Trigger S2 14

Триггер кино

14-р анги

 

 

Эм:        Хөөх, залуус аа, маш их баярлалаа! хамтдаа байхад гайхалтай байлаа шүү.

Эр:        Надад ч таалагдлаа. Нугас бол янзтай.

Нат:             Бид идэхгүй ээ! Гриш, би тэдэнд авч явахаар савлаад өгөх үү? 

Гриш:          Надаас асуух шаардлагагүй шүү дээ? Мэдээж тэгэлгүй яах вэ?. 

Эр         За за! Чи хаачих нь вэ? Би хэтэрхий их идсэн байна.

Эм:        Өө, түүнийг сонсох хэрэггүй ээ. Зүгээр ээ, зүгээр. Өглөө идэхэд яг таарна. 

Эр:        Гриш, эхнэрээ хэрхэн хоол хийж сургах вэ? надад хэлж өгөөч, магадгүй түүнийг эхнэрийн чинь сургалтанд явуулдаг юм бил үү.

Гриш:          Тавтай морил!

Нат:      Үүнийг аваарай. Маргаашаас бидний мацаг эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ядаж уруу таталт гарахгүй байх нь.

Эр:        Баярлалаа. За? 

Эм:        Май аваарай. Өө, залуус аа. Хар даа .Би магадгүй согтсон байгаа байх, гэхдээ та нар үнэхээр гайхалтай хүмүүс. Яг л зураг шиг үзэсгэлэнт хосууд юм аа.

Нат:      Бидэнд Гриш л зураг шиг байна. Харин би бол зүгээр нэмэлт шахуу явж байна даа.

Гриш:   Тийм, тийм. Тэр маргах гээд л хүлээгээд байна даа. Харин би маргахгүй! 

Эр:        За за, явлаа. 

Эм:        Тийм ээ, залуус аа.

Гриш:          За за.

Нат:             Аз жаргал хүсье. 

Эм:        Бүгдээрэй баяртай. 

Гриш:          Ирсэнд баярлалаа. 

Нат:             Баяртай. 

Гриш:   Надад хэлдээ, би чамд хуримын ёслолоос хойш өөр эрчүүдтэй үнсэлцэж болохгүй гэж хэлээгүй бил үү?

Нат:             Гриш, би... Тэр зүгээр нь баяртай гээд хацар үнссэн хэрэг шүү дээ!

Гриш:           Зүгээр хацар дээр үү? 

Нат:             Тэгэлгүй яах вэ. Би юу ч хийгээгүй. Тэр дөхөж ирээд... 

Гриш:   Тайвшир. Юу гээд байгаа юм бэ? Бүгд зүгээр, би тоглож байна. За. Шөнө аяга угаагч асаахаа мартуузай. 

Нат:      Мэдээж, би хийчихнэ ээ! Удахгүй сарын эцсээр Акимовын гэр бүлийг гэртээ урих хэрэгтэй байна. Тэд өмнө нь биднийг үнэхээр амттай шөлөөр дайлсан, харин тэдэн рүү залгаж яриагүй байдаг эвгүй шүү дээ.

Гриш:          Натали? Ойрт доо!Номын талаар юу гэж хэлсэн бэ? надад сануулаач. 

Нат:             Тэднийг... ингэж тавьж болохгүй, эвдэрчихнэ гэсэн. 

Гриш:          Яг зөв. Сайн байна. Чи бүхнийг мэддэг юм уу эсвэл мэддэггүй юм уу?

 

Артём:  Ийм хариулах хэцүү байна гэж үү? Та Лераг хөнөөсөн үү? Их энгийн асуулт байна.

Алек:    Би хариулна аа. Хэрэв чи ийм хариултыг сонсоход бэлэн байгаа бол. Гэхдээ эхлээд чамайг ийм зүйл асуухад хүргэсэн шалтгааныг мэдмээр байна. 

Артём:  Би чиний Лератай ярьж байсныг мэднэ. Тэр таныг миний дайсан гэж боддог байсныг мэднэ, энэ нь тийм ч үнэнээс хол зүйл биш. Тэр хүүхдийн талаар ярьж, хийсэн зүйлээ засахыг оролдсон. Би Лераг өөрөө мэднэ.

Алек:    Тэгээд. 

Артём:  Тэр хэний ч тухай баримт олж чаддаг. Таны талаар хүртэл. Харин та                    өнгөрсөн амьдралынхаа талаар сөхөх тийм ч дуртай биш шүү дээ.

              Тэгэхээр чиний хувилбар, тэр миний тухай аюултай нууцыг илчлэх гээд байсан болохоор Би Лераг хөнөөсөн болж таарч байна уу? Жишээ нь юу гэж?

Артём:  Би мэдэхгүй ээ. Та Дашаг хүчирхийлж, хүүхдийг түүнээс хүчээр авсан. Магадгүй та өөр юм ч хийсэн байж болох байх?

Алек:    Би хэнд ч хүчирхийлэл үйлдээгүй дарамт үзүүлэх хэрэггүй шүү.

Артём:  Хариулах уу, үгүй юу? 

Алек:    Хариулна аа. Би түүнийг алаагүй. Гэхдээ ийм хариулт чамд таалагдахгүй байх. Чамайг ийм хариулт сонсохыг хүсэхгүй байгааг ойлгож байна, гэхдээ чи цус урсгахыг хүсэж байна. Чиний хувьд гэмт хэрэгтэнг хурдхан олох нь чухал байгаа, тэгвэл чи өөрөө өөрийгөө буруутан гэж мэдрэхээ больж чадна. 

Артём:  Сайхан санаа байна аа. Би санаж явна аа. Тэгэхээр би Лерагийн тэмдэглэлийг мөрдөгчдөд өгч болно биз дээ? Тэнд таны тухай олон сонирхолтой зүйлс бичигдсэн байна лээ.

Алек:    Өгөөрэй. Энэ тийм ч ихийг өөрчлөхгүй гэж бодож байна. Артем! Би чамайг буруутгахгүй. Гэхдээ чи ойлгох ёстой. Ирээд надад итгэл найдвар өгөөд, бид хамт ярилцах боломжтой гэх бодол төрүүлчхээд Дараа нь ингэж буруутгаж байгаа чинь доош нь хийсэн үйлдэл байсан шүү.

Артём:  Би шалгах ёстой байсан. Уучлаарай, та одоо ч сэжигтэй хүн.

Алек:    Би үүнийг мэднэ ээ. Анх чамайг зусланд ирэхэд л мэдэрч байсан юм. Анх удаа чи өөрийгөө муухай авирласан гэж хэлж байсан. Тэр үед би бүгдийг ойлгосон. 

Артём:  Ямар зусланд бэ?

Алек:    Чиний байсан зуслан. Өчигдөр..ирсэн. Би тэр үед л чамайг ойлгосон. Бас завины тухай.

Артём:  Ааваа...

Би санаж байна...Завь...Би дахиад л дэмий юм яриад эхэлсэн үү?

Артём:  Битгий санаа зов.

Алек:           Тэгэхээр бид юуны тухай ярьж байсан билээ?

Артём:  Хамаагүй ээ.

Эм:        Алек... Александр Андреевич! Ал... өө, та энд байна уу, ашгүй дээ? Тэнд...тэнд нэг эмэгтэй... тэр...тэр Кирюшаг бариад авсан.

Алек:    Юу гэнээ?

Эм:        Би... би... юу ч хэлж амжаагүй ээ!Тэр... тэр шууд тоглоомын талбай дээрээс л түүнийг бариад авсан, тэгээд... тэгээд...Машинд суулгасан. Би... би цагдаа руу ч утасдаж амжаагүй ээ, эхлээд тань дээр...Ямар нэг мэдэгдэл өгөх хэрэгтэй байх, тийм ээ?

Артём:  Хэрэггүй ээ. Бид хэн гэдгийг нь мэдэж байгаа.

Утасны яриа:

Артём:  Сайн уу.

Саша:          Сайн уу! Чи хаана байна?

Артём:  Чи яаж байна?

Саша:    Маш сайн. би яг одоо юу хийж байгааг таа даа? Би Лондонд зочид буудал захиалж байна, учрыг нь тааж чадах уу?

Артём:  Бодоход л  айдастай байна.

Саша:    Учир нь би чамд нэг газрыг заавал үзүүлэх ёстой гэж бодож байна! Би аль хэдийнээ төлөвлөчихсөн. Бид хоёр Лондоны төмөр замын буудал руу явна. хэрвээ бүтэлгүйтвэл толгойгоо цохихоос сэргийлээд хамгаалалтын дуулга өмсөнө. Тэгээд 9 ба ¾-р платформ руу
ханаар гүйж орж үзнэ! Энэ үнэхээр гайхалтай үзүүлбэр байх болно.

Артём:  Гайхалтай юм.

Саша:          Тийм ээ, тэгэхээр юмаа бэлдээрэй, маргааш ниснэ шүү.

Артём:  Нэгдүгээрт, би визгүй. Паспорт ч байхгүй. Хоёрдугаарт, Саш, Чи яг одоо хэт их сэтгэл хөөрлийн байдалд байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ байдалд бодит байдлыг ойлгоход хэцүү
байдгийг би ойлгож байна. Гэхдээ зүгээр л чамд өөрийгөө хязгаарлах хэрэгтэйг ойлгоорой.

Саша:    Яагаад вэ? Надад тайлбарлаач? Яагаад аз жаргалаар дүүрэн амьдрахыг хүсч байгаа хүнийг хязгаарлах ёстой гэж? Дэлхий даяар аялж, амттай хоол идэж, хайртай хүнтэйгээ хамт байж бүр түүнд гэрлэх санал
ч тавихыг хүсэж байна.

Артём:  Хэрвээ энэ миний тухай бол. Маш сайхан сонсогдож байна.

Саша:    Тийм ээ, энэ албан ёсны санал. Уучлаарай, ааваасаа асуугаагүйд. Чи чинь намайг гунигтай биш ийм хөгжилтэй, баяр баясгалантай байхад л дуртай шүү дээ.

Артём:  Саш, асуудал нь гэвэл чиний энэ сэтгэл хөөрлийн үеүд аажмаар улам бага болоод харин сэтгэл гутралын үеүд уртассаар байх болно. Эцэст нь сэтгэл гутрал бүхнийг эзлэх болно.

Саша:    Ойлгомжтой. За за, одоо л энд ирэхгүй бол эсвэл би өөр хамт явах хүнээ “Тиндер”-ээс олно. Баяртай!

Артём:  Саша! Сайн уу? би байна. Хүүе, хамт даа явцгаая. Би байна, сонсож байна уу? хамт явъя. За, ингээд. За, за, за, за, за, явах цаг боллоо.

Даша:    За, тэгэхээр ингэж байна уу? Миний нүднээс далдуур уу?

Артём:  Даша, чи маш том алдаа хийлээ. Ингэх хэрэггүй байсан.

Даша:          Энэ бол миний хүүхэд! Танайх биш! Түүнийг өг.

Артём:  Даша, чи яг одоо тийм ч сайн биш байна. Би хүүхдийг харж хандъя, дараа нь ярилцъя...

Даша:    Миний хүүхдийг өг! Чи амласан шүү!

Артём:  Даша...

Даша:          Чи тусална гэж амласан!

Артём:  Тайвшир.

Хүү:             Ээж ээ, болиоч ээ.

Артём:  Тайвшир.

Даша:          Чи түүний талд уу? Чи бас хүүхдийг түүнд өгмөөр байна уу?

Артём:  Бид одоо хүүхдэд сайн гэсэн хувилбарыг сонгоно. Итгээрэй, энэ чамд ч бас сайн. Одоохондоо тэр цагдаад гомдол гаргаагүй байгаа.

Хүү:             Ээж ээ, хангалттай!

Даша:    Та нар одоо бүр айлган сүрдүүлж байна уу, хөгийн амьтад! Миний амьдралыг сүйрүүлчхээд!Чи түүнийг алах байсан шүү дээ.

Артём:  За, явцгаая.

Даша:    Өөрийнхөө гараар боомилох хэрэгтэй байсан. Тэр эцгийгээ шүү. Жинхэнэ эр хүн ингэж л хариуцлага хүлээдэг. Хуурч мэхэлдэг новшнууд шиг биш!

Артём:  За, за, за, хүү минь, явцгаая.

Хүү:      Харин ээж яах вэ?

Артём:  Ээж нь ядарсан байна, ганцаараа баймаар байгаа юм. Битгий санаа зов.

Даша:    Хэрвээ чи одоо явбал, Артем, би чамайг хараана шүү. Би чамд юу хийхээ ч мэдэхгүй байна.

Артём:  Даша, энэ чамд л сайн. Дараа нь ойлгоно. За, хүү минь, за, за, за, явцгаая. Шөнийн мэнд. Амар даа.

Катя:            Тэр яаж байна?

Артём:  Нэг их сайн биш л байна.

Катя:            Гэхдээ чи түүнд туслах уу?

Артём:  Би тусалж чадах эсэхдээ итгэлтэй биш байна. Даша, олон бодлогогүй алхам хийсэн.

Катя:     Магадгүй тэр хүн болохоороо тэгдэг юм байлгүй, зарим хүмүүс шиг тооцоотой биш.

Артём:  Тийм байх. Баярлалаа, Катя.

Катя:     Хүлээгээрэй, Тем? Надад нэг асуултад үнэнээр хариулж болох уу? Чи Серёжаг сүрдүүлсэн үү?

Артём:  Тэгсэн гэж бодож байна.

Катя:     Мундаг. Сайн ажилсан байна. Бид салж байгаа. Харин танай Мотя удалгүй суллагдана. Баярлалаа.

Артём:  Би баяртай биш байгаа ч. Гэхдээ зөв шийдэл. Бас битгий тийм хүйтэн царай гарга. Чи Мотяд санаа тавьдаг гэдгийг би харж байна. Баярлалаа, Катя.

Артём:  Гэнэтийн байлаа шүү.

Инно:           Өглөөний мэнд.

Артём:  Та чинь номлол тараахаар ирээгүй биз?

Инно:    Үгүй. Би ямар нэгэн шашны урсгалд харьяалагддаггүй. Харин тийм байсан ч гэлээ, барилгын бүх контейнерын хаалгыг тогшоод хүмүүст ухуулга хийхгүй.

Артём:  Зөв шүү. За, орцгооё, эцэг ээ...

Инно:    Намайг эцэг Иннокентий гэж дуудаж болно. Эсвэл Иннокентий Иванович. Танд аль нь тухтай байна, тэрийг л хэрэглээрэй.

Артём:  Иннокентий Иванович, тухтай байгаарай! Би өнөөдөр уучлал хүсэхгүй. Харин цайгаар дайлж бол болно.

Инно:    Таныг шүтлэггүй хүн гэж сонссон. Гэхдээ таныг сайн сэтгэл зүйч гэж зөвлөсөн.

Артём:  Сонин л юм. Гэхдээ сонирхолтой.Таны асуудал юу вэ?

Инно:    Маш олон байна. Бүгдийг нь ярьж амжихгүй байх. Гэхдээ би өөрийнхөө төлөө ирээгүй юм. Манай сүмд нэг залуу хос байдаг. Итгэл үнэмшилтэй, сайн хүмүүс. Гэхдээ тэдэнд асуудал байна. Мэргэжлийн хүнтэй ярих нь дээр байх.

Артём:  Яг юу болчихсон юм? Тэд гарыг үнсэх дургүй юу? Өндрөөс айдаг уу? Эсвэл өөрийгөө нохой гэж боддог уу?

Инно:    Залуу нь эхнэрээ зоддог. Нэлээд ширүүн. Эмэгтэй нь гомдоллож байгаагүй ч би мэддэг. Заримдаа хөхөрсөн, хугарсан байдалтай ирдэг. Энэ нь нүгэл болтлоо хүндрэх вий гэхээс би айж байна.

Артём:  Хамтрагч аа, эмэгтэй хүнийг зодох нь өөрөө нүгэл шүү дээ.

Инно:    Миний номлолын дагуу бол тийм.

Артём:  Уучлаарай, гэхдээ надад сонирхолтой байна. Би үргэлж лам нар өөрсдийгөө хамгийн шилдэг сэтгэл зүйч гэж боддог гэж ойлгодог   байсан.

Инно:    Олонх нь тэгдэг л дээ.

Артём:  Гэхдээ таныг хүртэл дийлэхгүй байна гэвэл...

Инно:    Би үүнийг арай өөрөөр хардаг. Бид зүрх сэтгэлд тусалдаг. Харин клиникийн шинж тэмдэг илэрвэл мэргэжилтэн хэрэгтэй. Цус алдалтыг залбирал зогсоохгүй. Бинт, перекись, эмч хэрэгтэй. Тиймээс л би энд байна.

Артём: Сонирхол татчихлаа. Уучлаарай, бид одоо хэн нэгний хэргээ хүлээх хувийн нууцыг зөрчиж байна уу? Тэдний хэн нь эхэлж гомдоллосон бэ? Эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү?

Инно:    Хэн ч гомдоллоогүй. Би өөрөөр нь яриулсан юм . Гэхдээ би анхааруулсан л даа. Энэ мэдээллийг би өөрийн хэрэгцээ шийдвэрээр ашиглана гэж. Харин миний үзэл бол танаас тусламж хүсэх. Мэдээж хэрэг, би таны бүх үйлчилгээг бүрэн төлнө.

Артём: Сүмд “сэтгэл зүйн тусламж” гэсэн хайрцаг тавих юм уу?

Инно:    Би санваартан болохоосоо өмнө туулай олныг тэжээдэг байсан. Тийм болохоор дансанд мөнгө бий. Сүсэгтнүүдийн мөнгийг хэрэглэх шаардлага алга.

Артём: Ойлголоо.

Инно:    Та заавал туслаарай. Би өөрөө ч нүгэлтэй хүн. Би зөвхөн тэдний төлөө биш. Өөрөөсөө их айж байна. Хэзээ нэгэн өдөр уруу таталтад автаад тэр өмхий толгойг нь амбаартай цохиод хагалчих ч юм бил үү? Тэгэхдээ сайн залуу л даа. Сэтгэл нь төөрсөн нэгэн. Баярлалаа. Уучлаарай.

Артём:  Танайх сонирхолтой юм аа.

Сүм дотор

Энэрэнгүй эх минь, Бурханы эх Мариа, хатан хаан минь! Үнэн алдартны ариун Патриарх, бүрэн эрхт Митрополитууд, Архиепископ, Епископууд болон сүмийн бүх санваартан, лам хуврагуудыг өөрийн нигүүлслээрээ авран, өршөөн соёрхооч,. Мөн бүх үнэн алдартны христэд итгэгчдийг өөрийн ариун нөмрөгөөр хамгаалаач, гуйж байна, Хатагтай минь, Танаас эр эсийн үргүйгээр махбод болсон Эзэн Христ Бурхан, тэр биднийг дээрээс өөрийн хүчээрээ ил ба далд дайснуудын эсрэг өөрийн хүчээр ялан дийлээсэй гэж залбираарай!

Нат:             40 хоногийн ном захиалж болох уу? Григорийн эрүүл энхийн төлөө.

Артём:  Бүсгүй, та өнгөрсөн сард ч бас захиалж байсан шүү дээ. Амьд хүний төлөө ингэж ойр ойрхон залбирах хэрэггүй. Хэт давтамжтай хэрэглээд байхаар нөлөө нь бүдгэрдэг юм. Завсарлага ав, хагас жил, жил ч юм уу. Тэгвэл илүү үр дүнтэй.

Нат:             Та хэн юм бэ ер нь? Би танаас асуусан юм уу?

Артём:  Уучлаарай, тэнэг зуршил. Байнга өөрийн зөвлөгөөг тулгаад байдаг юм. Та ороолтоо хөдөлгөчихсөн байна.

Нат:             Гараа авна уу!

Артём:  Энд бас жаахан...Та чинь юу вэ? Би зүгээр л ороолтыг чинь засах гэсэн юм шүү дээ. Нүгэл үйлдэхгүйн тулд л, гээд л…

Нат:             Битгий хүр!

Гриш:          Энэ хэн бэ? Гриш, би анх удаа харж байна шүү!

Артём:  Сайн байцгаана уу?. Аан та тэр Григорий байх нь ээ? Таны талаар их дуулсан юм байна.

Гриш:   Аль хэдийн дуулсан гэнэ ээ?

Нат:      Би ер ойлгохгүй байна. Тэр ирээд, ямар нэгэн бичгийн тухай... Гриш, би… Гриша.

Гриш:   Алив явцгаая, ярилцъя! Сонс доо, би чамд энд л тайлбарлах уу,эсвэл зайтай газар очиж ярилцах уу? Өрөөлийн эхнэрт гар хүрч болдоггүй гэж?

Нат:      Гриш, хэрэггүй дээ, Гриша!

Гриш:   Чамтай бол тусдаа ярих зүйл байгаа шүү.

Арт:      Нээрээ тийм, сүм л ийм асуудлыг шийдэхэд тохиромжтой газар юм даа.

Гриш:   Чи эрүүл хүн мөн үү?

Артём:  Юу гэсэн бэ? Аан үгүй ээ, би галзуурсан юм биш. Харин ч эсрэгээр.

Гриш:   Одоо ойлгомжтой болов уу?

Нат:      Гриша…

Инно:    Григорий! Чи юу хийгээд байна аа?

Гриш:   Эцэг ламтан, уучлаарай. Чөтгөр шүглэчихсэн бололтой.

Нат:             Түүнийг уучлаарай!

Инно:    Та надаас юунд уучлалт гуйгаад байгаа юм бэ? Одоо бол эцэг ламтан Артемаас гуй! Тэр уучлах уу, үгүй юу? Мэдэхгүй байна.

Гриш:          Та…

Катя:            Сайн байна уу? Та Матвейгийн ээж үү?

Ээж:      Харин чи тэр Катарина юм биз дээ? Матвейг эргүүлчхээд, дараа нь хөгшин зөнөгтэй хамт явчихсан?

Мат:             Ээж ээ, надтай уулзахаар хүн ирэв үү?

Ээж:      За юу болсон, тэр чамайг орхиод явчихсан уу? Залуу нэгийгээ олоод
тэгээд л даруйхан эргэж ирээ юу?

Мат:      Ээж ээ!

Ээж:      Явж байна аа. Өөрсдөө учраа ол. Надад дараа нь хүүхэд авчир үлдээх гэж бүү оролдоорой! Энэ бидний хүүхэд гэдэгт хэзээ ч итгэхгүй шүү.

Мат:             Уучлаарай.

Катя:            Ээжээс чинь нууц юм үгүй бололтой.

Мат:      Тийм ээ, би чинь хоригдож байгаа шүү дээ. Хаалттай орчинд хүн
 сэтгэл зүйн хямралд амархан ордог юм. Хэн нэгэнтэй ярилцаж, харилцан ойлголцох хэрэгтэй шүү дээ.

Катя:     За тэгвэл надтай ярилц л даа? Өө. Гар утас хориглосон дүрмийг зөрчиж байгаа юм биз дээ?

Мат:      Үгүй ээ. Энэ өөр зүйл. Би зүгээр нэг төвөгтэй системийг өөрчилж үзсэн юм л даа.

Катя:     Ойлголоо. 

Мат:      Цай уух уу?

Катя:     Үгүй ээ.

Мат:      Ойлголоо.

Катя:     Сонсооч, Мотя. Эргэлзээгүй шууд асууя.Чи надад хайртай юу, үгүй юу?

Мат:      Хэн, би юу? Тийм ээ. Мэдээж. Гэхдээ...Юу?

Катя:     Нөхцөлтэй юу? 

Мат:      Үгүй ээ, зүгээр...Миний бодлоор чи надтай байхдаа жаргалгүй байх юм шиг санагдаж байна. За... Шударгаар хэлье. Би чиний бүх эрсдэлийг ойлгохыг хүсэж байна. Хэрэв чи эргэж ирэхээр төлөвлөж байгаа бол, гэхдээ би мэдэхгүй, үнэхээр төлөвлөж байгаа эсэх чинь... Чи нэг чухал зүйлийг мэдэх хэрэгтэй. Судалгаагаар, чиний надад төвлөрөөд байгаа чинь чиний ахын харилцааны хүрээнд байгаатай холбоотой байх магадлалтай. Тэр чинь чиний ашиг сонирхлын гол ашиг хүртэгч, хамгийн шуугиан тарьсан хүний эргэн тойронд...

Катя:            Юу гэж хэлсэн юм бэ? 

 

Бид мэдсэнгүй ээ. Хэрэв та нар тэр даруй хувцсаа өмссөн байсан бол...

Артём:  Тэгвэл та нар цохихгүй байсан уу? Энэ зөв өө. Энэ арга. Хувцасгүй хүн бол шууд хэвлий рүү цохино. Та нартай хамт байх ёстойг мэдэх болно.

Гриш:   Чөтгөр өдөөсөн хэрэг

Артём:  Дахиад чөтгөр үү? Өөрсдөө хийгээгүй гэсэн үг үү? Гараа чөтгөрт удирдуулдаг мэт санагдаж байна уу? 

Гриш:   Тийм, бага зэрэг. 

Артём:  Мөн гэрлэсэн эхнэрийг чинь бас зоддог уу?

Нат:      Юу гэсэн үг вэ? Манай гэрт бүх юм зүгээр. Тийм ээ, нүгэлтэй... Гэхдээ бид бие биедээ хайртай.

Артём:  Та нар миний хувьд цорын ганц ингэж догшин зан авир гаргадаг сүсэгтнүүд биш шүү. Би ч бас тональ хэрэглэдэг хүн. Тэгээд та нарын үлдээсэн мөрийг тун сайн ажигладаг. Шинэхэн л ул мөр байна шүү дээ, энд ч байна, энд ч бас.

Нат:      Эцэг минь, энэ миний буруу. Би түүний уурыг хүргэсэн юм. Шалтгааныг нь би гаргасан юм.

Артём:  Охин минь. Та хохирогчийн сэтгэл зүй гэх хамгийн том нүгэл гэдгийг мэдэх үү? 

Нат:             Ойлгосонгүй.

Артём:  Би юу гэж байна вэ гэхлээр чи чөтгөрийг өмгөөлөөд байна. Эцэг Иннокентий надад та нарын тухай их зүйл хэлсэн. Нүглээс хамгаалж, гэр бүлийг хадгалахын тулд намайг явуулсан юм. Эсвэл та хоёр тамд очих гэж байна уу?

Гриш:   Үгүй ээ. 

Нат:      Үгүй, мэдээж! Бид... Бид долоо хоног бүр... Нүглээ наминчлах болно

Артём:  Гайхалтай! Тэгэхээр цэвэр ариун сэтгэлээр уучлал гуйж байна. Гэхдээ энд... Хамгийн гол нь юу вэ гэхээр? Юуны төлөө уучлал яаж гуйхыг мэдэх хэрэгтэй. Та эхнэрээ ихэвчлэн хэрхэн зоддог вэ?

Гриш:   Ихэвчлэн? 

Артём:  Надад үзүүлээч. Хэвлий рүү юу, толгой руу юу?

Гриш:   Би мэдэхгүй ээ. Би санахгүй байна, зүгээр тухайн байдлаас өөрөө гарч ирдэг юм шиг...

Артём:  Сонирхолтой л юм! Ингэж гарч ирдэг үү? 

Нат:             Та юу хийгээд байгаа юм бэ? 

Артём:  Юу ч биш ээ. Би зүгээр чөтгөрийг харахыг хүсэж байна. Түүний нүд рүү хэсэгхэн харцгаая. Ямар араатан нуугдаж байгааг таних хэрэгтэй. Олж таниагүй байж яаж тэмцэхээ ч мэдэхгүй шүү дээ.

Нат:      Битгий л дээ. Гуйж байна.

Гриш:   Та... юу хийж байна аа, эцэг минь?

Артём:  Би та хоёрыг нүглээс аварч байна. Сэтгэлээ өөрсдөө сүйтгэж, алдчих вий гээд. Өө-өө… За, тэр байна даа, хөөрхий минь, гарч ирж байна. Тийм үү? хүлээн зөвшөөр.

Гриш:   Гарч ирлээ, хөгийн амьтан, тийм ээ, гарч ирлээ.

Артём:  Эцэст нь олж хар лаа. Ямар муухай юм бэ? Хэрэв та сэтгэл зүйч дээр очих юм бол, тэр танд хурц хэлбэрийн хувийн зан чанарын эмгэг “Нарциссист” байна гэж хэлэх байсан. Та өөртөө тохирох хохирогчийг  урт хугацаанд хайж, яг л цоорхойтой мод шиг гэр бүлийн асуудал, өр төлбөртэй хэн нэгнийг олмогцоо бүгдийг нь сайтар судалж тэгээд түүнд төгс амьдралыг нь бүтээн цэцэг, бэлэг, аливаа асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тэр өөрийнх нь хажууд ямар гайхалтай ханхүү байгааг ойлгох хүртэл дараа нь түүнийг өөртөө улам ойртуулсан. Тэгээд нэг л өдөр тэсвэр алдаж жижигхэн алдаанд нь  уурлаж түүнийг шийтгэж эхэлсэн. Гэхдээ мэдээж, энэ түүний буруу. Түүнээс өмнө та төгс хүн байсан. Бүх хүн таныг биширдэг байсан. Харин одоо тэр гарч ирээд танд тэвчишгүй санагдтал бухимдуулсан. Тийм үү? Дараа нь хэсэг хугацаанд та дахин ханхүү шиг болж дахин боломж хүлээж, түүнд яаж өөрийгөө хянаж чадаагүйгээ харуулсан. Яаж таныг уурлуулан, нүд рүү нь цохиход хүргэсэн гэдгийг тайлбарлана. Энэ зөвхөн түүний буруу. Тэр үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм үү?  Гэхдээ энэ бүхэн чинь сэтгэл зүйчид шүү дээ. Өнгөн дээрээ л сайхан ч дотроо ялзарсан хүмүүс. Тэд юу ойлгодог гэж? Харин бид хоёр л жинхэнэ үнэнг мэдэж байгаа шүү дээ. Чөтгөр чиний дотор чинь сууж байна, Гриша.

Гриш:          Тийм ээ.

Артём:  Одоо чи түүнтэй цаашид амьдрах уу, эсвэл хараалыг нь хөөх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Чиний сонголт. Хэрэв үүний төлөө зовлон амсах шаардлагатай бол чи тэсэх үү?

Гриш:   Тийм ээ, тийм ээ, би тэснэ. Би, би бүхнийг тэснэ. 

Артём:  Гайхалтай. За тэгвэл ингэж шийдье! Би чамд энэ... юу ч билээ... нүглийн номлол (епитимья) оноож байна. Тийм ээ яг тэр. Сүм рүү очоод хөшөөний дээр өвдөг сөгдөж өөртөө таалагдсан аль нэгийг нь сонгоод л болно. Тэгээд намайг эргэж ирэх хүртэл тэнд ээ зогсож байгаарай. хагас цаг тутамд цусны эргэлт сэргээхийн тулд таван минутын завсарлага авч болно. Харин би чам дээр буцаж ирээд
тэр хараагдсан чөтгөрийг хөөж гаргах болно. Ойлгов уу?

Гриш:   Тийм ээ.

Артём:  Мутрыг минь үнсэнэ үү. Сонирхолтой. Явцгаая, охин минь. Бидэнд тусдаа нүглээ наминчлах гэсэн яриа байх болно. Мэдээж нөхрийн зөвшөөрөлтэйгөөр.

Гриш:   Яв даа.

Артём:  За тэгээд юу хийх юм, охин минь, ийм хохирогч байдалтайгаа? 

Нат:      Та номлогч биш биз, тийм үү?

Артём:  Юунаас болоод ингэж бодох болов? Иргэний хувцастай байна гэж үү?  Энэ чинь баталгаа биш шүү дээ.

Нат:      Гриша хэдийгээр уур хилэнтэй ч гэхдээ итгэмтгий хүн. Харин би таныг номлогч биш гэдгийг аль хэдийн ойлгосон. Тэгэхээр эцэг Иннокентий таныг үнэхээр ярилцуулахаар явуулсан юм уу? Та түүний нэг найз, мафийн гишүүн ч юм уу,эсвэл хоригдол ч байсан юм уу? Энэ таны хувьд яг юу гэж нэрлэхийг сайн мэдэхгүй байна. 

Артём:  Намайг таньчихлаа. 

Нат:      Тийм болов уу? гэж бодсон. Таны гадаад төрхөөс харахад шоронд сууж байсан нь харагдаж байна. Хэрэв буруу зүйл хэлсэн бол уучлаарай.

Артём:  Зүгээр ээ. Бид бүгд өөр өөрсдийн өнгөрсөн амьдралтай.

Нат:      Тэгвэл одоо? Одоо та юу хийдэг вэ? 

Артём:  Сонирхолтой асуулт байна. Энэ дэлхий дээр ямар хүн болсныг  тодорхой хэлж чадах хүн тийм ч олон биш гэж боддог. Цөөхөн хүн л мэддэг. 

Нат:      Би юу гэх гээд байна вэ гэхээр... Та сайн хүн үү?

Артём:  Үгүй. Үнэхээр үгүй шүү.

Нат:      Харин шударга хүн үү?

Артём:  Энэ бол тийм ээ.

Нат:      Тэгвэл шударгаар хэлээч, та надад туслах боломжтой юу? 

Артём:  Хэдийнээ тусалж байна. Үнэндээ хувийн зан чанарын эмгэгийг эдгээх аргагүй. Гэхдээ бид түүнтэй хамт асуудал ямар хүнд, түүнтэй тэмцэх боломжтой эсэхийг ойлгохыг хичээх болно. 

Нат:      Үгүй ээ, та ингэж туслахгүй. Бодит тусламж үзүүлээд өгөөч.

Артём:  Яаж?

Нат:      Би цагдаад явах боломжгүй. Тэр намайг шууд ална. Түүнийг дахиж харахгүй байхаар хаана, ямар ч хамаагүй газар намайг нууж туслаач дээ. Та жинхэнэ эрэгтэй хүн шүү дээ. Гуйж байна.

Артём:  Энэ эмгэг бараг л эдгэрдэггүй юм. Гэхдээ би хичээх болно. Ойлгов уу? 

Матвейн гэрт:

Мат:             Хэрэв намайг шоронд хорьсон ч гэсэн чи ирж уулзах уу? 

Катя:     Шархадсан шувууг олчихсон. Хэн ч чамайг хорихгүй. Серёжа аль хэдийн мөрдөгчтэй тохиролцсон. Магадгүй чи эрт суллагдах байх аа.

Мат:      Харин чи түүнтэй... 

Катя:     Дууссан. Бид салсан. Алив ээ. Асуулт асуухгүй байя. Чи надтай, би чамтай байхдаа таатай байвал ингээд л боллоо. 

Мат:      Хэлснээр чинь болъё доо.

Катя:     За тэгэхээр, та нар сэтгэл зүйчид хэрвээ хоёр хүн бие биедээ хайртай бол тэгээд бүх зүйлээ хуваалцах ёстой ингэж боддог уу?

Мат:      Гэхдээ… энэ бол...

Катя:     Зүгээр л…Би Артёмыг ойлгохоо байчихлаа. Тэр Дашатай юу болоод байгаа нь тодорхойгүй, тэгээд…Тэр чамд ямар нэг юм ярьсан уу?

Мат:      Хүлээгээд ч нэмэргүй. Өөрөө л нэг юм олж мэдэхгүй бол.

Катя:            Тэгэхээр чамд мэдэх юм байна уу?

Мат:             Тийм ээ, гэхдээ би даргад амласан. Хэнд ч хэлэхгүй гэж…

Катя:     Матвей! Би чинь хэн нэгэн биш шүү дээ. Би мэдэх хэрэгтэй байна аа. Надад найдаж болно, би хэнд ч ярихгүй.

Мат:      Гэхдээ дарга бас надад итгэсэн. Кать. Товчхондоо, яаж аятайхан аар хэлэх вэ? Кирюша чиний зүгээр нэг зээ дүү биш. Тэр харин…Чиний… төрсөн дүү чинь.

Саша:    Шинэ амрагаа танилцуулахаар ирэв үү? Эсвэл ямар нэг өдөөн хатгалга уу? Ойлголоо. Гэхдээ эргэлзээ минь хэвээр үлдсэн шүү. Магадгүй чи өөрөө ингэж түүнийг өдөөд байгаа ч юм билүү.

Артём:  Энэ бол Наташа. Миний өвчтөн, сүмийн итгэгч.

Нат:      Сайн байна уу?

Артём:  Түүнийг хэсэг хугацаанд гэртээ байлгаж өгнө үү? Чи аялах найз хайгаад байсан биз дээ? За, түүнийг хүлээж аваарай! Ороорой! чи идэвхтэй үедээ түүнийг завгүй байлгах ямар нэг зүйл олоод
оролцуулж чадна гэж бодож байна.

Саша:    Эргэлзэх хэрэггүй ээ. Харин чи? Хамт оролцох уу?

Артём:  Мэдээж оролцолгүй яах вэ?. Нэг чөтгөрийг хөөчхөөд буцаад ирнэ ээ.

Эмэг:    Та энд удаан зогсох уу?

Гриш:          Удна аа.

Артём:  Григорий, хүү минь. За, явцгаах уу? Маш сайн байлаа. Хэвтээрэй!

Гриш:          Хаашаа?

Артём:  Шууд ширээн дээр.

Гриш:          Та юу хийх гэж байна?

Артём:  Өөрийн ажлаа хийнэ дээ.

Гриш:   Та чөтгөр хөөх үйл хийдэг юм уу? Үүнийг хийхэд тусгай гэгээнтний томилолт хэрэгтэй гэдэг дээ.

Артём:  Би бол өөрөө суралцсан. Албан ёсны зөвшөөрөл байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний туршлага бол бий.

Гриш:   За, харин би яах вэ?

Артём:  Зүгээр л хэвт. Асуултад үнэнээр хариулаарай. Худлаа хэлбэл, чөтгөр чинь насан туршид чинь дотор чинь үлдэнэ. Үүнийг барьж байгаарай! Чи түүнийг яаж олсон юм?

Гриш:          Бид… музейд танилцсан.

Артём:  Романтик юм аа. Удаан дагаж байв уу? Цахим хуудсыг нь тандаж, танилуудаас нь асууж байсан уу?

Гриш:   Үгүй ээ. За, тийм ч юм уу? Би нэг юм олж мэдсэн л дээ, гэхдээ…

Артём:  Хохирогчдын 90% нь ийм чөтгөртэй холбогдохоос өмнө хувийн амьдралын хүнд асуудалтай байсан. Түүнд болохгүй ямар асуудал байсан юм?

Гриш:   Тэр…Тэр нэг бүтэхгүй хөгийн амьтантай хамт амьдардаг байсан. Тэр эрэгтэй түүний эрүүг бүтэн юм үлдээгээгүй байсан. Та төсөөлөх ч үгүй. Түүний хажууд би бүр Тереза эх шиг л хүн шүү дээ. Дараа нь бид бүх зүйлийг дахин эхнээс нь эхэлж би мөнгө ч олдог болсон.

Артём:  За, энэ бол байгалийн л хууль л даа. Чөтгөрүүд эхний шатандаа
өөрсдийгөө хамгийн сайнаар харуулахыг хүсдэг. Хохирогчийг өөртөө татах гэж.

Гриш:   Яагаад? Тэр бараг л үхлүүд болсон байсан шүү дээ!

Артём:  Намайг сайн сонс. Зөвхөн миний дуу хоолойг. Нүдээ ань. Дуу хоолойд анхаарлаа төвлөрүүл. Ингээд бид чөтгөрийг хөөж гаргана ойлгосон уу? Өөрийгөө энд байхгүй гэж төсөөл. Энэ ширээ, энэ хоолны өрөө байхгүй. Гэрэл, харанхуй ч үгүй. Юу ч үгүй. Зөвхөн дуу хоолой. Намайг сонсож байна уу?

Гриш:          Тийм ээ.

Артём:  Чөтгөр гарч ирэх тэр мөчийг санах хэрэгтэй байна. Энэ эмэгтэй чамд маш их нүгэл үйлдсэн гэж ойлгосон үедээ, чамд бүрэн эрхтэй шийтгэх боломж олддог. Гэр бүлийн эрэгтэй хүний хувьд. Гэр бүлийн тэргүүний хувьд. Сүмийн номлогчийн хувьд.

Гриш:   Надад хэлдээ, би чамд хуримын ёслолоос хойш өөр эрчүүдтэй үнсэлцэж болохгүй гэж хэлээгүй бил үү?

Нат:             Гриш, би... Тэр зүгээр л баяртай гээд хацар үнссэн хэрэг шүү дээ!

Гриш:           Зүгээр хацар дээр үү? 

Тэгэлгүй яах вэ. Би юу ч хийгээгүй. Тэр дөхөж ирээд... 

Гриш:   Тайвшир. Юу болоод сандраад байгаа юм бэ? Бүгд зүгээр, би тоглож байна. За. Шөнө аяга угаагч асаахаа мартуузай. 

Гриш:          Натали? Ойрт доо!Номын талаар юу гэж хэлсэн бэ? надад сануулаач. 

Нат:             Тэднийг... ингэж тавьж болохгүй, эвдэрчихнэ гэсэн. 

Гриш:          Яг зөв. Сайн байна. Чи бүхнийг мэддэг юм уу эсвэл мэддэггүй юм уу?!

Артём:  Яагаад ийм зүйл болдгийг та мэдэх үү? Чиний чөтгөр чамд тэр эмэгтэйн дутагдлыг удаа дараалан хайж олохыг шахаж байгаа юм. Ингээд хэцүү механизм ажиллаж эхэлдэг, эмэгтэй хэн нэгэнд асуудлын шалтгааныг өөрөөсөө хайдаг болгодог. Тэгээд чамд маш их буруутай гэсэн мэдрэмж төрдөг. Чиний чөтгөрүүд заримдаа бурхны үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Уучлах чадалтай бурхан. Мөн шийтгэх чадалтай бурхан. Энэ бол нарийн төвөгтэй тоглоом, тиймээс тэр үүнийг амжилттай хийдэг биз?Тэр чиний гараар бүхнийг хийлгэдэг. Гэхдээ чи… чи бас буруутай. Учир нь чи тэмцдэггүй.

Гриш:   Би тэмцэж байгаа.

Артём:  Тэгвэл сайн тэмцдэггүй юм байна. Үгүй бол би энд байхгүй байх байсан.

Гриш:   Би тэмцэж байгаа. Би үүнийг хүсээгүй. Би… Би зүгээр л түүнд хайртай.

Артём:  Цохиж байна гэдэг хайртай гэсэн үг үү? Үгүй ээ, тийм биш. Чи ойлгохгүй байна.

Гриш:   Би бүгдийг түний төлөө хийж байгаа. Зөвхөн түүнээс болж.

Гриш:          Намайг уучлаарай!

Нат:      Тэр уучлахгүй ээ. Бурхан энэрэнгүй, гэхдээ уучлагдах эрхтэй гэдгээ
баталж чадаагүй хүнийг уучилдаггүй. Чи яаж уучлалт гуйх ёстойгоо мэднэ. Юу хийх ёстойгоо мэднэ… Тийм биз дээ? Хий.

Гриш:   Үгүй ээ. Би өөрийгөө ариусгана. Би ивээлд очно. Үгүй ээ.

Нат:      Гриша…Гриша, над руу хар. Намайг ингэж хүмүүжүүлээгүй. Би нүгэлтэнтэй хамт амьдарч чадахгүй, чадахгүй ээ. Хий. Эсвэл эндээс зайл, хогийн сав руугаа.

Артём:  Эргэн ирцгээе! Эргэн ирцгээе!

Гриш:          Ингээд дууссан уу?

Артём:  Цамц аа тайлаарай!

Гриш:          Яагаад?

Артём:  Цамц аа тайлаад, нуруугаа харуул даа.

Гриш:          За, хангалттай харав уу? чөтгөр юу болсон вэ?

Артём:  Та хоёрт хоёуланд чинь байсаар байна. Чамайг хүртэл өрөвдөж байна. Чи дэлхийн хамгийн зовлонтой нарциссист, Гриша. Хялбархан авчихна гэж бодсон шүү дээ. Харин энэ маш ноцтой араатан байжээ. Тийм ээ. Би чамайг ойлгож байна аа, чи өөрийн чадах бүхнийг хийсэн, гэхдээ тэр чамд хайргүй. Тэр үнэндээ хайраар хооллодоггүй. Тэнд өөр төрлийн хоол байдаг. Харамсалтай байна.

Саша:          Өмнөх шиг адилхныг авч болох уу?

Эр:        Галтай дарс уу?

Саша:          Үгүй ээ. Өмнөхийг нь. Энэ байна.

Нат:      Ариун эцэг Артём. Бид энд таны найз бүсгүйтэй эд нарын анхаарлаас  зугтах гэж их ядарлаа. Хэр болж өнгөрсөн бэ?

Артём:  Маш сайн. Тэр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, гар хүрсэн дээ чин сэтгэлээсээ уучлал хүссэн. Үнэнийг хэлэхэд, илүү хэцүү байх гэж бодож байсан юм. Тэгэхээр гэртээ эргэн очиж болно оо, тэр чамд дахиж гар хүрэхгүй.

Нат:      Үгүй… Чи түүнийг мэдэхгүй байна. Тэр амархан зогсох хүн биш. Нэг өдөр намайг алах болно. Зөвхөн цаг хугацааны асуудал.

Артём:  Харин тэгвэл одоо яах вэ? Магадгүй цагдаад мэдэгдэх үү? Би гэрч болох боломжтой.

Нат:      Намайг оролдож үзээгүй гэж бодож байна уу? Тэдний хариулт үргэлж нэгэн хэвийн байдаг Алахад нь ирээрэй.

Саша:    Чи надтай хүссэн хугацаагаар үлдэж болно шүү энэ тийм ч асуудал биш ээ. Би мэдээж, заримдаа өөрийн дотоод ертөнц рүүгээ орчихдог.
Харин чамд дуугүй өрөөний хамтрагч төвөгтэй биш бол, надад найдаж болно, үнэн шүү.

Нат:      Баярлалаа. Чи үнэхээр азтай, Александра. Чиний жинхэнэ хамгаалагч дэргэд чинь байна.

Арт:      Бид одоо Сашкатайгаа салчихвал, Наташа, чамтай ямар нэгэн юм эхлүүлбэл зүгээр ч юм уу, тийм үү?

Нат:      Юу гэсэн бэ?

Артём:  Эцсийн эцэст чи үүнийг л хүсэж байгаа биз дээ? Чи сэтгэл санааны хувьд тогтворгүй доноруудыг хайж олоод, тэднийг бүрэн дүүрэн гэмшлийн мэдрэмжид живүүлдэг. Өмнөх нь ухаанаа алдаж эхэлмэгц, шинэ хохирогч хайж эхэлдэг биз дээ.

Нат:      Та ер нь зүгээр үү, өөрийн ухаантай байна уу?

Артём:  Тийм ч биш ээ. Зүгээр байсан бол та над шиг хүнд анхаарал хандуулах ч үгүй л байсан биз дээ Баяр хүргэе, би ч бас шууд таньж чадаагүй шүү. Чи бол жинхэнэ нарциссист шүү дээ. Усны гүнд байдаг шүдтэй загас шиг, шөнө гэрэлтдэг жижиг гэрэл ашиглан өөрөө араатнуудыг татдаг. Гриша чамтай таарсан нь үнэхээр азгүй хэрэг. Тэр өөрөө хүчирхийлэгч л дээ, гэхдээ чи түүний дотор өөрийн хүссэн зан чанаруудыг ур ухаанаар бий болгосон. Мөн түүнийг өөрийгөө буруутгах бүх аргыг хэрэглэсэн, учир нь тэр гэмшсэн сэтгэл нь таны хамгийн гол түлш болдог.

Нат:      Гриша надад хайртай юм шүү дээ.

Артём:  Кирилл бас чамд хайртай байсан биз дээ? Дараа нь чи эрүүгээ хугалуулсан шүү дээ. Хэтрүүлсэн гэдгээ ойлгож, шинэ донор хайхаар шийдсэн. Гэхдээ одоо энэ ч төгсөх шатандаа орж байна. Хөгжилтэй хоригдол Артемтай яагаад туршилт хийж болохгүй гэж?

Нат:      Далд орж үз! Ийм маягаар тэнэг, чадваргүй хөгийн амьтан л ярина даа. Чиний хийх хэрэгтэй ганц зүйл нь чамд итгэж найдсан эмэгтэйг хамгаалах явдал байсан!

Саша:    Ойлгосонгүй, чи одоо миний залууг доромжлоод байна уу?

Нат:      Надаас хол бай!

Саша:    Маниак байдлын сайхан нь юу гэдгийг мэдэх үү? Юунаас ч хамаагүй таашаал авч чаддаг зодолдох ч бай хамаагүй.

Нат:      Явж үз! Солиотой амьтан юм аа.

Артём:  Энэ янзтай байлаа шүү.

Артём:  Кать?

Катя:     Намайг уучлаарай! Гуйж байна.

Артём:  Чи яасан  бэ? Юу болсон бэ? За за.

Катя:      Зүгээр л Мотяг битгий алчхаарай, тэгэх үү? Тэр санаатай хэлээгүй шүү. Би л хүчээр хэлүүлчихсэн юм. Намайг уучлаарай! Би үнэхээр тэнэг юм аа.

Артём:  Манай гэр бүлийн онцлог л доо. Гэхдээ би чамд үнэхээр их хайртай хэвээрээ шүү дээ. За, зүгээр дээ, зүгээр, зүгээр.

Анно:           Өнөөдөр тэд алга.

Артём:  Дахиад ирэхгүй ээ.

Анно:    Танд баярлах уу, эсвэл… яахаа ч мэдэхгүй байна. Би чинь шал өөр зүйл хүссэн юм шүү, үнэхээр.

Артём:  Би ч бас. Гэхдээ бид хүссэн бүхнээ үргэлж авч чаддаггүй шүү дээ.Та намайг наминчлалд оруулж болох уу, эцэг Иннокентий?

Анно:    Та итгэгч хүн шиг харагдахгүй байна.

Артём:  Тийм ээ, яг үнэн. Харин зарим ажлынхантайгаа сайнгүй харилцаатай л даа.

Back to episodes Go home