Riverside Code at Qingming Festival 2

Riverside Code at Qingming Festival-2

Хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Жао: эр, Жао Бу Ёоу 

Ю: эм, Вэн Юүэ, Жао Бу Ёоугийн эхнэр

Гү: эр, Гү Жэн, Кайфен дүүргийн мөрдөгч

Аав: эр, Жао Ли, Жао овгийн тэргүүн

Дүү: эр, Жао Мо арь, Бу Ёоугийн дүү

Бан: эм, Жао Бан арь Бу Ёоугийн дүү

Ж: Жан Зэ Дуан, Ханлин сургуулийн зургийн багш

В: эр, Ван Фу, В: эр, Ван Фу, Кайфен тойргийн байцаагч

Т: эр, Тие Чи мөрдөгч

 

Эр: Шурагаа. Шурагаа хурдан  буулга. Хурдан олс аваад ир.

Эр: Завиа хурдан эргүүл. Бушуул. Бушуул.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзаж байна.

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 2-р анги

Бичиг: Шударга хүн нэг  талыг баримталж ухаанаа алдах ёсгүй. Чен И.

Бичиг: Мэдлэгтэй хүн мухар сүсэг ярьдаггүй. Күнзийн сургааль.

Эр: Сайныг зөгнөсөн үүл.

Эр: Тэнгэрээс сайныг зөгнөж байна.

Эм: Манай улс үнэхээр азтай юм аа.

Эр: Бид нар ч азтай юм аа.

Эр: Энэ юун чимээ вэ?

Эр: Хүн хашгирах шиг боллоо.

Эр: Нээрэн юун чимээ вэ?

Эр: Хүн хашгирч байна.

Эм эр: Ус руу хүн уначихав уу?

Эр: Хүн уначихаагүй байгаа? Юу ч харагдахгүй байна.

Эм: Харин тийм.

Эр эм: Юу ч харагдахгүй байна.Ямар өтгөн манан бэ?

Эм: Чамд юм харагдаж байна уу?

Эм: Тэрийг хар  даа. Тэр юу вэ?

Хүмүүс: Цогцос байна. Цогцос байна. Цогцос. Аллага.  Хүн үхчихэж. Үхсэн хүн байна. Хүн амины хэрэг.

Эр: Сая шурагаа буулгаад байсаан  завь хааччихав аа?

Эм: Алга болчихож.

Гү: Энэ ч муу шүү.

Эм: Тэр юу вэ?

Эм: Тэр... цус биш үү?

Эр: Хар даа. Тэр юу вэ?

В: Ноёнтон. Цусаар биччихэж.

Эр эм:Цусаар бичсэн?

Эр: Шуналтай гахайн үйлийн үр...

Эм: Чимээгүй байгаач.

Эр: Юу гэж бичсэн байна?

Эр: Сайн харагдахгүй байна.

Эр: Шударга ёс тогтлоо гэж байна.

Эр эм: Шуналтай гахайн үйлийн үр...

Эм: Усан дотор нэг хүн сэлээд байх шиг байна.

Эр: Нэг хүн амьд байна.

Эр: Тэрийг хар даа.  Тэнд хүн сэлээд байх шиг байна.

Эм: Хэн юм болоо?

Эр: Тэнд нэг хүн байх шиг  байна.

Эр: Тэрийг хар даа.

В: Ноёнтон. Тэр хэн бэ? Харагдахгүй байна.

Эм: Усан дотор хүн байна.  

Гү: Ван Фу.

В: байна.

Гү: Бүсэл.

В: Мэдлээ.

Эм: Хар даа.

Эр: Яаж...

Жао: Эхнэр...

Эр: Хойшоо. Хойшоо.

Эр: Замаас холд.

Эр: Зам тавиач.

Эр: Холд  гэж байна.

Эр: Хүмүүс уначихлаа. Хурдан авраарай. Хурдан туслаарай. Татаач.

Эр: Энд харах юм алга аа. Хурдан яв. Яв гэж байна.

Эр: Холдоорой.  Зам тавиарай.

Ж: Жао ноёнтон. Жао ноёнтон.

Жао: За?

Ж: Ингэж таарах  гэж. Би сая болсон явдлыг зурсан. Завь гүүр мөргөх гэж байсан. Хар даа. Хар л даа... 

Жао: Сайн байна. Би ажилтай болохоор явлаа.

Ж: Хөөе. Жао ноётон. Жао ноёнтон.

В: Би завин дээр байсан хүмүүсийг судлуулахаар хүмүүсээ явуулчихсан. Багтай хүнийг олохдоо л олно. Ноёнтон.

Эр: Наадахаа аваад ир.

В: Би нэг юм ойлгохгүй байна. Тийм том завь... Солонгын гүүрийн догуур ороод...  яаж ор мөргүй алга болчихдог байна аа? Хулсан салан дээр яагаад гахайн толгой байгаа юм бол?

Гү: 15жилийн өмнө... Лианзэ мужийн тээврийн дэд сайд Ли Яаны хэрэг... яг ийм байсан. Тэр үед ч гэсэн энд, Солонгын гүүрний энд болсон. Ли Яаныг өөрийнх нь завин дээр хороосон байсан.

****************

Жао: Би ирлээ.

Дүү: Ах аа, бэр эгч ээ. Үргэлж хайраар бялхаж байг.

Бан: Үргэлж хайраар бялхаж байг. Ах аа. Таалагдаж байна уу? Гэнэтийн бэлэг.

Жао: Харин ч айчихлаа.

Бан: Ах аа. Бэр эгч ээ. Гараад ир... Хурдан, хурдан.

Ю: Яасан бэ? Ажилдаа явахгүй яагаа вэ?

Жао: Өнөөдөр амарч байгаа.

Ю: Аан.

Жао: Шүхрийн дэлгүүртээ өнөөдөр очихгүй юм уу?

Ю: Өглөө хулс модны худалдаачинтай уулзсан юм.

Жао: Надад ч гэсэн цэцэг байна уу?

Ю: Тийм байна.

Жао: Зохиж байна уу?  

Ю: Зохиж байна.

Жао: 15жил өнгөрч. Эхнэр. 15жилийн өмнө бид хэзээ, хаана танилцсаныг санаж байна уу?

Ю: Аанхан.

Жао: Би ч гэсэн санаж байна. 

15жилийн өмнө

Жао: Тэр шөнө... Лианжэ мужийн Тээврийн дэд сайд  Ли Яан, дагалдагчдынхаа хамтаар завин дээр алуулсан.

Эр: Байцаан шийтгэх газар байна. Та нар бүслэгдсэн. Бууж өгцөгөө. Байцаан шийтгэх газарбайна. Та нарыг бүсэлсэн. Бууж өгцөгөө.

Жао: Ямар олон хүн үхчихээ вэ?  Хөөе...

Эр: Ус руу хүн уначихлаа.

Жао:: Намайг хүн түлхчихлээ.  Хэн байсан бэ? Хэн намайг  түлхчихэв?

Эр: Алив, наашаа. Гараас бариад ав.

Эр: Бариарай. Татаарай.

Эр: Голын тэнд хэрэг гарч. Хурдан явъя.

Жао: Өршөөгөөрэй.

Эр: Замаас холд.

Эр: Байцаан шийтгэх газар байна. Энд байх ёсгүй хүмүүс замаас хурдан холд.  

Жао: Эзэнтэн. Хуурай хувцас өгөөч.

Эр: Хөөе. Залуу ноёнтон, та яагаа вэ?

Бичиг: Жао Бу Ёоугийн залуу нас

Жао: Хүмүүс гол руу түлхээд унагачихлаа.

Эр: Аймаар юм болсон байна  лээ. Би ч гэсэн харсан. Завин дээр байгаа үхсэн хүн  Лианжэ мужийн тээврийн дэд сайд байна лээ. Мөнгө шамшигдуулсан гээд нутгийн хүмүүс... алчихсан гэсэн.

Жао: Хуурай  хувцас...

Эр: Одоохон аваад өгье. Ийм ч юм байх гэж. Сая нэг норсон хүн бас ирээд хувцас аваад явсан. Бас гол руу уначихсан гэсэн. Энэ дотуур хувцас. Малгай, өмд. Гутлын чинь хэмжээ хэд вэ?

Бичиг: Вэн Юүэгийн  залуу нас

Ю: Гар. Гараач.

Эр:Хөөе. Залуу ноёнтон. Өө. Намайг өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Энэ залуу авхай ч бас норчихсон байна лээ. Тэгээд хуурай хувцас авсан юм. Нойтон, уранхай хувцастай байхаар нь хол газраас ирсэн юм байх гэж бодсон. Хэцүүхэн харагдаж байсан.

Эр2: Энэ хавийг  бүгдийг нь нэгж. Сэжигтэй хүмүүсийг баривчилж, байцаан шийтгэх газарт аваач. Эзэнтэн.

Эр: Хоёр эрхэм, ямар хэргээр ирээ вэ?

Эр2: Энүүгээр сэжигтэй хүн орж ирсэн үү?

Эр: Тэр...

Эр2: Та хоёр яахаараа хувцас бас үс чинь нойтон байдаг билээ? Хэлээдэх. Нэрээ хэл. Та хоёр энд юу хийж байгаа юм? Яагаад тэрэн рүү хараад байгаа юм? Юм асуугаад байна. Та хоёр хамт яваа юм уу?

Ю: Аан.

Жао: Эрхэм ээ. Энэ миний сүйт бүсгүй байгаа. Юм бид хоёр жаахан муудалцаад... Гэтэл хүмүүст түлхэгдээд гол руу уначихсан. Тэрнийг хамгаалж чадаагүй болохоор надад уурлачихсан байгаа юм аа. Бид нар нийслэл хүрээнд амьдардаг үнэн шударга иргэд, Жао овогтынх.

Эр2: Жао овог оо? 

Жао: Жиничиа гудамжинд байдаг Жао овогтын Жао Бу Ёоу. Би ч гэсэн байцаан шийтгэх газарт ажилладаг. Би танай дарга Ди Лун, Ди ноёнтой уулзаж байсан. Бид нар нэг газар ажилладаг.

Эр2: Өө. Тэгвэл манай албанд ямар ажил хийдгийг чинь асууж болох уу?

Жао: Архивт ажилладаг. Бичээч.

Эр2: Бичээч юм байж, юун олон юм ярьдаг юм? Та хоёр сүйт хосууд мөн юм уу?

Ю: Яах гэж энд ирсэн юм? Гол руу уначихаад ичихгүй байна уу? Зүүн хүрээнийхэнд бүгдэд нь мэдэгдэхийг хүсээ юу? Ингэхэд чи сүйгээ цуцалмаар байгаа юм уу? Тийм бол эртхэн хэл.

Жао: Уурлахаа боль л доо. Сайн сонс. Хамт ажилладаг хүмүүсийн маань өмнө эвгүй байдалд оруулаад байх юм бол... сүйгээ цуцалчихна шүү.

Эр2: Хөөе.

Ю: Тэгж л байхгүй юу.

Жао: Эмэгтэй хүн байж...

Эр2: Хөөе...

Жао: Чи хэтрээд байгаа юм биш үү?

Эр2: Та хоёр...

Жао: Харж л байгаарай...

Эр2: Болно. Наад хэрүүлээ гэртээ очиж хий. Чи... Байцаан шийтгэх газрын нэр хүндийг унагаад. Явъя.

Эр: Эрхэмүүд болгоомжтой яваарай.

Жао: Хөөе. Байз.

Бичиг: Зүүн хүрээ. Максин гудамж.

Эр: Чинминий хүйтэн хоол. Улаан чавгатай бялуу байна шүү.

Эр: Эрхэм ээ, манай энэ хавар хураасан цайг амтлаад үзээрэй.

Ю: Ингээд салъя.

Жао: Байцаан шийтгэх газрынхан араас чинь ирэх вий гээд л ингэж байна.

Ю: Намайг дагасан хүн чамаас өөр алга. Тийм болохоор... Намайг яагаад сүйт бүсгүйгээ гэж хэлсэн юм?

Жао: Чи мэдэхгүй байна. Тэр мөрдөгч нарыг хуурах амаргүй. Чамайг барьчихвал хамгийн түрүүнд шалтгааныг чинь ч асуухгүй, шууд эрүүдэн шүүнэ. Өөр юу ч гэж хэлсэн итгэхгүй.

Ю: Би муу хүн байвал яана?

Жао: Юу гэж дээ. 

Ю: Тэнэг.

Жао: Ингэхэд... чи үнэхээр...

Ю: Дүрвэгч. Ээж, аав хоёр маань аль эрт нас барсан. Очих гэр ч байхгүй.

Эм: Буудлага эхэлж байна.

Ю: Юу харсан юм? Дүрвэгч  анх удаа харж байгаа юм уу?

Жао: Дүрвэгч харж байсан. Гэхдээ чи тэднээс өөр байна.

Ю: Дүрвэгч бол дүрвэгч. Бүгд л амаргүй амьдралтай хүмүүс. Завин дээр байсан хүнийг би алсан ч юм билүү.

Жао: Гайхалтай. Сонс доо. Баригдах юм бол  миний нэрийг хэлээрэй. Чамайг харж үзэх ч юм билүү. Намайг...

Ю: Байцаан шийтгэх газрын бичээч, Жиничиа гудамжины Жао овогт.

Жао: Жао Бу Ёоу.

Бан: За тулгая тулгая. Ах, бэр эгч хоёр маань аз жаргалтай, урт удаан наслах болтугай.

Дүү: Бид нар ч гэсэн аз жаргалтай байх болтугай.

Бан: Дөнгөж үд болж байхад. Бүгдийг нь уучихдаг.

Жао: Ах нь өнөөдөр амарч байгаа.

Бан: Хоолоо идэцгээе.

Ю: Ид ид.

Бан: Хөөе хөөе хөөе. Өнөөдөр Биан голд юу болсныг харсан уу?

Ю: Би өглөө хулсны худалдаачинтай уулзсан. Буцаад ирж байхдаа хүмүүсийн яриаг л сонссон.

Бан:  Ёстой сонирхолтой байсан. Энэ хэргийг хэн үйлдсэн гэж бодож байна? 15жилийн өмнөх хүмүүс мөн бол уу?

Жао: Би яах мэдэх вэ дээ?

Бан: Тэр үед та хүнд түлхэгдээд голд уначихсан биз дээ? Тэр үед та бэр эгчтэй анх танилцсан байх аа?

Жао: Олон жил өнгөрсөн болохоор сайн санахгүй байна.

Бан: Бэр эгч ээ, та санаж байна уу?

Ю: Тэр үед би хүрээнд ирээд удаагүй байсан. Таних хүн байхгүй, очих газар ч байгаагүй. Хүмүүсийг дагаж яваад ус рүү түлхэгдээд уначихсан.  Миний мэдэх юм ахтай чинь адилхан.

Бан: Та хоёр уйтгартай юм аа.

Дүү: Тэр зөгнөл сонирхлыг чинь татаад байгаа бол би хэлээд өгье. Тэр зөгнөл хуурамч байх. Ямар нэг аргаар бүтээсэн эд байж таараа.

Аав: Сайны ёр... долгинох дуртай, хэрэггүй амьтдын бодож олсон юм.

Бан: Аав аа. Аав аа. Тэгж ярьж болохгүй ээ.

Аав: Яагаад болохгүй гэж?

Бан: Чшш... Тэгж ярьж болохгүй ээ. Та хоёр өнөөдөр нэг л хачин байх чинь? За яах вэ. Би нэг юм хэлье. Тэр алуурчдын хэн гэдгийг одоо хүртэл мэдэх хүн байхгүй. Зарим хүн энүүгээр тэрүүгээр тэнүүчилж явдаг хүмүүс  гэж ярьдаг. Ийм аргаар шударга ёсыг тогтоодог гэсэн. Зарим хүмүүс тэд нарыг тээврийн дэд даргад өстэй хүмүүс өшөөгөө авч байгаа гэж ярьдаг. Тэдний нэрийг хэн ч мэдэхгүй. хүйсийг нь мэдэхгүй. Царайг нь мэдэхгүй ямар ажил хийдгийг нь ч мэдэхгүй. Бас... Өнөөдөр голоос  гарч ирсэн  сүүлчийн хүн хэн бэ? Нээрэн, эмэгтэй хүн байсан гэж байна лээ. Бэр эгч ээ, та ханиад хүрчихээ юу?

Ю: Үгүй ээ. Өчигдөр орой жаахан даарсан байх.

Бан: Бэр эгч ээ. Түрүүн таныг ирэхэд үс чинь нойтон байсан. Та арай тэнд явж байгаад дахиад гол рүү түлхэгдээд уначихсан юм биш биз дээ. Тэгээд хэлэхээс ичээд байгаа юм уу?

Ю: Үгүй ээ.

Эр: Жао овогтынх мөн үү?

Аав: Хэн бэ?

Эр: Хүргэлт байна. Хоол авчирлаа.

Бан: Очилоо. Очилоо.

Жао: Бан арь, хаалгаа онгойлгохоосоо өмнө шалгаарай.

Бан: За. Онгойлголоо.

Эр: Суяан асрын амтат жигнэмэгнүүд. Шиао Ишуй, хулсны худалдаачин явуулсан юм.

Бан: Гялайлаа.

Аав: Хэн гэнэ ээ?

Эр: Хулсны худалдаачин Шиао Ишуй. Шиао ноён бас үг дамжуулсан. Жао овогтыхонд эрүүл энхийг хүсч байна.

Дүү Бан: Гялайлаа.

Бан: Гялайлаа. Хурдан онгойлгож харъя. Харъя л даа. Хөөх.

Дүү: Хөөх.

Бан: Бэр эгч ээ. Энийг өглөө уулзсан хулсны худалдаачин явуулсан юм уу? Өгөөмөр хүн байх даа.

Аав: Надад тэрийг  өгчих.

Ю: Аав аа. Түр хүлээгээрэй.

Аав: Аан? Би идэж болохгүй юм уу?

Бан: Идэхэд зүгээр ээ.

Жао: Хөөе.

Бан:  Энэ...

Жао: Бан барь... Бэр эгч чинь хүлээ гэж байхад, хүлээ л дээ. Та хоёр аавтай жаахан алхаж байгаад ир. Надад бэр эгчтэй чинь байшин авах талаар ярих юм байна.

Дүү: Явъя, явъя.

Аав: Хоол идэж байхад. Хаачих юм бэ?

Бан: Хоолоо үлдээчих. Тавьчих.

Аав: Энэ жигнэсэн амттанг идэж болохгүй юм уу?

Бан: Болохгүй ээ.

Жао: Эргэж ирээд идээрэй.

Бан: Надад ч өгөхгүй байхад.

Аав: Энэ айл  юу л болоод байна даа. Юм  ч идэж болохгүй. Хаашаа явах юм бэ?

Жао: Мо арь. Хаалгаа сайн хаачихаарай.

Дүү: За.

Аав: Хаашаа явах юм?

Жао: Усанд уначихаад, хуурай хувцас хаанаас авсан юм? Кайфен тойргийнхон энийг шалгаж байгаа. Усанд орсон хүмүүсийг шалгаж байгаа.

Ю: Бэлэн хувцасны дэлгүүр. Бид хоёрын анх таарсан газар.

Жао: Эхнэр. Морь худалдаж ав. Байгаа мөнгөө бүгдийг нь аваад яв. Хурдан яв.

Эр: Байцаан шийтгэх яамнаас хавтаст хэргийг авчирч өг, үгүй бол гэр бүлийг чинь хорооно.

*****************

Ху: Жао Бу Ёоу. Би юм хэлэхгүй байсан ч, хүмүүс яахыг хэн ч мэдэхгүй. түрүүн байцаагч түшмэлүүд манай дэлгүүрийг шалгасан. Хот даяар нэгжлэг явуулж байгаа гэж ярьж байна лээ. Гү ноён Солонгын гүүрэн дээр хэргийг шалгаж байхдаа усанд унасан хүмүүс бас нойтон хувцастай байсан хүн  бүрийг шалгана гэж хэлсэн гэсэн. Чи нэг арга бодож олно байгаа.

Жао: Юу ах аа, гялайлаа.

********************

Эр: Чимээгүй. Усанд орсон хүний талаар мэдэж байгаа хүмүүс дарааллаараа зогс. Шагналтай шүү.

Эр: Кайфен тойргийнхон хотоор нэгжлэг хийж байгаа гэж байна  лээ. Нойтон хувцастай хүн харах юм бол мэдэгдээрэй гэж байна.

Эр: Тийм ээ. байцаагч нар хаа сайгүй явж байна лээ. Их олон хүний нэр бичиж авсан гэсэн.

Эм: Ийм хурдан уу?

Эр: Тийм ээ.

Эр: Ноёнтон. Баруун хэсэгт усанд унасан хүмүүсийн нэрсийн жагсаалт.

Эр: Замаас холд оо, холд. Холдооч.

Эр: Зам тавь. Замаас холд... холдооч.

Бичиг: Ди Лун. Байцаан шийтгэх газрын заргач. 

Гү: Ди ноёнтон.

Ди: Гү ноёнтон. Одоо болтол  эрч хүчтэй хэвээрээ байх шив. Самар идэх үү? Дөнгөж тогооноос гаргасан эд. Май...

Гү: Байцаан шийтгэх яам манай Кайфен тойргийг шалгахаар ирээ юу?

Ди: Тийм ээ. Үгүй ээ, үгүй. Том хэрэг болохоор Байцаан шийтгэх газрын хүн байх ёстой. Санаа зовох хэрэггүй. Би нэр хүндийг чинь булаахгүй. Та намайг мэднэ шүү дээ.

Гү: Та яг цагаа олж ирлээ. 15жилийн өмнө Лианжэ мужийн Тээврийн дэд сайд ажлынхаа тайланг тавихаар ирээд энэ, Солонгын гүүрний доор амиа алдсан. Тэр үед байцаан шийтгэх газар энэ хэргийг шалгасан.

Ди: Тийм ээ.

Гү: Тэр хэргийг хавтаст хэргийг үзэж болох уу?

Ди: Гү ноён. Шалтаг хэлж байгаа юм биш. Надад ямар ч арга алга. Үнэн шүү. Ингэвэл ямар вэ? Даргыгаа манай даргаас асуу гэж хэл. Тэр хоёр зөвшөөрөх юм бол та бид хоёрт сайн хэрэг.

Гү: Ойлголоо. Ван Фу.

В:  Байна.

Гү: Ди ноёнд сайн туслаарай.

В: Ус удахгүй буцална.

Ди: Хэрэггүй ээ.

В: Зүгээр ээ.

Гү: Цай чана.

В: Ийшээ морил. Архивын газар таны мэдэлд байдаг байх аа?

Ди: Чиний хэлдэг зөв.

В: Тэгвэл...

Ди: Асуудал нь...

В: Ойлгож байна. Даргын зөвшөөрөл хэрэгтэй. Ийшээ морил. Алив алив наашаа. Наашаа хүрээд ир. Наашаа. Наашаа.

Т: Ноёнтон, энэ хохирогчдын биеэс олдсон зүйлс. Хувцасыг нь харвал бүгд завин дээрх ажилчид. Тэгэхээр...

Гү: Дахиад шалга.

В: Ноёнтон. Ди ноён хавтаст хэргийг өгөхгүй байна. Яаж ч хичээгээд тэр хүнийг ятгаж чадсангүй.

Бичиг: Солонгын гүүрний хэргийг шалгах түр байр

Т: Нэг хүн мэдээлэл байгаа гээд байна.

Гү: Оруул.

Т: Ороод ир.

Гү: Хөөе. Харсан хүн байх чинь.

Жао: Жао Бу Ёоу. Бид нар өчигдөр уулзсан.

Гү: Мэдээлэл байгаа гэсэн байх аа?

Жао: Түрүүн таныг Ди ноёнтон 15жилийн өмнө болсон хэргийг талаар ярихыг санамсаргүй сонслоо. Би мэднэ.

Гү: Чи яаж мэддэг билээ?

Жао: Та мартаа юу? Би байцаан шийтгэх газрын бичээч.

Гү: Аан. За за за. Алив, нааш  нь...

Жао: Хэргийн мэдээлэл миний толгойд байгаа.

Гү: Хавтаст хэргийг бүгдийг нь санаж байгаа гэж үү?

Жао: Мөрдөх ажил  надад таалагддаг юм. Тийм болохоор би 17жилийн өмнө байцаан шийтгэх газарт ажилд орсон. Хэргийг хуулж байхдаа хэргийн талаар боддог юм.

Гү: Тэгэхээр...

Жао: Өөрийн мэдлэгээр таны ажилд тусалмаар байна.

Гү: Тэгээд ажлаа яах болж байна? Ажлаасаа гарах уу?

Жао: Өчигдрөөс тэнд ажиллахаа больчихсон. Дарга маань намайг гүтгэсэн.

Нэг хоногийн өмнө

Эр: Ор оо.

Жао: Ди ноёнтон.

Ди: Ийм эрт ямар хэргээр ирээ вэ?

Жао: Би-өнөөдөр таны өрөөг цэвэрлэх үү гэж асуухаар ирлээ.

Ди: Өнөөдөр хэрэггүй.

Жао: За.

Ди: хөөе хөөе  хөөе. Хүлээж бай. Юунд яарсан юм? Нааш ир. Нааш ир...

Жао: Аан?

Ди: Нааш ир ээ. Ийшээ суу, суу. Суу... Бу Ёоу.

Жао: За.

Ди: Наанаа суу, суу. Суучих. Надад хэлэх юм байгаа юм уу?

Жао: Үгүй ээ.

Ди: Хэл ээ.

Жао: Өдөр хоног нисэн өнгөрч байна. Би архивын газарт их удаан ажиллаж байна.

Ди: Мартаа юу?  Чи бид хоёр нэг жил ажилд орсон шд. Арав гаран жил болж байна.

Жао: Тийм ээ. Тийм. Тийм  болохоор надад ямар нэг засч  залруулах юм байна уу?

Ди: Яагаад ингэж асуудаг билээ? Цэвэрлэгээнээс авахуулаад эмхэлж цэгцлэх гээд.. Чи энд гэртээ байгаа юм шигл байдаг шд.

Жао: Миний хийх ёстой жил шүү дээ. Өчигдөр орой манай эхнэр...

Ди: Хөөе. Архивын газарт гал гарсан. Чи мэдсэн үү?

Жао: Архивт гал гарсан гэнэ ээ?

Ди: Сандрах хэрэггүй. Наанаа суу. Лаанас болж гал гарсан. Хуучны хэдэн хэргийн бичвэр шатчихсан.

Жао: Гал... Хэдэн цагийн үед гарсан юм бол?

Ди: Нохой цагт.

Жао: Тэр үед юм бол... би явчихсан байсан.

Ди: Өчигдөр хамгийн сүүлд хэн явсан бэ?

Жао: Луо Жун. Намайг явахад дахиад л согтуу байсан. Ширээн дээрээ унтаж байсан.

Ди: Тэр байж...

Жао: Тэ тэрнийг гал тавьсан гэж байгаа юм биш шүү.

Ди: Энэ удаа тэрнийг хамгаалж чадахгүй нь дээ.

Жао: Үгүй ээ, хамгаалах хэрэгтэй.

Ди: Аан?

Жао: Луо Жуны авга ах Хөдөлмөрийн яамны сайд. Тэрнийг  халах юм бол, авга ах нь таныг... тэгвэл яах  болж байна?

Ди: Мэдэж байна аа. Гэхдээ хэн нэг нь хариуцлага хүлээх ёстой. Дарга нарт үр дүн хэрэгтэй.

Жао: Жаахан бодоод үзье. Би жаахан бодоодохъё.

Ди: Жао Шиао Лю.

Жао: Болохгүй ээ, болохгүй.  Жао Шиао Люг болохгүй. Тэрэнд ч гэсэн хамгаалдаг хүн байгаа.  Төвөгтэй хэрэг байна. Тэгвэл... дээд байгууллагаас энэ хэргийг шалгасан гал тавьсан хүнийг яаж шийтгэх бол?

Ди: Ёс төдий хэрэг. Жаахан загнаад л болоо. Үр дүнг нь харуулахад л болно.

Жао: Ингэе...

Ди: Хэлэх хэрэггүй. Болохгүй ээ. Жао Бу Ёоу.

Жао: Сонс л доо...

Ди: Энэ хэрэг чамд ямар ч хамаагүй.

Жао: Хамаатай.

Ди: Гэхдээ...

Жао: Хамгийн чухал нь... энэ хэргийг хүлээх хүн гарахгүй бол  архивт ажилладаг хүн бүрт муугаар нөлөөлнө. Тэгэхээр...

Ди: Сайхан сэтгэлтэй  гэдэг нь.

Жао: За, би явъя даа.

Ди: Чи яах гэж байна?

Жао: Хоосон үгэнд хэн ч итгэхгүй. Болсон явдлын талаар  тайлан бичих хэрэгтэй.

Ди: Хэрэггүй. Дагаад яв. Би чиний өмнөөс биччихсэн.

Жао: Байнга нэг алхамаар түрүүлж явах юм.

Ди: Хурууныхаа хээг тавихад л  болно.

Жао: За.Яагаад миний нэрийг биччихсэн байдаг билээ?

Ди: Тэгээд... хэнийхийг бичих юм?

Жао: Яагаад “хийсэн үйлдэлдээ гэмшиж чөлөө авч байна” гэж бичсэн юм бол?

Ди: Би хэлсэн шд. Ёс төдий зүйл. Байцаагчдыг явсны дараа би архивын газрыг хариуцдаг хэвээрээ байна. Тэр үед би чамайг гэрээс чинь очиж авамз. Тэгээд ч... цалинг чинь нэмж, тушаал дэвшүүлнэ.

Жао: Манайх ам бүл тавуулаа, тэднийг тэжээх хэрэгтэй. Тийм болохоор... ноён тантай ажилламаар байна. Би ганц тэр хэргийг ч  биш, байцаан шийтгэх яамны архивт хадгалагдаж байгаа бүх хэргийн талаар мэднэ. Миний толгойд байгаа. Бас миний мэддэг  Ди Лун хэргийн хавтсыг тийм амархан өгөх хүн биш.

Гү: Наашаа суу. 15жилийн өмнөх хэргийн бичвэрээр  яах гэж байгааг мэдэх үү?

Жао: Мэднэ. Та 15жилийн өмнө болсон хэрэг энэ удаа гарсан хэрэгтэй хоёр зүйлээрээ адилхан гэж бодож байгаа. Нэг нь гахайн толгой. Нөгөө нь “шударга ёс тогтсон” гэсэн бичиг. Би гурав дахийг нь хэлж чадна.  15жилийн өмнөх Ли Яаны хэргийн газраас олдсон цогцоснуудаас адилхан шархнууд олдсон. Бүгд гурвалжин ирт хутга байсан. Тийм хутга ховор байдаг. Тэр хэрэг гарснаас арав гаран жил өнгөрсөн ч би тэр хэрэгтэй адилхан хэрэг дахиж хараагүй. Хэрвээ цогцоснууд дээр тийм шарх  байгаа бол... энэ хоёр хэрэг холбоотой гэдэгт итгэлтэй байна.

Гү: Цогцоснуудыг шалгая. Шархыг нь харъя. Тэрийг...

Ди: Би буруу хараад байна уу?

Эр: Мөн юм шиг байна.

Ди: Жао Бу Ёоу. Чи энд юу хийж байгаа юм? Аан?

Жао: Хэргийн тухай сонсоод мэддэг зүйлээ хэлэхээр ирсэн юм.

Ди: Энэ хэрэг чамд ямар хамаатай юм? Аан?

Гү: Хөөе.

Ди: Сайн сонс, энэ хэргийг Кайфэн тойрог  шалгаж байгаа. Хууль зүйн яамныхан оролцох ёсгүй. Ойлгов уу? Хурдан гэртээ харь.

Жао: Би хууль зүйн яамны ажилтан хэвээрээ юм уу? Өчигдөр намайг явсны дараа ажлаас халсан гэсэн мэдэгдэл тавьсан байсан. Хэнийг хуураад байгаа юм?

Ди: Тийм ээ. Чамайг халсан. Тийм болохоор... чамд энд байх шалтгаан байхгүй. Яв. Зайл...

Гү: Хөөе. Ирээд энийг хар даа. Энэ шарх чиний хэлсэн хутганыхтай адилхан байна уу?

Ди: Тэр юу ч мэдэхгүй ээ.

Гү: Ди ноён.

Ди: Аан?

Гү: Та тэрнийг халчихсан юм уу?

Ди: Халчихсан. Энд байх ёсгүй хүн.

Гү: Тэгвэл манай Кайфэн тойрог ажилд авсан.

Жао: Аан?

Гү:  Жао Бу Ёоу.

Жао: Байна.

Гү: Дагаад яв.

Ди: Чи... Ингэх байсан юм уу? Самар аваад ир!

*****************

Т : Вуяа гудамжинд байдаг номын дэлгүүрийн эзэн Чен, Лиму гудамжинд байдаг Юан овогтын Юун Ижун...

Гү: Бүгдийг нь бариад ир.

Т : Мэдлээ.

Гү: Усанд унасан хүмүүсийн мэдээлэл яасан бэ?

Эр: Тие Чи тэр өрөөнд нэрсийг нь бичиж байгаа.

Жао: Гү мөрдөгч өө. Би Тие Чийг хурдал гээд хэлчихье.

Эр: Ноёнтон, энэ гэрчүүдийн мэдүүлэг.

Эр: Тие Чи ах аа, хотын хойд хэсэгт байдаг хүмүүсийн нэрс.

Т: Болчихсон уу? 

Эр: Болчихсон.

Т: Сайн байна.

Эр2: Тие Чи ах аа. Өмнөд хэсгийн нэрсийн жагсаалт.

Т: За, сайн байна.

Жао: Тие Чи.

Т: Аан? 

Жао: Гү мөрдөгч намайг усанд унасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аваад ир гэж байна.

Т: Энэ, сая  л дууслаа.

Жао: Би хараадахъя. Тие Чи.

Т: Аан? 

Жао: Энэ гурав яагаад бичгийн хэлбэр нь өөр байгаа юм?

Т: Энэ жагсаалтыг гаргах гэж олон хүн ажилласан болохоор бичгийн хэлбэр нь өөр байлгүй яах вэ.

Жао: Аан. Ингэе. Би хуулж бичээд аваачаад өгчихье.

Т: Хэрэггүй ээ. Кайфэн тойрогт иймэрхүү юм чухал биш. Ноёнтон... Аваад ирлээ. Усанд унасан хүмүүсийн мэдээлэл.

Хүмүүс: Хөөе хөөе. Гахайн толгой яагаад хөдлөөд байна аа? Хөдөлсөн юм уу? ам нь онгойчихлоо. Тийм байна. тийм байна.

Т: Би хараад ирье. Яасан бэ? 

Эр: Хар даа.

Хүмүүс: Хөдлөөд байна. Хөдөлж байна.

Т:  Хөдөлсөн?

Хүмүүс: Гахайн толгой. Амаа ангайчихлаа.  Юу болоод байна аа?

Т: Юун сүртэй юм?

Эр: Ноёнтон.

Хүмүүс: Юу болоод байна аа?

Гү: Яасан?

Т: Гахайн толгой... хөдлөөд байна.

Эр: Тийм ээ.

Хүмүүс: Хөдлөөд байна. Сая хөдөлсөн... Ноёнтон. Ноёнтон. Ноёнтон.

Эр: Тээр дээр байгаа гахайн толгойн дотор яаж орчихдог байна аа?

Т: Ноёнтон.

Гү: Явж шалга. Энэ гахайн толгойг хаанаас, хэн авсан байна.

Т: Мэдлээ.

Гү: Яваад энд бичсэн хүмүүсийг дуудаад ир.

Эр: За.

Гү: Сая гахай амаа нэгээд ярьж байна.

Жао: Юу гэж байна?

Гү: Аманд нь мэлхий орчихож.

Жао: Аан. Гадаа хүйтэн болохоор мэлхий дулаацах гэсэн биз.

Гү: Айж байна уу?

Жао: Мэлхийнээс хэн айх  вэ дээ?

В: Кайфэн тойрог  захирамж гаргасан. Гурав хоногийн дотор хэргийг илрүүлэх ёстой. Хэргийн явцыг товч танилцуулъя. Өнөө өглөө луу цагт том завь шурагаа буулгаагүй байж Солонгын гүүрний доогуур гарах гэж оролдсон. Би хэдэн хүн дагуулж очоод буулга гэж орилсон. Гол нь.. Чухал хэсэг нь... Хамгийн чухал нь... би хүмүүс дагуулж очоод дээр нь байсан хүмүүсийг сэрээсэн. Завин дээр байсан хүмүүс шурагаа буулгасан. Тэгээд завь гүүрэн доогуур орсон. Тэр үед гүүрэн дээр байсан мэлхийнүүд гэнэт алга болсон. Суу... Тэгсэн чинь их том сайны ёр зөгнөсөн үүл гарч ирсэн. Хүмүүс бүгд гайхаж, сайны ерөөл хэлж байсан. Тэр үүл арилсны дараа том завь алга болчихсон. Би зарим мэдээллийг дүгнэсэн. Нааш нь... Нэгд. Завь ага болсон. Гэхдээ эзэн нь олдсон. Завины эзэн Мей овогтой. Тийм болохоор завины нэр нь Мей. Эзнийх нь хэлсэнээр хэдэн сарын өмнө нэг хүн завийг нь өндөр үнээр худалдаж авсан. Тэгээд хотын гадна байдаг Биан голын эзэнгүй нууранд  хүргэж өгөхийг хүссэн. Завийг хүргэж өгөөд явсан. Хоёрт. Цогцоснуудаас хурц үзүүртэй зэвсэгний шарх олдсон. Гэхдээ хохирогчдын хэн болохыг тогтоож чадаагүй байгаа. Бас цогцоснуудыг авахаар хүн ирээгүй. Гуравт. Алуурчин. Өнөө өглөө багтай хүн Биан голд сэлж байсан. Манантай байсан болохоор хүмүүс царайг нь харж чадаагүй. Бид нар усанд унасан, нойтон хувцастай байсан хүмүүсийг шалгасан. Гэхдээ бүгд хэрэгт холбогдолгүй гэсэн нотолгоо олдсон. Тэгэхээр, одоогоор сэжиглэж байгаа хүн алга. Хүрээний хаалга хамгаалж байгаа Хууль зүйн яамны хамгаалагч нэг чухал мэдээлэл өгсөн. Хэд хоногийн өмнө Зүүн хүрээнд усан замаар хэдэн сэжигтэй хүмүүс хуурамч бичиг баримттай хүмүүс орж ирсэн. Тэдний толгойлогчийг Шиао гэдэг. Энэ хүмүүс энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж би бодож байна.

Эр: Суняан зоогийн газрын жигнэсэн амттан авчирлаа. Хулсны худалдаачин Шиао Ишуй явууллаа.

Гү: Жао Бу Ёоу.

Жао: Байна.

Гү: 15жилийн өмнө гарсан Ли Яаны хэрэг энэ хэрэгтэй тун төстэй байсан. Тэр хэргийн талаар яриад өг.

Жао:  15жилийн өмнө, Ли Яаны хэрэг...

Гү: Удаан ярих болохоор... сууж байгаад ярь. Суу...  

Жао: 15жилийн өмнөх Ли Яаны хэрэг... Ли Яаныг ганцааранг нь толгойг нь цавчсан байсан. бусад хохирогчдыг энэ хэргийн хохирогчидтой төстэй байдлаар хороосон байсан.

Гү: Хэрэгтнүүдийг нь яасан  бэ?

Жао: Гурван хэрэгтнийг Байцаан шийтгэх газар газар дээр нь хороосон. Цусаар бичсэн бичээснээс харвал Ли Яаныг авлигад автсан гэж бодсон учраас шударга ёсыг тогтоож байна гэж бодсон байх.

Гү:  Ди ноёнтон.

Ди: Аан?

Гү: Байцаан шийтгэх яам  энэ хэргийг ингээд хаасан байх аа?

Ди: Гү мөрдөгч өө. Ингэхэд юу хийгээд байгаа юм?  Энэ хүн Хууль зүйн яаманд ажиллахаа больсон. Би ажиллаж байгаа. Даргын зөвшөөрөлгүй би юу ч хэлж чадахгүй.

Жао: Хэргийг тэгж хаасан. Ди ноён намайг хэргийн хавтасыг архивт хураа гэж хэлсэн.

Ди: Чи юу хийгээд байгаа юм?

В: Нөхөд өө, бид энэ хэргийн талаар ярилцахаар энд цугларсан. Надад хоёр боломж харагдаж байна. Эхнийх нь. Хэрэгтэн тэр үеийн хэргийг дуурайж байж магадгүй. Хоёрт. Таамаг. Хууль зүйн яам тэр үеийн хэргийн бүх нууцыг тайлж чадаагүй байх.

Хүмүүс: Юу гэнэ вэ? Юу гэнэ ээ?

В: Зүгээр  л таамаг. Тэр багтай хүн хальтираад усанд унасан байж магадгүй. Тэр “багтай загас” сайн аа. Хичнээн хүнээс асуусан ч би хайгаад олоогүй.

Жао: Гү мөрдөгч өө. Надад нэг санал байна.

Гү:   Хэл.

Жао: Өнөөдөр болсон сайны билэгдлийг бүгд харсан байх. Би хуурамч гэж бодож байна. Тэр үзэгдлийг бүтээсэн хүнийг, бас ямар арга хэрэглэснийг нь шалгах хэрэгтэй гэж ...

Ди: Амаа тат!

Гү:    Ди ноёнтон.

Ди: Гү мөрдөгч өө. Надтай  уулзаадах. Гү мөрдөгч өө. Энэ хэргийг хариуцаж байгаагийн хувьд тэр үзэгдлийг шалгаж байгаад... “Дээрхийг” уурлуулах юм бол... Кафжэн тойрог, байцаан шийтгэх яам аль  аль нь үгүй болно.

Гү:    гэхдээ...

Ди: Би тэрний тухай ярих гэж байна. Ажилчдаа яаж сонгох чинь надад хамаагүй. Гэхдээ тэрэн шиг амаа мэдэхгүй ярьдаг хүн танд нэмэр болохгүй.

Гү:    Ойлголоо. Ойлголоо.

Ди: Зүгээр л сануулга төдий. Та хэргээ шалга, би цайгаа ууж сууя. Би оролцохгүй. Хичээгээрэй.

Гү:    Жао Бу Ёоу. Шалга. Тэр үзэгдлийг шалга.

Бичиг: Сон гүрний нэвтэрхий толь. Чинмин наадмын үеэр би Алон голд унасан. Зохиогч: Ши Ан.

Эр:  Мей завины хэрэг Чинмин наадмын нууц явдал гэдэг сонгодог зохиолоос сэдэвлэсэн болохыг анзаарсан уу? Биан гол, Солонгын гүүр, Мей завь гээд бүгд эх зохиол дээр гардаг нэрүүд. Биан гол Зүүн ихүрээний ачаа тээвэрлэдэг гол хэрэглүүр байсныг санах хэрэгтэй. Солонгын гүүр Биан гол дээр байдаг. Сон гүрний үед олон завь байдаг байсан. Мей завь нь ачаа тээвэрлэдэг завь байсан. Аюул багатайгаас гадна их хэмжээний ачаа тээвэрлэх боломжтой. Бас богинохон байсан. Тийм болохоор Биан голоор ачаа тээвэрлэхэд хамгийн тохиромжтой. Болсон явдлыг ойлгохын тулд дүрүүдийг мэдэх хэрэгтэй. Хүн бүр хийх ёстой ажлаа хийсэн. Гүүрэн дээр  л гэхэд 277 хүн байсан. Гудамжинд байсан жүжигчдийг оролцуулаад энэ түүхэн үзэгдлийн зургийг авахад 700хүн ажилласан байна.

2 анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home