Д Фильмбридж ХХК
Нэр: Shadow Force | Сүүдрийн хүч
Хуудас: 32
Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүд:
Айзак - Эрэгтэй. 30-35 настай. Хар арьстай.
Анк - Эрэгтэй. 35-40 настай.
Кай - Эрэгтэй. 8-10 настай. Айзакийн хүү.
Паркер - Эрэгтэй. 35-40 настай.
Патрик - Эрэгтэй. 30-35 настай.
Синдер - Эрэгтэй. 35-40 настай. Халзан.
Кира - Эмэгтэй. 30-35 настай.
Аунти - Эмэгтэй. 35-40 настай. Том биетэй.
Трэйлер:
КИРА: За, алив. Юу чадахыг чинь харъя. Гайхалтай байлаа. Битгий уурлаарай, би угаасаа сайн бууддаг байсан.
АЙЗАК: Үгүй.
КИРА: Тийм ээ.
АЙЗАК: Хэзээ ч үгүй.
КИРА: Юу?
КАЙ: Алив ээ, аав.
СИНДЕР: Чамд миний гар хүрэхээргүй нуугдах, зугтах газар гэж байхгүй.
КИРА: Нэг л таатай санагдаад байх юм.
СИНДЕР: Насаараа зугтаж явмаар байна уу? Амьдрал чинь улам богиносож байна.
АЙЗАК: Биднийг мөшгөсөн байна. Биднийг бүсэлчихлээ.
СИНДЕР: Би найман жилийн өмнө Сүүдрийн хүчин гэх тусгай баг байгуулсан. Бурхны бохир ажлыг гүйцэтгэдэг байсан юм.
АЙЗАК: Бид хүүтэй болсон. Дахиад ингээд байж болохгүй.
СИНДЕР: Сүүдрийн хүчинд нэг чухал дүрэм байдаг. Хэн ч гарах ёсгүй.
АЙЗАК: Би дахиж айдастай амьдрахгүй. Бид ангуучид нь болсон.
КИРА: Тэгвэл чамд тусламж хэрэгтэй. Аунти, Анк хоёр Синдерийг мөрдөж байгаа.
АНК: Бид түүнийг болгоод өгнө өө.
АУНТИ: Тэгэлгүй яах вэ. Тэрний төлөө нэг барьчихъя.
КИРА: Дайн хийхийг хүсээд байгаа бол үргэлжлүүлээд бай.
АЙЗАК: Бид муу залуусыг барина.
КАЙ: Тэд хөгийн амьтад уу?
КИРА: Хөөе.
СИНДЕР: Чи миний хайртай зүйлийг авсан. Одоо би хайртай зүйлийг чинь авна.
КИРА: Би гэр бүлдээ хайртай. Тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Чамд юу байна?
АЙЗАК: Хоёр сум.
КИРА: Надад нэг байна. Илүүг нь би авсан нь дээр биш үү?
АЙЗАК: Илүү биш ээ.
КИРА: Тийм ээ, гэхдээ би ихэвчлэн арай сайн бууддаг.
АЙЗАК: Ихэвчлэн үү?
КИРА: Тийм ээ.
АЙЗАК: Энэ хоёртой танилцаарай.
КАЙ: Дуу тавьж болох уу?
АНК: Чи “Ву Тэн Клан”-д дуртай юу?
КАЙ: Тэднээр яасан ч оролдож болохгүй.
ЭР - 1: Ажилтан 23, ажилтан 21 байна. Бид Сомбрагийн байршлыг тогтоолоо. Омбраг олж чадаагүй байгаа. Зэвсэг харагдаж байна. Анхааралтай бай. Болгоомжтой үргэлжлүүлээрэй. Ажилтан 23, байдлаа илтгэнэ үү.
ЭР - 2: Баруун хойд зүгээс бай руу ойртож байна. Дээвэр дээр амжилттай гарлаа. Ажилтан 21, нэвтрэх баг байраа эзэллээ. Орох гэж байна. Яв, яв, яв.
ЭР - 3: Зүүн өрөө цэвэр.
ЭР - 4: Гал тогоо цэвэр.
ЭР - 5: Унтлагын өрөө цэвэр.
ЭР - 6: Хоёр давхар цэвэр.
ЭР - 1: Ямар новш нь вэ? Тэр энд алга.
ЭР - 2: Биднийг хуурсан байна. Ажилтан 21, байршил хоосон байна. Заавар өгнө үү. Алока, сонсож байна уу?
Кира: Баригдлаа даа.
ЭР - 2: Алока. Алока. Алока.
Кай: Аав.
Айзак: Яасан?
Кай: Таныг муу хүмүүс ийм сорвитой болгосон юм уу?
Айзак: Тийм ээ, муу хүмүүс.
Кай: Муу залуусыг зодоход ээж тусалсан уу?
Айзак: Тийм ээ, тусалсан.
Кай: Тэгвэл ээж одоо ч гэсэн муу хүмүүсийг зодож байгаа юу?
Айзак: Тийм ээ. Тийм болохоор л хамт амьдарч чадахгүй.
Кай: Би санаж байна. Та ээжийн гэдэсний тухай түүхийг яриад өгч болох уу?
Айзак: Чи дуртай байх нь ээ?
Кай: Тийм ээ.
Айзак: За. Тэгэхээр чи тэр дэлбэрэлтээс гадна... яагаад намайг... сонсгол муутай болсныг мэднэ.
Кай: Тийм ээ.
Айзак: Ээж чинь жирэмсэн байхдаа намайг урдаа хэвтүүлж байгаад гэдсэндээ хүргэдэг байсан. Чиний хөдлөхийг мэдрүүлэх гэж. Чи заримдаа хөдөлдөггүй байсан.
Кай: Яагаад?
Айзак: Унтаж байсан болохоор. Тэгээд чамайг унтаж байвал ээж чинь ингэдэг байсан. Тэгвэл чиний зүрхний цохилтыг сонсож, зүгээр байгааг чинь мэддэг байсан. Болсон уу? Миний хүү. Франц хэл мэдэх үү?
Кай: Үгүй, үгүй.
Айзак: Хоёр тийшээ хараарай. Хоёр тал руугаа. Бас урагшаа, за юу? Бүсээ зүү. Өнөөдөр ямар байна, хүү минь?
Кай: Тоосгон байшин гэж юу юм?
Айзак: Юу гэнэ ээ?
Кай: Тоосгон байшин. Хүмүүс "90, 60, 90" гэж яриад байдаг.
Айзак: Тоосгон байшингийн хаяг байгаа юм.
Кай: Үнэн үү?
Айзак: Үгүй. Үгүй. Тоосгон байшин гэдэг нь... үзэсгэлэнтэй, сайхан биетэй эмэгтэйг хэлж байгаа юм.
Кай: Хөх нь үү?
Айзак: Тийм ээ. Хөх нь. Зөв ойлгожээ.
Кай: Бас өгзөг нь үү?
Айзак: Тийм ээ. Хоёулаа. За. Би дуугаа сонгож болох уу?
Кай: Лионел Ричи. Алив ээ, аав.
Айзак: За, Лионел Ричи. Спотифай. Бид Лионел Ричид хайртай. За. Болж байна. Дажгүй дуулж байна шүү. Миний хүү. Новш гэж.
ЭР - 1: Зайлж үз.
Кай: Ямар хөгийн амьтан бэ. Тийм биз дээ?
Айзак: Юу гэнэ ээ?
Кай: Та жолоо барьж байхдаа ингэж хэлдэг.
Айзак: Амандаа хэлдэг байж магадгүй.
Кай: Амандаа гэж юу гэсэн үг юм?
Айзак: Хүүхдүүдэд сонсогдохгүйгээр.
Кай: Би сонссон. Та бусад машинууд руу дандаа тэгж хэлдэг.
ЭМ - 1: Мэдээллийн хураамж байгаа юм.
Айзак: Ямар хураамж аа?
ЭМ - 1: Банк үйлчилгээ үзүүлснийхээ хариуд авдаг бяцхан хураамж.
Айзак: Би нэг л... Кай, түр хүлээж байгаарай.
ЭМ - 1: Франц хүн юм уу?
Айзак: Тийм ээ.
ЭМ - 1: За.
Айзак: Тэгэхээр энэ юу гэсэн үг юм? Юу багтдаг гэсэн үг вэ? Энэ яриа ч бас орох уу?
ЭМ - 1: Би юу хийж чадахаа харъя.
Айзак: Баярлалаа.
ЭМ - 1: Одоохон. Энэ сард гурав дахь нь юм байна.
ЭР - 1: Бүгд доошоо! Дээрэм гэдэг нь харваас илт байгаа байлгүй. Гараа нүдэнд харагдах газар байлгаарай. Хөдлөх л юм бол буудаж орхино шүү.
Айзак: Кай, хүрээд ир.
ЭР - 2: Гурван минут. Гурван минут!
ЭР - 1: Доошоо!
Кай: Аав аа.
ЭР - 1: Доошоо гээд байна, хурдал.
Айзак: Тэр миний хүү.
ЭР - 1: Чамд гурван секунд байна.
Айзак: Хүүг минь наашаа явуулчих. Гуйж байна.
ЭР - 1: Тэр хүү юу?
Айзак: Тийм ээ, нааш нь явуулчих.
ЭР - 1: Тэнд байгаа юу?
Кай: Аав.
Айзак: Кай. Нүдээ аниад чихээ дарж бай.
ЭР - 1: Доошоо гээд байна. Хүүгээ үхэхийг хармаар байна уу? Одоохон доошоо хэвт. Хүүг чинь алчихна шүү.
Айзак: Нүдээ нээгээрэй. Аав нь муу залуусыг аргалчихлаа.
ЭМ - 1: Ямар новш нь вэ?
ЭР - 3: ...тэрээр тагнуулын төв газрын даргаар ажиллаж байх үеийнх нь үйл ажиллагааны талаар мөрдлөг эхлүүлэхийн өмнөхөн их долоогийн шинэ дипломат төлөөлөгчийн албан тушаалаас сайн дураар огцорчээ.
Синдер: Бурхан минь. Надад ингэж байх цаг алга. Би ажил үүргийнхээ шаардлагын дагуу та бүхэнд мэдээлэл өгч чадахгүй.
Синдер: Сайн уу, царайлаг аа? Сайхан харагдаж байна.
ЭР - 3: Жэк Синдер бол тагнуул. Гэхдээ Жэймс Бондтой адилхан утгаар биш, арай харанхуй талын ажил хийдэг. Үнэхээр зарлан дуудах бичиг гаргах болбол их долоогийн удирдлага түүнд татгалзах эрх өгөх болов уу? Ноён Синдер уг үйл явдлыг өөрийнх нь ерөнхий нарийн бичгээр томилогдох болсныг харлуулах гэсэн дайснуудын үйлдэл гэж үзсэн байна.
Синдер: Өглөө яасан баргар явж байх юм бэ?
Патрик: Би хичээж байна, эрхэм ээ. Бид ойртож байх шиг байна. Омбра өчигдөр Майамид Алокаг алсан байна. Манай багийн хагасыг нь үгүй хийсэн.
Синдер: Энэ юу юм?
Патрик: Өглөө хэн гарч ирснийг хар даа. Сомбра.
Синдер: Ямар новш нь вэ? Эйвери рүү залга. Трентогоос гарах нисдэг тэрэг ол.
Патрик: За.
Синдер: Наадахаа тэр том дэлгэцээр гарга.
Патрик: Ойлголоо. Болох л ёстой доо. Би өмнө нь хийж үзээгүй.
Синдер: Аурора, виски. Хоёр тунгаар.
ЭМ - 2: Найман цаг болж байна. Арай эрт юм биш үү?
Синдер: Гурав. Хаана байна?
Патрик: Түр хүлээгээрэй.
ЭМ - 2: Аваад ирлээ.
Синдер: Аль болох хурдан дахиад хийгээд ир.
Патрик: Уншаад байх шиг байна, уучлаарай.
Синдер: Патрик. Наад бичлэгээ энэ том дэлгэц дээр гаргаж ирэхгүй бол энэ өрөөнд байгаа хамгийн хурц үзүүртэй юмыг хараал идсэн хоолой руу чинь дүрчихнэ шүү. За, болж байна. За. Та хоёр яагаад надаас урвасан юм? Тэр жирэмсэн болчхож. Тийм л байж. Жирэмсэн болсон юм байна. Би чамайг олчихлоо, муу чөтгөрийн зулбасга. Сомбрагийн тухай бүх юмыг мэдмээр байна. Түүний хуурамч нэр, амьдардаг газар, иддэг хоол, ажил, зугаа. Амьдралынх нь бүх нарийн ширийн зүйлийг. Багийн гишүүдээ дахиад цуглуулъя. Омбра, Сомбра хоёрын олон жилийн өмнө сүйтгэж хаясан баг. Тэдэнд хувийн тооцоо байгаа. Надад ч бас ялгаагүй.
Сорвит: За. Ажилдаа орох цаг болжээ.
Кира: Кай, хонгор минь.
ЭР - 1: Англиар яриарай.
ЭР - 2: За. Синдер оршуулгын газар дүүргэхээр олон хүн алсан. Тэр нууц алуурчдын бүлгэм, тусгай салаа удирддаг байсан. Мөрдлөг эхэлснээс болж тэр их айж байгаа. Хэрэг нь ил болбол тэр дууслаа л гэсэн үг. Синдер бол бидэн шиг залуусыг...
Анк: Чи чинь яачхаад байгаа юм?
Аунти: Анк, одоохон наашаа хүрээд ир. Хурдал.
Анк: Чи сая харсан уу?
Аунти: Наашаа хүрээд ир. Чи чинь ямар учиртай юм бэ? Ингээд байвал бид илчлэгдчихнэ шүү дээ.
Анк: Би уусаж байна, тайвшир.
Аунти: Бид ажлаа хийж байх ёстой. Харин чи эсрэгээр нь хийгээд байна.
Анк: За, боль доо. Би түүнд бараг л хүрээгүй.
Аунти: Хүүхдийн нүүр лүү бөмбөг шидчихлээ. Яаж байгаа юм бэ?
Анк: Хэдэн арчаагүй Европ хүүхдүүд л байна.
Аунти: Чи зүгээр үү?
Анк: Зүгээр.
Аунти: Амьсгал чинь хэцүүхэн л сонсогдож байна. Юу болоод байгаа юм?
Анк: Би дажгүй ээ.
Аунти: Нас явах хэцүү байгаа биз?
Анк: Тийм ээ, үнэн.
Аунти: Тийм ээ. Харагдаж байна. Бидэнд элдэв асуудал хэрэггүй. Чи юу ч батлах шаардлагагүй.
Анк: Ойлголоо.
Аунти: Би одоо ч чамд хайртай.
Анк: Наадахаа битгий мартаарай. Гэхдээ зүгээр.
Аунти: Хар даа. Хараач.
Анк: Тоглох юм уу, яах юм?
Аунти: Үргэлж л өөрийгөө батлах гэж хичээх юм.
Анк: Юу болоод байгаа юм?
Аунти: Новш гэж. Айзак.
Айзак: Чи үнэхээр зүгээр үү?
Кай: Би зүгээр ээ, аав. Юу болсон юм?
Айзак: Аялалд явмаар байна уу?
Кай: Аялал аа? Амралтаар уу?
Айзак: Тийм ээ. Амралтаар.
Кай: Хаашаа?
Айзак: Аавынхаа онцгой байшин руу.
Кай: "Онцгой байшин?"
Айзак: Тийм ээ. Нэлээн хол. Онгоцоор явна.
Кай: Онгоцоор оо?
Айзак: Явахад бэлэн үү?
Кай: Тийм ээ.
Айзак: Тийм ээ! Явцгаая.
Синдер: Ямар хүмүүс юм?
Патрик: Их долоогийн зургаан улсын төлөөлөгчид. Мөрдлөгөөс болоод бүгд сандарч байгаа.
Синдер: Өглөөний мэнд. Оновчтой байх үүднээс аль болох товчхон, илүү дутуу чимэг үггүй ярья.
ЭР - 1: Өршөөгөөрэй, нарийн бичиг ээ.
Синдер: Ерөнхий нарийн бичиг гэдгийг санаарай. Хоёр минут ярих боломж өгвөл хэцүүхэн асуудлууд дээр тайлбар хийж, миний ажил хэргийн талаар эргэлзээ байгаа бол учирлаж хэлмээр байна. Найман жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын тушаалаар тагнуулын төв газрын нууц даалгаврын хүрээнд элит тусгай ажилтнуудыг цуглуулж нэгэн баг болгосон юм. Нэр нь Сүүдрийн хүчин. Тэрхүү нууц баг аюултай бүсэд чухал байг устгах даалгавар авдаг байсан. Дарангуйлагч, эзлэн түрэмгийлэгч, харгис этгээдүүдийг. Үндсэндээ бурхны бохир ажлыг гүйцэтгэж байсан гэсэн үг.
ЭР - 1: Тэгвэл Айзак Сарр гэж хүн--
Синдер: Таныг асуулт асуугаасай гэсэндээ яриандаа түр зогсолт хийгээгүй шүү, гишүүн ээ. Миний яриаг дуустал нь сонсчих. Тэгээд дараа нь таны сайн хийж чаддаг бусдыг хардаж сэрдэх, эргэлзэх ажилд орж болно. Айзак Сарр буюу хяналтын камерт бичигдсэн залуу болон Кайра Овенс. Энэ хоёр хүн Сүүдрийн хүчинд байхдаа танилцсан. Багийн гишүүдийн дунд дотно харилцаа үүсгэхийг хатуу хориглож байсан ч... тэд дурлалцсан. Үүний улмаас дотоод зөрчил гарч, тэр хоёр багаа, бас удирдлагаа орхиж явсан юм. Омбра гэх нууц нэртэй эмэгтэй нь... тэр үед жирэмсэн болсон учраас яаравчлан зугтах болсон. Тэд бол гэмт этгээдүүд. Өндөр бэлтгэлтэй, чадварлаг нууц ажилтнууд. Манай хамгийн нууц мэдээллүүдийг мэдэх хүмүүс. Биднийг сүрдүүлэхэд ашиглаж болох нууц мэдээллүүд. Герман хэл мэддэггүй хүмүүс байвал "Би тэднийг олж, үгүй хийнэ" гэдгээ хэллээ. Яагаад гэвэл Сүүдрийн хүчинд элсэхэд нэг чухал шаардлага тавьдаг. Хэн ч гарч болохгүй. Орхиж явсан хүнийг багийнх нь гишүүд хайж эхлэх бөгөөд барьж авчирсан хүнд 25 сая долларын шан харамж амладаг. Харин би хоёр дахин их мөнгө амлачихсан байгаа.
Кай: Муу хүмүүс биднийг олохгүй гэдэгт итгэлтэй байна уу?
Айзак: Тийм ээ.
Кай: Сая амьтан байсан уу?
Айзак: Үгүй.
Кай: Тэнд ороонго байдаг уу?
Айзак: Үгүй.
Кай: Энэ юун газар юм бэ? Ороонгоноос болж үхэх нь дээ. Энэ 00-ын ус уу, аав?
Айзак: Үгүй.
Кай: Энд могой байдаг уу?
Айзак: Байхгүй.
Кай: Энд матар байдаг уу?
Айзак: Зогс, зогс, зогс. Энийг барьж бай.
Кай: Загас байдаг уу?
Айзак: Байхгүй.
Кай: Махчин загас байдаг уу?
Айзак: Үгүй, гэхдээ тэсрэх бодис байгаа. За, Кай. За, миний хүү, хүрээд ир.
Кай: Бид энд үлдэх юм уу, аав?
Айзак: Нэг хэсэгтээ. Янзтай байгаа биз? Хоёулаа юм олж идье. Ямар байна? Дажгүй юу? Би одоо болтол энэ амтанд дасаагүй байна.
Кай: Аав.
Айзак: За.
Кай: Та яагаад сонсголын аппаратаа авсан юм?
Айзак: Юу гэсэн үг вэ? Хэзээ?
Кай: Банканд муу хүмүүс орж ирэхэд тайлсан биз дээ?
Айзак: Дэйрдэвил юм харж чаддаггүйг мэднэ биз дээ?
Кай: Тийм ээ.
Айзак: Гэхдээ л тэр супер баатар. Тэр маш сайн сонсдог супер хүчтэй болохоор.
Кай: Тийм ээ.
Айзак: Аав нь тэрэнтэй төстэй. Гэхдээ юм сонсож чадахгүй үедээ. Тэр бол миний супер хүч.
Кай: Яаж?
Айзак: Мэдэхгүй ээ. Анхаарал төвлөрч... бүх зүйл удааширч, хүчтэй болсон санагддаг.
Кай: Муу хүмүүсийг тэгж дийлсэн юм уу?
Айзак: Тийм ээ.
Кай: Та хэзээ ч муу хүн байгаагүй биз дээ, аав?
Айзак: Юу гээч? Их олон жилийн өмнө... тийм байсан.
Кай: Ээж ч бас уу? Яагаад?
Айзак: Өөрсдийгөө сайн хүмүүс л гэж бодсон юм.
Кай: Тэгвэл одоо сайн хүмүүс үү?
Айзак: Мэдээж хэрэг.
Айзак: Кира.
Кира: За.
Айзак: Цаашдаа ингэж болохгүй. Бид алдаа гаргасан байх.
Кира: Алдаа гаргаагүй. Бид шийдвэр гаргасан. Бид ажлаа орхиод явсан.
Айзак: Бас бид хүүтэй болсон. Би Синдер дээр буцаад очъё.
Кира: Үгүй. Тэр чамайг харсан даруйдаа алчихна. Бид том төлөвлөгөөг нь баллачихсан. Сүүдрийн хүчин гэж байхгүй, одоо буцах замгүй болсон.
Айзак: Чи зугтахыг хүссэн. Би чамд хайртай. Би чамтай хамт явахыг хүссэн. Гэхдээ чи нэг зүйл нуугаад байна.
Кира: Бурхан минь. Тэр хувийн өс хонзон санаж байж магадгүй. Бид харилцаатай байсан юм. Чамтай уулзахаас ч өмнө их дээр үед энгийн нэг харилцаатай байсан. Гэхдээ бүтээгүй. Түүнтэй хамт... амьдрал зохиохыг хүсээгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Гэхдээ тэр илүү юм хүссэн. Маш их юм. Намайг зөвшөөрөөгүй болохоор элдвээр сүрдүүлж эхэлсэн. Тэр хэзээ ч зогсохгүй. намайг хүссэнээрээ амьдарч чадахгүй гэдгийг баттай болгох хүртлээ.
Айзак: Яагаад өмнө нь хэлж байгаагүй юм? Хэлэх ёстой байсан юм.
Кира: Би зүгээр л... Чи уурандаа түүнийг алчихвал тэд чамайг алах байсан.
Айзак: Кира. Бидний хүү.
Кира: Мэдэж байна.
Айзак: Үлдсэн амьдралынхаа турш зугтаад байж болохгүй. Синдер түүний тухай мэдэх ёсгүй.
Кира: Үгүй. Үгүй. Би хийе.
Айзак: Юу яриад байгаа юм?
Кира: Би хүүгээ... яадаг ч байсан хамгаалах л болно. Тэднийг гаргаж ирэх багахан хугацаа л хэрэгтэй байна. Би тэднийг нэг нэгээр нь үгүй хийнэ. Тэгээд аюулгүй болсны дараа... гурвуулаа хамтдаа бүрэн алга болж болно.
Айзак: Кира, тэр ажил олон жил болно. Яагаад чи гэж? Шалтгаанаа хэл л дээ.
Кира: Тэд намайг очно гэж төсөөлөхгүй. Ямар эх хүн хүүгээ орхиж явах билээ дээ?
Айзак: Итгэлтэй байна уу?
Кира: Тийм ээ. Тийм. Итгэлтэй байна.
ЭР - 1: Бүгдээрээ мөрдөх боломжгүй утаснууд. Сим картууд нь ч адилхан.
ТЕКСТ: ГОЛ НЬ ХҮҮДЭЭ САНАА ЗОВЖ БАЙНА. АЙЗАК ЗУГТАЖ БАЙГАА.
ТЕКСТ: БИД ЧАМД ТУСАЛЖ ЧАДНА.
ЭР - 1: Алдаагүй хийх ёстой шүү, за юу? Одоо цаг нь боллоо.
Аунти: Чи уугаад байгаа юм уу?
Анк: Үгүй, чи буруу харсан байна.
Аунти: Чи ямар учиртай юм бэ? Бид ажиллаж байна.
Анк: Шөнийн цагаар шөнийн клубд.
Аунти: Бурхан минь.
Анк: Бас би насанд хүрсэн эр хүн шүү.
Аунти: Тэр эргэлзээтэй. Айзак холбоо барьсан уу?
Анк: Үгүй.
Аунти: Чи Айзак байсан бол хаашаа явах вэ?
Анк: Хангамж сайтай газар луу л явна. Мөнгө, дэмжлэгийн систем, зэвсгийн агуулах.
Аунти: Тийм ээ, тийм. Тэгэхээр Марокко, Өмнөд Африк, Колумб.
Анк: Би тэгж л бодож байна.
Аунти: За. Явцгаая.
Анк: Юу гэсэн үг вэ?
Аунти: Юуг нь гайхаад байгаа юм? Бид гол нь Синдерийг хайж байгаа. Энэ хоёр тэнэг новш түүнийг барина гэж байхгүй. Бид Айзак, Кира хоёрыг олоод ерөнхий нарийн бичиг Синдерийг үйлдэл дээр нь барьж авах болно.
Анк: Түүнийг сүйтгээд өгнө.
Аунти: Тийм ээ. Тэрний төлөө бол ууж болно.
Анк: Үгүй, тэрний төлөө согтож болно.
Аунти: Чи дандаа хэтрүүлдэг шүү.
Анк: Яагаад болохгүй гэж?
Аунти: Өнөөдөр согтож болохгүй.
Айзак: Наадахаа хая. Боль! Боль!
Кира: Чи ил гарч ирсэн. Алив, баатар аа. Баатарлаг юм харуулаач.
Айзак: Удахгүй үзүүлээд өгнө өө. Алив. Одоо хангалттай.
Кира: Чи хүүгээ аюулд оруулсан. Яагаад?
Айзак: Одоо болсон уу?
Кира: Үгүй!
Айзак: Зүгээр ээ, миний хүү.
Кай: Яагаад аавтай зодолдож байгаа юм?
Айзак: Өөрөө тайлбарла.
Кай: Сайн уу?
Кира: Сайн уу? Энэ хэн бэ?
Кай: Миний ээж. Би уулзаагүй их удаж байна.
Кира: Намайг уучлаарай, Кай. Хонгор минь. Намайг хэн гэдгийг мэдэх үү?
Кай: Ээж үү?
Кира: Тийм ээ. Бурхан минь. Бурхан минь.
Кай: Би таныг санасан.
Кира: Хонгор минь, би чамайг маш их санасан. Ээж нь ирчихлээ.
Айзак: За, ингээд.
Кай: Ээж ирчихсэн.
Айзак: Тийм ээ, ирчихсэн.
Кай: Намайг сэрэхэд энд байх болов уу?
Айзак: Тэгэх байх. Одоо унт даа. Ээж бид хоёрт нь ярих юм их байна. За юу?
Вархо: За за. Тэгэхээр... Банглад болсон явдал. Патон далайн эрэг дээр бид өлсөж үхэх гэж байсан юм. Нэг загасны худалдаачин их сэжигтэй харагдсан.
Сорвит: Хүүхэд нь аймшгийн том живхтэй.
Вархо: Чи яримаар байгаа юм уу?
Сорвит: Чи живхтэй хүүхдийг дандаа орхиж ярьдаг. Тэрийг ярихгүй бол энэ түүх инээдтэй биш болчихно.
Вархо: Би ярих гэж байсан.
Патрик: Цэргийн тагнуулд зургаан жил. Би ангийнхаа шилдэг нь байсан. Гэтэл одоо... алуурчдын зөөгч хийж байна.
Паркер: Тийм ээ.
Анино: За за.
Сорвит: Чи архи даадаггүй.
Анино: За, боль доо. Нүүрээрээ уначихсан шүү дээ.
Морити: Гуравхан метр л байсан.
Анино: Үгүй, тэр...
Морити: Гуравхан метр шүү.
Синдер: Уулзах сайхан байна.
Сорвит: Тийм ээ.
Синдер: Хуучин найз нөхдийнхөө төлөө.
Бүгд: Төлөө.
Синдер: Бас агуу их үйл хэргийнхээ төлөө.
Сорвит: Төлөө.
Анино: Төлөө.
Синдер: Бидний хувьд... гүн гүнзгий, өнгөлөг түүхтэй хүмүүс. Гэхдээ тэр түүх одоо бидэнд төвөг болох ёсгүй. Тэгэхээр болох болохгүй гэсэн яриаг алгасаад шууд ямар шаардлага тавихаа хэлье. Нэгт... шан харамж хоёр нугарсан.
Анино: Новш гэж.
Синдер: Хоёрт бид ямар ч алдаагүй ажиллах ёстой. Азандаа найдаж болохгүй. Тийм янзтай байвал тэр хоёрыг барьж чадахгүй.
Анино: Хэр их дэмжлэг үзүүлэх вэ?
Синдер: Бүгдийг нь. Тусгай хүчинд байсан чадварлаг эрчүүд. Салхи шиг чимээгүй. Бас манай найз Эйвери хяналт тавина. Энэ урвагчид манай багийн зургаан гишүүнийг алсан. Тэр хоёрыг барьж чадвал их хэмжээний шан харамж өгнө. Тэдний байршлын талаар сүүлийн үеийн баттай мэдээлэл байна. Яг одоо нарийн шалгаж байгаа. Тоглоом эхэллээ, ноёд хатагтай нар аа. Тэднийг барьцгаая.
Анино: Төлөө.
Айзак: Гар чинь өвдөж байна уу?
Кира: Цээжин дээрх чинь миний гутлын мөр үү?
Айзак: Тэгээд...
Кира: Тэгээд...
Айзак: Бидний төлөвлөгөө юу болсон? Бидний жаргалтай төгсгөл.
Кира: Намайг гэр бүлээ аюулгүй байлгахын тулд юу хийж байсныг төсөөлж байна уу?
Айзак: Гэр бүл ээ?
Кира: Тийм ээ.
Айзак: Гэр бүл.
Кира: Би Алокаг алсан. Тэр чамайг олох шахсан. Түүнд зураг, мэдээлэл байсан. Би дуусгачихсан. Гэхдээ одоо ч таван сүүдэр амьд байгаа. Синдер тэднийг дахин цуглуулсан.
Айзак: Кайн тухай мэдэж байгаа юу?
Кира: Сайн уу, хонгор минь? Юу? Энэ юу вэ? Сэрээгүй юм уу?
Айзак: Тэр ингэдэг юм.
Кира: Чам шиг зүүдэндээ явдаг юм байна.
Айзак: Чамд яаж ингэж хурдан дассаныг мэдэхгүй л юм.
Кира: Эсвэл аюулгүй санагдаж эхэлсэн байх.
Айзак: Хүүгээ өөр газар аваачъя. Түр биднээс хол газар.
Кира: Үгүй, би дахиж хүүгээсээ холдохгүй.
Айзак: Кира. Чи тэднийг агнаж, харин бид тэднээс нуугдаж байсан. Одоо хангалттай. Дахиж тэгэхгүй.
Кира: Тэгвэл тусламж хэрэгтэй. Аунти, Анк хоёр. Тэд хяналтын албанд орсон. Синдерийг мөшгөж байгаа.
Айзак: Юугаар мөшгөж байгаа юм? Шаардах хуудас, бичиг цаасаар уу? Тэр чинь буу биш.
Кира: Чи Синдерийг алахыг хүсэж байна.
Айзак: Тийм ээ.
Кира: Үгүй.
Айзак: Хүүгээ Аунти, Анк хоёрт үлдээгээд тэр новшийг олж үгүй хийе.
Кира: Энэ том ажил. Чи бэлэн биш байна. Чадваргүй болсон.
Айзак: Дөрвөн банкны дээрэмчин арай л өөр юм хэлэх байх.
Кира: Олиггүй буутай, цаасан бай л буудаж үзсэн дөрвөн тэнэг.
Айзак: Чи тэр бичлэгийг үзсэн үү?
Кира: Тийм ээ, дэлхий даяараа л тэрийг үзсэн.
Айзак: Дэлхий дахин намайг хүүгээ хамгаалж байхыг харсан.
Кира: За. Чамайг юу чадахыг харъя.
Айзак: Харж бай.
Кира: Хөөх. За за. Гайхалтай байлаа. Битгий уурлаарай. Би угаасаа л илүү байсан.
Айзак: Үгүй.
Кира: Тийм.
Айзак: Хэзээ ч үгүй.
Кира: Юу?
Айзак: Бас чи идэвхтэй ажиллаж байсан.
Кира: Чи Кайг хамгаалж байгаа байж идэвхтэй байх ёстой биш гэж үү?
Айзак: Хүүхдээ харах гэдэг юм, Кира.
Кира: Тийм үү? Хүүхдээ өсгөх биш үү?
Айзак: Хүүхдээ өсгөх, тийм ээ. Хэн чамд Франц хэл заалаа? Тэгэхээр хүүхдээ өсгөж байхад буудах цаг гардаггүй юм.
Кира: Чи буудалтаа сайжруулах хэрэгтэй. Тэр бол яахав дээ гэмээр л байлаа. Одессад болсон явдлыг давтмааргүй байна.
Айзак: Эртний түүх. Дахиад л. Нөгөө Одессаг л яриад байна уу?
Кира: Чи миний мөр лүү буудсан.
Айзак: Тийм ээ.
Кира: Тийм.
Айзак: Тийм.
Кира: Зориуд тэгсэн юм уу?
Айзак: Яг зөв. Чамд буу тулгаж байсан новшийг сатааруулсан. Тэгж байж л алж чадсан юм. Тэр хөдлөөд байсан. Найдвартай буудаж болох ганц юм нь...
Кира: Миний мөр гэж үү?
Айзак: Тийм ээ. Чиний мөр.
Кира: За.
Айзак: Одоо март л даа.
Кира: Би Кай дээр очлоо. Бид явах ёстой. Сумаа цэнэглэхээ мартав.
Айзак: Харж байна уу? Нэг их удсангүй. Янзтай.
Кай: Энэ таны машин уу?
Кира: Тийм ээ. Энэ ээжийнх нь машин. Таалагдаж байна уу?
Кай: Янзтай юм аа.
Кира: Тийм ээ.
Кай: Манай машинаас хамаагүй янзтай юм байна, аав.
Айзак: Баярлалаа. Аунти, Анк хоёр дээр яаж очих юм?
Кира: Бид очихгүй. Тэд олоод ирнэ. Бид замдаа гарч Кайг аюулгүй байлгангаа тэднийг Синдерийг олохыг хүлээнэ.
Айзак: Энэ хэр аюулгүй вэ?
Кира: Энэ машиныг асаахаасаа ч өмнө радио долгион, богино долгион, хиймэл дагуулын дохиогоор шалгаж үзсэн. Бас дээрээс нь хэт ягаан, хэт улаан, хэт богино долгионы үзлэг хийсэн.
Айзак: Юугаар тоноглосон бэ?
Кира: Бүгдийг нь сайжруулсан. 6 мм зузаантай нүүрстөрөгчийн мяндсан хуягтай. Эргэлт өндөртэй Ви-12 хөдөлгүүр сольж тавьсан. Зам хааж тавьсан машиныг мөргөөд гарч чадах сайжруулсан гупертэй. 10-р зэрэгтэй сум нэвтэрдэггүй шил. Бас... энэ. Дипломатчид болон барьцааны хүмүүсийг... авч явах боломжтой.
Айзак: Би жолоодно шүү.
Кира: Тийм ээ, мэдээж. Алив, хүү минь. Надтай хамт явмаар байна уу?
ЭР - 1: Кайсер гээд хөршийнх нь нохой тэдний муурыг оролдоод байсан.
Аунти: Ямар новш нь вэ?
ЭР - 1: Тэр чимээг нь сонссон гэсэн.
Аунти: Энэ нэг л биш байна даа. Хачин юм аа.
Анк: Санал нийлж байна. Гэхдээ чи өөрөө хэлсэн шдээ. Тэд биднийг Синдерт ойртуулахгүй.
Аунти: Үгүй, хонгор минь. Тэр чухал биш. Нууц гар утасны тухай ярьж, Синдерийн нэрийг дурдаж байснаа гэнэтхэн л хачин муур нохойн яриа болчихлоо.
Анк: Тэр хэдэн замаа алдсан хүүхэнтэй хамт сууж байна. Үнэхээр чухал ажил ярина гэж...
Аунти: Тэр хүрээлэнд адилхан хүүхнүүдтэй л явж байсан. Тэд тоглоод байна. Хэн нэгэн бидний тухай хэлсэн гэж бодож байна уу?
Анк: Үгүй дээ. Бид их болгоомжтой байсан. Эсвэл...
Аунти: Чи тоглоод байна уу? Чи яг яачхаад байгаа юм бэ? Сүүлийн хоёр сарын турш яриагаа дуусгахгүй орхиод байх юм. Гэхдээ цэг цэг цэг. Тэгвэл цэг цэг цэг. Би бодол уншдаг юм шиг байна уу? Хэлэх гэснээ хэлээч дээ. Ингэж байх цаг алга.
Анк: За. Синдерийг мөрдөж байгаа өөр хоёр хүн байгаа. Нэмэлт баг.
Аунти: Тийм үү?
Анк: Чи мэдээгүй юм уу?
Аунти: Би яагаад мэднэ гэж?
Кай: За, оролдоод үз.
Кира: Бэлэн үү? Эхэллээ. Нэг, хоёр, гурав, дөрөв. Хуруун барилдаан эхэлж байна. Чи ялж чадахгүй дээ. Би яллаа, яллаа. Би баригдчихлаа. Үгүй ээ.
Кай: Нэг тооллоо, хоёр тооллоо, гурав тооллоо.
Айзак: Кира, цэнэглэгч байгаа юу?
Кира: Урд хайрцагт байгаа.
Кай: Аав аа, хөгжим тавьж болох уу?
Айзак: Тэгэлгүй яах вэ.
Кай: Аав, яагаад зогсоочхов оо?
Кира: Тийм ээ, яагаад зогсоож байгаа юм?
Кай: Таны дуртай дуу шдээ.
Айзак: Үгүй, тийм биш. Үгүй. Миний дуртай дуу биш. Ёстой үгүй.
Кай: Та энэ дууг их сонсдог. Аав энэ дууг байнга сонсдог юм.
Кира: Тийм үү? Хөөх, сонирхолтой юм аа. Би сонсож болох уу?
Айзак: Үгүй, чимээгүй явсан нь дээр байх.
Кай: Алив ээ, аав. Ээжид сонсгочих л доо.
Кира: Алив ээ.
Кай: Та сонсмоор байна уу, ээж?
Кира: Тийм ээ, би үнэхээр, үнэхээр, үнэхээр их хүсэж байна.
Айзак: За.
Кира: За. Бүх үгийг нь мэддэг юм байна.
Айзак: Бүгдийг нь биш ээ.
Кира: Тийм ээ, тийм, тийм. Алив. Тийм ээ. Надад таалагдаж байна. Тийм ээ, Кай. Сайн дуулж байна. Гайхалтай байлаа. Сайн байна.
Айзак: Кира. Бүсийг нь сайн зүүлгээрэй. Манантай болоод эхэллээ. Биднийг мөшгөж байна. Муу хүмүүс эргээд ирлээ. Ээжийгээ сайн сонсоод хэлснээр нь хийгээрэй.
Кира: Чамайг аюулгүй газар аваачъя. За, хонгор минь, ороорой. Алив. За, хэвтээрэй. Сайн байна.
Кай: Энэ хүүхдийн суудал уу?
Кира: Үгүй, үгүй, үгүй. Хүүхдийн суудал биш. Том залуугийн суудал. Ээжийгээ ирж авах хүртэл эндээ байж байгаарай. За юу? За, гайхалтай.
Кай: Бүх юм зүгээр биз дээ, ээж?
Кира: Тийм ээ. Ээж нь бүгдийг нь зохицуулна. Одоо аав нь хурдан явах болохоор энийг зүүчих. Нэлээн донсолж магадгүй. Намайг сонсож байгаа үгүйг мэдмээр байна. Сонсож байвал надад мэдэгдээрэй. Одоо сонсож байна уу? Байна уу, байна уу? Сайн байна. Ээж нь чамд хайртай шүү. Намайг сонсож байна уу? За. Би удахгүй эргээд ирнэ ээ.
Айзак: Тэр аюулгүй юу?
Кира: Тийм ээ. Тийшээ юу ч нэвтрэхгүй.
Айзак: Биднийг бүсэлчихлээ.
Кира: Би харж байна.
Айзак: Биднийг яаж олчхов?
Кира: Новш гэж, мэдэхгүй ээ.
Кай: Ээж ээ, наадах чинь муу үг. Хараалын үг.
Кира: Золиг гэж. Хөөе, уучлаарай. Үнэхээр уучлаарай.
ЭР - 1: Новш.
Сорвит: Үнэхээр үү?
Синдер: Машинуудаа татаж гаргаад, цогцсуудыг олж ав. Хүү хамт байсан уу?
Морити: Мэдэхгүй байна.
Синдер: Тэгвэл олж мэд.
Кира: Үгүй.
Айзак: Яасан бэ? Кира.
Кира: Тэд бүгд байна, Айзак. Бүгдээрээ.
Айзак: Сүүдрүүд үү?
Кира: Тийм ээ.
Кай: Ээж. Та зүгээр үү, ээж?
Кира: Нааш ир.
Айзак: Явцгаая.
Кира: За, явъя.
Айзак: Биднийг яаж олсныг мэдмээр байна.
Кира: Тийм ээ, би ч бас.
Айзак: Чамайг мөшгөсөн байх боломжтой юу?
Кира: Үгүй, тийм байх боломжгүй.
Айзак: Тэгвэл хэн нэгэн хэлсэн байна.
Кира: Тийм ээ. Гэхдээ хэн? Үгүй. Аунти, Анк хоёр биш. Үгүй. Би тэдэнд итгэдэг. Тэгэхээр чи хуримынхаа дууг сонсдог байжээ?
Айзак: Хүү маань сонсдог байсан.
Кира: Аан, ганцаараа юу?
Айзак: Лионел Ричид их дуртай. "Үнэнээсээ" гэдэг дуунд нь.
Кира: Гайхмаар юм. Их хөөрхөн юм. Америкийн шүтээнд оруулах юм сан.
Айзак: Тэрэнд л санаа зовдог байсан бол сайхан сан.
Кира: Би үргэлж ойрхон байсан. Дэргэд чинь. Хоёр жилийн өмнө... их дэлгүүрийн үзэсгэлэн худалдаа болж байсан. Тэгээд би...
Айзак: Чи хүмүүсийн дундаас миний хүзүүнд хүрсэн. Намайг анзаарахгүй гэж бодоо юу? Би чамайг хэзээд танина.
Кира: Би чамайг их санасан.
Айзак: Би ч бас.
Патрик: Эрхэм ээ, энэ бол түр зуурын асуудал. Тэднийг олно оо. Уучлаарай.
Синдер: "Уучлаарай?" Гайхалтай юм. Ийм цаг үед чиний уучлалт гуйх үнэхээр их тус болж байна шүү.
Патрик: Санаанд оромгүй явдал болсон.
Синдер: Чи алсын хараагүй болохоор тэгж байгаа юм. Чамд жинхэнэ, бодит туршлага дутаж байна. Жинхэнэ хөрсөн дээр биш, гүйлтийн зам дээр л гүйдэг. Юу гээч... би 30 хүртлээ хумсаа янзлуулж үзээгүй. 40 хүртлээ захиалгын хувцас гэж мэддэггүй байлаа. Харин та хоёр намайг цэвэрхэн хувцастай, энгэрийн тэмдэгтэй явдаг болохоор... амьдралдаа хутга барьж үзээгүй, хүн үхтэл нь зодож үзээгүй гэж бодоо юу? Тэгвэл... их том андуурсан байна. Эр хүн амжилтад хүрвэл зан нь зөөлөрдөг гэж ярьдаг. Дайчин эрийн хуяг дуулга торгоор солигддог. Тийм болохоор би заримдаа... өөрийнхөө хэн болохыг сануулах дуртай. Дээрээс нь та хоёрыг.
Патрик: Эрхэм ээ, би--
Синдер: Чи юу чадах вэ?
Патрик: За за. Зодолдохыг хүсээ юу?
Синдер: Алив. Муугүй шүү. Гэнэтийн цохилт гэж байдаггүй юм. Та хоёр халагдлаа. Синдер. Юу гэнэ ээ? Сайн байна. Үнэхээр сайн байна. Үргэлжлүүлээд мөрд. Тэд амьд үлдсэн бололтой. За, та хоёрыг буцаагаад авлаа. Онгоцонд түлш хийж бэлэн болго. 30 минутын дараа хөдөлнө.
Паркер: Сайн байна.
Айзак: Новш гэж, Кира.
Синдер: Наад шархнууд чинь сайхан харагдаж байна. Чанга эрчүүд шиг. Синдер.
Кира: Сайн уу, Жэк?
Синдер: Ерөнхий нарийн бичиг Синдер болсон, Омбра.
Кира: Би чиний цол гуншинг сайн мэднэ. Чи намайг барьж авахын тулд олон улсын хууль хүчнийхнийг ашиглаж, аргаа барж байгааг мэдэж байна.
Синдер: Бас Сомбра... Кай хоёрыг. Чамд миний гар хүрэхээргүй нуугдах, зугтах газар гэж байхгүй. Насаараа зугтаж явмаар байна уу? Амьдрал чинь секунд тутамд богиносож байна. Уучлаарай, уучлаарай. Зүгээр л өдөж байна. Надад их таалагдлаа. Чамд ямар ч... утгагүй сонсогдсон байх. Гэхдээ хамаагүй ээ. Надад сайхан байна.
Кира: Надад нэг санал байна.
Синдер: Чамайг алахаас бусдаар уу?
Кира: Жаахан баригдмал байгаа биз?
Синдер: Сэтгэл хөдлөл хамгийн бага шаарддаг юм юу гээч, Кира? Өшөө авалт.
Кира: Бас хамгийн үнэтэй нь.
Синдер: 100 сая доллар гаргахад харамсахгүй.
Кира: Амласан мөнгөө хоёр нугалчхаа юу?
Синдер: Удахгүй гурав нугалах бодолтой байна.
Кира: Их долоо олон улсыг хамарсан том мөрдлөгийн хараанд өртчихөөд байгаа ч гэсэн, надад бага зэрэг таатай санагдаж байна. Бараг л баярлаж байна. Намайг баримаар байна уу?
Синдер: Тийм ээ. Өвдөг дээрээ сөхрөөд амь гуйгаасай гэж хүсэж байна.
Кира: Би хүнээс юм гуйгаад байдаггүй. Сомбра, Кай хоёрыг явуул. Сүүдрүүдээ тат. Би өөрөө очно.
Синдер: Гэхдээ би чам дээр очиж байна, Кира.
Кира: Тэгвэл тэднийг явуул. Хоёулаа хоорондоо шийдье.
Синдер: Таван жилийн өмнө бол та хоёр багийнхнаа бүгдийг нь дийлж чадах байсан.
Кира: Дайн хийхийг хүсээд байгаа бол над дээр хүрээд ир. Үгүй бол саналыг минь ав.
Синдер: Ямар санал?
Кира: Би чам дээр очиж асуудлаа шийднэ. Эсвэл би чиний бүх нууцыг хяналтын албанд мэдэгдэнэ. Тэгээд яах гэж байна, Жэк? Нөгөө Тагнуулын төв газрын хурааж авсан арал одоо ч чамд байгаа юу?
Синдер: Чи мэдэж байгаа.
Кира: Тэнд уулзъя.
Анк: Чи хоолоо хийгээрэй.
Аунти: Үгүй шүү. Би гурав хоног оройн хоол хийсэн.
Анк: Хамаагүй ээ. Би өрмөнцөр идмээр байна.
Аунти: Өрмөнцөр өө? Бид Боготад байна. Энд юуных нь өрмөнцөр байх вэ дээ. Тэд юу байдгийг нь ч мэдэхгүй.
Айзак: Битгий эргэж хар. Машинаа асаах хэрэггүй.
Анк: Биднийг яаж олсон юм?
Айзак: Энэ бол Аунти, Анк хоёр. Ээж бид хоёрынх нь найзууд байсан хүмүүс.
Кай: Одоо ч гэсэн таны найзууд уу?
Айзак: Одоо л харъя. Надад Г-А-Р-Б-У-У байгаа шүү.
Кай: Яагаад гар бууг үсэглээд байгаа юм?
Айзак: Үгүй, чимээгүй бай. Битгий яриа тасал, за юу? Тэр та хоёртой л холбоо барьж байсан бол та хоёрын нэг нь биднийг барьж өгсөн байна.
Анк: Хөгшөөн. Чи их буруу бодож байна.
Аунти: Би хэзээ ч тэгэхгүй.
Айзак: Бодит байдал болоход тун ойрхон байна.
Кай: Та хоёрт Лионел Ричигийн дуу байгаа юу?
Айзак: Инээдтэй биш байна. Би чамд хэлсэн дээ. Одоо биш.
Аунти: Хөөрхөн юм аа. Чи Лионел Ричи сонсмоор байгаа бол эгч нь дуунаас нь тавиад өгье, за юу?
Айзак: Түүнд хөгжим хэрэггүй.
Кай: Ганцхан дуу, аав.
Анк: Тийм ээ, алив ээ. Ганцхан дуу. Ингэж сүржигнэх хэрэггүй. Чи "Ву Тэн Клан"-д дуртай юу?
Кай: Тэдний гишүүдээр оролдож болохгүй.
Айзак: За, миний хүү. Аав нь тэдэнтэй ярья. Лионел Ричиг дараа сонсож болно.
Кай: Нөгөө хөх өгзөгний дуу байна.
Айзак: Өөр дуу тавьж болох уу? Өөр дуу тавьчих.
Кай: Үгүй, би энэ дуунд дуртай.
Аунти: Дуртай гэнэ ээ.
Айзак: За, гэхдээ дагаж дуулахгүй шүү. Та хоёр хэр удаан... түүнд тусалсан юм?
Аунти: Түүнийг ажлаа гүйцэтгэж байх хугацаанд.
Айзак: Сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
Аунти: Хаашаа явахаа чамд хэлээгүй юм уу?
Айзак: Хэлээгүй. Гэхдээ би мэдэж байна.
Анк: Хаашаа?
Айзак: Синдер лүү ганцаараа.
Аунти: Новш гэж.
Анк: Яагаад?
Айзак: Олон жил хийж ирсэн зүйлээ хийх гэж. Биднийг хамгаална.
Кира: Энэ бүгд чинийх болсон уу, Жэк?
Синдер: Зүгээр үүрдийн зээл гэхэд болох байх.
Кира: Шаварт унасан гахай шиг юм аа. Юу ч өөрчлөгдөөгүй.
Синдер: Бүх юм өөрчлөгдсөн. Хатагтайд нэг хундагыг хийгээд өгөөч. Хеннесси ЭксӨү. Чанартай эд. Чамд хэрэг болох байх гэж бодлоо.
Кира: Би ч ялгаагүй.
Айзак: Энд аюулгүй юу?
Аунти: Энд тагнуулууд байхгүй ээ.
Анк: Мэдэхгүй юм даа. Тэр биднийг олсон бол нүүсэн нь дээр байх.
Аунти: Юу яриад байгаа юм бэ? Бид энэ газарт тэгж их удаагүй. Зүгээр дээ. За юу?
Айзак: Би усанд орж болох уу?
Анк: Шатаар гараад дээр байгаа өрөө.
Айзак: Баярлалаа.
Кай: Би өлсөөд байна.
Анк: Юу гэнэ ээ? Алив, залуу минь. Өлссөн гэв үү? Ах нь чамд өрмөнцөр хийгээд өгөх юм уу? Аав чинь зөвшөөрвөл.
Айзак: Болно.
Анк: Чи сонсов уу? Болно гэж байна. Эхэлцгээе.
Аунти: Хөөе, хөөе. Чи зүгээр үү?
Анк: Үгүй. Миний бодлоор бид дахиад нүүсэн нь дээр байх. Би нэг газраа удах дургүй, Марвелла.
Аунти: Гэхдээ чи хэт их санаа зовоод байна. Биднийг мэдсэн байх боломжгүй.
Анк: Тэр олоод ирсэн. Чи итгэж байна уу? Би бол үгүй. Гэхдээ чамд итгэдэг.
Кира: Баярлалаа.
ЭР - 1: Зүгээр дээ.
Кира: Жэк. Уг нь хоёулаа л учраа олно гэж бодсон юм сан. Алив ээ. Одоо намайг аргалж чадахгүй бол дараа нь яах болж байна?
Синдер: Хөвгүүд ээ. Чамайг эргээд ирнэ гэж мэдсэн юм. Би чамайг сайн мэднэ.
Кира: Чи юунд дуртайг минь мэднэ.
Синдер: Тийм ээ.
Кира: Би ч бас чинийхийг мэднэ.
Синдер: Чи сахилгагүй бүсгүй юм.
Кира: Би тэрнээс ч дор юм мэднэ. Чамайг буутай гэж мэдсэн юм. Доошоо, доошоо. Бүгд доошоо хэвт. Хурдал, хурдал! Буугаа хая. Хурдал. Алив, хурдан хөдөл.
Синдер: Ингэж олон буудуулахад... яг бодож байсан шиг л их өвдөж байна шүү. Захиалгын хувцас ч хэрэгтэй юм. Энгийн хантааз өмссөн бол чи толгой руу буудах байсан. Үгүй ч байж мэднэ. Эсвэл чи яг зүрхэнд минь... сум зоохыг хүссэн байх. Бэлгэдлийн чанартай. Хуан, энийг дүүргээд өгөөч. Юу гээч, Омбра... Чи чадварлаг байсан ч, их хурдан уналаа. Үнэхээр намайг алчхаад явахыг зөвшөөрнө гэж бодоо юу?
Кира: Тэгж л найдаж байлаа.
Синдер: Сонирхолтой юм болох нь дээ.
Айзак: За. Хувцсаа сольж байна.
Вархо: Анд минь.
Кира: Чамайг хараал идэг. Кай хаана байна?
Айзак: Мэдэхгүй.
Кира: Юу? Хөөе! Миний хүү. Чи зүгээр үү? Бүх юм зүгээр болно оо. Ээж нь энд байна, аав нь ч бас.
Айзак: Ойлгосон уу?
Синдер: Хөөе! Энд байх шив. Түүнийг... доошоо аваад явж бай. Бид болоогүй байна.
Кира: Баяртай, миний хүү.
Кай: Баяртай, ээж. Баяртай, аав.
Кира: Хайртай шүү.
Кай: Би ч бас танд хайртай.
Кира: Намайг уучлаарай. Та хоёрыг аюулгүй байлгах гэсэндээ л явсан юм.
Айзак: Би чамд хайртай. Би одоо энд байна. Би ирчихсэн.
Синдер: Хөөе! Эйвери! Уулзахад таатай байна.
Анк: Надад ч бас.
Синдер: Юу байна даа?
Анк: Үнэхээр гайхалтай.
Кира: Муу хараал идсэн новш.
Аунти: Түүнд цагаа үрэх хэрэггүй. Би энэ урвагч новшийг яахаа бодчихсон байгаа. Энэ гавнаас мултардаг л юм бол чамтай тооцоо бодно оо. Би мэдээд байсан юм аа. Намайг хуурч байгааг чинь мэдсэн.
Анк: Алив ээ, Марвелла. Буруу багт тоглохоос залхахгүй байна уу? Би залхаж байна.
Синдер: Би Эйверитэй холбоо тогтоосон юм. Уучлаарай, "Анк". Тэгээд яагаад надтай чацуу, адилхан туршлагатай байж одоо хүртэл доод түвшний ажил хийж явааг нь асуусан юм.
Аунти: 20 жил. Хараал идсэн 20 жил бид нэг нэгнийхээ арыг дааж явсан. Гэтэл чи үнэхээр надаас урвалаа гэж үү? Юуны төлөө? Юуны төлөө вэ, Эйвери? Новшийн мөнгө үү?
Синдер: За. Тэгэхээр ийм байна. Би та хоёрыг хүүгийн чинь өмнө алахыг хүссэн. Хэрцгий сонсогдож байгааг мэдэж байна. Үнэн. Өөр ямар ч нөхцөлд ёс зүйд нийцэхгүй үйлдэл. Гэхдээ би юу гэж бодсоноо хэлье. Та хоёр ойлгох байх. Би Сүүдрийн хүчнийг байгуулах гэж таван жил хөлс цусаа барсан. Таван жил шүү. Гэтэл та хоёр... урвагч, итгэл алдсан зангаараа тэрийг сүйтгэсэн. Миний хамгийн хайртай зүйлийг булаасан. Харин Кай хэдтэй вэ? Бараг тав хүрч байгаа биз дээ? Та хоёрын хамгийн хайртай юм мөн үү? Тэгэхээр хүүгээр чинь солилцоо хийвэл бараг л тэнцсэн гэхэд болох байх. Бас юу гээч? Та хоёр шиг хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийг би жинхэнэ аюултай дайчин болгож чадна. Тэр Сүүдрийн хүчний ирээдүй болно.
Кира: Жэк.
Синдер: Үгүй! Үгүй. Чи тангаргаа зөрчсөн. Чи үхэл ирэх хүртэл үүргээ биелүүлнэ гэж амласан. Бид тэгж тохирсон.
Кира: Гэхдээ чи сүүдрүүдийг дотор нь зөрчилдүүлсэн. Багийн гишүүдийг хооронд нь муудалцуулж байсан. Чи бидний тархийг угааж, хордуулсан.
Синдер: Одоо тэгж хэлэх амар байгаа биз? Тийм үү, Омбра? Чиний үнэнч бус байдал надаас болсон байг. Тэгвэл үүрэг яах вэ? Нэр төр. Багтаа өөрийгөө зориулах...
Кира: Багтаа юу, эсвэл чамд уу? Бүгд үүнээс л болсон биз дээ? Чи бид хоёр. Яагаад хэлж чадахгүй байгаа юм? Чи надад хайртай байсан. Тэр мэдэж байгаа. Би та нарт юу болсныг тайлбарлаад өгье. Тэр намайг хүссэнээрээ байлгаж чадахгүй болохоороо... өөрийнхөө чадна гэж бодсон аргаараа надаар тоглож эхэлсэн. Намайг албан тушаалаас минь буулгаж, амьдралыг минь сүйтгэнэ гэж сүрдүүлсэн. Гэхдээ бүтээгүй. Надад тэр бүхэн хамаагүй болсон болохоор. Чи надад хамаагүй. Та нар ч ялгаагүй. Би гэр бүлдээ л анхаардаг. Би гэр бүлтэйгээ... хамт байх ёстой. Тэднийгээ хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн. Чамайг биш шүү. Чи их сул дорой санагдаж байгаа байх. Тийм биз? Хараал идсэн сул дорой.
Паркер: Генерал Синдер.
Синдер: Хүү хаана байна?
Паркер: Тэр доор аюулгүй байгаа. Энийг харуулахыг хүссэнгүй.
Синдер: Юу харуулна гэж, тэнэг ээ?
Паркер: Ерөнхий нарийн бичиг Синдер... Хөөе, залуу. Наад буугаа хаяхгүй бол нүдээ ч аньж амжаагүй байхад чинь алчихна шүү. Хурдал!
Патрик: Хөөе, та хоёр. Буугаа хаяад гараа өргө. Хурдал!
Паркер: Ерөнхий нарийн бичиг Синдер. Хяналтын албанаас гаргасан тушаалын дагуу таныг нэн даруй саатуулж, үндэсний аюулгүй байдлын албаны Лемоннер хуаран дахь баазад хүргүүлэх болно.
Синдер: Сайн байна.
Аунти: Юу гэхээр Синдерийг мөрдөж байсан өөр баг үнэхээр байсан юм. Би чам шиг тэнэг новшид итгээгүй болохоороо юм хэлээгүй.
Синдер: Ямар новш нь болоод байна?
Патрик: Бид хяналтын албаны тусгай ажилтнууд. Чиний гэмт хэргүүдийг мөрдөөд удаж байна. Эрхэм ээ.
Вархо: Тэгэхээр та хоёр нууцаар ажиллаж байгаад одоо даргаа баривчилж байгаа юм уу?
Патрик: Бид Америкийн нэгдсэн улсын төрийн ажилтнууд. Та нар бидний шаардлагыг биелүүлэх ёстой.
Морити: Новш гэж!
Синдер: Хөөе, хөөе, хөөе. Яаж байгаа юм бэ? Ингэх хэрэг байхгүй.
Паркер: Патрик. Тэд хөдлөх юм бол... буудаарай. Интерполын ажилтнууд шаардлага гарвал бидэнд тусламж үзүүлэхээр бэлэн хүлээж байгаа. Хумсаа янзлуулсан гараа өргөөд өвдөг дээрээ сөхөр.
Патрик: Түүнийг сонссонгүй юу? Өвдөг дээрээ. Хөөе! Хараал идсэн өвдөг дээрээ сөхөр.
Сорвит: Тэр хааччихав? Галаар хамгаал!
Морити: Өлөгчин! Яваарай! Яв!
Сорвит: Би чамайг ална даа.
Аунти: Буу чинь хаана байна? Хараал идсэн 45 калибр. Хөөе, Паркер! Паркер. Алив. Чамд юу байна?
Паркер: Сумгүй 45 калибрын буу байна.
Аунти: Надад сум байна, алив.
Паркер: Май.
Аунти: Хүү яасан?
Паркер: Арын байшинд байгаа. Би Синдерийг барих ёстой. Галаар хамгаалж чадах уу?
Аунти: Ойлголоо.
Паркер: Алив, яваарай.
Анино: Муу новш!
Патрик: Новш!
Анино: Үхэж далд ор.
Айзак: Шидээрэй.
Кира: Дайз!
Сорвит: Новш гэж.
Кира: Би одоо бүгдийг нь дуусгана. Гурав, хоёр, нэг.
Айзак: Чи зүгээр үү?
Сорвит: Алив! Бос! Алив! Эндээс арилж үзье.
Кира: Бид Кайг олох хэрэгтэй.
Паркер: Чи зугтсан нь дээр дээ, новш минь.
Анк: Тийм ээ. Хөөе, миний дүү.
Кай: Та гэртээ байхдаа Аунти, аав хоёрт муухай хандсан. Та буутай байсан. Тийм байж аавыг зодуулахад туслаагүй.
Анк: Үгүй, үгүй, үгүй, дүү минь. Бүх зүйл зүгээр, за юу? Алив, би ээж дээр чинь хүргээд өгье.
Кай: Би ингэж хэлэх ёсгүй. Гэхдээ та хөгийн новш юм даа.
Анк: Үгүй, үгүй. Чи буруу ойлгочхож. Би сайн залуусын нэг. Хар даа, хар даа. Сайн залуу. Зүгээр л муу хүмүүсийн нэг болж жүжиглэсэн юм. Үнэндээ тийм биш шүү. За, алив. Би чамайг хүргээд өгье. Новш! Новш!
Аунти: Кай, битгий санаа зов, за юу? Энэ ах чинь их сахилгагүй байсан болохоор одоо нэг хэсэгтээ унтах ёстой, за юу? Надад нэг тус болооч.
Кай: За, Аунти.
Аунти: Түр цаашаа явж байгаач. Би ахтай нь том хүмүүс шиг ярих хэрэгтэй байна.
Кай: Тэр таныг сонсож чадах юм уу?
Аунти: Харъя л даа. Намайг сонсож байна уу? Үгүй, сонсохгүй байна. Гэхдээ намайг мэдэрнэ ээ. Тийм болохоор цаанаа байж бай, алив. За, баярлалаа. Чи буруу хүнээ сонгож дээ. Одоо чиний яах надад хамаагүй.
Анк: Марвелла, хүлээ.
Аунти: Бүх зүйл дууссан.
Анк: За, за, Аунти.
Сорвит: Явцгаая! Муу новшийг алаад өг.
Вархо: Ийшээ! Новш!
Айзак: Чи зүгээр үү?
Кира: Тийм ээ. Тэр зүгээр. Огт бэртээгүй. Миний баатар.
Айзак: Зүгээр үү?
Кай: Зүгээр ээ.
Кира: Харин чи?
Айзак: Болоогүй.
Кира: Бид явах ёстой.
Айзак: Үгүй. Тэднийг явуулчихвал сарын дараа л биднийг мөшгөж эхэлнэ. Би дахиж айж амьдрахгүй. Гэр бүлтэйгээ баймаар байна. Одоо энэ бүхнийг дуусгая. Тэд тэгнэ гэж төсөөлөхгүй.
Кира: Түүнийг барьсан уу?
Аунти: Тийм ээ.
Кай: Аунти Анкийг зодчихсон.
Аунти: Тэр үнэн. Тийм болохоор л тэр одоо угаалгын өрөөнд завсарлага авч байгаа.
Кира: Чи энд эгчтэйгээ хамт хүлээж бай. Бид хоёрт дахиад нэг ажил байна.
Айзак: Бид одоо ангуучид болсон.
Кира: Түүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Синдер амьд үлдсэн байх.
Айзак: Хоёулаа ч байж магадгүй.
Кира: Чамд хэд байна?
Айзак: Хоёр сум.
Кира: Надад нэг байна.
Айзак: Битгий алдаарай.
Кира: Илүүг нь би авсан нь дээр биш үү?
Айзак: Илүү юу гэж?
Кира: Сум. Чамд хоёр байна шдээ.
Айзак: Илүү сум биш. Минийх.
Кира: Тийм ээ, гэхдээ зүгээр л миний бодлоор бол би... Яах вэ, би ихэвчлэн арай сайн бууддаг.
Айзак: Ихэвчлэн үү?
Кира: Тийм ээ. Ноён Айзак.
Айзак: Үгүй, үгүй. Францаар ярихаа боль.
Кира: Яагаад?
Айзак: Битгий алдчихаарай.
Кира: Баярлалаа.
Айзак: Би ийшээ явлаа.
ЭР - 1: Харин одоо хосын бүжиг. Сүйт залуу, сүйт бүсгүй хоёрыг урья. Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр.
Синдер: Баярыг чинь сүйтгэвэл зүгээр биз дээ? Алив ээ. Тэвчээд гар. Өмнө нь бэртэж гэмтэж үзээгүй биш. Бурхан минь гэж. Чи ядарч цуцаж мэддэггүй юм уу? Харж бай.
Кира: Айзак.
Синдер: Амаа тат.
Кира: Айзак!
Синдер: Амаа тат!
Кира: Айзак! Айзак! Айзак! Сонсооч. Гуйя. Намайг сонс л доо. Би гуйж байна. Намайг сонсооч дээ. Гуйж байна, намайг сонсооч. Сонс. Сонс.
Кира: Тэгээд засгийн газрын гэрээт ажилтан байхаа больчихсон уу?
Аунти: Тийм ээ. Тэр новш шоронд орж, би буцаад зах зээлд гарсан. Ажил мэргэжил, бас хувийн зүгээс.
Кира: Чи Лэнглигээс залгаж байгаа юм шиг санагдаад байх юм.
Аунти: Засгийн газрын барилгууд их цуурайтдаг. Чи мэднэ шдээ.
Кира: Миний зөв байж. Наанаа яг юу хийж байгаа юм?
Аунти: Сүүдрийн хүчний шинэ хувилбар. Гэхдээ би өмнөхөөс нь илүү хийнэ. Чи сонирхож байна уу?
Кира: Хэсэг хугацаанд амарсныхаа дараа л.
Аунти: За, боль доо. Амрах тийм сайхан биш шдээ. Юм бүхэн удаад ирэхээрээ муухай болчихдог.
Кира: Тэгвэл тэгж байгаад ярья даа.
Аунти: Би дараа залгана аа. Баяртай.
Кира: Баяртай.
Аунти: За.
Паркер: Сайн уу, Марвелла? Чи өнөөдөр сайхан харагдаж байна.
Аунти: Анзаарсанд баярлалаа, Паркер. Алив, Паркер.
Кира: Сайн уу, залуу минь?
Айзак: Сайн уу? Бид дуу дуулах уу?
Кира: Төрсөн өдрийн үү? Тийм ээ, тийм. Зүгээр л... Мэдэхгүй ээ, би дахиад жаахан тоглуулмаар байна. Их хөгжилтэй байх шиг байна.
Айзак: Хатагтай Кордеро дарс хийсэн байсан. Би очиж амсах гэж байна. Чи уумаар байна уу?
Кира: Одоо бол ууж чадахгүй болсон.
Айзак: Чадахгүй гэж юу гэсэн үг вэ? Юу?