Trigger.S02_E02

                                                                                          Метраж : 51 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Лер -  Артём...

Эр -    Би түүнийг өчигдөр энд ирсэнийг мэдэж байна. Бас 3 долоо хоногийн өмнө ч ирж байсан. Сарын өмнө ч гэсэн ирсэн, ер нь олон удаа наашаа ирсэн. Та хоёр юуны талаар ярилцсан бэ?

Ар -    Бид ярилцаагүй.

 

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Эр -    Ойлгомжтой, та бас түүнийг хараагүй юу?

Ар -    Үгүй харсан, гэхдээ ярилцаагүй.

Эр -    Артём Александрович, би танд нөхцөл байдлыг товчхон тайлбарлах гээд үзье. Харин дараа нь хамтдаа яах ёстойгоо шийдье. Та Валериягийн нөхрийг амиа хорлоход хүргэсэн гэж ял эдэлж байсан. Би зөв ойлгосон байна уу?

Ар -    Намайг гэм буруугүй гэж үзсэн.

Эр -    Дараа нь хэсэг хугацаанд түүнтэй хамтран амьдардаг байсан. Одоо тэр бас нас барсан.

Ар -    Би энэ талаар юу ч мэдэхгүй. Одоохондоо.

Эр -    Харин энд та сайн дураараа ирсэн гэж ойлгосон. Энд гарын үсгээ зурчих.

Бичиг Хил давахгүй, хууль зөрчихгүй байх тухай баталгаа.

Ар -    Тэр яаж үхсэн юм?

Эр -    Галзуу хүний дүрд орж намайг ярьна гэж бодсон уу? Та муу сэтгэл зүйч байна Артём Александрович.

Ар -    Та цорын ганц баталгаатай алибитэй хүнээс батлагаа авч байна. Та муу мөрдөгч байна.

Эр -    Харж л байя. Харж л байя, амжилт хүсье.

Дүрүүдэд : ....

Бичиг Шинэ триггер, 2-р анги.

Эр2 -  За гараарай Артём Александрович. Таныг дахиж харахгүй гэж найдъя. Ямарч байсан гэсэн энд.

Ар -    Танд баярлалаа эмч ээ, энд би амьдралынхаа хамгийнсайхан жилийг өнгөрүүлсэн.

Эр2 -  Пётр Сергеевич байна, тийм ээ дөнгөж сая...

Але -  За би ойлгосон. Анхааруулсанд баярлалаа. Маш их тус боллоо. За, танд амжилт хүсье.

                                                     ххх

Ар -    Сайн байна уу. Таныг өмнө нь харж байгаагүй юм байна, намайг Артём гэдэг.

Эм -    Таатай байна, та хэнтэй уулзах уу?

Ар -    Стрелецкий Денис Николаевичтэй.

Эм -    Стрелецкий Денис Николаевичтэй уулзана.

Эр -    За алив хаалтаа нээчих, би оръе.

Эр2 -  Би тайлбарлаад өгье, хананаас 20 м зайд манай газар гэж тооцогддог. Тэр үйлчлүүлэгчдийн зогсоол.

Эр -    Хоолойнууд, объектын хоолойнуудыг би алсаас булах болж байна уу?

Эр2 -  Денис Николаевичтэй харилц, би ийм асуудлуудыг шийдэхгүй. Миний үүрэг бол зочид ба үйлчлүүлэгчдийг саадгүй нэвтрүүлэх.

Эр -    Өөрөө Николаевичтэй уулз, би чамд сануулсан шүү. Өнөөдөр 19,,00 гэхэд 20 машин орох ёстой. Бүх зөвшөөрөл нь байгаа. Таалагдахгүй байвал хотын захиргаа руу ярь. Харин бид одоо гарлаа.

Ар -    Өршөөгөөрэй, цаас бас бал авч болох уу?

Эм -    Болно.

Эр -    Байна уу, хонгор минь чиний ах өгзөгөө хөдөлгөөд хундага авчихаж болохгүй юу? Үгүй гэнээ. Юугаа гөлрөөв, явцгаая.

Ар -    Бид ярилцсаны дараа намагй явахаар үүнигй Денис Николаевичид өгчихөж болох уу? Баярлалаа.

Ден -  Өөрөө хүрээд ирэв үү?

Ар -    Ингэвэл яаж байна?

Ден -  Би бүр гайхчихлаа, чи дүүрчихсэн тэнэг юмуу? Түүнтэй унтсан уу үгүй юу, хэл дээ.

Ар -    Чам дээр бас мөрдөгч ирсэн гэж ойлголоо.

Ден -  Тэр надад тийшээ очсон гэж нэг ч үг дугараагүй. Би чамаас дахиад асууя, чи тэрэнтэй унтсан уу?

Ар -    1-рт, асуулт чинь буруу байна. Та хоёр унтсан уу гэж асууна, энэ хоёр хүний ажил. 2-рт, үгүй ээ, бид хоёр унтаагүй. Бид хоёр ярилцаа ч үгүй.

Ден -  Чи надад юу гэж хэллээ? Би яагаад үүнийг мэдээгүй юм, тэр өдөр болгон...

Ар -    Өдөр болгон бишээ.

Ден -  Мэдээж хэрэг энэ миний хэрэг биш. Надад огт хамаагүй, суут ухаантан бол ганц, тэр нь чи. Туслагч Дениска.

Ар -    Хүний үхэл дотны хүмүүсийг нь харилцаагаа эргэн харахад хүргэдгийг ойлгож байна. Чамд бүх зүйл бүтэмжтэй болох юм шиг санагдаж магадгүй. Магадгүй чи...

Ден -  Би чамд хэлье, чамд хэзээч юу ч санагдаж байгаагүй. Чи үргэлж цовоо, сэргэлэн, хөгжилтэй байдаг.

Ар -    Огт тийм биш, гэвч хуурамч эмгэнэл ямарч шаардлаггүй гэж бодож байна.

Ден -  Тэнэг ээ, тэр чам дээр очдог байсан. Тэгэхээр тусламж хэрэгтэй байсан гэсэн үг. гэтэл чи юу хийчихэв? Юу хийсэн, хэлээч. Уулзаж ярилцаач үгүй, бас хэн чамд эмнэлэгт чинь архи аваачиж өгсөн билээ, санаж байна.

Ар -    Тэгсэн бол би улам муудах байсан.  

Ден -  Муудна гэнээ, одоо байгаагаасаа илүү юу? Тёма надад тайлбарлаад өгөөч, үхлээс дор юм гэж юу байна, хэлээч. Би тэнэг хүн ч юм билүү, юу ч ойлгодоггүй, тайлбарлад өгөөч.

Ар -    Би чиний өмнө өөрийгөө зөвтгөх шаардлаггүй.

Ден -  Тийм ээ, тэгэлгүй яахав. Чамагй сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхэд чамд хэцүү, хүнд байгаа гэж бодсон. Ганц хоёр хоноод гайгүй болчихно гэж санасан, ойлгож байна уу? Чи үүнийг мөрөөдөж байсан бололтой, чамд хэн ч саад болохгүй, хэн ч төвөг удахгүй. Бурханд дэлхийн асуудлуудаа ярьж ирэхгүй. Өөрийгөө өрөвдөөд сууж байсан байх. Бусад нь хамаагүй. Чамд хайртай хүмүүс ч хамаагүй. Би буруу яриад байна уу?

Ар -    Үргэлж буруу ярьж байна.

Ден -  Юу гээч, чөтгөр рүүгээ тонил, аав дээрээ оч. Эхнэр рүүгээ ч билүү, надад сул офис байхгүй, бүгд ажилтай байгаа. Өөртөө дурлачихсан солиотой амьтанд сул офис байхгүй, уучлаарай. Чихэрнүүдээ наша нь өг, зочдод өгдөг юм. Өгөөрэй.

Ар -    Үгүй ээ Ден ингэж болохгүй. Дараа нь чи гүйцэд ойлгохоор өөрийгөө баастай хольж иднэ.

Ден -  Чи надад амьдрал заах болж байна уу?

Ар -    Үгүй ээ, чи өөрөө учрыг нь олчихно, том хүн байна даа. Ганцхан энгийн зүйлийг ойлго, чи бас би түүний үхэлд буруугүй. Түүнийг алсан, бид ямарч хамаагүй.

Ден -  Хэн хамаатай юм Тёма?

Ар -    Мэдэхгүй ээ, учрыг нь олно.

Эм -    Денис Николаевич, Денис Николаевич...

Ден -  За.

Эм -    Артём Александрович танд энэ мөчид дамжууларай гэсэн.

Ден -  Ямар мөчид?

Эм -    Хэрэлдэхээ болиод өөрөө явмагц танд өгөөрэй гэсэн.

Бичиг Чамд хайртай шүү, битгий чихэр идээд бай.

Ден -  Ёстой адгий амьтан.

                                                     ххх

Эр -    Алив байзаарай, та чинь хэн билээ?

Ар -    Намайг Артём Александрович гэдэг, тогтоож аваарай хамт амьдарна. Дарга чинь хаана байна?

Эр -    Вагончикт.

Ар -    Баярлалаа.

Эр -    Байзаарай, дуулгагүй болохгүй шүү.

Ар -    Баярлалаа.

Эр2 -  Тогшиж болдоггүй юмуу? Та хэн бэ?

Ар -    Сайн байна уу, Артём Александрович, таны шинэ хувийн сэтгэл зүйч. Би ихэвчлэн ингэдэггүй л дээ, гэвч өнөөдөр зөвхөн танд зориулан байраар шинэ амьдрал солилцоно. Ер нь надад вагончик байсан ч болно л доо. Хаалганд ойр байгаа нь сайн хэрэг, би шавхай туучих дургүй хүн л дээ.

Эр2 -  Юу гэнээ?

Ар -    Тодруулъя, таны хувийн амьдрал асуудалтай байна.

Эр2 -  Юун асуудал вэ, чи эрүүл үү, үгүй юу?

Ар -    Хувийн, хүн болгонд байдаг ч тэр болгон мэддэггүй.

Эр2 -  Хамгаалагч аа, 1-р вагончикт ороод ирээч. Нэг хүнийг гаргах хэрэгтэй байна.

Эр3 -  Хүлээж авлаа, очиж байна.

Ар -    За яахав, ирж байх хойгуур нь өөр хувилбарыг шалгаадхая. Жишээ нь та эхнэртэйгээ асуудалтай болж.

Эр2 -  Алив Михалыч хурдхан хөдлөөрэй. Чи солиотой юмуу?

Ар -    Тийм ээ, гэхдээ энэ асуудалд хамаагүй. Та дуугай сонсоод хамгаалагчийг хүлээж бай, харин би үргэлжүүлье. Та энд өчигдрийн он сартай график дээр сууж байна. нэг үгээр бол тэнэгтэж байна.

Эр2 -  Тонил эндээс.

Ар -    Ингэхдээ сав суулга авахаар зорилго тавьсан. Гэсэн хэдий ч яарахгүй байна. Та эхнэртэйгээ ярилцахаас татгалзаж байгаач уур чинь шууд гардаггүй. Энэ боломж байгааг илтгэж байна. Дээрээс нь серборины арьсны өвчин. Удаан хугацаанд үргэлжилсэн стрессийн шинж тэмдэг. Миний бодлоор гэнэтийн хурц зөрчилдөөн болсон. Танд энэ тухай ярилцах хүн байхгүй гэж бодож байна. Хуурсан эсвэл харсантай их төстэй, эхнэр чинь яачихсан юм бэ? Би танд дипломоо үзүүлнэ. Ийм байдалд орсон цорын ганц хүн та биш. Танд алдах юм байхгүй бас би урьдчилгаа авахгүй эмчилнэ.

Эр3 -  За яасан, хэнийг вэ? Аан энийг үү?

Эр2 -  Михалыч, гараад түр тамхи татаж бай... Миний бодлоор эхний 2 сар дажгүй байсан. Санаа нийлдэг байсан, ойлгож байна уу. Дараа нь тэр тэнэг гараад ирсэн.

Ар -    Хуучин нөхөр нь үү?

Эр2 -  Тийм байсан ч болоосой, хуучин хөрийх нь хузуу хуга мушгих байсан, гүйцээ. Дүү нь.

Ар -    Зиак, сонирхолтой болж байна.

Эр2 -  Ёстой бэртэгчин новш. Нөгөө аяга ус өгөөч хонох газар алга гэдэг шиг. Ажил хийхгүй, сурдаггүй. Юу ч хийж чадахгүй. Тэгсэн мөртлөө намайг хянаад. Эгчийгээ хамгаалаад сурчихсан юм байх. Миний хайрыг шугамаар хэмждэг новш. Нэг бол анхны болзооны өдрийн баяр хүргээгүй гэнэ. Нэг бол муухай харсан юм байх. Хадамтайгаа амьдарч байгаа мэт. Гол нь тэр насанд хүрсэн эр хүн, хамгийн аймаар нь энэ байна.

Ар -    Олон удаа тэгж байсан уу?

Эр2 -  Байнга ш дээ. Аав, ээжийнхээ байрын өрөндөө өгчихсөн. Манайд нүүж ирсэн, хоол буудаад л. Манайд унтаж байна, дээрээс нь миний толгойны өвчин болсон.

Ар -    Эхнэртэйгээ ярилцаж үзээгүй юу? Хашхичих биш харин юу таалагдахгүй байгаагаа хэлэх.

Эр2 -  Тэр дүүдээ маш хайртай, ганц гэрэлтэй цонх нь. Ийм муухай амьтан гэрт нь байдгийг мэдсэн бол гэрлэх эсэхээ сайн бодох байлаа.

Ар -    Эхнэр чинь одоо хаана байгаа вэ? Гэртээ юу эсвэл ажил хийж байгаа юу?

                                                     ххх

Ар -    Сайн байна уу, каппучино авч болох уу? Буурцагны сүүтэй.

Кир -  Сайн уу.

Ар -    Сайн уу.

Кир -  Яагаад ганцаараа явж байгаа юм? Эсвэл хүн хүлээж байна уу?

Ар -    Хүлээгээгүй.

Кир -  Биднийг ямар нэг амттай зүйлээр дайлаач. Аан, өнөөдөр кофены өдөр байх нээ.

Ар -    Бас миний шинэ найзуудад ямар нэг амттай зүйл.

Кир -  Намайг Кира гэдэг.

Ар -    Маш таатай байна. Энэ бол Мариша.

Мар - Марина.

Ар -    Сайн уу. Та хоёрын төлөө, Кира, Мариша.

Кир -  Чи яасан бэ? Цохиод өгөх үү?.. Аймаар юм бэ. 

Мар - Энэ юу вэ?

Эм -    Түргэн дуудах уу?

Ар -    Зохион байгуулагч хаана байна?

Эм -    Манайд ариутгах бодис байсан. Намайг уучлаарай.

Ар -    Бүү санаа зов, энэ захиргааныханы асуудал.

Эм -    Энэ залуугийн аяганд шил орчихож. Гэхдээ би яагаад тэгсэнийг огт мэдэхгүй.

Эм2 -  Ойлголоо Лера, явж бай. Уучлаарай гэхдээ өнөөдөр манайд хэн ч юу ч хагалаагүй. Тэгэхээр шил орсон байх боломжгүй.

Ар -    Тийм үү, би ходоодоо зүссэн бол яах уу? Ходоод бас яахав, хананууд нь зузаан бас зай ихтэй. Харин шулуун гэдсэнд бол сүйд хийх байсан. Их цус алдана, 5 цаг болоод л үхнэ. Байгууллагын мөнгөөр оршуулна, та үүнийг хүсээд байна уу?

Эм2 -  Үгүй ээ, би танд ийм зүйл хүсээгүй.

Ар -    Баярлалаа. Та бидэнд түр тулж ярилцах боломж олгооч.

Эм2 -  Тийм ээ Лера, явж бай. Та, та биднийг уучлаарай. Би танд 20% хөнгөлөлттэй карт бэлэглэж болох юм.

Ар -    Ингэж тохиръе, би танай санал гомдлын дэвтэрийг авахгүй, шүүхэд гомдол гаргахгүй, эрүүгийн хэрэг нээхийг гуйхгүй. Бүр фейсбук хаягтаа энэ талаар юу ч бичихгүй.

Эм2 -  Тэгээд? Үгүй ээ, үгүй, үгүй тэр утгаараа бол шууд цагдаа дуудъя.

Ар -    Тэнгэр минь, та юу бодоод байна? Би амьдралд нухлуулсан, хөгшин хүн байна.

Эм2 -  Тэгээд юу гэж?

Ар -    Намайг гаж донтон гэж ойлго, хүүхэн хэрэггүй харин сайхан хайрын түүх ярьж өгөөч.За алив ээ.

Эм2 -  Юу вэ?

Ар -    Таны хувийн амьдрал яаж өрнөж байгааг яриач. Танай гэр бүлийн талаар бяцхан түүх яриад бидний тооцоо дуусна. Ийм түүх сонсоогүй удаж.

Эм2 -  Та хэн юм?

Ар -    Ямар өнцгөөс харахаас хамаарна. Таны хувьд зүгээр л Артём.

Эм2 -  Аан, та байжээ. Санаатай тэгжээ, шилийг өөрөө авч ирсэн үү?

Ар -    Энэ ямарч хамаагүй. Тэнд олон гэрчүүд бас хяналтын камерууд байгаа. Энгийн зүйлээс эхэлцгээе. Та ахтайгаа ямар харилцаатай байдаг вэ? 10 оноогоор дүгнэнэ, 10 бол шилдэг.

Эм2 -  Чамайг хэн явуулсан бэ?

Ар -    Нөхөр чинь гэж бодъе, гэхдээ энэ бол эерэг хандлага. Та хоёрын харилцаанд санаа тавьж байгаа хэлбэр.

Эм2 -  Эндээс зайл.

Ар -    Зоригтой юм, ярилцахгүй юмуу?

Эм2 -  Зайл, наад зүсэгдсэн гэдсээ чирээд яв. Үгүй бол би өөрөө чамайг чирээд гаргана шүү.

Ар -    Харамсалтай, за яая гэхэв. Дахиад уулзанаа.

Эм2 -  Мөн горьдов оо.

Ар -    Кофегоор дайлсанд баярлалаа.

                                                     ххх

Ар -    Үгүй ээ, одоохондоо тодорхой үр дүн гараагүй байна. Хэсэг хугацаанд гэр орны байдал хурцадмал болсон мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ түр зуурынх. Би асуудлыг шийднэ гэсэн, шийдэх ч болно. Үгүй ээ, үгүй ноцтой зүйл байхгүй. Хамгийн орой нь нөгөөдөр гэхэд таны гэр бүл ямарч асуудалгүй болно.

Лер -  Чамд өөрт чинь тусламж хэрэгтэй, тийм биш гэж үү? Чи ойлгохгүй байж болох юм, гэвч чамд тусламж маш хэрэгтэй. Би худлаа ярьсан учраас чи намайг хаясан уу? Тэгвэл яагаад түүнтэй хамт байгаа юм?

Бичиг Ээж, аавтайгаа яриарай.

Ар -    Чи яах гэж ингэсэн юм бэ?

Лер -  Яагаад гэвэл чамайг зөвхөн надтай хамт байгаасай гэж хүссэн... Артём.

Бичиг Сайн уу Стрелецкий, байна уу. Чи огт хариу өгөхгүй байж чадахгүй. Хоёулаа ярилцъя. Чи хаана байна?...

Ар -    Стрелецкий.

Кат -   Стрелецкая байна. Чи хаана байна?

Ар -    Би...

Кат -   Тёма, чи хаана байна?

Ар -    Катя...

Кат -   Би өглөөнөөс хойш хүлээлээ. Ден чамайг энд байхүй гэж хэлсэн. Яасан?

Ар -    Би энд ойрхон байна. Би чамд хаягийг нь явуулъя.

Кат -   Хүлээж байя.

                                                     ххх

Эр -    Бүсгүй минь байзаарай, хүлээгэрээй.

Ар -    Над дээр ирж байгаа юм.

Кат -   Яагаад үргэлж ингэдэг юм бэ? Утсаар ч ярихгүй, мэсэж ч бичээгүй.

Ар -    Чи өөрөө юу гэж бодож байна? Тэгсэн бол чи дархантай хамт ирэх байсан. Үнэндээ чи хүрээд ирлээ.

Эр -    Сайн уу.

Эр2 -  Сайн байна уу, та бас тийшээ орох уу?

Кат -   Тёма хэрвээ би.. аан гээч,та хоёр байнга таардаггүй гэдгигй мэднэ. Би сэтгэл зүйч биш, бүгдийг нэг дор шийдчихэж чадахгүй. Та хоёр ээжээс болж асуудал үүссэнийг ойлгож байна. Та аавыг уучилж чадахгүй байгаа, гэхдээ танаас ялгаатай нь би түүнийг бараг мэдэхгүй. Харин одоо надад ганцхан тэр л байна. Арай зөөлөн харьцаж найрамдаж болохгүй гэж үү? Ядаж ган бдбр. Танд зөндөө асудлуд байгаа бас нөгөө Валерия байна. Та гарсан учраас ямар нэг төлөвлөгөөбайгаа байх. Бид ч гэсэн таны талд гэдгийг хэлэх гэсэн юм. Та үүнийг мартаагүй биз дээ?

Ар -    Надад байгаа цорын ганц зүйл бол чи Катя.

Кат -   Бас аав, тэр ямарч байсан хамаагүй.

Ар -    Энэ чинь эргэлзээтэй асуудал. Үгүй ээ, үгүй санасны ч хэрэггүй.

Але -  Шазруун зан гаргаж энэ хогын цэг дээр амьдрах уу? Би байр хөлслөөд гарч болно. Катя, Матвей нартай хамт миний байранд амьдарч болно.

Ар -    Хэтэрхий өгөөмөр байна.

Але -  Би хэрүүл хийхээр ирээгүй. Ингэх гэж удаан хүлээгээгүй.

Ар -    Битгий наашаа ойртоорой.

Але -  Би бүгдийг эхнээс нь эхлүүлэхийг хүсч байна. Бид бие биенээсээ хаашаа ч зайлахгүй. Чи үүнийг зөвшөөрөх ёстой.

Ар -    Би ч гэсэн сургалтанд суусан, юу хүлээж авах, юуг хүлээх авахгүйгээ мэднэ. Та жагсаалтанд байгаагүй.

Кат -   Тёма...

Але -  Тийм ээ, би том алдаагаргасан. Аймшигтай алдаа. Гэхдээ би ядаж залруулахыг оролдмоор байна. Чи надад таглзаж эсвэл саад хийх ёсгүй.

Ар -    Та яг одоо алдаа гаргаж байна.

Але -  Би мэднээ, чи одоо хорсож байгаа. Чамд хүнд байгаа, гэвч энэ бүхэн арилна. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл дуусдаг. Одоо биш ч гэлээ хэзээ нэгэн цагт чи намайг уучилж чадна.

Кат -   Чи яаж байна аа? Чи яаж байна аа?

                                                     ххх

Кат -   Одоо чи санах ч хэрэггүй шүү.

Ар -    Катя, би дөнгөж сая сэтгэцийн эмнүүдээ больсон, биеэ хянах чадвар муу хэвээрээ.

Кат -   Та хоёрын дунд юу болсоныг мэдэхгүй, ярихыг хүсэхгүй байгаа бол хамаагүй. Гэвч би үүнийг чинь хэзээч уучлахгүй, хэзээч.

Эр -    Та хоёр хамаатнууд нь гэж ойлголоо.

Кат -   Тийм ээ, би охин нь.

Эр -    Товчхондоо, санасныг бодвол дээр болсон. Өнгөц үзлэгээр хамар хугарч мурийсан. Бас тархины ноцтой гэмтэл авсан. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй гэвч одоохондоо сэхээнд байх ёстой. Ийм насан дээр ингэнэ гэдэг тоглоом биш. Дор хаяж маргааш болтол, тэгвэл илүү найдвартай. Харин маргааш өглөө хүсвэл ирж эргэж болно.

Кат -   Би эндээс хаашаа ч явахгүй.

Ар -    Катя...

Кат -   Би хаашаа ч явахгүй гэсэн шүү.

Эр -    Өөрссдөө л мэд, гэхдээ энд суугаад нэмэргүй. Танд өөр хэн ч юу ч хэлэхгүй. 

Мат -  Катя, Катя...

Эр -    Дуугаа аядаарай, энэ ямра вокзал байгаа биш.

Мат -  Уучлаарай, Катч би.. Сайн уу босс оо.

Ар -    Сайн уу Мотя.

Мат -  Таныг гаргачихсан юмуу? Ёстой янзтай. Шоронгоос биш л дээ, сэтгэцийн эмнэлгээс. Шорон аль эртний явдал. Би тэнд хүлээж байсан нь дээр байх. Хэн нэгэнд кофе авах уу? За би ойлголоо.. Удахгүй уулзъя.

                                                     ххх

Эр -    Хүрээд ирлээ.

Ар -    Өршөөгөөрэй, та надад хэлээд байна уу?

Эр2 -  Наадхаа барьж байгаарай.

Ар -    Хэнийгбарих гэж? Та сонсооч, би, би анхандаа хүндрэл гарч магадгүй гэж анхааруулсан.

Эр2 -  Хүндрэл гэнээ, зарим нэг хүндрэл гэсэн үү?

Ар -    Эхнэр чинь хөөчихсөн үү, залруулж болно ш дээ.

Эр2 -  Би одоо чамайг залруулъя.

Ар -    Үгүй ээ, үгүй нүүр рүү биш шүү. Нүүр рүү л...

                                                     ххх

Эм -    Хэн бэ?

Ар -    Артём байна, нөгөө гэдэс нь урагдчихсан, санаж байна уу? Эрт ирсэнд уучлаарай, та оруулаач, өглдөөний цай ууцгаая.

Эр -    Чи яах гээв?

Ар -    Урьдын адил ярилцмаар байна. Маш, чи ганцаараа амьдардаггүй байсан юмуу?

Эм -    Ойлгосонгүй, бид хэзээнээс дотносчихов?

Ар -    За боль доо, эхний уулзалтын дараа.

Эм -    Би огт санахгүй байна.

Эр -    Хөөе залуу явж үз, эсвэл би гарна шүү.

Ар -    Чи бас хэн бэ, нөхөр нь юмуу? Та хоёр салаагүй гэж үү Маша? Би сална гэж хэлсэн ш дээ.

Эм -    Юу гээд дэмийрээд байгаа юм.

Ар -    Маша тэрэнд үнэнийг нь хэлээч, хоёр хүний толгой эргүүлээд. Аль нэгийг нь сонго, би ингэж амьдарч чадахгүй.

Эр -    Маша, тэр юу яриад байна?

Эм -    Шал солиотой амьтан, би цагдаа дуудлаа.

Эм2 -  Юу болоод байна, өглөөний 4 болж байхад хашхичаад байх юм.

Ар -    Бид удахгүй тарлаа, тэвчээртэй бай. Маша, би чамд хайртай. Миний эхнэр болооч.

Эм -    Чи солиотой юмуу, чамайг амьдралдаа хоёр дахь удаагаа харж байна.

Ар -    Аан чи ингэх байсан юмуу. Тэр бид хоёрын толгойг эргүүлж байна. надад болохоор нөхрөөсөө сална гэдэг, чамд болохоор нууц амрагаасаа сална гэсэн үү?

Эр -    Хөөе чи өвчтэй юмуу?

Ар -    Тэрнээс болж кафед ямар зодоон болсон гээч. Намайг яасаныг харж байна уу? Би ажил дээрээ ойртохоос ч айдаг болсон. Өрсөлдөгчид дэндүү олон.

Эм -    Чи чинь мэдрэл муутай юмуу?

Эр -    Маша, Маша...

Эм -    Юу гээд дэмийрээд...

Ар -    За алив ээ, бид хоёр өнөөдөр агуулахад байгаагүй гээд хэлчих. Алив хэлээч.

Эр -    Юу гэнээ?

Эм -    Үгүй ээ, юу ч болоогүй. Тэр шил авч ирсэн юм.

Эр -    Маша, үнэхээр тэгсэн юмуу? Үнэн байх нээ.

Эм -    Үгүй гээд байна.

Ар -    За за мартацгаая. Тоглосон юмаа. Би сэтгэл зүйч таны нөхөр хөлсөлсөн юм. Та хоёрын унтдаг эсэхийг мэдэх хэрэгтэй байсан юм.

Эм -    Юу гэнээ?

Ар -    Одоохондоо үгүй бололтой. Тийм байсан бол илүү хурц үйлдэл гаргах байсан. Хамаатнууд унтах нь тийм ховор зүйл биш ч, шалгах хэрэгтэй байлаа. Гэхдээ эгчтэйгээ унтах далд хүсэл бол байна шүү.

Эр -    Юу гээд дэмийрээд байна аа?

Ар -    Яг л нөгөө Ланнистеруудынх шиг, ойлгож байна уу? Бодит байдал дээр хэрэгжүүлэгүй, тэгэхээр нөхцөл байдал энгийн эмчилгээ ч хялбар байх болно За тэгээд ярилцах уу? Эсвэл би маргааш дахиад ирэх үү?

Эр -    Би тэрнийг буудчихъя.

Ар -    За больж үз. Буу байсан бол аль хэдийн буудчих байлаа. Маша, та надтай 10 минут уулзчих тэгээд дахиж хэзээч намайг харахгүй. Намагй ч харахгүй, дүүтэй чинь асуудал үүсэхгүй, орц дүүрэн хашхираан болохгүй, хэн ч дагаж мөшгихгүй. Андгайлж байна.

Эм -    Чи үнэхээр сэтгэл зүйч юмуу?

Ар -    Жинхэнэ сэтгэл судлаач.

Эм -    За яахав.

Эр -    Маша түүнтэй хамт явж болохгүй.

Эм -    Явж унт.

Эр -    Маша би чамд хэлээд байна.

Эм -    Би өөрөө учрыг нь олчихно гэсэн шүү.

Ар -    Энэ чинь зөв шийдвэр байна.

Эм -    Хаалгаа түгж.

Ар -    Би чамд дараа нь бүгдийг ярьж өгнө.

Эм -    За тэгээд бүгдэд нь ярих уу? Нөхрөө буцаах авахгүй бол орцны хананд бичих үү?

Ар -    Тэгж яах юм. Би өр барагдуулагч биш сэтгэл зүйч. Ийм харилцаа танд, таны дүүд, нөхөрт чинь ч таалагдаагүй. Тэгэхээр асуудлыг шийдэх хэрэгтэй.

Эм -    Би өөрөө ч юу хүсч байгаагаа мэдэхгүй. Утгагүй зүйл гэдгийг нь мэдсээр байж яаж ч чадахгүй. Миний дүү ш дээ.

Ар -    Насны ялгаа чинь хэд билээ?

Эм -    7 нас. Бид хоёр өөр өөр эцэгтэй. Ээж аавыг нас барсаны дараа дахиад нөхөрт гарсан.

Ар -    Дараа нь маш их ажилласан. Хойд эцэг чинь уудаг байсан гэж бодож байна. Онцын анхаарал хандуулдаггүй, чи өөрөө дүүгээ харах хэрэгтэй болсон. Бас ээж чинь чи том болчихсон дүүгээ хариуц гэдэг байсан.

Эм -    Би ч нэг их эсэргүйцээгүй.

Ар -    Дараа нь ээж чинь нас барсан.

Эм -    Нөхөр тэгж хэлсэн үү?

Ар -    Энэ маш ойлгомжтой түүх ярихгүй байсан ч болно. Уучларай гэхдээ таных бол маш энгийн түүх. Та түүний эгч биш харин ээж нь болсон. Урьдын адил, өрөө ч гэсэн тэгж хүлээж авч байгаа. Тавьж явуулах бодолгүй байгаа. 1-рт, дахин дотны хүнээ алдахаас маш их айж байгаа. 2-рт, таны гэр бүлийн асуудлаас эрч хүч авдаг. Таны халамж түүнийг алж байна. Гэвч тэр өөрөө таныг тавьж явуулж чадахгүй. Маша, энэ хачин сонсогдохыг мэдэж байна, та ч гэсэн дүүгээ дэргэдээ барьсаар байгаа, учир нь нас барсан ээжийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байгаа. Тэр таны далд ухамсарт сайхан бодол суулгаж өгсөн. Энэ бүхэн таныг өөрийнхөө амьдралаар амьдрахад саад болж байна.

Эм -    Одоо яах ёстой вэ? Дүүгээ хөөж явуулах уу? Оролдож үзсэн. Жилийн дараа дахиад хүрээд ирнэ.

Ар -    Та түүн дээр очдог уу эсвэл тэр тань дээр ирдэг үү?

Эм -    Тэр над дээр ирдэг.

Ар -    Тэгвэл бүх зүйл илүү хялбар. Хэрвээ нөхөр чинь ирэхгүй бол 1-2 өдрийн дараа тэр өөрөө яваад өгнө.

Эм -    Яагаад тэгж бодов?

Ар -    Би таах гээд оролдое. Өнгөрсөн удаад тэр таныг эр хүнтэй болмогц хүрээд ирсэн, тийм үү? Нөгөө харилцаа ч гэсэн дүүгээс чинь болж нурсан. Цус ойртож байгаа хэрэг гэвч бас Эдиповын гажуудал бас байгаа. Тэр таныг хардаад байна. би хариу үйлдлийг нь харсан. Түүнд аюул байгаагэсэн мэдрэмж хэрэгтэй. Шууд мөргөлдөөн үүсгэдэггүй ч гэлээ, өдөөн хатгаж таашаал авдаг. 

Эм -    Тэгээд яах вэ?

Ар -    Дүүдээ нөхрөөсөө салж байгаа гэж хэл. 2-3 хоногийн дараа тэр өөрөө алга болчихно. Түүнд ямарч сонирхолгүй болчихно. 

                                                     ххх

Ар -    Байна уу, Пётр Сергеевич.

Эр2 -  Артём Александрович таныг сонсож байгаадаа баяртай байна. ирэхээр шийдсэн гэж л битгий хэлээрэй.

Ар -    Үгүй ээ, сайн байна уу, 2-р хэсгийн дээвэр дээрээс үсрэх гэж байсан бүсгүйн утас хэрэгтэй байна. Саша гээд, санаж байна уу?

Эр2 -  Саналгүй яахав. Аврагчийн шагналаа авахаар шийдээ юу? Ойлгож байна, гэвч болохгүй гэдгийг та мэдэж байгаа.

Ар -    Та миний аав руу ч ярих эрхгүй байсан гэвч ярьсан. Ватсап руу явуулчих, гуйя.

Эр2 -  Утас байхгүй, гэхдээ оршин суух хаяг нь бол байна.

Ар -    Болноо, тусалсанд баярлалаа эмч ээ.

Эр2 -  Сайн байна уу.

Эм -    Сайн байна уу.

                                                     ххх

Эр -    Сашуль чам дээр хүн ирж байна уу?

Эм -    Одоохон мэдье. Хэн бэ?

Ар -    Би Артём байна, сэтгэцийн эмнэлгийн. Оруулах уу? Сайн уу.

Эм -    Сайн уу. Өөрөө ирэхээр шийдээ юу? Чиний мэдээллийг бүртгэлээс авах ч хэрэггүй боллоо.

Эр -    Өглөөний мэнд. Та хэн бэ?

Ар -    Намайг Артём гэдэг. Сашагийн шинэ найз. Одоо түүнийг харгалзах байх болно. Бидний эмчилгээний хүрээнд чамаас эхний асултаа асууя.

Эм -    Сонсож байна.

Ар -    Өглөөний цайгаар дайлах уу?.. Чи аав, ээжтэйгээ амьдардаг байх нээ, сонин юм.

Эм -    Аавтайгаа, ээж маань нас барсан.

Ар -    Адилхан зүйл болж. Гэвч би үүнтэй эвлэрч чадаагүй.

Эм -    Надад хэцүү байхад чи нэг тийм юм яриад байх шиг байсан. Гэвч адил төстэй зүйл ингээд дууслаа. Бид хоёр сайхан амьдарч байгаа. Тэгэхээр дахиад нэг сэтгэл хөдөлгөсөн түүх байхгүй.

Ар -    Харамсалтай. Би ур чадвараа ашиглана гэжбодож байлаа. Ямар нэг асуудлыг судлаад.

Эм -    Зүгээр цайгаа ууж болно. Бас ярилцана. Эмнэлгээс гадуур, эм тариагүй. Зүгээр л ярилцана.

Ар -    Тэгж болох юмуу? За оролдоод үзье.

                                                     ххх

Ар -    Мотя, чи энд юу хийж байгаам?

Мат -  Босс оо, би тань дээр ирлээ. Гэхдээ Катяд битгий хэлээрэй тэр, тэр танд уурлаж байгаа. 

Ар -    Юу над дээр гэж, яах гэж?

Мат -  Юу яах гэж гэж, бизнесээ хөгжүүлье. Та гарчихсан юм чинь.

Ар -    Моть, хэн чамд намайг өөр бизнестэй гэсэн юм бэ?

Мат -  Байхгүй байсан ч гэлээ, би таны шавь биз дээ. Тийм үү? Падаван маягийн, би одоо тантай хамт байна.

Ар -    Хаана, барилга дээр үү?

Мат -  Таны хүссэн газар.

Ар -    Моть, одоо надад туслах хэрэггүй. Өөрөө ч хоолгүй өнжиж байна.

Мат -  Мөнгө олчихно, таныг байхгүй хойгуур би бизнес төлөвлөгөө боловсруулсан. Маркетингийн оролцоотой. Таны нийтийн сүлжээнд цахим хуудас нээсэн.

Ар -    Мотя би чамд хайртай, гэхдээ чи түр азнаж бай. Жилийн дараа ирэхээр чинь ярилцъя. 

Мат -  Үгүй ээ, та дараа нь дахиад алга болчихно.

Ар -    Бурхан минь яасан гэж энэ вэ?

Мат -  Би тэртэй тэргүй хаашаа ч явахгүй.

Эр -    Хаачих нь вэ?

Ар -    Ахлахад сэтгэл зүйч ирлээ гээд хэлчих.

Эр -    Павел Борисович дахиад нөгөө солиот хүрээд ирлээ. Найзыгаа дагуулаад ирсэн, би тэднийг яах вэ?

Эр2 -  Одоохон.

Ар -    Моть, зугтсан чинь дээр, одоо юу ч болж магадгүй.

Мат -  Үгүй, би хаашаа ч я вахгүй.

Эр2 -  Тэр ярьсан, нөгөөхөө хөөж явуулсан. Өөрөө явсан гэсэн. Яг цагийн өмнө. Михалыч яваад ямар нэг юм харж бай, яв. Уучлалт гуйсан. Анх удаа ингэж байна.

Ар -    Би баяртай байна.

Эр2 -  Чиний түүнд юу ярьсаныг мэдэхгүй, гэхдээ чиний хараад идсэн сэтгэл зүйн арга ажиллаж байна.

Ар -    Ингэж л амьдарч байна.

Эр2 -  Тийм ээ, зөв. Уурандаа жаахан ноцсоныг минь уучлаарай.

Ар -    Зүгээр ээ, ажлын онцлог. Нүүрээ даатгуулаад баяжихаас.

Мат -  Зохицуулчихна.

Эр2 -  Чамд жаахан ч гэсэн мөнгө өгөх үү, тэгэхгүй бол муу харагдаж байна.

Ар -    Баярлалаа, гэвч хоёулаа амьдрах байр гэж тохирсон, үүгээр өндөрлөе.

Мат -  Мөнгө байвал бас их нэмэр болох байлаа.

Эр2 -  Энэ хэн бэ?

Ар -    Энэ бол...

Мат -  Би ч гэсэн одоо энд амьдарна. Түүнтэй хамт.

Ар -    Үгүй ээ, бид ижил хүйстэн биш. Ижил хүйстнүүд биш.. Мотя, битгий намайг дагаад бай.

Мат -  Хүн яриад Артём Александровичэд хэзээ цаг авч болох вэ гэхээр юу гэх үү? Тийм ээ, ингэж бас болохгүй. Ямар нэг юм хийх хэрэгтэй. Ажил хэргээ цэгцлэе.

Ар -    За яахав, тохирлоо. Тэгвэл би амаръя, харин чамд эхний даалгавар өгье.

Мат -  За.

Ар -    Ахиухан будаг ав, краны дэргэд байх ёстой тэгээд энэ ханыг цагаанаар будчих.

Мат -  За ойлголоо. Баярлалаа.. Яах гэж?

Ар -    Дараа нь тайлбарлая.

Мат -  Болж байна. Зүгээр л надаас салахыг хүсч.

Ар -    Бас үүнд хариу өг.

Мат -  За баярлалаа. Сайн байна уу, үгй ээ, одоохондоо үгүй. Мэдээж ажиллана. Артём Александрович амарч байна. За, Денис Николаевич байна, тантай яръя гэнээ.

Ар -    Би маш завгүй байна.

Мат -  Тэр маш завгүй байна. Энд ганцаараа нэг вагончикт байгаа.

Ар -    Мотя, болохгүй шүү.

Мат -  Яасан бэ?

Ар -    Чи энд ажиллаад 2 минут боллоо. Баахан асуудал үүсгэчихлээ.

Мат -  Түүнийг ирэхээр би яваад өгсөн гээд хэлчихье.

Ар -    Оролдоод үз л дээ.

Мат -  За. Сайн байна уу.

Ден -  Тэр хаана байна?

Мат -  Тэр яваад өгсөн. Уучлаарай би...

Ар -    Та нар ямар ядаргаатай юм бэ.

Ден -  Гомдчихсон уу? За яахав миний буруу байсан гэж бодъе. Тёма, намайг ч гэсэн ойлгож болно ш дээ.

Ар -    Хүн болгоныг ойлгох хэрэгтэй.

Ден -  Уугаад л байна уу. Оршуулганд явахгүй гэж үү?

Ар -    Энэ хоёр хоорондоо ямарч хамаагүй гэхдээ би оршуулганд явахгүй.

Ден -  Сонс, тэр чамд хамаагүй байсан юм шиг жүжиглэх хэрэггүй.

Ар -    Үгүй ээ.

Ден -  Тэгвэл хамаатай байсныг харуул, битгий уу. Уйлж болно, хашхирч болно, ямар нэг юм хийгээч.

Ар -    Ден, хоёулаа хуваагдая. Чи уйлж, орилно харин би тэнд юу болсон учрыг нь олно. Ямарч байсантүүнд нэмэр болохгүй ч бидэнд нэмэр болно. Тэгээд ч бид хоёроос ганцхан би дипломтой сэтгэл зүйч. Тэгэхээр чиний зөвөлгөө хэрэггүй.

Ден -  Бидэнд 20 минут л байна. Офисоор орох хэрэгтэй. Чамд ямар нэг хувцас олж өгье.

Мат -  Тэгвэл би шууд оршуулгын газар руу явлаа.

Ден -  За тэг.

Мат -  Түр баяртай.

Ден -  Алив одоо боль. 

Ар -    Би зүгээр ээ Ден.

Ден -  Явцгаая, бос бос, явцгаая.

                                                     Төгсөв.

Back to episodes Go home