Метраж : 52 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Эр - Үүр цайж байна, нар мандлаа. Өглөө боллоо. Хот сэрлээ. Хот Алинкагүйгээр сэрлээ.
Эм - Юу гэнээ, яагаад? Юу болов?
Эм2 - Найзуудаа, би мафи биш.
Эм - Тэр мафи биш гэдэг нь ойлгомжтой байсан.
Эр - Байзаарай, энэ бүхэн сэжигтэй санагдахгүй байна уу? Найзуудаа, хэн мафи гэж бодож байна? Үгүй ээ, үгүй Лёха мафи биш гэдэг нь ойлгомжтой. Тэр аль хэдийн...
Эм - Лёха...
Эр - Лёха, тэр алагдсан. Гэхдээ би юу ч хэлмээргүй байна гэвч миний бодлоор Юлька нэг л хачин...
Эр2 - Тийм ээ, чи нэг л сэжигтэй байгаад байна.
Эм - Чи галзуурав уу, би энгийн иргэн байна. Би сувилагч биш, цагдаа ч биш. 5 удаа тоглоход нэг ч удаа мафи таарч байгаагүй. Ямар ичдэггүй юм бэ.
Эр2 - Бүх зүйл анх удаа тохиолддог биз дээ, тийм үү?
Эр - Найзуудаа үнсэлдэх яах вэ, хотоо аврах хэрэгтэй. Хэн Юлягийн эсрэг вэ санал хураацгаая.
Эр3 - Би.
Эр - Нэг, хоёр.
Эм - Лёша.
Эр - Үхсэн Лёша, дөрөв. Тав. Зургаа. Юля. Уучлаарай.
Эм - Санал нэгтэйгээр.
Эм2 - Жирийн иргэн.. Жирийн иргэн.
Эм3 - Байдаг л зүйл.
Эр - Энэ бүхэнд би буруутай, уучлаарай.
Эм2 - Тийм ээ, чиний буруу.
Эр - Чи хаачих нь вэ, тэнгэр минь?
Эм - Гүйцээ, өөрсдөө тоглоцгоо.
Эр2 - Юля чи хаачих нь вэ?
Эм - Би дарсаа уулаа.
Эр - Энд дарс ууж болно ш дээ.
Эм - Би залхаж байна, явж дарс уулаа.
Эр - Юля...
Эр2 - Юля энэ зүгээр тоглоом ш дээ.
Эм2 - Юля яагаад уурлачихав аа?
Эр - Байзаарай, алив Артур түүнд хэл л дээ.
Эр2 - Би хэлсэн.
Эм - Хэн дарс онгойлгох вэ?
Эр - Би, би онгойлгое.
Эр2 - За уулзсаны төлөө ууцгаая.
Эм2 - Юлёк чиний төлөө. Алив ээ.
Эм - Та хэд яачихав аа?
Эр3 - Тийм ээ, зөв зөв.
Эр - Хөөе бүсгүй минь...
Эм3 - Чи галзуурав уу?
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Бичиг 2-р сезоны 5-р анги.
Уля - Эм уугаад нэг үзэх үү? Дажгүй эмнүүд байдаг юм.
Ден - Үгүй ээ, хэрэггүй.
Уля - Хамаг биеэ барьчихаж, дахиад гүйлгээд байна уу?
Ден - Үгүй ээ Уля, би гүйлгээгүй.
Уля - Тэгээд яасан гэж?
Ден - Уля би нөгөө... бид болих хэрэгтэй... Яасан?
Уля - Сонирхолтой юм, чи хэзээ надад ингэж хэлэх гэж байв?
Ден - Одоо хэлж байна.
Уля - Ижил хүйстэн юм бол шууд хэлчихгүй яасан юм?
Ден - Би ямар юмных нь гомо байхав дээ. Мэдээж үгүй.
Уля - Битгий толгой эргүүлээд бай. Чиий тэр Артём руугаа яаж харж байгааг би харсан.
Ден - Яаж харсан гэж, чи юу гээд байна аа? Би зүгээр л харсан ш дээ.
Уля - Ядаж одоо худлаа ярихгүй байж болох уу? Зүгээр л үнэнээ хэлчих. Тийм ээ, эмэгтэй хүн сонирхдоггүй гээд.
Ден - Би эмэгтэй хүн сонирхдог, зүгээр л бид хоёр таарахгүй байна.
Уля - Би чамайг үнэгүй дасгалжуулдаг. Чиний хоолны дэглэмийг хянадаг. Чамтай энд унтаж байна, бэлэн үед чинь. Гэтэл одоо таарахгүй болчихсон уу?
Ден - Алив...
Уля - Одоо зүгээр ингээд больчих уу?
Ден - Хонгор минь би бүгдийг нь нөхчихнө.
Уля - Чи бүр галзуурчээ. Чи юу нөхөж чадах юм?
Ден - Чи яаж байна аа?
Уля - Надад нөхөж өгөх үү?
Ден - Чи яаж байна аа?.. Одоо боль, зогс.
Уля - Ингэж нөхвөл ямар байна?
ххх
Мат - Босс оо.. босс оо би тань руу яриад л байлаа. Утсаа авахгүй юм.
Ар - Ярих ямарч сонирхол алга.
Мат - За ойлгомжтой. Тэнд нөгөө юу, пөөх босс оо, тэнд цаг авсан үйлчлүүлэгч ирсэн. Бид өчигдөр өнөөдөр гэж тохирсон. Харин цагаа тодруулаагүй. Би өөрөө мэдээд 3 цаг гэчихсэн. Таныг босчихсон байна гэж бодсон. Тэгж тооцоолсон.
Ар - Аль 3 цаг вэ?
Мат - Өдрийн 3 цаг. Тэгэхээр одоо.. 4 минутын дараа.
Ар - Тэр хаана байна сонирхолтой юм.
Мат - Хаалганы цаана.
Ар - Матюш, чи чинь хипстеруудын үеийнхэн биз дээ? Чиний гугл хуанли ажилладагүй юмуу? Яаж ашиглахаа мэддэггүй юмуу? Хуваарь гаргах хэрэгтэй ш дээ. Би үйлчлүүлэгчийн өмнө архи уухгүй байлаа.
Мат - Өмнө нь ч уудаггүй байсан.
Ар - Өмнө нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаагүй.
Мат - Ойлголоо, миний буруу засарнаа. Тэгээд дуудах уу эсвэл та зөвшөөрвөл би өөрөө уулзчихаж болно.
Ар - Мөн хэлэв ээ, алив дуудчих.
Мат - Итгэлтэй байна уу?
Ар - Дууд, дууд.
Мат - За яахав. Орно уу, хүлээлгэсэнд уучлаарай. Алив өгчих.
Ар - Яанаа, бүсгүй байна. Сайн уу.
Мат - Босс оо энэ бол Юля, Юля энэ бол босс. Артём Александрович гэсэн үг. Эсвэл зүгээр Артём гэсэн ч болно, заримдаа тэгж дууддаг юм.
Юля - Сайн байна уу.
Мат - За би явж байх уу?
Ар - Тэг тэг. Үгүй ээ, зогс. Сүүлийн дугаар руу залга нөгөө миний Александра, чи заавал мэдэх шаардлаггүй. Чи миний туслах, уулзах цагаа товло гэсэн гээрэй. Болж өгвөл цагаа эртхэн тавиарай. Маргааш эсвэл бүтэвл өнөөдөр байсан ч болно. Дараа нь миний бүх уулзалтуудыг хойшлуулаарай.
Мат - За ойлголоо.
Ар - Уучлаарай, энэ бүхэн зүгээр.. Та суугаач.
Юля - Үнэндээ би сэтгэл зүйчийн офисыг арай өөрөөр төсөөлж байлаа.
Ар - Яагаад? Бүх зүйл ном ёсоороо, энэ бол барилга. Бүх зүйл маш хурдан хөдөлж, хөгждөг. Миний сэтгэд зүйн онцлогтой яг тохирдог.
Юля - Ойлгомжтой... Би ямар нэг юм хэлэх ёстой юу? Юу болсоныг тайлбарлах уу?
Ар - Үгүй ээ, энэ миний үүрэг. Та юу өвдөж байгааг ярьна.
Юля - Юу ч өвдөөгүй. Гэхдээ миний нйазууд дайжаад байна. Үргэлж ямар нэг юм, товчхондоо бүтэлгүйтдэг.
Ар - Эрчүүдтэй юу?
Юля - Тийм ээ.
Ар - Яагаад бүтэлгүйтээд байна, салаад байна уу? Сүүлийн залуутайгаа яагаад салсан?
Юля - Ер нь таагүй зүйл болсон. Хардалтаас болсон.
Ар - Та юу, тэр үү?
Юля - Түүний. Ер нь бол тэрний зөв байсан л даа. Би.. би согтуудаа нэг залууг үнсчихсэн юмаа.
Ар - Хөгжилтэй юм.
Юля - Юу гэнээ? Би хүсээгүй юм, тэгье гэж бодоогүй.
Ар - Өмнөх найзаасаа бас л хардалтаас болоод...
Юля - Үгүй ээ, заримдаа би явчихдаг байсан.
Ар - Өөр хэн нэгэн рүү юу?
Юля - Мэдээж. Ихэвчлэн тэгдэг эсвэл.. уучихвал хардана.
Ар - Тэгэхээр та согтчихоороо өөр хүнтэй ойртох гээд байна уу?
Юля - Хэн тэгдэггүй гэж? Би зүгээр л биеэ хянаж чадахгүй болчихдог. Тэгээд гүйцээ.
Ар - Үнэхээр гайхалтай. Энэ бүхэн маш, маш сонирхолтой байна.
Юля - Та яаж байна аа?
Ар - Энэ эмчилгээний нэг хэсэг гэж бод. Би онцгой аргатай гэж сонссон байлгүй.
Юля - Тийм ээ, гэхдээ имй газар бас ингээд хачин...
Ар - Ойлгож байна. Энэ эмчилгээний нууц жор нь виски. Би таныг уруу татахгүй ээ. Би өөрөө найз бүсгүйтэй, түүндээ хайртай.
Юля - За яахав.
Ар - За яаж байна, алкоголь уухаар би арай царайлаг болсон уу?
Юля - Үгүй ээ, бишээ та царайлаг юм. Өмнө нь ч бас дараа нь ч.
Ар - Надад огт татагдахгүй байна уу? Би цэвэр эмчилгээний зориулалттай сонирхож байна.
Юля - Сонсооч, би таныг анх удаа харж байна.
Ар - Аан ойлгомжтой. Тунгаа тохируулаагүй бололтой.
ххх
Ар - За ингээд, болгоомжтой. Чи домофоныхоо кодыг санаж байна уу?
Юля - Санаж байна, дүүргийн бүх домофоныг би мэднэ. Саарал товчнууд бүгд адилхан. Бүгд.
Ар - Дараарай.. Гэрт чинь хүн байгаа юу?
Юля - Байгаа.
Ар - Хатагтай, маш баяртай байна.
Юля - Энэ миний солиот. Тёма гэдэг юм.
Эм - Ойлгомжтой.
Ар - Хаана буулгах вэ?
Эм - Алив би өөрөө.
Ар - Үгүй ээ, үгүй орон дээр нь тавина. Хаана билээ?
Юля - Тийшээ.
Эм - Дахиад хаана ингэтлээ уучихав?
Юля - Ээж ээ, энэ бол эмчилгээ.
Эм - 7 хоног болгон ингэнэ шүү. Энийг хаанаас олоод ирэв?
Ар - Барилга дээр.
Юля - Битгий намайг... битгий зодоорой... Хайртыгаа битгий орхиорой, сонсов уу?
Ар - Орхихгүй ээ, унт.
Юля - Битгий хаяарай.
Ар - Унт, унт.
Юля - Баярлалаа.
Эм - Авч ирсэн бол сайн байна, одоо эндээс яв. Битгий гэр орон...
Ар - Ямар ширүүн ээж вэ.
Эм - Уух ханиа олж гэнэ. Одоо яв, битгий дахиж ирээрэй. Архичин минь.
Ар - Заавал явна, харин хонгор Юлягийн ээж минь харин гэр орны хувьд одоо ноцтой ярилцана.
ххх
Ар - За яасан Саша утсаа авсан уу?
Мат - Үгүй ээ, Александра аваагүй. Мөрдөгчийн хувьд энд нэг мэдээлэл байна. танд таалагдана.
Ар - Элдэв рекламгүй шууд мэдээлэл өг.
Мат - Тэр кинки-патигийн зочдын жагсаалтанд байна. Ямар юм байдгийг ойлгож байна уу? Адилхан овогтой хүн ч байх магадлалтай.
Ар - Матюш, чи энэ мэдэлэлийг хаанаас авсаныг төсөлөхөөс ч айж байна.
Мат - Судлаад, ноцтой зүйл хийгээгүй, зүгээр судалгаа.
Ар - Үдэшлэг хэзээ вэ?
Мат - Харж байна, чөтгөр ав эхэлчихсэн байна.
Ар - Сайн байна, чи засгийн мөнгөөр боолын хувцас авах хэрэгтэй болох нь. Манай танилын зургийг авахаар тийшээ яв.
Мат - Яагаад заавал боол гэж? Тэнд зөвхөн боолууд цуглаагүй. Тэгээд ч би хаашаа ч явахгүй, тэнд зураг авч болохгүй. Би ер нь явахгүй.
Ар - Тэгвэл маргааш өглөө Сашаг гэрийх нь үүдэнд сахихаар яваарай.
Мат - Тэр нь дээр, эсвэл намайг тэрний гадаа суулгаж гэж зориуд ингэсэн үү?
Ар - Бүү санаа зов эрүүл сэтгэнэ. Надад тэр үдэшлэгний хаягийг явуулчих.
Мат - За одоохон.
ххх
Эр - Залуу энд тусгай хувцастай ордог.
Ар - Уучлаарай, амрыг эрье нөхөр хошуучаа. Сайхан хумсаа янзалж.
Хош - Чи энд юу хийж байгаа юм?
Ар - Зугаацаж байна. Хил давж болохгүй бол төрөлхи хотдоо зугаацаж болохгүй гэж үү?
Хош - Чи наашаа надаас болж ирээгүй гэж үү? Надаас болж бичлэг хийгээгүй гэж үү? Зүгээр үдэшлэгт дуртай юмуу? Би ямарч тусгай хүчин дуудахгүй хэдэн залууд хэлэхэд чамайг хамгийн харанхуй нүхэнд хийлгэчихнэ шүү. Энд дандаа мэргэжилтнүүд байгаа.
Ар - Сонирхолтой сонсогдож байна. Тэгвэл би чиний бичлэгийг телеграммд тавьж шуугиан тарьна. Мөрдөгч ажил дээрээ авсан стрессээ ингэж тайлдаг гээд. Зочдын нэрс надад байгаа харин зураг явуулахад интернет хангалттай. Ийм зүйлийн талаар сонссон уу?
Хош - Чи надаас юу хүсээв, чамд юу хэрэгтэй юм?
Ар - 1-рт, дахиад дотно ярилцъя, таны халуухан залуусын нүдэн дээр эрхтэн дээрээ тос дусаах дуртай чинь биднийг найзууд болгохгүй. 2-рт, бидэнд илүү нам гүм газар хэрэгтэй.
Хош - Хаалган дээр эвдсэн шинж тэмдэг байгаагүй. Тэгэхээр Валерия гэмт хэрэгтнийг өөрөө оруулсан байх магадлалтай.
Ар - Та наадхаа ярьж байсан. Гол асуудалдаа орцгоое. Яагаад би батлан даалттай харин Николай үгүй байна?
Хош - Харин энэ асуудал зөвхөн бидний дунд үлдэх ёстой. Та асуудал үүсгэж, дайтахыг хүсээгүй биз дээ?
Ар - Хүсээгүй.
Хош - Тэр шахалт үзүүлсэн, маш хүчтэй шахалт үзүүлсэн.
Ар - Мөнгөөр үү?
Хош - Танил талаараа.
Эм - Залуус аа, та нарт тусламж хэрэгтэй юу?
Ар - Баярлалаа, бид өөрсдөө болж байна. Хаалгаа нөгөө талаас нь хаачих, гуйя.
Эм - Ёстой ядаргаатай юм, энэ үдэшлэгээс жинхэнэ эр хүн олдохгүй юм.
Хош - Түүнийг над руу удирдах газраас ирүүлсэн. Хэн гэдгийг нь хэлэхгүй, та ойлгож байгаа байх. Туслаарай гэсэн боловч тэр өдөр ирэх бүрт даварч байна.
Ар - Тэр юу хүсээд байгаа юм?
Хош - Яг таны адил хэргийн талаар бүрэн мэдээлэл хүссэн.
Ар - Яах гэж, хэлсэн үү? Хэрвээ тэрнийг сэжиглээгүй бол...
Хош - Таныг сэжиглэж байгаа. Таныг сэжиглэж байгаа. Тэр таныг хийсэн гэдэгт итгэлтэй байгаа. Тэр алибитай байсан ч тоохгүй. Би сэтгэцийн эмнэлгийн тэн хагасыг байцааж Валериягийн аллагын үеэр таны тэнд байсныг тогтоосон. Одоо бол та бусдыг ятгаж алуулсан гэж сэжиглэж байгаа.
Ар - Тэнэг юм, надад сэдэлт байхгүй.
Хош - Би ч эргэлзэж байсан. Харин Николай таныг өөрт нь ойр байгаа бүх хүнийг алахыг хүссэнд итгэлтэй байгаа.
Ар - Хийсвэр үзэл, маш аюултай бас таагүй өвчин. Одоо гол зүйл, би хэргийн нотлох баримтуудыг үзмээр байна.
Хош - Артём Александрович, та чөтгөр лүүгээ тонилох юм бишүү. Ийм юм гуйж байдаг. таны жүжиглэх авъяасыг хүндэлдэг ч ийм байна.
Ар - Окей, ойлголоо. Ажиллаад байж дээ. Танай энд бас жаахан...
Хош - Тийм ээ, тийм.
ххх
Юля - Чөтгөр ав.
Ар - Тийм шүү, ус уух уу?
Юля - Аанхаан... Бид хоёр унтсан уу?
Ар - Юу гэсэн үг вэ, хэний толгойд тийм зүйл орох билээ.
Юля - Би тоглоогүй байна.
Ар - Үгүй, би дөнгөж сая ирлээ. Тэгээд ч танай ээж чамтай унтахыг хориглосон. Ингэхэд энэ чинь асуудлын гол зангилаа.
Юля - Өнөөдөр толгой олигтой ажиллахгүй байна, уучлаарай.
Ар - Энэ чинь зүгээр. Хэзээ тийм зүйл болов?
Юля - Бид яг одоо эмчилгээ хийх юмуу? Би эхлээд нүүрээ угаая.
Ар - Үгүй ээ, үгүй яг одоо хийнэ. Та надад итгэхгүй байж болно гэвч хүнд шарталтын үед хүний эртний, далд ухамсарын айдас гарч ирдэг. Яг бидэнд хэрэгтэй зүйл.
Юля - Үгүй ээ, бие засмаар байна. Одоохон, ёоё.
Ар - Заавал бие засна, гэвч эхлээд та энэ мэдрэмжийг хаанаас авч ирсэнийг олж мэдъе. Би танай ээжтэй ярилцсан нөхцөл байдлыг төсөөлж байна. Гэвч та яаж мэдэрч байгааг мэдмээр байна.
Юля - Би ойлгохгүй байна. Би бие засахын тулд танд юу хэлэх ёстой юм?
Ар - Бүх зүйл маш энгийн, хэзээ ээж чинь чамайг биеэ үнэлэгч гэж бодож эхэлсэнийг сана.
Юля - Юу?
Ар - Би бас ийм байдалд орчихсон. Гэвч хөвгүүдтэй ихэвчлэн аав нь өрсөлддөг бол охидуудтай ээж нь өрсөлддөг. Харамсалтай нь энэ маш түгээмэл асуудал. Өсөж байгаа өсвөр насны хүүхдээс эх нь өрсөлдөгч олж харж эхэлдэг. Ихэнхи хүмүүс арай өөр сэтгэл хөдлөлөөр орлуулж сөрөг сэтгэдлээс ангижирдаг. Харин таны хувьд ээж чинь хэт шулуухан илчилсэн. Гол нь хэзээ гэдэг нь чухал. Юу болсон юм бэ?
Юля - Би, би санахгүй байна... Анн гээч, би үнэхээр му уюм хийгээгүй, нээрэн шүү.
Ар - Би таныг тэгсэн гэж хэлээгүй. Би юу болсон гэж асуусан. Бэлгийн цаашлаад гэр бүлийн амьдралаа төвхнүүлмээр байна уу? Өөрийгөө буруутгахаа боль. Та ямар нэг юм хийсэн гэж бодохоо боль. Тантай тохиолдсон зүйл өсвөр насанд болсон, та ямарч буруугүй. Сонсов уу, та ямарч буруугүй.
ххх
Юля - Би хэдэн настай байснаа санахгүй байна. Магадгүй 14 байх, би хичээлдээ явах гэж автобусаар 3 буудал явдаг байсан. Тэгээд ээж үргэлж миний юу өмссөнийг хянадаг байсан. Хэн гэдгийг нь санахгүй байна, эгч байхаа надад банзал бэлэглэсэн. Харин ээж ийм хувцастай хичээлдээ явж болохгүй гэсэн. Зөвхөн онцгой үед өмсөнө гэсэн. Харин би ээжид мэдэгдэхгүйн тулд эрт гараад явчихсан. Автобусанд нэг хүн байсан, тэднийг тачеристууд гэдэг байхаа. Би тэр үед энэ талаар юу ч мэддэггүй байсан. Тэр намайг бариад оролдож эхэлсэн. Хормой сөхөөд гараа хийгээд байсан. Би эхлээд ойлгоогүй, шоконд орчихсон. Би юу ч хэлж чадахгүй байсан. Маш аймшигтай байсан бас...
Ар - Юу гэж? Сэрэл хөдөлсөн үү?
Юля - Хамгийн муухай нь тэр, би маш их ичсэн. Тэр дараагийн буудалд буусан, би, би буудлаа алгасчихсан хичээлээсээ хоцорсон. Тэгээд гэртээ хариад ээжид бүгдийг нь ярьсан. Бүгдийг нь.
Эм - Чи яах гэж энэ банзалыг өмссөн юм? Би чамд хэлсэн ш дээ.
Юля - Ээж ээ, ээж ээ...
Эм - Тэнэг амьтан, яагаад миний үгэнд ордоггүй юм? Би чамд зөндөө анхааруулсан. Чи завхай эм болох нуу?
Юял - Ээж ээ битгий.
Эм - Чи үргэлж ийм байх уу?
Юля - Ээж ээ битгий.
Эм - Ингээд хаячихъя.
Юля - Над руу аймаар хашхирч байсан. Би амьдралдаа ээжийн тэгж хашхирч байхыг хараагүй. Тэр намайг завхай эм болно гэж байсан. Бас.. яах гэж тэр банзалыг өмссөн юм гэсэн. Би өөрийх нь үгэнд ордоггүй гэж загнасан.
Ар - Та өөрөө юу болсоныг ойлгож байгаа биз дээ? Таны ээж болсон явдалд чамайг асар ихээр буруутгасан. Одоо та өөрийн мэдэлгүй ээжийнхээ үгэнд орж өөрийгөө буруутгасаар байна.
Юля - Би, би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Та ойлгоорой, би үнэхээр мэдэхгүй. Бас тэгэхэд надад үнэхээр таалагдсан, ойлгоорой. Энэ чинь гаж зүйл ш дээ. Бурхан минь би лав галзуурсан байх. Тэгээд тань дээр ирсэн юм.
Ар - Энэ чинь хэвийн бус гэхдээ 1-рт, хэм хэмжээ гэж байдаггүй юм. Харин 2-рт, таны сэрэл хөдөлсөн нь хамгаалалтын хариу үйлдэл. Ямар хэлбэрээр илэрсэн нь хамаагүй. Эхний ээлжинд бид шалтгааныг нь арилгах хэрэгтэй. Хүүхэд насандаа эргэж очиж аав, ээжийнхээ сайшаалыг хүртэх гэсэн хүсэл.
Юля - Яах уу?
Ар - Би бодож үзье тэгээд эргээд ирнэ. Тохирох уу?
Юля - Баярлалаа.
Ар - Харин одоо та бие засч болно.
Юля - Найзын.. хувьд шүү.
Ар - Зүгээр ээ, би татгалзахгүй.
Юля - Сонсож байв уу, сайн байна ээж ээ.
Эм - Одоо яах уу? Өөрийнхөө цахим хуудсанд намайг хүүхдээ яаж хүмүүжүүлсэн гэж бичих үү? Харин надад хэн заасан гэж бодож байна? Намайг хүүхэд байхад аавын суран бүснээс өөр юу ч байгаагүй. Тэглээ гээд муудаагүй хүн шиг хүн болсон.
Ар - Наадах чинь төөрөгдөл. Тийм ээ, хүн шиг хүн болсон. Сармагчин эсвэл матар болоогүй. Танай үеийнхэнд олон давуу талууд бий. Амьд үлдсэнүүд нь стрессд их тогтвортой гэх мэт сайн талууд байгаа. Гэвч өөрийнхөө сэтгэл санааны эрүүл мэндэд анхаарахгүй байгаа нь муу... Та төрсөн охиноо өөрийнхөө эрчүүдтэй харддаг байсан байх. Эсвэл нэр эртэй. Тэгээд өөрийнхөө ганцаардлыг охинтойгоо өөрийгөө харьцуулж охиноо буруутгаж эхэлсэн. Үүнд мэдээж таны буруу байхгүй. Та юу болоод байгааг ухаарахгүй байна. Үнэхээр охиноо хүн болгож байгаа гэж боддог. Хэн ч буруугүй хамгийн муухай нөхцөл байдал.
ххх
Ден - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу.
Ден - Надад ажилладаг карт гаргаад өгөөч. Тань, Таня би нөгөө өнгөрсөн 7 хоногт чамаас Пелухинад фитнес төвд байнгын үнэмлэх гаргаад өгөөч гэсэн. Хүчингүй болгочихоорой.
Эм - Бүр мөсөн хүчингүй болгох уу? Тэгвэл наашаа ч орж ирж чадахгүй.
Ден - Би үүнийг л хүсч байна. Пе-лу-хина. Нээгээрэй, хүчингүй болгочих. Бас өөрийнхөө залуусд оруулж болохгүй гэж хэлээрэй. Тохирох уу. За боллоо. Тийм ээ... Хөөе аалз аа, нааш ир.
Ар - Сүүлийн үед хүмүүс надад ямар дургүй болчихов оо.
Ден - Чи тэр хүмүүсийн амьдралд гай болж байна.
Ар - Ямарч үнэдслэлгүй мэдэгдэл. За чамд юу тохиолдов?
Ден - Чи юу гэж бодож байна? Аавтай унтсаар залхаж байна.
Ар - Ёстой нэг, би одоо болтол уйдаагүй л байна. Гэтэл чи ганц удаа үзээд уйдчихдаг.
Ден - Нэг өөдгүй новш хэлээгүй бол би тэгж бодохгүй байсан.
Ар - Энэ тэгэх ч ёстой. Би хүмүүсд үнэнийг хэлдэг харин тэд дараа нь бодож эхэлнэ. Энэ чинь сэтгэл судлал. Ингэж болохгүй, өөрийг авч өгөөрэй.
Ден - Баярлалаа, яг цагаа олж. За уучлаарай найзаа, би үнэхээр бухимдаад байна. явцгаая, чамд сайхан кофе авч өгье.
Ар - Би ийм кофенд дуртай, тэндээс авч өг.
Ден - Одоо чамд аваад ирнэ, явцгаая... Тёма надад хэлээч, чамайг эмэгтэй хүн зодож байсан уу?
Ар - Алив би санах гээд оролдое.
Ден - Зүгээр цохих биш харин сайн зодуулах. Зодуулсаныхаа дараа гэмтэл орж өргөдөл бичиж өгөхөөр явна. Тэгж байсан уу?
Ар - Үгүй ээ, тэгж зодуулж үзээгүй.
Ден - Харин би үзсэн. Одоо би ямар нэг гажигтай болчих юм билүү, мэдэхгүй байна.
Ар - Магадгүй л юм.
Ден - Бас дээрээс нь намайг гомо гэсэн.
Ар - Ойлгомжтой, харин би чиний хайрт.
Ден - Чи яаж мэдэв? Бишээ нөгөө тэр ингэж хэлсэнийг яаж мэдэв?
Ар - Хэвийн үзэгдэл, тэр далд ухамсартаа хүчтэй хүнд татагдаад байгаам. Тэгээд хүсч байгаа.
Ден - Амаа хамхи, одоо жинхэнэ дуугүй бай. Би наадхыг чинь сонсохыг ч хүсэхгүй байна. Уучлаарай. Дээрээс нь би чамайг сексийн дур хүсэлдээ төсөөлөх нь дутаж гэнэ.
Ар - Тийм ээ, үнэн тэгвэл ч гомдмоор юм болно шүү. Гэхдээ Ден би чамайг сэтгэлээр унагая, би гомо биш.
Ден - Аярхан ярьж болохгүй юу?
Ар - Чи зүгээр төөрсөн сүнс.
Ден - Наадах чинь арай дээр байна. Би чамд сайн ханддаг ч гэлээ.. Би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Үнэхээр хэдэн удаагийн эмчилгээнд чинь суудаг ч юм билүү?
Ар - Ден найзаа, чамд одоо ганцхан зүйл тус болно.
Ден - Юу?
Ар - Чи сексийн хамтрагчаа аавыгаа гэж харахаа больж, өөрийнхөө ижил хүйстний бодлыг арилгахын тулд чи...
Ден - Яах ёстой гэж, хэлээч.
Ар - Найздаа Дотоод яаманд хүн олоход тусла.
Ден - Тёма би хэн Лераг алсаныг мэдэхийг хүсээгүй гэж бодоо юу? Одоо бүгдийг хольж хутгаад яах юм бэ? Хэрэггүй.
Ар - Энэ Лератай хамааралгүй ээ, хамаагүй ноцтой асуудал. Мөрдөгч нартай холбогдох хэрэгтэй. Одоо үйлчлүүлэгчид хэрэгтэй. Бас тэнсэнгээр суллагдсан хүмүүсийг хэн хянаж байна?
Ден - Чамд хэлээд байна надад мөрдөнд танидаг хүн байхгүй. Чи нөгөө засан хүмүүжүүлэхийн дарга руу ярьчих. Чи нууц амрагтайгаа учраа олоход тусалсан ш дээ.
Ар - Үгүй ээ, би хангалттай ашигласан. Дахиад санамсаргүй суучихвал гэж айж байна.
Ден - Хэн юу сурсанаас хамаарна. Чи хаачих нь вэ, би тэр гомогийн асуудлыг яах уу?
Ар - Аан Ден уучлаарай, би зөвшөөрөхгүй. Би найз бүсгүйтэй тэгээд ч би...
Ден - Битгий тоглоом хийгээд бай. Та нар юугаа инээлдээд байгаа юм. Би ямар тэрнийг эргүүлээд байгаа биш...
Ар - Залуу минь би өөр хүн шүү. Тийм байсан ч гэлээ чи надад таалагдахгүй байна.
Ден - Тёма, ерөөсөө инээдтэй биш байна. За миний нэр дээр биччих.
ххх
Эм - Баярлалаа.
Мат - Александра уучлаарай. Би бол Матвей, Артём Александровичийн туслах.
Эм - Сайн байна уу. Та намайг энд удаан хүлээсэн үү? Артёмын туслах аа.
Мат - Тийм ээ, 3 цаг орчим.
Эм - Муугүй шүү. Яагаад гэрт ороогүй юм?
Мат - Гэхдээ...
Эм - Аавтай танилцаж байхгүй. Тэр намайг тантай болзоонд явуулах байсан. Үерхээд, дотно харилцаад, гэрлээд. Юмыг яаж мэдэхэв хамт нэг өдөр нас барах ч байсан юм билүү.
Мат - Тийм ээ, үнэхээр сонирхолтой байна.
Эм - Ямар сонирхолтойг төсөөлөхгүй байна. Яагаад ороогүй юм бэ?
Мат - Артчм Александрович танд битгий төвөг удаарай гэсэн. Бас жаахан соёлтой байгаарай гэсэн.
Эм - Тэгж хэлсэн юмуу, соёлтой гэж үү?
Мат - Би өөрөө буруу хэлчихлээ. Артём Александрович хэлэхдээ тантай уулзах уулзалтыг аль болох хурдан жагсаалтанд оруул гэсэн. Таныг хэзээ завтай байхыг мэдээд цагаа товлоорой гэсэн.
Эм - Юун уулзалт гэдгийг тодруулаагүй юу?
Мат - Үгүй ээ, гэхдээ миний бодлоор романтик маягийн байхаа.
Эм - Та түүнд үг дамжуулаад өгч чадах уу?
Мат - Бололгүй яахав.
Эм - Намайг жаахан зөрүүдлэсэн, харин та намайг удаан тамласны эцэст тэр надад эр хүний хувьд сонирхолгүй болсоныг хэлсэн гээрэй. Шулуухан хэлсэн гээрэй, чадах уу?
Мат - Тэр таныг яг ингэж хэлнэ гэсэн. Тэгээд хариуд нь танд итгэхгүй байна гээрэй гэсэн. Танд таалагдаагүй, дахиж секс хүсэхгүй байгаа бол зүгээр өдөр эсвэл оройн хоолонд уримаар байна. Танд тохиромжтой цагт гэсэн. Боулинг байсан ч болно. Алиг нь сонгох вэ?
Эм - Окей, тэгвэл түүнд намайг маш их баярласан, алга ташиж дэвхцэж цовхроод надад зориулалтын гутал байгаа гэсэн гээд. Гэвч өөр болзоотойгоо санасан гээрэй. Кёрлинг тоглохоор явсан.
Мат - Александра, танаас гуйя, би танаас чинь сэтгэлээсээ гуйж байна. Түүний зүгээс бүдүүлэг зан гаргасныг ойлгож байна, би өөрөө ч бүсгүйчүүдийг ингэж болохгүй гэж боддог. Минийхээр хоёр хүн харилцан тохиролцох ёстой гэж боддог. Түүнтэй ярилцаад үз л дээ. Би одоо залгая, та түүнд болзоо, кёрлинг гэх мэтийг өөрөө хэлчих. Тэгэхгүй бол би дахиад энд бүтэн жил өнижх болно. Би бол өөрийн мэдэлгүй хүн шүү дээ.
Эм - Үүний бас тэр хэлээрэй гэсэн үү?
Мат - Тийм ээ.
Эм - Гоё хэллээ. За яахав залгаарай...
Мат - За.
Эм - Эрх мэдэлгүй хүн минь.
ххх
Ар - Хотод тэнсэнтэй байгаа ямар нэг хүний утас хэрэгтэй. Оролдсон эсвэл бэлгийн шинж чанартай үйлдэл хийсэн ялтай. Сонголт хийж болохоор хэд хэдэн хүн байвал сайн байна. Тийм ээ, өөрөө мэд, ватсап байсан ч болно. Маш их баярлалаа, би танд өртэй боллоо. Уулаарай давхар дуудлага, маш их баярлалаа. саша сайн уу.
Эм - Өөртөө маш итгэлтэй байна уу?
Ар - Өөрийнхөө мундаг туслахад маш итгэлтэй байна. Тэр бас сэтгэл зүйч гэдгийг мэдэх үү? Маш авъяаслаг залуу. Тийм өвчтэй нь харамсалтай.
Эм - Ямар өвчтэй гэж?
Ар - Та хоёр хорт хавдарт хүрээгүй байна уу? Хамгийн сүүлийн хэлэх зүйл хорт хавдарын сүүлийн шат.
Эм - Арай хүрээгүй байна, би өмнө нь бууж өгсөн.
Ар - Тэгвэл бүр ч сайн.
Эм - Чиний хувьд тийм бишээ. Би дэмий юм ярих дургүй, шулуухан ярилцъя. Чи надад тийм ч таалагдаггүй. Гэхдээ нэг нөхцөл байна, чи чиний ачаар амьд үлдсэн. Тийм учраас одоо болтол чамтай ярьж байна. Гэвч би чиний хувьд би хэтэрхий хүнд хүн.
Ар - Би илүү дэлгэрэнгүй мэдэж болох уу?
Эм - Чи бүсгүйн араас биш чиний араас бүсгүй гүйх үед шинэлэг зүйл сонирхолтой байгаа байх. Чи өөрөө ч биш туслах чинь байсан ч сонирхолтой байгаа байх. Би үүнийг ойлгож, хүлээж авч байна. Би зөвхөн хаалттай авдар учраас чамд сонирхолтой байгаа. Чи өөрийнхөө ойлгодоггүй зүйлийг илүү сонирхдог. Яг Павловын нохой шиг.
Ар - Сая үнэхээр гомдолтой байлаа шүү.
Эм - Павловын хамгийн хөөрхөн нохой шиг. Хамгийн царайлаг, эршүүд царайтай.
Ар - Сэтгэл амарлаа.
Эм - Чамд зөвхөн секс биш арай илүү зүйл хэрэгтэйг ойлгож байна. Би үүнээс айж байна.
Ар - Хэрвээ надад ганцхан тэр хэрэгтэй бол яах уу? Секс. Шалгахгүй бол мэдэх боломжгүй. Уулзаж ярилцъя, чиний хүссэн цагт.
Эм - Окей. Харин би чамд сэтгэл зүйчийн хувьд сануулъя. Чи миний дэргэд удах тусам илүү хүнд байх болно. Дараагийн 7 хоногт болъе, би одоо завгүй байна. Цаг алга.
Ар - За, би хүлээж байя.
Мат - Бас уучлаарай, хэцүү гэдэг талаар ярихдаа та юу хэлэх гэсэн бэ?
Эм - Баяртай.
Мат - Баяртай.
ххх
Ар - Сууна уу.
Юля - Би энэ удаад уухгүй шүү.
Ар - Тохирлоо, онош тавигдсан учраас уух шаардлаггүй. Эмчилгээндээ орцгоое.
Юля - Бид хаашаа явах вэ?
Ар - Сюрприз.
Юля - Үнэндээ би жаахан айж байна.
Ар - Ойлгож байна, сууна уу.
Юля - Бид энд юу хийх вэ? Эвгүй газар байна.
Ар - Энэ юу ч биш.
Юля - Таныг явсаны дараа өнөөдөр ээж огт өөр болсон. Надад юу ч хэлээгүй, өмнө нь хаашаа, хэнтэй явж байна гээд байсан.
Ар - Бид энд удахгүй ээ. Удахгүй бүх зүйл байр байрандаа орно. Гэхдээ тэр болтол та эмчилгээгээ хийлгээд дуусчихна. Огт өөр өнцгөөс хардаг болно.
Юля - Юун эмчилгээ гэнээ?
Ар - Би бодож үзсэн, чи ээжтэйгээ Башкираас 16 жилийн өмнө ирсэн, тийм үү? Тэр үед тэндээс наашаа яг ийм автобуснууд явдаг байсан. Бүр үлдсэн ч байж магадгүй. Би онож хэлсэн үү?
Юля - Тийм байхаа.
Ар - Энэ адилхан байна уу?
Юля - Тийм байна. яасан?
Ар - Сайн байна, сууна уу.
Юля - Бид энд юу хийх юм, намайг яаж оролдсоныг давтах уу? Би хохирогч болно харин та тэр оролддог эр болох уу? Тийм үү?
Ар - Үгүй ээ, би энэ дүрд хэтэрхий ахадна. Танд таалагдана гэж айж байна. Юля, би чамайг нэг хүнтэй танилцуулмаар байна. Анатолий.. Юлия энэ бол Анатолий, Анатолий энэ бол Юлия. Анатолий та баримт бичгүүдийг авч ирсэн үү?
Юля - Энэ бүхэн ямар хэрэгтэй юм?
Ар - Тэгэхээр манай Анатолий бол давтан хэрэгтэн. Тэнсэн харгалзах ялтай суллагдсан учир нь сексийн чанартай үйлдэл хийсэн гэдгийг орхиод зөвхөн дээрмийн хэрэгт ялласан. Гэхдээ Толя маань сексд маш дуртай. Гол нь өсвөр насныханыг маш их сонирхлог.
Юля - Тэгээд юу гэж?
Ар - Энийг хар даа, бүх ялууд нь шалгаж болно.
Юля - Тэгэхэд намайг оролдсон хүн гэж үү?
Ар - Үгүй ээ, тэгж бодохгүй байна. Тэр хамаагүй. Анатолийг бид нийгмийн дайсан гэж эсэргүйцэх болно. Хувь биш харин гаж дотнуудыг эсэргүйцнэ.
Ана - Гэхдээ нөгөө юу, тохирсон ёсоор урьчилгаа өг.. 40 байх ёстой ш дээ.
Ар - Урьдчилгаа, үлдсэнийг нь дараа нь.
Ана - Сайхан мэдээрэй.
Ар - Анатолий, та бидэнд яг юу хийснээ яриад өгөөч.
Юля - Би үүнийг сонсмооргүй байна.
Ана - Янз бүрийн юм болдог. Заримдаа оролдоно...
Ар - Дэлгэрэнгүй ярьна уу.
Юля - Гуйж байна...
Ана - Дэлгэрэнгүй юу байхав оролдоод л, оролдоод л...
Ар - За яахав, Анатолий та одоо байрлалаа эзлээд зогсоно уу, Юля цонх руу хараарай.
Ана - Гэхдээ эхлэхээс өмнө өндөр өсгийтөө тайлаг. Өндөр өсгийттэй бүтэхгүй.
Юля - Би.. би хүсэхгүй байна. Над руу битгий ойртоорой.
Ар - Яагаад? Анатолий таныг хүүхэд байхад оролдсон хүнээс аймаар гэж үү?
Юля - Би, би мэдэхгүй байна. Зүгээр түүнийг битгий над руу ойртуулаач, гуйж байна.
Ар - Ой санамж биднийг ямар байдалд оруулдагийг харав уу? Сонирхолтой нь юу гээч. Үнэндээ тэгэхэд та таашаал авсан мэт санагдаж байгаам. Та маш их айсан. Яг одоогийнх шиг. Харин дараа нь тархи чинь эзнээ хамгаалж бүгдийг өөрчилсөн. Тэгэхэд та таашаал аваагүй, та шоконд орсон. Би одоо үүнийг нотлоод өгье. Анатолий...
Юля - Гуйж байна... гуйя, битгий. Гуйя, гуйя, битгий. Би...
Ар - Хүсч байгаа зүйлээ хий, хийгээч. Чи тэр банзалыг найздаа зориулж өмссөн. Чамд бас гоё хувцас байдгийг харуулахыг хүссэн. Энэ новшид зориулж биш. Тэрэнд зориулаагүй Юля.
Юля - Үзэн ядаж байна, наад гараа тат. Сонсов уу. Намайг зүгээр орхи. Намайг орхи. Үзэн ядаж байна, зайл. Намайг орхи.
Ар - Одоо болсон.
Юля - Зайл.
Ар - Одоо тайвшир.
Юля - Намайг орхи.
Ар - Тайвшир.
Юля - Намайг тавь.
Ар - Тайвшир. Чамд таалагдаж тэрнийг хөөгөөгүй учраас өөрийгөө үзэн яддаг болсон. Гэвч тийм биш. Би чамд хэлсэн, энэ бодол хожим чиний ухаан санаанд орж ирсэн.. Чи ичиж байгаа гэвч тэгэхэд чи тэрнийг хөөж чадаагүй. Үнэндээ чи жаахан хүүхэд байсан. Харин сая чи чадлаа. Чи өөрийнхөө өшөөг авлаа. Ойлгов уу? Одоо өөрийгөө буруутгах хэрэггүй. Одоо чи өөрийгөө хамгаалах хэрэггүй учраас бие үнэлэгчийн дүрд тоглох шаардлаггүй. Чи сэтгэлийн шарх авахаа больсон. Ээж чинь, хэн ч гомдоохгүй. Чи ямарч буруугүй Юля.
Ана - Хөөе хосууд аа, мөнгө төлчихөөд тэврэлдээч ээ.
Ар - Анатолий, Анатолий минь дээ, өндөр өсгийтийн төлөө 5 нэмлээ.
Ана - Ёстой нэг...
Юля - Уучлаарай.
Ана - Амжилт.
ххх
Ар - Моть. Моть онгойлгоочээ.
Мат - Босс оо, та өөрөө очсон нь дээр байхаа.
Төгсөв.
Back to episodes Go home