Trigger. S02 E07

                                                                                          Метраж : 52 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Эм -    Өршөөгөөрэй, шөнө болчихоод байхад арай чанга бишүү, айн?

Эм2 -  Чи тэр явчихсан гэсэн ш дээ. Хувцасаа өмс.

Юр -   Цонхоор гарах уу?... Ярилцах уу?

Эм -    Тэгье.

Юр -   Би дахиж ингэхгүй ээ. Би зүгээр л, би дахиж ингэхгүй ээ, би дахиж ингэж чадахгүй. Энэ бүхэн чамд бас надад өөрт ч гэсэн шударга бус хандсан хандлага.

Эм -    За яахав.

Юр -   Би тоглоогүй байна. Одоо тохиромжтой цаг биш гэдгийг ойлгож байна. хэрвээ чамайг хүсвэл маргааш ярилцъя. Би зүгээр нэг зүйл хэлэх гэсэн юм. Би энэ бүхнийг чамаaг явсан учраас ингэсэн юм биш шүү.Гэнэт л ингэчихлээ. Би өөрийгөө өмөөрөхгүй, миний буруу, тийм ээ. Ээлжит алдаа, нилээн том алдаа. Одоо ингэснийхээ төлөө, би насаараа гэм буруутай амьдарна.

Эм -    Өөрөө л мэд.

Юр -   Намайг ойлгооч дээ. Миний хувьд одоо хамгийн гол нь бидний харилцааг хадгалан үлдэх явдал. Чамайг хүсвэл сэтгэл зүйч дээр очье.

Эм -    Заавал очих хэрэгтэй. Чи өөрөө.

Юр -   Чи үлдэх юмуу?

Эм -    Мэдээж би үлдэнэ. Энэ бас миний ч гэр. Асуудал чамд байна, чи үлдэх үү?

Юр -   Тийм ээ, тэгэлгүй яахав. Би үргэлж чамтай хамт, дэргэд чинь байна.

Эм -    Гэхдээ зөвхөн миний хэлсэнийг хийж байгаарай. Би хангалттай гэж шийдэх хүртэл, ойлгосон биз?

Юр -   Тийм ээ.

Эм -    Амаа ангай. Илүү том.. дахиад. Зажил.

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Бичиг 2-р сезоны 7-р анги.

Але -  Та ойлгоорой, гайхамшиг гэж байдаггүй юм. Урт удаан үргэлжлэх ажил гэж байна. Үр дүнд нь сэтгэл гутралаас гарч, аз жаргалаар дүүрэн амьдрах болно. Танд цаг зав байгаа бол 7 хоног дор хаяж 2 удаа санал болгое.

Эм2 -  Тийм ээ, бололгүй яахав. Танд маш их баярлалаа.

Але -  За амжилт хүсье.

Эм2 -  Танд маш их баярлалаа.

Эм3 -  Баярлалаа.

Але -  Өнөөдрийн сүүлийн хүн үү?

Эм3 -  Үгүй ээ, Горврякин Семён Израилевич байгаа.

Але -  Ийм нэртэй хүнийг би тогтоох байсан. Анхны уулзалт уу?

Эм3 -  Тийм ээ, гэхдээ тэр хоцорч байна. Тэр мөн байх.

Ар -    Сайн уу.

Але -  Одоо Семён Израилевич болсон уу?

Ар -    Нэрээ нууцалсан нь дээр гэж бодлоо. Өмнөх уулзалт үр дүн муутай өндөрлөсөн. Та овог нэгтнээ хүлээж авахгүй гэж бодоод.

Але -  Тийм байсан. Семёнд ч гэсэн боломж тааруу байсан. Чи яагаа вэ? Үйлчлүүлэгчтэйгээ зодолдоо юу? Хамгийн сүүлд чамайг 15 настай ийм байхыг чинь харсан.

Ар -    Дурсамж орж ирэв үү.

Але -  Тийм гэж хэлж болно. Чи найзуудтайгаа ажил хийгээд эхний цалингаараа уучихсан. Яаж гэртээ ирсэнийг чинь ойлгохгүй л байна.

Ар -    Би энэ сэдвээр өөрийнхөө сонирхолтой түүхийг ярьмааргүй байна. учир нь миний аав алкоголь уудаггүй. Миний аав хүний цус сорж таашаал авдаг.

Але -  Чи ингэдэг учраас уулзахгүй.

Ар -    За за уучлаарай. Миний буруу, ингэж ярих хэрэггүй байж. Үнэнийг хэлэхэд надад үнэхээр зөвөлгөө хэрэгтэй байна.

Але -  Энэ ээлжит өдөөн хатгалт гэдгийг ойлгож байна. Яагаад гэдгийг ойлгох юмсан.

Ар -    Та гайхах байх гэхдээ тийм бишээ. Хэрэгтэй гэвэл би мөнгө төлнө, ярилцмаар байна. Бид хоёрт хэн хэнд нь хэрэгтэй.

Але -  Чамайг Артём гэж ирэхээр чинь ярилцъя. Магадгүй би дахиад хэдэн жилээр хөгшрөх байх, гэхдээ дахиад оролдоод үзье. Уучлаарай гэвч чи өмнө нь ирээд яаж байлаа. Би бидний ярилцлагын сэдвийг мэдмээр байна.

Ар -    Энгийн сэдэв. Би эргэн тойрныхоо бүх зүйлийг нураагаад байх шиг байна. Хоёулаа яагаад гэдгийг мэдэх хэрэгтэй.

Але -  Сонирхолтой байна.

Ар -    Магадгүй өөрийн мэдэлгүй өөр өөрийгөө үзэн ядаад байх шиг. Энэ асуудлын уг нь хүүхэд насанд байгаа.

Але -  Ч яагаад тэгж бодов?

Ар -    Юу гэхээр би саяхан 10-14 насны хооронд би өөрийгөө огт санахгүй байгаагаа мэдсэн.

Але -  Үнэхээр юу ч санахгүй байна гэж үү?

Ар -    Маш бүдэг хэсгүүд. Яг зүүд шиг. Хамгийн хачирхалтай нь би ээж яаж нас барсаныг санахгүй байна. Би бараг насанд хүрчихсэн байсан. Аав аа, би өөр өөртэйгөө ажиллаж чадах байсан бол хийчих байлаа. Гэвч надад Александр Стрелецкий гэдэг сэтгэл зүйч хэрэгтэй байна. Аав аа цагаа товчлооч, гуйя. Ямарч хамаагүй.

Але -  Артём, Даша түүнийг зоддогийг мэдсэн үү?

Ар-     Хэнийг, хүүг үү?

Але -  Кирюшаг. Хүүг Кирюша гэдэг, чи сайн мэднэ. Чамайг эмнэлгээс гарсанаас хойш уулзаагүй юмуу?

Ар -    Энэ танд огт хамаагүй.

Але -  Тэр хүүд хамааралтай бүхэн надад хамааралтай. Магадгүй би хамааралгүй байлгахыг хүссэн байх. Гэвч хамааралтай.

Ар -    Хэн танд тэгж хэлэв?

Але -  Катя.

Ар -    Би Дашатай ярилцъя.

Але -  Хэрэггүй ээ, одоо би түүнтэй ярилцана.

Кат -   Ах аа түр хүлээгээрэй.

Ар -    Ингэх байсан юмуу.

Кат -   Яг тийм, өнгөрсөн удаад ирсэний чинь дараа аавын бие муудсан түргэн дуудсан.

Ар -    За баярлалаа. 2 цаг өнгөрч байхад хүнд алгадуулсангүй гэж гайхаж байлаа.

Кат -   Одоо бас дуудах уу, зүгээр сонирхож байна.

Ар -    Үгүй ээ, өнөөдөр зүгээр, дасаж байна.

Кат -   Тэр бас таны ч аав. Санаа зовохгүй байна уу?.. Дахиж битгий ирээрэй, хэзээч. 

Ар -    Тэр боломжгүй ээ Катя. Гэхдээ би засарна.

                                                     ххх

Ар -    За үгүй байлгүй дээ.За болиоч дээ, алив ээ... Новш гэж... Үгүй байлгүй дээ. Ингэж болохгүй ш дээ... Байна уу Матюш, аан гээч бидэнд аятайхан байр олооч дээ. Үйлчлүүлэгчид хүлээж авч бас өөрсдөө ч тохитой амьдарчихаар. Гэхдээ зочид буудал биш шүү, би зочид буудалд дургүй. Манай дүүрэгт бол сайн бас гоё шүршүүртэй. Ваннтай бол бүр ч сайн.

Мат -  Та өөрөө олчих босс оо.

Ар -    Ойлгосонгүй, чи чинь бүр явж байгаа юмуу?

Мат -  Би тантай хамт ажиллахгүй, залхаж байна.

Ар -    Сонс, энэ чиний эрх гэхдээ 14 хоног ажиллах хэрэгтэй.

Мат -  Аан гээч, таны хийсэн бүхнийг уучлах өөр хэн нэгнийг олж ав, мэдэв үү. Амжилт.

Ар -    Мотя, найзаа аан гээч би чамд... Хэн бэ?

Юр -   Би Юрий байна, 1 цагаас цаг авсан.

Ар -    Ганцаараа юу?

Юр -   Юу?

Ар -    Энд эмэгтэй хүнгүй, ямар нэг хөгшчүүл дагуулж ирээгүй биз дээ?

Юр -   Үгүй ээ, би ганцаараа.

Ар -    Ороод ир. Сайн байна уу, кофе уух уу? За ингээд.Ихэвчлэн туслах маань үүнийг хийдэг юм, өнөөдөр тэр өвдчихсөн. Толгой нь хачин болоод.

Юр -   За яахав, ер нь би кофе уухаар ирээгүй.

Ар -    Би ойлгож байна. За яриад байгаарай. Энэ бүх хугацаанд надгүйгээр яаж амьдарч байв даа?

Юр -   Ерөнхийдөө бол дажгүй ээ. Үнэндээ би сексийн донтой хүн.

Ар -    Үгүй байлгүй дээ, би энэ өвчинд ямар дуртай гээч. Гажуудал ийм романтик сонсогдох нь ховор шүү.Бас өөр өөртөө онош тавьдаг хүмүүсд дуртай.

Юр -   Яахав дээ, бүх зүйл ойлгомжтой. Царайлаг, шинэ бүсгүй хармагц биеэ барьж чадахгүй юм. Би эхнэртэй хүн гэж 100 удаа өөртөө хэлсэн.

Ар -    Дурын эмэгтэй юу эсвэл тодорхой эмэгтэйчүүд үү?

Юр -   Ер нь бол дурын.

Ар -    Ойлгомжтой. Та ярь ярь бас хажуугаар нь тэднийг олон нийтийн сүлжээг харуулаач. Би хармаар байна.

Юр -   Заавал хэрэгтэй юмуу?

Ар -    Тэгэлгүй яахав. Би аймаар сониуч. Бас илүү тодорхой болгоцгоое, сүүлийн жилд хэдэн шинэ хүүхэнтэй болсон бэ?

Юр -   Би тоолоогүй ээ.

Ар -    Ойлгомжтой, алгасъя. Биеэ үнэлэгчид үү, хайр сэтгэл үү?

Юр -   Үгүй ээ, биеэ үнэлэгчид огт биш. Би ямарч хүүхэн авч чадна, гэхдээ хайр сэтгэл хэрэгтэй гэж боддог. Энэ байна.

Ар -    Хайр юм биз дээ. Хайр сэтгэл чухал шүү. Тэгэхээр харилцан дурламаар байна уу? Эхнэр чинь мэддэг үү, тэвчээд л байна уу?

Юр -   Мэднэ, гэхдээ тэвчдэггүй. Ийм байна.

Ар -    Эхнэртээ мөнгө өгч аргалдаг уу?

Юр -   Тийм гэж хэлж болно, тийм ээ.

Ар -    За за, сонирхолтой болж байна.

Юр -   Тийм ээ, мэдэж байна.

Ар -    Алив ярьж өгөөч.

Юр -   Би түүнийг өөрийнхөө үйлдлээр доош нь хийсэн. Харин рэр хариуд нь намайг бас...

Ар -    Бие махбодийн хувьд уу? Таныг зоддог уу? Хамаагүй эд зүйлсээр хүчирхийлдэг үү?

Юр -   Үгүй, сэтгэл санааны хувьд. Хивсэнцэр дээр унтуулдаг бас элдэв юм идүүлдэг.

Ар -    Байдаг л зүйл. Эхний дүгнэлтүүд сайнгүй байна. Та эхнэртээ хайртай гэхдээ их хачин хайр. Тийм биш бол ийм удаан амьдрахгүй. Эхнэртэйгээ секс хийх нь өөр хүнтэй хийсэн шиг таашаал авдаггүй гэлээ. Харин тэр танд хайргүй гэж бодож байна. Би хараагүй ч гэлээ түүнийг бүрэн хангадаг нууц амраг байгаа. Харин таныг гутааж байгаа нь ердөө халхавч. Сэтгэл санаагаар унахгүйн тулд тэгдэг.

Юр -   Чөтгөр ав. Сайн мэдэхгүй байна.

Ар -    Нөгөө.. баярлалаа.

Юр -   Одоо тэгээд яах уу?

Ар -    Эхний ээлжинд таны асуудлыг шийдъе. Харин гэрлэлтээ яах нь таны хэрэг. Та өөрөө юу хүсээв? Танд эмэгтэй хүнээс зарчмын хувьд юу хэрэгтэй юм?

Юр -   Мэдэхгүй ээ. Шинэлэг юм хайсан.

Ар -    3 хөхтэй хүүхэн үү? Эсвэл хамаг юм нь хөндлөн байх уу?

Юр -   Үгүй ээ, огт үгүй. Шинэлэг харилцаа хүссэн.

Ар -    Бүх зүйл ойлгомжтой. Явцгаая.

Юр -   Хаашаа?

Ар -    3 хүний бяцхан романтик болзоо.

Юр -   Яах гэж?

Ар -    Та бүү санаа зов, таны хүүхнийг хармаар байна. Олон нийтийн сүлжээ хүний сэтгэл зүйг харуулдаггүй. Би булаахгүй гэдгээ амлая.

Юр -   Хэнийг, эхнэрийг үү?

Ар -    Одоогийн нууц амрагийг чинь.

                                                     ххх

Ден -  За тэгэхээр ойлгомжтой. Өөр ур чадвар?

Эм -    Танд ямар нь хэрэгтэй юм?

Ден -  Ямар нь байна?

Эм -    Нөгөө ворд, эксел гэх мэт. Хэдэн удаа ажилласан. Өмнөх дарга маань хүснэгт хийгээрэй гэсэн.

Ден -  Мундаг вмаа, хэдэн удаа хийсэн бол.. Хэлний хувьд.

Эм -    Орос хэл.

Ден -  Орос, ойлгомжтой, ойлголоо.

Эм -    Би маш санаачлагтай. Бас цаг барьдаг.

Ден -  Гайхалтай юм. Бараг л ажилд орчихлоо. Та хэр санаачлагтайг мэдмээр байна.

Эм -    Хэр байх ёстой юм?

Ден -  Мэдэхгүй ээ, надад харагдахаар юм хийгээч. Мэдээж хэрэг хүсэл байвал би...

Эм -    Яг одоо юу?

Ден -  Мэдээж ажлын өрөөнд ормоор байна. Тэгээд ч би эндхийн хамгийн том босс. Хэн ч саад болохгүй, зүгээр л хэлж байна.

Эм -    Тэгвэл, ок.

Ден -  Ок гэнээ?.. Сүүлийн асуулт, гардан тулааны ур чадварын хувьд?

Эм -    Юу, мэдэхгүй.. хэрэгтэй юмуу?

Ден -  Үгүй ээ, үгүй огт хэрэггүй. Үгүй.

Эм -    Яанаа...

Мат -  Сайн байна уу.

Ден -  Яах гээв?

Мат -  Би энд хүлээж байя. Ойлголоо, хүлээж байя.

Ден -  Одоохон, 5 минут. Тэнэг амьтан чинь.

Мат -  Уучлаарай...

Ден -  Чамайг Тёма явуулсан уу?

Мат -  Ер нь бол тийм ээ, гэхдээ яг ч тэр биш. Офис олоорой гэсэн юм, би энд өрөө байсныг санаад. Хэрвээ та яриад санал болговол шууд зөвшөөрнө, өнөөдөртөө нүүгээд орчихно.

Ден -  Тийм үү.

Мат -  Бас бид шүршүүртэй болчихно.

Ден -  Супер, ёстой янзтай санаа байна. Мотя сайн залуу.

Мат -  Тийм үү.

Ден -  Гэхдээ би хэн рүү ч яриахгүй, тэр өөрөө над руу яриг. Явж болно.

Мат -  Та далд ухамсартаа хэрвээ тэр түрүүлж санаачлага гаргавал та хоёрын харилцаанд ялан дийлэгч болно. Гэвч миний бодлоор далд ялагч байсан нь дээр. Одоохондоо Артём Александрович таны юу бодож байгага миэдэхгүй байгаа.  

Ден -  Юу гээд тархи эргүүлээд байгаа юм, солиотой юмуу? Чи Стрелецкийд ингэж дамжуул, хэрвээ түүнд ямар нэг юм хэрэгтэй бол өөрөө ирээд гуйна биз, ойлгов уу? Гүйцээ, явж үз.

Мат -  За. Та тэр бүсгүйг ажилд авч ашиглаж байгаа юм биш биз?

Ден -  Юу?

Мат -  Ажлын байранд нь үлдээж эсвэл ажилд авч хариуд нь ашиглах гэж байна уу?

Ден -  Мотя, чи галзуурчихав уу?

Мат -  Зүгээр таны төлөө санаа зовж байна. Одоо харасмент ямра ноцтой асуудал болсонгы мэдэх үү. Харин таны үеийнхэн ямар ноцтой болохыг ойлгоогүй байгаа. 5 жилийн дараа муу мэдээ сонсогдох вий дээ. Тэр бэлгийн дарамтанд орсоноо ойлгоод өргөдөл өгчихнө. Харин та тэр үед жишээ нь амбан захирагч болсон байна. Юу ч болж магадгүй.

Ден -  Стрелецкийтэй хамт амьдардаг хүмүүсийн амьдрал тааруу байдаг. Бүгдээрээ мундаг сэтгэл зүйчид бүгдийг мэддэг мундагууд. Тэгвэл тийм биш Мотя, чи сэтгэл зүйч биш. Тэгэхээр наад бодлоо хая. Чамд өөрт чинь амьдрахад амар болно. За гүйцээ, яв.

Мат -  Баярлалаа.

Ден -  Яв.

Мат -  Явлаа.

Ден -  Яв.

Эм -    Би яах уу?

Ден -  Тэгэхээр чиний хувьд.. аан гээч, би шийднээ. Шийдчихнэ. Гүйцээ, би яръя, за юу.

                                                     ххх

Ар -    Таны нууц амраг энд ажилладаг юмуу? Нээрэн үү?

Юр -   Тийм ээ, ийм л юм болсон.

Ар -    Юу хийдэг юм?

Юр -   Мөрдөгч. Байзаарай, эхлээд түүнд хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол биднийг үүднээс цааш оруулахгүй.

Ар -    Үгүй ээ, хэрэггүй хамаг туршилт нураачихна, явцгаая. Ялтан Стрелецкий хэсгийн байцаагчид бүртгүүлнэ. Өмгөөлөгчтэй хамт.

Юр -   Надад энэ санаа таалагдахгүй болж эхэллээ.

Ар -    Хаашаа вэ?

Юр -   Тийшээ.

Ар -    Тантай уулзсандаа баяртай байна. Гэвч харамсалтай уулзалт болох нь. Би суллагдаад гарсан. Амрыг эрье. Түр орж ирсэн нь босоорой.

Рит -   Эхний барааг хааш нь зөөсөн бэ? Дубровка руу юу эсвэл өөр цэг рүү юу? Хүлээгээрэй.

Юр -   Рита түр уулзах гэсэн юм.

Рит -   Чи яаж наашаа...

Юр -   Гуйж байна, ганцхан минут.

Рит -   Цаанаа хүлээж бай. Тэгэхээр ийм байна, өөрийнхөө үгээр энд зураад сууж бай. Хоёр талд нь багтахаар жижгээр бичээрэй. Ойлгов уу? Нааш ир. Яасан, гэрээсээ хөөгдчихсөн үү?

Юр -   Үгүй ээ.. Маш ноцтой ноцтой байдал үүсээд.  Юу гэхээр би яг одоо, би одоо өөр өөртэйгөө зөвшилцөж шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Рит -   Тэгвэл дээрсэн, тэгээд?

Юр -   Тэгээд би сэтгэл зүйчтэй уулзахаар шийдсэн юм.

Ар -    Сайн байна уу.

Юр -   Миний ойлгосноор зөв онош тавихын тулд гурвуулаа уулзах хэрэгтэй байсан, зөв үү? Хамтдаа илүү зөв онош тавих ёстой юмаа. Чамайг энэ бүхэнд оролцуулсанд уучлаарай.

Рит -   Ойлгосонгүй, чи салах юмуу үгүй юмуу?

Юр -   Чамд мэргэжлийн хүн илүү сайн тайлбарлаад өгнө.

Ар -    Мэдээж танаас дээр. Хүндэт ахлах дэслэгч ээ, намайг Артём Стрелецкий гэдэг. Юрий Николаевич буруу ярьж байна.

Юр -   Тийм ээ.

Ар -    Тодруулбал одоо бид таныг түүнийг гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж унтсан эсэхийг мэдмээр байна.

Рит -   Юу гэнээ?

Юр -   Үгүй ээ, би...

Ар -    Үүнээс хамаарч бид Дотоод аюулгүй байдлын газар таны ёс зүйн талаар өргөдөл өгөх эсэх нь хамаарна. Эсвэл зүгээр аман хэлбэрээр анхааруулаад зогсоно. 

Рит -   Чи бүр галзуурчээ.

Юр -   Би ингээгүй, зүгээр ярилцана гэж бодож ирсэн.

Ар -    Танд асуух зүйл байгаа байх, гэвч та ажилтай учраас ганц юм асууя. Та миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй уялдуулан шинэ бэлгийн харилцаанд ороод 1-ээс 10 хүртэл үнэлээд өгөөч. 10 бол дээд оноо.

Рит -   Тэгвэл 10. Яасан, шууд одоо хийцгээе.

Юр -   Рита...

Рит -   Та оролцох уу?

Ар -    Үгүй ээ чадахгүй, би найз бүсгүйтэй.

Рит -   Тэгээд юу гэж, тэр надад хамаагүй. Би юу ч хийхээс буцахгүй, тийм үү? Чи хэлээгүй юмуу?

Юр -   Битгий энд жүжиглээд бай.

Рит -   Чи өөрийгөө хэн гэж бодоов тэнэг ээ? Мөнгөтэй бол намайг тоохгүй гэж бодсон уу? Надад чиний бэлэг хэрэггүй, май. Май, май ав. Өөрийнхөө бэлгийг ав. Ав гэж байна. Эндээс зайл. Зайл гэж байна шүү. Чамайг дахиад энд ирвэл тархийг чинь хагалга шүү, ойлгов уу?

Эр -    Рита, Рита, Рита зогс. Рита...

Рит -   Гараа тат.

Ар -    Толгой руу л биш шүү, толгой руу л биш шүү.

Эр -    Рита, камерууд. Тайвшир.

Рит -   Эндээс зайлцгаа. Хоёулаа. Хурдан тонил гэж байна.

                                                     ххх

Мат -  Сэтгэл зүйн тусламж, сайн байна уу. Тийм ээ, бололгүй яахав. Юу гэхээр та манай офисд дээр хүрээд ир, учрыг нь олох гээд үзье. Тийм ээ, баяртай.

Юр -   Надад хэлэх ч үг алга. Сая юу болов?

Ар -    Надад хэлэх юм байна. Аан гээч...

Юр -   Мэдээж хэрэг надад таныг өвөрмөц аргатай гэсэн. Гэвч би ямар өвөрмөц болохыг төсөөлж байсангүй.

Ар -    Тийм ээ, арай хэтрүүлчихэж. Өнгөц харахад тийм, та ойлгоорой, хоёулаа офисд суугаад таны сонгосон бүсгүйчүүдийн онцлогийн талаар ярилцаж болох байсан. Харин өөрөө очоод нүдээрээ стрессд орсон бүсгүй яадгийг харах нь хамаагүй дээр. Жинхэнэ мөн чанар нь гарч ирдэг.

Юр -   Би танд мөнгө төлж яагаад би ийм болсоныг ойлгохын оронд тэрний ямар байх нь хэнд хамаатай юм?

Ар -    Хэн эхэлсэн нь хамаагүй ямарч хууран мэхлэлт стрессд оруулдаг. Хууран мэхлэлтэнд оролцсон бол бас л стресс. Та тэнэг хүн биш. Харин ч баян хүн, ээлжит нууц амрагаа далайн эрэг рүү дагуулаад явж болсонгүй юу? Эсвэл ядаж зочид буудал.

Юр -   Тийм ээ, чадах байсан. 

Ар -    Тайлбар хайх хэрэггүй. Тодорхой юм харагдахгүй. Та заавал гэртээ хийх хэрэгтэй байсан. Заавал эрсдэл гаргаж. Санаатай тэгээгүй байх, та өөрийн мэдэлгүй ийм сэтгэл хөдлөл амсахыг хүссэн. Одоо тодруулъя, та срессд орохын тулд яг хэнийг сонгоод байна? Таны ярьсанаас харахад эхнэр чинь нилээн түрэмгий эмэгтэй бололтой. Та түүнд захирагдсаар үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Юр -   Яагаад тэгж бодов?

Ар -    Одоо саяын мөрдөгч байна. бас л ширүүн эмэгтэй. Хатуу тоглоомын дүрэмтэй хатуу эмэгтэй. Би таах гээд үзье, бусад нь гэсэн ийм хүүхнүүд үү? Зөөлөн ааштай эмэгтэйчүүд сэрэл хөдөлгөхгүй байна уу?

Юр -   Миний ойлгосноор энэ хувь хүний сонголт.

Ар -    Тэгэлгүй яахав, гэвч та зогсож чадахгүй байгаа нь хуучны сэтгэлийн шарх байгааг илтгэнэ. Та үүнийгээ буруу хүмүүстэй буруу аргаар эдгээх гээд байна. тантай юу тохиолдсон юм, хэн таныг гомдоосон бэ?

Юр -   Намайг гомдоосон гэнээ? Тоглоод байна уу?

Ар -    Сая бишээ, хүүхэд байхад чинь. Өсвөр насанд ч байж магадгүй, санаарай.

Юр -   Үгүй ээ, тийм юм огт болоогүй.

Ар -    Бод, бод эмэгтэй хүн. Танаас эгч биш байх, тийм байсан бол та өөр асны хүн сонирхох байсан. Үе тэнгийн хүн байсан болов уу. Их сургуульд, магадгүй дамжаанд эсвэл сургуульд ч байж болно.

Юр -   Тэр ноцтой юм хийгээгүй.

Ар -    Зиак, тэр таныг яасан гэнээ? Дэлгэрүүлээрэй. Тэр таныг яасан бэ?

                                                     ххх

Эм -    За яах гээв?

Юр2 - Ярилцах гээд л...

Эм -    Өрөөнд ярьж болсонгүй юу? 

Юр2 - Нөгөө юу, хүмүүс. Би нүүр тулж яръя гээд.

Эм -    За тэгээд яриач.

Юр2 - Хоёулаа болзоонд явж зугаалах уу?

Эм -    Зая тэгье. Чи бас надад таалагддаг.

Юр2 - Нээрэн үү?

Эм -    Тийм гэж бодъе.Хоёулаа энд нэг юм турших уу?

Юр2 - Юу турших гэж?

Эм -    Бүү ай, хичээлтэй байхад хэн ч орж ирэхгүй. Зүгээр л надад харуулчих. Харуулаач.

Ар -    За боль доо, зүгээр ингээд хуурчихсан гэж үү?

Эм -    Доошлуулаач. Хөлөө гаргачих. Гараа ав. Ороод ирцгээ.

                                                     ххх

Ар -    Одоо юу болоод байгааг ойлгов уу?

Юр -   Бид дотно болчихсон уу?

Ар -    Ийм факапын дараа яахав дээ. Зүгээр ээ, би ч амьдралдаа их юм үзсэн. Ангийханыхаа өмнө өмдөө шувталж байгаагүй гэхдээ гутамшиг болж л явлаа.

Юр -   За тэгээд надтай юу тохиолдоод байна?

Ар -    Тэр ангийн охиныг чинь хэн гэдэг билээ?

Юр -   Люся. Лемисова Люся.

Ар -    Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

Юр -   9-р ангид, дараа нь би өөр сургууль руу шилжсэн. Эцэг эх шилжүүлсэн.

Ар -    Чи түүнээс өшөөгөө авч байна. Тэр Люсягаас. Тийм учраас хүүхнүүд чинь дарангуйлагчид бас хүчирхэг болсон. Эхнэр чинь бас нууц амрагууд чинь. Чамайг буланд шахах хүүхнүүд. Чи сэтгэлээ амраахын тулд Люсятай унтахыг хүсч байгаа. Тэр байхгүй, тэрэнтэй унтаж чадахгүй, тайвшир.

Юр -   Тэгээд одоо яах уу?

Ар -    Логикоор бол эхлүүлсэнээ дуусга.

Юр -   Өшөө авна гэсэн үг үү? За боль үз, бүгдээрээ Воронежийнхан. Тэр өлөгчин үнэхээр танхай муу сурлагтан байсан. Архичин болчихоогүй бол одоо машин угаалгын газар ажилладаг эртэй,5 хүүхэдтэй амьдарч байгаа.Би түүнийг илүү дордуулж чадахгүй.

Ар -    Их мөнгө бэлд, Юрий Николаевич. Баяртай.

                                                     ххх

Мат -  Түр хүлээгээрэй. Орно уу.

Эр -    Өдрийн мэнд.

Мат -  Мэндээ. Суугаач.

Эр -    Артём Александрович...

Мат -  Тэр миний хамтрагч. Бид ээлжилж хүн хүлээж авдаг. Артём Александрович маш хүнд тохиолдлуудад оролцдог. Ихэни асуудлуудыг би бие даан шийддэг.. Та хоёр сексийн асуудалтай ирсэн үү?

Эм -    Яагаад шууд секс гэж?

Мат -  Уучлаарай гэхдээ манайд ихэвчлэн сексийн асуудалтай ирдэг. Дундажаар 80%.

Эр -    Бид хоёрын сексийн амьдрал хэвийн.

Мат -  Сайн байна. Тэгвэл ямар асуудалтай болоод байна?

Эр -    Бид хоёр асрамжийн газраас хүүхэд үрчилж авах гэсэн юм. Туршлагтай сэтгэл судлаачтай зөвлөх гээд. Хэрхэн бэлдэх вэ гэх мэт асуудлууд.

Мат -  Ойлгомжтой.

                                                     ххх

Ар -    Лемисова, Лемисова. Чи амьд байна уу найз аа?

Ден -  Чиний л ач. Хоолонд орцгоое.

Ар -    Одоохондоо амжихгүй, ажилтай байна. Гэхдээ чи түрүүлж ярьсанд баяртай байна. Энэ эвлэрэх анхны алхам.

Ден -  Чиний туслах ирсэн. Намайг өөрөө ярьвал нууц ялагч болно гэсэн.

Ар -    Ойлгосонгүй, чамд дээр Мотя очсон юмуу?

Ден -  Тийм ээ, офис хайж байсан. Чи жахан мөнгө өгчихгүй дээ, даалгавар биелүүлэхэд арай хялбар болно.

Ар -    Сонс, тэгвэл дурын тэнэг биелүүлчихнэ. Гэхдээ сайхан мэдээ байна, Мотя дахиж надтай ажиллахгүй гэж бодож байлаа.

Ден -  Хэцүү харилцаатай юм бэ. За би ганцаараа явж хоол идлээ. Яг чоно шиг.

Ар -    За яг чоно шиг.

                                                     ххх 

Мат -  Хүүхэдтэй харилцахдаа өөрөө бага зэрэг хүүхэд болох хэрэгтэй, ойлгов уу? Илэн далангүй, зөөлөн бай. Үүний зэрэгцээ...

Эр -    Ойлгомжтой, тодорхой зөвөлгөө өгөх үү?

Мат -  Би тодорхой ярьж байна ш дээ.

Эм -    Бид Артём Александровичтэй ярилцаж болох уу?

Мат -  Магадгүй би хэтэрхий олон нэр томъёо ашиглаад байна уу? Хэрвээ та хоёр сексийн асуудалтай байсан бол тодорхой ярьж болох байлаа.

Эр -    Бид хоёрт сексийн асуудал байхгүй.

Мат -  Харамсалтай. Босс оо...

Ар -    Чамтай уулзсандаа баяртай байна хамтрагч аа. Таны хүндэлж бас бахархаж байна,орлож байв уу. Сайн байна уу. За энд ямар асуудал гарав? Дахиад секс үү?

Эр -    Секс бишээ.

Мат -  Асрамжийн газраас хүүхэд үрчилж авна.

Ар -    Аан ойлгомжтой. Ийм байна, хүүхэд үрчилж авах шийдвэрийг 90% эмэгтэй хүн гаргадаг. Энэ байдаг зүйл, та түүний гараас атгаад байхад хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Тэгэхээр танд энэ санаа тэгж их таалагдаагүй. Гол асуудал та хүүхэд өсгөж чадах уу гэдэгт биш харин танд том буулт хийсэн гэж насаараа ярих хүнийг та тэвчиж чадах уу?

Эр -    Юу гэнээ?

Ар -    Маш энгийн зөвөлгөө, хүүхэд ав. Гэхдээ эхлээд хамааралтай харилцаагаа боль. Аз жаргалтай гэр бүл гэдэг хосууд хэн хэн нь бие биенээсээ сэтгэ санаа ба санхүүгийн хувьд хамааралгүй байхыг хэлнэ. Бас нөгөө талынхаа шантаажинд автахгүй байх ёстой. Амжилт хүсье. Утасны дугаараар мөнгө шилжүүлээрэй, карттай холбоотой. Ирсэнд баярлалаа, сэтгэгдэл үлдээхээ мартав... Эхний уулзалт амжилттай хамтрагч аа. Чи мундаг байлаа, намайг орж ирэхэд тэд аль хэдийн бууж өгсөн байсан.

Мат -  Баярлалаа. Босс оо, таны шүд уначихаж.

Ар -    Зүгээр ээ, байхгүй л байгаа биз. За найрамдах уу?

Мат -  Найрамдая.

Ар -    Сайн байна.

Мат -  Гэхдээ юу гээч босс оо, би танд ерөнхийдөө бол итгэдэг. Гэвч та заримдаа их хачин болчих юм.

Ар -    Энэ хэвийн асуудал. Хүмүүс янз бүр байдаг, өнөөдөр нэг хэвийн маргааш огт өөр. Хэвийн асуудал.

Мат -  Гал гал. Гэхдээ л би нэг л болж өгөхгүй байна. Сэтгэл хөдлөл маш ихтэй. Та үнэхээр тусладаг, бүх асуудлуудыг мэддэг ёстой мундаг. Гэхдээ хачин шүү. Миний бэлэгнүүдийг хэнд юм өгөөд. Танд од гаригс нөлөөлдөг ч юм билүү. Эсвэл өөрөө ямар нэг сэтгэцийн юмтай ч юм билүү. Уучлаарай, зүгээр л таамаг. Та нээрэн өөрөө сэтгэл зүйчид үзүүлбэл хэрэгтэй байх.

Ар -    Мотя.. суут ухаан байна.

Мат -  Юу?

Ар -    Би чамд чамайг гайхамшигтай гэж хэлсэн үү?

Мат -  Та...

Ар -    Чи үнэхээр гайхамшигтай.

Мат -  Босс оо...

                                                     ххх

Ар -    Пётр Сереевич...

Эр -    Бурхан минь, хүн цочоочих юм.

Ар -    Уучлаарай. Би хэвтэхээр ирээгүй шүү. Надад Александра Неждановагийн анамнез маш хэрэгтэй байна. Амиа хорлох гэсэн гээд хэвтэж байсан, санаж байна уу?

Эр -    Санаж байна. Гэхдээ танд шударгаар хэлье. Та эмнэлгээс гадуур байх хэрэггүй бололтой.

Ар -    Юу?

Эр -    Та эргэж ирээд хэвтэх хэрэгтэй. Сэтгэл санаагаатогтворжуулаад дараа нь сэтгэл амар эрх чөлөөтэй гарч болно. Муу харагдаж байна шүү.

Ар -    Муухай өдөр байсөан болоод тэр. Надад таныг ятгах тэнхэл алга, зүгээр надад итгээрэй түүний анамнезыг харах маш хэрэгтэй байна. Хэвлээд өгөөч.

Эр -    Энэ хууль бас бас дүрэм зөрчиж байгааг та мэднэ.

Ар -    Мэднээ.

Эр -    Тэгвэл татгалзвал намайг ойлгох байх.

Ар -    Ойлгоно, гэхдээ та татгалзахгүй биз дээ?

Эр -    Та эмчилгээ хийгээд байгаа юмуу?

Ар -    Хичээж л байна.

Эр -    Сонирхолтой байна. Өөр нөхцөл байдалд би татгалзах байлаа гэвч та хэлсэн үгэндээ хүрдэгийг би мэднэ. Ороод ир, би хаалга онголгоод өгье. Артём Алекандрович та нээрээ...

Ар -    Ингэвэл илүү хурдан.

Эр -    За яахав. Гэхдээ хэвлэхгүй дэлгэцээр уншаарай. Таныг баярлана гэдэгт итгэхгүй байна.

Бичиг Өвчний түүх...

Ар -    За.

Мат -  Босс оо, таны захиалсан эмэгтэйг олчихлоо. Одоо яах вэ?

                                                     ххх

Юр -   Зайл цаашаа.

Эм -    Хэн чам руу ярьж байгааг мэдэхийг ч хүсэхгүй байна.

Ар -    Сэтгэл зүйч Стрелецкий байна. Бүжиглээрэй, таны өшөө авах хүнийг олчихлоо. Миний туслах түүнийг зорчигчдийн жагсаалтнаас олсон.

Юр -   Цаг хэд болж байна?

Ар -    Тэр 3 цагийн дараа нислэгтэй. Бидэнд дотоодын ямарч хамаагүй тийз авчих, дотогшоо орох хэрэгтэй. Тэнд уулзацгаая... Баярлалаа.

Юр -   Та 3 цагийн дараа гэсэн.

Ар -    Бага зэрэг хэтрүүлчихсэн байна. Цэцгээр яах юм?

Юр -   Хэрвээ тэгэхэд өөр зан гаргасан бол яах байсныг мэдэг. Одоо тэр газрын мухарт суухгүй байсан.

Ар -    Сайхан төлөвлөгөө, амжилт.

Юр -   Түүнтэй уулзахдаа 100 жил уулзангүй гээд сюприз барьж байгаа юм шиг. Жаахан баярлуулъя.Хамгийн гол нь тэр тэнэг ядаж цагны үнэ цэнийг мэддэг байгаасай. Нүд нь орой дээрээ гарна. Артём Александрович таны зөв гэж найдъя. Тэр өлөгчин энд байгаа.

Ар -    Эргэлзэх юм алга.

Юр -   Нисэх буудал байгаа нь сайн хэрэг. Ийм дотоодын нислэгээр ирж байгаа юм чинь тийм ч ядуу биш бололтой. Би ч сэтгэлийн шаналалд унахгүй. Зүгээр ээ, миний ямар болсоныг хараг.

Ар -    Тэрний юу харахаас таны юу харах нь илүү чухал.

Юр -   Тайван алхаж болохгүй юу?

Ар -    Болохгүй ээ, хоцорч байна. Бүсгүй уучлаарай, энд ВИП лоунж хаана байна?

Эм -    Чигээрээ тэгээд 2 давхарт.

Юр -   ВИП гэнээ? Гэхдээ одоо тийшээ хамаагүй оруулдаг болчихсон.

Ар -    Үгүй ээ, үгүй таных бол тэр.

Юр -   Тэр үү?

Ар -    Очоорой. Очооч ээ. Хурдал, яваад өгвөл бид бүтэлгүйтнэ. Дахиад дэмий хүүхнүүдтэй уулзана.

Юр -   Люся.

Эр -    Энэ хэн бэ?

Люс - Мэдэх юм алга.

Юр -   Качалов, бид хамт сурч байсан. Санаж байна уу?

Люс - Нээрэн үү. Чи танигдахааргүй болжээ.

Юр -   Тийм үү?

Люс - Ямар их тураа вэ, өвдчихсөн юмуу? За сайн уу Качалов оо.

Эр -    За болсон, явцгаая. Онгоц нисэх нь.

Люс - Онгоц 5 минут хүлээнэ биз, энд төгсөгчдийн уулзалт болж байхад. За чи ямаршуухан байна, Серёга? Мөн байхаа.

Юр -   Юра.

Люс - Юрка. Тэгэлгүй яахав, Юрка Качалов. За яасан, гэрлэсэн үү, юу төгсөв?

Юр -   Тэгэлгүй яахав. Үнэндээ би маш сайн байгаа.

Ар -    Сексээс бусад нь. Сексийн асуудалтай болчихсон. Байнга өөртөө хүчирхэг эмэгтэйчүүд сонгож авдаг. Та түүний төмсөгийг харсанд шаналаад байдаг юм. Үүнийг шийдэх хэрэгтэй.

Эр -    Энэ бас хэн бэ?

Ар -    Түүний сэтгэл зүйч, сайн байна уу.

Люс - Уучлаарай, би юу харсан гэнээ? Чи одоо болтол тэр явдлыг санасаар байгаа гэж үү? Төсөөл дөө, би 9-р ангид Юркаг бараг бүх хүүхдүүдийн өмнө өмдөө тайл гэчихсэн. Ёстой эвгүй юм болсон.

Юр -   Чи тэгэх ёсгүй байсан.

Люс - Чи өөрөө охидуудын хувцасны өрөө рүү өнгийх хэрэггүй байсан юм. Тэглээ гээд би буруутай юмуу?

Юр -   Энд одоо ингэх хэрэггүй.

Эр -    Алив явцгаая.

Люс - Хүлээгээрэй, хүлээж бай. Тэр ярилцахыг хүсч байна. тэгвэл ярилцъя. Тэгэхээр чи тэр нэг сэтгэл зүйчтэйгээ хамт ирж надтай ямра нэг байдлаар.. Цэцэг хүртэл авчихаж. Ёстой хөөрхөн. За яасан, одоо болтол хэцүү байна уу Качалов оо?

Юр -   Энэ бүхэн чамаас болсон, бүх зүйл чамаас болсон.

Люс - Юра намайг уучлаарай. Уучлаарай. Хүсвэл чамагй үнсье, хацар дээр чинь. Тайвшрах ч юм билүү. Тэгэх үү? Гэхдээ нэг болзолтой. Чи мэдэж байгаа.

Юр -   Өлөгчин, чи жинхэнэ өлөгчин юм даа.

Ар -    Хөөе, хөөе бид ярилцахаар ирсэн.

Юр -   Зодолдоогүй уджээ, тантай уулзаад ийм юм болчихлоо.

Ар -    Мэргэжлийн онцлог.

Юр -   Тэгэхэр та энэ бүх хугацаанд тэрний хэн болохыг мэдэж байжээ?

Ар -    Тийм ээ, мэдэж байсан. 20 настайдаа дрээмчинтэй азаар гэрлэсэн. Тэр нь ийм амьдралаар амьдраад нэмэргүй гэдгийг ойлгосон. Одоо төмрийн бизнес хийж байгаа.

Юр -   Та тэгээд яах гэж түүнтэй намайг...

Ар -    Яагаад гэвэл таны гол асуудал өөрийгөө нэг муу өлөгчинд чадуулсан гэж бодсонд байсан. Та дээшлэх тусам нийгмийн ялгааг илүү хурцаар мэдэрсэн. Өөрийгөө тэр өмдөө тайлахад хүргэсэн алс холын 9-р ангийн сурагчтай зүйрлээд. Тэр танаас илүү байсан үүнд их шаналсан. Тийм учраас эхнэр болон нууц амрагтаа дээрэлхүүлж эхэлсэн. Одоо тэр дүр төрх байхгүй. Та өөрийнхөө Люсяг харлаа. Хэн болохыг нь мэдсэн. Бас өөрийнхөө хэн болохыг мэдсэн. Тэгэхээр тайван салаад өөртөө тохирох эмэгтэйг ол. Хэнээс ч өшөө авах хэрэггүй. Нууц амрагтайг нь зөвшөөрч байвал эхнэртэйгээ амьдар.

Юр -   Ямар муухай өлөгчин бэ.

Ар -    Больж үз, та ч гэсэн олон хүүхэн гомдоосон. Түүнийг тавьж явуул тэгээд гүйцээ.                                         ххх                                  

Юр -   Миний өмгөөлөгч бүх асуудлыг зохицуулчихна. Би чамайг хооосн орхихгүй ээ, тийм шүү. Сайн тэтгэлэг өгнө, чамд хангалттай. Чамд ч хүрнэ, нууц амрагт чинь ч хүрнэ.

Эм -    Юра, сүүлийн удаа.

Юр -   За.

Эм -    Чи өөр хүнтэй болоо юу? Би зүгээр л мэдмээр байна.

Юр -   Үгүй гхэдээ заавал олно. За гүйцээ, яв. Суугаарай, сайн байна. Хүлээгээрэй, мартчихаж.. Май. Хэрвээ чамд сэтгэл зүйч хэрэг болбол над руу залгаарай, сайн залуу байгаа.

Ар -    Байна уу.

Саш - Яасан?

Ар -    Саша, чамаас ганцхан юм гуйя. Чамд туслах боломж олгооч.

 

                                                     Төгсөв.        

 

 

 

Back to episodes Go home