Цэнхэр халимын хаант улс
Үргэлжлэл: 01:49:06
Эр
Майк өгүүлэгч
Жон Каламбокидис судлаач
Брюс Мэйт доктор
Скотт Бейкер генетикч
Стив Палумби популяцийн биологич
Гордон Фокс хөлгийн ахмад
Гисли Виккингсон Рейкьявикийн далайн биологич
Эм
Эрин Олсон доктор
Наоко Фунахаси АХОУСангийн ажилтан
Дарлин Кеттен доктор
-------------------------------------------------------------------------------------------
Майк: Хэзээ ч юм тэнгис далайд гүн харанхуй руу шумбасан үлэмж биетнүүд бужигнадаг байлаа. Өнөөдөр тэд цөөрсөн... мөн тэд эмзэг.
Цэнхэр халим бол манай гараг дээр амьдардаг хамгийн том амьтан билээ. Бид тэдний тухай бага мэддэг. Тэдний дуудлага хэдэн зуун км-т сонсогдоно. Харин бид тэднийг бараг л сонсдоггүй.
Тэд өдөр бүр хоол тэжээлээ хэдэн мянган кг-аар нь иддэг, харин бид тэд түүнийгээ яаж олдогийг нь мэдэхгүй.
Тэд яг бидэн шиг насалдаг байж болох ч, тэд яаж нэгнийгээ олдог, яаж үржилд ордогийг бид зөвхөн таамагладаг. Хэрэв бид тэднийг хамгаалахыг хүсвэл бид нэг маш чухал асуултанд хариулах ёстой. Цэнхэр халим хаана мэндэлдэг вэ?
Майк: Одоо хэсэг мэргэжилтнүүд үл мэдэгдэх зүгт явж байна. Эргээс хэдэн зуун км-ийн зайд, алслагдсан, аюултай усанд тэд хэзээ ч хараагүй тэр зүйлийг харна гэж найдаж байгаа, бяцхан, энхрий цэнхэр халимыг.
Эрин: Би тэднийг сонслоо.
------------------------------------------------
ЦЭНХЭР ХАЛИМЫН ХААНТ УЛС
------------------------------------------------
Брюс: Тийшээ. 28... 90 метрт, 90 метрт.
Жон: Чамд наана чинь зүгээр үү, Эрин? Чи зүгээр биз?
Эрин: Айн? Тийм ээ.
Майк: Калифорнид 9 сар болжээ, энэ бол цэнхэр халимнуудад ойртож очих ховорхон боломж.
Халим агнуур тэдний тоо толгойг ихэд цөөлжээ. Одоо үлдсэн цөөхөн хэд нь өөрчлөгдсөн далайд амьдрахын төлөө тэмцэж байна.
Манай далай тэнгисүүд хөл ихтэй болсон, тиймээс цэнхэр халимууд далайн аюултай зам дээр хооллодог. Усан дотор дуу чимээ ихтэй, тиймээс халимнуудын хоорондын дуудлага тасалдаж мэднэ.
Мөн олон улсын хууль байгаа ч цэнхэр халимны мах гадаадын захуудад борлогдох боломж хэвээр.
Цэнхэр аваргуудыг хамгаална гэдэг бүр мэргэжилтнүүдийн хувьд ч хүндхэн даалгавар.
Жил болгон халимны гурван мэргэжилтэн цэнхэр аваргуудын хооллодог Санта-Барбарагийн сувагт хэдэн долоо хоногийг өнгөрүүлдэг.
Майк: Тэд эдгээр цэнхэр халимуудад далайн аль хэсэг нь чухал болохыг, ялангуяа тэдний төрдөг нууцлаг газрыг тодорхойлох ёстой.
Жон: Бэлэн байгаарай. Тэд ихэвчлэн хоёр дахь удаадаа хөвж гарч ирдэг шүү.
Майк: Жон Каламбокидис, Вашингтон мужийн Олимп дахь Каскадиа Ресёрч-ийг үндэслэгч.
Жон: Тэгэхээр, энд, Номхон далайн хойд хэсгийн дорнод хэсэгт дэлхийд амьд үлдсэн цэнхэр халимнуудын хамгийн их тоо толгой байдаг газар. Тиймээс, тэдний хувьд Калифорнийн эрэг хавиар хооллоход ач холбогдолтой ямар газрууд байдгийг, түүнчлэн тэд үржилд орохдоо ашиглаж болох газруудыг тодруулах нь бидэнд маш чухал.
Майк: Жон доктор Эрин Олсонтой нягт хамтран ажилладаг.
Эрин: Тэр дахиад хөвж гарах ёстой доо.
Жон: Тийм ээ.
Майк: Эрин, Калифорни мужийн Сан-Диего дахь Скриппсын нэрэмжит далай судлалын хүрээлэнгээс ирсэн.
Брюс: За, тэнд очъё. 30 метр...
Майк: Брюс Мейт, Орегон мужийн Их сургуулийн Далайн хөхтөн амьтадын хүрээлэнгийн захирал.
Брюс: Яг тэнд байна.
Майк: Энэ жил эрдэмтэд далайн тэнгисийн агуу нууцуудын нэгийг тайлна гэж найдаж байгаа: цэнхэр халимнууд төрдөг газрыг.
Эр: Тэд гарч ирж байна.
Майк: Гэхээ зуны сүүлчээр ихэнх нь хооллохоор цуглах үед судлаачдад тэднийг ажиглах боломж олддог.
Брюс: Сайхан амьтад тэнд байна. Гараарай. Дээшээ өргөөрэй, хонгор минь, өргөөрэй.
Бидний бодлоор, энэ дэлхийд өөр хаана ч байхгүй муугүй боломж, дамжуулагчаа тавьж, тэдний нүүдлийг ажиглаж, бусад амьтадтай нийцтэй байдал, хаана очиж үржиж, зулзагаа төрүүлдгийг мэдэж авна.
Майк: Энэ жилийн ажил бол энэ амбицтай экспедицийн эхний үе шат. Хоёр дахь үет цэнхэр халимуудын өвлийн нүүдлийг ажиглахаас эхлэнэ.
Брюс: Тэнд, 9 цагийн зайд цэнхэр халим байна. За, түүнийг зүгээр л өндийлгө.
Брюс: Халимны бүх зүйлийн дотроос энэ амьтан хамгийн гайхамшигтай нь, тэр экосистемд зүйрлэшгүй байр суурийг эзэлдэг. Далайн сав газрын тэн хагаст нь амьдардаг амьтад үнэхээр гайхалтай гэж хэлнэ. Би тэднийг үргэлж хайрлах болно.
Майк: Брюсийн зорилго нь хиймэл дагуулын дамжуулагчийг халиманд байрлуулах.
Эр: Тэгвэл, тэр баруун талынх нь бидэнд хэрэгтэй, зөв үү?
Эр1: Яг зөв.
Майк: Санаа нь бол тэднийг өмнө зүгт өвөлжихөөр хөдлөх үед нь дагаж явах. Эдгээр хөх халимнууд халуун орны хаа нэгтээ үржилд орж, төрдөг гэдэгт тэд итгэж байгаа.
Брюс: За, тэр доошоо шумбаж байна. Чи жаахан хойшоо ухар.
Майк: Хөх халимнууд гадаргуу дээр нэг удаад ердөө хэдхэн секунд болдог.
Брюс: Баруун эргээрэй. Бид буудаж амжихгүй нь. Хүлээ. Хүлээ. Тэр эндээс явж байна.
Брюс: Халимнууд усны гадаргуу дээр гарахыг зорино, харин бид ард нь, халимыг усан дотор нэвт харж байхаар сүүлний орчимд нь дагана. Ингээд халим усан дээр гарах гэхэд нь бид дахиад жаахан урагшилж нурууны сэрвээнд нь дөхөж очоод дамжуулагчаа тохиромжтой газарт байрлуулбал халим усан дээр гарч ирэх бүрт хиймэл дагуулаас түүнийг сонсох боломжтой болно.
Эр: Гал хамгаалагчийг буулгалаа. Жаахан дээш нь. Дээш нь, дээш нь, дээш нь.
Брюс: Бүгд сайн ажилллаа. Сайн ажиллаа.
Майк: Халим амьсгалахаар гадаргуу дээр гарч ирэхэд түүний дамжуулагч амьтны солбилцолыг хиймэл дагуулаар дамжуулан Брюсийн компьютерт илгээнэ. Энэ мэдээлэл халим нэг бүрийн нүүдлийн замыг хянахад туслана.
Брюс: Яг одоо бид азтай тохиолдол. Гал хамгаалагчийг буулгалаа. Гал хамгаалагчийг буулгасан.
Майк: Тэд арьс, өөхний бага зэрэг дээж авахаар араблет ашиглаж байна.
Брюс: Бүгд сайн ажиллаа. Сайн ажиллаа. Ярих юмгүй. Энэ амьтан айгаагүй байна.
Майк: ДНК-ийн шинжилгээ халим болгоны хүйсийг тодорхойлно. Халим бүрийн генетикийн мэдээллийг олон улсын мэдээллийн санд хадгалагдаг. Дэлхийд цэнхэр халимны есөн өөр популяци байдаг. Калифорнид Жон, Брюс, Эрин нарын судалдаг халимнууд Номхон далайн зүүн хойд хэсгээс гаралтай. Тэд жил бүр хойд зүгээс урагшаа, тэгээд буцаж нүүдэллэдэг. Тэднийг хамгаалах хамгийн сайн арга бол тэд хаашаа явдаг, замдаа юутай тулгардагийг олж мэдэх явдал юм. Эрдэмтэд Коста Рикагийн ойролцоо эдгээр цэнхэр халимуудтай таарч, тэнд хэзээ ч нотлогдоогүй зүйлийг нотлоно гэж найдаж байна. Цэнхэр халим өвлийн улиралд хооллож, үржиж, зулзагаа төрүүлдэг.
Жон: Яг биднийг чиглээд дахиад нэг хос ойртож байна.
Майк: Жон халимны амьдралын түүхийн тэмдэглэл хөтлөдөг.
Жон: Харин энд сайхан нумарч байна, энэ бүхнээс илүү... Тэмдэгийг нь илүү сайн хараад аваарай.
Майк: Цэнхэр халимыг танихдаа хурууны хээ авахтай төстэй концепцийг ашиглаж болно. Цэнхэр халим нь зөвхөн цэнхэр биш ээ. Тэд нуруун дээрээ тодорхой тэмдэгтэй төрдөг бөгөөд нуруун дээрх тэр зураг нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Жон халимуудыг тус тусад нь тодорхойлж, дараа нь гэрэл зургийн сангийн урд нь таарсан халимуудын зурагнуудтай тэднийг харьцуулдаг.
Жон: Эдгээр цэнхэр халимнуудад байдаг төрөлхийн энэ тэмдэгүүд нь бидэнд зарим тусдаа халимнуудыг танихад тусалдаг юм. 1986 оноос эхлэн бид цэнхэр халимны тэмдэгийг цуглуулж байна. Бид үүнийг ашиглан популяцийн тоог гаргаж, энэ популяцид ердөө 2000 гаруй халим байдгийг тодруулж, тэдний хөдөлгөөнийг хянах боломжтой болсон.
Майк: Хэдийгээр тэд мэдэгдээд байгаа халимуудаас хоёр дахин том боловч тэргүүлэх мэргэжилтнүүд хүртэл тэдний талаар бага мэддэг. Насанд хүрсэн эм хөх халим бараг 180 тонн жинтэй, насанд хүрсэн 25 заанаас ч илүү жинтэй. Зөвхөн түүний зүрх нь жижиг машины хэмжээтэй, 500 орчим кг жинтэй. Мөн хотын хоёр автобус гүперээрээ нийлж зогссон юм шиг урттай. Цэнхэр халимнууд бүх амьтадын дундаас хамгийн чанга хашхирдаг, харин бид түүнийг сонсохын тулд тусгай технологи хэрэгтэй.
Эр: Тэгээд Би зондоор аль нь байна?
Эрин: 19.
Майк: Эрин Олесон ямар халим тодорхой нэг дуу авиа гаргаж, тэр нь юуг илэрхийлдэгийг тайлж уншаад акустик дохиог тэр хоёрын ажиглаж байгаа халимны зан төлөвтэй харьцуулдаг. Эрин, Жон хоёр Би зонд гэж нэрлэгддэг өөр төрлийн дамжуулагч ашигладаг бөгөөд сорж наалдах замаар бэхлэгддэг.
Жон: За, дөнгөж сая бидэнд халимны нурууг харлаа. Бид дохиогоо тавьж чадах хангалттай ойрхон байж мэднэ, тиймээс бид дөхөхийг бодно, бид халимыг гадарга дээр байх үед нь амжиж очих нь уу харцгаая.
Майк: Хангалттай ойрхон очоод зондыг бэхлэнэ гэдэг дэгжин бүжиг.
Жон: Энэ дохио халимны шумбах гүн, түүний налууг тэмдэглэдэг. Бид түүнийг олз руу ойртож байгааг харж байна. Харин дохио дуу авиаг нь бичиж авна. Тэгэхээр, эндэхийн далайн тээврийн замаар өнгөрдөг хөлөг онгоцуудын чимээ халимны хувьд хэр чанга байдаг вэ гэдгийг бид мэдэж авна, мөн энэ чимээ халимнуудад нөлөөлдөг үү гэдэгт дүгнэлт хийх мэдээлэлтэй болно. Өө, битгий л тэгээрэй дээ.
Майк: Жонд халимны хурдыг 5 зангилаагаар нэмэгдүүлж, дараа нь тэр хэзээ дээшээ гарахыг таамаглах хэрэгтэй байгаа. Түүнд олон жилийн дадлага бий.
Цэнхэр халимууд яг мөсөн уул шиг, нэг удаад түүний биеийн жаахан хэсэг нь л харагдана.
Майк: Би зонд хоёр хүртэлх өдөр асаалттай байж болно. Дараа нь тэд уснаас гаргаж шумбалтын профайль зохионо.
Майк: Цэнхэр халимнуудын цадахын мэддэггүй ховдоглол аюулд оруулж байна уу гэдгийг Эрин, Жон хоёрын судалгаа хэлж өгнө.
Жон: Энэ газар бол цэнхэр халимын хоолох бүсээр дайрч гардаг хөдөлгөөн ихтэй далайн замуудын нэг. Энэ нь цэнхэр халимуудад ямар нэгэн нөлөө үзүүлдэг эсэхийг бид харахыг хүссэн. Мөн бид далайн замд байгаа халимуудад дохио дамжуулагч тавихыг хичээж байна.
Майк: Тэр аюултай бүсийг тодорхойлохын тулд авсан мэдээллээ ашиглах гэж байна.
Калифорнийн хээлтэй халимнууд одоо бараг жирэмслэлтийн долоо дахь сардаа явж байна. Сүүлийн хэдэн сард хээл нь гурав дахин томорч, бараг 4 метр урттай болжээ. Дараагийн хэдэн сарын туршид халимны хээл өдөрт 2,5 см-ээр өснө.
Майк: Калифорнийн эргийн дагуу хоёр долоо хоног ажилласан тэдний ажил үр дүнтэй байлаа. Жон олон бие даасан халимыг тодорхойлж, Эрин халимнууд хооллож байхдаа дууддаг дуудлагыг тэмдэглэжээ. Брюс 15 цэнхэр халимд дамжуулагч суулгажээ. Эрдэмтэд хэдхэн сарын дараа тэмдэглэсэн халимнуудтайгаа алс өмнө зүгт уулзахаар төлөвлөжээ. Хэрэв халимнууд тэнд аюулгүй хүрвэл шүү дээ.
Брюс: Тийм ээ, хөөсөн байна, тэгэхээр дор хаяж 12 цаг өнгөрчээ... магадгүй.
Майк: Гол судалгааны хөлөг онгоц дээрээс Брюс үхсэн халим харжээ.
Брюс: Шинэхэн юм шиг байна. Шинэ харагдаж байна. Бид юу болсныг нь мэдэхийн тулд түүнийг анхааралтай судалж үзмээр байна.
Майк: Ямар ч цэнхэр халим үхсэн энэ хохирол, гэвч хэрэв энэ халим хээлтэй эмэгчин бол энэ бүр ч эмгэнэлтэй.
Майк: Тэдний дамжуулагч суулгах ажлын төгсгөлд үхсэн цэнхэр халим олдсон нь гай болохын дохио.
Брюс: Бид ийм жижиг амьтдада дамжуулагч суулгаагүй санагдах юм.
Эр: Би ч бас тэгж бодохгүй байна.
Брюс: Бидний харж байгаагаар тэнд арьс нь зулгарсан байна. Гэдэс нь хөөлт, гарах үнэрийн зэргээс харвал энэ дор хаяж 2-3 хоног болжээ. Гавлын яс, цээжний сэрвээ болон үүнтэй төстэй хэсгүүдэд арьсны ихэнх хэсэг нь урагдсан байна. Өө, тийм ээ, манай энд акулууд ч байна.
Майк: Цэнхэр акулууд үхдлийг амтлахаар ирцгээжээ. Цэнхэр халимнууд асар том учраас тэдэнд дайсан бага байдаг. Энэ халим жамаараа үхсэн байх магадлал тун бага.
Брюс: Акулууд түүнийг хараахан хэдэн хэсэг болгоогүй байна. Тэд түүнийг хэдэн хэсэг тасчиж эхэлбэл энэ хавьд жинхэнэ найр болох байх даа.
Майк: Тэдэнд үхлийн шалтгааныг тодорхойлох, мөн энэ тухайн халимны мэдээлэл байгаа талаар ихээхэн мэдээлэл хэрэгтэй.
Брюс: 4, 3, 2, 1... Сайн боллоо.
Эр: Бидэнд дээж байна.
Брюс: Бид дээжтэй боллоо. Бидэнд хэрэгтэй юм энэ. За, за, энэ бидэнд энэ амьтны генетикийн мэдээлэлийг нь хэлж өгөх болно. Бидний цуглуулга болон Жонны цуглуулгын ачаар бид хэн болохыг нь олж мэднэ гэж найдаж байна.
Эр: Тийм ээ.
Майк: Цэнхэр халим үхсэнийхээ дараа удалгүй живж магадгүй тул судлаачид хамгийн бараан таамаглалаа батлах боломжоо алдах болно. Калифорни мужийн Вентура хотын далайн эрэг дээр 100 тонн жинтэй цэнхэр халимыг гаргаж хаях гурван өдрийн салхи, давалгаа.
Эм: Өнөөдөр өглөө усанд хөвсөн амьгүй цэнхэр халим ажиглагджээ.
Эм: Вентура тойргийн далайн эрэг дээр шидэгдсэн энэ үхсэн цэнхэр халимыг үйлчлүүлэгчид харжээ.
Эр: Орон нутгийн далайн хөхтөн амьтдын мэргэжилтнүүд хийсэн шалгалтаар Өмнөд Калифорнийн усан дор гидролокатор ашигласантай энэ нь ямар ч холбоогүй болохыг баталжээ.
Брюс: Миний бодлоор бид энэ буланд ухах хэрэгтэй байх.
Майк: Энэ халим эмэгчин, гэхдээ тэр хээлтэй биш бололтой. Газар дээрх үзлэгээр түүнийг алсан нь тодорхой болов.
Брюс: Бид түүнийг гурван өдрийн өмнө анх харахад нилээн урт шулуухан цагаан шугам гарсныг анзаарсан, энэ бидэнд халим хөлөг онгоцонд дайруулсан байх гэсэн сэжиг төрүүлсэн. Энэ дээд талын хэсэг нь цагаан өнгөтэй харагдах ёстой. Үүний оронд, бүхэлдээ хөхөрч няцарсан, арьсны дор цус алдалттай, тэр нь шууд өөх рүү нь толботож нэвчсэн байна. Булчингийн эдүүд нь зүгээр л бантан. Тэгэхээр, энэ амьтан хөлөг онгоцонд дайруулсан гэж бид үзсэн, тэгээд амьд байхдаа, учир нь хэрэв тэр үхсэн үедээ хөлөг онгоцонд мөргүүлсэн бол цус алдах асуудал гарахгүй байлаа. Тэгэхээр бид энэ амьтны үхлийн шалтгааныг олсон гэж бодож байна.
Майк: Брюс, Жон, Эрин нарын Калифорни дахь ажил нь цэнхэр халимууд экватор руу урт удаан аялалаа эхлэхийн өмнөхөн тохиодог. Нэг цэнхэр халим үхсэн нь Номхон далайн зүүн хойд хэсгийн популяцид аюул учруулж болзошгүй. Шинжлэх ухааны баг эмэгчин цэнхэр халимууд үл төлөө гаргах газар руу нь дагахаар төлөвлөжээ. Одоо тэдэнд энэ зам аюултай гэсэн шинэ нотлогоо байгаа. Халимнууд нүүдэллэхээс өмнө хооллодог баялаг газар нь Санта Барбарагийн хоолойн хөдөлгөөн ихтэй далайн замтай огтлолцдог. Энэ том халим илүү ноцтой дайсантай тулгарчээ... асар том ачааны хөлөг онгоц. Хоёр сарын дотор Калифорнид дор хаяж гурван цэнхэр халим үхсэн байна. Тэд бүгд хөлөг онгоцонд мөргүүлсэн хохирогчид. Өнөөг хүртэл энэ орчимд хэдэн жил тутамд нэг цэнхэр халим үхэж байсныг судлаачид ажигласан байжээ. Гэтэл ганцхан улиралд дөрөв үхнэ гэдэг ямар нэг зүйл маш буруу байна гэсэн үг. Нэг халим хээлтэй байсан бөгөөд зулбасан том хээл нь ойролцоо нь хэвтэнэ. Энэ зулзага хэдхэн сарын дараа мэндлэх байсан. Халуун орны цэнхэр халимуудыг хянах эрдэмтдийн даалгавар шинээр нэн яаралтай болж байна. Тэд эдгээр эмзэг амьтдыг хэрхэн хамгаалахыг ойлгохын тулд тэдний амьдралын мөчлөгийг бүхэлд нь судлах ёстой. Брюс 15 цэнхэр халимнуудад хиймэл дагуулын дамжуулагчийг байрлуулсан бөгөөд тэднийг бүгд эмэгчин гэж найдаж байгаа юм. Тэрээр дээрх халимнуудаас биопсийн арван дээж авч чадсан. Тэр Орегон мужийн Ньюпортын лабораторид генетикч доктор Скотт Бейкертэй хамтран ажилладаг.
Брюс: Сайн уу, Скотт. Калифорнид бүх юм бүтэмжтэй сайн болсон, харин энэ, биопсийн дээжүүд. Тэгээд энэ аль хүйсийн амьтан болохыг чи бидэнд хэлбэл их баярлах болно.
Скотт: Асуудалгүй. Энэ цэнхэр халимынх уу?
Брюс: Тийм ээ. 10 халимнаас 7 нь эмэгчин гэдэг нь батлагджээ. Цаашдын шинжилгээнүүдээр зарим эмэгчингүүдийн дааврын түвшин нь ихэссэн байна. Энэ нь зарим эмэгчингүүд хээлтэй байж магадгүй гэсэн үг. Энэ шинэ үйл явц, мөн тэр нь найдвартай биш. Генетикийн салбарт Скоттын энэ ажил том цэнхэр халимыг өөр нэг үхлийн аюултай дайснаас хамгаалахад тусалдаг ажээ.
Майк: Цэнхэр халимууд тэднийг агнах олон улсын хориогоор хамгаалагдсан байдаг. Скоттын хувьд, мөхлийн ирмэгт ирсэн халимнуудыг агнаж байна уу, мах нь захуудад гарч байна уу гэдгийг тодруулдаг.
Майк: Акапулькод Брюс, Жон, Эрин нар өөрсдийн экспедицийн хоёр дахь шатанд бэлтгэж байна.
Брюс: Сайн уу, Жон.
Жон: Сайн уу, Брюс?
Брюс: Хөлөгт тавтай морил.
Жон: Баярлалаа.
Брюс: Чамайг харах сайхан байна.
Жон: Аюулгүй аялал уу?
Брюс: Тийм ээ.
Жон: Сайн байна.
Майк: Одоо 1-р сарын эхэн, харин энэ аялал бараг сар үргэлжилнэ.
Брюс: Зарим нэг ачих юм байгаа.
Жон: Зөв, зөв. Бүх ачаанууд ирсэн үү?
Брюс: Бүх ачаанууд ирсэн.
Жон: Янзтай.
Брюс: Миний бодлоор бид бэлэн байх ёстой.
Майк: Орегон мужийн судалгааны хөлөг онгоц “Номхон далайн шуурга” 14 хүний багтаамжтай, бүх суудал эзэнтэй болжээ.
Эр: Энэ бүгд Эриных.
Жон: Эрины юмнууд аа?
Майк: Эрдэмтэдэд халимнуудыг хайх, судлах, сонсох хэдэн зуун кг тоног төхөөрөмжүүд бий.
Брюс: Баярлалаа.
Эр: Өө, энэ доор сайн ажиллажээ.
Энэ экспедицийн нэг сайхан юм нь халимнууд өвөл үрждэг газартаа юу хийдгийг нэгд нэгэнгүй харах болно.
Майк: Халимнууд хэрхэн хооллодогийг тэд өмнө нь хойд зүгт харсан. Ихэнх томоохон халимнууд өвлийн саруудад хооллодоггүй, харин судлаачид хөх халимнууд янз бүр байдаг гэж үздэг.
Брюс: Минийхээр бол, хүнд цаг үеийг туулах чухал төлөвлөгөө байдаг байх.
Майк: Судлаачид цэнхэр халимууд эргээс бүр хол очиж үржилд ордог гэж үзэж байна.
Брюс: Харамсалтай нь, бид халимны төрлүүдээс үржилд орж байгааг нь хараагүй л байна. Би үүнийг саарал халимнаас хэдэн удаа харсан, бөгтөр халимных хаана болдогийг бид мэддэг атлаа их ховорхон харсан.
Майк: Тэд цэнхэр халим яаж төрдөгийг, эсвэл шинээр төрсөн зулзагыг нь хэзээ ч харж байгаагүй. Цэнхэр халим төрөхийг, эсвэл цэнхэр зулзагыг харах нь дэлхийн үйл явдал болно. Энэ бүх зан төлөвийн загварууд цэнхэр халимыг хамгаалахад чухал гэдгийг батлана.
Брюс дамжуулагч суулгасан бүх халимнуудын тэмдэглэж, харин хиймэл дагуулаас мэдээлсээр байна. Хиймэл дагуулын мэдээлэл дээр дамжуулагчтай зарим халимнуудын гэнэтийн шилжих хөдөлгөөнийг харуулжээ.
Нэг эмэгчин таамаглаж байсан төрөх газраас холдон явж байна. Тэр бүр Аляскийг чиглэн хөвж явна. Дамжуулагчтай ихэнх халлимнууд Баруун Бахад ирж, тэндээ үлджээ. Гэвч зарим нь замаа хөөж, өмнө зүгт үл мэдэгдэх зүгт явсаар. Тэр эмэгчний очих газар экспедицийн гол зорилго. Чухам энд л мэргэжилтнүүд амжилтанд хүрнэ, эсвэл өөрсдийнх нь эрэл бүтэлгүйтнэ.
Майк: Эх цэнхэр халимууд дэлхий дээр амьдардаг хамгийн том амьтад билээ. Эрдэмтэд тэднийг үл мэдэгдэх, тайван биш хязгааргүй далайгаас хайх болно.
Жон: Тэндэхийг бүс нутаг их өгөөжтэй газар. Цэнхэр халимыг жилийн турш тэнд л харж болно. Тэр манай халим мөн эсэхийг бид мэдэхгүй. Магадгүй үржил явагддаг гол бүсүүдийн нэг тэнд байж мэднэ. Мөн тэр төрөлт явагддаг томоохон газар үгүйг ч мэдэхгүй, тиймээс энэ тал дээр бидэнд нилээдгүй нууцлаг зүйлс бий.
Майк: Хэдийгээр Калифорнид 12 метрийн урттай зулзагнууд харж байсан ч тэд хэдийн 6 сартай болсон байсан. Харин одоо тэд цоо шинэ цэнхэр зулзагуудыг, хоёр дахин жижигийг хайх болно. Хэрэв халуун орны далай тэдгээр цэнхэр халимнуудын нутаг юм бол “Номхон далайн шуурга”-ын багынхан тийшээ тийм ч амархан очихгүй байх.
Майк: 15 халимнууад дамжуулагч суулгаснаас хойш 4 сарын дараа Брюс, Жон, Эрин нар Калифорнигоос 1600 км-ийн зайд байна. Тэд Бахагаас өмнө зүгт амьдардаг халимнуудын ажиглалтаа үргэлжлүүлсээр. Тэдний найдлага бол энэ сүрэгт байдаг хээлтэй байж болзошгүй эмэгчин халим.
Брюс: Бид тэвчихээс өөр хийж чадах зүйл байхгүй байх. Бид цаг агаарыг тэсвэрлэх болно.
Жон: Бидэнд маш сул хоёр цэрэг байгаа, тиймээс одоохондоо энэ халагдах нилээн сайн үзүүлэлт болно.
Нар: Ахмад Гордон Фокс өөрийнхөө хөлөг онгоцонд итгэдэг. “Номхон далайн шуурга” загас агнуурын хөлөг бөгөөд шуургатай далайд зориулж хийжээ.
Горд: Бид бүгдээрээ жаахан бухимдсан, гэхдээ өдөр болгон яг үүн шиг байхгүйг бид мэднэ. Энэ газар онцгүй цаг агаартай гэдгээрээ алдартай.
Майк: Салхи, давалгаанаас болж халимнуудыг харах боломжгүй. Калифорнийн халимнууд дулаан ус бараадаж, хооллож, үржилд орж, төрөх гэж энд ирдэгт судлаачид итгэж байгаа.
Брюс: Ийм нөхцөлд ямар нэгэн зүйлийг олж харахын тулд тэр юм нь онгоцонд ойр байх ёстой байх, гэхдээ эргэн тойронд тийм ч олон халим байхгүй л болов уу, тэд байсан ч бид олж харах амаргүй байх байсан гэж бодож байна.
Майк: Цэнхэр халимууд амьдралынхаа 90%-ийг усан доор өнгөрүүлдэг. Тэд бохирдсон амьсгалаа гадагшлуулахын тулд хэдхэн секундын турш гадаргуу дээр гарч ирдэг. Тэд шүүгээний хэмжээтэй уушгиа дүүргэсний дараа дахин шумбана. Агаар тогтуун үед цэнхэр халимуудыг холоос харж болно, учир нь тэдний сүүлний цохилт асар том усан оргилуур үүсгэдэг. Өнөөдөр хүчтэй давалгаа хүртэл давалгаандаа шингэж, манан далайн усанд уусах болно. Цэнхэр халимыг олоход амаргүй. Тэднээс цөөхөн үлдсэн. Зуу гаруй жилийн турш арилжааны халим агнуур нь энэ төрөл зүйлийг мөхөлд хүргэсэн юм. 1966 оноос хойш хөх халим агнахыг хуулиар хориглосон, хэрэгжүүлэхэд хэцүү байж болох хориг. Номхон далайн шуурга цаг агаарт сөргөөр нөлөөлж байхад Брюсийн хамтран зүтгэгч Скотт Бейкер Японд нэн ховордсон халимыг хамгаалах аянаа үргэлжлүүлсээр байна. Зарим соёлд халимыг уламжлалт хүнсний эх үүсвэр гэж үздэг. Япон бол олон улсын зөвлөмжийн дагуу халим агнахаа үргэлжлүүлж байгаа цөөхөн орны нэг. Загасны захад тусгай лангуун дээр халимны махыг зардаг. Энэ хоёр эрдэмтэн жил бүр хамгаалагдсан халимны бүтээгдэхүүн хайж жуулчдын дүрд хувирдаг. Тэд олсон зүйлээ далайн хөхтөн амьтдын агнуурыг зохицуулдаг Олон улсын халим агнуурын комисст тайлагнадаг байна.
Стив: Цэнхэр халимнууд асар том учраас эргэн тойрноо үргэлж гайхшруулж ирсэн. Гэхдээ бид тэдний талаар үнэхээр юу мэддэг вэ?
Майк: Доктор Стив Палумби популяцийн биологич, халимны генетикийн мэргэжилтэн.
Стив: Тэдний талаар бид чадах бүхнээ олж мэдэх нь энэ том, өргөн уудам, гүн далайгаас өчүүхэн жижиг мэдээллийг шүүрэн авч, халимнуудын амьдрал ямар байгааг бидэнд өгүүлэх хивсэнцэр болгож нэхэхтэй адил.
Майк: Скотт, Стив нар халимны махыг туршиж, таних чиглэлээр анхдагчид байсан. Тэд том цэнхэр халимыг хамгаалах үүрэг хүлээдэг. Цэнхэр халимны мах зах дээр ховор олддог ч өмнөх шалгалтын явцад нууцыг тайлсан байна. Зүүн хойд Номхон далайн хөх халимнууд нэг удаа 10,000 гаруй тоо толгойтой байжээ. Антарктидад популяц нь хэдэн зуун мянгад хүрсэн. Эх захгүй халим агнуур энэ тоог 2000 гаруй толгой болгон бууруулжээ. Зарим газарт цэнхэр халимууд аажмаар эргэн ирж байгаа мэт боловч тэд хэзээ ч өөрсдийн хүч чадлыг сэлбэж чадахгүй байх. Хатуу хяналт бол ховордсон халимны хамгийн сайн хамгаалалт юм. Стив, Скотт хоёр бол цэнхэр халимны цагдаа нар.
Стив: Олон жилийн турш халимны махны зах зээлд хийсэн судалгаа нь хэд хэдэн зүйлийн хууль бус агнуурын түвшин бага байгааг олж мэдэх боломжийг бидэнд олгосон.
Майк: Норвеги, Исланд, Японд хөх судалт халимыг зохицуулалттай хэмжээгээр агнах, халимны бүтээгдэхүүнийг худалдаалахыг хуулиар зөвшөөрдөг. Хөх судалт халим нь том хөх халимны жижиг төрөл садан нь. Худалдагчид халимны махыг барууныханд тэр бүр зардаггүй.
Стив: Япон дахь халимны махны зах зээл мэдээж орон нутгийн чанартай, Калифорниас нисэж ирсэн хүн халимны мах худалдаж авах боломжгүй гэсэн үг.
Майк: Японы хамтран ажиллагчаас худалдан авсанаар шалгалт эхэллээ.
Скот: Зах зээлийн судалгааны амжилтын үндэс нь бидний Наокотой нягт хамтран ажиллах чадварт байсан.
Майк: Наоко Фунахаси Амьтадыг хамгаалах олон улсын санд ажилладаг.
Скот: Наоко халимны махыг өчүүхэн ч сэжиг төрүүлэхгүйгээр худалдаж авч чаддаг, мөн халимны олон төрөлжсөн дэлгүүрүүд болон супермаркетуудын төрөлжсөн зоогийн газруудын талаар маш сайн мэдлэгтэй байсан учраас түүнтэй хамт ажиллах нь бидний хувьд маш чухал байсан.
Майк: Халим бол загас биш хөхтөн амьтан учраас халимны мах стейктэй төстэй.
Стив: Тэгэхээр, бид энэ махнаас жаахан хэрчмийг авч болох байх.
Скот: Наад дээр чинь Ай-Си-Р-ийн тамга байна уу?
Нао: Тийм гэж бодож байна. Яг энэ дээр...
Скот: Энд байна, тийм байна.
Нао: Тийм ээ.
Скот: Харин энэ хэрэглэх хугацаа юу?
Нао: Тийм ээ.
Скот: Янзтай.
Майк: Наоко махыг Стив, Скотт хоёрт өгсний дараа генетикчид Токио дахь зочид буудал руу явлаа. Тэд зөөврийн генетикийн лабораторийг бэлдсэний дараа хаалгаа түгжлээ.
Цаг агаар сайжирч, “Номхон далайн шуурга”-ны багийнхан цэнхэр халим хайж байна. Тэдний бай Коста Рикагийн Бөмбөгөр гэгддэг салхи, урсгалын үзэгдэл дотор аль ч газар байж болно. Энэ Бөмбөгөр 1000 км2 задгай далайг эзлэх бөгөөд гүний хүйтэн ус халуун орны дулаан гадаргуугаас ялихгүй өргөгддөг юм. Салхи, урсгал хоёр бүлээн усыг хажуу тийш нь шахаж, шим тэжээлээр баялаг хүйтэн усаар хангадаг. Температурын хоорондох хил нь Бөмбөгөр хэлбэртэй төстэй. Түүний байрлал жилээс жилд өөрчлөгдөж, байнга шилжиж байдаг.
Майк: Энэ Бөмбөгөр баригдашгүй. Халуун, сэрүүн усны хослол цэнхэр халимны амьдрах маш таатай орчныг бүрдүүлдэг байна. Хүйтэн ус нь ихэвчлэн цэнхэр халимны бараг бүх хоолыг бүрдүүлдэг планктон, криллээр баялаг байдаг. Эрдэмтэд цэнхэр халимнууд өвлийн улиралд хооллодог эсэхийг мэдэхийг хүсч байгаа. Тэд халимнуудын хооллох хоёр дахь чухал бүсийг тогтооно гэж найдаж байна. Дэлхий дээрх хамгийн том амьтан хамгийн жижиг амьтдын нэгээр хооллодог. Цэнхэр халимны гэдсийг дүүргэхийн тулд 1000 кг крилл шаардлагатай бөгөөд мөн өдөр бүр 3500 кг сам хорхойтой төстэй жижиг хавч хэлбэртүүднээс иддэг.
Жон: Нэг ёсондоо ачааны галт тэрэг шиг. Асар том амьтан тас харанхуйн гүнд шумбаж, идэш олж энэ үлэмж биеийг тэжээхийг хичээдэг. Мөн тэд үүнийг хийж чаддаг нь үнэхээр гайхалтай гэж би бодож байна.
Майк: Цэнхэр халим шүдгүй байдаг. Тэд агуй шиг амаа нээх үед арьсны нугаламууд нь хоолойг нь өргөн болгож, крилл болон жижиг хавчнуудыг сорох боломжийг өгдөг. Энэ бол халимны нүдээр крилл залгиж буй цэнхэр халимны онцгой бичлэг. Дүрс бичлэгийг өвөрмөц төхөөрөмж ашиглан хийсэн. Үндэсний газар зүйн Криттеркэм нь амьтдын зан төлөвийн тухай мэдээлэл, видео бичлэг цуглуулдаг. Камерыг халимны нуруунд сордог тогтоогч ашиглан бэхлэнэ. Дуран нь урагшаа харжээ. Халим гадарга дээр ойрхон байгаа учраас криллийн өтгөн массыг харж байна. Цэнхэр халим идэш рүү чиглэн очиж тэрхүү амьд бөмбөгийг бүхэлд нь залгина. Халим амьсгалах гэж гарч ирээд хурдан доошоо шумбаж байна. Бөгтөр халим гэх мэт цэнхэр халимны төрөл садан нь ихэвчлэн өвлийн саруудад үржиж, зулзагаа гаргаж байхдаа хоол иддэггүй. Харин хөх халим төрлүүдээсээ гурав дахин хүнд жинтэй. Цэнхэр халим маш том тул жилийн турш хүчээ нөөцөлж хадгалахын тулд байнга хооллох шаардлагатай болдог.
Үржилд орох, зулзагаа төрүүлэхэд энэ аваргуудаас энерги, хүч зарцуулахыг шаарддаг учраас тухлаг газар тэднийг түлшээр хангах боломжтой. Харин Бөмбөгөр идэш тэжээлээс ч илүү зүйлийг санал болгодог ажээ.
Халуун орны гадаргын ус нь олон зүйл амьтадын зулзагануудад шингэн өлгий нь болдог байна. Тэд дулаацахын тулд тийм ч их хичээх шаардлагагүй. Тав тухыг, сайн идэш хоолтой хослуулсанаар цэнхэр халимнуудыг гайхалтай үржлийн газар болж чадна.
Жон, Брюс нарын үзсэнээр эмэгчин халимнууд жил үргэлжилсэн жирэмслэлтийнхээ төгсгөлд Бөмбөгөрт ирдэг ажээ. Есөн сартай халим таван метр хагасын урт хээл тээдэг. Эх цэнхэр халим криллээр хооллож, харин түүний доторхи цэнхэр зулзага томорсоор байдаг.
Майк: “Номхон далайн шуурга” ойртож очсон бололтой.
Жон: Би Жон, дээр байна. Би ажигласан зүйлээ тэмдэглэх хэрэгтэй байна.
Эр: Бэлдээрэй, Жон.
Майк: Хөлөг онгоц жижигхэн халим шиг зүйлд ойртож байна. Тэр ойртож харахын тулд хурдаа хаслаа. “Номхон далайн шуурга”-ын багынхан эхний олсон зүйлээ судлаж байна.
Энэ дэлхийн хамгийн том загас халиман акулын хоёр метрийн урттай зулзага. Халиман акул 12 хүртэл метр хүрдэг. Тийм хэмжээтэй халиман акул харагдах нь ховор. Нуугдсан үлдэгдэлтэй хамт хөвж байгаа нь хоёр дахь зулзага. Залуу зантгар толгойт сониуч зантай ажээ. Ийм хэмжээтэй далайн яст мэлхийг мөн л ховорхон олж харна.
Майк: Саяны хоёр зулзага тэднийг Бөмбөгөрийн харалдаа ирснийг зааж байгаа бололтой. Гэхдээ үүнийг технологи нотлоно.
Брюс: Залуус аа, та нар л үүний учрыг мэднэ дээ.
Майк: Брюс СиТиДи суулгахыг ажиглаж байна. СиТиДи гэдэг нь дамжуулах чадвар, температур, гүн гэсэн үг.
Жон: Энэ нь түүнийг олох эцэслэсэн арга байх болно.
Майк: Тэд гадаргуугийн ойролцоо температурын гэнэтийн өөрчлөлтийг хайж байна.
Брюс: Бид 7 минутанд дөхөж байна.
Майк: Тэд судалгааныхаа үр дүнг өмнө нь далайн бусад хэсэгт аялж байхдаа авсан мэдээлэлтэй харьцуулна.
Брюс: Бэлтгээрэй. Зогс.
Майк: Эрдэмтдийн зорилго нь Коста Рикагийн Бөмбөгөр байсан. Тэд түүнийг олсон гэсэн нотлох баримт нь няцаагдашгүй боллоо. Энэ том ялалт, учир нь Бөмбөгөр хэдийд ч багасаж, нэмэгдэж, шилжиж чадна.
Брюс: Би энд, Коста Рикагийн Бөмбөгөрт ирсэндээ баяртай байна. Энэ биелсэн мөрөөдөл.
Майк: Брюс Калифорнид тэмдэглэсэн халимуудаа олж, Бөмбөгөрт тааралдсан бүх халимнууд дээр шинээр хиймэл дагуулын дамжуулагч суулгана гэж найдаж байна. Эрин, Жон нар Би-зондоор дамжуулагчуудыг суулгаж, гэрэл зураг авах болно. Жонны гэрэл зургууд нь Номхон далайн хойд хэсгийн зүүн бүсийн халимуудыг тодорхойлох боломжтой. Багийнхан ДНХ-ийн шинжилгээнд зориулж арьс, өөхний жижиг дээж авахын тулд араблетийг ашиглах юм. Тэд бүгд эх халим, зулзага хоёрыг олно гэж найдаж байгаа аж.
Брюс: Бидний бүх юм сайн. Маргааш бид маш олон халим, тогтуун цаг агаар, удаан хөдөлгөөнтэй, гадаргуу дээр үлдэх дуртай халимнуудыг харна гэж найдаж байгаа. Одоо бидэнд хэрэгтэй бүх юм, халим, аз хоёр.
Майк: Брюс одоо ч мэдээ дамжуулсаар байгаа дамжуулагчийг ажиглаж байна. Орегон мужаас ирсэн мэдээ Сторм хиймэл дагуулын цахим шуудантай зөрж байна. Калифорнид Брюсийн тэмдэглэсэн 15 халимнуудаас 8 нь олдох боломжтой, гэвч ердөө гурав нь одоо Бөмбөгөрт байна.
Майк: Дамжуулагчтай, эмэгчин гэдэг нь батлагдсан зөвхөн ганцхан амьтан Бөмбөгөрт байна. Энэ халимны дааврын түвшин өндөр байна. Тэр хэдхэн километрийн зайд байсаар л байна. Хэрэв тэр тэндээ үлдвэл “Шуурга” түүнд хүрэхийн тулд нэг өдөр хэрэгтэй.
Гор: Та өөдрөг үзэлтэй хүн мөн үү?
Брюм: Ерөнхийдөө. Бид эерэг зүйл олохыг хичээж...
Гор: Сайн юм гэвэл, бид тэднийг хараагүй байна, энэ нь тэд хаа нэгтээ маш олноороо байгаа гэсэн үг.
Брюс: Бид тэдний олноор олох болно. Бид цар хүрээтэй сэтгэнэ.
Гор: Зөв, зөв.
Майк: Цэнхэр халимнууд хаашаа ч хамаагүй өдөрт 160 км зам туулж чадна.
Брюс: Бидэнд байршил нь байна.
Майк: Номхон далайн шуурганы үеэр эмэгчин халимыг хиймэл дагуулын дохио дамжуулагчаар ажиглаж болдог, харин мэдээлэл нь удааширч ирдэг байна. Тэд зөвхөн эмэгчин хаана байсныг тодорхойлох боломжтой болохоос одоо хаана байгааг нь биш.
Брюс: Үнэндээ, энэ амьтан энд хоёр хоногийн өмнө байсан газар.
Майк: Эрдэмтэд эмэгчний дохиог чиглэн явлаа, тэд түүнийг удаанаар хөвж яваа гэж тэд найдна.
Майк: Токиогийн зочид буудлын өрөөнд генетикчид Скотт Бейкер, Стив Палумби нар зөвшөөрөгдсөн халимны махны судалгаагаа үргэлжлүүлж байна.
Стив: Японы захаас нэг хэсэг халимны мах худалдаж авна, дараа нь бид түүнээс ДНК-г гаргаж авна, дараа нь ДНК-г хуулж авдаг. Нэг аялалаас нөгөөд, жилээс жилд, үнэндээ одоо арваас арван жилийн хооронд бид халимны махны зах зээл яаж ажилладаг зураглалийг гаргасан, үүнийг бид өөр ямар ч аргаар, хэзээ ч олж авч чадахгүй байсан. Энэ бол халимны тусдаа хэрчим махнуудын түвшинд яг юу болж байгааг олж мэдэх зорилготой мөрдлөгө явуулах ажил.
Майк: Стив, Скотт нар олон улсын хилээр хууль бус бүтээгдэхүүн зөөдөггүй тул ДНК-ийн яг нийлэг хуулбарыг бүтээх хэрэгтэй.
Стив: Ховордсон амьтдын олон улсын худалдааны тухай конвенцид маш тодорхой заасан байдаг. Бид нэн ховордсон амьтныг зөвшөөрөлгүйгээр олон улсын хилээр зөөвөрлөж болохгүй гэж. Бид зөвхөн тухайн зүйлийг зөөвөрлөж чадахгүй төдийгүй энэ зүйлийн бүтээгдэхүүнийг ч зөөвөрлөж чадахгүй. Энэ бол маш чухал, үйлчлэлтэй олон улсын гэрээ гэж би бодож байна. Тиймээс бид ДНК-г гаргаж авсан ч гэртээ авч явах боломжгүй.
Майк: Тэд ДНХ-ийн дарааллын хуулбарыг хийж эхэллээ.
Стив: Та нарын харахад энэ зүгээр л нэг зүсэм мах. Түүнийг зүгээр л харангуутааюу болохыг нь та нар хэлж чадахгүй, гэвч үүн дотор ДНК нь байсаар байдаг. Харин бид тэр ДНК-г таниулж, түүнийг дэлхийн бүх халимны ДНК-тэй харьцуулж, тохирохыг нь олж чадна. Мөн таарч олсноор бид ямар халимны мах байсныг нарийн тодорхойлох боломжтой.
Нар: Тэд яг таг хуулбарласны дараа Стив, Скотт хоёр хуулбарыг АНУ руу авч явдаг.
Майк: Цэнхэр халимны ДНК олдвол тэр амьтны түүхийг судалж, тайлангаа тавих болно.
Скот: Бид цэнхэр халимны талаар сайн мэдэхгүй ч тоо толгой нь бага гэдгийг мэднэ. Тэдэнд маш том асуудал байгааг бид мэднэ. Тэд олон арван жилийн турш дэлхий даяар хамгаалагдсан гэдгийг бид мэднэ. Тэд махны захын бизнест хэрэггүй.
Майк: Калифорнийн лабораторид буцаж ирээд Стив халимны ДНК-ийн хуулбарыг GenBank руу илгээж, шинжилгээнд орууллаа. GenBank олон арван жилийн турш генетикийн мэдээллийг хадгалсаар ирсэн. Тэр жил бүр тэд юу олох бол гэж санаа зовдог.
Стив: GenBank-нд дэлхийн бараг бүх том халимны генүүд дэс дараалалтайгаар хадгалагддаг. Тиймээс, хэрэв энэ халим бол тэдний нэг юм уу хэд хэдэнтэй нь таарах сайхан боломж надад байна.
Майк: Арай өмнө дээж түгшүүртэй хариу өглөө.
Стив: За, топ гэвэл энэ Балаэноптера мускулус байна. Энэ цэнхэр халим. Энэ гэнэтийн зүйл. Бид цэнхэр халим тэр зах дээр гарна гэж бодоогүй.
Майк: Цэнхэр халимыг махны төлөө хөнөөсөн гэсэн нотолгоо аймшигтай байсан ч ДНК-ээс санаа зовоосон өөр нэг зүйлийг илрүүлжээ. Энэ цэнхэр халимны ген хэвийн бус байсан. Стив энэ хачирхалтай цэнхэр халим хаанаас ирсэн, түүний мах японы зах зээлд хэрхэн хүрснийг мэдэх хэрэгтэй болжээ.
Майк: “Номхон далайн шуурга” Бөмбөгөр дахь цорын ганц тэмдэглэгдсэн эмэгчин цэнхэр халимны хамгийн сүүлийн мэдэгдэж буй солбилцол руу эргэв. Тэд энэ халимыг зулзагаа төрүүлэх гэж байгаа эсвэл удахгүй төрнө гэж найдаж байна.
Брюс: Эндээс 35 км гэсэн үү?
Гор: 35 км.
Брюс: Энэ 9-р сард бид Санта-Барбарад тэмдэглэсэн эмэгчин байна. Тэр бол бидний мэддэг цорын ганц хүйстэй амьтан, тэр зулзагаа төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь тухайн өдрийн нэн тэргүүний зорилт байх болно.
Майк: Хиймэл дагуулын дамжуулагч, дуран хоёр цэнхэр халимыг олох цорын ганц арга биш ээ. Эрдэмтэд тэдний хүчирхэг дуудлагыг сонсож болно. Эрин Олесон Дэлхийн 2-р дайны үед холбоотнуудын бүтээсэн дуу авиа илрүүлэгч гэдэг төхөөрөмжийг хөөргөв. Дуу авиа илрүүлэгч нь дуу чимээг хүлээн авч дараа нь радиогоор усан онгоц руу буцаана. Энэ нь усан доор 16 км тойрогт байгаа аливаа дуу авиаг сонсож, түүнийг Эриний компьютерт дүрс болгон дамжуулж, дуу чимээ гарч буй чиглэлийг тодорхойлох боломжийг өгнө. Цэнхэр халимны дуудлагууд нь бөгтгөр халимнуудаас огт өөр байдаг. Бөгтөр халимны дуудлага цэнхэр халимынхыг бодвол илүү олон давтамжтай, мөн хүний чихэнд амархан сонсогддог.
Нар: Том хөх халим 10-аас 40 Гц хүртэл маш бага давтамжтай дохио үүсгэдэг. Нэг герц нь секундэд нэг чичиргээтэй тэнцүү байна. Бага давтамж нь өндөр давтамжаас илүү хол тархдаг бөгөөд сайн нөхцөлд цэнхэр халимууд бие биенээ 1600 километрийн зайд сонсож чаддаг гэж үздэг.
Эрин: Хөөе, энэ нь бидний өнөөг хүртэл хийж байснаас илүү сайн болж байна.
Брюс: Би мэднэ ээ. Энэ зөвхөн халим олоход л илүү сайн болдог юм.
Майк: Хүний дуу хоолой ихэвчлэн 90-1000 Гц давтамжтай байдаг. Ихэнх цэнхэрүүдийн дуу авиа маш бага тул Эрин ямар нэг юм сонсохын тулд тэднийг хурдасгах хэрэгтэй боллоо. Тэр анхааралтай сонсож, дуудлагыг нүдээр харж оллоо.
Майк: Эриний өнгөрсөн судалгаа цэнхэрүүд Калифорнид хооллох үед эрчүүд маш ихээр гоцлож байсныг харуулсан. Цэнхэрийн эрэгчингүүд ихэвчлэн "А" ба "В" аялгуунаас бүрдсэн давтан дуудлага хийдэг. Эрин эдгээр дуу авианууд эмэгчингүүдэд зориулсан сурталчилгаа эсвэл бусад эрэгчингүүдэд зориулсан мэдэгдэл гэж үзсэн. Калифорнид эрэгчин, эмэгчин хоёулаа D дуудлага гэж нэрлэгддэг дуу авиа гаргаж байжээ.
Эрин: Энэ нь хоорондоо харилцах, холбоотой байх, тэр ч байтугай идэш тэжээлийн сурталчилгаа маягийн зүйл байж мэднэ.
Майк: Цэнхэр халимнуудын гаргадаг дуу авиа, бие биенээ сонсох чадвар бага судлагджээ.
Эрин: Цэнхэр халимны гаргадаг маш бага давтамж үнэхээр том чихэнд нь хүрдэг байх, чих нь яг яаж ажилладагийг би мэдэхгүй, гэхдээ энэ чих нэлээд том гэдгийг харуулж байна.
Майк: Том дотуур чих нь цэнхэр халимууд ойртож буй хөлөг онгоц гэх мэт бие биенийхээ дуудлагаас өөр дуу чимээг сонсох чадвартай болов уу гэж таамаглаж байна. Коста Рикагийн Бөмбөгөрөөс хол өөр нэг эрдэмтэн аварга биетүүд хэрхэн сонсдог, энэ нь Калифорнид хөлөг онгоц мөргөсний улмаас үхсэн цэнхэртэй холбоотой эсэхийг судалж байна. Доктор Дарлин Кеттен бол Вудс Хоул далай судлалын хүрээлэнгийн халимны сонсголын мэргэжилтэн.
Дарли: Цэнхэр халим юу сонсдогийг мэдэхгүй бол бид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр ямар дуу авиа ашиглаж болохыг, ямар дуу авиа нөлөө үзүүлэхийг, үүнийг хэрхэн ухаалгаар хийхийг мэдэхгүй байх болно.
Майк: Цэнхэр халимны чихний сорьц ховор боловч энэ бол саяхан хөлөг онгоцонд мөргүүлж үхсэн цэнхэр халимны дотуур чих. Тэрээр ачааны хөлөг онгоц, халим хоёрын мөргөлдөөнийг тодруулах сэжүүр хайж байна. Хүний чихний яс бидний толгой дотор нэг см орчим өргөн зай эзэлдэг байтал цэнхэр халимны хувьд бараг хагас метр урт байдаг.
Дарли: Үнэнийг хэлэхэд, би өөр гаригт очих шаардлаггүй гэж бодож байна. Энэ чинь өөр гариг. Энэ бол урьд өмнө байгаагүй хамгийн харь гаригийн амьтдын нэг.
Майк: Дарлин чихний гурван хэмжээст дүрс, загварыг бий болгохын тулд компьютерийн томограф, CT ба соронзон резонансын дүрслэл, Эм-Р-Ай ашигладаг.
Дарли: Тиймээс аль ч үед хамгийн бага хэмжээ нь энэ чигт байх магадлалтай.
Эм: За, би одоо үүнийг зүсэж эхэллээ.
Дарли: Тиймээ. Сайн байна.
Майк: Дарлин цэнхэр халимны гаргадаг нам давтамжийн дуу авианы шалтгааныг судалж байна.
Дарли: Дунд чихний аварга том яс. Мөн дунд чихэнд маш олон зөөлөн эдүүд байдаг. Хол зайд харилцах нь бас нэг боломжуудын нэг. Мөн тэд хол зайнаас харилцах шаардлагатай байж болох нэг шалтгаан нь тэд аварга том амьтад учраас биеийн хоорондын зай их байж болно. Өөр нэг асуулт бол таамаглал төдий, гэхдээ анхааралдаа авбал бас л сонирхолтой. Цэнхэр халим хэрхэн баримжаалдаг вэ? Магадгүй энэ нь Бермудын зураг, далайн ёроолын уулын зураг, эрэг орчмын зураг, магадгүй энэ нь нэг сэжүүр байж болох юм. Энэ яг тийм гэж би хэлээгүй. Тэд үүнийг маш нарийн төвөгтэй зураг бүтээхэд ашиглаж магадгүй юм. Гэхдээ бид зүгээр л мэдэхгүй.
Майк: Дарлин Брюс, Жон, Эрин болон бусад эрдэмтэд орчин үеийн далай дахь үйлдвэрлэлийн чимээ шуугианы талаар санаа зовниж байна.
Дарли: Цэнхэр халим, сахалт халим зэрэг амьтдын хувьд хөлөг онгоцны чимээ маш том асуудал. Үүний шалтгаан нь хөлөг онгоцны дуу чимээ ихэвчлэн арай бага давтамжтайгаар дуугардаг. Сэнсний чимээ, хөндий чимээ, усанд хөлөг онгоцны их биеийн хөдөлгөөн... Тэгэхээр, энэ хүрээнд хамгийн мэдрэмтгий амьтад эдгээр дуу чимээнд өртөх магадлал хамгийн өндөр байдаг. Одоо нөгөө талаас, хэрэв хөлөг онгоцны чимээг бүр чимээгүй байхаар намасгавал халим хөлөг онгоц ирж байгааг яаж мэдэх вэ?
Нар: Дарлин хөлөг онгоцны чимээ үнэхээр цэнхэр халимыг төөрөлдүүлж байгаа эсэхийг тогтоохын тулд судалгаагаа үргэлжлүүлэх ёстой.
Майк: Эриний дуу авиа илрүүлэгчийн хариу иржээ.
Эрин: Энэ, тийм ээ, маш сул, тэгээд ч энэ бас цэнхэр халим.
Майк: Эрин Ди дуудлагын дуу авиаг сонсож, харж чадна.
Эрин: Маш сэтгэл хөдөлгөм.
Майк: Магадгүй тэд эмэгчинг дагаж байгаа байх. Ойролцоо нь ихэвчлэн бусад амьтад байдаг.
Эр: Тийм болоод тэд ингэдэг байх.
Эрин: Магадгүй. Минийхээр, нэг л халим Ди дуудлага хийж байхад бусад нь тэгдэггүй байж мэднэ, гэхдээ тэр ихэвчлэн ганцаараа байдаггүй.
Майк: Энэ хавьд хэд хэдэн амьтан байж болох ч эмэгчин хөх халимаас дуудлага ирж байгаа учраас эрдэмтэд түүнийг шинэ зулзагтай болсон байх гэж найдаж байна. Ахмад Гордон дэлгэцэн дээрээ эмэгчин халимыг харж байна.
Горд: Манай ээж яг урд байна, эндээс 35 км-т.
Майк: Цэнхэр халимны шинжлэх ухаан анхан шатандаа байгаа учраас хээлийн тестийг уншихад хэцүү байдаг. Калифорнид энэ халимны дааврын түвшин өндөр байсан, эрдэмтэд түүнийг Бөмбөгөрт төрөх болов уу гэсэн асуулт тавьж байна. Цэнхэрүүд Калифорнийн уснаас гарсны дараа Бөмбөгөрт хүрэхийн тулд хэдэн долоо хоногийг зарцуулна. Хээлтэй эмэгчингүүд сүүлийн гурван сарын сүүлээр ирдэг. Цэнхэр халимны тэргүүлэх мэргэжилтнүүд зулзагууд нэгдүгээр сард төрдөг гэж таамаглаж байна.
Тэдний хамгийн чухал онол батлагдах нь одоо энэ ганц эмэгчингээс шалтгаална. Тэр бол төрөл зүйл дотроо итгэл найдварын бэлэг тэмдэг.
Жон: За, бид хайлтаа үнэхээр хумьж чадлаа, Коста Рикагийн Бөмбөгөрөөс цэнхэр халимнууд хайхаас эхлээд энэ нэг амьтныг олох хүртэл.
Нар: “Шуурга” 10 зангилааны хурдтайгаар 30 км явсаны дараа эргэлт гарах нь тэр.
“Номхон далайн шуурга”-ны багийнхан эцэст нь хайж байсан зүйлээ олж харлаа.
Жон: Тэнд юм олж харлаа. Яг тэнд.
Майк: Халим байгаагийн шинж.
Жон: Тавцанд, бид халимыг харлаа.
Гор: Ойлголоо, Жон, яг одоо миний явж байгаагаас аль зүгт гэдгийг чи хэлж чадах уу?
Жон: Баруун тийш 60 хэм орчим.
Брюс: Том халим байна.
Майк: Тэд дамжуулагчтай эмэгчин хөх халимд дөхөж яваад хоёр дахь халимыг харлаа. Брюс, Жон, Эрин нар зөвхөн жижиг завиар халимд ойртож очдог. Тэд энэ эмэгчин зулзагтай эсэхийг мэдэх болно.
Жон: Би түүнийг харж байна.
Майк: Эмэгчин хөх халимны хувьд хэвийн хэмжээтэй, зулзаггүй. Ойр хавьд нь насанд хүрсэн өөр халтинууд байгаа ч тэр ганцаараа байгаа нь илт. Өглөө нь тэд гайхамшгийг дахин хайхын тулд Коста Рикагийн Бөмбөгөрийг бүрдүүлдэг олон зуун хавтгай дөрвөлжин километр хязгааргүй тэнгист эрэл хайгуулаа үргэлжлүүлэх ёстой.
Майк: Монтерейд ДНК-ийн мөрдөгч Стив Палумби бусад цэнхэр халимны халуун мөрөөр оржээ. Тэр 90-ээд оны дундуур Калифорни дахь өөрийн лабораторид нэгэн сэжигтэй халимны ДНК-ийн нийлэг хуулбарыг авчирч байжээ. Скот энэ хуулбарыг шинжлээд эмээж байсан тэр зүйлээ олжээ: цэнхэр халим. Энэ нь ЖенБанкинд байгаа тусдаа ганц халимтай тохирч байна.
Скот: Энэ зөвхөн цэнхэр халимны дараалалтай сайн тохирч байгаа бус, энэ ЖенБанкинд байдаг цэнхэр халимны дараалалтай бүр төгс тохирч байна.
Майк: Энэ санаанд оромгүй нээлт.
Скот: Цэнхэр халимыг хууль ёсоор агнаагүй их удаж байгаа, агнах тухай бодоод ч хангалттай цэнхэр халим байдаггүй. Тэгвэл, цэнхэр халимны хууль бус наймаа байгаа бол энэ ноцтой асуудал.
Майк: Энэ халимны тухайд асуудал үүсгэсэн өөр нэг юм бий. Эхийн удамшлын өв болох митохондрийн ДНК цэнхэр халимных гэдэг нь тодорхой. Цаашдын шинжилгээгээр өөр эцэг эх байхгүй байна.
Скот: Энэ бол цэнхэр халимны дэс дараалал, гэхдээ түүний эх нь цэнхэр халим, харин эцэг нь сэрвээтэй халим байна. Тэр эрлийз халим байж. Түүнийг энэ л халимны генетикийн ертөнцөд маш өвөрмөц болгосон.
Эр: Энэхүү хачирхалтай халим нь хамгийн том хоёр халимны дундах амьтан гэсэн үг. Насанд хүрсэн цэнхэр халим нь 30 метрээс илүү урттай байдаг. Дараагийн том халим нь сэрвээтэй халимууд бөгөөд ойролцоогоор 25 метрт хүрдэг. Эрлийз халим маш ховор. Тэд яагаад байдаг талаар Скотт Бейкерт нэг онол бий.
Скот: Тэдний тоо толгой доод түвшинд хүртэл буурсан, тэд өөрсдийн төрөл зүйлтэй эвцэлдэх боломж олж чадахгүй байсан байж мэднэ.
Майк: Энэ халимны мах японы захаас олдсон боловч халим нь Атлантын далайгаас ирсэн. Эрлийз халим Исландаас ирсэн. Исландын халим агнуурчид цэнхэр халим авдаггүй. ДНК-ийн мөрдөгчид японы захаас цэнхэр халим илрүүлэхээс арван жилийн өмнө Исланд улс хууль ёсоор 300 орчим сэрвээтэй халимыг судалгаанд хамруулахаар агнажээ. Халим агнуурын 8 дугаартай жижиг хар хөлөг онгоцны багийнхан нэг халимыг сэрвээтэй халим гэж бодоод агнасан байдаг.
Скот: Дээрээс нь харвал сэрвээтэй халим байсан. Ингээд хөлөг онгоц ойртож, агнуурчин буудахдаа шинжлэх ухааны судалгааны объект сэрвээтэй халим гэж бодож уг халимыг алсан бололтой. Уг амьтныг тавцан дээр гаргаж, өехийгээр нь дээш харуулахад содон шаргал өнгөтэй ер бусын, магадгүй эрлийз байсан байх.
Майк: Гисли Виккингсон, Рейкьявикийн далайн биологич. Тэр халимыг эрэг дээр гаргах үед төрөлх усандаа байгаа бусад эрлийз халимнуудыг ч харсан тухайгаа тэр дурсаж байна.
Гисл: Исландаас бидний олсон эдгээр сорьцууд бүгд нуруунаасаа сэрвээтэй халим шиг харагддаг. Энэ бол халим агнаж байх үед харагддаг цорын ганц тал нь. Тэгээд л тэднийг дээж болгосон нь тэр.
Майк: Исландын хуулиар шинжлэх ухааны зорилгоор авсан дээжийг олон улсын махны зах зээлд борлуулахыг зөвшөөрдөг. Исланд №26 гэгддэг халимыг хөлдөөж, хадгалаад, сэрвээтэй халим болгож Япон руу хүнс болгон илгээсэн байна.
Скотт: Шинжлэх ухааны чиглэлээр агнасны дараа Исландаас Япон руу илгээж томоохон ачааны нэг хэсэг, тэндээ халимны махны зах дээр гарсан.
Нар: Стив, Скотт нарын баг энэ махыг зах дээр гаргасны дараа олсон юм. Цэнхэр халим дэлхий даяар хамгаалагдсан хэвээр байгаа ч хэрэв тэдний тоо толгой нэмэгдвэл энэ байдал өөрчлөгдөж магадгүй юм.
Скот: Одоо энэ байдал өөрчлөгдөж мэднэ. Дөнгөж сэргэж байгаа зарим халимны популяцуудын хувьд байдал өөрчлөгдөх магадлалтай, тэдний тоо толгой нь нэмэгдсээр байвал хэтдээ арилжааны халим агнуурын бай болж магадгүй л байх.
Майк: Стив, Скотт нар цэнхэр халим сэрвээтэй халим хоёр нийлдэг тухайд генетикийн нотолгоо бий, магадгүй цэнхэр халимны тоо толгой маш бага байдагтай энэ холбоотой байх. Исландаас хэдэн мянган километрийн зайд орших Коста-Рикагийн Бөмбөгөрт орших Эрин Олесон цэнхэр халим, сэрвээтэй халимнууд хоорондоо харилцаж чаддаг гэдэгт итгэдэг.
Эрин: Тэд бие биенээ мэдэрч, сонсож чаддаг гэдэгт би эргэлзэхгүй байна, жишээ нь: "Би сэрвээтэй халим. Тэнд цэнхэр халим байна. Би очиж түүнтэй харилцахыг хүсч байж мэднэ. Үгүй ч байж мэднэ”. Өө, тийм ээ.
Майк: Исландын ус бол цэнхэр халим, сэрвээтэй халим хоёр уулздаг цорын ганц газар биш ээ. Жон Калифорнид эрлийз халимуудыг харж байжээ, мөн тэр өөр газруудад үзэгдэж байсныг ч сонссон.
Жон: Бид энэ он жилүүдэд бид янз бүр харагддаг халимнуудтай таарч, ажиглаж байсан, сэрвээт, цэнхэр, далайн халимуудын нийлбэрүүдийн дундах. Тэд үнэхээр эрлийз мөн эсэхийг мэдэхийн тулд бид ажиглаж байгаа эдгээр ер бусын амьтдаас дээж авах гэж оролдох нь надад үнэхээр сонирхолтой байсан юм.
Майк: Цэнхэр халимнууд маш цөөрсөн учраас тэд бусад зүйлтэй үржилд ордог байх. Хэрэв тэд Бөмбөгөрөөс зулзага олбол тэр жинхэнэ цэнхэр халим мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай болж магадгүй юм.
Майк: “Номхон далайн шуурга”-ны багийнхан дамжуулагчтай эмэгчинд зулзага байхгүйд сэтгэл дундуур хэвээрээ л байна. Гэсэн ч тэд бууж өгөхгүй. Үүрийн гэгээ улам их түгшүүр авчирлаа.
Жон: Маргааш, бас нөгөөдөр нэлээд хүчтэй салхи, давалгаатай байх юм шиг байна. Энэ үнэхээр аймаар санагдаж байна шүү.
Майк: Тэд боомт руу буцахдаа урсгал, салхи сөрөх хэрэгтэй болно.
Жон: "Аюултай нөхцөл байдал. Маш болгоомжтой байгаарай" гэсэн бяцхан анхааруулга надад таалагдаж байна.
Майк: Тэд гурван онолоо батлах шаардлагатай хэвээр байгаа. Тэд эдгээр цэнхэр халимнууд хаана үржилд ордог, өвөл хооллодог эсэх, хамгийн гол нь Коста-Рикагийн Бөмбөгөрт зулзагаа төрүүлэхээр очдог эсэхийг мэдэх хэрэгтэй. Дамжуулагчтай эмэгчин алга болсон бол “Номхон далайн шуурга”-ыг одоо олон цэнхэр үүл хүрээлжээ.
Жон: Дахиад нэг гарч ирлээ. Одоо 64 хэмд. Өө, бурхан минь. Энэ үнэхээр гайхамшигтай.
Майк: Жон хачирхасан төрхтэй буцаж ирлээ. Халимны ялгадас. Энэ муухай үнэртэй шингэн нь шинжлэх ухааны багийн хувьд асар том ялалт юм. Энэ бол хөх халим өвлийн улиралд хооллодог гэдгийг батлах бүрэн баталгаа.
Жон: Бид улаан гараараа утгасан энэ бодисыг би авч спиртэнд нэмсэн, өтгөний сорьц нь сайн гарсан бололтой.
Эрин: Янзтай.
Жон: Энэ нь тоосгон улаан өнгөтэй болсон. Ялгадасыг ихэвчлэн криллтэй хамт олж авдаг. Хэрэв тэд хооллоогүй байсан бол үүнийг гадагшлуулахгүй нь лавтай, тиймээс...
Майк: Одоо эрдэмтэд Бөмбөгөрт байгаа цэнхэр халимнуудын зан төлөвийн талаархи гурван онолынхоо нэгийг нь баталлаа.
Жон: Ямар нэг харагдах юм байна уу?
Эрин: Тийм ээ.
Нар: Хоёр том оньсого болох үржилд орох, төрөх хариултгүй үлдлээ.
Эрин: Ойртсон байна.
Майк: Гэхдээ энд байгаа цэнхэр халимуудын зан төлөв Калифорнид байснаас өөр болжээ.
Эрин: Түүнийг харсан уу? Нэг санаандгүй зүйл миний урд 10 метрт байна.
Майк: Жон зураг авч, түүн дээр заримдаа "акул шиг" гэж нэрлэдэг зан төлөв харагдана. Амьтан хажуу талаараа хурдан сэлж, биеийнхээ хагасыг усны гадарга дээр гаргадаг.
Эрин: Би түүнийг дахиж харахгүй байна.
Майк: Бөмбөрцөгт цэнхэр халимнууд чадлаараа акул шиг загнаж байгаа бололтой.
Брюс: Амьтан хурдан хөдөлж, өөр амьтны дор эргэлдэж байх үед сэрвээ нь хагас харагдахуйц, эсвэл цээжний сэрвээ нь уснаас гарч ирэх хөдөлгөөн хийдэг нь үржилд орох бэлтгэлд зайлшгүй шаардлагатай зүйл гэж бид үздэг.
Майк: Бүр илүү сонирхолтой ааш гаргаж байна. Гурав, эсвэл түүнээс ч илүү халимнууд нууц үйл ажиллагаанд оролцож эхэллээ.
Жон: Гурван халим нийлээд зүгээр л гадаргуу дээр хөвж, бараг л хөдлөхгүй байгаа нь үнэхээр гайхмаар. Ихэвчлэн чи ийм гурвалыг харахад тэд маш идэвхтэй, харилцан дэмжиж байдаг, гэтэл эдгээр залуус зүгээр л гадаргуу дээр хэвтээд, бараг хөдлөхгүй байна. Би урьд өмнө хэзээ ч ийм юм харж байсангүй.
Майк: Халимнуудын энэ хачирхалтай бөөгнөрөлийг мэргэжилтнүүд хүртэл тайлахад хэцүү ажээ.
Эрин: Минийхээр, нөгөө эмэгчин байх. Гэхдээ би итгэлгүй байна.
Майк: Энэ бусад төрөл, сахалт халимнуудын үржилд орох улирал.
Брюс: Чи агаарт хосоороо эсвэл гурвалж эргэлдэх шувуудыг, усан дотор маш хурдан хөдөлгөөн гарч, олон амьтад эргэж хөрвөөж, зарим нь хөлөөрөө дээшээ, зарим нь бусдынхаа дээр байгааг харах үед ... Тиймээс, бидэнд илүү сайн танил саарал, бөгтөр зэрэг бусад халимнуудын гэрч олон удаа болж байсны хувьд хэлэхэд, энэ үржилд орох идэвхжил.
Эрин: Энэ үнэхээр сайхан байлаа.
Майк: Цэнхэр халимыг халамжилж байгаад тэд бат итгэлтэй байна. Гурван зорилтын хоёр нь биелсэн. Экспедицийн ариун нандин зүйлийг тогтоох араггүй. Эрдэмтэдэд ахиц гарсан байхад Жон, Эрин хоёр азгүйтлээ.
Жон: Би хөдөлгүүрийн тагийг нээсэн байна. Утааны өнгө нь хар саарал. Энэ усан уур биш байна. Зүгээр л нэг юм мушгираад байна. Бид түүний эх үүсвэрийг олж чаддаггүй.
Майк: Асуудал нь тэдний ашиглаж байсан хийлдэг завь.
Брюс: Тэгэхээр, Жон.... бид чамайг тойрч хажуу талаас чинь очих гэж байна.
Жон: Залуус аа, та нарт олс хэрэгтэй юу?
Майк: “Шуурга”-ны инженерүүд боломжтой бүхнийг хийнэ, гэхдээ цаг хугацаа үнэтэй. Усны шахуурга эвдэрчээ, түүнийг засахад хэдэн цаг орно.
Эр: Би энэ үндсэн шугамыг засъя.
Жон: Ойлголоо. Харин завийг дээш нь гаргая, эсвэл...
Эр: Дэгээ доошилж байна.
Майк: Тэд илүү том гэмтэл олжээ. Хийлдэг завины урд хэсэгт өнгийсөн зогсох тавцан цуурч, хугарах дөхжээ.
Жон: Энэ юм бас нөгөө талд нь гарсан байгаа байх шүү.
Эр: Нээрэн үү?
Эр: Боллоо.
Майк: Жон “Хэрээний үүр”-нээс далайг ажиглаж байна. Дараа нь тэдний найдаж байсан тэр мөч ирлээ.
Гор: Тийм ээ, би харж байна. Би харлаа. Маш сайн.
Брюс: Тэдний нэг нь бяцхан тэсрэлт гэж надад хэлээд өгөөч.
Майк: Ойролцоо том цэнхэр халим цэвэр агаараар амьсгалж байна. Дараа нь хамаагүй бага хэмжээний салхи тэнгэрт цойллоо. Энэ бол эх халим, тэр маш жижигхэн зулзагтайгаа явж байна.
Гор: За, тэр хатагтайгаас нүд бүү салгаарай, би хөлөг онгоцоо ойртуулахыг бодъё.
Майк: Тэд цэнхэр халим судлах чухал мөч ойртсон байж мэднэ. Төрөлт нь далайн гадаргууны яг доор нь, маш хурдан явагдах ёстой. Шинээр төрсөн халим хамгийн түрүүнд гарч ирнэ. Халимны цус хурдан бүлэгнэх нь цус алдахаас сэргийлдэг, учир энэ нь махчин амьтдыг татах аюултай. Цэнхэр халим бол хөхтөн амьтан, тэд агаараар амьсгалдаг. Зулзага төрснийхөө дараа шууд усанд сэлэх чадвартай байх ёстой.
Брюс: Тэр хөөрхөн жаал байна. Эх нь түүнд завь дөхөж очихыг зөвшөөрсөнд би гайхсан. Яг үнэндээ... хэн ч үүнийг хараагүй.
Майк: Хэрэв энэ халим зулзага юм бол Брюс, Жон, Эрин нарт хэрэгтэй нотолгоо байж магадгүй.
Брюс: Нөгөө бяцхан жаал энэ байжээ.
Жон: Чи түүний уртыг хэд гэх вэ?
Брюс: Би одоохондоо үүнийг хэлж чадахгүй, гэхдээ.. Гэхдээ тэр жаахан.
Жон: Бид ойртож очвол биеийг нь илүү сайн харж чадна гэж бодож байна.
Майк: Хэрвээ тэд хосуудад ойртож чадвал тэд зулзагны хэмжээ, биеийн байдлыг нүдээр баталгаажуулахын тулд Үндэсний газар зүйн гэрэл зурагчдад ус руу шумбахыг зөвшөөрнө.
Майк: Жон, Эрин нар засагдсан хийлдэг завиараа явж байна. Цэнхэр халимуудыг хамгийн сайн нөхцөлд ч харахад хэцүү байдаг. Гэрэл бүдгэрэх тусам хосууд алга боллоо. Эх, зулзага хоёр ойрхон байсаар байхыг хэн ч мэдэх боломжгүй.
Майк: Коста Рикагийн Бөмбөгөрт үүр цайж байна. “Номхон далайн шуурга”-ны эрдэмтэд хамгийн чухал онолоо батлах ёстой. Тэд хоёр хийлдэг завиа зэрэг усанд тавилаа. Гайхалтай нь тэд эх, зулзага хоёрыг маш хурдан олжээ. Жон илүү сайн харахаар ойртож байна. Энэ зун Калифорнид харагдсан зулзага аль хэдийн 12 метр гаруй урттай болжээ. Мөн энэ нэг нь арай жижиг бололтой. Жон Эрин хоёр ойртож очих ёстой.
Жон: Үгүй ээ, энэ ч сайн шүү. Тэд нэлээд тайван хэвээр байгаа бололтой. Ямар ч сандарсан үймсэн юм алга.
Майк: Тэд цэнхэр халимны үр төл гэж найдаж байгаа. Нарийвчилсан үзлэг хийснээр тэр жинхэнэ цэнхэр гэсэн эргэлзээг арилгах юм.
Майк: Зулзагны насыг тодорхойлох гурван арга байдаг. Хэрэв эх нь дамжуулагчтай бол Калифорниас Бөмбөгөрт ирсэн байх. Гэвч тэр дамжуулагчтай халим биш ажээ. Хоёр дахь арга бол зулзагны хэмжээг эхтэй нь харьцуулна. Халим агнуурын бүртгэлээс зулзага төрсөн цагаасаа эхлэн урт нь найман метр орчим байдаг гэдгийг эрдэмтэд мэддэг.
Майк: Усан доорх харагдах байдал хэмжээсийг нарийн харьцуулж, судлаачдад гурав дахь аргыг ашиглах боломжийг олгоно. Хэрвээ тэд зулзагыг ойроос харвал зулзагнаас атираа хайна, энэ нь төрснөөс хойш хэсэг хугацаанд харагддаг аж. Халим төрөхөөсөө өмнө эхийнхээ халуун хэвлийд бараг илүү томорсон байдаг. Хэвлийдээ нягт бариулсан зулзагны зөөлөн арьсанд атираа үүсдэг. Хөдөлгөөн, далайн ус зулзагны арьсыг зөөлөн сунгах хүртэл ургийн энэ атираа арилдаггүй.
Жон: Зай?
Эрин: Түүний хамар хүртэл 20 метр. Түүний хамар нь нэг тийм...
Майк: Тэд хосуудыг үргээхгүйн тулд тэд болгоомжилж байна.
Жон: Тэр миний урд байсаар л байна уу?
Эрин: Тэр хөдлөхгүй байна.
Жон: Ай? Ойлголоо.
Эрин: Тэр хөдлөхгүй байна.
Майк: Цэнхэр зулзага маш ховор, бас үнэт эрдэнэ.
Жон: Хэр хол байна? Надтай яриад байгаарай.
Эрин: 15 метр, тэр зэрэгцсэн байна.
Жон: Ойлголоо, тэр бидэнтэй зэрэгцсэн?
Майк: Дараа нь энэ зүйл болсон юм. Халимны зулзага хийлдэг завь болон усан доорхи зурагчдад дөхөж ирлээ.
Майк: Цэнхэр халимнуудын зулзага дэлхий дээрх амьдралын түүхэн дэх хамгийн том зулзагнууд. Тэд хоёр дахин томрох хүртлээ долоон сар орчим эхийгээ хөхдөг. Цэнхэр халимны сүү 40 орчим хувийн тослогтой бөгөөд тугал нь өдөрт 100 гаруй кг жин нэмдэг. Энэ нь өдөрт 2,5 см-ээс их гэсэн үг. Энэ бол Коста Рика Бөмбөгөрт авсан шинэ цэнхэр зулзагны анхны бичлэг билээ. Энэ зулзага том болоод хэцүү байх бөгөөд бүрэн насанд хүрэхэд арван жил шаардагдана.
Брюс: Халимнуудын хувьд, эх, хүүхдийн хооронд нягт холбоо тогтдог... Хөхтөн амьтдын хувьд үр удмаа халамжлах нь ердийн зүйл. Гэхдээ эх, зулзага хоёрын бие махбодийн маш ойр дотно харилцааг харах маш өхөөрөдөм сайхан зүйл.
Майк: Зураг дээр ургийн бүдэг атираа харагдаж байна. Нурууны сэрвээний хэлбэрээс авахуулаад насан туршдаа хэвээр үлдэх тэмдэг хүртэл энэ зулзага жинхэнэ шинэ төрсөн цэнхэр ажээ. Эх нь түүний доор сэлж, зулзагаа гадаргуу дээр ойртуулах боломж өгч байна. Тэр эхийнхээ уртын хагасаас ч бага.
Майк: Эрдэмтэд энэ зулзагыг Бөмбөгөрт төрсөн гэдгийг мэднэ. Харин эх нь Номхон далайн зүүн хойд зүгийн цэнхэр халим мөн эсэхийг тэд мэдэхгүй. Тэр зулзагаа хаашаа авч явахыг тэд мэдэхгүй. Дараагийн ажил бол нялх цэнхэрийн эх хэн болохыг тогтоох явдал.
Майк: Эх халимны нурууны хээг харуулсан нэг сайхан зураг Жон өмнө нь түүний зургийг авч байсан үгүйг мэдэхэд туслана. Хэрэв Жон Вашингтон мужид буцаж очоод зураг хүлээж авбал тэр харьцуулалт хийх болно. Хэрэв тэр адилхан зүйл олвол эх үр хоёр Бөмбөгөрөөс гараад хаашаа явахыг нь мэдэх боломжтой. Түүнд энэ халимны эхийн талаар нэг таамаг хэдийн байсан юм.
Майк: Жон зураг авч байна. Цэнхэр халимын эх амьсгал авч буй тод зураг. “Номхон далайн шуурга” Акапулько руу буцаж байна. Онгоцонд байгаа бүх хүмүүс экспедицийг амжилттай болсон гэж үзжээ Тэд цэнхэр халимны нууц ертөнцийг судалж, урьд өмнө хэзээ ч батлагдаагүй гурван зүйлийн гэрч болжээ.
Брюс: Энд ирээд бид энэ амьтад өвөл хооллодог гэдгийг баталгаажуулсан. Бид тэдний бие засахыг харсан. Тэд хүндэрдэг. Мөн бид амьтдын үржилд орохын өмнөх зан байдлыг ажигласан. Өө, бид бас халимны зулзагыг харсан. Бид аль эрт таамаглаж байсны дагуу энэ газар үр төлөө гаргадаг бүс нутаг гэдгийг бид мэдэж авсаны нэг баталгаа ньн энэ. Учир нь энэ зулзага дэндүү жижиг, тэр өөр газар төрөөд, эхтэйгээ энд ирнэ гэж байхгүй. Тиймээс энэ дэлхий бүх цэнхэр халимуудын хувьд маш чухал газруудын нэг гэдэгт бид бүрэн итгэлтэй байна
Майк: Эрин Олесон энэ аялалд өөрийн гэсэн ялалтыг нэмж байна.
Эрин: Ихэвчлэн гоцлон дуулдаг нь өндөр хурдтайгаар тойрон сэлж байдаг ганц бие эрэгчин, харин энд халимнууд хоорондоо нягт холбоотой, бие биедээ тусалж байсан, тэд юу хийж байсныг бид мэдэхгүй, гэхдээ тэр нь Цэнхэр халимны шинэ дууг бүтээхтэй холбоотой шинэ нээлт байсан нь тодорхой.
Майк: Тэднийг буцаж ирэхэд асуудал үлджээ. Жон цэнхэр жаалын эхийг таньж чадах болов уу?
Майк: Зөвхөн Жон сүүлчийн асуултанд хариулж чадна. Цэнхэр зулзагны эх төрөхөөр Калифорниас Бөмбөгөрт ирсэн үү? Энэ хос Зүүн хойд Номхон далайн цэнхэр халимнууд мөн үү? Номхон далайн аль хэсгийг энэ зулзага гэрээ гэж дуудах нь тунд сонин байгаа. Жоны хээрийн ажлын тал нь оньсого гэмээр. Өөр нэг нь цэнхэр халимнуудын хувийн хэргийг багтаасан зузаан каталогийн хаа нэгтээ нуугдаж байж мэднэ. Вашингтоны Олимпиа дахь судалгааны төвд тэрээр сэжүүр олжээ. Энэ гайхалтай тохироо. Төгс.
Жон: Үгүй ээ, яалт ч үгүй тохирч байна.
Эм: Тийм ээ.
Жон: Гайхалтай. Зүүн талд нь сайхан тэгширсэн байна. Эндээс баруун талыг нь хараад болж байгаа үгүй нь шалгацгаая. Тийм ээ, энд гурван цэгтэй зургийг харж болохоор байна. Энэ сайхан тохирч байна.
Майк: Тэр бяцхан цэнхэрийн эхийг мэддэг ажээ. Тэрээр сүүлийн 22 жилийн хугацаанд түүнтэй хэд хэдэн удаа таарсан байсан бөгөөд тэр Калифорнид зулзага байхдаа авахуулсан гэрэл зургууд нь түүнд байдаг.
Жон: Энэ амьтны анхны ажиглалт нь. Тэгэхээр энэ бидэнд энэ амьтны насыг хэлж өгнө. Би түүнийг 2008 онд анх харсэн гэж гэхээр бид түүнийг дор хаяж 22 настай гэж ярина гэсэн үг.
Майк: Энэ эмэгчин Номхон далайн зүүн хойд хэсгийн цэнхэр халимны популяцид харьяалагддаг бөгөөд Коста Рикагийн Бөмбөгөрт зулзагаа гаргахын тулд задгай далайг гатлан хэдэн мянган км замыг туулжээ. Одоо тэд түүнийг Калифорни дахь Нормандын арлууд руу буцаж ирнэ гэж таамаглаж байна. Энэ бол эх нь шинэ төрсөн зулзагаа хоолоор баялаг, крилл ихээр байдаг, бас аюул отсон газарт авчирна гэсэн үг. Тэд тайван байдлаас аж үйлдвэрлэл рүү, аюулгүй газраас аюултайд шилжинэ.
Жон: Цэнхэр халимнуудын ашигладаг арай нягтаршил, бас крилл ихтэй, амьтад зун бүр хооллохоор буцаж ирдэг тэр газрууд хөлөг онгоцны урсгал нэмэгдэж буй газруудтай давхцдаг. Хөлөг онгоцнууд нэмэгдээд зогсохгүй улам томорч, эдгээр боомтуудын заримд улам олон бараа авчрахын хэрээр тэд улам хурдан болж байна. Энэ бол сүйрэлд хүрэх ганцхан зам.
Майк: Тус багийнхан үйлдвэрлэлийн дуу чимээ цэнхэр халимуудад хэрхэн нөлөөлж байгааг судалж, дэлхий даяар халим агнуурын үйл ажиллагааг ажиглаж байхдаа хөлөг онгоцтой мөргөлдөх нь цэнхэр зулзагнуудад хамгийн том аюул занал учруулдаг гэдгийг мэддэг. Үргэлжилсэн судалгаа нь цэнхэр халимуудыг шаардлагатай орон зайгаар хангах шинэ далайн тээврийн зам гаргах найдвар төрүүлж байна. Бүх эрдэмтэд хамгийн том амьтдын ирээдүйд санаа зовж байгаа билээ. Мөн Брюс, Жон нар цэнхэр халимыг судалгааны зорилгоор тэмдэглсэний дараах урт хугацааны үр нөлөөг судалж байна.
Жон: Эдгээр аюул заналхийллийг судлахад улам хэцүү болж байгаа, гэхдээ судлахад улам хэцүү болох тусам тэд илүү том аюул болж хувирдаг, учир нь тэдгээр нь нөлөө үзүүлж мэднэ, бид анхааралтай ажиглаж байгаагүй бол энэ талаар мэдэхгүй байх байсан.
Майк: Том цэнхэр халимуудыг хамгаалах ажил дөнгөж эхэлж байна. Цэнхэр халимууд өөрсдийн нууц замаар замнасаар байгаа бөгөөд эрдэмтэд зөвхөн ойрхоноос таарч болох найдвар тээсэн хэвээр. Харин одоогоор олон газар сонор сэрэмжтэй олон нүд эхийнхээ дэргэд сэлж буй залуу цэнхэр зулзагнуудыг харж байна.
Майк: ДНК-ийн мөрдөгчид энэ жилийн аялалын үеэр зах зээлээс цэнхэр халимны мах олоогүй ч тэд сонор сэрэмжтэй хэвээр байна.
Скот: Халим байх нь урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм л хэцүү байдаг байх. Энэ нь тэднийг мөхсөн гэсэн үг үү? Үгүй. Хүмүүс тэдэнд үнэхээр санаа тавьж, хүмүүс "Эдгээр далайн үлэмж биетнүүдэд хамгаалалт хэрэгтэй байна" гэж хэлдэг байх гэж найдаж байна.
Жон: Бидэнд арга зам байгаа учраас тэднийг хамгаалж, тэдэнд ийм боломж олгох хүч бидэнд байдаг гэж би бодож байна.
Майк: Цэнхэр халимуудад боломж олдохын тулд бид тэр цэнхэр нялх зулзагнуудын төлөө, өөрсдийнхөө төлөө олон жил, хэдэн арван жилийн турш далайг хүндэтгэх ёстой.
Төгсөв
Back to episodes Go home