Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Эм - Маша тэд ярьсан бол маргааш ч гэсэн бүтэх байсан. Бид өглөөний цайгаа ууж байна. тэднийх цонхолсон юм байх. Манай ажил ч гэсэн тэр чигээрээ нурсан. Тийм ээ, бассейнтэй байсан хойшилчихсон. Юу хаашаа шилжээд байгааг нь ойлгохоо байлаа Машунь. Би одоо, Даня чи яаж байна аа? Маргааш, бурхан минь маргаша гэхэд хамаг юм баларлаа. Маша би оройхон яръя, дахиад цагаа тохиръе, ярилцъя. Самаргүй биз дээ?
Эм2 - Тийм ээ.
Эм - Бид самар идэж болохгүй.
Эм2 - Бид авчихсан, бүү санаа зов.
Эм - Маша гэхдээ би 8-аас өмнө гэртээ харьж чадахгүй. Бид дэглэм сахидаг. Юу? Ингэж л амьдарч байна... Чи яасан? Яасан бэ, алив.
Хүү - Ээж ээ, яасан бэ?
Эм - За одоохон хүү минь.
Хүү - Ээж ээ...
Эм - За одоохон хүү минь, одоохон. Хаашаа орчихов оо? Май, уугаарай хүү минь, уучих.
Хүү - Ус байхгүй юмуу?
Эм - Одоохон, одоохон.
Эр - Хөөе.
Эм - Уугаарай.
Эм2 - Уучлаарай гэхдээ би өөрөө шалгасан, энд самар байхгүй.
Эм - Та нарыг шүүхэд өгнө. Тэнэг юмнууд, бүгдээрэнг чинь...Май өөрөө амсаад үз. Явж түргэн дууд. Одоо зүгээр ээ хүү минь, амьсгалаарай, амьсгал, амьсгал, амьсгал.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Бичиг 2-р сезоны 8-р анги.
Ар - Хүйтэн байна.
Эр - Май.
Ар - Матвей. Матвей.Чи хаашаа алга болчихов оо?
Эр - Артём Саныч та сайн байна уу.
Ар - Айн, сайн уу. Танаас цэвэр ахуйн зүйл асууя. Барилга дээр яг ийм өөр вагончик байхгүй биз? Гэхдээ шүршүүр нь ажилладаг, хаалганууд нь онгойдог.
Эр - Ер нь би танд хамгийн сайныг нь өгсөн. Өөрийнхийгөө өгсөн ч гэж хэлж болно. Зөвхөн шоу румд худалдах зориулалттайнууд байгаа.
Ар - Тэр чинь хаана юм?
Эр - Та яах гээв, тийшээ оруулахгүй.
Ар - Зүгээр ээ, би тохиролцож чадна. Соёлтойгоор.
Эр - Хөөе хаачих нь вэ, Иваныч та хаашаа яваад байна аа?
Ар - Миний цонхыг буцаагаад өгөөч... Новш юмаа.
Мат - Босс оо...
Ар - Чи хаашаа алга болчихов оо? Дуудаад байхад...
Мат - Би хүнс худалдаж авсан юм. Өөрийнхөө мөнгөөр. Манайд офисын зардал гэсэн хэсэг байхгүй ш дээ.
Ар - Сүүлийн үед чамайг их даварч байна гэж хэлээгүй билүү.
Мат - Би өсөж байна.
Ар - Алив онгойлгооч.
Мат - Таныг удаан ажигласан туршлагаас харахад таныг сүүлийн үед хямралд орсон гэж дүгнэмээр байна.
Ар - Чи туслах юмуу үгүй юу?
Мат - Тийм ээ, одоохон. Аан гээч, ингэхэд та өөр найз бүсгүйтэй болох уу? Хариу өгч байх дуулгавартай бүсгүй. Би танд тусгай программ татаад өгье.
Ар - Өөртөө өөр бүсгүй олж ав.
Мат - Би сэтгэл судлаач, зөвхөн зөвөлгөө өгдөг дагах албагүй.
Ар - Чи юу гэх гээд байна?
Мат - Артём Стрелецкийн офис байна. Тийм ээ, намайг Матвей гэдэг.
Ар - Чи хэнтэй яриад байна? Хаачих нь вэ? Чи хаашаа яваад өгөв өө? Чи онгойлгохт юмуу үгүй юм уу?
Мат - Босс оо тантай яръя гэнэ, холбооноос. Би явж багаж авч ирье.
Ар - За. Намайг дахиад юунд буруутгаж байна?
Эм - Сайн байна уу, үгүй ээ, үгүй холбооны Надежда байна. Та намайг ямар нэг зүйлд буруутгана гэж бодоогүй биз дээ?
Ар - Үгүй ээ, огт тэгж бодоогүй. Тэгэхэд та намайг хамгаалсан. Би юм гуйх гээд, энэ таны чиглэл биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ нэг асуудлыг шийдэхэд оролцвол сонирхолтой байх болов уу.Танд бас үйлчлүүлэчид.
Мат - Нааш нь өгчих би дамжуулаад өгье. Баярлалаа.
Эм - Тэр хүн хуульч, гэр бүл нь том асуудалтай болсон. Одоо гэрлэлтээ салгах гэж байгаа. Таны бодлыг сонсмоор байна.
Ар - Түүнийг ямар нэг зүйлд сэрдэж байна уу? Тэгэгүй бол над руу ярихгүй байх байсан.
Эм - Түүнийг бол үгүй, гэхдээ. Та өөрөө шийдээрэй. Мэргэжлийн бус сонсогдох байх гэхдээ би зөн билигт илүү найдаж байна.
Ар - За би ойлголоо.
Эм - Тэгвэл 3 цагт уулзах уу? Та хаягаа явуулаарай бас нэг гуйлт байна, Артём тэр хүнийг нүцгэн эсвэл цус нөжтэй бас муухай хувцастай угтаж авахгүй байхыг хичээгээрэй. Тэр маш чухал хүн шүү. Тохирох уу?
Ар - Хэцүү болзол байна гэхдээ би хичээе.
Эм - Баярлалаа.
Ар - Матвей.. Матвей.
Мат - Босс оо...
Ар - Матвей худалдааны офис руу гүйгээд ир. Бидэнд маш хямдхан шоу руум өгөөч гэж гуй. Ганцхан чи л чадах даалгавар, алив салхи мэт гүйгээд ир.
Мат - Босс оо, та өөрөө гүйгээд ирээч. Юу чаддагаа харуул, харин би хаалга засаж байя.
ххх
Эм - Өдрийн мэнд, та хэнтэй уулзах уу, цаг асван уу?
Ар - Би цаг аваагүй гэхдээ тохиролцоно гэж найдаж байна.
Эм - Тэгвэл би танд туслая, та хэдэн тоотод орохоо мэдэх үү?
Ар - Тийм ээ мэднэ. 2-р корпус, хамгийн дээд давхарт.
Эм - 2 гэнээ?
Ар - Тийм ээ.
Эм - 230 кв метр, хоёр тал руугаа харсан цонхтой, зөв үү?
Ар - Яг онож хэллээ.
Эм - Би танд хийгээд өгье, та ямарт нь дуртай вэ? Таныг хэн гэдэг билээ?
Ар - Артёмушка.
Эм - Арина, маш таатай байна Артёмушка.
Ар - Хонгор Аринушка надад хэлээч, танайд шоурум байгаа юу? Тохижуулсан бэлэн байр, үзэх гэсэн юм.
Эм - Байгаа, би таныг оруулада өгье.
Ар - Болж байна. 3 цагийн дараа би хамаатантайгаа ирье, тэр бас танай байрыг үзье гэсэн юм. Гэхдээ тэр аутист. Гадны хүн байхаар шийдвэр гаргаж чаддаггүй юм. Би өөрөө байрыг нь үзүүлж болох уу?
Эм - Ер нь бол болох л байх. Яагаад үгүй гэж. Таалагдаж байна уу?
Ар - Угаалгын өрөөг үзүүлээч.
ххх
Эм - Таныг мэргэжилтнүүд хүлээгээд байна. Та уулзалт товлочихсон байсан, тэд хагас цагийн өмнө яваад өгсөн. Харин та утсаа авахгүй.
Ник - Тэгээд юу гэж?
Эм - Юу ч бишээ, гэхдээ тэд дахиж тантай ажиллахгүй гэсэн. Цай уух уу?
Ник - Аан гээч, би аль эртнээс чамд хэлэх гэсэн юм. Чи, чи яагаад байнга надад юм санал болгоод байдаг юм бэ? Яах гээд тэнд нааш цаашаа холхиод байдаг юм бэ? Надад чухал чухал юм яриад л. Надад юу ч санал болгох хэрэггүй. Хэрэгтэй бол би өөрөө тийшээ очоод хэрэгтэй бүхнээ авчихна. Эсвэл хэн нэгнийг доош нь хиймэгц хүссэн бүхнийг хийгээд өгчихнө. Ойлгомжтой биз дээ?
Эм - Ойлгомжтой.
Ар - Сонирхолтой байна, хэн бэ?
Ник - Хэн ярьж байгааг мэдсэнгүй гэж үү. Битгий миний офисын энүүгээр эргэлдээд бай. Ярилцмаар байгаа бол ярилцъя. Нүүр тулж уулзъя. Хүрээд ир.
Ар - Тохирлоо, гэхдээ чи ирнэ. Чиний офистой муу дурсамжууд холбоотой. Чамд ч гэсэн тэнд байх хэрэггүй гэж зөвлөе. Өнөөдөр орой уулзъя, хаягийг нь явуулна.
ххх
Ар - Орж болох уу?
Даш - Биднийг тоож ирэхээр шийдээ юу?
Ар - Далд дайсагналаа нуух гэж ичингүйрч бас догдолж байна уу? Чиний хувьд хэтэрхий энгийн байна.
Даш - Би үргэлж хэнтэй ярьж байгаагаа мартах юм.
Ар - Кирюша яасан?
Даш - Цэцэрлэгтээ байгаа. Кофе уух уу?
Ар - Дуртайя ууя.
Даш - Ойрхон явж байгаад ороод гаръя гэж бодлоо гэж хэлэх үү?
Ар - Үгүй ээ, би зорьж ирлээ.
Даш - Шүдээ яачихав?
Ар - Уначихсан.
Даш - Баяр хүргэе.
Ар - Чи түүнийг зоддог уу?
Даш - Юу?
Ар - Аав чамайг хүүхэд зоддог гэсэн.
Даш - Юу гэнээ? Итгэлтэй байна уу, би юу? Одоо чи аавтайгаа ярилцдаг болсон уу? Сайн байна. Баяр хүргэе. Би амьдралдаа нэг ч гэсэн сайн үйлс хийж. Хоёр сайхан хүнийг эвлэрүүлсэн.
Ар - Даша,би чамайг буруутгах гэж ирээгүй. Зүгээр л нөхцөл байдал хэр ноцтой болсоныг ойлгох гэж ирсэн. Чамд хэрэгтэй бол би хүүтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч болно.
Даш - Чи маш өгөөмөр хүн юм. Гэхдээ хэрэггүй ээ, бид.. бид болоод байгаа.
Ар - Даша, чи одоо хүнд байдалд байгага харж байна тэгээд...
Даш - Битгий надад заагаад бай. Яв, кофе өгч чадахгүй.
ххх
Эм - Өдрийн мэнд, та...
Ар - Ариночка, над дэрэ ирж байгаа юмаа.
Дим - Дмитрий.
Ар - Артём, мат таатай байна, уучлаарай. Дээшээ гарцгаая.
Дим - Тийшээ юу?
Ар - Нөгөө аутист.
Эм - Ойлголоо.
Ар - Ороод сууна уу. Би танд кофе авчихсан.
Дим - Үгүй ээ, баярлалаа. Даралт ихсээд байдаг юм.
Ар - За яахав, би хоёр аягыг уучихъя. За яриад байгаарай.
Дим - Манайд ноцтой нөхцөл байдал үүсээд байна.
Ар - Маш сайн, энгийн зүйлс надад хэрэггүй.
Дим - Товчхондоо би салж байгаа. Ерөнхийдөө эхнэр бид хоёр таарамжгүй харилцаатай болсон.
Ар - Тодруулаач, та түүнийг зоддог уу? Тэр таныг зоддог уу? Та сэтгэл санаагаар дарамталдаг уу эсвэл тэр таныг дарамталдаг уу?
Дим - Үгүй ээ, огт тийм биш. Гэхдээ тэр надад хэлж байсан.. гар хүрсэн гэсэн. Гэвч тийм юм байхгүй.
Ар - Өөрийгөө жирийн хүн гэж боддоггүй хүчирхийлэгч байхгүй.
Дим - Аан гээч, надад таныг сэтгэл судлаачдын холбооноос сайн мэргэжилтэн, харилцааг сэргэээж чадна гэж хэлсэн. Гэтэл та намайг шууд л бурутгаад эхэллээ.
Ар - Та салж байгаа юм бол харилцаагаа сэргээх ямар хэрэгтэй юм?
Дим - Би хүүхэдтэй. Бид хоёр хүүхэдтэй.Тахир дутуу. Маш олон гажуудалтай, дархлаанаас авахуулаад үе мөч хүртэл. Аавтай нь үлдээх боломж бага гэдгийг ойлгож байна. Манай хууль өөр, гэхдээ ядаж сайн дураараа уулзуулдаг болгочихвол...
Ар - Үүнийг шүүх шийднэ, тэд уулзах хуваарийг гаргана. Уучлаарай.
Дим - Та тэрнийг мэдэхгүй байна, шүүх ба шийдвэрийг нь огт тоохгүй. Тэр өөрийнхөөрөө шийднэ, үргэлж тэгдэг байсан. Би өөрийнхөө хүүхэдтэй уулзах гэж цагдаа нартай гүймээргүй байна.
Эм - За яаж байна? Миний туслалцаа хэрэгтэй юу?
Ар - Ариночка, би таны сайн мэргэжилтэн гэдгийг мэднэ. Гэхдээ бид өөрсдөө аргалчихъя. Тэр алимны харшилтай юм.
Дим - Би одоо яах вэ?
Ар - Цаг товло, та, эхнэр чинь бас хүүхэд.
Дим - Тэр бүтэхгүй ээ. Хэнийг ч хүүхдэд ойртуулдаггүй.
Ар - Хаягийг нь, утсыг нь, байршлыг нь өгөөрэй. Ажилдаа орцгоое.
ххх
Эм - За гүйцээ, 15 минут болчихлоо, май.
Хүү - Ээж ээ...
Эм - Дахиад даралт чинь ихсээсэй гэж хүсч байна уу? Өрөөндөө ор, алив ээ, алив, алив.
Ар - Сайн байна уу.
Эм - Сайн уу.
Ар - Намайг Артём Александрович гэдэг, би асрамжийн газрын ажилтан.
Эм - Бид дуудаагүй.
Ар - Бид өөрсдөө ирдэг юм. Та салж байгаа тухай мэдээлэл ирсэн. Та өвөрмөц хүүхэдтэй. Үүсээд байгаа нөхцөл байдалд хүү таатай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Орж болох уу?
Эм - Тийм ээ...
Ар - Баярлалаа.
Эм - Хүлээгээрэй, одоохон, байзаарай. За тэгээд.. хүнс хангалттай, эм хангалттай. жисм байна, манайх дулаахан, тохилог. Танд юм харуулах ёстой юу, би ойлгохгүй байна. Юу вэ?
Ар - Хүүхдийг харах хэрэгтэй.
Эм - Хүү одоо амарч байгаа.
Ар - Зүгээр ээ, би саад болохгүй. Тэр эрүүл саруул байгааг шалгаад гүйцээ. Бүх зүйл өмнө нь авсан оношийн дагуу. Тэр энд байгаа юу?
Эм - Хүлээгээрэй, юун онош вэ? Бид ч юу ч өгөөгүй, юу вэ?
Ар - Тийм үү? Сонирхолтой юм, манайд бүртгэгдсэнээр тахир дутуу хүүхэд.
Эм - Шал утгагүй юм, алив та хүлээгээч...
Ар - Сайн уу. Намайг Артём гэдэг.
Хүү - Сайн байна уу.
Эм - Миний хүү жирийн биш, гэхдээ тахир дутуу гэдэг арай... Би 7 сартайд нь төрүүлсэн. Сургуульдаа хэвийн сурч байсан, тийм үү. Хүү нилээн ноцтой нөхцөл байдалд амьдарч байсан. Бид хоёр аавтайгаа зарим нэг асуудалтайг ойлгоорой.
Ар - Зодож доромжилдог байсан уу? Цалингаа өгдөггүй байсан уу?
Эм - Хүүхдийн дэргэд болно гэж үү?
Ар - За тэгвэл гарцгаая.
Эм - Одоохон...
Ар - Та нөхөртэйгөө яасан юм?
Эм - Жишээ нь энэ байна.
Ар - Юугаар ингэсэн юм?
Эм - Гарт таарсан зүйлээрээ. Жишээ нь энэ бол лааз онгойлгодог хутгаар. Манай найзууд өмнө нь бид хоёрыг сайхан гэр бүл гэж боддог байсан. Ойролцоогоор жилийн өмнө тэр огцом өөрчлөгдсөн. Өөр хүүэхнтэй ч болсон байх.
Ар - Өөр хүүхэнтэй болсон эрчүүд ихэвчлэн өмнөх эхнэрээ юмаар зүсдэггүй.
Эм - Би мэдэхгүй ээ, би сэтгэл зүйч биш. Би зүгээр л хүү маань эрүүл байгаасай гэж хүсч байна. Бас өөрөө аюулгүй баймаар байна. Даня аавтайгаа уулзахаар даралт нь ихэсдэг, ойлгож байна уу?
Ар - Яг энэ сорви, хэзээ яаж бий болсон бэ?
Эм - Энэ үү, яг энэ сорви бол, бид хоёр салж байхад олсон. Би сууж байсан тэр орж ирсэн. Миний царай таалагдаагүй юм байх.
Ар - Та түүн рүү хараад сууж байсан уу?
Эм - Энэ ямар хамаатай юм?
Ар - Надад харуулаач.
Эм - Юу, яаж сууж байснаа юу?
Ар - Тийм ээ.
Эм - Ингээд сууж байсан.
Ар - Болж байна. Тэр яаж цохисон?
Эм - Ингэж. Яасан?
Ар - Би бол та та бол тэр, харуулаарай.
Эм - Яг ингэж.
Ар - Та сайн санаж байна уу?
Эм - Сонсооч, таны гарыг зүссэн бол та сайн тогтоож авах байсан уу?
Ар - Би юу, би тогтоож авах байсан.
Эм - Ингэхэд та намайг ямар нэг зүйлд бурутугах гээд байна уу?
Ар - Яалаа гэж, би таныг зөвхөн хүүхдийнхээ эрх ашгийн төлөө явж байгааг мэднэ. Онцгой хүүхдийг хүмүүжүүлэхдээ эрүүл ухаантай байна гэдэг хэцүү. Тэр тусмаа нөхөртэйгөө мудалцсан үедээ. Харин энэ хэнийх вэ?
Эм - Минийх.
Ар - Танд жор бичиж өгсөн үү эсвэл өөр өөртөө авчихсан юмуу?
Эм - Анн гээч, та асрамжийн газрынх юм бол тэр ажлаа хийгээч. Миний юу уудаг нь танд огт хамаагүй.
Ар - Би маш сониуч ажилтан.
Эм - Ингэхэд таны үнэмлэхийг харж болох уу?
Ар - Болно, би одоо машинаасаа аваад ирье.
ххх
Мат - За босс оо.
Ар - Моть, супер баатарт шинэ даалгавар өгье. Надад хүүхдийн эрүүл мэндийн карт хэрэгтэй байна. Хэзээ ямар онош тавьсаныг дэлгэрэнгүй олж ав. Овог нэрийг нь одоо явуулъя.
Мат - За, гэхдээ эхлээд хаалгаа засаадхая.
Ар - Мотя битгий давраад бай. Би өөр туслах олоод авчихна шүү. Хотод залуус олон боловч сайн сэтгэл зүйчид маш цөөхөн.
Мат - За, би одоохон олъе.
Ар - Бас нэг юм Мотя, өнөөдөр надтай хамт яваарай. нэг нөхригй гаргаж өгөх хэрэгтэй.
Мат - За би гарлаа... Чөтгөр ав.
ххх
Ник - Тэгээд тэр хаана байна?
Мат - Хүлээж байгаа. Намайг дагаад яваарай... Орно уу.
Ник - Хэдэн давхар вэ?
Мат - За одоохон.
Ник - Эвтэйхэн газар уулзаж ярилцаж болдоггүй юмуу, айн? Кафе эсвэл офисд ч юмуу.
Ар - Дээвэр дээр илүү бэлэгдэлтэй гэж бодоод. Бээлий аваад хүрээд ир, бие халаах хэрэгтэй.
Ник - Яах гэж?
Ар - Хоёулаа учраа ололцох хэрэгтэй. Чи тийм төрлийн хүн.
Ник - Чи надтай зодолдохоор шийдсэн үү?
Ар - Би үүнийг халз тулаан гэвэл илүү таалагдана.
Ник - Эхний үед толгой чинь тасарч унана.
Ар - Сайн л биз, тэгээд ч чи зогсох хэрэггүй цаг алдаад байна.
Ник - За яахав.
Эр - Би үзвэл дээр бишүү?
Ник - Үгүй ээ хэрэггүй. За чи өөрөө санаачилсан шүү.
Ар - Чи яагаад түүнийг алсан юм? Ахын чинь сүйт бүсгүй түүний алуурчинтай унтаж байгаа нь таалагдаагүй юу?
Ник - Новш чинь үнэнээ хэлж байх шив.
Ар - Новш гэж. Муугүй шүү. Би чиний өшөө авч байгааг мэднэ. Тэр чиний ахаас урвасан гэж бодож байна уу, тийм үү? Тэр өөр юу хийсэн?
Ник - Тэр өөр юу чадах юм? Нохой нохойн үхлээр үхсэн.
Ар - Чи тэрнийг яаж алсан, хэлээч.. Чи дараа нь сэтгэлийн таашаал авч чадсан уу? Сэтгэл чинь амарсан уу?
Ник - Муу нохой чи надаас юу хүсээв? Юу гээд дэмийрээд байгаа юм? Чи ахыг маань аслан, чамаас болж ээж үхсэн. Чи надаас юу хүсээв?
Ар - Чи тэрнийг яаж алсан, чи тэрнийг яаж алсан бэ?
Мат - Сонсооч, салгах юм бишүү?
Эр - Дуугүй зогсож бай.
Ар - Чиний ээж надаас болж үхээгүй. Тэр ахыг чинь алсан. Дараа нь дээвэр дээрээс үсэрсэн.. Чи үүнийг мэдэж байсаныг би мэднэ. Үүнийг хүлээж авах хэцүү... Гүйцээ. Болсон, гүйцээ.
Ник - Тэр тэгэх ёсгүй байсан. Ээж тэгэх ёсгүй байсан юм. Чи түүнийг уучлах байсан уу? Ээж ээ яах гэж? Ээж ээ... Би одоо ч ойлгохгүй байна. Тэгэх ямар хэрэгтэй байсан юм бол? Хүний ёсоор зүгээр ярилцаж болно ш дээ. Надад хэрэггүй ээ, хэрэггүй.
Ар - Чи ярилцаж чадахгүй байсан. Бээлийтэй бас дүрэмтэй бол намайг шууд алчихгүй гэдэгт итгэж байлаа.
Ник - Одоо тэгээд цаашид бид яах ёстой вэ? Нөхөн төлбөр авах уу?
Ар - Үгүй ээ. Чи ялгаагүй хохирогч, юун нөхөн төлбөр?
Ник - Би тэртэй тэргүй чамайг үзэн ядаж байна. Уучлаарай.
Ар - Энэ хаашаа ч алга болохгүй. Хүний тархи маш ноцтой зүйл. Бидний сэтгэл хөдлөл нэмэргүй гэдгийг бид ойлгосон ч хянах боломж байдаггүй.
Ник - Баярлалаа.
Ар - За.
Ник - Чамд ямар нэг юм хэрэгтэй бол...
Мат - Баярлалаа.
Ник - Би чамд өртэй гэдгээ ойлгож байна. Тэгэхээр...гэвч би Лераг алаагүй.
Ар - Би аль хэдийн ойлгосон. Ингэж загнахгүй байх байсан.
Ник - Тэр мэдээж өлөгчин байсан, гэвч би алаагүй.
Ар - Тэр чиний одоо ойлгосныг Лера өмнө нь ойлгосон байсан. Илүү ч үгүй дутуу ч үгүй.
Ник - Би түүнд хуруугаа ч хүргээгүй.
Ар - Тэр ч муу шүү.
Ник - Тийм үү, яагаад?
Ар - Яагаад гэвэл хэн нэгэн хүрсэн л байна. Миний хувилбарууд дуусчихлаа. Чиний мөрдөгч одоохондоо юу ч олж мэдээгүй.
Ник - Би түүнийг чамайг хянаж бай гэж идэвхжүүлсэн.
Ар - Энэ чинь бүр ч муу, яагаад гэвэл тэр ямарч хэрэггүй зүйлд хамаг хүч, цагаа зарцуулсан. Гэхдээ би чи яаж үүнийг засаж чадахыг мэдэж байна.
Ник - Тийм үү. Яаж?
Ар - Би тэр хэргийн нотлох баримтуудыг үзмээр байна. Сайн гуйвал хальт харахыг зөвшөөрөх болов уу, юу гэж бодож байна?
Ник - Сайн гуйвал болноо.
Ар - Гуйгаад өгөөч, маш хэрэгтэй байна. Чи ирээрэй, над дээр биш юмаа гэхэд өөр сэтгэл зүйч дээр оч. Үүнийг засах хэрэгтэй тэгэхгүй бол чи өөрийгөө идэж дууслаа.
Ник - Пөөх би чиний шүдийг хуга цохичихож.
Ар - Үгүй ээ, чамаас өмнө болсон явдал.
Ник - Харамсалтай. Ингэхэд надад сайн шүдний эмч байгаа. Андрюша түүн рүү залга даа. Пётр Сергеевич рүү ярь. Явцгаая, чамайг эмчилье.
ххх
Мат - Өглөөний мэнд... Чөтгөр ав, гэрэлд та илүү муухай харагдаж байна.
Ар - Гэвч шүднүүд маань махчин загасных шиг. Чи намайг магтах гэж сэрээсэн үү эсвэл өөр юм байна уу?
Мат - Эмнэлэгт үзүүлэхгүй юмуу?
Ар - Хэрэггүй ээ, нохой шиг л эдгэрчихнэ. Чи яах гэсэн юм Мотя?
Мат - Тэр таныг ёстой нэг...
Ар - Одоо болоо юм бишүү.
Мат - За за, та намайг хүүхдийн картыг олмогц хэлээрэй гэсэн. Цахим карт, нилээн ноцолдлоо.
Ар - За алив.
Мат - Би харсан, маш их юм байна.
Ар - Мотя, чи эмчийн нууц гэж зүйл мэдэх үү? Картыг нь ол гэснээс унш гээгүй.
Мат - Дахиад буруу юм хийчихсэн үү? За яахав.. Таны кофе, ууна уу.
Ар - Баярлалаа, зөвшөөрч байна, чи мундаг. Сонирхолтой юм. Гэвч бидэнд захиргааны нэгжийн хүнд зэвсэг хэрэг болно.
Мат - Май.
Ар - Стрелецкий байна, хүүхдээ эргүүлж авах гэсэн үйлчлүүлэгтэй холбоотой. Сайн байна уу, түүнд цагдаагийн тусламж хэрэг болох нь байна. Гэхдээ би бүгдийг хяналтандаа авна.
ххх
Эм - Зиак. Дуустал нь идээрэй... Эмээ уу. За алив ээ, би байнга чамас гуйх юмаа, алив ээ.
Ар - За сайн байна уу.
Эм2 - ПДН орж болох уу?
Эм - Та яах гээв?
Эм2 - Хүүхдийг түр авах баримтжуулалт.
Эм - Авна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Байзаарай, ямар учиртай юм бэ?
Эм2 - Хорооны шийдвэрт үндэслэсэн, дараа нь шүүх болно.
Эм - Юун хороо, надад юу ч хэлээгүй. Яагаад...
Эм2 - Дахин хэлье, түр шийдвэр гарсан. Яг одоо баримтуулж байна. Хүүхэд хоол идсэн үү? Идэж байгаа бололтой.
Эм - Байзаарай түүнийг хааш нь, аав руу нь уу? Хүүг аавд нь өгч болохгүй, тэр хүүд ямарч эм өгдөггүй. Дахиад өвчин нь хөдөлчихнө ш дээ.
Ар - Ямар сонирхолтой юм бэ. Хүүхэд эрүүл гэчихээд, авч явна гэхээр шууд шинэ өвчин гараад ирдэг. Картан дээр нь хүртэл баахан оношнууд. Аав д нь тахир дутуу хүүхэдтэй зовж байна гэдгээ харуулахад маш тохиромжтой.
Эм - Би ойлгохгүй байна, байзаарай яагаад? Түүнийг хааш нь, би...
Ар - Эхлээд эмчийн үзлэгээр оруулна. Дараа нь би түр авна.
Эм - Эмчийн үзлэгээр яах юм? Энэ бүхнийг та хийжээ? Та, би таныг булшилна. Би таныг.. би таныг...
Эм2 - Эмэгтэй, тайвширч үз. Хэрүүл хийхгүй салцгаая. Хүүхдэд эд зүйлсийг нь бэлдээрэй.
Эм - Эд зүйлс гэнээ? Эд зүйлс, тийм ээ.. Одоохон, одоохон хүү минь.. одоохон...
Ар - Сайн уу.
Хүү - Сайн байна уу.
Ар - Намагй Артём гэдэг сэтгэл зүйч. Санаж байна уу? Чамд нэг санал тавъя, өнөөдөр чи түр хичээлээсээ чөлөө авчих.
Хүү - Тэгээд хаашаа явах гэж?
Ар - Одоохондоо манайх руу, дараа нь чи өөрөө шийднэ.
Хүү - Би танихгүй хүнтэй хамт явж болохгүй.
Ар - Огт болохгүй гэж үү? Тоглоомтойгоо бол яах уу? Манайд некстген байгаа шүү.
Хүү - Нексген гэнээ?
Ар - Тийм ээ, шулуухан ярилцъя, яг эрчүүд шиг. Чиний зөв өө, явж болохгүй. Гэхдээ би тийм ч огт танихгүй хүн биш. Тэгээд ч чи үргэлж гар утастай байна. Хүссэн цагтаа аав ээж рүүгээ ярьж болно. Аав ээж рүүгэ, хүссэн цагтаа. Тохирох уу?
ххх
Эр - За.
Эм - Адгийн шаар. би чамайг хэзээч уулахгүй. Чи ойлгосон биз?
Эр - Юу гэнээ?
Эм - Надаас хүүг хүчээр авахаар шийджээ. Би чамайг шоронд суулгана. Чи үхдэл болсон.
Эр - Хэн авсан гэж? Юу болоо вэ, Таня?
Эм - Новш.
ххх
Ар - Ариночка...
Мат - Баярлалаа.
Ар - Сүүлийн даалгавар. Хүүхдэд байрыг үзүүлчихээд авъя.
Эм - Хүүхэд гэнээ, за орцгоое, би үзүүлье.
Ар - Аан үгүй ээ, баярлалаа. Мотя ахтайгаа танилцсан уу, түүнд байр маш их таалагдсан. Тийм үү?
Мат - Тийм ээ, маш их баярлалаа.
Ар - Тийм ээ.
Хүү - Зүйтэй.
Ар - Шударга бус байна, хөөе жаал аа.
Мат - Босс оо...
Ар - Наадхаа идчих.
Мат - Хүүгийн аав ээж хаана байна?
Ар - Удахгүй ирнэ. Магадгүй нэмэлтээр өмгөөлөгч нартай ирэх байх.
Мат - Ингэхэд тэр манайд албан ёсоор байгаа биз дээ?
Ар - Тийм ээ. Ер нь бол би түүнийг хэлтэсд хүргэж өгөх ёстой байсан. Гэхдээ энд илүү дээр биз дээ?
Мат - Босс оо, юу гэсэн үг вэ биднийг шоронд хийнэ.
Ар - Та больж үз, тайвшир. Би чамд шоронд яаж биеэ авч явахыг зааж өгнө, чи атаман болно. За завсарлая.
Мат - Босс оо би...
Ар - Май, хамгаалалт хий. Эцэг эх нь ирмэгц ямарч хамаагүй шалтгаанаар тэднийг хүүтэй уулзуулж болохгүй.
Мат - Тэд бидний энд байгага яаж мэдэх юм?
Ар - Би хэлчихсэн. Тэр хоёр хоёулаа энд байх ёстой.
Мат - Харин та хаачих гэж байна?
Ар - Надад өөр нэг сонирхолтой ажил байна. Дараа нь дурьдатгалаас уншаарай, амжилт.
ххх
Ар - Би энд байна. Гоё хувцас яасан, болзоо гэхэд чи тааруухан харагдаж байна уучлаарай.
Эм - Та болзоотой юмуу? Би тахир дутуугийн комисс гэж бодсон. Чи надтай юу болоод байгааг мэднэ гэсэн.
Ар - Мэднэ.
Эм - Жирийн американо нэгийг. За тэгээд бид одоо яах уу?
Ар - Бид яах уу гэж үү? Энэ чиний сэтгэл зүйчийн хийх ажил.
Эм - Тэгвэл бүх зүйл шийдэгдлээ, чи надад огт хэрэггүй.
Ар - Магадгүй ээ, гэвч надаас шууд сална гэвэл худлаа. Чи надад маш их таалагддаг. Бас чиний зүгээс ирж байгаа үйл хөдлөлийг харахад би ч гэсэн чамд таалагддаг.
Эм - Тэгвэл би над шиг хүнтэй хамт байх хэрэггүйг ойлгуулахын тулд яах ёстой вэ? Намагй өмнө нь аварч байсан, чи мэдэх ёстой. Дараа нь аврагдын тэвчээр барагддаг. Тэгээд тэд бүдчин байж зугтдаг байсан. Галзуу хулгана маш сайхан эд. Айдсаараа тоглоно. Гэхдээ удана тогловол дотор муухайрна. Дараа нь юу болдогийг мэдэх үү? Ээлжит сүйрэл. Тэгэхээр намагй ч бас өөрийгөө ч сорих хэрэггүй. Би тэвчиж чадахгүй, чамд ч гэсэн хэрэггүй.
Ар - Уучлаарай. Бид буруу зүйлээс эхэлчихлээ. Би чиний оношийг ухахгүй. Зүгээр л чиний тухай, миний тухай ярилцъя.
ххх
Эм - Би эндээс хаашаа ч явахгүй гэж хэлсэн. Миний хүүхэд энд байгаа. Энэ газар хүн амьдрахад зориулагдаагүй. Надад битгий гар хүр. Хүмүүс, тэр тусмаа хүүхдүүд байх ёсгүй. Хэрвээ түүнтэй ямар нэг болбол чи хариуцлага хүлээнэ шүү.
Эм2 - Би яасан юм...
Эм - Юу ч хийгээгүй гэж. Чи юундаа зогсоов, ямар нэг юм хийгээч. Энэ ганцхан надад хэрэгтэй юмуу? Чи хуульч биз дээ.
Ар - Оройн мэнд.
Эм - Тэр байна. Тэр энд байгаа юм бол Даня хаана байна? Хэнтэй хамт?
Ар - Миний туслахтай. Тэр жилийн шилдэг асрагч, бүү санаа зов. Та хоёр хоёулаа ирсэн юм чинь хүүхдийг эргүүлэн авах нөхцөлийн талаар ярилцъя.
Эр - Юу гэнээ? Тэгэхээр та одоо биднийг шантаажлах уу?
Ар - Би үгүй ээ. Таныг эхнэр чинь шатаажилж байгаа нь хангалттай. Орж ярилцъя. Ариночка, үүнийг танд. Орж ярилцъя.
Эм - Алив тэрэнд мөнгө өгчих. Тэрэнд мөнгө өгчих хүүхдээ эргүүлж авъя. Өглөө эмээ уух ёстой, энд ямарч нөхцөлд байгаа юм бүү мэд. Тэрэнд мөнгө өгчих.Тэгэхгүй бол одоо юу болохыг төсөөлж байна уу?
Ар - За тэр, дахиад л шантааж. Тийм учраас та шүүхээр шийдүүлэхийг хүсэхгүй байна уу? Таныг шоронд суулгачихна гэж айж байна уу? Та бүү ай, хүч хэрэглэсэн гэх өргөдлийг бид хялбархан хүчингүй болгочихно.
Эм - Юу гэнээ?
Ар - Би мэргэжилтэн биш ч гэлээ, туршлага байгаа. Таны сорвины доод хэсэг илүү өргөн. Таныг дээрээс биш бас таны харуулсан шиг цохиогүй. Та халдлагад өртсөн гэхдээ бүгдийг зохиосон. Доороос цохисон байсан, өөр өөрийгөө шархдуулахад хамгийн тохиромжтой. Гэхдээ үүний тулд маш шийдэмгий байх хэрэгтэй. Та нөхрөө шантаажлахыг хүссэн үү? Эхлээд хүүхдээ тахир дутуу гэсэн, дараа нь биед чинь халдсан гэж шүүхдсэн.
Эм - Би эх хүн. Эх хүн, ямарч эх хүн өөрийнхөө хүүхдийг хамгаална. Тэр тусмаа ийм хүнээс.
Ар - Ийм гэж ямар? Таны хүү цоо эрүүл хүүхэд. Түүнд ямарч эм хэрэггүй.
Эм - Юу?
Ар - Мюнхаузены синдром гэж юу болохыг мэдэх үү? Танил нэр байна уу? Та хүүгээ ямарч үйлчилгээгүй эмээр бөмбөгдөж тахир дутуу харагдуулахыг хүссэн. Эмнэлгийн дэвтэр нь үнэхээр олон бичээс байсан. Гэвч үнэн хэрэгтээ тань шиг нарийн үзлэг хийвэл ямарч хүүхдээс илэрч болох зүйлс.
Эм - Та юу гээд дэмийрээд байна?
Ар - Та хүүгээ худлаа эмчлээд байгааг хэллээ. Үүнийг санаатай хийж хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө хамаг амьдралаа зориулж байгаа баатар эх шиг харагдахыг хичээж байна. Та үүнийг өөрөө ч мэдэхгүй байх магадлалтай.
Эр - Та яаж ингэж ярьж чадаж байна аа? Миний хүү өвчтэй, тэр...
Ар - Хэзээнээс эхлээд өвчтэй болчихсон юм, та санаж байна уу? Төрсөн цагаасаа гэсэн гэвч энэ худлаа. Гэр бүл асуудалтай болж эхэлсэн цагаас өвдсөн гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Нөхөр чинь холдох тусам өвчин нь улам хүндэрсэн. Тэр хэдтэй байсан бэ, 1-2 настай юу?
Эм - Даня.. Даня...
Ар - Зүгээр мууран мэхлэлтээс болоогүй л болов уу.
Эм - Даня...
Ар - Та зүгээр эхнэрээсээ залхсан байх.
Эм - Даня...
Ар - Та ажилдаа амжилт гаргаж байхад тэр ар гэрээ авч явж байсан. Гэвч 5 жилийн дараа амжилттай яваа өмгөөлөгч ямарч боловсролгүй, зорилгогүй эмэгтэйтэй гэрлэснээ ойлгосон.Тэр үүнийг мэдэрсэн учраас өөр гарц хайж эхэлсэн. Хамгийн том алдаа бол хүүхэд бүгдийг засаж чадна гэсэн бодол. Мэдээж тийм биш. Ичсэн хүн хүн ална гэдэг байхаа. Хүн болгон тийм байдаг нь харамсалтай. Харин та илүү ноцтой зүйл хүссэн, зүгээр нэг ээж байхаас илүү баатарлаг ээж болохыг хүссэн.
Эм - Хүү халуу шатаж байна.
Ар - Үүний тулд баатарлаг үйлс хэрэгтэй. Өвчтэй хүүхдээ асархаас илүү гавъяа гэж байхгүй.
Эр - Май ярь.
Эм - Одоохон, одоохон.
Эр - Жаахан болгоомжтой байгаач.
Эм - Би өөрийнхөө хүүг хордуулж байна гэх гээд байна уу?
Ар - Арай ч тэгээгүй гэхдээ тун ойрхон байгаа. Одоохондоо ямарч хоргүй БАД болон витаминууд, гэвч таны галзуурсан ухаан хаана хүргэхийг би хэлж мэдэхгүй. Ямарч байсан та хүүдээ хүртэл өвчтэй гэж ойлгуулсан. Энэ чинь өөрөө гэмт хэрэг.
Эм - Хүүд тусламж хэрэгтэй.
Ар - Харин танд тусламж хэрэгтэй. бас эмчилгээ. Харин хүүг зүгээр тайван орхих хэрэгтэй. Шинжилгээнүүдийг нь зөвхөн шаардлагтай хэмжээнд хүртэл багасгах хэрэгтэй.
Эр - Алив би бодож үзье, тэгэхээр таны бодлоор тэр хүүгээ зүгээр нэг хэрэггүй эмээр бөмбөгдсөн гэж үү?
Ар - Тийм гэж болно.
Эм - Тэр одоо бузар амаа хамхихгүй бол...
Эр - Одоо чи наад амаа хамхи. Одоо та яах гэж байна?
Ар - Эхний ээлжинд асран хамгаалагчид бүртгүүлнэ. Хүүхдийг танд өгнө, би үүнийг зохицуулна... Харин та албадан эмчилгээнд хамрагдана. Тэгж байж эх байх эрхээ хамгаалж үлдэнэ. Мэдээж надтай биш гэхдээ би таныг баталгаатай хүнд хариуцуулна.
ххх
Але - Ямар орой явж байх юм Даша? Юу болоо вэ?
Даш - Хүүг авчих. Түр зуур авч байгаарай.
Але - Байзаарай, юу болоо вэ?
Даш - Та хүмүүжүүлнэ гэсэн одоо хүмүүжүүл.
Але - Байзаарай, Даша. Даша... Даша...
Төгсөв.
Back to episodes Go home