Trigger S2 13

Триггер кино

13-р анги

 

Эдик:           Үүнийг бас.

ж:          Танд манай хөнгөлөлтийн карт байгаа юу?

Эдик:           Тийм ээ, үнэндээ хямдралын төвөөс ирсэн юм.                                              Баярлалаа, танайх адилхан биз дээ?

ж:          Үгүй ээ. Хямдралын төвийнх бол хямдралынх. Манайх өөрсдийн картаар                   үйлчилдэг.

Эдик:           Аан тийм үү? Зүгээр ээ, одоохон олоотохъё!

ж:          Энд байна. Худалдан авалт хийсэн танд баярлалаа. Дараа дахин                            үйлчлүүлээрэй!

Эдик:           Баярлалаа.

Яна:             Үнэхээр энд байна шүү. Өөр хаана байсан бэ? Хаахаас нь өмнө                           ирчихсэн үү? Ямар сайн юм бэ!

Эдик:           Баяртай.

ж:          Баяртай.

Эдик:           Энд л биш шүү! За!

Яна:             Би чамтай маргах гэсэн юм биш шүү дээ. Мөнгийг нь буцаагаад өгөхгүй юу?            Эднийг бүгдийг нь буцаахыг хүсэж байна. Спорт гутал, сайн байна аа.                     Хоёр, гурав. Хатгамалтай жинс, ямар сайн залуу вэ? Цамц, наад нүдний               шилээ мартав аа!

ж:          Бүсгүй, уучлаарай, гэхдээ бид зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр л                             буцаалт хийх боломжтой.

Яна:             Тэгвэл энэ үйлчлүүлэгч буцаалт хийх хүсэлт гаргах болно.

Эдик:           Чи юу хийгээд байгаа юм бэ? Чи өөрөө хар л даа. Нэг сарын дотор 20%-аар                   хямдарсан байна, би өөрөө шалгаж үзсэн.

ж:          Уучлаарай, гэхдээ бид зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр л буцаалт хийх                    боломжтой гэж хэлсэн шүү дээ.

Яна:             Ямар хүсэлт гаргах вэ? Энэ хөгийн амьтан орон сууцны зээлийн төлбөрөө                   ч төлөөгүй байгааг мэдэх үү? Бид хүүхэдтэй ч болж чадахгүй байна шүү дээ.           Учир нь тэр энэ нүдний шил мэтийн төлбөрт бүх мөнгөө зарцуулаад байна.                 Бүгдийг нь хурдхан буцаана уу!

Эдик:           За за, тайвшир. Хангалттай, хангалттай.

Янх:             Надад юу хийхийг минь битгий заагаад бай! Энэ хүнд ёс суртахуун гэж зүйл                байна уу? Надад ойлгомжтойгоор хэлээд өгөөч, энэ бүхэн хэвийн зүйл мөн                    үү?

Эдик:           За, тэгвэл ингээд салцгаая.

Шүүх хурлын танхимд

ө:           Босоцгооно уу! Шүүгч орж ирлээ.

шүүгч:         Сергей Леонидович Швецовын бие махбодод хүнд гэмтэл учруулсан                          гэх хэргийн шүүх хурал эхэлж байна. Яллагдагч, Матвей Юрьевич                       Селиванов. Юу хийсэн гээд суугаад байгаа бил ээ? Пресненск                                  дүүргийн шүүхийн шийдвэрээр Матвей Юрьевич Селивановыг өмнө                        нь ял үйлдэж байгаагүйг харгалзан хагас сарын хугацаагаар                                баривчлах...

М.ээж:         Би чамаас хаашаа явах, явахгүйг асуугаагүй байна! Гараа тат! Чи                          өөрийнхөө ээжийг бас ингэж барьж авах уу?! Гараа татахгүй юу?

шүүгч:         Энэ юу болоод байгаа юм бэ?

Мат:             Ээж ээ?

М.ээж:         Энэ одоо... Гараа! Энд юу болоод байгааг та надад тайлбарлаад                           өгөхгүй юу? Та ямар эрхээр миний хүүг энд барьж байгаа юм бэ!?

Мат:             Ээж ээ, би дараа нь тайлбарлаж өгье өө!

шүүгч:         Эндээс гарна уу? Хурдхан аваад гар!

М.ээж:         Гараа тат! Гар аа! Үхэн үхтлээ би энд хэвтэх болно. Хаашаа ч                                  явахгүй.

Мат:             Ээж ээ, ээж. Тайвшир.

М.ээж:         Энэ дарангуйлал зогсох хүртэл! Жинхэнэ гэмт хэрэгтнийг яагаад                         шүүхгүй байгаа юм бэ? Хүмүүсийг хүчээр цохь гэж өдөөн хатгасан                        Стрелецки хаана байна? Хаана байна тэр?!

Мат:             Ээж ээ, тэр надад юу ч тушаагаагүй ээ.

шүүгч:         Түүнийг гарга гэж хэлсэн шүү дээ.

М.ээж:         Надад битгий хүрээд бай! Мотя, Мотя, Мотя юунд ч битгий гарын                       үсэг зур! Бид бүгд Европын Шүүхэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн                       мэдүүлэх болно! Мотя!

шүүгч:         Тэгэхээр хаана явж байлаа? Хорих ялыг бүртгэлтэй хаягаар электрон                           хяналтаар гүйцэтгүүлэхийг шийдвэрлэв. Та ганцаараа амьдардаг уу?

Мат:             Бүртгэлийн дагуу... ээжтэйгээ...

шүүгч:         Ойлгомжтой. Ямар ч төрлийн цахим төхөөрөмж ашиглах, түүнчлэн                        интернэтэд холбогдохыг хориглоно. Хуульд заасан дүрмийг                               сахиулахад хяналт тавина.

Мат:             Уучлаарай, энэ... Тэгэхээр би гэртээ байна гэсэн үг үү?

шүүгч:         Хүлээгээрэй, би дуусгаагүй байна! Энэ танай гэр бүлийн онцлог юм                        уу? Шүүхийг үл хүндэтгэснийхээ төлөө нэмэлт торгууль авахыг хүсэж                    байна уу?

Мат:             Үгүй ээ, үгүй. Уучлаарай!

шүүгч:         За, ингээд боллоо. Ингээд энэ өдрийн хурал дууслаа.

 с:          Саша? Өглөөний мэнд.

Артём:  Өглөөний мэнд. Уучлаарай, Саша таныг ирнэ гэж хэлээгүй юм л даа.                        Тэр одоогоор ярих сонирхолгүй байгаа юм шиг…

с:           Уучлаарай, өөрөө манай гэрт юу хийж байдаг бил ээ?

Артём:  Таны охиныг хараад байж байна. Сэтгэл гутралын үед өвчтөн хоол                            идэхгүй хэдэн өдөр ч болдог. Ядаж өглөөний цайгаа уусан эсэхийг нь                       шалгах хэрэгтэй байсан.

с:           Тэгээд хэр байна даа?

Артём:  Ерөнхийдөө зүгээр ээ. Шарсан өндөг идсэн. Ямар ч асуудал  гараагүй байна. Энэ бол хангалттай сайн үр дүн гэж үзэж байна. Байна уу? Сайн байна уу? Түүний хүү Артём байна. Тийм ээ. Аавын бие хэр байна даа? Та түүнээс надтай хэзээ уулзах боломжтойг асуугаад өгч болох уу? Хувийн асуудлаар, тиймээ.

с:           Саша?

Саша:          Аав аа, тэр явж л байг!

Ажлын талбайд

Ажилчид:    -Бэлэн

              -Яг энэ, тийм ээ тийм.

Яна:             Ингэж нэг юм. Артем Александр мөн үү?

Артём:  Таны буудах уу, үгүй юу эсэхээс хамаарна даа.

Яна:             Юу гэсэн үг вэ?

Артём:  Таны царай их ширүүн харагдаж байна. Би танд ямар нэг өртэй                         билүү? Эсвэл энэ стресс надтай холбоогүй юм болов уу?

Яна:             Энэ яг тантай шууд хамаатай! Яагаад би таны завгүй хуваарьт цаг                      тохируулан, уулзалтаас 14 хоног өмнө бүртгүүлж, үүр цайх үеэр ирж,                         дахиад 30 минут хүлээх ёстой юм бэ?

Артём:  Сайхан асуулт байна. Би танд юу гэж хариулахаа өөрөө ч хэлж                              мэдэхгүй байна. Туслах ажилтнаас асуугаад үзье. Тэр ихэвчлэн                      харилцагчдын санал хүсэлтийн талаар анхаарал тавьдаг юм. Маш                             сонирхолтой. Матвей?

Яна:             Үнэнийг хэлэхэд бид харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгт би эргэлзэж               байна. Наад зах нь хөнгөлөлт үзүүлэх ёстой шүү дээ.

Артём:  Маш баяртай байна. Бид өнөөдөр онцгой хямдрал зарласан байгаа. Хоёр                  бухимдсан үйлчлүүлэгч дагуулж ирээд стресс тайлах иогийн хагас цагийн                     үнэгүй хичээл аваарай.

Яна:             Би хэнийг ч авч ирэхгүй!

Артём:  Тэгвэл ийш ээ. Та хэн бил ээ?

Яна:             Яна! Хаана сууж болох вэ? Хөл минь бүр чилчих лээ.

Артём:  Хөл минь бүр чилээд байгаа бол, дуртай газраа сууж болно оо. Залуусаа,               надад туслаад өгөхгүй юу? Яна, тэгээд юу болсон гэнэ ээ? Нөхөртэйгөө                 асуудалтай байна уу?

Яна:             Юу гэсэн бэ?

Артём:  Та хуруундаа бөгж зүүсэн ч, ганцаараа ирж хамгийн түрүүнд бүртгүүлсэн                   байна. Хүүхэдтэй холбоотой асуудалтай бол эцэг, эх хоёулаа ирдэг. Харин                    эцэг, эхийн асуудалтай гэхэд та хэтэрхий их стресстэй харагдаж байна.                 Ихэвчлэн ийм зүйл илүү тайван өрнөдөг юм.

Яна:             Та худалдан авалтын буруу зуршлыг эмчилдэг үү?

Артём:  Аан би андуурсан байж ээ. Та худалдан авалтын донтолттой байсан юм уу?

Яна:             Би биш ээ. Миний нөхөр. Зүгээр л тэнэглэл юм даа. Эмэгтэй хүн байсан бол               бас ойлгож болно. Гэтэл нас бие гүйцсэн ухамсартай эр хүн шүү дээ. Гэхдээ                 ухамсартай ч гэж дээ...

Артём:  Уучлаарай! Одоохон унтраачихъя. Үгүй ээ, дахин уучлал хүсье! Хариулах               хэрэгтэй боллоо. Байна уу? Катя. Чамайг залгана гэж бодсонгүй шүү.

Катя:            Одоо чи сэтгэл хангалуун байна уу? Бүх зүйл чиний хүссэнээр бол лоо.

Артём:  Өнөөдөр ямар их стресстэй өдөр вэ? Сар Бархасбадитай давхацсан юм байх                   даа?

Катя:            Тэнэг хүн шиг жүжиглэх хэрэггүй. Чиний хувьд ороод гарсан болохоор                Мотяг бас суулгачхаж болно гэж бодож байна уу?

Артём:  За, Илүү ойлгомжтой яриач. Юу болсон бэ?

Катя:            Мэдээж, чи мэдэхгүй байх нь аргагүй. Артем Александрович зөвхөн                        өөрийнхөө асуудалд л санаа тавьдаг болохоор. Харин Мотягын хоригдсон                 нь юу ч биш! Амьдралын чинь өчүүхэн зүйл!

Артём:  Хүлээгээрэй! Хаана хорьсон гэж вэ? Хаана?

Катя:            Хэрэв чи энэ бүхнийг санаатайгаар төлөвлөж, намайг тэр даруй түүний хөлд            шиднэ гэж бодсон бол эндүүрч байна!

Артём:  Түр хүлээгээрэй!  Катя, би чамайг ойлгохгүй байна. Арай удаан хэлээч!

Катя:            Энэ тэнэг дуудлага хийх эрхээрээ над руу залгачихсан. Одоо би түүний                    нарийн бичиг шиг түүний хамаатнууд, найз нөхөд бүгдийг дуудан хэлэх                     ёстой боллоо!

Яна:             Би энд таныг саатуулж байгаа нь зүгээр үү?

Артём:  Тийм ээ. Яна, уучлаарай, гэнэтийн ажил гарчих лаа. Миний туслах                         саатуулагдсан тул би өнөөдрийн алдааг залруулахын тулд таны заасан                    цаг, тохиромжтой газарт уулзаж бүх зүйлийн талаар ярилцах болно.

Яна:             Өнөөдөр би дахиж хүлээх бодолгүй байна. Эсвэл би танд ийм сэтгэгдэл                  үлдээх болно! Тэгээд хөнгөлөлт эдэлнэ гэж найдаж байна.

Артём:  Мэдээжийн хэрэг. Би танд хөнгөлөлтийн карт өгье.

              Хараал ид.

Матвейгийн гэрт:

Артём:  Чамайг тэнд байгааг мэдэж байна шүү! Гэрийн хорионд байгаа                        хүн хаашаа ч явах эрхгүй байдаг юм. Алив ээ, хаалгаа нээ! Сайн байна уу?                 Уучлаарай, Матвейтай уулзаж болохсон болов уу?

М ээж:         Тэгээд чамайг ирнэ гэж таамаглаж байсан юм аа. Миний зүрх мэдэрсэн.

Артём:  Тийм үү?

М ээж:         Тэгэлгүй яах вэ. Зөвхөн чи л ганцаараа сэтгэл зүйн ном уншдаг гэж бодож                 байна уу? Тархи угаагч нар "манипулятор" үргэлж бууж өгсөн хохирогчоо                   мөрддөг!

Артём:  Хөөх. Гайхалтай.

М ээж:         Харин энэ удаад түүнийг хамгаалах хүн байна.

Артём:  За-за-за! Зогсоорой! Энд ямар ч тархи угаалт "манипуляци" байгаагүй. Таны                  юу уншсаныг мэдэхгүй, гэхдээ би таны хүүтэй огт өөр харилцаатай.

М ээж:         Тэгэхээр түүнийг шахалтад оруулсан юм биз дээ? Тийм үү?

Артём:  Үгүй ээ, би… бурхан минь, юу яриад байна аа! Би багш шавийн харилцаа                   гэж хэлэх гэсэн юм. За, зогсоорой! Хол байгаарай! Матвейгийн хүндэт ээж                та, намайг уучлаарай! Таны нэрийг санахгүй байна л даа. Ингээд бүх                            зүйлийг дуусгацгаая!  Та удаан хугацааны туршид хүүгээ хянаж чадна гэж                бодож байсан. Мөн энэ бодлоороо түүнийг хамгаалах гэж оролдсон. Гэвч                    буруугийн мэдрэмж дээр тулгуурласан хяналт чинь үйлчлэхээ больж                          эхлэхэд асуудал танд байна гэж бодоогүй. Мэдээж ямар ч хүчирхийлэгч               өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд хяналт нь шилжсэн хүн рүү, өөрөөр               хэлбэл надад бурууг тохсон шүү дээ. Гэхдээ би танаас ялгаатай нь таны хүүг                     зөвхөн өөрийнх нь хувийн хөгжил дэвшлийн төлөө ашигладаг.

М ээж:         Сайн сайхны төлөө? Үнэхээр сайн сайхны төлөө гэж үү? Тэгвэл чамаас                  болж хоригдсон гэсэн үг үү? Энэ чинь сайн сайхан  юм уу?

Мат:             Хангалттай! Ээжээ одоо болно оо!

М ээж:         Мотя

Мат:             Надад өг дөө!

М ээж:         Мотя хүмүүс чамайг харчихвал шоронд хийчихнэ шүү дээ!

Мат:             Ээж ээ, хангалттай гэж би хэлсэн шүү дээ!

Артем:  Үнэн, гэр лүүгээ буцаад ор. Гэрийн хорио зөрчсөн гээд чамайг хорихоос өөр                    аргагүй болно шүү. 

Мат:             Та 2 хоёулаа тайвшрахгүй бол би эндээс хөдлөхгүй шүү!

М ээж:         Бурхан минь, би яагаад энэ бүхнийг тэвчих ёстой юм бэ?

Мат:             Зүгээр үү?

Артем:  Дажгүй шүү. Гэхдээ харамсалтай л байна. Хагас жил гэрийн хорионд байхад          чи энд тэсэхээргүй л санагдаж байна.

Мат:             Зүгээр ээ. Би интернэтээ проксигоор дамжуулан тохируулаад арай дээр                 болчихлоо. Тэд олж мэдэхгүй байх гэж найдаж байна. Зөвхөн Валерягийн                 утас л одоогоор нээгдээгүй байна. Гэхдээ найдвар байна. Ер нь тэгээд                            амьдрах боломжтой л байна. Ганц хэцүү юм нь хөлийн бугуйвчтай хэсэг                     байнга загатнаад  бүр уур хүрмээр юм аа.

Артем:  Тийм ээ. Их л ганган эд байна.

Мат:             Тийм ээ.

Артем:  Моть, үнэнийг хэлхэд би чамаас уучлалт гуйхийг хүссэн юм.

Мат:             Юу гэнэ ээ?

Артем:  Намайг уучлаарай! Чамаас уучлалт гуйж байна.

Мат:             Ийм юмны төлөө бол хоригдсон ч яах вэ?

Артем:  Үгүй ээ, тэгэх хэрэггүй байсан. Харин би чамайг энэ тулаанд орно гэж                   байхад илүү анхааралтай сонсох хэрэгтэй байсан юм.

Мат:             Би бол огт харамсаагүй байна. Бүхнийг зөв хийсэн гэж бодож байна. Мэдэж                    аваг!

Артем:  Чамайг гонсойлгох гэсэнгүй, гэхдээ энэ хөөрөл хоёр хоногийн дараа намдана               Тэгээд л ээжтэйгээ дөрвөн хананы дунд үлдэнэ. Тэнэг асуудлыг зүгээр л бие                     махбодын аргаар шийдэх гэж оролдох нь хүссэн үр дүнд хэзээ ч хүргэх                  үгүй.

Мат:             Чи надад үүнийг хэлж байна уу?

Артем:  Би энэ аргыг бүхнийг урьдчилан тооцоолсны эцэст ашигладаг юм. Харин чи                     бол бодолгүйгээр шууд л зодоонд оролцсон. Эцэст нь юу болов, байгаа нь л                   энэ.

Мат:             За, зүгээр ээ. Алсаас та нарын төлөө ажиллана. Зүгээр л нэг хуурамч симтэй                     утас авах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл намайг өмгөөлөгчөөсөө өөр                  хүнтэй ярихыг хориглосон юм.

Артем:  Мотя, би чамайг суллаж авна. Амлаж байна.

Мат:             Дарга аа! Катя миний талаар юу гэж ярьсан бэ?

Артем:  Сайн зүйл нэг ч яриагүй шүү.

Мат:             Гэхдээ зүгээр ээ. Тэр надад санаа зовсон болоод л залгасан хэрэг шүү дээ.

Артем:  Түүнд хүүхэд байхад нь нэг далайн гахай байдаг байсан юм. Түүнийг үхэхэд                     нь санаа нь зовж байсан ч цагийн дараа л мартчихсан, дахиж дурсаа ч үгүй.                      Катя хүүхэд шиг сэтгэхүйтэй тул би чиний оронд байсан бол нэг их юм                  хүлээхгүй л байсан даа. Харилцаа холбоо хязгаарлагдмал орчинд ихээхэн                 урам хугарах нь удаан хугацааны  стресс, сэтгэл гутрал, эцэст нь амиа                 хорлох хүртэл эрсдэл дагуулж болдог юм.

Мат:             Ойлголоо.

М ээж:         Мотя, угаалгын машин дахиад эвдэрчихсэн байна. Ирээд хараад өгөөч!

Мат:             За, ээж ээ. Одоо очлоо.

М ээж:         Моть, би чамд л хэлээд байна шүү дээ,

Мат:             Очиж байна. Тэгээд юу болсон бэ?

М ээж:         Энэ асахгүй байна.

Артём:  Та зэвсэггүй гэж найдаж байна

М ээж:         Тийм ээ, одоо бол үгүй.

Артём:  Баяртай.

М ээж:         Тэнд та нарын ярьж байхыг сонслоо.

Артём:  Би эргэлзэхгүй байна аа.

М ээж:         Чи үнэхээр түүнийг суллаж чадах уу?

Артём:  Би чадах бүхнээ хийнэ ээ.

М ээж:         Тэр дор нь суллахгүй байж болох уу? Зүгээр л тэр гэртээ бараг байдаггүй                 болохоор л.

Артём:  Үгүй ээ, болохгүй шүү дээ. Гэхдээ түүнтэй насанд хүрсэн хүний хувьд                харьцаж,  харилцаагаа сайжруулаад үзвэл яасан юм бэ? Энэ тал дээр бол би                      тусалж чадна. Хэрэгтэй бол холбогдоорой! Баяртай Матюш.

Мат:             Баяртай.

М ээж:         Мотя орхичих оо.

Мат:             Ээжээ, бүгдийг нь асаачихлаа.

М ээж:         Миний алтан гарт хүү.

Мат:             Болсон, ээж ээ.

Артём:  Катюш, би чамруу байнга л залгаж байна. Гэтэл яагаад ч юм бэ? дуудлага                  тасалдаад байна. Сүлжээнд ямар нэгэн саатал гарсан байх, тийм ээ? Чи                    өөрийн төрсөн дүүгээ үл тоомсорлохгүй биз дээ? Тэр тусмаа чиний өдөөн                   хатгалгаанд автаж, одоогийн найз залууг чинь цохих гэж оролдсон хуучин                    найз залууг чинь суллахыг хичээж байхад шүү! За яах вэ? харин тэр чиний                 найз залуу ч юм уу?... Залуу хүү...Залуу гэхэд нэг л биш ээ. Сүйт залуу ч юм                уу? Хамтрагч юм уу? Катюш, яг юу гэж хэлэх билээ? Над руу залгаад                           хэлээрэй. Би өөрөө чиний Сергей Леонидовичтэй уулзмаар санагдаад байна.                      Эсвэл түүний эцгийн нэрийг хэн гэж дуудах вэ? Гол асуудал нь би түүнийг                  хаанаас олохоо мэдэхгүй байна. Туслаач дээ? Хаягийг нь хэлээд өгөхгүй                  биз?

Яна:             За! Одоо илүү ойлгомжтой болж байна уу? Би өдөр бүр энэ тоос татдаг                хогны бөөгнөрөл хаа нэг тийшээ алга болчхоосой гэж залбирдаг. Тэгэхээр                    та ойлгож байна уу? Энд байгаа зүйлсээс минийх гэвэл зөвхөн энэ нэг                  тавиур, бас энэ өлгүүрүүд л байна. Бусад нь бүгд түүнийх! Орлого сайн ч               цалингаа бүгдийг нь эдгээр хувцсанд үрчихдэг.

Артём:  Сонирхолтой. Их тод өнгөнд дуртай юм аа. Үргэлж ингэж хувцасладаг                 байсан уу?

Яна:             Үгүй ээ, мэдээж үгүй. Гэхдээ үргэлж өөрийнхөө гадаад байдалд анхаардаг                   байсан. Цамцаа хүртэл өөрөө индүүддэг байсан, Тэр надад ийм чухал ажлаа               даатгадаггүй байсан юм л даа. Гэхдээ, одоогийнх шиг ийм байдал урьд өмнө            нь байгаагүй.

Артём:  Хэзээнээс эхэлсэн юм?

Яна:             Мэдэхгүй ээ… магадгүй хоёр жилийн өмнөөс л болов уу даа. Яг хэлж                         чадахгүй нь. Та ойлгож байна уу, бид хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан.                Би бүр амралтад явах мөнгө ч хуримтлуулж чадахгүй явж байхад, харин                  хүүхэд гэдэг чинь бас л өсгөж хүмүүжүүлнэ, хувцаслана, хооллоно, салхинд                    гаргах хэрэгтэй болно шүү дээ. Эдик, тэр чинь яг л донтогч шиг болсон!                     Худалдаж авна, дараа нь уучлалт гуйна. Ямар тэнэг явдал вэ! Хүмүүст                  хэлэхэд хүртэл ичмээр.

Артём:  Тэр одоо хэдэн настай билээ? Тань шиг 40 орчим уу?

Яна:             Уг нь би түүнээс гурван насаар дүү шүү!

Артём:  Тэгвэл ойлгомжтой. Энэ магадгүй дунд насны эхэн үеийн хямрал                          байх.Ихэвчлэн арай өөрөөр илэрдэг юм: шинэ хүүхэнтэй болох эсвэл                    Феррари зээлээр авчихна.

Яна:             Яагаад Феррари гэж?

Артём:  Амьдралаа дэмий өнгөрөөгүй гэдгээ өөртөө батлах гэж л тэр. Таны хувьд                   бол тэр зүгээр л хувцас хунарт л зарцуулсан байна. Танд нөхрийн чинь                    зураг байгаа юу?

Яна:             Мэдээж, одоохон.

Артём:  Үгүй ээ, би хүүхэд насных нь зургийг хэлсэн юм. Зургаан настай үеэс нь                 эхлээд шүү. Хараач, энэ гоё л хувцас байна шүү дээ! Тэгээд нөхөр чинь                    хэзээ ирэх юм бэ?

Яна:             Мэдэхгүй ээ. Магадгүй өнөөдөр ирэхгүй ч байж мэднэ.

Артём:  Яна, хэрвээ буруу ойлгосон бол надад хэлээрэй! Танайх санхүүгийн                      асуудлаас болж удаан хугацааны маргаантай байсан, тийм үү? Тэгээд та                  сүүлдээ нэлээн ширүүн дайрсан байдлаар, магадгүй бүр олны өмнө ч                      түүний эсрэг гомдлоо илэрхийлэх гэж оролдсон байж мэднэ. Харин хариуд                 нь тэр таныг орхин явсан. Одоо бидний зорилго бол нөхрийг чинь гэр бүлд                     нь буцааж авчрах, гэхдээ тэр даавуун уут үүрчихсэн, цалингаа бүгдийг нь                гэртээ авчирдаг байх ёстой. Юу ч орхигдуулаагүй биз дээ?

Яна:             Магадгүй. Тийм ч байж болох юм.Гэхдээ та арай дэндүүлчих шиг боллоо.                     Уучлаарай. Ер нь эхлээд түүний явсан тухай ярих байсан юм байна, тийм                 үү?

Артём:  Үнэндээ өвчтөнүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө оношлох боломжтой                    байсан бол их сайхан байх байлаа. Гэхдээ нөгөө талаар бодоход, надад                ийм их ажил гарахгүй байх байсан юм.

Яна:             Би танай өвчтөн биш шүү дээ. Нөхөр минь асуудалтай байна! Түүнд л                 ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байна, ойлгож байна уу?

Артём:  За, энэ талаар одоохондоо итгэлтэй биш байна. За, тэгэхээр түүнтэй хэзээ                 ярилцах боломжтой вэ?  

Яна:             Тэр тантай ярихгүй. Та түүнийг мэдэхгүй шүү дээ. Ойлгож байна аа, би                     зүгээр л бодсон юм, магадгүй та надад тодорхой ямар нэг зөвлөгөө өгч                     чадах болов уу гэж л? Жишээ нь алхам алхмаар юу хийх ёстойг.... Дараа нь                    би түүнтэй ярилцаад...Бүх зүйл сайжирсан байх ч юм билүү...  

Артём:  Яна, та болон таны нөхөр хоорондын харилцаа хэр хүнд байдалд орчхоод                  байна вэ? Та дор хаяж дараагийн удаа түүний дэлгүүр явах гэж байгаа                 цагийг нь мэдэж чадах уу?  

Яна:             Мэдэх гээд оролдоод үзье. Тэр хэзээ ч явах боломжтой шүү дээ. Би бүр               одоо тэр хаана амьдарч байгааг ч төсөөлж чадахгүй байна.  

Артём:  Уучлаарай, энэ хэн бэ?  

Яна:             Түүний ээж байна. Маргааш хайж үзээд чам руу залгая, за юу?

Артём:  За за.

Эмэгтэй:      Энд, энд. Энд бас. Бид таныг хүлээж байх болно.

Эмэгтэй2:    Баярлалаа.

Артём:  Уучлаарай, бүсгүй, танайх элсэгчдэд зориулсан кофе байхгүй юм уу?

Эмэгтэй:      Харамсалтай нь байхгүй ээ.

Артём:  Өршөөгөөрэй, мэргэжлийн үүднээс л асууж байгаа юм. Зүгээр л би нэг                зүйлийг ерөөсөө ойлгодоггүй юм. Яагаад ажил олгогчид хүнээс байнга                     инээмсэглэ гэж шаарддаг юм бол? Та мэдэх үү, хүний тархи ярьж байгаа               хүний нүүрний доод хэсгийн маш олон нарийн өөрчлөлтийг таньж чаддаг                  гэж? Бид заримдаа тухайн хүний инээмсэглэл жинхэнэ эсэхийг ухамсраар                  ойлгодоггүй ч, зөнгөөрөө мэдэрч түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлдэг.                   Тэгээд ч танд илүү олон үрчлээ л нэмэгдэнэ биз дээ? Хэрвээ би захирал                   байсан бол ажилчдаа бүр өөрөөр ажиллуулна аа. Харилцагчтай харьцахдаа                      өрөвдсөн царай гаргах ч юм уу. Тийм нэг бүхнийг хамарсан,  мэдрэмжийн                сэтгэл ханамж л даа. Гол нь юу вэ? гэвэл харилцагч өөрийгөө ажилтнаас                     доогуур хүн мэт мэдэрдэг сэтгэлзүйн байдал дээр суурилсан хуурамч итгэл                  үнэмшил. Тэгэхэд л шууд л танайд ажилд ормоор санагдчихаж байгаа юм.               Яг л энэрэл нигүүлслийн сүмд өөрийн суудлыг эзэмших мэт…

Эмэгтэй:      Чи одоо үнэхээр хийх зүйлгүй юм уу, эсвэл сээтгэнээд байгаа юм уу?

Артём:  Шударгаар хэлэхэд уйтгартай байна. Өө! Сергей Леонидыч! Сайн байна уу?                 Би тантай уулзах гэж ирлээ.

Сергей: Би одоо цагдаа дуудна шүү!

Артём:  Яах гэж тэр вэ? Би тантай зодолдох  гээгүй шүү дээ, хаачих нь вэ?!

Сергей: Надаас холдохгүй юу!

Артём:  Сергей!

Сергей: Яв л даа, битгий дага!

Артём:  Та хэр удаан  ингэж гүйх гэж байгаа юм бэ?

Сергей: Намайг тайван орхих хүртэл!

Артём:  Сергей Леонидыч! Та өөрийгөө ер нь хайрладаггүй юм аа даа. Таны              амьсгалж байгааг харахад, дахиад нэг минут л тэснэ дээ. Хамгийн ихдээ хоёр.

Сергей: Яах вэ! Хамаагүй. Цагдаа дээр очих хэмжээний тэнхээ надад байгаа.

Артём:  Харин тэнд очоод та юу гэж хэлэх юм бэ? Өчигдөр дуэль хийсэн хүний                хамтрагч нь намайг мөрдөж мөшгөж байна” гэж үү?

Сергей: Энэ бүхэн худал аа! Ямар ч дуэль болоогүй! Тэр танай нэг нялх амьтан               зүгээр л над руу дайрсан!

Артём:  Сонин л юм даа. Танайд нэг л хоёр янзын стандарт яваад байна шүү. Матвей                    бол хүүхэд шиг харин Катя бол бүр хөгжсөн ухамсартай хүн болж таарч                    байна. Зүрх өвдөөд байна уу? Тэгвэл тамхи татахаа багасгах хэрэгтэй.                   Ялангуяа таны насныханд бүр ч хэрэгтэй. Танаас асуухаа мартаад л байж!                Тийм ээ, бод доо, мартчихсан байна. Эрт үед эмэгтэй хүнтэй гэрлэхийг                      хүсвэл эхлээд ахмад настай төрөл төрөгсдөд нь очиж, зөвшөөрлийг нь авах                    хэрэгтэй байсан. Аймшигтай жендерийн болон насны ялгаварлал шүү.                     Гэхдээ үүнд тодорхой утга учир байсан л даа. Наад зах нь, энэ нь буруу                      түнш сонгосноос болж маргаан үүсэхээс сэргийлдэг байсан.

Сергей: Артём Александрович юу гээч? Би таныг аугаа сэтгэл зүйч гэдгийг мэднэ ээ.                  Өөр хэн ч билээ? Катя ярьж байсан юм. Таны хүмүүсийн тархийг угаах                   чадвартайг чинь ч бас мэднэ. Гэхдээ надтай бол энэ чинь үйлчлэхгүй ээ. Би                  чиний энэ бүх заль мэхийг тооцоолж чадах хэмжээний боловсролтой хүн                   шүү.

Артём:  Мэдээжийн хэрэг. Би чинь улсын хамгийн нэр хүндтэй их сургуулийн                 роман-  германы хэл шинжлэлийн багштай яаж харьцуулах бил ээ?

Сергей: Тэгээд одоо яах юм бэ? Өдөр бүр намайг отож зогсох гэж үү?

Артём:  Гол яриандаа оръё! Би таныг дүүтэй минь харилцаатай байгаад тийм ч их                  баяртай биш байна. Гол нь насны зөрүүнд биш, харин удаан хугацаанд                     үргэлжилсэн өдөөн хатгалгад л байгаа юм, тэр үүгээрээ өөрийг нь хүрээлж                      байсан эрчүүдийг ятгах гэж оролдсон: намайг, Мотя, аавыг. Ер нь бол                       үүнийг тэсэж болох байсан ч одоо танаас болоод миний туслах                        баривчлагдчихаад байна. Харин үүнийг бол би тэвчиж чадахгүй.

Сергей: Тэр бүдүүлэг, тэнэг байдлаасаа болж баривчлагдсан!

Артём:  Тийм ээ, тийм, тийм шүү. Мөн танаас болж шүү дээ. Яагаад гэвэл та өөрийн                гараар зодуулсан тухай мэдүүлэг бичиж, тэр ч бүү хэл, олон ахмад                        настнуудын амь насанд заналхийлж байсан аймшигт маньягаас хотыг                     аварсан байх аа.

Сергей: Одоо хангалттай, энэ худал таамгуудаа зогс оо!

Артём:  Шуудхан хэлэхэд би Катя та хоёрын харилцааг эсэргүүцэхгүй ээ. Чадахгүй                учраас биш л дээ. Тэр намайг дахин амьдралд нь хөндлөнгөөс оролцвол                     уучлахгүй болохоор тэр. Гэхдээ та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, түүний                    хувьд та зүгээр л дур хүсэл юм. Энэ харилцаа удаан үргэлжлэх тусам,                           түүнээс гарах нь таны хувьд улам хүнд, өвдөлттэй байх болно.Та хоёр                      салах нь цаг хугацааны л асуудал. Тэгээд тэр Матвей дээрээ буцаж очих                 болно. Надад итгэж болно шүү, тун удахгүй байх. Та өөрөө ч  маш их тус                  болж байна. Матвей тэр үед хэдий чинээ их шархална, Катягийн толгойд                     өөрийнхөө нас тогтсон хуучин найз залуугаас асуух асуултууд улам л                           нэмэгдэнэ. Харин та аль хэдийнээ өөрийнхөө хойч үед ямар дурсамж үлдээх                тухай бодож эхлэх насан дээрээ очсон байна.

Сергей: Чиний бүх доромжлолыг би зүгээр л өнгөрөөж байна. Надад үнэхээр                        хамаагүй. Катя бид хоёрын харилцаа зөвхөн бид хоёрын хоорондын асуудал.                     Өөр хэн нэгэнд ямар ч хамаагүй.

Артём:  Мэдээж хэрэг. Танаас өөр хэн байх билээ дээ. Катя ч гэсэн үүнтэй маш их                     санал нийлж байгаа. Би юунд ч мөрийцөхөд бэлэн байна. Одоо тэр бүх                 чадлаараа Матвейд огтхон ч санаа зовдоггүй хүн шиг аашилж байгаа.

Сергей: Энэ сэдвийг бид ярихгүй ээ! Бидэнд ярилцах өөр маш олон сэдэв бий гэдэгт                   итгэлтэй байна.

Артём:  Өө тийм үү? Тэгвэл тань шиг туршлагатай, ухаан суусан хүний хувьд танд                     энэ сэдвээс зайлсхийж байгаа нь хачирхалтай санагдахгүй байна уу?                            Магадгүй энэ тухай ярих үнэхээр хэцүү байдаг юм биш үү? Эсвэл тэр зүгээр                    л бүх чадлаараа танд худлаа яриад, өвдөлтөө нуух гэж хичээгээд байгаа юм                биш үү?

Сергей: Сонсооч, чи яах гэж надтай зууралдаад байгаа юм бэ? Өрөвдөлтэй                            Мотягийнхаа тухай ярих гээд байна уу, эсвэл Катягаас намайг салгах гээд                    байна уу?

Артём:  Матягийн тухай. Одоо бол Мотя л хамгийн чухал. Гэхдээ та бас миний                     дүүгээс салаад өгвөл, муугүй бонус болно шүү. Бас нэг хэлэх юм байна.                   Эрхэм хүндэт Сергей Леонидович, хэрвээ Катя таныг мөрдсөн гэдгийг                      мэдсэн байвал, би таныг жинхэнэ тулаанд дуудна шүү. Ойлгомжтой юу?                 Эрүүл энхийг хүсье.

Дэлгүүрт:

Эдик:           Энэ биш ээ. Ер нь бол болохоор байна уу?

эр:         Өө тийм ээ.

Эдик:           Зүгээр л жаахан уртдаад байх шиг байна.

эр:         За, богиносгож болно л доо.

 Эдик:          Питоныг богиносгоно гэж үү? Гэхдээ ер нь бол. Тийм үү?

 эр:        Тийм ээ. Энэ манайд ганцхан үлдсэн. Иймэрхүү зүйлсийг хямдралтайгаар                    ховорхон зардаг юм. Энэ манайд ганцхан үлдсэн. 80% хямдарсан байгаа.

  Эдик:         Тийм ээ, тийм , би харж байна, ятгачихлаа.

  эр:              Хүрэм авах уу ?

 Эдик:          Өө тийм. Түрүүний тэр могойтойг аваад ирж болох уу?

эр:         Бололгүй яах вэ!

Эдик:           Хөөе, хөөе! Та өвчтэй юм уу? Өө! Сайн байна уу! Эрхэм ноён эсвэл                          хатагтай. Би чамтай ярьж байна! Энэ миний тэлээ!

Артём:  Арай урт биш үү? Айн?

Эдик:           Юу вэ? Энэ минийх шүү дээ.

Артём:  Би чамайг авалгүй орхисон байна гэж бодсон юм. Чи хэзээ худалдаж авсан                   юм бэ?

Эдик:           Би авах гэж хойш нь тавиулсан байсан юм!

Артём:  Ха ха, ийм хямдралтай үед ширэнгийн хууль үйлчилнэ. Хэн түрүүлж                          шүүрсэн нь тэлээг авна.

Эдик:           Би хамгаалагч дуудлаа шүү, ойлгосон уу?

Артём:  Өө, дууд л даа. Тэгвэл бас чиний хүрмийг хулгайлсан гэж                                   хэлээрэй. Бид хоёр ижил хэмжээтэй юм шиг байна?

Эдик:           Энэ минийх.

Артём:  Үгүй ээ, би өгөхгүй.  Энэ минийх.

 Эдик:          Энэ миний тэлээ. Энэ минийх гэж байна.

  Артём:       Үгүй, энэ минийх. Ойлгосон уу? Би эхэлж авсан шүү дээ.

 Эдик:          Энэ миний тэлээ, буцаагаад өг! Энэ минийх.

эр:         Степан!

 Артём: Өгөөч, минийх!

Эдик:          Би насан туршдаа хуримтлуулсан. Буцаагаад тавь! Энэ миний бүс.

 Артём: Үгүй ээ, би өгөхгүй.

Эдик:           Би зориуд тэгээгүй ээ, тэр…Энэ бүс чинь минийх, би авах гээд тавьчихсан               байсан… тэр…

Степ:           Битгий хүр! За, тэгэхээр, цагдаа дуудаарай. Бас дэлгүүрээ хаа. Аан. Түргэн                тусламж дуудаарай, хувцас солих өрөөнд нэг хүний толгойг хагалчихлаа.                    Бүсний төлөө юу даа? Толгойг нь хагалсан байна! хөдөлж ч чадахгүй,цусанд              хутгалдсан хэвтэж байна! За, бүгд гараарай, гараарай! Дэлгүүр хаасан!

 Артём: Чи нааш ир дээ. Нэг наймаа хийе. Хоёулаа одоо эндээс гарна.Тэгээд чамд                  ямар ч хэрэг үүсэхгүй. Харин чи үнэтэй цагаасаа хоёр цагийг надад                         зориулчих. Ямар ч байсан дэлгүүр хэсэх гэж байсан биз дээ. Зүгээр л,                           шударгаар шүү, хуурах хэрэггүй.

Эдик:            Та их цус болсон байна.

Артём:  Аа, зүгээр дээ, шал дэмий юм. Зөвшөөрчих. Бонус болгон би бүсээ чамд                   өгье!

Эдик:           Харин энэ бүхнийг яах гэж зохион байгуулсан юм, асууж болох уу?

Артём:  Нэгдүгээрт, стрессийг эергээр даван туулсан өвчтөнүүд ихэвчлэн                          ярилцахад бэлэн илүү нээлттэй байдаг юм.Тэгэхээр яг одоо бидэнд энэ их                 хэрэгтэй.

Эдик:           Энэ чинь эерэг үр дүн гэж үү?!

Артём:  Би амьд л байна шүү дээ. Хоёрдугаарт, таны энэ донтолт хаа хүргэж                      болохыг та өөрөө биеэрээ мэдрэх нь чухал байсан. Та өнөөдөр хямдралтай                бүсний төлөө зодоон хийлээ.Танд энэ юу ч бодогдуулсангүй юу?

Эдик:           Та л намайг өдөөн хатгасан!

Артём:  За тэгвэл би дахиж дэлгүүрт ороод, өөр хэн нэгэнтэй туршаад үзье л                       дээ. Тэгж амархан болохгүй байх гэж би эргэлзэж байна. Та өвдсөн байна,                      үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй! За зүгээр дээ, Худалдан авалтын буруу                  зуршил бол тийм ч хүнд онош биш шүү. Ерөнхийдөө энэ нь илүү гүн                            асуудлын сублимацийн тухай ойлголт.

Эдик:           Хэн таныг хөлсөлсөн юм бэ? Миний хуучин эхнэр үү?

Артём:  Тэр өөрийгөө ажиллагаа явуулж байгаа хүн гэж боддог.

Эдик:           Тэр хүссэнээрээ бодог. Би өөрийгөө ямар нэгэн эмчилгээ хийлгэх                          шаардлагатай гэж огт бодохгүй байна. Тэр танд юу хуцав? Би тэрний                         мөнгийг үрээд байна гэж байна уу? Явж амьдралдаа нэг ч удаа ажил                        хийж үзэг. Магадгүй тэгвэл арай хялбар байх.

Артём:  Эдуард аа, та хоёр арван жил хамт амьдарсныг би ойлгож байна.                        Хүүхэд байхгүй. Мөн хүүхэдтэй болохгүй байгаа бололтой.Тэр                        санхүүгийн асуудал гэж хэлсэн. Гэхдээ энэ бүхэн эмнэлгийн                             онцлогтой холбоотой байх гэж би бодож байна. Нэмээд дунд насны хямрал.

Эдик:           Надад ямар ч хямрал байхгүй! Ойлгосон уу? Байхгүй!

Артём:  За за, хямрал байхгүй.За, ямар ч байсан бид ярилцаж байгаа юм чинь                      Магадгүй би нэг удаагийн хичээл орвол та надад амласан мөнгөө авахыг                  зөвшөөрөх байх аа? Хэрэв боломжтой бол надад ч бас могойтой хүрэм                  хэрэгтэй л байна.

Эдик:                Ямартай ч энэ бол миний мөнгө.

Артём:  Тэр тусам аа. Хоёр л цаг, тэгээд би таныг тайван орхино.

Эдик:           За, тэгье. Одоо яах ёстой вэ?

Артём:  За, эхлээд байршлаа солих хэрэгтэй. Энд биднийг чагнаад байна.

эр:         Хэнд ч хэрэгтэй юм бэ дээ? Сэтгэл судлаачид олширчихсон байхад.

Артём:  Ээж чинь мөн үү?

Эдик:           Тийм ээ. Зургийг дараа нь буцааж өгөөрэй!  

Артём:  Мэдээж. Түүний хажууд маш цэвэрхэн, цэмцгэр хүү байна. Ганц бие                      эхчүүдийн хувьд хүүгээ төгс эр хүн болгон хүмүүжүүлэх хүсэл их байдаг.                   Гэхдээ бүгд энэ давааг давж чаддаггүй. Үр дүнд нь хүсэл мөрөөдлөө дотроо                гүн нуусан, тэдгээрийг биелүүлэхээс айдаг, цэмцгэр хөвгүүд бий                           болдог. Тэгээд сэтгэл хөдлөлийн орлуулалт нь ээждээ таалагдах, гудамжинд                   хамгийн царайлаг нь байх аймшигтай хүсэл болж илэрдэг. Хэдий ээж нь аль                   хэдийн энэ хорвоогоос явсан байсан ч гэсэн.

Эдик:               Инээдтэй ч юм шиг, гэхдээ энд алдаа байна. Сайхан байх хүсэл нь үүнтэй                ямар холбоотой юм вэ? Би үргэлж ийм стильд дуртай байгаагүй. Таван                   жилийн өмнө бол намайг буудна гэж сүрдүүлсэн ч ийм дэлгүүрт орохгүй                   байсан.

Артём:  Энэ ойлгомжтой. Хамгийн хуучин, гүн суусан асуудлууд яг дунд насны                     хямралын үед ил гардаг. Та үүнийг хэдийд ч үгүйсгэж болно.

Эдик:                Зүгээр ээ, тэгье. Би үгүйсгэхгүй. Одоо яах вэ? Тэгээд? Ээжтэйгээ бид одоо                     ярилцаж чадахгүй. Харин миний хувьд түүнд гомдох зүйл огт                                байхгүй.

Артём:  Та буруу ойлгосон бололтой. Таны гомдол ээждээ биш, өөр хэн нэгэнд,                магадгүй өөртөө хандсан ч байдаг. Түүний хүмүүжлийн үр дүнд та өөртөө                 байнга гомдол, шүүмжлэлтэй ханддаг болсон. Та илүү болгоомжтой байж                   чадна гэж өөртөө үргэлж хэлдэг. Тэгээд бүр илүү үзэсгэлэнтэй. Бүр илүү                     загварлаг. Та өөртэйгөө ярих хэрэгтэй.

Эдик:               Яаж тэр вэ?

Артём:  Нэг энгийн арга бий. Төсөөл! би бол чиний хүүхэд үе. Яг энэ зураг дээрх                 шиг.

Эдик:               Тэгээд? Тэгснээр ямар ач холбогдолтой юм?

Артём:  Өөртөө тайлбарла. Юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ. Юунаас айх хэрэггүй.                   Юу хийхгүй байх нь дээр. Гэтэл эсрэгээрээ,  юунд шууд үсрэн очих ёстой вэ                    гэдгээ.

Эдик:                Юу гэсэн үг вэ? Зүгээр л… зөвлөгөө өгнө гэсэн биш үү?

Артём:  Тийм. Надад зөвлөгөө өг.

Эдик:                Янатай бүү гэрлээрэй.Тийм зөвлөгөө болно биз?

Артём:  Гайхалтай. Гэхдээ би ямар ч Яна гэж мэдэхгүй. Яна одоогоор байхгүй л дээ.                      Би ердөө л сургуулийн хүүхэд шүү дээ. Нэг л хөөрхөн охиныг мэднэ.                          Пионербол дээр бөмбөг шүүрч чаддаг ганц охин. Бусад нь бол бүр хэрэггүй.

Эдик:                Тэнэг л сонсогдож байна…

Артём:  Бод доо, Эдик. Та том хүн. Би бол жаахан. Би яаж танд зөвлөгөө өгч чадах                юм?

Эдик:               Утгагүй юм аа. За за, тэгвэл…Илүү их биеийн тамир хий. Тэгвэл бие                         галбиртай холбоотой асуудал гарахгүй.

Артём:  Баярлалаа. Гэхдээ ээж минь намайг дугуйланд явахыг хориглосон. Би                       өдөр бүр хөгжмийн дугуйланд явдаг.

Эдик:                Заримдаа бол тасалж болно шүү дээ. Тэгээд л болоо.

Артём:  Яаж вэ? Хэрвээ ээж мэдчихвэл яах юм?

Эдик:                Хичээлээс зугтаа. Бүгд л тэгдэг. Зүгээр л явж л байдаг шүү дээ…

Артём:  Бүгд гэдэг чинь яг хэн юм? Хэрвээ бүгд тагтнаас үсэрвэл, би ч бас дагаж                үсрэх үү?Би тэгж чадахгүй.

Эрэгтэй:      Инээмсэглээрэй.

Хүү:             Гүйж болохгүй гэж байна шүү. Хүрэм урагдаж магадгүй! Өчигдөр бүр                үрчийчихсэн буцаж ирсэн. Надад шинэ хүрэм хэн авч өгөх юм бэ? Пушкин уу?          Үүний төлөө намайг бүтэн долоо хоног гадуур гаргахгүй байж ч мэднэ.Гэтэл              чи биеийн тамир яриад байж байдаг. Хаана, яаж хичээллэх юм бэ?

Эдик:                Үгүй дээ, ер нь л Би ерөнхийдөө л хэлж байна. Ядаж жаахан ч гэсэн                           хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Би мэдэхгүй. Магадгүй илүү амарч байх ёстой                ч юм уу?

Хүү:             Би ойлгохгүй байна.

Эдик:                Юуг ойлгохгүй байгаа юм?

Хүү:             Юу гэж хэлнэ, тэрийг л хийх хэрэгтэй. Би хамгийн цэмцгэр, нямбай байх                   ёстой. Тэгвэл л бүх зүйл зүгээр болно. Зөвхөн тэгсэн цагт л бүх зүйл зүгээр                  болно. Тэгээд би том болоод ээжийн хэлснээр менежер болно. Би ээж                         болон өөртөө хүрэхээр хангалттай мөнгө олох болно.

Эдик:                Сонсооч. Та нарт чинь угаасаа хангалттай. Чи зүгээр л өөртөө таалагдсан                 юмаа хий. Эд нар шиг оффист суух хэрэггүй. Малын эмч болж болно шүү                 дээ. Гудамжнаас нэг нохой авч ирээд, эмчил.

Хүү:             Би хариуцлагатай байх ёстой. Нохой зүгээр авчирч болохгүй.

Эдик:                Сонс л доо. Чи чинь одоо жаахан хүүхэд шүү дээ. Чамд хэрэгтэй зүйл бол…

Хүү:             Би бол эр хүн. Би ээжийнхээ хамгаалагч.

Эдик :               Чи өөрийгөө харсан уу, ер нь? Хэнийг хамгаалж чадах юм бэ? Чамайг                    гудамжны ямар ч тэнэг дээрэлхэж байна! Яагаад гэвэл чи яг л өхөөрдөм,                     сул дорой, номын өт шиг харагддаг. Яагаад гэвэл ийм маягаар үүрд                          амьдарч болохгүй!

Хүү:             Яагаад болохгүй гэж? Ээж хэлсэн болохоор. Хэрвээ би түүний хэлсэн                           бүхнийг хийвэл, би сайн хүн болно. Би эрхэмсэг байх ёстой. Сайхан                       төрхтэй, зоригтой.

Эдик:               Одоо болно!

Хүү:             Заримдаа, дайснуудаа хуурахын тулд овжин байх ёстой. Гэхдээ ойр дотнын                   хүмүүстээ биш шүү!

Эдик:                Үгүй ээ, үгүй… Чимээгүй. Дуугүй бол.

Хүү:             Ойр дотнын хүмүүстээ бол би үндэс суурьтай, найдвартай, эелдэг байх                      ёстой. Эмэгтэйчүүдэд тусалдаг байх ёстой. Ирээдүйн эхнэртээ. Өндөр                настай ээждээ. Би сайн байх ёстой.ёстой,ёстой, ёстой ёстой, ёстой, ёстой…

Эдик:               Чимээгүй бол, чимээгүй болооч дээ! Чи түүнд ямар ч өргүй! Чи түүнд юу ч                     өгөх ёсгүй, ойлгов уу?! Чи бол хүүхэд! Зүгээр л нэг хүүхэд! Чи түүнд юу ч               өгөх ёсгүй!

Артём:  Магадгүй, ариун цэврийн өрөөнд үлдэх хэрэгтэй байсан байх, тийм үү?

 Эдик:              За тэгэхээр, Би эдгэрчихсэн үү? Маргааш гэнэт ухаараад, бүх хувцсаа                          Авито-д зарна гэж байх уу?

Артём:  Бараг л үгүй байх. Гэхдээ тэд таныг илүү сайн хүн болгодог гэсэн                       мэдрэмжээсээ сал. Тэгээд өөрийгөө үнэлж чадахгүй байгаагаа материаллаг                      зүйлээр нөхөхөө болих хэрэгтэй. Аа харин энэ бол, бүдүүлэг сонсогдож байж           магадгүй ч, үнэндээ маш том амжилт шүү санхүүгийн хувьд ч чамд их тус               болно.

 Эдик:              Сүүлийн жилүүдэд тэр ядаж нэг ашигтай зүйл хийсэн байна шүү дээ. Нэг                 сайн сэтгэл зүйч олсон байна.

Артём:  Та хоёр сална гэдэг дээрээ хэвээр үү?

Эдик:                Би сайн мэдэхгүй байна.Таны бодлоор үргэлжлүүлэх хэрэгтэй болов уу?

Артём:  Шуудхан хэлэх үү? Миний бодлоор, үгүй. Ихэнх тохиолдолд таных шиг                 оноштой хүмүүс эхнэрээ ээжтэйгээ адил хүнийг сонгодог. Харин одоо, гол                    сүнс буюу дотоод айдсаасаа салсны дараа, эхнэртэйгээ хамт байх нь бүр               ч хэцүү болно.

Эдик:               Тийм ээ. За тэгвэл, танд төлбөрөө өгөх ёстой байх. Түүнээс мөнгө ирнэ гэж                   найдах хэрэггүй байх.

Артём:  Могойтой пиджак чинь бүрэн төлбөр болчихно доо. Тоглосон юм аа.                           Баярлалаа.

С:          Би байна. Саша сайн байгаа, би хажууд нь байна. Түүнийг түр тайван орхи.

Артём:  Чи түүнд хангалтгүй. Сашад мэргэжлийн тусламж хэрэгтэй.

Сергей: Энэ чинь ямар юм тохиолдоо бэ?

Катя:            Зүгээр л өнөөдөр чи гунигтай харагдаад.

Сергей: Катюш. Бид энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй л дээ. Гэхдээ надад бол,                  Ямар ч байсан нэг удаа ярилцах хэрэгтэй санагдаж байна. Би...Надад нэг                зүйл жаахан төвөгтэй санагдаад байдаг. Чи яагаад ч юм, тэр залуугийн                     талаар… зугтаагаад, нэг л тойроод яваад байгаа ч юм шиг. Магадгүй бид                энэ талаар нэг ярилцаж болох юм?

Катя:            Матвей юу? Тэгээд юу ярилцах юм бэ? Ямар учир байна гэж?

Сергей: Гэхдээ би нэг талаараа түүнийг баривчлуулсан хэрэгт холбоотой шүү                      дээ.Түүнийг саатуулсан, баривчилсан гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?

Катя:            Мэдээж ойлгож байна. Тэр Артёмтай нийлээд дахиад л нэг юм сэдсэн                       байна лээ. Манай ах хэзээд л өөрийнхөө гараар бус,бусдын гараар гал руу                   орох дуртай. Харахад тэр намайг дахин гэр бүлийн нэвтэрхий тольд                            буцааж авчрахыг хүсэж байгаа бололтой. Яг одоо тэд аавтай хоорондоо                 харьцааны зөөлрөл, дулаарлын үе дээр явж байгаа юм шиг байна.                            Магадгүй тэд хамт суугаад, тохиролцож, одоо хамтдаа үйлдэл                             хийж ч байж мэднэ.

Сергей: Гэхдээ надад тэр нэг их даалгавар авсан юм шиг харагдаагүй. Мэдээж,                   ингэж дайрах нь тэнэг, жигшүүртэй хэрэг,гэхдээ тэр хэн нэгний                             тушаалаар биш, өөрийнхөө санаачилгаар л хөдөлсөн юм шиг санагдсан.

Катя:            Мотя бол зүгээр л явуулга. Чи Артёмыг танихгүй. надад итгээрэй! түүний                дэргэд ямар ч зүйл зүгээр нэг тохиолдоод байдаггүй юм.

Сергей: Чи Мотягын талаар огтхон ч санаа зовохгүй байгаа юм уу?

Катя:            Ёстой гэж үү? Би сонголтоо хийчихсэн шүү дээ. Дахиад хийгээд ирье.

Сергей: За, байна уу? Оройн мэнд! Орой залгаж байгаад уучлаарай!. Би Сергей                  байна. Халдлагад өртсөн хүн.

Артём:  Аав аа? Орж болох уу?

аав:       Мэдээж бололгүй яах вэ? Заавал зөвшөөрөл авах шаардлага байхгүй шүү               дээ.

Артём:  Таны бие ямар байна даа?

Алек:           Өө, асуусанд баярлалаа. Чи миний өвчний давуу талыг мэдэх үү? Ядаж чи...                 үгүй ээ, бид жинхэн хүмүүс шиг. Аав хүү шиг ярилцаад сууж байна шүү дээ.

Артём:  Тийм шүү.

Алек:           Харамсалтай нь, энэ чинь зүгээр л өрөвдөх сэтгэл шүү дээ. Жаахан ойлгохыг          хүсч байна, үнэндээ.

Артём:  Та тэгтлээ ухаанаа алдчихсан хүн шиг харагдахгүй байна шүү. Энэ түр                зуурынх.

Алек:           Үнэхээр тааламжгүй өвчин шүү, Артём. Чи мэдэх үү, би нэгэн цагт сүсэгтэй                   хүн байлаа. Инээдэм болгоорой гэж хэлээгүй шүү. Тэгэхэд надад тэгж                     санагддаг байсан, ухаан санаагаа алдчихна гэдэг чинь амьдралынхаа                         төгсгөлд тохиолдож болох хамгийн сайхан зүйл байх гэж. Чи зүгээр л үхэж                байгаа гэдгээ мэдэхгүй. Гайхалтай биз дээ. Бурхны бэлэг мэт. Гэхдээ чи                 үнэнийг нь мэдэх үү, юу гээч? Энэ чинь долгионтой юм шиг болдог.                      Нейронуудынхоо хяналтыг нэг мэдэхэд алдана, дараа нь санах ойд нэвтрэх               боломжийг олгодог. Тэгэхээр бүх зураглал чинь бүрэн харагдаж эхэлдэг. Яг                    л мянга мянган удаа үхэж, дахин амилж байгаа мэт. Харин цаашлах тусам                  амилалт нь улам хүнд, улам жигшүүртэй болдог.

Артём:  Би нэг л зүйлийг мэднэ. та миний хэзээ нэгэн цагт таарч байсан хамгийн               хүчирхэг ухаантнуудын нэг. Та удаан хугацаанд тэмцэнэ. Гэхдээ яг өөрийн                     чинь бодож байгаагаас арай л богино хугацаанд.

Алек:           Хэрвээ ярих юм байгаа бол — яръя.

Артём:  Надад нэг асуулт байна, ааваа.

Алек:           Би чамд бүх анхаарлаа хандуулан сонсож байна. Хэдийгээр над шиг                       оноштой хүн ингэж хэлж болох эсэх нь өөр хэрэг л дээ.

Артём:  Лераг та хөнөөсөн үү?

 

 

 

 

Back to episodes Go home