Riverside Code at Qingming Festival 4

Riverside Code at Qingming Festival-4

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Ш: эр, Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин, Вэн Юүэгийн номын  ах

Сон: эр, сонины сурвалжлагч

Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш

Я: эр, задлангийн эмч Яао

 

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзалдана.  

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 4-р анги

Бичиг: Хагацлын зовлонгоос айнам.

Дүү: Ах аа, хаачих гэж байгаа юм?   

Жао: Хурдан харья.

Бан: Ах аа. Ах аа. Ах аа.

Жао: Бан арь, яасан бэ?

Бан: Том хэрэг. Бэр эгч гэртээ байхгүй  байна. Захиа үлдээчихэж.

Ю:   15жилийн өмнө чамтай учирсандаа харамсахгүй байна. Намайг эргэж ирэхгүй бол аав, дүү нарыг сайн асарч байгаарай.

Жао: Гэртээ очиход эгчийн чинь хувцас, чимэглэлүүд байсан уу?

Бан: Байсан.

Р: Суняаны зоогийн газрын амттан. Хулсны худалдаачин Шиао Ишуй явууллаа.

Эр: Шиао гэдэг тэр ноён номын дүүгээ олж  уулзана гэж байсан.

Жао: Үгүй ээ. Баларлаа.

Дүү: Ах аа.

Бан: Том ах аа. Хаачих гэж байгаа юм бэ?

Жао: Та хоёрт мөнгө байна уу? Надад өгчих.

Дүү: Мөнгө үү?

Жао: Хурдан хурдан.

Эр: Шиао гэдэг тэр ноён номын дүүгээ олж уулзана гэж байсан. Нэр нь Фу Лин гэсэн. Жор сайн бичдэг гэж гэсэн. Зүүн хүрээнд ирэхээрээ дандаа тэр хүн дээр очдог гэсэн.

Жао: Та хоёр хурдан хариарай.

Бан: Харь аа?

*************

Өв: Чинминий шөнө том зүйл хийх болно.

Ю: Багш аа. Бид нар юу  хийх юм?

Өв: Баруун Солонгын гүүр. Ли Яаныг ална.

15жилийн өмнө

Эр: Хэн бэ?  

Ю: Багш аа. Би Ли Яаныг мэдэ. Тэр сайн түшмэл.

Өв: Яв. Сөхөр. Ли Яан, хээх хахуульд идэгдсэн  түшмэл. Үхэхдээ бэлд.

Эр: Тэрийг хар даа.

Эр: Юу гэж байна аа? Юу гэж бичсэн байна?

Эм: Харин тийм.

Эм: Юу болсон бэ?

Эр: Өөрөө хар л даа.

Эр: Тэр юу гэж байна?

Эм эр: Цусаар биччихсэн байна. Юу гэсэн байна? Хээл хахуульд автсан түшмэлийг ал.

Эр: Шударга ёсны төлөө.

Бичиг: Зүүн хүрээ, Рашаан асар.

Эр: Сайхан шөнө байна. Тийшээ явъя.

эр: Явъя явъя.

Эр: За.  

Эр: Ийшээ, ийшээ.

Жао: Ах аа, би түрүүлээд орчихъё.

Эр: Хөөе.   Саяных хэн байсан бэ?

Жао: Та... Фу Лин авхай мөн  үү?

Ф: Мэдсээр байж. Суу.

Жао: Фу Лин авхай, та жор бичиж чаддаг байх аа?

Ф: Энд ирж байсан у?

Жао: Үгүй ээ, үгүй  үгүй. Би хэзээ ч... анх удаа л ирж байна.

Ф: Таньдаг хүн санал болгоо юу?

Жао: Аавынхаа найзаас нь сонссон юм. Өвчтэй хүн ирэхээр таныг тэдний юу хүсч өвдсөнийг асуугаад тохирсон жор бичиж өгдөг гэсэн.

Аав: Тэр их ухаантай. Завин дээр байсан эрчүүдийг тухтай байлгахын тулд жор бичиж өгсөн гэсэн.

Ф: Таны юу өвдөө вэ?

Жао: Өвдөөгүй ээ,  би өвдөөгүй. Би... жор бичүүлэх гэж ирээгүй. Танаас юм асуухаар ирсэн юм. Болох уу?

Ф: Тэгвэл миний дүрмийг мэдэж байгаа биз дээ?

Жао: Мэднэ ээ. Хэд хоногийн өмнө тан дээр Шиао овогтой хүн ирсэн үү?

Ф: Шиао?

Жао: Тийм.

Ф: Ирсэн.

Жао: Тэр хүн ямар хэргээр ирсэнийг, бас юу гэж хэлснийг надад хэлж болох уу? Ойлголоо. Ойлголоо. Би... мөнгө багатай ирсэн.

Ф: Таны хэлсэн хүн хэд хоногийн өмнө над дээр ирсэн. Надад их мөнгө өгч завины эзэнд танилцуулж өгөөч гэж гуйсан. Би тэрэнд нэг санаа хэлж өгсөн.

Бичиг: Зүүн хүрээний захад байдаг эзэнгүй нуур

Эр: Ах аа, тэрийг хар  даа.

Эр: Үзэгслэнтэй юм аа.

Эрчүүд: Хөөе, хөөрхөн өө. Ямар олуулаа юм бэ? Нааша хүрээд ир.

Эр:  Хөөрхөн бүсгүй минь, хүрээд ир. Хамтдаа зугаацъя.

Эр: Хамт зугаацъя л даа.

Ф: Тэр үнэн. Усан дээр ажилладаг эрчүүд эмэгтэйчүүдтэй завин дээр зугаацах дуртай байдаг.

Жао: Фу Лин авхай, тэр далайчдыг том завинаас жижиг завь руу ямар шалтгаанаар суулгасныг та мэдэх үү?

Ф: Таашаал эдлэх боломж олгосон байх. Та нэг  л танил харагдаад байна. Энэ танд хэрэг болж магадгүй. Тэр шөнө харанхуйд хэдэн хүн завин дээр нь гарахыг би харсан.

Жао: Фулин авхай. Тэр Шиао гэгч одоо хаана байгааг та мэдэх үү?

Ф: Мэднэ.

Жао: Надад хэлж болохсон бол уу? Дуусчихлаа.

Ф: Сүүлийн үед өдөр болгон Фан асарт байгаа. Өнөөдөр хоёр үзэгслэнтэй бүсгүй урьсан. Тэднийг Мейлан танхимд байгаа гэсэн.

Бичиг: Зүүн хүрээ, Фан асар.

Эр: Тавтай морил.

Эм: Оройн мэнд.

Эр: Алив, ороод суу.  Тавтай морил. Ийшээ морил.

Эр: Байцаан шийтгэх яамнаас хавтаст хэргийг авчирч өг, үгүй бол гэр бүлийг чинь хорооно.

Эр: Фан асарт тавтай морил. Оройн мэнд. Тавтай морил.

Эр: Ийшээ морил.

Эр: Тавтай морил.

Эр: Сайн байна. Алив...

Эм: Ноёнтон, уугаарай.

Ю: Номын ах аа.

Бичиг: Шиао Ишуй, Өмнөдийн далайн дээрэмчин /товчлол: Ш/

Ш: Гарцагаа. Та нарыг хэлж байна. Гар!   Нэгж. Үсний хатгуурыг нь аваад ир.  Энэ үнэр. Арав гаруй жил өнгөрсөн ч, энэ үнэрийг би одоо ч санаж байна. Жю арь. Надтай буцаад яв. Хэрэгтнүүдийг бүгдийг нь шийтгэсэн гэж байсан. Би чамайг үхсэн гэж бодож байлаа. Бид хоёр дахиад уулзсан нь хувь тавилан. Энийг санаж байна уу? Тэр үед намайг чамд ойртоход чи энийг миний гарт зоосон. Би одоо болтол биеэсээ салгаж үзээгүй.

Ю: Та өнөө өглөө хавтаст хэргийг  авчирч өгвөл намайг явуулна гэж хэлсэн.

Ш: Хавтасыг ч, чамайг ч бас хүсч байна.

Ю: Мөрөөдөх хэрэггүй.

Эр: Хаачих гээ вэ?

Ю: Замаас зайл.

Ш: Хавтаст хэргийг авчирсан уу?

Ю: Авчирсан. Гэхдээ энд байхгүй.

Эр2: Их зан гаргаж байх шив.

Ш: Чшш...

**************

Эр: Тавтай морил. Ийшээ морил.

Гү: Бао даамал аа, төвөг удчихлаа. Өнөөдөр Биан голд гахайн толгой гарч  ирсэн. Бао даамал сонссон биз дээ?

Б:Сонссон.

В: Бид гахайн толгой зарсан мухлагийг олсон. Тэндхийн даамал гахайнуудыг бүгдийг нь  танайх авсан гэж хэлсэн.

Б: Гү мөрдөгч өө. Гахайн толгойг манайх хэрэглэдэггүй. Хэрэгтэй хэсгүүдийг нь авсны дараа бид бусдыг нь хаядаг. Хэн  авсныг  хэн мэдэх билээ. Тэгээд ч, манайд өдөр бүр олон үйлчлүүлэгч ирдэг. Гахайн толгойг хэн авсныг хэлэхэд бэрх.

Гү: Сүүлийн хэд хоног Шиао овогтой хүн ирсэн  үү? Биерхүү, хүчтэй хүн.

Б: Тэр... Тийм хүн байгаа.  Манайд ирээд хэд хонож байна. Одоо ч гэсэн байгаа. Гү мөрдөгч өө, ийшээ.

Ш: Жю арь, уурлах хэрэггүй. Ах нь тэрнийг сайн сургаад өгсөн. Нүүр арчих алчуур өгөөдөх. Та хоёр энийг цэвэрлэ. Жю арь, эргээд ир. Энэ чиний мьдрал шүү дээ. Аюултай амьдрал чамд яг тохирно. Өнгөрсөн арван жил ямар амьдралаар амьдарч байгаагаа хар л даа.

Ю: Хавтаст хэргээр яах гээ вэ?  Өөр юу хийх вэ? Надад төвөг удах гэж байна уу?

Ш: Чи чинь юугаа яриад байгаа юм? Аавынхаа өшөөг авахад тэр хавтас хэрэг хэрэгтэй.

Ю: Багшийг байцаан шийтгэх яамныхан хороосон. Голын эрэг дээр байсан бүх хүн харсан.

Эр: Тэрийг хар  даа.  тэр юу вэ?

Өв: Захиалагч биднийг бүгдийг нь ал гэсэн. Ганц ч амьд хүн үлдээж болохгүй.  Ал! Ал! Бүгдийг нь ал. Буцаж очоод чамайг сургаад өгнө өө.

Эр: Байцаан шийтгэх яам байна. Та нарыг бүсэлсэн. Хурдан бууж өгөөд, хэргээ хүлээ. Та нарыг бүсэлсэн. Хурдан хэргээ хүлээ.

Ш: Тэр үед байцаан шийтгэх газрынхан их хурдан ирсэн  гэж бодохгүй байна уу? Тэгээд ч тэд харсан болгоноо нум сумаар харваж, шууд алсан. Яаж ч бодсон сэжигтэй байна.

Ю: Тэр үед... завин дээр... багш

В: Кайфэний байцаан шийтгэх газар.

Б : Хүлээгээрэй, хүлээ хүлээ.

Ш: Хурдан, хурдан.

Б : Хөөе хөөе. Шиао ноёнтон. Өршөө, өршөө. Кайфэний байцаан шийтгэх газар. Миний хэлсэн хүн энэ байна. Овог нь Шиао.

Гү: Чи юу?

В: Хөөе.  Сая би завины тухай ярихыг сонссон. Та нарын хэн чинь тайлбарлах вэ? Завин дээр юу болсон гэнэ ээ?

Жао: Юу гэнэ ээ? Та хоёр юу хийж байгаа юм? Энд байсан байх нь ээ. Чи юу юм бэ? Юу хийж байгаа юм?

Ю: Би... би тайлбарлаад өгье.

Жао: Юугаа тайлбарлах гэсэн юм? Чи дуугүй бай. Та нар... эр, эм хоёулханаа... Юу хийж байга юм? Энэ миний эхнэр. Тэрнийг яах гээ вэ?

Ш: Юугаа хийгээд байгаа юм? Би эхнэрт чинь сэтгэл алдарсан. Чамд тодорхой хэлчихье. Би тэрнийг өөрийн болгоно.

Жао: Энэ ярьж байгааг нь... Чи, хэлээдэх. Яаж танилцсан юм?

Ю: Би, хэлсэн шдээ. Хулс худалдаж авна гэж. Энэ хүн хулсны худалдаачин. Бид ажил хэрэг ярьж байна.

Жао: Ажил хэрэг ээ? Ийм газар ажил хэрэг  ярьдаг юм уу?

Ш: Вэн эзэгтэй, миний эхнэр болооч дээ. Тантай уулзсанаас хойш би таныг мартаж чадахгүй байна. Өдөр шөнөгүй бодогдоод байна. Би яах болж байна аа? Одооноос та миний хамгийн  үнэтэй эрдэнэс байх болно. Минийх. Би хүүхэдтэй болмоор байна.

Жао: Гү мөрдөгч өө, надад тусал л даа.

Гү: Чимээгүй. Бичиг баримтаа үзүүл.

Жао: Байгаа юм уу?

Ш: Байгаа, байгаа. Миний бичиг баримт. Энэ байна.

Гү: Унш.

В: Мэдлээ. Шиао Ишуй.

Ш: Би байгаа юм.

Эм: Чшш...

В: Ченду мужийн Мейшанаас ирсэн. Шуанхэгийн 3-р оны 2-р сарын 21-нд Зүүн хүрээнд хулс худалдахаар ирсэн. Шоужугийн хулс, 200жун , 100жун хулс мод, 50жун ногоон хулс, 30жун сүрлэн хулс бараатай ирсэн. Шиао Ишуй, Жиншигийн өмнөд зам. Ченду мужийн Мейшанаас олгосон баримт байна.

Гү: Шиао Ишуй.

Ш: За, байна.

Гү: Нэрийг чинь яаж үсэглэдэг вэ.

Ш: Миний овог Шиао гэхэд Ш-И-А-О ордог. Миний нэрийг бичигдээ И-Ш-У-Й. Шиао Ишуй.

Гү: Булчинлаг юм аа.

Ш: Хар багаасаа хэцүү амьдралаар амьдарсан болохоор.

Гү: Тэрэнд хэлээд өг.

Ш: Аан. Би хулс мод зардаг Сычуаны худалдаачин. Вэн  эзэгтэй, шүхэр хийдэг.

Гү: Яагаад дахиад та байдаг билээ?

Ш: Тэгээд л бид хоёр танилцсан юм. Танилцсан.

В: Тийм байж.

Гү: Хулсны худалдаачин.

Ш: Яг зөв.

Гү: Мейшан.

Ш: Яг зөв.

Жао: Гү мөрдөгч өө.

Эр: Гү мөрдөгч өө. Байцаан шийтгэх яамны Ди ноён ирлээ.

Ди: Хөөе. Мейшанаас ирсэн гэсэн байх аа? Би Лешаных. Нэг нутгийнх.

Ш: Хөөх. Гайхалтай. Үнэн юм уу?

Ди: Мейшанаас ирсэн чинь  үнэн юм уу? Би нэг хараадах уу? Гү мөрдөгч өө. Ингэж болдог юм уу? Сэжүүр олсон гэж надад хэлэхгүй яасан юм?

Гү: Ди мөрдөгч өө.

Ди: Төрсөн нутагтаа очилгүй арав гаран жил болж. Таныг хараад сэтгэл маань сайхан байна. Нутгийнхаа тахианы махтай пүнтүүзтэй шөлийг санаж байна шүү.

Ш: Ёстой ёстой амттай шүү.

Ди: Мейшаны эрчүүд эхнэртээ их халамжтай байдаг гэж би сонссон.

Ш: Манай эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэй жаргана гэсэн үг. Ажил хийх ч хэрэггүй. Вэн эзэгтэй, надтай гэрлэвэл...  аз жаргалтай, зовлонгүй...

Жао: Ди мөрдөгч өө.

Ди: Аан?

Жао: Та нар юу яриад байгаа юм бэ? Тэгж болдог юм уу? Тэр хүн миний эхнэр.

Ш: Хэрэггүй амьтан, амаа тат.

Гү: Ван Фу.

В: Байна.

Гү: Бичиг баримт нь асуудал байна уу?

В: Алга аа.

Гү: Ди мөрдөгч өө. Явъя.

В: Мэдлээ.

Ди: Энийг ав.

Ш: За.

Ди: Би явлаа.

Ш: Сайн яваарай.  Сайн яваарай.

Ди: Та нар асуудлаа өөрсдөө шийд.

Ш: За... Сайн яваарай. Сайн яваарай.

Б: Би ч гэсэн төвөг удахаа больё. Би явлаа. Би явлаа.

Ш: Чамд сайхан байсан уу?

Жао: Тийм.

Ш: Жю арь яагаад чамтай гэрлэснийг одоо л ойлголоо. Толгой сайтай юм. Ухаантай. За. Нэгэнт энд ирсэн болохоор ярилцъя.

Ю: Битгий ай.

Ш: Зүүн хүрээний газар доорх суваг. Энд үхсэн хүнийг хэзээ ч олохгүй. Хэлээдэх. Хэргийн бичвэр хаана байна?

Жао: Тэр юу яриад байна аа?

Ш: Юу? Тэрэнд хэлээгүй юм уу?

Ю: Би бүгдийг нь ганцаараа хийсэн. Тэр юу ч мэдэхгүй.

Жао: Эхнэр... чи байцаан шийтгэх яаманд очоо юу? Намайг ажлаасаа гарсан гэж сонсоо юу?

Ю: Дараа ярилцъя.

Жао: Би чамаас...

Ю: Дараа ярья гэж байна. Тэрнийг сулла. Би байгаа газар нь хүргээд өгье.

Ш: Үгүй.

Жао: Хөөе. Номын дүү... Ах аа. Та та ямар хэргийн бичвэр авах гэсэн юм?

Ш: Хэн чиний ах юм? Амыг нь тагла.

Эр: За.

Жао: Би дахиад юм ярихгүй ээ. Дахиад...

Ю: Тэрнийг сулла.

Ш: Тэрнийг яг одоо алчихна шүү.

Ю: Тэгвэл та юу ч олж авахгүй. Аавынхаа өшөөг авна гэж санах ч хэрэггүй.

Ш: Жю арь. Би чамд сайн байдаг. Чиний хэлсэн болгоныг хийдэг. Тэрнийг сулла.

Жао: Манай эхнэрийг сулла.

Эр: Дуугүй л явж үз.

Жао: Та нар яах гээ вэ?  Жао Буёоу.

Ш: Амьдаар нь бул. Дахиад асууя. Хэргийн бичвэр хаана байна? Хэлэхгүй юм уу? Үхсэнийх нь дараа харамсав даа. Өнөөдөр ирэхэд чинь нэг  л хачин санагдаад байсан юм аа. Үнэнээ хэл. Чи тэр хавтаст хэргийг аваагүй биз дээ? Чи... Жю арь, чи яажолсоо тайлсан юм? Аан?

Ю: Тэрнийг сулла.

Ш: Хөөе. Наадахаа гаргаа.

Ю: Хүлгийг нь тайл.

Ш: Хүлгийг нь тайл. Тайл.

Ю: Хурдан яв. Тэрнийг явуул. Би Хэргийн бичвэр байгаа газар руу дагуулаад явъя.

Ш: Жю арь, намайг хуурах хэрэггүй. Чи тэрийг аваагүй биз дээ? Тийм биш бол чи ингэхгүй байсан. Өөрийнхөө амиар тэрнийхийг  солих гээ юу? Тэрний төлөө ингэх хэрэг байгаа юм уу?

Жао: Хүлээ. Лианжэ мужийн тээврийн дэд сайд Ли Ян... Биан голд бусдын гарт амиа алдсан. Завин дээр байсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй. Аллагын зэвсэг нь гурвалжин хутга. Ли Яаны толгой олдоогүй, оронд нь гахайн толгой тавьсан байсан. Хэрэгтэн нь Ли Яаныг хээл хахуульд автсан гэж сэжиглэсэн Өмнөдөөс ирсэн дүрвэгсэд байсан.

Ш: Чиний сая хэлсэн зүйл..

Жао: Байцаан шийтгэх газрын Архивт байгаа бүх хавтаст хэргийг би цээжээр мэднэ. Минй эннэрт хор хүргэвэл... мартчихаж магадгүй.

Ш: Аль түрүүний хэлэхгүй яасан юм бэ?

Жао: Надаас асуугаагүй байх аа.

Ш: Үгүй ээ. Хүлээгээрэй. Жю арь чамд хэлээгүй. Тэгвэл намайг энэ хэргийг ярьж байгааг аж мэдсэн юм?  

Жао: Өмнөдөөс ирсэн далайн дээрэмчин мөн биз дээ? Бусдаас мөнгийг нь авч хий гэснийг нь хийдэг. 15жилийн өмнө нэг хүн та нарыг Ли Яаны завинд орж, хээл хахуульд идэгдсэн түшмэлээс өшөөгөө авч байгаа мэт жүжиглэж тэрнийг хороо гэж хэлсэн. Тэрний дараа завинд суусан бүх хүнийг  хороосон.

Ш: Байцаан шийтгэх яам хүн энэ хэргийг захиалсан. Тийм биз дээ? Тийм биш бол байцаан шийтгэх яамныхан тийм хурдан ирэхгүй байсан. Энэ хэргийг хэн захиалсан бэ? Хэн?

Жао: Мэдэхгүй ээ. Би тэр хэргийн тухай баримтыг олон жил уншсан. Тэр тухай юу ч байгаагүй.

Ю: Тэр хэргийн бичвэрээр яах гээ вэ?

Ш: Аавыг хэн хуурсныг мэдмээр байна. Аавынхаа өшөөг авъя. Тэр үед аавд Ли Яаныг алахыг даалгасан. Тэр үед дүрвэгсэд хахуульд автсан түшмэлийг хороосон гээд хэргийг их хурдан хаасан. Хэнээс болсныг хэн ч шалтгаагүй. Энэ хэгргийг шалгаж байгаа хүн холбоотой байж таараа. Баримтыг нь олж, хэргийг хэн хаасныг мэдэх хэрэгтэй байна. Тэр хүн аавыг хуурсан хүн байж таарна.

Жао: Би саначихлаа. Байцаан шийтгэх газрын шүүгч энэ хэргийг хаасан байсан. Чэн Руй.

Ш: Тэрний хаана байгааг мэдэх үү?

Жао: 3жилийн өмнө өвчнөөр өөд болсон. Тэр зэрэг дэв дорд байсан. Тэрнийг гэж би бодохгүй байна.

Ш: Тэгвэл тэр биш байж таарна. Хэн нэг нь тэрэнд тушаасан байхаас зайлахгүй.  Тэр үед манай аавыг хуурсан хүн өнөөдөр тэр хуурамч үзэгдлийг бүтээсэн байж таараа. Үхсэн байх учиргүй. Өнөөдөр, би өшөөгөө авахын тулд тэр үзэгдэлд саад болж, дайн зарласан.

Ю:  Хэн гэдгийг нь ч мэдэхгүй байж. Тэр хоёр нэг хүн гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Ш: Мэдэхгүй яах юм. Надад хоёр  захиа байгаа. Нэг нь... Ли Яаныг алуулахаар аавыг хөлсөлсөн хүний явуулсан нууц захиа. Нөгөө нь өнөөдрийн хуурамч үзэгдлийг төлөвлөсөн хүний нууц захиа. Бичгийн хэлбэр нь адилхан байсан. Энэ энэ хоёр хэргийн  цаана нэг хүн байгаа гэсэн баталгаа бус уу?

Ю: Ийм үзэгдэл хийхээр төлөвлөж байгаа захиа яагаад танд байгаа юм?

Ш: Тэр чамд хамаагүй. Надад тэр хавтас хэрэгтэй. Байцаан шийтгэх яам руу яваал тэр хэргийн бичвэрийг аваад ир.

Ю: Оройтсон. Архивт гал гараад... энэ бичвэр нь шатчихсан байна лээ.

Жао: Шатчихсан гэнэ ээ?

Ю: Тийм.

Ш: Ийм юм байх гэж.

Жао: Харин тийм.

Ш: Хэн гал тавьсан бэ?

Жао: Би мэдэхгүй ээ. Гэхдээ хамгийн сүүлд хэн явсныг мэднэ.

Ш: Хэн бэ?

Жао: Луо Жун гэдэг. Гэхдээ үнэхээр гал тавьсан үгүйг нь мэдэхгүй.

Ш: Гал тавьсан үгүйг нь би шалгана. Жю арь, би ажил хэргээ дуусгачихаад, чамайг гэрээс чинь очиж авна.

Ю: Жао Буёоу.  Миний дүрвэгч байсныг чи мэднэ. Дараа нь... би идэх хоолгүй болоод... далайн дээрэмчдын  нэг болсон. Энийг чамд хэлэхгүй гэж бодож байсан юм. Одоо чи мэдчихлээ. Ган  Лиан надаас болж амиа алдсан. Миний өнгөрснийг мэдээд намайг сүрдүүлээд байсан юм. Тэд нараас зугтаж чадсан гэж бодсон юм. Ингээд над дээр ирнэ гэж бодсонгүй. Шиао Ишуй хулсны худалдаачин болж дүрээ хувиргаад, зуучлагчаар надтай ажил хэрэг ярья гэж дуудуулсан. Өнөө өглөө би завин дээр очсон хойноо л занганд орсоноо мэдсэн.

Ш: Манай Жю арь... 15жил өнгөрч. Хэн гэдэгээ мартаа юу?

Ю: Ган Лианд миний тухай тухай та хэлээ юу?

Ш: Тэрэнд хичнээн удаан дээрэлхүүлэх  юм? Чамайг өрөвдсөндөө л тэрнийг алах боломж өгсөн юм. Хэн гэдгийг чинь сануулахын тулд. Азаар чи ахынхаа урмыг хугалсангүй.   Чи хэвээрээ байна. Сурсан эрдмээ марталгүй, хулчгар зан ч сураагүй. Жю арь, эргээд ир. Ахтайгаа том хэрэг бүтээе. Алив, ах нь сонирхолтой юм үзүүлье. Хөөе. Ийм болохоор л Жю арь таалагддаг юм шд. Жю арь, харж байна уу? Чи ийм амьдралаар амьдрах ёстой хүн. Ингэж хэлмээргүй байгаа ч чамд ямар ч ирээдүй алга. Жао Буёоутай яах гэж гэрлэснийг чинь ойлгохгүй юм. Гэхдээ надад хэрэг болох юм шиг байна. Тэрний ажилладаг газарт хэргийн бичвэр байгаа. 15жилийн өмнөх Ли Яаны хэрэг. Надад хэрэгтэй. Аваад ир гэж хэл. Дахиад мултарч чадах үгүйг чинь харж л байя.

Ю: Номын ах намайг ус руу түлхэж, өөрийнхөө төлөвлөгөөнд  оруулсан. Өөр арга байгаагүй болохоор би завин дээр байсан цогцосны хувцаснаас урж нүүрээ тагласан. Тийм болохоор өнөө өглөө усан дотор  байсан хүн би мөн. Дараа нь би гэртээ харьсан. Гэтэл тэр Суняан зоогийн газрын жигнэмэг ирсэн. Тэрний хэлснээр хийхгүй бол манай гэр бүлийг хорооно гэсэн байсан. Тэгээд би Байцаан шийтгэх яаманд очиж хэргийг бичвэрийг аваад, энэ хэргийг  дуусгая гэж бодсон. Өнгөрсөн хэд хоног энийг танаас нууж байсан юм.

Жао: Азаар... чи Байцаан шийтгэх яаманд очиж. Намайг ажлаас маань халсныг мэдсэн байх. Би ч гэсэн энийг хэд хоног нууж байсан юм. Тэнцлээ.

Ю: Буцъя. Хийх юм байна.

*****************

Бан: Хурдал аа, хурдал. Том ах ирчихэж.

Дүү: Очилоо доо, очилоо.

Бан: Том... бэр эгч ээ.

Дүү: Хүрээд ирэв үү.

Бан: Бэр эгч ээ, таныг бид нарыг орхиж байгаа юм байх гэж бодлоо шд.

Дүү: Ах аа, Юу болоо вэ?

Жао: Зүгээр ээ. Уначихсан юм. 

Дүү: Бэр эгч ээ, таны үлдээсэн захиа...

Бан: Нээрэн, бэр эгч ээ. Танд хэлэх юм байна. Өнөө орой сангийн яамнаас нэг хүн тантай уулзахаар ирсэн. Шинээр албан тушаалд орсон Вей гэдэг хүн гэсэн. Ордонд зориулж ногоон өнгийн шүхэрнүүд худалдаж авмаар байна  гэсэн. Тантай ярилцмаар байна гэж байна лээ.

Ю: За. Ойлголоо.

Жао: Өнөөдөр аюултай өдөр байлаа. Азаар бид нар зүгээр байна. Эхнэр, Сангийн яамны түшмэлүүд дундаас нь их мөнгө хожиж байгаа. Тийм болохоор манайх ч гэсэн үнээ нэмж болох байх.

Ю: Гарын үсэгээ зур.

Жао: Юу юм? Салах бичиг. Бичиг: Зүүн хүрээний Жао Буёоу. Арван жилийн өмнө хурим зуучлагчаар дамжуулан... Эхнэр. Энэ чинь юу юм?

Ю: Та өнөөдөр Шиао Ишуйг харсан.  Юу хүсч байгааг нь мэдэж байгаа. Тэр сайныг зөгнөсөн үзэгдлийг бусниулсан хүн. Илүү том хэрэг ч хийж магадгүй. Би явах ёстой, тэгэхгүй бол та хэрэгт холбогдоно. Тэгээд ч би танд худлаа хэлсэн. Аавд худлаа хэлсэн. Бан арьд худал хэлсэн. Мо арьд худал хэлсэн. Өнөө өглөө та намайг зугт гэсэн. Таны зөв байх. Зугтах амьдрах миний тавилан байх. Гарын үсэгээ зур.  

Жао: Зурахгүй ээ. Би хэзээ сална гэж хэлсэн юм? Яагаад миний өмнөөс шийдвэр гаргаж байгаа юм? Би зөвшөөрөхгүй. Энийг шатаалаа. Шатаачихлаа. Шатчихлаа.

Ю: Жао Буёоу, өнөөдөр бүгдийг нь сонссон биз дээ? Номын ах ажил хэргээ дуусгаад намайг авахаар ирнэ гэсэн. Ирэх нь гарцаагүй. Манай гудамжинд ирээд, энэ хавийн хүмүүст намайг далайн дээрэмчин байсныг хэлчихвэл та, аав, Бан арь, Мо арь яаж энд амьдрах болж байна? Энэ миний ярьж байсан 800юань. Өнөөдрөөс энийг та хадгал. Дэмий юманд үрэх хэрэггүй.

Жао: Энэ мөнгийг эхнэр чи олсон. Өдөр шөнөгүй... нэг нэгээр нь... шүхэр хийж олсон.

Ю: Энэ мөнгөөр байшин худалдаж аваарай.

Жао: Байшин авна. Байшин авсны дараа чи  эргэж ирэх үү? Чамайг байшин авна гэж анх хэлснээс хойш би өрөөндөө шинэ ор авна гэж бодсон. Чиний дуртай өнгөтэй шумуулнаас хамгаалдаг тор  авч татна. Чи байхгүй бол тэрийг гэр гэх үү? За яах вэ. Чинийхээр болог. Би энэ мөнгөөр чиний хэлсэн байшинг авна. Авчихаад шинэ эхнэртэйгээ тэр байшинд амьдарна. Хашаандаа суугаад мөстай чавганы дарс ууна. Даанч чи чадахгүй нь дээ...

Ю: Тэг. Урагшаа харсан өрөөнд аавыг оруулахаа мартав.

Жао: За яах вэ. Вэн Юүэ. Ингэж байгаа бол... надад гомдох хэрэггүй шүү.

Бан: Хурдал аа, хурдал хурдал. Дахиад муудалцаж байна.

Жао: Хэнийх нь буруу болохыг  хүмүүс хэлээд өгнө... Юу хийж байгаа юм?

Дүү: Чи... Яаж байгаа чинь энэ вэ?

Бан: Том ах бэр эгчээс сална гэж байна.

Дүү: Юу гэнэ ээ?

Жао: Аав аа. 

Аав: Шөнө дунд болж байхад яагаад муудалцаад байгаа юм бэ?

Дүү: Аав аа.

Аав: Яасан бэ?

Дүү: Ах, бэр эгч хоёр сална гэж байна.

Жао: Аав аа. Эхнэр ... надаас сална гэж байна.

Ю: Бүгд миний буруу. Надаас болж бүгд нэр нүүрээ алдсан болохоор би энд байж чадахгүй нь.

Бан: Бэр эгч ээ. Юу болоод байгаа юм бэ?

Ю: Би... Энэ олон жил өнгөрчихөөд байхад би хүүхэд гаргаж чадахгүй байгаа болохоор... өөр арга алга.

Бан: Бэр эгч ээ, таны буруу биш шдээ. Ахын буруу. Аав таныг бөөр муутай гэсэн.

Аав: Би  хэзээ тэгж хэлсэн юм бэ? Ахыг чинь тэгж хэлээгүй шд.

Дүү: Тийм байсан ч, салах ямар хэрэг байна?

Аав: Амьдрал ямар хүнд байгаа билээ? Яасан? Өөр хэлэх юм алга уу?

Дүү: Яаж ч байсан бэр эгч явах юм бол Бан арь бид хоёр бэр эгчтэй явна. Явъя, юмаа бэлд.

Бан: За. 

Ю: Та хоёр хүртэл төвөг удах хэрэггүй. Орой болчихож. Орондоо ор. Маргааш ярилцъя.  

******************

Бан: Аав аа. Явуулж болохгүй шүү.

Аав: За. за за.

Бан: Миний хэлснийг хэлээрэй. За  юу. Чшш... Бэр эгч ээ, сэрчихсэн үү?

Ю: Аан.

Бан: Ах танд хоол бэлдчихсэн байна лээ. Явахаасаа өмнө гэдсээ цадтал идээрэй гэсэн.

Ю: Хэрэггүй.

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ. Хар л даа. Энийг өнгөрсөн шөнө хоёрдугаар ах хийсэн юм. Энийг жийгээр мөрөн дээр чинь иллэг хийнэ. Энүүгээр бас хувцасаа хурдан угааж болно. Хоёрдугаар ах шөнөжин унталгүй хийсэн юм. таны ажилд туслах гэж. Аав аа.

Аав: Аан?

Бан: Хэл л дээ.

Аав: Сайхан... сайхан байна. Сайхан.

*****************

Дүү: Ах аа, санаа битгий зов. Миний хийсэн сандлыг хараад бэр эгч явахгүй.

Жао: Тэр сандлыг ааваас өөр хүн хэрэглэхгүй байх.  Чи бид хоёр бэр эгчийг чинь сайн мэднэ. Нэгэнт шийдсэн бол хэн ч зогсоож чадахгүй.  Нэгэнт зогсоож чадахгүйгээс хойш сэтгэлийг нь зовоох хэрэггүй.

Дүү: Ах аа. Та... та та бодлогогүй хөдлөх хэрэггүй.

Жао: Юу бодоод байгаа юм? Явж эгчид чинь морь авъя.    Морио харах болгондоо эгч чинь намайг бодно.

Эр: Тавтай морил. Морь авахаар ирээ юу?

Жао: Тийм ээ. Энэ таалагдаад байна. хэд вэ?

Эр: Ханцуйдаа наймаалцъя.

Жао: Үнэтэй байна. Хямдруул.

Эр: Юу нь үнэтэй байгаа юм?

Дүү: Эрхэм ээ. Энэ морь шүдлэн морь уу?

Эр: Тийм.

Дүү: Биеийн жинг нь харвал өдөрт 9жин сүрэл идэх юм байна. нэг жн нь арван зоосны үнэтэй.

Жао: Хөөе хөөе хөөе.  Мо арь. Мо арь. Тэгж наймаалцаж болохгүй ээ. Манай дүү морь сайн мэднэ. Эрхэм ээ. Би танаас морь авч байсан.

Эр: Хэзээ тэр вэ?

Жао: 15жилийн өмнө. Эрхэм ээ, энэ морь хэд вэ?

Эр: Нүд сайтай юм аа. Энэ бусдыгаа бодвол арай үнэтэй. 20юань.

Жао: Манай өвөг дээдсээс уламжилж ирсэн эд. Барьцаалдаг газар зарвал хамгийн багадаа 20юань болно.

Эр: Даанч танил харагдаад байсан юм аа.

Жао: Хямдруулчих л даа. Дахиад ирж байхад.

Эр: За яах вэ.

Жао: Тэгвэл би үнэ санал хэлье.

Эр: Ямар вэ?

Жао: Болж байна. тохирлоо.

Эр: За. Энэ морь чинийх.

Эр2: Эзэнтэн.

Эр: Аан?

Эр2: Энэ морь хэд вэ?

Эр: Очилоо, очилоо. Сайн морь.

Дүү: Ах аа. Тэр хүний аялгыг сонсвол гадны хүн бололтой.

Жао: Гайхах юм алга. Хүрээнд гадны хүмүүс их ирдэг болсон.

Эр: Тийм ээ. тийм ийм.

Дүү: Ах аа. Ах аа. Нааш ир ээ. Тэр хүний ханцуйг нь хар даа. Магни, хүхэр, нүүрстөрөгчийн ул мөр байна.

Жао: Чи яаж мэдэж байгаа юм?

Дүү: Тэр өдөр болсон сайны дохиог дуурайлгах гэж байхад миний ханцуйн дээр яг ийм толбо үлдсэн.

Жао: Яв...

Эр2: Жаахан хямдруулчих л даа.

Эр: Тэгвэл...  арван  гуан.

Эр2: арван гуан гэхээр...

Эр: За яах вэ. Надад итгэ ээ. Энэ их сайн морь. Сайн морь шүү.

Эр2: Гэхдээ...  

Жао: Хөөе... Эрхэм ээ.

Эр: Аан?

Жао: Энэ хүн морь авах гэж байна уу?

Эр: Тий-тийм ээ.

Жао: Гадны хүн байна.

Дүү: Их Сон улсын хуулиар  гадны хүнд морь зарах хориотой.

Жао: Таныг сая алах гэж байна. Үхмээргүй байгаа бол намайг  дагаад яв.

Эр2: За.

Бичиг: Их Сүн улсын нэвтэрхий толь. Сүн гүрэн наргиж, цэнгэхэд таатай газар. Шиа Мэн.

Эм: Худалдааны болон цэнгээний газрууд 24цагаар ажилладаг. Тийм ээ, та зөв сонссон. Тийм ч болохоор худалдааны зах, арилжааны асар гэж нэрлэдэг. Эдгээр нь худалдаа болон зугаа цэнгэлийн үйлчилгээг үзүүлдэг. Одооныхоор бол соёл амралтын хүрээлэнтэй адилхан. Байнга нээлттэй  байдаг болохоор хүссэн үедээ ирж үйлчлүүлж болно. Зүүн хүрээнд ийм төв хамгийн багадаа 9 байдаг гэж бүртгэгдсэн байдаг. Ийм газруудад үлгэр домог ярих, дуу дуулж, бүжиглэх, олон төрлийн жүжиг тоглож, хүүхэлдэйн тоглолт гээд олон үзүүлбэрүүд явагдаж хүмүүсийг ихээр татдаг байжээ. Баярын үеэр ийм газрууд үргэлж хүн ихтэй байдаг. Сүн гүрний үед энэ нь амарч зугаацах таатай орчныг бүрдүүлдэг байжээ.

4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home