих.

Ю: Жао Буёоу.

Жао: Аан?

Ю: Ингэхэд чи юун дэмий юм  хийгээд байгаа юм?

Жао: Дэмий юм биш ээ. Эцсийн аргаа хэрэглэсэн юм. Амиа алдах шахлаа.

Ди: Буёоу, найз минь. Ашгүй дээ. Ашгүй. Нарийн ширийнийг дараа ярилцъя. Зүгээр байгаа нь  яамай.

Жао: Юу вэ? Чи...

Ди: Хүлээж бай. Түр хүлээж бай. Гү мөрдөгч өө. Тусдаа ярилцаж болох уу? 

Гү: Яг энд ярилцъя.

Ди: За яах вэ. Бид нар бүгд нэг тал. Гү мөрдөгч өө. Миний ард хэн байгааг мэдэх үү?

Гү: Хэн байгаа вэ гэнэ ээ? Ван Фу  биш үү?

В: Харин тийм. Би байна.

Ди: Ван Фу, наргих хэрэггүй. Мэднэ ээ. Би олон буруу юм хийсэн. Гэхдээ миний ард хэн  байгааг би хэлэхээр шийдлээ. Энэ олон жил тэр хүний төлөө хийсэн зүйлээ бүгдийг нь хэлнэ. 15жилийн өмнө Ли Яаныг  хороосон хэргийг ч бас. Чи бид хоёр хамтарч тэрнийг илчлэх болно. Ямар вэ?

Гү: Ли Яаныг алсан хүн чи байсан байх нь ээ?

Ди: Тийм ээ, би.  Энэ...

В: Жинюаны ялалтын армийн гишүүн Гү Жэн. Жинюаны армийн захирагч  нь Ли Яан байсан.  Энэ байна.

Гү: 15жил. Би чамайг 15жил хайсан. Тамд очоод миний ахаас өршөөл эрнэ биз. Жинюаны ялалтын армийн Гү Жэн ... захирагч Ли Яаны .... өшөөг авлаа.  Вэн Юүэ. Чи яаж зугтсан  юм?

Ю: Ли Яан сайн түшмэл байсан. Би хийж чадаагүй.

Өв: Биднийг хөлсөлсөн хүн бүгдийг нь ал гэж хэлсэн. Ганцыг ч үлдээж болохгүй. Ал. Ал. Ал... Тэрнийг ал... Очиж байгаад чамтай тооцоо бод...

Эр: Байцаан шийтгэх яам.

Эр: Та нар бүслэгдсэн. Хурдан бууж өг.

Ю: Дараа нь Байцаан шийтгэх яамныхан ирсэн. Нум сумаар харваж, биднийг бууж өг гэж хашгирч байсан. Тэр үед яахаа мэдэхгүй сандарч байгаад би ус руу үсэрч эрэг дээр гарсан. Тэгж зугтаасан.

Гү: Тэр үхэхдээ... их зовсон уу?

Ю: Нүд ирмэх  зуур болоод өнгөрсөн. Гү мөрдөгч өө. Одоо биднийг яах гэж байна? Хуулийн дагуу юу? Эсвэл хувиараа юу?

Гү: Тэгж байгаад ирж уулзана аа.

Ю: Явъя. Салах захиа бичиж байхдаа зоригтой царайлаад байсан хүн. “Аз жаргалтай амьдраарай”. Тэгээд аврахаар ирсэн юм. Баярлаж байна уу?

Жао: Тэнгэрийн нэрийг барьж тангараглая. Чамайг үнэхээр яваг гэж бодсон юм. Гү Жэнийг Ди Луныг баривчлаасай гэж хүссэн юм.

Ю: Эхнэр нөхөр хоёр жаргал, зовлонгоо хуваалцах ёстой. Тайван амьдрахын тулд чамайг орхичихоод намайг амьдарч чадна гэж бодож байна уу? Явъя аа. Гэртээ харья.

Жао: Эхнэр. Би их удаан бодсон хөл дээрээ тогтож чадахгүй нь...

Ю: Амьд байгаа цагт Зүүн хүрээнд өлбөрч үхэхгүй гэсэн байх аа. Тэр чинь үнэн үү?

Жао: Мэдээж. Тэгээд явахаа больчихсон уу?

Ю: Явахгүй.

Жао: Тусал л даа.

Ю: Жао Буёоу, сэрээрэй. Жаахан тэсчих, гэртээ ирчихлээ. Дотор чинь муухай оргиод байвал жаахан цагаан гаа зажилчих.

Жао: Эхнэр... Би их дорой байна уу? Дөч дөхөж байгаа эр хүн байж... үхтэлээ айж байдаг. Чамайг тэр үед энэ бүгдийг яаж тэсч гарсныг төсөөлж ч чадахгүй байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ди Лун үхчихсэн. Одоо хэн ч нотолж чадахгүй. Гү мөрдөгч зэвсэгт нэгт нөхрийнхөө өшөөг авах гэж их том эрсдэл гаргасан. Тэр шударга хүн. Бидэнд муу юм хийхгүй байх. Гэхдээ номын ахад чинь санаа зовж байна.

 Ю: Номын ах... их төвөг удах байх.

Жао: Эхнэр, надад цагаан  гаа зүсээд өгөөч?

*******************

В: Ноёнтон. Санаа зовох хэрэггүй. Тэрнийг хэн ч олохгүй.

Гү: Зүгээр ээ. Би чиний чадварт эргэлзэхгүй байна.

В: Би нэг юм ойлгохгүй байна. Юу... Яагаад тэгсэн юм? Аан?

Гү: Тэр үхэх ёстой биш гэж үү?

В: Тэр биш ээ. Тэр үхэх ёстой. Миний хэлэх гэсэн юм... Яагаад Жао Буёоу,  Вэн Юүэ хоёрын өмнө тэгснийг л ойлгохгүй байна. Хайхрамжгүй биш гэж үү?

Гү: Чи хахууль авахдаа тэр хүмүүсийн хэлснээр хийх үү?

В: Би хахууль авдаггүй ээ. Хахууль гэж юуг хэлэхээс шалтгаална. Би мөнгийг нь авч ажлыг нь хийж өгдөг. Тэгэхээр хахууль биш. Мөнгийг нь авахын тулд би хичээнгүйлэн ажилладаг.

Гү: Наадах чинь биш ээ.

В: Та юу хэлэх гээ вэ?

Гү: Хүссэнийг нь хийж өгчихөөд байхад тэд нар яагаад чамд мөнгө өгдөг вэ?

В: Тэр... Ажлыг нь сайн хийсэн болохоор.

Гү: Чи ажлыг нь хийж өгчихөөд, мөнгийг нь авдаг. Тийм болохоор тэр хүмүүс чамтай адилхан чиний сул талыг атгаж байгаа гэж боддог. Тэгэхээр та хоёр хамсаатан болно гэсэн үг.

В: Тэгэхээр тэд нар... Аан...

Гү: Чи тэр хоёрыг юу гэж бодож байна?

Бичиг: Сүн улсын нэвтэрхий толь

Аав: Сүн улсын иргэд дарс нэрэх эрхээ яаж алдсан бэ? Албан ёсны зөвшөөрөлтэй дарснаас гадна Зүүн хүрээнд дарс үйлдвэрлэх системийг нэвтрүүлж, бизнес эрхлэгчид дарс нэрэх хөрөнийг засгийн газраас худалдан авч дарс нэрдэг байжээ. Хувь хүмүүс дарс нэрж, худалдаалахыг хориглодог байсан. Хоёр төрлийн дарс худалдаалдаг мухлагууд байсан бөгөөд нэг нь албан ёсны нөгөө нь “нууц” байв. Зөвшөөрөлтэй мухлагууд нь дарс нэрж, борлуулах эрхээ дэлгэн гайхуулдаг байв. Нууцаар худалдаалдаг мухлагууд нь албан ёсны дарс худалдаалдаг агуулахуудаас эсвэл дарсны мухлагуудаас бөөний  үнээр нь худалдан авдаг байжээ. Төрөөс Гаояан зоогийн газрын “Гэрлийн урсгал” хэмээх дарс төрийн хатуу хяналтад байсан ч хамгийн өндөр борлуулалттай байв. Хоёр лонх “Гэрлийн урсгал” нь одоогийн дарсны зах зээл дээр ховор байдаг, гайхалтай чимэглэсэн Маотай дарстай адилхан үнэтэй байсан юм. Тиймээс Буёоу Ди Луныг дарс авчир гэсэн нь зүгээр ч нэг харамч биш, хэтэрхий харамч болохоор тэр юм.

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home