Dandadan S1 5

Кэн: Тайван бай. Өглөөний мэнд мэдэх сүйдтэй зүйл биш!

Кэн /давхар/: Өглөөний мэнд! Юу байна даа?

Кэн: Өчигдөр шөнө сайн бэлдсэн болохоор ямар ч асуудалгүй! Мэнд мэдэж чаддаггүй гэдгээ мэдэгдэж болохгүй! Хүлээгээрэй. Хэдий дотно байлаа гээд, гэнэт сургуулийн хаалга дээр хүлээж болно гэж үү? Өөр хүн хүлээж байгаа нь эргэлзээгүй!

Эм: Өглөөний мэнд!

Кэн: Үл тоох нь зөв хариулт байх.

Аяасэ: Чи хоцорч байна. Явъя. Тэгээд тэр харийнхан эрэгтэйчүүд л байдаг гэсэн.

Бичиг: 5-Р АНГИ: Төмсөг нь хаана байна?

Кэн: Тийм үү?

Аяасэ: UFO-гоор маш хол газраас ирсэн биз дээ? UFО доторх нь аймаар замбараагүй байгаа даа! Тэд ихэвчлэн юу иддэг юм бол? Чи юу гэж бодож байна?

Кэн: Нөгөө тэр...

Аяасэ: Дараа дахиад ярья. За, дараа уулзъя!

Кэн: За, баяртай.

Эр: Баяртай! Өвдөж байна, новш минь! Хүнд гай болохоо боль, мал аа.

Эм: Хөөе хурдан холдчихгүй биз? Үнэхээр ядаргаатай юм!

Кэн: Энэ зэрэг юу ч биш ээ. Одоо бол надад ямар ч аймшигтай зүйл хийсэн бүгдийг нь өршөөж чадна. Учир нь би... гайхалтай найзтай болсон болохоор!

Эр: Ийшээ дамжуулаарай!

Эр2: За! Дамжууллаа шүү!

Кэн: Өршөөчихье.

Мүко: Үүний ухаан санаа тэнээд алга болчихжээ.

Мико: Хачин байна аа! Зурваст хариу бичихгүй байна гэж бодтол утсаа алга болгочихсон гэсэн. Өчигдөр хичээлдээ ирээгүй.

Мүко: Хөөе! Өмнөх найз залуутайгаа уулзахаар явсан юм биш үү?

Мико: Нээрэн үү? Тэгээд бүүр мөсөн хаягдаад юу ч хамаагүй болоод утсаа эвдэлсэн гэж үү?

Мүко/Мико: Тийм байж болох л юм.

Мүко: Тээр! Гутралын цаг!

Мико: Өнгөрснөө бодож гутрах цаг нь.

Бичиг: Амьдрах хүч!

Аяасэ: Харийнхны тухай яримаар байна.

Бичиг: Хавч + Турбо UMA? Сүнсний үзэгдэл? Цэнгэг усны хавч?

Кэн: Аяасэ-сантай яримаар байна! Сүнсний тухай яримаар байна! Өглөө олигтой ярьж чадаагүй. Аяасэ-сан олон зүйл асуусан байтал!

Аяасэ: Окарүнтэй яримаар байна! Бидэн рүү дайрсан харийнхан юу иддэг бол, гэх мэт. Дотуур өмд өмсдөг болов уу, гэх мэт.

Кэн: Тэнэг, Кэн! Мулгуу золиг!

Аяасэ: Окарүнтай яримаар байна!

Кэн: Хурдан харилцаагаа сэргээхгүй бол намайг үзэн ядах нь!

Аяасэ: Яримаар байна, яримаар байна!

Бичиг: Сүнсний үзэгдэл - Харийнхан зөвхөн эрэгтэй байдаг уу? Тэд ихэвчлэн юу иддэг вэ?

Эр: Айн? Хэн гэнэ ээ?

Аяасэ: Окарүн! Окарүн!

Эр: Нэрийг нь хэлээч. Нэрийг нь.

Аяасэ: Нэрийг нь хэлж харагдаач! Ер бусын зүйлсэд дуртай нүдний шилтэй нөхрийг гаргаад ир!

Эр: Ер бусын зүйлсэд сонирхолтой нөхөр байсан билүү?

Эр2: Өдрийн хоолны цаг болчхож. Цайны газар байгаа юм биш үү?

Кэн: Өршөөгөөрэй. Аяасэ-сан байна уу?

Эр: Айн? Хэн гэнэ ээ? Сонсогдохгүй байна.

Кэн: Цайны газарт байж магадгүй.

Аяасэ: Окарүн тийм чимээ ихтэй газарт очлоо юу! Сургуулийн дэлгүүрт байгаа биз!

Кэн: Дэлгүүр? Цайны газарт очиж үзчихээд очъё. Байхгүй байна, дэлгүүр лүү очиж үзье.

Аяасэ: Цайны газарт шалгаж үзье дээ.

Кэн/Аяасэ: Хаана ч алга

Кэн: Надаас зугтаад байна. Өглөө намайг уйтгартай хүн гэдгийг минь мэдчихэж. Тэгээд надаас зугтаад байгаа юм байна.

Аяасэ: Ёстой нэг хаана байна аа, Окарүн? Цайны цаг дууслаа шдээ!

Кэн: Адгийн юм.

Аяасэ: Нээрэн өглөө эрч хүчгүй байсан юм байна. Хүн ихтэй газарт байх дургүй юм болов уу? Окарүний сэтгэлийг бодож байгаагүй байх.

Кэн: Аяасэ-сан олон найзтай. Намайг найз гэж дууддаг төдий байх.

Аяасэ: Надаас зайлсхийж байж магадгүй.

Кэн: Би найз нь биш байж магадгүй.

Аяасэ: Гэнэт гутарчихлаа.

Кэн: Хэт хөөрчхөж. Би яагаад ийм өрөвдөлтэй юм бэ?

Аяасэ: Би яагаад үргэлж ийм байдаг юм болоо?

Кэн: Өршөөгөөрэй, Аяасэ-сан.

Аяасэ: Уучлаарай, Окарүн.

Кэн: Ёооё!

Аяасэ: Окарүн байна!

Кэн: Аяасэ-сан! Ийм газарт юу хийж байгаа юм?

Аяасэ: Миний л хэлэх үг байна! Ёооё. Шүдээ хавирчихлаа!

Кэн: Чамайг хайж байлаа!

Аяасэ: Миний л хэлэх үг. Энэ тэндгүй тэнэхээ боль!

Кэн: Намайг хайж байсан юм уу?

Аяасэ: Тийм ээ! Хэдийн цайны цаг дуусчихлаа!

Кэн: Би чамайг надаас зайлсхийж байна гэж бодсон.

Аяасэ: Би ч бас тэгж бодсон! Айн? Нэг л эвгүй уур амьсгалтай болчихлоо. Хурдан сэдвээ өөрчлөхгүй бол ч!

Мико: Сая үнсэлцэж байсан!

Мүко: Хөөе Момо. Ийм байсан юм бол эрт хэл л дээ!

Мико: Тэгээд л өдөржин хачин байжээ.

Аяасэ: Үгүй ээ! Ийм хогтой үнсэлцэж харагдаач!

Кэн: Тийм ээ! Ийм тэнэг хүнтэй юу гэж үнсэлцдэг юм!

Аяасэ: Түр хүлээ! Чи үгүйсгэх нь биш шүү, муу халзан!

Кэн: Халзраагүй! Сохор юм уу?!

Аяасэ: Хөөрхийлөлтэй юм! Нухацтай хариулж гэнэ! Хөгийн 4 нүдэт!

Кэн: За! Сая нүдний шилтэй бүх хүнийг доромжилчихлоо!

Аяасэ: Чамтай яримааргүй байгаа болохоор ярилцахаа боль!

Кэн: Чи л харин надтай ярих хэрэггүй, за юу?

Мико: Баларлаа.

Мүко/Мико: Үнэхээр дотно юм байна шдээ!

Кэн: Гэнэт болсон болохоор муухай үгс хэлчихлээ. Ярихыг хүссэн зүйлс зөндөө байна. Уучлалт гуйх хэрэгтэй. Айн? Үгүй байлгүй дээ.

Эм: Момо! Гадна талбайд үнсэлцэж байсан гэсэн үү?

Эм2: Хэн юм? Хэддүгээр анги юм?

Аяасэ: Тийм биш гэж хэлээд байна шдээ!

Мико: Номой бас 4 нүдтэй.

Аяасэ: Хүний яриа сонсооч!

Кэн: Аяасэ-сан!

Мико: Ирчихлээ! Тэр байна!

Аяасэ: Хэлээд байна шд. Миний найз залуу биш гэж... Хүлээ, юу хийгээд байгаа юм?

Кэн: Аяасэ-сан, ярилцах хэрэгтэй байна!

Эм: Аан, нэг тиймэрхүү.

Эм2: Төсөөлсөн шиг биш байлаа.

Кэн: Аяасэ-сан, асуудал үүслээ!

Аяасэ: Яагаад ирсэн юм? Чамтай яримааргүй байна гэж хэлсэн шдээ! Явж үз!

Кэн: Ингэж байх цаг биш ээ! Чухал зүйл байгаа юм! Хоёулхнаа ярилцмаар байна! Гуйя, намайг сонсооч!

Аяасэ: Үгүй!

Эм: Шууд муудалцаж байгаа юм уу? Найз хөвгүүн чинь хөөрхийлөлтэй шдээ!

Аяасэ: Хэлээд байна шдээ. Тэр найз хөвгүүн энэ тэр биш! Дураараа хачин цуурхал тараахаа боль!

Кэн: Аяасэ-сан! Өглөө их ярьж байсан биз дээ?! Яагаад одоо ярилцахгүй байгаа юм бэ?!

Аяасэ: Чи ч бас надтай ярихгүй гэж хэлсэн шд! Тэр зүгээр л тэгээд хэлчихсэн ч гэх үү.

Кэн: Үнэндээ чамтай маш их ярилцахыг хүссэн!

Эм: Хэлчих шив!

Эм2: Урагшаа, Отакү-күн!

Аяасэ: Амаа хамхи! Хүсэхгүй байна гэж хэлээд байна! Явж үз!

Мико: Цэвдэг юм. Хэтэрхий биш үү.

Аяасэ: Аймшигтай нь та нар!

Кэн: Надтай дотно байх тийм ичмээр байна уу?

Мико: Тэгж татгалзах шаардлагагүй байсан биз дээ? Найз юм бол зүгээр л хуучин шигээ байхад болно шдээ. Чам шиг биш байна шүү.

Кэн: Аяасэ-сан хэдийн харьчихсан байх. Уучлаарай.

Айра: Уучлаарай! Зүгээр үү?

Кэн: Айн? Чи зүгээр үү?

Айра: Миний цүнхэнд савтай ус байгаа. Өвдөөгүй биз дээ?

Кэн: Огт үгүй ээ. Бэлтгэл хийдэг болохоор байх.

Айра: Үнэхээр уучлаарай.

Кэн: Тэр бол миний буруу! Санаа бүү зов.

Айра: Сайхан сэтгэлтэй юм аа.

Аяасэ: Ёстой нэг, уур хүрчихлээ. Би ганцаараа муу хүн шиг болчихлоо. Үгүй ээ, би л буруутай. Тэр юу вэ? Найз байхгүй гэж хэлж байсан биз дээ? Бас жаахан хөөрхөн юм.

Айра: Хөөе, сая харсан уу? Тэр отакү үнэхээр тэнэг царай гаргачихсан байсан. Тэр ч надад бүрэн унаж тусаа биз. Надад дурлачихсан юм шиг байсан биз дээ?

Эм: Чи ч бас муугүй юм аа.

Айра: Юу? Гэхдээ хог шааруудыг өөртөө дурлуулах хөгжилтэй шдээ! Угаасаа тийм амьтан охин хүүхэдтэй олигтой ярьж үзээгүй биз. Над шиг хөөрхөн охинд амьдралдаа дахиад хүрч чадахгүй биз. Мөрөөдүүлж өгч байхад болох юм биш үү? Тэр отакү 4 нүдэт жаргалтай байсан.

Эм: Айра!

Эм2: Зүгээр үү?

Эм: Яагаад сав уначхав? Сая эгц дээрээс нь унасан биз дээ?

Кэн: Айн? Түрүүний охин уначхаж! Арай надтай мөргөлдсөн цочролоос болсон уу? Аяасэ-сан?

Аяасэ: Окарүн! Хамтдаа харья! Өнөөдөр ч бас нүдний шил чинь зохиж байна шүү! Тэнэг охин Окарүний дур татам байдлыг ойлгохгүй л дээ. Эр хүн дурлуулах гэж байхаар толгойдоо сав углаад сууж байсан нь зохино. Уучлаарай, Окарүн. Би чамтай их муухай харьцсан. Гадна талбайд үнсэлцчихсэн юм шиг болчихсон болохоор сандраад. Чамаас ичсэнд уучлаарай. Чамтай дотно байх огт ичмээр зүйл биш.

Кэн: Зүгээр дээ! Огт тоогоогүй ээ. Харин ч эвлэрсэндээ их баяртай байна. Тэр... Түүнээс илүү сүйд болсон шүү, Аяасэ-сан!

Аяасэ: Айн? Хүлээ, түүнээс илүү гэдэг чинь юу гэж байгаа юм? Маш их санаа зовж байхад!

Кэн: Тайвшраад сонсоорой. Бид Турбо эмээг ялсан биз дээ?

Аяасэ: Ялсан. Хийд рүү ч очсон. Чиний хараал ч тайлагдсан. Доодох чинь ч буцаад ирсэн биз дээ?

Кэн: Алга.

Аяасэ: Юу нь?

Кэн: Төмсөг нь.

Аяасэ: Айн?

Кэн: Төмсөг нь алга.

Сэйко: Тэгээд л харуул гэж хэлээд байхад. Анхнаасаа яагаад анзаардаггүй юм бэ? Чиний төмсөг биз дээ?

Кэн: Аяасэ-сан хэтэрхий их инээж байна! Саваа нь буцаад ирчихсэн байсан болохоор санаа амраад төмсгийг нь шалгаагүй.

Сэйко: Саваа гэнэ ээ? Дажгүй юмтай ч юм шиг ярихаа боль! Чинийх харандаа биз дээ?!

Кэн: Харж байсан ч юм шиг!

Сэйко: Арга алга. Алив харъя даа.

Кэн: Юу? Харах юм уу?

Сэйко: Чиний эрхтнийг харахгүй ээ! Чиний доторхыг харна. Момо! Ямар ч хамаагүй хүүхэлдэй аваад ир! Бас угаалгын саванд ус хийгээд ир. Түүний дотор нэг юм байна. За, эхэлье. Хүүхэлдэйд сахиус наасан уу?

Бичиг: Амар амгалан гэр бүл. Хорон зүйлсийг хөөн зайлуулах сахиус.

Сэйко: Чи муу... тэнэг амьтан!

Кэн: Айн? Наадах чинь юу вэ? Айн?!

Сэйко: Бүү хөдөл, бүү ярь. Ялзарсан жүрж.

Кэн: Түр хүлээгээрэй! Надаар даажигнаж байгаа биз дээ?

Сэйко: "Хүн" гэдэг ханзны зураас бие биенээ түшдэг юм!

Кэн: Тээр даажигнаад байна! Бас Кинпачи багш ялзарсан жүрж гэж хэлдэггүй!

Сэйко: Момо, сая ямар нэг зүйл хараагүй юу?

Аяасэ: Харсан. Окарүнг цохих үед аура нь хором өөрчлөгдсөн.

Сэйко: За, Момо надад тусал. Аураных нь өнгө өөрчлөгдөх үед татаж гарга.

Аяасэ: Хүний аураг гаргаж болдог юм уу?

Сэйко: Тэр нь түүнийх биш бол болно. Гаднын биетийг гаргаж болно. Эхэллээ шүү. Төвлөрөөрэй.

Аяасэ: За. Юу вэ? Сая мэдэрсэн дээ! Татаад гаргатал алга болчихлоо! Баларлаа, эмээ! Зугтчихсан байх!

Сэйко: Тайвшир. Хүлээ, новш оо! Тийшээ явчихлаа! Хурдан бариад ав!

Аяасэ: Хурдан юм! Яг юу байсан юм бэ?

Сэйко: Хаашаа явчхав ялзарсан жүрж?

Аяасэ: Нээрэн тийм! Муураа хаана байна аа? Тэнд байна! Барьчихлаа! Магадгүй энэ дотор байгаа!

Муур: Намайг тавь, өлөгчин минь! Та гурвыг ална даа!

Кэн: Гайхалтай, Аяасэ-сан! Онцгой хүч чинь сайжирсан байна!

Аяасэ: Тийм ээ! Ямар байна даа?

Муур: Хүрээд ир!

Аяасэ: Тэгээд энэ хэн бэ?

Муур: Алив хүрээд ир!

Кэн: Харин л дээ.

Сэйко: Энэ ч гайхшрууллаа шүү.

Аяасэ: Энэ юу юм?

Сэйко: Турбо эмээ.

Аяасэ: Турбо эмээг ялаад амирлуулсан биз дээ?

Муур: Хэн та нар шиг жаалуудад ялагдаж байдаг юм? Настай хүнийг басах хэрэггүй шүү!

Аяасэ: Энэ хөөрхөн биш байна уу?

Муур: Намайг басахаа боль гэж байна, новш оо! Би хоригоос болж шатах гэж байхдаа, галан дундуур сэлж чадах сүнсэн биет болоод, жаалын биед шүглэсэн юм. Амь голтой байсан болохоор жаалын дотор өөрийгөө бүрэн дарж чадсан. Би түүний дотор нуугдаад сүнсний хүч минь сэргэхийг хүлээж байсан юм. Тэгээд цаг нь ирэхээр та хоёрыг алах тухай бодож байсан юм.

Аяасэ: Үргэлжлүүлмээр байгаа юм уу? Та ялагдсан.

Муур: Ялагдаагүй ээ! Би ялагдаж харагдаач, мулгуу минь! Ялангуяа чамайг бүүр ч өршөөхгүй. Хэдэн хэсэг болгоно доо!

Аяасэ: Та нөхцөл байдлаа ойлгож байна уу? Одоо давамгай байгаа нь бид шүү. Бодож байгаагаа хамаагүй чалчиж байна.

Кэн: Тийм ээ! Миний төмсгийг буцааж өг! Чамд зугтах газар байхгүй!

Муур: Намайг ялна гэж бодохгүй байсан чинь дээр шүү. Би үхвэл чиний төмсөг үүрд хэвэндээ орохгүй. Мунхаг та нар эцэст нь нөхцөл байдлаа ойлгосон уу? Би илүү давуу эрхтэй байна, муу хөгийн өлөгчин! Ямартай ч жаал хүү яваад хутга аваад ир. Тэгээд энэ хоёр эмийг хороо. Тэгэх юм бол төмсгийг чинь буцааж өгье!

Кэн: Чи муу!

Муур: Хийгээч! Чи миний хэлснийг л хийх ёстой! Хурдан хийгээч!

Кэн: Тийм зүйлс чинь үнэхээр бухимдуулах юм. Уур хүрчихлээ.

Аяасэ: Айн? Яагаад? Турбо эмээг хөөчхөөд байхад яаж хувирч чадаж байгаа юм?

Муур: Байж боломгүй юм! Юу болоод байна аа?!

Сэйко: Энэ цаасан дэвүүр хорон сүнсийг биеэс нь хөөж гаргадаг юм. Их хичээж зүүгдсэн болохоор тэр үү, эмгэний оюун ухаан л гараад ирчихсэн бололтой. Өөрөөр бол чиний сүнсний хүч жаалын дотор үлдээд, оюун ухаан чинь л хүүхэлдэй рүү шилжсэн гэсэн үг. Бас оюун ухааныг чинь буцааж чадах нь ганцхан би. Түрүүн энэ Кинпачи руу харчхаад тэнэг гээд байсан билүү? Муу мулгуу муужгай, ялзарсан жүрж.

Муур: Уучлаарай, багш аа!

Сэйко: Багш чинь биш шүү, тэнэг ээ!

Кэн: Догь шүү, Сэйко-чан!

Муур: Өөрийгөө юу хийж байна гэж бодсон юм, хөөш?

Аяасэ: Хэвэндээ орчихлоо! Гайхалтай! Яаж хувирсан юм бэ?

Кэн: Сайн ойлгоогүй ээ.

Муур: Зугтах минь.

Кэн: Их уур хүрээд өршөөж чадахгүй гэж бодтол хувирчихсан.

Сэйко: Хүлээж бай! Чамайг зугтаалгахгүй дээ, хөгийн муужгай минь!

Муур: Ёоё!

Сэйко: Үүнийг хүрт! Муу мулгуу! Ялзарсан жүрж!

Аяасэ: Одоо хангалттай. Больчих оо. Өчүүхэн амьтан хэдий ч үнэндээ таныг нээх их үзэн ядаагүй. Тэдгээр хүүхдийг өрөвдөх бодол минь адилхан. Тиймээс дотно байцгаая. Та төмсгийг нь буцаагаад өгчихвөл бид ч бас таны хүчийг буцааж өгье. Тэгэх үү?

Муур: Хөгийн өлөгчин. Болж байна.

Аяасэ: За, тэгвэл шийдэгдлээ! Тэгвэл хурдхан төмсгийг нь буцааж өг!

Муур: Энд байхгүй.

Аяасэ: Хөөе! Амласан биз дээ? Хурдхан—

Муур: Би худлаа ярьдаггүй. Түүний төмсгийг хаа нэгтээ унагачихсан.

Аяасэ: Баларлаа.

Сэйко: Баларлаа.

Кэн: Юу баларсан гэж?

Сэйко: Хүн гэдэг амьтан нэг мэдэхэд баларлаа гэж хэлж байдаг юм.

Аяасэ: Үнэхээр ойлгож байна. Дараагийн ангид: Аюултай эмэгтэй ирж байна.

Кэн: Юу нь аюултай юм бэ?

Back to episodes Go home