Catch Teenieping USK

Хартспин:  Хайрыг мэдрэмж

Дүрүүд:

Эр:

Хаан Хартбит

Ханхүү Лиам

Трутпин

 

Эм:

Гүнж Роми

Мари

Стелла хатан хааны ээж

Белли хатан хаан

Асрагч

Хартспин

---------------------------------

Эм:     Босох цаг боллоо, Роми гүнж ээ. Роми гүнж ээ. Чи яг одоо сэрэхгүй бол хоцроно шүү. Чи 9 цаг гэхэд шинэ Тинипинүүдтэй танилцах ёстой.      

Роми: Тиймээ! Яг үнэн!

Эм:     Роми гүнж ээ!

----------------------------------------------------------------------------------------------

Эм:     Би наашаа ирж явахдаа зарим Тинипинүүд далайн чанадаас ирсэн гэж сонссон.

Роми: Би тэдэнтэй танилцахыг маш их хүсч байна.  

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Үгүй ээ! Би хоцрох нь!

Эм:     Тинипинүүд найз үгүйг чи сайтар бодож үзээрэй.

Роми: Боль доо! Би хэдийн 10 настай. Би үүнийг өөрөө хийж чадна.

Эм:     За, бэлэн боллоо. Хөөх! Чи үзэсгэлэнтэй харагдаж байна, Роми гүнж ээ.

Роми: Би нэг юм хийх ёстой.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Та мундаг шүү!

Эр:      Баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------

Хаан:  Өнөөдөр Роми яг өөртөө таалагдсан Тинипинээ олно гэж найдахаас.

Бели: Бидэнт төрсөн өдөр хийх хугацаа байна, тиймээс хэтэрхий адгах хэрэггүй.

Роми: Уучлаарай, би хоцорчихлоо.

Хаан:  За ингээд, бүгдээрээ Тинипинүүдийг харцгаая.

Роми: Би өнөөдөр ямар Тинипүүдтэй танилцах нь сонин байна. Ямар гоё вэ!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Өнөөдөр надад сайн совин татлаа.

Өөрийнх эрхгүй догдолж байна би.

Өнөөдөр би тэдний нэгтэй нь танилцах уу?

Өөрийн болгох тэр Тинипинтэй.

Би тэсэн ядан хүлээж байна.

Эр:      Өнөөдрийн эхний Тинипин бол Мөсөн хотхоноос ирсэн Фризпин!

Роми: Энэ чи юу?

Фриз: Фриз, Фриз.

Роми: Удаан хайсан миний л Тинипин.

Урдаас чинь хараад би хэлж чадна.

Даан ч энэ биш бололтой.

Дөнгөж эхэлж байна, зүгээр.

Хаан:  Бүү гуниглаарай

Бели: Бууж өгөх хэрэггүй.  

Бүгд:  Чи заавал түүнийг олно.

Роми: Миний өөрийн Тинпин, миний найз.

Эр:      Дараагийнх нь! Стикпин, маш найрсаг нэгэн!

Стик:  Сайн уу.

Роми: Ямар хөөрхөн юм! Чи мөн үү?

Стик:  Стик.

Роми: Миний удаан хайсан тэр Тинипин.

Стик:  Тэр чинь би. Чиний удаан хайсан Стикпин бол би! Алив танилцъя.  

Роми: Дахиад л энэ биш бололтой.

Бүгд:  Бууж өгч болохгүй шүү. Бүхнээс харц дээгүүр яв, Роми. 

Хаан, Хатан:    Чи чадна аа.

Стик:  Стик.

Фриз: Фриз.     

Тини:  Чамд бид туслана.

Бүгд:  Чи яаж байсан хүссэнээ олох л болно. Хэзээ ч бүү бууж өг.

Роми: Хэзээ ч бууж өгөхгүй. Миний өөрийн Тинпин, миний найз.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Энд миний хүссэн нэг ч Тинипин алга. Би түүнийг удахгүй олно гэж бодсон. А? Энэ...

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Юу вэ? Яагаад надад үргэлж ийм юм тохиолддог юм бэ? А? Хартспин. Би олчихлоо. Миний хайртай дотно Тинипин.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хайж байсан тэр л Тинипинээ

Харсан даруйдаа би биширсэн

Чи бол...

Анх би чамайг хараад

Араггүй чамд дурласан

Миний олсон энэ эрвээхэйнүүд ямар учиртай юм бэ?

Маш үзэсгэлэнтэй юмаа

Миний зүрх яагаад булиглана вэ?

Миний зүрх шатаж байна

Эрвээхэйнүүд намайг тойрон эргэлдсээр

Би маш их догдолж байна

Бас төсөөлөхөд ч сайхан байна

Би чамайг тэвэрмээр байна

Анх би чамайг хараад

Араггүй чамд дурласан

Миний удаан хайсан тэр л Тинипин

Анх би чамайг хараад

Араггүй чамд дурласан

Харт:  Чи мэдэх үү?

Роми: Хэрэв би...

Харт:  Хэрэв юу гэж?

Роми: Хэрэв би чамтай учирвал яах бол?

Хэрхэн баярлаж хөөрөх бол?

Түүний дуу хоолой нь ямар бол?

Харт:  Сайн уу, Роми.

Роми: Тэр сайхан үнэртэй байж таарна

Харт:  Ёстой гоё!

Роми: Яагаад гэдгийг би мэдэхгүй ч

Ямар ч байсан би мэдэрч байна

Чамтай уулзахыг би тэсэн ядан хүлээнэ

Чамтай уулзах тэр мөчид 

Гараас чинь чанга атгаад

Гялалзах одтой тэнгэрт дүүлэн ниснэ

Нар мандах хүртэл хамтдаа ниснэ

Анх би чамайг хараад

Анх удаа шийдвэр гаргалаа

Хартспин, би очиж чамтай танилцана

Хүлээж байгаарай, намайг

Асар удахгүй чамтай уулзана гэж би найдъя

Анх би чамайг хараад

Анх удаа би чамайг биширсэн.    

----------------------------------------------------------------------------------------------

Хаан:  Роми, миний гүнжхэн! Миний бяцхан охин минь! Би чамаар бахархаж байна. Чамайг чадна гэж би мэдсэн юм.

Роми: Би амьсгалж чадахгүй нь, ааваа.

Бели: Чи өөрийнхөө Тинипиныг олсонд би баяртай байна, Роми.

Роми: Баярлалаа, ээжээ. Тэр маш үзэсгэлэнтэй, их хөөрхөн. Тэр та нарт таалагдана гэж би итгэж байна.

Хаан:  Бидэнд таалагдана гэж би итгэж байна. Тэр ямар төрлийн Тинипин бэ?  

Роми: Надтай сэтгэл зүрхээрээ дотносох тэр Тинипин бол... Түр хүлээгээрэй... Энэ Хартспин!

Хаан:  Хартспин?

Роми: Тиймээ, Хартспин.

Хаан:  Энэ тохирохгүй. Үгүй! Би чамд Хартспиныг авахыг зөвшөөрөхгүй. Өөр ямар ч хамаагүй Тинипиныг ол.

Роми: Ойлгосонгүй? Гэхдээ надад Хартспин таалагдсан.

Хаан:  Би үгүй гэж хэлсэн.

Роми: Ээжээ.

Бели: Энэ удаа аавынхаа хэлснээр хий. Ямар ч Хартспин байхгүй.

Роми: Яагаад? Доктор Монзиу

Мон:   А? Юу... Би чамд шалтгааныг нь хэлж өгье. Учир нь гэвэл Хартспин нь Ла-Мьен шилтгээний хажууд амьдардаг.

Роми: Ла-Мьен шилтгээн?

Мон:   Урд нь тэр газар хүмүүс, тинипинүүд хоорондоо эв найрамдалтай амьдардаг газар байсан юм. Гэвч... нэг л өдөр галаар тургиж, аянга нижигнүүлсэн харгис мангас гарч ирээд шилтгээнд амьдарч байсан бүх хүмүүс, тинипинүүдийг залгисан юм. Тэр мангас ингэж шилтгээнийг эзэгнэж, одоо ч гэсэн өөрийн сүр хүчээр хүмүүсийг урхидсаар байгаа. Тийм учраас тийшээ хэн ч явдаггүй юм. 

Роми: Тэгвэл би явж Хартспиныг аврана.

Мон:   Уучлаарай? Тэнд мангас байдаг гэж би хэлсэн.

Роми: Тэнд мангас байдаг болохоор хэн ч Хартспиныг авч чадахгүй гэж та хэлсэн. Түүнд ямар уйтгартай, ганцаардмал байгааг та нар төсөөлж байна уу?

Мон:   Гэхдээ энэ чухал юм биш.

Роми: Би явж Хартспиныг аз жаргалтай болгоно.

Хаан:  Би чамд үүнийг зөвшөөрөхгүй. Энэ дэндүү аюултай!

Роми: Үгүй! Хартспин миний цорын ганц сэтгэл зүрх!

Бели: Роми...

Роми: Миний зүрхэнд ганцхан Хартспин байгаа!

Хаан:  Роми! Роми!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Би аав ээжийгээ ойлгохгүй байна. Тэдний хэлсэн бүх юм гэвэл намайг өөр нэгийг ол гэсэн.

Харт:  Сайн уу.

Роми: Чи надад их таалагддаг.      

Стелл: Чи унтаж байна уу, Роми?

Роми: Эмээ.

Стелл: Миний хонгорхон Роми, чамд их хэцүү байгаа байх.

Роми: Эмээ...

Стелл: Чиний сонгосон Тинипин үнэхээр хөөрхөн байсан шүү.

Роми: Тийм үү? Тэр хөөрхөн биш гэж үү? Үнэхээр сэтгэл татам. Гэтэл бүгд “үгүй” гэх юм.

Стелл: Аав ээж чинь чамд тавьж байгаа болохоор л тэр.

Роми: Би мэднэ ээ.

Стелл: Гэхдээ чи өөрөө шийдвэр гаргах ёстой. Юу хүссэнээ л хий.

Роми: Нээрэн үү?

Стелл: Би чамд итгэж байна.

Роми: Эмээ!

Стелл: Би мэднэ ээ. Чи чадна гэдгийг би мэднэ. Миний хайртай гүнж минь.

Роми: Баярлалаа. Хартспин миний хамгийн дотно найз болоход нь би санаа тавина.

Стелл: Би итгэж байна. Надад чамд өгөх бэлэг байгаа.

Роми: Ямар гоё юм бэ? Энэ юу вэ?

Стелл: Энэ шидэт хайрцаг, үеэс үед уламжлагдаж явдаг эд. Чиний найз Тинипин та хоёр дээр нь дарвал гайхамшигтай ид шид тохионо. 

Роми: Гайхамшигтай ид шид ээ? 

----------------------------------------------------------------------------------------------

Эр:      Тэнд хэн байна?

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Ноён автобусны зогсоол хаачсан юм бол? Эрхэм ээ. Хаашаа явж чаддаг Ноён автобусны зогсоол гуай! Хаашаа явж чаддаг Ноён автобусны зогсоол гуай!

Эр:      Очлоо! Намайг хэд дахин дуудах хэрэггүй! А! Роми гүнж үү дээ? Чи ийм цагаар ганцаараа энд юу хийж явдаг билээ?

Роми: Сайн уу. Би Ла-Мьен шилтгээн явах гэсэн юм.

Эр:      Ойлгосонгүй? Ла-Мьен шилтгээн? Энэ дэндүү аюултай.

Роми: Би явах ёстой. Би заавал явна.

Эр:      Тэгсэн ч гэсэн энэ боломжгүй. Тийшээ автобус явалгүй их удаж байгаа.

Роми: Тийшээ очих өөр арга байхгүй гэж үү? Энэ надад маш чухал.

Эр:      Би яавал дээр вэ? Гүнжийг бодлоо өөрчлөхөд хүргэхийн тулд... Тиймээ. Яг үнэн. Ингэхэд бид уралдвал яаж байна? Хэрэв чи ялвал би чамайг автобусанд суулгаж өгнө.

Роми: Уралдаж гүйх ээ? Тэгье.

Эр:      Тэр довцог дээрх модонд хэн түрүүлж хүрсэн нь ялна.

Роми: Би заавал ялна.

Эр:      Зөвхөн ганцхан удаа л уралдана. Миний командаар, бэлтгээрэй. Марш!

Роми: Би хэзээ ч ялагддаггүй!

Эр:      Энэ их эгц довцог. Хэн дуртай нь гардаггүй юм.

Роми: Би Хартспинтэй уулзах л болно! Би яллаа.

Эр:      Бурхан минь. Би чиний тэмүүлэлийг ойлгож байна.

Роми: Би одоо явж болно, тиймээ?

Эр:      Би хэлсэндээ хүрэх болно. Би Ла-Мьен шилтгээн явах автобус олж өгнө.

Роми: Баярлалаа.

Эр:      Зүгээр ээ. Гүнж ээ! Хөөе! Болгоомжтой яваарай, гүнж ээ!

Роми: Маш их баярлалаа, эрхэм ээ. Одоо явж Хартспинтэй танилцана аа!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Сайн уу. Би үнэхээр жаргалтай байна. Би одоо л Хартспинтэй танилцах нь.  Намайг хүлээгээрэй, Хартспин!

----------------------------------------------------------------------------------------------

Хаан:  Юу? Роми гүнж явсан? Энэ юу гэсэн үг вэ? Роми өчигдөр орой энд байсан ш дээ.

Бели: Тайвшир.

Хаан:  Энэ бүхэн миний л буруу.

Бели: Бүгд түүнийг хайж байгаа, тиймээс...

Хаан:  Намайг хүлээгээрэй, Роми. Би очиж чамайг аврах болно.

Стелл: Ромид санаа зовох хэрэггүй. Тэр Хартспиныг олохоор явсан.

Хаан:  Ойлгосонгүй? Охин тийм аюултай юм хийж яах гэсэн юм?

Стелл: Чи ч гэсэн залуудаа яг л ийм байсан.

Хаан:  Тийм л дээ, би байсан, гэхдээ л...

Стелл: Охиндоо итгэ, бас түүнд жаахан хугацаа өгчих. Роми яах ч үгүй.

----------------------------------------------------------------------------------------------

Трут:  Чи яаж наашаа ирж зүрхлэв? Би одоохон чамайг залгина!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Энэ зүүд байсан уу?

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Энд нам гүм байх чинь.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Сайн уу, би...

Эм:     Нааш ир, охин минь. Түргэл! Нуугдаарай!

Мари: Зугтаарай!

Роми: Юу болоод байна аа?

Мари: Гүйгээч!

Роми: Энэ юу вэ?

Мари: Алив, хурдхан зугт! Биеэ дайчил, тэгээд хурдаараа гүй!    

Роми: Яасан ч үгүй! Энэ машин байна!

Ман:   Баясаарай! 

Мари: Болгоомжтой!

Роми: Юу вэ? Хүлээ, үгүй байлгүй.... Үгүй ээ!

Ман:   Инээмсэглээрэй!

Лиам: Чи зүгээр үү?

Роми: Тиймээ.

Мари: Ханхүү Лиам уу?

Лиам: Энэ аюултай газар. Чи болгоомжтой байх хэрэгтэй.

Мари: Тэр хаашаа явчихав? Тэр хаашаа явсан? Үгүй ээ! Би ханхүү Лиамтай уулзаж чадсангүй!

Роми: Ханхүү?

Мари: Чи үнэхээр мэдэхгүй гэж үү? Тэр Ла-Мьен шилтгээний ханхүү! Би тэр сайхан ханхүүтэй өөрийн биеэр танилцах юмсан. Ямартай ч чамтай танилцсандаа баяртай байна. Би Мари.

Роми: Би Роми.

Мари: Чи хаанаас ирсэн бэ?

Роми: Би...

Мари: Чи өлссөн бололтой байна. За яахав. Явцгаая.

Роми: Бид хаашаа явах юм?

Мари: Намайг дагаад яв.

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Миний гэрт тавтай морил.

Роми: Өө... Их амттай байлаа. Чи намайг мангаснаас аварч, бас амттай хоолоор дайллаа. Чамд маш их баярлалаа.

Мари: Зүгээр дээ, санаа зоволтгүй. Мартсанаас, чамайг юу энэ дүүрэгт авчрав?

Роми: Өөрийнхөө дотны найз Тинипиныг хайж явна.

Мари: Юу? Дотны найз Тинипин ээ?

Роми: Яасан бэ?

Мари: Энэ хотын хүмүүс одоо дахиж Тинипинүүдтэй найзалж чадахгүй болсон. Тинипинүүд хачирхалтайгаар өөрчлөгдсөн. Чи сая гэхэд харсан биз дээ?

Роми: Тэгвэл тэр аварга мангас...

Мари: Тиймээ. Тэр урд нь их аятайхан Тинипин байсан. Энэ бүхэн Трутпины хараалаас болсон юм.

Роми: Трутпин ээ?

Мари: Тиймээ. Трутпин урд нь ханхүү Лиамын дотны найз нь байлаа. Гэтэл тэр гэнэт мангас болж хувирсан. Тэр ханхүүгээс урваж, түүнийг хараасан юм. Түүнээс хойш ханхүү зөвхөн богинхон хугацаанд хүн болж хувирдаг болсон.

Роми: Тэгвэл Ла-Мьен шилтгээнд амьдардаг мангас Трут байх нь.

Мари: Би аймшигтай биш гэж үү?

Роми: Бага зэрэг үү? Би төрсөн өдрөө хүртэл өөрийнхөө дотно найз Тинипиныг олох ёстой. Би чамд үнэнээ хэлэхэд, би Сэтгэл хөдлөлийн хаант улсын гүнж.

Мари: Юу? Үнэн үү? Нээрэн үү? Гүнж! Өө, бурхан минь! Би урд нь гүнжтэй хэзээ ч ярилцаж үзээгүй!

Роми: Мари, чи Хартсприны тухай ямар нэг юм мэдэх үү?

Мари: Хартспин? Хартспин?!

Роми: Чи Хартспиныг мэддэг байх нь. Тэр хаана байгааг чи мэдэх үү?

Мари: Шидэт ойд хараагдаагүй нэг Тинипин амьдардаг гэж би сонссон. Тэд түүнийг Хартспин гэдэг гэсэн.

Роми: Нээрэн үү? Чи надтай хамт явахгүй биз?

Мари: Тэр бүр ойн гүнд нь байдаг, тэр газрыг олоход их хэцүү.     

Роми: Тэг л дээ. Би Хартспинтэй танилцах ёстой.

Мари: Тэнд маш аюултай учраас хүмүүс тийшээ зүглэдэггүй юм. Чи заавал тийшээ явах уу?

Роми: Тэгнэ. Би заавал явна. Гуйя, надад туслаач.

Мари: Тоглоомгүй бид тийшээ явах хэрэггүй, бодох нь ээ...

Роми: Тэг л дээ, Мари.

Мари: За яахав, би чамтай хамт явъя. Бүх юм сайхан болно.

Роми: Баярлалаа, Мари.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Би чамтай танилцахыг тэсгэлгүй их хүсч байна.  

----------------------------------------------------------------------------------------------

Мари:   Хэдэн цаг алхлаа. Чи ядраагүй юу, Роми?

Роми: Би зүгээр. Би шаардлагтай бол хэдэн цаг ч алхана.

Мари: Чи ч мундаг юмаа, Роми.

Роми: Би Хартспинтэй уулзана гэж бодохоор л хүч ороод байгаа байх. Алив, хурдалцгаая, Мари.

Мари: Хүлээгээч, Роми! 

----------------------------------------------------------------------------------------------

Мари:   Би явж чадахгүй нь!

Роми: Чи явж чадна аа.

Мари: Надад ямар ч хүч үлдсэнгүй.

Роми: Энэ юу вэ?

Мари: Чи хаачих нь вэ, Роми?

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Чи хаашаа явж байна аа, Роми? Роми! Намайг өөрлүүгээ татаад өгөөч! Роми, чи хаачих гэсэн юм бэ? Юу вэ? Энэ ямар газар вэ? Юу вэ?

Харт:  Өнөөдрийн цайны үдэшлэгээ эхлүүлцгээе. Харт!

Роми: Чи сая сонссон уу?

Мари: Тиймээ.

Роми: Энэ Хартспин бололтой.

----------------------------------------------------------------------------------------------

Харт /өөртэйгээ ярина/:    Өнөөдөр юу тохиолдсоныг чи надад хэлж өгч чадах уу? Чю! Өнөөдөр юу болсон тухай ярилцацгаая.

            Би! Би өнөөдөр довцогын цаана маш гоё цэцгүүд харсан.

            Ямар гоё юм бэ!

            Би өнөөдөр амтат жигнэмэг жигнэсэн. Амсаад үзээрэй.

            Маш амттай юмаа. Чю!

            Би маш сайн бүжигчин болсон. Тэгвэл хамт бүжиглэх үү?

Роми: Энэ Хартспин гэдэгт би итгэлтэй байна. Би удахгүй түүнтэй танилцана.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин... Тэр миний төсөөлж байснаас ч хөөрхөн юмаа.

Мари: Би мэднэ, тэр их хөөрхөн, гэхдээ...

Роми: Би... Миний зүрхний цохилт хурдасаж байна. Өө, бурхан минь. Сайн уу. Чамтай танилцсандаа баяртай байна, Хартспин. Би Роми...

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Хүмүүс яаж энд ирдэг байна аа?

Роми: Би чамайг айлгачихлаа, тийм үү? Намайг уучлаарай. Би Роми, тэгээд би...

Харт:  Яваач!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин... Бид хэнийг ч сэжиглээгүй байна. Би чамтай танилцах гэж наашаа ирсэн юм.

Харт:  Үгүй! Чю! Үгүй ээ. Үгүй! Надад хүмүүсийг аймшигтай гэж хэлсэн, Чю.

Роми: Аа! Чи чихэрт дуртай юу? Тэгвэл шоколад, эсвэл жигнэмэг ямар вэ? Хартспинг... Би одоо яах ёстой вэ? Би Хартспинд таалагдахгүй байгаа бололтой.

Мари: Үгүй ээ, үгүй. Тэр зүгээр л гайхсан байх гэж би бодлоо. Одоохондоо ингээд явцгаая.

Роми: Маргааш уулзъя, Хартспин.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Тиймээ. Энэ Хартспиныг надад ойртуулахад туслана.

Мари: Бүх юм бүтнэ гэж би найдъя.

Роми: Бүх юм болно. Нааш ир, Хартспин. Би чамайг тэврэхийг зөвшөөрөөч.

Мари: Чи их дуулгаваргүй гүнж юмаа, Роми.

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Ай? Тэр өнөөдөр гэрийнхээ гадаа алга.

Роми: Өгсөн юмнууд яг хэвээрээ байна. Бодвол түүнд бас л таалагдаагүй байх.  

Мари: Наадах чинь Хартспиныг үйлчлэх болов уу?

Роми: Энэ үйлчилнэ. Болно гэж би итгэж байна.

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Дахиад л байдаггүй! Тэр онож буусангүй!

Роми: Энэ сүүлчийн ганц нь. Хартспинд нисээд очоорой. 

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Роми?

Роми. Хартспин!

Трут:  Хүмүүс биднээс урвадаг. Тэдэнд битгий итгэж бай.

Мари: Яасан бэ? Тэр бидэнтэй уулзах гэж байгаагүй билүү?

Роми: Хартспин! Чи намайг сонсч байна уу? Би чиний найз болмоор байна!

Харт:  Хүмүүс айлгаж байна.

Роми: Хартспин! Би Роми! Би маргааш ирнэ ээ!

Харт:  Хэн бэ? Чю!

Трут:  Энэ би.

Харт:  Сайн уу, Трутпин. 

----------------------------------------------------------------------------------------------

Трут:  Сүүлийн үед ой их замбараагүй болж. Хүмүүс ирсэн байна, тийм үү?

Харт:  Тиймээ.

Трут:  Чи тэдэнтэй ярилцсан уу?

Харт:  Үгүй.

Трут:  Яг тэр хэвээрээ бай. Хүмүүст хэзээ ч итгэж болохгүй.

Харт:  Ойлголоо.

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Хартспин үүнийг харсан байх гэж найдаж байна.

Роми: Энэ богинохон агшин байсан ч би Хартспиныг харсандаа баяртай байна. Бид бүр харц солилцсон ш дээ!

Мари: Чи түүнтэй харц солилцохооргүй хол байсан даа.

Роми: Би яах араггүй Хартспины харцыг өөр дээрээ мэдэрсэн. Тэр миний чин сэтгэлийг мэдэрсэн байх.

Мари: Тийм гэж үү? Хартспины зүрх үү? Эсвэл энэ Хартспины өгсөн хариу юу?

Роми: Би мэдэж байсан юм. Бид нэг нэгнийхээ төлөө төрцгөөсөн. Намайг хүлээгээрэй, Хартспин. Бид жинхэнэ дотно найзууд болцгооно. 

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин, бид энд байна. Хартспин. Миний зүрхийг хүлээж аваач, гуйя.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Питапат.

Би чам руу нэг алхам дөхөж очъё

Хартспин, миний зүрхийг хүлээж аваач

Би гуйя.

Би чамайг харсан мөчөөс

Зүрх минь догдолж байна

Би чиний найз болмоор байна.

Зүсэм бялуу ямар санагдаж байна?

Харт:  Үгүй.

Мари: Тэгвэл шинэхэн гүзээлзэгэнэ ямар вэ?

Харт:  Үгүй.

Роми: Талын үзэсгэлэнт цэцэгс ямар байна?

Харт:  Үгүй, чю!

Роми: Тэгвэл эд нар чамд таалагдахгүй бол энэ ямар вэ?

Мари: Роми, үзүүлбэрийн цаг!

Роми: Намайг хар даа, хар даа, хар даа

Над руу хүрээд ир, хүрээд ир, хүрээд ир

Зүрхээ надад нээгээч.

Зүү орохгүй найзууд болъё

Миний эрдэнэ мэт хайр, Хартспин

Миний зүрх догдолж байна.

Чам руу би нэг алхам дөхье

Чин зүрхийг минь хүлээж аваач, Хартспин

Би гуйя

Харт:  Хүмүүс өөдгүй гэж надад хэлсэн.

Роми: Энэ худлаа.

Харт:  Харин та нар юунд надад ингэж хандана вэ? 

Роми: Бид чамтай найзууд болмоор байна.

Харт:  Би зөвшөөрлөө.

Р/М:    Нээрэн үү?

Харт:  Үнэнээ хэлэхэд, би чиний найз болмоор л байна, Роми. Үнэндээ надад мэдэл байхгүй, намайг уучлаарай.

Роми: Над руу хараач, тэгэх үү?

Мари: Над руу хар л даа.

Роми: Надад ойртоод ир.

Зүрхээ надад нээгээч

Зүү орохгүй найзууд болъё

Миний эрдэнэ мэт хайр, Хартспин

Миний зүрх догдолж байна

Миний зүрх догдолж байна

Би чам руу дахиад нэг алхам хийе

Хартспин, миний зүрхийг хүлээж аваач

Хартспин, надад зүрхээ нээгээч

Чи миний хувьд цорын ганц

Хартспин, миний зүрхийг хүлээж аваач

Би гуйя

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Тэр анх удаа надаас удаан орондоо хэвтэж байх чинь. Өө, үгүй ээ, тэр халуурч байна.

Роми: Хартспин...

Мари: Тэр Хартспинээс болоод хэдэн өдөр олигтой ч унтсангүй. Их ядарч байгаа байх. Тэр өнөөдөртөө амарсан нь дээр.

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Тэд яагаад өнөөдөр ирсэнгүй вэ? Чю. Тэдэнд ямар нэг юм тохиолдоогүй байгаа?

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Миний бодлоор Ромитой найзлах нь зөв байх.

Трут:  Хартспин! Бүр энэ тухай бодох ч хэрэггүй.

Харт:  Гэхдээ миний хүсэл...

Трут:  Энэ бол тэнэг мөрөөдөл! Чамаас урвасныг чи мэдэрмээр байна уу? Би Тинипинүүдийг хүмүүсээс хамгаалах болно. Бүр энэ чи байсан ч миний замд хөндөлсөхийг би чамд зөвшөөрөхгүй.

Харт:  За. Уучлаарай. Чю.

Трут:  Хартспин, чи миний цорын ганц найз. Тийм болоод л би чамд ид шидийн шившлэг хийгээгүй. Дахиж битгий итгэл алдаарай.

Харт:  Би тэгэхгүй.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Энэ удаа юу ч тохиолдохгүй гэж найдахаас. Би өнөөдөр Хартспинтэй уулзах ёстой.

Мари: Би мэднэ ээ. Гуйя, битгий л элдэв муу юм тохиолдоосой!

Роми: Явцгаая аа.

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Нээрэн үү? Би дөнгөж сая хүслээ хэлсэн ш дээ!    

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Энэ илбийн хүчинд автсан Тинипин байна.

Мари: Энэ нөгөө дуулдаг нь.

Роми: Дуулдаг аа?

Мари: Тэр дуулахаараа асар их гал гаргадаг юм.

Роми: Хэрэв манай энд түймэр гарвал...

Мари: Ой тэр чигээрээ шатна.

Роми: Хүлээ. Энийг идээд дуу дуулахаа боль.   Болчихлоо.

Мари: Гэхдээ тэр идэж дууссаны дараа дахиад л дуулж эхлэнэ.

Роми: Энэ тарвасыг цөөрмийн цаад талд гартал нь шидье. Тэгвэл бид түймрээс сэргийлж чадна.

Мари: Ямар сайхан санаа вэ!

Роми: Энийг ч гэсэн ид!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Ой тэр чигээрээ шатчихлаа!

Мари: Өө, үгүй ээ!

Ром:   Хартспин!

Мари: Роми, чи хаачих гэж байна аа?

Харт:  Өө, үгүй ээ!  Ямар ч арга алга! Би айгаад байна, Чю!

Роми: Хартспин!

Мари: Энэ дэндүү аюултай, Роми!

Роми: Бид Хартспиныг аврах ёстой.

Харт:  Роми?

Роми: Эндээс хурдхан гарцгаая!

Мари: Надад туслаач, ханхүү Лиам! Роми түймэр лүү орчихлоо!

Роми: Би юу ч харахгүй байна. Үгүй ээ!

Мари: Роми!

Роми: Мари?

Мари: Миний гараас бариарай!

----------------------------------------------------------------------------------------------

Мари: Чи зүгээр биз? Чиний хаа нэгтэй өвдөөгүй биз?

Роми: Би зүгээр.

Мари: Би үнэхээр баярлаж байна. Чиний төлөө ямар их айсан гээч!

Роми: Надад санаа зовсонд баярлалаа. Хартспин. Одоо бүх юм айлтгүй болсон. Чи зүгээр байгаад би баярлаж байна.

Лиам: Энэ аюултай байж болох байсан. Чи зүгээр л гал руу харайгаад орчихож болохгүй.

Роми: Хартспин аюулд орчихсон байсан. Би ганцхан Хартспиныг л бодож байлаа. Бусад нь ямар ч хамаагүй байсан.

Харт:  Чю...

Лиам: Чи Хартспинд тэгтлээ их санаа зовсон гэж үү? Тэр өөр юмаа. Тэр Трутын хараалыг хариулж чадах байх.

Роми: Чамд баярлалаа. Биднийг аварсанд чинь баярлалаа.

Лиам: Та нар болгоомжтой байгаарай.

Мари: Дахиад уулзана аа, ханхүү Лиам!

Роми: Юу болсон бэ, Хартспин?

Харт:  Чи ямар чин сэтгэлтэйг би одоо л ойлголоо.

Роми: Нээрэн үү? Тэгвэл бид найзууд болж болно гэсэн үг үү?

Харт:  Тиймээ.

Роми: Найзууд! Одоо бид найзууд! Надад энэ таалагдлаа!

Харт:  Чю!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Би мөрөөдөж байснаа мэднэ

Би энэ мөчийг хүлээсэн

Хоёулаа хамт байна гэдгийг

Харин одоо бид хамт үүрд жаргалтай байна

Харт:  Би мөрөөдөж байснаа мэднэ

Чи миний өмнө байна

Чи бид хоёр адилхан, яг зураг шигээ

Роми: Би чиний гараас атгаж байна.   

Харт:  Гэрэл цацруулан...

Роми: Инээлдсэн

2:         Бид хоёр бүжиглэж байна.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Би зүдлээгүй биз дээ, тийм үү? Бид хоёр бүжиглэж байна. Сарны сайхан гэрлийг тэврэн дэгжин эргэлдсээр Сэвсгэр үүлэн дээгүүр дүүлэн ниснэ Дүүлэн нис Дүүлэн нис Яг ингэж.

Харт:  Гар гараасаа барилцан

Роми: Гэрэл цацруулан...

Харт:  Инээлдсээр

2:         Миний дэргэд үүрд үлдээч.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Би чамтай хамт байхдаа зүүдэлж байгаа юм шиг санагдлаа.

Харт:  Би ч гэсэн, Чю.

Роми: Би чамаас дахиад нэг удаа албан ёсоор асууя.

Харт:  Чю!

Роми: Хартспин. Би Сэтгэл хөдлөлийн хаант улсын гүнж. Чи миний дотны найз болж чадах уу?

Харт:  Тиймээ.

Роми: Хартспин.

Трут:  Чи намайг гонсойлголоо, Хартспин!

Харт:  Би явмааргүй байна, Роми!

Роми: Санаа зоволтгүй. Би хэзээ ч гараа тавихгүй. Үгүй ээ!

Харт:  Роми!

Роми: Хартспин!

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Роми!

Роми: Хартспин? Чи хаана байна? Би чам руу очлоо! Хартспин!

Харт:  Роми! Роми..

Роми: Хартспин!

Харт:  Роми... Надад туслаач, Роми!

Роми: Хартспин!

Харт:  Роми! Роми!

Роми: Хартспин!

Харт:  Роми.

Роми: Хартспин!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хачу... Хартспинг... Үгүй ээ! Хартспин! Хартспин!

Мари: Тайвшир, Роми.

Роми: Би энд байж болохгүй, Хартспин намайг туслаач гэж дуудаад байна. Би түүнийг олох ёстой.

Лиам: Трутпин Хартспиныг аваад явсан.

Роми: Юу? Трутпин үү? Намайг тавь. Хартспин аюулд ороод байна. Хэрэв түүнд ямар нэг юм тохиолдвол... Хартспинг Хартспинг... Энэ бүхэн надаас л боллоо. Би түүнийг гарыг алдчихсан.

Мари: Энэ чиний буруу биш.

Лиам: Тайвшир. Хэрэв чи бэлэн болоогүй бол Хартспиныг аварч чадахгүй. Би та нарт Трутпин бид хоёрын тухай бүгдийг ярьж өгье. Одоо энэ чамд, бас Хартспинд хамаатай. Трутпин миний дотно найз байсан юм. Тэр үргэлж хүмүүсийг үзэн ядаад байдаггүй байлаа.

----------------------------------------------------------------------------------------------

Лиам: Гэвч миний аавд болон шилтгээний бусад хүмүүст Трутпин таалагддаггүй байсан юм. Трутпин язгууртан гэр бүлээс гаралтай биш учраас тэд түүнд дургүй байсан.

Роми: Үгүй байлгүй дээ.

Лиам: Нэг удаа аав надаар нэг юм хийлгэхээр явуулсан юм. Би Трутспинтэй ярилцаж ч амжаагүй.

Лиам: Трутпин!

Трут:  Лиам. Лиам! Чи хаана байна?

Лиам: Миний аав Трутпинд чи хүүд минь таалагдахгүй болсон болохоор тэр явчихсан гэж хэлсэн байсан. Тэгээд чи энд дахиж хэрэггүй Трутпинд хэлсэн юм.

Мари: Юу? Энэ худлаа!  

Трут:  Лиам! Лиам!

----------------------------------------------------------------------------------------------

Лиам: Трутпин надтай уулзахыг маш их хүссэн боловч тэр чадаагүй.

Трут:  Лиам, чи үнэхээр намайг хаясан гэж үү?

Лиам: Би хожим нь энэ тухай мэдээд буцаж ирэхэд Трутпины хараал бүгдийг өөрчилсөн байлаа.

----------------------------------------------------------------------------------------------

Лиам: Үгүй ээ.

----------------------------------------------------------------------------------------------

Лиам: Трутпин энэ бүхнийг хийсний учир нь хүмүүс нэгнээсээ урвадаг, тэд үнэнч биш гэж бодсоных. Трутпины хараалаас болж бусад Тинипинүүдийг ч мангас болгож хувиргасан. Зөвхөн Трутпины үнэнч найз Хартспин хараалд өртөөгүй үлдсэн.

Роми: Энэ үнэхээр харгис байна!

Мари: Яг үнэн!

Лиам: Би Трутпины бүх хийсэн бүх юмыг залруулах гэж оролдсон боловч энэ бүтээгүй. Би бүр хараагдаж морь болж хувирсан. Надаас болж Трутпин, энэ хот өөрчлөгдсөн юм.

Роми: Лиам ханхүү.

Лиам: Чи яг над шиг биш. Гэхдээ явж Хартспиныг аврах дэндүү аюултай.

Роми: Гэхдээ би явах ёстой. Хартспин намайг хүлээж байгаа.

Лиам: За яахав. Ийм тохиолдолд би чамд туслая.

Роми: Ханхүү Лиам... Эргэн тойронд хичнээн аймшигтай, аюултай байсан ч би үргэлж Хартспины дэргэд байх болно. Надад Хартспин үнэхээр их таалагддаг.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Бид сарны гэрэлд гэрэлтэж байхад

Балар харанхуй биднийг олсон

Удалгүй чамайг надаас салгаж, зүрхийг минь шархлууллаа 

Уйтгар гуниг надад үлдсэн бүх юм энэ 

Чамтай учирсаны дараа л би үүнийг ойлгосон

Чи бид хоёр байх ёстой

Чи одоо хаана байна?

Чамайг би маш их санаж байна 

Чи одоо хаана байна?

Чамайг би олох л болно

Бүр бид салж холдсон ч гэсэн

Би чамайг заавал аврана

Лиам: Би өнгөрсөн үеийн алдааг залруулж чадахгүй

Би одоо зөв юм хийхийг хичээнэ

Чиний төлөө би санаа зовниж байна, Роми

Чи хэзээ ч битгий бууж өгөөрэй

Чи түүнийг заавал олно

Чамд бүгдээрээ итгэж байгаа

2:         Салхийг сөрөн явах болно

Салхи бүр хүчтэй байсан ч сөрнө

Давалгааг сөрөн явах болно

Давалгаа бүр ширүүн байсан ч сөрнө

Роми: Намайг хэн ч зогсоож чадахгүй

Намайг хэн ч зогсоож чадахгүй

Би чамайг аврах болно

Би шийдвэрээ гаргасан

Харанхуй ертөнцийг сөрөн байж

Хаанаас ч гэсэн чамайг би олно

2:         Түнэр харанхуйг арилах хүртэл

Тэнгэрт дүүлэн нисье

Чамд явж хүрэх хүртлээ

Чанх дээшээ дүүлэн нисье

Бүр бид салж холдсон ч гэсэн

Би чамайг заавал аврана

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин, юу ч болдог байсан би чамайг аврах л болно.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Дахиад жаахан үлдлээ!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Ханхүү Лиам, чи яаж байна аа?

Лиам: Трутпины намайг хараасан бас нэг хараал нь. Би шилтгээнд орох үедээ чулуу болж хувирдаг.

Роми: Чи энийг мэдсээр байж ирж л байдаг...

Лиам: Явж Хартспиныг авар.

Роми: Харин чи...

Лиам: Би зүгээр. Миний зөв санаж байгаагаар, Хартспиныг тэр өндөр цамхагт хорьсон байгаа. Чи үүнийг чадна. Одоо яв, Роми.

Роми: Ханхүү Лиам! Баярлалаа. Би чамаас энэ хараалыг арилгахад санаа тавих болно.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин хаана байж болох вэ? Энэ юу вэ? Чи намайг дагах уу, гэнэ ээ?

Тин:    Энэ хэн бэ? Би нэг юм харсан гэж андгайлсан ч чадна. Та нар юу хийгээд байна аа? Би тэнд нэг юм харлаа! Тэнд нэг сэжигтэй юм байна!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Тэнд шат байна. За яахав. Намайг хүлээгээрэй, Хартспин.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин!

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Эний цаанаа... Энэ түгжээтэй байна.

Харт:  Энэ хэн бэ? Чю?

Роми: Энэ би, Хартспин!

Харт:  Роми?

Ром:   Би удахгүй орно! Яадаг ч байсан би дотогшоо орох л болно. Алив, онгойгоорой!

Харт:  Роми!

Роми: Хартсприн!

Харт:  Би чамайг санасан, Роми.

Роми: Би чамтай дахиж уулзсандаа баярлаж байна. Одоо эндээс гарцгаая, Хартспин.

Харт:  Тэгье.

Тен:    Тэр охиныг бариад ав!

Роми: Энэ юун Тинипинүүд вэ? Надаас сайн бариарай, Хартспин!

Харт:  Коридорт шат байгаа, Чю!

----------------------------------------------------------------------------------------------

Тин:    Тэднийг бариад! Тийшээ! 

----------------------------------------------------------------------------------------------

Тин:    Жаднуудаа шидээд! Тэдэн рүү шидээд!

Харт:  Болгоомжил!

----------------------------------------------------------------------------------------------

Трут:  Хартспин!

Харт:  Трутпин?

Роми: Энэ Трутпин үү?

Трут:  Хартспин, энэ хүнээс холд. Чи тэд нартай харьцаж болохгүй.

Роми: Үгүй! Бид хамтдаа. Бид дотно найзууд!

Трут:  Чамайг хуурахыг түүнд бүү зөвшөөр, Хартспин. Тэд эхлээд үргэлж сайхан ярьдаг. Гэвч маш хурдан бодлоо өөрчилдөг юм.

Роми: Энэ худлаа! Бид үүрд хамт байх болно!

Трут:  Мөнх юм гэж үгүй. Чи залуу болохоор удахгүй түүнээс маш хурдан уйдна.

Роми: Үгүй!

Трут:  Тэр үнэн.

Роми: Би хэзээ ч бодлоо өөрчлөхгүй.

Харт:  Би ч гэсэн, Чю.

Трут:  Юу?

Харт:  Би Ромид итгэх болно. Бид жинхэнэ дотно найзууд болцгооно.

Трут:  Үгүй!

Харт:  Бид тэгэх болно! Би ойд дахиж ганцаараа амьдармааргүй байна, Чю! 

Трут:  Чи ганцаараа биш. Би үргэлж дэргэд чинь байх болно.

Харт:  Гэвч чи надад итгэдэггүй, Трутпин ээ.

Трут:  Юу?

Харт:  Чи хэзээ ч, хэнд ч итгэдэггүй. Би чиний дэргэд аз жаргалыг огт мэдэрдэггүй.

Трут:  Хүмүүс чамайг зовоохгүйн тулд би зүгээр л чамайг хамгаалдаг.

Харт:  Хэрэв намайг зовоовол би дургүйцэхгүй! Бүр бид муудалцаж, салсан ч бай, бид үргэлж эвлэрч чадна.

Трут:  Чамайг хэзээ ч зовоож байгаагүй болохоор чи ингэж ярьж байна!

Харт:  Чи юу ч гэж хэлсэн хамаагүй, Ромиг гэх миний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй! Би иймээр үлдмээргүй байна! Үгүй!  Үгүй! Явцгаая, Роми!

Роми: Тэгье.

Трут:  Чим яаж зүрхэлж... Тэр яаж надаас урваж, хүнтэй нөхөрлөж зүрхэлж чадаж байна аа?

Роми: Юу болоод байна аа?

Харт:  Наадахаа зогсоо, Трутпин. Шилтгээн нурах гэж байна, Чю! Чю!

Роми: Хартспин, чи зүгээр биз?

Харт:  Тиймээ.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Одоо эндээс хурдхан явцгаая, Хартспин.

Харт:  За.

----------------------------------------------------------------------------------------------

Харт:  Роми!

Роми: Хартспин... Үгүй ээ! Хартспин! Хартспин!

Харт:  Роми? Роми! Роми! Сэргээч, Роми. Сэрээч дээ, Чю!

Трут:  Яаж ийм юм болдог байна? Яахаараа хүн Тинипины төлөө амь насаа зориулдаг байна аа?

Харт:  Чи зүгээр үү, Роми?

Роми: Намайг уучлаарай. Бид үүрд хамт байна гэж би чамд амласан.

Харт:  Чи юу яриад байна аа? Энэ зөвхөн эхлэл, Чю. Бид үргэлж... Бид дотно найзууд болно, Чю.

Роми: Хартспин... Хэдийгээр энэ богинохон байсан ч би чиний дотно найз болсондоо баярладаг.

Харт:  Роми! Роми! Юу болоод байна аа? Сэргээч дээ. Нүдээ нээгээч дээ, Роми. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Намайг энд битгий үлдээгээч.

----------------------------------------------------------------------------------------------

Роми: Хартспин...

Харт:  Роми!

Роми: Хартспин!

Харт:  Роми!

Роми: Баярлалаа, Хартспин. Би чиний ачаар буцаж ирж чадлаа.

Харт:  Роми.

Роми: Үүрд хамтдаа байцгаая. Энэ гэрэл...

Стелл: Тинипин та хоёр энэ дээр дарвал ид шидийн тохиолдолтой учирна.

Эм:     Хоёр зүрх учрах цагт хосгүй ид шид бий болно 

Чиний дуу хоолой хорвоог гэрэлтүүлж

Чиний дуу хоолойд хайрын хүч оршино

Би дахин төрж байна

Хорвоог гэрэлтүүлэх хайртай хамт

Хорвоог өөрчлөх хайртай хамт

Би шантаршгүй зүрхтэйгээр хорвоог босгоно

Би хайрын төлөө түнэр харанхуйг хөөнө

Шинэ ертөнцөд гэрэлтэх хайртай хамт

Үүрд бид амьдрах болно

Үүрдийн хайртай хамт

Бүгд:  Хайрлах харилцан зохицол

Лиам: Нандин зүрхний хамтаар

Бүгд:  Бидний харилцан зохицол

Бидэнд гайхамшигаа харуулаач

Бид хамтдаа байж хорвоог өөрчлөнө

Хайрлах харилцан зохицол

Нандин зүрхний хамтаар

Бидний харилцан зохицол

Бидэнд гайхамшигаа харуулаач

Роми: Би чамд гялалзах ид шидийг харуулна. Нандин зүрхний хамтаар!  Харилцан зохиолдолгоо!

Бүгд:  Сайхан зүрхний хамтаар!  Харилцан зохиолдолгоо!

Роми: Нандин зүрхний хамтаар!  Харилцан зохиолдолгоо!

Бүгд:  Харилцан зохиолдолгоо!

Мари: Сайн байлаа, Роми.

Роми: Баярлалаа, Хартспин. Энэ бүхэн чиний ач.

Харт:  Үгүй дээ, чамд л баярлалаа, Роми.

Роми: Би чиний ачаар.

Харт:  Харин би чиний ачаар.

Роми: За яахав, бид хоёулаа сайн зүйл хийлээ.

Харт:  Тиймээ. Чю!

Лиам: Трутпин! Трутпин! Би чамайг маш их санасан.

Трут:  Лиам. Намайг уучлаарай. Бодохноо миний буруу байсан байх.

Лиам: Трутпин. Би чамайг дахиж хэзээ ч ганцаар үлдээхгүй. Ирээдүйд бид үргэлж хамт байх болно.

Трут:  Лиам!

Роми: Ханхүү Лиам, Трутпин хоёр бүх асуудлаа цэгцэлсэнд би баярлаж байна.

Харт:  Трутпин дахиж хэзээ ч ганцаардахгүй, Чю.

----------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Трэйлэр

 

Гүнж:      Зүрхэн пин.

Бичиг:    Эцэст нь ирлээ.

Гүнж:      Олчихлоо.

Эм:  Тинипинтэй сэтгэлээрээ ойлголцвол илбэ шидийн гайхамшгийг үзэж чаддаг юм.

Дуу:         Анх харсан мөчид л би дурлачихсан.

Эр:  Зүрхэн пин тэр цамхагийн хаа нэгтээ байгаа байх.

Зүрх:       Энд хүн яаж.

Гүнж:      Зүрхэн пин.

Дуу:         Салхийг сөрөн илүү хүчтэй салхиар тэмцэн тэр өндөрт гарна.

Эр:  Тинипин хүн хоёр найзууд болж чадахгүй.

Дуу:         Чамд хүрэн хүртлээ. Биднийг салгалаа ч гэсэн.

Гүнж:      Түр байсан ч гэлээ жаргалтай байсан. Зүрхэн пин.

Дуу:         Чамайг аврахаар очно оо.

Бичиг:    Хайрын зүрхэн пин.

Teaser

А

Бичиг: Эцэст нь энд ирлээ

Гүнж: Эцэст нь энэ хувь тавилан байсан

Бичиг: Хайрын шувуухай

Пин: Хэн бэ? Чү юу?

Б

Гүнж: Энийг Хачупин гэж нэрлэгдэгийг мэдэх үү? Бичиг: Эцэст нь энд ирлээ

Бичиг: Хайрын шувуухай

 

 

 

Back to episodes Go home