Кэн: Гуйж байна! Түүнийг энд байлгахыг зөвшөөрөөч!
Сэйко: Өөрийнхөө гэрт байлгаач.
Кэн: Боломжгүй ээ! Ийм зүйлийг зөвшөөрч чадах нь танай гэр л байна!
Аяасэ: Муур ч байгаа болохоор асуудалгүй биз дээ?
Муур: Наад хог шаартайгаа намайг адилтгахаа боль! Наадах чинь хоол идэж чадахгүй шд!
Сэйко: Тэгээд ч тэр эрэгтэйд нь юу болсон юм?
Аяасэ: Химийн танхим руу буцсан.
Сэйко: Айн?
Аяасэ: "Хана-чан зүгээр бол ямар ч асуудалгүй туршилтын биет байх болно," гэж хэлсэн. Гэхдээ орой болохоор сургуулиас нууцаар гарч ирэх болохоор... Хана-чантай уулзмаар байна гэсэн.
Жижи: Таны сайхан сэтгэлд л найдаж байна! Гуйя!
Зэрэг: Гуйж байна!
Сэйко: Ёстой нэг, загвар байж даварчихсан юм. Хөршүүдэд төвөг удахгүйгээр нялуураарай. Гэснээс бөмбөгөө олсон уу?
Аяасэ: Аан тэр... Тэр зул сарын үеэр ашигладаг чимэглэл байсан.
Сэйко: Солиотой юм.
Аяасэ: Амьтан эсрэг хүйстнээ татахын тулд ашигладаг зүйл байдаг даа.
Сэйко: Тэгвэл яалтай билээ.
Кэн: Огт хүлээн зөвшөөрч чадахгүй нь.
Сэйко: Хоолоо идэх болохоор ширээгээ гарга.
Аяасэ: Окарүн ч бас идчихээд явна биз дээ?
Кэн: За, тэгье.
Муур: Лайтай юм.
Жижи: Момо, үнэхээр гайхалтай хүчтэй байж ээ? Эмээг чамд сүнс зайлуулахыг даатгасан шалтгааныг ойлголоо! Окарүн ч гэсэн! Тэр хувирал гайхалтай биш гэж үү?! Үнэхээр догь байсан! Надад ч бас тийм хүч байсан бол ч.
Кэн: Тэр...
Аяасэ: Ширээ гаргах гэж байгаа болохоор холдоорой.
Жижи: Би ч бас тусалъя!
Аяасэ: Баярлалаа, наад талаас нь барьчих.
Жижи: Мэдлээ!
Аяасэ: Хөөе, саад болоод байна шдээ!
Жижи: Момо, түр хүлээгээрэй. Хог наалдчихаж.
Аяасэ: За, баярлалаа.
Жижи: Өшөө хэлээч?
Аяасэ: Зүгээр л холд.
Жижи: Дахиад нэг хэлбэл холдъё.
Аяасэ: Яасан ч хэлэхгүй.
Таро: Миний хайртай болсон нэгэн. Юу ч болж байсан тавихгүй! Одоо энд юу ч хийхгүй бол би насан туршдаа харамсах болно!
Кэн: Аяасэ-сан! Хог байна! Авчихлаа, уучлаарай.
Аяасэ: Баярлалаа. Яасан юм бэ?
Кэн: Би ухрахгүй гэж шийдсэн юм. Шударгаар тэмцэлдэнэ гэж шийдсэн.
Аяасэ: Юутай?
Кэн: Чамайг л харж байгаа Уулзсан өдрөөсөө хойш одоог хүртэл Чамд хайртай гээд хашхирмаар байна Маргаашийг өөрчлөх гээд үзье
Аяасэ: Хөөе, эргүүнүүд ээ. Садаа болоод байна.
Сэйко: Шуугихаа боль! Тоос босгоод байна!
Кэн/Жижи: Уучлаарай!
Сэйко: Бас Момо, амралтын өдөр Жижигийнх руу явах болохоор дотуур хувцсаа сайтар бэлдээрэй.
Аяасэ: Хөөе! Яагаад тийм зүйл яриад байгаа юм?
Кэн: Аяасэ-сан? Жижи-саны гэр лүү? Яагаад!?
Аяасэ: Юу? Хэлээгүй билүү? Жижигийн гэр хараагдсан болохоор зайлуулж өгөхийг хүссэн. Тэгээд манайд ирсэн юм.
Кэн: Тэгээд та хоёр л явах бодолтой байсан юм уу?
Аяасэ: Мэдээж тийм биш. Чамаас асуух бодолтой байсан. Би ганцаараа очвол нэг л тавгүй.
Кэн: Тэгвэл хурдхан хийцгээе! Хурдхан шийдээд, хурдхан Жижи-саныг гэрт нь хариулъя!
Жижи: Баярлалаа хө!
Аяасэ: Яасан бэ? Юу болсон?
Эм: Баларлаа! Шөнө сургууль үнэхээр аймаар юм!
Эр: Дураараа орж болохгүй юм биш үү?
Эр2: Зүгээр ээ, сүнс дуудах тоглоом л тоглоно.
Эр: Би бичлэг хийнэ.
Эр2: Айн? Хүлээгээрэй, нэг зүйл сонсохгүй байна уу?
Эм: Болиоч дээ.
Эр2: Худлаа. Нээрэн үү?
Эм2: Юу вэ? Үгүй ээ!
Таро: Садаа болоод байна, холд!
Бичиг: Камигоэ хотын буудал
Таро: Хүлээж байгаарай, Хана! Одоо уулзахаар очиж байна! Хана!
Аяасэ: Ирэхгүй байна. Хэдийн 4 цаг болчихлоо. Зүгээр дээ, түүнийг ирэх хүртэл хамт хүлээх болно. Заавал ирэх болно. Зүгээр дээ.
Таро: Уучлаарай, Хана оройтчихлоо.
Хана: Таро. Хайртай шүү.
Аяасэ: Унтчихсан байна. Юу? Хөөе! Ирсэн юм бол хэлээд сэрээ л дээ!
Таро: Баярлалаа, Момо-сан! Түүнтэй хамт хүлээж байжээ! Өнөөдөр олон зүйл болоод хоцорсон ч, маргаашаас заавал цагтаа ирнэ ээ.
Аяасэ: Өдөр бүр ирэх гээ юу?
Бичиг: Жижигийн өрөө - Орохыг хориглоно
Жижи: Хараал ид, өнөөдөр ч бас унтаж чадахгүй байна. Түүнээс болж.
Бичиг: 12-Р АНГИ Хараагдсан байшин руу явцгаая
Аяасэ: Гэж харагдуулаад, үүнийг нь авна! Окарүн, чөтгөр тоглохдоо үнэхээр муу юм аа!
Кэн: Та нар л муухай зантай төдий!
Аяасэ: Гэнэн юм биш үү? Гэнэн!
Жижи: Гэнэн Окарүн үнэ цэнгүй!
Кэн: Дахиж тоглохгүй!
Аяасэ: Ёстой нэг, наргиж байна шдээ!
Жижи: Окарүн, чихэр өгье! Эрч хүчтэй байгаарай!
Аяасэ: Хөөх, дурсамж сэргэчихлээ. Үүнд дуртай шүү!
Жижи: Зөндөө авчирсан болохоор Момо ч бас идээрэй! Нээрэн тэндхийн чихрийн дэлгүүрийг одоо ч байгаад гайхсан шүү!
Аяасэ: Тэндхийн эмээ өөрчлөгдөхгүй байгаа биз?!
Жижи: "Май хариулт чинь 500'000 иен" гэсээр л байна билээ. Үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү, Креми Мами шиг л!
Кэн: Ийм зүйл бодож байгаа өөртөө дургүй хүрчихлээ. Өөрийнхөө өчүүхэн дотортойд уур хүрч байна. Гэхдээ энэ мэдрэмжийг дарж чадахгүй нь. Ямар нэг зүйл бодож анхаарлаа сарниулахгүй бол. Төмсгөө буцааж авахад төвлөр! Төмсөг... төмсөг... төмсөг... Төмсөг... Төмсөг, төмсөг, төмсөг, төмсөг, төмсөг... Төмсөг, төмсөг, төмсөг, төмсөг, төмсөг, төмсөг...
Аяасэ: Окарүн, яасан бэ?
Кэн: Төмсөг минь!
Аяасэ: Окарүн бөмбөгнийхөө талаар хэтэрхий их бодох юм.
Кэн: Үгүй ээ, тийм биш! Энэ бол...
Жижи: Хөөе, их сонирхож байлаа. Хэзээнээс 2-р сувгийн наргиан алдартай болчихсон юм?
Аяасэ: Тийм биш ээ. Олон шалтгаан байгаа.
Жижи: Тэгвэл би өөр зүйл алдартай болгоно оо. Бөгс хавчилт!
Аяасэ: Үгүй ээ. 2-р сувгийн наргиан алдартай болоогүй ээ.
Жижи: Вамо ла!
Аяасэ: Наадах чинь Казүгийнх.
Кэн: Арчаагүй! Арчаагүй юм, Кэн! Гэхдээ энэ маягаараа миний зүрх тэсэхгүй нь! Аяасэ-саны сонирхлыг татах сэдэв ярих хэрэгтэй. Цүчинокогийн талаар ярьцгаая!
Жижи: Хөөх!
Аяасэ: Цүчиноко? Сонсмоор байна!
Кэн: UMA төсөөллийн амьтан биш! Үнэндээ 100 жилийн өмнөх хүртэл Горилл хүртэл UMA байсан! Харин би Цүчиноког дараагийн Горилл болох UMA байх болно гэж харж байна!
Бичиг: Онцлох мэдээ - Цүчинокогийн талаарх үнэн
Жижи: Нээрэн манай тосгонд аварга могойн домог байдаг.
Бичиг: Нэр алдар нь түгсээр байгаа өндөр хүчдэлийн хүч
Жижи: 200 жилийн түүхтэй хийд аварга могойг шүтдэг бололтой байсан. Цүчиноко хийд гэж дуудагддаг!
Аяасэ: Хөөх! Тэр хийд рүү чинь явж үзье. Цүчиноко аварга могойг хармаар байна!
Жижи: Ёстой нэг, найдваргүй юм аа. Надаас бүү холдоорой?
Кэн: Баларлаа! Анхаарал татах сэдэв! Занданшуулсан Каппа! Тийм зүйл ч шүтдэг хийд байдаг. UMA шүтдэг хийд тийм ч ховор биш. Ямар байна? UMA хийдийн домгийн тухай яриаг эргүүлчихлээ!
Бичиг: Хүн иддэг аварга өт, Гүн шумбадаг, Олон хүн цугласан газарт гарч ирдэг!
Жижи: Нээрэн үү? Үнэхээр аюултай юм биш үү? Тэгвэл Каппа байдаг юм байна шд! Хүлээ, тэгвэл Несси? Зураг байна шд! Би байгаа гэж боддог! Хармаар байгаа болохоор!
Кэн: Нессигийн зургийг мэс заслын зураг гэж хэлдэг. Тэрийг хуурамч гэдгийг мэдэж байгаа ч, би саяхан өөрийнхөө нүдээр харсан!
Жижи: Нээрэн үү? Би бас хармаар байна!
Кэн: Айн? Нээрэн анх удаа юм байна
Жижи: Үнэхээр оршдог байжээ!
Кэн: Аяасэ-санаас өөр ярилцах хүнтэй байгаа минь.
Жижи: Ийм яриа анх удаа болохоор.
Кэн: Хөгжилтэй байна!
Жижи: Хөгжилтэй байна! Окарүн, гайхалтай юм! Олон зүйл мэддэг юм байна шд! Найзын хувьд хүндэлж байна шүү!
Кэн: Н-Найз.
Жижи: Айн? Биш юм уу? Үнэхээр цочирдлоо, бас сорогдчихлоо. Момогийн найз биз дээ? Тийм бол намайг ч бас найзынхаа тоонд оруулаач?
Кэн: Уучлаарай, би болхи болохоор.
Аяасэ: Тэгж хэлэхээ боль гэж хэлсэн шдээ!
Жижи: Айн? Юу гэсэн үг юм? Яагаад?
Аяасэ: Жижи мэдэхгүй байсан ч болно!
Жижи: Момо хүртэл намайг гадуурхаж байна!
Кэн: Яагаад илүү муухай хүн биш юм бол? Ийм сайн хүн байхаар, би...
Аяасэ: Хөөе, хөөе, хөөе, хөөе, хөөе! Халуун рашааны гудамж байна шдээ!
Жижи: Аавын ажлаас болоод...
Аяасэ: Аав чинь багш биш билүү?
Жижи: Ойролцоох их сургуульд галт уулын талаар судалж байсан юм. Тэгээд бид нүүж ирсэн юм.
Аяасэ: Галт уул гэж, дэлбэрдэггүй юм уу?
Жижи: 200 орчим жилийн өмнө дэлбэрсэн гэх тэмдэглэл байсан. Тэр үеэс хойш унтраа байсан бололтой.
Аяасэ: Аан.
Кэн: Арай бид...
Аяасэ: Сонсохыг хүсэхгүй байна.
Жижи: Тийм ээ! Тийм ээ! Ийшээ! Ямар байна, Момо? Ямар нэг сонин аура мэдрэгдэж байна уу?
Аяасэ: Чи хэр их тамиртай юм бэ? Юу ч харагдахгүй байна. Ер нь бол хэт энгийн байна.
Жижи: Нээрэн үү? Сүнс зайлуулагч нар бүгд муу байна гэсэн юм сан!
Аяасэ: Бас би амармаар байна. Ам цангачихлаа.
Жижи: Хүлээ, үнэхээр юу ч харахгүй байна уу? Үнэхээр үү?
Аяасэ: Үнэхээр үнэн.
Кэн: Хүлээгээрэй, Аяасэ-сан.
Аяасэ: Окарүн ч бас хурдан ороорой!
Кэн: За. Ямар байна, Аяасэ-сан? Хачин аура мэдрэгдэж байна уу?
Эм: Ямар байна?
Кэн: Зурагт өөрөө асчихлаа!
Аяасэ: Би асаасан юм.
Кэн: Айлгачих юм! Яагаад гэнэт зурагт асаасан юм бэ?
Аяасэ: Уйдаад байсан юм чинь. Энд хийх зүйл алга.
Эм: Боллоо! Студи руу буцъя!
Жижи: Айн? Намайг сэжиглээд байгаа юм уу?
Аяасэ: Тийм биш ээ. Сүнс зайлуулагч нар ирчхээд "баларчээ" гэсэн биз дээ? Миний таамаглалаар бол одоо сүнс нар нуугдаж байна. Турбо эмээгийн үед ч тийм байсан. Сүнсний хүч сул байвал бид ч анзаарахад хэцүү. Амархан нуугдчихдаг юм. Өөрөөр бол... хэт амархан ажил юм биш үү?
Жижи: Догь юм! Момо хатагтай! Мөрийг чинь бариад өгье!
Кэн: Хөөе!
Аяасэ: Татгалзах шалтгаан алга. Жүүс уумаар байна. Чихэрлэгийг!
Жижи: Яг одоо бэлдээд ирье!
Кэн: Хүрсэн... мөрөнд нь...
Аяасэ: Ямартай ч амаръя. Окарүн ч бас суугаач. Сүнс угаасаа шөнө болохоор гараад ирэх болохоор амарч болох дээрээ амраад ав.
Кэн: За.
Аяасэ: Тийм болохоор халуун рашаан руу явчхаад ирье!
Кэн: Айн? Халуун рашаанд ормоор байгаа болохоор сүнс алга гэж хэлсэн юм уу?
Аяасэ: Тийм биш ээ! Үнэхээр алга байна! Жижитэй эвтэй байгаарай.
Кэн: Айн? Үнэхээр явах гэж байгаа юм уу? Сүнс гараад ирвэл яах юм бэ?
Аяасэ: Зүгээр ээ! Үдэш болохоор буцаад ирнэ! Явлаа шүү! Гоё доо!
Кэн: Хүлээ, Аяасэ-сан!
Аяасэ: Тийм ээ!
Жижи: Момо хатагтай! Чихэрлэг шүүс аваад ирлээ. Айн?
Кэн: Аяасэ-сан халуун рашааны гудам руу явчихсан.
Жижи: Нээрэн үү? Би ч бас хамт явахыг хүссэн юм сан! Хөл бөмбөг тоглох уу? Нэг хуураад... Тийм ээ, зөв! Сайн юм! Одоо шууд наашаа өшиглө дөө! Бөмбөгийн хажууд тулгуур хөлөө тавьж, дотор талаар нь өшиглөөрэй!
Кэн: Аа, уучлаарай!
Жижи: Зүгээр дээ! Май!
Кэн: Уучлаарай! Өрөвдөлтэй юм. Аяасэ-сан байгаагүй нь яамай даа! Гэхдээ энд бэлтгэл хийвэл, дараа Аяасэ-санд харуулж чадах байх!
Аяасэ: Гайхалтай, Окарүн! Догь юм!
Жижи: Хөөе, хөөе, Окарүн!
Кэн: Уучлаарай.
Жижи: Момод хайртай юм уу?
Кэн: Айн?
Аяасэ: Тэд эвтэй байгаа болов уу. Окарүн анх удаа эрэгтэй найзтай болсон болохоор би байвал саад болох биз. Ашгүй дээ, Окарүн.
Жижи: Момо хөөрхөн шүү дээ.
Кэн: Аяасэ-сан миний анхны найз минь.
Жижи: Хөөе, дамжуул!
Кэн: Хүндэлдэг, надад их чухал хүн!
Жижи: Сайхан дамжууллаа! Чухал хүн, хүндэлдэг байх нь ээ. Би Момогийн царай, зан аашт нь үнэхээр дуртай.
Кэн: Би ч бас!
Жижи: Айн? Чи хүндэлдэг гэж хэлсэн шд!
Кэн: Нэмэх нь хүндэлдэг гэсэн үг!
Жижи: Шударга бус юм биш үү? Тэгвэл би нэмээд Момогийн нүдэнд хайртай! За би яллаа!
Кэн: Ю... Тэгвэл би түүн дээр нэмээд аманд нь хайртай! За! Би яллаа!
Жижи: Болохгүй ээ! Наадхыг чинь тооцохгүй!
Кэн: Тооцохгүй гэж байхгүй!
Жижи: Би царайнд нь дуртай гэж эхэлж хэлсэн болохоор чинийхийг тооцохгүй!
Кэн: Тэгвэл чиний нүдэнд нь хайртай гэсэн чинь ч болохгүй!
Жижи: Би бол зүгээр! Би Момогийн багын найз! За, би яллаа!
Кэн: Ялчихлаа.
Жижи: Айн? Юунд? Шууд ялсан гэж хэлж болохгүй шдээ!
Кэн: Энэ бол... За, уучлаарай.
Жижи: Юу вэ?
Аяасэ: Толгой эргээд эхэллээ, гаръя даа. Өргөн газар байж хана өндөртэй болохоор орчноо харж чадсангүй шүү.
Жүриа: Өө, хүнтэй байжээ.
Жүичи: Нэлээн халуухан охин байна шүү!
Аяасэ: Юу вэ!?
Жижи: Чи ч бууж өгөхгүй юм аа! Гэхдээ зоригийг чинь хүлээн зөвшөөрье!
Кэн: Болоогүй байна! Бууж өгөхгүй шүү!
Жижи: Хөөе, найзын хувьд гар барья!
Кэн: За, яахав.
Жижи: Барьчихлаа!
Кэн: Чамайг даа! Ийм шударга бус зүйлд Аяасэ-сан дургүй!
Жижи: Ялагдлаа зөвшөөр, Окарүн!
Кэн: Үгүй ээ! Бууж өгөхгүй шүү!
Жижи: Окарүн!
Кэн: Жижи-сан зогс! Тэрийг хар даа!
Жижи: Юу вэ?
Кэн: Тэр! Хар даа! Тэндэх сонин биш байна уу? Үүдний хажууд өрөө байгаагүй биз дээ?
Жүичи: Залуухан охин, жаахан юм байж ганцаараа холимог рашаанд орж байгаа юм уу?
Бичиг: Эр/Эм холимог халуун рашаан
Аяасэ: Тийм зүйлийг яаж уншдаг юм бэ!
Жүгэмү: Халуун юм.
Жүманүэл: Шар айраг байсан бол ч!
Жүхико: Диваажин!
Жижи: Огт анзаарсан шүү. Чиний зөв байна. Гаднаас харахад байсан байж. Энд ямар нэг зүйл байх нь хачин юм.
Кэн: Хоосон орчин байна.
Аяасэ: Баларлаа. Яах вэ? Яг одоо гармаар байтал, тэд саад болоод гарахад хэцүү юм. Баларлаа! Хурдан гарах хэрэгтэй. Толгой эргээд байна!
Жижи: Эвдээд үзье.
Кэн: Болох юм уу?
Жижи: Болохгүй байх. Түрээсийнх, гэхдээ хийхээс өөр аргагүй биз дээ? Ямар нэг шалтгаан байх ёстой. Эцэг эх минь тийм болсон шалтгаан!
Жүичи: Охин минь, матар гэж мэдэх үү?
Аяасэ: Айн? Матар гэнэ ээ? Гүрвэл шиг харагддаг уу?
Жүичи: Тийм биш ээ! Холимог рашаанд их гарч ирж нүцгэн эмэгтэйг онилдог нөхдүүд.
Аяасэ: Ийм олон хүнийг онцгой хүчээрээ дийлж чадах болов уу? Чонын сүргийг удирдагчийг нь ялахад бутардаг гэж сонсож байсан ч. Баларлаа!
Back to episodes Go home