Dandadan S1 1

Аяасэ: Айн?

Эр1: Мөнгө зээлэхгүй юм бол өнөөдөр болзохгүй гэж байна. Гэхдээ хамт унтах юм бол болзож болох юм. Хайрын буудлын төлбөрийг чи төлнө.

Аяасэ: Цохиул!

Эр1: Чи муу... Хөөрөхөө боль! Чамаас залхаж гүйцлээ! Мөнгөгүй байж хамт ч унтаж мэдэхгүй эмэгтэйд сонирхол алга!

Аяасэ: Хуцахаа боль, тэнэг! Наймалж! Арваалж! Туна!

Мүко: Үнэхээр инээдтэй юм!

Бичиг: 1-Р АНГИ: Наадах чинь хайрын эхлэл юм биш үү?!

Мүко: Зүйрлэж хэлэх чинь муулж байгаа хэрэг биш.

Аяасэ: Тайтгаруулаач, анхны найз залуу минь байсан.

Мүко: Тэгээд л дэмий гэж хэлсэн шдээ. Түүний юун сайхан байсан юм?

Аяасэ: Царай нь Такакура Кэнтэй төстэй байсан.

Мүко: Дахиад л эхэллээ.

Мико: Ядаргаатай юм.

Аяасэ: Такакура Кэн шиг эршүүд залууст дуртай юм чинь!

Мүко: "Би бүтэлгүй юм аа."

Мико/Мүко: Тийм эрчүүд мөхчихсөн.

Аяасэ: Юу болох нь энэ вэ? Энэ насандаа Кэн-сантай уулзахгүй юм уу? Хэн нэгэн намайг тайтгаруул л даа! Харгис хорвоо юм даа.

Эр: Новш!

Эр2: Алдчихсан уу?

Эр: Алдчихлаа.

Эр2: Наашаа харахаа боль, заваан юм.

Эр: Энэ ч бас байгаа.

Эр2: Сайхан юм аа. Дотор нь соронз хийчихье.

Эр3: Өвдөх байх даа?

Аяасэ: Юу уншиж байгаа юм?

Кэн: Айн? Нөгөө...

Бичиг: Сансар огторгуйг хамгаалах хамгаалалтын хүчин үүслээ!

Аяасэ: Хөгийн юм аа. Энэ хорвоо хог шаараар дүүрчихсэн юм уу? Уур хүрчихлээ. Энэ бухимдлаа хаана гаргах юм бэ?

Кэн: Аяасэ Момо-сан! Хайртай гэдгийг чинь мэдэж байна!

Аяасэ: Айн?

Кэн: Хайртайг чинь мэдэж байна!

Аяасэ: Чи муу хэдэн удаа хэлэх гэсэн юм?

Кэн: Чам шиг хүн надтай ярих шалтгаан өөр байхгүй!

Аяасэ: Нэг л эндүүрээд байгаа юм биш үү? Чамтай дотно байхыг хүсээгүй юм. Түрүүнийхийг март.

Кэн: Би үүний талаар ярьж байна! Ерөнхийлөгч хэдийн Ангарагт очсон! Пэгасүс төлөвлөгөөний тайлбар!?

Аяасэ: Айн? Юу гэнэ ээ?

Кэн: Ер бусын зүйлсэд дуртай биз дээ?!

Аяасэ: Би UFO, харийнханд итгэдэггүй юм.

Кэн: UFO биш UAP! Үл мэдэгдэх сансрын үзэгдлүүд!

Аяасэ: Хөөе чи гайтай юм.

Кэн: Америкчууд UAP байдгийг хүлээн зөвшөөрч. Сансрын дайнд бэлдэж байгаа! Япон ч шинээр агаарын хүчин байгуулсан! Яаж ч харсан сансрын дайнд бэлдэж байгаа!

Аяасэ: Явж болох уу?

Кэн: Юу? Хүлээ! Усны аварга мангасын тухай гарсан. Энэ! Бас Жим Чаннон дэслэгч, Скинвалкер дүүрэг хүртэл!

Аяасэ: Амаа тат! Би хаягдчихаад ийм зүйл ярихаар ааштай биш байна. Отакү сонирхлоо шахаж лай болохоо боль! Ийм болохоор л найзгүй биз дээ?! Таньдаг царайлахаа боль. Уучлаарай, хэтрүүлчихлээ.

Бичиг: Таны жинхэнэ хүч бололцоо хараахан сэргээгүй...

Аяасэ: Май. Харийнханд итгэдэггүй ч. Сүнсэнд бол итгэдэг шүү.

Кэн: Сүнс гэж байхгүй шдээ.

Аяасэ: Яриаг нь тааруулж өгч байхад үгүйсгэх юм уу?

Кэн: Ер бусын зүйлийг басахаа боль!

Аяасэ: Манай эмээ сүнс зайлуулагч байсан.

Кэн: Юу?

Аяасэ: Чи сүнс зайлуулж байхыг харж байсан уу? Үнэхээр аюултай шүү! Шүгэлсэн хүн нь чичирч эхэлдэг!

Кэн: Өвчнөөс болж чичрэх үе ч байгаа. Сүнс байгаа гэсэн нотолгоо болохгүй.

Аяасэ: Тэгвэл чамайг харийн хүн UFO-д суулгаж байсан удаа байгаа юм уу!?

Кэн: Логик чинь хэтэрхий юм! Тэнэг юм уу!?

Мүко: Айн? Такакура Кэнд бууж өгөөд Отакү сонирхож эхэлсэн юм байх даа?

Мико: Хар даа. Бусад хүмүүс хамаагүй юм шиг л болчхож. Дургүй лав биш шүү.

Аяасэ: Тийм бол үзэлцье! Хэрвээ сүнс байвал чи миний зарц болно шүү!

Кэн: UFO-г харуулаад өгье. Биш ээ UAP! Хэрвээ харах юм бол чи миний зарц болоорой!

Бичиг: Наги төв эмнэлэг

Аяасэ: Эндэх юу вэ? Хэтэрхий аймаар юм! Юун UFO харагдсан газар гэж вэ?

Кэн: Наги эмнэлэг бол UFO ажиллаж байсан газар гэдэг! Дээвэр дээр UFO дуудвал харийнханд хулгайлагдана!

Аяасэ: Харийнханд хулгайлагдах гэж юу юм?

Кэн: Харийн хүнд хулгайлагдаад хүний бие дээрх туршилтад орох болно.

Аяасэ: Хүлээ, чи хүний бие дээрх туршилтад орж байсан удаатай юм уу!?

Кэн: Орсон байх боломж байгаа!

Аяасэ: Айн?

Кэн: Харийнханд хулгайлагдсан хүмүүс дурсамжаа арилгуулсан байдаг.

Аяасэ: Чи өмнө нь UFO харж байгаагүй биз дээ?

Кэн: Ховстуулах гэж мэдэх үү?

Аяасэ: Сэдэв өөрчлөхөө боль.

Кэн: Харсан эсэх нь гол зүйл биш! Оршдог эс оршдог гэсэн нотолгоо!

Аяасэ: Амаа тат! Тэр яахав, наана чинь юу болж байна?

Кэн: Ирчихлээ.

Бичиг: Орохыг хориглоно

Кэн: Сүнс харагддаг гэх газарт. За, одоо нотлох болно. Сүнс байхгүй гэдгийг!

Аяасэ: Хөөе, арай айгаагүй биз дээ? Наана чинь баттай сүнс байдаг гэх интернет дэх алдартай газар.

Кэн: Хэт ичимхий хүү энэ мөчид!

Аяасэ: Чанга дуу гаргах нь илүү аюултай болгоно гээд биччихэж.

Кэн: Хэтэрхий ичимхий хүү...

Аяасэ: Интернетэд.

Кэн: Түрүүнээс хойш интернет гээд байх юм. Чи харин сүнс харж байсан юм уу?

Аяасэ: Байхгүй.

Кэн: Юу? Түрүүн яаж том дуугарч чадав аа!

Аяасэ: Миний буруу!

Кэн: Түрүүнийхээ харьцааг буцааж ав! Сүнс харж байгаагүй байж итгэх чинь хачин шдээ!

Аяасэ: Хачин биш ээ. Манай эмээ сүнс зайлуулагч гэж хэлсэн шд. Эмээгийн охин байсан юм чинь. Надад эцэг эх байхгүй.

Кэн: Тийм байжээ.

Аяасэ: Яагаад нухацтай болчхов оо? Сонс доо. Манай гэр үнэхээр хачин. Гадаа гарахдаа заавал шившлэг хэлсээр байхгүй бол болдоггүй байсан. Хичээлд явж байхад хүчээр хийлгэнэ. Сүүлдээ хөвгүүдийн доог тохуу болж эхэлсэн. Хийхгүй бол эмээ уурладаг. Үнэхээр адгийн байсан шүү. Гэхдээ хамгийн хэцүү нь... сайн хөвгүүндээ дооглуулах үед. Эмээгээ их үзэн ядсан. "Хачин шившлэгээс болж дуртай хөвгүүн минь надад дургүй болчихлоо" гээд л. Эмээдээ муухай зүйл хэлсэн санагдаж байна. Түүнээс хойш саяхныг хүртэл яриагүй. Шившлэг хэлэхээ ч больсон. Гэхдээ танихгүй хүмүүс манай гэрийн талаар доромжилж ярихаар уур хүрдэг. Тэгээд л мэдсэн... Сайн хөвгүүндээ дооглуулсан болохоор уурласан юм биш. Сайн хөвгүүндээ эмээгээ дооглуулсандаа дургүй байжээ гээд. Үнэндээ эмээдээ ч, сүнс зайлуулах ажил нь ч их онцгой санагддаг болохоор дуртай байсан. Гэхдээ намайг өөр дээрээ авч хичээнгүйлэн хайрлан өсгөж өгсөн. Тийм эмээдээ би итгэж байна. Тиймээс би сүнсэнд итгэж байна. Чи яагаад харийнханд итгэдэг юм?

Кэн: Тэр хамаагүй биз дээ?

Аяасэ: Юу вэ? Ямар ч шалтгаангүй юм уу?

Кэн: Дуртай зүйлдээ шалтгаантай байж дуртай болно гэж үү?

Аяасэ: Тийм шүү. Оккалт-күн утасны цаанаас сайн ярих юм аа.

Кэн: Тийм үү? Чи ярилцахад амар ч гэх үү.

Турбо: Хөхөө хөхүүлэх болохоор... төмсгөө бариулаач.

Кэн: Гараад ирлээ!

Аяасэ: Хүлээ! Гүйж болохгүй! Хөөе, Оккалт-күн!

Кэн: Худлаа! Байж боломгүй юм! Тэр зүгээр л нэг эмээ!

Аяасэ: Яг одоо зогс!

Кэн: Энгийн хүн. Энгийн л нэг эмээ!

Аяасэ: Интернетэд аюултай гээд биччихэж!

Кэн: Би буруу харсан байх. Зүгээр гаж донтой эмээтэй таарсан төдий!

Аяасэ: Наана түүнд гүйцэгдэж болохгүй шүү! Турбо эмээтэй уралдаад ялагдвал хараагдана! Хөөе, Оккалт-күн! Сонсож байна уу? Байна уу? Хариулаач! Худлаа биз дээ? Би одоо очих болохоор! Түр хүлээж байгаарай! Тэр юу вэ? Одоо болиосой.

Серпо: Сайн байна уу? Эмэгтэй хүн. Бид бол Серпо хүмүүс. Серпо гарагаас ирсэн болохоор тэгж дуудагддаг.

Аяасэ: Харийнхан?

Серпо2: Айх хэрэггүй. Бид их найрсаг хүмүүс.

Аяасэ: Найрсаг хүмүүс эмэгтэй хүнийг нүцгэлдэггүй юм! Миний хувцас хаана байна?

Серпо2: Чиний ачааг сайн хадгалсан байгаа.

Аяасэ: Хэдэн хэсэг болгочхож! Төлж өг! Харимаар байх юм, үүнийгээ тайлчихгүй юу?

Серпо2: Манай үндэстнүүд зөвхөн эр хүйстэн. Тиймээс хуулбарлах технологи ашиглаж өөрсдийгөө үржүүлдэг.

Аяасэ: Намайг сонсож байна уу?

Серпо3: Гэхдээ нэг хүйстэй болохоор биологийн хувьсал явагдахгүй. Хичээнгүй байдал, сэтгэл хөдлөл устчихсан.

Серпо: Тиймээс бид хүн шиг үржих чадвараа олохын тулд, та бүхний "гадилыг" хүсэж байна. Одоо бэлгийн харьцаанд орох болно. Чамтай бэлгийн харьцаанд орсны дараа хэвлий болон гадилыг чинь судлах болно.

Аяасэ: Даажигнаад байгаарай! Хөгийн новштой үерхэж байсан ч онгон байдлаа хадгалсан юм шүү! Уулзаагүй байгаа Такакүра Кэний төлөө хадгалсан байтал! Ийм заваан харийнханд өгөхгүй шүү!

Серпо3: Даавар гаргахын тулд долгионоор тархийг чинь удирдана. Ямар байна даа? Аажмаар бие чинь халууцаж эхэлж байгаа биз дээ?

Серпо: Тархиа эсэргүүцэж байна. Гайхалтай оюун санааны хүчтэй юм байна. Гэхдээ... Эхэлцгээе.

Аяасэ: Болохгүй ээ. Болиоч!

Серпо2: Гар утас? Цагаа олдоггүй хүн юм даа.

Кэн: Аяасэ-сан! Уучлаарай! Сүнс байдаг юм байна! Турбо эмээгийн хараалд өртчихлөө!

Аяасэ: Оккалт-күн! Ашгүй дээ! Надад туслаач.

Серпо: Хэн бэ? Гар утас ашиглаж нэвтэрч байдаг. Тийм технологи бидэнд ч байдаггүй.

Кэн: Туслаарай! Өөрийгөө удирдаж чадахгүй байна!

Турбо: Төмсгөө бариулаач!

Аяасэ: Хөөе, өөрийн ухаантай байгаач!

Серпо: Тэнд байгаа эр хүн. Чамайг нэвтрэхийг зөвшөөрөөгүй. Яг одоо яв, эс бөгөөс... "гадилаа" өгөөч.

Аяасэ: Балиар юм!

Серпо: Зургаан эрхтэн! Хурдан юм! Долгионоор онож чадахгүй байна.

Серпо3: Бидний чухал гадил! Муу гадилын хулгайч! Серпограмметри!

Аяасэ: Оккалт-күн!

Серпо3: Ийм өндөр технологитой хүнтэй анх удаа таарлаа. Бид хүмүүстэй эвтэй харилцаатай болохоор гадилаа өгөөч.

Кэн: Өгье! Минийх бол хэдэн ч удаа хамаагүй! Үргэлж харийнхантай уулзахыг хүсдэг байлаа! Найзгүй болохоор харийнхан найз минь болох байх гэж боддог байсан. Бага ангид байхаасаа тэнгэр лүү хараад UFO дууддаг байлаа! Гэхдээ ирээгүй! Хэчнээн дуудсан ч миний өмнө гарч ирээгүй! Хүмүүс цагаа нөхцөөх гэж намайг дээрэлхэж эхэлсэн. Харийнхан тоохгүй. Хэн ч миний оршлыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ Аяасэ-сан... Тийм намайг хамгаалсан! Тиймээс түүнд хүрээд үзээрэй! Түүнийг гэмтээх нэгнийг өршөөхгүй! Түүний төлөө бол мангас болсон ч чадна!

Аяасэ: Хичээгээрэй, Оккалт-күн! Эр хүн гэдгээ харуул!

Серпо3: Тулалд!

Кэн: Аяасэ-сан... бүтэхгүй бололтой.

Аяасэ: Хэтэрхий хурдан буугаад өгчихлөө шдээ!

Серпо3: Чам шиг хүчирхийлэгч зантай хүнтэй найз болохгүй. Бас бид эрэгтэйгээс илүү эмэгтэй хүмүүст дуртай. Дахиад нэг удаа даавар ялгаруулъя.

Эмээ: Кигээ гарга.

Аяасэ: Хүсэхгүй байна. Түүнээс чинь болж өдөр бүр найзууд минь дооглоод байна.

Эмээ: Юу яриад байгаа юм? Кигээ гаргаж чадвал осолд орж, өвчин тусахгүй. Муу зүйлс ойртож ирэхгүй. Эхлээд хэвийлээ хүчээ төвлөрүүлээд. Толгойноосоо Кигээ гаргаж байгаа юм шиг төсөөл.

Эр: Дахиад л хийж байна!

Эр2: Харийнхантай холбогддог юм байх даа?

Аяасэ: Хүсэхгүй байна! Дахиж хийхгүй!

Эмээ: Момо! Хүлээ!

Аяасэ: Эмээг үзэн ядаж байна. Хуурамч сүнс зайлуулагч! Яагаад ийм үед өнгөрсөн явдаг бодогдоод байгаа юм бол? Уучлаарай эмээ. Тэр үед ичсэн төдий юм.

Эмээ: Хэвлийдээ хүчээ төвлөрүүлээд. Толгойноосоо ки гарч байгаа юм шиг төсөөл.

Аяасэ: Үгүй байлгүй дээ!

Кэн: Юу? Аяасэ-сан онцгой хүч ашигладаг байсан юм уу?

Аяасэ: Би ч бас гайхаж байна!

Серпо3: Итгэмээргүй юм! Миний долгионыг буцаад түлхэж байна! Яагаад? Тархины долгионоор хэт оролдоод эмэгтэй хүний "чакраг" нээчхэв үү?

Аяасэ: Жинхэнэ байж. Эмээ минь жинхэнэ сүнс зайлуулагч байж! Баярлалаа, эмээ! Үүнтэй байхад хог шааруудыг... нистэл нь өшиглөж чадна! Юу вэ? UFO байсан юм уу? Оккалт-күн зүгээр үү? Эндээс гаръя! Яая! Яаж байна аа, тэнэг ээ?! Хурдан эрүүл ухаантай болооч! Муу новш! Турбо эмээ?

Турбо: Чи одоо хэн бэ?

Аяасэ: Хараал арилаагүй байна! Эмгэн биеэс нь гарсан байтал!

Турбо: Түүний төмсөг минийх болсон. Надад төмсөг нь байгаа цагт жаалын хараал тайлагдахгүй. Буцааж авмаар байвал нүхэн гарц руу ир. Эндэх надад хэтэрхий хол байна. Нүхэн гарцад хүссэнээр чинь үзье, хөгшин өлөгчин.

Аяасэ: Хэнийг хөгшин өлөгчин гээд байгаа юм, новшийн эмгэн минь! Түүний юмыг буцааж өг! Баларлаа! Эндээс зугтахгүй бол балрах нь! Тэсээрэй тэнэг ээ! Зугтъя! Хөгийн юм. Харийнхан байдагт итгэлээ, бүүр хулгайлагдсан.

Кэн: Би ч бас сүнс байдагт итгэлээ, хараагдсан юм чинь.

Аяасэ: Тэгээд цаашид яах гэж байна?

Кэн: Яах вэ?

Аяасэ: Чамайг онцгой хүчээр хараалыг чинь дарж байхгүй бол удирдлагаа алдана.

Кэн: Уучлаарай.

Аяасэ: Би дүрэмт хувцас, хэтэвч, гар утас гээд бүгдийг нь алдчихсан.

Кэн: Яавал энэ хараалаас ангижрах юм бол?

Аяасэ: Турбо эмээг ялахаас өөр аргагүй биз дээ? Хараалын эх үүсвэл юм чинь.

Кэн: Ойлголоо. Тэгвэл би явчхаад ирье.

Аяасэ: Айн? Одоо юу?

Кэн: Чи миний хувцсыг өмсөөд хариарай.

Аяасэ: Хүлээ! Би байхгүй бол хяналтаа алдана шүү!

Кэн: Ийм зүйл болсон нь бүгд миний буруу. Цаашид чамайг хутгамааргүй байна. Яаж ийгээд эр зоригоороо нүхэн гарц хүртэл яваад ямар нэг зүйл хийнэ.

Аяасэ: Яагаад хамт явахыг асуухгүй байгаа юм? Түрүүн болсон зүйлийн дараа зүгээр орхиж чадахгүй шдээ! Түрүүн би байгаагүй бол чи үхэх байлаа!

Кэн: Над шиг хүнд тусалж болох юм уу?

Аяасэ: Тийм юм ядаргаатай байна. Алив, хувцсаа өмс. Явъя!

Кэн: Уучлаарай. Би болхи болохоор. Чи хувцсаа өмсөөрэй. Тэгэхгүй бол олигтой ярьж чадахгүй байна.

Аяасэ: Үгүй байлгүй дээ. Яагаад догдлоод эхлэв? Тийм биш. Тохиолдлоор Такакура Кэний хэлдэг үгийг хэлсэн болохоор цочирдсон төдий. Юутай ч тайвшрах хэрэгтэй. Гэснээс чиний нэр хэн билээ? Би хүний нэр цээжлэхдээ тааруу.

Кэн: Өө? Аан. Такакура Кэн гэдэг.

Кэн: Харийнхан үнэхээр байж!

Аяасэ: Сүнс ч байсан!

Кэн: Харийнхан, сүнс байдаг нь батлагдсан болохоор Супер байгалийн үзэгдэл, UMA, өдийг хүртэл утгагүй гэж яригдаж байсан зүйлсийн оршил ч бас.

Аяасэ: Ойлгосон болохоор! Бэлдээд.

Аяасэ/Кэн: Дараагийн ангид: Тэр чинь харийнхан биш үү?!

Кэн: Хөөе, надтай тааруулаач!

Back to episodes Go home