Триггер кино
9-р анги
Эр 1: Ингээд боллоо…
Эр 2: Үгүй ээ, боль оо боль, хөөе, байзаарай, нөгөөх чинь сэрэх нь.
Ирина Ком. Төсөөл дөө! Яагаад ирина.ру биш гэж?
Эр 1: Чи өмнө нь эмэгтэй жолоочтой явж байсан уу?
Эр 2: Мэдээж, байсаан.
Эр 1: Тийм үү?
Эр 2: Аанхан.
Эр 1: Чи цаадахдаа үйлчилсэн үү?
Эр 2: Тийм ээ…харж бай…Ирочка, бид хэдэд хөгжим тавиад өгөөч, жаахан уйтгартай яваад байна.
Эр 1: Энд илүү хөгжилдөцгөөхийн төлөө.
Эр 2: Бурхан өршөө.
Эр 1: Алив вискийгээ наашаа, алив ээ, нааш нь, наашаа л даа.
Эр 3: Яагаад бид нар ингэж удаан яваад байгаа юм? Хоцорлоо шүү дээ. Хурдан явах хэрэгтэй, Хөөе, тэр хүн...
Эр 1: Дуугүй бай, чимээгүй!
Эр 3: Боллоо, би өөрөө...
Эр 2: Ирочка, чи бид нарыг хурдан аваачиж чадах нь уу? Хоцрох нь байна. Харин чи эмээ шиг л удаан гэлдрээд...
Эр 3: Авгай?
Эр 2: Ириш, чи наашаа ирж суух уу, би жолоо барья. Салхи шиг л давхина.
Эр 3: Хэн эмээг жолооны ард суулгасан юм бэ?
Эр 1/Эр 2: Хөөе! Хүүе!
Эр 3: Би өөрөө барья.
Эр 2: Юу байв аа?
Эр 3: Би өөрөө барья гэсэн шүү!
Эр 2: Чишш, чимээгүй, томоотой бай!
Эр 1: Чимээгүй гэж хэлсэн шүү!
Эр 3: Энэ хаалгыг онгойлгоодох! Сонсов уу, тэр шилний цаадах хүн, хөөе! Хаалгаа нээ! Би өөрөө барья! Хүүе! Тэр шилний цаадах новш, хаалгаа нээ!
Эр 2: Хөөе! Юу вэ?!
Эр 1: Алив ээ!
Эр 2: Алив болиодох!
Эр 3: Гишгээд өг!
Эр 2: Машинаа зогсоо, чи юу хийж байна аа?
Эр 3: Гишгээд өг!
Эр 2: Зогсооч!
Эр 1: Хөөе, тэр юу вэ? Зогс! Зогс! Зогсооч!
Эр: Сайн уу.
Артём: Чи яах гэж ирээ вэ?
Матвей: Нөгөө тэнд....үйлчлүүлэгч ирсэн. Давчуу орон зайд хамт байхад эвгүй байхаар нь....алхах гээд гараад ирлээ.
Артём: Амжилттай юу?
Матвей: Юу? Алхах уу? Яахав, зарчмын хувьд…
Артём: Тэнд юу болоод гэнэ ээ? Аан! Аанхаа! Ойлгомжтой.
Матвей: Би зүгээр энүүгээр явж байсан юм аа. Энэ хүүхэнд кофе ч юм уу хэрэг болох болов уу гэж бодоод.
Артём: Моть, наадах чинь гайхалтай чадвар байна, эмэгтэй хүнд кофе хэрэгтэй үгүйг нурууг нь хараад мэднэ гэдэг. Тэр хаанаас ирсэн гэнэ?
Матвей: Өөрөө л хүрээд ирсэн, уулзлалт товлоогүй. Хар даа, гарын үсэг зурах хэрэгтэй бичгүүд байгаа.
Артём: Таталцлын хүчээр үү?
Матвей: Аанхан.
Артём: Харин чи алдчихсан уу? Тиймээс сэтгэл чинь хөдөлж. Катягаас илүү сонирхолтой?
Матвей: Өө үгүй ээ, огт үгүй.
Артём: За зүгээр дээ, би хэлэхгүй.
Матвей: Үгүй шүү! Чин үнэнээсээ. Жирийн л нэг эмэгтэй байна лээ.
Артём: Сайн байна уу? Би Артем. Овог Стрелецкий. Таны шинэ сэтгэл зүйч бололтой.
Ирина: Ира Ком. Минийх биш гэж найдаж байна. Хатуухан хэлсэн бол уучлаарай. Надад энэ бичигт гарын үсэг л хэрэгтэй байгаа юм.
Артём: Өө за. Эмнэлэг шиг юм болох нь. Юуны бичиг гэнэ ээ?
Ирина: Ажлын газартаа сэтгэл зүйчтэй уулзсан, ямар нэг хэвийн бус байдал илрээгүй гэдгээ баталгаажуулж өгөх хэрэгтэй байна.
Артём: Ямар ажлын газар гэнэ ээ?
Ирина: Наана чинь бүгд бичээстэй байгаа. Доор нь өнгөрсөн, дээр нь ирээдүйн тухай.
Артём: Яваач ээ. Юу вэ, одоо бүр сэтгэл зүйчийн дүгнэлт тээврийн байгууллагад өгдөг болоо юу? Сэтгэцийн эмнэлгийн ердийн бичиг хангалтгүй гэнэ үү?
Ирина: Албан ёсоор бол үгүй л дээ, гэхдээ нэг тиймэрхүү юм болсон. Өмнөх ажил дээр л... Надаас болоогүй юм шүү.
Артём: Хэр ноцтой байсан юм?
Ирина: Өөрт чинь яаж тайлбарлая даа… Таваас хоёр л оноо авмаар тохиолдол. Жаахан л хяналтаа алдсан. Ганц хоёрхон секунд.
Артём: Юунаас болж?
Ирина: Зам дээр гэнэт амьтан гарч ирсэн.
Артём: Тэгээд хяналтаа алдсан уу, амьтнаа алдсан уу?
Ирина: Хэл зүйн дүн шинжилгээгээ боливол яаж байна? Өөрөөс чинь гарын үсэг авахад л болох юм. Нэг үзлэг чинь хэд билээ? 20 мянга уу? Нэг үзлэг болсон гээд бодчихъё.
Артём: Нээрээ 20 мянгын төлөх гэж байгаа юм уу? Янзтай. За тэгвэл нэг богинохон товч асуулт тавьчих уу? Тэртээ тэргүй би ажлаа хийх ёстой. Сүүлд нь холбооноос орж ирчихээд намайг нүдээ аниад гарын үсэг зурсан байна гэвэл таагүй юм болно. Хурдхан асууна аа. Амлая.
Ирина: За за, алив асуу.
Артём: Та сум шиг хурдан л хариулчих. Айдас, фоби бий юу?
Ирина: Үгүй байх…
Артём: Ажлаас болж нойр дутуу юу? Шөнийн ажлаа яаж давдаг вэ?
Ирина: Хэвийн унтаж амардаг. Зүгээр зам дээр амьтан гараад ирсэн гэж хэлсэн дээ…Та зүгээр биз?
Артём: Хариу үйлдэл хэвийн байна… Үргэлжлүүлье. Өмнөх ажлаасаа өөрөө гарсан уу, халагдсан уу?
Ирина: Ямар ялгаа байна? Яахав, халагдсан. Ер нь хууль бус шийдвэр байсан юм.
Артём: Одоогоор хэн нэгэнтэй харьцаатай юу?
Ирина: Энэ ямар хамаа байна аа? Байхгүй ээ, одоогоор харилцаатай хүн байхгүй.
Артём: Өмнөхөөсөө яагаад салсан бэ?
Ирина: Хэт олон юм асуудаг байсан болохоор.
Артём: Ойлгомжтой. Ажлын үеэр үйлчлүүлэгчтэйгээ зөрчилдөж байсан уу?
Ирина: Хэзээ ч үгүй.
Артём: Хэзээ нэгэн цагт бүдүүлэг зан гаргаж байсан уу?
Ирина: Би хэлсэн дээ: үгүй ээ, би тэд нартай ярьдаггүй. Шилний ард суудаг жолооч.
Артём: За яахав. Шилний ард суудаг жолооч. Дашрамд хэлэхэд манайд хичнээн элит эмэгтэй жолооч байдаг вэ?
Ирина: Галзуу юм уу?
Артём: Зүгээр мэргэжлийн хүний хувьд сонин байна, эмэгтэй хүний тархи ерөнхийдөө орон зайн чиг баримжаагаар муу байдаг гэж хэлж болно...
Ирина: Там руугаа тонил.
Артём: Дахиад нэг минут болох уу?
Ирина: Хүйсээр ялгаварлагч, хөгийн новш!
Артём: Ирина. Нэг боломж өгчих л дөө, гуйя.
Ирина: Юу гэнэ ээ? Чамайг нэг сайн цохиод өгөх үү, тэнэг ээ?
Артём: Таниар ёстой цохиулахыг хүсэхгүй байна шүү. Ямар нэгэн жендерийн утгатай биш ээ, зүгээр л таны гар хүнд харагдаад...За, за, миний буруу байлаа. Сайхан зүйл хэлээгүй минь үнэн. Гэхдээ та ч бас зөв үйлдэл хийгээгүй л дээ. Тийм биз?
Ирина: Юу нь болохгүй гэж? Таны гарын үсгийг мөнгөөр авах гэсэн нь буруу юу?
Артём: Та үнэнээ хэлэхгүй байна. Та өөр ижил төрлийн компанид орох гэж байгаа. Гэтэл тэнд ийм дүгнэлт хэрэгтэй гэж хэлвэл итгэхэд хэцүү юм. Та зүгээр л урьдчилж сэргийлэх гэж байна, тэгэхээр ямар нэг зүйл болсон нь тодорхой. Яг юу болсон юм бэ?
Ирина: Өөртэй чинь би энэ тухай ярих бодолгүй байна. Хотод сэтгэл зүйч олон байгаа.
Артём: Тэр ч тийм шүү, тэд бүгд холбоонд бий. Би ч байгаа. Таны ирээдүйн ажил олгогчийн холбоо барих хаягийг мэднэ. Сэжиглэж байгаа зүйлсээ тэдэнд бичгээр мэдэгдэх ч боломжтой.
Ирина: Үнэхээр үү? Зүгээр л очоод үйлчлүүлэгчээ барьж өгөх нь үү?
Артём: Тийм тал бага сага бий. Зорчигчдын амийг аврахын тулд гэх үү дээ. Танд юу тохиолдсоныг би мэдэхгүй юм. Гэнэтийн айдсын довтолгоо ч юм уу, өөр ч юм уу…Гэхдээ бид үүнийг даван туулах ёстой.
Ирина: Тийм үү? Тэгээд яаж юм бэ дээ? Дахиад 20 мянгыг өгөх үү?
Артём: Яахав, бүгдийг нь нэг уулзалтаар шийддэг тул арав байхад хангалттай. Миний туслахад тантай холбоо барих мэдээлэл байгаа, би маргааш залгая. Бас одоохондоо хаашаа ч ажилд орох гэж бүү яар, за юу?
Ирина: Мэдээж. Би ажилд орох байж магадгүй ч нэг новш намайг айлган сүрдүүлнэ биз.
Артём: Таны анхны удаа биш байх...Уучлаарай, та хамгийн үлгэр жишээ, зөрчилгүй жолооч байж...
Артём: Юу юм? Порно?
Матвей: Үгүй ээ.
Артём: Хэрэв тийм байвал шударга хариулсан нь дээр. Порно байвал би харахгүй ээ.
Матвей: Тэгвэл тийм гэе. Юу вэ, та харахгүй гэсэн шүү дээ.
Артём: Сонс доо, чи сонирхол татсан, уучлаарай. Хөөх! Ийм бол сайн байна аа.
Матвей: Аанхан. Танай дүүг бол .... би илүү л гэж боддог.
Артём: Анд минь… Тэр бол ямар ч эргэлзээгүй.
Матвей: Дашрамд хэлэхэд, таныг мөрдөн байцаах газар дуудсан!
Артём: Дашрамд аа? Мөрдөн байцаах газар хэзээнээс "дашрамд" гэж дууддаг болоо вэ?
Матвей: Байцаагч залгасан. Таныг хэн гэдгийг нь мэднэ гэсэн. Бас таныг өнөөдөр хүлээнэ гэсэн...20 цаг хүртэл, хэрэв таныг амжина гэвэл...
Артём: Ёохх. Мотя!
Матвей: Та дахиад суучихгүй биз дээ, ахлах аа?
Артём: Амжсан уу?
Эр 4: Хоцрох шахлаа. Артём Александрович, ахиж нотлох баримтаар оролдмоор байвал даргын дээгүүр үсрээд байлгүй, албан ёсоор гуйж байгаарай даа.
Артём: Тэгээд би таниас хүссэн дээ, болоогүй л болохоос.
Эр 4: Болохгүй нь аргагүй ээ, угаасаа болох ёсгүй байсан юм чинь.
Артём: Жаахан зөрчилтэй сонсогдоод байгаа биз?
Эр 4: Намайг дагаад яв.
Эр 4: Онгойлгочих уу? Баярлалаа. Чамд эндээс юу хэрэгтэйг мэдэхгүй юм... тэр 36, 38. Болж өгвөл гараараа битгий хүрээрэй.
Артём: Тэгэхээр ямар хэрэг байна?
Эр 4: Үгүй яахав, хурууны хээгээ үлдээмээр байвал болно шүү, хүрээд үз.
Артём: Хүрнэ ээ. Эд нар бүгд тэрнийх юм уу, эсвэл алуурчинтай холбоотой юм бас байгаа юм уу?
Эр 4: Байхгүй ээ, бүгд тэр хүүхнийх. Алуурчин хэн ч бай маш нямбай ажиллаж, бүгдийг нь цэвэрлэчихсэн байсан.
Артём: Тун сонирхолтой. Харин дижитал төхөөрөмжүүд дээр юу байна? Мессеж, зураг, бичлэгүүд гээд?
Эр 4: Нууц үгтэй юм билээ.
Артём: Нээгээд үзчихээч? Танайх мэргэжилтнүүдтэй биз дээв
Эр 4: Байгаа. Нээж үзэх гээд амжилтгүй болсон гэж мэдэгдсэн.
Артём: Таныг зөвшөөрвөл би аваад үзчих үү?
Эр 4: Тэг ээ. Нэрэлхэх хэрэггүй, үзэж болно. Та нотлох баримтуудыг харъя гэсэн, нотлох баримтуудаа үз дээ.
Артём: Би албан ёсны авилгачдыг үнэхээр үзэн яддаг. Системийн хүчтэй эсэргүүцэл гэж болно.
Эр 4: Болж өгвөл бага яриарай.
Артём: Энийг өмссөн байсан юм уу?
Эр 4: Үгүй дээ, манайд фетиш тасаг байдаг юм. Шалан дээрх бүх юмыг авчраад хураачихдаг...
Артём: Би нөгөө… Энэ тэр хүүхний үнэр үү? Галзуурмаар юм аа.
Эр 4: Хурдан дуусга, тэгэх үү?
Артём: Болчихлоо.
Эр 4: Новш.
Артём: Алив, юу ч болоогүй гэж бодоцгооё. Намайг Артём гэдэг.
Саша: Саша. Суу л даа.
Артём: Саша та их үзэсгэлэнтэй юм.
Саша: Албаны бус байцгаах уу?
Артём: Гайхалтай. Сонирхолтой бүсгүйтэй цаашдын харилцаа маань хурдан урагшлахаас илүү сайхан зүйл гэж өөр юу байх билээ?
Саша: Юу хийгээд байгаа юм бэ?
Артём: Барилгачин. Аз жаргалтай ирээдүйг бүтээж байна. Чи хүсэж байна уу?
Саша: Аз жаргалтай бол хүсэж байна. Бүх зүйл байгаа ч аз жаргал л дутаад байна... Юугаар барьж байгаа юм бэ дээ?
Артём: Өнгөрсөн үеийн харанхуйгаар.
Саша: Яаж?
Артём: Шоронгийн дөрвөн жил, сэтгэцийн эмчилгээнд жил хагас — өөрийгөө ойлгоход овоо л суурь биз дээ.
Саша: Биширмээр юм аа.
Артём: Юу ууж байгаа юм бэ?
Саша: Дарс. Дарс уух уу?
Артём: Дарс ууя.
Артём: Иринa, өглөөний мэнд. Сэтгэл судлаач, шантаажчин, хүйсээр ялгаварлагч нь байна. Өнөөдөр уулзах уу? Сүүлчийн удаа шүү. Тэгээд л болъё. Жинхэнэ пионерийн тангараг шүү.
Ирина: За тэгээд? Гудамжинд сэтгэл зүйн уулзалт хийх үү?
Артём: Яах гэж? Нэг маань машинтай шүү дээ.
Ирина: Артём, та надаас юу хүсээд байгаа юм бэ? Би таалагдаа юу? Зүгээр л хэлчих.
Артём: Тийм ч их биш. Гэхдээ анхаарал татам гэдгийг үгүйсгэхгүй ээ. Энэ тохиолдолд бол би цэвэр хүмүүнлэг шалтгаанаар хандаж байгаа юм.
Ирина: Зорчигчдын амь насанд ингэтлээ их зовоо юу? Тэнэг авгай амь насыг нь хамгаалж чадахгүй гэж бодоод байна уу, тийм үү?
Артём: Үгүй ээ, тэр тал дээр эргэлзээгүй. Гэхдээ та худлаа яриад байна, тэр чинь харин надад нэг тийм өдөөлт өгдөг юм, ойлгож байна уу? Би таны өмнөх ажил олгогчтой холбогдох гэж их хичээсэн. Тэднийх тодорхой шалтгаанаар ил тод мэдээлэл өгдөггүй юм байна. Гэхдээ таны ажлаас гарсан огноог олж мэдсэн. “Фэйсбүүк”-т тэр үеийн сонирхолтой нэг бичлэг байна лээ. Таны нэг зорчигч бичсэн байсан. Тухайн үед зам дээр болсон бүхнийг нэлээд дэлгэрэнгүйгээр ярьсан байна билээ.
Ирина: Дэмий худлаа яриа.
Артём: Итгэхэд бэлэн байна аа. Хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог. Магадгүй зарим нэг чухал хэсэг дутуу байгаа байх. Жишээлбэл, таныг бухимдуулсан тухай. Гурван эрэгтэй зорчигч, жолооны ард сайхан эмэгтэй. Архины асуудал ч байсан байх гэж бодож байна.
Ирина: Мэдээж хэрэг.
Артём: Гол нь өөр зүйл чухал байна. Та яагаад тоормосны педал дээр дарав? Зорчигчдод хор учруулахыг хүссэн үү? Хамрыг нь хугараасай гэж бодсон уу? Эсвэл өөрийгөө гэмтээхийг хүссэн үү? Та надад машины дугуйн дор гэнэт гарч ирсэн амьтны тухай хүссэн хэмжээгээрээ яриад өгч болно, гэхдээ бид хоёр хоёулаа үнэн биш гэдгийг нь мэднэ. Та энэ хувилбарыг манай анхны уулзалтын үед зохиосон. Одоо би таниас тэр амьтан юу байсан бэ гэж асуувал та хурдан хариулахгүй нь лавтай. Учир нь тэр үед таны төсөөлөл ажиллах хэрэгтэй болно. Харин таны төсөөлөл хариу үйлдэл шиг чинь хурдан биш. Тиймээс хэрэв та цаашид хүмүүсийг авч явахыг хүсэж байвал дахиж ийм зүйл хийхгүй гэдэгт чинь бид итгэх хэрэгтэй. Дараагийн ажил олгогч тань илүү нийгмийн хариуцлагатай байж, нэр хүндийн эрсдлийг үл тоож таныг ийм хэрэг гаргавал шууд цагдаа дуудна. Тэгээд л бүгд дуусна.
Ирина: Тийм үү? За за, тэгээд энийг яаж шийдэх үү? Надад хариулт нь байгаа гэж та бодож байна уу?
Артём: Үгүй ээ, гэхдээ удахгүй олно. Машиндаа суучих.
Ирина: Яах гэж?
Артём: Таны хуудас бүхэлдээ уралдааны тухай байна лээ. Энэ хэдэн морины хүчтэй вэ? 400 юу? Уралдах дуртай биз? Тэгэхээр уралдацгаая.
Ирина: Өөрөөс чинь салж амрахын тулд одоо жолооч чинь болох хэрэгтэй байх нь ээ?
Артём: Анхны нөхцөлийг хадгалах нь бидний хувьд чухал: та ажлаа хий, хажууд чинь би сонсоод сууж байна. Та янз бүрийн хүмүүсийг тээвэрлэдэг биз дээ.
Ирина: Таны хэлсэнээр би “тээвэрлэдэг” ээ, гэхдээ маш их мөнгөөр шүү. Та бол төлж чадахгүй байх гэж айж байна, уучлаарай.
Артём: Зүгээр л нөхцөл байдлыг давтаад, тэгээд таны хариу үйлдлийг ажиглая. Намайг юу ч гэж хэлсэн байсан өөрийгөө хянах гээд үзээрэй, за юу? Би танд хуруугаа ч хүргэхгүй. Зүгээр л ажил дээрээ ямар байдгийг чинь харах гэсэн юм.
Ирина: Гайхалтай.
Артём: За тэгвэл гишгээд өг, хаашаа нь хамаагүй.
Ирина: Ингээд болоо юу? Эсвэл өөр юм байгаа юу?
Артём: Зүгээр л гал…Миний бодлоор таны хариу үйлдэл хэт дөвийлгөсөн бардам зан чинь гэмтэл авсантай холбоотой юм шиг байна.
Ирина: Надад түвэг удахгүй гэж амласаан.
Артём: Чөтгөр. Өршөөгөөрэй.
Тийм ч сайхан сонсогдохгүй байх. Гэвч үнэн хэрэгтээ, зохих ёсоор үнэлээгүй үед та дургүй байдаг. Зөвхөн таалагдах гэхдээ биш, харин таныг биширч байх нь танд чухал. Иймээс тийм тод шивээснүүдтэй, хэцүү мэргэжилтэй... Тийм ээ, гайхалтай, та үргэлж... эргэн тойрныхоо бүх хүмүүст ямар нэг зүйлийг батлах гэж оролддог, тэр нь тийм ч муу зүйл биш.
Чамайг гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаар чинь биш, харин доогуур үнэлж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед асуудал үүсдэг. Хүн байна! Парадокс гэдэг нь чи өөрөө бүх л төрхөөрөө бусдын анхаарлыг татаж, бие махбодын сонирхлыг өдөөж байгаа атлаа, яг тэр үйл явдал тохиохоор гэнэт түрэмгий болчихдог. Яг одоо ч гэсэн тийм л юм болж байна. Бүхээгт уут бий юу? Яагаад гэвэл би одоо яг… Үгүй юу? За за, зүгээр. Энэ бүх үйлдэл чинь яг одоо намайг чамайг доогуур үнэлж байна гэж мэдэрсэнтэй чинь холбоотой. Мэдээд аваарай, надад чи таалагдаагүй.
Ирина: За үгүй байлгүй дээ? Итгэлтэй байна уу?
Артём: Мэдээж. Тэд таныг доромжилсон, тэгээд та хариугаа авч, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг хүссэн үү?
Ирина: Өө ёоо, суудал дээр л биш шүү! Суудал дээр л биш шүү! Май.
Артём: Баярлалаа.
Ирина: Ингээд дууссан уу?
Артём: Нэг секунд. Би нэг юмыг л хэлье… Ийм зүйл зүгээр нэг тохиолддоггүй… Тохиолдлынх биш байдаг. 90 хувьдаа энэ бүх зан авирын цаана анхны гүнзгий сэтгэлийн шарх, ноцтой гэмтэл байдаг. Та яг одоо хаалттай тойрог дунд байна. Эхлээд анхаарал татна, дараа нь хүмүүс танд илүүтэй ханддаг, тэгээд та уурлана, тэгээд эцэст нь… дараа нь харамсах ямар нэг зүйл хийнэ. Яг одоо ч гэсэн, үнэндээ тэр л зүйл давтагдаж байна.
Ирина: Намайг харамсдаг гэж юу танд бодогдуулав?
Артём: Үгүй бол та энд салфетка бариад зогсохгүй байсан. Таны дотор хяналтгүй ямар нэг юм байна. Мөн та үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Тэгэхээр энэ ямар гэмтэл вэ? Хайртай хүн чинь таныг зодсон уу? Таныг доромжилсон уу? Харамсалтай нь энэ хамгийн түгээмэл шалтгаан байдаг... Би танай компанид хэлэхгүй дээ, таныг ч зогсоохгүй. Үнэхээр туслахыг л хүссэн юм.
Ирина: Танд ямар хэрэгтэй юм бэ?
Артём: Та итгэхгүй биз, би хүмүүст хайртай.
Ирина: Яагаад ч юм та хэнийг ч хайрладаггүй хүн шиг санагдаад байх юм.
Артём: Хүмүүс ихэвчлэн хэн гэдгээ биш хэн биш вэ гэдгээ л харуулдаг. Яагаад гэвэл хүмүүс өөрийг нь дүгнэнэ гэдгийг мэддэг шүү дээ. Энэ чинь зүгээр л байгалиас заяасан хамгаалах механизм. Хамелеон өнгөө хувиргадагтай адил. Тэгэхээр… яг юу болсон юм бэ?
Ирина: Юу хэлэх гэснийг огт ойлгохгүй байна...
Артём: Тантай ажиллахад амаргүй юм. Гэхдээ тэр нь сонирхолтой.
Ирина: Үгүй ээ, та л хэцүү хүн байна. Би яах гэж тань руу хандсан юм бол доо? Өөртөө арай амархан хүн олооч, за юу?
Артём: Би хайж үзнэ ээ. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгсэн ч тантай дуусгана аа. Хамгийн гол нь танд үнэхээр тусламж хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танд тохиолдсон зүйл тохиолдлын биш юм шүү. Тэгээд ч та үүнийг хянахгүй. Тиймээс энэ бүхнийг даван туулж, цаашдын амьдралд саад болохооргүй болгох ёстой. Орой хүртэл, Ирин.
Ирина: Юун орой хүртэл вэ?
Артём: Би юмыг удаах дургүй. Та ч бас онцгой тохиолдолд л тоормос гишгэдэг хүмүүсийн нэг бололтой.
Ирина: Хүргээд өгч болно шүү.
Артём: Өө, үгүй баярлалаа, би өөрөө зохицуулъя.
Артём: Гэртээ байна уу? Зугатаагүй юу?
Эм 1: Тийм ээ, түрүүхэн чамайг асуусан, би залгах гэж байлаа. Наашаа ор, ор.
Артём: Эхлээд шүршүүрт оръё. Танайд зочны шүдний сойз бий юу?
Эм 1: Олоодхоё.
Артём: Сайн байна…
Эм 1: Тийм ээ. Үгүй ээ, ингээд л болоо, тоглохоо боль, хүүхэлдэйн кино үзэцгээе. Үгүй ээ, энэ минийх. Тийм ээ, энэ минийх. Энэ бол минийх, бас энэ.
Охин: Энийг, үүгээр тоглоё!
Эм 1: Үгүй ээ, би нэг юмаар удаан тоглож чадахгүй. Алив зурагт үзэцгээе.
Охин: Үгүй шүү, би эндээ байгаад л байна шүү.
Артём: Болох уу?
Артём.аав: Ороод ир ээ. Хаанаас аваа вэ?
Артём: Яривал урт түүх дээ. Эхлэх үү?
Артём.аав: Би өвчтөнүүдээ ихэвчлэн тайван байлгахыг боддог юм. Чамаас бол тийм тансаг байдлыг хүлээх аргагүй нь дээ.
Артём: Яаж өссөн нь энэ шүү дээ.
Артём.аав: Тэгэхээр хоёулаа чинь юу билээ, аанхан, хүүхэд насаа санахгүй байгаа дээр очоод зогссон.
Артём: Тийм ээ. Тэгээд санахын тулд тэмдэглэл хэрэгтэй юм шиг дүр эсгэхгүй бол сайхан л байна.
Артём.аав: Өөртөө зориулж тэмдэглэдэг юм. Чамд биш. Тэгээд чи бага насныхаа тухай хэний амнаас сонсохыг хүсээд байгаа юм бэ? Сэтгэл судлаач уу, эсвэл ааваасаа юу?
Артём: Би ээжийг яаж үхсэнийг мэдмээр байна. Яагаад, яаж гэдгийг.
Артём.аав: Хүмүүс юунаас болж үхдэг билээ? Өвчнөөс л болсон. Бидэнд хүлээн зөвшөөрөх ёстой юм гэж бий.
Артём: Тэгэхээр та шалтгааныг ухаж төнхөхгүй байхыг зөвлөдөг дэлхийн анхны сэтгэл зүйч болох нь ээ? Аав аа, патент ав.
Артём.аав: Чамайг үнэн хэлж байна уу эсвэл бүтэлгүйтлээрээ намайг өдөж байна уу гэдгий мэдэхгүй юм... Гэхдээ би нэг зүйлийг мэдэж байна: чи хариулт авмагцаа тэр даруй миний эсрэг ашиглах болно.
Артём: Намайг яаж ч байсан, та хүртэх ёстой юм биш үү?! Ээжийг яаж нас барсныг өдөр өдрөөр... тодорхой бөгөөд нарийн мэдмээр байна. Та хаана байсан, би хаана байсан, бүгд хаана байсан гээд.
Артём.аав: Яагаад? За надад тайлбарлаад өг дөө, чиний сэдэл юу вэ? Өөрийнхөө буруу байсан гэдэгт дахин итгэх үү? Тэрийг чинь бол санахгүй ч мэднэ шүү дээ.
Артём: Аав аа, уучлаарай, таныг бол би ойлгочихсон. Одоо өөрийнхөө учрыг олмоор байна. Энэ үхэл миний өөрийн сэтгэлийн гэмтлийн учиг гэж мэдрэгдээд байна. Тиймээс би өөрийгөө хүчлээд, таны тэр гайхалтай, төгс төгөлдөр харилцааны тухай бүгдийг чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй болох нь.
Артём.аав: Яахав, төгс төгөлдөр харилцаа байгаагүй ч байж мэднэ. Ер нь бол хэнд ч төгс харилцаа гэж байдаггүй биз. Зүгээр л жирийн л нэг харилцаа байсан. Тийм ээ, нэлээд уламжлалт хэв маягтай. Социализмын үе байсан шүү дээ, цаг үе өөр байсан… Гэхдээ би түүнийг хайрладаг байсан, хэрвээ чамд энэ чухал бол. Мэдээж, ямар ч айлд байдаг шиг зөрчил, маргаан байсан. Чи тэднийх нь шалтгааныг мэдмээр байгаа нь тодорхой. Гэхдээ асуудал нь шалтгааныг ойлгохын тулд гадны ажиглагч байх хэрэгтэй болдог. Бүхнийг хөндлөнгийн нүдээр харж чадах ёстой. Харин би тэгж чадахгүй байна, яагаад гэвэл энэ бүгд надад хамаатай. Энэ сэдвээр ярихад өнөөдөр ч надад хэцүү хэвээрээ байгаа.
Артём: За. Тэгвэл энэ удаад би хөндлөнгийн ажиглагч нь байя. Яагаад гэвэл би энэ бүхнийг санахгүй байгаа болохоор харьцангуй хөндлөнгийн байр суурь барьж чадна. Харин таниас надад хэрэгтэй байгаа зүйл бол тодорхой, товч хариултууд. Чадах уу?
Артём.аав: Хичээе ээ. Гэхдээ мэдээж, дараа нь харамсах байх гэж бодож байна.
Артём: Харамсана аа, эргэлзэх ч хэрэггүй. Эхлээд хамгийн амарханаас нь эхэлье: ээж танд жирэмсэн гэдгээ яаж дуулгасан бэ?
Артём.аав: Энэ юу гэж?
Артём: Та тодорхой хариулна гэж амласан.
Артём.аав: Яг л бусад хүмүүс шиг… Би ажил дээрээсээ ирчихсэн байсан байх. Тэр эмнэлэгт үзүүлээд ирсэн байсан. Тэгээд надад “би хүүхэдтэй болсон” гэж хэлсэн.
Артём: Тэднийд ээ? Манайд биш үү? Бас ажил руугаа шууд залгаагүй, орой гэртээ хүлээсэн юм байна. Тэгэхээр тэр үед та хоёр тийм ч дотно харилцаатай байгаагүй юм байна даа?
Артём.аав: Сонсооч. Үгээр битгий наадаад бай! Чамайг хэдтэй байсныг Бурхан л мэдэх байх, энэ бүгдийг санахад надад ч хэцүү байна.
Артём.ээж: Саша…Би эмчид үзүүлсэн.
Артём.аав: Ямар эмч?
Артём.ээж: Эмэгтэйчүүдийн эмчид. Саш, би жирэмсэн болжээ.
Артём.аав: За за.
Артём.ээж: Тэгэлгүй яахав. За за, байхгүй бол байхгүй. Бид өөрсдөө ямар нэгэн байдлаар зохицуулна гэдэгт итгээрэй, ойлгов уу?
Артём.аав: Лена! Лен!
Артём.ээж: Би яагаад яг энд ирснээ өөрөө ч ойлгохгүй байна…
Артём.аав: Лен, Лен, алив хүлээ.
Артём.ээж: Яагаад энд ирснээ мэдэхээ байлаа, би дахиж ирэхгүй ээ. Түлхүүрээ аваад явчих, надад хэрэггүй юм
Артём.аав: Намайг сонсоотох, алив сонсоотохооч.
Артём.аав: Ийм зүйл болоогүй дээ! Би ээжийг чинь би цохиогүй!
Артём: Хэзээ ч үү, эсвэл энэ удаад л цохиогүй юу?
Артём.аав: Гуйвуулаад байх хэрэггүй! Бид зүгээр л ярилцсан…
Артём.аав: Тэгэхээр сонсооч, одоо гэрлэлтээ бүртгүүлэхэд ямар болсныг мэдэхгүй байна. Тэгэхээр ингэж нэрлэж байгаа бол албан ёсны болгох хэрэгтэй. Тэгээд гэр бүл салалт маань ийм замбараагүй байдаг?
Артём.ээж: Тэр чинь ямар хамаатай юм бэ...би ойлгохгүй байна. Саша, Саша, би хүүхэдтэй болсон, ойлгож байна уу? Бид хүүхэдтэй болно. Гэрлэлт, салалт чинь энэнтэй ямар холбоотой юм? Яагаад энэ бүхнийг хэлээд байгаа юм бэ? Үүнтэй ямар хамаа байгаа юм бэ?
Артём.аав: Яахав би хамт байна гэсэн болохоор, хамт байх болно оо.
Артём: Үгүй ер, таныг өөр гэр бүлтэй байсныг мартчихаж. Миний дурсамжаас яаж ийгээд гараад явчихаж шүү.
Артём.аав: Яагаад гэвэл хамаагүй байсан болохоор.
Артём: Тийм үү? Эсвэл эсрэгээрээ юу?
Артём.аав: Юу гээч, энэ талаар би дахиж яримаагүй байна. Ядаж л яг одоо биш.
Артём: Хүлээгээрэй. Андуураагүй бол дахиад бүтэн цаг та бид хоёрт байна.
Артём.аав: Уучлаарай, болохгүй нь ээ. Өөрийгөө хичээгээд аль болох чиний бүх асуултад хариулна аа… Одоо бол чадашгүй нь.
Артём: Шударга биш байна шүү дээ, аав аа!
Артём.аав: Одоо чадахгүй нь ээ гээд байнай! Явж үз, гуйя. Чам руу дараа бичье.
Артём: Та хурдан бууж өглөө. Сүүлчийн асуулт. Кирюшийг ээж авчирсан уу, та авсан уу?
Артём.аав: Ээж чинь өөрөө.
Артём: Хэр удаан?
Артём.аав: Мэдэхгүй ээ. Яваадах!
Артём: Оройн мэнд, Стрелецки байна. Оройн хоолоо хаа нэгтээ идэцгээе, Ир ээ? За, би очиж болно оо. Гэхдээ мэргэжлийн таксины жолоочтой явахад л болно. Надад өөр нөөц хувцас байхгүй. Хаягаа явуулаарай.
Ирина: Сайн уу?
Артём: Сайн.
Ирина: Ороод ир, би хувцсаа өмсөж байна.
Артём: Ойлголоо.
Ирина: Хаашаа явах уу? Орчин үед алдартай сэтгэл зүйчид хаана эмчилгээ хийдэг вэ? Юу ч сонсогдохгүй хараал идсэн клубт биш биз дээ?
Артём: Мэдэхгүй ээ. Одоо л хаана гэдгээ бодож байна.
Ирина: Юу гэсэн үг вэ?
Артём: Бид гэнэт л албан бус “чи” рүү шилжчихлээ. Тэгээд намайг залгахаар та хувцсаа сольж эхэлж. 40 минутын дараа очно гэж намайг бичээд байхад шүү дээ. Хаалга бага зэрэг нээлттэй, өрөөг тойруулаад харахаар 50 метр квадрат орчим, гэвч та харагдахаар газарт зогсож байна, би бүгдийг нь тодорхой харж байна. Дараагийн удаад та шүүгээнээсээ хувцас авахаа мартжээ гэх байх. Энэ өрөөнд байгаа, би танд хурдан аваачиж өгөх ёстой. Жишээ нь, энэ байна.
Ирина: Тийм ухаантай юм бол үргэлжлүүл л дээ.
Артём: Сайхан зуржээ. Маш их мэдээлэл өгч байна.
Ирина: Баярлалаа. Хотын шилдэг мастер хүн зурсан юм. Үргэлжлүүлж хийх юм ч байгаа. Харагдаж байна уу?
Артём: Тийм ээ, маш сайн.
Ирина: Тэгвэл очоод ярилцах уу, хичээлээ энэ гэрт хийчих үү?
Артём: Надад энэ арга үйлчлэхгүй гэж хэлсэн дээ.
Ирина: Яагаад тэр вэ? Чи хөвгүүдэд дуртай юм уу? Чамайг дагаад явдаг тэр урт үстэй залуу юу?
Артём: Хүмүүс нэг бичгийн төлөө надтай унтах гэдэг нь надад таалагддаггүй. Үнэн юм аа, чанга гартай юм. Алгадуулалгүй яаж өнгөрөв өө гэж бодож байтал бүр өдөр өнгөрчихсөн шүү. Үгүй дээ, үгүй, Ир. Ира, хэрэггүй. Ира, та ойлгоогүй бололтой. Энэ бол...
Ирина: Юу?
Артём: Энэ юу вэ?
Ирина: За, хүсэхгүй байвал зайлж үз.
Артём: Хөл чинь яагаа вэ? Миний бодож байгаа зүйл үү?
Ирина: Чиний юу бодох надад хамаагүй!
Артём: Энд байж шүү дээ! Энэ гэмтэл! Тэгээд хөлөө шивээсээр дүүргээ юу? Тэгвэл хөл чинь адилхан харагдаж байна уу? Танд юу ч харагдахгүй ч өөр л мэдрэгддэг байгаа.
Ирина: Тэгээд юу гэж? Юуг батлах юм?
Артём: Энэ чинь та сэтгэлийн гэмтэл авснаа зөвшөөрөөгүйг баталж байна. Энийг ойлгох хүртэл та нэг ажил олгогчоос нөгөө рүү явсаар л байх болно. Эцэст нь та хар жагсаалтад ороод карьер чинь дуусна. Тийм юмыг хүсээ юу?
Ирина: Миний хөлтэй ямар холбоотой юм? Яахаараа чи тэгж боддог байна аа…
Артём: Найман жилийн өмнө болсон, тийм биз? Тэгээд та экстрийм жолоодлого хийдэг болсон. Яагаад гэвэл машинтай хамаатай. Тэгээд алуулах боломж байдаг болохоор тэр. Ира, та сэтгэлийн гэмтлээ нөхөн төлөөд байна. Гутлын үдээсээрээ өөрийгөө татах гээд хичээгээд байна. Өөрийгөө хамгийн мундаг нь гэж өөртөө батлах гээд тэр. Тэгээд тухай бүрд нь нэг л газартаа буцаж ирдэг. Энэ сэтгэлийн гэмтэлтэй ажиллаагүй учраас гадаад амжилтаар дарах гэж хичээгээд байна. Танд юу тохиолдоо вэ? Би хэнд ч хэлэхгүй ээ. Амлая. Зүгээр л тайлбарлаад өг, тэгээд би тусалъя. Хэзээ болсон юм бэ?
Ирина: Ес. Есөн жилийн өмнө.
Артём: Машин? Осол уу?
Ирина: Зам гэрэлтэй, аюулгүй юм шиг санагдсан. Тэр машиныг хаанаас ирснийг ойлгоогүй. Тэр машин дор хаяж 200-тай явж байсан. Бас жолооч нь согтуу байсан. Машинаасаа ч гарч чадахгүй байсан. Яагаад зогссоноо ч ойлгоогүй.
Артём: Хүү юу? Ах дүү юу?
Ирина: Хүү. Тэгээд дараа нь бүгд л “Тэр шууд л… шаналж амжаагүй нь яамай даа” гэж байсан. Яг тэгж л хэлдэг байсан: “Шууд үхсэн нь дээр байж ээ…” гээд л. Тэгж л тайвшруулж байсан. Үргэлж. Харин миний… зөвхөн хөл. Эмч нар тайрах байх гэж бодсон. Гэхдээ эмч залгаж өгсөн. Яахав… хоёр дахин нарийн болсон л доо.
Артём: Тэгээд та бүхнийг өөрчлөхөөр шийдсэн үү? Өмнөх өөрийгөө бүрмөсөн мартах гээд?
Ирина: Би зүгээр л…яагаад гэдгийг ойлгоогүй…Ингэж харагдах ёстойгоо л мэддэг.
Ойлгож байна уу, ингэх ёстой.
Артём: Би таамаглая, хүүхэд чинь нас барсны дараах эхний хоёр сард та амиа хорлох гэж нухацтай бодсон. Маш их хурдтай жолоо барьж эхэлсэн. Матвей бүх торгуулийг чинь олсон. Магадгүй та яг тэр осол болсон газар ахин дахин очдог байсан байх...гэвч үхэх зорилго чинь биелээгүй. Тэгээд та зүгээр л алга болохоор шийдсэн. Өөрийгөө өөрчилж, өмнөх Иринаг ардаа орхих. Тэр их гуниг, шаналал хуучин Иринатай үлдэнэ гэж найдсан байх. Гэвч бодит байдалд шинэ Ирина жолооны ардах ажилтай амьдралаа холбожээ. Өөрөө ч мэдэлгүй өмнөх өөрөөсөө илүү байхыг, хэзээ ч хүний амь насанд аюул учруулахгүй байх хүнийг бүтээхийг хүссэн. Энэ чинь гэмшсэн мэдрэмжээ нөхөж, тэнцвэржүүлэх гэсэн оролдлого юм шүү дээ.
Ирина: Таны бодлоор би буруугүй юу?
Артём: Мэдээж та буруутай. Гэхдээ үүнийг та өөрчилж чадахгүй. Та шинэ хүнийг бий болгож, уй гашуугаас зугатах гэж оролдсон. Шинэ, хуучин дүр төрхөөр та одоо, ирээдүйгээ өөрчилж болох ч өнгөрснийг зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийнхөө, бас тэр мангасын гэм бурууг хүлээн зөвшөөр. Та түүнийг согтуу зорчигч бүрээс олж хараад шийтгэх гэж оролдоод байна.
Ирина: Хүн бүрийг биш ээ. Тэд нар жолоо барих гэж оролдсон.
Артём: Ира, та гадаад төрхөөрөө өөрчлөгдсөн, шинэ мэргэжилтэй болсон, гэхдээ гол нь та хуучин амьдралаа эргүүлэн авахыг хичээсээр байна. Та сая өөрийнхөө хувьд хэн ч биш хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохыг хүссэн. Та жирэмслэхийг хүсээ юу? Шинэ хүүхэд таныг зовлонгоос ангижруулна гэж бодож байна уу?
Ирина: Тэгээд би одоо юу хийх вэ?
Артём: Үнэнийг хэлэхэд үү? Хоёр арга бий. Уртын хувьд нэг, хоёр, гурван жил болно. Эмчилгээ ба дараагийн үе шатуудтай. Мөн богино нь бий, хэдэн сар болно.
Ирина: Энэ арга аль нь байв?
Артём: Харилцаа эхлүүл. Таныг одоо байгаа гэдгээ мэдрэхэд тань туслах хэн нэгнийг амьдралдаа оруулж ир. Одоо цагт амьдрах ямар байдгийг өөртөө сануул. Мөн хажууд байгаа хүнээсээ таашаал ав.
Ирина: Тэгэхээр та бид хоёр зөв замаар явж байсан юм шиг байна, тийм ээ?
Артём: Тийм ээ. Гэхдээ эцэг эсвэл эх байх боломжит тохиолдлын сэдэвгүйгээр. Тэрийг бол би зохицуулж чадахгүй.
Ирина: Яагаад?
Артём: Толгойдоо элдэв шавьжгүй байж л аав, эцэг болсон нь дээр байдаг юм.
Ирина: Таны толгойд бас шавьж байдаг хэрэг үү?
Артём: Ямар том гэдгийг нь та төсөөлөх ч үгүй байна.
Ирина: Тэгээд би одоо хаачих вэ? Танилцах сайт уу?
Артём: Бүтэх үгүйд итгэлгүй байна, туршаад үзвэл зүгээр байх. Чамд халамжтай хүргэн хэрэгтэй, тэр хүнд эмэгтэй гол дүр хэрэгтэй байгаа.
Ирина: Юу?
Артём: Өөртөө хэлсэн юм аа. Одоохондоо энэ талаар бодоод хэрэггүй.
Артём: Сайн уу?
Денис: Сайн байна уу?
Ирина: Сайн байна уу?
Артём: Дэн, энэ Ирина. Ирина, энэ Дэн.
Денис: Таатай байна.
Артём: Ирина гоё шивээстэй гудамжны уралдаанч тамирчин юм. Дэн бол зүгээр л Дэн.
Денис: Зүгээр л Дэн.
Ирина: Инээдтэй юм. 20-оод жилийн өмнө ээж намайг найзынхаа хүүтэй танилцуулж байлаа.
Денис: Надад ч ижил зүйл тохиолдсон. Яахав найзынхаа хүүтэй биш л дээ, охинтойгоо. Бас ээж нь байгаагүй....Ямар ч байсан дөнгөж сая танилцлаа...
Артём: За саатацгаа, би явлаа.
Ирина: Танд баярлалаа.
Артём: За анд минь, үргэлжлүүл.
Денис: Маш их баярлалаа. Суугаарай.
Даша: Галзуураа юу, хонгор минь?
Артём: Оруулах юм уу?
Даша: Хүссэнээ хий, харин би унтлаа.
Артём: Чи согтуу байгаа юм уу?
Даша: Би эрх чөлөөтэй насанд хүрсэн хүн. Хориотой юм уу?
Артём: Тэнэг юм хийгээд!
Даша: Хараач хөөе, дахиад л юу сайн, юу муухай тухай заах гэж ирж. Стрелецкий гуай, хэтэрхий их хичээгээд байна уу? Галзуураагүй биз дээ?
Артём: Өөрийгөө татаж ав л даа. Кирюша юу болсон бэ? Чи түүнд өгсөн үү эсвэл тэр аваад явсан уу? Яагаад? Хүүхдийг гэмтээхээс тэгтлээ айгаа уу? Яагаад тэгж байгаа юм бэ? Энэ бол алдаа, Даш. Би аавыгаа мэднэ. Энэ бол маш том алдаа.
Back to episodes Go home