Trigger S2 15

Триггер кино

15-р анги

 

Коля:      Үх, новш минь!

Эр1:     За боллоо, хангалттай.

Эм1:     Эрхэм ээ! Эрхэм ээ, та намайг сонсож байна уу? Галь, хүлээлгийн өрөөнөөс хүн дууд!

Эр2:     Артём Алексанович, Артём Алексанович!

Юу болсон бэ? Юу болов, Артём Алексанович?

            

Утас:    Тэр чамдочсон нь сайн хэрэг шүү. Сонин юм аа. Тэр намайг ч миний найз нөхдийг ч тоодоггүй байсан.Харин чамд бол, институтээс хойш талтай байсан л даа.Би лав түүнийг хүчлэхгүй байх байсан. Чи юу гэж бодож байна? Эерэг үр дүн гарах боломж байна уу?

Эмч:     Яг хэлэхэд хэцүү байна.Сэтгэл гутралын шинжтэй илүү төстэй харагдана, гэхдээ гадны өдөөлтөнд ч нэг их хариу үзүүлэхгүй л байна даа.

Утас:    Яагаад?

Эмч:     Та миний таамаглалыг сонсох уу, эсвэл эмнэлгийн карт дээр бичигдсэнийг сонсмоор байна уу?

Утас:    Шууд хэлчих л дээ.

Эмч:     Тэр зүгээр л хүсэхгүй байна.Тэвчээртэй хүлээх хэрэгтэй.Та түүнийг эргэж очих уу?

Утас:    Дараагийн удаа болох байх. Ямар нэгэн юм болвол хэлээрэй.

Эмч:     Тэгэлгүй яах вэ, мэдээж.

Даша:  Юу гээч... Унтаж байгаа чинь сайн юм. Үгүй бол би ирж зориглохгүй байсан байх. Чи ч гэсэн үүнийг хүсэхгүй байх. Би байнга боддог л доо. Яг хэзээ энэ бүхэн буруу тийшээ эргэсэн бол? Хэзээ гэдгийг мэдэх үү?Би мэднэ.Тэр тэнэг дуурь руу бид яваагүй тэр мөчөөс л эхэлсэн.

Артём: За, тэгвэл маргааш гурван цагт миний оффист…Тийм ээ, таныг хүлээж байх болно. Маргааш уулзъя.

Даша:  Хүлээгээрэй, яаж гурван цагт гэж? Дуурь долоон цагт эхэлнэ шүү дээ!

Артём: Уучлаарай, би бүр мартаж орхижээ.

Даша:  Стрелецкий, тэгээд би яах гэж чиний төлөө ингэж гоёж хувцаслав гэж бодож байна?

Артём: Ийм зүйл ихэнхдээ багадаа авсан гомдлуудаа нөхөх оролдлого байдаг.Охидууд өөр эмэгтэйчүүдэд хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээдэг,өөрийн эхээсээ авч чадаагүй хүлээн зөвшөөрлийг нөхөх гэсэн оролдлого. Чи минь тийм биш шүү дээ…

Даша:  За боль доо, гуйя.Энэ бол манипуляци. Чи тэр уулзалтаа өөр цагт шилжүүлж болно шүү дээ.Тэр чинь шөнө унтдаггүй. Шөнө уулзахаар тохирооч. Чиний яаж хариулсныг чинь санаж байна...“За тэгье, шилжүүлье”. Хэрэв энэ бүхэн болоогүй байсан бол…Хэн ч үхэхгүй байсан…Кирюшаг бид хоёртойгоо үлдээж болох байсан.Эсвэл Кирюша байхгүй байсан ч юм уу… Мэдэхгүй ээ… Үүнийг одоо өөрчилж чадахгүй.Би үр хөндөлт хийлгэх гэж байсан.Гэхдээ сүүлчийн мөч хүртэл тэр хүүхэд чинийх байхыг хүссэн.Ойлгож байна уу… би түүн рүү харж чадахгүй байна.

Кир:     Пу! Пу!

Даша:  Дуугүй байж болох уу?Кирюша!

Кир:     Пу! Пу! Пу!

Даша:  Чимээгүй бай л даа!

Кир:     Ээж ээ…Та яагаад ууртай байгаа юм бэ? Би зүгээр л тоглож байна.

Даша:  Одоохон, түр хүлээгээрэй.Алло, Катя, сайн уу, би байна аа.Тийм ээ.Чи хүрээд ирж Кирюшатай түр хамт байж болох уу?Болохоор нь л тэг, тийм ээ.Үгүй ээ, удахгүй.За, хүлээж байя. Уучлаарай, өөр хэн ч байхгүй байна.

Катя:    Алив, сэрээрэй…Чи ингэж хэвтээд л байх уу?Чи өөрийгөө хайрладаг шүү дээ, би мэднэ. Хэнээс ч илүүгээр. Алив ээ.Болсонгүй. За яах вэ,дараагийн удаа өөр зүйл сэдье…Ярилцах уу?За, би чиний оронд ярья.

-Сайн уу, дүү минь, хэр байна?

-Дажгүй ээ.Чи Матвейг орхиж болохгүй, надад түүнд зориулсан төлөвлөгөө байна шүү…

-Чи яагаад дахиад миний өмнөөс шийдвэр гаргаад байна?

Хэр байв аа?Тём, би яахаа мэдэхгүй байна.

Сер:      Уучлаарай.Их эвгүй байдалд оруулчихлаа.

Анж:    Хэрэв та дээрээс нь гишгээгүй байсан болцаг харчихаж болох л байсан…

Сер:      Тав хагас болж байна.Уучлаарай, бүсгүй! Хүлээгээрэй.Уучлаарай. Би таныг хүргээд өгье. Уучлалт хүссэнээ илэрхийлье гэсэн юм.

Анж:    Би танихгүй эрчүүдтэй хамт…

Сер:      Яагаад заавал танихгүй гэж?Нэгдүгээрт, би энд ажилладаг, таныг олон удаа харсан.Хоёрдугаарт, манай осол олон гэрчтэй шүү дээ! Явцгаах уу? Сергей байна.Харин таныг хэн гэдэг бол?

Анж:    За яах вэ… би өөрийн бүх хувийн мэдээллээ, харилцагчдаа, бүх амьдралаа алдсан учраас…зүгээр л нэрээ Анжелика гээд явъя.

Сер:      Танилцсандаа таатай байна. Морилно уу.Та надад… утсаа өгч болохуу?

Анж:    Яах гэж?

Сер:      Би одоохон нэг газар ороод ирье.Сайн байна уу. Надад үүнтэй адилханыг өгнө үү.Зөвхөн шинэ загварыг нь.

Мат:     Сайн уу, ах аа. Энэ одоо юу вэ? Хачин эмнэлэг юм.Би нөгөө…Уншсан л даа, ийм өвчтөнтэй ярилцах хэрэгтэй гэж бичсэн байсан…Тийм болохоор…Ярьцгаая, тэгэх үү?Би интернэтээс судалж үзлээ. Таны энэ байдалтай холбоотой мэдээлэл төдийлөн олдсонгүй…Гэхдээ хэрэв сэрэх юм бол,танд илэрч болзошгүй нэг шинж тэмдэг болкомпульсив мегафагия.Өөрөөр хэлбэл, ханалт мэдрэлгүй хэт идэх. Тэгээд бас, өвчтөнүүдийн бараг талд нь хэт бэлгийн дуршил илэрдэг,ялангуяа эрэгтэйчүүдэд.Өөрөөр хэлбэл, та эрсдэлт бүлэгт багтаж байна.Энэ нь бэлгийн сэдэлтэй үйлдэл, хараалын үг,өөрийгөө нүцгэлэх, бэлгийн дарамт зэрэг хэлбэрээр илэрдэг.Тийм болохоор би таныг сайн ажиглаж байх болно, та гай тарьчих вий.Ер нь бол бүх зүйл зүгээр л дээ.Гэхдээ… би хэнийг хуурах юм бэ, тийм үү?

Мат.ээж:    Хамаг газар завааруулчихаж… өрөө чинь багадсан юм уу? Хоол хийх боломжгүй байна шүү дээ… Мотя! Яасан бэ?

Мат:     Үгүй ээ, энд яг намайг л бичсэн юм шиг байна.

Мат.ээж:    Ийм юм уншаад… Арай гайгүй мэргэжлүүд байдаг л даа.  Архитектор, эдийн засагч, хуульч гээд… Явж явж үүнийг л сонгох юм!

Мат:     Санаа зоволтгүй ээж, энэ замбараагүй байдал удаан үргэлжлэхгүй.Би удахгүй нүүгээд явна.

Мат.ээж:    Дахиад л тэр нэг “Дарга” гуай дээр үү?

Мат:     Үгүй ээ, түүний аав руу.Арай аав биш ээ, харин охин руу нь.Артемын охин биш шүү, аавынх нь охин. Тэгэхээр Артемын эгч.Бид хоёр аль хэдийн тохирчихсон, би тийшээ нүүж, хамт амьдарна гэж.Өө яанаа… Би хоцорч байна!Үлдсэн юмаа дараа цэвэрлэнэ ээ, за юу? За, баяртай, ээж ээ.

Мат.ээж:    Манипуляторуудын нийтлэг шинж…

Мат:     За, Катя ирж байна.

Катя:    Уучлаарай, хоцорчихлоо.

Алек:   Екатерина Алексанна. – Аа, тийм.

Катя:    Охины үүрэг.Би буруутай.

Мат:     Би ачаагаа бүрэн задлаагүй байна…Бид хамтдаа шийдье гэж бодоод… хаашаа, юуг байрлуулахыг.

Катя:    Зүгээр ээ, аягүй бол шууд Артемын өрөөг эзэлчихэж болно.Тэр үүнийг дургүйцэхгүй байх.

Мат:     Би уг нь чиний өрөөнд орно гэж бодсон л доо.

Алек:   За, энэ асуудлыг надгүйгээр шийдээрэй?Би ер нь энэ адал явдалд оролцож байгаагаа л гайхаж байна.

Катя:    Энэ чинь чи намайг их хайрладаг бас Артемыг алдчих вий гэж айж байгаагийн илэрхийлэл шүү дээ.Нөгөөтэйгүүр – бид хоёулаа чиний бүрэн хяналтад орно гэсэн үг.

Алек:   Гэрт чинь өөр нэг сэтгэл судлаач нэмэгдлээ гэхэд би шууд цонхоор үсэрнэ шүү.Тэгэхэд,Катя чамайг ч гэсэн энэ чиглэлээр төгссөн тухай хэлж байсан.

Мат:     Тийм ээ, бид шефтэй, Артём Александровичтой хамт олон зүйлийг туулсан.Тэгээд л би ч бас сэтгэл судлаач болно гэж бодсон л доо.

Алек:   Түүнийг дуурайдаг гэсэн үг үү?

Мат:     Үгүй.Тийм ээ, түүний арга барил надад таалагддаг. Түргэн, үр дүнтэй.

Алек:   Тийм шүү. Өвчтөний сэтгэл зүйг тэр дор нь эвдчихээд,дараа нь өөр эмчид шилжүүлдэг. Бас нэг арга л даа. Ашигтай.Бас тэгээд ядраахгүй шүү. 

Мат:     Тийм ээ.Би чинь тийм хурдан хийж чадахгүй шүү дээ. Би чинь Стрелецкий биш.Би, ер нь, үнэндээ өөрийн гэсэн арга барилтай болохыг хүсэж байгаа.

Алек:   Аан! Чи өөрийн арга барилаа зохиочихсон уу?

Мат:     Болно оо. Яг одоогоор боловсруулалтын шатанд л байна.

Алек:   Сайн байна. Бид ийм илэн далангүй яриа эхлүүлсэнийг зөвөөр ойлгоорой…Миний хувьд хамгийн чухал нь бол миний охиндараа нь шорон руу чамд юм зөөж яваасай гэж хүсэхгүй байна, ойлгов уу?

Катя:    Өөр сэдэв рүү орцгооё?Сайхан хооллоорой.

Алек, Мат:      

Баярлалаа.

Мат:     Тийм ээ, даргаа, би бас нэг зүйл бэлдсэн юм,та өөрийгөө олоосой гэж…Өөрөөр хэлбэл…Таны хийсэн бүх зүйл дэмий байгаагүй гэдгийг ойлгоосой гэж.За, хар даа.

Эр-1:    Артём Александрович, сайн байна уу!Би бол үнэхээр сайхан байна! Маш их баярлалаа!Би удахгүй гэрлэнэ, танд хуримын урилга илгээнэ ээ! Хурдан эдгэрээрэй!

Мат:     За, за, хүлээгээрэй… бас нэг юм байна…

Эр-2:    Артём Александрович, таны оролцоогүйгээр оффис нэг л биш ээ…Эргээд ирээрэй.Тийм ээ, бас…Таны эвхдэг ор яг байрандаа байна, шүү!Би хариуцаж байгаа.

Мат:    Ийм л байна.Та яагаад дуугүй байна вэ?Надад “Чи тэнэг шүү” гэж хэлээч…“Кофе аваад ир” гээд хэл дээ.Ядаж ямар нэг юм хэлээч дээ.“Үсээ хус” ч гэсэн хэл дээ.Ядаж ямар нэг юм хэлээч, даргаа.  Өө… Би энд… кино үзүүлж байсан юм.

Ден:     Би энд уутаа мартчихаж.

Мат:     Энд л орхисонгэсэн үү?

Ден:     Мотя…

Мат:     Тийм ээ, ойлголоо. Баяртайдаргаа.Үлдсэн юмаа дараа үзүүлнэ! Дараа уулзъя..Баяртай.

Ден:     Баяртай.Сонсож байна уу, тэнэг минь? Босооч!Бос! Би чамд хэлж байна, бүгд явчихсан, одоо болно!Новш! Бос гэж байна шүү! Бос!Би чамайг одоо юу гэж ярих байсныг чинь мэдэж байна. Би чиний эмчилгээний мөнгийг төлөөд, түүнтэй уулзах боломж авч өгнө гэж бодож байгаа биз?Чи юу ч бодсон яахав. Надад хамаагүй. Сонсов уу?Яагаад бүх зүйл ингэж буруугаар эргээд байдаг юм бэ?Яагаад би үргэлж чиний хойноос хог цэвэрлээд явж байдаг юм бэ?Тэр над дээр ирсэн л дээ... Би зүгээр л чамд хэлээгүй байсан юм.

Лера:    Тэгээд яасан?

Ден:     Согттол уусан.Би чиний хамгийн сайн найз байж чадна. Бүх асуудлаа надад ярь.Тёма ямар новш вэ гэдгийг бол би бүгдээс илүү мэднэ.

Ден:     Хамгийн их уур хүргэдэг нь юу гээч?Бид дандаа чиний тухай л ярьдаг байсан.Бүгд л… өөр хэн байх билээ?Ямар байна?

Лера:    Одоо ч ухаан орсонгүй, гэхдээ маргаашнаас нэг нэгээр уулзаж болно.

Ден:     Ойлгомжтой. Тёмаа ч муугүй эмнэлэг сонгож дээ. Гэхдээ төлбөрийг хэн төлөх вэ? Аав уу?

Лера:    Би бүгдийг мэдсэн. Ерөнхий эмч нь Стрелецкий ахын удирдлага дор хамгаалж байсан.Гэр бүлийн найз нь гэсэн үг. Гэхдээ төлбөрийг хэн нэг нь төлөх л болно.Чамайг мэднэ л дээ, эцэст нь чи л төлөх болно.

Ден:     Бүхнийг мэддэг шүү.

Лера:    Түүнийг ийм байдалтай харах нь нэг тийм сонин байна. Яг л хумсны доогуураа зүү зоож байгаам шиг.

Ден:     Хүмүүс өөрсдийгөө буруутгах дуртай байдаг гэж Тёма хэлдэг байсан.

Лера:    Тийм ээ. Бүгд.Гэхдээ жинхэнэ буруутан нь зөвхөн би.

Ден:     Сайн уу.

Лера:    Тэгэхээр надад юу санал болгох гэж?Уух уу, бүжиглэх үү, унтах уу?

Ден:     Ер нь бол би эдгээрийг арай илүү зөөлөн хэлэх гэж байсан юм… Лера …

Лера:    Юу вэ? Юу? Найз чинь үүнд уурлахгүй.Түүнд огт хамаагүй. Яг л чи надтай байгаа юм шиг.

Ден:     Байз, байз, байзаарай. Бид буруу зүйл хийгээд байна… энэ бүхэн буруу.

Лера:    Харин чиний ухаан согтуу үедээ л сэрдэг үү?Хэрэв чи эмнэлэгт хэвтэж байсан бол, Стрелецкий ингэж зогсохгүй байх байсан.

Ден:     Би чинь Стрелецкий биш. Ойлгохгүй байна уу?Би хэнийг ч орломооргүй байна. Уучлаарай. Лера…Би зүгээр л өөрийгөө ашиглуулахыг хүсэхгүй байна, ойлгож байна уу?

Лера:    Яасан ч гэнэн юм бэ. Сэтгэл зүйч нарын мөрөөдөл л юм байна.

Ден:     Эхлээд хамтдаа жоохон эрүүлшицгээе.Тэгээд оройн хоол идье. Болох уу?

Лера:    Болно оо. Харин одоохондоо…Би чиний байр суурийг хүндэтгэж байгаа ч, зайл!Эй, Тёмчик, би ойлгож байна, тэр эмэгтэй бол новш, тэр үнэхээр өвчтэй…Гэхдээ би юу ч хийж чадахгүй байна, ойлгож байна уу?Босооч дээ.Сонсооч. Үнэхээр, би чамгүйгээр ч олон юм нураагаад амжсан шүү, Тём.

Хэн бэ, чамд таамаг байна уу?

Лера:    Би хэнийг ч хүлээхгүй байгаа.

Ден:     Үнэхээр үү? Би онгойлгоё.Магадгүй дээрэмчдээс чинь аварч ч мэднэ шүү…

Лера:    Чи намайг сонсож байгааг чинь би мэдэж байна.Би одоо яаж амьдрахаа ойлгохгүй байна. Би үхэх байх аа.Буцаж ирээч, гуйж байна. Чамайг эргэж ирэхийн тулд би юу хийх ёстой вэ?

Ден:     Чи намайг сонсохгүй байна уу?Зайл! Яв!

Лера:    Коля, зүгээр дээ, Ден, бид зүгээр л ярилцана…

Коля     Тийм ээ, зүгээр ярилцана, өөр юу ч биш.Аа, ашгүй дээ…Эцэст нь чи өөртөө тохирох хүнтэй боллоо.

Ден:     Халат өмсчихгүй юу?

Лера:    Яах гэж? Ийм үед ирэх нь тохиромжгүй гэдгийг тэр ойлгох байх.

Коля:    Болно.

Ден:     Тэр юу ч ойлгохгүй. Би хажуугийн өрөөнд байгаа, хэрэг гарвал. Би хүрээд ирнэ.

Коля:    Хүрээд ир. Тэгнэ ээ, бас дараа дахиж уулзана.Фитнес клуб орсон уу?Боксоор хичээллэв үү?

Ден:     Сонс, тайвшир даа, за юу?

Коля:    Наашаа ир, би чамайг навс хийнэ шүү.

Ден:     Чи тэнэг үү? Яасан солиотой юм бэ?

Коля:    Наашаа ир, одоо би чамайг навс хийнэ…

Лера:    Болиорой!Зүгээр дээ, Ден.

Коля:    Ковбой.За юу вэ? За?Намайг хараад баяртай байна уу?Би ч бас баяртай байна. Яасан? Би ус уумаар байсан… Хөөх…Сайхан. Хөөх…

Лера:    Дахиад уу?

Коля:    Үгүй. Тийм ээ. Наадхаа аваад яв. Би чиний бөгсөн дээр хармаар байна.Ядаж хүмүүс чиний юунд татагддагийг ойлгоё доо…

Лера:    Чи юу хүсээв?

Коля:    Одоо юу гэж үү?Юу ч биш.Гэхдээ… гэхдээ… гэхдээ.Аз жаргал хүсэж байна.Бүгдэд нь.Чамд ч гэсэн.Чиний аз жаргалд юу хэрэгтэй вэ, Лерусик?Дайснууд чинь бүгд булшлагдсан…Ганцхан би л үлдсэн…За, хэл дээ, өөр юу хэрэгтэй вэ? Би яаж туслах вэ?

Лера:    Би зүгээр тайван амьдрахыг хүсэж байна.

Коля:    Аа, тэр бол бүтэхгүй, утгагүй. Уучлаарай.

Лера:    За, алгад.

Коля:    Юу гэнэ ээ?

Лера:    Алгад. Би чиний зовлонг хамт үүрээсэй гэж хүсэж байна шүү дээ? Би ээжийнхээ төлөө зовж чадахгүй байна!Ахынхаа төлөө зовсон, гэхдээ тэр аль хэдийн дууссан. Харин ээжийнх бол – үгүй. Би яг чам шиг там дундуур явж байгаасай гэж хүсэж байна үү? Тэгвэл алгад. Нэг удаа зөвшөөрч байна, алгад.

Ден:     Лера.

Лера:    Гар. Гар, энд дахиж бүү ор.

 Ден:    За.

Коля:    Алив ээ, ковбой, алив. Алив ээ, чамд ингэвэл дээрдэнэ. Алив!

Ден:     Новш минь чи яах гээд байгаа юм бэ?

Лера:    Ден, гар.

Коля:    Сайн байна шүү.

Лера:    Ден, гар.Гар гэж байна, дахиж бүү орж ир!Үгүй бол би чамайг бүр хөөнө шүү!Яасан, дээрдэв үү?Эсвэл дахих уу?Алив. Алив ээ алгад!

Коля:    Ер нь бол…

Лера:    Зүгээр ээ. Би Стрелецкийг ингэж орлож өгч байна.Зүгээр шүү. Харав уу, түүнийг байхгүй болохоор хүмүүст туслах хүн ч алга болдог юм.Мундаг байна, Денчик. Чамд “Битгий оролц” гэсэн, чи үнэхээр оролцсонгүй. Жинхэнэ “захирагдсан эр”. Тийм ээ, Ден, юу ч хэлээд хэрэгүй ээ.Амьдралд бүхнийг зөв цагтаа хийх хэрэгтэй байдаг юм. Хэрэв шийдсэн бол. Унталгын өрөө рүү ор. Би жинхнээсээ хэлж байна.

Ден:     Жинхнээсээ юу?

Коля:    Уучлаарай, за?Уучлаарай…Би зүгээр л чи мэдээсэй гэж хүссэн юм…Би чиний талд байгаа гэдгийг…Чи над дээр хэзээ ч ирж болно гэж…Надад зүгээр л…тусалж чадах хэн нэгэн хэрэгтэй байна. Ойлгож байна уу?

Лера:    Би ойлгож байна. Би чам руу очих болно. Амлаж байна.

Коля:    Тэр новшийн(сэтгэл зүйч) амьд уу?

Лера:    Одоогоор ухаан ороогүй.

Коля:    За болж. Алив ээ, Лера.Би явлаа.Өөрийгөө бодоорой, Лерок.

Лера:    Уучлаарай.Намайг уучлаарай.Чи надтай илүү сайн харьцаж байсан, харин би чамтай эсрэгээрээ… Энэ нь шударга биш.Гэхдээ би хэзээ ч бүх зүйл тэнцүү байна гэж амласангүй шүү дээ?

Ден:     Би чамайг ойлгодоггүй…Магадгүй хэзээ ч ойлгохгүй байх.Гэхдээ мэдэж байна уу?Чи бол миний амьдралын хамгийн сонирхолтой зүйл байсан. Үнэхээр.Би мэдэж байна, энэ хамгийн тохиромжгүй мөч байж магадгүй…Гэхдээ дахиж боломж гарахгүй ч юм билүү.

Лера:    Энэ бүхнийг мартъя, тэгэх үү?Харамсалтай.Чи дараа нь харамсах болно…

Эм-2:   Таныг хэн гэдэг вэ?

Коля:    Леонид.

Эм2:     Овог нь?

Коля:    Полторанин.Би тусалъя.

Эм2:     Та түүний хэн нь билээ?

Коля:    Би найз нь. Бид 2 дотны найзууд.

Эм2:     Түүн дээр олон хүн ирдэг л дээ!Бүгд л ойрын хүмүүс гэцгээдэг.

Коля:    За ойлголоо.

Эм2:     Хурдан уулзаад гараарай, зүүн тийшээ.

Коля:    За.

Эм2:     Миний ээлжийн цаг удахгүй дууслаа.

Коля:    Ойлголоо. Хөөе, тэгээд ийм байгаа нь… Бунханд байгаа юм шиг л хэвтэж байх юм…Гэхдээ зүгээр ээ, одоо чи намайг ойлгож байгаа биз дээ.Аав байсан. Ах ч байсан.Маш сайн ах байсан.Ээж бас байлаа…Миний төлөө л бүхнийг хийдэг байсан.Бүхнийг.Ах маань ч гэсэн,миний төлөө л тэр бүхнийг хийсэн юм шиг байна. Харин би бол юу ч хийгээгүй.Хэнд ч. Юу ч.Би Леонидод юу хийсэн юм бол?Түүнийг гэр бүлдээ аваад ирсэн, түүнийг дээвэр дээрээс түлхсэн газарт. Би ч сайндүү юмаа…Магадгүй надад зүгээр л аз таардаггүй байж…Магадгүй бид өмнө нь уулзсан бол,бүх зүйл өөрөөр эргэх байсан ч юм билүү?Яаж ингэж таардаг байна аа?Яаж ийм зүйл болдог байна аа?Бид хоёр уулзах ёсгүй байсан юм. Бид хоёр уулзах ёсгүй. Тийм ээ, энэ нь хамгийн зөв шийдэл.

Ар:       Ингээд…Одоо ярилцаж болно.Бас над дээр хүн бүрийг оруулахаа боль.

Эмч:     Таныг харах сайхан байна, Артём Александрович.

Ар:       Үнэхээр сайхан эмнэлэг байна, Пётр Сергеевич. Маш тухтай.

Эмч:     Тийм ээ. Хамгийн сайн нь. Их намгүм байдлыг эс тооцвол.

Ар:       Би энд хэр удаан байна вэ? Өнөөдөр хэдний өдөр вэ?

Эмч:     Танд бол… яг хэдэн сар гэдэг нь чухал байх.

Ар:       За яахав.Үүнийг дараа бодъё.Одоо хамгийн гол нь – гэмтлийг багасгах.

Эмч:     Хэрэв та өөр хүн байсан бол би танд эхлээд амраарай гэж хэлэх байсан. Дараа нь эмчилгээнд ор гэх байх.Гэхдээ…Та намайгяг л чиглүүлэгч шиг хүлээж авдаг болохоор. Үндсэн ажлыг та өөрөө хийх болно. Тиймээс шийдвэрээ өөрөө гарга. Одоо гэвэл одоо эхлэх болно.

Ар:       За тэгье.Би бэлэн.

Эмч:     Сайн байна.Тэгэхээр, Артём, та хаана байсан бэ?

Ар:       Далайн эрэг дээр. Тэгж санагдаж байна.Бас ой мод. Калининград л болов уу.Багадаа аав ээжтэйгээ амралтаар тийшээ очиж байсан.

Эмч:     Далайн эрэг үү?Та нээрээ романтик юм аа. Тодорхой нэгэн зүйл санадаг уу?Бусад хүмүүс? Амьтад?Усан онгоц?

Ар:       Үгүй. Зөвхөн тэнгис л.Зүгээр л суугаад, харж байсан.Харин та өөрөө гүн хямралдаа ороход юуг төсөөлж байсан бол, Пётр Сергеевич?

Эмч:     Би юу? Мэдэхгүй…Би тийм гүн сэтгэл гутралд орж байгаагүй.Гэхдээ миний бодлоор энэ нь япон цайны ёслолтой төстэй байх байсан болов уу.Нэг савнаас нөгөөд шингэн шилжүүлж буй мэт.Далай… та сонирхолтой аргаар эмчилгээгээ эхэлсэн байна.Бүх гадаад өдөөгчийг хассан, хүүхэд насны аз жаргалын мөчид үлдсэн.Тус болсон уу?

Ар:       Тийм ээ.Далай нь яг танай ёслол шиг.Юу ч хийх шаардлагагүй, зүгээр л ажиглаад л байж байхад хангалттай.

Эмч:     Хэн нэгэнтэй уулзахыг хүссэн үү?Хэн нэгэнтэй ярилцахыг ч юм уу?

Ар:       Хоол идмээр байсан.Ямар нэгэн амттай юм.Жигнэмэг эсвэл чихэр. Санадаггүй ээ.Ер нь бол би их өлссөн байна. Идэх зүйл байна уу?

Эмч:     Алим байна. Болох уу?Тэгвэл энэ эмчилгээ биш. Энэ бол шорон шиг л юм.

Та өөрийгөө тэр эмэгтэйн үхэлд буруутгасандаа шийтгэж байна.

Ар:       Магадгүй шүү.

Эмч:     Тэгэхээр зүгээр л сууж байсан уу?Юу ч болоогүй юу? Ямар нэгэн үйл явдал?

Ар:       Өөр юу ч үгүй.Уучлаарай, энэ бүхэн үнэхээр уйтгартай түүх байх.Та үүнээс ямар нэгэн юм гаргаж авах нь эргэлзээтэй л юм.Гэхдээ эхний удаад бол хангалттай, баярлалаа.

Эмч:     Артём Александрович,таныг  аавтайгаа харилцаа муу гэдгийг би мэдэж байна. Тэр таныг эмнэлэгт хүргүүлсний дараа ирж байсан.Миний бодлоор та хоёрын аль аль нь анхны алхмаа хийх хэрэгтэй.Та түүнтэй ярилцсан нь дээр. Мэргэжлийнх нь хувиар ч байсан болно.Хувийн ба мэргэжлийн зүйлсийг хольж болохгүйг мэдэж байна. Гэхдээ…Танай аав бол үнэхээр сайн сэтгэл судлаач.Тэр ч бас таны төлөө санаа зовж байгаа.

Ар:       Бүх зүйл өөрийн цагтаа.Харин тантай бол… бид дахиад ярилцана. Би энд удаан байх болно.

Лера:    Давтан хэлье, би Артём Стрелецкийтэй уулзмаар байна!

Сув:     Манайд тийм өвчтөн байхгүй.

Лера:    Би мэдэж байна, байгаа гэдгийг!Тэр аль хэдийн ухаан орсон гэдгийг ч мэдэж байна!

Сув:     Уучлаарай, өвчтөнүүд хэнтэй уулзах, хэн уулзахгүй гэдгээ өөрсдөө шийддэг юм...

Лера:    Ойлголоо.

Сув:     Зарим нь зочин хүлээж авахаас татгалздаг. Энэ бол тэдний эрх.Би танд туслаж чадахгүй нь.

Лера:    Артём!Артём!Би зүгээр л ярилцмаар байна.Зүгээр л ярилцья!Чи үүрд энд нуугдаад байхгүй шүү дээ.Энэ бол тэнэглэл!

Даша:  Баярлалаа, хэрэггүй ээ.

Лера:    Чи архи уух дуртайг чинь би сайн мэднэ, надаас ичих хэрэггүй.Хүүхдээ хэнд үлдээсэн бэ?

Даша:  Катя-тай. Тэр манайд хонох болно.

Лера:    Харин чамд санаа зовж байна даа.Эрүүл байхад чинь ч хэцүү л дээ.Чи үүнийг Стрелецкогоос сурсан уу?Бас л бусдыг өдөөх дуртай байх чинь?Ойлгож байна.Чамд энэ бүх холион бантан чинь хангалттай биш үү?

Лера:    Чи одоо буруугаа над руу чихэх гээд байна уу?Инээдтэй юм.Би амьдралдаа олон алдаа хийсэн…Гэхдээ нөхрийнхөө аавтай унтсан чинь Даша... Энэ бол дээд зэрэг шүү.

Даша:  Чи юу ч мэдэхгүй.

Лера:    Би мэдэж байна – чи түүний амьдралыг сүйрүүлсэн.Чиний буруугаас л тэр хүн нүдэн дээр минь “ногоон ургамал” болж хувирсан.Тэгээд одоо өөрийгөө аврахаас татгалзаад сууж байгаа нь тэр.Гэхдээ би түүнийг яаж гаргаж болохыг мэднэ.

Даша:  Яаж?

Лера:    Түүнийг тэр гүнээс татаж гаргахын тулд яг тийм хүчтэй мэдрэмж хэрэгтэй.Яг л түүнийг тийш түлхсэн мэдрэмж шиг.Гэмшил.Харамсах мэдрэмж... Түүнд хамаатай хүнийг бодоход төрөх гэмшил.

Даша:  Чи чинь солиотой юу?

Лера:    Даша, бид чинь хоорондоо сайн танилцчихсан шүү дээ, тийм үү?Чи сайн ойлгож байгаа, би тоглоогүй.Мэдээж, би “B төлөвлөгөө” ч бас бодсон.Чамаас хүүхдийг чинь салгаж болно.Тэгээд Стрелецкий-ахмадтай тохиролцоно.Бид чамайг сэтгэцийн хувьд эрүүл биш гэж үзнэ.Тэгээд чамайг ч бас энэ сайхан эмнэлэгт аваачна.Гэхдээ үүгээр Артём сэтгэлээ өөрчлөнө гэдэг баталгаа байхгүй болохоор илүү сайн хувилбар бий.Жишээ нь… чи үхчихвэл?

 

Back to episodes Go home