Dandadan S1 7

Сарасара: Та нар надаас Айраг булаачих шив! Миний бяцхан Айраг! Буцааж өг! Муу гахайнууд минь!

Кэн: Айра-чан, саад болж байна. Гутармаар юм. Яах вэ, Момо-чан?

Аяасэ: Ямартай ч зугтсаар бай!

Кэн: Энд саад их болохоор хурдан гүйж чадахгүй байна.

Аяасэ: Зүгээр ээ! Надад бодсон зүйл байна!

Сарасара: Зугтаалгахгүй шүү! Муу танхай охин!

Кэн: Момо-чан!

Сарасара: Айраг буцааж өг! Муу тайрдас шиг бацаан минь!

Кэн: Гутарчихлаа.

Сарасара: Ийм аалзны тор шиг газарт... миний уран нугаралтаас зугтаж чадна гэж бодоо юу? Чадахгүй шүү дээ! Зүгээр дээ, Айра. Тэгтлээ "ээж" гэж хэлэхийг хүсэхгүй байгаа бол, зүгээр дээ. Зүгээр л өөртэйгөө хамт байлгаач. Чамайг идчихвэл миний цус мах болно. Үүрд мөнх хамт байж чадна гэдгийг мэдсэн! Тиймээс өөрийгөө... зажлуулаач. Юу вэ? Юу болоод байна аа? Яагаад урагшилж чадахгүй байгаа юм?

Аяасэ: Чиний уран нугардаг үс олон зүйлсэд орооцолддог биз дээ? Ийм эмгэн шиг шатсан химитэй байхаар орооцолдсон зүйлсээ тайлж чадахгүй бололтой. Сайн байна, Окарүн! Дажгүй зугтаж чадлаа шүү!

Сарасара: Муу гахайнууд! Ийм зүйлээр намайг барьсан юм шиг аашлах хэрэггүй!

Кэн: Аяасэ-сан, тэр баганыг устгаад өөрийгөө чөлөөлөх гэж байна!

Аяасэ: Хийлгэлээ юу!

Сарасара: Үзэсгэлэнтэй хөлд минь хүрэхээ боль, муу танхай охин!

Аяасэ: Окарүн, бүх хүчээ ашигла! Хараахан ашиглаагүй байгаа биз дээ? Бүх хүчээрээ түүнийг нүд!

Кэн: Нүдэх ээ? Яаж хийх юм бэ?

Аяасэ: Айн?

Кэн: Харийн хүнтэй тулалдаж байхдаа өөрийн мэдэлгүй хазчихсан. Хүлээстэй сүнстэй тулалдах үедээ зугтсаар л байсан! Зохих ёсоор нь өгзгийг нь өшиглөж байсан удаагүй!

Аяасэ: Одоо болсон хойно юугаа яриад байгаа юм? Өгзгийг нь өшиглөхөд л болно!

Кэн: Өшиглөх гэж, хөл бөмбөг шиг үү?

Аяасэ: Хэн мэддэг юм! Юу ч байсан болох болохоор хурдалж үз! Баларлаа! Окарүн, хурдлаарай! Дахиад барьж дийлэхгүй нь!

Сарасара: Та нарыг... ална даа!

Аяасэ: Окарүн, хийсгээд өг! Баларлаа. Энэ юу вэ? Бүх хүч нь гайхалтай! Окарүн хийвэл чаддаг юм байна шдээ!

Кэн: Өвдөж байна! Бүх бие минь дэлбэрэх нь!

Муур: Миний хүчийг ашиглачхаад иймхэн хүч гаргаж байгаа юм уу?

Кэн: Хэцүү юм.

Муур: Өлөгчний зулбасга юм даа!

Аяасэ: Түүнийг яах вэ? Эмээгээр амарлиулах уу?

Муур: Тийм хогийг орхи. Миний дайралтад өртсөн. Хэсэг хугацаанд сүнсний хүчээ ашиглаж чадахгүй. Түүнээс илүү төмсөг чинь тэр эмэгтэйд байгаа биз дээ?

Аяасэ: Өө, тийм шдээ! Боломж гарсан дээр нь авъя. Одоо энэ хүлээснээсээ салмаар байх юм. Окарүн, хайч байна уу?

Кэн: Уучлаарай, байхгүй.

Аяасэ: Энэ тэнэг эмэгтэйгээс болж түрүүнээс хойш хүлээстэй байлаа. Тэр Уран шулуун үсттэй ямар холбоотой юм бэ?

Муур: Хөөе, Момо.

Аяасэ: Төмсгийг нь олоо юу?

Муур: Олчихлоо.

Аяасэ: Хөөх! Ашгүй дээ, Окарүн! Нэг төмсгөө олчхож!

Кэн: Ярьж байгаа чинь, ичмээр юм аа.

Муур: Түүнээс илүү...

Аяасэ: Яасан бэ?

Муур: Энэ үхчхэж.

Аяасэ: Үхсэн? Үгүй байлгүй дээ!

Бичиг: 7-Р АНГИ: Сайхан ертөнц рүү

Аяасэ: Окарүн, судсыг нь бариад үз!

Кэн: З-За! Үгүй ээ.

Муур: Энгийн хүн Ёокайд идүүлбэл үхдэг юм. Гайхшраад байх зүйл биш ээ. Тохиолдлоор онцгой хүчтэй болсон нэгэн миний сүнсний хүчтэй нэгэн нь л аврагдсан. Тэгээд л болоо.

Аяасэ: Окарүн, хиймэл амьсгал хийж чадах уу?

Кэн: Айн? Итгэл алга.

Аяасэ: Би зүрхний иллэг хийе! Онцгой хүчээрээ бол шууд зүрхэнд нь иллэг хийж чадна!

Муур: Үхчихсэн бол зүрх бол зүгээр л махны бөөгнөрөл.

Аяасэ: 1, 2, 3, 4, 5...

Муур: Иллэг хийлээ гээд нэмэргүй ээ.

Аяасэ: Амаа тат! Саад болох гэж байгаа бол зайлж үз! Окарүн, амьсгал!

Кэн: Эхэллээ шүү!

Аяасэ: Эмгэн, түргэн тусламж дууд! Мүкогийн утас байгаа биз дээ?

Муур: Дэмий зүйл хийж байх юм.

Аяасэ: Дахиад нэг! 1, 2, 3, 4, 5... Окарүн! 1, 2, 3, 4, 5...

Сарасара: Айра... Миний Айра...

Аяасэ: Новш минь! Одоо чамтай зууралдах зав алга!

Кэн: Би түүнийг зохицуулъя! Чи түүнийг амилуулах дээрээ төвлөр!

Сарасара: Тийм зүйл хийлээ гээд Айра буцаж амилахгүй. Наадхаас чинь илүү дээр арга бий. Миний аураг Айрад өг. Аура амьд биетийн хувьд цэнэг шиг л зүйл. Цэнэг байхгүй бол мотор асахгүй биз дээ? Айрагийн алга болж буй аураг миний аурагаар нөх.

Аяасэ: Хэн чиний хэлсэнд итгэж байдаг юм?! Дахиад түүнийг идэхийг хүсэж байгаа биз дээ?!

Сарасара: Ингээд дахиж хүн идэж чадахгүй. Надад итгэхгүй байгаа бол энэ төмрөөр толгойг минь бяцалж болно.

Муур: Түүний хэлж байгаа нь үнэн. Аурагүй бол наад охин чинь, энэ хэвээрээ л байна.

Аяасэ: Би чамд итгэхгүй байна! Тиймээс өчүүхэн сэжигтэй хөдөлгөөн хийвэл шууд толгойг чинь бяцална! Окарүн, дахиад нэг бүх хүчээ ашиглаж чадна биз дээ? Түүнийг байгаа болгочих. Чиний аурагаар тэнэг охины аураг нөхнө гэсэн байх аа. Яаж хийх юм? Хэрхэн хийхийг зааж өг.

Сарасара: Өөрийнхөө онцгой хүчийг ашиглаж миний аураг Айрагийн ауратай холбо. Цахилгааны утас холбож байгаа юм шиг л.

Аяасэ: Окарүн, сайн харж байгаарай.

Кэн: Залхуутай юм.

Аяасэ: Эхэллээ шүү!

Эр: Караоке орцгооё.

Эм: Юу? Орохыг хүсэхгүй байна.

Ээж: Би ирлээ.

Эр: Биднийг бүү дутуу үнэл, новш минь. Муу өлөгчин! Новш гэж, юу вэ?!

Хүүхэд: Ээж ээ, хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Ээж: Санахгүй байна. Нэг чухал зүйлээ алдсан юм шиг санагдаж байна.

Хүүхэд: Ээж ээ. Айн? Биш байна.

Аав: Айра! Ганцаараа ийш тийшээ явж болохгүй шдээ.

Хүүхэд: Ээжийг байна гэж бодсон юм.

Аав: Тэнд байх боломжгүй шүү дээ.

Хүүхэд: Аав аа, ээж хаачсан юм бэ?

Аав: Олон хэлсэн шүү дээ. Хол газар луу явчихсан.

Хүүхэд: Хэзээ буцаж ирэх юм бэ?

Аав: Хэсэг хугацаанд буцаж ирэхгүй ээ. Тиймээс Айра хүчтэй байх хэрэгтэй. Ээж нь байхгүй байсан ч бүхнийг чаддаг болох хэрэгтэй. Хэзээ нэг өдөр ээж нь буцаж ирэх үед бахархаж чадахаар болох хэрэгтэй.

Хүүхэд: За! Айраг бусдын бахархал болсон охин болно!

Ээж: Хүүхэд... Миний хүүхэд хаана байна? Айра... Тийм... саначихлаа. Би Айрагийн... ээж юм байна. Би тэр хүүхдийг хамгаалах болно. Хэн ч тэр хүүхдийг бэртээхгүй байхын төлөө... Би...

Кэн: Амилчихлаа! Момо-чан, яасан бэ? Тэр ямар нэг зүйл хийсэн үү? Хачин зүйл хийсэн болохоор алж болно биз дээ? Бүх хүчээ гаргалаа.

Аяасэ: Хүлээ! Хэрэггүй. Гуйж байна.

Сарасара: Уучлаарай, Айра. Чамайг хамгаална гэж амласан байтал... би чамайг бэртээчихлээ. Би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч удирдаж чадахгүй байна. Зүгээр л мангас болчхож. Тиймээс одоо дуусгая.

Аяасэ: Хөөе! Тэр бутарч унаад байна. Юу болоод байгаа юм?

Муур: Хэлсэн байх аа. Аура бол цэнэг шиг л зүйл. Алга болох юм бол үхнэ. Бас тэр харуусал тээсэн чигээрээ болохоор тайван амарлиж чадахгүй.

Аяасэ: Тэгвэл юу болох юм?

Муур: Ойлгомжтой шүү дээ. Хоосон. Юу ч байхгүй болно. Тэр аль ч ертөнцөд оршиж байгаагүй юм шиг болно. Амьд, үхсэн бүгдэд мартагдана. Угаасаа олиггүй амьдралаар амьдарсан биз. Ийм амьтан оршин байхаа болилоо гээд сүйдтэй зүйл болохгүй.

Аяасэ: Тийм зүйл гэж юу байсан юм. Хэтэрхий харгис юм! Ямар нэг арга байхгүй юм уу? Түүнийг амар тайван нойрсуулж чадах арга?

Муур: Боломжгүй. Амар тайван нойрсож чадах эсэх нь түүний сэтгэлээс хамаарна. Бусдын хийчих зүйлс биш.

Сарасара: Өшөө хөөрхөн хувцас авч өгөхийг хүссэн. Өшөө их хамт тоглож өгөхийг хүссэн. Дахиад зөндөө... Надаас төрөөгүй бол... жаргалтай байх байсан байтал... Би золгүй болгосон. Уучлаарай.

Айра: Ээж ээ. Хайртай шүү. Хорвоогийн хамгийн жаргалтай нь би байсан шүү. Гуйя, хэн ч тэднийг битгий гэмтээгээсэй. Аз жаргалтай сайхан ертөнц рүү. Хэзээ ч мартахгүй ээ.

Сэйко: Момо буцаад ирэв үү?

Аяасэ: Тийм, төмсгийг нь олсон. Нэгийг нь л дээ.

Сэйко: Ойлголоо.

Аяасэ: Эмээ өлсөөд байна.

Сэйко: Сомэн ч болов идэх үү?

Аяасэ: Сомэн гоё сонсогдож байна! Дараагийн ангид: Нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна.

Сэйко: Шөл дуусчихжээ. Аваад ирье.

Back to episodes Go home