Trigger S2 10

Триггер кино

 

10-р анги

 

Семён:  За, хэн дараагийнх нь вэ?

Эр 1:     Боллоо, чи аппаратыг эвдчихнэ шүү дээ. Хэн нэг нь жолоочид нэг юм хийж өгөөч, наад хүнд чинь цаашаа явах замтай.

Женя:    Чи битгий өдөөгөөд бай.

Эр 2:     За за, дахиж битгий гуй.

Женя:    Охидоо, шинэ хувцасны төлөө нэг тулгая! Энэ чинь нөгөө шубээс хамаагүй илүү байна шүү..

Эр 2:            Ингээд.

Эр 1:            Махаа идээч, яагаад таваглаж авахгүй байгаан бэ?

Эр 2:            Хэн миний аягатайг уучихсан юм бэ?

Женя:           Битгий гомдолло, минийхээс уучих.

Варя:           Надад болох уу?

Эр 2:            Юу?

Варя:           Яахав… Би жаахан уначихаж болох уу? Болгоомжтой байна аа.

Женя:           Юу гэнэ ээ? Чи хаачих гэж байгаа юм, Варя?

Варя:           Би ч бас унаж үзмээр байна. Ядаж нэг удаа хашаа тойроотохъё.

Семён:  Варя, тэгвэл ингэе, долоон сарын дараа бол би чамайг пуужингаар ч явуулна..

Варя:           Яагаад хэрэггүй гэж?

Женя:    Чи өөрөө ойлгохгүй байна уу? Ядаж нэг хувилбар ч орж ирэхгүй байна уу?

Варя:           Тэгэхээр би юу ч хийж болохгүй нь, зөв үү?

Женя:           Сем…

Варя:           Та нар бүгдийг хийх эрхтэй. Харин би огт болохгүй юу?

Семён:  За, одоо бүгд тайвширцгаая. Бид хоёр жаахан холдоод ярилцъя..

Варя:           Над руу битгий ойрт.

Семён:  Варь…

Варя:           Наашаа битгий ойрт, үгүй бол энийг чинь алчихна шүү!

Семён:  Тайвшир, тайвшир.

Варя:     Би алчихна шүү! Надад бүтэн долоо хоног байгаа! Би долоо хоногийн турш хүүхдийг чинь алах эсэхээ шийдэх эрхтэй! Та нар намайг энд боол шиг амьдрах ёстой гэж бодоод байна уу? Ингэе, новшнууд аа!

 

Даша:          Би… би чадахгүй нь ээ.

Артём:  Би чиний зовлонг бүрэн дүүрэн ойлгож байна, хүнд гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ бид заавал ярилцах хэрэгтэй байна. Тэгэхийн тулд чи ядаж жаахан ч болтугай ухаан орох хэрэгтэй байна. Чамд дусал залгаад, нэг хоёр цаг чамтай хамт байж болох ч надад тэр хоёр цаг алга — намайг үйлчлүүлэгчид хүлээж байна.

Даша:          Бөөлжих нь ээ.

Артём:  Тэгээд?

Даша:          Тэнэг амьтан. Хоёулаа унтчихсан юм уу?

Артём:  Хоёулаа секс хийсэн юм уу гэж үү?

Даша:          Хоёулаа секс хийсэн юм уу?

Артём:  Нэгэн цагт байсан, гайхалтай ч байсан. Өнөөдөр бол байхгүй.

Даша:          Баярлалаа.

Артём:  Алив ээ, Дарья, чамд хийж өгч чадах хамгийн жижиг юм энэ. Тэгээд хоёр дахийг нь...

Даша:          Үгүй ээ, үгүй…

Артём:  За тэгвэл ярилцъя. Даш, чамд яг одоо хүнд байгааг ойлгож байна. Чи хүүхдэд хор хөнөөл учруулж, эрүүл мэндэд нь заналхийлж байгаа юм шиг санагдаад байна...

Даша:          Одоохон, хүлээж байгаарай. Кирюш. Кирюша! Кирюш! Кирюша!

Артём:  Даш, хүү аавынд байгаа. Чи өөрөө ийм юм хийснээ санаж байна уу? Алив, тайвшир, тайвшир, чимээгүй…Тайван, тайвшир…Тайвшир, тайвшир…Болно оо болно, болно. Болно, сайн байна, болно. Болно, болно, зүгээр дээ. Тайвширч үз, тайван, тайван.

 

Артём:  За тэгээд?

Эмч:      Тэгээд үү? Яагаад наашаа аваад ирсэн юм бэ? Шууд хар тамхины төвд аваачих ёстой байсан.

Артём:  За алив ээ, танай энд согтуу хүн байх биш дээ.

Эмч:            Эхнэрийнхээ талаар бүр ингэж ярьдаг болоо юу?

Артём:  Хуучин эхнэр. Зөвхөн архинд донтох өвчин биш байгаа биз?

Эмч:      Тэр стрессийн дараах гэмтлийн эмгэгтэй байна. Сэтгэлийн гэмтэл авахаар үйл явдал болсон, гэхдээ юу гэдгийг нь хэлэхгүй байна. Гэхдээ чи бол мэдэж байгаа. Бас архинаас гарах үеийн хам шинж ч бас хүчтэй нөлөөлсөн.

Артём:  Хоргүйжүүлэлт хийх үү?

Эмч:      Тэгнэ ээ, тэд бол хийдэг. Харин би бол хэд хоног орхиод үзье гэж бодож байна. Ажиглацгаая.

Артём:  Тэр үлдэе гэж зөвшөөрөв үү?

Эмч:      Одоогоор үл хайхрах үе шатанд байгаа. Ямар нэг шийдвэр гаргах бараг боломжгүй. Ер нь бол үлдээе.

Артём:  Баярлалаа, эмчээ. За?

Матвей:       Ахлах аа, таныг яаруулах гэсэнгүй...Манай үйлчлүүлэгчид яг нэг цаг хүлээж байна, би ч яаж зугаацуулахаа мэдэхээ байлаа.

 

Матвей:       Дарга аа, үйлчлүүлэгчид суусаар л байна. Тэд нар намайг барилгын талбай руу хуурч авчирсан ямар нэг маньяк гэж бодоод эхлэх шиг боллоо. 10 цагт уулзалт товлосон байсан.

Артём:  Чи миний арыг даасан биз?

Матвей:       Яахав… тэгсэн. Таныг машинд дайруулсан гэчихсэн. Зохиогоод хэлчихсэн. Таныг байнга ямар нэг шарх сорвитой явдаг болохоор тэгж бодоод…

Артём:  Харин одоо, азгүй тохиолоор гэх үү, ямар ч шинэ юм олоогүй! Болгоомжтой байгаарай. Захидал харилцаа, медиа өгөгдлийг нь нээх хэрэгтэй. Гэхдээ хурууны хээгээ үлдээж болохгүй.

Матвей:       Аанхан. Хэсэг явж байгаад эргээд ирье. Дараа нь хийчихэж болох уу?

Артём:  Алив. Машин, тэгэхээр ингэнэ ээ. Аан, сайн байна уу. Өдрийн мэнд. Хоцорч ирсэнд уучлаарай.

Семён:  Хуваариа өөрчлөхийг хүссэн ч таны туслах биднийг хүлээ гэсэн....

Артём:  Сайн залуу шүү…

Семён:  Таны бие хэр байна?

Артём:  Сайн. Зүгээр, баярлалаа. Бага зэрэг айдастай л буулаа.

Семён:  Бага зэрэг айдас. Том машинтай ослын дараа юу? Хөөх.

Артём:  Азтай байлаа, өөр юу гэх вэ. Таны асуудал руу орцгооё. Харамсалтай нь миний асуудлын төлбөр бол ороогүй байна.

Семён:  Тийм ээ, таныг шууд гол зүйл рүүгээ орох дуртайг анхааруулсан. Бас ... энэ өвөрмөц оффисын талаар бидэнд хэлсэн.

Артём:  Оффис сайхан, бүх зүйл гарт ойр. Та нарын хувьд? Гэр бүлийн амьдралд чинь бэрхшээл тулгараа юу? Тийм бол хоёулаа ирсэн нь зөв.

Семён:  Тэгж хэлж болох юм. Бид хоёрт тээгч эхтэй холбоотой асуудал гараад.

Артём:  Үнэхээр үү? Сонирхолтой.

Семён:  Бид гурван сарын өмнө нэг агентлагаас түүнийг сонгосон. Эхнэр маань өөрөө төрөх боломжгүй. Женягийн шинжилгээ тийм сайн биш гарсан. Өмнө нь гурван удаа үр хөндүүлж байсан.

Артём:  Дэлгэрүүлж ярихгүй байж болно оо. Ямар хүндрэл гарсан юм бэ?

Семён:  Тээгч эх маань зарим талаар зохисгүй авирлаад байгаа гэж болно.

Артём:  Та хоёрын зөвлөгөө авах цаг мөнгийг хэмнэе. Тээгч эхий дагуулж ирээгүйг харвал, тоглоомын дүрмийг ноцтой зөрчсөн явдал бололтой. Гурван сар, хоёр долоо хоногийг үр тогтоох хугацаа гэж бодвол — нийтдээ 12 долоо хоног хараахан болоогүй. Тэгэхээр тэр эмэгтэй үр хөндүүлэх эрхтэй. Тээгч эх гэгч эмэгтэй та хоёрыг шантаажилж байгаа юм шиг байна. Хэрвээ тийм биш байсан бол та аль хэдийн гэрээгээ цуцалж, өөр хүн хайх байсан. Гол асуулт бол: тэр хэдэн долоо хоногтой жирэмсэн бэ, бас та хоёр түүний энэ байдалтай эвлэрэхэд бэлэн үү?”

Семён:  Манай хүүхдийг ална гэж сүрдүүлж байгаа. Мэдээж хэрэг, гэрээний дагуу торгуультай, гэвч ... тэр хүн хангалтгүй байна, та ойлгож байна уу? Эхнэр маань ч намайг худлаа хэлэхийг зөвшөөрөхгүй.

Артём:  Арай гэж нэг юм, таны дуу хоолойг сонсох гэж их хүлээлээ.

Женя:           Ийм юм болохыг мэдсэн бол уу?

Артём:  Ойлгомжтой. Сүүлчийн ганц асуулт: та нар хүүхдээ авч үлдэхийг хүсэж байна уу? Гэрээгээ биелүүлмээр байна уу эсвэл бүх зүйлийг дуусгахад бэлэн үү?

Женя:    Би одоо бүр айж байна. Ойлгож байна уу, энэ яг л хараал шиг. Бид өөрсдөө жирэмслэх гэж оролдсон. Дараа нь удаан бодож байж тээгч эхтэй холбогдох зориг гаргасан. Өмнөх шиг зүйл давтагдаасай гэж хүсэхгүй байна.

Семён:  Уучлаарай, таны цагийг дэмий үрж байгааг ойлгож байна. Бид өөрсдөө ч хараахан ойлгохгүй байна. Гэхдээ та ядаж түүнийг ухааруулаад өгвөл...

Артём:  Юу хүссэнийг нь асууж болох уу?

Семён:  Тэд бүгд юу хүсдэг билээ? Мэдээж мөнгө. Анх нэг сая хагас гэж тохирсон. Одоо миний ойлгож байгаагаар тэр бидэнтэй хамт амьдарч байна, байшин, машин, ... Илүү ихийг ч хүсэж болох юм гэдгийг ухаарсан.

Артём:  Тэгэхээр та хоёртай хамт амьдарч байгаа юу?

Женя:    Ингэж байж илүү аюулгүй гэж бодсон. Бүх зүйл хяналтанд байна.

Артём:  За, ойлгомжтой. Тэгэхээр та нар ээжийн цалинг хэр их өсгөх хүсэлтэй байгаагаа хэлээрэй. Тэгээд би түүнтэй тохиролцоё.

Семён:  Ингэвэл тэр тайвшрах болов уу?

Артём:  Мэдээж хэрэг, үгүй. Гэхдээ гэрээг зөрчвөл та нарт бүх зүйлээ эргүүлж авах боломж гарна, яахав шууд биш л дээ. Надад бас тээгч эхтэй ярилцах боломж гарна. Би мундаг сэтгэл зүйч гэдэг нь гарцаагүй ч хараахан алсаас оношилж чадахгүй.

 

Катя:            Товчхондоо ийм, за боллоо, үлдсэнийг нь дараа хэлье. Баяртай.

Эм 1:           Баяртай.

Матвей:       Кать!

Катя:     Таагүй санаа. Хэрэв би чамд хариу бичээгүй бол чиний зурвасыг хараагүй гэсэн үг биш. Чамтай харилцмааргүй байна аа л гэсэн үг шүү ээ.

Матвей:       Тэгж таамагласан. Зүгээр л…хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй биз дээ?

Катя:     Зоригтой юм аа. Манай ахаас сураа юу? Юунд хүргэснийг нь хар даа. Тэгээд дахиад бодоод үз.

Матвей:       Үгүй дээ, чин сэтгэлээсээ. Би ширээ захиалсан. Хоёулаа сууж байгаад юу болсон, юу буруудсан тухай ярилцъя гэж бодоод.

Катя:            Моть, уучлаарай, орой би өөр төлөвлөгөөтэй байгаа.

 

 

Эр 3:            Эсвэл бейсболл ярьцгаая.

Варя:           Түр хүлээгээрэй. Авчирсан уу?

Артём:  Нэгт, сайн байна уу? Намайг Артем гэдэг.

Варя:           Тэр чухал юм уу?

Артём:  Бие давхар хүнд онцгүй дээ.

Варя:           Сонсооч, энэ танд хамаагүй шүү.

Эр 3:            Ямар нэг асуудал гараа юу?

Артём:  Үгүй ээ, зүгээр л шинэ найз чинь чамайг бага зэрэг ашиглаж байна. Тийм ээ, энэ надад хамаатай. Учир нь би чам шиг эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд цалин авдаг.

Варя:     Гуйя. Та гаргаж аваад ээж, аавд нь өгч болно шүү. Ямар нэг зүйлд сэтгэл хангалуун бус байвал шүүхэд өгчих.

Артём:  Тэр ч тус болох нь юу л бол?

Варя:     Яагаад? Тэд нарыг гомдол гаргахыг намайг мэдэхгүй гэж бодоо юу? Намайг төрөх эсвэл үр хөндөлт хийлгэхийг хүлээж байгаад шууд л гомдол гаргана.

Артём:  Тэгээд чамд ямар төлөвлөгөө байна? Тэд үнэхээр ханшаа тэгтлээ өсгөнө гэж бодож байна уу? Хэлэлцээр хийхэд хэтэрхий оройтсон юм шиг санагдахгүй байна уу?

Варя:           Өөрөө надад амьдрал заах гэж ирээ юу?

Артём:  Миний ажил байгаа юм аа.

Варя:           Цагдаа юм уу?

Артём:  Ммхн. Сэтгэл зүйч.

Варя:     Мм. Тэгээд хэр байна вэ? Бүгдийг нь дүгнээд шинжилчихсэн үү? Миний сэтгэлзүйн байдлыг тооцоолоо юу?

Артём:  Тэгсэн.

Варя:           Тэгээд?

Артём:  Би арван минут хоцорсон, гэтэл таны аяга дүүрэн хэвээээ байна. Хэдийнээ хөөсгүй болчихож. Та шар айрагтаа огт хүрээгүй. Бааранд суугаад эхэлж уулзсан хүнтэйгээ хичээнгүйлэн яриа өрнүүлсэн. Харилцаа эхлүүлэх гэж байгаа мэт аман бус дохио өгсөн. Надаар өөрийгөө согтуу, зэрлэг амьтан гэдгээ үйлчлүүлэгчдэд ойлгуулах гэсэн байх. Тэгээд тэднийг албадаж, өөрийн нөхцөлөөр дуусах хэлэлцээрийг хурдан эхлүүлэх гэсэн. Цагаа багасгая, чи надад юу хэрэгтэйгээ хэлчих.

Эр 3:            Чи хэн юм? Хамгийн ухаантай нь юм уу?

Артём:  Халамжтай, боловсролтой төдий. Уучлаарай, та өнөөдөр секс хийхгүй. Бүсгүй догшин, үл дийлдэх зан чанараа харуулахад л та хэрэгтэй болсон байхгүй юу.

Эр 3:            Тэгээд чи авах гээ юу?

Артём:  За, за, тэгэх гээгүй л дээ. Би нэлээн хүчтэй болохоор тийм зүйл зөвлөхгүй байлаа….

 

 

Артём:  Ёо, ёо. Туршлага мэдрэгдэж байна.

Варя:           Би сувилагчаар сурч төгссөн юм аа.

Артём:  Тийм үү? Сонин юм аа. Ховор тохиолдол байна, ихэвчлэн анагаахын боловсролгүй залуу бүсгүйчүүд тээгч эх болдог шүү дээ.

Варя:           Битгий чичрээд бай.

Артём:  Варь, нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд намайг хөлсөлсөн юм аа. Таны төлбөрийг бага зэрэг нэмэхийг хүртэл зөвшөөрсөн. Гэхдээ асуудал нь мөнгө байсан гэдэгт би эргэлзэж байна. Өршөөгөөрэй, гэвч чи үр хүүхэдгүй айлыг чадах гэсэн шуналтай хүн шиг харагдахгүй байна. Яагаад ч юм та тэгж харагдахыг л хүсэж. Энэ бол өөр асуулт юм.

Варя:           Хөдлөхгүй байж бай.

Артём:  Хөөх.

Варя:           Бурхан минь, чи хамраа бараг арван удаа хугалжээ дээ.

Артём:  Арав ч биш л дээ… Одоо гэхдээ хоёулаа намайг биш чамайг шинжилж байна. Чи жижиг хотод төрж өссөн, дэмжлэг хүсэх хэн ч байхгүйг чинь ойлгож байна. Чи өөрийгөө тээгч эхийн мэдээллийн санд оруулсан. Тэгээд дуудлага ирэхээр нь….Ер нь нэг сая хагас рубль гэдэг замын хажууд хэвтэж байхгүй. Чи бүх нөхцөлийг үзээд гарын үсэг зурсан. Үр тогтсоноос долоо хоногийн дараа гуниглаж эхэлсэн...Мөнгөө алдалгүй бүгдийг эргүүлж авах боломжтой эсэхийг мэдэх гэж хичээсэн. Тэгэх боломжгүйг олж мэдээд...сая бол их өвдлөө.

Варя:     Танд хэн хэлээ вэ? Менежер үү?

Артём:  Менежерүүд таныг үйлчлүүлэгчидтэй танилцуулахаас өмнө сонирхож байсан. Тэд таны хувь заяанд тийм ч их санаа тавихгүй байх. Варь, чи юунд сэтгэл хангалуун биш байсан юм бэ?

Варя:     Та ойлгохгүй байх. Тэд гэрээгээ биелүүлэхгүй байгаадаа биш... Энэ чинь зүгээр нэг мөнгөний асуудал ч биш. Би тэд нартай хамт амьдарч чадахгүй, хүсэх ч үгүй байна. Надтай ямар нэг амьтан шиг л харьцдаг. Нөхөр нь бол яахав. Намайг ямар нэг хоосон орон зай мэт тойроод алхдаг. Харин эхнэр нь... үргэлж ямар нэг юмнаас өө хайж байдаг. Би яаж тайлбарлахаа мэдэхгүй байна... чадахгүй. Дахиад 26 долоо хоног тэгж тэсч чадахгүй. Би очиж үр хөндүүлэх болно. Дараа нь хүссэн торгуулиа оногдуулна биз.

Артём:  Чи үр хөндүүлэхгүй ээ. Тэгэх байсан бол шар айрганд хүрэх байсан. Чамайг үр хөндүүлэхгүйг бид хоёулаа мэдэж байгаа.

Варя:           Мэдэхгүй юм даа.

Артём:  Гэрээний дагуу тэдэнтэй амьдрах үүрэгтэй юу?

Варя:           Тэхх, тэгж бичсэн байгаа, хяналтанд нь байна гээд.

Артём:  Тодорхой хаяггүй биз?

Варя:           Хаяггүй.

Артём:  Тэгэхээр яах билээ?

Варя:           Надад өөр очих газар байхгүй.

Артём:  Ойлголоо, за явцгаая.

Варя:           Хаашаа?

Артём:  Замдаа хэлж өгье.

 

 

Артём:  Моть. Танилцаарай, шинэ хөрш чинь. Варя.

Варя:           Сайн уу?

Матвей:       Сайн уу? Ахлах аа, танд нөгөө…

Артём:  Надад одоо юу ч битгий ярь. Оронд нь байраа танилцуулчих. Ариун цэврийн өрөө, шүршүүр, кофе байдаг гээд. Мэдээж Хилтон биш, гэхдээ тухтай.

Матвей:       Ахлах аа, юун байр вэ? Та энд, би тэнд. Варя хаана байх юм?

Артём:  Миний өрөөнд.

Матвей:       Та бүр өрөөтэй юм уу?

Артём: Тийм ээ, Моть, оффисын энэ хэсэг нь миний өрөө! Тэр бие давхар юм аа.

Матвей:       Аан, тэгвэл…тантай хамт байх нь ээ дээ?

Артём:  Тийм, үгүй. Би өнөөдөр байрны найртай, тэгээд болоо. Тухлаад аваарай. Эхэлж харснаас чинь энд хамаагүй сайхан шүү.

Матвей:       Ахлах аа, ахлах аа, хүлээгээрэй. Та сууж байгаарай, би эргээд ороод ирнэ ээ.

Варя:           Баярлалаа.

Матвей:       Ахлах аа, нэг асуулт байна.

Артём:  Хариулт байхгүй. Хүүхэд нь минийх биш.

Матвей:       Үгүй ээ үгүй, энэ нөгөө…би өөр юм ярих гэсэн юм аа.

Артём:  Тэгвэл надад сөрөг асуулт байна. Утсыг нээсэн үү?

Матвей:       Ноцтой хамгаалалттай юм билээ. Үнэнийг хэлэхэд огт ажиллахгүй байх эрсдэл ч байгаа.

Артём:  Муу байна. Чамд хасах тавилаа.

Матвей:       Хэрэв та Тагнуул дахь хэн нэгнийг ятгачих юм бол би тийшээ шилжүүлэхийг санал болгож байна.

Артём:  Битгий тойруулаад бай, чамд тохирохгүй байна. Юу асуух гээ вэ?

Матвей:       Та нөгөө Катяг хүнтэй болзож байгааг мэдсэн үү?

Артём:  Юу хийгээд ээ?

Матвей:       Катя шинэ сүйт залуутай болсон юм болов уу?

Артём:  Аан. Мэдээгүй юм байна. Сүүлийн үед тийм ч идэвхтэй харилцаагүй юм байна.

Матвей:       Ойлгомжтой.

Артём:  Би ажлын чинь хүн... Охин дүүдээ ч маш их хайртай. Тэр үзэсгэлэнтэй, гайхалтай. Гэвч тэрэнд л төвлөрөөд байвал шаардлагагүй асуудал, сэтгэлийн гутрал авчирна шүү. Аль хэдийн солигдсон. Чи найзуудтайгаа клубт оч, хэн нэгэнтэй танилц, уулз.

Матвей:       Надад таниас өөр найз байхгүй…

Артём:  За, найз минь. Долоо хоногийн сүүлээр би согтуурч, хайр дурлалын өвчнөөс ангижрах экспресс хурал хийнэ гэдгээ амлая.

Матвей:       Баярлалаа. Би өөртөө санаа зовсонгүй…Хачирхалтай нь Катя 19-тэй, нөгөөх нь 60-тай, эсвэл тэрнээс ч хөгшин байгаад гайхаад...

Артём:  Хэдтэй хүн гэнэ ээ?

Матвей:       Ойрхноос сайн хараагүй ч 60-с дээш настай харагдсан.

Артём:  За тэгвэл ингэе. Чи манай жирэмсэн эмэгтэйд тусалж дуусаад юун өвөө, яадаг хүн, юугаар амьсгалдаг, юу хүсдэгийг нь олж мэдэх тусгай даалгавартай болно. Би сүүлд нь чамтай нэгдэнэ.

Матвей:       Таньгүйгээр олоод мэдчихнэ л дээ.

Артём:  Тийм ээ, миний зардлаар. Гэхдээ өөрөөр бол бүх зүйл ажлын үйл ажиллагааны хүрээнд байна.

Матвей:       Хүлээгээрэй ахлах аа, миний цалин хэзээ буух юм бэ? Таныг сонссоныг мэдэж байна шүү.

 

 

Артём:  Би танай тээгч эхтэй уулзсан. Олон шалтгаан байна. Даавартай холбоотойгоор жаахан нэмээд өгөхөд болно гэж бодож байна, гэхдээ бүх зүйл тийм ч муу биш ээ. Боломж байгаа гэж бодож байна.

Семён:  Аанхан.

Артём:  Сайн уу, Жень.

Женя:           Сайн байна уу?

Артём:  Варинагийн өрөө хаана билээ?

Женя:           Тэнд…

Артём:  Гайхалтай. Нэгдүгээр давхарт уу? Маш сайн. Жижигдүү ч дажгүй шүү.

Женя:    Хүлээгээрэй, энэ юу гэсэн үг вэ? Тэр эргэж ирэх үү, үгүй ​​юу?

Артём:  Тэгэхээр бид буцаж ирэх тухай яриагүй. Миний санаж байгаагаар та нарыг хүүхдээр чинь дарамтлахыг болиулах тухай ярьсан. Тэгэхээ болино гэсэн. Бүх зүйл тохиролцсоны дагуу болсон.

Женя:           Тэгээд тэр хаана байгаа юм? Сём, алив л дээ!

Семён:  Хүлээж байна аа, одоо бүгдийг нь тайлбарлах биз. Үгүй юм уу?

Артём:  Заавал тэгнэ. Варя одоохондоо манайд амьдарна. Дараагийн зургаан сар. Харин би танайд байна. Яагаад гэвэл өөр амьдрах байр надад алга. Тэгээд, жорлон чинь хаана байдаг вэ?

Женя:           Үгүй ээ, үгүй! Түр хүлээгээрэй! Ингэж болохгүй шүү дээ.

Артём:  Яагаад болохгүй гэж? Би их энгийн хүн. Юу өгнө, түүнийг л иднэ. Хөөх, гал тогоо гоё байна шүү. Тайван өнгө аяст би дуртай. Түүнд хөргөгчид тусдаа тавиур байсан уу? Би ашиглачихвал зүгээр үү?

Женя:           Бид ингэж тохиролцоогүй шүү дээ.

Артём:  Ялгаа юу байна? Өөртэй чинь хамт амьдарч байсан ааш муутай тээгч эхээс болж та бухимдаж байсан. Харин одоо байраа сольцгоолоо. Намайг тээгч аав гэж бодоорой. Шүршүүрийг дурын үед хэрэглэж болох уу, эсвэл хязгаарлалттай юу?

Семён:  Ер нь хэрэгтэй гэвэл бид танд зочид буудал захиалж өгч болно шүү дээ.

Артём:  Юу гэж дээ, санаа зоволтгүй. Буудалд ганцаардана шүү дээ.

Семён:  Үнэнээсээ юу?

Женя:    Юу яриад байна аа?! Юу ч ойлгохоо байлаа. Бид зүгээр л сэтгэцийн асуудалтай, манай хүүхдийг тээж байгаа тэр эмэгтэйг зохицуулж өгөөч гэж гуйсан! Харин гэрт маань өөр хүн нүүлгээд ир гээгүй! Ялангуяа — таныг!

Артём:  Хмм. Гомдмоор сонсогдож байна шүү. Та яагаад ингэтлээ уурлаад байгаа юм бэ?

Женя:    Гэрт нэг танихгүй эр амьдрахаар болж байхад яаж тайван байх болж байна?!

Артём:  Би бол тайван л байна. Манайд ч бас нэг танихгүй эр амьдардаг. За, залуу л даа. Тэгээд ч дасчихсан. Сонсооч, та хүүхэд хүссэн, хүүхэдтэй ч болно. Надад нэг гайхалтай туслах бий, тэр эмэгтэй эрүүл хүүхэд тээж, төрүүлэхэд анхаарна...

Женя:    Үгүй ээ, үгүй. Би өөрөө хийх ёстой! Би өөрөө хянаж байх ёстой! Юу хийж байна, яаж амьдарч байна, бүгдийг нь өөрөө харах ёстой! Та биш!

Семён:  Тайван, тайвшир…

Женя:           Надад битгий хүр!

Артём:  Тийм ч болов уу гэж бодсон юм аа.

Семён:  Юу бодсон гэж?

Артём:  Семен, эхнэртэй чинь ганцаараа ярилцаж болох уу, уучлаарай?

Семён:  Ямар утгаар?

Женя:           Би тантай юу ч ярилцмааргүй байна! Ялангуяа ганцаарчилж!

Артём:  Итгэлтэй байна уу? Нөхрийн чинь дэргэд ярьж болно л доо, гэхдээ таны сэтгэл зүйн шинжилгээ шүү дээ. Бүхнийг дэлгэрэнгүй ярихыг та хүсэхгүй л болов уу.

Семён:  Юу яриад байгаа юм бэ?

Артём:  Евгения?

Женя:           Сем. Би зүгээр…ярилцчихъя, тэгээд энэ хүн яваг.

Семён:  Одоо л ёстой сонирхолтой болж байх чинь.

Артём:  Тэр дараа нь танд бүгдийг тайлбарлаж өгнө.

Женя:    Хэрвээ би таныг намайг шинжлээд ухаад суухыг мэдсэн бол, хэзээ ч танайд очихгүй байх байсан. Сёмын ажлын газрын хүн зөвлөсөн байсан. Та тэдний ажлын орон зайн айдастай хүнд тусалсан байсан.

Артём:  Таныг шинжилж ухсандаа биш шүү.

Женя:           Тэгээд юуны тухай ярья гэсэн юм бэ?

Артём:  Эмнэлгийн шинжилгээний тухай. Харсан ч бай, хараагүй ч бай, би 100 хувь итгэлтэй байна — та өөрөө хүүхэд төрүүлж чадна. Тийм ээ, асуудал байсан ч, давж болохгүй зүйл биш. Тэр хэдэн удаагийн зулбалт ч эргэлзээтэй, уучлаарай. Тээгч эх чинь бол энэ салбарын хувьд боломжит хамгийн эрүүл ухаантай хүн. Харин түүний ярьсныг сонсвол, та өөрөө л энэ гэрээг нураах гэж улайрч байгаа бололтой. Танай гэрт хэдэн угаалгын өрөө байдаг гэлээ? Гурав уу? Тэгвэл яагаад шүршүүрт орох хугацааг хязгаарлах ёстой гэж? Хөргөгчин доторх түүний тавиурт ердөө тал хиам, нэг йогурт л багтсан байхад бусад нь хоосон байна. Та түүнийг бүх зүйл дээр дарамталж байна. Магадгүй, өөрөө ч энийгээ ойлгоогүй байгаа. Харин шалтгаан нь энгийн: та өөрөө энэ хүүхдийг үнэндээ хүсэхгүй байгаа.

Женя:    Яахаараа тэр билээ? Тэгвэл би яах гэж энэ солиотой тээгч эхтэй зууралдаад байгаа юм?!

Артём:  Та зүгээр л тэр хүүхэд төрөх вий гэхээс айгаад байна. Та өөрөө төрөхөөсөө айсан, нөхөртөө шинжилгээнийхээ талаар худлаа ярьсан, тээгч эх хэрэгтэй гэж ятгасан. Гэхдээ энэ бүхэн асуудлыг шийдээгүй. Учир нь, асуудал жирэмслэлтэд биш, хүүхэд бий болоход байна. Хэрвээ та энэ асуудлыг шийдэхгүй л бол та тэр эмэгтэйг үр хөндүүлэхэд эсвэл зулбахад хүргэнэ.

Женя:           Би огт тийм зүйл хүсээгүй.

Артём:  Ухамсраараа хүсээгүй ээ. Бид ихэнхдээ өөрсдийн хийгээд байгаа юмны цаад шалтгааныг ухдаггүй юм шүү дээ.

Женя:           Таныхаар бол гол буруутан нь би байх нь ээ?

Артём:  Тэгж нэг талдаа гарч болохгүй. Хүмүүс үеийн үед нэгнийгээ сэтгэлзүйн шархтай үлдээж ирсэн. Хүүхэдтэй болохоос айна гэдэг зүгээр ч нэг мэдрэмж биш. Энэ бол таны өмнөх амьдралын үр дүн — эсвэл гүнзгий шарх, эсвэл хүүхэд насанд суусан далд бодол. Уучлаарай, гэхдээ та урьдчилгаа төлбөрөө хийсэн болохоор энэ шархаа эмчлүүлэх хэрэгтэй болно доо.

Женя:           Яаж тэр вэ?

Артём:  Эхлээд өөртөө онош тавиад үз. Өөрт чинь яг юу тохиолдсон юм бол гээд?

Женя:           Мэдэхгүй байна…

Артём:  Бид үүнийг удаан, залхуутайгаар, уулзалт болгонд 20 мянга төлж ярилцсаар гаргаж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд, бүх өвчтөн өөрөө мэдэж байдаг юм. Гагцхүү үнэнгээ хүлээн зөвшөөрөхөөс л айдаг. Тэдэнд илүү амар, аюулгүй санагддаг зүйл бол сэтгэлзүйч нь "өөрөө нээж илрүүлсэн" юм шиг жүжиг тавих байдаг. Хүүхдийн нуугдаж тоглохтой адилхан — хөшигний цаана хөл нь ил гарсан хэрнээ “чи намайг олж чадахгүй” гэж боддог. Би ч түүнийг анзаарсангүй гэж жүжиглэх ёстой болдог. Гэхдээ одоо та таван настай хүүхэд биш. Өөрөөр хандах цаг болсон.

Женя:    Магадгүй…энэ бүгд ээжтэй холбоотой байх…

 

 

Хүү:             Зайл, эндээс хурдан гар.

Охин:           Би энд эхэлж нуугдсан шүү!

Хүү:             Би дандаа энд нуугддаг, энэ чинь миний газар! Хурдан гар гээд байхад!

Охин:           Гарахгүй!

Хүү:             Тэнэг ээ, бид хоёрыг олчихно шүү дээ!

Охин:           Олж л байг, би явахгүй за юу.

Хүү:             Мангар…Аав чамайг яг тэгж хэлсэн…

Охин:           Юу гэсэн гэж?

Хүү:             Хэлэх ёстойгоо.

Охин:           Хэл л дээ. Юу гэж хэлсэн гэж!

Хүү:      Чамайг байгаагүй нь дээр байж гэсэн. Чи л ээжийг үхүүлсэн гэсэн. Сонсож байна уу? Чи л ээжийг алчихсан. Чи ер нь төрөөгүй байсан бол бүх зүйл сайхан байх байсан. Ээж ч бас амьд байх байсан.

Охин:           Худлаа.

Хүү:             Нээрээ.

Охин:           Худлаа!

Хүү:             Би өөрөө сонссон, за.

Охин:           Худлаа!

Охин 2: Олчихлоо! Олсон шүү!

Охин:           Худлаа!

Охин 2: Би та хоёрыг олчихлоо!

Охин:    Худлаа! Худлаа! Худлаа! Худлаа! Худлаа! Худлаа гээд хэл л дээ! Надад хэлээд өг, худлаа гээд хэлээд өг!

 

 

Артём:  Ямар нэг тайлбар хэрэгтэй юу, эсвэл та өөрөө ойлгосон уу?

Женя:    Таныхаар бол… намайг энэ хүүхдээс айж байгаа, учир нь тэр намайг ална гэж боддог... яг л би ээжийгээ алчихсан юм шиг үү?

Артём:  Тийм ээ. Үхлийн айдас — хамгийн оновчгүй, хамгийн хүчтэй айдас. Зарим хүн ийм шарх тээснээс болоод хүүхдэдээ хор хүргэхээс айдаг. Харин зарим нь өөрөө үхэхээс айдаг. Таных бол удаан хугацаанд далд байсан, учир нь та өөрөө ч ойлгоогүй. Тэгээд энэ чинь яг хэн төрүүлж байгаагаас хамаардаг ч үгүй. Айдас төрүүлж байгаа зүйл бол жирэмслэлт, төрөлт. Би бүр илүүг хэлэх үү? Хүүхэд төрөөд ч энэ мэдрэмж өөрчлөгдөхгүй. Та зулбасан гэж нөхөртөө худлаа хэлсэн үү?

Женя:           Та хэлэх нь үү?

Артём:  Яалаа гэж дээ? Намайг дуудсан зорилго бол асуудлыг шийдэх, таныг илчлэх биш. Таны нөхөр танд бүрэн итгэдэг. Итгэхгүй байсан бол тэр тээгч эхтэй ингэж харьцахыг зөвшөөрөх ч үгүй. Бүгдийг энэ хэвээр нь л байлгая.

Женя:    Би нэг удаа үр хөндүүлсэн... Тэр үед би чичрээд л... ойлгож байна уу? Өөрөө ч мэдээгүй. Юу ч тохиолдож магадгүй гэдэг бодлоос үнэхээр айдаг. Би одоо яах вэ?

Артём:  Үнэнийг хэлэхэд, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Аав, ахтайгаа хамт.

Женя:    Аав маань нас барсан. Ах ч бараг зөвшөөрөхгүй байх.

Артём:  Ойлгомжтой... Тэгвэл надад жаахан хугацаа өгчих. Би бодож үзье.

Женя:           Артем Александрович…Та цүнхээ тэнд үлдээчихлээ.

Артём:  Хоосон юм өө. Зүгээр итгэл үнэмшил төрүүлэх гэж л авчирсан юм.

 

 

Ирина:  Зогс.

Денис:         Үгүй ээ. Би энэ бүх хувцсыг ураад хаяна шүү. Ганц юмыг л үлдээнэ.

Ирина:  Юуг?

Денис:         Оймс.

Ирина:  Оймс оо? Өдөөлт өгөх гэж оймс үлдээж болно оо. Тэнэг чинь.

Денис:         Солиотой юу, аан? Бид инээгээд л… Романтик байдал хаана байна? Айн?

Ирина:  Тэр ч яахав. Чи бол дэлхийн хамгийн сайн эр хүн. Чамтай л бол надад бүх зүйл сайхан байдаг.

Денис:         Би ч янзтай сайн хүн дээ, тийм биз?

Ирина:  Одоо өөр үг хэлэх ээлж чинь болсон.

Денис:         Ямар? Хэлээд өг дөө, хэний тухай юм?

Ирина:  Тэнэг минь дээ.

Денис:   Өө за. Энэ чинь шинэ мэдээлэл байна? Эхлээд хамгийн сайн хүн, одоо бол тэнэг болсон уу?

Ирина:  За, зөвшөөрлөө.

Денис:         Юуг? Намайг тэнэг гэдгийг үү?

Ирина:  Хамгийн сайн нь гэдгийг.

Денис:   За, тэгвэл ийм илэн далангүй яриа ярьж байгаа болохоор... Би чамд хайртай юм шиг байна. Боллоо, больё. Ириш, алив ээ...

Ирина:  Романтик хэсэг орж ирлээ.

Денис:         Ира.

Ирина:  За. Би бас чамд хайртай юм шиг байна.

Денис:         Тэгээд бид яагаад ингэж удаад байгаа юм бэ, ойлгохгүй юм. Нааш ир.

Ирина:  Энэгүй болох уу?

Денис:         Нээрээ юу?

Ирина:  Энэгүй л хийе.

Денис:   Аанхан… Тэгээд яана гэж? Би чамд итгэдэг л дээ, гэхдээ... хэрвээ би чиний оронд байсан бол эрсдэл гаргахгүй л байсан..

Ирина:  Дэн… Чамаас хүүхэдтэй болохдоо би дургүйцэхгүй. Уучлаарай, нэлээн ноцтой яриа болчихлоо, тийм ээ?

Денис:   Тэглээ… Юу гээч, би хүүхэдтэй болох бодолгүй биш. Гэхдээ... Чи одоо яг үнэхээр хүсэж байна гэж үү?

Ирина:  Би одоо ямар 20 настай биш, тийм болохоор тийм. Яг одоо хүсэж байна.

Денис:         АНУ-д хүмүүс 50 гараад ч төрж л байдаг. Байдаг л зүйл л дээ…

Ирина:  Гэхдээ бид АНУ-д биш. Би ч бас 50 гараад төрмөөргүй байна.

Денис:         Ойлголоо. Ира…

Ирина:  Юу гээд чичирч унаад байна? Чи саяхан л надад хайртай гэсэн биз дээ.

Денис:         Тэгсээн.

Ирина:  Тэгвэл энэ чинь зүгээр "оронд хамт унтдаг" хүнээс арай өөр утгатай баймаар юм биш үү?

Денис:   Мэдээж, арай өөр. Ира... Би зүгээр л яг одоо хүүхэдтэй болчихоод, таван жилийн дараа бид буруу зүйл хийжээ гэж бодмооргүй байна. Хүлээж болох уу?

Ирина:  Болно оо, бололгүй яахав. Нэг, хоёр сар бол дуртай хүлээнэ ээ.

Денис:         Аанхан.

Ирина:  Нөгөө найз чинь чамайг танилцуулахдаа хүүхэд маш их хэрэгтэй хүн гэж байсан.

Денис:         Нээрээ юу?

Ирина:  Тэгээд төсөөлөөд үз дээ.

Денис:         Артём тэгж хэлсэн гэж үү?

Ирина:  Ммхн.

Денис:         Ира, чи хаачих нь вэ?

Ирина:  Олон улсын туршлага судлая. Харин чи энэ зуурт юу хүсээд байгаагаа шийд.

 

 

Артём:  Хэрвээ чи нөгөө шивээстэй үзэсгэлэнтэй бүсгүйн тухай ярих бол, би буцаалт авахгүй. Уулзъя гэж чи өөрөө хүссэн биз дээ.

Денис:         Тём, юу гээч новш нь вэ?

Артём:  Юун новш болоод унав аа?

Денис:         Чи яагаад намайг хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн юм бэ?

Артём:  Би чамайг хүсдэг гээгүй. Чамд хэрэгтэй гэсэн. Энэ хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай.

Денис:         Аан, тэгээд чи мэдэж байгаа юм уу? Би хүүхэд хэрэгтэй хүн байх нь.

Артём:  Тэгэлгүй яахав. Чиний хувьд яг энэ насанд хүүхэдгүй байгааг чинь бага ч гэсэн тэнцвэржүүлж чадна гэж бодож байна.

Денис:   Тёма, би юуг ч тэнцвэржүүлмээргүй байна! Миний өмнөөс юуг шийднэ гэнэ ээ? Чамаас болж юу ч үгүй боллоо. Секс ч байхгүй, юу ч байхгүй!

Артём:  Итгэлтэй байна уу? Надаас болж уу? Эсвэл чи зүгээр л эсрэг хүйстэнтэй эрүүл, ойлгомжтой харилцаа тогтоож чаддаггүй юм биш үү?

Денис:   Намайг чадахгүй гэнэ ээ? Миний эргэн тойронд чинийхээс хоёр дахин олон хүүхнүүд байгаа шүү, мэдэх үү?

Артём:  За, Дэн, уучлаарай. Би яг одоо секс хийх гээд товлочихсон байгаа.

Денис:         Новш.

 

 

Артём:  За юу хийх билээ? Явж кино үзэх үү?

Саша:          Уйтгартай байна. Сонирхолтой юм хийцгээе л дээ.

Артём:  Илүү сонирхолтой?

Саша:          Аав явчихсан, гэрт байхгүй.

Артём:  Сайн байна. Тэгвэл гэртээ кино үзэцгээе.

Саша:          Надтай хамт үлдчих.

Артём:  Өдөөд байна уу?

Артём:  Яаж гэдгийг төсөөлөх ч үгүй.

Саша:          Үлдчих үү?

 

Эмч:            Артем Саныч, таныг над руу залгахаар л түгшчих юм.

Артём:  Өглөөний мэнд! Яагаад тэр билээ?

Эмч:      Яах вэ дээ, та яг 9 цагт тааруулж залгаж байна, энэ чинь яаралтай, хойшлуулж боломгүй ажил байгаа гэсэн үг. Бас миний зүгээс ямар нэг хүчин чармайлт шаардахаар зүйл, эсвэл бүр албан тушаалын зөрчил ч байж мэднэ.

Артём:  Алив, тайвшир даа. Энэ удаа танаас гуйх сүүлийн хүсэлт маань. Таныг дахиж хэзээ ч залхаахгүй гэж тангараглая. Харин миний зүгээс та хүссэн үедээ ямар ч зөвлөгөө авах боломжтой болно.

Эмч:      За тэгээд энэ удаа юу хэрэгтэй болчихов? Хуурамч оношинд гарын үсэг зурах уу? Эсвэл сэтгэцийн өвчтэй хоёр хүн гаргаад өг гээд байгаа юм уу?

Артём:  Танайх өөрийн түргэн тусламжийн машинтай байх аа?

Эмч:      Артём Саныч... Та намайг дахиад л айлгаад эхэллээ шүү. Та чинь яг юу сэдчихсэн юм бэ?

Артём:  Түргэн тусламжийн багийн дугаарыг явуулаад өгөөч.

 

 

Денис:         За, унтаагүй биз дээ? Санаа чинь зовоо юу?

Артём:  Дэн, уучлаарай л даа. Би арай хэтрүүлсэн байна.

Денис:         Сонсооч, чи яг өвчтэй хүн шүү.

Артём:  Явъя. Биднийг агуу үйл хэрэг хүлээж байна.

Денис:         Ямар агуу үйл хэрэг?

Артём:  Би чиний асуудлыг яаж шийдэхээ олсон.

Денис:         Яаж гэж? Тайлбарлаатах, би ажилтай хүн шүү.

Артём:  Чамгүйгээр тэд нар тэндээ жоомонд хордоно, хурлаа ч хийчихнэ. Явъя!

Денис:         Хаашаа явах юм бэ?

Артём:  Би нэг төрөх гэж байгаа эмэгтэйд тусална. Далимд нь чамайг ч эмчилнэ.

Денис:   Чи ганц удаа ч болов ойлгомжтой тайлбарлахгүй юм? Юун төрөх эмэгтэй? Хаачих юм бэ? Ойлгомжтой ярь!

Артём:  Суу, явах замдаа тайлбарлая.

 

 

Денис:         Бид хаана ирчихэв ээ? Тёма?

Артём:  Санаа зоволтгүй, чамд таалагдана. За, сайн уу? Та хэдийн хувцсаа өмсчихөж, болж байна.

Женя:           Яагаад урьдчилж хэлээгүй юм бэ?

Артём:  Бүгдийг нь зохион байгуулчихсан. Энэ бол Денис, таньтай төстэй асуудалтай.

Денис:         Сайн байна уу? Надад ямар асуудал байгаа гэнэ ээ?

Артём:  Нууцлаг асуудал. Явцгаая, тайлбарлаж зогсох цаг алга, биднийг хүлээж байгаа. Удахгүй хичээл эхэлнэ. Хурдалцгаая.

Женя:    Ямар хичээл? Артём Александрович, ингэж болохгүй шүү дээ. Яг 1 цагийн дараа би оффис дээрээ ажилтай. Аль хэдийнээ хоцорч байна.

Артём:  Явцгаая, амжина. Денис ч бас таньтай адилхан, оффисын борлуулалтаа хойшлуулсан. Тэр ч бас нухацтай бизнесмэн. Гэсэн ч гонгиноогүй.

Денис:         Гонгиноогүй гэнэ үү? Эмэгтэй…

Артём:  Гонгиноно оо, бүр сайн гонгиноно. Сууцгаая, амжина гэж амлаж байна. Суугаарай.

Багш:    Хамт амьсгалаарай. Охидууд минь, гол нь та нар өөрсдөдөө тухтай, таатай байх хэрэгтэй. Харин залуус — идэвхтэй тусалж байна. Амьсгал аваад, гаргана.

Артём:  Сайн байна уу?

Женя:           Юу вэ?

Артём:  Марина, Артём байна. Тантай манай туслах ярьсан. За тэгээд, нөгөө амласан хос — Денис, Женя хоёр. Одоогоор эцэг эх болох бэлтгэлээ базааж байгаа, туршлага хуримтлуулах гэж ирлээ.

Женя:           Би юу? Хүсэхгүй байна.

Денис:         Чи галзуурчихсан юм уу? Юу солиороод байгаа юм бэ?

Багш:    Залуус аа, уучлаарай… Хичээл явагдаж байна. Тиймээс эсвэл ороод суу, үгүй бол гарцгаа..

Артём:  Инээгээд байгаарай. Эсвэл би нөхөрт чинь үр хөндүүлсэн тухай чинь хэлэх үү? Үгүй биз? Тэгвэл надад хэлснээ л хий.

Женя:           Та чинь хэлэхгүй гэж амласан биз дээ!

Артём:  Харин чи — ганц л удаа оролд. Үгүй бол гудамжны уралдаанч найз охингүй болно. Ойлгов уу?

Денис:         Мэдрэл хог.

Артём:  За, за, сууцгаа. Амар амгалан байцгаая.

Денис:         Орцгооё доо.

Багш:           Дэвсгэрээ аваад голд нь суугаарай.

Денис:         Баярлалаа. Намайг үргэлж нэг галзуу юманд оруулж байдаг юм.

Женя:           Би ямар хамаатай юм бэ? Би энэ хүнийг гуравхан удаа л харсан!

Денис:         Зүгээр хэлсэн шүү.

Женя:           Суудлаа сольё.

Денис:         Аан, алив.

Багш:    Гараа дээш өргөнө. Эрчүүд тусалж, ар тийш татна. Биеийг зөөлөн, болгоомжтой хөдөлгөнө. Туслаарай.

Женя:           Та татах биш туслах хэрэгтэй юм биш үү?

Денис:         Татах хэрэгтэй гэсэн.

Багш:           Сайн байна. Одоо хөлийг нь.

Женя:           Хоёр хөлийг зэрэг биш нэг нэгээр нь.

Багш:           За, одоо хоёуланг нь өргөөд амрая.

Женя:           Солиотой. Яаж ингэж амрах болж байна аа.

Багш:           Амьсгаа аваад, суулаа, ээжид дамжуулна..

Женя:           Тэр эхэлж болох уу?

Багш:           Болгоомжтой.

Денис:         Өршөөгөөрэй.

Багш:           Амьсгалаарай.

Женя:           Би ч бас суух уу?

Багш:           Мэдээж. Ээжид дамжуулъя.

Денис:         Ээж ээ.

Багш:    Инээмсэглэцгээе. Амьсгал ав. Баяр хүргэе. Манай ирээдүйн эцэг эхчүүд ямар сайхан байна аа. Алга ташицгаая!

Артём:  Стрелецкий. За та нар хүрээд ирчихсэн үү? Сайн байна, бид гарлаа.

Женя:    Барьж бай. Энэ чинь юугаар тус болох юм бэ? Одоо би өвдөг сөгдөж эдгэрлээ гээд уйлах уу? Би яг юу мэдрэх ёстой юм бэ?

Артём:  Ямар нэг онцгой зүйл биш ээ. Зүгээр л та нарыг жаахан уур амьсгалаас нь мэдрээсэй гэсэн юм. Өөр юу ч биш.

Женя:    Өглөөний 9 цагт уу? Тэгвэл мэдэрлээ. Цирк дууссан бол одоо би ажилдаа явж болох уу?

Денис:         Тийм шүү, би ч бас нөхрийн хувьд яг ийм асуулт тавимаар байна.

Артём:  Мэдээж. Хурдтайхан хүргээд өгнө өө.

Денис:         Таны дараа.

Женя:           Энийг хэнд?

Артём:  Хурдлах гээд. Тийм болохоор л “яаралтай тусламж” гэдэг юм.

Денис:         Хөгшөөн, одоо бол үнэхээр инээдтэй биш байна.

Артём:  За, схем энгийн: үр дүн өгөхгүй бол мөнгөө буцаана. Харин чи — гонгинохоо больж, миний хэлснээр хий.

Женя:           Би хаашаа суух вэ?

Артём:  За, тэр дээр суу. Хаана ч суусан болно. Таны оффис аль гудамж билээ?

Женя:           Белорусская гээд.

Артём:  Белорусская руу хүргээд өгнө үү. Дуут дохиотой, хөгжилтэй шүү.

Женя:           Та ер нь яаралтай тусламжийн төвд ажилладаг юм уу??

Артём:  гүй, үгүй. Энэ зүгээр л хобби. За, энд гарын үсэг зурна уу.

Денис:         Би байсан бол мянган удаа бодож байж л ийм юманд гарын үсэг зурна даа.

Артём:  Дэн, чамайг зүгээр л дагуулж авчирсан шүү.

Женя:           Энэ чинь юу вэ?

Артём:  Нэхэмжлэл гаргахгүй гэсэн бичиг. Би албадаж байгаа юм биш ээ, гэхдээ үгүй бол ажиллахад маш хэцүү болно. Зурчих.

Женя:    Артем Александрович, би хуульч хүн. Шаардлагатай бол, энэ цааснаас үл хамааран шүүхэд өгнө шүү.

Артём:  Тийм үү? Харамсалтай. Урьд нь ингээд болоод л байдаг байсан юм. За, яах вэ, эрсдэлээ хүлээгээд үзье. Залуус аа, эхлэх үү?

Женя:           Юу эхлэх гэж?

Артём:  Бариарай.

Эр 4:            Хэвтээрэй, тухтай байрлалаа аваарай.

Женя:           Юунд тухтай байрлал вэ?

Эр 4:     Төрөх гэж байгаа эмэгтэй, нас гуч орчим, базлалт өгөөд эхэлсэн байна. Залуус, хэрэгтэй зүйлсээ аваарай.

Артём:  Тэгэхээр ийм байна. Зүгээр л эмч нарын хэлснийг дага. Бусдыг нь дараа шүүх дээр ярьж болно.

Женя:           Та нар тоглоод байна уу надаар? Инээдтэй байна гэж бодоод байна уу??

Денис:         Туршлагатай хүний хувьд зөвлөгөө өгье, эсэргүүцэх хэрэггүй.

Эр 4:            Ариутгагч, ус, утас…

Женя:           Хүлээ, та нар юу хийгээд байна аа, би ойлгохгүй байна!.

Эр 4:            Тайван бай. Төрөх эрхтнээ хааж байгаа хувцсаа тайлна уу…

Женя:           Та нар галзуураа юу?

Артём:  Тайвшир, тайвшир, тайвшир..

Денис:         Ёстой сонирхолтой юм болох нь ээ...

Эр 4:            Базлаад эхлэхээр амьсгалаа гүн аваарай. Эрүүгээ эгэм рүүгээ наана шүү..

Женя:    Та нар бүгд солиотой юм уу? Энэ чинь төрж байна гэсэн үг биз дээ? Би жирэмсэн ч биш! Миний гэдсийг хараач! Би гэдэсгүй шүү дээ!

Эр 4:            Тайван! Тайван. Энэ чинь хэвийн зүйл.

Артём:  Зүгээр л жаахан тэсчих. Тэгээд бүх зүйл дуусна.

Женя:           Миний юу ч өвдөөгүй байна!

Эм:        Өвчин намдаах уу?

Эр 4:            Надад промедол байна, бичиг дээр гарын үсэг зуруулна.

Женя:           Би төрж байгаа хүн биш шүү дээ!

Артём:  Амьсгалаарай.

Эр 4:            Сэтгэц тайвшруулах эм өгье.

Артём:  Алив, заасан ёсоор базалж эхлэхээр амьсгал аваад дүл.

Денис:         Гүнзгий амьсгал аваад, базлалт хооронд бүр гүн.

Эр 4:            Сайн байна. Дахиад, дахиад! Сайн байна. Амьсгалаад дүл.

Артём:  Тайвшир, тайвшир, би чамтай хамт байна.

Эр 4:            Гүнзгий амьсгал аваарай, тайвшир.

Артём:  Бүх юм сайхан болно, би амлая.

Эр 4:            Дахиад, дахиад, дүлээрэй.

Денис:         Одоо амарна.

Эр 4:            Гүнзгий амьсгал. Базлалт зогсох бүрд гүнзгий амьсгалаарай.

Артём:  Бүх юм сайхан болно, би амлая.

Эм:        Умайн амсар бүрэн нээгдсэн.

Артём:  Энэ бол зүгээр л айдсын дайралт, одоохон намдана.

Эр 4:            Алив, алив, алив, дүлээрэй.

Эм:        Алив, алив, алив, чи чадна аа.

Эр 4:            Сайн байна, сайн байна, алив ээ, алив.

Артём:  Хүүхэд харагдаж байна уу?

Эм:        Толгой нь харагдаж байна.

Денис:         За, боллоо, боллоо.

Эр 4:            Жаахан л үлдлээ. Дүлээрэй. Алив, алив…дүлээрэй.

Эм:        Зөв, аанхан, тийм ээ!

Артём:  Зүгээр ээ.

Эр 4:            Сайн байна!

Артём:  Дэн, чи яачихав? Чамайг дагуулж ирсэндээ харамсах нь ээ. За боллоо, чи мундаг байсан. Өө за Белорусск гудамжинд ирчихлээ.

 

 

Женя:           Баярлалаа.

Артём:  Аймшигтай байсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ одоо муу зүйл болохгүй. Та бүгдийг даван туулсан.

Женя:           Тийм байх...

Артём:  Таны ээж таныг төрүүлснээс болоод нас бараагүй. Мэргэжлийн бус тусламжаас болоод нас барсан. Харамсалтай нь, ийм зүйл тохиолддог. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар амь насаа алддаг. Бид маш эмзэг оршихуй. Бидэнд мөнх амьдрах ганц л арга бий. Уучлаарай, би атеист. Хүүхдүүд. Танд айдас байсан, яагаад гэвэл дотоод ухамсраараа хүүхэдтэй болохыг үхэлтэйгээ холбон ойлгож байсан. Нэг ёсны төрөлтийн хараал мэт. Одоо тэр хараал ариллаа гэж бод. Та амьд байна. Та төрүүлж чадна. Хүсвэл өөрөө, эсвэл тээгч эхийн тусламжтай. 8-д 20 минут дутуу байна. Та амжина.

Женя:           Үгүй ээ, би өнөөдөртөө амралт авчихъя.

Артём:  Гайхалтай санаа. Хэрвээ зөвшөөрвөл хамт хүргээд өгье.

Женя:           Баярлалаа.

Денис:         Тэгэхээр одоо намайг ажил руу дуут дохиотой авч явахгүй гэсэн үг үү?

Артём:  Уучлаарай, Дэн.

Денис:         Тём, чи намайг яах гэж дагуулж ирсэн юм бэ? Зүгээр л хэлчих, яах гэж?

Артём:  Хүүхэд гэдэг аймшигтай биш гэдгийг чамд ч бас ойлгуулах гэж.

Денис:         Би чамаас хүссэн бил үү?

Артём:  Тэгвэл зүгээр л аав болох дүрдээ дас. Ирээдүйд хэрэг болно.

Денис:         Чи мэдэж байна уу, Тём... Чи эмчид үзүүл. Баяртай.

Женя:    Артём Александрович, хэрвээ та намайг бэлэн болсон гэж үзэж байвал... бид Варяг авч явж болох уу?

 

Артём:  Сайн байна. Зочид буудалд байлгах гэхээр нэг л онцгүй санагдаад байсан юм. Мотятай хамт байвал илүү дотно.

Варя:           Мотя танайх үнэхээр янзын шүү.

Матвей:       Аа тийм ээ.

Варя:           Нэг л гунигтай харагдах юм.

Матвей:       Яалаа гэж дээ. Би зүгээр л байна.

Артём:  Хуримлах сүйт бүсгүй нь өвгөнтэй явалдаад байхад энэ хүн ч гайгүй байна шүү дээ.

Женя:           Хэнтэй?

Артём:  Өвгөнтэй.

Варя:           Янзын гэж…

Артём:  Тийм ээ, та нарт л асуудал байдаггүй юм шүү дээ.

Матвей:       Ахлах аа, заавал бүх хүнд ярих хэрэг байсан юм уу?

Артём:  Би чиний судалгаанд урам өгч байгаа юм. Тэгээд, тийм ээ, яг одоо л чиний асуудалд анхаарах гэж байна. Өө за.

 

 

Эм 2:           Александр Андреич.

Артём.аав:  Миний кофе хааччихав?

Эм 2:     Одоохон. Кофе, кофе, кофе. Хаана байлаа? Аан-аанхан. Энэ байна. Муутгахгүйн тулд шүүгээнд хийчихсэн юм байна.

Артём.аав:  Гуйя, энэ амьдралд миний уурыг барах зүйл цөөхөн байдаг юм. Хоёр, үнэндээ. Миний эд зүйлд хүрэх тэгээд кофе.

Эм 2:           Мэдэхгүй юм даа. Одоо бол зурагтаар зүгээр л гэх юм билээ.

Артём.аав:  Тэгвэл гурав. Зурагтаар гарсныг дурдаж байвал ярих ч юм биш.

Эм 2:     Александр Андреич, би эндэхээ цэвэрлэчихсэн. Урьдын адилаар эмийг тань гаргаж тавьсан. Юуг ч хөдөлгөөгүй. Одоо би явж болох уу?

Артём.аав:  Мэдээж, болно.

Эм 2:            Аанхан, баярлалаа. Маргааш уулзъя. Бүх зүйл зүгээр үү?

Артём.аав:  Тийм ээ, сайн байна.

Back to episodes Go home