Dandadan S1 8

Аяасэ: Хөөе. Чи намайг үзэн ядаад байгаа шалтгаан чинь толгой дээр чинь угаалгын төмпөн унагаасан болохоор биз дээ? Чамтай дотносох бодол алга. Бас дайсагнах бодол ч алга. Тэр үед хэтрүүлчихсэн. Уучлаарай. Тиймээс чи ч бас... Окарүнийг дооглосондоо уучлалт гуй. Тийм байхад цайрна биз дээ?

Айра: Юу ч ойлгоогүй байх шив дээ, Аяасэ Момо. Угаалгын төмпөн төдийхнөөс болж уурлахгүй. Чамайг чөтгөр гэж баттай итгэсэн болохоор л араас чинь явсан юм!

Аяасэ: Тийм биш гээд байхад! Дураараа буруу ойлгоод дайрч ирэх чинь үнэхээр төвөгтэй юм!

Айра: Тэгвэл тэр юу юм?! Уран нугардаг шулуун үстэй тулалдаж байсан Такакура-күн яг л чөтгөр шиг харагдсан. Тэгээд ч! Тэр хүн чиний эмээ байх боломжгүй! Үзэсгэлэнтэй бас хэт залуу байна!

Сэйко: Юу гэнэ ээ? Сайн охин юм аа! Момо чөтгөр шүү.

Аяасэ: Эмгэн амаа татаж бай! Улам төвөгтэй болгоод байх юм!

Айра: Мэдсэн юм аа. Такакура-күн, эгч ч бас чөтгөр. Чи тэднийг удирддаг том босс. Зорилго чинь дэлхийн сүйрэл.

Аяасэ: ЧИ ОДОО ТЭНЭГ ЮМ УУ!? ТИЙМ ХҮЧ БАЙСАН БОЛ... ТОЛГОЙГ ЧИНЬ ДЭЛБЭЛЧИХ БАЙСАН ЮМ!! ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ХҮҮХЭД ШИГ ААШЛАХАА БОЛЬ!!

Айра: ТОЛГОЙГ МИНЬ ДЭЛБЭЛЭХ? ЖИНХЭНЭ ТӨРХӨӨ ХАРУУЛАХ ШИВ! ЯГ ОДОО НАДАД ЧАМАЙГ ДИЙЛЧИХ ХАНГАЛТТАЙ ХҮЧ АЛГА ГЭХДЭЭ ЧАМААС ХҮЧТЭЙ БОЛООД ЧАМАЙГ ЯЛАХ БОЛНО!

Аяасэ: БОЛЖ БАЙНА! ЧАДДАГ ЮМ БОЛ ХҮРЭЭД ИР! ЧИНИЙ ӨГЗГИЙГ ӨШИГЛӨӨД ӨГЬЕ!

Айра: НАМАЙГ БАСААД БАЙГАА БОЛОЛТОЙ, ЧИ НЭГ ЗҮЙЛ МАРТЧИХАЖ. БИ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫГ ХАМГААЛАХААР СОНГОГДСОН!

Айра: Хэтэрхий хөөрхөн болохоор! Дайлсанд баярлалаа! Сомэн амттай байлаа, эгч ээ!

Аяасэ: Хүлээж бай, чи муу! Ярьж дуусаагүй байна шүү!

Сэйко: Хичээгээрэй Айра, Момогийн өгзгийг өшиглөөд өг! Эгч нь дэмжиж байгаа шүү.

Аяасэ: Муу чавганц гуай! Юундаа дэмжээд байгаа юм?

Сэйко: Айн?

Айра: Такакура-күн. Чи чөтгөр байж хэд хэдэн удаа намайг аварсан. Яагаад?

Аяасэ: Чөтгөр биш болохоор!

Кэн: Шалтгаан байхгүй ээ. Асуудалд орсон хүн байвал тусална биз дээ?

Айра: Ойлголоо. Чамд хүний сэтгэл үлдсэн байжээ. Чамайг Аяасэ Момогийн гараас заавал чөлөөлөх болно!

Аяасэ: Хөөе! Саяных юу вэ?

Кэн: Аймшигтай эндүүрчихсэн байна шүү.

Аяасэ: Тэр үнэхээр гажигтай юм!

Айра: Ийм сэтгэл тээж болохгүй ээ. Би бол хүн, тэр чөтгөр. Ингэж болохгүй!

Кэн: Түр хүлээ! Илүү энгийнээр чадахгүй юм уу?!

Муур: Гонгинохоо болиоч. Төмсгийг чинь буцааж хийх гэж байна. Шударга тоглоцгооё!

Кэн: Яагаад та цохиход бэлэн болчихсон байгаа юм бэ?

Бичиг: НЭССИГИЙН ХҮЧ

Сэйко: Шидэгч айчхаж! Хөөе, хөөе, хөөе!

Муур: Айх гэнэ ээ? Хэнийг хэлээд байгаа юм? Турбо эмгэн миний бөмбөгийг харвал... тийм зүйл хэлж чадахгүй шүү!

Сэйко: Ярьж ханалаа!

Аяасэ: Страйк! Цохигч гарлаа!

Сэйко: Төмсгийг чинь бөмбөг онох үед үсрээч!

Кэн: Үгүй ээ!

Аяасэ: Өө, буцаад орчихсон уу?

Кэн: Буцаад ирлээ! Нэг төмсөг маань буцаад ирлээ!

Аяасэ: Тийм ээ!

Сэйко: За! Нэлээн сайн бөмбөг байлаа шүү. Дараагийн удаад цохино.

Муур: Дажгүй бөмбөг байгаа биз дээ?

Аяасэ: Ашгүй дээ, Окарүн нэг төмсгөө буцааж авч чадлаа.

Кэн: Ичмээр юм!

Аяасэ: Тэр яахав... Одоо нэг нь хаана байгаа нь тодорхойгүй юм.

Кэн: Тийм шүү.

Аяасэ: Чамд компьютер байхгүй юм уу? Ер бусын зүйлсийн вебсайтыг ухаж чадахгүй юм уу?

Кэн: Уучлаарай, байхгүй.

Аяасэ: Цагийн ажлаа нэмээд ухаалаг утас авахаас. 4 жилийн зээл үнэхээр шулаач шүү. Өдрийн хоолны цагаар дээвэр дээр уулзъя?

Кэн: Нөгөө, уучлаарай Аяасэ-сан. Өдрийн хоолны цагаар илтгэл бичнэ.

Аяасэ: Аан, за. Хичээлийн дараа интернет кафе орох уу?

Кэн: Уучлаарай, хичээлийн дараа ч бас завгүй.

Аяасэ: За, ойлголоо.

Бичиг: 8-р анги Нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна.

Аяасэ: Өлсөж байна шүү. Хамтдаа идье!

Мико: Окарүн яасан юм?

Аяасэ: Илтгэлтэй юм гэсэн.

Мүко: Сүрхий юм аа! Би ч бас хийж үздэг юм билүү.

Мико: Окарүн нухацтай юм.

Аяасэ: Гэхдээ нэг л сэжигтэй байсан.

Мико: Айн? Яасан юм?

Аяасэ: Надаас юм нууж байгаа нь илт байсан.

Мико: Арай эмэгтэй хүний үнэр үү?

Аяасэ: Үгүй ээ. Окарүний хувьд тийм байх боломжгүй ч... Үгүй байлгүй. Би уух юм аваад ирье.

Мико: Тэгвэл надад ч бас нэгийг. Помпи шүү.

Аяасэ: Юу юм бол? Яагаад ч юм тайван байж чадахгүй нь. С ангийг шагайгаад үздэг юм билүү? Үгүй ээ, төвөг удчих байх. Илтгэлээ бичиж байгаа байх.

Кэн: 14, 15, 16, 17, 18... 19, 20. Ийм байвал бүтэхгүй. Алтан бөмбөгөө хайж байтал, аюултай мангас гарч ирж тулалдахаас өөр сонголтгүй болно.

Сэйко: Одооноос суниалт, суулт, гэдэсний таталт, хүндийн өргөлт. 100-аар таван удаа хий.

Кэн: Хүчтэй болох хэрэгтэй, илүү хүчтэй. Тэгэхгүй бол Аяасэ-саныг аюулд оруулчихна.

Айра: Такакура-күн.

Кэн: Ширатори-сан. Ямар нэг зүйл хэрэг болоо юу?

Айра: Чи чөтгөр, би хүн. Бүтэхгүй гэж мэдсээр байж...

Кэн: Чөтгөр биш юм сан.

Айра: Энэ сэтгэлээ дарж чадахгүй нь! Такакура-күн! Зүгээр зогсож байгаарай!

Кэн: Айн? Яасан...

Айра: Бүү хөдөл. Нүдээ ч аньж бай.

Кэн: Хүлээ...

Айра: Хөөе! Яагаад бултаж байгаа юм? Хачин юм, Такакура-күн!

Кэн: Хүлээ. Хачин байгаа нь чи л байна! Гэнэт яагаад байгаа юм бэ?

Айра: Учир нь... сэтгэлээ илчлэх үед үнсэх ёстой биз дээ?

Кэн: Айн?!

Айра: Номон дээр бичсэн байсан!

Бичиг: ДОЛОО ХОНОГ ТУТАМ НҮЦГЭН ЗУРГААР ДҮҮРЭН "ШИРЭНГИЙН ХАВАР"

Айра: Сэтгэлээ илчлэх=үнсэх гээд! Эр хүнд сэтгэлээ илчилж байгааг нь хүлээн авах үүрэг байгаа гэсэн!

Кэн: Тэр чинь буруу! Юугаа уншчихсан юм бэ?

Бичиг: РОМАНТИК ГАРЫН АВЛАГА 8-р боть (R-18)

Айра: Нөгөө... Аавын номын өрөөнд байсан юм!

Кэн: Тэр чинь тэс өөр! Чи хөвгүүдийн дунд алдартай шдээ. Яагаад хайр дурлал дээр сонирхогч шиг байгаа юм бэ?

Айра: Гаж донтой уруул?

Кэн: Тэгж хэлээгүй! Болиоч? Алдартай охин ийм зүйл хийж болохгүй.

Айра: Алдартай байх болон хайрыг адилтгахаа боль! Алдартай байхын зүтгэлийг мэдэхгүй байж! Бас би хайр дурлалын тал дээр сонирхогч биш! Мэдэхгүй л байгаа төдий! Битгий шоолоод бай!

Кэн: Тийм хүнийг л тэгж хэлдэг юм! Бас одоо, бүрэн буруугаар ойлгочхож!

Айра: Ийм сэтгэл төрж байгаа минь анхных. Сэтгэлийг минь илчлүүлээч!

Кэн: Галзуу юм уу?! Дахиад ямар нэг зүйл шүгэлчхээ юу? Хүлээ, Ширатори-сан. Нөгөө...

Айра: Такакура-күн. Хурдан.

Кэн: Биш ээ, энэ бол...

Аяасэ: Хөгийн амьтан...

Кэн: Аяасэ-сан! Тийм биш ээ! Энэ бодсон шиг чинь зүйл биш ээ.

Аяасэ: Илтгэлээ бичнэ гэчхээд хөгийн охинтой дотносож байх гэж. Хүрмээ хүртэл тайлчхаад хөлсөө цувуулчихсан. Наад гарт чинь байгаа зүйл юу юм? Ямар нэг тоглоомын хэрэгсэл үү?

Кэн: Үүнд олон шалтгаан бий!

Аяасэ: Шалтаг сонсмооргүй байна. Илтгэлээ бичих чинь худлаа юу?

Кэн: Тэр бол худлаа.

Аяасэ: Одоо хангалттай.

Кэн: Гэхдээ үүнд шалтгаан...

Аяасэ: Одоо хангалттай гээд байна!

Мико: Миний помпи яасан бэ?

Аяасэ: Газарт өргөчихсөн.

Мүко: Юу вэ? Шинэ төрлийн наргиан уу?

Мико: Байхгүй байсан юм уу?

Аяасэ: Түр хүлээ. Одоо бодож байна.

Мүко/Мико: Айн?

Эр: Мантины сам хорхойн цохилтын хурд 80 км/ц хурдтай. Хүч нь 150 кг. Хүний хэмжээтэй болбол 700 тонн. Зааныг ганц цохилтоор ялж болно. Эсэргүүцэл өндөртэй усан дотор ийм хүчтэй байдаг. Агаарт хэр их сүйтгэлийн хүч гаргаж чадна гэж бодож байна? Үнэндээ одоо ч тодорхойгүй байгаа. Учир нь Мантины сам хорхой агаарт зориуд хүчээ дардаг.

Аяасэ: Ойлголоо, чамд ч бас уурандаа юм цохихыг хүссэн үе гардаг байх нь ээ.

Эр: Мантины сам хорхой цохилтоо хэт хүчтэйг мэддэг байх гэсэн таамаг бий.

Мико: Сая сам хорхойтой ярилаа!

Эр: Тиймээс агаарт бүх хүчээ гаргах нь үе мөчийг нь гэмтээж, гарыг нь хугалах магадлалтай юм.

Мүко: Нэлээн хүндэрчихжээ. Энэ чинь...

Мико: эргэлзээ алга.

Мүко/Мико: Мантины сам хорхойд эзэмдүүлсэн мэт л байна!

Кэн: Аяасэ-саны зөв. Шалтаг тоочлоо гээд ямар ч нэмэргүй. "Мэдээгүй байхад нь хүчтэй болбол догь байх даа" гээд. Тэгэн байж худлаа хэлсэн. Өөрийн минь тарьсан хэрэг. Аяасэ-санд анхаарал тавьдаг бол Шалтаг тоочихгүйгээр хүчтэй бол!

Айра: Хүн байна уу?!

Кэн: Ширатори-сан!

Айра: Такакура-күн!

Кэн: Ширатори-сан, бусад нь яасан бэ?

Айра: Юу болоод байна аа? Цонхны гадна тас харанхуй байна. Юу болоод байна аа? Аяасэ Момогийн хийж байгаа зүйл үү?

Кэн: Нээрэн, Аяасэ-сан хаана байна? Аяасэ-сан байна уу? Алга. Энэ мэдрэмжийг өмнө нь мэдэрч байсан юм байна.

Аяасэ: Новш гэж. Бүрэн түгжигдэж. Үнэхээр адгийн юм! Усны түвшин нэмэгдчихэж! Окарүнд юу болсон бол? Зөвхөн надад болж байгаа юм болов уу? Ёстой нэг! Түүнийг бодохоор уур хүрээд байх юм! Энэ ус юу юм бэ?! Юу вэ? Нэг зүйл ойртож байна. Тэр юу вэ? Үлэг гүрвэл үү? Ёстой нэг! Окарүн байхгүй юм уу?

Айра: Саяны чимээ юу вэ?

Кэн: Мэдэхгүй байгаа ч, юм дэлбэрэх чимээ бололтой.

Айра: Хөөе, энэ нөхцөл байдал юу юм бэ? Аяасэ Момотой хамт намайг гүтгэх гээ юу?

Кэн: Юу гэж тийм байдаг юм. Би л асуумаар байна. Гэхдээ өмнө нь ийм зүйл болж байсан. Гадаа тас хар болоод эргэн тойрондоо ханаар хүрээлүүлж байсан үе.

Айра: Тэр үед яасан юм бэ?

Кэн: Харийн хүнийг ялтал хэвэндээ орчихсон.

Айра: Харийн хүн? Түр хүлээ, харийнхан байдаг юм уу?

Кэн: Байдаг! Үнэндээ, Ёокайгаас ч муухай ааштай!

Айра: Айн? Тэгвэл яагаад бидэн рүү дайрч байгаа юм?

Кэн: Мэдэхгүй байна. Хүний үржлийн эрхтнийг цуглуулдаг бололтой байсан.

Пэнни: Чикүйтита, мөрөөдөл байгаа юу? Чи-Чикүйтита, Чи-Чикүйтита-чи. Чикүйтита. Чикүйтита, мөрөөдөл байгаа юу? Чи-Чикүйтита, Чи-Чи-Чикүйтита-. Чи-Чи-Чикүйтита, энэ цохилтыг чамд

Кэн: Гутарчихлаа.

Пэнни: Чи-Чикүйтита, Чи-Чи-Чикүйтита-чи..

Кэн: Ядаргаатай юм.

Пэнни: Чи-Чи-Чикүйтита, Чикүйтита, мөрөөдөл байгаа юу?

Кэн: Миний хувьд охин хүүхдийг хамгаална гэдэг боломжгүй.

Пэнни: Чи-Чи-Чи-Чи-Чикүйтита. Чи-Чи-Чикүйтита. Чи-Чи-Чикүйтита. Миний ичимхий цохилтыг хүрт. Баруун, зүүн.

Кэн: Айра-чан, саад болох болохоор цаашаа явж бай.

Айра: "Айра-чан" гэнэ ээ?

Пэнни: Умард, өмнөд.

Айра: Үнсэлцээгүй байж. Тэгж дуудахаа боль!

Пэнни: Өглөө, үд дунд, шөнө.

Кэн: Гутарчихлаа.

Пэнни: Бид бол Гиг ажилчид.

Айра: Такакура-күн!

Серпо: Эцэст нь уулзлаа эрэгтэй хүн.

Кэн: Серпо хүмүүс.

Айра: Та нар хүлээж бай! Түүнээс хол бай! Би дайсан чинь болъё!

Кэн: Ширатори-сан зугт! Тэд эмэгтэй хүнийг онилдог! Ширатори-сан!

Серпо2: Энэ хоосон орон зайд өндөр сүнсний энергитэй хүнийг л нэвтрэхээр болгосон.

Серпо: Төхөөрөмжийн эвдрэл үү?

Серпо3: Бид таны гадилыг хүсээд ирлээ.

Серпо: Хүсэж байна.

Серпо2: Хүсэж байна.

Кэн: Хараал ид! Яагаад бүгд миний доодохыг онилдог юм бэ?

Серпо3: Сайн зүйл болохоор л тэр.

Серпо: Чамд бидний техникийн хүчийг давах гайхалтай хүч байсан.

Серпо2: Чиний чадварыг хүсэж байна.

Серпо: Чамайг судалж...

Серпо3: хүчийг чинь өөрсдөдөө суулгах болно.

Кэн: Тэр бол хараалын хүч. Миний чадвар энэ тэр биш! Би энгийн хүнээс ч дор тамиртай!

Серпо3: Хараал? Тэр чинь ямар хэлбэрийн гадил юм?

Кэн: Хэн мэддэг юм! Новш, огт хувирч чадахгүй байна. Аяасэ-саны онцгой хүчээр хараалыг даруулж байгаатай л адил байна.

Серпо: Тэгвэл хурдхан...

Серпо3: хагалгаагаа эхэлье.

Серпо2: Эхлээд гадилыг чинь тастах болно.

Кэн: Болиоч! Өрөөсөн төмсөгтэйгөө байхад!

Айра шулам: Гарцаагүй би сонгогдсон нэгэн байжээ. Такакура-самаг тавь!

Айра: Би хүн, тэр бол чөтгөр. Бүтэхгүй гэж мэдсээр байж дарж дийлэхгүй байгаа сэтгэл. Такакура-самаг чөтгөрийн том босс Аяасэ Момогийн гараас аврах болно!

Аяасэ: Андуураад байна гээд байхад!

Айра: Дараагийн ангид: Нэгдэх! Серпо довер чөтгөр нэсси!

Аяасэ: Хүний яриа сонсооч!

Back to episodes Go home