Trigger S2 12

Триггер кино

12-р анги

 

Эр-1:            Зам тавиарай, зам тавиарай, хүндэт зочид минь.

Мага, би хэнийг авчирсаныг хараач.  Алив ээ, алив, алив!

Алив, алив, алив!

Хөтлөгч:     Зочидтой өнгөрүүлсэн өдрүүдийг тоодоггүй гэдгийг хүн бүр мэддэг.

Гэхдээ ах нартай өнгөрүүлсэн өдрүүдийг хоёроор тооцдог.

Учир нь гэвэл ах нь ухаан, хүч чадлын эх сурвалж юм.

Ибрахим, хүндэт хүн минь, би чамайг дүүгийнхээ хуримын дараа ч гэсэн түүний гол зөвлөх, хамгийн хүндтэй хүн хэвээр байгаасай гэж хүсч байна.

Мэдээж аавын дараа. Баярлалаа.

Эр-1:            Тийм ээ, ах минь үг хэлээч.

Ибрахим:     Юуны өмнө шинээр гэрлэсэн хосуудад энэ баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Эр хүн бүрийн амьдралд сонголт хийх болон үүрэг хүлээдэг үе нь ирдэг. Би энэ үүргийг хийсэн, Мурик ч мөн хийсэн, өнөөдөр харин чиний хийх өдөр нь боллоо.

Ээжээ, бүх зүйл чинь зүгээр үү? Итгэлтэй байна уу?

Би энд байгаа дээрээ маш их баяртай байна. Дүүгээ өөрийн амьдралаа бүрэн зориулж чадах хүнээ олсонд…

Ээжээ, танд юу тохиолдоод байна, ээжээ? Яасан бэ, ээжээ?

За, хурдан, гүйгээд, эмч дуудаад ир!

Ээжээ, над руу хар даа.

Над руу хар даа, ээжээ. Ээжээ, юу болоо вэ? Над руу хар даа.

Ээж ээ, тайвшир. Тайван, тайван.

 

Артём:  Тийм ээ, би сонсож байна.

Би чамд туслахынхаа утасны дугаарыг өгье, чи түүнд бүгдийг тайлбарлаад хэлчих.  Маш чухал болохыг би ойлгож байна.

Сонсооч, чи миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй байна, гэхдээ миний туслах бүртгэл хөтөлдөг. Өөрөөр хэлбэл, та өөр дугаар руу залгаад бүртгэлээ хийлгэх хэрэгтэй. Би одоо тань руу мессежээр дугаарыг нь илгээе.

Пётр:    Юу гээч Артем Александрович. Та хурууны хээгээ үлдээх хэрэггүй гэж бодож байна. Хэрэв энэ захидал мөрдөн байцаагчид очвол юу болох бол?

Артём:  Ойлгож байнаа.

Пётр:           За май.

 

Лера:          

Чамд намайг үзэн ядах шалтгаан байгааг би мэднэ, гэхдээ чи өөрийгөө үзэн ядаж байгаа нь надаас болоогүй.

Чи өөрөө надад үргэлж үнэнийг хэлэхийг сургасан болохоор би чамд үнэнийг л харуулахыг хүссэн юм. Энэ гэхдээ  миний буруу, би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ надад өөрчлөх боломж гарсан байсан ч би юу ч өөрчлөхгүй байх байсан. Яагаад хүн бүрээс зугтсаныг чинь би мэднэ. Учир нь чамд найдах хүн байгаагүй. Чи аавгүй болсон. Чамд хайртай бүсгүй чинь байхгүй болсон. Чамайг энэ амьдралд торгоох хүн чамд байхгүй. Харамсалтай нь би энэ дүрд чинь тохирохгүй. Гэхдээ чамайг юу буцааж авчирч чадахыг би мэднэ. Би чамайг хүүтэй болох найдвараас чинь салгачихсан. Гэхдээ би чамд буцааж өгч чадна.

Чи эцэг тогтоох асуудлыг сонирхдоггүйг би мэднэ. Чамайг огт өөр шалтгааны улмаас явсныг чинь мэднэ ээ. Чи мөн энэ хүүхдэд хамгийн сайн эцэг байж чадах байсныг би мэднэ. Мэдээж өөрийн ааваас илүү. Чамайг дахин амьдруулах цорын ганц зүйл бол энэ хүү гэдгийг би бас мэднэ. Чи миний хийх гэж байгаа зүйлийг зөвшөөрөхгүй байсан байх.

Артём:  Гэхдээ энэ бол миний хийж чадах цорын ганц зөв зүйл.

Энэ бол одоо танд туслах цорын ганц зүйл юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ бүгд сайн сайхны төлөө байсан гэдэгтэй санал нийлэх байх гэж бодож байна.

Аав чинь хүртэл. Надад итгээрэй, би түүнийг итгүүлэх арга замыг олох болно.

Пётр Сергеевич, та уншаад өгөөч.

Пётр:           Надад бусдын захиаг уншдаг зан байхгүй ээ.

Артём:  Уншаад өг л дөө. Учир нь энэ захидлыг мөрдөн байцаагчдад битгий өгөөч гэж хүсч байна. Тийм амар хүсэлт биш тул ямар нэгэн асуудал дэгдээхгүй гэдэгт итгэлтэй байхын тулд гуйж байна.

Пётр:    За, та гэхдээ асуудлын гол зүйлийг ойлгосон байх…

Хэрэв асуудал гарахгүй бол … Яагаад энэ захидлыг зүгээр өгч болохгүй гэж?

Артём: 

Аав маань хүнд оноштой. Би түүнийг зовоохыг хүсэхгүй байна. Түүнийг өнөөдөр л эмнэлгээс гаргалаа. Би өөрөө олж мэдье. Хэрэв тэр ямар нэгэн байдлаар энэ асуудалд оролцсон бол би чамд энэ захидлыг буцааж өгнө гэдгээ амлаж байна.

Пётр:           Артём Саныч. Чамаас болж намайг шоронд хийх байх даа.

Артём:  Хэрвээ тийм зүйл тохиолдвол гунигтай л юм.

Нөгөөтэйгүүр, ямар ч сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмч шоронд бага ч гэсэн цагийг өнгөрөөгөөд үзэх хэрэгтэй. Энэ нь маш их туршлага болж үлдэнэ

Пётр:           Больж үз.

Артём:  За? Би чамд хэлсэн шүү дээ: нарийн бичгээр дамжуулаад.

Чиний хэн байх нь надад хамаагүй!

Пётр:           Өвчтнүүдийн тоогоор хязгаарлагдахгүй юмаа.

Артём:  Энэ зүгээр л миний профайл биш.

Дууны өнгөнөөс харахад танай хэлтсийн залуус шиг байна.

Эр-1:            Артем? Стрелецкий, мөн үү?

Артём:  Та хүн андуурсан байна.

Эр-1:            Зогс, зогс. Хүлээж бай, битгий яараад бай.

Бид нартай хамт яв. Ярилцах хэрэгтэй байна.

Артём: 

Ярилцагчаасаа давуу байдлаа харуулж батлах гэж оролдох нь таныг бэлэг эрхтнийхээ хэмжээний сул талаа нөхөхийг оролдож байгааг илтгэж байгааг та мэдэх үү? Надад хэлээч, заавал ийм зохион байгуулалтай суух шаардлага байсан юм уу? Та нарт тухтай байна уу?

Ямар нэг зүйл тохиолдвол сэрээгээрэй.

Эр-1:            За, чи яагаад хэвтээд байна? Алив зүгээр босоод суу.

Ибрахим:     Хөөе! Эмчид гараараа хүрч болохгүй!

Сайн уу! Ибрахим гэдэг.

Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Уучлаарай ийм байдалтайгаар…

Бидэнд яаралтай асуудал тулгарсныг та ойлгоорой.

Артём:  Энийг нь би ойлголоо.

Ибрахим:     За, би чамд нөхөн төлбөр өгнө гэдгээ амлаж байна.

Та эцэст нь аз жаргалтай байх болно.

Артём:  Аанха.

Ибрахим:     Нора!

Нора:           За?

Ибрахим:     Бид нарт цай бэлдээд аваад ирээч. Эсвэл кофе бэлдүүлэх үү?

Артём:  Кофе. Бүйлстэй цагаан хавтгайгаас нь.

Нора:           За. Өө, манайд бүйлстэй нь байхгүй.

Ибрахим:     Нөхцөл байдал ийм байна: Ээж маань ханиалгаад байна. Маш их.

Бид түүнийг хаа сайгүй бүх эмч нарт үзүүлсэн. Энд үзүүллээ, гадаадад үзүүллээ... Хагас жил гүйсэн ч үр дүн алга.

Германд нэгэн сэтгэл зүйч профессорын хэлснээр

Эх сурвалж нь психосоматик байж болно гэсэн.

Гэтэл ээж маань яаж Германд очиж ярих вэ? Энд сэтгэл зүйчтэй уулзаж оношиндоо итгэлтэй болох хэрэгтэй, тийм үү?

Артём:  Үнэхээр зөв бодсон байна.

Ибрахим:     Би лавлагаанаас шүүгээд, тэгээд хүн бүр таныг хамгийн мэргэжлийн сэтгэл зүйч гэж хэлсэн.

Артём:  Сайшаалтай л юм.

Ибрахим:     Тэгэхлээр юу хийх гэж байна даа?

Артём:  Хэнтэй?

Ибрахим:     Ээжтэй маань.

Артём:  Ээжийг нь эхний ээлжинд ингэх хэрэгтэй: миний туслах руу залга, түүнтэй цаг товлоод, тэгээд бид түүнтэй ярилцах болно. Дараа нь би үүнийг хийж чадах эсэхээ хэлье.

Ибрахим:     Үгүй ээ, үгүй, үгүй. Та намайг нэг сайн ойлгоогүй юм шиг байна.

Ээж маань энд байгаа, энэ түүний гэр нь байгаа юм. Би ээжийгээ дуудаад өгье. Тэгээд тэр хүрээд ирэхээр та хоёр ярилцаж болно.

Артём:  Үгүй ээ, харин чи ойлгохгүй байна. Ингэж болохгүй.

Ибрахим:     Би чамд хүний ​​хувьд тайлбарлаад байна: тэр маш их ханиалгаж байна.

Хэрэв тэр өвчин нь хүндрээд эхэлбэл та яаж ярилцах болж байна вэ?

Артём:  Дохио зангаагаар. Бид ямар нэг юм бодоод олчих болно оо.

Эр-1:            Би чамд хэлсэн шүү дээ, тэр өөрийнхөөрөө зүтгэдэг.

Артём: 

Би маш тодорхой дүрэм журамтай учраас л таны хэлснээр "хамгийн мэргэжлийн" нь юм. Цаг авахыг хүсвэл миний туслах руу залгаад цаг товлоод ээжийгээ дагуулаад ир.

Ибрахим:     Дугаарыг нь өг.

Артём:  Ес, зургаа, нэг, зургаа, найм, найм, зургаа, зургаа, гурав, нэг.

Матвей:       Артём Стрелецкийг хүлээн авах сонсож байна.

Ибрахим:     Өнөөдөр намайг бүртгээд өгчих. Сайн байна уу?

Матвей:       Уучлаарай, Артем Александрович өнөөдөр захиалгаа өгсөн байна.

Ибрахим:     Чи намайг нэг сайн ойлгохгүй байна, намайг яг одоо бүртгээдэх.

Матвей:       Одоо тэр үйлчлүүлэгчтэй уулзаж байна. Би Пүрэв гарагт санал болгож чадна ...

Ибрахим:     Тэр хэнийг хүлээн авч байна гэнэ ээ!? Би чамд хэлээд байна, яг одоо намайг бүртгэ!

Матвей:       Харамсалтай байна, Артем Александрович одоо завгүй байна.

Ибрахим:     Тэр хэнтэй завгүй байна гэнэ ээ? Тэр надтай хамт байгаа болохоор завгүй байгаа юм! Би чамд хэлээд байна, яг одоо намайг бүртгэ!

Матвей:       Тэгвэл би асуудлын голыг нь сайн ойлгосонгүй, намайг уучлаарай.

Хэрэв танд яаралтай зөвлөгөө хэрэгтэй бол би урьдчилсан оношилгооны хэлбэрээр үйлчилгээгээ санал болгож чадна.

Артём:  Матюш, чи галзуураа юу? Өөр ямар үйлчилгээ гэнэ ээ?

Матвей:       Ооохх. Сайн байна уу, дарга аа.

Артём:  Одооноос эхлээд бүх дуудлага бүрийн дууг нь бичиж аваад надад дамжуулж өгч байх болно шүү. Ойлгосон уу?

Матвей:       Үгүй ээ, би зүгээр л тайвшруулах гэж л тэгж хэлсэн юм шүү дээ.

Сонсоод байхад үйлчлүүлэгч хэвийн бус байгаа нь мэдээжийн хэрэг байна шүү дээ.

Ибрахим:     Хэн энд эрүүл ухаангүй байна гэж?

Би яг одоо чам дээр очоод, би чамд "эрүүл ухаантай биш" гэдгийг харуулаад өгөх үү!

Матвей:       Би таныг хэлээгүй шүү, уучлаарай. Би өөр хүний ​​тухай ярьж байна.

Надад яг одоо... үйлчлүүлэгчтэй байна. Уучлаарай, би утсаа салгалаа.

Ибрахим:    

Миний ойлгож байгаагаар хүмүүнлэг байдлаар зөвшилцөх боломжгүй юм байна, тийм үү?

Артём:  Яагаад үгүй гэж вэ? Мэдээж болно шүү дээ.

Ээжийгээ аваад ир, тэгвэл бүх зүйл бүтнэ.

Нора:           Таны кофе.

Ибрахим:     Эндээс яг одоо гар!

Даша:          Та хэн бэ?

Валя:           Намайг Валя гэдэг.

Намайг Александр Андреевичэд сувилуулахаар ажилд авсан.

Даша:          Кирюша хаана байна вэ?

Валя:           Хэн гэсэн бэ? Уучлаарай, би хүн бүрийг хараахан мэдэхгүй байна.

Уучлаарай бүсгүй, гэхдээ та…

Даша:          Кирюша!  Кирюша!

Валя:           Бүсгүй та хэн бэ?

Даша:          Би Александр Андреевичийн бэр байна.

Валя:           Аан за ойлголоо, ойлголоо, танилцсандаа баяртай байна.

Даша:          Тэр хаана байна вэ?

Александр:  Сайн уу, Даш.

Даша:          Кирюша хаана байгаа юм бэ? Би түүнийг авахаар ирлээ.

Александр:  Хүлээгээрэй…

Сонсооч, би чамайг... чи одоо… сэтгэлийн хямралын үе шаттай байгааг. Тэгээд чи ... түүнийг надад авчирсандаа харамсаж байна, гэхдээ надад итгээрэй, Кирюшагийн хувьд ... бүх зүйл сайхан байна.

Даша:          Надад юу болоод байгааг битгий хэлээд бай.

Надад дүн шинжилгээ хийхээ боль. Би асууж байна - миний хүү хаана байна вэ? Тэр яагаад энд байхгүй байна?

Александр:  Яагаад гэвэл тэр өөр газар илүү аюулгүй, тав тухтай газар байгаа.

Даша:          Хаана вэ?

Александр:  Би чамд гарцаагүй хэлэх болно.

Тэгээд бүр бид хамтдаа тийшээ явах болно. Гэхдээ эхлээд чи хэвийн байдалд орох хэрэгтэй байна. Надад итгээрэй, би ямар ч шалтгаангүйгээр түүнийг хаана ч өгөхгүй байсан. Сүүлийн үед миний бие тийм ч сайн биш байна…

Даша:          Таны биеийн байдал ямар байгаа нь надад хамаагүй, уучлаарай.

Александр:  За, чи өөрөө надад өгөх шийдвэр гаргасан.

Тэр зөв зүйл хийсэн, учир нь чамтай хамт ийм байдалд …

Даша:          Тэгээд та тэр даруйдаа давуу тал болгон ашигласан, тийм үү?

Бүх зүйлийг дахин өөрийн талруугаа эргүүлэхийн тулд.

Түүнийг надаас холдуулахын тулд тийм үү?

Юуны төлөө? Нуугаад дараа нь миний эрхийг хасуулахын тулд уу.

Магадгvй та ямар нэг комиссийн цаасан дээр бичээд үлдээх юм уу... та хvvхдээ аюул заналхийлж байсан эхээс аварсан, тийм биз дээ? Магадгүй та аль хэдийн бичсэн юм уу?

Александр:  Даш. Үүнийг хийх хүсэл бас цаг хугацаа надад байхгүй.

Даша:          Дахиж чадахаа больсон учраас л би үүнийг хийсэн. Та ойлгож байна уу?

Та түнийг хулгайлсан.

Александр:  Даш.

Даша:          Та түүнийг хулгайлсан!

Александр:  Даш...

Валя:           Бүсгүй минь, эндээс яг одоо явахгүй бол би цагдаа дуудна шүү.

Александр:  Даш. Бүгдийг ярилцъя. Маргааш. Хүрээд ирээрэй, бид тэгээд …

Даша:          Харин та миний юу хүсч байгааг мэдэх үү? Таныг үхээсэй гэж хүсэж байна.

Тэгээд эцэст нь бид нарыг тайван орхиосой.

 

Ибрахим:     Болгоомжтой байгаарай, энд бохир байна.

Амина Мах: Юунд ингэж их санаа зовнино вэ? Би аль хэдийнэ дээрдсэн гэж бодож байна.

Ибрахим:     Тэд шалгах хэрэгтэй гэж хэлсэн! Хэрэв энэ нь психосоматик бол яах вэ?

Эрхэм ээ…

Матвей:       Хэн бэ? Би юу?

Ибрахим:     Тийм ээ, Чи, чи. Чамтай утасаар ярьсан уу?

Матвей:       Яг юуны талаар гэхээс хамаарна даа.

Ибрахим:     Артёмтэй уулзаж хүлээн авсан тухай.     

Матвей:       Магадгүй тийм байх. Та ор л доо.

Амина Мах: Энэ хүн эмч юм уу?

Ибрахим:     Ээж, энэ хүн яг эмч биш л дээ, танд яаж ч тайлбарламаар юм дээ.

Сэтгэл зүйч. Тэд гарцаагүй тусалж чадна гэж хэлсэн.

Матвей:       Тийм ээ.

Артём:  Сайн байна уу. Та бүхэн суугаарай.

Ибрахим:     Сайн байна уу?

Артём:  Сайн байна уу?

Ибрахим:     Би магадгүй гадаа хүлээх байя.

Артём:  Үгүй ээ, үгүй, үгүй. Та ч гэсэн тухлан сууна уу.

Хэрэв ямар нэгэн зүйл байвал та ерөнхийдөө миний туслахтай урьдчилан зөвлөлдөж болно.

Матвей:       Дарга аа, одоо хангалттай шүү дээ!

Артём:  Хамгийн сайн мэргэжилтэн.

Тэгэхээр намайг Артем гэдэг.

Одоо би танаас өмнө сая удаа асуусан асуултуудыг дахин асуух болно.

Болох уу? Та өөрийгөө битгий хүчээр бариад бай, ханиалгаж болно, энэ нь бидэнд төвөг учруулахгүй. Харин ч эсэргээгээ.

Ибрахим:     Маш их ханиалганаас болоод түүний хоолой нь хөндүүр орсон байгаа.

Хоолой хэсэг нь бүхэлдээ хөндүүр.

Артём:  Ээж нь өөрөө өөрийнхөө байдлыг тайлбарлаад хэлчиж чадна биз дээ?

Амина Мах: Ярьж чадна аа.

Артём:  Тэгвэл сайн байна. Энэ бүхэн хэзээ эхэлснийг та санаж байгаа юу?

Амина Мах: Би сайн мэдэхгүй л байна…

Магадгүй жилийн өмнө ямар нэгэн байдлаар… Чи мэднэ дээ, би анх ханиад хүрчихлээ гэж бодсон. Тэгээд миний ажилтан…

Охин гэрийн ажилд тусалдаг юм.

Артём:  Аанха.

Амина Мах: Мурик явуулсан юм.

Артём:  Аанха.

Амина Мах: Тэр анзаарсан юм. Тэгээд намайг эмчид хандсан нь дээр байх гэж хэлсэн.

Артём:  Мурик гэдэг чинь бага хүү чинь үү?

Амина Мах: Үгүй ээ, миний дунд хүү.

Тэгээд би эмчид очиж үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн. Бүх зүйл хэвийн байсан. Үүний дараа бүр дордож эхэлсэн. Уушиг маань зүгээр. Мөн ямар ч харшил байхгүй байсан.

Артём:  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд таны амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

Амина Мах: Сайн мэдэхгүй юм даа, бид нийслэл рүү нүүж ирцгээсэн.

Артём:  Гэр бүлд нас барсан эсвэл амилсан хүн байна уу?

Амина Мах: Үгүй ээ, юу гэж дээ.

Артём:  Би таны энэ асуудлыг юу гэж бодож байна гээч…

Эсвэл та хуурамчаар үйлдэж байгаа юм болов уу?

Амина Мах: Юу?

Ибрахим:     Чи юу гээд байгаа юм бэ?

Артём:  За, тийм зүйл тохиолддог юм аа. Дахиад ханиалгаад өгөөч.

Амина Мах: Яах гэж вэ?

Артём:  Шинжлэх ухааны туршилт. За, энэ бол ойлгомжтой хуурамчаар хийгээд байна.

Ибрахим:     Хэлж байгаа үгээ бодож хэлээрэй.

Артём:  Таны энэ ханиалгаж байгаа байдал чинь худлаа байна аа.

Хүн ханиалгахдаа үнэхээр жинхнээсээ ханиалгадаг. Харин та хүмүүсийг хуурч байна. Алив, дахиад нэг удаа …

Ибрахим:     Чи яагаад дарамтлаад байгаа юм?

Амина Мах: Та юу яриад байна? Би бүр…

Артём:  Эсвэл энэ Шунал юм болов уу?

Хөвгүүд чинь бага мөнгө оруулж ирдэг юм уу? Энэ нь гэр бүлийн хамгийн том тэжээгч нь нас барах үед, бусад эрчүүд төлбөрийн чадваргүй хэвээр байх үед тохиолддог юм.

Ибрахим:     Чи наад Амаа хамхи!

Амина Мах: Миний хүү гуйж байна.

Артём:  Тайвшир, би ч бас үүгээр хичээллэж байсан.

Шаардлагатай бол би чамайг чирч гаргаж чадна.

Ибрахим:     Би чамайг яг энд барилгын талбай дээр оршуулна, ойлгов уу?

Артём:  Энэ нь хуурамч ханиалгалтыг зогсоохгүй!

Матвей:       Дарга аа, дарга аа. Цай уух уу?

Артём:  Би шалан дээр ингээд үхчих юм бол, хэн ч түргэн тусламж дуудахгүй юм байна л даа.

Матвей:       Ер нь зодуулсан үедээ та эмнэлэг дууддаггүй.

Тийм учраас би залгаж дуудлага өгөөгүй. Өмнө ямар нэгэн байдлаар давж гарж л байсан … Юу вэ, энэ удаад түргэн тусламж хэрэгтэй юу?

Артём:  Энэ удаад кофе хэрэгтэй байна. Харин чамд - гутлын үнэр дарагч.

Матвей:       За би кофенд яваад ирье.

Артём:  Үйлчлүүлэгчийн холбоо барих мэдээлэл чамд үлдсэн үү?

Матвей:       Мэдээж, би байнга тэмдэглэж авдаг шүү дээ.

Гэхдээ бүх зүйл ингэж дууссан тул та тэдэн рүү очих шаардлагагүй байж магадгүй юм.

Артём:  Хэрэгтэй байна аа. Би алдаа гаргасан, би үүнийг засах хэрэгтэй болно.

Матвей:       За үгүй байлгүй дээ. Артем Стрелецкий өөрийгөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үү?

Артём:  Хэвлэлд зориулагдаагүй шүү.

Матвей:       Сонсооч, би санамсаргүйгээр цонхоор нэг юм сонссон.

Та нээрэнгээсээ тэр хүнийг худлаа хуурч байна гэж бодож байгаа юм уу?

Артём:  Мэдээж үгүй. Зүгээр ийм хүмүүст … Би яаж илүү зөвөөр тайлбарламаар юм дээ… эрсдэлтэй үед… Ээж нь тэдний амьдралын талаар санаа зовж эхэлснээс психосоматикт болж хүндэрдэг.

Матвей:       Жишээлбэл, ханиалгах байдлаар уу?

Артём:  Ханиалгах нэг төрөл нь. Тэд саяхан нүүж ирсэн...

Энэ Ибрахим академийн гишүүн байх магадлал багатай байгаа байх. Магадгүй өөр төрлийн ажил мэргэжил … зарим эрсдэлтэй холбоотой. Ээж нь хүүгээ алдчихаж магадгүй гэж бодоод сандарч байна гэж бодсон юм. Би шууд заналхийлсэн нөхцөл байдлыг дуурайх гэж оролдсон боловч... түүнийг улам дордох байх гэж бодож байлаа. Гэхдээ тэгсэнгүй. Энэ нь ханиалгах шалтгаан болоогүй. Тиймээс асуудал өөр газар байх магадлалтай. Чи үүн дээр юу асгасан юм бэ?

Матвей:       Өө нээрээ таныг хэвтэж байх үед утас чинь дуугарч байсан.

Артём:  Мот… Тэгэхээр чи чагнаж зогсоод.

Тэд намайг зодож дуусахыг хүлээгээд. Тэднийг явах хүртэл байгаад. Миний утас дуугарч дуусахыг хүртэл хүлээгээд чи орж ирсэн юм уу?

Матвей:       Нэг дүгээрт - Би энд хамгаалагчаар биш туслахаар ажилладаг.

Хоёрдугаарт, би чагнаж байсан болохоос биш хараагүй байсан шүү дээ! Таныг ухаангүй болоод хэвтэж байгааг би яаж мэдэх байсан юм бэ?

Артём:  Бүр таг марчихсан байх юм аа.

Матвей:       Яасан бэ, утас аа авахгүй байна уу?

Нээрээ, тэр өчигдөр ажлын дугаар луу залгаж байсан. Би танд хэлэхээ мартчихаж.

Артём:  Ямар утгаар вэ?

Матвей:      

Тэр хэлэхдээ таныг эргүүлээд залгах ёстой байсан боловч залгахгүй байна гэх утгаар. Тэгээд түүнийг албан ёсоор бүртгээд өгөөч гэсэн. Тэгээд нэгэнт таныг хариу өгөхгүй байгаа болохоор ямар нэгэн учир шалтгаантай байх гэж бодсон.

Артём:  Мот, чи ингэж нэг анх удаа сэтгэл зүйч шиг бодож үзэх гэж.

Ажлаа олигтой хийхгүй юм аа

Матвей:       Дахиад би л буруутай болчихсон уу?

Тийм дээ, өөрөө дугаарыг нь олоод залгахад маш хэцүү л байгаа байх тэ. Өөрийн чинь хажууд халуунд болон хүйтэнд ч үргэлж хамт, яг л нохой шиг хивсэн дээр хэвтээд хажуунаас нь холдохгүй байж байдаг хүнд буруугаа чихэх нь танд илүү амархан байгаа байх л даа

Артём:  Чи сая юу гэсэн бэ?

Матвей:       Яг л нохой шиг гэж байна.

Артём:  Үргэлж ойрхон хажууд нь байдаг. Энэ гайхалтай байлаа.

Кофены араас би өөрөө явья. Бас чамд ч авчихья. Онц байлаа.

Маш их ирээдүйтэй мэргэжилтэн байна.

 

Ибрахим:     Хэн бэ?

Артём:  Би сэтгэл зүйч Стрелецкий байна аа. Сайхан мэдээтэй!

Ибрахим:     Анд минь, чи амьдралаасаа уйдаад байгаа юм уу?

Артём:  Би танай ээжид чинь яаж туслахыг ойлгочихлоо.

Ибрахим:     Чи одоо хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?

Хэрвээ би одоо орноосоо босох юм бол чиний амьдарч байгаа наад галт тэрэгтэй чинь хамт булшилах болно шүү.

Артём:  Хэрвээ би буруу хэлсэн бол хэлсэн үгийг минь засаарай.

Ээжийн чинь ханиалга нийслэл рүү нүүж ирсэнээс хойш эхэлсэн. гэхдээ  сарын өмнө, бага хүүгийн хуримын дараа бүх зүйл улам хурцадсан.

Ибрахим:     Тэгээд? Чи яаж мэдэж байгаа юм?

Артём:  Соёлтой хүмүүс мэдээллийг фэйсбүүк дэх зургаас олж авдаг шүү дээ, өөр яаж мэдээлэл авах вэ дээ? Сарын дараа ханиалгаснаас үүдэлтэй цочрол нь ноцтой өвдөлтийг үүсгэж эхэлнэ. Тэгээд энэ нь цаашлаад улам дордох болно.  Тиймээс та мэдээж бүх зүйлийг нураагаад үгүй хийж болно, гэхдээ надад боломж олгосон нь дээр. Та намайг сонсож байна уу, байна уу?

Ибрахим:     Тэгж их мөнгө хүсээд байгаа юм уу?

Артём:  Зүгээр л би алдаа гаргах дургүй.

Гэхдээ би түүнтэй ганцаарчилсан байдлаар ярилцах болно.

Ибрахим:     За хүрээд ирж болно, би ээждээ сануулаад хэлчихье.

Түүний нүднээс ганц ч гэсэн нулимс урсах юм бол би чам дээр ирнэ очно гэдгийг санаарай.

Артём:  Болно оо.

Матвей:       Дарга аа, дарга аа.

Артём:  Яасан бэ?

Матвей:       Та унтаж байна уу?

Артём:  Моть, одоо бол үгүй ээ. Чамд юу хэрэгтэй юм?

Матвей:       Катягийн талаар тантай ярилцах гэсэн юм.

Артём:  Чамайг ганц удаа магтсан чинь чи өөрийгөө бүх зүйлийг чадна гэж шийдээ юу?

Матвей:       Үгүй ээ, зүгээр л… маш чухал асуудал. Би өөрөө шийдэж чадахгүй байна.

Артём:  Ден та хоёр энэ эмэгтэйчүүдийн асуудлаас болоод надад ямар их төвөг удаж байна аа.

Матвей:       Тэр ч гэсэн таны бүсгүй гэдгийг битгий мартаарай. Өөр утгаараа.

Артём:  Чи юу хүсээд байгаа юм бэ?

Матвей:       Би таны тэр зодооны талаар бодоод.

Сергеем Леонидовичтой би нэг эр хүн шиг ярилцаад үздэг юм билүү?

Артём:  Яаж ярилцана гэнэ ээ?

Матвей:       Эр хүмүүс шиг.

Артём:  Тэгвэл тэгээд ярилцаад үз л дээ.

Матвей:       Үнэнгээсээ юу? Та намайг ятгах гэж оролдохгүй гэж үү?

Артём:  Маш сайхан санаа байна.

Матвей:       Гэхдээ яагаад таниас ямар нэг зүйлийг зөвшөөрөх болгондоо би тэр даруй хийхээс айдаг болохыг хэлж чадах уу?

Артём:  Надад ямар ч ойлголт алга.

Дашрамд хэлэхэд, Моть, чамд эрүүл мэндийн даатгал байгаа юу?

Матвей:       Байхгүй ээ. Таны бодлоор хэрэг болно гэж бодож байна уу?

Бараг нөхөр нь болсон тэр хөгшин болохоор эрүүл мэндийн хувьд асуудалтай байх. Тэгээд би залуу байна, нэг талаараа ... Нэг төрлийн давуу тал.

Артём:  Үгүй ээ, энэ асуудлаар биш ээ.

Маргааш ханиалгаж байгаа үйлчлүүлэгчтэй уулзах гэж байна. Тэгээд чи надтай хамт явна шүү. Чи миний арыг хамгаалж явна шүү. Тэгээд тоглоомоо аваарай, нөгөө дрон оо.

Хараач, Моть, хэрэв бүтэхгүй бол тэд энд ирж, бүгдийг оршуулна гэж амласан. Би чиний төлөө санаа зовж байна. Үнэ цэнэтэй ажилтан шүү. Бас Залуухан.

Матвей:       За ойлголоо. Дарга аа, хүлээгээрэй, ийм нөхцөл байдлыг харгалзан би нэг өдөр амрах хэрэгтэй болов уу? Дарга аа.

Артём:  Сайн байна уу. Амина Махмудовна гэртээ байгаа юу?

 

Амина Мах:

Яг үнэнийг хэлэхэд эмчийг айлгасан болохоор ингээд дууссан байх гэж бодсон... Тэр үед тааруу ярилцаад салсан болохоор одоо ирэхгүй гэж бодож байлаа. Би яг үнэндээ тийм хэлбэрийн ярианд үнэхээр дургүй. Яагаад бүх зүйлийг тайван замаар хийж болохгүй гэж?

Артём:  Баярлалаа.

г/т:        Одоо би хийе, та амарч бай даа.

Амина Мах:

Та түүнд битгий гомдоорой, тэр зүгээр л надад маш их санаан зовоод байгаа юм. Надад ямар нэгэн эмчилгээ хийлгэхийн тулд тэр хэдэн төгрөг зарцуулсныг та мэдэх үү? Юу ч тус болохгүй байна. Мэдээж гомдолтой байна.

Артём:  Үгүй ээ, яалаа гэж дээ, миний буруу байсан.

Харин ч би таны өмнө уйчлалт гуйх ёстой.

Амина Мах: Би огтхон ч гомдоогүй ээ. Та чинь намайг мэдэхгүй шүү дээ.

Тэгээд л намайг худлаа хэлсэн гэж бодсон байх. Тэгээд ч би огт  худлаа яриагүй.

Артём:  Би огт тэгж бодоогүй ээ, асуудлын гол нь маш хүнд байна.

Амина Мах: Гэхдээ тийм хэцүү байвал би ойлгохгүй нь ойлгомжтой.

Артём:  Үүнийг тайлбарлахад хэтэрхий урт байна. Гэхдээ хэрэв та хүсвэл ...

Амина Мах: Артем, тайлбарлах шаардлагагүй.

Би тэртээ тэргүй бүгдийг хараад ойлгож байна аа, тайлбарлах хэрэггүй. Би танд маш их харамсаж байна.

Артём:  Надад уу?

Амина Мах: Эцэг эхгүй өссөн хөвгүүд шууд л анзаарагддаг.

Миний хөвгүүд ч бас тэнэг юм хийж магадгүй. Гэхдээ тэд тийм ч алдагдсан биш юм. Харин чиний нүдэнд айдас харагдаж байна.

Чи... Чи яг жаахан хүүхэд шиг, ээжийгээ алдсан.

Та хэн нэгнийг байнга хайж, хайдаг боловч олж чадахгүй.

Тэгээд магадгүй та хүмүүсийг өөрсдийх нь өвчин зовлонгоор эмчилдэг байх.

Тэгвэл илүү хурдан, тийм үү? Тэгсэн нь мөн танд ч хялбар байдаг.

Өрөвдөх шаардлагагүй. Та өрөвдөж дасаагүй байх.

Та маш сайхан сэтгэлтэй хүн гэдэгт итгэлтэй байна. Дотроо сайхан сэтгэлтэй. Гэхдээ үүнийг яаж хэлэх вэ гэдгээ чи мэддэггүй, учир нь... чамд заах хүн байгаагүй.

Артём:  Ээж намайг 14 настай байхад нас барсан. Аав маань амьд.

Амина Мах: Тэгвэл би андуурсан байна. Тийм зүйл байдаг шүү дээ.

Хүмүүс далдыг хардаг зөнч биш шүү дээ. Хүмүүс алдаа гаргадаг. Уучлаарай.

Артём:  Танд юу тохиолдсоныг би мэдсэн.

Та нүүхээсээ өмнө хэнтэй амьдарч байсан бэ?

Амина Мах: Юу, хэнтэй вэ гэж? Бид бүгд хамт амьдардаг байсан.

Хүүхдүүд... Муратик, Ибра хоёрын эхнэрүүд, тэдний хүүхдүүд. Хамгийн бага нь бас бидэнтэй хамт байна. Бас Миний эгч нар.

Артём:  Хуримын дараа та улам дордож эхэлсэн,

Учир нь та ганцаараа амьдрах хэрэгтэй болно гэдгийг  та анх удаагаа ойлгосон болохоор. Мөн энэ нь ганцаардлын тухай ч биш байсан. Гол нь та хэн нэгэнд байнга туслах хэрэгтэй болдог. Та хэзээ ч ганцаараа байгаагүй. Та эхлээд хүүхдүүдээ өсгөж томруудаал, дараа нь ач зээгээ өсгөсөн… Мөн энд ирээд хүн бүр өөрийн гэсэн байшинтай, өөрийн гэсэн орон сууцтай болсон. Хүү чинь танд гэрт нь туслах хөлсөлсөн ч энэ нь байдлыг улам дордуулсан. Тэр таныг өөрөө өөртөө анхаарал халамж тавихаас ч чөлөөлсөн. Та ганцаараа юу хийж чадахаа мэддэггүй. Та яаж гэдгийг мэдэхгүй болохоор өөрийнхөө төлөө амьдрахыг хүсэхгүй байна.

Г/ү:       Тэгэхээр би одоо ажлаасаа халагдана гэсэн үг үү?

Артём:  Үгүй ээ, халахгүй.

Амина Мах: Тэгвэл би одоо яах вэ? Тийм байсан ч гэсэн, Хүүхдүүд эргэж ирэхгүй.

Тэд өөрсдийн гэсэн амьдралтай. Тэгээд ч би тэдэнд өөрийнхөө ачааг үүрүүлэхгүй. Би одоо ийм байдалтай хэнд тусалж чадна гэж вэ?

Артём:  Өөрөө өөртөө. Хэрэв та тусламж хүсч сурчихвал…

Хүмүүс бие биедээ туслах ёстой гэдгийг та ойлгож байгаа бол. Зөвхөн та хэн нэгэнд төдийгүй мөн танд ч гэсэн гэдгийг ойлгох юм бол энэ хэвийн үзэгдэл юм.

Амина Мах: Хмм. Би асууж сурах аа? Яаж тэгэх вэ?

Артём:  Одоо бид хаашаа ч юм явна, би танд бүгдийг үзүүлье.

Матюш, сайн уу, чи хэр байна даа?

Матвей:       Сайн уу, дарга аа.

Артём:  Тоног төхөөрөмжүүдээ авсан уу?

Матвей:       Би шууд очно, тэрэнтэй ярилцаад л шууд ирнэ.

            Би машин байгаа. Би хурдлах болно!

Сергей: Чи намайг хүлээж байгаа юм уу?

Матвей:       Тийм ээ.

Сергей: Ярилцмаар байгаа юм уу?

Матвей:       Тийм ээ.

Сергей: За, сонсож байна.

Матвей:       Катя чамтай хамт байх ёсгүй, энэ бол буруу.

Магадгүй надтай хамт байхгүй байж болох ч. Гэхдээ мэдээж чамтай хамт бас биш.

Сергей: За, би эдгээр өгүүлбэрүүдийг аль хэдийн сонссон.

Магадгүй илүү өөр ямар нэг зүйл байгаа болов уу?

Матвей:       Байгаа. Би дуэль хийхийг санал болгож байна.

Сергей: Дуэль ээ?

Матвей:       Тийм ээ, яагаад болохгүй гэж вэ? Би маш  их бодсон, би зодолдож чаддаггүй.

Таны бүтээмжээс харахад та Емельяненко биш юм. Хэрэв бид бие биенийхээ нүүрийг зодох гэж оролдвол тэнэг хэрэг болно, тийм биз дээ?

Сергей: Зөв л бодож. Тэгээд дараа нь яана гэж вэ? Үхэх хүртлээ дугуй уралдах уу?

Матвей:       Бид буудалцах болно.

Сергей: Буудалцах.

Матвей:      

Яагаад болохгүй гэж вэ? 18-19-р зууны үед тэд бүгд тэндхийн тэнэгүүд байсан бөгөөд хаалт руу явж байсан юм шиг одоо бидэнд санагдаж байгаа юм. Зарчмын хувьд энэ бол асуудлыг шийдэх хамгийн дөт зам. Давхар цагаа хэмнэж байна. Асуудал бүр ийм дээрээ тулсан юм чинь бид одоо хаачих вэ дээ. Мэдээж чи бид хоёр бие биенээ алахгүй. Тэд бас бидэнд галт зэвсэг зарахгүй байх. Чи... чи анчин биш биз дээ?

Сергей: Үгүй ээ, анчин биш.

Матвей:      

За тэгвэл. Бид үрлэн сумтай зэвсэг худалдаж авах болно. Би үүнийг google-ээс хайж үзсэн, гэмтлийн зэвсэг байж болно гэсэн байсан. Холын зайнаас буудвал үхлийн аюулд хүргэх хэмжээний биш гэсэн байсан.

Сергей: Үүгээр тэгвэл яах гэж байгаа юм бэ?

Матвей:       Санаандгүй толгойг минь ямар нэгэн зүйл цохих вий гэж би үүнийг авсан.

Сергей: Харин энэ?

Матвей:       Үгүй ээ, үгүй, энэ ажилтай холбоотой.

Сергей: Гар буу авчраагүй нь харамсалтай, тэгсэн бол яг энд их сургууль дээр буудаж эхлэх байсан байхгүй юу. Таны хэлснээр цаг хугацаа хэмнэхийн тулд.

Матвей:       За, түр хүлээнэ үү. За ингэхэд…

Тэгвэл огноогоо товлоё, хэрэв та одоо чадахгүй бол.

Сергей: Залуу минь, би одоо ч, дараа нь ч чадахгүй…

Шашны шалтгаанаар би тулаанд оролцож чадахгүй байна гэж бодчих.

Матвей:       Би таныг хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэж бодож байсан!

Сергей: Матвей... Та хэзээнээс илүү орчин үеийн юм уншиж эхлэх вэ?

Оюун ухаанаа ашигла… Катя яг одоо хэнтэй хамт байгаа вэ?

Матвей:       Тантай.

Сергей: Чиний бодлоор  энэ дуэл надад ямар хэрэгтэй юм бэ?

Би чамтай дуэль хийхээр чи хэн юм бэ? Гэмтлийн зэвсэг, дугуйн дуулгатай юу?

Матвей:       Тэгвэл… Тэгвэл…

Амина Мах: Дахиад хол явах уу?

Би хаашаа ч яараагүй л дээ, гэхдээ… бага зэрэг дотор муухай оргиод байна.

Артём:  Бараг арван таван минут. Та арван таван минут тэснэ биз дээ?

Амина Мах: Тийм ээ.

Артём:  Үгүй-үгүй-үгүй-үгүй. Энэ хэн бэ?

Амина Мах: Мурад байна.

Артём:  Дуудлагаа аваад хэрэггүй. Надад өгчих.

Танд хэтэвч байгаа юу? Банкны картууд ч юм уу?

Амина Мах: Байхгүй ээ. Бид зүгээр л гадаа гарна гэж бодсон…

Би зөвхөн өөрсдийнхөө хашаанд байдаг байсан, өөр хаашаа ч явж байгаагүй.

Артём:  Нотлохын тулд шаардлагатай байсан зүйл.

Амина Мах:

Чамайг юу бодож олсныг би мэдэхгүй ч гэхдээ энэ нь тусална гэж найдаж байна. Надаас болж хүүхдүүдээ зовоосой гэж хүсэхгүй байна.

Артём:  Мэдээж туслах болно оо. Энэ удаад гарцаагүй.

Магадгүй хэсэг хугацааны дараа би танд анх харахад таны бодсон шиг эелдэг хүн биш юм шиг санагдаж магадгүй юм. Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл зөв байна. Эелдэг шүү. Гараад ирнэ үү. Ерөнхийдөө ингээд боллоо.

Амина Мах: Юу гэсэн үг вэ? Би юу хийх юм бэ?

Артём:  Юу хүссэнээ хийж болно.

Та бол насанд хүрсэн, бие даасан хүн бөгөөд хэнийг ч халамжилж чаддаг. Та үр хүүхэд, ач зээ нараа өсгөсөн... Одоо өөртөө тусалж болохгүй гэж үү?

Амина Мах: Би тэгэхийг хүсэхгүй байна.

Артём:  Ойлгож байна аа. Харамсалтай байна. Танд амжилт хүсье.

Амина Мах: Түр хүлээгээрэй. Ядаж миний гар утсыг!

Артём:  Би сонсож байна.

Ибрахим:     Чи хэн бэ?

Артём:  Энэ хүн чинь Стрелецкий Артем Александрович байна.

Ибрахим:     Ээж маань хаана байна вэ? Түүнд утсаа өг дөө.

Артём:  Ээж чинь өөрөө өөртөө туслахаар суралцаж байна.

Тэр бусдад туслахын тулд маш их энерги зарцуулсан тул асууж сураагүй байна. Тэр хэнийг ч зовоохыг хүсдэггүй. Тэр үл анзаарагдам, хялбар байхыг хүсдэг. Тэгээд тэр өөрөө тусламж хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй болсон байна. Харин одоо тэр хүчээр үүнийг хийх ёстой болно. Энэ нь тус болно гэдэгт 100% итгэлтэй байхгүй байгаа ч, Гэхдээ өндөр магадлалтай - тийм.

Ибрахим:     Түүнд яг одоо гар утсаа өг.

Артём:  Харамсалтай нь чадахгүй нь ээ. Би бараг хотод ирчихсэн байна.

Ибрахим:     Ээж тэгвэл хаана байгаа юм бэ?

Артём:  Яг хэлэх хэцүү байна.

Гэхдээ хурдны замын ойролцоо хаа нэгтээ байх шиг байна.

Ибрахим:     Би...би  Чамайг хэдэн хэсэг болгон хуваана, ойлгосон уу?

Артём:  Сонсооч, санаа зовох шалтгаан бараг байхгүй.

Москвагийн мужид өндөр настан руу халдах тохиолдол маш бага байдаг. Тэгээд миний туслах түүнийг байнга хянаж байгаа.

Ибрахим:     Чи үхдэл болсон.. Би чамайг өөрийн гараар ална. Би чамд тангараглая!

Би чамайг биечлэн алах болно!

Артём:  За уучлаарай, би одоо ярьж чадахгүй байна. Би гар утсаа салгалаа шүү.

Ибрахим:     Түүнийг хурдан ол!

Эр-1:            Алив, машинаа асаа, явцгаая. Явцгаая, хурдан, хурдан.

Артём:  Моть, наад ойн гүнд чинь сүлжээ муу бариад байгаа юм уу?

Манай төөрсөн хүн машиныг яаж барьж байгааг надад мэдэгдээрэй.

Матвей:       Уучлаарай, цаашид надад юу тохиолдох бол?

Цагдаа: Ямарч байсан сайхан зүйл болохгүй. Матвей Юрич, та бол засрашгүй хүн.                Уншиж танилцаарай. Хэрэв бүх зүйл зөв бол гарын үсэг зурна уу.

Амина Мах: Түр хүлээгээч, гуйж байна.

М/Ц:            Ямар чөтгөр нь вэ, амьдралаасаа уйдаад байгаа юм уу?

Амина Мах: Үгүй ээ, би зүгээр л…

М/Ц:            Юу зүгээр л гэж вэ?

Зүгээр л амархан машины доогуур орохыг хүссэн юм уу?

Амина Мах: Би.. Үгүй ээ… намайг уучлаарай.

М/Ц:            Уучиллаа. Өөртөө дуудлагын машин дууд. Тэнэг ээ.

Артём:  Орж болох уу?

Жаахан зөөлхөн, зөөлхөн, залуусаа. Та нарт дежа ву юм шиг санагдаж байна уу? Сайн байцгаана уу.

Ибрахим:     Чи түүнийг хааш нь аваачсан юм бэ?

Артём:  Тэр Рига хотын хөдөөгийн уулзвар дээр зам дагуу явж байгаа.

Би бүүр заагаад өгж болно. Гэвч бодит байдал дээр таны ээж бүрэн аюулгүй байгаа. Миний хэлсэнчлэн түүнийг байнга миний туслах дрон ашиглан ажиглаж байгаа. Тэр байгаа газраас нь холгүй байгаа бөгөөд байнга ажиглаж байдаг.

Эр-1:            Түүний утасны дугаарыг өг.

Артём:  Утас одоохондоо тус болохгүй, тэнд ямар ч сүлжээ байхгүй.

Ибрахим:     За тэгэхлээр бүгд Рига руу хурдан оч. Түүнийг ол.

Удахгүй Тэр тодорхой байршлийг нь өгөх болно. Хэрэв тэр тэнд байхгүй бол би чиний арьсыг амьдаар нь хуулах болно.

Артём:  Ммхэн.

Амина Мах: Зогсоорой! Зогсоорой! Зогсоорой! Зогсоорой! Зогсоорой!

Артём:  За тэгэхлээр, логикоор бодож үзье.

Хэрэв түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон бол хэдүүлээ Лиза Алерт болон цагдаа нарыг дуудах хэрэгтэй.

Ибрахим:     Чи зүгээр амаа хамхиж чадах уу?

Артём:  Миний үхэл байдлыг улам дордуулах болно.

Бид түүнийг олж чадна гэж бодож байна.

Ибрахим:     Одоо энэ ямар ч утга учиргүй  болсон.

Амьдрах ямар ч утга алга. Гэхдээ би чамайг өс хонзонгийн төлөө алахгүй. Зүгээр л ямар нэг зүйл хийх шаардлагатай учраас.

Артём:  Бас л зөв бодсон байна.

Ибрахим:     Ээж ээ?

Артём:  Сайн байна уу?

Амина Мах: Ибра.

Ибрахим:     Ээж ээ.

Амина Мах: Уучлаарай, миний араас их санаа зовж байсанд.

Артемд утас үлдсэн болохоор.

Ибрахим:     Би яг одоо энэ Артёмыг дээ.

Амина Мах: Үгүй ээ, түр хүлээж бай л даа. 

Хэдэн хүнтэй хот орж ирээд тэгээд машин баруун тийш явсан. Тэгээд би өөр нэгийг барьсан. Сайн хүмүүс надад тусалсан.

Ибрахим:     Та ээж гадуур хувцасаа тайлчих.

Алив. Явж хэвтээд амраарай, би сэтгэл зүйчтэй яриагаа дуусгаад яваад очье.

Амина Мах: Миний яаж ярьж байгааг харж байна уу?

Артём:  Энэ нь тийм зорилготой байсан гэж би хэлэх ёстой байх, гэхдээ энэ нь үнэн биш байх болно. Уучлаарай, Амина Махмудовна, төлөвлөгөө огт өөр байсан юм шүү.

Амина Мах: Хамгийн гол нь би ярьж байна! Мөн би ханиалгахгүй байна!

Артем, дашрамд хэлэхэд танд гэрийн үйлчлэгч хэрэгтэй юу? Маш сайхан охин байгаа, тэр миний төлөө ажилладаг байсан.

Артём:  Маш их баярлалаа, би хүүтэй л дээ.  Байсан.  Хаа нэгтээ алга болох хүртэл.

Ибрахим:     Хүлээгээрэй, туслахгүйгээр яаж байх юм вэ?

Амина Мах: Харин ч илүү амар байна байх. Надад итгэ, би өөрөө бүхнийг хийж чадна аа.

Артём:  Би тэгвэл явлаа шүү. За.

Ибрахим:     Зогсож бай. Би чамд өртэй хэвээр байгаа шүү дээ.

Артём:  Ммхэн тийм л дээ.

Саш, хаалга аа нээ, гуйж байна. Би чамайг гэртээ байгааг мэдэж байна! Саш, хаалгаа үргэлж хааж бай. Хэн ч ороод ирж мэднэ. Магадгүй надшиг хүн ч юм уу. Би шууд буцаж залгах ёстой байсныг мэдэж байна, гэхдээ...Надад байгаа цорын ганц боломж нь өнөөдрийнх, би олзлогдсон байсан. Саш.

Саша:          Яваад өг, гуйж байна.

Артём:  Үгүй ээ, намайг уучлаарай. Би одоо хаашаа ч явахгүй.

Чамд юу болоод байгааг олж мэдэх хүртэл би явахгүй.

 

 

Back to episodes Go home