Триггер кино
16-р анги
Худ: Та чинь юу хийгээд байна аа?! Хатагтай!
Даша: Уучлаарай, одоохон…
Эр1: Сайн байна уу.
Эмч: Сайн байна уу.
Ар: 9:20 болж.
Эмч: Та намайг ингэж байгаад шууд ухаан алдуулах нь ээ.
Ар: Харин тийм, дараа нь аварч оноо цуглуулна. Өнөөдөр оройтсон.
Эмч: Юу болов?
Ар: Би танд нэг өвчтөнөө буцааж өгөх гэсэн юм. Сашаг.
Эмч: Өө яасан гэнэ вэ. Таниас ийм зүйл сонсоно гэж бодсонгүй. Яасан гэж? Аргаа барсан уу?
Ар: Асуудлыг дутуу үнэлжээ. Би түүний байдалд дүн шинжилгээ хийж чадна. Депрессийн үеийг даван туулахад тусалж чадна. Гэхдээ… Би түүнийг “ердийн” хүн болгож чадахгүй. Харин та – чадна. Зөв тунгаар эм өгч чадвал.
Эмч: Стрелецкий бууж өгч байна гэж үү? Сэжигтэй л юм. Та ингэж ханддаг хүн биш дээ.
Ар: Нэг лам хүн саяхан надад “чи хэт их ачаа үүрч байна” гэсэн. Магадгүй үнэхээр тийм ч байж болох. Тэгэхээр би заримыг нь танд шилжүүлээд үзье гэж бодлоо.
Эмч: Танд тийм хүнд үе тулгарсан юм бол… Хүнд тохиолдолд зөвлөгөө өгч байхын оронд VIP өрөө санал болгож болно шүү. Ороорой.
Ар: Сонсоход бол сонирхолтой л байна.
Эр 2: Сайн байна уу.
Саша: Сайн уу.
Эр2: Артем Александрович дээр үү?
Саша: Тийм ээ.
Эр2: Каскаа өмс. Тэр вагончиг руу ор.
Саша: Баярлалаа. Артём!
Даша: Тэр энд байхгүй ээ…
Саша: Та… үйлчлүүлэгч нь үү?
Даша: Би үү? Тэгж хэлж болно оо. Тэр чинь бүгдийг “үйлчлүүлэгч” гэдэг юм. Өвчтэй, эрүүл бүгдийг эмчлэх гэж оролддог.
Саша: Та намайг танихгүй. Би Дарья.
Саша: Ер нь бол… би таньж байна л даа. Саша.
Даша: Бялуу авчирсан уу? Хөгжилтэй, бас бялуу барьчихсан бүсгүй байна…
Саша: Таалагдаж байна уу?
Даша: Надад уу? Үгүй ээ.
Саша: Харамсалтай юм. Харин би чадахаараа хичээсэн шүү. Үнэн үү, одоо миний хүүхэд чамтай хамт амьдрах гэж байгаа нь?
Мат: Ээж ээ, одоо боль доо…
Мат.ээж: Ид. Миний өмнөөс үг хэлдэг болчихож? Удахгүй ер нь ор мөргүй алга болно биз.
Ар: Уучлаарай, Пётр Сергеич… За Матюш, яасан? Чамд утас хэрэглэхийг зөвшөөрсөн үү?
Мат: Өдрийн мэнд! Тийм ээ, даргаа! Надад бүхнийг зөвшөөрсөн! Хориг цуцлагдсан.
Ар: Гайхалтай. Баяр хүргэе!
Мат: Тийм ээ, гэхдээ би… тэр… Би Катяд хэлчихсэн… Таньтай, бас… таны аавтай холбоотой бүхнийг. Нөгөө… таны эхнэртэй нь… Таныг буруутгахаас нь өмнө...
Ар: Мэдэж байгаа.
Мат: Тэгэхээр, уучлал хүсэх гэсэн юм…
Ар: Зүгээр ээ. Санаатай хэрэг биш байсан ч, ийм зүйл байж болох л байсан.
Мат: Юу гэсэн үг вэ?
Ар: Чи чинь ам задгай хүн шүү дээ, Матюш. Чи тэрийг дотроо хадгалаад удаан тэсэхгүй л байсан.
Мат: Энэ чинь одоо… нэлээд доромжлол шүү.
Ар: Сонс, бид чиний алдааны талаар ярьж байсан, тиймээс сэдвээсээ битгий булзаарай.
Мат: Тийм ээ! Би чам руу яагаад залгаж байна гэхээр… Би нөхцөл байдлыг бараг залруулсан! Гар утсыг нь хакердсан.
Ар: Хэний утсыг?
Мат: Та өөрөө надад өгч байсан, Валериягийнх. Тэнд чатны бичвэр байгаа. Би яг одоо скриншотууд явуулчих уу?
Ар: Чөтгөр гэж… Энийг чинь яагаад шууд хэлээгүй юм бэ?
Мат: Та эхлээд дуудлага аваагүй, дараа нь намайг загнасан… Тэгээд…
Ар: За, явуул! Хурдан!
Мат: Тийм ээ, хүлээгээрэй…
Даша: Тийм ээ?
Ар: Даша! Чи хаана байна?
Даша: Чиний найз бүсгүйтэй чинь ярилцаж байна. Чиний саравчинд. Эсвэл энэ юу билээ… "Резиденц" гэдэг билүү?
Ар: Чи… тэндээ байж бай. Би одоо очно. Сонсов уу?
Даша: За яах вэ.
Ирина: Уурлаад хэрэггүй ээ.
Ден: Ирина, үнэхээр л, мэргэжлийн хүмүүс дуудацгаая л даа. Тэд ирж бүхнийг сайхан боогоод, мэргэжлийн ёсоор ачиж явуулна.
Ирина: Тэгээд замдаа талыг нь эвдэлж хаяна. Би олон юмтай хүн биш ээ, итгээрэй.
Ден: Надад нүүх гэдэг бол хоёр костюм, нэг шүдний сойз л гэсэн үг. Ирина, ер нь бол…Ер нь бол би түрээсээ цааш нь төлөөд байж чадна. Зүгээр л бүхнийг нэг дор хийхгүй байж болох уу? Алив ээ, хонгор минь, үнэхээр шүү, амлаж байна, үнэнээсээ тангараглая.
Ирина: Денчик, Денчик, Денчик… Нүүх гэдэг бол бэлгэ тэмдэг. Би чиний байгаа газарт нүүж очих үед бүх зүйл болно.
Ден: Тийм үү?
Ирина: Ойлгож байна уу, нүүнэ… Нэг мөсөн, тэр чигээрээ, хамаг юмаараа.
Ден: Хүлээ, бүр гэж үү?
Ирина: Бүрэн нүүнэ.
Ден: Тэр чигээрээ, нэг мөсөн үү?
Ирина: Чи минь ч бас нүүж ирнэ.
Ден: …тийм үү? Хүлээ, уучлаарай, өршөөгөөрэй. Хаана байна? Би үүнийг ч бас боосон байна шүү дээ… Юу?
Ар: Ден! Яаралтай! Барилгын талбай руу гүй! Тэнд Даша байна!
Ден: Чи солиотой юм уу? Яагаад орилж хашгирч байгаа юм? Би гэртээ байхгүй байна.
Ар: Гүй, гуйж байна, яваач ээ! Лера-г тэр хөнөөсөн, би итгэлтэй байна!
Ден: Хүлээ л дээ, яагаад гэнэт ийм юм яриад байгаа юм? Чи согтуу юу?
Ар: Би чамаас бараг хэзээ ч юм гуйж байгаагүй. Харин одоо – гүйгээд оч. Тэр тэнд миний Саша-тай хамт байгаа, ойлгож байна уу?
Ден: Хэнтэй гэнэ?
Ар: Болгоомжтой байгаарай!
Ден: Ирина, би эргэж ирээд, энэ бэлгэдлийн нүүдлээ дуусгана, за?
Ирина: Ден, чи үнэхээр ингэх гэж байна уу?
Ден: Уучлаарай. Өршөөгөөрэй.
Ар: Сайн уу.
Даша: Сайн уу.
Ар: Индүүгээ салгаагүй байж.
Даша: Зүгээр ээ. Индүү чинь. Найз бүсгүй чинь ч бас… зүгээр ээ. Барьж идээгүй. Энэ бас индүүгээ салгаагүй юм уу?
Саша: Төрсөн өдрийн мэнд.
Ден: Тём, энд юу болж байна аа? Чи тайлбарлаач дээ?
Ар: Ден, уучлаарай, одоо биш.
Ден: “Одоо биш” гэж юу гэсэн үг вэ? Би л дуудсан, өөр яах байсан юм бэ?
Тэнд машин байна, очоод суугаарай.
Саша: Би мэдэж байсан л даа, чамтай “бүх зүйл ээдрээтэй” гэж… гэхдээ ийм гэж бодоогүй.
Ар: Уучлаарай… Дентэй жоохон байж байгаарай, тэгэх үү? Тэр ядаргаатай, гэхдээ сайн хүн.
Ден: Тём, харин би цагдаад юу гэж хэлэх юм бэ? Чи хаачих нь вэ? Тёма!
Ар: Бүсээ зүүгээрэй. Даша. Энэ чиний хийсэн хэрэг гэдгийг би мэдэж байна. Даша: Чи бүхнийг мэддэг. Чи үргэлж л бүхнийг мэддэг.
Ар: Би ганц л зүйлийг ойлгохгүй байна – яагаад? Чи түүнийг зүгээр л атаархлаасаа болж алахгүй байсан гэж бодож байна. Би тэгж итгэхгүй.
Даша: Тэгвэл таа л даа. Таамаглаад үз.
Ар: Тэр чамайг хүүхдээр шантаажлах гэж оролдсон уу? Намайг эмнэлгээс гарахад хүргэх ямар нэг зүйл хийлгэхийг өдсөн үү?
Даша: Ямар ухаантай эр хүн бэ, Стрелецкий. Гэхдээ чи яагаад одоо л ийм ухаантай болчихов оо? Яагаад шууд… чи чадаагүй юм? Чи чинь үргэлж л бүхнийг урьдчилан мэддэг шүү дээ. Энэ удаа яагаад урьдчилж таагаагүй юм бэ?
Ар: Даша…
Даша: Яагаад чи урьдчилж мэдээгүй юм бэ…
Ар: Даша…
Даша: Яагаад чи…
Ар: Даша!
Даша: Энэ удаа таагаагүй…
Ар: Даша!
Даша: Шууд л мэдчихгүй яасан юм бэ…
Ар: Даша! Даша!
Даша: Намайг анхны болзооны маань газар авчирсан уу? Чи надаар тоглоод байгаа юм уу?
Ар: Зүгээр л чамайг амьдруулахыг хичээж байна.
Даша: Бас л худлаа ярьж байна. Чи бүхнийг зөвхөн өөрийнхөө төлөө хийдэг. Тийм болохоор л бид хоёр салсан. Бүх зүйл ганц л хүний төлөө! Артём Александрович Стрелецкийн төлөө. Би чиний юу хүсэж байгааг чинь ойлгохгүй байна гэж бодож байна уу? Чиний бодлоор: "Би одоо түүнтэй яриад өгье, тэгвэл тэр амьдралд хайртай болно." Харин чи миний нэрний өмнө тэмдэг тавина. "Нэгийг алдсан, нөгөөг аварсан" гэж үү? Тооцоо тэнцүү. Чи энэ бүхний дараа сэтгэлээ ариутгана гэж бодоод байна уу? Үгүй шүү, хайрт минь, иймэрхүү зүйл ингээд бүтчихдэггүй юм.
Ар: Тэр чинь арилахгүй. Би чиний өмнө буруутай гэдгээ мэдэж байна.
Даша: Бас л хоосон үгс… Би ойлгосон. Чиний асуудал юунд байгааг! Чи алдаа гаргавал – шууд л үйлдэл хийдэг. Харин тэрийгээ засах гээд үг хэлдэг. Гэхдээ амьдрал дээр тэр ажилладаггүй юм.
Ар: Би чамд сайн зүйл хийж чадахгүй болсон. Ганцхан зүйлийг эс тооцвол. Чиний гэмшилтэй тэмцэхэд чинь тусалж чадна.
Даша: Юуны гэмшил? Би юунд ч харамсахгүй байна. Чиний тэр Лера-д бол бүр ч үгүй.
Ар: Гэхдээ зарим нэг зүйл дээр чи харамсаж байгаа. Тэгээд би чамд тусална.
Даша: Яг л урьдынхаараа. Гуталчин өөрөө гуталгүй. Өөрийгөө эдгээж чадахгүй атлаа, намайг чадах уу? Хүлээгээрэй.
Ар: Суугаач.
Даша: Нээрэнгээсээ юу? Яг энэ сандал дээр үү? Чи ямар нэгэн зүйлийг санаж байна уу?
Ар: Тийм ээ, зарим нэг. Үнэндээ тэр үед чамайг ресторан оруулъя гэж бодсон. Дан ч мөнгө байсангүй, тэгээд… нэг юм сэтгэж олох хэрэгтэй болсон.
Даша: Харин над дээр маш гоё өсгийт байсан. Айхтар эвгүй. Чи надтай салхинд гарах санал тавихад би шоконд орсон. Би яаж хичээснийг чи төсөөлөх ч үгүй байх.
Ар: Энэ л жинхэнэ сэтгэл… Чи бэлэн байдаг, золиос гаргаж чаддаг.
Даша: Харин чи? Чи миний төлөө ер нь ямар нэг юм золиосолсон уу, Артём?
Чи бүр шоронд орж, сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн — бүгд л хайрт өөрийнхөө төлөө. Гайхалтай хүн.
Ар: Над руу хар даа. Яг одоо чамд их хэцүү байна. Гэхдээ чи үүнийг нуухыг хичээж байна. Намайг буруутгах гэж оролдож байна. Бид хоёр хоёулаа мэдэж байгаа — би яг адилхан өвдөж байгаа. Харин минийх бол үүрд л үргэлжилнэ. Юу ч эмчилж чадахгүй. Дийлдэшгүй. Харин чи… Чиний зовлон арилж болно.
Даша: Яаж?
Ар: Зүгээр л тэр алдаж орхисон амьдралаа төсөөлөөд үз. Чиний бүтээхийг хүссэн тэр зүйлийг барьж авахыг оролдоод үз. Шинэ амьдрал эхлүүлэхийн тулд, юун түрүүнд, чи уйлж гашуудаад байдаг хий хоосон ертөнцөөсөө салж сурах хэрэгтэй.
Ар: Оролдоод үз. Хар даа, ийм байж болох байсан. Хэрэв бид хоёр тэр бүхнийг хийгээгүй бол ийм байх байлаа. Чи ингэж зовж байгаа нь — энэ зүйл болоогүйд байгаа юм. Гэхдээ энэ бүхнээс чамд яг юу нь чухал юм бэ? Чи хэнд хамгийн их санаа тавьж байна?
Даша: Кирюшад. Зөвхөн түүнд. Бусад нь бол шал дэмий зүйл.
Ар: Харин тэр бол аз жаргалтай байх болно. Би үүнд чинь тангараглая. Түүнд чи харж буй тэр бүхнийг бий болгохын төлөө би бүхнийг хийнэ. Тэгэхээр энд юу болохгүй байна? Бодит амьдралд юу өөрчлөгдөх юм?
Даша: Энд би байхгүй байна.
Ар: Зөв. Түр хугацаанд түүний хажууд чи байхгүй. Гэхдээ өөр юуг алдахгүй, Даша. Бусад нь — бүгд үлдэнэ.Чамд өвдөж байгаа нь өөрийнхөө төлөө биш гэдгийг би мэдэж байна. Гэхдээ чи үүнийг давж чадна. Кирюша ч давж чадна. Би түүний хажууд байна.
Даша: Чи юу гэж бодож байна, тэр надаас айдаг болов уу?
Ар: Үгүй гэж бодож байна. Гэхдээ тийм ч байсан бай, бид үүнийг засаж болно. Хүүхдийн сэтгэлзүй амархан шархалдаг ч, зөв хандвал амархан эдгэдэг. Хүүхдүүд эцэг эхээ үргэлж уучилдаг. Би түүнийг нэг удаа л харж болох уу? Үүнээс өмнө… гуйж байна.
Ар: Салах ёсны үзэгдэл зөвхөн төсөөлөл дээрээ л гоё байдаг. Бодит байдал дээр бол — өвдөлт, гашуудал. Хүүхдийн хувьд — бүр ч ойлгомжгүй. Итгээрэй, яг одоо уулзах хэрэггүй. Та хоёрын хэн хэнд нь.
Даша: Тэгвэл ингээд л болсон уу?
Ар: Болсон. “Сэтгэцийн хувьд эрүүл бус” гээд явах нь дээр байх. Би нотолгоо бэлдэж өгнө. Эмнэлэг дээр ч дэмжинэ, холбоо сүлбээ бий.
Даша: Үгүй. Энэ тал дээр чамд их туршлага байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ би хүсэхгүй байна. Кирюша сайн байх болно гэдгийг би мэдэж байгаа.
Ар: Тэр найдвартай гарт байгаа. Катя түүнд хайртай.
Даша: Катя гэнэ? Би чамайг маш сайн мэднэ.Чи тэр хүүхдийг боломж гарсан л бол буцааж авна. Чи хэзээ ч түүнийг бусдад өгөхгүй. Намайг уучлаарай... Төрсөн өдрийн мэнд хүргэе, Артём.
Даша: Дарья Соловьёва, аллагын хэрэгтэй холбоотой…
Ден: Кофе уумаар байна уу дахиад?
Саша: Харин тэдэнд оргилуун дарс байгаа болов уу?
Ден: Овоо юм аа. Би ер нь ажилтай шүү дээ.
Саша: Айж байна уу, дарга чинь мэдээд арван гурав дахь цалинг чинь хасчихна гээд?
Ден: Хөөрхөн өө, би өөрийнхөө дарга нь шүү дээ. Залуу, уучлаарай… Хамгийн үнэтэй оргилуун дарснаас нэгийг өгчих дөө. Баярлалаа. Өнөөдөр энэ газрын орлогыг бид босгоно шүү. Чи нэг тийм, өдөөн хатгагч хүн үү? Одоо ойлголоо, яагаад Тёма чамд ухаан алдав гэдгийг.
Саша: Уруулаа дэндүү чанга мушгиж байна даа. Тэр чам мэтийн юмнуудыг өглөөний цайгаар иддэг юм.
Ден: Юу гэж? Би түүнтэй шээлгэнд суудаг цагаасаа хамт өссөн. Ярихдаа бол чадна л даа. Харин тодорхой асуудал шийдэх хэрэгтэй болохоор Денис Николаевич л гарч ирдэг.
Ар: Ден.
Ден: Жил ч болоогүй байна даа.
Ар: Сайн уу?
Саша: Сайн.
Ар: Тэр эм уугаад байгаа болохоор архи болохгүй. Эмчилгээтэй нь муу зохицно.
Ден: Тэгвэл больё, уучлаарай. Одоо дахиад лекц эхэлнэ дээ — би Тёмын найз охиныг нь булаах гэж оролдож байна, яагаад гэвэл би Стрелецкийг авч, өөрийнхөө дотоод асуудлыг шийдэхийг мөрөөддөг гэх мэт үгтэй.
Ар: Сэтгэл зүйн төгс илрэл байна. Чамайг хүмүүжүүлсэн нь талаар явсангүй дээ. За, Саша, явцгаах уу?
Саша: Явцгаая. Хаашаа?
Мат.ээж: Мат!
Мат: Ээж ээ, над дээр ирлээ! За, ор ор. Одоо хувцсаа өмсөөд гаръя.
Катя: Сайн байна уу?
Мат.ээж: Сайн байцгаана уу.
Катя: За гар л даа.
Кир: Сайн байна уу?
Мат.ээж: Энэ одоо юу вэ?… Чиний хүүхэд үү?
Катя: Аан тийм, минийх. Та ойлгож байгаа, заримдаа тэгдэг биз дээ? 13 настайдаа төлөвлөгөөгүй жирэмсэлчихсэн. Би бодоод үлдээчихье гэж шийдсэн. Хажууд нь тэнэгүүд зөндөө байгаа — хүүхэдтэй ч байсан аваад л суучихна. Гэтэл би таны хүүтэй учирсан. Тэр бол шал өөр хүн. Боловсролтой, ухаантай, ухаалаг, гоё залуу. Өөртөө итгэлтэй. Хамгийн гол нь — сайхан сэтгэлтэй. Гурван хүүхэдтэй охиныг өөр дээрээ авна гэдэг эр хүн болгонд байдаггүй чанар.
Мат.ээж: Гуравтай юу?
Катя: Гуравтай. Тэгж л хэлнэ дээ. Гурав. Надад гурав байгаа. Энэ бол Кирюша, хамгийн бага нь. Бас хоёр байгаа. Ашот, Улугбек. Дараагийн удаа тэдэнтэй танилцуулъя, тэгэх үү.
Мат: За, Кирюх, бэлэн үү?
Кир: Тийм ээ.
Мат: Явцгаая. Ээж ээ, баяртай. Орой уулзъя.
Саша: Энэ надад хэр хурдан нөлөөлөх үү?
Эмч: Хурдан. Эмийн курсийг дунд нь таслахгүй бол. Бүгдийг нь бүрэн уух ёстой. Хэрэв та надад итгэхгүй бол, ядаж Артём Александровичид итгээрэй. Миний хэлмээр байгаа зүйл нь… Тэр таныг эмчилгээ эхлүүлэхэд итгүүлж чадсан нь сайн юм.
Саша: Тэгэхээр… Би дахиж сэтгэл гутралтай байхгүй… Гэхдээ баяр баясгаланг ч мэдрэхгүй болно гэж үү? Тийм үү?
Эмч: Мэдрэнэ, заавал мэдэрнэ. Цаг хугацааны эрхээр.
Саша: Шууд хэлчих л дээ.
Ар: Эхэндээ бага зэрэг донтох шинжтэй мэдрэмж төрнө. Дэлхий ертөнц нэг л гунигтай газар мэт санагдана. Гэхдээ энэ сэтгэл гутрал биш. Зүгээр л энгийн амьдрал. Чиний одоо мэдэрч байгаа мэдрэмжүүд — дэндүү хэтрүүлэгдсэн. Харин бид одоо тэр хэмжээг нь хэвийн төвшинд нь буцаана.
Саша: Та хоёрын царай чинь яг л намайг оршуулах гэж байгаа юм шиг харагдаад байна.
Саша: Чи намайг “эрүүл” болчихвол хайрлахаа болино гэж бодож байна уу?
Ар: Би үү? Үгүй.
Саша: Ойлголоо. Харин чи намайг эрүүл болсон хойно хайрлахаа болино гэж бодож байна уу?
Ар: Чи… Чи намайг ямар хүн болохыг харна. Хамгийн гол нь — чи өөрийгөө ямар хүн болохыг харах болно. Тэгэхээр чиний асуултад хариулбал… Тийм, чи намайг хайрлахаа болино байх.
Саша: Тэгвэл надад энэ хэрэггүй.
Ар: Хүлээгээч, Саша… Хүн болгон гормон тарьчихвал хэн нэгнийг хайрлаж чадна л даа. Гэхдээ тэрэнд утга байхгүй. Чамд өөрийн чинь жинхэнэ төрх хэрэгтэй.
Саша: Харин чамд хэн хэрэгтэй юм бэ? Хэрэв би байхгүй бол хэн чамд үлдэх юм? Эгч, аав, тэр урт үстэй нөхөр үү?
Ар: Үгүй, тэр бол өөр хэрэг.
Саша: Чамд үнэхээр чин сэтгэлээсээ хайрлах хүн хэрэгтэй. Тэр л чамайг амьд байлгана. Өөр юу ч биш, ямар ч эм тан тус болохгүй.
Ар: За тэгвэл нэг сорилт хийе. Чи эмээ ууна. Харин бид харъя, чи сэргэснийхээ дараа юу хүсэхийг чинь.
Саша: Чинийх бүтэхгүй ээ. Би чамд хайртай. Хайртай хэвээр байх болно, ойлгов уу?
Эм3: Александр Андреич!
Саша: Одоохондоо бүх зүйл гайгүй байна. Хайрын түвшин арван онооны есөн оноо.
Ар: Тэгвэл сайн л байна.
Эмч: Энд хоёр цаг хүлээх нь утгатай юм байна. Тэгээд дараа нь таныг явуулна.
Ар: Тийм ээ. Хүлээгээрэй. Тайван яриач. Хааччихав?
Мат: Кир…
Кир: Хоёулаа.
Мат: Чи жолоод.
Мат: За, гүйцээрэй.
Катя: Алив ээ, алив. Бид чамайг гүйцэх гэж байна шүү.
Мат: Үгүй, үгүй, үгүй. Кирюх, гуйя, хэрэггүй.
Катя: Хоёулаа. Харин одоо над дээр. Явъя.
Мат: Сонсож байна.
Ар: Матя. Яаралтай аавын гэрийн ойролцоох бүх цагдаагийн хэлтсүүд болон түргэн тусламж руу утасдаарай. 65 настай эрэгтэй хүний талаар мэдээлэл хэрэгтэй байна. Орон зайн баримжаагаа алдсан байж болзошгүй.
Мат: Ойлголоо. Тэр чинь алга болчихсон юм уу, тэгэхээр?
Ар: Тийм ээ, тийм, гэнэт.
Мат: Ойлголоо. Бид одоо Катятай хамт… бид…
Ар: Түүнд юу ч бүү хэлээрэй…
Катя: Артём, түүнд юу болсон бэ?
Ар: Уучлаарай, энд нэг эрэгтэй хүн төөрчихсөн. Та хараагүй юу?
Цагдаа: Танай хүн үү?
Ар: Тийм ээ, мөн.
Цагдаа: Тэгвэл аваад яв даа. Бид аль хэдийн эмнэлэг рүү өгөх гэж байсан.
Ар: Баярлалаа... Аав аа… Та намайг сонсож байна уу?
Алек: Мэдээжийн хэрэг.
Ар: Та хэн болохыг минь ойлгож байна уу?
Алек: Тэгэлгүй яахав. Намайг бүр тэнэг болгож битгий үзээрэй дээ.
Ар: За за. Гэртээ харья, тэгэх үү?
Алек: Тэгье. Уучлаарай, би төөрчихсөн.
Ар: Та эмээ ууж байгаа юу?
Алек: Мөнгөний хэрэггүй үрэлгэн зардал. Гомеопати бол хангалттай.
Ар: Одоо хаашаа явах ёстойгоо санаж байна уу?
Алек: Тийшээ.
Ар: Зөв. Таны туслах утсаар ярилаа.
Алек: Та өрөөгөө нураасан байна.
Алек: Тэгээд ч яахав. Тэнд нураахаас үнэтэй зүйл байсангүй.
Ар: Тэгээд бас гэрээ шатаачих шахсан.
Алек: Тэр бол муу. Таагүй шинж тэмдэг. Өдөр шөнөгүй надтай хамт байх хүн хөлсөлөхөөс өөр аргагүй боллоо. Удалгүй би ажил хийх чадваргүй болно. Харамсалтай нь. Хагас жилийн дараа эсвэл жилийн дараа…
Ар: Аав аа… Би таныг эрхээ цуцлах хэрэгтэй гэж бодож байна. Түр зуур.
Дахин хурдан сэдрэх эсэхийг харж байгаад дараа нь шийдэе. Зөв үү?
Алек: Ийм асуудлыг өөрөө шийдэх боломж надад олгооч. Би харилцагчдаа алж үзээгүй, тэдэнд аюултай хүн биш.
Ар: Өөрт чиглэсэн дарангуй сэтгэл хөдлөлийг чинь анзаарахгүй өнгөрөе.
Алек: Даанч харамсалтай. Энэ яг чамд л чиглэсэн байсан юм.
Ар: Аав аа, би таныг надад хамгийн сайн сайхныг л хүсэж байгааг мэдэж байна.
Алек: Би одоогоор чиний аав хэвээр байгаа.
Ар: Тэгээд чи зөвшөөрөх байх, бид хоёр хоорондоо үлдсэн бүх асуудлаа шийдэх хэрэгтэй. Чи бүр мөсөн мартагнахаасаа өмнө. Бид хоёрт энэ хэрэгтэй.
Алек: Артём, бид аль хэдийн бүгдийг тодорхой болгосон. Чи өөрт хэрэгтэй дүгнэлтүүддээ хүрсэн. Би – ов мэхтэй дарлагч. Ээж чинь – золиослогч. Эцэг, эхийн харилцааны судалгаан дээр тулгуурлаад диссертаци бич… Тэгээд аз жаргалтай амьдраарай. Чамд өөр юу мэдэх хэрэгтэй юм бэ?
Ар: Юу ч биш. Би зүгээр л таныг уучлахыг үнэхээр их хүсч байна.
Алек: Надад уучлалууд хэрэггүй. Гүн сэтгэлийн зөрчлүүд урсгал хугацааны ой ухаантай хамт арилна гэдэгт итгэл алга.
Ар: Би чамайг юунаас болж зовж байгааг мэдэхгүй байгаасай гэж хүсэхгүй байна.
Алек: Чиний зүгээс энэ маш өгөөмөр хэрэг. Гэхдээ сеанс болохгүй. Намайг хүргэж өгсөнд баярлалаа, хэдий би өөрөө ч хүрч чадах байсан байх. Одоо надад хамаагүй дээр болсон.
Ар: Хангалтгүй. Аав аа, би таныг хэзээ ч надтай үнэн сэтгэлээсээ ярьж чаддаггүй байсан тэр аав маань байсаар байгаасай гэж хичээж байгааг чинь мэдэж байна. Та ингэснээр надад хөнгөрнө гэж бодож байгаа. Гэхдээ тийм биш.
Алек: Би ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Би та хоёр намайг байнга хянаад байхыг хүсэхгүй байна.
Ар: За, та өөрөө өөрийнхөө төлөө шийд. Бид ч бас өөрсдийнхөө төлөө шийднэ. Зөв үү? Гэхдээ бид хоёр заавал ярилцах хэрэгтэй болно. Уучлаарай.
Алек: Артём, би нэг зүйлийн төлөө танд маш их талархаж байна.
Ар: Сонирхолтой юм…
Алек: Чи намайг зодсон үед. Энэ зөв байсан. Тэр үед ойлгоогүй, харин одоо би мэдэж байна, яагаад тэгсэн болохыг чинь. Энэ миний гэмшилээс анхаарлыг чинь өөр рүү шилжүүлсэн. Хэрэв тэр зүйл болоогүй бол би аль хэдийн хаа нэгтээ амиа хорлочих байсан. Энэ чиний уучлалын нэг хэлбэр байсан. Чи үргэлж сайхан сэтгэлтэй, өөрийгөө золиосолдог. Харин одоо яагаад надад үүнийгээ зөвшөөрөхгүй байна вэ? Яагаад би чамайг үзэн ядуулж чадахгүй байна вэ? Учир нь тийм зүйлээр ямар ч хөнгөлөлт ирдэггүй. Надад ч, хэнд ч хөнгөлөхгүй. Би үнэхээр хоёр дахь боломжтой болохыг хүсч байсан. Үнэхээр. Чиний зөв байсан: Кирюша бол алдаагаа засах гэсэн оролдлого. Магадгүй би өөртэйгөө төстэй нэгнийг бүтээж чадна гэж бодсон. Гэхдээ одоо тэр нь юуны төлөө байсан юм болоо гэж эргэлзэж байна. Тэр чамаар үлдэх нь сайн хэрэг. Хүүхэд гэдэг чинь жинхэнэ хариуцлага. Энэ бол чамд яг хэрэгтэй зүйл. Өөрийн асуудлууд дунд төөрөхөө болихын тулд. Чамд илүү сайхан болох байх. - Кирюшатай бүх зүйл сайн болно. Яв даа, Артём. Гуйя. Түүн дээр оч. Шинэ найз охин дээрээ оч. Хэн нэгэн дээр оч. Би зүгээр. Үнэхээр. Алив ээ. Хамгийн муугаар бодоход л савтайгаа шатаана.
Ар: Би хаашаа ч явахгүй.
Алек: Артём, гуйя. Би чамаас үнэхээр гуйж байна. Намайг зүгээр орхи.
Ар: Би эндээс явахгүй! Өнөөдөр би танайдд хононо. Боллоо!
Алек: Артём, хэдэн удаа хэлүүлэх гэж байна вэ? Надад хэрэггүй. Намайг харж хандах хүн байгаа…
Ар: Хэн? Туслах чинь орой найм хүртэл. Катяд Кирюша байна. Чамайг хэн харж хандах юм?
Алек: Харна, яваач. Удахгүй ээж чинь ирнэ. Тэр харж хандана.
Ар: Аав аа.
Алек: Тэр бүгдийг хийчихнэ, Артём.
Ар: Ээж байхгүй.
Алек: Одоо байхгүй, гэхдээ наймд ирнэ.
Ар: Аав аа.
Алек: Чи яагаад малгайгүй байна вэ?
Ар: Аав…
Алек: Чиний малгай хаана байна? Тэр тэнэг малгайгаа өмс. Хэдэн удаа хэлүүлэх ёстой юм бэ?!
Ар: Аав аа! Намайг сонсож байна уу?
Алек: Яагаад үргэлж ингэдэг юм бэ…
Ар: Намайг юу гэж хэлж байгааг сонсож байна уу?
Алек: Ээжийг гомдоох гэж үү?!
Ар: Аав аа!
Алек: Яагаад…
Ар: Ээж байхгүй шүү!
Алек: Би чамд хэлсэн!
Ар: Ээж байхгүй!
Алек: Яагаад чамайг… яагаад үргэлж ингэдэг юм бэ…
Ар: Сонсож байна уу?! Ээж байхгүй!
Алек: Битгий… битгий… намайг битгий сэгсэр… Битгий…
Ар: Би юу ойлгосон гэж? Хүн амьдралдаа зөвхөн ганц л мөчийг санахад хангалттай байдаг юм. Тэр мөчид бүх зүйл сайхан байсан. Эмоцийн тэр их эргэлт, тэр бүх зүйл хэрэггүй. Зөвхөн ганц дурсамж л хангалттай. Би Калининград хотод байсныг санаж байна. Би ээжтэйгээ тэнд их явж, их ярилцдаг байлаа. Тэр мөчид дэлхий дээр хамгийн жаргалтай үе, газар байсан байх. Асар том наран шарлагын газар. Тэгэхэд бид бүгд аз жаргалтай байсан. Тийм ээ. Бид бүгд аз жаргалтай байсан. Чи санаж байна уу? Бид зүгээр л нэг удаа сайхан байсан гэдгийг мэднэ. Тэгэхээр ирээдүйд бас ийм боломж бий гэсэн үг. Энэ нь логикгүй байж болох ч ийм л юм. Одоогоор ээж байхгүй. Бид чамтай хамт элс дээр суухыг бараг үгүй гэж бодож байна. Гэхдээ найдвар байна. Тэр л дурсамжын утга учир. Тэр балрахгүй байхын тулд. Үгүй бол өнгөрсөн үе хэнд ч хэрэггүй болох байсан. Хэнд ч, хэзээ ч. Зүгээр үү, аав аа?
Алек: Юу?
Ар: Хоол чинь гайгүй байна уу?
Алек: Аа. Тийм ээ.
Ар: Уучлаарай. Катя чамд илүү таатай байсан байх гэж ойлгож байна. Гэхдээ… Чамд надтай хамт амьдрахыг сурах хэрэгтэй болно. Дахин эхнээс нь. Өнөөдөр миний төрсөн өдөр, аав аа.
Алек: Тийм ээ.
Саша: Сайн уу.
Ар: Сайн уу.
Саша: Чи үс засалтандаа өөрчлөлт оруулсан уу?
Ар: Тийм ээ.
Саша: Ойлгомжтой.
Ар: Чи яаж байна?
Саша: Би сайн байна. Үнэхээр сайн.
Ар: Оройн хоолонд урихгүй байсан нь дээр байсан уу?
Саша: Яагаад? Би өлссөн юм шиг байна.
Ар: Чи талархал илэрхийлэхээр ирсэн. Мөн чи өмнөх шигээ мэдрэмжээ дахин мэдэрдэггүй болохоороо эвгүй байна. Үнэндээ, бага зэрэг хичээвэл, бид салах ёс гүйцэтгэж ч болох байсан. Гэхдээ чамд хэрэггүй. Чи эдгэрсэн, Саша. Мөн надаас ч бас.
Саша: Тийм ээ, одоо депресс байхгүй.
Ар: Энэ бол гайхамшигтай. Баяр хүргэе.
Саша: Би хэлэхийг хүссэн нь юу ч харамсахгүй байгаа юм.
Ар: Би ч бас.
Саша: Мөн энэ бүх зүйл үнэ цэнтэй байсан. Энэ депресс, хэдэн долоо хоногийн уруу доройлолт, зүгээр л хэвтэж байх тэр муухай үе… Гэхдээ би чамд хайртай байсан шигээ хэзээ ч дахиж хэн нэгнийг хайрлахгүй. Магадгүй энэ миний толгойд байгаа зүйл, магадгүй гормонууд. Гэхдээ энэ миний амьдралын хамгийн сайхан үе байсан.
Ар: Хэрэв би миний амьдралд ч бас байсан гэж хэлвэл чи харамсахгүй биз дээ?
Саша: Үгүй ээ. Чамд чамайг үнэхээр хайрлах хэн нэгэн хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ. Жинхэнэ хайр. Гэхдээ асуудал нь чи зөвхөн хорогдсон, гэмтсэн зүйлсийг хайрлах чадвартай. Чамд үргэлж ямар нэг зүйл засах, хэн нэгнийг аврах хэрэгтэй байдаг. Зөвхөн тэр үед л чи аз жаргалтай байдаг.
Саша: Гэхдээ би… Надад бүх зүйл зүгээр.
Ар: Би хэн нэгнийг олно…
Саша: Үгүй ээ, энэ арга биш. Би чамд юу хэрэгтэйг мэднэ.
Ар: За, интриг эхэллээ…
Саша: Хүүхэд.
Ар: Юу?
Саша: Чи үүнийг анзаарахгүй байж магадгүй, гэхдээ чи хайртай хүмүүстэйгээ аав шиг нь харьцдаг. Би үүнийг харж байна, бас… яагаад ийм өөрчлөлтүүд хэрэгтэй вэ? Зүгээр л чамайг аз жаргалтай болгох зүйлээ ав. Хүүхэд чамд хэрэгтэй болно. Эрч хүчтэй. Жинхэнэ хэрэгцээтэй. Чи түүнд үнэхээр хэрэгтэй байх болно. Чамд туслаад, тэр орхиж явахгүй. Шинэ асуудал гарч ирэх болно. Тэгээд тэр чамайг хайрлана. Мөн хэзээ ч хаашаа ч одохгүй.
Ар: Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Үнэн хэрэгтээ, хүүхэдтэй болохын тулд хоёр хүн хэрэгтэй гэж сонссон. Би одоогоор ганцаараа.
Саша: Чи нэг юм бодож олно гэж итгэж байна. Баярлалаа, эмч ээ, бүх зүйлийн төлөө.
Ар: Сайн уу, би гэртээ ирлээ. Сайн уу, аав аа.
Back to episodes Go home