Dandadan S1 2

Аяасэ: Үгүй ээ! Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй!

Кэн: Юу хэлээд байгааг чинь ойлгохгүй нь. Чи хүлээн зөвшөөрсөн эсэх хамаарахгүйгээр би бол Такакура Кэн.

Аяасэ: Болиоч! Сонсохыг хүсэхгүй байна!

Кэн: Баларлаа! Хараал! Аяасэ-сан! Хурдан онцгой хүчээ ашиглаарай!

Турбо: Төмсгөө бариулаач!

Кэн: Маш их баярлалаа.

Аяасэ: Хэдэн дүрэм тогтооё. Чиний нэрийг хэлэхгүй.

Кэн: За.

Аяасэ: Ер бусын зүйлсэд дуртай болохоор Окарүн.

Кэн: О-Окарүн.

Аяасэ: Тэр нэрээ ашиглавал алчихна шүү.

Кэн: "Тэр нэр гэнэ ээ"? Миний нэр юм сан. Яахав өөр арга байхгүй болохоор яалтай ч билээ.

Аяасэ: Дургүй бол биш байх шив Окарүн!

Кэн: Юу? Миний хүслийн эсрэг шүү!

Аяасэ: Хөөе, царайгаа харуулаач! Баяртай л харагдаж байна шд, Окарүн! Өмхий юм! Нүүрэн дээр минь унгачихлаа! Адгийн!

Кэн: Чи л дарамтлаад байсан болохоор шдээ!

Аяасэ: Түр хүлээ! Хэдийн өглөө болчхож! Тэгвэл одоо Турбо эмээ гарч ирэхгүй юм биш үү?

Кэн: Айн? Тийм юм уу?

Аяасэ: Сүнс шөнө л гарч ирдэг биз дээ? Ямартай ч манайх руу явах уу? Наад хувцас чинь... сүнснээс ч аюултай харагдуулж байна.

Бичиг: 2-Р АНГИ: Наадах чинь харийн хүн биш үү?

Аяасэ: Манай эмээ эрэгтэй хүүхдэд хатуу болохоор болгоомжлоорой. Дээр үед найз залууг минь хагас үхдэл болгож байсан.

Кэн: Айн? Одоо л хэлж байгаа юм уу?

Аяасэ: Юу вэ? Окарүн! Зүгээр үү? Үүнээс болсон байх.

Бичиг: Амар амгалан гэр бүл. Хорон зүйлсийг хөөн зайлуулах сахиус.

Аяасэ: Уучлаарай, Окарүн! Хаалт тавьчихсан байж!

Кэн: Үхэх нь л гэж бодлоо.

Аяасэ: За, ороод ир!

Кэн: Үнэхээр зүгээр гэж үү?

Аяасэ: Шатах юм бол дахиад гол руу шидчих болохоор, зүгээр ээ.

Кэн: Хөөх, аймаар юм.

Аяасэ: Аюулгүй! Бие чинь ямархуу байна? Өөрчлөлт байна уу?

Кэн: Бүх бие чичирч байна.

Аяасэ: Наад үс чинь яачхаа вэ? Үнэхээр инээдтэй юм! Эмээгийн хими байна!

Кэн: Аймаар юм! Юундаа инээгээд байгаа юм? Би үхэх дөхсөн шдээ!

Аяасэ: Эмээ! Айн? Эмээ алга. За яахав, ороод ир.

Кэн: Өршөөгөөрэй.

Аяасэ: Түр хүлээж бай. Хувцсаа солих болохоор хаалгаа хаа.

Кэн: За. Аяасэ-сан! Хараал!

Аяасэ: Хөөе! Гэнэт нээхээ болиоч! Хана руу харж бай!

Бичиг: Орохыг хориглоно.

Кэн: У-Уучлаарай.

Аяасэ: Ёстой нэг. Ядаргаатай юм аа. Окарүн үүнийг өмсчих. Эмэгтэй хувцас ч зүгээр биз дээ?

Кэн: Уучлаарай.

Аяасэ: Нээрэн чиний доодох байхгүй болсон биз дээ?

Кэн: Юу? Юу гэсэн үг юм бэ? Уучлаарай! Хараагүй шүү!

Аяасэ: Зүгээр ээ. Хөөе, хөөе. Доодхоо харуулчих. Турбо эмээ төмсгийг чинь авчихсан болохоор хараалгасан гэсэн шд.

Кэн: Алга байна!

Аяасэ: Юу? Юу болсон байна! Алив харъя!

Кэн: Харууллаа юу! Чи тэнэг юм уу?

Аяасэ: Байхгүй юм чинь яавал гэж?

Кэн: Байгаа, байхгүй эсэх нь асуудал биш!

Аяасэ: Үнэхээр харамч юм аа.

Кэн: Адгийн! Одоо яах юм бэ? Алга байна!

Аяасэ: Намайг муу хүн шиг хэлэхээ боль.

Кэн: Чи өөрөө л үзэлцье гэж хэлсэн шдээ!

Аяасэ: Айн? Анхнаасаа би чиний ер бусын ярианд сонирхол байгаагүй! Чи л түрүүлж ярьчхаад тулаан өдсөн шд!

Кэн: Боломжоо алдахыг хүсээгүй юм. Би үргэлж найзтай болохыг хүсэж байсан. Энэ боломжийг алдахыг хүсэхгүй байна гэж бодсон. Тиймээс л бүх чадлаараа хичээсэн юм. Гэхдээ эцэст нь... чиний амьдардаг ертөнц өөр гэмээр. Над шиг нэгэн ярьж болохоор хүн биш. Уучлаарай... аюултай зүйлд хутгасанд. Энэ хэрэг дуусахаар дахиад үл тоож болно оо.

Аяасэ: Чиний ийм тал чинь үнэхээр лайтай байна. Дураараа бусдыг шүүж, дураараа зайгаа барьж. Чи найзгүй байгаа нь чи холдуулж байгаа болохоор. Үл тоож болно гэж хэлэх хэрэггүй. Энгийнээр ер бусын зүйлсийн талаар ярья. Хөөе, ямар нэг юм хэлээч. Хатгах, хатгах.

Кэн: Царай муут!

Аяасэ: Айн? Сая юу гэсэн бэ?

Кэн: Чамд эелдэг зан алга! Хүний сул талыг шууд хэлж байдаг!

Аяасэ: Эелдэг зан гэж юу юм?

Кэн: Эмээ чинь эргээд ирсэн юм байх даа?

Аяасэ: Чшш! Чимээгүй байж бай. Ийм хонхны чимээ сонсож байгаагүй. Юу гэсэн үг юм бэ? Өмнө нь эмээ хэлж байсан... манай үүд хоёр хонхтой. Нэг нь хүнд зориулсан, өөр нэг нь... хорон сүнсэнд зориулсан. Баларлаа! Сахиусыг авснаас болж! Түр хугацаанд болно биз дээ? Баларлаа!

Кэн: Тэнд нэг зүйл байна! Яах юм бэ?

Аяасэ: Сахиусыг буцааж байрлуулна! Хорон сүнс бол чам шиг шатна биз дээ?

Кэн: Намайг ч бас шатаах гээ юу?

Аяасэ: Чи хашааны гадна гарахад л болно!

Кэн: Гадаа гартал сахиусаа буцааж нааж болохгүй шүү!

Аяасэ: Алга байна. Хааччихав аа?

Кэн: Аяасэ-сан! Үүнийг хар даа!

Аяасэ: Баларлаа! Баларлаа! Ямартай ч эзэмшлээс гаръя! Тийшээ! Хурдал!

Кэн: Аяасэ-сан!

Аяасэ: Яасан!?

Кэн: Гарч чадахгүй нь. Хананд түгжигдчихлээ.

Аяасэ: Хаалга байна! Сахиус нааж болох бололтой!

Кэн: Хүлээ! Сахиус нааж болохгүй шүү!

Аяасэ: Яагаад?

Кэн: Хаалга хананд шигдчихсэн байна! Энэ маягаараа гарч чадахгүй!

Аяасэ: Яах вэ? Энэ маягаараа үнэхээр... Энэ юу вэ? Үнэхээр балрах нь!

Кэн: Аяасэ-сан! Надад... туслаарай.

Аяасэ: Окарүн, зүгээр үү? Тэсээрэй!

Кэн: Цус гарч байна!

Аяасэ: Хар манан. Үүнээс болж байгаа байх.

Мангас: Олчихлоо. Та нар муу хүмүүс. Амлалтаа зөрчсөн биз дээ? Гадилаа... өгөөд аль!

Аяасэ: Баларлаа! Тэр юун хорон сүнс вэ? Хүлээ, чиний доодох дахиад нэг байдаг юм уу?

Кэн: Юу гэж дээ! Тэр харийн хүн байна!

Аяасэ: Айн?

Кэн: Эргэлзээгүй! Тэр малгайн зах! Хавтгай модны мангас байна! Америкийн Хавтгай мод гэх хотод анх харагдсан. Японд бол Яманаши бүсэд үзэгдсэн. 3 метр харийн хүн гэж дуудагддаг.

Аяасэ: Тэгвэл тэр хонхны чимээ? Сүнсний хонхонд харийн хүн хариу үйлдэл үзүүлсэн болж байна уу?

Кэн: Ер бусын үзэгдлийг хардаг хүмүүс UFO-г ч сайн хардаг гэх судалгааны үр дүн байдаг! Сүнс, харийн хүмүүст ямар нэг адилхан тал байдаг байх!

Аяасэ: Өчигдрийн харийнхны хамтрагч уу? Салж өгөхгүй юм аа! Хурдхан түүнд ямар нэг юм хийхгүй бол хорт манангаас болж үхэх нь! Гэхдээ Окарүны хараалыг дарж байхдаа ер бусын хүчээ сайн ашиглаж чадахгүй.

Кэн: Аяасэ-сан.

Аяасэ: Ядаргаатай юм! Айн? Ёстой нэг!

Кэн: Аяасэ-сан.

Аяасэ: Одоо юу вэ?

Кэн: Би тулалдъя. Хараалыг суллачих!

Аяасэ: Гэнэт яасан бэ?

Кэн: Харийн хүнээс бол айхгүй байна! Биеийн минь хараалыг суллаад толгойн хараалыг барьж байж чадах уу?

Аяасэ: Амархан юм шиг ярьж байгаа ч энэ хүчээ сайн ашиглаж сураагүй байна!

Кэн: Магадгүй эмгэний хүчийг удирдаж чадах байх!

Аяасэ: Чадах эсэхээ мэдэхгүй байна!

Кэн: Найдлаа шүү! Аяасэ-сан! Ирж байна!

Мангас: Өгөөд аль!

Кэн: Хурдлаарай! Гайхалтай. Хүч оргилж байна! Гэхдээ үнэхээр сэтгэлээр уначихлаа.

Аяасэ: Воа! Зан ааш нь эвдэрчихлээ?

Кэн: Өөрийн ухаантай байгаа ч, сэтгэл санаа сонин болчихлоо.

Аяасэ: Наад яриа чинь яачихсан юм бэ?

Кэн: Өө, уучлаарай. Би жаахан болхи болохоор...

Аяасэ: Тэгж хэлэхээ боль гэж хэлсэн шдээ!

Кэн: Над мэт нь алга болоход болох байтал.

Аяасэ: Ингэж ярихаа болиоч! Уур хүрч байна!

Кэн: За явчхаад ирье. Угаасаа бүтэхгүй ч гэлээ...

Аяасэ: Тэнэг ээ, урагшаа хараач!

Кэн: Рефлексээрээ бие хөдөлчихлөө. Энэ Турбо эмээгийн хүч үү? Сэтгэлээр уначихлаа.

Аяасэ: Хурдан юм. Хэзээдээ тийм зүйл хийчхэв? Гайхалтай! Ийм байвал чадах байх! Хөөе, гэнэт яасан бэ? Окарүн!

Мангас: Өгөөд аль!

Аяасэ: Баларлаа! Окарүн, зүгээр үү?

Кэн: Уучлаарай, Аяасэ-сан! Хараалын хүчийг бие минь гүйцэхгүй байна! Бие минь хэдэн хэсэг болох гэж байгаа юм шиг янгинаж байна! Хүний гаргаж чадахаар хурд биш байна! Гэхдээ түүнд үзүүлсэн хохирол 5 хурууг нь л тастсан! Тийм зүйлийг яаж ялах юм бэ?

Аяасэ: Би яаж мэдэх юм! Надад уурлахаа болиоч! Ялах аргыг нь мэдэж байсан бол ингэж зүдрэхгүй! Тэр... Сумо барилдах гээд байгаа юм биш үү?

Кэн: Юу?

Аяасэ: Түүний гарыг газарт хүргэж чадвал бид ялах юм биш үү?

Кэн: Аяасэ-сан суут ухаантан юм уу?

Аяасэ: Мэднэ.

Кэн: Одоо нэг ашиглах л хязгаар минь шүү.

Аяасэ: Окарүн хөлийг нь онил. Би ер бусын хүчээрээ унагах болохоор!

Кэн: Аа, сэтгэлээр уначихлаа.

Аяасэ: Тодорхой хэмжээнд ойртох ёстой болохоор дэмжээрэй!

Кэн: Гайтай юм.

Мангас: Гадилаа өгөөд аль!

Кэн: Дахиж тэсэхгүй нь!

Аяасэ: Баруун гараараа хараалыг дарж байгаад, тэгээд түүнийг зүүн гараараа! Гайтай юм!

Кэн: Түр хүлээ.

Аяасэ: Уучлаарай, Окарүн! Тийм ээ! Гар нь хайлж байна!

Кэн: Төлөвлөснөөр боллоо!

Аяасэ: Худлаа байлгүй дээ.

Кэн: Аяасэ-сан зугтаарай! Аяасэ-сан! Баларлаа. Энэ ч муу шүү. Буцчихлаа.

Аяасэ: Хүнд төвөг удах дуртай юм аа. Сумо харийн хүн гуай! Чи гараараа тулсан биз дээ? Булхайцаж байна шүү, хогийн новш минь.

Кэн: Аяасэ-сан! Дахиад нэг удаа хараалыг суллаад өг! Миний бие яах нь хамаагүй ээ!

Аяасэ: Түүнийг би ялах болно! Окарүн харж бай! Би булхайцдаг хүмүүсийг өршөөхгүй!

Кэн: Хүлээ, юу яриад байгаа юм?

Аяасэ: Чи намайг уурлуулсан хог шаар харийн хүн гуай.

Кэн: Болиоч!

Аяасэ: Нөлөөлөхгүй байна!

Кэн: Миний хараалыг тайлаач, Аяасэ-сан! Гуйж байна! Үргэлжлүүлэх юм бол чи үхэх нь!

Аяасэ: Зүгээр дээ. Ийм гүн байхад болно. Ийм гүнд байхад... хаалганы гадна байгаа гэхэд болно биз дээ?!

Бичиг: Амар амгалан гэр бүл. Хорон зүйлсийг хөөн зайлуулах сахиус.

Аяасэ: Буцаад ирлээ. Аврагдлаа. Окарүн! Буцаад ирлээ! Хараач?

Кэн: Тийм.

Аяасэ: Үхэх нь л гэж бодлоо шүү!

Кэн: Аяасэ-сан хараал!

Аяасэ: Үнэхээр гайтай юм! Жаахан амраагаад өгөөч!

Кэн: Тэгж хэллээ гээд би удирдаж чадахгүй шдээ.

Аяасэ: Юу? Үсний засалтаа өөрчлөө юу?

Кэн: Тийм биш!

Аяасэ: Зохиж байна шүү. Надад эмээ хими таалагдаж байсан л даа.

Кэн: Дооглож байсан байж!

Аяасэ: Айн? Толгой эргээд байна. Баларлаа.

Кэн: Айн? Аяасэ-сан? Тэсээрэй! Аяасэ-сан! Хавтгай модны мангас 1952 онд хэдэн бүлэг хөвгүүд болон цэргүүд, жижигхэн нохойтой таарч...

Аяасэ: Эмээ хими зохиж байжээ.

Кэн: Тэр үед... Яриа сонсож байна уу?

Аяасэ/Кэн: Дараагийн ангид: "Хоёр эмгэний мөргөлдөөн".

Кэн: Японд түүнийг 3 метртэй харийн хүн гэж дууддаг.

Back to episodes Go home