The Filmbridge LLC
Төрөл: УСК Хуудасны тоо: 40
Нэр: Шууд дамжуулалт Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Үсан – 35 эргэм насны, эрэгтэй, гол дүр
Матилда – 25-30 насны, эмэгтэй
Жинсон – 25-30 насны, эрэгтэй
Кэйжэй – 25-30 насны, эрэгтэй
Хёншиг – 30 орчим насны эрэгтэй
Текст: ЛОТТЕ ЭНТЕРТАЙНМЕНТ ҮЗҮҮЛЖ БАЙНА ВЭРИГҮҮДСТУДИО ПРОДАКШН TИ-ЭЙЧ СТОРИТОЙ ХАМТРАН БҮТЭЭВ
Коммент эр 1: Жиү. Ахынх нь өгч чадах зүйл...
Жиү: Юу вэ?
Коммент эр 1: үүнээс өөр
Жиү: Юу вэ?
Коммент эр 1: алга.
Жиү: Ёнгүри ах аа! Захирал аа, баярлалаа.
Коммент эм 1: Феррари авахдаа нэмэрлээрэй.
Стриймэр эр 1: Галзуу новш.
Стриймэр эр 2: Тэнэг мал. Ийм стикерээр бидний хүндлэлийг хүлээнэ гэж саналтгүй шүү.
Коммент эм 1: Эмэгтэйчүүдийг ашиглаж Ферраритай болсон уу?
Стриймэр эр 1: Новшийн гөлөг өө. Үгүй гээд байна.
Стриймэр эр 2: Ах аа, ах аа.
Стриймэр эр 3: Найзууд аа, шударга ёсны баатар би нь Ким Хансоныг дээрэлхсэн новшийг барихаар ирээд байна. Нөгөө новш чинь гараад ирлээ. Нааш ир.
Коммент эр 2: Хичээл заагаад өг.
Стриймэр эм 1: Тэр жинхэнээсээ гараад ирлээ.
Стриймэр эр 3: Манайхаан, энэ бол Ким Хансоныг дээрэлхсэн нөгөө новш чинь шүү дээ.
Стриймэр эр 4: Аав ээж нь алга.
Стриймэр эр 3: Харах царайны бүтэхгүй гэмт хэрэгтэн.
Стриймэр эр 4: Дээрэлхэлт хүмүүсийн сүнсийг сордог.
Стриймэр эр 3: Шударга ёсны цаг.
Коммент эр 2: Наадах чинь биш ээ.
Стриймэр эр 3: Нааш ир, новш оо.
Стриймэр эм 2: Ах аа, ах аа.
Стриймэр эм 1: Биш гэнэ ээ. Биш гээд байна.
Коммент эр 3: Үгэн алуурчин Мэлли.
Коммент эм 2: Мэллигийн утгагүй үг хүн алдаг. Үнэхээр үсэрчихвэл хүлээн зөвшөөрье.
Текст: ШУУД ДАМЖУУЛАЛТ
Тайлбар эм: Сайн уу? “Хоёр минутын дотор” байна. Өнөөдөр хамгийн халуухан шууд дамжуулалтын платформ ВЭГ-ийг танилцуулъя. ВЭГ-ийн систем маш амархан. Бүтээгчид хүмүүсийн нүдэнд ил байж, үзэгчид шууд дамжуулалт сонирхолтой байвал "хүлээн зөвшөөрлөө"-г дарах ба бүтээгчдийг дэмжихийг хүсвэл стикер явуулах юм. 1 стикер 1 вон. Амар байгаа биз? ВЭГ хамгийн халуухан шууд дамжуулалтын платформ болсон шалтгаан нь онцгой орлого хуваарилалтын зарчим юм. Хандив болон сурталчилгаагаар орж ирсэн орлогыг бүтээгчидтэй 50, 50 хувиар хуваадаг. Гэхдээ тухайн долоо хоногийнхоо шилдэг бүтээгч болбол ямар нэг шимтгэл төлөхгүй ба долоо хоногийн турш шууд дамжуулалт хийж, нийтэлсэн бичлэгүүдийнхээ орлогыг 100 хувь өөрөө авна. Ялагч бүхнийг авдаг. Нэг үгээр бол баян хүн улам баяжих тогтолцоо юм. Тэгээд л яаж ийгээд 1-т орохыг хүсдэг бүтээгчид аюултай, бүтээлч шууд дамжуулалтуудыг хийж эхэлсэн. Хэрээс хэтрүүлдэг сувгууд өдөрт нэг тэрбум стикер хүртэл авч байсан гэсэн. Нэг тэрбум шүү, нэг тэрбум! Байж болно гэж үү? Тэгээд л тэд ямар ч аргаар хамаагүй нэгт орохыг хүсдэг юм. Нэгдүгээр байр. Нэгдүгээр байр! Нэгдүгээр байр!
Текст: ВЭГ ДЭЭРХ ЭРЭМБЭ ГЭМТ ХЭРГИЙН АНГУУЧ ХОРМОЙ ХАЙЧЛАГЧ АЛУУРЧНЫ МӨРӨӨР
Үсан: Нуугдсан чөтгөрүүдийг олж мөрддөг, гэмт хэргийн ангууч Үсан байна. Өнөөдөр бид хувцасны хормойг хайчилдаг алуурчны тухай ярих болно. Хормой хайчлагчийн талаар ярих зүйл үнэхээр их бий. Түүнээс өмнө эхлээд харамсалтайгаар нас барсан Мэллид эмгэнэл илэрхийлье. Дахиж ийм зүйл болох учиргүй. Яагаад ийм зүйл болсон юм бол? Мэлли оролдож болохгүй хүнээр оролдсон болохоор тэр шүү дээ. Мэлли түүнийг зүгээр л нэг азгүй амьтан гэж нийтийн өмнө доромжилж байсан. Тэгээд алуурчин хэргийн газарт Мэллигийн бэлгэ тэмдэг болсон мууран хүүхэлдэйг үлдээсэн. Тэрийг харсан хүмүүс Мэллиг алуурчныг хатгаж, гэмт хэрэг өдөөсөн гэж үзэн, Мэллиг буруутгаж байсан. Тэгээд Мэлли энэ зүйлийг тэсэж чадалгүй амиа хорлосон юм. Хүмүүс ээ, цуврал алуурчдын талаарх дүгнэлтийг хэн дуртай нь хийгээд байдаггүй юм. Үсан над шиг урт хугацаанд сурч, судалж, сурвалжилж байгаа гэмт хэргийн шинжээч л чадах зүйл. Мэллигийн хувьд энэ алуурчин арай л хэтийдсэн хүн байсан. Тэр зүгээр нэг алуурчин биш, маш онцгой нэгэн. Стив Жоббс шиг нямбай, ухаалаг хүн. Сая сүүлийнх нь дажгүй байлаа. Стив Жоббс шиг. Үүнийг дараа томруулж байгаад оруулаарай.
Хёншиг: Ойлголоо.
Үсан: Зөвхөн би л түүнтэй нүүр тулж чадна. За, манайхаан. Одоо жинхэнээсээ эхэлье. Доор байгаа товч дээр дараарай. Хэрэгтэн сүүлийн үед Хундэд 5 удаагийн хэрэг үйлдсэн. Одоо жаахан эвгүй зургууд үзүүлэх гэж байна. Зүрх судасны өвчтэй хүмүүс анхаарна уу.
Текст: ТАВИЛТТАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Үсан: 2024 оны 5-р сарын 07-нд, Хан Жиү найзуудтайгаа хамт Хундэгийн клубт наргиж байгаад шөнийн 1 цаг 45 минутын үед ганцаараа гарсан. Түүнээс 4 орчим цагийн дараа Янхважин гүүрний доороос цогцсыг нь олсон. Үхлийн шалтгаан нь амьсгалын дутагдал. За, хүмүүс ээ. Хараарай.
Текст: НАРИЙН БООЛТЫН УЛ МӨР
Үсан: Боолтын ул мөр. Нэлээн хугацаа зарж, нямбай уясан байгаа юм. Дандаа адилхан аргаар.
Текст: ЯГ АДИЛХАН ЗАНГИЛААС
Үсан: Энэ юуг илтгэж байна вэ?
Текст: ТАНИХ ТЭМДЭГ
Үсан: Хохирогчийн хувцасны хэсгээс хайчлах нь өөрийнх нь таних тэмдэг. Би байнага асуудаг шүү дээ. Яагаад хормойг нь хайчилсан юм бол?
Коммент эм 3: Хүчирхийлсэн юм болов уу?
Үсан: Үгүй ээ. Миний хийсэн дүгнэлтээр бол тэр цуврал алуурчин ч гэлээ бэлгийн хүслээ хангах зорилгоор хөдөлдөггүй.
Коммент эр 4: Өөр нотолгоо байхгүй юм уу?
Үсан: Нас барсан Хан Жиүгийн хувцаснаас 3 см хиймэл үс олсон. Цагдаа нар үйлдвэрлэгч, түгээгч нарыг шалгаж байгаа ч одоохондоо юу ч олоогүй. Хэрэгтэн яг л төгсийг эрхэмлэдэг уран бүтээлч шиг бүх зүйлийг нарийн хийсэн. 1:45-аас 5:50 хүртэл 4 цагийн хугацаанд клубээс Янхважин хүртэл явахдаа хэрэгтэн нэг ч сэжүүр үлдээгээгүй. Бүүр Хундэд хяналтын камерт ч өртөөгүй.
Коммент эм 3: Машинуудын хар хайрцаг?
Үсан: Цагдаа нар одоо хайж л байгаа. Гэхдээ Хундэгийн арын гудамжнуудын онцлог нь тогтмол зогсдог тээврийн хэрэгсэл олоход хэцүү. Тийм болохоор би өөрөө клубээс Янхважин орох замыг судалж үзсэн. Яг 15 өдөр шаардсан. Яг 15 өдөрт тэр замын зургийг гаргалаа. Алуурчин энэ замд байгаа. Гэхдээ яагаад цогцсыг олон нийтэд харуулсан юм бол? Зүгээр л булчихсан бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэрэгтэн хэргийн газрыг өөрийн тайз гэж бодон цогцсыг байрлуулсан. Олонд танигдаж, гайхуулахыг хүссэн. Хар л даа, үүнийг би хийсэн юм. Мундаг байгаа биз? Би сайн байгаа биз? гэж харуулж, толилуулж түүндээ баяссан. Яг л уран бүтээлч мэт. Галзуу байгаа биз? Гэхдээ дахин нэг хэлье. Тэр маш нямбай. Ийм хүний эсрэг уламжлалт мөрдлөг хийгээд үр дүнтэй байх чадах уу? Чадахгүй ээ, чадахгүй. Би өөр аргаар мөрдөнө. АНУ-ын холбооны мөрдөх товчоо. Шийдэгдээгүй хэргүүдийг хариуцдаг багийнхан хэргийн талуудын дүрд орж, тухайн үйл явдлыг жүжигчилсэн байдлаар сэргээн ажилладаг. Ялангуяа мөрдөгч нар алуурчид болон хохирогчдын дүрд орж юу бодож байсныг нь мэдрэхээр оролддог.
Коммент эм 3: Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй юм биш үү?
Үсан: Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй байгаа биз? Гэхдээ нэг мөрдөгч энэ аргаар дамжуулан 40 жил шийдэгдээгүй хэргийн учрыг олсон. Зөн совин, урам зоригийн хүч. Хүмүүс ээ, би ч бас ингэе гэж бодож байна.
Текст: ЦУВРАЛ АЛУУРЧНЫ ДӨРВӨН ХЭРЭГ ЭХНИЙ АЛЛАГА 24 НАСТАЙ, ЭМ / ОФФИСЫН АЖИЛТАН 2023.04.07 ӨГЛӨӨНИЙ 07:22 ХОЁР ДАХЬ АЛЛАГА 22 НАСТАЙ, ЭМ / ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН 2023.07.12 ҮҮРИЙН 04:33 ГУРАВ ДАХЬ АЛЛАГА 25 НАСТАЙ, ЭМ / ДИЗАЙНЕР 2023.10.29 ҮҮРИЙН 05:19 ДӨРӨВ ДЭХ АЛЛАГА 26 НАСТАЙ, ЭМ / ОЮУТАН 2024.03.10 ҮҮРИЙН 05:02 АЛУУРЧНЫ ТАНИХ ТЭМДЭГ? ХОРМОЙГ НЬ ХАЙЧИЛДАГ ХОРМОЙ ХАЙЧЛАГЧ АЛУУРЧИН 4 УЛААН ДААШИНЗ АЛУУРЧНЫГ МӨШГӨЖ БУЙ ХҮМҮҮС БОЛОН ҮРГЭЛЖИЛСЭЭР БУЙ ЭМГЭНЭЛ МЭЛЛИ: ТЭР БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ АЗГҮЙ АМЬТАН АЛУУРЧНЫГ ТУРХИРСАН ГЭЖ БУРУУТГАГДАЖ БАЙСАН МЭЛЛИ МӨН 2024 ОНЫ 5-Р САРЫН 7-НЫ 5 ЦАГ 50 МИНУТАД ДАХИН АЛЛАГА ҮЙЛДЭВ ТАВ ДАХЬ АЛЛАГА ХАН ЖИНҮ 23 НАСТАЙ ЭМ, ЖИҮ ТВ-ИЙН СТРИЙМЭР 1:45 МИНУТАД ХУНДЭГЭЭС ГАРСАН БА 4 ЦАГИЙН ДАРАА НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДОВ. АЛУУРЧИН ХЭРХЭН КЛУБИЙН КАМЕРУУДААС БУЛТАЖ ЧАДАВ? ТЭР ӨДӨР ЯГ ЮУ БОЛСОН БЭ? ЧӨТГӨРТЭЙ ТЭМЦЭГЧ НЬ АНГАЛЫН ГҮН РҮҮ ОРЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БИ ӨӨРӨӨР МӨРДӨХ БОЛНО ШИНЭ АРГА, ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ МӨРДЛӨГ ТЭР ОРОЙГ ДАХИН АВЧИРНА ЭНЭ БҮХНИЙГ ЗӨВХӨН ХЭРГИЙН АНГУУЧ ҮСАН Л ХИЙЖ ЧАДНА ЯГ ОДОО ТҮҮНИЙ ДОТОР ОРЖ ҮЗЬЕ
Үсан: За, хүмүүс ээ. Хараарай. Коршонкон малгайтай, булчинлаг биетэй залуу алуурчин байж болох уу? Хүмүүс ээ, энэ залуу юу бодож байгаа бол? Түүний дотор орж үзэцгээе.
Коммент эр 5: Манайхаан, энэ хаанах вэ? Мэдмээр байна. Үнсэлцэж байгаа эмэгтэй нь миний найз охин байна.
Коммент эм 4: Сонү, хайр дууссан.
Коммент эм 5: Энд алуурчин байгаа.
Коммент эр 6: Алуурчин үргэлж хэргийн газар луугаа эргэж ирдэг.
Коммент эм 5: Алуурчин ч бас үзэж байгаа нь баттай. Үзээд л баясаад байж байгаа биз.
Коммент эр 5: Хүмүүс ээ, хаанахыг нь мэддэг хүн нь хэлээд өгөөч. Сэтгэл өвдөж байна.
Коммент эм 6: Сонү, чи хайртай байсан уу?
Коммент эр 5: Хүмүүс ээ, хэлээд өгөөч дээ. Хэцүү байна.
Коммент эм 7: Сонү, бүх зүйл дуусжээ. Сонү, амиа хорлочихсон уу?
Коммент эм 8: Үргэлж л зовож байдаг Сонү.
Үсан: Эндээс гаръя. Матилда маань наргиж өгч ээ?
Коммент эр 6: Үсан, өмд нь багадчихаж.
Үсан: Гарч ярилцъя. Хан Жиүгийн бодол, хяналтын камер зэргийг анхаарна шүү. Ойлгосон уу?
Матилда: За, ойлголоо.
Үсан: За, ярилцъя.
Коммент эр 1: 1-р байрт байгаад баяр хүргэе.
Коммент эр 3: Яагаад юм нөмрүүлчхэв ээ? Аваач ээ.
Үсан: За, дотор ямар байв даа?
Матилда: Үнэндээ над руу залуус ирээд яриа өдөөд байгаа нь хэцүү байлаа.
Үсан: Харин тийм ээ, тэгсэн байх аа. За, манайхаан. Хан Жиү... Хан Жиүд ямар байсан бол?
Матилда: Догдлом байсан байх. Залуус ирж өдөөд л, чихэнд нь юм шивнээд л. Мэдээж дургүйлхэж байсан охид ч байсан байх. Гэхдээ Хан Жиүд сайхан байсан байх аа.
Үсан: Болж байна. Матилда, алхах уу?
Матилда: За.
Үсан: За, манайхаан. Тэр үед Хан Жиү өөрт нь... таалагдсан...
Матилда: Таалагдсан залуутайгаа уулзсан байх. Их сэтгэл татам залуу. Хамт ирсэн найзуудаа орхиод, дагаад гарах хэмжээний--
Үсан: Царайлаг гэсэн үг. Царайлаг байсан байх.
Матилда: Наадах чинь их өнгөц дүгнэлт. Ганц царай ч биш хоолой, үг хэллэг, стиль, тэр оройн уур амьсгал гээд маш сэтгэл татам залуу байсан байх.
Үсан: За. Залуу хэрхэн клубт--
Матилда: Хэрэгтэн хэрхэн клуб дахь бүх хяналтын камерыг мэдэж байсан юм бол?
Үсан: Байзаарай, байзаарай. Матилда.
Матилда: Зүгээр үйлчлүүлэгч биш байсан бол яах вэ?
Үсан: Байзаарай. Зогс. Би өөрөө клубийн бүх ажилчид, Дижэй нартай нь уулзсан.
Матилда: Хэрэгтэн өөр замаар энэ клубийг мэддэг болсон юм биш биз?
Үсан: Хүлээ.
Хёншиг: Ах аа. Батерэй дуусаж байна.
Үсан: Новш гэж. Би чамайг илүү батерэйтэй яв гэж хоёр ч удаа хэлсэн байх аа? Одоо батерэй--
Матилда: Хэрэгтэн клубээс өөрийнхөө гэр хүртэл камерт өртдөггүй газраар түүнийг дагуулж явсан. Ийм хэрэгтнүүдэд дандаа л өөрийн гэсэн нуувч байдаг.
Үсан: Тийм ээ, нуувч.
Матилда: Тэр газартаа санаа амар байж, хийсэн үйлдэлдээ баясдаг.
Үсан: Нуувч. Нуувч байгаа гэж би хэлж байсан даа.
Матилда: Одооноос алуурчны мөрөөр явж, хэргийг дахиж хийж үзье.
Үсан: За, хүмүүс ээ. Бидний явах замыг сайн дагаарай.
Хёншиг: Ах аа, дуусчихлаа.
Үсан: Батерэй. Хараал идсэн батерэй. Би илүү батерэйтэй яв гэж хэлсэн байх аа? Хараал идсэн...
Текст: 2023 ОНЫ ВЭГИЙН ШИЛДГИЙГ ТОДРУУЛАХ ЁСЛОЛ 2024 ОНЫ ХАМГИЙН ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН СУВАГ 2024 ОНЫ НУУЦЛАГ ТӨРӨЛД 10 ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН 1-Т ОРСОН ТООЦООЛОЛТОЙ АНАЛИЗ НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ӨГӨГДСӨН ЗӨН ЗОВИН ЭДГЭЭР ГУРВАН ОНЦЛОГ ШИНЖ НЬ БҮРДСЭН ГЭМТ ХЭРГИЙН АНГУУЧ ҮСАН
Үсан: Дарс уу, эсвэл... дарс уу?
Матилда: Дарс.
Үсан: Итали дарсанд дуртай юу, Франц уу?
Матилда: Итали.
Үсан: Янзтай, энэ Итали л даа.
Коммент эм 4: Наадах чинь Франц дарс байна, тэнэг ээ.
Матилда: Ийм зүйлд дуртай юм уу? Яагаад байгаа юм бэ, ах аа?
Үсан: Зүгээр үү?
Матилда: Зүгээр ээ. Дахиад жаахан чангалчих.
Үсан: Одоо яаж байна?
Матилда: Байзаарай. Хэтэрхий болгоомжлоод байвал мэдрэмж алдагдчихна. Ичингүйрээд байлгүй, алуурчин шиг ширүүн авирла.
Коммент эр 4: Үсаний өлөгчин.
Матилда: Хүмүүс ээ, та бүхэн энэ нөхцөл байдал амар зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхаарал сарниулахгүй байхыг хүсье. Ах аа, өвдөж байна. Жаахан зөөлөн л дөө. Гэнэт яагаад байгаа юм бэ?
Үсан: Ичингүйрээд байлгүй төвлөр, хогийн өлөгчин минь!
Матилда: Одоо боль. Боль, тэгэх үү? Боль. Чи хэн бэ?
Үсан: Хараал идсэн амаа тат. Наад нүд чинь айдсаар дүүрэх ёстой. Хараал ид. Муу өлөгчин. Хараал ид. Юу хийгээд байгаа юм бэ?
Матилда: Цаашаа, цаашаа.
Үсан: Тэнэг өлөгчин. Хараал ид. Чшш, чимээгүй.
Матилда: Амь өршөө.
Үсан: Амь өршөө гэж хэл.
Матилда: Амь өршөө.
Үсан: Амь өршөө, амь өршөө.
Матилда: Амь өршөө.
Хёншиг: Ах аа. Ах аа, боль.
Үсан: Хүмүүс ээ. Хүлээгээрэй, жаахан амарч байгаад үргэлжлүүлье.
Коммент эм 6: Одоо даашинзыг нь ураарай.
Үсан: Хөөе. Үгүй ээ. Үзэгчид ээ. Ийм үед тоглоом хийх хэрэггүй. Тийм биш гэж үү? Ийм юм хийх амар гэж бодоо юу? Цагдаа нар хэрэгтэн барих гэж байгаад сэтгэцийн өвчин тусдагийг мэдэх үү? За, дахиад эхэлье.
Матилда: Хамгийн аймар нь юу болохыг мэдэх үү? Хэрэгтэн улам л нууцлаг, нямбай болж байгаа. Өөрчлөгдөж байгаа.
Үсан: Тийм ээ, алуурчин одоо--
Матилда: Хэрэгтэн гэмт хэргийн дараах мэдрэмжээ таашааж байгаа. тэр мэдрэмж нь бүдгэрэх цагтаа солиорсон хүн шиг түгшиж тэр үедээ дараагийн гэмт хэргээ үйлдэнэ.
Үсан: За. Муу хараал идсэн сэтгэцийн өвчтэй--
Матилда: Матилда, би!
Үсан: Хараал ид.
Матилда: Би түүнийг мөрдөнө. Нас нь 27-33. Цэрэгт яваагүй, эсвэл хойшуулсан байгаа. Тэр ухаантай гэдгээ гайхуулах дуртай. Царайлаг, гоё хоолойтой. Сөүл аялгаар ярьдаг, бусдад сайрхах дуртай. Хүмүүстэй сайн харилцдаг ч жинхэнэ таашаалыг эмэгтэй хүний амьсгал тасрах үед л мэдэрдэг. Тэр өөрийн үйлдлээ гайхуулж байж л хийсэн мэтээр мэдэрдэг. Түүнд зүгээр л тоглоом хэдий ч, үхэж буй бүсгүйд бол там.
Үсан: Ус аа? Ус уух уу?
Матилда: Чи өөрийгөө сайн гэж бодож байгаа биз дээ? Тэгж хүнийг алаад байвал бурхан болсон мэт санагдах байх. Гэхдээ санаж ав. Үнэндээ чи юу ч биш. Зүгээр л галзуу сэтгэцийн өвчтөн. Хүлээж байгаарай, би заавал чамайг олоод ална.
Үсан: Хараал ид. Хүмүүс ээ, манай Матилда ярихдаа сайн байгаа биз? Сандарч байгаа хэрнээ сайн ярих юм аа. Ус уучих.
Коммент эр 3: Ах ч баларлаа даа.
Үсан: За, манайхаан. Жаахан амарч байгаад...
Матилда: Хүмүүс ээ, үлдсэнийг нь миний сувгаас хүлээн авч үзээрэй.
Үсан: Хөөе, гэнэт-- Хөөе, хөөе.
Коммент эм 2: Баларлаа даа.
Үсан: За, хүмүүс ээ. Бидний бэлдсэн контент энэ хүрээд дууслаа. Хэдүүлээ... Бид жаахан амарч байгаад ирье.
Текст: НУУЦЛАГ АНГИЛЛЫН ЭРЭМБЭ ТОП 10 1-РТ: ҮСАН МӨРДӨГЧ КҮҮЛ МАТИЛДАГИЙН АЛДАГДСАН ШӨНӨ 1-Р БАЙР: МАТИЛДА ДОЛОО ХОНОГИЙН ДҮГНЭЛТ ЭХЭЛЖ БАЙНА ДОЛОО ХОНОГИЙН ДҮГНЭЛТ
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: Сайн байцгаана уу? ВЭГ-ийн бүх зүйлийг ярьдаг Долоо хоногийн дүгнэлт байна. Өнөөдөр эцэст нь 1-р байрнаасаа буусан Гэмт хэргийн ангууч Үсаныг ярьцгаая.
Текст: ҮСАНЫ ТУХАЙ ҮНЭН
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: За, урагшаа, урагшаа. Шилдэг гэмт хэргийн стриймэр гэгдэж байсан Үсан. Бага үзэгчтэй Матилдатай хийсэн хамтрал нь түүний карьерийг үгүй хийсэн.
Текст: БАЛАРСАН
Үсан: Алуурчин. Алуурчин юм болов уу? Таалагдсан залуу--
Матилда: Таалагдах залуутайгаа уулзсан.
Үсан: Үнэхээр царайлаг байсан байх.
Матилда: Энэ их өнгөц дүгнэлт шүү.
Үсан: Алуурчин яаж клубийн--
Матилда: Хэрэгтэн яаж хяналтын камерын байршлуудыг мэдэж байсан юм бол?
Текст: НОВШ ГЭЖ
Үсан: Боль.
Текст: ЗАВСАРЛАГА
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: Халуухан стриймэртэй хамтрах гэж байгаад өөрөө баларсан.
Үсан: Бид хэсэг амарч байгаад ирье.
Текст: НАСАН ТУРШДАА АМРАХ НЬ ДЭЭ
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: Өнгөрсөн хугацаанд босгосон карьераа
Матилда: Миний сувгаас хүлээн авч үзээрэй.
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: сураггүй хүнд алдаж орхисон ВЭг-ийн хамгийн том уналт юм. Үсаны цочирдом мэдээ. Түүний талаар хэд хэдэн мэдээ байсан. Тэрээр сургуульд байхдаа 12 жилийн турш дээрэлхэгдэж байсан ба цагдаа болох гэж үзсэн ч 6 удаа бүтэлгүйдээд бууж өгсөн гэх мэдээлэл ч бий.
Үсан: Туслаач дээ. Би тэнцмээр байна. Хүн бүрийн хийх зүйл биш.
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: Амьдрал нь бүхэлдээ сүйрсэн ч одоо хүртэл бардам хэвээр л байгаа.
Үсан: Одоогийн алуурчдад ямар ч ялгарах зүйл алга. Онцгойрох юмтай байх хэрэгтэй.
Кинон дээрх дүр эр: Юу хуцаад байгаа юм?
Долоо хоногийн дүгнэлтийн хөтлөгч эр: Хэн ч биш байснаа эргэн санаад хичээ.
Текст: ҮСАНЫ ХЭН Ч БИШ БАЙСАН ҮЕ
Эр 1: Болж байна. Сайн байна.
Үсан: Би хичээх болно оо. Үсан. Лайк дараарай.
Текст: ТӨГСӨВ ГЭМТ ХЭРГИЙН АНГУУЧ ШУУД ДАМЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Коммент эм 3: Өнөөдөр Матилда яагаад шууд дамжуулалт хийхгүй байгаа юм?
Үсан: Тэрийг яагаад надаас асуугаад байгаа юм? Би тэр үеэс хойш холбогдоогүй.
Коммент эр 7: Матилдад ямар нэг зүйл болсон юм биш үү?
Коммент эм 9: Матилда сүүлийн үед аюултай лайв их хийсэн.
Үсан: Хүмүүс ээ, би тэгвэл хэдийн үхчихсэн байх ёстой шүү дээ.
Коммент эм 9: Чи ёстой хулчгар юм аа.
Үсан: Би яаж хулчгар зан гаргасан гэж? Кэйжэй538... Кэйжэй5385, би яаж хулчийсан юм бэ?
Коммент эм 9: Чамтай хамтраад л үхчихсэн юм биш үү? Ядаж залгаж үзээч дээ.
Коммент эр 7: Шууд дамжуулалтад чинь хэрэгтэй юм биш үү? Хайж үз л дээ.
Үсан: За. За, залгаж үзье ээ. Юу ч болоогүй байх магадлал 99 хувь ч гэлээ залгаж үз гэсэн болохоор залгалаа. За, дуудаж байна. Авбал юу ч гэж хэлэх юм.
Коммент эр 7: Үүнийг аваад, сандрахаа боль. Хөгжилтэй байвал явуулаад л байя.
Үсан: За, за. Хүмүүс ээ, би Матилдаг хайхаар явъя. Матилдаг олбол шууд дамжуулалт хийгээд ярилцъя. Болсон уу? Айн? Матилдатай уулзаад, бидний дунд болсон зүйлийг залруулна. За юу? Хёншиг аа, миний хүрмийг өгчих.
Хёншиг: За.
Үсан: Чи юу өмсчихсөн юм?
Хёншиг: Үнэтэй юм аа.
Үсан: Гадуур бичих болохоор аятайхан бэлд.
Хёншиг: За, ойлголоо.
Үсан: Батерэй дуусвал ална шүү.
Хёншиг: За.
Үсан: Хүмүүс ээ. Сувгаа битгий солиорой.
Реклам эр: 100 удаа захиалбал
Реклам эм: вакум цэвэрлэгч өгнө.
Реклам эр: Хүргэлтийн апп, очиж байна.
Реклам эм: Вакум цэвэрлэгч очиж байна.
Реклам эр: Хайртай шүү.
Коммент эм 7: Үсан Матилдад хаягдчихсан биз дээ?
Үсан: Хүмүүс ээ. Би ийм юм яримааргүй байсан юм. Матилда түрүүлж над руу залгасан. Би яах вэ, зөвлөгөө энэ тэр өгөөд шууд дамжуулалтад нь бэлдэж өгсөн. Тэгээд нойтон хамуу шиг байхаар нь хамтрал хүртэл хийсэн. Гэтэл юу болсон билээ? Хамаг юмыг минь сороод хаясан. Энэ л бодит үнэн. Ойлгосон уу?
Коммент эм 7: Гэрийг нь яаж мэдэж байгаа юм?
Үсан: Шууд дамжуулалтад нь бэлдэж өгсөн гээд байна.
Коммент эм 7: Та хоёр юу бэлдсэн бол доо? Ха Ха.
Үсан: Матилда, Матилда. За, ирчихлээ. Уулзаад нэг нэгээр нь... Хараал ид. Юу вэ?
Эр 2: Энд машинаа тавьж болохгүй ээ. Холдуул.
Үсан: Юу вэ?
Эр 2: Энд машинаа тавьж болохгүй ээ. Ухар.
Үсан: Ёстой нэг, солиорох нь ээ. Ах аа, би хэсэгхэн байж байгаад явчихъя.
Эр 2: Хөөе, чи подволын бүсгүйн найз биз дээ? Энд урд нь ирж байсан байх аа. Хоёр дахиа ингэж байна. Машинаа холдуул. Холдуулаач.
Үсан: Ах аа, би найз нь байна аа. Түрхэн зогсчихъё.
Эр 2: Удах, үгүй чинь хамаагүй холдуул гээд байна. Би хэд хэлэх юм бэ? Энд зогсож болохгүй, холд.
Коммент эр 3: Яршигтай амьтан бэ? Сүлжээндээ нийтэл.
Эр 2: Хэнийг бичээд байгаа юм? Намайг уу?
Хёншиг: Уучлаарай.
Эр 2: Хөөе. Боль.
Хёншиг: Уучлаарай.
Үсан: Болиоч дээ.
Эр 2: Холдуулаач.
Үсан: Наанаа байж бай.
Эр 2: Устга.
Үсан: Би зохицуулаад орхиё.
Хёншиг: За.
Эр 2: Битгий бичлэг ав.
Үсан: Хараал ид.
Эр 2: Болиоч.
Үсан: Ах аа, удахгүй гээд байна.
Хёншиг: Бид үнэхээр их тэвчлээ.
Эр 2: Хойшоо бай, новш оо.
Үсан: Бичээд ав.
Эр 2: Тэг ээ, намайг бич. Бичээч дээ. Бич.
Үсан: Гараад ир. Гараач дээ.
Хёншиг: Дотоожоо тайлахаа боль.
Текст: ТООЦООЛОЛТОЙ АНАЛИЗ НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ӨГӨГДСӨН ЗӨН ЗОВИН ЭДГЭЭР ГУРВАН ОНЦЛОГ ШИНЖ НЬ БҮРДСЭН
Үсан: За, эхлүүлчихсэн үү? Хүмүүс ээ. Ойрд ааш зангийн асуудалтай хүмүүс их байна аа. За, дахиад шууд дамжуулалтдаа анхаарцгаая. Матилдагийн гэр байгаа юм. Уулзацгаая. Матилда. Матилда.
Хёншиг: Эвдчихсэн юм шиг байх юм.
Үсан: Хараал ид. Нэг л биш ээ. Ороод үзье. Матилда. Ороод ир. Чи эхлээд ор.
Хёншиг: Юу? Би юу?
Үсан: Хачин байна. Гэр нь их эмх замбараагүй байна. Матилда алга. Хулгай орсон юм шиг. Зай багатай юм байна. Нөгөө талаас нь бич.
Хёншиг: За.
Үсан: Хүрээд ир. Нууц үг нь... Миний бэлдэж өгснөөр л байна. Матилда шууд дамжуулалт хийхээр бэлдэж байсан бололтой. За, эхлэл нь байна. Хараал ид, юу вэ?
Коммент эм 1: Юу вэ, жинхэнэ юм уу?
Коммент эм 2: Жинхэнэ гэнэ шүү.
Үсан: Жаахан бодоод орхиё.
Коммент эм 1: Юу бодно гэж? Ойлгомжтой байхад.
Коммент эм 2: Ол.
Коммент эр 1: Ол.
Коммент эм 2: Олоорой.
Коммент эр 1: Өөрөө ол.
Коммент эр 6: Түүнийг ол.
Үсан: Амаа тат л даа.
Текст: ГАРАХ ГАРАХДАА ИТГЭЛТЭЙ БАЙНА УУ?
Үсан: За, одооноос компьютер луу шилжих гэж байна. Эхлээд Матилдагийн компьютероос илүү их мэдээлэл авъя.
Коммент эр 5: Хулигаан = Үсан.
Үсан: Тэр биш ээ. Дасул. Дасултай их ярилцдаг юм байна. Дасул руу мессеж бичиж үзье.
Мессежээр Үсан: Дасул?
Мессежээр Дасул: Юу вэ, гэнэт?
Мессежээр Үсан: Сайн байна уу? Би гэмт хэргийн ангууч Үсан байна. Матилдатай хамтрал хийж байсан.
Мессежээр Дасул: Юу? Яагаад Матилдагийн хаягаас?
Мессежээр Үсан: Матилда алга болчихсон. Би түүнийг хайхаар шууд дамжуулалт хийж байна.
Мессежээр Дасул: Нууц дуран юм уу?
Мессежээр Үсан: Үгүй ээ, жинхэнээсээ.
Мессежээр Дасул: Үгүй байлгүй дээ.
Мессежээр Үсан: Өөрөө ирж чадах уу?
Мессежээр Дасул: Хаашаа?
Мессежээр Үсан: Би Матилдагийн гэрт байна.
Мессежээр Дасул: Би ойрхон амьдардаг. Одоохон очлоо.
Коммент эр 2: Мэлли?
Үсан: Цочих гэж.
Текст: ДАСУЛААС ДУУДЛАГА ИРЛЭЭ
Үсан: Юу вэ?
Дасул: Хөөх, Үсан. Хүмүүс ээ. Намайг Үсан...
Үсан: Хараал идсэн галзуу. Харах нь ээ Мэлли, Матилда хоёр их дотно байсан бололтой.
Хёншиг: Ах аа, та харагдахгүй байна.
Үсан: Түрүүн хэлэхгүй дээ.
Дасул: Би Матилдагийн гэрт ирчихлээ. Гэрэл нь унтраалттай байна. Хүлээгээрэй.
Үсан: Битгий гэрэл асаа.
Дасул: Хөөх. Сайн байна уу? Ёстой гайхалтай. Үсан байна. Түр хүлээгээрэй. Сайн байцгаана уу? Би хөгжмийн суваг--
Үсан: Дасул, Дасул! Матилдагийн талаар эхлээд ярилцъя.
Дасул: Аан, за. Матилда алга болсон гэсэн үү? Худлаа биз дээ?
Үсан: Би тоглоод байх шиг байна уу?
Дасул: Нээрэн юм уу?
Үсан: Галзуурах нь. За. Дасул, Матилда ойрд хачин байсан уу?
Дасул: Хачин зүйл... Аан, тэр хогийн новш.
Үсан: Хэн юм, тэр хогийн новш чинь?
Дасул: И Жинсон гээд Матилдаг хоргоогоод байсан новш байсан юм. Тэр новш Матилдаг эхлэхээс нь л дуртай байсан гээд Матилдаг сурталчлаад л, тэгж байгаад дахиад--
Үсан: Байзаарай. Тэгэхээр их ээдрээтэй, гаж донтон байх нь ээ?
Дасул: Тийм ээ.
Үсан: За. Мессеж байх л ёстой доо.
Дасул: Би олоод өгье. Энд байна. Хар л даа, бүүр донтчихсон. Би олчихлоо.
Үсан: Хүмүүс ээ, энэ хүн... И... И Жинсон билүү?
Дасул: Тийм ээ, И Жинсон.
Үсан: И Жинсоны алга мессеж бичсэн үе, Матилдагийн алга болсон цагтай таарч байна.
Дасул: Догь юм аа.
Үсан: И Жинсоныг Хундэд харсан хүн байвал хэлж тусална уу.
Дасул: Мэдэгдээрэй.
Мессежээр Үсан: Юу хийж байна?
Дасул: Таны үнэртэй усны үнэр гоё юм аа.
Мессежээр Жинсон: Матилда, сэтгэл хөдөлчихлөө. Зүгээр л амарч байна. Гоё сурталчилгааны санаа байна, сонсох уу?
Дасул: Хариулж байна. Хариулахгүй байна ч гэж байхгүй байх л даа, донтой новш. И Жинсон харж байвал хариулаарай.
Үсан: Холд. Чимээгүй бай... л даа.
Дасул: За. Хариулж байна.
Мессежээр Үсан: Уулзах уу?
Үсан: Тийм ээ, хариулах учиргүй. И Жинсон, И Жинсон.
Дасул: Хариулахгүй байгаа биз? Тэр танаас айж байгаа юм.
Үсан: И Жинсон, И Жинсон.
Жигбан коммент: Хундэгийн групп чатанд И Жинсоныг таньдаг хүн байна.
Үсан: Жигбан.
Дасул: Хөөх, Жигбан. Жигбан.
Жигбан коммент: Подволд ганцаараа амьдардаг гэнэ.
Үсан: Хаяг нь хаана юм бэ?
Жигбан коммент: Гэрээг нь хайж байна гэнэ ээ, хүлээгээрэй.
Үсан: Жигбан, чи өнөөдрөөс эхлээд ВИП шүү. Одоогоор бол хамгийн байж болохуйц сэжигтэн бол И Жинсон байна. Би хайхаар явлаа.
Дасул: Би бас хамт явъя.
Үсан: Мөн ингээд Дасултай хамтралаа дуусгаж байна.
Дасул: Аль хэдийн үү? Яагаад?
Хоолой эр: Тэр эргэн ирлээ. Дараагийн бай нь хэн болох вэ? Нууц ажилтан Жүн, шинэ бүлэг эхэллээ.
Үсан: Хөөх. Энэ мөн юм уу? Жигбан аа, энэ мөн юм уу?
Жигбан коммент: Наад барилгын чинь подвол.
Үсан: Подвол оо?
Жигбан коммент: Хөөх, энэ зургуудыг ээ. Аймаар юм аа. Юу вэ, энэ? Юу зурчихсан юм бол? Ёстой нэг. Хараал ид. Ёстой нээрээ. Өнөөдөр ч ширүүн байна шүү, ширүүн. Гэхдээ ёстой ормооргүй юм байна. Хар даа. Ёстой нэг.
Дудури коммент эр: Орооч ээ.
Үсан: Хүмүүс ээ, энд И Жинсоны гэр байгаа гэсэн. Би орж шалгалаа. Цочих гэж. Тэр ийм газар амьдраад л их сайн хүн бололтой. Сайн байна уу?
Коммент эм 5: Аймхай новш кк.
Үсан: Хоёр хаалга байна.
Жигбан коммент: Захынх нь.
Үсан: Захынх аа? Тэр үү? Хүн байна уу? И Жинсон, байна уу? Өгч бай. Юу вэ, битгий бичээд бай. Цаашаа эргүүл. Новш гэж. Болчихлоо. Новш. Юу хийгээд байгаа юм, орж ирэхгүй юм уу?
Хёншиг: Орчихсон байна аа.
Үсан: Залуус аа, ингэж нуугдаж амьдардаг хүмүүс дунд гаж донтнууд их бий. Хэт их сонирхоод ирэхээр донтолт болдог. Камераа өгч бай. За, хүмүүс ээ. Энэ хэн ч харсан Матилдагийн зургууд байна. Энэ харанхуй өрөөн дотор И Жинсон ганцаараа Матилдаг бодонгоо юу бодож байсан бол? Нохойн гөлөг. Хүмүүс ээ, харж байна уу? Энэ бол донтолт.
Хёншиг: Ах аа, үүнийг хар даа.
Үсан: Юу вэ? У Гюнгү, Лолипак юу вэ?
Коммент эр 4: Хурдан гүйгээч ээ. Лолипак яаж гүйгээд байгаа юм бэ? Стикер цуглуулах гээд албаар удаад байна. Камер хурдан юм аа.
Лолипак: Хараал идмэр ээ.
Коммент эр 4: У дэгдээхэй бахардах нь ээ. Лайк горьдохоо боль.
У Гюнгү: Барь, барь.
Коммент эр 4: ВЭГ-ийн цөөвөр чононууд. Гаж донтнууд. Тэнэгүүд. Үхээч ээ, новшнууд аа.
Үсан: И Жинсон.
Коммент эр 4: Ах яагаад гараад ирэв?
Лолипак: Холд, холд. Биднийх шүү. Наанаа зогс, новш оо.
Үсан: Новш.
Коммент эм 3: Жинсон хөдөлгөөн сайтай юм аа.
Үсан: Нааш ир.
Коммент эр 2: Барьчихлаа.
Коммент эм 3: Солиотой новшнууд аа, И Жинсон Үсаных.
Үсан: Холдооч ээ.
Реклам хөгшин эр хоолой: Мөнгө хэрэг болоо юу, залуу минь? Хэн бүхэнд амархнаар!
Реклам залуу эр: Тийм ээ.
Реклам хоёр эр хамт: Маш гоё мөнгө. 5252-7979
Үсан: Ойртуул. Дахиад, дахиад ойртуул. Боллоо, боллоо. Жинсон, камер харж байна уу?
Жинсон: Тийм ээ.
Үсан: Камерын линз рүү хараад ярь.
Жинсон: За.
Үсан: Жинсон. Стриймэр Матилда алга болсныг мэдсэн үү? Чи барьцаалсан уу?
Жинсон: Үгүй ээ.
Үсан: Тэгвэл яагаад зугтсан юм?
Жинсон: Тэр новшнууд намайг олзоо харсан юм шиг хөөсөн шүү дээ. Би багаасаа л дээрэлхүүлж өссөн болохоор их эмзэг. Түүнээс биш буруу юм хийсэндээ зугтаагүй.
Үсан: Битгий уйл аа, битгий уйл. За, за. Битгий уйл. Сайн байна. Тэгж бодъё. Гэхдээ... энэ зургууд, бас... энэ мессэж. Энэ донтолт биш үү? Санаж байна уу? Уншаад өгөх үү? Матилда, би өчигдөр...
Жинсон: Боль.
Үсан: Тэгвэл үүнийгээ тайлбарла.
Жинсон: Би түүнийг хэн ч таньдаггүй байхаас нь хардаг байсан. Алдартай болохоор нь наалддаг хүмүүсээс би өөр хүн.
Үсан: Хөөе, тэгээд л хүмүүс чамайг хардаад байгаа юм.
Жинсон: Стриймэрд дуртай байж, донтох нь буруу биш.
Үсан: Новш чинь. Донтчихсон болохоор сэжиглэгдэж байгаа юм. За. Чиний мессеж бичсэн цаг, Матилдагийн алга болсон цагтай таарч байгаа. Үүнийг яаж тайлбарлах юм?
Жинсон: Мэдэхгүй ээ.
Үсан: Мэдэхгүй ээ?
Жинсон: Мэдэхгүй ээ.
Үсан: Үгүй э, чи мэднэ. Тийм болохоор л Матилда стриймээ больсон ч чи зурвас бичээгүй. Яагаад гэвэл чи угаасаа мэдэж байсан.
Жинсон: Үгүй гээд байна.
Үсан: Тэгвэл олигтойхон тайлбарлаач дээ. За. Би үнэндээ чамайг Матилдаг хулгайлсан гэж бодохгүй байна. Энэ байгаа хүмүүс ч бас, үзэж байгаа хүмүүс ч бас тэгж бодож байгааа. Чи бидний бодож байгаа хэрэгтнээс тэс өөр юм. Гэхдээ гэхдээ байна аа? Чамайг юм мэдэж байгаа гэдэг мэдрэмж арилахгүй байна. Хөөе. Чи ямар нэг юм мэдэж байгаа биз дээ? Тэрийгээ хэл. За, Жинсон. Жинсон, Жинсон. Зүгээр ээ, хэл.
Жинсон: Би ийм юм ярьж болох эсэхээ мэдэхгүй байна.
Үсан: Болно оо. Хэл, хэл. Ойртуул.
Хёншиг: За.
Жинсон: Урлагийн сургуульд нэг хүнтэй танилцсан юм. Адилхан зурах стильтэй болохоор дотноссон. Тэгээд намайг Матилдаг ярьсан чинь сонирхож байсан юм. Асуулт асуугаад л, түүнийг сонирхож эхэлсэн. Нэг өдөр галзуу хүн шиг уурласан.
Үсан: Гэнэт үү?
Жинсон: Тийм ээ.
Үсан: Яагаад?
Жинсон: Хамтарсан гээд.
Үсан: Хамтрал аа?
Жинсон: Тийм ээ, тэнд хэлсэн үгсийг нь уучилж чадахгүй гэсэн.
Үсан: Ямар үг?
Жинсон: Өөрийг нь хуурч, урвасан гээд л. Хүүхэд шиг жүжиглэлтээр өөрийг нь доромжиллоо гээд. Тэгсэн чинь цонхны хажуугаар улаан хувцастай эмэгтэй зөрсөн.
Үсан: Улаан хувцас аа?
Жинсон: Тийм ээ. Тэгсэн уурлаж байснаа тэр эмэгтэйг ширтэж эхэлсэн. Ховсдуулчихсан юм шиг л.
Үсан: Тэр чинь хэн юм? Хаана байгаа вэ?
Жинсон: Мэдэхгүй ээ. Гэхдээ Хундэд ойр амьдардаг.
Үсан: Хундэгийн хаана?
Жинсон: Хапжон хавиар.
Үсан: Дугаар нь байна уу?
Жинсон: Мэдэхгүй ээ. Би сургалт дээр л уулзаж байсан.
Үсан: Ямархуу харагддаг вэ?
Жинсон: Байдаг л, энгийн.
Үсан: За, хар даа. Энэ мөн үү?
Жинсон: Үүнийг хараад мэдэхгүй ээ. Мөн ч юм шиг, үгүй ч юм шиг.
Үсан: Бидний хайж олж болох сэжүүр ч юм уу, байна уу?
Жинсон: Сургалтын нэгдсэн сайт байдаг юм. Би айдиг нь мэднэ. Түрүүн чатан дээрээс харсан юм.
Үсан: Юу?
Жинсон: Айн?
Үсан: Хаана? Энэ суваг дээр үү?
Жинсон: Тийм ээ.
Үсан: Инээдтэй золиг вэ? Новш оо, тэрийг яагаад одоо л хэлж байгаа юм?
Жинсон: Үгүй ээ.
Үсан: Ол. Ол гэж байна. Айди нь юу юм? Юу юм гэж байна?
Жинсон: K-Кэйжэй5385.
Үсан: Кэйжэй5385! Кэйжэй5385, Кэйжэй5385, Кэйжэй... Кэйжэй5385... Хөөе, чи энд байгаа биз дээ? Матилда чамтай цуг байгаа юу?
Кэйжэй эм хоолой: Хэ хэ хэ. Харин ээ, Матилда хаана байгаа бол?
Үсан: Чи хэн юм?
Кэйжэй эм хоолой: Би юу? Би бол юу ч бодолгүй бичиж, хөөрч суудаг та нарын өшөө авагч.
Кэйжэй эр хоолой: Хоолой минь сонсогдож байна уу?
Үсан: Новш гэж. Чи хормой хайчлагч алуурчин уу?
Кэйжэй эр хоолой: Дахиад л дураараа хуцаад уналаа. Энэ чинь л та нарын асуудал. Юу ч мэдэхгүй байж олон юм ярьж, андуурч байдаг. Зүгээр л төрсөн хэдэн бодлоо үнэн мэт ярьдаг. Энэ удаад бас анализ хий л дээ. Миний сэтгэл зүйн байдал ямар байна?
Үсан: Үгүй ээ. Би чамайг барьж аваад өөрийн чинь амаар яриулна.
Кэйжэй эр хоолой: Сайн байна. Яг зөв. Гэхдээ цаг нэг их байхгүй шүү. Би маш их уйдаж байна. Матилдатай хийх зүйлээ бүгдийг нь хийчихсэн. Одоо дуусгах хэрэгтэй байна. За, нэг цагийн дотор Матилдаг ол. Үгүй бол Матилда үхнэ.
Үсан: Муу хараал идсэн сэтгэцийн өвчтөн.
Кэйжэй эр хоолой: Тэгээд би эрүүл байх уу? За, одооноос цагаа эхлүүллээ. Солиороод байлгүй төвлөр, хараал идмэр ээ. Тийм ээ, энэ царай.
Үсан: Боль, муу новш оо.
Кэйжэй эр хоолой: Шууд дамжуулалт зогсвол тэр үхнэ шүү. Чадвар чинь том амтай чинь дүйцэх нь үү, харъя. Цаг явж байна шүү.
Үсан: Новш гэж.
Хёншиг: Ах аа, больё. Энэ бидний төлөвлөгөө биш шүү дээ. Ингэх хэрэг ч байхгүй. Матилда үхэх бидэнд ямар хамаатай гэж? Ах аа. Ах аа.
Үсан: Амаа тат. Хөөе, Кэйжэй. Нэгийгээ үзье л дээ. Хөөе, чамд зураг нь байгаа биз дээ?
Жинсон: Байхгүй ээ.
Үсан: Ярихаасаа өмнө бод л доо, новш оо. Чиний сайн Матилда үхэх гээд байна.
Жинсон: Зураг байхгүй, гэхдээ зурсан зураг байгаа.
Үсан: Хаана байна?
Жинсон: Олох хэрэгтэй.
Үсан: Хурдан олооч дээ, новш.
Жибжиби коммент эр: Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм.
Үсан: Хөгийн юм биш, новш оо. Гонгиносон новш вэ.
Жибжиби коммент эр: Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм.
Үсан: Би жинхэнээсээ хандаж байна. Түрдээ хандивын чатыг хаалаа.
Жибжиби коммент эр: Хөгийн юм. Хөгийн юм. Хөгийн юм.
Текст: ҮСАН АНГУУЧ
Кэйжэй эр хоолой: Манай Үсан юу хайж байгаа юм?
Үсан: Чиний ард байгаа вакум цэвэрлэгч.
Кэйжэй эр хоолой: Юу?
Үсан: Виллком аппыг 100 удаа ашиглавал өгдөг бэлэг мөн биз дээ? Чи ч хоол их захиалдаг бололтой шүү дээ. 100 удаа гэхээр арай л дэндүү л дээ. Нэг хайдаг юм билүү?
Жинсон: Ах аа.
Үсан: Юу вэ, новш оо. Хөөе, энэ чи биз дээ? Хэлэх үггүй үедээ инээдэг байх нь ээ. За. Хүргэлтийн залуус царайг чинь санаж байгаа болов уу, үгүй болов уу?
Кэйжэй эр хоолой: Харин л дээ?
Үсан: Хоолой чинь чичирч байна. Айгаа юу?
Кэйжэй эр хоолой: Уйдчихлаа.
Үсан: Цаг одоо ч байна.
Кэйжэй эр хоолой: Хөөх, би тэвчих болов уу? Хичээж л үзээрэй.
Үсан: Муу новш. И Жинсон.
Жинсон: За?
Үсан: Дагаад яв. Хөөе, чи сайн ойрт.
Кэйжэй эр хоолой: Лайкын тоо гүйцэх бүрд нэгийг тасална. За, эхнийх нь 100 сая. Эхэлье.
Үсан: Ойр байдаг салбарыг нь олчихлоо. Уучлаарай.
Хёнсү: Новш, юу вэ?
Үсан: Түр хүлээгээрэй.
Хёнсү: Яагаад бичээд байгаа юм бэ?
Хёнсүгийн дарга: Хөөе, Хёнсү.
Үсан: Битгий уурлаарай.
Хёнсүгийн дарга: Мотоцикл унадаг хүн байж яагаад байгаа юм? Жаахан эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Стриймэр юм уу?
Үсан: Аан, тийм ээ.
Хёнсүгийн дарга: Ороод ир.
Үсан: За. Би хүн хайж байна аа.
Хёнсүгийн дарга: Харъя даа.
Үсан: Хүргэлт их захиалдаг хүмүүс дунд ийм хүн байдаг уу?
Хёнсүгийн дарга: Энэ хүнийг хайж байгаа юм уу?
Үсан: Тийм ээ. Юу хийгээд байгаа юм? Мэддэг бүхнээ хэл.
Жинсон: За. Их энгийн харагддаг.
Хёнсүгийн дарга: Хүлээгээрэй. Удахгүй гараад ирэх биз.
Үсан: За.
Жинсон: За, тэгвэл би ингээд...
Хёнсүгийн дарга: Хөөх, гоё юм аа. Энэ яадаг камер вэ?
Үсан: Аан. Камер сайн мэдэх үү?
Хёнсүгийн дарга: Би ВЭГ-ийг их сонирхдог л доо.
Үсан: Хөөх, тийм үү?
Хёнсүгийн дарга: Тийм ээ.
Үсан: Тэгвэл энэ хэрэг дуусахаар нэг уулзъя.
Хёнсүгийн дарга: Нээрэн үү?
Үсан: Тийм ээ.
Хёнсүгийн дарга: За.
Үсан: Хёншиг, энэ хүнд дугаарыг минь өг.
Хёнсүгийн дарга: За, таньдаг хүн гараад ирлээ.
Үсан: Гараад ирэв үү?
Хёнсүгийн дарга: Олчихлоо. Гараад ирлээ. Яарч байгаа юм чинь явъя, хүргээд өгье.
Үсан: Нээрэн үү? Хөөе, Кэйжэй. Айж байгаа биз дээ?
Жинсон: Би ингээд...
Кэйжэй эр хоолой: Үсаны ирж байгаа газар би байгаа болов уу, үгүй болов уу? Шууд дамжуулалтын эрч унаж болохгүй ээ. Уйтгартай байж болохгүй ээ, намайг битгий гонсойлго.
Текст: ЗУУН САЯ ЛАЙК
Кэйжэй эр хоолой: Хөөх, тийм ээ. Лайк 100 саяд хүрчихлээ. За, би амлалтдаа хүрэх ёстой. За, хаанаас нь таслах вэ?
Үсан: Хаана юм, хаана, хаана?
Хёнсүгийн дарга: Тэнд. Баруун талын дөрөв дахь улаан тоосгон барилга. Тэр улаан тоосгон уу? Рич Вилла. 102 тоот.
Үсан: Подволын 102 уу?
Хёнсүгийн дарга: 102. Дуулгаа өгөөрэй.
Үсан: Баярлалаа. Залгаарай.
Хёнсүгийн дарга: Залгаарай.
Үсан: За, харж байгаа биз? Яг миний таамаглаж байсан зам.
Үсан: Новш, юу вэ? Матилда. Матилда? Хараал ид.
Хёншиг: Ээж ээ, ээж ээ.
Үсан: Хөөе, хаачих нь вэ?
Хёншиг: Хамаагүй ээ.
Үсан: Хөөе.
Жинсон: Юу?
Үсан: Камер бариад орхи.
Жинсон: Би юу?
Үсан: Камер аваач.
Жинсон: За. Үүнийг яаж...
Үсан: Амаа татаад ав.
Жинсон: За.
Кэйжэй эр хоолой: Новш гэж. Үсан айчхаж ээ, тийм ээ? Нэг л том яриад байсан. Хулчгар байж. Гэхдээ би жинхэнэ. За, дараагийнх нь тэрбум. Үсан аа, харсан уу? Энэ л жинхэнэ контент.
Үсан: Сонирхолтой юм аа. Хөөе, ухаан ор.
Жинсон: Юу?
Үсан: Намайг л бич.
Жинсон: За.
Үсан: Тэнэг новш юу хийж байгаа юм?
Хёншиг: Би чадахгүй нь ээ.
Үсан: Чи камер бариад байж чадах уу?
Жинсон: Тийм ээ.
Хёншиг: Ах аа. Юу хайгаад байгаа юм бэ?
Үсан: Яв.
Хёншиг: Новш. Болгоомжтой.
Үсан: Шинсадун 1-163. Шинсадун 1-163. Тасалбарын цэг, тасалбарын цэг, тасалбарын цэг. Тасалбарын цэг, тасалбарын цэг, тасалбарын цэг. Тасалбарын цэг. Инпёгү, Шинсадун 1-163. Энэ Мэллигийн байрны доод талд байдаг кафе мөн биз дээ? За, хүмүүс ээ. Сайн хараарай. Энэ баримтын энэ хэсгийг урчхаж. Инпёгү, Шинсадун 1-163. 1709 тоот. Хөөе, чи Мэллигийн хажууд амьдардаг юм уу? Чи энд байгаа юм байна. Мэлли унаад үхэж байхад хажуу байранд нь инээгээд байж байсан уу? Чи юу юм бэ? За, хүмүүс ээ. Одоо жинхэнээсээ очлоо. Гэнэ гэж бодсон уу? Хөөе. Чи намайг тэнэг гэж бодоо юу? Хундэгээс Матилдаг аваад тэр хүртэл явсан гэж үү? Гэхдээ чиний дусаасан цус одоо ч хатаагүй байна. Чи энэ хавьд байгаа биз дээ? Кэйжэй сандраад юу ч хэлж чадахгүй--
Машинтай эр: Ах аа, замын голд зогсож болохгүй шүү дээ.
Машинтэй эрийн найз охин: Ах аа, явъя аа.
Үсан: Хөөе, чи энд байгаа байх нь ээ? За. Тэгвэл байж болох байр нь нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа. Энд чи байгаа байх нь. Хөөе. Цаг маш их үлдсэн. Яасан, яасан? Яагаад юу ч хэлэхгүй байна? Инээгээч, инээгээч, инээгээч, новш оо. Хөөе, хөөе. Чи үнэхээр их айж байгаа биз?
Кэйжэй эр хоолой: Би үүнийг л хүлээж байлаа.
Үсан: Хөшигнүүдээ хаачхаж ээ? Хөшгөө хаасан гэхээр... Энэ гэр юм уу?
Кэйжэй эр хоолой: Нэг айлд хэдэн цонх байгаа бол?
Үсан: Энд ердөө 6 айл байна. Хүлээж бай, новш оо.
Текст: НЭГ ТЭРБУМ ЛАЙК
Кэйжэй эр хоолой: Баярлалаа.
Үсан: Мижон, Мижон. Мижон.
Оршин суугч эм 1: Хэн бэ? Яагаад байгаа юм?
Үсан: Уучлаарай. Өгч бай. Камераа өгөөд орхи. Энэ барилга биш байна. Өрөө нь өөр юм. Новш гэж. Хүнд юм бэ. Хёншиг муу новш. Эндээс эхэлье.
Оршин суугч эм 2: Юу вэ?
Үсан: Сүжин.
Оршин суугч эм 2: Солиотой юм уу?
Үсан: Сүжин.
Оршин суугч эм 2: Ах аа, гаж донтон байна.
Үсан: Сүжин.
Оршин суугч эр 1: Юу вэ?
Оршин суугч эм 2: Яваач ээ.
Үсан: Хүлээгээрэй.
Оршин суугч эм 2: Яв.
Үсан: Байз.
Оршин суугч эр 1: Юу бичээд байгаа юм?
Үсан: Байзаарай.
Оршин суугч эр 1: Муу новшнууд.
Үсан: Камер авч бай.
Оршин суугч эм 2: Галзуураа юу? Муу гаж донтон.
Оршин суугч эр 1: Бичихээ боль, эсвэл мөнгө төл.
Жинсон: Ах аа, цаг алга.
Оршин суугч эр 1: Чи орооч дээ.
Үсан: Новш.
Оршин суугч эм 2: Ах аа, төмсгийг чинь цохичихсон уу? Ах аа.
Оршин суугч эр 1: Новш оо.
Оршин суугч эм 2: Та зүгээр үү? Новш оо, яагаад цохиж байгаа юм?
Үсан: Гар, гар.
Оршин суугч эм 2: Хөөе.
Үсан: Үгүй ээ, үгүй. Нэг л хачин байна даа. Зургийн хэрэгсэл үү дээ? Урлагийн сургалт. Энд байна. Цонх нь хаалттай. Энэ яг мөн байна. Энэ байна. Хаалгаа нээ. Хараал ид. Новш оо. Хараал ид. Новш оо.
Кэйжэй эр хоолой: Битгий ойрт.
Текст: НЭГ ТЭРБУМ ТАВАН ЗУУН САЯ ЛАЙК
Кэйжэй эр хоолой: Болчихлоо. 1.5 тэрбум. Хүзүүг нь хэрчих үү, хөхөвчийг нь таслах уу?
Үсан: Би чамайг олчхоод байна, новш оо. Боль.
Кэйжэй эр хоолой: Хөхөвчийг нь таслахгүй ээ.
Үсан: Боль. Новш оо. Боль.
Матилда: Камераа унтраа.
Үсан: Сонирхолтой юм аа. Үнэхээр сонирхолтой. Асаа. Новш. Хэний дураар унтраах юм? Чи юу юм?
Матилда: Чи юу хийгээд байгаа юм?
Үсан: Новш. Хараал ид.
Матилда: Юу хийгээд байгаа юм?
Үсан: Хөөе, хөөе. Түүнийг ал.
Кэйжэй эр хоолой: Новш.
Үсан: Матилдаг ал.
Матилда: Юу хийгээд байгаа юм бэ?
Үсан: Ал, ал. Чи түрүүхэн л итгэлтэй байсан биз дээ, ал л даа. Алаач дээ.
Матилда: Боль. Боль гээд байна.
Үсан: Алж чадахгүй нь үү? Яагаад чадахгүй юм? Тэгвэл би алах уу?
Матилда: Битгий ойрт, муу галзуу новш оо. Битгий л дээ. Миний буруу. Миний буруу.
Үсан: Новш.
Матилда: Би дахиж ингэхгүй ээ.
Үсан: Юу дахиж ингэхгүй гэж?
Матилда: Юу?
Үсан: Чи миний буруу, дахиж ингэхгүй гэлээ. Юу буруу хийсэн юм?
Матилда: Тэр нөгөө...
Үсан: Зүгээр амаа татаж үз. Хараал ид. Матилда.
Матилда: За?
Үсан: Би энэ хүртэл чамайг аврах гэж ирлээ.
Матилда: Ойлголоо.
Үсан: Би лайк авах гэж маш олон...
Матилда: Хүмүүс ээ, та нар буруу ойлгоод байна.
Үсан: новшийн зүйл хийсэн ч, энэ удаад
Матилда: Сонс.
Үсан: Энэ удаад бол...
Матилда: Тайвшир.
Үсан: Би чамайг аврахаар энэ хүртэл ирсэн.
Матилда: Ойлголоо. Ойлголоо. Аварсан бол болоо шүү дээ.
Үсан: За, за.
Матилда: Тэгсэн.
Үсан: За, за, за.
Матилда: За.
Үсан: Чшш.
Матилда: Ойлголоо.
Үсан: Чшш.
Матилда: Амьсгал.
Үсан: Ойлголоо, ойлголоо.
Матилда: Амьсгал.
Үсан: За, ойлголоо.
Матилда: Амьсгал. Яг зөв.
Үсан: Би чамд боломж өгье.
Матилда: Юун боломж?
Үсан: Өөрийнхөө амаар тайлбарлах боломж.
Матилда: Юу тайлбарлана гэж? Бүх зүйл дуусчихлаа.
Үсан: Матилда, яагаад байгаа юм бэ? Матилда. Би үнэхээр өөрийн амаар хэлэх ёстой юу? Энэ бүх зүйл чиний зохиосон зүйл гэж.
Матилда: Новш гэж. Зохиосон гэнэ ээ? Хүмүүс ээ, худал гэдгийг нь мэдэж байгаа биз дээ? Үсан зүгээр л дэмий юм яриад байгаа юм.
Үсан: Кэйжэй яагаад чамайг алж чадахгүй байгаа юм? 10 минутын өмнө л чамайг алах гэж байсан байж. Яагаад гэвэл чиний зохиол тэгээд дууссан. Үгүй ээ. Чи өөрийгөө чөлөөлж, түүнээс ангижирсан.
Матилда: Үгүй ээ. Энэ новш юу болчхоод надтай хамтарна гэж? Байж боломгүй шүү дээ.
Үсан: Матилда. Чи үнэхээр болохгүй нь ээ.
Матилда: Юу? Юу хийгээд байгаа юм?
Үсан: Нааш ир, нааш ир. Камер луу хар. Хар л даа. Энэ лайваар 1.5 тэрбум лайк авсан байна. Маш их тоо, тийм биз? Түүнд хэдэн хувийг нь өгөхөөр болсон юм? 20%? 10%? Тэгсэн ч их юм, тийм ээ?
Матилда: Хэтрүүлээд байлгүй үнэнийг л хэл.
Үсан: Энэ чинь л үнэн, хараал идмэр ээ. Хүн 1.5 тэрбумын барьцаа авч байж яагаад чиний данс руу авна гэж? Яагаад?
Матилда: Хуцахаа боль.
Үсан: Чи яаж олсыг тэгж амар, хурдан тайлсан юм бол?
Матилда: Би тайлах гээд хичээж байсан юм.
Үсан: Аан, тийм үү? Тэгсэн бугуйн дээр чинь ганц ч уяаны мөр алга.
Матилда: Үгүй ээ, муу новш.
Үсан: Ёстой нэг. Өөр дахиад нэг хүн оролцсон. Жинсон.
Жинсон: За?
Үсан: И Жинсон. Сонс. Миний хэлэхийг сонс. Жинсон. Матилда чамд юу хийсэн юм? Хэл дээ. Байж бай. Сонс л доо. Жинсон, чиний ариухнаар хайрлаж байсан Матилда чамд юу хийснийг хэл л дээ.
Жинсон: Тийм биш ээ.
Үсан: Үгүй ээ? Жинсон аа. Би чамайг мэднэ ээ, мэднэ. Чи муу хүн биш, сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Тэр чамайг ашиглаад байна. Яагаад гэвэл чи түүний хэлснээр хөдөлдөг тэнэг болохоор.
Жинсон: Матилда ямар нэг юм хэл л дээ.
Матилда: Хүмүүс ээ, та нар Үсаны ямар хүн болохыг мэдэх үү? Би өөрийнхөө стриймээр бүгдийг илчилнэ.
Үсан: Би чамд боломж өгсөн шүү. Чи өөрөө л ийм болголоо.
Матилда: Хүмүүс ээ. Ёстой нэг. Би тийм хүн шиг харагдаад байна уу? Би тийм хөгийн юм хийх хүн шиг байна уу? Би тэгээгүй, би тэгэх хүн биш. Би үнэхээр биш ээ.
Матилда: Уучлаарай.
Кэйжэй энгийн хоолой эр: Уучлаарай.
Матилда: Би үзэгч та бүхнийгээ хуурлаа. Мөнгө, алдар нэрд хүрэх гээд та бүхнийг бодолцож үзсэнгүй. Үнэхээр уучлаарай. Цаашид өөрийгөө сайтар эргэцүүлэн бодож, сайн дүр төрхөөр та бүхнээс авсан хайраа эргүүлэн өгөх болно.
Үсан: За, хүмүүс ээ. Матилда бүх зүйлээ хүлээн зөвшөөрч ээ. Хүмүүс ээ, хөгийн зүйл ичгэвтрээр дуусдаг. Ялангуяа логик, бодит үнэн гэх зүйлс түлхүүр болдог бидэнд бол үхэл шиг л зүйл. Өдийг хүртэл шилдэг гэмт хэргийн стриймэр Үсан байлаа.
Текст: ХАЙЛТЫН 1-РТ: ҮСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИЛДЭГ 10 "ГЭМТ ХЭРГИЙН АНГУУЧИД ХАРИУ ӨГӨВ" ЭХЭЛЖ БАЙНА
Матилда: Намайг үхээсэй гэж хүсэж байна уу?
Үсан: Матилдагийн байр байдлыг хайртай хүнээсээ салсантай зүйрлэж болно. Сайн сайхныг, хайрыг мэдэрч байснаа мартаж чадахгүй дутаад байгаа юм. Харамсалтай. Гэхдээ дутагдах тусам улам л их шүүмжлэлтэй тулгарна. Машид зөрчилдөөнтэй л дөө. Зөрчилдөөнтэй, инээдтэй. Матилдад эмчилгээ хэрэгтэй байгаа. Өнөөдрийн стриймийг ингээд дуусгаж байна. Жинсон аа, өнөөдөр ч бас сайн байлаа.
Жинсон: За.
Үсан: Үзэгчдэдээ баяртай гэж хэл.
Жинсон: Үзсэнд баярлалаа.
Үсан: Золиг чинь. Тийм ээ, сайн хичээ. Ах нь анхаарна аа.
Жинсон: Зүгээр ээ. Та одоо ч сайн байгаа.
Үсан: Ёстой нэг. Сайн ярих юм аа. Сургалтад явдаг юм уу?
Жинсон: Би таны хажууд баймаар байна.
Үсан: Боль оо.
Жинсон: Дандаа ганцаараа байсан болохоор.
Үсан: Боль оо. Ийм юм сонсохоор уярчихдаг юм.
Жинсон: Баярлалаа.
Үсан: Ёстой нэг. Яв даа.
Жинсон: Явлаа, ах аа.
Үсан: За. Яв даа.
Жинсон: За.
Үсан: Сайхан амраарай.
Жинсон: Та ч бас.
Үсан: Яв л даа, золиг минь. Новшийг дээ. Ёстой нэг. Эхэндээ азгүй амьтан гэж бодож байсан ч эгдүүтэй шүү. Бичлэг хийхдээ ч, засварлахдаа ч сайн. Уран бүтээлч сэтгэлгээтэй л дээ, зураг зурдаг болохоор.
Коммент эр 5: Клуб дахь зурагтай яг адил юм.
Коммент эм 2: Клубийн зургийг зурсан бол хяналтын камерт бичигдэнэ.
Коммент эр 7: Тавтай морил.
Үсан: Тэр зүгээр нэг алуурчин биш. Их нямбай.
Алуулсан эм: Би юу ч хэлэхгүй ээ, намайг битгий алаач.
Жинсон: Үгүй ээ.
Үсан: Ухаалаг.
Жинсон: Амаа тат.
Алуулсан эм: Намайг битгий алаач дээ.
Үсан: Дахиад асууя. Яагаад хормойг нь хайчилдаг юм бол? Одоогийн алуурчдад хэв маяг гэж алга. Онцгойрох хэрэгтэй шүү дээ.
Үсан: Новш гэж. Хараал ид. Новш.
Жинсон: Өвдөж байна уу? Өвдөж байгаа байх л даа. Гоё гарч байна. Энд ямар байна? Хэзээ нэг өдөр таныг ирвэл харуулах гээд бэлдчихсэн байсан юм. Таалагдаж байна уу?
Үсан: Чи хормой хайчлагч алуурчин уу?
Жинсон: Ах аа. Би танаар магтуулах гээд хүн алах бүрдээ нарийн зүйлсэд маш их анхаардаг байсан. Би таны төлөө ажиллаж, та утга учрыг нь гайхаж хүмүүс бидэнд анхаарал хандуулаад л сайхан байсан.
Үсан: Хуцаж байх шив.
Жинсон: Боль, боль, боль. Үг таслахаа боль. Битгий үгийг минь таслаад бай, би гомдож байна. Тэр үед ах та... үгүй ээ чи. Гэнэт Матилдаг авчраад намайг доромжилсон. Анхаарал татах гээд хуцалддаг новшнууд шиг. Бүдүүлэг, дургүй хүрэм. Би тэвчиж чадаагүй. Тэгээд л Матилда дээр очсон. Очоод "Чи Үсаны дээр гарч чадна, түүнийг унагаж ч болох байх" гэж хэлсэн. Уучлаарай. Би арай хэтрүүлчхэж. Би зүгээр л Матилдагийн төлөө, Матилдаг бодоод л. Үнэхээр хөгжилтэй. Тийм ээ. Та түүнийг давчихна. Тэгээд л тэр хүмүүсээр шүүмжлүүлж, Мэлли шиг үхчихвэл үнэхээр урлагийн бүтээл л гэсэн үг. Бидний сүүлчийн урлагийн бүтээл, тийм ээ? Уучлаарай, уучлаарай. Уучлаарай.
Үсан: Галзуу амьтан байна, чи. Галзуу амьтан.
Жинсон: Та биш юм уу?
Үсан: Хөөе, чи яагаад хувцас хайчилдаг юм?
Жинсон: Та онцгой бай гээ биз дээ? Тэгээд л тэр. Сайн байгаа биз?
Үсан: Хөөе, чи лайваар гарч байгаагаа мэдэж байна уу? Наад юмаа цагдаад л хэл.
Жинсон: Хяналтын камер яагаад намайг барьж чадаагүй байх вэ?
Үсан: Хөөе, И Жинсон.
Жинсон: И Жинсон гэж хэн юм? Би хэн юм бол? Би баригдахгүй ээ.
Үсан: Хараал идсэн новш.
Жинсон: Та байхгүй болчихоор би яаж амьдарна аа? Харамсалтай юм.
Үсан: Хараал ид. Новш. Үх. Үх. Үх. Үх, муу новш оо.
Үсан: Энэ аргагүй хамгаалалт байсан шүү. Хараал ид. Аргагүй хамгаалалт. Өвдөж байна. Аргагүй хамгаалалт. Хараал идмэр. Хүмүүс ээ, Үсан чадлаа. Хэний ч чадаагүйг... Новш. Хэний ч чадаагүй зүйлийг Үсан чадлаа. Энэ өрөөн дэх бүх зүйл нь нотлох баримт. USB, USB. Чухал нотолгоо.
Коммент эм 7: Хэн нэгэн цагдаа дуудаарай.
Үсан: Яагаад цагдаа дуудна гэж? Би хохирогч шүү дээ. Стрийм дуусаагүй байна.
Коммент эм 3: Үсан, чи алуурчин бүтээсэн байна.
Үсан: Тийм ээ, зөв. Би алуурчин ч байж магадгүй.
Жибжиби коммент эр: Ал.уур.чин.
Үсан: Би алуурчин байж...
Коммент эм 7: Алуурчин, алуурчин, алуурчин.
Коммент эр 3: Чи гэмт хэргийн ангууч биш, гэмт хэрэгтэн.
Үсан: Хараал ид.
Үсан: Би яагаад алуурчин гэж? Та нар өнөөдөр юу хийснийг минь харсан биз дээ? Би яагаад алуурчин гэж? Бүгд амаа тат. Хормой хайчлагч алуурчныг хэн барьсан? Түүнийг би л барьсан. Би барьсан. Над шиг ойртсон хүн байгаа юм уу? Үгүй биз дээ? Өнөөдрийн сэдэв: И Жинсон. Тэр яг хэн бэ? Шилдэг гэмт хэргийн стриймэр Үсан байна. Мангасын дотор луу өнгийх ажлыг би хийе. Зөвхөн миний л хийж чадах зүйл. Одоо жинхэнээсээ эхэлье.
Текст: ХОРМОЙ ХАЙЧЛАГЧ АЛУУРЧНЫ ТАЛААРХ ЦОЧИРДОМ АНАЛИЗ ДАХИН ҮЗЭХ ҮСАН: КАН ХАНЫЛ МАТИЛДА: ХА СОЮҮН И ЖИНСОН: КАН ХАГЁН KЭЙЖЭЙ5385 ХА ХЁНСҮ ЗОХИОЛЫГ БИЧИЖ НАЙРУУЛСАН: ЖУ ЖАНХУ
Үсан: Камер өгч бай. Хүмүүс ээ, одоо орлоо. Нуугдаж буй чөтгөрүүдийг ил болгодог гэмт хэргийн ангууч Үсан байна.
Текст: ШИЛДЭГ СТРИЙМЭР
Үсан: Өнөөдрийн сэдэв бол хормой хайчлагч алуурчин. Тэр бол энгийн нэг алуурчин биш. Маш нямбай, ухаалаг нэгэн. Саяынх дажгүй байлаа. Үүнийг дараа нь ойртуулж байгаад цацаарай. За юу.
Текст: ГЭМТ ХЭРГИЙН АНГУУЧ ҮСАН
Үсан: Зөвхөн би л түүнтэй тулж чадна. Тэр одоо юу бодож байгаа бол, дотор нь орж үзэцгээе.
Кэйжэй: Хоолойг минь сонсож байна уу?
Үсан: Юу вэ, новш.
Кэйжэй: Нэг цагийн дотор түүнийг ол.
Үсан: Чи хормой хайчлагч алуурчин уу? Нүүр тулъя, новш оо.
Текст: ЦУВРАЛ АЛУУРЧНЫГ ХӨӨНӨ
Үсан: Миний тооцоолж байсан байр тэнд байна.
Текст: ЯГ ОДОО
Кэйжэй: Та нар ямар ч нотолгоогүй байж дураараа ярьж байдаг чинь л асуудал.
Үсан: Энэ стриймээр 1.5 тэрбум лайк авсан байна. Хаалгаа нээ. Үгүй гээд байна.
Текст: КАН ХАНЫЛ
Үсан: За, хүмүүс ээ. Одоо жинхэнээсээ эхэлье.
Текст: ШУУД ДАМЖУУЛАЛТ, ТУН УДАХГҮЙ
Back to episodes Go home