Riverside Code at Qingming Festival 1

Riverside Code at Qingming Festival-1

Хугацаа: 48мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Жао: эр, Жао Бу Ёоу  

Ю: эм, Вэн Юүэ, Жао Бу Ёоугийн эхнэр

Гү: эр, Гү Жэн, Кайфен дүүргийн мөрдөгч

Аав: эр, Жао Ли, Жао овгийн тэргүүн

Дүү: эр, Жао Мо арь, Бу Ёоугийн дүү

Бан: эм, Жао Бан арь Бу Ёоугийн дүү

Ж: Жан Зэ Дуан, Ханлин сургуулийн зургийн багш

В: эр, Ван Фу, Кайфен тойргийн байцаагч

 

Эр:  Шураг аа. Шураг аа буулга. Хурдан,  олс аваад ир.

Эр: Хурдан бөхийлгөөд, эрэг рүү харуул. Хурдал.

Эр: Мянга  мянган айлын гэрэл асаатай, хаалга нь нээлттэй байна. Энэ бол зүүн хүрээ.

Эр:  Суняан зоогийн газар шинэ дарстай болсон. Орж амтыг нь үзээрэй.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол хүлээх л болж дээ.

Эр: Дөрвөн зүг, найман зовхисын  хүмүүс энд цугларч, орон орны элч нартай уулзаж байна.

Гарчиг: Чинмин наадмын нууц явдал. Еэ Вэнбиаогийн  ижил нэртэй цуврал зохиолоос сэдэвлэн бүтээв. 1-р анги

Бичиг: Шударга хүн нэг  талыг баримталж ухаанаа алдах ёсгүй. Чен И.

Бичиг: Зүүн хүрээний зүүн хэсэгт орших Солонго гүүр.

Эр:  Чинмин баярыг тохиолдуулан Биан голыг нээж байна.  Үр тариа ачсан мянган хөлөг онгоц Жэжианаас нийслэлд ирж байна. Дэлхийн төв болсон Зүүн хүрээнд баяр долоо хоног үргэлжилнэ. Энэ бол бүх нийтийн  баяр.

Эм: Агнуурын завь, ёслолын буудлагын үзүүлбэр.

Эм: Цай, жимс байна. Наашаа ирээд амтлаарай.  

Эм: Амтат шөл, бялуу, тараг байна шүү. Ирээд амтлаад үзээрэй.

Олны яриа.

Эр: Хөөе, өнөөдөр ёслолын буудлага болно гэсэн. Явъя аа, очиж үзье.

Эр: Ийм сайхан өдөр хүслээ хэлээрэй. Дэнлүүгээ сонгоорой.

Хүү: Чинмин баяр, хаврын баяр...

Бичиг: Жан Зэ Дуан, Ханлин сургуулийн зургийн багш. /Товчлол: Ж/

Хүү: Ёслолын буудлага үзэхэд хамгийн тохиромжтой газар сонгоорой.

Эр: Хөөе, хөөе хөөе хөөе.

Жао: Зүгээр үү?

Ж: Зүгээр ээ. Гялайлаа.

Жао: Та зураач юм уу?

Ж: Тийм ээ. Намайг Жан Зэдуан гэдэг.

Жао: Жао Бу Ёоу. Байцаан шийтгэх газарт ажилладаг. Таны зургийг үзэж болохсон бол уу?

Ж: Энэ зураг  одоохондоо дуусаагүй байгаа.

Жао: Аан?  Одоо болж байгаа үйл явдлыг  зурж байгаа байх нь ээ. Энд нэг зүйл дутуу байна.

Ж: Юу тэр билээ?

Жао: Амь. Наргисан юм шүү. Өршөөгөөрэй. Жан ноёнтон, танаас нэг гуйх юм байна. Ёслолын буудлага болохоор та манай гэр бүлтэй хамт үзэж болохсон боү уу? Биднийг зургандаа багтаавөл болохсон бол уу?

Ж: Болно оо, болно. 

Жао: Тэгвэл би байр авч байя. Энд...

Аав: Би бүжиглэж байхад даа.

Дүү: Аав аа, одоо болно  оо.

Эм: Ах хүлээж байгаа.

Эм: Хөөе.

Жао: Энд хүнтэй. Тийшээ яв.

Эм: За за, тийшээ явъя.

Жао: Хүнтэй, хүнтэй. Гялайлаа, гялайлаа. Аав аа, наашаа.

Бан: Ах аа. 

Жао: Яасан орой ирдэг юм бэ? Хурдан, хурдан. Нааш ир. Нааш  ир. Эндээс хамгийн сайхан харагдана. Байраа хадгалж байгаарай. Вэн Юүэ ирж байгаа.

Эр: Цаг боллоо. Үзэгслэнт цэцэгс, гэрэлт саран. Баяраа эхлүүлцэгээе. Буудлагаа эхлүүлье.

Жао: Тийшээ. Тийшээ хар. Хурдан хурдан. Хөөх.

Бан: Гайхалтай.

Жао: Эхнэр. Эхнэр.

Бан: Бэр эгч ээ. Бэр эгч ээ.

Дүү: Бэр эгч тэнд байна.

Бан: Бид нар энд байна.

Ю: Ли эрхэм ээ.

Эр: Аан?

Ю: Намайг Солонгын гүүрэн дээр хүргээд өгөөч. Дараа нь шүхэрнүүдээ Жуничиао гудамжны Лингийн өргөөнд хүргээд өгчихөөрэй. Тэгээд өнөөдрийн ажил дууссан.

Бан: Бэр эгч ээ.

Ю: Өнөөдөр сайн ажиллалаа.

Бан: Бид нар энд байна аа.

Жао: Харж байна уу? Бэр эгч чинь тэнгэрийг  дагина шиг храгдаж байгаа биз.

Бан: Ах аа, та ч азтай шүү.

Жао: Эхнэр... нааш ир. Нааш ир. Алив, эндээс бариарай.

Ю: Мо арь, чиний хийсэн дэнлүү яагаад хүмүүсийнхээс өөр байгаа юм?

Дүү: Бэр эгч ээ, асаавал мэднэ ээ.

Ю: За.

Бан: Хүслээ. Хүслээ.

Дүү: Нээрэн тийм.

Жао: Хөөх. Ямар хурдан юм бэ? Энэ сайны тэмдэг шүү. Бид нарын хүсэл бусдаас хурдан биелнэ гэсэн үг.

Дүү: Ах намайг сайн мэдэж байна  шүү.

Жао: Хорвоогийн хамаг хүн энд цугларч. Зүүн хүрээнд. Сүрлэг хот шүү.

Аав: Амар амгалан, сайхан хот.

Ю: Энэ олон дэнлүүн дунд биднийх ч гэсэн байгаа. Зүүн хүрээнд шинэ байшин худалдаж авах цаг болж.

****************

Жао: Эхнэр. Хэдэн жил хуримтлуулсан мөнгө маань хэд болсон бэ?

Ю: Таа л даа.

Жао: 300юань.

Ю: Дахиад таагаад үз.

Жао: 500.

Ю: 800.

Жао: Тийм их үү?

Ю: Саяхан сангийн яам надад олон шүхэр захиалсан. Маргааш хүргэж өгөх ёстой. Тэндээс мөнгөө авсны дараа байшин худалдаж авах хүсэлдээ дахиад нэг алхамаар ойртоно.

Жао: Ойлголоо, эхнэр. Би хичээнэ ээ.

Ю: За.

*****************

Г: Жао эзэгтэй.

Бичиг: Ган Лиан, Кайфен дүүргийн мөрдөгч /Товчлол Г/

Г: Танд сангийн  яамнаас шүхэр захиалсан гэж сонссон. Том захиалга.

Эм: Мөрдөгч Ган. Би ч явъя даа.

Г: Эзэгтэй. Би баяр хүргэхээр ирлээ.

Ю: Мэдлээ. Энэ гудамжинд болж байгаа үйл явдлыг Ган мөрдөгч гарынхаа алга шиг мэддэг шүүү дээ. Би таныг хүлээж байлаа. Энийг танд бэлдсэн юм.

Г: Эзэгтэй, энэ өрөөнд энэнээс илүү үнэтэй зүйл байна.

Эр: Дараа нь юу болсныг мэдмээр байгаа бол...

Бичиг: Зүүн хүрээ, Шианран гудамж.

Эр3: дараа ирж сонсоорой.

Хүмүүс: Үгүй ээ. Одоо яриад өгчих  л дөө. Яаж хүлээх болж байна аа? Дараа хэзээ юм бэ?

Эр: Явъя аа, явъя.

Эр3: Хөөе. Өнөөдөр ямар эрт ажлаа дуусаа вэ?

Жао: Ли ноён. Та түүх яриад сард хэдийг олдог вэ?

Эр3: Яасан? Төрийн цалин бага байна уу? Надтай өрсөлдөхөөр шийдээ юу?

Жао: Та мөнгө сайн олдог юм байна.

Эр3: Мөнгөний тухай ярих юм бол миний энэ ажил Байцаан шийтгэх газрыг  яаж гүйцэх билээ.

Эм: Жао ноёнтон. Жао ноёнтон. Шүхрийн дэлгүүр рүү хурдан яваарай. Жао эзэгтэйг нөгөө хорон санаатай Ган мөрдөгч дарамтлахаар ирсэн.

Г: Ийм хогийн яаманд зарах гээ юу? Эзэгтэй. Хэл дээ... энэ шүхрэнд асуудал  байна уу? Эсвэл үгүй юу?

Ю: Энэ шүхэрнүүд... асуудалтай. Засах хэрэгтэй. Маргааш хүргэж өгөхгүй.

Г: Ууртай байх нь ээ. таалагдаж байна.

Жао: Яаж байгаа юм? Яаж байгаа чинь энэ  вэ. Эхнэр. Эхнэр... Миний эхнэрт  хүрээд үзээрэй. Алчихна шүү.

Ю: Жао Бу ёоу.

Г: Занчаад өг.

Ю: Яагаад занчиж байгаа юм? Тавиач. Боль. Болиоч. Яагаад хүн зодоод байгаа юм? Жао Бу Ёоу.

Г: Вэн овогтын шүхрийн дэлгүүр эмх журам зөрчсөн. Энд байгаа зүйлсийг бүгдийг нь сүйтгэ.

Жао: Харамсах хэрэггүй. Эхнэр, зүгээр ээ. Өнөөдөр... гуниглах өдөх биш. Өнөөдөр ямар онцгой өдөр болохыг мэдэх үү? Хар даа.

Ю: Дуурийн тасалбар. Одоо ч гэсэн өвдсөөр л байна уу?

Жао: Жаахан л. Намайг өрөвдөж байна уу? Санаа зоволтгүй. Би зүгээр. Нэгэнт өнгөрсөн хэрэг.

бичиг: Зүүн хүрээ, Сонжиачиао худалдааны гудамж

Жао: Өнөөдөр  мартахын  аргагүй өдөр. Бид хоёр танилцаад 15жил болж. Энэ өдөр бид хоёр  худалдааны гудамжинд ирж дуурь үздэг уламжлалтай. Өнөөдөр ч ялгаагүй. Юу ч болсон бай...

Охин: Энийг танд.

Эр: Уран нугаралт, мөрийтэй тоглоом. Ид шидийн болон сүүдрийн үзүүлбэр. Байнга явагдаж байна. Гайхалтай үзүүлбэрүүд шүү.

Эр: Га.. Ган мөрдөгч өө. Та ямар хэргээр ирээ вэ?

Г: Хүнтэй уулзахаар ирлээ.

Эр: Алив, алив... Мөрдөгч өө.

Эр эр: Ган мөрдөгч өө. Ган мөрдөгч өө.

Эр: Явъя.

Эр: Эрхэм ээ, тавтай морил. Тавтай морил.

Эр: Алив ээ, урагшаа явъя. Урагшаа.

Жао: Эхнэр... Урагшаа явъя.

Эр: Дагина, чөтгөр хоёрын хайр. Сүнс болон аварга биетүүдийн ид шид.

Жао: Эхнэр. Миний үзэж байсан дуурь байна. Дагины тухай дуурь. Нэг зоригтой охин санамсаргүй чөтгөрийн оронд ирчихдэг юм. Тэгээд шүүрний чөтгөртэй таардаг. Тэгээд тэр хоёр...

Ю: Ярихаа боль оо. Сонирхолгүй болчихно.

Жао: Тэгвэл өөрөө үз.

Эм: Хөөе, эхэлж байна.

Хүмүүс: Сайн байна. Сайн байна.

Жао: Нөгөө чөтгөр. Чөтгөр тэр байна.

Эр: Энэний дараа нэг жүжиг байгаа. Нэр нь...

Жао: Чөтгөрийн бүжиг.

Эр: Эрхэм ээ, та сайн мэдэж байна шүү.

Жао: Жаахан  л... Би энэ дуурийг хэдэн удаа үзсэн.

Эр: Тийм  үү?

Жао: Гуравдугаар үзэгдэл дээр чөтгөрийн хаан...

Эм: Эзэгтэй, та юмаа унагаачихлаа.

Ю: Аан, гялайлаа.

Эр: Энэ авхай...

Жао: Тэгээд, чөтгөр дагинад дурлачихдаг юм. Хамгийн том нууц нь задарчихдаг. Дараа нь тайзан  дээр том хоосон толгой гарч ирнэ. Чөтгөрийн хаан идсэн бүх хүмүүсээ бөөлжөөд гаргачихдаг юм. Бүгдээрээ чөтгөр болчихдог. Эхнэр... Өө. Эхнэр? Хааччихав аа? Манай эхнэрийг хараагүй биз?

Эр: Эхнэрийг чинь мэдэхгүй ээ.

Жао: Түрүүн миний дэргэд зогсож байсан эхнэрийг маань...

Эм: Мэдэхгүй ээ, мэдэхгүй. 

Жао: Эрхэм ээ, эхнэрийг маань хараагүй биз? Цэнхэр өнгийн хувцастай.

Эр: Үгүй ээ.

Жао: Үсэндээ улаан хатгуур зүүчихсэн байсан.

Эр: Тийшээ явж байх шиг байсан.

Жао: Гялайлаа, гялайлаа.

Г: Надад мэдээлэл ирсэн. Би хийсэн бүхнийг чинь мэднэ. Миний үгэнд ор. Тэгвэл би нууцыг чинь хэнд ч хэлэхгүй. Тэгэхгүй бол... би чамайг Кайфены шүүхэд аваачина.

Ю: Ган мөрдөгч өө. Намайг гүтгэж байна. Мэдээлэгчтэй чинь нүүрэлдэж болох уу?

Г: Яагаад хүний үг ойлгодоггүй юм бэ?

Жао:  Манай эхнэрийг хараагүй биз? Цэнхэр өнгийн хувцастай, үсэндээ улаан өнгийн хатгуур зүүчихсэн байгаа.  

Эм: Хараагүй ээ.

Г: Чиний сэжигтэн байх үгүй хамаагүй. Миний дур гэж байна. Миний хэлснээр хий... Би тэр мэдээлэгчдийг олоод... цааш нь харууламз.

Жао: Эрхэм ээ.

Эр: За?

Жао: Эхнэрийг маань хараагүй биз? Цэнхэр өнгийн хувцастай, үсэндээ улаан өнгийн хатгуур  зүүчихсэн байгаа. Шар өнгийн бүстэй.

Эр: Эхнэр чинь юм уу?

Жао: Хаашаа явсан бэ?

Эр: Түрүүн тэр дуурийн ажилчдын агуулах руу явж байсан.

Жао:  Ойлголоо. Гялайлаа. Эхнэр. Эхнэр? 

Ю: Би... хүн алчихлаа.

Жао: Зүгээр үү?

Ю: Би... бие засах газар хайж байгаад... төөрөөд энд ирчихсэн. Ган Лиан миний араас  ороод ирсэн. Би өөрийгөө хамгаалах гээд үсний хатгуураараа хатгачихсан. Тэр  над руу дайраад байсан.

Жао: Үхчихлээ.

Ю: Би хүн алчихлаа. Явж хэргээ хүлээе.

Жао: Эхнэр... тэгж болохгүй. Энэ өөдгүй амьтан эмэгтэй хүмүүсийг хулгайлж, даргадаа аваачиж өгдөг. Тэрний дарга Цуй татвартай холбоотой. Байцаах газарт очих юм бол  бид өнгөрнө. Сая тэнд байгаа худалдаачин чамайг энд байгаа гэж хэлсэн. Бид гурвыг энэ агуулах руу орохыг харсан гэсэн үг. Маргааш тэрний цогцосыг олох юм бол хүмүүс шүүхэд мэдэгдэнэ.

Ю: Одоо яах вэ?

Жао: Энэ дээрэмчнээс болж чамайг шоронд оруулахгүй. Нэг арга бодож олох хэрэгтэй.  Нэг арга байж л таараа. Арга байж л таараа... Цогцос байхгүй бол хүн амины хэрэг байхгүй гэсэн үг.

Эр: Шидэт толгой байна шүү. Дотор нь их олон нууц байгаа.өөрөө шалгаад үзээрэй.

Эр: Дандаа л бид нар тэр тэнэг толгойг зөөх юм аа.

Эр: За явъя аа, явъя. Эхлээд явж  юм ууя... Хоёр аягыг өгчих.

Эм: За.

Эр: Тийм том толгой...

Жао: Эхнэр...  Очоод жүжигээ үзэж бай.

Ю: Хамт явъя.

Жао: Болохгүй ээ. Хамт явах юм бол гадаа байгаа хүмүүст сэжиг төрүүлнэ. Эндхийг надад даалгачих.

Ю: Яаж ганцаараа хийх юм?

Жао: Эхнэр, айх хэрэггүй. Би хавтаст хэрэгнүүдээс их олон хүн амины хэрэг, цогцос нуух аргуудыг  уншиж байсан. Хурдан яв.

Эр: Бид нарынх шиг бохир  ажил байдаггүй байх аа. Үнэхээр залхаж байна.

Эр: Больж үз. Толгойг хүргэж өгчихөөд тайзыг эргүүлэх ёстой шүү.

Жао: Эхнэр, тахиан зодоон  болж байна. Очиж харъя.

Эм: Тоншоорой.

Жао:  Тоншооч. Чанга тонш.

Эм: Сонго.

Эр: Сонгооч.

Жао: Хөөе. Хөөе.

Эр: Өнөөдөр яасан хүнд болчихов оо? Олигтойхон түлхээч. Би дийлэхгүй байна.

Жао: Хурдан яв.

Эм: Тоншоод өг.

Эр: Шөнө дунд болоход тамын хаалга нээгдэнэ.

Эр2: Юу хийгээд байгаа юм бэ?

Эр: Юу болоод байна аа?

Эр2: Яст мэлхий яагаад хоёр толгойтой болчихсон юм бол? 

Эр эм: Юу болоод байна аа? Нэг л өөр байх чинь? Хоёр толгойтой чөтгөр харж байгаагүй юм байна.

Эр: Чөтгөр яагаад хоёр толгойтой болчихов оо?

Эм: Харин тийм.

Эм: Чи тэр чөтгөрийг харж байсан уу?

Эр: Яст мэлхий яагаад хоёр толгойтой болчихсон юм бол оо?

Хүмүүс: Хөөх. Янзтай...

Эр: Шинэ түүх байна.

Хүмүүс: Тийм байна. Өөрчилчихсөн байна.  Сайн байна.

Жао: Эхнэр, би байна. Дагаад яв...

Эр: Кайфен шүүх...

Бичиг: Ван Фу, Кайфен шүүхийн ажилтан.

В: Дуугүй гэм. Хэрэг мөрдөх гэж ирсэн юм уу? эсвэл хэрэгтэнг сэрэмжлүүлэх гэж ирсэн юм уу? Ноёнтон... Энд нэг сэжигтэй юм болоод байна.

Бичиг: Гү Жэн.  

Гү: Юу тэр вэ? Кайфен шүүхийн мөрдөгч

В: Ган Лианыг энд, өнөө шөнө хэрэгтэн ирнэ гэсэн мэдээлэл авсан  гэж сонссон. Хэрэгтнийг өөрийн гараар баривчлах гэж байгаа гэсэн.

Гү: Ямар хэрэгтэн?

В: Мэдэхгүй. Одоохон. Тие Чи.

Эр: За.

В: Хүмүүсээ аваад энэ газрыг бүсэл. Хэнийг ч гаргаж болохгүй.

Эр: Мэдлээ. Хөөе. Та нар... Аяар гэм дээ.

В:  Ган Лиан хэрэгтнийг барьчих юм бол Байцаах газрын шинэ захирагч болно гэж байсан. Тэрнээс үнэхээр залхаж байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй.

Гү: Ажил  бол ажил. Хувийн асуудлаа холих хэрэггүй. Мэдэв үү?

В: За.

Гү: Ган Лианыг олоод ир.

В: Мэдлээ.

Ю: Юу болоод байна аа?

Жао: Юу идэж уудаг байна аа? Яасан ч хүнд юм. Эхнэр... зүгээр ээ. Гар чинь цус  болчихсон байна. Хурдан цэвэрлэ.

Эр: Бушуул. Бушуу...      

Жао:  Энд яагаад байцаах газрын хүмүүс ирдэг билээ?

Эр: Бушуулаач.

Эр:За.

В: Хачин юм даа. Ган Лиан алга болчихдог. Энэ хавиар сураглаж үзсэн. Нэг худалдаачин Ган Лианыг жүжигчдийн  агуулах руу ороод гарч ирээгүй  гэж хэлсэн. Энэ гэрч. Чиний түрүүн хэлсэн үнэн биз?

Эр: Үнэн.

В: Ган Лиан байсан гэдэгт итгэлтэй байна уу?

Эр: Гудамжинд худалдаа хийдэг бидэн шиг хүмүүс Ган мөрдөгчийг мэдэлгүй яах вэ.

В: Ноёнтон, тэгэхээр гурван хүн ороод, хоёр нь л гарч ирсэн. Ган Лиан... алга болсон. Ноёнтон, агуулахыг нэгжчихлээ. Ноцолдсон ул мөр алга.

Гү: Цус ч алга уу? 

В: Байхгүй.

Гү: Өөр хаалга байхгүй юу?

В: Хаалга, хана, дээвэр гээд  бүгдийг шалгасан. Ганц л хаалга байна. Ноёнтон. Бид энэ газрыг бүсэлсэн. Хэн ч гарч чадахгүй. Тэр  хоёр хүн энд байгаа.

Гү: Хайж ол. 

Хүмүүс: Дахиад. Дахиад. Дахиад... Цохиод унага. Дахиад цохь. Цохиоч. Тийм ээ.

Эр: Уран нугаралт, мөрийтэй тоглоом. Ид шид, сүүдрийн үзүүлбэр байнга болж байна. Сонирхолтой шүү. Орж үзээрэй.

Эр: Таны хэлсэн хүмүүсийг  олоод ирлээ.

В: Кайфэн шүүхийн мөрдөгч, Ван Фу. Кайфэн шүүхийн мөрдөгч Гү Жэн.

Гү: Нүүр чинь яагаа вэ?

Жао: Санамсаргүй юм мөргөчихсөн юм. Сүртэй юм биш ээ.

Ю: Тийм ээ. Болгоомжтой байхгүй.

В: Яагаад энд байгаагаа мэдэж байна уу?  

Жао: Мэдэ

В: Халуун биш байхад, яагаад хөлс чинь гарчихаа вэ?

Ю: Биеэрээ мөргөлдөх  юу нь сонирхолтой байдаг байна аа? Чанга чанга хашгичаад байсан. Хөлс чинь гарчихсан байна шд. Хурдан арч.

Жао: Чи мэдэхгүй байна. Бид нар хүүхэд байхдаа тэгж тоглодог байсан юм. Ингээд... Ингэж...

Гү: Нэр чинь хэн билээ?

Жао: Би Чүэшан гудамжинд  амьдардаг. Жао овогтын ууган хүү. Жао Бу Ёоу. Би хууль зүйн яаманд ажилладаг. Бичээчийн туслах. Би Кайфэн шүүхэд нэг удаа  юм хүргэхээр очиж...

В: Дэмий юм ярихаа боль.

Жао: Энэ миний эхнэр. Вэн Юүэ. Жижиг шүхэр зардаг дэлгүүр ажиллуулдаг.

Гү: Суу.

В: Суугаач.

Гү: Ган Лианыг мэдэх үү?

Жао: Мэдэлгүй яах вэ. Ган... Тэрнийг мэдэхгүй хүн байхгүй.

В: Та нарыг Ган Лиантай жүжигчдийн агуулах руу орохыг хүн харсан байна лээ. Жао эзэгтэй. Агуулахад орсныхоо дараа Ган Лианыг харсан уу?

Ю: Би бие засах газар хайж байсан. Хайж явахдаа агуулахын хажуугаар өнгөрөхөд хаалга нь нээлттэй байсан. Манай нөхөр  надад ид шидийн нууцыг ярьж өгдөг юм. Тэгээд би өнөөдрийн дуурийн нууц нь юу юм бол гэж бодоод... үзэхээр орсон. Нөхрөө гайхшруулах гэсэн юм.

Жао: Зөрүүд гэдэг нь.

В: Та тийшээ яах гэж очсон юм?

Жао: Эхнэр маань явчихаад ирэхгүй удаад байхаар нь хайж явсан юм. Эхнэр маань тэр агуулахаас их олон нууц олж илрүүлсэн...

В: Дэмий юм ярихаа боль гэсэн шүү. Та нарыг агуулахад орсоноос хойш Ган Лиан алга болчихоод байна. Та нар тэрнийг яасан бэ?

Ю: Ган мөрдөгчтэй би таараагүй шд.

Жао: Би ч гэсэн тэрэнтэй таараагүй.

Гү: Тайзны ар тал тайзан дээрхээс илүү сонирхолтой байсан уу?

Жао: Нууцыг нь мэдчихвэл дуурь сонирхолгүй болчихдог юм.

Гү: Та хоёр толгойтой чөтгөр мөн үү?

Жао: Би хоёр толгойтой чөтгөр биш ээ.

Гү: Хоёр толгойт чөтгөр гэж юу болохыг асуухгүй юм уу?

Жао: Хоёр толгойтой чөтгөрийг би харсан. Бүгдээрээ харсан шд.

Гү: Би жүжгийн багийнхнаас асуусан. Өнөөдрийн  жүжигт  хоёр  толгойт чөтгөр байгаагүй гэсэн.  Тэр чөтгөрийн дүрд өөр хүн тоглосон гэсэн. Ган мөрдөгч тэр чөтгөрөөс болоод алга болчихсон юм бол уу?

Жао: Тийм ч байж магадгүй. Ган мөрдөгч чөтгөрийн дүрд тоглосон юм бол уу.

Ю: Бу Ёоу, наргихаа боль. Чи харсан биз дээ? Юуных нь чөтгөр байдаг юм? Бид нар жүжиг үзэхээр ирсэн. Өөр юу ч мэдэхгүй.

Жао: Хөөе хөөе хөөе.

Гү: Өршөөгөөрэй. Ханцуй чинь яагаад норчихоо вэ?

Ю: Түрүүн бид хоёр хүмүүсийн дундуур явж байгаад хувинтай жимс мөргөчихсөн. Тэгээд ханцуйгаа зөгийн бал болгочихсон.

Гү:  Наалдахгүй л байна  даа.

Ю: Угаачихсан.

Гү:  Тийм болог. Өнөө шөнө бүгдэд нь хэцүүхэн шөнө болох нь.

В: Чимээгүй. Хэдэн цагийн өмнө... энд ноцтой хэрэг болсон. Кайфен дүүргийн байцаах газрын Ган  Лиан мөрдөгч алга болсон.

Хүмүүс:. Алга болсон?

В: Хоёр толгойтой чөтгөр, Ган Лианы алга болсон хэрэгтэй холбоотой.

Эм: Аймшигтай юм аа. Хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнийг шагнана.

Эр: Ган мөрдөгч алга болсон гэж байна. Харин ч сайн хэрэг байна.  Муу мэдээ. Муу мэдээ. Муу мэдээ.

Эр: Худалдаачид бүгд Ган мөрдөгчөөс айдаг.

Хүмүүс. Тийм ээ. Тэр үнэн шүү.

Эр: Эхнэр, охид ч гэсэн Ган мөрдөгчөөс зайгаа барьдаг.

Хүмүүс: Үнэн шүү.

Эр: Амаа мэдэж яриач. Юу ч тохиолдсон юм билээ? Үйлийн үр байх. Аан?

В: Хүн алга болчихоод байна.

Эр: Шагналтай гэсэн байх аа? Би харсан...

В: Харсаан?

Эр: Хөөе, бултчихлаа.  Сохор гэдэг нь худлаа байх өө.

Эм: Жүжиглэж байна.

В: Ноёнтон.

Гү: Харсан гэв үү?

Эр: Хоёр толгойтой чөтгөр багтай байсан. Багных нь цаана хэн байсныг мэдэхгүй. Гэхдээ...  тэр чөтгөрийг нэг эмэгтэй дагаж явсан.

В: Тие Чи...

Эр: Зам тавь...

Гү: Тэр мөн үү? Та юу харсан бэ?

Эр: Ноёнтон. Энд нэг юм байна...

Гү: Нэг бие, хоёр толгой. Түрүүний хараагүй хүн эхнэр чинь тэр чөтгөрийг дагаад усан тайз руу явж байхыг харсан гэж хэлсэн. Жао эзэгтэй, тэр чөтгөрийн дүрд хэн тоглосон бэ? Хэл.

Жао: Гү мөрдөгч өө. Би... би байсан юм.

Гү: Та хоёр толгойтой чөтгөр биш гэж хэлээгүй билүү?

Ю: Хөөе...

Жао: Өнөөдөр бид хоёрын  танилцсаны 15жилийн ойн өдөр. Би эхнэрээ инээлгэх гэж агуулахаас тэр хувцасыг хулгайлсан юм.

Гү: Ган Лиан эхнэрийг чинь дагаж байсан байж болох  уу? Эхнэрт чинь гар хүрсэн үү? Тэгээд та агуулах руу яарч ирээд, тэрнийг алсан.

Жао: Үгүй ээ.

Гү: Тэгээд та тэрний цогцосыг энэ баган дотор нуугаад, энэ хавьд хаясан байх.

Жао: Гү мөрдөгч өө. Та эндүүрч байн. бид хоёр Ган Лианыг хараагүй.

Гү: Тие Чи.

Эр:  Байна.

Гү: Хай. Ёроолд нь сайн  үзээрэй.

Эр: Бүгдээрээ усан дотор хай. Голыг нэгж...

Гү: Ван Фу.

В: За.

Гү: Ван байцаагч аа, битгий...

В: Та хоёр... Тэрийг аваадах. Доор нь юу байна.

Эр: Мэдлээ.

В: Юу байна?

Эр: Салют.

Гү:Салют байна. Юундаа сандраа вэ?

Жао: Би эхнэрээ баярлуулах гээд...

Ю: Жао Бу Ёоу. Дуугүй бай. Ган мөрдөгч алга болчихсон. Кайфэн байцаах газар хэрэгтнийг бариагүй байна. Бид нарыг золигт гаргах  гэж байх шиг байна. Бидэн шиг эгэл хүмүүс тэдний хувьд юу ч биш. Тэд нарт хамаагүй.

В: Хөөе. Амаа мэдэж яриарай. Кайфэний байцаах газрыг гүтгэхээ боль.

Ю: Ган  мөрдөгч ч гэсэн танай Кайфэний байцаах газрынх. Бид нарын дэлгүүрийг эвдэлж, сүйтгэж, дээрэлхэж мөнгө авдаг. Бид нарыг хүссэнээрээ цохиж, зоддог.

Хүмүүс. Тэр үнэн. Үнэн шүү. Тийм ээ. Яг үнэн... Кайфэний байцаагч нар дээрэлхдэг. Яг үнэн.

Ю: Хар л даа. Би худлаа хэлсэн байна  уу?

Жао: Эхнэр, одоо болно оо. Бүгдээрээ хуйвалдчихсан байгаа.

В: Чи, юу гэнэ ээ?

Хүмүүс. Тээр тэр хүн зодох нь...

Ю:Харж байгаа биз дээ, бид нарцыг золигт гаргах гэж байна гээд байхад.

Эр: Ичих нүүргүй.

Эр: Ган Лианаас болж гэмгүй хүмүүсийг буруутгаж байдаг.

Эр эм: Тийм ээ.

Эр: Ган Лиан манай ахын хөлийг хугалсан шүү. Кайфэний байцаах газар юу ч хийгээгүй.

Эм: Нэг нэгнийгээ хаацайлж байгаа юм.  Хэрэг тохох хүн хайж байгаа юм.

Хүмүүс: Яг үнэн. Зөв хэллээ.

Эр: Энэ байцаалт чинь хэзээ дуусах юм бэ?

Эр: Энэ хоёр ч өнгөрсөн байх аа.

Эр эм: Харин тийм ээ. Хөөрхий дөө.

Эр: Нэг нэгнийхээ хийсэн хэргийг нууж байгаа юм.

Эр эм: Яг үнэн. Тэгж байгаа  биз.

Эр: Ноёнтон. Нэгжиж дууслаа. Юу  ч олсонгүй.

Хүмүүс:. Тэднийг суллаач. Гэмгүй хүмүүсийг сулла. Гүтгэхээ боль. Тэд нар буруугүй.

Гү: Явъя.

В: Ноёнтон. Ингээд больчих юм уу?

Гү: Явъя аа.

Жао: Би... би тэр хувцасыг нь эргүүлээд өгчихнө өө.

Гү: 15жилийн ой... Өршөөгөөрэй.

В: Явцагаая.

Эр: явцагаая.

В: Хурдан явъя.

Хүмүүс: Хурдан гэртээ харьцагаа.  Одоо тар  тар.

Бичиг: Кайфэн дүүргийн байцаах газар.

Гү: Тие Чи.

Эр: За, эрхэм ээ.

Гү: Хүмүүсээ тараа.

Эр: Мэдлээ.

В: Саяны эхнэр нөхөр хоёр яах аргагүй сэжигтэй байна. Тэднийг яагаад явуулж байгаа юм?

Гү: Хүмүүсийн сэтгэлийг маш хурдан хөдөлгөж чадсан. Яагаад?

В: Ган Лианаас болоод. ...

Гү: Зартай  хүн. Тэрнийг  үхсэн гэдэгт итгэлтэй байна. Тэрнийг олохгүй бол алга болсонд тооцно. Ала болсон бол,  олтолоо хайх хэрэгтэй. Хайх хэрэгтэй.

Ю: Тавиарай.

****************

Жао: Хатгуур уушиг руу нь орж, дээшээ далийгаад... зүрхэнд нь орсон байсан. Шархнаас нь цус алдахгүй байсан. Харин ч цус нь цээжний хөндийд нь хурсан. Энэ аргыг мэргэжлийн хүмүүс ашигладаг.

Бан: Ах аа, бэр эгч ээ. босоорой. Өглөө болчихоод байна. Сонирхолтой юм даа. Хаашаа явчихсан юм бол?

Ж: Жао ноёнтон. Жао ноёнтон. Би байна. Жан Зэдуан. Би таны хэлсэн амины тухай бодож үзсэн. Зургийг өргөөндөө өдөржин сууж байхаар гадуур гарч амьд зүйл зурах хамаагүй дээр юм байна. Тэгвэл би сайжирч магадгүй.

Жао: Тийм ээ. тийм. Сайн байна.  Сайн хичээгээрэй.

Ж: Завтай болохоороо над дээр ирээрэй.

Гү: Ван Фу.

В: Ноёнтон.

Гү: Юу болж байна?

В: Шалгалтын цэг болгон дээр хүн байрлуулсан байгаа. Дарга нар яагаад Биан голыг хяна гэсэн юм бол оо?

Гү: Хий гэсэн бол хийхээс  яах вэ.

В: Мэдлээ.

Эр: Шурагаа буулга. Шурагаа хурдан  буулгаарай. Шурагаа буулга.

Эр: Завь гүүр мөргөх нь.

Эр: Шурагаа хурдан буулгаарай.

Эр: Завь гүүрийг мөргөх гэж байна.

Эр: Хурдан  буулга. Хурдан хурдан. Завиа эргүүл. Эргүүлээрэй. Завиа хурдан эргүүл.

Эр: Завиа хуран эргүүлээрэй, мөргөх нь байна.

Эр:  Завь  ирж байна.

Эр: Шурагаа буулгаач.

Эр: Бушуулаач ээ. Шурагаа буулга гээд байхад. Босооч

Эр эм: Юу болоод байна аа?

Эр: Олсоо сулла. Хурдлаарай... хурлан шурагаа бөхийлгө.

Эр: Хурдан хөдлөөрэй.

Эр: Зүүн тийшээ эргэ. Зүүн тийгээ эргүүл. Хурдлаарай.  Хурдан эргүүл.

Эр: Тэнд завь байна.

Эр: Хөөе. Холдоорой. Хурдан  холд. Холдооч ээ.

Эм:Холдоорой. Холд.

Эр: Шурагаа татаарай. Шурагаа сайн тат.

Эр: Олсноос бариарай.

Эр: Болчихлоо. Шурага буулгаад амжчихлаа.

Эр: Ашгүй доогуур нь гарчихлаа.

Эр: Арай гэж амжлаа.

Эр: Нөгөө завь чинь хааччихав аа?

Эр: Гэнэтхэн юун  манан гараад ирэв ээ?

Эр: Манан гэнэ ээ?

Эр: зөндөө манан байна. Гэнэтхэн зөндөө манан гараад ирлээ.

Эр: Хар даа, манан байна.

Эр: Хөөх, юу ч харагдахгүй байна.

Эр: Ийм их манан байдаг аа?

Эм: Тийшээ очиж харъя. Тийшээ...

Эр: Хаанаас манан гараад ирэв ээ. 

Эр: Юу ч харагдахгүй байна.

Эм: Харин тийм.

Жао: Юу болоод байна аа?

Эм: Тийшээ хар  даа.

Эр: Тэр юу вэ?

Эр: Тэнд нэг юм гялалзаад байна. Юу юм болоо?

Эм: Сайны дохио байх.

Эр: Сайны билэгдэл байж таараа.

Хүмүүс: Энэ лав  сайны дохио байх аа. Эзэн хааны сайхан сэтгэлийн хариу байх. Манай улсын сайн сайхныг билэгдэж байгаа юм.

Эм: Энэ сайны тэмдэг үү? 

Эр: Бид нар ч азтай юм аа.

Хүмүүс: Сайны тэмдэг байж таараа. Ийм юм харж байгаагүй юм байна.

Эр: Энэ юун чимээ вэ? Тэр юу вэ?

Эр: Хүн хашгирах шиг боллоо.

Хүмүүс: Цогцос байна. Цогцос байна. Цогцос. Аллага.  

Өг эр: Сон гүрэн хамгийн баян чинээлэг улсуудын нэг байсан. Хятад улс саяхан 144цаг дамжин өнгөрөх, визагүй зорчих зөвшөөрөл өгсөн. Сон гүрэн олон төрлийн худалдаа наймаа явуулахыг дэмждэг байсныг мэдэх үү? Тэр үед Хятад улс маш хурдацтай хөгжиж байсан. Эдийн засаг сайн  байсан болохоор төрд их хэмжээний мөнгө цуглардаг байсан. Усан онгоц болон дарвуулт онгоцны технологи хөгжихийн хэрээр тоо томшгүй олон гадаадын иргэд бизнес эрхлэхээр ирдэг байжээ. Энэ үед Хятадын бизнес цэцэглэн хөгжиж байсан юм. Эдийн засаг судлаач Ангус Маддисон Сон гүрэн боомт,  гадаад худалдааны хөгжилд маш том хувь нэмэр  оруулсанаар боомт болон гадаад худалдаа  сайжирч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 22,7%-д хүрсэн гэсэн таамаг гаргасан байдаг. Хятад улс Сон гүрний үед маш алдартай байсан гэж хэлж болно.

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home