Riverside Code at Qingming Festival 3

Riverside Code at Qingming Festival-3

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:

Сон: эр, сонины сурвалжлагч

Өв: эр, далайн дээрэмчин, Вэн Юүэгийн багш

Я: эр, задлангийн эмч Яао

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзаж байна.

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 3-р анги

Бичиг: Ямар нэг зүйлийн авцалдаагүй санагдвал сэжигтэй гэсэн үг. Шао Ёон. Умардын дуу  

Гү: Жа Бу Ёоу.   Шалга. Тэр үзэгдлийг шалга.

В: Жао Бу Ёоу. Тэр үзэгдлийг бүтээсэн төхөөрөмжийг олж чадах уу?

Жао: Чадахгүй. Гэхдээ олж чадах хүнийг би мэднэ.

Бан: Юу хийгээд байгаа юм бэ?  Хоёрдугаар ах аа, хүлээ л дээ. Том ах ухаанаа алдсан байх аа. Таныг тэр үзэгдлийг шалга гэж байдаг.

Эр: Хөөе хөөе.

Т: Хөөе. Юу хийгээд байгаа юм? Энэ байцаан шийтгэх газар. Тэргээ энд тавьж болохгүй.

Эр: Би Ван овогтын Цаасан морины газарт ажилладаг. Энийг байцаан шийтгэх газарт хүргэж өгвөл нэг хүн ирж авна гэж хэлсэн.

Т: Хэн хүргэж өг гэсэн юм?

Эр: Би мэдэхгүй ээ. Би зүгээр л хүргэж өгдөг хүн.

Эм: Чинмин наадмын шашны эд зүйлс яахаараа захиргааны гадна ирчихдэг билээ?

Эр: Анх удаа л ийм юм харж байна.

Эм: Харин тийм.

Эр: Хачин юм даа. хуйвалдаан юм бол уу?

Т: Нааш ир.

Эр: Нааш ир.

Т: Ирээд тусал.

Эр: Туслаарай.

Эр: юу болоод байна?

Т: Хурдан хүрээд ир. Энийг шалгаадах. Нэгж.

Эр: За.

Эр: Явъя.

Эр: Болгоомжтой үзээрэй. Цаасаар хйисэн шүү. Би эзэн ноёндоо юу гэж хэлэх вэ?

Хоёр хүн ярилцана.

*****************

Ди: Цай.

Эр: Тэр хүн юу хийгээд байна аа? Тэнд их удаан зогслоо.

Бан: Учрыг нь олчихсон уу? Том ахыг байцаан шийтгэх яам халчихсан гэсэн. Кайфэн тойргийн мөрдөх газарт ажилтай  болох үгүй нь чамаас шалтгаална. Хүлээж бай. хүлээж бай. Удахгүй.

В: Жао Буёоу. Дүү чинь Суут зохион бүтээгч Жон Ёоны отгон шавь байх аа?

Жао: Тийм.

В: Тэнд хоёр цаг зогсож байна. Хэргийг илрүүлэх гурав хоногийн хугацаа байгаа. Ингэж байх цаг хаана байна? Ноёнтон. Чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Юу ч мэдэхгүй хүүхэд. Сахал нь ч ургаагүй...

Эр: Байцаан шийтгэх яамнаас хавтаст хэргийг авчирч өг, үгүй бол гэр бүлийг чинь хорооно.

Бичиг: Байцаан шийтгэх яамны архив.

Жао: Хөөе, ирж байна.

Дүү: Тэр үзэгдлийг хүн бүтээсэн. Гурван нууцыг тайлах хэрэгтэй. Эхнийх нь... Голд яаж манан үүссэнийг олох. Хоёрт, тэр үүл хаанаас гарч ирсэнийг олно. Гуравт. Мей завь яаж алга болсныг. Эхнийх нь амархан. Азотын хүчил, элсэн чихэр хоёрыг холих. Цахиур, гурил хоёрыг хольж шатаах юм бол их хэмжээний өтгөн утаа гаргаж болно. Гурав дахь нь буюу хамгийн чухал нь... завь алга болсон явдал.

Жао: Яаж алга болсон бэ?

Дүү: Мэдэхгүй. Хоёр дахь асуултын хариуг хайж эхэлье. “Мөрөөдлийн цөөрмийн нийтлэлд” усан дээр нар тусахаар солонго гардаг гэж бичсэн байдаг. Нартай үед бороо  орохоор  харагддаг. Тэр үед  үүссэн үүл ч мөн ялгаагүй. Өнөө өглөө гол дээр манан татаж, манан дээр нар туссан болохоор тэр сайны тэмдэг гээд байгаа үүл харагдсан. Тэр  үүлийг гарч ирэхэд голын баруун хэсэгт хурц гэрэл  гарсан.

Жао: Тэрийг ч гэсэн хүн хийсэн гэж үү?

В: Үг зааж өгөөд байгаа юм уу? Гэрэлтэй өдөр болж байхад гэрэл харагддаг юм уу? 

Дүү: Харагдана. Шатахдаа салютнаас илүү тод харагддаг зүйлсийг би мэднэ. Тэд нараас тийм тод гэрэл гардаг байж магадгүй.

Гү: Тийм юм хаанаас авч болох  вэ?

Дүү: Заримыг нь олох амархан. Зарим нь хориотой зүйлс. Амар олдохгүй.

Жао: Гү мөрдөгч өө. Дүү маань үг дуу цөөтэй, шударга хүн. Яасан ч хориотой зүйл худалдаж авах хүн би...

Дүү: Би авсан...

Гү: Хаанаас авч болохыг мэдэх үү?

Жао: Мэдэхгүй ээ.

Дүү: Мэднэ.

Гү: Ван Фу. Аяар... Мо арийг дагаад яв. Очиж шалга. Тийм зүйл хэн худалдаж авсан байна. Юмнуудаа цуглуулчихаад туршиж үзвэл ямар вэ?

Дүү: За.

****************

Бичиг: Лианжэ мужийн Тээврийн дэд сайд Ли Яаны аллагын хэрэг.

Эр2: Ма ноёнтон, ийшээ... Ийшээ... морил. Гал энд гарсан. Энэ хавийг яаж засвал дээр байна, та хараарай.

Эр: Ингэхэд яагаад гал гардаг билээ?

Эр2: Тэр өдөр жижүүрт гарч байсан бичээч явахдаа лаагаа унтраагаагүй явчихсан байна  лээ. Гэхдээ нэг л сэжигтэй Жуо Буёоу энд арав гаран жил ажиллаж байгаа хүн. Ганц ч удаа алдаа гаргаж байгаагүй. Тэрнийг хайхрамжгүй хандсан гээд ажлаас нь халчихсан. Хэн бэ? Хүн ир... хүн ир...Чи хэн бэ? Нүүрээ харуул. Наад шүхрээ хаа.  

Эр2: Туслаарай. Туслаарай. Алуурчин байна. Алуурчин. Тэнд байна. Хурдан оч. Хурдан хурдан.

******************  

Т:Бүгдийг нь аваад ирлээ.

В: Галаар тоглохдоо болгоомжтой байгаарай. Энийг шалга. Энэ хачин юмнуудыг олох гэж өглөөжин гүйлээ. Танил талгүй байсан бол наад хориотой юмнуудыг чинь олж чадахгүй байлаа. Мөрдөх ажил дууссаны дараа гарын үсэгээ зураарай. Би мэдэгдэх ёстой.

Дүү: Хүлээгээрэй. Энд магнийн хүчил бичсэн байсан.

В: Ийм олон юм байхад чинь.

Дүү: Магнийн хүчил байхгүй бол үр  дүн гарахгүй. Тэгвэл та нар хэрэгтнийг барьж чадахгүй.

В: Чамайг хэргийг илрүүл гээгүй. Май. Гарын үсэгээ зур.

Дүү: Магнийг хүчил заавал байх ёстой.

В: Гарын үсэгээ зур.

Дүү: Маш чухал.

В: Зур гэж байна.

Дүү: Магнийн хүчил  заавал байх ёстой.

Т: Ван ах аа. Надад бэх байна.

Дүү: Яаж байна аа?

В: Алив... Машнийн хүил байхгүй бол болохгүй.

В: Наадахыг чинь  хаанаас олох юм. Хурдал...

Т: ОДоохон. Одоохон.

Дүү: Гэрэл гарахгүй шдээ. Та нар хайж байгаа хүнээ олж чадахгүй.

Т: Хөөе хөөе. Юу хийгээд байгаа юм?

В: Чи хэн  юм?

Бичиг: Сон Юу, ордны шалгалтанд оролцогч,

Сон: Жишиантан сонины сувалжлагч.

В: Хэн чамайг орж болно гэсэн юм?

Сон: Манай эзэн ноён  Кайфэн тойрогтой тохирсон болохоор намайг энд ирээд мөрдөх ажлын явцтай танилцаад ир гэсэн.     

В: Кайфэн тойргийн Ван ахмад. Намайг мэддэг юм уу?

Сон: Тэгэлгүй яах вэ. Хүмүүс Ван ахмадыг Гү ахлах мөрдөгчийн баруун  гар гэж ярьдаг. Олон хэргийг илрүүсэн.

Т: Кайфэн тойргийн Ван ахмад хуурамч үзэгдлийг үүсгэсэн нууц аргыг илрүүлж байна. Сайхан бичиж.

В: Чи андуурсан байна. Гү ахлах мөрдөгчийн  тушаалаар энэ аргыг олох гэж байгаа. Тэгж бичих хэрэгтэй.

Сон: За. Ван ахмад Гү мөрдөгчийн тушаалаар хуурамч үзэглдлийг үүсгэсэн нууц аргыг энэ залуу ноёны хамтаар судалж байна. Сайхан түүх болох нь.

В: Ноёнтон. Жагсаалтанд юу дутуу байна  гэлээ?

Дүү: Магнийн хүчил.

В: За. Ажлаа хий, би олоод ирье.

***************

Эр: Хурдал.

Эр: Дээвэр дээр хайгаад юу ч олсонгүй.

Эр: Тараад сайн нэгж.

Эр: Чулуу болгоныг сөхөж үзээд ч хамаагүй тэр хархыг заавал ол. 

Бүгд: Мэдлээ.

Эр: Бушуул...

Өв: Энэ нүх аюулгүй газар. Царайгаа харуулж болохгүй хүмүүс, бусдад харуулж болохгүй зүйлс бүгд энд нуугдаж байгаа.

Эр: Тийшээ очиж хай. Энэ хавийг битүүмжлсэн. Тэр хүн энэ хашаанд  байх ёстой.

Эр2: Ноёнтон.

Эр: Хаана байна?

Эр2: Олсонгүй.

Эр: Дахиад сайн хай.

Эр2: Мэдлээ.

Эм: Юүэ арь. Юүэ арь.

20жилийн өмнө 

Эм: Юүэ арь. Юүэ арь. Ээж нь чамтай байж чадахгүй нь. Заавал амьд үлддэг юм шүү.  Өнгөрснийг харах хэрэггүй.

Ю: Дахиад та юу. Би далайн дээрэмчин болохгүй.

Өв: Зөрүүд гэдэг нь.

Бичиг: Усны хутга. Жианнан орчмын далайн дээрэмчин. /товчлол: Өв/

Өв: Бид нартай хамт байвал идэж, уух юмаар  дутахгүй, орох оронтой болно. Май... Ингэж тохиръё. Энийг идэх юм бол чи бидний нэг болно.

Ю: Хаашаа явж байгаа юм?

Бичиг:Зүүн хүрээний газар доорх ус зайлуулах хоолой 

Ю: Багш аа. Би Зүүн хүрээг хармаар байна. Яагаад энд ирсэн юм?

Өв: Энэ бол Зүүн хүрээ.

Ю: Үгүй л  байна даа.

Өв: Хурдан яваач... Энэ байна. Зүүн хүрээний нэг хэсэг нь энэ. Газар доорх хэсэг... Эргээд ир. Надтай хамт ажилла. Энд алахаар ирсэн гэдэгээ битгий март. Бид нар шиг өдрийн нар үзэх эрхгүй хүмүүс гадар харанхуйд байх ёстой. Зүүн хүрээний  гэрэлтэй хэсэгт биш.

Бичиг: Задлан шинжилгээний түр өрөө. Солонгын гүүр, хэргийн газар.

Я:  Тэнгэр газрын бурхад минь. Надад битгий сүнс харуулаарай. Өр болгон эзэнтэй байдаг. Хойд насандаа бага зовно оо.

Сон: Ноёнтон. Та миний юу хийдгийг мэдэх үү?

Дүү: Сонин гэж юу байдгийг мэднэ ээ, гэхдээ би уншиж байгаагүй. Гахай алдаг баатар эргэн ирлээ.

Сон: Гудамжны сонинууд дээр хэтрүүлж бичдэг юм. Хүмүүсийн анхаарлыг татах гэж тэр. Би ийм нийтлэл бичихгүй ээ. Би энэ жил ордны шалгалтанд орох гэж байгаа. Би мөнгө олох гэж сонины газар ажиллаж байгаа юм. бас... үнэн зөв нийтлэл бичих гэж. Миний хүч өчүүхэн ч гэсэн   энэ хорвоог өөрчлөх хүчний нэг хэсэг. Сая царайг чинь хараад яагаад ч юм энэ хэргийг илрүүлж чадах юм шиг санагдлаа. Тийм болохоор би туслахыг хүссэн юм.

Дүү: Намайг Жао Мо арь гэдэг. Сая тусалсанд гялайла.

Сон: Сон Чиюу гэдэг.

Дүү: Сон ноёнтон. Энд байх аюултай. Намайг дагаад яв. Нааш ир. Доошоо бол. Нуугдаж бай. Тогтохгүй байна. Гэрэл нь хурц биш байна. Цахиур болохгүй байна.

****************

Я:  Хулгана, морь, туулай, тахиа цагт нас барсан бол дунд хурууг нь шалга. Луу, нохой, үхэр, хонь цаг бол алгыг нь шалга. Бар, бич, могой, гахай бол...

В: Энэ задлангийн эмчийн хийдэг ёслол байгаа юм.

Я:  Тэнгэр газрын эзэд минь...

Гү: Хөөе. Хөөе.

Бич: Яао Хө, Кайфэн тойргийн  задлангийн эмч /товчлол: Я/

Я:  Гү ноёнтон, Ван ахлах аа.

Гү: Энэ хэн юм?

В: Яах задлангийн эмч. Нөгөө хөгшин Яаогийн хүү. Залуу Яао.

Гү: Аав нь хаана байна?   

В: Та тэрнийг  тэтгэвэртээ гарахыг зөвшөөрсөн шд. Тэгээд оронд нь хүүг нь ажилд авсан. Мартчихсан юм уу?  Энэ хүүхэд жаахан аймхай. Эхэлж чадахгүй байгаа байх.

Гү: Яао. Чи... хэр  удах юм бэ?

Я:  Нэг цаг.

В: Хурдлаач дээ.

Гү: Өөр задлангийн эмч ол.

В: Нэг нь ч ирэхгүй байна. Хотод байгаа задлангийн эмч нар бүгд Яао овогтын шавь нар. Яао багш өнөөдөр хүү нь заавал энийг хийх ёстой гэсэн. Хэн ч тусалж болохгүй гэсэн. Та Яао багшийг мэднэ дээ.

Я:  Хулгана, морь, туулай, тахиа цагт нас барсан бол дунд хурууг нь шалга. Луу, нохой, үхэр, хонь цаг бол алгыг нь шалга.... Үхсэн цагийг нь тогтоохын тулд... Тэнгэр газрын бурхад минь ээ.

Гү: Задлан  хийж чадахгүй бол бид нарын ажил яах болж байна? 

Бан: Би чадна. Би анагаах эрдэмд суралцсан. Сайн мэднэ. бас цогцосноос айдаггүй.

В: Чи чинь...

Бан: Би задлангийн шинжилгээ хийж үнэнийг мэдэж чадна.

Я:  Хөөе. Чи яаж байна аа? Хөөе.

Бан:Чиний ажлыг хийж байна. Ийм том хэрэг гараад,  олон хүн үхчихээд байхад задлангийн эмч байж...

Я:  Боль. Наадахаа өгөөдөх.

Бан:Яагаад байгаа юм бэ?

Я:  Саяны ёслолын  задлангийн эмч нар хийдэг юм. Уламжлал ч мэдэхгүй.

Бан: Задлангаа хурдан хийхгүй оройтчихвол хорны шинжилгээ авч болохгүй.

Я:  Юуны чинь хор   вэ? Мэдэхгүй байж оролцохоо боль.

Бан: Би сая шалгачихлаа. Энэ хүмүүс бусад хохирогчид шиг завин ажилчдын дүрэмт хувцас өмсөөгүй байна. бас бүсэлхийндээ хутга нуусан байсан. Булчин нь сайн хөгжсөн байсан,  тэгэхээр зодолдож чаддаг гэсэн үг. Тэд нарыг  алах амар биш. Бас... Үхлийн шархнаас өөр ямар ч шарх байгаагүй. Тэгэхээр алуулах үеэрээ эсэргүүцэж тулалдаагүй гэсэн үг. Тийм болохоор хордуулсан байж магадгүй гэж сэжиглэж байна. Хор биш бол хөдөлгөөн хязгаарладаг нэг төрлийн бэлдмэл байх.

В: Энэ...

Я:  Тэгсэн ч гэсэн болохгүй. Хордсон үгүйг нь шалгахаасаа өмнө мөнгөн зүүгээ цагаан хуайсны ханданд дүрж ариутгах ёстой. Тэгж байж  шинжилгээнй хариунд нөлөөлөхгүй гэсэн үг.

Бан: Тэгвэл чи хий.

Я: Хийнэ ээ, хийнэ.

Бан: Яасан бэ? Айснаасаа болоод өвдчихөж байгаа юм уу. Би шалгаадахъя.

Я: Үгүй ээ. үгүй үгүй. Зүгээр. Жаахан байж байгаад зүгээр болчихно. Зүгээр болчихно.

Гү: Жао Буёоу... сонирхолтой хүн юм. Гэр бүлээрээ сонирхолтой.

Бан: Мөнгөн зүүгээр хор илрэхгүй  бол энэ аргаар шалгаж болно.

Я: Хорны хэмжээ нь бага бол мөнгөн зүүгээр илрэхгүй. Гэхдээ халаасан цагаан цуу түрхэж биеийг нь халаах юм бол хор нь гадагшилж гарч ирнэ. Цагаан будаа хорыг мөнгөн зүүнээс илүү сайн шингээдэг. Цогцосны аманд хийгээд харлаж байвал биед нь хор байна гэсэн үг. Чи мундаг юм аа. Би задлангийн эмч байхад тохирохгүй юм байна.

****************

В: Хэн дэлбэлчихэв ээ?

Дүү: Жаахан  хийж байхад ийм хүчтэй байх гэж. Дахиад жаахныг нэмчихвэл энэ байшин дэлбэрэх нь ээ.

В: Чи... Ихийг хийж болохгүй. Гүүрийг дэлбэлчихвэл яах  юм?

Я: Өнгө нь өөрчлөгдөж үү?

Бан:  Өөрчлөгдчихөж. Нээрэн өөрчлөгдчихөж. Чиний арга болж байна. Ямар хор гэдгийг нь мэдэж болох бол уу?

Я: Би-би үнэртээд үзье.

Бан: Үнэртэх юм уу?

Я: Тийм. Миний хамар их мэдрэмтгий. Тийм  болохоор аав надад олон төрлийн хор үнэртүүлж зааж өгсөн.

Бан: Май.

Я: Сармис байна.

Бан: Ойлгомжтой шдээ. Хоол идсэн байж таараа.

Я: Биш ээ.

Бан: За за. Чиний хамар хэрэггүй. Би өөрөө шалгая.

Я: Яах гэж байгаа юм бэ?

Бан: Задалж юу байгааг харъя.

Я: Хөөе. Тэгж болохгүй ээ. Ингэе. Эхлээд бүх  цогцосыг шалгаад юу байгааг мэдье. Дараа нь Гү мөрдөгчид мэдэгдээд дараа нь яахаа шийдье.

****************

Ди: Очоод шалгаад ир.

Эр: Мэдлээ.

Сон: Мо. Энэ... амжилт уу?

Эр: Ноёнтон...

Ди:  Яахаараа ийм зөрүүд байдаг байн аа?

В: Ноёнтон, таны зөв байж. Тэр чадсан. Хэлээд өг.

Дүү: Магни, хүхэр хоёр байж. Би ид шидийн ном уншиж байгаад магни, хүхэр хоёрыг холиод шатаавал гэрэл нь нарны гэрлээс илүү хурц байдаг гэж уншиж байсан.

В: Тийм ээ би харсан. Пррр паа гээд л  салютнаас хурц байсан. Итгэмээргүй юм.

Жао: Зүгээр үү?

Дүү: Зүгээр ээ.

Жао: Юу... хүхэр... хаанаас ч авч болно. Магни харин олоход амаргүй. Хаанаас авч болх, хэн авсаныг шалгаж үзсэн үү?

В: Наадах чинь миний ажил. Хориотой бодис. Миний явуулсан хүмүүс наадахыг чинь бөөн ажил болсон. Энийн төрд ажилладаг хүмүүсээс өөр хүн олж  чадахгүй.

Я: Гү мөрдөгч өө. Бид нар задлангаа хийгээд дуусчихлаа. Дөрвөн цогцос өөр хувцастай байсан. Тэд хутгатай, бас биеийн байдлыг  нь ажвал тулалдаж чаддаг хүмүүс байсан. Энэ дөрөв...

Бан: энэ дөрвөн хүн хордсон байсан.

В: Ямар хор вэ?

Я: Улаан  аалз гэдэг цэцэг. Амнаас нь сармис үнэртэж байсан. Жаахныг идвэл үхэх аюул бага, гэхдээ ямар ч хүчгүй болж биеэ хянах чадваргүй  болдог.

В: Улаан аалз цэцэг? Сонсож байгаагүй юм байна.

Я: Энэ Жианнанд ургадаг. Манай энд олдохгүй байх.

В: Тэгнэ ээ тэр. За за. Одоо та нар явж болно.

Я: Мэдлээ.

Жао: Бан арь, мэдэхгүй байж битгий хамаагүй оролцоод бай.

Бан: Надад итгэ.

Жао: Гү мөрдөгч өө. Мо арь магни, хүхэр гэдгийг олж, хэргийн газар байсан шг гэрэл гол  дээр харагдсан болохоор завин дээр хүхэр, магни шатааж гэрэл гаргасан юм бол уу? Гэхдээ тэр үед голд байсан завинуудыг шалгасан уу?

В: Шалгасан. Хэргийн газар дээр байсан  бүх завийг хураачихсан байгаа. Магни, хүхэр олдоогүй. 

Жао: Тэгвэл утааны ул мөр байсан уу?   

В: Завинууд дээрээс сэжигтэй зүйл олдоогүй.

Дүү: Надад нэг санаа байна. Тэрийг туршаад үзье.

Сон: Мо арь. Мо арь. Мо арь.  Мо арь. Юу болсон бэ?

Дүү: Завин дээр модны өт байдаг. Цайвар өнгийн түлшийг хүхэртэй холивол өтийг гадагшлуулдаг. Тэгэхээр... өтийг утаж гадагшлуулна.

Сон: Өт байгаа бол энэ өглөө хүхэрнээс болоод утагдаад гарчихаагүй юм уу? Өө. Өт гарч ирээгүй завь... бидний хайж байгаа завь гэсэн үг. Өнөө өглөө утчихсан болохоор.

Дүү: Яг зөв. Завин дээрх бусад ул мөрийг  арилгасан байсан ч, өтнүүдийг буцаагаад хийх боломжгүй.

****************

Бан: Би хамт явж болох уу?

Жао: Бан арь.

Бан: Ах аа.

Жао: Яагаад ажилд саад болоод байгаа юм?

Бан: Хоёрдугаар ах тусалж байхад би яагаад тусалж болохгүй гэж? Таныг ажилгүй болоод бэр эгчид загнуулахыг хармааргүй байна.

Жао: Тэгээд би талархах ёстой юу?

Бан: Тэгэлгүй яах юм.

Жао: Өглөө намайг гэрээс гарахад бэр эгч  чинь ууртай байсан. Уур нь гараагүй байгаа байх. Чи... гэртээ хариад... бэр эгч чинь ямар байна хараадах.

Бан: Ах аа, бэр эгчийг яагаад уурлуулчихсан юм?

Жао: Хурдан очоод шалгаадах аа.

Бан:Хэлэхгүй юм биз дээ. Бэр эгчээс асуучих юм чинь.

*************

Эр: Ноёнтон. Энэ Шиао овогтыг хүрээнд оруулж ирсэн  завины эзэн. Ярь.

Эр4:  Шиао овогттой явж байсан хүмүүс Интианаас манай завинд суусан. Биднийг  толгойгоо  бөхийлгө гээд, нүүр рүү нь харж болохгүй гэсэн. Том биетэй хүчтэй хүмүүс байсан  гэдгийг  л мэдэж байна. Тад нар онгоцонд орж ирээд шууд л өрөөндөө орчихсон. Тэгээд шууд нийслэл хүрээ рүү яв гэсэн. Наашаа ирэх замд өрөөнд ярьж байхад нь би жаахан сонссон. Гахайн толгой олно гээд яриад байсан.

В: Гахайн толгой? Ноёнтон. Тэгвэл мөн болж таарлаа. Үргэлжлүүлээд ярь.

Эр4:   Тэд нарын нэг нь... Фу Лин авхайг олно гэж байсан. Тэрнийг эм хаанаас авахыг сайн мэддэг. Энд ирэх  болгондоо уулздаг гэж ярьж байсан.

В: Фу Лин.

Эр4:   Тийм.

Жао: Аав аа, хүрээд ирэв үү.

Аав: Хүрээд ирлээ

Бан: Аав аа.

Жао: Танаас сархад үнэртэж байна.

Аав: Юу хийж байгаа юм? 

Жао: Хэд хоногийн өмнө эмч жор бичиж өгсөн. Бид нар эм  хатааж байна.

Аав: Буёоу. Би жор бичдэг нэг эмэгтэй мэднэ. Нэрийг нь Фу Лин гэдэг. Зальтай хог байгаа юм. тэнийг  завьтай хүмүүс их жор бичиж өгдөг гэсэн. Бүгдээрээ магтаж байна  лээ.

В: Жор гэнэ ээ. Өөр юу гэсэн бэ?

Эр4:    Бас... багшид нь эмэгтэй шавь байдаг гэсэн.

В: Эмэгтэй шавь аа. Ноёнтон. Минийхээр  бол энэ Шиао гэгчтэй цуг явсан хүмүүс алуурчин байж таараа. Фу Лин багшийнх нь шавь. Номын дүү нь гэсэн үг. Тэр номын дүү нь Биан голоос гарч ирсэн багтай хүн байж таараа.

Жао: Ван байцаагч аа. Ингэж бичиж болох уу? Фу Лин гэдэг эмэгтэй оточ усанд байсан багтай хүн байж магадгүй.

В: Яг зөв. Яг тэгж бич.

Жао: За.

В: Тие Чи. Фей Жиан.

Т: За.

В: Хотод байдаг бүх отчийн газраас Фу Лин гэдэг отчийг хай. Ойлгосон уу?

Т Эр: Мэдлээ.

В: Хурдан яв.

Эр: Явъя.

В: Ноёнтон. Бид нар өглөө гүүрэн дээрээс болсон явдлыг харсан, тийм  ээ? Би авга ахыгаа хүрээд ир гээд хэлчихсэн. Авга ах маань зураг зурдаг юм. Би тэрэнд харсан юмаа ярьсан  чинь миний хэлсний дагуу бүгдийг нь зураг болгоод буулгачихсан. Энэ гүүр...

Жао: Гүүрэн  дээр байсан хүмүүсийн тоо нь өөр байна.

В: Мэдээж шүү дээ. Энэ чинь бүдүүвч зураг. Миний хэлэх гээд байгаа юм бол Мей завь.

Жао: Гүүр, завь хоёрын хэмжээ ч бас тохирохгүй байна.

В: Намайг гоочлоод байгаа юм уу? Зүгээр л зураг шдээ.

Жао: Гү мөрдөгч өө. Өнөө өглөө хэрэг гарах үеийн үйл явдлыг зурсан нэг зураачийг би мэднэ. Хэрэгтэй бол би дуудаад ирье.

В:  Дахиад хүн санал болгоод байна уу?

***************

Эр: Манай завин  дээрх загас муудчихсан байна.

Эр: Гэнэтхэн тийм аймаар юм болоод...

Бичиг: Солонгын гүүрний боомт.

Эр: Хэзээ бид нарыг явуулах юм бэ?

Эр: Миний алдсан мөнгийг  хэн төлөх юм бэ?

Эр эр: Хөөе хөөе. Хөөе хөөе.

Эр: Хаачих нь вэ?

Эр: Яах гэж ирсэн юм? Хэлээдэх.

Дүү: Хэрэг шалгахаар явж байна. Гү мөрдөгч явуулсан юм.

Эр: Юуны чинь хэрэг шалгах. Өдөржин энд хүлээлээ. Бид нары хэзээ явуулах юм бэ? 

Эр2: Яг үнэн.

Эр: Завин дээр байгаа загаснууд муудчихад байна.

Эр: Эгийг яах болж байна?

Дүү: Би өтнөөс  нь салгаад өгье.

Эр эр: Өт байж л байг. Яв  яв. Хэрэггүй. яв аа, яв яв. Ямар ч хэрэггүй юм хийгээд. Юуны  чинь өт.

Дүү: Гү мөрдөгч намайг шалгаад ир гэж явуулсан гээд байхад.

Эр эр эр: Яв аа яв.

Сон: Тэрний буруу. Гү мөрдөгч бид хоёрыг муу юм хөөдөг ёслол үйлдээд ир гэсэн.

Эр эр эр. Ёслол оо? Ёслол гэсэн үү?

Сон: Өнөөдөр голд их олон хүн үхсэн. Голын  ус бохирдсон. Гү мөрдөгч та нарын завинд муу юм шүглэсэн байж магадгүй гэсэн.

Дүү: Олчихлоо.

****************

Ж: Жао ноёнтон. Миний зураг хэрэг илрүүлэхэд тусална гэсэн үү? 

Жао: Би сая Гү мөрдөгчид хэлчихсэн. Чамайг харсан зүйлээ зурдаг гээд.

В: Гайхуулах хэрэггүй. Тэрэг байсан юм уу?

Гү: Тэрэг байсан. Хоёр морь. Гүүрэн дээр бас гурван  илжиг байсан. Хоёр илжигний нэгийг нь хүн унаад, нөгөөг нь хөтлөөд явж байсан. Тэрэгтэй хүн, морь унасан хүн хоёр нэг нэгэндээ зам тавьж өгөхгүй байсан болохоор гүүрэн дээр бөглөрөл үүссэн.

Эр: Манай ноён яарч байгаа гээд байна.

Эр: Чи өөрөө зам тавьж өгөөч...

В: Тийм ээ. Тийм байна.  Бүгд зөв байна. Гэхдээ тэр үед ей завин дээр хэдэн хүн байсан бэ?

Ж: 27 хүн.

Гү: Бид нар хэдэн  цогцос олсон бэ?

В: 15.

Гү: Солонгын гүүрэнд ойртох үеэр завин дээр байсан хүмүүс шурагаа буулгах гээд завгүй байсан. Өрөөнд яагаад  4хүн сууж байдпаг билээ? Тэд нар юу хийж байсан бэ?

Ж: Сархад ууж байсан. Согтуу байсан.

В: Үгүй байлгүй дээ. Дөрвүүлээ согтуу байсан гэж үү?  

Жао: Гү мөрдөгч өө. Задлангийн эмч хэдэн хүн хордсон байсан гэсэн билээ?

Я: Дөрвөн цогцос өөр хувцастай байсан. Биеийн байдлыг  нь ажвал тулалдаж чаддаг хүмүүс байсан. Энэ дөрөв...

Жао: Энэ дөрөв байх нь.

Гү: Биан голоор явж байгаа тээврийн завинд яагаад дөрвөн тулаанч байдаг билээ. Мей шиг ийм том усан онгоц яаж агаарт ууссан мэт алга болчихдог байна аа?

Жао: Жан ноёнтон.

Ж: За.

Жао: Биан голын зургийг зурж байхад ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдсан уу?

Ж: Байсан юм байна. Энэ... Энийг өглөө эрт зурсан юм. Солонгын гүүрний баруун талын зураг. Энийг нөгөө зурагтай нь нийлүүлж болно.

Жао: Юу сэжигтэй байсан бэ?

Ж: Зурган дээрх завийг хар даа. Биан голоор явдаг завинуудаас  аль нь ялгаатай байна?

Жао: Биан голоор явдаг  завинууд ихэвчлэн сүүл хэсэгтээ зангуу өргөч суулгасан байдаг. Энэ завь өргөгчөө онгоцныхоо дээр байрлуулсан байна.

Ж: Бас, энэ... Энэ завь бусдаасаа илүү өргөн байгаа.

Гү: Энэ хоёр завь хоёулаа арыг хэсэгтээ хүрдтэй байна. Энэ завиныхыг зураагүй байна. Тэгэхээр байгаагүй гэсэн  үг үү?

Ж: Тийм ээ.

Дүү: Гү мөрдөгч өө. Тод гэрэл гаргасан завийг  олчихлоо. Эзэнгүй жижиг завь байна. Хэрэг гарсны дара боомтод ирсэн гэсэн. Завинаас хэдэн хүн сэмхэн гараад эргэж ирээгүй гэж байна. Хажуу талынх нь завины эзэн хараад сэжигтэй санагдсан болохоор завийг нь өөрөө авчихсан гэдэгээ хүлээсэн. Завинаас буусан хүмүүс Баруун мужийн хүмүүс байсан гэж байна.

Жао: Баруун муж аа?

В:  Бүгд Зүүн хүрээнд тарчихсан бол... бид нар хаанаас олох болж байна аа?

Гү: Эхлээд энэ завийг олъё.

*****************

Сон: Явлаа.

Дүү: Явлаа юу?

Сон:  Тийм ээ. Очиж сонингоо хэвлэх ёстой.

Дүү: Өнөөдөр тусалсанд гялайлаа.

Сон:  Зүгээр ээ. Талархах хэрэггүй.

Дүү: Хүлээгээрэй. Чамд хэлэх юм байна. Нийтлэл бичих гэж байгаа бол өнөөдрийн туршилтын дарааллыг бичихдээ алдаа гаргаж болохгүй шүү.

Сон:  Жирийн хүмүүс энийг ойлгохгүй ээ. Гэхдээ, хэлснийг чинь хийнэ ээ.

Дүү: Гялайлаа.

Сон:  Мо арь. Оньсон тоглоом чинь шинэлэг юм аа.

Дүү: Энэнд дуртай юм уу?

Сон:  Жаахан  л.

Дүү: Би яаж задалдагийг нь харуулъя.

Сон:  Хэрэггүй ээ. Би өөрөө тэгье.

Дүү: Хачин юм аа. Энэнд дуртай хүн ховор байдаг юм.

Сон:  Үнэхээр сонирхолтой.

Дүү: Би өөрөө хийсэн юм. Салгахад нэлээд хугацаа орох байх. Гэхдээ зүгээр ээ. Авч яваад яаралгүй задлаад үз.

Сон:  Мо арь оньсон тоглоомны тухай ярихаараа өөр болчихдог юм байна. Тэгвэл би аваад явлаа шүү. Гялайлаа. Мо арь. Мэдлэгээ мөрдөн  шалгах ажилд ашиглавал амжилтанд хүрнэ шүү. Магадгүй хэзээ нэгэн цагт өөрсөд шигээ жирийн хүмүүст туслах ч юм билүү.  Явлаа.

****************

Жао: Гү мөрдөгч өө. Ван байцаагч тэр хэд завь шалгахаар яваад ирчихсэн үү?

Гү: Шунал ихэдвэл шулам болно. Хэнийг шуналтай гэсэн юм бол?  

Жао: 15жилийн өмнөх Ли Яан шиг хүн байж магадгүй.

Гү: Ли Яаныг үнэхээр авлигад автсан байсан гэж бодож байна уу?

Жао: Хэргийн бичвэрээс би нэг хачин зүйл анзаарсан. Завин дээр зөндөө мөнгө ачсан байсан. Гэтэл тэр бас эхнэр нь жирийн хөвөн даавуун хувцас өмссөн байсан. Бас... хоол нь маш энгийн байсан. Завин дээр байсан мөнгийг санаатай тавьсан байж болох уу? Миний бодол төдий. Тоох хэрэггүй.

Гү: Энэ бодлоо өөр хүнд хэлсэн үү?

Жао: Үгүй ээ, үгүй. Хэлээгүй. Тэр үед манай дарга байсан, Ди Лунд хэлж байсан.

Гү: Тэр юу гэсэн  бэ? Надтай ажиллаж байхдаа ямар нэг юм анзаарах юм бол надад шууд хэлж байгаарай.

*****************

В: Ноёнтон. Алга болсон Мей завийг олчихлоо. Ил-илүү том завин дотор нуучихсан байна.

Эр: Татаад...

Эр эр эр: Нэг хоёр. Нэг хоёрын гурав аа. Нэг хоёр. Нэг хоёрын гурав аа.

Эр: Хамаг хүчээрээ тат.

Бичиг: Биан голын эзэнгүй эрэг.

В: Тэр хальс шиг том завь Жан Зэдуаны зурсан сэжигтэй завь. Мей завь энэ завины дотор өлхөн багтана. Даанч олдохгүй байсан юм. Бас бид Биан голын хөдөлгөөнийг хаачихсан. Тэр хорон санаатнууд хүрээнээс гарч чадахгүй болохоороо завиа хаяад явж. Таны тушаалаар би хүмүүсээ аваад Биан голын эргийг нэгжсэн. Тэгээд энийг олсон юм.

Эр: Болгоомжтой.

Эр: Өргө.

Эр: За.

Эр: Наана чинь зүгээр үү?

Эр: Болгоомжтой.

Эр: Хөдлөөрэй.

Жао: Жан зураач. Гялайлаа.

Ж: Жао ноёнтон.

Жао: Мо арь. Чи юм осон уу?

Дүү: Энэ завийг цул нарс модоор хийсэн  байна. Энэ мод хөнгөн,  бас хоёр биетэй завь байна. Энэ хоёр хэсгийг нь нийлүүлсэн ч хөвөх чадвартай гэсэн үг. Хаалга нь арын хэсэгтээ байдаг болохоор зангуу, тэрэг, бас залуурын байрлал нь өөр байдаг. Харагдах байдлаас нь үзвэл хүн зөөдөг завь шиг харагдана. Үнэндээ бол хоосон хальс бас ёроол байхгүй. Ард байрладаг хаалгыг нь онгойлговол, Мей завийг татаад оруулж болно.

В: Хүн  ойлгохоор амархан үгээр тайлбарлаад өг. Том шургуулга шиг гэж хэл. Ноёнтон. Ди ноён ирчихэж. Тэнд байна.

Гү: Жан зураач аа. Өнөөдөр тусалсанд гялайлаа.

Ж: Гү мөрдөгч өө, Ван байцаагч аа. Гялайлаа.

Жао: Чи байсан нь сайн боллоо.

Ж: Жао ноён та хэтрүүлж байна. Би ингээд явъя  даа.

Гү:Ди түшмэл.

Ди: Гү мөрдөгч. Их том ажил байна шүү.

Гү: Тэр байгалийн үзэгдлийг бүтээсэн нь энэнээс ч илүү сонирхолтой.

Ди: Гү мөрдөгч энэ хэргийг шалгахаар шийдсэн болж таарлаа.

Гү: Тэр үзэгдэл хуурамч байсан. Эзэн хааныг мэхэлсэн хэрэг.

Ди: Тэр хүнд жинхэнэ байна уу, хуурамч байна уу хамаатай гэж бодож байна уу? За яах вэ. Орой болсон байна. Би буцъя. Сайн байлаа. Том хэрг.

Т: Ноёнтон. Дотроос нь хэдэн цогцос оллоо. Бас хүрэл зуух байна.

Эр: Болгоомжтой болгоомжтой.

Т: Болгоомжтой.

Эр: За.   

Дүү: Элсэн чихэр, азотын холимог байна. бас зарим нэг амтлаг. Миний хэлдэг зөв байж. Утааг энэ зуухаар гаргасан байна.

Жао: Их л харсан зуух байна. Саначихлаа. Тинду зуух гэдэг. Худалдааны гудамжинд үзүүлбэр үзэж байхдаа харсан юм байна. зарим хүмүүс агаарт гэрлээр буудаж, зураг гаргаж чаддаг. Тэр үед би яаж гаргадаг юм бол гэж гайхаж байсан юм. Тэгээд би тайзных нь ард нууцаар орж үзсэн. Ийм зуух ашиглаад утаа гаргаж байсан.

Дүү: Завины эзэн яагаад Баруун мужийн хүн харсан гэж хэлсэн юм бол?

Гү: Ихэнх хүмүүс Баруун мужийн хүмүүсийг Тинду хүмүүсээс ялгадаггүй.

Жао: Энэнээс харахад гэмт хэргийг ерөнхийд нь мэдэж болох юм байна. Хэн нэг нь...

В: Жао Буёоу. Чи хэтрээд байгаа юм биш үү? Аан? Байцаан шийтгэх газарт байхдаа ч гэсэн  ингэдэг байсан уу?  Дүгнэлт гаргах чиний хийх ёстой ажил уу?

Гү: Үргэлжлүүлээд ярь.

В: Тэгвэл... үргэлжлүүл.

Жао: Хэн нэг нь... Тиндугийн гэрлэн цацрагийг ашиглаж, тэр хуурамч үзэгдлийг бүтээсэн байх нь. Энэ зуухыг Мей завин дээр тавиад, завийг Солонгын нүүрэнд ойртох үеэр утааг нь гаргасан.  Тэгээд төлөвлөснийхөө дагуу Мей завийг энэ завины дотор татаж оруулсан. Мей завь ид шидийн мэт алга болсон нь энэ хуурамч үзэгдлийн нэг хэсэг. Гэхдээ энэ үзэгдэлд саад гарч ирсэн. Өөр нэг бүлэг...

Эм: Тэрийг хар даа...

Жао: энэ төлөвлөгөөг мэдээд завин дээр нууцаар гарсан. Тэр  үзэгдлийг яг чухал хэсэг дээр нь... Мей завин дээр байсан хүмүүсийг алж, тэр сайныг зөгнөсөн үзэгдлийг хэрцгий аллага болгосон. Тэр үед завин дээр байсан хүмүүс, тэр үзэгдлийг бүтээсэн хүмүүс утаанаас болоод Мей завин дээр юу болсныг мэдээгүй. Төлөвлөгөөнийхөө дагуу Мей завийг татаж оруулсан. Тэгээд Мей усан завь алга болсон.  Тэр үзэгдлийг бүтээсэн хүмүүс аллага үйлдсэнийхээ дараа утаагаар далимдуулан алга болсон. Тэр үзэгдлийг бүтээсэн хүмүүс Мей завийг том завинд татаж оруулсныхаа дараа завин дээр байсан хүмүүс үхсэн гэдгийг мэдсэн. Тэгж хэрэг бишидсэнийг мэдсэн. Гү мөрдөгч Биан голын хөдөлгөөнийг хаасан болохоор завинуудыг энд орхиж, зугтахаас өөр арга байгаагүй.

В: Тийм л юм болж. Тэгэхээр тэр сайн үзэгдэлд саад болсон хүмүүсийг олон хэрэгтэй.

Жао: Тэр үзэгдэлд саад болсон хүмүүсийг олохын тулд эхлээд бүтээсэн хүмүүсийг нь олох хэрэгтэй. Тэгэхээр одоо Тинду хүмүүсийг олох нь хамгийн чухал.

Гү: Тэрний хэлдэг зөв.

В: Мэдлээ, ноёнтон. Тинду хүмүүсийг олох хэрэгтэй гэж би хэлсэн. Зүүн хүрээнд Тинду хүмүүс олон биш. Надад нэг санаа байна. юу... Яасан? Бид нар хэргийн талаар ярьж байна. Та нар явж бай. Ноёнтон. Хүрээнд орж ирсэн хүмүүсээс эхлээд...

Жао:  Гү мөрдөгч өө. Би дүүтэйгээ түрүүлээд явлаа.

Гү: Маргааш ажилдаа хоцролгүй ирээрэй.

В: Жао Буёоу юунд баярлаад байгаа юм бол?

Т: Хөөе... Юу хийж байгаа юм? Хурдан...

В: Жао Буёоу давгүй юм шиг байна лээ.

Жао: Хурдан харья.

Бан: Том ах аа. Том ах аа. 

Жао: Бан арь яасан?

Бан: Бэр эгчид нэг юм болж.

Бичиг: Сон гүрний нэвтэрхий толь. Байцаан шийтгэх газар, байцаан шийтгэх яам хоёрын дунд. Лин Жиачуан.

Эр: Байцаан шийтгэх яам, Кайфэн тойргийн байцаан шийтгэх газар хоёрыг нэг ууланд байдаг хоёр араатан гэж хэлж болно. Байцаан шийтгэх яам нь Сон гүрний шүүх байгууллага. Дээд шүүхтэй төстэй. Кайфэны байцаан шийтгэх газар нь иргэний шүүх. Хотын дүүргийн шүүх байгууллага гэсэн үг. Аль аль нь шүүн таслах эрхтэй, гэхдээ адилхан эрх мэдэлтэй. Юан Фэний өөрчлөлт явагдсаны дараа Байцаан шийтгэх яам хотод болсон зарим хэргийг дахин шүүх эрхтэй болсон юм. Гү мөрдөгч, Ди прокурор кинон дээр хэвийн харилцаатай харагдаж байгаа ч, үнэн хэрэгтээ өрсөлдөгчид юм.

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home