Trigger.S02_E04

                                                                                          Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Эр -    Одоо 2-р үе дундаа орж байна. Дундын хэсэгт шайб хаялаа. Киршинд дамжууллаа, Давидян довтолж байна.Хүчний довтолгоо, нэвтэрч чадсангүй. Эхний 5 солигдож байгааг бид харж байна. Андрей Кораев шайба авлаа, төвөөр довтолж байна. Терский түүний амдан очлоо, Кораев бултаж амжлаа. Кораев мундаг байна. Сайхан довтоллоо, хаалга руу очлоо, цохих боломж гарч байна.Юу болов оо, юу болсон бэ, Кораев уначихлаа. Шүүгч ямарч зөрчил гараагүй гэж заалаа. Кораев бүдэрч унасан бололтой, хэн ч түлхээгүй. Тийм ээ, түүний дэргэд хэн ч байгаагүй. Тоглолт түр завсарлалаа, сайхан боломж алдлаа, тэр яагаад уначихав аа? Андрей зүгээр гэж найдъя, түүнийг хурдан эдгэрээрэй гэж хэлмээр байна.

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Бичиг 2-р сезоны 4-р анги.

Эр -    Цоож эвдсэн шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр Валерия гэмт этгээдэд өөрөө хаалга нээж өгсөн байх.

Ар -    Түүнийг хаана алсан бэ, үүдэнд үү?

Эр -    Таны юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Гэвч үгүй, тэд хэсэг ярилцаж суусан бололтой. Гал тогооны өрөөнд. ДНХ-ийн ул мөр ч үлдээгүй. Эмэгтэй юм уухыг санал болгоогүй, үгүй бол тэр өөрөө татгалзсан. Артём Александрович над руу залгаад яаралтай ярилцах хэрэгтэй байна гэхээр тэр хүнд ярих юм байгаа гэж ойлгодог. Шулуухан ярилцъя, тантай өглөөний цай ууж байгаа нь хэрэгт холбоотой ямар нэг мэдээлэл байгаа гэж ойлголоо.

Ар -    Би бүгдийгтодруулсаны дараа бэлэн болно. Та Николайгаас байцаалт авсан уу? Нас барсан нөхрийх нь ах.

Эр -    Яах гэж?

Ар -    Тэр түүнийг урвагч гэж бодсон байх. Сэтгэл хөдлөл ихтэй хүн. Дотны найз болон ээжийнхээ үхэхийг үзсэн хүн.

Эр -    Валерия гэж бодож байсан. Жил хүлээсэн, үгүй л болов уу. Гэхдээ тийм байхыг үгүйсгэхгүй.

Ар -    Би өөрөө түүнтэй ярилцмаар л байна, гэвч уулзах бүрт таагүй зүйл болдог. Тэгэхээр та уулз.

Эр -    Ингэхээр би ажлаа хийе, та ажлаа хий.

Ар -    Ингэх хэрэггүй. Би туслахыг хичээж байна.

Эр -    Маш эргэлзээтэй байна. Хоолоор дайлсанд баярлалаа, маш цадлаа.

Ар -    Матюша, чиний телеграмм руу Лерагийн хэргийг мөрдөж байгаа байцаагчийн утсыг явууллаа. Надад ямарч хамаагүй мэдээлэл хэрэгтэй байна, ямарч хамаагүй мэдээлэл.

Мат -  Би хаанаас олох юм бэ?

Ар -    Би мэдэхгүй ээ, чи сайн бод.

Мат -  Намайг шоронд хийнэ ш дээ.

Ар -    Яагаад шууд суулгана гэж, суулгахгүй ээ.

Мат -  Босс оо аан гээч, энэ чинэь хууль бус хэрэг. Би таныг ойлгож байна гэхдээ бас...

Ар -    Сонс, битгий маргаад бай. Дуудлага орж ирж байна, би утсаа тасаллаа. За.

Ден -  Сайн уу хөгшөөн, чиний хэрэг гараад байна, зааланд хүрээд ирээч.

Бичиг Сайн байна уу сайхан бүсгүй минь, би орой очно.

                                                     ххх

Ден -  Бүсгүй минь тултал нь хийж болохгүй, нуруунд чинь ачаалал ирнэ. За одоохон, дуусгаадхая.

Ар -    За за, хүлээж байя. Үгүй ээ, одоо боллоо. Сайн уу. За тэр чинь хэн юм?

Ден -  Юу гэсэн үг вэ?

Ар -    Ден, чиний сүүлийн 100 асуултын 99 нь хүүхнүүдтэй холбоотой байсан. Тэр хэн юм?

Ден -  Үгүй ээ, тайван бай, яарах хэрэггүй. Би одоо чамд харуулъя. Ёстой гал, явцгаая.

Ар -    Гал байсан бол чи ахмад найзаасаа зөвөлгөө авахгүй байх байсан.

Ден -  Чи ямар юмных нь ахмад найз байх билээ. Тэнд хувийн бэлтгэл нь дуусч байна. ингэтлээ гөлрөх хэрэггүй.

Ар -    Байдаг л эмэгтэй, дунд насны хямралын хөгшрөлттэй холбоотой зүйл хөгшөөн.

Ден -  Тэнэг ээ, тэр бишээ түүний дасгалжуулагч.

Ар -    Тийм үү?

Ден -  Аймаар юм болжуу? Уля...

Ар -    Аймаар юм.

Ден -  Тийм байна уу? Сайн уу, би чамд найз Тёмычийн тухай ярьж байсан санаж байна уу? Тёма танилц, энэ бол Уля, пауэрлифтингийн дэлхийн аварга.

Уля -  Улсынх.

Ден -  За ямар ялгаа байна. Улсынх, дэлхийнх ялгаагүй.

Уля -  За би та хоёрт саад болоод яахав. Явж хоолоо идлээ.

Ден -  За за чихэрхэн минь, амжилт. Би шүршүүрт орчихоодл чам дээр очлоо.

Ар -    Чихэрхэн гэнээ?

Ден -  тэр ямар ширүүн гээч, Энэ бүхэн намайг ямар их өдөөдөг гээч. 

Ар -    Аан гээч, нарийн ширийн зүйсл ярих хэрэггүй.

Ден -  Хамгийн сонирхолтой нь юу гээч, би түүнийг төрөл бүрийн аргаар судалсан. Ямарч мэдээлэл байхгүй, юу ч олж мэдээгүй, ойлгов уу?

Ар -    Тийм үү? За аз жаргал хүсье, би одоо явлаа. Би өөрийнхөө найз хүүхэнтэй уулзах ёстой.

Ден -  Чи найз хүүхэнтэй болоо юу?

Ар -    Тийм ээ, за явлаа.

Ден -  Амжилт.. Надад хэлээч дажгүй юу?

Ар -    Тийм гэсэн ч болно.

Ден -  Тэр хэвийн бүсгүй биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ хамт байхад тааламжтай, ойлгов уу?

Ар -    Би юу ч хэлээгүй.

Ден -  Юм хэлэх хэрэгтэй, Ден чи сайн байлаа, бүх зүйл хэвийн. Би чиний ийм царайг үзэж чаддаггүй. Эмч царайтай зогсож байна. Денис Николаевич та хүнд өвчтэй, үхэж ч болзошгүй. Юу нь болохгүй байна?

Ар -    Би андуурч байж магадгүй, гэхдээ таамаг байна, ердөө таамаг шүү. Эцгээ эрт алдсаны улмаас мөн тэр гарз хохирлыг орлочих хүн удаан байгаагүйн улмаас...

Ден -  Чи байгаагүй.

Ар -    Тийм ээ, би байхгүй учраас чамайг болзошгүй аюулаас хамгаалж чадах эмэгтэй олж авч.

Ден -  Чи юу гээд үглээд байна, би юу ч ойлгосонгүй.

Ар -    Тэр аавыг чинь санагдуулдаг учраас түүнтэй унтдаг.

Ден -  Юун аав, яагаад аав гэж?

Ар -    Чи асуусан би хариулсан.

Ден -  Тёма чи хаачих нь вэ, Тёма?

Ар -    За.

Эр -    Артём Александрович өдрийн мэнд, би хоккейн клубын менежер байна, та сонссон байж магадгүй Интер гээд.

Ар -    Би хоккей сонирхдоггүй.

Эр -    Бидэнд манай нэг тоглогчийн талаар таны зөвөлгөө хэрэгтэй байна. Хурдан байх тусмаа сайн.

Ар -    Бололгүй яахав.

Эр -    Хагас шигшээгийн өмнө бэлтгэл маш сайн байсан. Бүх тестүүдээ өгсөн, ямарч өөрчлөлт байхгүй. Дараа нь мөргөлдөж унаад тэгээд хөл нь ажиллагаагүй болсон. Би хэлчихье ажлын өрөөнөөс өөрийг аваад ирнэ.

Ар -    Би иймд нь дуртай, манай эмнэлэгт ийм төхөөрөмжүүд байсан. Дасчихсан гэж болно.

Эр -    Тэгэхээр тоглочийн хувьд битүү гэмтэл гэж бодоод нааш нь авч ирсэн. Эмч нар цэвэр сэтгэцийн өөрчлөлт гэсэн. Би асууж судлаад танаар эмчлүүлэх хэрэгтэй гэж бодсон. Цаг маш бага байна.

Ар -    Ойлгомжтой.

Эр -    Тэр хүнийг хөл дээр нь хурдан босгох хэрэгтэй, энэ ойлгомжтой юу? Мэдээж бүх зардлыг нь клуб даах болно. Та цагаар хөлс авдаг билүү?

Ар -    Минут тутамд, би хурдан ажилладаг.

Эр -    Аан за.

Ар -    Бас дуудлагаар гарахад 70 рубль байдаг.

Эр -    Аан тийм үү. Би ойлголоо

                                                     ххх

Эр -    За энэ бол манай нөгөө өвчтөн, Андрей.

Ар -    Сайн уу, шаналсан хамаатнууд, уйлж унжсан сүйт бүсгүй хаана байна?

Анд -  Та хэн билээ?

Ар -    Артём, чамайг хөл дээр чинь босгох сэтгэл зүйч.Хурдан бөгөөд баталгаатай билүү?

Эр -    Тийм ээ, за Андрей тэгэхээр илэн далангүй байгаарай гэж хүсье. Давтан хэлье, эмчилгээ бусад зүйлсийн төлбөрийг клубын мөнгөөр хийнэ. Тэгэхээр хамгийн богино хугацаанд үр дүн хармаар байна. За эхэлцгээе.

Ар -    Тэнд миний туслах хүрээд ирсэн, үүдэнд хүлээж байгаа. Түүнийг тосоод авч болох уу?

Эр -    Ер нь бол болно, тийм ээ.

Ар -    За ямарч гадны хүнгүйгээр ярилцах уу? Яриад байгаарай, хөлөө огт мэдрэхгүй байна уу?

Анд -  Өвдөгнөөс доош бол үгүй.    

Ар -    Алив хуруунуудаа хөдөлгөөрэй.

Анд -  Ойлгохгүй байна уу, ямарч мэдээ байхгүй.

Ар -    Чи оролдоод үз л дээ. Мэдрэлийн түвшнийг тогтоох хэрэгтэй.

Анд -  Танаас өмнө зөндөө эмч нар үзсэн. Намайг оролдож үзээгүй гэж бодож байна уу?

Ар -    Хүсэхгүй байна уу, тийм үү? Кофены шаараар туршиж үзэхээс.

Анд -  Та яаж байна аа?

Ар -    Яасан, огт өвдөхгүй байна уу? Харин энд?

Анд -  Шал утгагүй юм.

Ар -    Яагаад? ВИП өрөөний давууг 12 цаг тутамд сольдог, удахгүй шинийг аваад ирнэ. Ингэвэл тааж байснаас илүү хурдан. Ингэхэд хамаатнууд чинь хаана байна?

Анд -  Тэр танд хамаагүй.   

Ар -    Сайн бодоод үзвэл?

Анд -  Тэнэг юмуу, наад аягаа холдуул. Аягаа холдуул гэж байна.

Ар -    Танай клуб надад асуудлыг хурдан шийдвэл шагнана гэсэн. Харин би юу ч хийхэд бэлэн, би дахиад нэг кофе баттай авчихаж чадна. 

Анд -  Надад хамаатнууд байхгүй.

Ар -    Огт уу, өнчин юмуу?

Анд -  Тийм ээ өнчин, ийм хүмүүс байдаг юм.

Ар -    Сүйт бүсгүй чинь?

Анд -  Хайрт маань томилолтоор явсан, өдөр болгон мэсэж бичиж бас ярьдаг.

Ар -    Шууд тэгээд хэлчихгүй дээ. За юу болсон бэ, яагаад унасан тухайгаа яриач. Юу харсан, мэдэрсэнээ дэлгэрэнгүй ярь.

Анд -  Шайба авсан, эсрэг тал руу довтолсон. Хаалгач руу ойртож очоод савлаж эхэлсэн. Дараа нь... уначихсан, тэгээд гүйцээ.

Ар -    Сүүлийн өдрүүдэд стрессд орсон уу? Гэнэтийн өөрчлөлтүүд? Аав ээж чинь олдсон, тайчигч чамаас жирэмсэн болсон? Бариач чинь өдөж эхэлсэн үү?

Анд -  Үгүй ээ, ямарч тийм юм болоогүй. Уначихсан гүйцээ.

Ар -    Энэ бүхэн маш, маш сонирхолтой байна.

Анд -  Юу?

Ар -    Үйлчлүүлэгч худлаа ярихад би дуртай. Хэргийг хамаагүй сонирхолтой болгодог.

                                                     ххх

Мат -  Сайн байна уу босс оо.

Эр       За яаж байна, сайн уу.

Ар -    Маш хүнд тохиолдол байна.

Эр -    Танаг хүндэлдэг ч гэлээ би өөрөө ч ойлгож байна. Үнэнийг хэлэхэд таныг эмчилгээний ямар нэг төлөвлөгөө санал болгоно гэж бодсон. Эсвэл түүнийг шууд оношилчихсон юмуу? Биеийн байдлых нь талаар ямар нэг мэдээлэл өгөх үү?

Ар -    Тийм ээ, зарим нэг мэдээлэл өгнө. Тэр их хаалттай залуу байна, гэвч эцэст нь ярьж эхэлсэн. Тэр нэг молдав бүсгүйд хайртай болоод бүтэлгүйтэж. 18-тайдаа тэд Кишинёвын ойролцоо нууцаар гэрлэж. Харин хуримын анхны шөнө бүсгүй хөлгүй гэдгийг мэдэж. Тэгээд залуу уурлаж, харин бүсгүй гутамшгиг болохгүйн тулд Принднестровье руу цыганууд руу зугтчихаж. Дараа нь их урт түүх болсон. Та ямар Андрюшаг мэдэхгүй биш, тэр маш өгөөмөр хүн, цагана мөс, цагаан хашлагууд, дээрээс нь тэмцээний үеэр ямар хурдтай гулгадаг билээ. Энэ бүхэн сүйт бүсгүй нь зугтсантай холбоотой дурсамжууд сэргээж. Одоо тархи нь хөдөлгөөнийг нь хориглож Андрей маань нөгөө хайртай Сюзаннатай ойр болгож эхэлж.

Мат -  Сюзаннатай...

Эр -    Одоо тэгээд яах уу?

Ар -    Би бодож үзье.

Мат -  Бид бодож үзье. Босс оо, одоо яах вэ, сүйт бүсгүйг нь хайх уу?

Ар -    Юун сүйт бүсгүй Мотя, сэрээч. Тэр их өвөрмөц өвчтөн байсан, оюуны хөгжил нь 12 настай хүүхдийнх шиг. Ямар нэг мэдээлэл олж авахад маш хэцүү. Тийм учраас эцсийн аргаа хэрэглэнэ.

Мат -  Өөрөөр хэлбэл би юу?

Ар -    Өөрөөр хэлбэл чи. Чи тэр залуугийн талаар олж авч болох бүх мэдээллийг ол.Тархины өөрчлөлт оруулсан байж болзошгүй шинж тэмгүүдийг олж мэдээд ахлахдаа мэдэгдээрэй. Хамтрагч аа, чадах уу?

Мат -  Чаднаа, бид хамтдаа хийнэ гэж бодсон.

Ар -    Би амжихгүй ээ, ажилтай. Алив утсаа аваачээ.

Мат -  Босс оо, би мэдээж өөрийнхөө зөв гэж дайрахгүй гэвч та одоо адил түвшний харилцаагүй бүсгүй рүү залгаад байх шиг. Тэр таны бүтэн жил эмэгтэй хүнтэй байгаагүйг далимдуулан өөрийнхөөрөө хөдөлгөж байх шиг бас...

Ар -    Одоо дуугүй болоорой Мотя. Бас хэзээч, ямарч тохиолдолд өөрийнхөө сексийн багахан туршлагыг миний дүүгээс над руу шилжүүлэх гээд байгаарай. 

Мат -  Та яагаад багахан гэж бодов?

Ар -    Амаа хамхи. За тэр ч яахав, уучлаарай.

Мат -  Тийм ээ.                                             

Ар -    За одоо ажилдаа ор.

Мат -  Харин та?

Ар -    Би аавтайгаа уулзах хэрэгтэй, уулзаагүй удчихлаа. Би эмнэлгээс гарсан аавыгаа эргэж болох уу?

Мат -  Тийм ээ. Босс оо, сүүлийн асуулт болох уу?

Ар -    Би Катяд надтай хамт ажилладгийг хэлэхгүй ээ.

Мат -  Баярлалаа. Багахан...

                                                     ххх 

Ар -    Чамтай уулзаж байгаадаа баяртай байна.

Кат -   Дахиад энд ирэх юм бол цагдаа дуудна шүү.

Ар -    Катя тэр миний энд байгааг мэднэ, бид тохирсон ш дээ.

Кат -   Бид хоёр тохиролцоогүй, тохиролцох ч үгүй.

Ар -    Окей, би энд маргахаар ирээгүй зүгээр л түүнтэй ярилцмаар байна. Тэр бас миний ч аав.

Кат -   Маш харамсалтай.

Ар -    Баярлалаа. Сайн уу.

Але -  Сайн байна уу.

Ар -    Таны бие яаж байна?

Але -  Дажгүй шүү. Санаа тавьсанд баярлалаа, гэхдээ чи ихэвчлэн ингэдэггүй хүн дээ. 

Ар -    За окей, ажилдаа орцгоое. Та бэлэн үү?

Але -  Ярилцлагад уу, тийм ээ. Гэвч үнэнийг хэлэхэд жаахан гэнэтийн зүйл боллоо. Хаанаас эхлэх вэ?

Ар -    Үүнийг би мэдэхгүй. Та профессор, өөрөө хэлээч.

Але -  Ганц уулзалтаар шийдэж амжихааргүй том асуудлууд байгаа. Харин би чам шиг мундаг сэтгэл зүйч биш учраас том асуудлуудыг нүд ирмэхийн зуур шийдэж чадахгүй.

Ар -    Тэр тийм шүү, харин би өөр өөртэйгээ зөвлөлдөж чадахгүй. Тэгэхээр удаан, урт замыг сонгож авцгаая. Танай уламжлалт шинжлэх ухаан юу гэж байна? Хүүхэд наснаас эхлэх үү?

Але -  Чи өөрөө тэгж санал болгосон. За тэгье. Би чадна гэж амлахгүй гэвч аль болох хичээх болно. Өөрийнхөө чадах бүхнийг хийнэ. Өнөөдөр бид сэтгэл зүйч-өвчтөн боллоо, хэн хэн нь хувийн асуудлуудаа аль болох дарахыг хичээнэ.

Ар -    Тохирлоо.

Але -  Аавынхаа тухай анхны дурсамжаа хуваалцана уу. Шууд толгойд орж ирсэнээ яриарай.

Ар -    Та маш их зүйл мэдэж байгаа. Би маш сайн аавтай байсан. Тэр хэзээч миний хувийн амьдралд оролцож байгаагүй. Над дээр төгс хүүхэд хүмүүжүүлэх аргуудыг туршиж байгаагүй. Сурлагын дэвтэрт маань ангийнхаа охинтой харилцаатай болсон тухай бичээсийг тодруулдаггүй байсан. Миний ээжид хайртай, аз жаргалтай амьдардаг байсан. Бас миний бодлоор надад ч хайртай байсан. Ойлгож байна уу?

Але -  Та жаахан зальдаад байх шиг санагдлаа.

Ар -    Яагаад гэвэл бүх өвчтөнүүд хуурдаг, та үүнд дассан байх ёстой.

Але -  Уучилж чадахгүй байна. Тэгвэл асуудлын гүн рүү орцгоое. Та өөрөө яаж тодорхойлох байсан бэ?

Ар -    Яаж гэнээ. Тийм ээ, би яаж тодорхойлох байсан гэж үү? Жишээ нь ингэж, магадгүй, зөвхөн магадгүй шүү миний хувь хүн болж төлөвших үе шат аав, ээжийн маргааны үеэр таарсан. Тэгэхэд аав шүүмжлэгчийн дүрд тоглож байсан. Эцэст нь энэ маргааны үр дүнд ээж хүндээр өвчилж дараа нь нас барсан. Мөн магадгүй аав өөрийнхөө бурууг хүлээж чадалгүй асуудлаа өөрөөсөө бусад дотны хүмүүс дээрээ тохохоор шийдсэн. Харин би үүнд хамгийн тохиромжтой хүн болж таарсан. Ээжийн өвчин үргэжилж байх хугацаанд анхаарлыг нь татах гэсэн өрсөлдөөн зөвхөн энэ асуудлын үр дагавар болсон. Шинэ хамааралтай харилцааны асуудал үүссэн. Үүнд аав хүүгийнхээ зүгээс улам бүр эсэргүйцэлтэй тулгарч эхэлсэн.Эцэст нь тэр миний эхнэртэй санаатай унтаж нөхцөл байдалд ялагч болсон. Гэвч энэ бол ердөө таамаг, та бүгдийг өөрөөр тайлбарлаж болно. Та сонгодог сэтгэл зүйн үүднээс яагаад миний аав миний эхнэртэй унтсаныг тайлбарлаж өгөөч. Эдипын онолыг ярих хэрэггүй шүү, Эдипын өнцгөөс би анх өөрөө тайлбарласан.

Але -  Би сайн санахгүй байна. Гэвч энэ алдаа байсныг мэднэ. Том алдаа.

Ар -    Яагаад тэр билээ? Санамжаа сайжруулах гэж глицин уух уу, би үр дүн гарах хүртэл 1,5 сар уусан.

Але -  Энэ бол байсан зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч арилгах боломжгүй алдаа. Гэвч энэ бол хэн хэнийгээ уучлах боломжтой алдаа. Тийм учраас та энд ирсэн, тийм учраас бид ярилцаж байна.

Ар -    Гайхалтай. Шалтгаанууд нь? Таныг зөвшөөрвөл би хэдэн таамаг дэвшүүлмээр байна.

Але -  Алив тэгээч.

Ар -    Таамгаасаа эхэлье, магадгүй миний аав дур хүсэл, тачаалаа дарж чаддаггүй гаж донтон юм болов уу? Магадгүй хүүхэд байхдаа аав намайг хүчирхийлсэн ч юм билүү. Дараа нь тэр дурмасжуудаа миний 5 насны ойгоор бөмбөлөг хагалж дарсан ч юм билүү? Тийм байх боломжтой.

Але -  Шал утгагүй юм, чи утгагүй зүйл ярьж байна.

Ар -    Та миний эцэг эхтэй харилцах харилцааны нэг хэсгийг дарж байхад би тэр хэсгийг нөхөж байна.

Але -  Эцэг эхтэйгээ харилцах гэнээ?

Ар -    Ингэжх нь моод болсон, битгий тоо.

Але -  За яахав, таныхаар энэ хоёр урсгалтай зам байсан юм шиг санагдахгүй байна уу? Та өсөж том болохдоо мөн л хэд хэдэн алдаа гаргаснаар харилцан асуудалтай болоход хүргэсэн юм бишүү?

Ар -    Тийм байх, та энэ сэдвийг хөндсөн нь сайн хэрэг. Би маш буруутай. Энэ бүх хугацаанд миний дотор дайсагнах сэтгэл төрж байсан. Би заримдаа хайрт аавыгаа асванд байгаагаар төсөөлдөг. Таны бодлоор энэ хэвийн зүйл үү? Та ингэж төсөөлж чадах байсан уу? Уучлаарай таныг хэн гэх вэ, Виталий Сергеевич, би таныг Виталий Сергеевич гэж дуудаж болох уу?

Але -  Гүйцээ, эхний уулзалтын хувьд хангалттай.

Ар -    15 мянгаар ингээд болоо юу? 4 минут гаруй болоход уу? Ганц өдөр ингэж амьдрах юмсан...

Але -  Артём, шулуухан ярилцъя, чи юу хүсээв?

Ар -    Шулуухан гэнээ? Хэвийн харилцаа. Миний амьдрал хэвийн үргэлжлээсэй гэж хүсч байна. Харин үүний тулд миний амьралын бүх зүйл хэвийн байх ёстой. Би бүгдийг ойлгож бүгдийг уучлах хэрэгтэй. Гэвч чадахгүй нь, хэзээ нэгэн цагт энэ бүхэн бүтнэ гэдэгт итгэхгүй байна.

Але -  Бүтэхгүй ээ, чамд хэвийн байдал тохирохгүй, бүх хүнд тохирдоггүй юм. Чи үүнийг ойлгоогүй гэж үү?

Ар -    Уулзсанд баярлалаа, кофе санал болгооч.

Але -  Гүйцээ, одоо явж үз.

Ар -    Холын хамаатны хувьд хөнгөлөлт үзүүлээч, 10 болох уу?

Але -  Тонил цаашаа... Өөдгүй новш чинь санасандаа хүрлээ, новш.

                                                     ххх

Мат -  Сайн байна уу босс оо.

Ар -    За Матвей. Нөгөө хүний талаар юу олж мэдэв?

Мат -  Олсон, 100% баталгаатай мэдээлэл. Би одоо хаягийг нь явуулъя.

Эм -    Тэнд байгаа. Та жаахан хүлээгээрэй, 10 минутын дараа бүх юм нь дуусна.Би танд түүнийг энд хүлээх хэрэгүй гэмээр байна. Георгий Леонидович эцэг эх бэлтгэлийг ажиглахад дургүй байдаг.

Ар -    Ойлгож байна, би өөрөө дасгалжуулагч.

Эм -    Та ямар спортоор хичээллэдэг вэ?

Ар -    Бас хоккей, гэхдээ роликтой.

Эм -    Та хэний аав билээ, хэлээд өгөөч.

Ар -    Машагийнх.

Эм -    Ямар Маша билээ?

Ар -    Тэр байна.

Эм -    Ойлгомжтой,сайн байна. Би таныг энд өмнө нь хараагүй юм байна.

Ар -    Танд маш их баярлалаа.

Гео -   Идэвхтэй, идэвхтэй. Акимова битгий унтаад байгаарай. Би чиний өмнөөстоглох юмуу? Ажилаарай, ажиллаарай.

Ар -    Георгий Леонидович, Георгий Леониодич би бэлтгэл дуусахыг хүлээмээр байна гэвч тэнд бүхэл бүтэн хоккейн лиг хүлээж байгаа. Таны хуучин шавиас болсон юм.

Гео -   Та хэн бэ?

Ар -    Ер нь бол сэтгэл зүйч, гэвч таны хувьд муухай шантаажчин. Эндээс холдож ярилцъя.

Гео -   Хурдан эндээс яв, бушуул.

Ар -    Танд л хэрэгтэй шүү.

Гео -   Эндээс гар гэж байна. Тэнэг юмнууд олшироод. Идэвхтэй ажиллаарай. Хөлөө хурдан хөдөлгө.

Ар -    Хаашаа яваад байна, конус руу оч. Та гурав тэшүүр дээрээ тогтвортой зогсоорой. Тэгээд өсгийгөөрөө түлхэцгээ. Та нар зөөлөн гулга, Акимоватай байраа солиорой.

Гео -   Тэрнийг сонсох хэрэггүй, бэлтгэлээ үргэлжлүүлцгээ.

Ар -    Хаачих нь вэ, ДЮСШОР-оос хасагдмаар байна уу?

Гео -   Зогс муу новш оо.

Ар -    Хөөе битгий хаагаарай.

Гео -   Зогс тэнэг ээ.

Ар -    Алив зогс, энд камер байгаа. Би өргөдөл өгнө шүү.

Гео -   Би чамайг алаад өгье л даа.

Ар -    Хүн зодсон хэргээр дахиад шүүхээр ормоор байна уу? Одоо шууд шоронд суулгана.

Гео -   Адгийн шаар.

Ар -    Зөвшөөрч байна, надаас болж ял эдлэх хэрэгтэй юу гэдэгт байна.

Гео -   Чи өөрөө эхэлсэн.

Ар -    Тийм ээ, бүгд таныг өдөөн хатгадаг. Андрюша Кораев ч гэсэн өдөөн хатгасан уу?

Гео -   Юу гээд дэмийрээд байна?

Ар -    Та асуусан нь сайн хэрэг. Миний хайртай асуулт, би гэрэл гэгээ авч ирдэг. 8 жилийн өмнө холбоонд нэг хэрэг мандсан. Дюсшорын сурагчийг дасгалжуулагч нь зодсон хэрэг. Та санаж байна уу? Тэгэхэд эрүү үүсээгүй ч гэлээ таныг багачуудын багаас холдуулж дунд насны охидууд руу шилжүүлсэн. Сайн санаа байгаагүй, тамирчдаас өөр юу ч хүсэх билээ.

Гео -   Чи надаас юу хүсээв, тэнэг ээ?

Ар -    Яриа тасалдуулахгүй бол хэлье. Танай Кораев ноцтой гэмтэл авсан. Шүүхэд би түүний биеийн байдал болон тухайн үед болсон үйл явдлыг холбоог тайлбарлаж чадна. Дунд шатны гэмтэл учруулсан ял авна. Энэ эрүүгийн хэрэг үүсгэхэд хангалттай, таныг заавал суулгана. Харин одоо миний муухай шантаажчины ажилд орцгоое. Та эрх чөлөөтэй үлдэх боломжтой гэхдээ үүний тулд нэг тус хүргэнэ.

Гео -   Ямар?

                                                     ххх

Анд -  Өөрөө хийсэн үү?

Ар -    Сайхан хооллорой.

Анд -  Баярлалаа, энэ юу вэ?

Ар -    Ажлын онцлог. Бид хоёр түр уулзъя. Тэр тоглжо чадахгүй болсон, орлого байхгүй бөөн өр. Бас клубын өмнө хариуцлага хүлээнэ тэгэхээр тохиромгүй хувилбар... Энэ мөч, яг энд чи хэнийг харсан бэ?

Анд -  Хэн ч бишээ, санахгүй байна. Мэдэхгүй ээ.

Ар -    Би мэднэ, чи баталгаажуулах хэрэгтэй, санаарай.

Анд -  Аан гээч, тэр хараад зогсож байсан.

Ар -    Георгий Леонидович гэж хэн бэ, санаж байна уу?

Анд -  Манай хүүхдийн спортын сургуулийн дасгалжуулагч.

Ар -    Үгүй байлгүй дээ. худлаа яриагүй биз? Маш сонирхолтой байна, маш. Хувцасаа өмс.

                                                     ххх

Эр -    Заавал авч явах хэрэгтэй юмуу, эмнэлэгт ажиллаж болохгүй юу?

Ар -    Би эмнэлэгт дургүй, залхаж гүйцлээ.

Анд -  Хаашаа явж байгааг хэлээч.

Ар -    Сюрприз, суугаарай.

Эр -    Ойлголцъе, танд ийм таныг ийм асуудлуудыг дор нь шийддэг гэсэн. Одоо 2 дахь уулзалт нь болж байна. Зардал их болж байна. Би үүнийг клубд ямар нэг аргаар тайлбарлах хэрэгтэй болно. Машины түрээс энэ тэр гээд...

Ар -    Ойлгож байна.

Эр -    Ингэж тохирье, бидэнд цаг хугацаа 19 хүртэл байна. дараа нь надад битгий гомдоорой, би өгсөн мөнгө эргүүлж авах талаар хөөцөлдөнө.

Ар -    Ойлгож байна, таны хэлсэнийг сонслоо, 19-өөс өмнө.

Эр -    Хоёулаа энэ тал дээр ойлголцсон гэж ойлголоо, зөв үү?

Ар -    Бүрэн ойлголцсон.

Эр -    Хаачих нь вэ, хөөе зогс. Зогс.

Ар -    Таны залгасан дугаар...

Анд -  Ёстой нээрээ, хүн барьцаалсан хэрэг болж байна уу?

Ар -    Тийм гэж болно.

Анд -  Бид хаашаа явж байна.

Ар -    Нилээн хол, чиний хүүхэд нас руу.

Анд -  За хэр удах вэ? Тэргэнцэртэй эвгүй байна, өнөөдөр найз бүсгүй маань ирнэ.

Ар -    Энд ойрхон, найз бүсгүйгийн чинь зураг байгаа юу?

Анд -  Тийм ээ, байгаа. Энэ байна.

Ар -    Царайлаг юмаа. Чи түүнтэй хэр удаан уулзахгүй байж чадах вэ?

Анд -  Уддаг байсан, би өөрөө бэлтгэлтэй. Гэхдээ өдөр болгон утсаар ярьдаг, яасан?

Ар -    Ойлгомжтой.

Анд -  Юу ойлгомжтой гэж, юу ойлгомжтой юм? Тэр намайг энэ хөлний асуудлаас болж хаяна гэж бодов уу? Мөн горьдов оо. Бүх зүйл сайхан болно, тайвшир. Миний утсыг өг.

Ар -    Өгнөө, эхлээд ажлаа дуусгая. Ингэхэд би чамд энд трек жагсаалт бэлдсэн. Явахад уйдахгүй гээд.

Анд -  Яасан, инээдтэй байна уу?

                                                     ххх 

Ден -  За ямар байна даа?

Уля -  Маш амттай юм гээч. Үнэхээр сайхан болж.

Ден -  Хичээсэн юм.

Уля -  Оройн цагаар идэж байгаа нь муу, гэхдээ үнэхээр амттай мах байна.

Ден -  Хамгийн инээдтэй нь хүүхэд байхад аав ээж хоол хийхэд сургадаг байлаа. Харин би боломж гармагц бултчихдаг байсан. Харин 2 жилийн өмнөөс би интернетээс жор хайдаг болсон. Гал тогоогоо тохижуулсан.

Уля -  Төгс эр байна. Чамайг жаахан дэмжээд өгвөл 2 жилийн дараа аварга болно.

Ден -  За болно, болсон, болсон... Амттай байна уу? Энэ бол...

Уля -  За боллоо, хооллож дууслаа. Ичлэгээ шатаах ажилдаа орцгоое.

Ден -  За ойлголоо дасгалжуулагч аа, би дуулгавартай хүн шүү.

Уля -  Намайг эзэмдээч.

Ден -  За алив.

Уля -  Миний бар.

Ден -  Тийм ээ бар... Миний бүжин.

Уля -  Өнөөдөр танай найз зааланд ирээд юу болоод өнгөрөв? Танилцуулах арга уу?

Ден -  Юун танилцуулах вэ, миний багын найз. Уйдчихгүй юу, үнэхээр уйдсан.

Уля -  За окей.

Ден -  Пөөх.

Уля -  Чи минийх.

Бичиг Аавдаа ир.

Ден -  Битгий.

Уля -  Таалагдахгүй байна уу?

Ден -  Үгүй ээ хонгор минь, хүлээгээрэй. Байзаарай.

Уля -  Итгэлтэй байна уу?

Ден -  Би одоохон 00 ороод ирье. Бүү санаа зов.

Ар -    За?

Ден -  Тёма чи бол новш, мэдэв үү?

Ар -    Мэдэж байна.

Ден -  Чи өнөөдөр яах гэж тэгж хэлэв? Одоо үнэхээр аавыгаа янзалж байгаа юм шиг санагдаад байна.

Ар -    Чи асуусан, би хариулсан.

Ден -  Тёма амаа тат, үүнийг яаж мартахыг хурдан хэлээдэх.

Ар -    Аавыгаа оронд дотор зүүдлэх нь муу шинж тэмдэг. Гэвч чиний хувьд энэ илүү гүнзгий шинж тэмдгийг илэрхийлж байна. Чамд тайлбарлаж байсан.

Ден -  Тёма тэр яах вэ, үнэхээр чамаас гуйж байна. Надаар тоглосон гэж хэлээч. Яг одоо тэгж хэлээч.

Ар -    Уулзахаар ирэх бол хүссэн цагтаа ирээрэй. Харин одоо чи гэнэт чацга алдаад байна гэж хэл. Тэгээд наадхаа явуулчих.

Ден -  Юу гэнээ, Тёма би яаж явуулах юм бэ?

Ар -    Чиний одоо хийж чадах хамгийн муу зүйл бол сэтгэлээр унаж шархаа сэдрээх явдал.

Ден -  Новш.

Ар -    Үнсье.

Уля -  Ден.

Ден -  За аав аа.

Уля -  Чи зүгээр үү?

Ден -  Чөтгөр ав. Нөгөө юу хаана байлдаг билээ? Новш гэж.

                                                     ххх

Анд -  Одоо яах уу, яах гэж байна? Бид яах гэж наашаа ирсэн юм?

Ар -    Чамайг хайртай дасгалжуулагчтай чинь нүүрэлдүүлмээр байна.

Анд -  Энэ яаж тус болох юм?

Ар -    Одоо харцгаая. Георгий Леонидович...

Анд -  Сайн байна уу.

Ар -    Олон жил уулзаагүй биз дээ? Сэтгэл хөдлөм мөч. Юу гэхээр би чиний юу ч санахгүй байгаад итгэж байна. Гэвч өнөөдөр найзаа санах хэрэгтэй, уучлаарай. Шууд хэлье, Георгий Леонидович үнэхээр тэнэг хүн гэвч ганцхан тэр бидэнд туслаж чадна.

Гео -   Амаа мэдээрэй, чиний шүүх, өргөдөл хамаагүй шүү. Мэдэв үү...

Анд -  Георгий Леонидович энэ миний санаа биш шүү.

Ар -    Ойлгомжтой, энэ ганцхан надалд хэрэгтэй байжээ. За яахав. Би хоккейд маш дуртай нь тодорхой болсон. Окей, хоккей шүэглэж эхэллээ, аймаар юм. Сайн уу охидуудаа. За хоёр хэсэгт хуваагдаад тоглоцгоое, зөв үү?

Гео -   Хуваагдаарай.

Анд -  Шал утгагүй юм, үгүй гэж үү?

Ар -    Яагаад? Паралимпидад ингэж тоглодог ш дээ. Чамд таалагдана. Чиний хөл ажиллагаагүй болсон тоглолтыг бүхлээр нь үзсэн. Гараа өргө.

Гео -   Алив цохиод тийшээ дамжуулаарай.

Ар -    Хаалга руу 8 удаа цохисон, 6 удаа шон руу нэг ч удаа оруулаагүй. Дараа нь чи дээр хэн нэгнийг олж харсан. Харин тэр бол бидний найз Георгий Леонидович тоглолт үзэхээр ирсэн байсан.

Анд -  Тийм гэж бодъе, тэгээд юу гэж?

Ар -    Чи үүнийг үнэхээр санахгүй байна. Тархи чинь тэр дурсамжийг мартуулсан. Гэвч сургуульд нэг зүйл болсон нь тархинд чинь ялагдвал зодуулна гэсэн ойлголт суулгачихсан. Хүүхдүүдтэй тийм зүйл тохиолддог юм. Чи айсандаа довтолж байсан. Чи ялахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч тэр бол хэзээч идэвхжиж болох айдас байсан. Чиний тархи 7 хоногийн өмнө хуучин дасгалжуулагчийнхаа өмнө хариуцлага хүлээж байхаар хөлгүй болсон нь дээр гэсэн шийдвэр гаргасан.

Анд -  Шал утгагүй юм. Тийм юм болоогүй, би санахгүй байна.

Ар -    Би тамирчидтай ажиллах ямар дургүй гээч.

Анд -  За яахав. Окей.

Ар -    Май ав.

Анд -  Чи тоглоод байна уу?

Ар -    Тийм ээ. За яасан, бэлэн үү?

Гео -   Шайба. Бэлэн үү?

Ар -    Би болох уу? Миний мөрөөдөл. Тоглолт эхэллээ.

Анд -  Чинийхээр би яаж тоглох болж байна?

Ар -    Зүгээр л тогло... Нэг – тэг боллоо.

Анд -  Хөөе чи тэнэг ээ, ингэх ямар хэрэгтэй юм бэ?

Ар -    Үргэлжлүүлээрэй.. Пөөх, чиний хайрт чинь ярьж байна.

Анд -  Утас өг.

Ар -    Түүнтэй уулзмаар байгаа бол тогло.

Анд -  Би яаж тоглох юм?

Ар -    Сүүлчийн хүчээ шавх. Яаж ийгээд тогло.

Анд -  Та нар хаана байна аа?

Ар -    За алив ээ, алив, алив, алив. 2-0.

Гео -   Тэнэг юмуу?

Ар -    Алив ээ Кораев, чи аварга, алив ээ. За алив.

Гео -   Алив босгооч. Тэнэг юм чинь.

Анд -  Нааш ир.

Гео -   Дахиад давтах уу, дахиад уу?

Хүү -  Үгүй ээ.

Гео -   Чи тэнэг юмуу? Чи тэнэг үү? Ямар даалгавар өгсөн билээ? Ямар даалгавар өгсөн бэ гэж асууж байна.

Хүү -  Довтолгоо хийх.

Гео -   Харин чи юу хийгээд байгаа юм тэнэг ээ? Толгойгоороо хана мөргөх сайхан байна уу? Тэгвэл толгойгоороо хана мөргөөд бай. Намайг ойлгосон уу, хариулаач.

Хүү -  Тийм ээ.

Гео -   Талбай дээр гар. Чи яагаад уйлаад байгаа юм, тэнэг ээ? Чи эр хүн мөн үү бишүү? Чи хоккей тоглож байна. яасан, юугаа над руу гөлрөөв? Юугаа гөлрөөв? Юундаа уйлаад байгаа юм? Ямар охин биш, чи эр хүн, алив бос. Хурдан явж миний хэлснийг хий. Хэрвээ үгэнд орохгүй бол чи хэн биш болно. Ойлгож байна уу, цохьмоор байна уу? Алив цохиоч, алив ээ. Алив намайг цохиоч. Чи энэ амьдралдаа ямарч амжилтанд хүрэхгүй. Чи эр хүн ч биш, нусгай амьтан.

Ар -    Саналаа, саналаа сайн байна. Алив.

Эр -    Шидэлт.

Ар -    За алив, чи тэрнээс айх хэрэггүй. Тэр чамайг яаж ч чадахгүй.. Алив ээ, алив ээ Кораев, урагшаа. Хэн ч чамайг яаж ч чадахгүй. Кораев тоглоод байгаарай, тогло. Чаддагаараа тогло.

Эр2 -  Тэр байна, тэр хүн. Зогс.

Ар -    Кораев, Кораев... Зүйтэй.

Анд -  Үгүй дээ, үгүй би тэгэхгүй. Гүйцээ, март. Одоо үүрд мартсан, аан гээч ийм асуудал байна. Би ажиглаж байгаа шүү, хэрвээ хэн нэгнийг над шиг хүмүүжүүлбэл би эргээд ирнэ шүү, ойлгов уу? Ойлгов уу чи?

                                                     ххх

Ар -    Бүсгүй минь дахиад уулзах хэрэгтэй боллоо. Танаас мэргэжлийн чанартай юм асуумаар байна. Бид ярилцаж дуусаагүй байхаа...

Эр -    Би аав нь байна. Харин та нөгөө эмч бололтой. Тэгэхэд та зөвлөх гэж манайд ирсэн байхаа?

Ар -    Тийм ээ, очиж байсан.

Эр -    Танаас гуйх юм байна. Дахиж битгий яриарай, бас ирэх хэрэггүй. Хэрэг гарвал тэр өөрөө таныг олно.

Ар -    За би хичээе. Гэхдээ өөртэй нь ярилцвал сайнсан. Тэр насанд хүрсэн биз дээ?

Эр -    Өөрөө ингэж дамжуулсан. Тэр найз залуутай байсан, та зөвлөхийн хувьд олигтой зүйл болоогүйг мэдэж байгаа. Амжилт хүсье.

Ар -    Би өөр харилцаа ярьж байна. Шинэ...

Эр -    Амжилт хүсье.

Ар -    Түр хүлээгээч, бид...

Эм -    Аав аа хөшигөө хаачих.

                                                     Төгсөв.

Back to episodes Go home