Movies

 

 1.            1987 kino

Эм: Жингюү. Хань аа.

 

Ээж: Жингюү.

 

Тү: Эхнэр.

 

Эм: Хань аа.

 

Тү: Ээж ээ.

 

Ээж: Жингюү.

 

Тү: Ээж ээ.

 

1987оны 2сарын 20. 16:30минут.

 

Тү: Аав аа.

 

Ээж:Бие нь зүгээр үү? Юу хийчихсэн юм бэ, золиг минь?

 

Тү: Ээж ээ, сүртэй юм биш болохоор санаа зовох хэрэггүй.

 

Аав: Хүн алчихаад... сүртэй юм биш гэнэ ээ? Бид нар чамайг яаж өсгөсөн билээ дээ? Хүн ал гэж өсгөсөн үү?

 

Тү: Аав аа, гомдолтой байна. Аав аа, би үнэхээр гомдолтой байна.

 

Аав: Гомдолтой? Юу тэр вэ?

 

Тү: Би хөлийг нь л барьж байсан. Алсан хүмүүс нь өөр хүмүүс. Би алаагүй. Тэнд байсан хүмүүс...

 

Эр: Аваад яв! Аваад гар.

 

Ээж: Жингюү.

 

Аав: Миний хүү...

 

Ээж: Миний хүү...

 

Аав: Жингюү. Жигюү.

 

Эр: Дуугүй бай...

 

Ээж: Жингюү...

 

Эр2: Эндээс гар... Эргэлтийн журам дагаарай.

Аав: Жингюү. Жингюү.

 

Т: Дахиад ингээд үзээрэй. Эндхийг дэлбэлнэ гэж мэд

2                                          Ted2

Жон:  Та хоёр ядаж гэр бүлийн эмчилгээгээр явсан уу?

 

Тед:   Өө, бурхан минь, тэгсэн. Жинхэнэ гамшиг болсон гээд бод. 250 доллар, гэтэл бид юунд ч суралцсангүй, чөтгөр гэж.

 

Жон:  250 доллар аа? Хөгшөөн, ямар инээдтэй юм! Үүнийг та нарын даатгал, эсвэл өөр юу ч юм нөхдөггүй юу?

 

Тед:   Үгүй ээ, Тэми Линн интернетээр Обамейкерт бүртгүүлнэ гэсэн, гэвч намайг таван минутын дараа буцаж ирэхэд тэр хар бэлэг эрхтэнүүд үзээд сууж байсан.

 

Жон:  Чи интернетэд орох бүрт хаа сайгүй хар бэлэг эрхтэнүүд байгаа юм шиг санагддаг. Хар. Хар даа, би гүүглээс Гранд Каньоныг хайна. Энэ. Хар даа, энд “Та хар бэлэг эрхтэнийг хэлж байна уу?” гэсэн байна.

 

Тед:   Би мэдэхгүй, хөгшөөн. Би нэг юм хийх ёстой, үгүй бол миний гэрлэлт будаа болно.

 

Элли:   За, энэ, залуус аа. Манайх удахгүй хаана, харин хаасны дараа би манай найзын гэр лүү үдэшлэгт очно, та нар хүсвэл нэгдээрэй.

 

Жон:     Өө, баярлалаа, Эллисон, би маргааш өглөө эрт босно.

 

Элли:   Аа, за. Гэхдээ, хэрэв чи бодлоо өөрчилвөл миний хаяг энэ. Би бас утасны дугаараа бичсэн байгаа.

4.    50/50 Hero

БРИК:…Тиймээс та бүхний мохсон оюун ухааныг дэлгэцнээс нь холдуулахын тулд би жаахан өөрчлөлт хийхээр шийдлээ!

Одооноос эхлээд таамаглаж болохуйц асуулт байхгүй. Маргааш би та нар… Нууц Шалгалт өгнө!

 

 АМБЕР: Өө! Тийм шүү!

 

БРИК: Энэ нь ямар ч хичээл, ямар ч сэдвээр байж болно гэсэн үг!

 

МО: Өө… Надад ямар ч нууц байхгүй. Миний дүн дахиад л аймшигтай гарна…

БРИК: Та нар санаа зовж байгааг мэдэж байна… Гэхдээ сандрах хэрэггүй! Хэрэв хэн нэгэн нь тэнцэхгүй бол… тэр хүн бүтэн сарын турш өөрийн хайртай ангийн төлөөлөгч Амбертай "дууны сургалт" авах болно!

 

АМБЕР/дуу/: Дуугаар суралцах нь хамгийн үр дүнтэй арга, энэ бол шинжлэх ухааны батлагдсан баримт!

Хэрэв хичээлдээ муу бол… бас тархи чинь Мо-о-о шиг удаан бол… миний арга техникийг туршаад үз!

 

МО: Үгүй үгүй үгүй! Би Амбертай хамт дуулахгүй ээ! Энэ хамгийн муухай зүйл! Үүнийг хориглосон хууль байхгүй гэж үү?!

 

СЭМ: Үгүй, гэхдээ чиний асуудлыг шийдэх нэг шидэт үг зааж өгье: Су-ралц!

 

МО: Суралц гэж үү?! Тоглож байгаа биз дээ

 

АМБЕР: Хонгор минь! Би чамтай дахиад уулзана аа! / Энэ бол "үзэх" үйл үгийн ирээдүй цаг!

 

МО: "Үзэх"... "ирээдүй". Тэгэхээр… энэ байна!

5.                                                                Lego Marvel

Тан- Яагаад энэ хачин тамын дуу тавиад байгаа юм бэ?

 

Гид- Танос, чамайг читаури зочидтойгоо миний нууц Гидра бааз, халуун орны сувилалд амрая гэхэд чинь би баярлаж хүлээж авсан. Гэхдээ чиний авч ирсэн Ачааны машины дохио ямар ядаргаатай юм бэ?

 

Тан- Бүрээг зогсоо. Квант хонгил. Үүгээр өнгөрсөн рүү буцан аялж, Авэнжэрсийг дийлэхэд хэрэгтэй бүгдийг олж авна.

 

Гид- Гайхалтай.

 

Тан- Тоогоо улам олон болгож, цэргээ хүчирхэгжүүлнэ, тэгээд цаглашгүй чулуунуудаа эргүүлж авна. Квант хонгилыг идэвхжүүлж, цаг хугацаагаар аялахад бэлдээд.

 

Гид- Хаана, эсвэл хээзээнээс гэх үү, юунаас эхлэх вэ?

 

Тан- Төмөр хүнийг дийлэхийн тулд, бид төмөртэй төмрөөр тулалдана.

6.                                                 Star.Wars

Кай:  Палпатин чамайг үхүүлэхийг хүсч байгаа.

 

Рей: Өөр эзэнд үйлчилдэг болоо юу?

 

Кай:  Үгүй. Надад өөр төлөвлөгөө  байгаа. Би чамд туслахыг санал болгосон. Чи зөвшөөрөхийг хүссэн. Яагаад зөвшөөрөөгүй юм?

 

Рей: Чи намайг алж болох байсан. Яагаад алаагүй юм?

 

Кай:  Рей, чи нуугдаж чадахгүй. Надаа л биш.

 

Рей: Багны чинь завсраар би харж байна. Чи автсан. Чи аавдаа юу хийснээ харахгүй байж чадахгүй.

 

Кай:  Эцэг эхийнхээ орхиж явсан хоногийг тоолсоор л байгаа юу? Чиний дотор маш их өвдөлт, уур байна. Би чамайг алмааргүй байна. Би чамайг олоод Харанхуйн талд оруулах болно. Дахиад чамд тусламж санал болгоход... чи авах болно. 

Рей: Харж л байя.

7.                                                                                   Get out

Роз- За. Крис?

 

Кр-   Түлхүүрээ л авчих.

 

Жэр-       Хөөе.

 

Кр-   Хөөе, юу байна.

 

Жэр-       Хаачих гэж байгаа юм? Үдэшлэг дөнгөж л эхэлж байна ш дээ.

 

Кр-   Цүнхээ машинд хийчихээд ирье ээ.

 

Мис- Цай уух хүн байна уу?

 

Кр-   Үгүй ээ, уухгүй. Бид хоёр явлаа.

 

Мис- Тийм үү? Яасан? Юу болсон юм?

 

Кр-   Роз?

 

Роз- Нохой нь хүнд өвдчихсөн гэнэ ээ. Маргааш өглөө эмчид үзүүлэхгүй бол болохгүй байна.

 

Кр-   Өвдчихсөн.

 

Роз- Харин тийм.

 

Мис- Өө, ямар аймаар юм?

 

Кр-   Роз, түлхүүрээ.

 

Роз- Хайж байна.

 

Кр-   Роз?

 

Дин- Чиний зорилго юу юм, Крис?

 

Кр-   Юу?

 

Дин- Амьдралд, чиний зорилго юу вэ?

 

Кр-   Яг одоо бол, түлхүүрээ л олж авах байна.

 

Дин- Гал. Гал бол өөрийнхөө ёс суртахууны тусгал. Бид төрж, амьсгалж, эцэст нь үхнэ.

 

Кр-   Роз?

 

Роз- Хайж байна аа.

 

Дин- Нар хүртэл хэзээ нэгэн өдөр бөхнө. Гэхдээ бид бол бурхан. Бид бол бүрхэвчиндээ баригдсан бурхад.

 

Кр-   Роз?

 

Роз- Хаашаа хийчихсэн юм бол оо.

 

Кр-   Роз? Роз. Роз, түлхүүрээ өгөөдөх дөө. Роз, түлхүүрээ… түлхүүрээ өгөөдөх дөө. Роз, өгөөч. Хурдлаач, өгөөч.

 

Жэр-       Болгоомжтой, хөгшөөн.

 

Роз- Яаж байна аа?

 

Жэр-       Би яагаа ч үгүй шүү дээ.

 

Роз- Ямар чөтгөр нь болоод байна аа?

 

Кр-   Түлхүүрээ яасан юм бэ, Роз?

 

Роз- Би угаасаа чамд түлхүүр өгөхгүй ш дээ, мэдэж байгаа биз дээ?

8.                                               Split

Кев /энд тэр Хедвиг болно/:   Намайг Хедвиг гэдэг. Надад улаан оймс байгаа. Тэр удахгүй ирнэ.

 

Кейс: Юу?

 

Хед:   Тэр... удахгүй... ирнэ.

 

Кейс: Хэн?

 

Хед:   Нэг хүн та нар дээр ирнэ. Харин та нарт энэ таалагдахгүй. Та нар унтаж байхдаа хурхираад байна.

 

Клэр: Бидэнд хэлээч.

 

Хед:   Би уг нь хэлэх ёсгүй. Гэвч эр хүмүүст аймшигтай зүйл хийдэг, тэр та нарыг ч гэсэн тэгнэ. Надад бас цэнхэр оймс байдаг.

 

Клэр: Бид түүний хүнс үү?

 

Кейс: Чи хэдэн настай вэ?

 

Хед:   9.

9.                                                   The Fabelmans

Бур- За, ажиллах зарчим нь ийм, дундах нь цахилгаан дамжуулахад хөдөлгүүрийн доорх энэ хоёр төмөр дугуй хэлхээг гүйцээдэг юм.

 

Эмг- За, юутай вэ, инженер гуай? Цалингаа нэмүүлсэн юм уу? Яасан ч үнэтэй троллейбус авдаг юм бэ дээ?

 

Сэм-       Троллейбус биш ш дээ. Лионелийн галт тэрэг.

 

Бур- Компьютерийнхний цалинг нэмээгүй. Ирэх жил л нэмбэл нэмнэ.

 

Миц-       Саран гэрэлтүүлсэн хүү чинь миний гэрийг эвдэрхий зурагтаар дүүргэж л төлбөрөө төлнө дөө. Зурагт засаж мөнгө олно.

 

Эмг- Хөөе, болгоомжтой. Тогонд цохиулчихав аа. – Байз даа.

 

Бур- Битгий ай.

 

Бүд- Надгүйгээр энэ ганган галт тэргээрээ Флорида явна гэж саналтгүй шүү.

 

Эмг- Хар даа. Шалан дээр суучихлаа ш дээ. Хэн чамайг өргөж босгох юм бэ?

 

Бүд- Хэн босно гэсэн юм? Сэмми Лимитэдээ суугаад Майями явна аа. Асаагаарай.

10.                                                      Shadow Force-1

Синдер:   Чамайг эргээд ирнэ гэж мэдсэн юм. Би чамайг сайн мэднэ.

 

 

Кира: Чи юунд дуртайг минь мэднэ.

 

 

Синдер: Тийм ээ.

 

 

Кира: Би ч бас чинийхийг мэднэ.

 

 

Синдер: Чи сахилгагүй бүсгүй юм.

 

 

Кира: Би тэрнээс ч дор юм мэднэ. Чамайг буутай гэж мэдсэн юм. Доошоо, доошоо. Бүгд доошоо хэвт. Хурдал, хурдал! Буугаа хая. Хурдал. Алив, хурдан хөдөл.

 

 

Синдер: Ингэж олон буудуулахад... -яг бодож байсан шиг л их өвдөж байна шүү.

           Захиалгын хувцас ч хэрэгтэй юм.             Энгийн хантааз өмссөн бол чи толгой руу буудах байсан.      Үгүй ч байж мэднэ.     Эсвэл чи яг зүрхэнд минь...    сум зоохыг хүссэн байх.        Бэлгэдлийн чанартай.      Хуан, энийг дүүргээд өгөөч.

 

 

Back to episodes Go home