Dandadan S1 4

Бичиг: ОРОХЫГ ХОРИГЛОНО

Бичиг: 4-Р АНГИ: Турбо эмгэнийг балбая

Аяасэ: Окарүн, эхлээд ор.

Кэн: Энэ удаад хатагтай эхэнд.

Аяасэ: Миний нулимстай нүдийг харалдаа.

Кэн: Хуурай байна. Хамт явбал шударга!

Аяасэ: Хөөе! Окарүн, миний ард байхаа боль!

Кэн: Шударга бус юм Аяасэ-сан! Тэгж хэлчхээд арагшаа гарчихлаа шдээ!

Аяасэ: Чамайг даа!

Кэн: Хүлээ, болиоч!

Аяасэ: Явъя

Кэн: За.

Аяасэ: Гэхдээ Турбо эмгэн гараад ирвэл яах билээ? Цохих билүү?

Кэн: Үгүй ээ! Шоно хотоос гаргаж хүлэгдсэн сүнснээс салгах ёстой! Тэгэх юм бол доройтож бид байсан ч ялж чадна.

Аяасэ: Тийм шүү дээ, тийм. Гэхдээ бид тэр аварга харийнхныг ялж чадсан. Харин ч эмгэнийг энэ ялж чадах биш гэж үү?

Кэн: Түрүүн айж байсан юм байж.

Аяасэ: Учир нь эмгэн шдээ! Тийм том зүйлтэй нүүр тулсны дараа нэг муу эмгэн...

Кэн/Аяасэ: Том юм!

Кэн: Яах вэ, Аяасэ-сан!?

Аяасэ: Тайвшир! Түрүүн хэлж байсан шдээ! Шоно хотоос гарна биз дээ? Зугтъя! Юу вэ!? Үгүй ээ! Ийм зүйл байж болно гэж үү?

Кэн: Наашаа ирж байна!

Аяасэ: Үүнийг авлаа шүү! Чадах ёстой, урагшаа! Нүд нь ам байна! Заваан юм!

Кэн: Аяасэ-сан хараалыг чөлөөлөөч! Би ямар нэг юм хийе!

Аяасэ: Ойлголоо, найдлаа шүү!

Кэн: За, хичээнэ ээ! Аа бүтэхгүй нь, чадах юм шиг санагдахгүй байна. Би ямар ч нэмэргүй ээ.

Аяасэ: Нээрэн гутранги болчихдог шдээ. Дэмжих болохоор хичээгээрэй! Тулалд!

Кэн: Дарамтаас болж бяцлуулах нь.

Аяасэ: Үгүй байлгүй дээ!

Кэн: Аяасэ-сан? Юу болсон бэ?

Аяасэ: Яагаад? Харж чадахгүй байна! Хараалын хүч алга болчихсон уу?

Турбо: Доодохыг нь буцаагаад өгчихсөн. Хараалыг арилгачихсан. Гайхширлаа шүү! Хараалын хүчийг ашиглаж хувирч байдаг! Гэхдээ дахиж тэгүүлэхгүй шүү. Хулгайч гахайд дахиад хүчээ ашиглуулахгүй шүү! Одоо удаанаар зажлаад идээд өгье!

Сэйко: Өдөөн хатга. Тэр хөлийн хурдандаа маш их итгэлтэй байгаа. Өдөөн хатгах юм бол унах болно.

Аяасэ: Хөлийнхөө хурдаар ялагдахаас айгаа юу? Ингэж хүч ашиглах чинь хөгийн юм. Турбо эмээ гэдэг нэртэй биз дээ? Тийм байж хөлийн хурдаараа өрсөлдөхгүй бай нь өрөвдөлтэй биш үү? Турбо л юм бол... хөлийнхөө хурдаар өрсөлдөөч!

Турбо: Чи муу... Өөрийгөө хэнтэй ярьж байна гэж бодсон юм, хөөш? Би хөлийнхөө хурдаар ялагдана гэж байхгүй. Болж байна. Наад тулааныг чинь хүлээж авлаа. Та нарыг хүссэн үедээ идэж чадна. Дүрмээ яаж шийдэх юм? Бариа хаана юм?

Аяасэ: Бариа байхгүй. Хөөцөлдөж тоглох болно. Биднийг баривал та ялна. Амархан байгаа биз дээ? Эхлэхээсээ өмнө 10 минут тоол. Тэр хооронд чинь бид зугтана. Энэ дүрэм болохоор заавал дагах ёстой. Зөрчих юм бол Турбо эмээгийн домог хог болох байх.

Турбо: Болж байна. Дүрмээ дагадаггүй хүмүүст дургүй.

Аяасэ: Тэгвэл эхэлье! Окарүн гүйгээрэй!

Турбо: 1, 2, 3, 4...

Кэн: Гайхалтай! Ингээд дууслаа л гэж бодлоо! Аяасэ-сан гоц ухаантан юм уу?

Аяасэ: Мэднэ ээ! Гэхдээ өшөө жаахан хатгадаг байж!

Турбо: 1 минут, 3 минут, 5 минут...

Аяасэ: 10 минутад хол хаяж магадгүй!

Турбо: 8 минут, 6 минут...

Аяасэ: Түр хүлээ! Тэр нэг л хачин тоолоод байна!

Турбо: 10 минут.

Аяасэ: Окарү...

Кэн: Аяасэ-сан! Аяасэ-сан!

Турбо: Түүний 10 минут дууссан. Одоо чиний 10 минутыг тоолох болно. 40... 1 минут... 2 минут...

Кэн: Булхайцаж байна! Аяасэ-санг сулла!

Турбо: 56... 57...

Кэн: Зогс! Ингэж тоолох чинь хачин байна! Дүрмээ дагана гэж хэлсэн биз дээ!?

Турбо: Хэрхэн тоолохыг хэлээгүй. 4 минут, 5 минут...

Кэн: Хуцаад байгаарай! Тоолохоо боль!

Турбо: 10 минут. За. Барьчихлаа.

Аяасэ: Окарүн жаахан бүтэлгүй. Магадгүй дараагийн удаа ч би аврах байх!

Кэн: Хөхөө хөхүүл!

Турбо: Ёооё! Миний зөвшөөрөлгүй хөх рүү минь халдахаа боль!? Тавиач, хөгийн жаал! Тавиач!

Кэн: Чи л хэлсэн биз дээ!? Аяасэ-санг чөлөөлөх хүртэл тавихгүй шүү!

Турбо: Ёооё! Юу болоод байна аа? Хүч гарахгүй байна! Арай энэ хувцаснаас болоо юу!? Хараал идмэр! Сонголтгүй бололтой! Чамд шүгэлчихье л дээ! Хүнд төвөг болж гэнэ! Хөгийн бацаан! Арай сүнс зайлуулагчтай холбогдоогүй биз дээ? За яахав, охиныг идээд дуусгая. Энэ бяцлуулж байгаа юм шиг мэдрэмж юу вэ?

Аяасэ: Мэдэрч байна. Харахгүй байсан ч сайн мэдэрч байна. Эмгэн бүтнээрээ орчихсон болохоор сайн харагдаж байна. хүрэлцэх мэдрэмжээрээ!

Турбо: Муу хөгийн өлөгчин! Тавиач!

Кэн: Аварсанд баярлалаа, Аяасэ-сан!

Аяасэ: Миний л хэлэх үг. Сайн байна, Окарүн!

Турбо: Хараал идмэр! Намайг энэ жаалаас гарга!

Аяасэ: Барьчихлаа хөгийн эмгээн! Яаж тамладаг юм билээ?

Мангас: Буцааж өг. Эмээг буцааж өг!

Турбо: Хүлэгдсэн сүнс ээ, эд нарыг алаад хая!

Кэн/Аяасэ: Хавч!

Кэн: Яагаад хүлэгдсэн сүнс нь хавч байгаа юм бэ?!

Аяасэ: Эмээ маань үхсэн хүмүүс нөгөө ертөнцийн голыг гатлахдаа хавч төрхтэй болдог гэж байсан!

Бичиг: Баавгайгаас болгоомжил

Турбо: Ийшээ! Энд байна! Хаашаа хараад байгаа мулгуу вэ?

Аяасэ: Окарүн, хувираарай! Хөгийн эмгэн! Зүгээр байж бай!

Турбо: Яаж дуудаад байгаа юм?

Кэн: Аяасэ-сан, хурдлаарай!

Аяасэ: Удирдахад хэцүү байна! Өмнөхөөс ялгаатай нь бүхлээрээ орчихсон!

Кэн: Ирж байна!

Аяасэ: Аюултай байлаа! Үнэхээр балрах дөхлөө!

Турбо: Хөгийн өлөгчин! Миний хүчийг зөвшөөрөлгүй ашиглахаа боль! Тавиач, новш минь!

Аяасэ: Энэ ч сайхан шүү! Шууд атгасан нь амар юм байна!

Кэн: Момо-чан баларлаа.

Аяасэ: Хөөе! Шууд нэрээр минь дуудахаа болиоч!

Кэн: Момо-чан хүнд болохоор эргэлтээр эргэж чадахгүй нь.

Аяасэ: Үгүй байлгүй дээ!? Новш гэж!

Кэн: Бүх хүчээ гаргалаа!

Аяасэ: Хөөх, нисдэг тэрэг шиг юм аа!

Кэн: Дахиад чадахгүй нь.

Аяасэ: Ёооё! Окарүн, зүгээр үү?

Кэн: Гутарчихлаа.

Аяасэ: Уучлаарай. Үнэхээр тус боллоо шүү!

Кэн: Гэхдээ бүх хүчээ нэг удаа ашиглачихлаа.

Аяасэ: Тийм шдээ, бүх хүчээ хоёр л удаа ашиглаж чаддаг билүү? Гэхдээ, нэлээн холдож чадсан юм биш үү? Хүрээд ирлээ! Ардаа маш олон нүүртэй байсан! Баларлаа! Хүмүүс маш их байна!

Эр: Тэр юу вэ? Бүх хүчээрээ үүрч байна.

Эм: Үнэхээр хичээж байх шив. Инээдтэй юм!

Аяасэ: Үнэхээр ичмээр юм! Үгүй байлгүй дээ! Бүгд хавчийг харахгүй байгаа юм уу!? Түр хүлээ! Тэгэхээр бид л бүх хүчээрээ гардан тулаан хийж байгаа юм шиг л харагдаж байгаа юм байна! Найзуудтайгаа таарахгүй байгаасай!

Кэн: Момо-чан тамиргүй болоод ирлээ шүү.

Аяасэ: Өшөө хичээгээч! Дахиад бүх хүчээ ашиглахгүй юм уу?

Кэн: Одоо бүх хүчээ ашиглаж болохгүй! Хэт хол болохоор Шоно хотоос гарч чадахгүй! Энэ маягаараа баригдаад идүүлэх нь!

Аяасэ: Үнэхээр болиод өгөөч! Хавчид идүүлж харагдаач! Харин ч хавч идмээр байна! Туршаад үзье. Окарүн, наагуураа баруун эргэ!

Эм: Тавтай морил, хэдүүлээ яваа бэ?

Бичиг: ЭРҮҮЛ МЭНДИЙН АРАЛ

Аяасэ: Хоёулаа! Дээшээ гар! Давчуу газарт дайрч ирэхгүй! Хамаагүй юм уу!?

Эр: Дэлбэрчихлээ!

Эр2: Зугтаарай!

Кэн: Халуун юм! Эндэх юу вэ? Баларлаа, Аяасэ-сан! Усанд хавч давуу талтай!

Аяасэ: Усны хувьд ус ч... эндэх халуун рашаан! Хавч чанагдахаараа хумигддаг биз дээ? Хумигдана гэхээр булчин нь хатуураад, хөдөлгөөн нь удааширч байгаа гэсэн үг.

Кэн: Зогсчихлоо. Зогсчихлоо! Чанагдсан!

Аяасэ: Өнгө нь улаан болчхоороо улам л амттай харагдах юм!

Кэн: Аймаар юм! Тийм нүдээр харж байсан юм уу? Хавч руу харахаа болиод зугтъя!

Аяасэ: Энэ замаар шулуухан явбал Шоно хотоос гарч чадна. Түрүүнээс илүү хүмүүс багасчихсан юм биш үү?

Кэн: Тийм байна.

Аяасэ: Тэр юу вэ? Баларлаа, баларлаа, баларлаа, баларлаа! Тэд юу юм бэ!?

Турбо: Тэнэгүүд! Тийм амархан зугтаалгахгүй шүү! Шоно хотын захад том оршуулгын газар бий! Тэнд унтаж байгаа сүнснүүдээс хүчийг нь зээлсэн юм. Шоно хот бол бидний эзэмшил нутаг!

Кэн: Аяасэ-сан!

Турбо: Шоно хотоос гаргахгүй шүү!

Аяасэ: Окарүн, бүх хүчээ ашигла.

Кэн: Айн? Зүгээр юм уу? Энд ашиглавал, хот хүртэл амжихгүй!

Аяасэ: Одоо ашиглахгүй бол бид энд үхэх нь! Надад итгэ!

Кэн: Гутарчихлаа.

Турбо: Дууслаа. Дахиад нэг удаа бүх хүчээ ашиглавал энэ жаал хөдөлж чадахгүй болно!

Аяасэ: Хийгээрэй!

Кэн: Момо-чан, эргэж чадахгүй нь!

Аяасэ: Битгий зогсоорой!

Кэн: Момо-чан! Анхны зам руугаа буцах хэрэгтэй!

Аяасэ: Хувираагүй байна шдээ!

Кэн: Айн?

Аяасэ: Гэнэт тавихаа болиоч ээ! Окарүн, газардаарай!

Кэн: Одоо чадахгүй нь. Хязгаартаа тулчихлаа! Бие минь хэдэн хэсэг тасрах нь!

Аяасэ: Хэтрүүлчихлээ! Дотор эрхтнээрээ бөөлжих нь л гэж бодлоо! Окарүн, босоорой! Дахиад жаахан хичээхэд болно! Турбо эмгэн. Баларлаа, суллачхаж!

Турбо: Өршөөхгүй шүү, булхайцаад байх юм. Юу нь таалагдахгүй байна вэ гэвэл... настай хүнийг гэх хүндлэл алга.

Аяасэ: Үнэхээр та гайхалтай юм. Ингэтлээ залуу хүнийг дээрэлхэж чаддаг настай хүнийг харж байсангүй. Үнэхээр хүндэлчихлээ.

Турбо: Япон хэлээр яриач, хөгийн өлөгчин минь. Англи хэл ашиглаж хөгшин хүнийг хуурах гэсэн чинь харагдаад байна. Яая даа ёстой нэг. Англи хэлэнд дургүй. Ийм сэжигтэй жаалууд. Үнэхээр л... өлөгчний зулбасга юм аа. Алив идэх болохоор зугтаач. Дахиад жаахан л байхад Шоно хотоос гарч чадна. Зугтахыг чинь хүлээж байя.10 минут уу, 20 минут уу?

Аяасэ: Тэгвэл 1 секунд авъя. Миний чадвар бүхий л зүйлийг... барьж чадна.

Турбо: Буцаад ир, хөөш!

Аяасэ: Турбо эмээг өмнө нь 100 км/ц хурдтай эмгэн гэдэг байсан! Такасаки шугамын дээд хурд 120 км/ц! Тэр биднийг гүйцэхгүй! Удаан юм! Муу яст мэлхий! Чи бидэнтэй дүйцэхгүй шүү!

Турбо: Ална даа! Мулгуу! Галт тэрэг үргэлж дээд хурдаараа явдаггүй! Эргэлт дээр хурдаа бууруулдаг! Гэхдээ би үргэлж 100 км/ц хурдтай гүйдэг. Зугтаалгахгүй шүү!

Аяасэ: Наадах чинь миний л хэлэх үг. Маанаг минь. Эмээгийн хэлснээр байлаа. Өдөөн хатгавал заавал унах болно. Чи суучихсан... ялагдлын замд.

Сэйко: За. Камигоэ хотод тавтай морил.

Турбо: Хараал идсэн илжирсэн гахайнууд! Намайг тавиач!

Аяасэ: Та үнэхээр хурдан байсан. Зүгээр ч нэг удаан амьдраагүй бололтой. Хэн ч таныг ялахгүй ээ. Гэхдээ энэ уралдаанд... би яллаа. Ёооё.

Кэн: Аяасэ-сан, бид хаана байна аа!? Хавч яасан бэ? Турбо эмээ?

Аяасэ: Ялчихсан бололтой.

Сэйко: Үнэндээ ингэж хатуу хандахыг хүсээгүй. Энд чиний насны охид хүчиндүүлж хэдэн хэсэг болж хаягдсан. Тэд ч бас хорон сүнс болохыг хүссэндээ болоогүй. Сүнс зайлуулагчид бид Турбо эмээг эртнээс хөөж ирсэн. Эмгэн гарч ирэх газар нь шударга бус үхэлтэй нүүр тулсан охины үхсэн газар байсан. Амарлиж чадахгүй охидыг тайтгаруулж байсан байж магадгүй. Гэхдээ үхсэн хүн амьд хүн рүү дайрч болохгүй. Хүчээр ч хамаагүй нөгөө ертөнц рүү илгээхгүй бол болохгүй. Амьд хүмүүс ч бас. Үхсэн хүнийг доромжилсон үйлдэл яасан ч хийж болохгүй. Тэдний нутаг дэвсгэрт дураараа орох үйлдэл хийгээд алуулсан ч гомдоллох эрхгүй. Тэр чинь л үхэгсэд болон амьд хүмүүсийг хамтран амьдрах дүрэм. Зүгээр байгаа чинь яамай даа.

Аяасэ: Эмгэн минь! Томыг нь авахаа боль! Энэ хавчаа өгөхгүй бол Бакатоногийн DVD-ыг бүгдийг нь эвдэлнэ шүү!

Сэйко: Оролдоод үз! Такакура Кэний бүх зүйлийг чинь шатаачихна шүү!

Аяасэ: Кэн-самаг барьцаалж байдаг. Үнэхээр хүн биш юм аа!

Сэйко: Түрүүлж Бакатоно барьцаалсан нь чи биз дээ!?

Кэн: Надад хоолны дуршил алга.

Аяасэ: Юу гэсэн бэ, эмгэн гуай!?

Аяасэ: Хавч нүднийхээ өмнө тавьчхаад тэгж хэлж байдаг олиггүй юм.

Сэйко: Хүн биш.

Кэн: Энгийн үед бол их иддэг! Тийм зүйл болсны дараа яаж хавч идэж чаддаг байна аа?

Сэйко: Тэгвэл чи ямар үед юу иддэг эрх жаал юм бэ дээ?

Кэн: Дахиж ярьмааргүй байна!

Сэйко: Эр хүн юм байж шалчганаад байх юм. Чамд үнэхээр эрхтэн байгаа юм уу?

Кэн: Байгаа! Буцааж авч өгсөнд баярлалаа!

Сэйко: Надад харуул.

Кэн: Айн?

Сэйко: Байгаа эсэхийг нь харуул гэж байна.

Кэн: Нөгөө... Энэ хүн тэнэг юм байх даа? Та галзуурчихсан юм уу!? Аяасэ-сан ямар нэг юм хийгээч! Энэ гэр бүлийнхэн галзуурчхаж!

Сэйко: Хүлээж бай!

Кэн: Тус болсонд баярлалаа.

Аяасэ: Шөнө болж байгаа болохоор болгоомжтой байгаарай.

Кэн: Энэ гэрээс ч аюулгүй байх.

Сэйко: Дараагийн удаа зугтаалгахгүй.

Кэн: Хэзээ ч харуулахгүй.

Сэйко: Хүйтэн юм.

Аяасэ: Зүгээр орхичих оо, угаасаа жинхэнээсээ биш. Чи хавч идэхгүй, гутарчихсан байсан болохоор сэргээх гэсэн юм биш үү?

Кэн: Тийм байжээ. Анхаар тавиулсанд уучлаарай. Гэж хэллээ юу! Тэгвэл баяртай.

Аяасэ: За, баяртай.

Кэн: Баяртай? Баяртай.

Аяасэ: Баяртай? Баяртай.

Кэн: Баяртай? Баяртай. Баяртай? Баяртай. Баяртай?

Аяасэ: Окарүн! Маргааш уулзъя!

Кэн: За!

Аяасэ: Эмээ, яагаад хавч идсэн юм?

Сэйко: Талийгчийн сүнс нөгөө ертөнцийн голыг гатлахдаа хавчны төрхтэй болдог гэсэн болохоор!

Кэн: Тэгээд л тэр нүхэн гарцад хүлэгдсэн сүнс. Үнэхээр яаж идэж чаддаг байна аа!

Кэн/Аяасэ: Дараагийн ангид: Төмсөг нь хаана байна?

Сэйко: Тийм болохоор л харуул гээд байхад.

Back to episodes Go home