Trigger S2 11

Триггер кино

11-р анги

 

Эр-1:           

Энэ ажлаас өмнө та ямар ажил эрхэлж байсан бэ? Ийм албан тушаал дээр байсан хэрнээ, яагаад тухайн албан тушаалаасаа гарах болсон бэ?

 

Вера:

Би Supreme Plus компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан. Бид бэлэн хувцас зах зээлд сурталчилан борлуулж ажилладаг байсан.

Эр-1:           

“Бид” гэх хэлж байгаа чинь сайн байна шүү. Багийн ажиллагаатай гэдэг нь харагдаж байна. Ихэвчлэн хүмүүс “Би” гэдэг байр сууринаас ярих дуртай байдаг. Жишээ нь “Би дэвшсэн”, “Би хийсэн” гэх мэт. Буцаад асуултдаа оръё. Та өөрийнхөө хамгийн том давуу талаа нэрлээч.

Вера:           Зорилготой, харилцааны ур чадвартай, цаг баримталдаг.

Эр-1:            Тэгээд болоо юу?

Вера:           Хэдэн давуу тал хэрэгтэй вэ? Би дахин нэрлээд хэлж болно шүү.

Эр-1:

Зүгээр дээ, хангалттай гэж бодож байна. Та өөрийнхөө ирээдүйг компанид ямар байр суурьтайгаар харж байна вэ?

Вера:     Би өөрийн чадлаар шат дараалалтай ахиж дэвшихийг зорьж байна. Уучлаарай.

Эр-1:            Бүх зүйл хэвийн үү? Та эргэж ирнэ биз дээ?

Вера:           Тийм ээ, тийм.

Х-1:             Залуу, чи хаашаа орох гэж байгаа юм бэ? Улавч өмсөх хэрэгтэй шүү дээ.

Матвей:       Сайн байна уу?

Х-1:             Улавч өмсөөрэй.

Артём:  Кать.

Катя:            Одоогоор эрчимт эмчилгээний тасагт байгаа, хүлээх хэрэгтэй гэсэн.

Артём:  Түүнд юу тохиолдов?

Катя:     Надад энэ талаар тэр хэлсэн гэж бодоо юу? Гэв гэнэт бие нь тааруу болсон.

Сергей:

Би шууд өөрийгөө танилцуулаагүйд уучлалт гуйж байна. Сергей гэдэг. Ийм нөхцөл байдалтай үед танилцаж байгаад харамсалтай байна.

Артём:  Артём.

Матвей:      

Уучлаарай, дотогш орохын тулд тэнд жаахан саатах шаардлагатай болоод. Шинэ мэдээ байна уу?

Артём: 

Одоохондоо алга, Матюш чи энд түр байж байгаарай, би дүүтэйгээ ярилцах хэрэгтэй байна. Явъя.

Матвей:       Сайн байна уу?

Сергей:

Сергей Леонидович. Би энд тохиолдлоор ирсэн юм, гэхдээ энд ямар нэгэн зүйлд туслах шаардлагатай бол би бэлэн.

Матвей:       Матвей. Танилцсандаа баяртай байна.

Артём:  Түүнийг энд яах гэж авчирсан юм бэ?

Катя:            Чи тэгвэл Матвейг яах гэж дагуулж ирсэн юм бэ?

Артём:

Катюш би чамайг жүжигчин болох хүсэл тэмүүлэлтэй байгааг чинь ойлгож байгаа ч, гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бид аавын санааг зовоохгүй байлгах хэрэгтэй байна.

Катя:            Тэр зүгээр л намайг хүргэж өгсөн.

Артём: 

Тэгвэл буцаагаад байсан газарт нь хүргээд өгчих. Эсвэл өөрөө эндээс явсан нь дээр. Энэ ойлгомжтой юу?

Катя:            Дахиж өөр ямар шаардлага тавимаар байна?

Эмч:            Миний ойлгосноор та нар ар гэрийнхэн нь үү?

Артём, Катя:      Тийм ээ.

Эмч:            За тэгэхлээр, түүнийг эрчимт эмчилгээний тасгаас шилжүүллээ.

түүний амь насанд нь аюул байхгүй. Мөн оношийг нь тогтоосон байгаа.

Артём:  Онош нь юу вэ?

Эмч:      Хэрэв та нар мэдэхгүй байгаа бол түүнтэй өөртэй нь яриарай. Гэхдээ нэг нь ороорой, гуйж байна.

Катя:            Би орно оо!

Артём:  Кать, түр хүлээж бай…

Катя:            Би орно оо!

Артём:  Хүлээж бай л даа. Түр хүлээж бай.

Катя:            Би энд хамгийн түрүүнд ирсэн.

Артём:  Уучлаарай, гуйя.

Катя:            Хараал ид, чи бидэнтэй хамт амьдардаг ч үгүй юм байж.

Артём:  Кать, хүлээж бай, чи эмчийн хэлсэн үгийг сонссон шүү дээ.

Энэ ямар нэгэн үхэлд хүргэх аюултай байж болзошгүй. Би аавыг маш сайн мэдэж байна, тэр хөзрөө зөв цагт гаргах гээд хадгалсан байх.

Катя:            Яагаад шууд "үхлийн" гэж?

Артём:  Надад итгээрэй, эмч нар ийм төрлийн оношийг хэрхэн ар гэрийнхэнд нь мэдээлдгийг би мэднэ.

Катя:            Аавыг үхнэ гэж чи үнэхээр бодож байна уу?

Артём:  Эрт орой хэзээ нэгэн цагт энэ зүйл тохиолдох болно.

Асуудлын гол нь түүнд хэр их хугацаа үлдсэн бэ гэдэг нь чухал.

Катя:            Чи яагаад одоо надад ингэж хэлээд байгаа юм бэ?

Бид хараахан юуг ч мэдэхгүй байна! Одоохондоо юу ч тодорхой мэдэгдэхгүй байна!

Артём:  Чи аль хэдийн насанд хүрсэн учраас би үүнийг хэлж байна.

Энэ талаар одоо шууд асуувал тэр хэнд нь үнэнээ хэлнэ гэж бодож байна? Чамд уу эсвэл надад уу?

Катя:            Хүн ятгахгүйгээр байж болохгүй юу?

Яаралтай үйлчлүүлэгч, тийм үү? Алив, хариул л даа, чи чинь мэргэжлийн хүн биз дээ! Энэ одоогийн нөхцөл байдалд хамгийн чухал зүйл чинь биз дээ.

Артём:  Сайн уу, Саша, уучлаарай, би одоо ярих боломжгүй байна.

Би чам руу эргэж залгая, за юу?

Саша:          За тэгвэл хурдлаарай, гуйя байна.

Эмч:            Залуус аа, надад хийх ажил үлдсэн байгаа, хурдан шийдээрэй.

Артём:  Би орох болно. Чамд өөр санал болгох зүйл хэрэгтэй байна уу?

Түр барьж байгаач.

Ал Стрел:    Аан, суугаач. Тэд надад гар утсыг минь өгөхгүй юм.

Миний хувцаснуудтай цуг үлдчихсэн.

Артём:  За тэгвэл, одоохондоо шаардлагагүй байх..

Ал Стрел:    Тэгээд Катя хаана байгаа вэ?

Артём:  Энд байгаа, гэхдээ тэд түүнийг өнөөдөр хараахан оруулахгүй байх. Тэр бас Кирюшаг цэцэрлэгээс нь авах ёстой.

Ал Стрел:    Аан тийм шүү дээ. Кирюша.

Артём:  Мэдээжийн хэрэг би тулган шаардахгүй, гэхдээ та надад хэлж болно.

Тэгвэл танд арай амар болох болно.

Ал Стрел:    Амар болохгүй ээ. Тэгээд ч яриад байх урт түүх байхгүй.

Хэрэв чи бид хоёр итгэгч байсан бол энэ бол нүглийн шийтгэл гэж би хэлэх байсан. За, эсвэл цагаатгах боломж, би юу зөв болохыг мэдэхгүй байна.

Артём:  За тэгээд хэзээ ч оройтдоггүй шүү дээ.

Итгэлийн сайн тал нь бидний ихэвчлэн согтууруулах ундаагаар унтраадаг утгагүй мэдрэмжийг арилгадаг биз дээ.

Ал Стрел:    Альцгеймерийн өвчин.

Энэ нь юу болох талаар чамд тайлбарлах шаардлагагүй гэж найдаж байна.

Артём:  Айн?... Хэн энэ онош тавьсан бэ? Хэн үүнийг баталсан бэ?

Ал Стрел:    Ингээд л боллоо, Артём. Ингээд хангалттай.

Артём:  Яг одоо таны хийж чадах хамгийн муу зүйл бол бууж өгөх явдал юм.

Хэзээ ч бууж өгөөгүй юм байж, одоо гэнэт ямар нэгэн зүйл эхлүүлэхээр шийдсэн үү?

Ал Стрел:    Юу болохыг би дэндүү сайн мэдэж байна.    

Одооноос зарим урт хугацааны санах ойн фрагментууд  унаж эхэлнэ. Тэгээд гурав, дөрвөн долоо хоногийн дараа орон зайн чиг баримжаа алдагдах болно. Дараа нь би цаг хэд болж байгаа болон цаг хугацааны баримжаа ойлгохоо болино. Шинэ мэдээллийг бүрэн ойлгох, хүлээн авах бүрэн хомсдолтой болно. Дараа нь байнга хийдэг зүйлийнхээ талаархи ойлголт ч хүртэл алга болж эхэлнэ. Мөн хувь хүний өөрийн хөгжилгүй болно.

Артём:  Тэгээд ямар төлөвлөгөөтэй байна?

Ал Стрел:    Эндээс гарах. Би эндээс гараад гэрүүгээ харина.

Тэгээд бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх болно. Намайг санаж байгаа дээр нь ээжийн чинь  тухай ярилцъя.Оройтоогүй байгаа дээр нь.

Артём:  Ойлголоо. Би тэгвэл хэсэг хугацаанд тантай хамт амьдарья.

Ал Стрел:    Үгүй ээ, үгүй.

Хүүхдүүд маань намайг галзуу хүн болж хувирахыг харуулмааргүй байна. Хэзээ нэгэн цагт надад чиний тусламж хэрэг болох ч одоохондоо би асрагчтай амьдарна. Бид уулзалдаж байх болно оо, гэхдээ байнга биш. Ирсэнд баярлалаа. Би үнэлж байна.

Матвей:       Гуйя, бүх зүйлд уучлаарай, би... Би эргээд залгая.

Катя:            Тэгээд юу гэж байна вэ? Түүнд юу тохиолдсон байна вэ?

Артём:  Тайвшир, тайвшир

Катя:            Ингээд л боллоо, боллоо.

Сергей: Катюш.

Катя:            Бүх зүйл зүгээр ээ.

Сергей: Катенька, алив л дээ…

Матвей:       Дарга аа, намайг уучлаарай, би…

Бид зүгээр л гүйж байгаад, тэнд ... үйлчлүүлэгч ... би ойлгож байна ...

Артём:  Матвей одоо тохиромжтой цаг биш байна.

 

Саша:          Чи зүгээр үү? Өнөөдөр үргэлжлүүлэх үү?

 

Артём:  Вера юу?

Вера:           Тийм байна.

Артём:  Артём Стрелецкий байна.

Вера:           Аан, би хаягаа андуурсан юм байх даа гэж бодож байлаа.

Артём:  Хоцорсонд уучлаарай, би нөхөх болно.

Вера:           Би үнэхээр тэгнэ гэж найдаж байна.

Надад хэлээч, танай оффис ойрхон байдаг уу? Зүгээр л, таны туслах барилгын талбай дээр очоод байж бай гээд…

Артём:  Тийм ээ, эндээс холгүй байгаа, явцгаая. Зогсож бай, хүлээж байя.

Тийм ээ.

Б/А:             Барилгын малгай.

Артём:  Урьдчилсан аюулгүй байдлын үүднээс. За миний араас яваарай.

Ороод ир ээ, тав тухтай байгаарай.

Вера:           Ммм та сэтгэл зүйч мэргэжилтэй бил үү?

Артём:  Тийм ээ. Толстойн сэтгэл судлаач.

Би чадах чинээгээрээ холбоо барьдаг.

Вера:           Уучлаарай, би анх удаа цаг авч үзүүлэх гэж байгаа болохоор…

Магадгүй ийм байх ёстой байх, би зүгээр л мэдэхгүй байна.

Артём:  Би харин ч дээд зэрэглэлийн байдалтай байгаа.

Бусад нь бүүр долоон доор байгаа. Та суугаач.

Цай уух уу? Би кофе санал болгож чадахгүй нь, учир нь  ихэвчлэн манай туслах хийж өгдөг юм, гэхдээ тэр өнөөдөр завгүй байна.

Вера:           Үгүй ээ, зүгээр ээ баярлалаа. Би хамаагүй шингэн зүйл ууж болохгүй.

Артём:  Яагаад вэ? Хөлрөөд байдаг юм уу?

Хэрэггүй зүйл асуусан бол уучлаарай. Зүгээр л сонирхож асуусан юм шүү.

Вера:           Уучлаарай, болж өгвөл гол зүйл рүүгээ орцгооё.

Артём:  Тийм ээ, мэдээжийн хэрэг. Тэгэхлээр…

Таны анхны бичсэн зүйлээс харахад, таны зовж байгаа зүйл болохоор… Уучлаарай. Туслах бөглөсөн юм. 

Та нойргүйдэл гэхэд нэг “н” эмгэг хоёр “п”-д өртөөд байгаа юм байна, тийм үү?

Вера:           Тийм ээ, гэхдээ нэг “п” болон хоёр “н”-ээр юм.

Артём:  Ингэх юм бол илүү хялбар болж байна шүү.

Тэгээд таны эмгэг нь яг юунаас болж тэгдэг вэ?

Вера:           За, би сайн хэлж мэдэхгүй юм…

Тэгэхлээр, үүнийг хэдхэн үгээр шууд бүгдийг нь  тайлбарлаад хэлэх боломжгүй… Би маш хурдан ядардаг. Энэ нь нойргүйдэлтэй холбоотой байх. Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү. Зарим зүйл хяналтаас бүрэн мөсөн гарч байна. Би шинжилгээ хийсэн. Тийм зүйл олдоогүй. Би интернетээс шинж тэмдгүүдийг хайсан. Мөн энэ нь сэтгэлийн хямралтай төстэй боловч эмнэлзүйн шинж чанартай биш байгаа юм, тэгэхээр энэ яг таны мэргэжлийн талд ороод байгаа юм, та ойлгож байна уу?

Артём: 

Үйлчлүүлэгчид маань аль хэдийн тогтоогдсон оноштой ирэхэд би дуртай байдаг.

Вера:           Уучлаарай, би...Би таныг гомдоохыг хүсээгүй юм шүү. Зүгээр л…

Таны тайлбар дээр чинь… Таныг нуршиж удаадаггүй гэсэн болохоор.

Артём:  Та хаа нэг тийшээ яараад байгаа юм уу?

Вера:           Үгүй ээ.

Артём:  За, гайхалтай, тэгвэл хэдэн нарийн ширийн зүйлсийг тодруулъя.

Та ямар ажил эрхэлдэг вэ?

Вера:           Ямар ч ажил эрхэлдэггүй.

Өмнө нь би хувцасны брэндийг сурталчлах ажилд ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд намайг “үр дүн муутай” гэсэн шалтгаанаар ажлаас минь халсан.

Артём:  Харамсалтай байна.

Нөхөр эсвэл хайртай хүнтэйгээ сексийн амьдрал тань тогтмол уу?

Вера:           Би заавал хариулах ёстой юу?

Артём:  Мэдээжийн хэрэг үгүй, та шүүх хуралд ороогүй шүү дээ.

Миний форм дээр бичсэнчлэн би “нуршиж удаадаггүй”. Энэ нь оношилгооны явцад үйлчлүүлэгчдийнхээ тодруулах асуултанд хариулдаггүйтэй холбоотой юм.

Вера:           Тийм ээ, за ойлголоо.

За, миний албан тушаалд байгаа ямар ч эмэгтэйн адил би… өөртөө тохирсон хувийн амьдралтай.

Артём:  Таны албан тушаалд гэхээр... Мэргэжил талаасаа юу эсвэл…

Вера:           Гэрлэлтийн хувьд гэсэн үг.

 

Матвей:       Маргааш би эргэлтээр дахин ирье, тэгээд жижүүр эмчтэй ярилцаад шууд утсаар ярина, за юу?

Катя:            Чи бид хоёр холбогдох боломжгүй болохоор Артёмд хэлээрэй.

Тэр харин надад дамжуулаад хэлэг.

Сергей: Матвей, чамайг би очих газарт чинь хүргээд өгөх үү?

Катя:            Хэрэггүй ээ, тэр яарч байгаа.

Тэр бас ариун цэврийн цаас худалдаж авах ёстой, эсвэл Артёмын өөр даалгасан ажлуудыг хийх хэрэгтэй байгаа.

Сергей: Кать, хэрэггүй л дээ.

Матвей:       Кать.

Аавдаа тусалмаар байгаа ч юу ч хийж чадахгүй байгаа болохоор гомдоод, Энэ бүхнийг санаатайгаар хэлж байгааг чинь би мэдэж байна. Тэгээд энэ бүгдийг нүүрэндээ түрэмгийлэл болгон гаргах нь чамд илүү хялбар байгаа байх. Ийм байдлаар цааш нь үргэлжлүүлж болно.

Дашрамд хэлэхэд би ахтай чинь хамтрагчид болсон. Тэгээд хамтраад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөн байгаа.

Катя:            Тэгэхээр тэр өөрөө ариун цэврийн цаас худалдаж авдаг гэсэн үг үү, тэ?

Матвей:       Зарчмын хувьд тэр өөрөө чадна ...

Катя:            Ойлголоо.

Сергей: Танилцсандаа таатай байлаа.

Матвей:       Харин би үгүй. Тэгээд Катяаг та ганцааранг нь орхих хэрэгтэй.

Уучлаарай.

Сергей: Тэр юу л бол доо.

 

Артём:  Танд илэрч байгаа шинж тэмдгийг юутай холбон тайлбарладаг вэ?

Ойр дотно хэн нэгний нас баралт? Магадгүй хэн нэгнээс салах ч юм уу?

Вера:           Үгүй ээ, тийм зүйл болоогүй.

Энэ нь бараг дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. Дөрвөн жил хагасаас. Үгүй ээ, би…

Артём:  Би шаардаж байна. Зочломтгой байдлын хууль.

Вера:           Бурхан минь, намайг өршөөгөөч.

Артём:  Зүгээр ээ, зүгээр. Бүх зүйл зүгээр байна.

Вера санаа зоволтгүй, бүү санаа зов, бүх зүйл зүгээр. Би танд дахиад аяглаад өгье.

Вера:           Би…

Артём:  Вера, тайвшир, суучих.

Вера:           Намайг уучлаарай, би танд хэдийг төлөх ёстой вэ?

Артём:  Хэд ч биш ээ. Эдгэрсний чинь дараа л та төлбөрөө төлөхөд болно.

Вера:           Тийм ээ. Танай угаалгын өрөө хаана байдаг вэ?

Угаалгын өрөө чинь хаана юм бэ?

Артём:  Та удаан тэвчсэн үү?

Байгууламжийн  гадаа байгаа, явцгаая, би чамд зам зааж өгье.

Вера:           Хэрэггүй ээ, хэрэггүй. Би харсан юм байна.

Б/А:             Сайн байна уу? Хамгаалалтын малгайгаа яасан юм бэ?

Артём:  Ариночка, тэд энэ газарт ядарсан ковбойчуудад ундаагаар үйлчилдэг хэвээр байгаа юм уу? Хм?

Арина:  Үгүй ээ.

Артём:  Бүр кофе хүртэл аяглаж өгөхгүй юм уу?

Арина:  Бид үйлчлүүлэгчдэдээ зөвхөн кофегоор үйлчилдэг.

Жинхэнэ үйлчлүүлэгчдэдээ.

Артём:  Тэгвэл энэ тэнэг энд юу хийж байгаа юм бэ?

Арина:  Энэ тэнэг чинь их зөөлхөн бас эелдэг залуу. Зарим нэг хүнийг эс бодвол.

Артём:  Ойлгомжтой, дараа дахин ярилцана аа.

Арина:  Ммхэн.

Артём:  Матвей одоо хийж байгаа ажлаа дуусга аа.

Маш сонирхолтой бас чухал ажил байна аа.

Матвей:       Супер баатарт зориулсан уу?

Артём:  Тийм ээ, түүнд зориулсан.

Матвей:       Оокэй. Гэхдээ би эхлээд энэ хүнтэй учрыг нь олоодохъё.

Артём:  Сонсооч, тэднийг зүгээр л орхичих.

Түүнд ч гэсэн одоогоор амаргүй байгаа. Тэд хоёр өөр төрлийн ч гэсэн харилцан ашигтай амьдарч байгаа, тэр Катяг удаан үргэлжилсэн сэтгэлийн хямралаас гарах боломжийг олгож тэр аав, ахын халамжийг мэдэрч байгаа.  Тэглээ ч одоо үүнийг хийх цаг нь биш.

Үгүй бол тэр хяналтгүй арчаагүй байдлын мэдрэмжийг дахиад мэдэрч эхэлнэ, бидэнд энэ огт хэрэггүй.

Матвей:       Та яагаад цаг нь болох, болоогүйг шийддэг юм бэ?

Дашрамд хэлэхэд тэр зөвхөн таны дүү биш шүү.

Тэр ч бас миний хувьд танихгүй хүн биш.

Артём:  Матвей, эсвэл би чиний чихэнд чинь эспрессо зүүлгээд өгөх үү?

Матвей:       Үгүй ээ, хэрэггүй.

Артём:  За тэгвэл наад хийж байгаа зүйлээ болиод энэ ажил руу оръё.

Надад үйлчлүүлэгчийн талаарх бүх мэдээлэл хэрэгтэй байна: тэр хаана төрсөн, хаана гэрлэсэн, цэрэгт явсан. Бүх зүйл!

Матвей:       Ойлголоо.

Артём:  Ариночка, үйлчилгээ - онц!

Би таны талаар эерэг сэтгэгдэл бичиж үлдээх болно оо!

Арина:  Өөрөө өөрийнхөө талаар л бичиж үлдээ.

Уучлаарай. Би танд менежерээ дуудаад өгөх үү?

 

Саша:          Тем чи намайг марчихсан юм уу?

У/х:              Уучлаарай. Би маш их яарч байна, үнэн шүү.

 

Саша:          Эргээд залгаарай, яаралтай, эсвэл хүрээд ирвэл сайн байна.

 

Денис:  Баста. Хүлээгээрэй, хүлээгээрэй, ярилцъя л даа.

Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?

Ирина Ком: Яах гэж вэ?

Денис:         Учир нь би чамд хайртай, Ир.

Сонсооч, би үүнийг хүний ​​ёсоор хийхийг хүссэн ч… Чимээгүй, чимээгүй бай! Чи миний эхнэр болох уу? Би чамайг яг надад зориулагдсан, миний хүн гэдгийг мэдрээд байна.

Ирина Ком: Дэн, би ч гэсэн чамд хайртай, гэхдээ чи бид хоёр маш чухал асуудлын талаар өөр өөр үзэл бодолтой байдаг.

Над руу битгий залгаарай, бас битгий хүлээгээрэй…

Денис:         За болно оо, болно, дахиж бэлгэвч хэрэглэхгүй. Би чамд амлаж байна.

Би бүгдийг эргэцүүлэн бодсон.

Ирина Ком: Үнэнээсээ юу?

Денис:         Үүн шиг үнэн гэж үгүй. Тангараглаж байна.

Ирина Ком: Чи итгэлтэй байна уу?

Денис:         За тэгэхлээр, Тийм гэсэн үг үү?

Ирина Ком: Тийм ээ.

Денис:         Алив нааш ир! Манайх руу явах уу?

Ирина Ком: Үгүй ээ, хэтэрхий удаан байна. Энд бизнес төвд зочид буудал байдаг.

Явцгаая?

Денис:         Эд нарыг хамт аваад явах уу?

Ирина Ком: Мэдээж.

Денис:         За алив, би эд нартай тохиролцсон байгаа, тэд бид нартай хамт явна.

Хаана ч байсан хамт.

Ирина Ком: Чи үнэнээсээ хэлээд байгаа юм уу?

Денис:         Тийм ээ. Тэднийг "Калинка" дууг дуулмаар байна уу?

 

Артём:  Өглөөний мэнд!

Эрт ирсэнд уучлаарай, гэхдээ надад яаралтай ярилцах ажил байна.

Вера:           Намайг хаана байгааг яаж мэдсэн юм…

Артём:  Аан! Энэ бол миний гялалзсан туслахын тухай тусдаа түүх.

Би дараа танд тэгж байгаад ярьж өгнө өө. Тэгэхлээр, би орж болох уу?

Вера:    

Би яг үнэндээ бэлэн биш байна. Би бодохдоо дараагийн удаа байх гэж бодсон. Ингэхэд би тан дээр өөрөө тэгж байгаад очъё, тэгээд бид хамт…

Артём:  Аа үгүй ээ, үгүй, үгүй. Тэр үед хэтэрхий хожимдсон байх болно.

Энд гутлаа тайлах уу? Тийм бол сайн байна. Тэгэхээр! Хаана кофе найруулах вэ? Оох пөөх!

Вера:     Хамаагүй юманд хүрч болохгүй шүү! Үүнийг л биш шүү, энэ манай нөхрийнх.

Артём: 

Бүх аяга аа хураагаад далд хийсэн байсан ч би гараасаа уучихаж  чадна аа…

Вера:           Артем Александрович…

Яг ний нуугүй хэлэхэд би өөртэй чинь холбогдоход чамайг өглөө над дээр ирнэ гэдэгт огтхон ч бэлтгэлгүй байсан. Тэр тусмаа кофе уухын тулд.

Артём:  Тийм ээ, би ч хүртэл үүнийг төсөөлсөнгүй.

Сонсооч, танайх яг л хагалгааны өрөө шиг юм. Нэг ч тоосонцор алга. Таны туслах чинь тусалдаг уу? Баярлалаа.

Вера:           Манайх туслахгүй.

Артём:  Аан тийм байх нь ээ. Вера, намайг уучлаарай, гэхдээ чи…

үргэлж...өглөөний найман цагт нүүрээ буддаг уу?

Вера:           Энэ асуудал үүнтэй ямар хамааралтай юм бэ?

Артём:  Би чамайг хоёр цагийн өмнөөс үүнийг хийсэн гэж таамаглаж байна.

Хэдийгээр маш даруухнаар хэлэхэд намайг ирнэ гэдгийг мэдрээд ингээд будаагүй биз дээ?

Вера:           Төсөөлөөд үз дээ - харамсалтай нь тийм биш байлаа!

Артём:  Ер нь тийм л байх, таван жилийн өмнөх хуучин зуршлаас болсон байх.

Тэглээ ч нойргүйдэл шүү дээ, тийм ээ? Тэгээд ч өнөөдрийг хүртэл нөхрийн аягыг хэрэглээд эхэлчихсэн байсныг нь харахад түүнд зориулж хийсэн шүү дээ. Тэр хэдэн цагт өглөөний цайгаа өгөхийг хүсдэг вэ? Долоод уу? Тийм ээ, мэдээжийн хэрэг есөн цагт ажилдаа явах ёстой шүү дээ. Дараа нь та унтах гэж оролддог болохоор хувцсаа солиогүй байгаа байх. Гэхдээ нүүрээ будсан. Би таныг маш сайн ойлгож байна. Сэрээд хажууд нь унтаж байгаа эхнэрийн нүүр нь будаггүй… Өө... Гоо зүйн мэдрэмжид ямар их цохилт болох вэ! Кофегоор дайлсанд баярлалаа. Тийм ээ, тийм.

Вера:          

Артем Александрович, хэрэв та намайг энэ утгагүй зүйлийн төлөө төлбөр төлнө гэж бодож байгаа бол та маш их эндүүрч байна.

Артём:  Мөн үнэр! Өө! Үнэр нь зүгээр л аймшигтай. Энэ үнэн үү?

Танайх өнөөдөр өглөөний цайнд юу идсэн бэ? Турмерик болон пребиотик агуулсан уу? Мэдээж гэдсээ хямрахаас зайлсхийхийн тулд бүхнийг хийж, орон дотроо хийгээ гаргахгүйн тулд шүү дээ. Гүнжүүд өтгөн гаргадаггүй шүү дээ. Мөн тэд хумсаа хугалдаггүй ...Мөн тэд хөлөрдөггүй… Тэд үргэлж арчилгаа сайтай, дэгжин байдаг… Тэд ханхүүгийнхээ нүдийг баясгахын тулд оршдог.

Вера:           Энэ таны асуудал биш!

Артём:  Өөрийг чинь над дээр ирэхээс өмнө энэ миний асуудал биш байсан.

Вера та надад худлаа хэлсэн байна лээ. Гэхдээ би таныг буруутгахгүй: зөвхөн эмнэлзүйн тэнэгүүд л үнэнийг хэлдэг. Яг л над шиг хүмүүс.

Вера:           Тэгээд би чамд юун дээр худлаа хэлсэн байна?

Артём:  Өвчний шинж тэмдэг илэрсэнтэй давхацсан үйл явдлыг дурдахаа мартсан байна.

Яг дөрвөн жил хагасын өмнө танд юу тохиолдсон юм бэ? Айн?

“Г” үсгээр эхэлсэн. Хамтдаа г-г-г-г гээд хэлдээ.

Вера:           Битгий бүхнийг мэддэг юм шиг дүр эсгээд бай!

Артём:  Гэрлэлт.

Та энэ гайхалтай хүнтэй ид дэлбээлж байх үедээ гэрлэсэн. Та түүнтэй танилцсанаас хойш нэг сарын дараа маш хурдан гэрлэсэн. Үүнээс болоод тэр үеэс эхлээд та унтахаа больсон.

Ийм хүсэл зоригтой эмэгтэй хэр хол явж чадах нь гайхалтай санагдаж байна шүү.

Жишээлбэл, халзан ханхүүгийн төлөө өөрийгөө булчинд ч оруулж чадах.

Вера:           Чи миний хувьд хамгийн царайлаг нь.

Руслан: Мөн хамгийн баян нь бололтой.

Энэ тэнэгүүд бидэнд мөнгөнөөс өөр зүйл өгөх хангалттай төсөөлөлтэй байх гэж найдаж байсан. Тэгсэн чинь үгүй бололтой.

Вера:           Миний уран сэтгэмж байхад л хангалттай.

Руслан: Тийм гэж үү?

Вера:           Миний гайхамшигтай нөхөр. Гайхалтай сонсогдож байна.

Вера:           Тийм ээ.

Руслан: Юу?

Вера:           За ингээд манайд бүх зүйл сайхан байна.

Чи зүгээр л бидний талаар сайн мэдэхгүй. Бид хэзээ ч муудалцаж байгаагүй, цаашид ч хэрэлдэх ч үгүй.

Артём:  Та үүнийг эерэг шинж чанар гэж бодож байна уу?

Вера:           Ямар нэг зүйл буруу байна уу?

Руслан: Үгүй ээ, яг тийм ч биш ээ. Чи шүршүүрт орохгүй юм уу?

Вера:           Яг одоо юу?

Руслан: Тийм ээ. Бид зүгээр л өдөржин арга хэмжээн дээр байсан.

Маш халуунд. Зүгээр л чамаас ямар нэгэн үнэр үнэртээд байна.

Вера:           Тийм ээ, мэдээж.

Артём:  Энэ нь бас нэг төрлийн золиос болж байгаа юм.

Та түүний золиос нь болсон. Тэр таны бие махбодын аливаа илрэлээс айдастай болгосон: таны үнэр, дуу чимээ. Та царай муутай байхаас айдаг. Нөхөр чинь хаа нэгтээ байгаа бол бие засах газар орж чадахгүй. Би үнэнийг нь хэлж байна уу?

Вера:           Би зүгээр ийм л хүн. Би ийм зан чанаруудтай.

Артём:  Ийм зүйл байдаггүй юм аа.

Бидний амьдрал биднийг ийм болгодог юм.

Хүүхэд насандаа - илүү идэвхтэй бол насанд хүрсэн үед - бага эрч хүчтэй байдаг. Гэхдээ заримдаа биднийг өөрчлөхөд хүргэдэг хүн бидний амьдралд орж ирдэг. Энэ нь үргэлж тийм ч сайн сайхны төлөө байдаггүй. Гадагшаа гарахад бэлтгээрэй. Илүү дур булаам сонирхол татахуйц биш, спортлог хувцас өмсөөрэй.

Вера:           Яах гэж вэ?

Артём:  Би замдаа тайлбарлая. Би хэлээд байна шүү дээ, бид хоцорлоо…

Та ерөн хэр хөдөлгөөнтэй вэ? Та спортоор хичээллэдэг үү?

Вера:           Ямар утгаараа вэ?

Артём:  За тэгээд анхан шатны бэлтгэлтэй юу гэж хэлэх гэсэн юм?

Вера:           Чи одоо миний хувийн фитнес дасгалжуулагч болох юм уу?

Би танд шууд анхааруулж хэлэхэд би энэ оролтын төлбөр төлөхгүй шүү.

Артём:  Тийм ээ, би ч мөн танд шууд хэлсэн.

Бүх зүйл үнэ төлбөргүй байна аа, өөрийгөө хямдралын эрх хожсон гэж бодчих. Харж байна уу, би ч гэсэн ямар нэгэн байдлаар ухаан орох хэрэгтэй болоод байгаа юм. Тэгээд ганцаараа хийх нь их уйтгартай болохоор таныг уруу татаж байна.

Вера:           Танд уу?

Артём:  Тийм ээ. Түрүүлээд сууна уу.

Вера:           Таныг хаашаа явах гэж байгааг хэлэхээс нааш би хаашаа ч явахгүй!

Артём:  Вера, би үүнийг өөрөөс чинь маш олон удаа сонслоо.

Та хамт явах болно. Тэгээд гүйнэ. Учир нь та миний зөв гэдгийг мэдэж байгаа! Ингэж хийцгээе... Та намайг шийтгэмээр байна уу? За болж байна. Хийх гэж байгаа зүйл маань тус болохгүй бол танд өртэй больё, за 300 мянга гэж бодъё.

Вера:           300 мянга аа?

Артём:  Тийм ээ.

Вера:           Танд ядаж 300 мянга байгаа юм уу?

Артём:  Олно доо. Гэхдээ танд угаасаа хэрэг болохгүй.

Намайг шийтгэх нь танд илүү сайхан байна байх. Би хэлсэн үгэндээ хүрдэг, үүнийг форм дээр бичсэн байх ёстой ...

 

Денис:         Тэгэхээр... би ойртоод ирлээ, тийм үү? Дөрөв.

Авлаа. Баярлалаа. Нэгийг нь аваарай.

Вера:           Энэ чинь одоо юу вэ? Гүйлтийн тэмцээн шиг юм  уу?

Артём:  Тийм ээ, гэхдээ өөрийн гэсэн онцлогтой.

Денис:         За тэгвэл! Клубт тавтай морил.

Артём:  Сайн уу, анд минь.

Денис:         Сайн, сайн уу? Гайхалтай байна.

Ирина   Ком:      Сайн уу?

Денис:         Сайн байна уу Денис гэдэг.

Вера:           Вера.

Ирина Ком: Шинэ үйлчлүүлэгч?

Артём:  Тийм ээ.

Ирина Ком: Би ч гэсэн эхэндээ бага зэрэг айсан. Та үүнийг хийж чадна аа.

Денис:         За алив, бид та хоёрыг хүлээж байя.

Артём:  За.

Денис:         Бага зэрэг айж байсан гэнэ ээ.

Вера:           Тэгээд би юу хийх ёстой вэ? Зүгээр л гүйх үү?

Артём:  Энд хэн ч таны маникюр, таны үнэр, гадаад төрхийг тоохгүй гэдгийг та ойлгох хэрэгтэй.

Таны хэв маяг, дүр төрх энд хэнд ч хэрэггүй. Хамгийн гол нь таны хөл бас амьсгал юм. Энд та өөрөө л хэрэгтэй. Сайн байна.

Вера:           Гэхдээ тэнд заваан шороотой байгаа шүү дээ. Би чадахгүй.

Артём:  Зүгээр ээ, та тэвчээд даван туулах болно.

Энэ эхэндээ хэцүү байх болно, гэхдээ уралдааны дараа юу болох нь богино хугацааны стрессээс хамаагүй чухал юм.

Танд урам зориг хэрэгтэй байна. Урам зориг болон ариун цэврийн цаас хэрэггүй.

Эр-1:            Тэмцээнд оролцогчдыг гараанд урьж байна! Та нар бэлэн үү?

Хүмүүс:      Тийм ээ!

Эр-1:            Гурав, хоёр, нэг. Эхлээрэй!

 

Артём:  Урагшаа!Урагшаа! Өөрийн тогтоосон дүрмээ толгойноосоо гаргаж хая!

Зүгээр л гүй! Гүй - энэ байхад болно!

Вера:           Үгүй ээ!

Артём:  Гүй!

Алив, Дан, нааш ир!

Артём:  Явцгаая, явцгаая, явцгаая, явцгаая.

Артём:  Алив, нааш ир, нааш ир.

Вера:           Үгүй ээ үгүй, би тийшээ орохгүй.

Артём:  Алив л дээ! Алив, явцгаая!

Юунаас ч бүү ай, хар даа, манай залуус аль хэдийн нөгөө талд орчихсон байна!

Ирина Ком: Алив ээ, нааш ир, нааш ир!

Артём:  Алив, та багаа хэцүү байдал оруулаад байна! Урагшаа! Яв!

Яв гэж би хэлсэн шүү!

Ирина Ком: Мөлхөөд бай, мөлхөөд бай, мөлхөөд өг. Алив! Надад гараа өг.

Сайн байна, намайг дага! Намайг дага!

Артём:  Сайн байна, сайн байна! Бага зэрэг бохирдсон уу?

Гэхдээ ямар хөгжилтэй юм бэ. Явцгаая! Урагшаа!

Алив! Сайн байна!

Энэ бүхэн чамаас шалтгаална.

Денис:         Алив, нааш ир, нааш ир.

Ирина Ком: Ден!

Денис:         Сайн байна, хатан хаан минь.

Ирина Ком: Чи надад садаа болоод байна шүү дээ!

Артём:  Алив, миний араас дагаарай! Алив ээ, сайн байна.

За алив ээ,алив. Та өөрөө өөртэйгөө тийм ч сайн тулалдахгүй байна.

Тэдний хэнтэй нь ч биш. Надад тэдний хэн нь ч хамаагүй.

Зөвхөн өөрөө өөртэйгөө. Зөвхөн өөртэйгөө. Та зөвхөн өөрийгөө ялах хэрэгтэй. Сайн байна. Алив. Тэгээд нэг. Тэгэхээр. Урагшаа! Ингээд л болоо! Та үүнийг хийчихлээ шүү дээ! Алив! Бид хожигддог баг биш шүү. Алив! Алив! Сайн байна. За чи өөрийгөө хар даа... чи ямар мундаг юм бэ. За, харж байна уу? Барианы шугам руу явцгаая!

Б/х:       Алив, алив, нааш ир!..

       Алив! Сайн байна!

Артём:  Алив! Сайн байна!

Руслан: Вера.Вер.

Вера:           Айн?

Руслан: Чи зүгээр үү?

Вера:           Тиймээ. Би аз жаргалтай байна. Үнэхээр аз жаргалтай байна.

Амьдралдаа анх удаагаа.

Руслан: Чи ер нь эрүүл ухаантай байна уу? Энэ одоо… Өөрийгөө хар даа.

Хэн шал угаах болж байна вэ?

Вера:           Чи. Чамд л хэрэгтэй биз дээ, тэгэхээр чи угаа.

Дашрамд хэлэхэд, хэрэв чамд энэ тал дээр асуудал байгаа бол би маш сайн сэтгэл зүйчийг санал болгож чадна шүү.

Руслан: Асуудалтай хүн нь чи л байна.

Артём:  Саша, сайн уу. Уучлаарай, эхлээд аав маань эмнэлэгт хэвтсэн, дараа нь… Тэгээд л чамд яаралтай хэрэгтэй байсныг мартчихаж…

Миний буруу, би хүлээн зөвшөөрч байна.

Хэзээ бие биетэйгээ ярилцах боломжтойг надад мэдэгдээрэй, за юу? Чамайг үнсье.

Пётр Сергеевич:      

Оройн мэнд, Артём Александрович. Би чамайг сэрээгээгүй гэж найдаж байна?

Артём:  Юу гэж дээ, цаг эрт байна шүү дээ. Та өрийн талаар сануулах гэж залгаж байна уу?

Пётр:           Үгүй ээ, эсрэгээрээ, өөр нэгийг бий болгох гээд.

Энд байгаа эмнэлэгт бид захидал харилцааны ажил эрхэлж байсныг та мэднэ дээ.

Тийм ээ, тийм, манай байгууллага бол одоо ч гэсэн цаасан дээр бичсээр байгаа хамгийн сүүлийн газруудын нэг …

Артём:  Тийм л дээ, надад эргэлзэх зүйл байсангүй.

Пётр:           Тэгэхээр энд танд нэгэн зурвас үлдээсэн байна.

Та бүр хүлээж авсан бололтой, гэхдээ захидал битүүмжилсэн байна.

Гэхдээ би чамайг уншиж танилцаагүй байх гэж бодож байна.

Артём Александрович, үнэндээ би… энэ талаар мөрдөн байцаагчдад мэдэгдэх ёстой.

Артём:  Тэнд юу байгаа юм бэ?

Пётр:           Би мэдэхгүй байна, зүгээр л хараарай.

Магадгүй тэнд үнэхээр чухал зүйл байгаа байх.

Энэ захидал Валериягийнх... Миний ойлгож байгаагаар энэ алагдсан охин.

 

 

 

 

Back to episodes Go home