Метраж : 51 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Эр - Хүндэт зочид оо, манай ойн баяр үргэлжилж байна. Бид дахин Сергей Ивановичид алга ташин баяр хүргэцгээе.
Эр2 - Баярлалаа, баярлалаа.
Эр - Харин одоо хамгийн таатай хэсэг рүүгээ орцгоое. Энэ бол хундганы үг ба баяр хүргэх. Ойр дотны хүмүүс аль хэдийн баяр хүргэсэн, одоо хамтрагчдад боломж олгое. Найзуудаа юм асууя, та нарын бодлоор энэ танхимд хамгийн нөлөө бүхий босс хэн бэ? Та юм болов уу? Мэдээж хэрэг Сергей Ивановичийн дараа.
Сер - Тэр Кирюхинд үг хэлэх боломж өгөөч.
Эр - Тэр хаана байна?
Сер - Тэнд байна.
Эр - Кирюхин оройн мэнд, одоохондоо таны овгийг мэдэхгүй боловч бүх зүйл өмнө маань хүлээж байна. Харин одоохондоо Сергей Ивановичид зориулсан хамгийн сайхан сэтгэлийн дотно үгсээ хэлцгээе. Алга ташин дэмжицгээе.
Сер - За Кирюхин, ямар нэг юм хэлээч.
Эр - Зоригтой, зоригтой.
Эм - Ром.
Эр - Найзуудаа дахин алга ташин түүнийг дэмжицгээе. Хөгжимчидөө, ая тоглоорой.
Сер - Кирюхин, ямар нэг юм хэлээч, ямар нэг юм хэлээч.
Эр - Та баяр хүргэх юмуу, хүргэх юмуу?
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Бичиг 3-р анги.
Даш - Сайн уу.
Ден - Сайн уу.
Даш - Ирэх хэрэггүй байсан уу? Тантай зөвлөх ёстой байжээ?
Ден - Үгүй ээ, бүх зүйл хэвийн. Март.
Эм - Бид өнөөдөр энд Валериятай салах ёс хийхээр цуглараад байна. бидэнд том гарз учирлаа, энэ гарз өнөөдөр олон сайхан сэтгэлт хүмүүсийг нааш нь авч иржээ. Бид өнөөдөр энэ мундаг эмэгтэйг эцсийн замд нь үдэж байна. Арвин түүхтэй...
Лер - Артём. Чи намайг сонсож байгааг би мэднэ.
Мат - Босс оо, би ирчихлээ.
Эм - Түүнд хандан би эмгэнэл илэрхийлж байна.
Ар - Дэргэд зогсож бай, хэн нэгнийг танивал дараа хэн болохыг нь хэлж өгөөрэй.
Мат - Би одоохондоо зөвхөн Лерагийн ээжийг танина. Түүний сэтгэлийн шархыг хуваалцах хэрэгтэй байхаа. Мэдээж хэрэг та.
Ар - Хуваалцана гэнээ, одоо бид хамтрагчид болчихсон уу?
Мат - Би одоо 2-р дамжаанд сурч байгаа.
Ар - Матюш, чи өөрийнхөө ээжтэй бас Катятай учраа ололцож чадахгүй байж бас юун 2-р дамжааны сэтгэл зүйч байх билээ.
Мат - Та аавтайгаа бас сайн учраа олоогүй биз дээ. Уучлаарай.
Эм - Энэ сэтгэлийн шарх эдгэрэхгүй удах болно.
Эм2 - Коля, чи яах гэж ирсэн юм бэ?
Ник - Би ойлгосонгүй.. та нар тэрний хэн болохыг мэдэхгүй гэж үү? Мэдээгүй юмуу? Тэр эхлээд ахыг маань алсан.
Ден - Одоохон очоод тэрнийг тайвшруулчихъя.
Ар - Ден хэрэггүй ээ, боль, боль гэж байна Ден.
Ник - Дараа нь...
Ден - Найз аа сонс...
Ник - Ээжийг...
Ден - За болно, энд болохгүй, гуйж байна.
Ник - Тэрнийг аваад яв.
Ар - За за, би явлаа. Би явлаа, гүйцээ.
Ден - За тайвшир, бүх зүйл хэвийн. Бүх зүйл хэвийн.
Ар - Төвөг удсанд уучлаарай, гүн эмгэнэл илэрхийлье.
Ник - Эмгэнэл гэнээ новш чинь. Би чамайг эмгэнэлтэй болгоод өгье.
Ден - Тайвшир, бүх зүйл хэвийн, бид явлаа.
Мат - Уучлаарай, ийм зүйл болж байгаа нь харамсалтай. Ийм зүйл элбэг тохиолддог юм.
Ник - Зайл эндээс.
Мат - Баяртай.
Ник - Эмгэнэл гэнэ шүү. Намайг уучлаарай.
ххх
Ден - Тёма хүлээгээрэй. Тёма...
Ар - Ингэх хэрэггүй гэж чамд хэлсэн байхаа.
Ден - Тэр ирнэ гэж би яаж мэдэх юм? Тэр бүтэн жил Лератай харилцаагүй байсан.
Ар - Сонс, чам дээр бас мөрдөгчид ирсэн, тэдэнтэй уулзах ямар нэг гарц байна уу?
Ден - Надад тэнд танидаг хүн байхгүй ээ. Чамд мөрдөгчийх нь утсыг өгч чадна. Тэглээ гээд нэмэр байна уу? Тэр надад юу ч хэлээгүй.
Ар - Матюша бичээд ав.
Ден - Тёма...
Мат - Бичиж авъя. Окей.
Ар - Танайд эмгүй эмчилж болох өвчтөнүүд очдог биз дээ? Хэн нэгэнтэй заавал ажиллах хэрэгтэй байна.
Эр2 - Үнэндээ нэг нөхөр байгаа, таны ВИП өрөөнд хэвтэж байгаа.
Ар - Мөнгө төлж чадах уу?
Эр2 - Чадахаар барах уу.
Ар - Ууртай юу?
Эр2 - Үгүй ээ.
Ар - Тохирч байна. Миний туслах очиж авна, танд маш их баярлалаа.
ххх
Эр2 - Та орно уу. Роман Владимирович сайн байна уу.Роман Владимирович, би өөрөө шийдээд танд эмчилгээний өөр хувилбар санал болгохыг хүсч байна. Хурц үе шатаас хурдан гаргадаг нэг мэргэжилтэн байдаг юм.
Мат - Үгүй ээ, би биш, би түүний падаван. Товчхондоо тэр офисд хүлээж байгаа.
Ром - Юу, ю...
Мат - Бид юу санал болгох вэ, би ойлголоо. Тэгэхээр Артём Алекандрович төрөл бүрийн асуудлуудтай ажилладаг.Бид зөвхөн үр дүн гарсаны дараа төлбөр авдаг гэж хэлж болно. Үүгээрээ өрсөлдөгч нараасаа илүү давуу талтай.
Эр2 - Арга барил нь өвөрмөц гэдгийг шууд хэлэх хэрэгтэй байх. Гэвч би таныг зөвшөөрөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
ххх
Эр - Хаачих нь вэ?
Эр2 - Эд Артём Александрович дээр ирсэн.
Мат - 2 дуулга өгнө үү... Орно уу. Артём Александрович хэрэглээ багатай хүн. Өрөөнд өвчтөнийг сатааруулах зүйл маш бага байх ёстой гэж үздэг. Гайхах хэрэггүй, орно уу. Тэр удахгүй ирнэ харин би анхан шатны асуулга хийж байя. Бас цэвэрлэгээ хийе.
Ар - Сайн байна уу, Стрелецкий А-А Стрелецкий А-А-тай уулзана.
Эм - Өдрийн мэнд, одоохон хараадхая.
Ар - Баярлалаа.
Эм - Эрүү-нүүр аманд байгаа бололтой. Гэхдээ уучлаарай тийшээ орох боломжгүй.
Ар - Яагаад?
Эм - Манай бүх цагууд өвчтөний зөвшөөрлөөр олгогддог. Харин тэр хэнийг ч бүү оруулаарай гэсэн.
Ар - Хэнийг ч гэсэн үү эсвэл зөвхөн намайг уу?
Эм - Гуйя, битгий хамгаалагч дуудахад хүргээрэй.
Ар - Наталья, би танд тайлбарлая. Миний аавыг аймшигтай зодсон. Магадгүй хамрыг нь хугалж, тархины гэмтэл учруулсан байх. Түүний насан дээр зөвхөн энэ гэмтлүүд үхэлд хүргэж болзошгүй. Өчигдөр гэхэд л би аавыгаа үүрд алдаж болох юм шиг мэдрэмжтэй өнгөрүүлсэн. Эхлээд хагалгааны үеэр дараа нь түүнийг сэхээнээс шилжүүлэхэд. Та настай хүмүүс яадгийг мэднэ дээ. Хагалгаа амжилттай явагдсан ч гэсэн бие махбодиор холестерины бөглөөсүүд хэсүүлчилж тромбоцитуудад очиж наалдана. Энэ бүхэн судасны хананд наалдана, аав эвгүй хөдөлмөгц тэр бөглөрөл нь судсаар цаашаа зүрх рүү явна. Тэр миний цорын ганц аав, ойлгож байна уу? Өөр байхгүй.
Эм - Би... тэгэлгүй яахав. 2 давхар, 24-р палат. Ороод хэн рүү ч битгий амьсгалаарай.
Ар - Би сүүлийн нэг хоног амьсгалж ч чадахгүй байна.
ххх
Ар - Хэрэггүй. Та ярилцахыг хүссэн би хүрээд ирлээ. Одоо ярилцъя.
Але - Надад чамтай ярилцаад байх юм алга.
Ар - Итгэлтэй байна уу? Өөр боломж гарахгүй шүү.
Эм - Юу болоо вэ?
Але - Зүгээр ээ, санамсаргүй дарчихлаа, уучлаарай. Тэгэхээр уучилсан байх нээ?
Ар - Үгүй ээ, уучлахгүй.
Але - Тэгвэл чи яах гэж ирсэн юм? Жижүүр эмчээс биеийн байдал асууж болох байсан.
Ар - Зүгээр л та надад хэрэгтэй байна.
Але - Тийм байжээ. Сонин л юм.
Ар - Яг ч та бишээ. Дурын гутралтай сэтгэл зүйч тохирно. Нэгэнт та асуусан юм чинь, надтай хэдэн уулзалт хийгээч.
Але - Чи тоглоод байна уу? Би чамтай зүгэр яри лцахыг хүссэн, чи намайг зодсон. Одоо надаар эмчлүүлэх гэж үү?
Ар - Яагаад үгүй гэж? Мэргэжлийн хүний тусламжийг авах хэрэгтэй. Хурдан эдгээрэй. Таны нарийн бичигтэй холбогдое, надад цаг өгнө биз.
Але - Артём, Катя, Даша хоёр миний тухай ямар нэг юм мэдсэн үү?
Ар - Та юу гэж бодож байна? тэр дараа нь бүх насаараа сэтгэл зүйчээс салахгүй. Хэн ч мэдэхгүй.
Але - Баярлалаа.
Ар - Баярлах хэрэггүй, та юу зөвшөөрсөнөө сайн мэдээгүй байна.
Але - Тэр ч үнэн шүү.
Эм - Дуудсан уу?
Але - Тэгэхээр ийм байна, анхааралтай сонсоорой. Миний хүү Артём анамнез ба өвчтөний түүхийг сонирхох байх. Шаардаж ч магадгүй. Хэн нэгнийг хахуульдаж ч магадгүй. Сүрдүүлж ч болзошгүй. Тэгэхээр би түүнд ямар нэг баримт бичгүүд үзүүлэхийг хатуу хориглож байна, зөрчвөл шүүхэд өгнө. Та ойлгосон уу?
Эм - Ойлголоо.
Але - Миний хүсэлтийг онцгой хүлээж аваарай.
Эм - Тэгье.
Але - Алимнуудыг аваад яв.
ххх
Мат - Сайн байна уу босс оо, би энд цэвэрлгээ хийж байна.
Ар - Наадах чинь юу юм, биднийг шахчихсан юму?
Мат - Үгүй ээ үйлчлүүлэгч, та өөрөө аваарай гэсэн ш дээ.
Ар - Ойлгомжтой. Хоцорсонд уучлаарай. Пөөх ёстой нэг.
Мат - Би дөнгөж эхлээд байна.
Ар - Таныг хэн гэдэг вэ?
Ром - Ка...
Мат - Роман.
Ар - Роман бие дааж асуултанд хариулахаар хэмжээний хүн мөн үү?
Ром - Г... г...
Мат - За тэр.
Ар - Ойлгомжтой. Үргэлжлүүлэх хэрэггүй. Хэзээнээс эхэлсэн бэ?
Мат - Би бүгдийг тодруулсан, би ватсапаар харилцаж байгаа. Ярьж өгч болох уу?
Ар - Мэдээж хамтрагч аа. Намайг байхгүй хойгуур яаж өөрөө эмчилчихээгүй юм гайхаж байна.
Мат - Наадхыг чинь мэргэжлийн бус бас диентологийн зарчимд нийцэхгүй зүйл гээд сонсоогүй юм шиг өнгөрүүлье.
Ар - Ёстой нэг. За яахав.
Мат - Сарын өмнөөс эхэлсэн. Физиологийн шалтгаан биш гэдгийг тогтоосон, анамнезд бас сонирхолтой зүйл байхгүй. Айж цочоогүй, илт гэмтэл байхгүй.
Ар - Хамтрагч аа та маш тус болж байна.
Мат - Зүгээр таны цагийг хэмнэж байна. Хоолой үйлдвэрлэдэг томоохон компанид үйлчилдэг өөрийн гэсэн компанитай. Хийдэг ажил нь нөгөө... ложистик, баярлалаа, би ойлгосон. Эхнэр, хоёр хүүхэдтэй.
Ар - Үнэхээр айгаагүй гэж үү, чи шалгасан уу?
Мат - Өвчтөн хэлсэн.
Ар - Мотя,үйлчлүүлэгчид итгэж болохгүй. Гэртээ ямар байгаа гэнэ, бүх зүйл хэвийн үү? Гэр бүлийн харилцаа бас секс?
Мат - Энэ талаар би асуугаагүй.
Ар - Тийм учраас чи жинхэнэ гагнуурчин биш.
Мат - Би зүгээр амжаагүй байх. Би ойлгохгүй байна, та яагаад намагй гуутах гэж боломж бүрийг ашигладаг юм? Та үүнээас түр зуурын таашал авдаг уу? Эсвэл миний хүчээр бусдад хүндлүүлж байгаадаа уурладаг юмуу?
Ар - Хоёрдахь нь байхаа. Чиний хүчээр бусдад хүндлүүлдэг гэдэг нь оновчтой. Хоёулаа үүнийг дараа нь жич уулзаж ярилцъя.
Мат - Бас сонирхолтой зүйл байгаа, үйлчлүүлэгч бидэнд хандсан учир нь бид асуудлыг нь нэг хоногийн дотор шийднэ гэсэнд байгаа. Амжих юм бол сайн шагнана гэж амласан. Нөгөөдөр эхнэртэйгээ гэрлэсний нэг жилийн ой болно. Зочид урьчихсан, түүний хувьд маш чухал.
Ар - Бидэнд хандсан гэнээ?
Мат - Танд.
Ар - Баярлалаа Матвей. Гайхалтай урьдчилсан оношлогоо байлаа. Миний аргууд өвөрмөц гэж танд сануулсан уу? Уламжлалт аргуудаас залхсан уу, ойлгож байна.
Мат - Роман Владимирович бүгдийг зөвшөөрсөн. Түүнд ерөнхий эмч бидний аргын талаар товч тайлбарлаж өгсөн.
Ар - Бүгдийг нь ярьж уу?
Мат - Тийм ээ.
Ар - Энэ чинь сайн хэрэг, тэгвэл гомдол гаргахгүй гэсэн гарын үсэг зурчих. Энэ байдаг нэг зүйл, дараа нь гарч зугаална.
ххх
Ар - Инстад миний дагагч болоорой. Эмчилгээний дараа надад эерэг сэтгэгдлүүд хэрэгтэй. энэ их чухал шүү, яг одоо. Ингэж тохирье, ватсапад олон юм бичихгүйн тулд би танаас асууя, харин та толгой дохь эсвэл сэгсэрнэ, тохирох уу? Гэр бүл яасан бэ, байгаа юу? Бат бөх-найдвартай юу эсвэл хэврэг – аргацаасан уу? Эхнийх нь үү? Итгэлтэй байна уу? Эхнэртээ хайртай юу? Итгэлтэй биш байна уу? Та өөрөө яагаад ээрүү болсоншалтгаанаа мэдэж байна уу? Ядаж таамаг байхгүй гэж үү? Олйгомжтой. Эхнэрээ нууц амрагтай барьж байгаагүй юу? Нууц амрагтай юу? Тэгвэл таны дэргэд хуурч байгаагүй байх нь. Хүүхдүүд чинь мансуурагчид биш. Эцэг, эх чинь таныг буруутгаж амиа хорлоогүй. Ойлголоо. Ээрэх чинь улам хүндэрч байна уу? Анхнаасаа л ийм байсан гэсэн үг үү? Ойлгомжтой. Та энэ бүхэн эхэлсэн мөчийг санаж байна уу? Тийм үү? Хэзээ вэ? За, за, за, за... Сонирхолтой байна... Арга хэмжээн дээр, ойлголоо.
Эр - Арматур хаана байна?
Ар - Өдрийн мэнд. Түр хугацаагаар хэдэн бүс авчих уу?
Эр2 - Артём Александрович, таныг харах болгонд яагаад миний даралт огцом ихсээд байна? Та надад хэлээч.
Ар - Мэдэх юм алга. Сэтгэл зүйн эмчилгээ. Яах гэж үү? Би удахгүй тайлбарлая.
Эр2 - Та хоёр сайн дураараа юу?
Ар - Толгой дохь, баталгаа надад байгаа.
Эр2 - Хүн алахгүй гэж амлавал ав л даа.
Ар - Би хичээнээ.
Эр2 - Ингэхэд та аюулгүй ажиллагааны баталгаа өгөөгүй. Танаас болж би шоронд орно.
Ар - Үгүй ээ, суулгахгүй.
Эр2 - Амжилт.
Ар - Та ууланд авирдаггүй биз дээ? Сайн байна, хүрэмээ тайлчих. Таныг зүгээр дасал болоогүй, бага зэрэг таагүй орчин байлгаад үзье. Энэ эмчилгээ биш харин асуудлын шалтгааныг олох арга. Таны биейин байдал стресстэй хэр холбоотойг мэдмээр байна. Гэвч гол нь энэ бүхэн зөвхөн таны төлөө хийгдэж байгааг санаарай, тохирох уу?.. За ингээд... Асуухаа мартчихаж, зүрхний асуудал байхгүй биз дээ? байхгүй гэж тооцъе. Утсаа өгчих. Итгэсэнд дахин талархал илэрхийлмээр байна. Хүн болгон ганц үг дуугарахгүй миний хэлсэнийг хийхгүй... Сайн байна... Алив өөр ямар нэг юм хэлээч.. Ингэж таарахгүй ээ. Стрессд ороод яаж ийгээд ярих байх гэж найдсан юмсан. Ямарч үр дүн харагдахгүй байна. Сүрдүүлж байна уу, дэмий шүү, би үнэхээр танд туслахыг хичээж байна. Би өөрөө ч өндөрөөс айдаг, лон таагүй дурсамжууд байдаг. Гэвч би тэмцсээр байгаа. Юу болж байна гэхээр та амжилттай бизнес явуулдаг. Бас гэр бүлд чинь ямарч асуудал байхгүй гэсэн. Байж болох юм, би одоо таны талд байна. Та.. хамтдаа бодож үзэцгээе, та нөгөөдөр гэхэд ээрэхээ болих ёстой, гэрлэсний чинь ой болно. Би андуураагүй биз? Үүний зэрэгцээ өнгөрсөн амьдралынхаа хэсэг зургийг та сүлжээнээс устгасан байна. Анхны эхнэр чинь байсан гэж таамаглаж байна. Цаашаа явцгаая, одоо та хаа сайгүй шинэ эхнэртэйгээ зураг авахуулах болсон. Би мундаг мэргэжилтэн биш л дээ, гэхдээ илэн далангүй ярилцъя. Түүнтэй харьцуулахад та тааруухан харагдаж байна. өөрчлөлтүүд ил харагдаж байна. За тэр ч яахав, гол нь сүүлийн сард гэхэд түүний цахим хуудсанд олон шинэ зургууд тавигдсан харин та байхгүй. Тэр таныг постлоогүй бас лайк дараагүй. Фрейдын хэлсэнээр энэ харилцааны ноцтой хямрал. Би дүгнэлт хийе, нэг бол та илт байгаа зүйлийг хардаггүй тэнэг, нэг бол надад худлаа ярьж байна. Та хоёр хоногийн дараа эхнэртэйгээ ямар марганаа шийдэх гээд байна? Та яарах хэрэггүй би цагаар хөлс авдаггүй. Надад тайвнаар бүгдийг нь ярьж өг.. Буулганаа, эхлээд бүгдийг ярь. Та шүтлэгтэй хүн учраас түүнтэй гэрлэсэн одоо харамсаж байгаа ч юмуу. Тэгээд юу ч хэлэхгүй гэж андгайлсан уу?.. Атеист гэж үү? Агностик?.. За тэр ч яахав, таныг санатал хүлээе... Би хаашаа ч яараагүй. За.
Эр2 - Артём Александрович, та хоёр зүгээр үү, тусламж хэрэгтэй юу?
Ар - Тийм ээ, бүх зүйл хэвийн. Бидэнд тусламж хэрэггүй биз дээ?Үгүй ээ, үйлчлүүлэгч тусламж хэрэггүй гэнэ. Тэр тайван, аз жаргалтай байна.. Баярласандаа хашхирч байна.
Эр2 - Ойлгомжтой. Юугаа зогсчихов оо, ажлаа хийцгээ, ажлаа хий.
Ар - За ярихыг хүсэхгүй байна уу? За яхав, эхнэрээс чинь асуухаас.
ххх
Эм - Хэн бэ?
Мат - Оройн мэнд, намайг Матвей гэдэг, таны нөхрийн асуудлаар ирээд байна.
Эм - Нөхөр яасан гэж?
Мат - Юу гэхээр, та хаалгаа онгойлгож болох уу, нүүр нүүрээ харж ярилцмаар байна.
Эм - Би таныг анх удаа харж байна.
Мат - Би ер нь бол мангас бишээ.. Сайн байна уу.
Эм - Та эмнэлгээс ирсэн үү? Яагаад утсаар яриагүй юм?
Мат - Ийм зүйлийг нүүр нүүрээ харж ярилцах хэрэгтэй. Асуудал юу гэхээр тэр одоо хүнд байдалтай байгаа.
Эм - Тийм ээ, би мэднэ.
Мат - Бас тантай хамт хамтын уулзалт хиймээр байна. Хамтын гэдэг нь та бас таны нөхөр. Уулзалт хийх юм.
Эм - Яах гэж, би хэвийн байгаа.
Мат - Юу гэхээр тэр нууц амрагийн асуудал...
Эм - Юун нууц амраг, шал утгагүй юм.
Мат - Бүх асуудлуудыг тантай хамтарч шийдвэрлэх нь маш чухал. Тэгвэл нөхрийн тань аль болох хурдан хэвийн байдалд...
Эм - Тэр та нар дээр очихдоо ярьж ч чадахгүй байсан. Одоо бүр галзуурчихсан уу? Түүнд ямра тариа хийгээд байгаа юм? Би та нарыг шүүхэд өгнө.
Мат - Харамсалтай нь би зөвхөн туслах, намайг зөвхөн асуу гэж явуулсан.
Эм - Юу асуух гэж?
Мат - Таны хэнтэй унтсаныг. Эсвэл тэр унтсан байх, энэ маш чухал хүчин зүйл.
Эм - Тэр хаана байна, би очиж авъя.
Мат - Тэр сайн байгаа, одоо гадуур эмчилгээтэй асуудлуудаа шийдэж байгаа. Маргааш би аваад ирнэ. Амлаж байна, тэр өөрөө хурдан аргаар гэж хүссэн.
Эм - Танай тэр аргуудын чөтгөр аваасай. Надад боссынхоо утсыг хурдан өг.
Мат - Уучлаарай, надад тийм эрх байхгүй. Харамсалтай нь би өгч чадахгүй.
Эм - Хурдал.
Мат - За ойлголоо. Одоохон, баяртай.
Эм - Зогс.
ххх
Ар - Матюш, чи спортоор хичээллэх хэрэгтэй болж. Амьсгаа чинь дээрдээд.
Мат - Бид хоёрыг хүн тамласан гээд шоронд хийхээр сайн дасгал хийе.
Ар - Хийхгүй ээ, тэр тэртэй тэргүй хэнд ч юу ч хэлэхгүй. Хэрвээ хэлэх юм бол сауудал шийдэгдэнэ, тийм үү.
Мат - Чөтгөр ав.
Ар - Чи бүү санаа зов. Тэр бүгдийг зөвшөөрнө гэж баталгаа гаргасан.
Мат - Тэр чинь шүүхэд ямарч хүчингүй. Бид хоёр эрүүгийн хууль зөрчиж байна. Матюша, чи хууль ч юмуу эсвэл сэтгэл зүйч юмуу?Та тэрнийг хэр удаан зовоох юм бэ, айн?
Ар - 1-рт, тэр зовоогүй, бүс нь их бүдүүн шахах ёсгүй.2-рт, удах ёстой, үйлчлүүлэгч ингэж байгаа тохиолдолд эмчилгээ санаснаас хамаагүй урт үргэлжилнэ. Харин хоёулаа эмчилгээг хурдан дуусгах ёстой. Учир нь үр дүнгээс хамаарч төлбөрөө авна.
Мат - Тийм шүү.
Ар - Аа зө, эхнэр чинь ярьж байна. Дуудлага хийж байхыг бодоход бүр шантарсан бололтой. За юу гэнэ, нууц амраг байсан гэнэ үү?
Мат - Байгаагүй бололтой.
Ар - Энэ таны мэргэжилтний дүгнэлт үү?
Мат - Үгүй ээ, үгүй тэр өөр хариу барих байсан. Хууран мэхлээгүй. Түүнийг авч ирэхийг хичээнгүйлэн гуйсан. Биднийг шүүхэд өгнө гэсэн.
Ар - Ойлгомжтой, тэгвэл би алдаж. Та ямар завгүй хүн бэ? Өөрийгөө өрөвддөггүй юмуу? Уучлаарай.. Бидэнд асуудал шийдэх 12 цаг байна. Би таныг буулгамаар байна, та зугтачихна ш дээ. Миний алдаа гаргасныг уучлахгүй. Харин би эмчилгээгээ дуустал нь хиймээр байна. Тэгвэл хоёулаа найзууд хэвээр салцгаана. За тэгээд? Амарч бай. Матвей хань болгож үлдээе, түүнтэй ярилцана биз. Би бодож үзэх хэрэгтэй байна. Ганцаараа.
Мат - Тийм л дээ, би ямар унтах биш. Хэрэггүй.. Одоо тантай бүрэн санал нийлж байна.
ххх
Ар - Ден хаяг хэлчихсэн үү?
Даш - Ялгаа байна уу?
Ар - Үгүй ээ.
Даш - Хүсвэл намайг аав шигээ зодож болно. Чи намайг үзэн яддаг, би мэднэ.
Ар - Яагаад? Үгүй ээ. Санал болгонд баярлалаа.
Даш - Чамд шалтгаан байгаа.
Ар - Магадгүй ээ. Гэвч би маш мундаг мэргэжилтэн. Би юу мэдэх, юу мэдрэхгүйгээ шийдэж чадна.
Даш - Чи одоо худлаа ярьж байна.
Ар - Тэгвэл ярих юм алга.
Даш - Хүлээгээч, гуйя, би ярилцмаар байна. Миний хэлэхийг 5 минут сонсооч. Гуйж байна. Артём Стрелецкий шиг биш сэтгэл зүйч шиг сонсож болно.
Ар - Тийм ээ, асуудалгүй. Үнэ хөлсийг минь мэдэх үү? Эхний нэг цагийн зөвөлгөө 20 мянга. Асуудлыг шийдсэний дараа дахиад 200.
Даш - Тохуурхаж байна уу?
Ар - Тэгвэл хэн дээр ирсэнээ шийд. Хуучин нөхөр үү эсвэл сэтгэл зүйч үү?.. Тавтай морил. Цай юу кофе юу? Кофе байхгүй, мартчихаж. Сори.
Даш - Артём.. би яръя харин чи хүсэхгүй байвал хариулахгүй байж болно.
Ар - Ойлголоо, эхлээрэй, би хэлсэн ш дээ. За юу болсон яриад байгаарай.
Даш - Бид хоёр хэн хэн нь юу болсоныг мэднэ.
Ар - Чи нөгөө...
Даш - Тийм ээ, битгий худлаа жүжиглээд бай.
Ар - Миний аавтай секс хийсэн? Тийм ээ, бид хоёрт хоёуланд нь хэлж байсан.Дахиад юу болсон юм бол?
Даш - Энэ хангалдттай. Чи намайг хэзээч уучлахгүйг би мэдэж байна. Би тэгэхийг хүсээгүйг мэдээсэй гэж бодоод...
Ар - Тэгвэл чи хүчиндүүлсэн гэж өргөдөл өгөх хэрэгтэй. Ийм зүйл болдог л юм. Хохирогч хохирогч болсоноо шууд мэддэггүй. Гэхдээ хоёулаа энэ хэсгийг тохирч болно.
Даш - Тёма, би ямарч өргөдөл өгөхгүй. Би үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй байна.
Ар - Даша чи юу ч ярьж болно. Гэхдэ бид хэн хэн нь чи уучлалт гуйхаар ирсэнийг мэднэ. Би чамд муу санаагүй гэсэн үндсэн дээр өөр өөрийгөө уучлахыг хүссэн. Би чамд чиний сонсохыг хүссэн бүхнийг хэлж болно. Гэвч энэ чамд тус болохгүй, яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл чи маш ухаантай. Бас бид хоёр бие биенээ маш сайн мэднэ. Хорвоогийн бүх хүмүүсээс, чөтгөр ав 7 тэрбум гаруй хүн дотроос чи миний хэзээч уучлахгүй хүнтэй холбогдсон. Гэхдээ би чиний яаж ёстойг мэднэ.
Даш - Юу?
Ар - Надад үүний амьд нотолгоо байна. Чи хүүгээ хүмүүжүүлдэг, тэр ажлаа л сайн хий. Харин одоо.. чи давраад байна уу?
Мат - Уучлаарай, би зүгээр л...
Ар - За би чамтай дараа нь учраа олно. Даша уучлаарай, чамтай жаахан ярилцмаар л байна. Гэвч тэнд үйлчлүүлэгч маань гацчихсан. Хэр юм юм сонсов?
Мат - Үгүй ээ, огт үгүй.. Тийм ээ.
Ар - Юу тийм гэж?
Мат - Бүгдийг.
Ар - Новш гэж, Мотя.
Мат - Би сонсохыг хүсээгүй, харин Роман Владимировчи юм ууя гээд, надад юу ч байгаагүй. Тэгээд ямар нааш нь гаргалтай биш. Бид хоёр хүн хулгайлсан, хууль бусаар саатуулсан гээд 2 зүйл ангитай болсон. Тамласан гэж нэмэгдэх нь дутаж гэнэ.
Ар - Хэрвээ хэн нэгэн, хэзээ нэгэн цагт чиний энд сонссоныг мэдэх юм болуу...
Мат - Үгүй ээ, юу гэсэн үг вэ.
Ар - Ялангуяа Катя, ялангуяа шүү.
Мат - 1-рт, би мэргэжлийн хүн...
Ар - Одоо битгий уур хүргээрэй.
Мат - Үйлчлүүлэгчийнхээ тухай бодоцгоое. Түүний бие муу байгаа. Юм уух ч яахав, бие засмаар болвол яах уу?
Ар - Би бодож үзсэн. Бүгд намайг сатааруулаад байна.
Мат - Босс оо, хэрвээ та хэзээ нэгэн цагт аавтайгаа харилцах харьцааг шийдэхийг хүсвэл...
Ар - Чи одоо дуугүй байсан чинь дээр.
Мат - За ойлголоо, сэдвийг бүрэн хаалаа. Надад бүү санаа зов, би ам алдахгүй.
Ар - Зогс.
Мат - Яасан?
Ар - Мотя, Матвей...
Мат - Босс оо та...
Ар - Матвеюшка, чи бол суут ухаантан.
Мат - Би юу...
Ар - Тэр ам нь цангасан юм биз дээ. Зиак, май онгойлго.
Мат - Энэ юу вэ?
Ар - Эмнэлгийн хуучин нөөц.
Мат - Ямар хэрэгтэй юм?
Ар - Үйлчлүүлэгчээ шилжүүлнэ.
Мат - Тэр амьд биз дээ?
Ар - Чи намайг хэн гэж бодоов?
Мат - Манай үйлчлүүлэгчийг үл мэдэгдэх эмээр угжсан сэтгэл зүйч.
Ар - Бүү санаа зов, чи хам хэрэгтэн гэж ачигдана.
Мат - Новш гэж.
Ар - Түүнийг эдгээсний дараа бид цагаадна.
Мат - Эмчилж чадвал шүү.
Ар - Буулгаад ир, би удахгүй эргээд ирнэ.
Мат - Юу гэнээ?
Эр2 - За маргааш 8,30-д эндээ цугларцгаая. За одоохон. Артём Александрович...
Ар - Сүүлийн гуйлт, би түр хайрцаг авч болох уу? Бас машиныг.
Эр2 - Яах гэж асуухаас ч айж байна.
Ар - Зөвхөн үйлчлүүлэгчийн сайн сайхны төлөө.Гиппократын нэрээр андгайлъя.
Эр2 - Артём Алекандрович, би танд итгэж байна. Гэхдээ ингэж тохиръе, энэ сүүлийн удаа тэгээд бидний тооцоо дууслаа.
Ар - Тохирлоо.Болж байна.
ххх
Ар - Гар утсаа чанга яригч дээр тавьчих, би танд амьдрал ямар аз жаргалтай сайхан байгааг ярьж өгье. Би хэнийг ч амьдаар нь булшлахгүй байх байсан. Гэвч таны хувьд энэ үнэхээр хэрэгтэй байх болно.. Заналхийлж байна уу, дэмий дээ. Та мэсэжээр цагдаа дуудах боломжгүй, эхнэр рүүгээ ярьж болно гэвч тэр таны хаана байгааг мэдэхгүй. Тэгэхээр миний хэлэхийг сонсоод хий гэснийг хийвэл танд л хэрэгтэй.
Мат - Би шоронд суух нь, Катяд үүнийг яаж тайлбарлах вэ?
Ар - Битгий гоншигноод бай. Би танд өөрийнхөө байр суурийг хэлж өгье, та зөвшөөрөх эсэхээ өөрөө шийд. Би ганцхан зүйл дээр алдсан, алдааны хариуцлагыг та үүрнэ. Та Матвейд гэрлэсний ой болохоос өмнө сэргэх ёстой гэсэн. Их л хачин төгсгөл болж байна.
Мат - Тийм шүү.
Ар - Тэгээд би таны асуудал таны эхнэртэй холбоотой гэж бодлоо. Анхнаасаа ингэх байж, та хаашаа цохих ёстойг бид ярьж амжаагүй. Гэвч үнэн хэрэгтээ асуудал эхнэрт чинь байгаа юм биш. Та өөрөөсөө дүү, илүү црайлаг бүсгүйтэй гэрлэсэн. Гэвч энэ бол зөвхөн шинж тэмдгийн нэг хэсэг. Тэр танд үнэхээр хайртай байх. Та ч эхнэртээ хайртай, энэ сайн мэдээ. Харин муу мэдээ нь та өөртөө тэвчиж чадахгүй ачаа үүрчихсэн. Та өөр өөртөө байгаа байдлаа батлах гэж маш их ажилладаг. Та хамгийн сүүлд хэзээ амарсан бэ? Та өдөрт 14 цаг ажилладаг, 7 хоногийн 7 өдөр. Маш их ажилладаг. Роман, би тантай юу тохиолдсоныг хэлж өгье. Та шатаж байна, бие махбодь чинь онцгой байдалд шилжиж хэт их ажиллахаа зогсоо гэж байна. гэвч би тань шиг хүнийг юу зогсоож чадахыг мэднэ. Таны таамаг хамтрагч аа?
Мат - Юу?
Ар - Зүйтэй, үхэл. Зөвхөн үхэл.
Мат - Новш гэж.
Ар - Таныг тамлах эсвэл дүүжлэх ч хэрэггүй. Таныг зүгээр оршуулах хэрэгтэй. Тэгвэл таныг барьж байгаа бүхэн байхгүй болно. Энэ таныг тогтоож байсан олсны нөгөө хэсэг гэсэн үг. Одоо таныг хэн ч тогтоож барихгүй. Та бусдын хувьд үхсэн гэсэн үг. Одоо ажитл байхгүй, эхнэр байхгүй, асуудлууд байхгүй, одоо тайвшраад тайван амарч болно... Роман, таны хүил төрөгч 20 минут л хүрэлцэнэ. Дараа нь хүчтэй өвдөж эхэлнэ. Гэвч энэ 20 минутанд та бүрэн эрх чөлөө мэдрэнэ. Зарим талаараа цээж дүүрэн амьсгална.
Мат - Босс оо, бид түүнийг жинхээсээ булшлаагүй биз дээ? Энэ тоглоом биз дээ?
Ар - Мотя, чи тоглоом хийдэг байх. Амьдрал чинь тэр чигээрээ... За яахав, хүлээе.
Эм - Рома, Рома энэ чи мөн үү? Чи хаана байна, чи зүгээр үү? Рома чи намайг сонсож байна уу? Хаана байгаагаа хэлээч, би очиж чамайг авъя. Намайг сонсож байна уу, сонсож байна уу? Рома, Ром...
Ар - За та яаж байна?
Ром - Би ер нь бол бэлэн байсан.
Мат - Энэ миний санаа байгаагүй шүү. Би зүгээр л өвчтөнүүд бүртгэж авдаг.
Ром - Солиотой амьтад, би та нарыг өөрсдийг чинь булшилна даа. Та нарыг шоронд хийж амаар чинь шороо үмхүүлнэ. Би та хоёрыг, та хоёрыг... Нэг, хоёр... нэг, хоёр, гурав... нэг, нэг, нэг... би ярьж байна. Нэг, хоёр, гурав.
Ар - Та миний тооцоолж байснаас 2 цагаар илүү хурдан амжууллаа. Тайвшир, тайвшир, тайвшир. За тайвшир.
Ром - Баярлалаа, баярлалаа.. Бүх зүйл хэвийн, хэвийн би эргээд ирлээ... Одоо гүйцээ, ядарч байна, гэртээ харимаар байна.
Ар - За тохирсон ёсоор мөнгө төлөөрэй.
Ром - Заавал өгнө.
ххх
Ром - За сайн уу.
Эр - За.
Ар - Оройн мэнд, Артём Стрелецкий байна. бид Валериягийн үхлийн талаар ярилцаж байсан.
Эр - Одоо шөнийн 1 болж байна, та миний хувийн дугаар руу залгалаа.
Ар - Тийм ээ, мэдэж байна, танаас хэдэн зүйл асуух гэсэн юм. Та хариулах шаардлагтай.
Эр - Одоо л биш шүү, би эргээд залгая.. Нөгөөх чинь ярьж байна.
Ник - Сайн байна.
Эм - Шөнийн цагаар ирж байх уу?
Ар - Хайр хэзээч оройтохгүй.
Эм - Бид хоёр хайртай болчихсон уу? Чи тууштай юмаа.
Ар - Би ч гэсэн чамайг санасан.
Эм - Би ганцаараа ийм цоглог гэж бодож байлаа. Ихэвчлэн сэтгэцийн эмнэлгийн дараа хүний амьдрал удаан, идэвхгүй болчихдог.
Ар - Тийм ээ, би бас удаан, идэвхгүй гэж бодож байлаа гэтэл өнөөдөр найз бүсгүйгээ оршуулчихлаа... Баярлалаа.
Бичиг Мөрдөгч, Лерагийн хэргийн талаар ярилцмаар байна.
Төгсөв.
Back to episodes Go home