Муур: Чиний төмсөг миний сүнсний хүчээр бүрхэгдсэн байгаа. 5 сантиметр алтан өнгөтэй бөмбөг байгаа. Хараад л шууд мэдэж чадна.
Кэн: Үгүй ээ, хаана ч алга байна.
Аяасэ: Бүтэхгүй ээ! Тийм жижигхэн зүйлийг олж чадахгүй!
Муур: Ингэж их хайгаад олдохгүй байгаа бол хэдийн өөр хүн авчихсан байх.
Аяасэ: Айн?
Муур: Бөмбөгд хүчтэй сүнсний энерги оршдог. Сүнс, Ёокай нар тийм зүйлсэд татагддаг юм. Амьдралын хүч ихтэй зүйлс цуглуулбал өөрсдийгөө буцаад амьдарна гэж итгэдэг юм. Тиймээс л хорон сүнснүүд хүнээс сүнсний хүчийг нь булаадаг юм.
Аяасэ: Тэгвэл баларсан юм биш үү? Хэн нэгэн авчихсан бол олох аргагүй юм байна шд.
Муур: Тэр чинь надад хамаагүй.
Аяасэ: Чи алдсан биз дээ?!
Муур: Ёооё! Болиоч.
Кэн: Чи ч бас хамт хайгаач!
Муур: Муу новшнууд минь! Хүлээ, байз, ёоё, хүлээ. Надтай ингэж харьцсаныг чинь хэзээ ч мартахгүй дээ.
Аяасэ: Гэртээ хариад өөр арга бодож олъё.
Кэн: Тийм дээ.
Сэйко: Олсон уу?
Аяасэ: Олсонгүй ээ.
Сэйко: Сэжүүр байхгүй болохоор яалтай ч билээ. Би ч бас танилаасаа бөмбөгний мэдээлэл байгаа эсэхийг асууя даа.
Кэн: Бөмбөгний мэдээлэл?
Сэйко: Бас, чиний дотор одоо ч Турбо эмээгийн хүч байгаа гэдгийг бүү мартаарай. Энэ удаад удирдлагаа алдаагүй хэдий ч аюултай хүч гэдэг нь өөрчлөгдөхгүй. Ямар нэг зүйл олж мэдтэлээ томоотой байж бай.
Кэн: За!
Эр: Хөөе. Чи Аяасэ-сантай үерхэж байгаа юм уу?
Кэн: Айн? Үгүй ээ, үерхээгүй ээ.
Эр: Юу? Тийм юм уу? Ойлголоо. Тэгвэл Аяасэ-саныг бидэнтэй танилцуулж болох уу? Аяасэ-сан үнэхээр хөөрхөн шд! Үргэлж дотно болохыг хүсэж байсан юм!
Кэн: Аяасэ-сан... хөөрхөн?! Тэр талаар бодож байгаагүй юм байна. Анх удаа найзтай болсондоо хэт баярлаад. Гэхдээ хүлээгээрэй, сайн бодоод үзвэл хөөрхөн юм байна. Үгүй ээ, хүлээ! Аяасэ-сан бол найз! Хөөрхөн гэж бодож болохгүй! Бузар юм!
Эр: Хөөе, Аяасэ-сантай унтсан биз дээ?
Кэн: Юу?
Эр: Хэнтэй ч хамаагүй унтдаг гэсэн цуурхал тархсан шдээ.
Кэн: Айн? Хэн тэгж байна?
Эр: Мэдэхгүй. Гэхдээ үнэн биз дээ? Хөөе, гуйя аа...
Кэн: Хэн тийм цуу яриа тараасан юм?
Эр: Айн? Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоод байгаа юм? Үзэлцмээр байна уу?
Кэн: Хэн цуу яриа тараагаад байгаа юм гэж байна шүү. Момо-чан... тийм охин биш. Тийм цуу яриа тараахаа больж үз.
Эр: Би биш ээ! Ойлголоо доо! Ойлгосон болохоор намайг тавь!
Эр2: Хөөе, яасан бэ? Зүгээр үү?
Кэн: Уучлаарай.
Эр2: Хөөе.
Кэн: Тайвшир! Тайвшир!
Муур: Ёо. Их зүдэрч байгаа бололтой. Сургуульд ирэлгүй хэдэн зуун болжээ. Их цэвэрхэн болжээ.
Кэн: Яагаад энд байгаа юм бэ? Бас Аяасэ-саны гэрт хоригдоогүй юм уу?
Муур: Сэйко "Муур эрх чөлөөтэй байх ёстой" гэж хэлсэн. Угаасаа юу ч хийж чадахгүй болохоор гэсэн.
Кэн: Тэр хүн бол тэгж хэлж мэдэхээр шүү.
Муур: Түүнээс илүү баларсан юм биш үү? Наад хүч чинь чамд ахдаж байна. Намайг дахиад нэг удаа өөрийнхөө биед оруулчих. Санаа бүү зов. Би өөрийнхөө хүчийг авчхаад шууд гарна. Хийх арга нь их амархан.
Кэн: Хуцаад бай! Миний төмсгийг эхлээд эргүүлж өг! Наад ярианд чинь автлаа юу!
Аяасэ: Окарүн! Юу хийж байгаа юм?
Кэн: Аяасэ-сан! Үнэндээ одоо... энэ дотор Тур—
Муур: Чшш! Чимээгүй!
Кэн: ...бо эмээ...
Эр: Аяасэ-сан үнэхээр хөөрхөн шдээ!
Кэн: Хөөрхөн юм.
Аяасэ: Юу вэ? Яагаад надаас зайгаа бариад байгаа юм?
Кэн: Нөгөө, энэ тийм биш ээ.
Аяасэ: Тэгвэл наашаа хараач!
Кэн: Түр хүлээ.
Аяасэ: Ер нь зогсооч! Яагаад надаас зугтаад байгаа юм? Хүлээж бай, новш оо!
Кэн: Чиний бодож байгаа зүйл биш ээ!
Аяасэ: Чамайг ална даа!
Кэн: Яагаад?!
Муур: Удаан хугацааны дараа сургуулийн амьдралыг мэдэрье дээ. За.
Мико: Момо, яагаад уурлаад байгаа юм бэ? Яасан бэ? Найз хөвгүүнтэйгээ муудалцаа юу?
Аяасэ: Надаас зайлсхийгээд байх юм. Үнэхээр уур хүрч байна. Бас найз хөвгүүн биш.
Мико: Тэр сайн хүү байсан шдээ.
Аяасэ: Айн? Гэнэт юу вэ? Юу яриад байгаа юм?
Мико: С ангийн хүүхдээс сонссон юм. Окарүн чамайг муулсан хөвгүүнтэй муудалцсан гэсэн.
Аяасэ: Юу гэсэн үг вэ?
Мико: Чиний талаар таагүй цуурхал тарааж байсан бололтой. Тэгэхэд нь уурласан гэсэн.
Аяасэ: Тэгвэл яагаад надаас зугтаад байгаа юм бэ?
Айра: Би хэт хөөрхөн охин. Коридороор алхахад л бусдын харц над дээр тусдаг. Зөвхөн хөөрхөн ч биш. Эргэн тойронд зогсох махан толгойнуудтай инээгээд мэндчилчихнэ. Хөөрхөн охин тэдэнд сайн гэж бодогдуулахад л тэд маргаашдаа амьдарч чадна. Сайхан сэтгэл ихтэй хөөрхөн охин. Гэхдээ ийм төгс надад хүртэл маш ихээр уурласан үе гарсан. Тэр хөгийн хүүхнийг унагахын тулд өлөгчин гэсэн цуурхал тараасан. Цуу яриа тийм их тараагүй болохоор уур хүрч байна! Бүгд юу ч ойлгохгүй байна. Тэр эмэгтэй бол чөтгөр. Би тэр үед баттай харсан. Тэр эмэгтэй чөтгөрийн далавчтай байсан! Аяасэ Момо, тэр бол эргэлзээгүй чөтгөр! Гэхдээ би гэнэт тийм зүйлс харж эхэлсэн маань, намайг сонгогдсон нэгэн гэдгийг илтгэнэ! Шууд ойлгосон. Би хэт хөөрхөн болохоор! Түүний нотолгоо болгож ийм зүйл тэнгэрээс унаж ирсэн. Алтан бөмбөг! Хорон чөтгөрөөс энэ ертөнцийг авар гэсэн утгатай! Ойлголоо! Би хийе! Учир нь би хэт хөөрхөн болохоор! Ёоё!
Бичиг: 6-Р АНГИ: Аюултай эмэгтэй ирж байна
Айра: Ёоё! Уур хүрчихлээ! Энэ юу вэ? Гантиг уу? Айн?
Эм: Айра! Чиний асуусан зүйлсийг аваад ирлээ. Зээлсэн болохоор болгоомжтой байгаарай.
Айра: Эцэст нь хэрэгтэй зүйлс цугларлаа.
Бичиг: Ариун ивээлээр шийтгэгч библи
Айра: Тос үнэртээд байгаа юм биш үү? Энэ загалмай жинхэнэ гэж үү?
Эм2: Тэрийг би яаж мэдэх юм?
Эм: Хөөе, ямар учиртай юм бэ?
Айра: Ойлгомжтой шдээ! Би хэт хөөрхөн болохоор сонгогдсон нэгэн. Энэ дэлхийг аврах болно!
Эм: Найз болохоор итгэж байгаа ч, чи ойрд хачин байна шүү. Одоо хийх гэж байгаа зүйл чинь ч хачин байна.
Айра: Түр хүлээ! Тэр юу вэ?! Улаан даашинзтай эмэгтэй байна!
Эм: Уучлаарай, бид огт харахгүй байна.
Айра: Арай...! Тэр түүний дагуул байх! Аяасэ Момо бидний үйлдлийг тагнаж байж! Та хоёр доошлоод суу! Түүний дагуулд харагдах нь!
Эр: Ширатори, юу хийж байгаа юм?
Айра: Халууцаад хүйтэн хана налаад сууж байсан юм.
Эр: Ширатори жаахан маанагдуу юм аа.
Айра: Ёстой нэг, тийм биш ээ! Гэхдээ үргэлж тэгж хэлүүлдэг.
Эм1/Эм2: Тээртэй юм.
Бичиг: Бид сургуулийн дараа хийх болно. Хэнд ч хэлж болохгүй шүү!!
Эр: Үнэхээр маанаг юм байна.
Айра: Үгүй ээ, би хэцүүднэ шүү дээ!
Эр2: Тийм биз дээ? Эргэлзээгүй.
Аяасэ: Хөөе.
Кэн: За?
Аяасэ: Наашаа хар гэж байна!
Кэн: Би Турбо эмээг зугтаалгахгүйн тулд харж байна!
Муур: Чи намайг зогсоож дийлэхгүй ээ.
Аяасэ: Яагаад эмгэн сургууль дээр байгаа юм?!
Муур: Юу? Яахаараа чамаар заалгах ёстой юм?
Аяасэ: Чи надад ялагдсан болохоор.
Муур: Хүрээд ир, өлөгчин минь! Үзэлцье л дээ!
Аяасэ: За, хүрээд ир!
Муур: Алив хүрээд ир!
Кэн: Тэр ч яахав Турбо эмээ хачин эмэгтэй олсон гэсэн. Тэр талаар ярилцах уу?
Муур: Тийм ээ. Намайг зүгээр л сургуулиар тэнэсэн гэж бодох хэрэггүй шүү. Төмсгийг нь хайж байсан юм шүү.
Аяасэ: Айн? Яахаараа сургууль дээр төмсөг нь байдаг юм, тэнэг ээ?
Муур: За, чамайг алах болно. Чи баяртай!
Кэн: Хайгаад үзэх хэрэгтэй байсан байх. Бодож үзээгүй ч, ёокай биш хүн авсан байх магадлал бий.
Муур: Харагдах байдал нь үзэсгэлэнтэй алтан бөмбөг. Хэн авсан байлаа ч хачин биш. Гэхдээ хүн авсан тохиолдолд сүнсний хүч нь сэргэж сүнс хардаг болох магадлалтай. Сүнсийг харж байна гэдэг нь сүнс ч өөрийг нь харж байгаа гэсэн үг. Дайралтад өртөх магадлал байгаа.
Аяасэ: Баларсан юм биш үү? Наадхаа эртхэн хэлээч! Хачин эмэгтэй гэж хэн юм бэ?
Муур: Нэрийг нь мэдэхгүй ээ. Хичээлийг чинь тарахаар танилцуулъя.
Айра: Аяасэ Момо! Тэр хэр их хүчтэй бол? Бэлдсэн загалмай болон ариун номоороо түүнийг ялж чадах болов уу? Бас түүнд дагуул бий. Хоёулантай нь зэрэг тулж чадах болов уу? Ойртчихсон байна! Улаан даашинзтай эмэгтэй!
Аяасэ: Окарүн! За, хайхаар явъя! Эмгэн хаана байна?
Кэн: Цүнхэнд минь байгаа.
Айра: Аяасэ Момо-сан. Чамтай хоёулхнаа ярилцмаар байна.
Аяасэ: Айн? Юу? Би завгүй байна.
Айра: Хурдан дуусах болохоор гуйж байна.
Аяасэ: Тэр угаалгын сав дээр нь унгасан охин байна шдээ. Намайг мэдчихэв үү? Дараа нь ядаргаатай болохоор уулзъя даа. Окарүн, түрүүлж яваад хайж бай. Би араас чинь очъё!
Кэн: Юу? За. Баларлаа шүү. Би ганцаараа хайж чадах эсэхдээ санаа зовниж байна шүү.
Муур: Тэр байна.
Кэн: Айн?
Аяасэ: Ийм газар авчраад юу ярихыг хүссэн юм?
Айра: Үх, чөтгөр минь!
Аяасэ: Өмхий юм! Тос үнэртэж байна! Энэ юу вэ?
Айра: Чөтгөр минь, өөрийнхөө ертөнц рүү буц! Хөлийг нь барьж бай! Битгий хөдөлгө!
Аяасэ: Муусайн тэнэгүүд!
Айра: Гараад ирлээ! Чөтгөрийн далавч! Загалмай нөлөөлөхгүй байна! Тийм бол... Тэнгэрээс унаж ирсэн алтан бөмбөгөөр бол...
Аяасэ: Наадах чинь... Чи бөмбөгийг авсан байж ээ?
Айра: Энэ бөмбөгийн талаар мэддэг байх нь ээ? Энэ бөмбөгийг өгөхгүй шүү! Энэ бол намайг дэлхийг авар хэмээн унаж ирсэн ариун бөмбөг!
Аяасэ: Тийм биш ээ! Окарүний төмсөг шүү! Буцаад өг тэнэг ээ!
Айра: Адгийн юм! Ариун бөмбөгийн өөдөөс бузар юм! Новш!
Аяасэ: Ёооё! Чи тэнэг юм уу? Хүний төмсгөнд талархахаа болиоч!
Кэн: Аяасэ-сан! Олчихлоо!
Аяасэ: Окарүн! Ашгүй аврагдлаа! Энэ эмэгтэйд төмсөг чинь байна! Тэр хачин эмэгтэй шүү!
Айра: Тэр чиний тал уу?
Кэн: Тийм биш ээ! Наад хүн чинь хачин эмэгтэй биш ээ! Тэр хачин эмэгтэйн бай болсон хүн.
Сарасара: Эцэст нь оллоо, Айра. Айраг намайг харж чаддаг болох хүртэл үргэлж хүлээж байлаа.
Айра: Ээж ээ!
Сарасара: Ээж нь байна аа!
Айра: Дагуул!
Аяасэ: Окарүн! Найдлаа шүү!
Кэн: За!
Сарасара: Гайхлаа шүү! Чи миний Айраг булаах гээ юу?
Айра: Чи ч бас чөтгөр юм уу?
Кэн: Хүсэхгүй байна шүү. Харимаар байна. Гутарчихлаа.
Сарасара: Айраг өгөхгүй шүү!
Аяасэ: Окарүн! Чи муу дураараа идэхээ болиоч! Муу! Новш гэж! Гар хүлээтэй байгаа болохоор хүссэнээрээ хөдөлж чадахгүй нь! Эцэст нь уулзлаа шүү, Айра.
Сарасара: Чамайг намайг харж чаддаг болох хүртэл 10 гаруй жил хүлээлээ.
Айра: Чи муу! Аяасэ Момогийн дагуул биш юм уу?
Сарасара: "Чи" биш шүү, тэнэг ээ! Ээж чинь байна! Чамд ямар их хайртай гэдгийг мэдэх үү? Тэр үед "ээж ээ" гэж дуудсан биз дээ?! Баяртай байсан шүү. Анх удаа тийм үгс сонссон. Дахиад нэг удаа дуудаач. Ээж гэж дуудаач!
Аяасэ: Хөөе, хөгийн эмгэн минь. Окарүнийг буцааж өг. Хүн рүү дайрах чинь дүрэм зөрчсөн юм биш үү?!
Сарасара: Бүгд л... сэтгэл хөдөлгөсөн учралд саад болоод байх юм.
Айра: Хүлээ, Аяасэ Момо! Энэ яг юу юм бэ? Арай энэ чөтгөртэй дайснууд юм уу? Тийм бол хамтраад энэ чөтгөрийг дийлэх үү?
Аяасэ: Чи муу юу яриад байгаа юм?
Муур: Ойрхон байлаа шүү. Золигийн зууш болох дөхлөө шүү.
Аяасэ: Турбо эмээ!
Муур: Тэр Уран нугардаг шулуун үст бололтой.
Аяасэ: Хүлээ, наадах чинь Мүкогийн утас юм биш үү! Юундаа туучхаад хайлт хийгээд байгаа юм?
Муур: Улаан даашинз, уран нугарч буй мэт хөдөлгөөн, шулуун үс.
Аяасэ: Ёокай юм байж түүнийг мэддэггүй юм уу?
Муур: Доод зэрэглэлийн шинэковыг мэдэхгүй ээ.
Айра: Би сонгогдсон нэгэн! Хэт хөөрхөн болохоор! Чам шиг мангасыг ялах болно!
Сарасара: Айра-чан сая юу гэсэн бэ?
Айра: Чам шиг мангасыг ялаад дэлхийн энх тайвныг хамгаална!
Аяасэ: Чи муу болиод өгөөч! Яагаад юм л болбол залгиад байгаа юм?
Сарасара: Чиний буруу! Чи Айраг уруу татаад танхай охин болгочхож! Намайг мангас гэж дуудсан! Тийм зүйл хэлдэг хүүхэд байгаагүй!
Аяасэ: Эмгэн, хурдан тайлаарай!
Муур: Энэ бүтэхгүй юм байна.
Аяасэ: Хөөе, хамтарч ажиллаач! Окарүнийг идчихлээ! Би ганцаараа байвал баларна!
Муур: Миний хүчийг булаасан нь та нар шүү дээ. Би юу ч хийж чадахгүй.
Аяасэ: Тийм биш!
Сарасара: Эхлээд, уучлалт гуй! Бүгд чиний буруу! Алив, хэлээч!
Аяасэ: Хогийн новш.
Сарасара: Зөрүүд юм. Миний уран нугаралт шуурга мэт! Бүхий л зүйлсийг хутгалдуулаад савах болно! За! Найдваргүй хүүхэд юм аа. Энэ Айрагийн тусгай эрх хэдий ч хүсэж байвал хэлж болно шүү. "Ээж ээ" гэж дуудах юм бол өршөөж өгье. Алив ээ! Сонсохгүй байна. Зөв хэлээрэй. Бэлдээд? "Э-Э-Ж-Э-Э." Хэл гэж байна, новш оо! "Ээж ээ" гэж хэлээч! Чи муу...
Аяасэ: Хогийн новш.
Сарасара: Миний хүүхэд хаана байна?
Муур: Хөөе, хөөе чи идчихээ биз дээ? Хөөе, шулуун аа. Одоо бол өршөөх болохоор залгисан жаалаа гарга.
Сарасара: Чи юу вэ? Одоо надтай ярихгүй байж болох уу?
Муур: Хүндэтгэлтэй яриач өлөгчин минь. Би аугаа ахмад чинь шүү.
Сарасара: Чи үхэхийг хүсээд байгаа бололтой.
Муур: Манэки муур гэдэг нь сайн зүйл дууддаг чадвартай бололтой. Чи Момотой хамт үсээ идчихэж.
Сарасара: Халуун юм! Энэ юу вэ?! Үс минь шатаж байна! Бие доторх минь ч шатаж байна! Юу хийчих вэ, новшийн муур минь?
Муур: Тэр эмэгтэйд байсан загалмай бол асаагуур. Момо тэр асаагуураар чиний үсэнд гал тавьсан. Гэдсэн дотор чинь шатаах зүйлс байхгүй. Гэхдээ чи тохиолдлоор өөрийнхөө үсийг идчихсэн. Тэр тохиолдол би байснаар бодитоор болно.
Сарасара: Халуун юм!
Кэн: Аяасэ-сан хэт болчимгүй юм!
Аяасэ: Айн? Окарүн түрүүлж идүүлсэн биз дээ? Том дуугарч гэнэ! Амжилттай аварлаа! Хариу дайрах цаг боллоо, новш оо!
Айра: Дэлхийн энх тайвныг би хамгаална! Дараагийн ангид: Сайхан ертөнц рүү.
Back to episodes Go home