Бичиг: 10-Р АНГИ: Үхэр соруулж байхыг харж байсан уу?
Хатан: Та нар намайг басаад байна уу? Дахиад нэг асууя. Дээрэлхүүлсэн юм уу?
Зэрэг: Үгүй ээ.
Бичиг: Сургуулийн сувилагч Хатан багш
Хатан: Нуугаад байлгүй үнэнээ хэл. Би гадуурхахыг тэвчдэггүй юм. Би та нарын тал.
Зэрэг: Баярлалаа.
Эр: Хатан багш аа, багш нарын өрөөнд утсаар ярья гэнэ.
Хатан: Муу халзан! Тогшихгүй хаалга нээхээ боль гэж хэлдэг байх аа!
Эр: Уучлаарай, Хатан багш аа!
Хатан: Шийтгэх хэрэгтэй бололтой.
Эр: Шийтгэл? Нөгөө...
Хатан: Чиний наад халзан үсийг... Түр гарчхаад ирэх болохоор та нар хүссэнээрээ байж болно.
Зэрэг: Баярлалаа.
Аяасэ: Яах вэ? Хачин байдалтай байгааг минь харчихлаа!
Айра: Миний нэр хүнд! Миний цагаахан дүр төрх!
Аяасэ: Харийнхан яршигтай юм! Дахиад тийм байдалтай дайрвал тэсвэрлэхгүй нь!
Кэн: Бас энэ удаад намайг онилж байсан. Турбо эмээгийн хүчийг хүссэн бололтой.
Аяасэ: Хөөе, тэнэг эмэгтэй. Чи хэзээнээс Уран шулууны хүчийг ашиглаж сурсан юм?
Айра: Саяхан. Тулааны үеэр сэргэсэн юм. Би сонгогдсон хөөрхөн дайчин болохоор.
Аяасэ: Хоч чинь байнга өөрчлөгдөх юм. Уран шулууны аураг чамд шилжүүлсэн болохоор байж болох юм.
Кэн: Гэхдээ тийм бол Ширатори-санг тэд онилох магадлал бий.
Айра: Такакура-күн надад санаа зовж байна.
Кэн: Ёокайн хүч байсан болохоор хариу тулалдаж чадсан ч. Энэ хүч байгаа цагт харийнхны бай болсоор байх болно.
Аяасэ: Гэхдээ хачин биш үү? Ёокайн хүчийг хүсэж байгаа бол шууд ёокай руу дайрахад болно шдээ.
Кэн: Тийм шүү. Ойлголоо, тийм байж болох юм! Харийнхан өндөр техникийн хүчтэй юм байж. Яагаад дэлхий рүү дайрахгүй байгаад би гайхдаг байсан!
Кэн: Ёокай байгаа болохоор чадахгүй!
Бичиг: 4 хүн бэртсэн. 3 хүн наршсан.
Кэн: Зөвхөн Японд биш! Сүнс, чөтгөртэй холбоотой домог дэлхий даяар байдаг! Ёокай, чөтгөрүүд харийнхны дайралтаас дэлхийг хамгаалж байгаа! Харийнхны шинжлэх ухааны хүчээр ч ёокайг ялж чадахгүй. Тиймээс бидэн шиг онцгой хүн рүү дайрч судлаад, ёокайг ялах технологи бүтээх гэж байна! Баттай! Магадгүй миний алдсан төмсгийг хэдийн тэд авсан байх магадлал бий! Баларлаа! Хурдан олох хэрэгтэй!
Аяасэ: Хэтэрхий том сэдэв болохоор ойлгосонгүй! Тэгэхээр юу гэж? Баларсан гэж үү?
Айра: Ойлголоо! Эцэстээ дэхийн хувь тавилан миний гарт байгаа байх нь!
Кэн: Тэгвэл, тийм байхад болно.
Аяасэ: Түүнээс илүү нүцгэн байхыг минь харчихлаа!
Айра: Битгий бодит байдлыг сануулаад бай!
Аяасэ: Угаасаа бид юу ч хэлсэн хэн ч итгэхгүй. Яах вэ?!
Айра: Шийдлээ! Намайг Аяасэ хүчээр тайчуулсан гэж хэлнэ!
Аяасэ: Хөөе!
Айра: Худлаа биш биз дээ? Намайг тайч гэж хэлсэн. Такакура-күн ч бас тэгж хэл.
Кэн: Юу?
Аяасэ: Тэгвэл тэгж хэл дээ.
Кэн: Гэхдээ тэгэх юм бол чи...
Аяасэ: Бүүр ядарчихлаа. Шалтаг бодохоос ч залхчихлаа.
Эм: Айра, зүгээр үү?
Эм2: Юу болсон юм бэ?
Айра: Цочих гэж!
Эм: Аяасэ Момо, арай чиний буруу юу?
Кэн: Нөгөө...
Эм: Айра явъя!
Кэн: Аяасэ-сан хурдан тайлбарлахгүй бол муу хүн болох нь!
Аяасэ: Надад хамаагүй.
Кэн: Хамаагүй гэнэ ээ?
Аяасэ: Түүнээс илүү... чи тэр талаар тайлбарла. Өдрийн хоолны үеэр тэнд юу хийж байсан юм?
Кэн: Тэр бол... Ширатори-сан гэнэт үнсэх гэж дайрсан.
Аяасэ: Юу!?
Кэн: Үнэн! Тэгээд маргалдаад, унах үед санамсаргүй чи харчихсан.
Аяасэ: Анхнаасаа тэнд юу хийж байсан юм? Алив, алив л дээ.
Кэн: Бэлтгэл. Гар дээр суниах гэх мэт.
Аяасэ: Өө?
Кэн: Илүү хүчтэй болохыг хүссэн.
Аяасэ: Яагаад тэрийгээ нуусан юм?
Кэн: Тэр... Мэдээгүй байхад чинь хүчтэй болчихвол догь гэж бодсон.
Аяасэ: Юу вэ? Инээдтэй юм! Чи ч бас догь царайлахыг хүсдэг юм уу?
Кэн: Мэдээж хүсдэг. Би ч бас эр хүн. Чамд догь юм гэж бодогдмоор байна.
Аяасэ: Ойлголоо. Царайгаа харуулаач.
Кэн: Дооглохоо боль! Ийм зүйл муу шүү.
Аяасэ: Яагаад? Яагаад догь харагдахыг хүссэн юм?
Кэн: Эр хүн болохоор!
Аяасэ: Эр хүн байлаа гээд яагаад тэгж бодогдохыг хүссэн юм?
Кэн: Айн? Одоо болно шдээ! Би одоо явлаа! Чамайг муу хүн шиг хэлж чадахгүй.
Аяасэ: Окарүн.
Мүко: Момог оллоо!
Мико: Окарүн ч байна!
Аяасэ: Цочих гэж!
Мико: Бидний хэлэх үг. Хичээлийн үеэр гэнэт алга болоод!
Мүко: Кана холбогдоход гайхсан шүү.
Мико: D ангийн өмнө Окарүнтэй нүцгэн тэврэлдчихсэн байна гээд. Бид химийн лабораторид байсан биз дээ? Юу болоод байгаа юм?
Аяасэ: Хэллээ гээд ойлгохгүй. Тийм зүйл болчихсон юм.
Мүко: Аан.
Кэн: Хэт товч биш үү?
Мико: Бүх нууцыг тайлчихлаа.
Мүко: Үнэхээр гайхалтай!
Мико: Чи. D ангийн Ширатори. Гэдэг охиныг мэдэх үү?
Аяасэ: Яахав тийм.
Мико: Миний мөрдлөгөөр D ангийн Ширатори ч бас нүцгэн байсныг олж мэдсэн. Тэгэхээр Момо, Окарүн, Ширатори гэх. Гурвалжин харилцаа харагдаж байна.
Мүко: Гайхалтай.
Мико: Тэгэхээр энэ... нэг залуугийн төлөөх... хоёр эмэгтэйн үүсгэсэн маргаан.
Бичиг: Нүцгэн Гладиатор тулаан
Мико: Нүцгэн Гладиаторын тураан болсон гэсэн үг! Момо сам хорхойтой ярьж байсан нь Шираториг цохихын төлөө сам хорхойгоос цохих аргыг сурч байсан байна!
Мүко: Юу гэнэ ээ?
Аяасэ: Хэлээд өгөөч.
Мико: Момо үргэлж гутарч байсан нь Шираторид атаархсанаас болсон!
Аяасэ: Наад амаа тат! Атаархаагүй шүү!
Мүко: Хэрэгтэн бол чи!
Кэн: Хүлээ боль!
Эм: Айра зүгээр үү?
Эм2: Юу болсон юм!?
Эм3: Ширатори-саны төлөө бол юу ч байсан хийнэ!
Айра: Бүгдэд нь баярлалаа. Би их баяртай байна! Гэхдээ энэ удаагийн зүйлийг ярихыг хүсэхгүй байна. Тиймээс үл тоовол баярлах байна. Би өөрийнхөө нэр хүндийг сайн ашиглалаа! Өдөр тутмын хичээл зүтгэл ийм үед нэмэр болох юм. Энэ хэвээрээ хэргийг хав дарна даа.
Эм: Ийм зүйл хийсэн нь Аяасэ Момо биз дээ? Чамайг ойрд Аяасэ Момо дээрэлхэж байсан. Тэр төмпөнгийн хэрэг гэх мэт.
Эр: Худлаа байлгүй дээ, нээрэн үү?
Эр2: Аяасэ Момог өршөөхгүй дээ!
Эм: Ширатори-саны үзэсгэлэн гоод атаархсан юм байх даа? Тэр юу юм бэ!?
Эр: Тэр бүх эрэгтэйтэй унтдаг гэсэн.
Эм: Тэр цуурхлыг мэднэ! Саяхан тархаж байсан!
Эм2: Түүний хорон талыг ил болгоод сургах хэрэгтэй.
Эм: Тийм ээ!
Эр: Бидний Ширатори-саныг уйлуулбал юу болохыг мэдрүүлье!
Эм: Тийм шүү!
Айра: Тэр цуурхлыг би тараасан юм.
Эм: Хөөе Айра, яасан бэ?
Айра: Би буруутай. Тиймээс Аяасэ Момог муулахаа боль.
Эм: Юу?
Эм2: Юу гэсэн үг вэ?
Айра: Хийчихлээ. Миний нэр хүнд... Тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг.
Аяасэ: Юу хийгээд байгаа юм тэнэг эмэгтэй? Үргэлж л галзуурч байх юм.
Айра: Амаа хамхи! Юу хүссэн юм?
Аяасэ: Сүйдтэй зүйл биш. Чи яасан? Амжилттай шалтаг тоочиж чадсан уу?
Айра: Юу? Тийм ээ. Бүгд чамайг үзэн ядаж байгаа!
Аяасэ: Тийм гэхэд ганцаараа байх юм. Үргэлж алтан загасны шар шиг юмнууд хамт байдаг атал.
Айра: Одоо ханасан биз дээ? Хаа нэгтээ явчихгүй биз? Чи миний дайсан!
Аяасэ: Угаасаа намайг муулаагүй биз дээ?
Айра: Муулсан! Аймаар муулсан. Асуудал байна уу?
Аяасэ: За, за.
Пэнни: Энэ хэвээрээ харьж чадахгүй. Гэр бүлийнхээ төлөө ажиллах хэрэгтэй.
Айра шулам: Түүнд дахиад гарч ирэх зориг байсан юм уу!?
Аяасэ: Цагаан шингэн гоожоод байна!
Пэнни: Чикитита мөрөөдөл байхгүй юу?
Аяасэ: Айн? Зүгээр үү?
Пэнни: Чикитита.
Хүү: Аав аа! Аав аа!
Пэнни: Уучлаарай, Чикитита. Эндэх...
Аяасэ: Эмээ хараач, энэ бол харийн хүн!
Сэйко: Нэг л биш санагдаад байна. Энэ Каппа юм биш үү?
Аяасэ: Худлаа байлгүй дээ! Нүдний чинь өмнө харийн хүн байхад итгэхгүй байгааг чинь юу гэж ойлгох уу?
Сэйко: Харийн хүн шиг харагдахгүй байна. Энэ Каппа байна.
Кэн: Харин ч Каппа харийн хүн байсан байж болох юм!
Айра: Түүнийг яах юм? Эмчилчихсэн. Дахиад дайрч магадгүй.
Аяасэ: Мартаж үз! Бидэнд эмээ байгаа шүү! Тэр үү? Харийн хүн юу идэхийг мэдэхгүй болохоор карри хийчихсэн. Идэхгүй байсан ч болно.
Пэнни: Намайг эмчилж өгч байдаг. Надад ингэж сайхан хандсан анхны хүн. Дахиж та нарыг бэртээхгүй ээ. Амтгүй юм! Амтгүй юм!
Сэйко: Чи муу! Тунаг нь түүж идэхээ боль!
Муур: Миний түрс!
Аяасэ: Чи муу зочин байж! Цагаан гаа гударч бай!
Айра: Зочин болохоор байгаа бүхнээрээ дайлаач!
Сэйко: Чи Каппа байж! Өргөст хэмх идэж бай!
Кэн: Түрс л үлдсэн байна шдээ!
Муур: Сүүлд нь идэх гээд хадгалж байсан юм, новш оо!
Аяасэ: Муу халзан!
Айра: Муу царай муутай халзан!
Сэйко: Бүгд л новш! Дахиад хэзээ ч сүши өгөхгүй дээ!
Пэнни: Хүү минь өвчтэй юм. Биеийнх нь бүх цус шээсээр нь гадагшилдаг. Өдөр бүр шинэ цус сэлбэхгүй бол үхчихнэ. Эхнэр минь үүнтэй адилхан өвчнөөр нас барсан. Эмчилгээнд $@$@ хэрэгтэй.
Аяасэ: Юу гэсэн бэ? Уучлаарай сонссонгүй.
Пэнни: Та нарын хэлдгээр мөнгө. Их хэмжээний мөнгө хэрэгтэй. Миний @@@@ дайны талбар болохоор их мөнгө олж чадахгүй.
Аяасэ: Айн? Үнэхээр сонсож чадахгүй байна.
Пэнни: Тиймээс гадагшаа гарч мөнгө олох хэрэгтэй. Бид болох @@ хүчтэй биетэй болохоор @/@ эсвэл бие хамгаалагчийн ажил хийдэг. Гэхдээ би дорой. Над шиг дорой @@-д ажил олдохгүй. Хуулиас гадуур аюултай ажил л хийдэг. Би... Би дорой болохоор эхнэр минь үхэж, та нарыг бэртээж хүүгээ хэцүү байдалд оруулсан. Хөөрхийлөлтэй юм. Хөөрхийлөлтэй юм!
Кэн: Яавал танд тусалж чадах вэ? Миний төмсөг байвал хүүгээ аварч чадах уу?
Аяасэ: Айн? Юу яриад байгаа юм? Больж үз!
Кэн: Энэ хүн мөнгөтэй болоход л болно. Түүний дараа төмсгөө буцааж авахад болно!
Аяасэ: Буцааж авна гэж хаанаас вэ? Өдөр бүр цус сэлбэх ёстой юм бол нэг удаагийн мөнгөтэй боллоо гээд утгагүй юм биш үү? Хэцүү байж болох ч тэр хичээж ажиллах хэрэгтэй!
Кэн: Ажиллахыг хүсэж байгаа ч, ажил олдохгүй байгаа! Яаж мөнгө олох юм? Асуудалд байгааг нь сонссон болохоор, сонсоогүй царайлж чадахгүй. Тусалмаар байна!
Аяасэ: Тайвшир. Чиний сэтгэлийг ойлгож байна.
Айра: Би буцаагаад аваад өгье. Чиний тэрийг.
Аяасэ: Тэнэг эмэгтэй чимээгүй бай!
Айра: Такакура-күн түүний төлөө юм хийж өгөхийг хүсэж байхад, дэмжиж чадахгүй байгаа эмэгтэйг хамтрагч гэж хэлэхгүй.
Аяасэ: Чи хамтрагч шиг аашлахаа боль!
Пэнни: Аяасэ Момо-саны зөв. Би олигтой ажиллахаас өөр аргагүй. Такакура Кэн-саны сэтгэлд талархаж байна. Гэхдээ хангалттай сайхан хандсан. Би та нарыг бэртээхгүй гэж амласан болохоор. Удаан байсанд уучлаарай. Маш их баярлалаа.
Сэйко: Хүлээ. Чиний цус өмхий юм.
Кэн: Хүлээ, юу гэсэн бэ? Харийнхныг гадуурхаж байна! Муу гадуурхагч.
Сэйко: Амаа хамхи, хөгийн жаал минь. Юуны чинь гадуурхагч гэж. Чиний цагаан шингэн цус биз дээ? Наад цусаа боосон боолтоос чинь танил үнэр үнэртэж байна.
Пэнни: Айн?
Бичиг: Генийн өөрчлөлтгүй сүү
Сэйко: Наадхаа долоогоод үз.
Пэнни: Энэ чинь... адилхан байна! Бидний цустай адилхан байна!
Аяасэ: Айн? Юу вэ? Эмээ юу гэсэн үг вэ?
Сэйко: Түүний боолтоос муудсан сүүний үнэр үнэртсэн. Сүү үхрийн цуснаас ялгаагүй ч. Каппагийн цус сүү байх гэж?
Аяасэ: Нээрэн үү? Тэгвэл зөндөө сүү авч яв!
Кэн: Довер чөтгөрийн цус сүү.
Пэнни: Жаахан шингэн юм.
Сэйко: Хүн уухад амар болгосон байгаа юм. Танил фермерээсээ нэг үхэр чамд өгүүлье. Хичээгээрэй. Биеэ бодоорой.
Бичиг: Генийн өөрчлөлтгүй сүү
Пэнни: Баярлалаа! Энэ ачийг чинь хэзээ ч мартахгүй ээ! Ямар нэг зүйл болбол заавал та нарын талд зогсоно оо!
Сэйко: Амаа тат! Хөршүүдэд гай болоод байна! Хурдхан харьж үз!
Аяасэ: Үхэр сорж байна!
Кэн: Амьтны хулгай!
Айра: Би гарагийг хамгаалах болохоор дахиж ирэх хэрэггүй!
Аяасэ: Гайхалтай! Том юм!
Пэнни: Дахиад уулзацгаая!
Аяасэ: Эмээ, харийн хүнд итгэсэн биз дээ?
Сэйко: Айн? Тэр Каппа гээд байна.
Аяасэ: Айн? Окарүн энэ эмгэн яачхаа вэ?!
Кэн: Каппа харийн хүн гэх тайлбар байгаа.
Аяасэ: Гуйж байна! Дүрэмт хувцас авч өгөөч. Додориа-самагийн цалингаар!
Сэйко: Би хэдэн удаа та нарт дүрэмт хувцас авч өгөх ёстой юм?
Аяасэ: Дараагийнхыг нь нандигнан өмсөх болно оо!
Айра: Бид хүртэл зүгээр юм уу?
Аяасэ: Бидэнд мөнгө байхгүй. Ийм үед томчуудын хөрөнгийг ашиглах нь хамгийн шилдэг.
Кэн: Энэ гурав дахь нь.
Сэйко: Айра болон 4 нүдэт. Та хоёрт авч өгье.
Аяасэ: Хүлээ! Яагаад би ороогүй байгаа юм?
Сэйко: Чиний харц таалагдахгүй байна. Томчуудын хөрөнгийг ашиглах гэсэн харц чинь. Намайг болно гэж хэлэх хүртэл... Абэ Хироши болж жүжиглэ.
Аяасэ: Хуцахаа боль! Яасан ч тийм зүйл хийхгүй!
Сэйко: Хөөе, хөөе хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?! Болох юм уу? Дүрэмт хувцас авч өгөхгүй шүү? Надад бол хамаагүй шүү. Дүрэмт хувцас өмсөхийг хүсэхгүй байна.
Айра: Яачихсан царай вэ? Хэтэрхий юм!
Кэн: Хөөрхөн юм.
Аяасэ: Ямар байна?
Сэйко: Тэс өөр байна! Уур хүрчихлээ! Хөөе Момо, чи оч. Дүрд орсон хэвээрээ байгаарай.
Аяасэ: Пуужин хөдөлгүүрийн хавхлага.
Кэн: Аяасэ-сан!
Аяасэ: Пуужин хөдөлгүүрийн хавхлага.
Сэйко: Би харж байх болохоор больж болохгүй шүү!
Аяасэ: Пуужин хөдөлгүүрийн хавхлага. Сайн уу? Пуужин хөдөлгүүрийн хавхлага байна.
Жижи: Айн? Момо юу?
Аяасэ: Жижи?
Сэйко: Ёо ирэв үү? Чиний ээжээс сонссон шүү.
Аяасэ: Айн? Юу вэ? Яагаад энд байгаа юм?
Кэн: Хэн бэ?
Сэйко: Тэр Момогийн багын найз... анхны хайр нь байгаа юм.
Кэн: Энэ мэдрэмж юу вэ?
Аяасэ: Хөөе, харийнханд итгэсэн биз дээ?
Сэйко: Тэр яаж ч харсан Каппа байсан.
Айра: Такакура-күн Довер чөтгөр гэж байсан.
Кэн: Үхэр сорох үзэгдлийг хараад цочирдсон байх! Дараагийн ангид: Анхны хайр. Каппа гэх амьтан харийнхны хувьд Чупакабра гэж дуудагдаж...
Back to episodes Go home