Trigger. S02 E06

                                                                                          Метраж : 51 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Эр -    Дахиад нэг удаа, хийх болгонд үр дүн биш харин үйл явц чухал. Би хайр хармаар байна... Үгүй ээ, чи ажлаасаа ангижирлаа гэвч гүйцэд хийсэнгүй. Үүний чинь төлөө би чамд дахиад нэг долоо хоног дуугүй байхаар шийтгэлээ. Чи үүнийг баяртай бас дуулгавартай хүлээж авна гэж найдъя. Би чиний харцнаас хайр олж харахгүй байна. Би хайр хармаар байна. Надад харуулаач.  

Эр2 -  Вячеслав Иванович. Вячеслав Иванович...

Эр -    Чамайг юу ч сатааруулах ёсгүй. Бясалгалаас юу ч таныг салгах ёсгүй.

Эр2 -  Вячеслав Иванович, Иван Аркадьевич ярьж байна.

Эр -    Уучлаарай....

Эр2 -  Чимээгүй.

Сла -  За аав аа. Ойлголоо. Тэгэлгүй яах вэ аав аа.     

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Бичиг 2-р сезоны 6-р анги.

Мат -  Сайн байна уу.

Даш - Сайн байна уу.

Ар -    Мотя уучлаарай, найзын хувьд жаахан салхилж байгаач.

Мат -  За, би өдөр эргэж ирье.. Баяртай.

Даш - Баяртай. 

Мат -  Май идээрэй. Уучлаарай найзаа амттан хомс байна.

Хүү -  Баярлалаа.

Мат -  Зүгээр ээ.

Даш - Одоохон. Уучлаарай, би ганцаараа ирэх байсан ч хүүгээ үлдээх хүн байсангүй.    

Ар -    Аав туслахгүй байна уу?

Даш - Нөгөө. Бид одоохондоо шийдээгүй байгаа. Тэр утсаар ярьдаг бас намайг зөвшөөрөхөөр ирдэг.

Ар -    Заавал дэлгэрэнгүй ярих гэсний хэрэггүй.

Даш - Би ярьмаар байна, тийм учраас ирсэн. Чи ойлгох хэрэгтэй.

Ар -    Яах гэж? Хэнд хэрэгтэй юм? Надад лав хэрэггүй. Ийм дурсамжгүй сайхан амьдарч болно.

Даш - Артём гуйя...

Ар -    Ойлгоно гэнэ шүү.

Даш - Артём надад наашаа ирэх амаргүй байсан.

Ар -    Би чамайг өрөвдөх ёстой юу?

Даш - Чи намайг өрөвдөнө гэж ирээгүй. Өмнөх амьдралаасаа санаж байхад өрөвдөх сэтгэл хувь хүнийг үгүйсгэж, сул дорой нэгнийг бүр ч дордуулдаг. Би зөв ишлэл татсан уу?

Ар -    Яг зөв.

Даш - Би уучлалт гуйж, гэмших нь нэмэргүй гэдгийг ойлгож байна. Чамд ч хэрэггүй байх. Тийм учраас өнгөрсөнийг мартаад...

Ар -    Цаашаа явах уу? Үгүй ээ Даша, тэгж болохгүй. Бид хоёр энэ тухай ярилцсан, тэгээд дахиж тэгэхгүй байхаар шийдсэн.

Даш - Уучлаарай, би хүүхэдтэй ирсэн нь үнэхээр санамсаргүй зүйл шүү. Чамаар өрөвдүүлж өөртэйгөө яриулах гэсэн оролдлого биш.

Ар -    Тэгээд ямар асуудал гарав? Чи юу хүсээв?

Даш - Тусламж. Чамд шулуухан хэлэх хэрэгтэй биз дээ? Би өөрийнхөө хүүхдийг үзэн ядаад байх шиг.

                                                     ххх

Мат -  Уучлаарай, Катя гэртээ байгаа юу?

Але -  Матвей юу гэхээр, ойролцоогоор 25 жилийн өмнө хүний хэрэглээнд гар утас гарч ирсэн. Энэ бол та өөрийнхөө сонирхож байгаа хүнтэй уулзах эсэх бас гэртээ байгаа эсэхийг мэдэж болох төхөөрөмж.  

Мат -  Ингэхэд та сая Артём Александровичтэй ямар адилхан байв аа. Би ингэж хэлэх хэрэггүй байсан байх. Та хоёр зөрчилдөөнтэй байгаа. Надад энэ хамаагүй л дээ, та хоёр хоёулаа мрэгэжлийн хүмүүс. Та хоёр учраа олно биз дээ?

Кат -  Аав аа хэн бэ?

Мат -  Баярлалаа... Сайн уу.

Але -  Би хоолоо идвэл болох уу?

Кат -  Гэнэт ирэхдээ ядаж анхааруулж байгаач. Нэг бол хэд хоног алга болчихно, нэг бол өглөө эрт хүрээд ирнэ.

Мат -  Тийм ээ.

Кат -  Сок?

Мат -  Үгүй ээ баярлалаа, чамайг их сургууль руу явахаас өмнө сюрприз барих гэсэн юмаа.

Але -  Баярлалаа.

Кат -  Сюрприз гэнээ?

Мат -  Бидний хувьд ой болж байна. Жилийн өмнө хоёулаа уулзаж эхэлсэн.

Кат -  Пөөх чи яг заан шиг ой санамжтай юмаа. Мундаг байна. Чи яг хэзээнээс тоолж эхэлсэн гэнээ? Эхний үнсэлт, даруухан харж эсвэл бэлгийн харьцаа юу?

Мат -  Катя...

Кат -  Нээрэн саначихлаа, бидний бэлгийн амьдрал эхэлсэн ойгоор надад бэлэг өгөх үү?

Мат -  Би...

Але -  Надаас ичихгүй байж болно, би гэр бүлийн өдөөн хатгалганд дасчихсан. Катя заримдаа ахыгаа байхгүй үед нь дүрд нь тоглохыг хичээдэг.       

Мат -  Тийм ээ энэ бол бэлэг. Тэгж хэлж болох байх. Би нэг юм бэлдсэн. Энэ байна.

Кат -  Надад зориулсан юмуу?

Мат -  Тийм ээ, чамд зориулсан.

Кат -  Зугаатай юм, ёстой төсөөлж байсангүй.

Мат -  Анхандаа чиний зурагнуудыг инстаграмм эсвэл контактаас олоод хийе гэж бодсон. Дараа нь би хэрэггүй байх, дурсамжийн тухай яригдаж байгаа учраас үнэхээр дурсамжтай зүйл хийе гэж бодоод. Чи намайг дурсаж байг гээд.

Кат -  Мотя, чи эндээс уул руу гарч үхэх үү?

Мат -  Үгүй ээ, одоохондоо...  

Кат -  Би дурсамжаар яах юм?

Мат -  Би олигтой юм өгөөгүй бол гүйцээ, энэ чинь зүгээр сувенир.

Кат -  Нэг юм асууж болох уу? Хариулж чадвал үнсэнэ.   

Мат -  Тийм ээ, бололгүй яахав.

Кат -  Артёмын хувийн амьдрал яасан?

Мат -  Би яаж мэдэх юм?

Кат -  Ингэх хэрэггүй. Чиний түүнтэй хамт байгааг би мэднэ. Ингэх л байсан юм, харин дараа нь бол илтгэлцэл чухал.

Мат -  Катя...

Кат -  Нэг бол бие биетэйгээ шударга байна, үгүй бол...

Мат -  Катя би...

Кат -  Илүү хялбар болгое, түүнд Дашагаас өөр хэн нэгэн байгаа юу? Тэр хэр ухаантай гэдгийг ойлгохын тулд мэдэх хэрэгтэй байна.

Мат -  Бараг л...

Кат -  Чи түүнийг харсан уу?

Мат -  Магадгүй, тийм ээ би түүнийг харсан.

Кат -  Тэр хоёр аз жаргалтай байх уу?

Мат -  Би яаж мэдэх юм, би ямар Ванга биш.

Кат -  Битгий булзааруулаад бай, жаргах уу үгүй юу?

Мат -  Гэхдээ би, би эргэлзэж байна. Учир нь тэр жаахан хачин хүн л дээ.

Кат -  Ойлгомжтой. Баярлалаа.

Мат -  Катя би, хүлээ л дээ, шууд бүгдийг нь чамд хэлэх ёстой байсныг ойлгож байна. бид хоёрын харилцаанд өөрчлөлт орохгүй биз дээ? Бүх зүйл ок уу?

Кат -  Чи надад худлаа ярьсаны дараа...

Мат -  Гэхдээ чамд үнэнийг хэлбэл үнсэнэ гэсэн болохоор л би хэлчихсэн юм.

Кат -  Нээрэн тийм л дээ. Одоо чи явж болно бас тэр хөөрхөн тоглоомоо аваарай.

                                                     ххх       

Даш - Өчигдөр би хүүгээ алгадах шахсан. Зүгээр байхад нь ш дээ, өөр жаалтай тоглоод гэртээ харихгүй гээд байсан. Миний дотор нэг юм шатаж байгааг мэдэрч байна. уур хилэн сэргэж байгаа юм шиг. Энэ чинь яг л.. удмын сэтгэл хямрал шиг үү?  

Ар -    Чамд удмын сэтгэл хямрал байхгүй, хэтэрхий оройтсон.

Даш - Тэгээд юу гэж?  

Ар -    Баттай онош тавихад хэтэрхий бага мэдээлэл байна. Гэвч урьдчилсан таамгаар чи түүнд өөрийнхөө гэм бурууг тохох гээд байна.

 Даш -   Юу гэсэн үг вэ?

Ар -    Кирюша чиний хувьд чиний амьдралыг сүйрүүлсэн завхайрлын бэлэг тэмдэг болж. Чи үүнийг уучилж чадахгүй байгаа учраас өөрийн мэдэлгүй хүүхдэд буруу өгөөд байна.

Даш - Би өөрийгөө уучилж чадахгүй гэнээ?

Ар -    Өөр юу гэж?

Даш - Артчм би чамайг уучилж чаддаггүй. Эсвэл чи тэр болсон явдалд ганцхан намайг буруутгаад байна уу?

Ар -    Би энэ хэсгийг чамтай авч хэлэлцэхгүй. Харин сэтгэл зүйчийн хувьд туслая, хуучин нөхрийн хувьд бол чадахгүй. Уучлаарай. За. Хаашаа гэнээ? Наашаа ирэг энд ярилцъя. За тэгвэл өөр хэрэг. Тэгвэл хаягаа явуулчих.. Уучлаарай, яаралтай дуудлага.

Даш - Гүйцээ юу? Чи бид хоёрыг хөөж байна уу?

Ар -    Дүүгээ бол үгүй, чамагй бол зарим нэг талаар, тийм.

Даш - Алив явцгаая. Нааш ир.

Ар -    Хэрвээ чи хүүд аюул учруулах гэвэл надад хэлчихээрэй.

                                                     ххх

Ар -    Стрелецкий Вячеславович Мансуровтой уулзана. 

Эр -    Зэвсэг, хурц эд зүйлс бий юу?

Ар -    Одоохондоо хэрэглэх шаардлага гарч байсангүй. Санал тавьсанд баярлалаа.

Эр -    Гараа өргө нүү. Түр хүлээгээрэй. Баярлалаа, төвөг удсанд уучлаарай. Намайг дагаад яваарай... Вячеслав Иванович, танд дээр хүн ирлээ.  

Сла -  Артём Александрович та суугаач.

Ар -    Танд баярлалаа. Танай аюулгүй алба маш сонирхолтой юм. Туслах нь энэ тэнд тэмтэрч үзээгүй хүнтэй шулуухан ярилцдаггүй хүн бүр сонин шүү.

Сла -  Дараагийн удаад заавал ярьж өгөөрэй. Таны нэр хүнд мундаг юм. Нарийн бичиг чинь таныг гадуур явсаны төлөө цагаар хөлс авдаг гэсэн. Би шууд ажилдаа ормоор байна.

Ар -    Үнэнийг хэлэхэд би огт гадуур ажилладаггүй. Гэвч маш шуналтай туслах байгаа. За та ямар асуудалтай тулгарав?

Сла -  Та надад хэлж өгөөч. Та шилдэг мэргэжилтэн биз дээ? Харин надад бизнес сургагч хэрэгтэй. Таны туслах тан энэ чиглэлээр мэргэшсэн гэсэн.

Ар -    Тийм үү, сайн залуу шүү.

Сла -  Миний бизнес зарим талаараа зогсонги болчихсон. Би бараг 5 жил байрнаасаа хөдөлсөнгүй.

Ар -    Ямар төрлийн бизнес юм?

Сла -  Мопед, дугуй гэх мэт хэрэгүй зүйлсийг түрээсэлдэг. Нилээн том байгуулллага. Ирээдүйтэй бизнес гэвч зоригтой шийдвэрүүд байхгүй.

Ар -    Маркетолог хөлслөөд авчих. Танд ийм зөвөлгөө өгөөгүй юу?

Сла -  Тэр ойлгомжтой. Шийдвэрийг нь хүлээж авах хэрэгтэй. Харин би зүгээр хүсэхгүй байна. Тэд миний байгуулсан бүхнийг нураах болно.

Ар -    Уучлаарай. Дахиад, таны бизнес хөгжихгүй байгаа нь танд шийдэмгий шийдвэр гаргахад саад болоод байгаа стэгэл зүйн асуудал байгаа, зөв үү?

Сла -  Би мэдэхгүй.

Ар -    Та өөрөө асуудлаа яаж тодорхойлох байсан бэ?

Сла -  Эрсдэлээс айдаг, гадны аюулаас... Яаж байна аа?

Ар -    Хэвийн хариу үйлдэл байна. Ийм хамгаалагч байхад байж болохоор ямар нэг стресс алга. Байдаг нэг жирийн хүний хариу үйлдэл.

Сла -  Та яагаад байна аа?

Ар -    Статистикаас харахад энэ миний сонсдог асуултуудаас хоёр дахь түгээмэл асуулт. Эхний нь чи солиотой юмуу? Та асуучихсан, тэгээд танд тусламж хэрэгтэй юмуу үгүй юмуу?

Сла -  Тийм ээ, гэхдээ юм шидэхгүй бол шүү. Суугаач.

Ар -    Би өөр арга олохыг хичээе. Хэрвээ би андуураагүй бол та стрессээс ангижрахыг хичээж байсан. Эмийн арга хэрэглэж үзсэн үү?

Сла -  Янз бүрээр. 7 хоногийн өмнө ашрамаас эргэж ирсэн. Тэнд 2 сар болсон. Нэмэр болоогүй.

Ар -    Та ашрамд очосн бол ноцтой зүйл болжээ. Хамт салхинд гарцгаая.

Сла -  Юу гэнээ? Бид хаашаа явж байна?

Ар -    Оношлоход тохиромжтой газар хайж байна. Вячеслав би үйлчлүүлэгч нараа өөрийнхөө офисд дууддаг нь учиртай. Юу гэхээр асуудлын угийг олж тогтоох нөхцөл байдаг юм. Таны офисд үүнийг хийх хэцүү учраас гадаа ажиллах хэрэгтэй. Энэ тохирно.

Сла -  Энэ юу билээ?

Ар -    Орно уу.

Сла -  Андрей... за яах ёстой билээ?

Ар -    Дотор нь ор.

Сла -  Яах гэж?

Ар -    Хоёр сар ямарч зорилгогүй ашрамаар тэнүүчилсэн хүний хувьд та хэтэрхий олон юм асууж байна. хэн энд мэргэжилтэн бэ, би мэргэжилтэн ор.

Сла -  Би чадахгүй ээ.

Ар -    Заавал тайлбар хэрэгтэй юу? Таны цаг бас мөнгийг хэмнэх гэсэн юм, яая гэхэв. Юу гэхээр таныхтай төстэй сэтгэцийн өвчин хүүхэд насандаа айдасд автсанаас болдог. 90-ээд оныхоны хувьд их тохиолддог. Ажаад байхад таны хувьд гэрт идэх юм байгаагүй. Тэгээд та өөрийн мэдэлгүй ядуурлаас айж тэр байдалдаа эргэж ордог. Үүнээс болоод эрсдэлээс айж, хөгжиж чадахгүй байгаа.

Сла -  Хог энд ямар хамаатай юм?      

Ар -    Хог бол ядуурлын бэлэгдэл. Хэрвээ ороод тус болбол миний зөв.

Сла -  Хэрвээ.

Ар -    Та яавал гэж, тэнд байснаас илүү дордохгүй. Туршаад үз. Миний буруу бол бүх мөнгийг чинь буцааж өгье.

Сла -  Би энэ хувцастай орохгүй, үнэ нь таны 7 хоногийн ажлын хөлс шиг үнэтэй.

Ар -    Та дажгүй харагдаж байна. Та тодорхой спортоор хичээллэдэг үү эсвэл зүгээр зааланд очдог уу?   

Сла -  Нөгөө жюдо.

Ар -    Сайн байна, тэгвэл унаж чадна.

Сла -  Новш гэж битгий ингээрэй гэсэн ш дээ.

Ар -    Та зөвхөн мандарины тухай ярьж байсан, одоо мандарин бас шидэлт болохгүй. Хэрвээ би өөрийнхөө аргуудаас ямар нэг зүйл хасах хэрэгтэй бол надад хэлээрэй. Гэвч та намайг хориод байна.

Эр -    Владислав Иванович...

Сла -  Андрей зүгээр ээ. Андрей машиндаа суу, бүү саад бол.

Ар -    Андрюша...

Сла -  За яасан, та юу ойлгов?

Ар -    би таныг арай эрт босоод ирлээ гэдгийг ойлгосон.    

Сла -  Чөтгөр ав, намайг орхи.

Ар -    Та муу хичээллэж байж. Жаахан хэвт, хэвт өмнө чинь зөвхөн гэрэлт ирээдүй хүлээж байгаа талаар бод. Энэ бол хамгийн доод цэг, ойлгож байна уу? Үүнээс илүү дордоно гэж байхгүй. Хэвт, хэвт чи эндээс гармагц ямар сайхан болох тухай бод.

Сла -  За болно, болно, хангалттай. Үүнээс илүү дордохгүй. Өмнө маань гэрэл ирээдүй хүлээж байна. Намайг гаргаач... Тэгээд яасан, ингээд болоо ву? Та бүгдийг ойлгосон уу?

Ар -    Миний бодлоор энэ эхний алхам байсан. Сайн тал гэвэл та маш тууштай хүн байна. Миний үйлчлүүлэгчдийн 90% ийм хурдан шийдэж чадахгүй. Ихэвчлэн нилээн муугаар төгсдөг. Миний хувьд.

Сла -  Сайн уу, муу юу би мэдэхгүй байна.    

Ар -    Та энд 7 хоног хэвтвэл сайн үр дүн гарна. Хүмүүсийг айлгахгүйн тулд шөнө болно. Яг энэ контейнерт дараа нь сайн оношилгоо хийгээд, гормон ба стрессийн түвшнийг тодорхойлно.

Сла -  Шинжлэх ухаан талаасаа утгагүй сонсогдож байна.

Ар -    Та алдахаас айхаа болимоор байна уу? Би танд бодит арга зааж байна.

Сла -  Зөвхөн алдахаас айхгүй болоод зогсохгүй бас хөгжмөөр байна. Миний аав 40 настайдаа холдингтой болсон байсан. Миний компаниас 40 дахин илүү том эргэлттэй.

Ар -    Зогс, зогс, зогс та энэ талаар юу ч яриагүй. Энэ чинь таны дуулгавартай бас шийдэмгий биш байгааг тайлбарлаж байна.

Сла -  Та ямар асуусан биш. Эхлээд мандарин шидсэн дараа нь хог руу хийсэн. Чөтгөр ав, би мартчихаж төрсөн өдөр нь ш дээ. Би бэлэг сонгоогүй.

Ар -    Шуурхай тест, анхны бизнесийн мөнгийг тэр өгсөн үү? Анхны секс хийхээс өмнө найз бүсгүйтэй тэр танилцуулсан уу? Өсвөр насандаа аавынхаа зүгээр ноцтой шийтгэл амсаж байсан уу? Хэрвээ энэ гурвын 2-т нь тийм гэсэн бол муу л байна даа.

Сла -  Би бүр будилж орхилоо. Аав маань нөлөө бүхий хүн. Цэргийн хүн байсан.

Ар -    3 асуулт маань оновчтой байж. Вячеслав юу гээч, та намайг дагуулаад яваач. Би аав нартай ажиллахдаа гаргуун, маш их туршлагтай.

Сла -  Тэгэхээр би хогын саванд дэмий хэвсэн байх нээ.

Ар -    Үгүй ээ.

                                                     ххх

Мат -  Босс оо, амжилттай юу?

Ар -    Гал гал. Химийн цэвэрлэгээнд өгчихөөрэй, за юу. Нөгөө хэсгийг нь аваач, 2 долоо хоног хэвтлээ.

Мат -  Бид ийм ажил хийх туслах авсан бол дээр бишүү.

Ар -    Туслах гэнэ, шүү чи мөн хэлэв ээ.

Мат -  Цэвэрлэгч ч юмуу, юу гэх нь хамаагүй.

Ар -    Мотя, бохир ажилд чиний оронд эмэгтэй хүн хэрэгтэй гэдэг нь бэлгийн дарамт шүү.

Мат -  Бид вагончикноос энгийн офис руу нүүх нь бас дарамт уу?

Ар -    За алив, надад бол таалагдаж байна. Би явлаа, орой ирэхгүй.. Чи бас яагаад дарамтанд орчихов? Катятай эвлэрч чадахгүй байна уу?

Мат -  Намайг илчилсэн. Тантай хамт байгаа тохиолдолд уулзахгүй гэсэн.

Ар -    Хөгшөөн энэ мэдээжийн асуудал. Сонголтоо хий, нэг бол шаналлыг үе шат нэг бол ухаалаг зааварлагч. Тэр чамайг гэрэлт ирээдүй рүү хөтөлж явна.

Мат -  Бас химийн цэвэрлэгээ рүү гүйлгэдэг.

Ар -    Тийм ээ, бас химийн цэвэрлэгээ рүү гүйлгэдэг. Энэ бас юу вэ?

Мат -  Бэлэг. 7 хоног хийсэн, би зурагнуудыг сонгосон. Харин тэр аваагүй.

Ар -    Хэрвээ хүсвэл би өгчихье.  

Мат -  Нээрэн үү?

Ар -    Мэдээж, ийм сайхан зүйлийг хаялтай нь биш.

Мат -  Баярлалаа босс оо. Тэгвэл ёстой их баярлана шүү.

Ар -    Ядах юмгүй хөгшөөн. Хамтрагчид бие биедээ туслах ёстой биз дээ, тийм үү?  

Мат -  Баярлалаа.

Ар -    Залуус аа, Михалычид өгчихөөрэй. За ингээд.

Сла -  Та ийм хувцастай явах юмуу?

Ар -    Яасан, аавд чинь таалагдахгүй гэж үү?

Сла -  Таалагдахгүй л болов уу.

Ар -    Тэгвэл маш сайн байна, яг тохирно.

Сла -  Явцгаая.

                                                     ххх

Эм -    Слава, чи хаашаа алга болчихов оо? Бүгд ширээний ард суучихсан, аав чамайг 2 ч удаа асуусан. Энэ хэн бэ, яагаад ийм хувцастай байгаам?

Сла -  Тэр бол миний...

Эм -    За явцгаая, явцгаая. Алив бэлэгнүүдээ ийш нь тавьчих. Хувцасаа тайл.     

Сла -  Би өөрөө. Энэ миний дүү.

Ар -    Би ойлгосон, бүгд ямра нэг хэмжэгээр адилхан байдаг. Би удахгүй ээ, би...

Сла -  Аав аа, аав аа үүнийг танд.

Аав -  Юу юм?

Сла -  Таны нэрийг бичсэн.

Аав -  Үзэг юмуу, галууны өд авч ирэхгүй яасан юм. Цааш нь тавьчих.

Сла -  Таалагдахгүй бол балаар сольчихож болно.

Аав -  Тэгээд солиоч, юугаа асуусан юм. Слава суу, чамайг бүгд хүлээж байна.

Эр -    За хундагнуудаа өргөх үү.

Аав -  Больцгоо, би ахмад нь учраас би эхлүүлнэ.

Эм -    Аав аа, өнөөдөр тайван байж болно.

Аав -  Би ахмад учраас би эхлүүлнэ. 1-рт, хөгшнийг марталгүй ирсэнд баярлалаа. та нар бүгдээрээ гугл, фейсбуктэйг ойлгож байна. Сануулдаг баахан юмтай. Харин би энд хөвгүүдээ ирсэнийг хараад баяртай байна. Хайртай охин маань ирлээ. Тэдний хайртай хосууд. Бас энэ биеийн тамирын багшид ч баяртай байна. Чи хэнийг дагуулж ирсэн юм Слава?

Сла -  Энэ бол миний зааварлагч.

Аав -  Хэн гэнээ?

Эм -    Тийм ээ аав аа, та зөв хэллээ, түүний дасгалжуулагч.

Аав -  За ашгүй дээ. Гол нь чи ижил хүйстэн биш. Энэ чинь бид бүхний хувьд том амжилт.

Эр -    Тэвчээртэй бай. Удахгүй энэ бүхэн дуусна.

Аав -  Ямарч байсан бид бүгдээрээ тэгж найдаж байна. Энэ гэр орон ачаар дүүрэн байгаасай гэж хүсч байна. Би зөнчихөөгүй байгаа дээрээ тэдэнд эр хүн гэж хэн байдгийг харуулна.

Эр -    Төрсөн өдрийн мэнд аав аа.   

Эр2 -  Төрсөн өдрийн баярын мэнд.

Аав -  Слава, чи тэр өөрийнхөө багшийг арай аятайхан юм өмс гэж хэл. Шүүгэнд түүнд таарах юм байх ёстой.

Сла -  За тэгье.

Ар -    Энэ хувцастай тухтай байна. Яасан, бэлтгэлийн хувцас биед эвтэйхэн. Туршаад үзээрэй, таалагдана.

Аав -  Слава, тэр хамтрагч аа босоод зохистой хувцасла гэж хэл. Одоохондоо би сайхан ааштай байна.

Ар -    Би таг мартчихаж. Би танд бэлэгтэй ирсэн. Баяр хүргэе Славагийн хүндэт аав аа. Гоё сонсогдож байна Славагийн аав, чихэнд чимэгтэй. Үүнийг танд, та-дам.

Аав -  Энэ юу вэ?

Ар -    Энэ бол миний нарийн бичгийн зурагтай куб. Тал бүрт эргүүлж болно, өөр өөр зурагнууд гарч ирнэ.

Аав -  Надад наад хог чинь ямар хэрэгтэй юм?

Ар -    Хамгийн гол нь энэ зурагнууд дээр таны хүүхдүүдийн зураг байхгүй.  Таныг эргүүлж байхад шүлс чинь асгарахгүй. Кроносын тухай домгийг сонссон уу?

Аав -  Тэр юу гээд дэмийрээд байна?

Ар -    Би хэлсэн биз дээ, хамгийн түгээмэл асуулт. Кронос бол өөрийнхөө хүүхдүүдийг иддэг мангас. Та хөгширч байна. Өмнөх шигээ чадалтай биш болсоноо мэдэрч байгаа тэгээд өөрийнхөө гэр бүлийг доош нь хийж хүчгүй болж байгаагаа нуудаг. Та тэднийг буланд шахаж байна. Зөвхөн таны эрх мэдлийг мэдрэхийг хүсч идэвхгүй болгож байна.

Аав -  Чи түүнийг өөрөө гаргах уу эсвэл би хөөх үү?

Ар -    Хэзээ нэгэн цагт та алдана, үүнийг зүгээр хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол таны хүүхдүүд бие дааж амьдарч чадахгүй.

Аав -  Хоёулаа эндээс гарцгаа. Дахиж миний гэрт гадны хүн авч ирээд үзээрэй.

Сла -  Уучлаарай аав аа.

Ар -    Түр баяртай.

Сла -  Чи яаж байна аа?

Ар -    Яасан? Миний яаж байгааг дахин асуумаар байна уу? Итгэлтэй байна уу? Эсвэл сэтгэлийнхээ гүнд асуудлыг ойлгож эхэлсэн үү?

Сла -  Би, тэр тэр...

Ар -    Юу тэр гэж? Одоо тэр яасан гэж? Буланд зогсоох уу? Чи яг л гөлөг байхдаа сонингоор зодуужл байсан ч одоо том нохой болчихоод сонингоос айж байна. Слава ухаараач, та бараг 40 хүрчихлээ.

Сла -  Чөтгөр ав.

Ар -    Та одоо аавдаа ямарч өргүй, өөрөө юу хүссэнээ өгч болно. Битгий түүнд дарамтлуулаад бай. Үгүй бол хормогч зүүгээд түүний шивэгчин бол.

Сла -  Би танаас зүгээр миний бизнесд туслаач гэсэн. Гэтэл та бүгдийг сүйрүүлчихлээ.

Ар -    Одоо та гэртээ харина, тэгээд сайтар бодоорой. Бодсоныхоо дараа энэ бүхэн зөв гэдгийг ойлгоно. Вячеслав Иванович амьсгаа ав. Том хүний амьдралд тавтай морил.

Сла -  Артём Александрович, алив хүлээ. Хоёулаа өөр газар уулзаж ярилцъя. Би хөлсийг нь өгөхөд бэлэн байна.

Ар -    Та надаар дамжуулан өөрийнхөө аавын дүрийг хараад байна. Таны дэргэд хүчирхэг нэгэн байх нь чухал учраас тэр. Тэр хүн таны шийдвэрийн хариуцлагын талыг өөртөө авна. Тэгвэл та айж байгаа тэр буруутгалыг ганцаараа үүрэхгүй. Тийм учраас таны бизнес гэсэн зогсонги болсон. Харин би таныг өөрийнхөө хүч чадлыг мэдрээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн хувьд гүйцээ, уучлаарай.

                                                     ххх  

Даш - Хаачих нь вэ? Ганцаараа онгойлгож болохгүй шүү. Зогс гэж байна. Сонин хүн бэ.

Кат -  Орж болох уу?

Даш - Болно.

Кат -  Сайн уу, май. Би зүгээр л чиний юу хийх гэж байгааг мэдмээр байна.

Даш - Юу гэсэн үг үү? Тэрнийг эргэж ирээч гэж гуйх бодол огт алга.

Кат -  За яахав, шулуухан яръя. Бид хоёулаа түүнд хайртай хүмүүс.

Даш - Чи тийм л юм байгаа биз.

Кат -  Гоё болжээ.

Хүү -  Ээж ээ...

Даш - За одоохон.

Кат -  За тэгвэл би юу бодож байгаагаа яръя, чи юу бодож байгаагаа ярь. Бид хоёр хоёулаа түүнд хайртай, гэхдээ Артём өөдгүй амьтан. Гэвч шууд ингээд хаячихаж болохгүй. Тэр мэдээж хаягдахын тулд бүгдийг хийсэн.

Даш - Хорвоо чиний төсөөлж байгаагаас илүү нарийн. Одоо чиний ойлгож чадахааргүй зүйлс гэж байдаг.

Кат -  Тийм байхаа, минийх илүү хялбар чинийх илүү төвөгтэй. Даша тэр нэг хүүхэнтэй болчихсон, хэр ноцтой гэдгийг би мэдэхгүй байна.

Даш - Одоо зогс, гуйя. Би үнэхээр чамд бүгдийг ярьж чөгч чадахгүй.

Кат -  Яагаад?

Хүү -  Ээж ээ, ээж ээ...   

Даш - Одоохон.

Кат -  Юу болсон юм бэ? Тэр чамайг хуурсан уу? Мэдэхгүй байна, чи хуурсан юмуу? Яагаад бие биедээ хайртай хоёр хүн хамтдаа байж болдоггүй юм?

Хүү -  Ээж ээ, ээж ээ...

Даш - Одоохон.. Би энэ тухай ярьмааргүй байна. Чадахгүй, ямарч байсан одоо. Гуйж байна.

Кат -  Окей, тэгвэл би Артём дээр очоод асууя, тэр өөрөө надад ямар учиртайг хэлээд өгнө. Гэхдээ энэ чиний биш түүний хувилбар байх болно.

Даш - За гүйцээ, уучлаарай. Би Кирюшаг унтуулах болчихлоо.

Кат -  Би тэртэй тэргүй чамайг хэлэхээс нааш эндээс хаашаа ч явахгүй. Тэр бол миний ах, харин энэ миний хамаатан. Би мэдэх эрхтэй.

Хүү -  Ээж ээ...

Даш - Би одоохон очлоо гэсэн шүү.. Намайг уучлаарай. Намайг уучлаарай хүү минь. Айчихсан уу, айчихсан уу? Бүү ай, ээж нь дахиж тэгэхүй. Бүх зүйл сайхан болно. Битгий айгаарай, за юу.

Кат -  Би одоо явъя даа.

Даш - Би чамд ярьж өгье, бүгдийг нь хэлнэ. Битгий одоо яваач. Би маш хүнд үеийг туулж байна. Гуйя.

Кат -  Өөрөө л мэд.

Даш - Катя, чи аавдаа энэ тухай битгий хэлээрэй. Гуйж байна.

                                                     ххх

Ар -    Саша онгойлгооч ээ, чиний гэртээ байгааг харж байна. Ингэх хэрэггүй.. Окей, би чамагй оролдохгүй ээ, зүгээр ярилцмаар байна. Дундын газар дээр кофе уусан ч болно... За за би ойлголоо. Бүх зүйл хүндэрсэн гэдэг горимд шилжиж. Юу нь болохгүй байгага мэдэж болох уу? Зөв онош тавихад мэдээлэл дутмаг байна. би саад болохгүй ээ, зүгээр ярилцаж болно биз дээ. Саша сайхан амраарай, бүх зүйл сайн байгаа гэж найдъя.

Мат -  Босс оо, өглөөний мэнд.

Ар -    Өглөөний мэнд.                                      

Мат -  Уулзалт ямар болж өнгөрөв?

Ар -    Баярлалаа, онцгүй. Дахиж энэ сэдвээр ярилцахгүй.

Мат -  За ойлголоо. Хүн болгон алдаа гаргадаг. Таны насан дээр бүтэлгүйтэх нь хэвийн үзэгдэл. Гол нь зуршил болгочихгүй байх хэрэгтэй.

Ар -    Дуугүй байвал дээрсэн.

Мат -  Та юу хийгээд байна?

Ар -    Бууны пүршийг чангалж байна.

Мат -  Юу гэнээ, яах гэж?

Ар -    Чоно агнана. Чи чоно авлаж байсан уу, Матюша?

Мат -  Ер нь бол би.. ангийн эсрэг байдаг. би амьтны хүрээлэн бас цирк үзэх дургүй.

Ар -    Яагаад гэвэл чи маш сайхан сэтгэлтэй хүн учраас.

Мат -  Яагаад ч юм тангы ингэж хэлэхээр магтаал шиг сонсогдохгүй юм.

Ар -    Тийм үү, хачин юмаа. Энэ мөчид би өөртөө маш сайхан сэтгэлтэй санагддаг шүү.

Мат -  Ингэхэд миний нөгөө куб яасан?

Ар -    Юу?

Мат -  Куб, зурагнуудтай куб.

Ар -    Таалагдсан, сайхан хүлээж авсан, баярлалаа.

Мат -  Нээрэн үү? Тэр авчихсан уу?

Ар -    Тэр.

Мат -  Тэр гэнээ? 

Ар -    Хөгшөөн аан гээч, би заавал Катяд бэлэглэнэ гэж амлаагүй биз дээ. Гэхдээ чиний куб нэг онолын сайхан баталгаа болсон. Чамд сонирхолтой байна уу?

Мат -  Та.. тонил цаашаа.

Ар -    Болж байна, одоо яах уу?

Мат -  Яах ч үгүй.

Ар -    Моть. Аан гээч, чи...

Мат -  Миний өмдийг өг. Дахиж над руу битгий яриарай, гүйцээ.

Ар -    Мотя...

Мат -  Би тантай хамт ажиллахгүй.

Ар -    Байна уу, таны зөвлөх байна. Таны аавд барих сайхан бэлэг байна. Гэхдээ та шууд татгалзах хэрэггүй.   

                                                     ххх

Аав -  Миний сюрпризэнд ямар дургүйг чи мэднэ дээ.

Сла -  Ердөө 2 цаг болоод би таныг эргүүлээд хүргээд өгнө.

Аав -  Дээд тал нь нэг цаг хагас, би уулзалттай... Бид ер нь хаашаа яваад байна аа? Слава.

Ар -    Энд холгүй ээ. Та офицер хүний хувьд үнэлэх ёстой. Сайн байна уу.

Аав -  Энэ бас энд юу хийж байгаа юм?

Ар -    Юу, хөгжмөө чангал гэж үү? Болно.

Аав -  Бид яах гэж наашаа ирсэн юм? Спортын газар зүйгээр хичээллэх үү? Чи дасгалжуулагч уу?

Ар -    Үгүй, таны хувьд би халз тулааны мэргэжилтэн.

Аав -  Энэ юу гэсэн үг вэ?

Ар -    Кронос өөрийнхөө хүү Зевсийг алах гсэнийг мэдэх байх. Үүнийхээ төлөө тэр сэнтийнээсээ бууж ялаа эдэлсэн. Өнөөдөр бурхадын тулаан болно.

Аав -  Слав, чи ийм тэнэг юмнуудыг хаанаас олдог юм бэ? Тэр гаж бүлгээсээ юу?.. Би чамтай ярьж байна шүү... Чи яагаад юу ч дугарахгүй байна? Яах гэж намайг энд авч ирсэнийг хүний ёсоор хэлээдхээч.

Ар -    Уучлаарай, Вячеслав Иванович бид хоёр халз тулаан дуустал юу ч ярихгүй гэж тохирсон. Тэгвэл арга хэмжээний далд утгыг алдагдуулчихна.

Аав -  Чи үнэхээр намайг энэ бүхэнд оролцоно гэж.. бодсон юмуу?   

Ар -    Та оролцохгүй байсан ч болно. Арга хэмжээнд ганцхан хүн халз тулаанд орсон ч гэлээ хангалттай байдаг. Халз тулаанд оролцогчид тэмдэглэсэн газарт очно уу.

Аав -  Энэ бүхэн шал утгагүй юм. Чи хэний үгэнд ороод байна аа? Энэ тэнэг дасгалжуулагчийг уу? Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг. Тэр надад заналхийлж байна гэнээ. Чи юугаар буудах юм, бөмбөлгөөр үү? Би дайнд чам шиг юмнуудад сум гарздаггүй байлаа. Шүдээрээ тасддаг байсан.

Ар -    Бас л хүүхдүүдээ идэх гэсэн санаа. Яг л онолын дагуу.

Аав -  Юу сарвайгаад байгаа юм.

Ар -    За өөрөө л мэд. Тэгвэл галлаад.

Сла -  Уучлаарай аав аа.

Аав -  Чи яаж байна аа илжиг ээ.

Ар -    Уучлаарай, би пүршийг нь жаахан чангалчихсан юм. Тэгвэл илүү хүчтэй ононо. Та буу баг хоёрыг авахгүй юмуу?

Аав -  Чөтгөр лүүгээ тонилцгоо.

Ар -    За тэгвэл 2-р үе.

Аав -  Үхсэний чинь 2-р үе, буудаад үзээрэй.

Ар -    Галлаад.

Аав -  Чи... Яадаг муу новш вэ.

Ар -    За алив, май авна уу.

Аав -  Наадхаа нааш нь өг. Хүү минь... За яасан, шангаа хүртэв үү? Нусгай амьтан. Тэгшхэн барь, тэгшхэн барь гэж байна. Би чиний насан дээр аавтайгаа хамт бүх буугаар буудаж сурсан байлаа. Би бууд гэсэн тушаал өгсөн үү? Тушаасан уу?

Хүү -  Үгүй.

Аав -  Арчаагүй амьтан.

Ар -    Слав чи одоо дахиж шийтгэх сонин байхгүй болсоныг ойлгох хэрэгтэй. Харин та таны өмнө нусгай биш харин эр хүн байгааг ойлго. Зэвсэгтэй эр хүн, таны эсрэг зогсохоос айдаггүй эр хүн. Харин таныг өөрийг чинь хамгаалж чадах эр хүн. Шаардлагтай үед... Өөрсдөө ухаарах уу эсвэл би оролцох уу?

Аав -  За чамайг чөтгөр аваасай. Надад таалагдлаа. Ямарч байсан чиний хамгийн өвөрмөц бэлэг байлаа.

Ар -    Буугаад ир. Хоёулаа ярилцъя. Юундаа суугаад байгаа юм, буугаад ир ярилцъя. Би чи тэгсэнийг мэднэ. За алив буугаад ирээч, ярилцъя.

Эр -    Холд.

Ар -    Алив буугаар ир. Тэр чиний ахаас урвасан гэж бодож байна уу?  

Эр -    Алив яв гэж байна.

Ар -    Өөрийгөө өгөөмөр хүн гэж бодсон уу?

 

                                                     Төгсөв.

 

 

 

 

 

    

 

 

  

 

 

 

   

  

 

 

 

   

    

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

  

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

                                                           

 

 

   

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

                                                           

  

 

    

 

 

 

   

 

 

          

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

  

   

 

                                            

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

  

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

   

 

 

 

 

               

 

    

 

   

 

   

 

      

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home