Dandadan S1 3

Сэйко: Чи 27 настай биз дээ?

Шома: Би 20 настай.

Сэйко: Эхнэр хүүхэдтэй биз дээ?

Шома: Ганцаараа амьдардаг.

Сэйко: Каррид дуртай биз дээ?

Шома: Раамэнд дуртай.

Бичиг: ОНЦГОЙ ХҮЧЭЭР ИЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Эр1: Додориа санта муу шүү.

Эр2: Гайхалтай гэгч нь алдлаа шүү.

Эр1: Тийм залуухан айдолд эхнэр хүүхэд байна гэж байхгүй шдээ.

Эр1: Тийм зүйлийг би ч мэднэ. Тэр хэвээр нь цацаад зүгээр юм болов уу?

Эр2: Зүгээр байлгүй дээ. Ийм байдаг л нэвтрүүлэгт уурлах хүн байхгүй биз.

Бичиг: Хүнгүй

Бичиг: Үйлчлүүлэгчтэй

Жолооч: Та Додориа санта биз дээ? Саяхан зурагтаар харсан. Танд үнэхээр онцгой хүч байдаг юм уу?

Сэйко: Энд байхад болно. Зогс.

Жолооч: Айн? Таныг муулах гээгүй юм аа. Надад харуулаач гэж л...

Сэйко: Үхэхийг хүсэхгүй байгаа бол хурдхан арил. Дахиад л хогийн шаар дагуулаад ирлээ гэж бодтол. хүн биш байна шдээ. Манай ач охин ч асуудал дагуулсаар байх юм аа. Бухимдлаас болж арьсанд минь үрчлээ суух нь. Алив хүрээд ир.

Бичиг: 3-Р АНГИ: Хоёр эмгэний мөргөлдөөн!

Сэйко: Ойрхон байлаа! Аймаар хурдан юм байна шдээ! Гэхдээ таамаглаж байснаар дайрах шив. Миний харахгүй өнцгөөс дайрна гэж мэдэж байсан юм. Урьдчилж тавьсан урхинд өөрөө унаад ирэх шив. Наад зурааснаасаа гарвал үхнэ шүү. Наадах чинь хаалт байгаа юм. Энэ тойргийн дотор хадаас зоовол, тойргийн доторх хаалт болно. Эсрэгээрээ гадна талд нь зоовол тойргийн гадна тал хаалт болно. Чи надад хүрч чадаагүй нь би хаалтаар өөрийгөө хамгаалж байсан болохоор.

Турбо: Чамайг заавал тастаж хаяна. Намайг байнга барьж чадна гэж битгий бодоорой.

Сэйко: Би чамайг хорьсон юм биш. Алмаар байна. Хөөе, өшөө хичээгээч? Тойргоосоо гарах нь байна! Яасан бэ? Наад дотроо бахархал болсон хурдаа ашиглаж чадахгүй байх шив.

Турбо: Муу хөгийн эмгэн!

Сэйко: Эмгэн байж адилхан эмгэнээ хөгийн эмгэн гэнэ үү? Уур хүрчихлээ.

Турбо: Намайг шатаавал хараагдсан байгаа энэ хүү ч үхнэ шүү.

Сэйко: Ач охиныг минь хуурах гэсэн хог шааруудыг бүгдийг нь ална. Хүн ч байсан. Баяртай.

Турбо: Хөгийн эмгэн!

Аяасэ: Окарүн! Хөөе, ирчихсэн юм уу?

Сэйко: Амаа тат. Одоо "Бакатоно" үзэж байна.

Аяасэ: Тантай ярих юм байна.

Сэйко: Сүнстэй газарт очоо юу?

Аяасэ: Тийм. Би биш, найз минь.

Сэйко: Яагаад?

Аяасэ: "Яагаад?" гэж... Ярьж байгаад урсгалаараа тийм болчихсон.

Сэйко: "Бакатоно" Японы эрдэнэс шүү.

Аяасэ: Хөөе, сонсож байна уу? Эрэгтэй хүүхэд хараагүй биз? Түүнд би байхгүй бол аюултай!

Сэйко: Хорон сүнсийг бол алчихсан.

Аяасэ: Хорон сүнс гэж ямар вэ? Нүдний шилтэй байсан уу?

Сэйко: Хөөе, хөөе, чи сүнсэнд итгэдэггүй биз дээ? Бас би хуурамч сүнс зайлуулагч байх аа.

Аяасэ: Хэдийг хүртэл тэрийг ярих гэсэн юм хөгийн чавганц. Муу юм болж магадгүй байдалтай байна. Олигтойхон хариулаач!

Сэйко: Боль. Ийм зүйлд битгий итгэ. Хорон сүнс гэж байхгүй, би ч хуурамч.

Аяасэ: Эмээ. Уучлаарай, миний буруу байсан. Тиймээс хэлээд өгөөч. Хорон сүнсийг яасан юм?

Сэйко: Төв хийд рүү оч.

Аяасэ: Хөгийн чавганц! Окарүнд ямар нэг юм болсон байвал өршөөхгүй шүү!

Кэн: Энэ боломжийг алдахыг хүсээгүй юм.

Аяасэ: Тэр зүгээр л ер бусын зүйлд дуртай, найзтай болохыг хүссэн байтал. Миний буруу. Би хүчээр тийм газар луу явуулсан болохоор! Уучлаарай, Окарүн! Окарүн!

Кэн: Аяасэ-сан! Ашгүй дээ! Өөрийгөө чамайг алчихсан гэж бодож байлаа. Айн? Хүлээ, Аяасэ-сан? Аяасэ-сан?

Аяасэ: Амьд л байна шдээ, хөгийн 4 нүдэт!

Кэн: Айн? Юу гэсэн үг вэ? Амьд байгаад минь уучлаарай!

Аяасэ: Уур хүрч байна.

Сэйко: Хэзээнээс мангастай найз болчихсон юм?

Аяасэ: Цочоочих юм!

Сэйко: Наад дотор чинь байхад хараал идэвхжихгүй. Гэхдээ гадагш нэг л алхах юм бол мангас болох болно.

Аяасэ: Юуны чинь алчихсан бэ? Худлаа хэлж гэнэ.

Сэйко: Нэлээн цөхөрсөн л байсан даа. Ийм жаал таалагддаг юм уу?

Аяасэ: Үгүй! Тэр Турбо эмээд доодхоо алдчихсан юм. Эмгэнд доодох нь байгаа цагт хараал тайлагдахгүй гэсэн. Ийм болсонд нь надад ч хариуцлага бий. Ямар нэг юм хийж өгье гэж бодсон юм.

Сэйко: Аан тийм үү? Сайн юм шив.

Аяасэ: Тэгж хэлээгүй! Бас би онцгой хүч ашиглаж чаддаг болсон.

Сэйко: Чи юу яриад байгаа юм?

Аяасэ: Харийнхантай таарч болохоор газарт очоод. Тэнд олон юм болоод ашиглаж чаддаг болсон.

Сэйко: Харийнхан юу гэж байдаг юм.

Аяасэ: Наад хариу үйлдлийг чинь мэднэ ээ. Би өчигдөр хүртэл тан шиг байлаа. Ямартай ч онцгой хүч ашиглаж чаддаг болсон маань үнэн. Түүгээрээ Окарүний хараалыг дарж байхгүй бол баларна.

Сэйко: Онцгой хүч гэх хүч байдаг л байх.

Аяасэ: Итгэж байгаа шалгуурыг чинь ойлгохгүй байна.

Сэйко: Гэхдээ л Турбо эмээ байдаг... Асуудалтай нэгэнтэй хутгалдчихаж дээ. Өмнө нь 100 км цагийн хурдтай эмгэн гэгддэг байлаа. Улсын олон бүсэд үймүүлж явсан орчин үеийн ёокай. Зугтах дуртай нэгнийг саяхан тэр нүхэн гарцад байх болсон гэж сонсоод. Нэг удаа шалгахаар очсон удаатай.

Бичиг: ОРОХЫГ ХОРИГЛОНО

Сэйко: Хачин байсан. Хэт их сүнсний хүчнээс болж нүхэн гарцад ойртож ч чадаагүй. Хүлэгдсэн сүнс гэж мэдэх үү? Ямар нэг хүчирхэг хүслээс болж тэр газартаа хорогдсон сүнсийг хэлдэг юм. Тэд өөрийнхөө бүсэд бараг дийлдэшгүй. Ямар ч сүнс зайлуулагч хүлэгдсэн сүнстэй олигтой тулалдаж чадахгүй. Тийм хүлэгдсэн сүнс тэр нүхэн гарцад байсан. Тэр ямар учиртай болохыг мэдэх үү? Турбо эмээ хүлэгдсэн сүнстэй нэгдсэн юм. Түүнд гар хүрэх хэрэггүй. Би нандин ач охиноо алдмааргүй байна. Чи шууд холбоогүй. Наадхаа ч бас март. Чи хэвийн амьдралдаа буцаж ор.

Аяасэ: Миний хайртай Кэн-сан байсан бол ийм үед яах байсан бол. Үргэлж ямар нэг зүйлд эргэлзэхээрээ тэгж боддог болсон. Өдийг хүртэл тэгэх бүрдээ хийсэн сонголтдоо харамсаж байгаагүй. Бас Кэн-сан байсан бол 100% тусална. Тиймээс би ч бас тусална!

Сэйко: Кэн-сан гэнэ ээ? Наад жаалдаа бүүр унаж тусжээ!

Аяасэ: Үгүй ээ, тийм биш! Түүний талаар яриагүй байна!

Сэйко: Хөөе, чамд сэтгэлээ илчлээд байна. Ямар санагдаж байна даа?

Аяасэ: Тийм биш гээд байна! Жүжигчнийг ярьж байна!

Сэйко: Тэгж хэлж байгаа юм бол. Турбо эмээтэй хөөцөлдөж тогло. Тэр өөрийнхөө хурданд бүрэн итгэлтэй байдаг. Бага зэрэг өдөөн хатгавал гарцаагүй түүнд чинь унах болно. Асуудал нь одооноос. Хүлээстэй сүнсний бүс нь Шоно хот. Тэндээс огт баригдалгүйгээр Турбо эмээг гарга. Бүсээс нь гаргаж чадвал, тэр доройтож та нар ч ялж чадахаар болно.

Аяасэ: Миний дорой хөлийг хараач. Турбо эмээтэй хөөцөлдөж тоглоод ялна гэж байхгүй. Тийм зүйл биш, тэр хоригоо ашиглаад ямар нэг зүйл хийж чадахгүй юм уу? Нүхэн гарцад хадаад.

Сэйко: Тэгж чадахгүй ээ. Бас би туслахгүй.

Аяасэ: Айн? Юу гэсэн үг юм?

Бичиг: КАМИГОЭ ХОТ

Сэйко: Миний хоригийн хүч энэ бүсэд амьдардаг бурхны хүчийг зээлсэн зүйл төдий.

Сэйко: Амьдардаг Камигоэ хотоос гарвал энэ чадварыг ашиглаж чадахгүй.

Аяасэ: Бидэнд ч бүс байдаг юм байна.

Сэйко: Бүхий л газар нутагт өөрсдийн гэсэн бурхад байдаг. Асуудал нь гэртээ юу гадна уу л гэдэгт байдаг. Ямартай ч Турбо эмээг ялах арга үүнээс өөр байхгүй. Одооноос биеэ бэлтгэх юм бол эмгэнээс зугтаж чаддаг болох байлгүй.

Аяасэ: Нээрэн яриад байгаа юм уу? Би хэчнээн хичээсэн ч гүйлтийн тэмцээний эцсийн шатанд ч үлдэж чадахгүй!

Сэйко: Чи биш ээ.

Аяасэ: Айн?

Сэйко: Түүнийг хэлж байна.

Аяасэ: Аан, ойлголоо!

Кэн: Эцэст нь намайг яриандаа оруулах юм уу?

Аяасэ: Уучлаарай, мартчихсан байна. Гэхдээ Окарүн тамиргүй.

Кэн: Огт байхгүй.

Аяасэ: Би хараалыг нь удирдаж байх хэрэгтэй.

Сэйко: Тэгвэл Момог үүрээд гүй.

Кэн: Аяасэ-сан жин чинь хэд вэ?

Аяасэ: Хөөе, үхмээр байна уу?

Кэн: Боломжгүй! Би хараагдсан байхдаа бүх хүчээ хоёр удаа л гаргаж чаддаг!

Аяасэ: Тийм ээ!

Сэйко: Тэгвэл үргэлж бүх хүчээ гаргаж чадахаар бэлтгэл хий. Одооноос суниалт, суулт, гэдэсний таталт, хүндийн өргөлт 100-аар таван удаа хий.

Кэн: Айн?

Сэйко: Хий. Бас Момо чиний онцгой хүч. Одоогийнхоос илүү түвшинг нь ахиулах шаардлагатай. Би тусалж чадахгүй болохоор та хоёр өөрсдөө хүчтэй болцгоо. Тиймээс би та хоёрыг бэлтгэж өгье. Өнөөдөр унтацгаа. Маргааш эхэлнэ шүү. 4 нүдэт хурдан булчин суух бэлтгэлээ эхэл.

Кэн: За. Эмээ чинь залуухан юм аа.

Аяасэ: Ядаргаатай байгаа биз дээ?

Кэн: Аяасэ-сан уучлаарай. Тэр аварга нөхөртэй тулалдаж байхдаа, үнэндээ цөхөрсөндөө хувиа л хичээсэн. Уучлаарай.

Аяасэ: Өөр яах байсан юм.

Кэн: Гэхдээ чи өөр байсан. Намайг аварч мангасыг ч дийлсэн. Гэхдээ дахиад тийм зүйл болбол би чамайг хамгаалж чадахаар болтлоо хичээнэ. Тиймээс надад битгий урам хугараарай. Найз байхаа битгий болиорой.

Аяасэ: Урам хугарахгүй ээ. Хэтрүүлж бодоод байна.

Кэн: Тэгвэл яагаад түрүүн шууд хаалгаа буцааж хаасан юм?

Аяасэ: Тэр бол...

Кэн: Тээр хэлсэн биз дээ?! Гарцаагүй урам хугарсан байж!

Аяасэ: Тийм биш гээд байна! Харин ч одоо урам хугарчихлаа! Юм бүхэн дээр ядаргаатай юм!

Кэн: Уучлаарай.

Аяасэ: Тулалдаж байхдаа догь байсан шүү. Гэхдээ Окарүн бүтэлгүй болохоор дараагийн удаа ч би аврах байх! Өнөөдөр наана унт. Гудас аваад ирье.

Кэн: Аяасэ-сан! Нөгөө... Би... цангаад байгаа болохоор ус өгч болох уу?

Аяасэ: Энэ арвайн цаг аваад гарч болох уу?

Сэйко: Болно оо.

Эм: Цочирдмоор мэдээ хүлээн авлаа!

Бичиг: ЦОЧИРДОМ МЭДЭЭ! Алдартай айдол Шома нууц хүүхэдтэй гэдгийг нь агентлагаас нь бататгав.

Эм: Алдартай айдол Шома-санд нууц хүүхэд байсан нь ил боллоо!

Эм: Бас нас нь 20 биш 27 байжээ!

Сэйко: Түүний раамэнд биш каррид дуртайг нь гаргаач!

Эм: Мөн...

Эр: ...хамтрагч нь...

Эм: ...одоогоор...

Эр: ...байхгүй...

Эр2: ...хэмээн мэдэгдлээ.

Аяасэ: Тийм мэдээ хамаагүй ээ.

Кэн: Аяасэ-сан!

Аяасэ: Баларлаа! Окарүн угаалгын өрөө ормоор байна гэнэ!

Сэйко: Яваач.

Аяасэ: Энэ үнэхээр муу мэдээ! Ямар нэг зүйл Окарүнийг хаагаад харагдахгүй болчихвол хараалыг барьж чадахгүй! Тэгэхээр Окарүнийг бие засаж байхыг харж байх ёстой!

Сэйко: Тэгвэл хараач.

Аяасэ: Тийм зүйлийг хэзээ ч харахгүй!

Кэн: Хэн харуулж байдаг юм? Хүний нэр төрийг уландаа гишгэх гээ юу! Хөөе! Өөр тийшээ харахаа болиоч!

Аяасэ: Сайхан санаа байхгүй биз?

Сэйко: Мэдэхгүй. Ер нь чи ямар аргаар хараалыг нь барьж байгаа юм?

Аяасэ: За байз... Юу ч гэх юм... Окарүний аура харагддаг.

Сэйко: Аура?

Аяасэ: Аураг нь атгахаар жижгэрдэг. Тэгээд хараалыг тогтоож чаддаг гэх юм уу даа? Аура хүн бүхэнд байдаг ч өнгө нь өөр. Тэнд байгаа мод чулуунд ч байгаа. Би тэр аураг нь бариад чөлөөтэй хөдөлгөж чадна. Нөлөөлөх хүрээ нь бага л даа.

Сэйко: Онцгой хүч гэхээр илүү өөр юм төсөөлж байлаа. Нэлээн хязгаартай юм аа.

Аяасэ: Онцгой хүч минь сэргэх үед илүү гайхалтай байсан юм сан. Төсөөлсөн бүхэн минь бүгд бодит болж дийлдэшгүй болох юм шиг л! Гэхдээ шууд багасчихсан. Одоо аураг атгаж л чаддаг.

Сэйко: Момо, түр нүдээ аньж бай.

Аяасэ: Боломжгүй, тэгэх юм бол хараалыг барьж чадахгүй.

Сэйко: Чи хараандаа найдаад байгаа болохоор л бүтэхгүй байгаа юм. Илүү 5 мэдрэмжээ ашигла. Жишээлбэл хүрэлцэх. Аураг барьж чадна гэхээр мэдрэмж байх ёстой. Нүдээ аниад аураг арьсаараа мэдрэх гээд үз. Удаанаар мэдэр.

Аяасэ: Хүйтэн юм. Ямар байна?

Сэйко: За. Хувирчхаж.

Аяасэ: Бүтсэнгүй шдээ.

Сэйко: Баларлаа шүү.

Кэн: Одоо хязгаартаа тулчихлаа! Дахиж тэсэхгүй нь.

Сэйко: Яах юм бэ, Момо? Тэр хүндрэх нь.

Аяасэ: Та л хий л гэсэн биз дээ?!

Кэн: Бие засаж байгаагаа харуулмааргүй байна! Гэхдээ өмдөндөө дусаахыг бүүр ч хүсэхгүй байна!

Аяасэ: Түр хүлээ!

Кэн: Угаалгын өрөөг чинь зээл—

Аяасэ: Чи муу хүний гэрт хүндрэх гэж байдаг овоо зоригтой юм аа!

Кэн: Би ч бас цөхөрч байна!

Аяасэ: Чи муу... Хэн угаалгын өрөөгөө хэрэглүүлнэ гэсэн юм?

Кэн: Чи тэнэг юм уу? Би яг одоо дусаах гээд байна!

Сэйко: Намайг ч бас оруул!

Аяасэ: Энэ гэрт надаас хурдан гүйж чадна гэж бодоо юу?!

Кэн: Аймшигтай зүйл болно шүү!

Сэйко: Муугүй шүү, Такакура Кэн!

Кэн: Минийх!

Сэйко: Орууллаа юу!

Кэн: Гутамшигтай байдал.

Аяасэ: Чи л хэлж гэнэ.

Кэн: Өдийг хүртэл үл мэдэх туршлагыг биширч байлаа, харийнханд хулгайлагдмаар байна гэх мэт.

Аяасэ: Үнэхээр үү?

Кэн: Гэхдээ энэ хэтэрхий юм. Энэ хараалаас хурдхан чөлөөлөгдмөөр байна.

Сэйко: Момо, чи онцгой хүч чинь сэргэхэд дийлдэшгүй юм шиг санагдсан гэсэн байх аа.

Аяасэ: Тийм.

Сэйко: Тэр чиний жинхэнэ хүч байсан байх. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, тэр хүч чинь тамгалагдсан байгаа бололтой.

Аяасэ: Юу юм бэ? Жаахан догь юм биш үү.

Сэйко: Ядаргаатай зүйл. Бэлтгэлээр бага багаар хүчээ чөлөөлөх хэрэгтэй, тэр нь хэр удахыг мэдэхгүй. Жаалыг тамир суухад цаг орох юм шиг байгаа болохоор болох ч.

Кэн: Хэсэгтээ бие засаж байгаагаа харуулах ёстой юм уу?

Аяасэ: Миний л хэлэх... Эмээ, гараад ирлээ! Турбо эмээ байна! Эмээ? Эмээ? Чи муу! Эмээг минь яачихсан юм?

Турбо: Зүрхний шигдээс эсвэл цус харвалт. Үхлийн шалтгааныг нь сонгуулах гэж байна. Миний хараал энэ жаалаар дамжиж халдварлана. Жаалын харсан хүн бүрийг харааж алж чадна. Намайг басах хэрэггүй. Чамд хугацаа өгөхгүй. Өнөө шөнө нүхэн гарц дээр ир. Үгүй бол энэ жаалыг ашиглаж энэ хавийн бүх хүнийг харааж ална. Өнөө шөнө. Ойлгосон уу?

Кэн: Хамрын цус...

Аяасэ: Эмээ!

Сэйко: Энэ юу вэ?

Аяасэ: Чихнээс чинь ч цус гарч байна! Толгой чинь өвдөхгүй байна уу?

Сэйко: Момо. Юу болсныг сонсъё.

Аяасэ: Үнэхээр үүнийг өмсөх ёстой юм уу?

Кэн: Урд замаа харахад хэцүү юм.

Сэйко: Наадах чинь хорон сүнснээс хамгаалах сумны хамгаалалттай хантааз. Заавал өмсөөрэй. Хамгаалалтаа бууруулбал амархан үхнэ шүү.

Аяасэ: Мэдэж байна аа. Бид харийнхныг ялсан хүмүүс шүү!

Сэйко: Харийнхан гэж байхгүй. Даажигнахаа боль.

Аяасэ: Өө, за.

Сэйко: Чи ийм болохоор л үргэлж гай дагуулж ирэх юм. Жаахан байхаасаа миний хэлснийг сонсож байгаагүй.

Аяасэ: Ёстой нэг, ядаргаа! Эмгэний үглэх чихэнд чийртэй юм. Явъя, Окарүн.

Сэйко: Момо!

Аяасэ: Юу вэ? Үглээ юм аа.

Сэйко: Битгий үхээрэй.

Аяасэ: За.

Сэйко: Гуйж байна. Тэр хоёрыг хамгаалаач.

Кэн: Яагаад галт тэрэг юм бэ?

Аяасэ: Дугуйгаар явахад хэтэрхий хол! Хүрэхээсээ өмнө тамираа бармааргүй байна! Үнэхээр өршөөхгүй дээ, Турбо эмгэн!

Кэн: Өршөөгөөрэй, миний төлөө...

Аяасэ: Тийм биш! Тэр миний нандин хүнийг гэмтээх гэсэн! Турбо эмгэнийг балбаж хаяна даа!

Кэн: Хөөе, Аяасэ-сан! Ийм газарт болохгүй ээ!

Аяасэ: Ийм хувцсыг тайлмаар байна.

Кэн: Зүгээр юм уу? Хорон сүнснээс өөрийгөө хамгаалах зориулалттай хувцас биз дээ? Эмээ чинь өмс гэсэн шд.

Аяасэ: Хэн ийм зүйл өмсөж байдаг юм? Охидын загварлаг байдал тулааны хувцас! Өмсөхийг хүссэн хувцсаа өмсөхгүй бол урам орохгүй шдээ!

Кэн: Яагаад инээгээд байгаа юм?

Аяасэ: Нэг л хөгжилтэй биш байна уу?

Кэн: Үгүй ээ. Би яг бөөлжих нь.

Аяасэ: Хэнийг новшийн өлөгчин гээд байгаа юм, хөгийн эмгэн!

Кэн: Яасан бэ?

Аяасэ: Өмнө нь Турбо эмгэнд новшийн өлөгчин гэж дуудуулсан!

Кэн: Айн? Тийм зүйл болоо юу?

Аяасэ: Чи хараалаас болж галзуурчихсан байсан! За, урагшаа!

Аяасэ/Кэн: Дараагийн ангид: Турбо эмгэнийг балбая

Кэн: Гэхдээ галт тэргэнд ийм байх ичмээр юм аа.

Back to episodes Go home