Dandadan S1 11

Сэйко: Би ажиглаж байх болохоор больж болохгүй шүү!

Аяасэ: Пуужин хөдөлгүүрийн хавхлага. Сайн уу? Пуужин хөдөлгүүрийн хавхлага байна.

Жижи: Айн? Момо юу?

Аяасэ: Жижи?

Сэйко: Ёо, ирээ шив. Танай ээжээс сонссон.

Аяасэ: Айн? Юу вэ? Яагаад энд байгаа юм?

Кэн: Хэн бэ?

Сэйко: Тэр бол Момогийн багын найз... анхны хайр нь байгаа юм.

Кэн: Аяасэ-саны анхны хайр? Догь юм. Байгаа байдлаас нь харахад спортын хүн болох нь мэдрэгдэж байна. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Аяасэ-саны сайн хүн гэхээр нэлээн дажгүй залуу байх.

Жижи: Момо, хөөрхөн юм аа! Чиний гаргаж буй царай... үнэлж барамгүй! Уулзалгүй уджээ, Момо. Эхлээд тэврэх үү?

Аяасэ: Ядаргаатай юм. Энэ юу вэ?

Жижи: "Ядаргаатай" гээд хэлүүлчихлээ! Өшөө өгөөч!

Аяасэ: Окарүн, түүнийг алахад туслаач.

Сэйко: Жижи уулзалгүй уджээ.

Жижи: Оройн мэнд! Уулзаагүй удсан байна! Үргэлжийн үзэсгэлэнтэй хэвээр байх шив, эмээ!

Сэйко: Нэлээн гоц ухаантай болж өсжээ. За ороод ир.

Аяасэ: Айн? Хүлээ, юу болоод байгаа юм бэ?

Сэйко: Юу? Ойлгомжтой юм биш үү? Өнөөдрөөс хамтдаа амьдарна.

Аяасэ: Юу? Яагаад вэ? Яасан ч үгүй!

Жижи: "Хэзээ ч үгүй" гэдэг чинь надад сайны илэрхийлэл !

Сэйко: Чи гоц ухаантан уу?

Жижи: Угтан авсанд баярлалаа!

Аяасэ: Хөөе! Миний зөвшөөрлийг авахгүй юм уу?!

Кэн: Хамтдаа амьдрах?

Айра: Хэтэрхий хэвийн бус юм. Дахиад шинэ чөтгөр нэмэх гээ юу? Арай бага багаар хамтрагчаа нэмж удахгүй болох эцсийн дайн Рагнарокт бэлдэж байгаа байх нь ээ?

Кэн: Тийм биш байх.

Айра: Тэгэхийг чинь зөвшөөрөхгүй шүү, Аяасэ Момо!

Аяасэ: Чи бас яачхаа вэ?

Айра: Чиний төлөвлөгөө илт байна! Одоо харийнхан гэх аюул байгаа болохоор хамтарч байгаа ч, гэхдээ дууссаны дараа чиний ээлж шүү!

Аяасэ: Юу? Энэ одоо ч ингэсээр байгаа юм уу?

Кэн: Тийм бололтой.

Айра: Би ч бас хамтрагчаа цуглуулж, чамтай Рагнарокт үзэлцэх болно! Баяртай!

Кэн: Баяртай.

Аяасэ: Ядаргаатай зүйлс нэг дор олон болчихлоо!

Кэн: Би ч бас харилаа.

Аяасэ: Өө, за. Болгоомжтой яваарай.

Кэн: За.

Аяасэ: Хөөе, Окарүн.

Кэн: Айн? Юу вэ?

Аяасэ: "Маргааш уулзъя!" Өнөөдөр чиний хэлэх ээлж!

Кэн: Юу? Ээлж байгаа юм уу?

Аяасэ: Байгаа! Зүгээр л хэл!

Кэн: Нөгөө... За. Маргааш... уулзъя.

Аяасэ: За.

Кэн: За.

Аяасэ: Хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад Жижи манайд амьдарч байгааг олигтойхон тайлбарла.

Жижи: Эмээгийн хоол амттай юм аа!

Сэйко: Чи гоц ухаантан уу?

Аяасэ: Намайг сонсож байна уу?

Сэйко: Хэлсэн шдээ. Жижигийн эцэг эх хоёулаа эмнэлэгт хэвтчихсэн.

Аяасэ: Яагаад манайх гэж? Ийм үед хамаатныхаа гэрт очдог шдээ.

Сэйко: Чи ч цэвдэг юм аа. Нийгэмд бие биедээ туслах хэрэгтэй шдээ.

Жижи: Эмээ, үнэхээр догь юм аа.

Сэйко: Хөөе, Жижи. Чи үнэхээр гоц ухаантан юм аа. Зөндөө идээрэй!

Жижи: Баярлалаа!

Аяасэ: Эмгэний сэтгэлийн утсыг атгачихсан төдий биз дээ?!

Сэйко: Тэнэглэхээ боль. Хэн ч намайг удирдаагүй

Жижи: Эмээ үнэхээр өхөөрдөм юм аа!

Сэйко: Жижи чи хэр их гоц ухаантан юм бэ? Зөндөө идээрэй.

Жижи: Баярлалаа!

Аяасэ: Гарцаагүй хачин байна.

Жижи: Баярлалаа!

Аяасэ: Сонин гэж хэлж байна! Бид тийм дотно байсан билүү?

Жижи: Бага ангид байхдаа би чамайг дооглож байсан байх аа. Одоо болсон хойно ч гэлээ үнэхээр харамсаж байна. Би... сүнс харж чаддаг болчихсон.

Аяасэ: Арай төмсөг олоогүй биз?

Жижи: Төмсөг? Би сая наргиа хэлсэн үү?

Аяасэ: Үгүй ээ, март даа.

Жижи: Би нүүсэн болохоор дунд ангидаа өөр сургуульд сурсан байх аа? Нүүж очсон газар минь уулсын дунд. Би байгальд их дуртай. Шинэ байр минь том цэвэрхэн болохоор анхандаа хөөрчихсөн байсан. Гэхдээ бага багаар нэг зүйл хачин байгааг анзаарч эхэлсэн. Сайн тайлбарлаж чадахгүй байгаа ч. Тэнд үлдээсэн байсан зүйлс, угаалгын өрөө, ванн гээд... Энгийн зүйлсээс өөр байсан. Эцэг эхдээ хэлсэн ч намайг сонсоогүй. Би ч бас өөрийгөө эндүүрч гэж бодоход хүрсэн. Тэгээд мэдээгүй дүр эсгэж амьдарч ирсэн. Гэхдээ намайг хар гэж байгаа юм шиг л тод байсан. Зориуд миний өмнө гарч ирсэн. Түүнээс хойш үргэлж харж байгаа. Эцэг эхийн минь бие тэр өдрөөс хойш муудаж эхэлсэн. Тиймээс алдартай гэгддэг сүнс зайлуулагчаас зайлуулж өгөхийг хүссэн. Тэгтэл 5 хүний 3 нь амиа хорлочихсон.

Бичиг: 6-р сар Нарны гэгээ барилга, Нас барсан үеийн зураг

Бичиг: 12-р сар Могойн хөндий, нас барсан үеийн зураг

Бичиг: 4-сар Хойд уулын зам, нас барсан газрын зураг

Жижи: Мэргэжлийн сүнс зайлуулагч нар ч ариусгаж чадаагүй. Тэдгээр хүмүүсийн сүүлийн найдвар гэж хэлж байсан нь... Момогийн эмээ байсан юм.

Аяасэ: Тийм байжээ. Тийм бол эртхэн хэлээч! Тэр эмгэн чамайг ирэхийг ч хэлээгүй. Гэхдээ манайд ирсэн чинь зөв байх.

Жижи: Момо. Уучлаарай.

Аяасэ: Болчихгүй юу? Юун уучлаарай вэ?

Жижи: Олон зүйлд. Өнгөрсөнд дооглосон гэх мэт. Ийм аюултай зүйлд хутгаж байгаад.

Аяасэ: Уучлалт гуйх юм бол анхнаасаа гуйх хэрэггүй. Зүгээр ээ. Манай эмээ хүчтэй. Тийм хорон сүнсийг нэг цохилтоор л ялчихна.

Сэйко: Би хийхгүй юу.

Аяасэ: Айн?

Сэйко: Хэлсэн шдээ, миний хүчийг Камигоэ хотод л ашиглаж болдог. Энэ удаагийн хүсэлтийг чи дааж ав.

Аяасэ: Юу гэсэн үг юм? Сонсоогүй юм байна!

Жижи: Хүлээж бай! Сая эмээгээ "эмгэн" гэсэн үү??

Сэйко: Сүнс хардаггүй байсан хүн хардаг болсон. Магадгүй "төмсөг" хамааралтай байж болох юм. Энэ хүсэлтийг хүлээж авбал хүссэнээр чинь дүрэмт хувцас авч өгье. Хараагдсан байшинг дэлбэлж хаячхаад ир.

Бичиг: 11-Р АНГИ: Анхны хайрын эзэн

Жижи: Сайн уу?! Өнөөдрөөс шилжээд ирлээ! Бү-бү-бүүм! Энжожи Жи. Жижи гэж дуудаарай!

Эм: Догь юм аа!

Эм2: Царайлаг юм!

Эр: Энжожигийн эцэг эх...

Жижи: Чи хөөрхөн юм аа!

Эр: одоо хоёулаа эмнэлэгт байгаа.

Жижи: Баларлаа, холбогдох дугаараа өгөхгүй бол үхэх нь!

Эр: Олон тал дээр хэцүү байгаа болохоор бүгд түүнд туслаарай. Аяасэгийн хажууд суучих. Та нар хамаатан биз дээ?

Жижи: Үгүй ээ! Бид гэр бүл!

Аяасэ: Тийм ч биш байх шүү.

Мико: Хэт хөнгөмсөг юм.

Жижи: Сүлбүүлчихлээ! Гоо бүсгүйн хатуу үгийг хүлээн авлаа!

Мико: Гоо бүсгүй? Момо, энэ сайн залуу байна шд.

Мүко: Халуухан юм.

Жижи: Хөөе! Супер халуухан гээч! Гомдлоо! Хүлээ, улам л татагдаад байх юм. Чи хэт хөөрхөн болохоор.

Мүко: Энэ хүн юу вэ? Үнэхээр инээдтэй юм!

Жижи: За!

Мико: Тэгээд, тэр хэн юм?

Аяасэ: Юу гэж хэллээ гээд... бага ангиасаа найзалсан багын найз маягийн нэгэн.

Жижи: Бид хамтдаа амьдардаг!

Мико: Юу? Нээрэн үү?

Аяасэ: Хөөе, болиоч! Хачин цуу яриа тарчихна! Дэс дараагаар нь тайлбарлая.

Мико: Хүлээ, Момо...

Аяасэ: Тийм биш ээ.

Жижи: Хайрын... хайр! Момо бид хоёр эцэг эхүүд маань зөвшөөрсөн харилцаатай!

Эм: Хамтдаа амьдардаг?

Эм2: Нээрэн үү?

Мүко: Тэгж болохгүй шүү! Момод Окарүн байгаа!

Эр: "Атаархал" гэдэг нь нэр үг юм. Жишээлбэл "бусдын аз жаргалд атаархах".

Кэн: Сонирхол татаад байна. Аяасэ-саны анхны хайр... Одоо ч түүнд сайн болов уу? Тэр хүн ч бас Аяасэ-саныг Момо гэж дуудаж хөөрхөн гэсэн. Арай бие биедээ сайн гэж үү?

Эр: "Үзэсгэлэнтэй, догь" гэдэг үгс ч нэр үг..

Кэн: Хэрвээ Аяасэ-сан түүнтэй үерхчихвэл.. надтай дотно байхаа болих болов уу? Тэр хүний сонирхдог зүйлсэд дуртай болж ер бусын зүйлсийг сонирхохгүй болох байх. Амралтын цагаар ер бусын зүйлс ч ярьж чадахгүй болж. Аяасэ-сантай хамт байж чадахгүй болох байх. Би ч бүтэхгүй юм даа. Гутранги зангаа хая, Кэн! Одоо тийм зүйл бодохоос илүү өөрийгөө бэлтгэх нь эхэнд!

Аяасэ: Байна шд. Юу вэ? Шинэ онцгой дайралтын бэлтгэл үү?

Кэн: Аяасэ-сан хэдийн өдрийн цайгаа уучихсан юм уу?

Аяасэ: Энд иднэ.

Кэн: Айн?

Аяасэ: Чамайг дахиад хачин зүйл хийхгүй байхаар ажиглах болно.

Кэн: Ажиглана гэнэ ээ? Ширатори-сантай болсон хэрэг миний буруу биш шдээ.

Аяасэ: Окарүн өдрийн цайгаа уусан уу?

Кэн: Хараахан уугаагүй.

Аяасэ: Хоёр гар чинь завгүй байгаа бол... би хооллоод өгье.

Кэн: Айн? Болох юм уу?

Жижи: Момо! Юу? Өчигдөр Момогийнд байсан хүн байна шдээ. Найз нь уу?

Аяасэ: Яасан? Мико тэр хэдтэй идэхгүй байсан юм уу?

Жижи: Өө? Момо-чан хардаа юу? Өхөөрдөм юм!

Аяасэ: Харагдаач.

Жижи: Хар даа! Йогуртын амттай помпи!

Аяасэ: Юу вэ?

Жижи: Бэлэг шүү!

Кэн: Нэмэргүй нь. Цаашид тэр хүнтэй дотно байхыг Аяасэ-саныг харж тэсэхгүй нь. Дахиж харахгүй байя. Миний хувьд ч, Аяасэ-саны хувьд ч тэр нь хамгийн зөв сонголт.

Таро: Бууж өгөхгүй шүү!

Кэн: Аяасэ-сан! Аймаар юм!

Таро: Замаас холдооч! Хэн ч намайг зогсоож чадахгүй шүү!

Аяасэ: Айн? Энэ удаад юу вэ?

Жижи: Хөөх, тэр юу вэ? Аймаар юм!

Аяасэ: Зогс, хагас нүцгэн золиг минь!

Жижи: Момо, зугтаарай!

Таро: Замаас холд!

Жижи: Момо!

Аяасэ: Юу ч болсон хамаагүй шүү! Окарүн! Түүний бөмбөг... Алтан юм байна!

Жижи: Момо, миний ард нуугд!

Аяасэ: Жижи, тайвшир!

Жижи: Түр хүлээ!

Аяасэ: Зугтаалгахгүй шүү!

Таро: Энэ зэрэг юу ч биш!

Аяасэ: Окарүн!

Кэн: Аяасэ-сан!

Аяасэ: Түүнийг зогсоо!

Жижи: Момо! Надаас сайн бариарай!

Кэн: Хүлээ, хөөе чи! Аяасэ-санаас холдооч! Дургүй хүрч байна шүү. Түүнээс холдохыг хүсэж байна шүү.

Таро: Чи муу! Намайг зогсоохыг хүсэж байгаа байх, гэхдээ би зогсохгүй!

Кэн: Гутарчихлаа.

Жижи: Өөр мангас гараад ирлээ!

Аяасэ: Окарүн! Окарүн!

Кэн: Момо-чан! Цахилгааны утас! Момо-чан! Тэр хаана байна?

Аяасэ: Тэнд байна! Баярлалаа, Окарүн! Аврагдлаа!

Жижи: Мангасад баригдчихлаа! Момог би хамгаална!

Аяасэ: Болиоч! Окарүн манай тал! Түрүүн хамт байсан шдээ!

Жижи: Худлаа! Нээрэн үү?

Аяасэ: Эхэлье! За, Окарүн сайн хичээгээрэй! Жижи ч бас тусал! Бууж өгөөч, новш оо! Энэ хэвээрээ удаанаар татна шүү!

Таро: Үгүй ээ! Би бууж өгөхгүй! Бууж өгмөөргүй байна!

Аяасэ: Сэжгийн юм!

Таро: Нэгдээд!

Жижи: Момо, зугтчихлаа!

Аяасэ: Окарүн, араас нь! Нэмэр алга. Алдчихлаа.

Жижи: Гайхалтай. Хувирчихлаа.

Кэн: Яах вэ? Ийм байхад хаашаа явсныг нь мэдэж чадахгүй нь.

Аяасэ: Ийшээ!

Кэн: Айн? Юу вэ? Аяасэ-сан түрүүнээс хойш юу хийгээд байгаа юм? Энд үү? Ийм газарт зөвшөөрөлгүй орж болж байгаа юм уу?

Таро: Хараал идмэр. Ойрхон байхад.

Кэн: Аяасэ-сан яаж түүний явах зүгийг мэдсэн юм?

Жижи: Нэлээн ядарсан харагдаж байна?

Аяасэ: Түүнийг хэдэн хэсэг болоод зугтахад зүрхийг нь авчихсан юм. Тэгээд цохиод үзтэл түүний шаналах хоолойг сонссон юм.

Кэн: Аймаар юм!

Жижи: Хөөх! Муугүй шүү!

Кэн: Бага зэрэг өрөвдчихлөө.

Аяасэ: Чамайг бариад идэх гэсэн юм биш. Зугтахгүй гэж амлах юм бол зүрхийг чинь буцааж өгье. Хариуд нь төмсгөө харуулчих уу? Магадгүй найзынх минь байж магадгүй.

Кэн: Аяасэ-сан илүү соёлтой хэлээрэй.

Жижи: Ойрд ийм наргиа алдартай болчихсон юм уу?

Хана: Таро, энэ хоолой Таро мөн үү?

Таро: Хана! Хаана байна, Хана? Хана!

Хана: Болохгүй ээ! Ирж болохгүй! Буцаад яв, Таро!

Таро: Үгүй ээ! Би бууж өгөхгүй! Би Ханаг орхихгүй!

Аяасэ: Юу вэ? Юу болоод байна аа?

Таро: Олчихлоо! Эцэст нь олчихлоо!

Хана: Яагаад ирсэн юм? Өөрийгөө ийм аюулд оруулан байж яагаад?

Таро: Хайртай болохоор гэдэг нь ойлгомжтой шдээ! Би чамтай учраад бүх зүйл минь өөрчлөгдсөн. Саарал өнгөтэй байсан миний ертөнц чиний ачаар, өнгөлөг болж харагдаж эхэлсэн!

Хана: Болохгүй ээ! Бидний хийгдсэн огноо тэс өөр! Амьдрах ертөнц минь өөр! Миний үүрэг дууссан! Хурдан буцаад яв. Чамайг хүртэл хог болгочихно!

Таро: Хамаагүй ээ. Өөрийнхөө хайртай болсон нэгнийг юу ч болж байсан тавихгүй! Хамтдаа зугтъя! Одоо энд юу ч хийхгүй бол би насан туршдаа харамсах болно!

Хана: Таро!

Кэн: UMA бүгд утгагүй гэж хэлдэг ч, "Үл мэдэгдэх биет" болохоор, биологийн хувьд ч үл мэдэгдэх хэвээрээ байгаа!

Аяасэ: Гэнэт яагаа вэ?

Жижи: Окарүн халуун байна шүү! Дараагийн ангид: Хараагдсан байшин руу явцгаая!

Аяасэ: Тэгээд, гэнэт яасан юм бэ?

Кэн: Өөрөөр бол би бууж өгөхгүй шүү!

Back to episodes Go home