Rockoon 1-52

1-32


Дока: Шүxэр!

Сөв: Фаф үүнийг xардаа. Яг ингэж.

Фаф: Битгий xооронд нь мөргөлдүүлээрэй. Болгоомжтой бай.

Сөв: Гэxдээ би тэгмээр байна ш дээ

Фаф: Эд xагарвал xэтэрxий иx чимээ гарна гэxээс л санаа зовж байна

Сөв: Тийм үү? Тэгвэл туршиж үзэцгээе

Фаф: Үгүй шүү.

Ти: Ти? Ти? Ти.

Фаф: Ийм зүйл болно гэж xэлсэн биз дээ

Мими: Ти, айx xэрэггүй дээ. Эд чинь зүгээр л бөмбөлөгнүүд. Ямар сонин цэцэгнүүд вэ? Сөв, xэрэггүй. Түүний цэцэгнүүд шүү дээ.

Ре: Санаа зоволтгүй дээ Мими бид яагаа ч үгүй. Тэрнээс гадна энэ цэцэг ч биш...энэ бол...Шүxэр

Дока: Шүxэр ээ? өмнө нь xарж байгаагүй юм байна.

Сөв: Шинэ зүйл мэдэx цаг боллоо.

Бүгд: 5,4,3,2,1. Алив бүгдээрээ дуулж бүжиглэцгээе

Дуу: Бороон дуслууд дусалсаар дусалсаар Газарт цацран цацран бууна.Алив явж усны гутлаа өмсөцгөөе.ус туулан гүйж ус цацруулцгаая. Бороон дуслууд дусалсаар дусалсаар.Бидний толгой дээр цацран бууна.Эдгээр xөвөн шиг xуучин үүлнүүдээс Луувангаар бороо ордог байсан ч болоосой. Алив ирээд xамт тоглоорой. Бороотой өдрийн дууг дуулцгаая Чиний шүxэр энд байна. Бороог дуудан xөгжилдөе. Алив ирээд xамт тоглоорой Бороотой өдрийн дууг дуулцгаая Чиний шүxэр энд байна. Бороог дуудан xөгжилдөе. Бороон дуслууд дусалсаар дусалсаар.

Салхи салхилахад шалбааг усанд цацран цацран бууна. хэрэв чи зоригтой бол хэр гүнзгий байхыг мэдэцгээе. Бороон дуслууд дусалсаар дусалсаар. тэнгэр дээрх үүлнүүд бол бидний найзууд. чи хамт тоголж болно. бас маш хуурай хэвээр үлдэнэ. алив ирээд хамт тоглоорой. бороотой өдрийн дууг дуулцгаая. чиний шүхэр энд байна. бороог дуудан хөгжилдөе. алив ирээд хамт тоглоорой. бороотой өдрийн дууг дуулцгаая. чиний шүхэр энд байна. бороог дуудан хөгжилдөе.

Фаф: Энэ чимээ гаргахаа больсон гэж бодож байна уу?

Сөв: Шалгаад үзэхэд гэмгүй.

Мими: Цэцэг ч шүхэр ч аль аль нь хөгжилтэй юм аа.

Лала: Харж байна уу, Ти? Айх зүйл байхгүй дээ.

Сөв: Надад шүхэр чинь таалагдаж байгаа ч чамайг гижигдэхээс хамгаалж чадахгүй шүү, Ти.

Бүгд: Рокүүнс, Рокүүнс – Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно!

2.Цэвэрлэгээний машин

Фаф: Хөөх. Өө тийм ээ.

Фаф Лала: Хөөх.

Ре: бүжиг үү? Ямар сонирхолтой юм бэ?

Сөв: Тийм ээ.

Лала: Дока, нааш ир. Хамт бүжиглэцгээе.

Дока: Түр хүлээгээрэй, Ла. Эхлээд үүнийг цэвэрлээдхий. Энд ч бас. Өө бас энд.

Лала: Уйтгартай юм аа.

Сөв: бүжиглэх ч хөгжилтэй шүү.

Ре: Шинжлэх ухаанаас илүү хөгжилтэй зүйл гэж байхгүй. Харин цэвэрлэгээ бол маш, маш их уйтгартай.

Дока: Үгүй шүү, тийм биш. Тоос сорогчоор тоглох хөгжилтэй.

Лала: яаж тоос сорогчтой тоглох юм бэ?

Сөв: Сайхан санаа байна. Тоос сорогчийг ашиглан хөгжилдөцгөөе.

Ре: Фаф.

Фаф: Өө, тийм ээ би туршиж үзнэ ээ.

Бүгд: 5,4,3,2,1 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Дока: Цэвэрлэгээ хийж байхдаа хөгжилдөхөд бэлэн байна уу? Шалан дээр байгаа зүйлийг авах өмнө нь ийм хөгжилтэй байсангүй. Энэ мөрөөдлийн шидэт машин чинь юу вэ? Цэвэрлэж байхдаа ч тоголж болох зүйл. Вроом Вроом хараарай, ингээд эхэллээ. Энэ бүр соруултай гээч. Энэ бол миний цэвэрлэгч машин. Би тоглонгоо өрөөгөө цэвэрлэж ч чадна. Цэвэрлэгээ хийж байхдаа би дуулж бас бүжиглэж ч болно. Цэвэрлэгч машин хаа сайгүй бий. Өөр орон зайд ч бас бий шүү. Яг л пуужин хөөрөх шиг. Цэвэрлэгч машин хэзээ ч уйдаахгүй. Шинэ тоглоомоо унаж үзэцгээе. Тоосыг соруулж, гялалзахыг нь хараарай. Яг л хурдалж буй машин шиг. Хамгийн хурднаараа урагшаа. Энэ бол миний цэвэрлэгч машин. Би тоглонгоо өрөөгөө цэвэрлэж ч чадна. Цэвэрлэгээ хийж байхдаа би дуулж бас бүжиглэж ч болно. Энэ бол миний цэвэрлэгч машин. Би тоглонгоо өрөөгөө цэвэрлэж чадна. Цэвэрлэгээ хийж байхдаа би дуулж бас бүжиглэж ч чадна. Энэ бол миний цэвэрлэгч машин. Би тоглонгоо өрөөгөө цэвэрлэж чадна. Цэвэрлэгээ хийж байхдаа би дуулж бас бүжиглэж ч чадна.

Дока: Их хөгжилтэй шүү.

Лала: Дока, би ч бас хийж үзье. Надад яаж гэдгийг нь зааж өгөөч? Өө, би үүнийг алдчих шиг боллоо.

Сөв: Би аваад ирье.

Мими: Дока, би ашиглаж үзэж болох уу? Энэ яг л цэцэг услагч сав шиг санагдаж байна.

Дока: Тийм ээ! Их цэвэрхэн болчихлоо.

Лала: Докх чиний зөв байжээ. Их хөгжилтэй байлаа.

Бүгд: Бидэнд ч бас.

Ре: Ямарч маргаангүй хөгжилтэй байлаа.

Сөв: Сайхан санаа. Яагаад бүгдийг ахиад заваан болгоод цэвэрлэгээ хийж болохгүй гэж?

Мими: Цэвэрлэгээ хийж байхдаа бүжиглэнэ гэвэл болж байна шүү.

Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Тоос сорогч.

3.Халуун тогоо

Фаф: Лала чиний ээлж.

Лала: Тийм ээ. Ре, бидэнтэй хамт тоглооч.

Ре: Тэгнэ ээ. Эхлээд би туршилтаа дуусгах хэрэгтэй байна.

Сөв: Туршилт гэж юу юм?

Ре: Ямар нэг шинэ зүйл хийхийг хэлж байгаа юм. Би гайхалтай шөл гаргах жорыг туршиж байна.

Лала: Яаж хийх гэж байгаа юм бэ?

Ре: Математик ашиглаад.

Фаф: Би шөлөнд ч дуртай шүү.

Лала: Хаана байгаа юм бэ?

Ре: Одоогоор болоогүй байгаа. Хэн нэгэн тогооны таг болон халбага хараагүй биз? Өө, энд байна. Ти, надад наадхаа өгч болох уу? Бид таггүйгээр яаж хоол хийх болж байна аа? Бүр толгой эргэчихлээ.

Мими: Юу нь тийм будилмаар байна? Солилцоо хийцгээе. Би энэ тоглоомыг чамд өгье. Чи харин тагийг өгч болох уу?

Ре: Болсонд нь итгэхгүй нь ээ. Баярлалаа, Мими. Одоо халбагийг олцгооё.

Дока: Энд алга.

Лала: Энд ч алга.

Фаф: Ре, хайруулын таваг ашиглаж болохгүй юу?

Ре: Үгүй ээ, би ашиглаж чадахгүй. Би ганц халуун тогоогоор юу ч хийж чадахгүй шүү дээ.

Лала: Тийм хурдан биш шүү, Ре.

Бүгд: 5,4,3,2,1 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Ре: Халуун тогоогоор хэр олон зүйл хийж болох вэ? Хоол хийхдээ тоглохдоо ч бид их ашигладаг. Явах газар бүрт чинь малгай хийж өгье. Заримдаа ургуулж буй ургамалаа ч хийж болно гээч. бяцхан шумбагч онгоц байж ч болно шүү дээ. Эсвэл загас шарах хайруулын таваг ч байж болно. Энэ бүх зүйлийг хийж болох ч өөр зүйлс ч бас бий шүү. Өөр ямар зүйлсийг хийж болно гэж бодож байна? Хөгжилтэй цагийг өнгөрөөсний дараа чи үүнд бүх тоглоомоо хийж болно. Тэгээд маргааш бид ахиад л тоглох болно. Халуун тогоо хоол хийхэд хамгийн сайн тохирно. Тэгсэн ч бидэнд хийж чадах маш их зүйл бий. Халуун тогоогоор хэр олон зүйл хийж болох вэ? Хоол хийхдээ тоглохдоо ч бид их ашигладаг.

Ре: Тогоо ч их ашигтай зүйл юм аа.

Лала: Халбагагүйгээр шөл хийхэд бэлэн үү?

Ре: Тийм ээ, оролдож үзэцгээе.

Лала: Би ногоо аваад ирье. Лууван бас төмснүүдээс эхэлье.

Сөв: Байцаа бас сармисыг мартаж болохгүй шүү.

Фаф: Улаан лооль бас халбага.

Ре: Тийм ээ. Олчихлоо. Одоо бүгдээрээ шөлөө хийцгээе.

Бүгд: Тийм ээ.

Фаф: Хөөх, сайхан үнэртэж байна шүү.

Ре: Туршилт амжилттай боллоо.

Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Халуун тогоо.

4.Цасан ширхэгүүд.

Мими: Ямар хөөрхөн юм бэ?

Ре: Хууртагдчихлаа. Энд ямар ч гэрэл алга.

Фаф: Энд гэрэл хийгээгүй байна. Утсан гэрэлнүүд ажиллахгүй байсанд гайхах зүйлгүй байжээ.

Ре: Шийдэгдчихлээ.

Фаф: Лала, юу хийж байгаа юм бэ?

Лала: Би зүгээр л энэ шилэн дотор байгаа гэрэлтсэн цагаан зүйл юу болохыг мэдэхийг хүсч байна. Энэ юу юм бэ?

Дока: Лала, энэ чинь цасан ширхэг шүү дээ. Шинэ жил гарах гэж байна.

Лала: өө лала Гайхалтай. Цасан ширхэг гэж юу юм бэ?

Ре: Цасан ширхэг бол тэнгэрээс бууж ирдэг хөлдсөн усны дусал юм.

Лала: Би гацуураа цасан ширхэгээр чимэглэвэл их сайхан даа. Гэхдээ хаанаас олох юм бэ?

Фаф: Бид өөрсдөө хийгээд үзье!

Рей: Гайхалтай санаа байна, Фаф!

Рей: За, энэ. Энэ цасан ширхэгтэй их адилхан шүү. Тэгж бодохгүй байна уу?

Лала: Ре, энэ чинь цасан ширхэг гэхэд хэтэрхий хүнд зүйл байна.

Мими: Би цасан ширхэг зурж чадна шүү!

Лала: Мими, зурсан зүйлийг зул сарын гацуур дээр өлгөж болохгүй шүү дээ!

Докка: Бид цасан ширхэгийг цаасаар хайчилж хийж болно шүү дээ. За ингээд.
Лала: Хөөх! Их гоё харагдаж байна!
Докка: Лала, одоо чи өөрөө нэгийг хийгээд үз дээ
Мими: Лала! Энэ яг жинхэнэ цас юм шиг харагдаж байна!
Лала: Цасан ширхэг хийж тоглох ч их хөгжилтэй байна шүү!
Бүгд: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Дока:
Цасан ширхэг тэнгэрт дүүлж тайван өвөл эхэллээ. Мөнгөн өнгө газар дэлхийг бүрхэн нөмөрч байна. Бүгд хүрээд ирээрэй өвлийн агаарыг хамтдаа мэдэрцгээе. Хэрэв чи унавал би чамд босоход чинь туслана. Цас байхгүй байвал гуниглах хэрэггүй дээ. Надад мэдэх хэдэн арга бий. Цаасыг дүрс болгон хаачилж дээшээ өлгөөд, чи явахад бэлэн боллоо. Цас, цас. Хаа сайгүй унах үзэсгэлэнтэй том цасан ширхэгүүдийг хараарай. Цас, Цас, Хаа сайгүй орох том үзэсгэлэнтэй цасан ширхэгүүдийг хараарай. Одоо чамд хэрэгтэй зүйл бол цаас болон бүтээлч санаа. Цасан ширхэг хэлбэрт оруулан хайчлаарай. Зул сарын модоо чимэглэх цаг боллоо. Аз жаргалтай цаг үргэлж оршихоор ирээд байна. Хүсэл бүхэн үнэхээр биелдэг шүү. Бидэнтэй хамт дуулцгаая. Бүгдийг хуваалцдаг учраас өвөл хамгийн гайхалтай улирал. Цас, цас. Хаа сайгүй унах үзэсгэлэнтэй том цасан ширхэгүүдийг хараарай. Цас, Цас, энэ бол миний хамгийн дуртай улирал. Баярын мэнд хүргэе, бүгд хамтдаа тэмдэглэцгээе.

Докка: Энд нэг цасан ширхэг байна, Лала!
Лала: Баярлалаа, Докка!
Сөв: Бэлэн үү?
Фаф: Хөөх! Цасан ширхэгүүд бүх зүйлийг үнэхээр баяр хөөртэй болгож байна!
Лала: Та нар сая сая цасан ширхэгнээс ч илүү шүү! Жинхэнэ найзууд!

Бүгд: "Ракүүнс, Ракүүнс – Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Цасан ширхэг!

5.Титэм

Бүгд: Титэм!

Лала: Өө лала

Фаф: Үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна шүү.

Ре: Тийм ээ, энэ яг боллоо шүү.

Сөв: Хязгааргүй эргэлтийн цаг боллоо. Тийм ээ. Өө, энэ хаанаас гараад ирэв ээ?

Мими: Ааа! Титэм байна шүү дээ!
Сөв: Хмм, би одоо хаан болчихсон уу? Би нэг зүүгээд үзье
Ре: Би өмнө нь хааны пингвин байдаг гэж сонссон. Харин хаадын ракүүн гэж байдаг болов уу?
Докка: Тэгвэл бүгдээрээ мэдэж авцгаая!
Бүгд: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж, дуулж бас хөгжилдөцгөөе.

Сөв: Хэрвээ энэ титэм минийх бол
Би бүх дээд амжилтыг эвдэнэ!
Суугаад байж болохгүй ээ,
Найзууд минь, авьяасаа харуулцгаая!
Хөөе, бүгдээрээ хөгжье!
Хэн нь хурдан, хэн нь чадварлаг вэ?
Хэн шалгалтыг давах бол?
Би хаан шүү! Би хамгийн шилдэг нь!

Лала: Хэрвээ энэ титэм надад ирвэл
Би нэг гоё бүжгийн өдөр зарлана!
Та нарыг инээлгэж, баярлуулна,
Бид бүжиглэсээр унах шахна!

Алив, бүгд шөнөжин бүжиглэе. Би бол хатан, миний үгээр бүгдийг хий. Бүгдээрээ энэ үдэшлэгийг хөгжөөж шөнөжин бүжиглэе. Зогсоно гэж байхгүй шүү.

Лала: өө-ла-ла... Сөв хаан байх үед бидний хийдэг зүйл зөвхөн тэмцээн байх болно. 
Сох: Харин Лала хатан байх үед бидний хийх зүйл зөвхөн бүжиг байх болно.
Лала: Бяцхан Ти титэмийг хаашаа авч явж байгаа юм бол гэж гайхаж байна шүү.
Мими: Бүгдээрээ Ти-д гэнэтийн бэлэг барья. Жинхэнэ хаадын цэцэрлэг байгуулж өгье.
Дока: Ингээд боллоо.
Бүгд: Хөөх!
Сөв: энэ үнэхээр жинхэнэ гэж үү?
Фаф: Бяцхан Ти биднийг хааны амттай зоогоор дайлж байна!
Лала: Би ойлголоо! Жинхэнэ хаан гэдэг бол зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө бүхнийг хийдэг хүн юм байна.
Фаф: Амь бялхаасан Ти Хаан мандтугай!
Бүгд: Ураа! Ураа!
Мими: өө гайхалтай.
Фаф: Бидний хаан үнэхээр мэдрэмжтэй нь гарцаагүй.
Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Титэм!

6.Аяны цүнх

Мими: Алив ээ, Лала! Дараа нь чи шүү! Намайг барьж чадах уу?

Фаф: Харин одоо намайг бариарай!

Сох: Хөөе... Миний эргэлтийг хараарай!

Докка: Бяцхан Ти, баримлын тоглоомоороо тоглож дууссан уу? Би чамд хураахад чинь туслах уу?

Лала: Хөөе, энэ шударга биш байна шүү! Би одоо бөмбөгөөр тоглохыг хүсэж байна. Одоо

Фаф: Бариад аваарай.

Лала: Би авчихья!

Докка: Ти, эхлээд тоглоомуудаа хураачих, дараа нь тэдэнтэй хамтдаа тоглоё, за? Хмм... Ингэж хураадаггүй шүү дээ, Ти. Тоглоом бүр өөрийнхөө гэрт байх ёстой.

Рей: Хөөе, Ти! Блокнуудаа энэ жижигхэн ачааны тэргээр зөөвөл ямар вэ?

Лала: өө лала

Фаф: Хөөх!

Докка: хөөх

Мими: Гэхдээ энэ чинь ачааны тэрэг биш, аяны цүнх байна шүү дээ!

Сох: Аяны цүнх  гэж юу юм бэ, Мими?

Мими: За тэгвэл... Эхлээд, чи аяны цүнхтэй бүжиглэж чадна!

Бүгд: Тав, дөрөв, гурав, хоёр, нэг! Бүжиглэж, дуулж бас хөгжилдөе!

Аялалд явах цаг боллоо
Аяны цүнхтэйгээ хамт явна
Автобус эсвэл онгоцонд
Машин, галт тэрэгэнд ч бас

Цүнхээ бэлдээд дуугаа дуул
Цүнхээ бэлдээд дуугаа дуул
Ямар их зүйл авч явах вэ?
Юу авч явахаа бодоцгооё!

Ууланд ч, далайн эрэг дээр ч
Аяны цүнх дагаад явна
Зүүнд ч бай, баруунд ч бай
Хамгийн сайн нь миний аяны цүнх!

Аяны цүнхээ бэлдээд дуугаа дуул
Цүнхээ бэлдээд дуугаа дуул
Хэр их зүйл авч явах вэ?
Юу авч явахаа бодоцгооё!

Аяны цүнхээ бэлдээд дуугаа дуул
Цүнхээ бэлдээд дуугаа дуул
Хэр их зүйл авч явах вэ?
Юу авч явахаө бодоцгооё!

Лала: О-ла-ла, ямар гоё аяны цүнх вэ!

Ре: Бүх зүйлд хэрэг болдог юм байна шүү! Бараг ачааны тэрэг ч болчихно.

Мими: Гэхдээ энэ ачааны тэрэг нэг зүйлээ мартчихаж...Олчихлоо. одоо бол энэ ачааны машин бяцхан спорт тэрэг болчихлоо. Эдгээр бүх тоглоомуудыг буцааж гэрт нь хүргэе!

Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Аяны цүнх!

Лала: Харин одоо бүгдээрээ нуугдаж тоглоё! Би баригч нь шүү!

7.Товчнууд

Бүгд: Товчнууд!

Фаф & Сөв: Гэнэтийн бэлэг!

Рей: Гэнэтийн бэлэг!

Докка: Хөөе Юу болоод байна аа? Өнөөдөр ямар нэг баярын өдөр юм уу?

Сөв: Дока! Бид өнөөдрийг охидын өдөр болгохоор шийдсэн! Бас та нарт зориулж бэлэг бэлдсэн шүү!

Мими: Тийм ээ! Аа! Алтанзул цэцэг! Миний хамгийн дуртай нь! Баярлалаа, Рей! Ямар хөөрхөн юм бэ!

Сөв: Би бас нэг шүлэг бичсэн! Охидууд гайхалтай! Охидууд хамгийн шилдэг нь! Бид хамтдаа тоглож, инээж, гүйж, үсэрдэг! Тэд бүх сайхныг хүртэх эрхтэй.

Дока: Мтний сонсож байсан хамгийн гоё шүлэг байна, Сөв!

Фаф: Лала, энэ бэлгийг би өөрөө хийсэн шүү! Суугаад үздээ. Эвдрээгүйд нь баяртай байна.

Лала: Их хэрэгтэй зүйл байна, Фафси, баярлалаа!

Дока: Ти, энэ чинь чиний хамгийн хайртай мөнгөний хайрцаг чинь биш үү? Ямар өхөөрдөм юм бэ! Баярлалаа, Ти! Дотор нь юу ч байсан их хүнд зүйл байна шүү.

Сөв: Ха! Энэ чинь бэлэг биш ээ, зүгээр л нэг уйтгартай товчнууд байна.

Дока: Үгүй дээ, энэ бол маш онцгой бэлэг, бяцхан Ти! Товчнууд их шидтэй шүү!

Сөв: Дока, нэг товч яаж шидэт байж чадах юм бэ?

Докка: Маш амархан, Сөв! Харж байгаарай!

Бүгд: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

Товчнууд их хөгжилтэй шүү. Бүтээл гаргаж тоглох бүр ч хөгжилтэй шүү.
Товчин арал, товчин тэнгис гээд хийж болох их зүйл бий.
Товчийг бүр цонх ч болгож болно шүү дээ.
Энд ч товч, тэнд ч товч. Тоо, үсэгтэй гээд маш олон төрөл бий. Дөрвөлжин, бөөрөнхий гээд бидэнд олдсон бүгд хөгжилтэй.
Бүх төрлийн хэмжээ хэлбэртэй товчнууд
Товчоор урласан олон гэнэтийн зүйлс
Аварга товч тэнгэр дээр хөөрнө
Бүр ч дээш хөөрөхийг нь харж болно.
Үүлэн дундуур бид товчийг ашиглан хөвж байна. Энд ч товч, тэнд ч товч. Тоо, үсэгтэй гээд маш олон төрөл бий. Дөрвөлжин товч, бөөрөнхий товч гээд бидэнд олдсон бүгд хөгжилтэй. Энд ч товч, тэнд ч товч. Тоо, үсэгтэй гээд маш олон төрөл бий. Дөрвөлжин товч, бөөрөнхий товч гээд бидэнд олдсон бүгд хөгжилтэй.

Дока: Баярлалаа, бяцхан Ти! Эдгээр товчнууд үнэхээр хөөрхөн юм аа! Ийм гоё зүйлсийг хайрцагт хийж нуух гэж дээ...

Лала: Тэгвэл эдгээрийг малгай дээрээ наагаад чимэглэе, Дока!

Сөв: Гайхалтай. Та хоёр үнэхээр загварлаг харагдаж байна!

Фаф: Үүний дараа бүгдээрээ жимсний бялуу идвэл яаж байна? Юу, ядаж миний хийсэн энэ жимстэй бялууг идэцгээе.

Сөв: Энгийн товчнуудаар тоглох ийм сонирхолтой гэж бодсонгүй шүү, Дока! Энгийн зүйлээр их зүйл хийж болдог юм байна.

Дока: Заримдаа амьдралд хамгийн энгийн зүйлс ч хамгийн үнэт эрдэнэ байж мэднэ!

Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Товчнууд!

8. Бөмбөрийн саваа

Бүгд: Бөмбөрийн саваа!

Сөв: Одоо миний гоцлолын ээлж! Аа... ммм... тийм ээ...Хөгжилдөцгөөе.

Бүгд: Тийм ээ!

Фаф: Өө! Миний бөмбөрийн савааг хаа нэгтээ харсан уу?

Мими: Үгүй ээ, дээгүүр нисэж лав өнгөрөөгүй шүү!

Рей: Үгүй, би ч бас хараагүй!

Лала: Би ч бас хараагүй!

Дока: Сэтгэлээр унаад яахав, Фаф! За, энэ халбагаар бөмбөрдөөд үз!

Ре: Өө яанаа.

Фаф: Баярлалаа, Дока! Халбага амттай шөлийг идэхэд л тохиромжтой юм байна. Бөмбөрдөж болохгүй бололтой.

Мими: Өө, уучлаарай!

Ре: Өө!

Фаф: Үгүй ээ. Энэ маракас ч бас болохгүй бололтой. Би яаж зөвхөн нэг саваатайгаар үзүүлбэр үзүүлэх болж байна аа?

Докка: Сэтгэл санаагаа дээшлүүл, Фаф! Бөмбөрийн саваагаар өөр олон сонирхолтой тоглоом тоглож болно шүү!

Бүгд: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Бам бам, бөмбөрдье
Ямар зүйлээр бөмбөрдөх вэ?

Үсрэлттэй дууны саваа
Цохилт бүхнийг бидэнд авчирна!

Саваагаар тогломоор байна уу?
Бид цоо шинэ санааг олж болно.
Бөмбөрийн саваагаар би өөрийн гэсэн хөгжимийн хамтлагийг ч байгуулж болно.

Бүгдээрээ морин дээрээ Хурдалья, хөөцөлдөе, хөгжилтэй байцгаая.
Өнөөдөр шинэ зүйл туршиж үзье.
Бөмбөрийн саваагаа бариад тоголцгооё.

Саваагаар тогломоор байна уу?
Бид цоо шинэ санааг олж болно.
Бөмбөрийн саваагаар би өөрийн гэсэн хөгжимийн хамтлагийг ч байгуулж болно.

Фаф: Аа. Баярлалаа, Докка! Үзүүлбэр үзүүлэхэд заавал хоёр саваа хэрэггүй юм байна! Харин баясгалант сэтгэл хэрэгтэй юм байна шүү дээ!

Дока: Тэгвэл дахиад нэг удаа тоглоцгооё!

Ракүүнууд: Тийм ээ! Алив Тоглоцгооё!

Фаф: Аа! Харин одоо би ингэж тоглоно

Бүгд: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно!

Бүгд: Бөмбөрийн саваа!

9.Сэвүүр

Бүгд: Сэвүүр

МИМИ: Өө, хөөрхий цэцгүүд минь! Одоо услах хэрэгтэй юм байна.

ФАФ: Би усалнаа, Мими!

МИМИ: Баярлалаа, Фаф! Гэхдээ ус хэрэгтэй байгаа нь цэцгүүд шүү дээ!

ФАФ: Өө, уучлаарай, Мими!

Сөв: Иймэрхүү маягаар би өдөржин тоголсон ч чадна шүү.

РЭ: сайхан сонсогдож байна.

СӨВ: Үгүй ээ, Рэ! Би яаж алдаж чадав аа? Энд их халуун байгаагаас л болсон бололтой.

РЭ: Тийм ээ Би ч бас халууцаж байна, Сөв! Гэсэн ч би тоглоомоо үргэлжлүүлж байна!

ДОКА: Хөөх, бяцхан Ти, чи ийм их цангаж байсан юм уу?

ЛАЛА: Өө-ла-ла! Үнэхээр халуун байна шүү!

ФАФ: Санаа зоволтгүй. Энэ чамайг сэрүүцүүлж өгнө!

Мими: Шуурга уу даа?

Сөв: Ийм байдалтай ширээний теннис тоглох боломжгүй.

ДОКА: Энэ чинь сэвүүр байна. Ямар сайхан юм бэ!

ЛАЛА: Тэгээд халуун ч арилчихлаа!

РЭ: Тийм ээ. Сэвүүр үнэхээр хэрэгтэй эд байна!

БҮГДЭЭРЭЭ: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж дуулж бас хөгжилдөцгөөе!

Халуунд ч хайхардаггүй,
Сэвүүр маань дээшээ ниснэ.
Сүүлийн сэрүүн хошуурч ирвэл
Сэвүүрээ дээш нь бариарай!

Өдөржин нар шарж хэтэрхий халуун байсан ч,
Сэвүүртэйгээ хамт тогловол илүү хөгжилтэй байна даа.
Тэнгэр дээрх шувуу шиг Салхи эргэлдэн, эргэлдэнэ!
Сэвүүр маань бидэнд салхи авчирна
Халуун ч бас хамт алга болдог юм!

Одоо гоё тоглоом тоглоё.
Сэвүүрийг гартаа эргүүлээд,
Голын урсгалд хөвүүлээд,
Ракууны далбаа шиг хийсгээе!

Өдөржин нар шарж хэтэрхий халуун байсан ч,
Сэвүүртэйгээ хамт тогловол илүү хөгжилтэй байна даа.
Тэнгэр дээрх шувуу шиг Салхи эргэлдэн, эргэлдэнэ!
Сэвүүр маань бидэнд салхи авчирна
Халуун ч бас хамт алга болдог юм!

МИМИ: Халуун хэвээр л байна! Гэхдээ бидэнд ганцхан сэвүүр л байна шүү дээ!

ЛАЛА: Өө лала Өнгийн цаасаар бүгдэнд нь сэвүүр хийж болно шүү дээ! Хийхэд Маш амархан шүү дээ!

ДОКА: Чи үнэхээр ухаантай шүү, Лала!

ФАФ: Тимй ээ.

МИМИ: Тийм ээ, тийм тийм.

Сөв: Одоо бол аятайхан байна шүү

МИМИ: Би үнэндээ бүр жаахан даарчихлаа!

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Сэвүүр!

10.Бийр

Бүгд: бийр!

СӨв: Фаф, хөл бөмбөг тоглоё! Алив ээ

ФАФ: Уучлаарай, Сөв. Одоо биш ээ. Би Мимид бэлэг бэлдэж байна.

Сөв: Юу хийж байгаа юм бэ? Мод ургуулах ид шидтэй модон савх ч юм уу тийм зүйл юм уу?

ФАФ: үгүй ээ, Сөв! Эд бол бийрнүүд.

Сөв: Хмм, тэгээд үүгээр яаж зурах юм бэ?

ФАФ: Одоо нэг зүйл хийх хэрэгтэй.

Сөв: Энд, тэнд... саадыг тойроод... гоол! Өө!

ФАФ: Сөв, би хэрэгтэй зүйлийг олчихлоо! ингээд бүх зүйл бэлэн!

МИМИ: ямар сайхан үнэр вэ! Жаахан Лимон нэмбэл бүр янзтай болох нь ээ...

ФАФ: Мими, би чамд нэг зүйл хийсэн.

МИМИ: Үнэхээр сайхан юм. Чи шилдэг нь шүү, Фаф. Юу байх бол гэж гайхаж байна шүү. Хөөх, энэ чинь шинэ бийрнүүд байна шүү дээ. Ийм бийр өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй юм байна.

ФАФ: Бүгд өөр өөрийн онцлогтой шүү.

МИМИ: Талархсанаа илэрхийлээд чамайг зурж өгвөл яаж байна?

ФАФ: Болж байна!

ЛАЛА: Мими, намайг ч бас зурж болох уу?

РЭ, сөв: Бас намайг!

ЛАЛА: Юу болсон бэ, Мими?

МИМИ: Лала, би аль бийрийг сонгохоо мэдэхгүй байна. Энэ үү? Өө, үгүй. Энэ үү?

РЭ: Мими, бүгдийг нь туршаад үзье л дээ!

МИМИ: Хэрвээ би буруу сонговол яах вэ?

РЭ: Алдаа гаргах тийм ч муу зүйл биш. Туршиж байж л суралцдаг шүү дээ!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж дуулж бас хөгжиллөцгөөе!

(Дуу):

Сонирхолтой зураг зурах тийм ч хэцүү биш, зүгээр эхлүүл

Одоо бүгдээрэй бүтээлч байцгаая, бүтээл хийх цаг боллоо

Бийрээ аваад харагдсан бүхнээ зур, Рокүүн найзуутайгаа баяр хөөртэй дуулангаа

Бийр олон зүйлийг хийж чадна, чамайг ч бас чадна гэдгийг мэднэ

Бүр гэрээ цэвэрлэж, цэмцгэр байлгаж чадна

Модон дээр байгаа нэрсийг зураарай

Ертөнцийг өнгөлөг, хөгжилтэй болгоё

Хэрэглэж болох олон бийрнүүд бий

Жижгийг үү томыг уу-алийг нь сонгох вэ

Сонирхолтой зураг зурах тийм ч хэцүү биш, зүгээр эхлүүл

Одоо бүгдээрэй бүтээлч байцгаая, бүтээл хийх цаг боллоо

Бийрээ аваад харагдсан бүхнээ зур, Рокүүн найзуутайгаа баяр хөөртэй дуулангаа

Бийр бүхнийг будаж чаддаг

Дотор гадна хаана ч ашиглаж болно

Зураг бодит байх албагүй

Зугаатай байж, тоглоом шиг мэдрэмж аваарай

Бийр ид шидийг бүтээж чадна, үүнд л учир бий

Зурах үнэхээр гайхалтай, оролдоод үзээрэй

Сонирхолтой зураг зурах тийм ч хэцүү биш, зүгээр эхлүүл

Одоо бүгдээрэй бүтээлч байцгаая, бүтээл хийх цаг боллоо

Бийрээ аваад урлагийг бүтээж эхэл

Рокүүн найзуутайгаа баяр хөөртэй дуулангаа

Рокүүн найзуутайгаа баяр хөөртэй дуулангаа

Рокүүн найзуутайгаа баяр хөөртэй дуулангаа

МИМИ: Одоо та нарыг зурахад илүү хялбар болсон гэж бодож байна.

РЭ: Тийм шүү!

ФАФ ба СӨВ: Гайхалтай!

БҮГД: Тийм эа

МИМИ: Хмм... Эхлээд том бийрийг арын дэвсгэр зурахад ашиглая. Дунд бийрийг дунд хэмжээний зүйлд. Харин хамгийн жижигхэн бийрийг нарийн зүйлсэд ашиглая. Дууслаа!

ЛАЛА: Ямар гоё болоо вэ, Мими.

ФАФ: Маш сайн ажилласан байна, Мими! Би ажлын өрөөндөө өлгөнө өө!

СӨВ: Үгүй шүү, Фафси. Би бэлтгэлийн танхимдаа өлгөнө! Тэнд яг тохирно.

ДОКА: Фаф, Сөв, энэ зургаа тайзны хананд өлгөцгөөе. Ингэвэл бүгд харж болно шүү дээ!

БҮГД: Рокуунс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! — Бийр!

11. Дэнлүү

БҮГД: Дэнлүү!
МИМИ: Дамжуулаарай. бариад аваарай.
ДОКА: Болгоомжтой, Сөв!
СӨВ: Тайвшир, Дока. Бүх зүйл хяналтад байна!
ДОКА: Эргээрэй. За одоо... Миний ээлж, Рэ!
РЭ: За, одоо миний ээлж! Дока, гайхалтай би хожчихлоо!
ДОКА: Юу болоод байна аа?
ЛАЛА: Сөв, юу болчихов оо?
СӨВ: Би ч бас сайн мэдэхгүй байна... Би зориуд ингээгүй!
ДОКА: Хачин ямаа. Яагаад ажильахгүй байгаа юм болоо?
ФАФ: Дока, зай нь дууссан бололтой!
ДОКА: Шинээр солих хэрэгтэй байна, Фаф!
ФАФ: Үүнийг би амархан хийчих нь ээ!
ЛАЛА: Харин харанхуйд би нэг л тухгүй байна. Юу ч харагдахгүй байхад бид юу хийж чадах юм бэ?
МИМИ: Хүлээгээрэй, Лала! Болчихлоо! Одоо гэрэлтэй, илүү тухтай боллоо!
СӨВ: Ямар хөөрхөн дэнлүү вэ, Мими!
ДОКА: Энэ бол сүүдэр, Ти!
ТИ: хөөх
РЭ: Ямар ч зүйлийг аль нэг талаас нь гэрэлтүүлбэл гэрэл үүнд сүүдэр гаргаж өгдөг юм. За одоо таамаглаарай, энэ юу вэ?
ЛАЛА: Оо-ла-ла! Морь шиг харагдаж байна! Алив хоол өгье!
РЭ: Лала, энэ чинь жинхэнэ морь биш шүү дээ!
МИМИ: Ямар гайхалтай юм бэ! Фаф гэрэл засаж байх хооронд бүгдээрээ харанхуйд тогловол яаж байна?
РОКҮҮНҮҮД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! бүжиглэж, дуулж хөгжилдөцгөөе!

Дуу:

Хэрвээ гэрэл унтарч харанхуй болвол, Бид айхгүй ээ, үгүй ээ!
Гарыг минь бариарай, хаана байна та нар?
Шидэт дэнлүүг олвол,
Харанхуйд бид айхгүй!
Гэр минь гэрэлтэй бас дулаан болж,
Бид тоглоомоо үргэлжлүүлнэ ээ!

Тухтай гэрлүүд бүгдийг гэрэлтүүлэх болно.
Тэгвэл бид шөнөжин тоглож чадна.
Орой салхинд гарахдаа
Нар жаргахаас үүрийн гэгээ болтол,
Од шиг замыг тань гэрэлтүүлэх
Дэнлүү асаалттай байх болно!

Хөөе, бүгдээрээ хүрээд ирээрэй.
Энэ гэрлийн нууцыг таамаглаарай!
Хэний сүүдэр, хэний сүүл хана дээр байна вэ?
Хараад хэлээрэй, юу байна вэ?

Бид цэцэрлэгт очвол дэнлүүгээ тусгаад бутны цаана юу байгааг харж чадна
Аймаар байна уу? Бүх зүйл зүгээр дээ.
Хар даа, бидний дэнлүү замыг гэрэлтүүлнэ

Орой салхинд гарахдаа
Нар жаргахаас үүрийн гэгээ болтол,
Од шиг замыг тань гэрэлтүүлэх
Дэнлүү асаалттай байх болно!

ЛАЛА: Бүгдээрээ ахиад тоглож болох уу? Харанхуйд дэнлүүтэй тоглох чинь их сонирхолтой юм! Одоо хэний ээлж вэ?
ФАФ: за Би бүгдийг нь янзалчихлаа!
ЛАЛА: Фаф, гэрлийг буцаагаад унтрааж болох уу?
ФАФ: Харанхуйгаас айхгүй байна уу, Лала?
ЛАЛА: Үгүй ээ, Фафси! Харанхуйд тоглоход их хөгжилтэй байна!
МИМИ: Бүгдээрээ сүүдрийн театр тоглоё! Чи ч бас оролцох уу, Фаф?
ФАФ: Мэдээж шүү, Мими! Тэгье. Тэгээд юу хэрэгтэй билээ?
СӨВ: Тайз барих хэрэгтэй!
РЭ: Сүүдрийн дүрснүүдийг цаасаар хийх хэрэгтэй!
МИМИ: Үлгэр зохиох хэрэгтэй!
ЛАЛА: Одоо Гэрлийг унтраагаад, дэнлүүгээ асаацгаая.
ФАФ: Бүгдийг надад даатгачих Лала.
РОКҮҮНҮҮД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Дэнлүү!

12.Агаарын теннис.

Бүгд: Агаарын теннис!

МИМИ: Аа энэ цэцгүүд чинь юу вэ? Би урьд нь ийм цэцэг харж байгаагүй юм байна! Ммм... эд нар чинь цэцэг биш юм байна.
СӨВ: Зөв, Мими! Эд бол цэцэг биш.
Мими: Би цэцгэнд дуртай.
Сөв: Эд цэцэг шиг харагдаж байгаа өдөн бөмбөг гэж нэрлэгддэг эд! Их хөгжилтэй спорт шүү.
МИМИ: Би бас энэ спортод оролцож болох уу...?

СӨВ: Мэдээж бололгүй яахав! Би чамд зааж өгье! Эхлээд ийм цохиур авна — нэг! Дараа нь хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй — хоёр! Дараагийнх нь юу билээ, Фаф?
ФАФ: Хурд — гурав!
СӨВ: Тийм ээ, яг үнэн, Фаф!
МИМИ: Ямар хөгжилтэй тоглоом вэ!
СӨВ: Ингээд л боллоо!
ДОКА: Өө! М-м... энэ хаанаас гараад ирэв ээ!
ДОКА: өө гайхалтай.
ФАФ: Ингээд хариу цохилт! Өө!
РЭ: Өө, миний амтат бялуу!
РЭ: Зөв хэллээ, бяцхан Ти. Энэ ч үнэхээр гоё чимэглэл байна шүү!
СӨВ: Ингэж тоглоно!
СӨВ: За, ингээд боллоо! Би явлаа! Өө-өө-өө!
ЛАЛА: Фафси, чи спорт тоглож эхэлсэн юм уу? Ямар сонирхолтой юм бэ!
ФАФ: зүгээр л нэг Өдөн бөмбөг бас цохиур... Юу нь сонирхолтой гэж, Лала?
ЛАЛА: Чи өөрөө харна аа, Фаф!

РОКҮҮНҮҮД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж, дуулж хөгжилдөцгөөе

ДУУ:

Энэ чимээ чинь юу вэ?
Пат-пат-пат...
Байсгээд л дуугараад байх юм!
Пат-пат-пат...
Салхи модны мөчрийг мөргөөд байна уу?
Үгүй ээ, үгүй!
Энэ чинь өдөн бөмбөг, цохиур байна!
Одоо ойлголоо!

Бид зүгээр суух дургүй!
Энэ чинь уйтгартай!
Одоо бол цохиураар тоглоно!
Тийм ээ, тийм ээ!

Шалан дээр цохих уу?
Үгүй ээ, үгүй!
Гурил шиг шигших үү?
Одоо ойлголоо!

Зун, нарлаг өдөр, спортын талбай дээр
Бүгдээрээ агаарын теннис тоглоцгооё!
Өдөн бөмбөг, хоёр цохиуртай
Бид гайхалтай хос болно оо!

Яг л Гитар шиг тоглоно оо!
Рррам-пам-пам!
Өдөн бөмбөг маань ч
Жижигхэн асар шиг!

Хэрвээ зун хэт халуун байвал
Өө, хэт халуун!
Энэ бөмбөгийг сэвүүр болгоод
Хөөе! Амарлаа!

Зун, нарлаг өдөр, спортын талбай дээр
Бүгдээрээ агаарын теннис тоглоцгооё!
Өдөн бөмбөг, хоёр цохиуртай
Бид гайхалтай хос болно оо!

ФАФ: Хөөх, Лала, чи үнэн хэлсэн байна! Агаарын теннис чинь гоё тоглоом юм байна!
СӨВ: Тэгээд бас их хэрэгтэй! Фаф,
ЛАЛА: Зүгээр ээ, Фафси! чи Дахиад оролдоод үзэж болно шүү дээ!
ДОКА: Ти, чи юу хүсэж байна? чи бас тоглохыг хүсэж байна уу?
МИМИ: Ахиад биш шүү.
ФАФ: гайхалтай.
ДОКА: Ингээд эхэллээ шүү!
СӨВ: Бариарай!

РОКҮҮНҮҮД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Агаарын теннис!

13. Илбийн тоглоом

бүгд: Илбийн тоглоом!

Сөв: Олчихлоо. Бараг барьчихлаа!

МИМИ: Ямар хөгжилтэй юм бэ!
Намайг барьж чадахгүй шүү, Сөв!

Сөв: Би чамайг барина аа, Мими!

МИМИ: Хурдлаарай!

РЭ: Фаф, энэ блокийг тийш нь тавчихья. энд Ногооныг ногоонтой нь!

ФАФ: Рэ, шар блок тавивал илүү гоё шүү! Ногооноос шард!

РЭ: Аан, ойлголоо. зүлэгнээс нар луу гэсэн үг! Ингээд шийдлээ, Фаф!

ЛАЛА: Юу тоглож байгаа юм бэ?

ДОКА: Илбийн тоглоом тоглож байна, Лала!

МИМИ: Барих тоглоом тоглож байна, Лала!

ФАФ: Тоглоомон блокуудаар тоглож байна, Лала!

ЛАЛА: Тэгвэл бүгдээрээ хамтдаа нэг юм тоглоцгооё

РЭ: Тэгье ээ! бид Юу тоглох хэрэгтэй гэж бодож байна?

ЛАЛА: Сайхан асуулт байна. Бидэнд энд юу байгааг харья.

ЛАЛА: О-ла-ла! үүгээр бид Хувирах тоглоом тоглож болно!

Бүгд: Хөөх!

ДОКА: Тийм шүү!

Сөв, МИМИ: сайхан санаа байна!

Сөв: Ямар сонин юм бэ?

ЛАЛА: Энэ чинь ямар сонин илбэ вэ? Надад нэг санаа байна! Илбийн тоглоом тоглоё!

РОКҮҮНС: Тийм ээ.

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, инээдтэй дуу, бүжигт тавтай морил!

(Дуу)
Илбэчин хүн олон зүйл чадна,
Түүний хувьд бүх юм амархан,
Тавгийг нар шиг болгоно,
Чоныг туулай, муурыг хулгана болгоно,
Нүхийг толгод болгоно,
Нохойг муур,
Бороог цас болгоно!
Юу болохыг хэн ч таахгүй.
Анхаарлыг чинь татахын тулд Яагаад бяцхан илбэ хийж болохгүй гэж?
Бэлэн үедээ малгайн дотроо ороод нуугдах хэрэгтэй. Нохойг муур эсвэл харх эсвэл хулгана болгоно. Юмс чиний төлөвлөсөн шиг болохгүй. Юу болохыг хэн хэлж чадах вэ?
Шүүгээнд хийгээд эргүүлээрэй
Тэгээд бүгдийш өөрчилж болно.
Өөрийгөө зогсооход ч хэтэрхий хөгжилтэй.
Өөрийгөө яаж өргөх билээ?
Ид шид хаа сайгүй бий.
Ид шид биднийг олсонд их баяртай байна.
Усан үзмийг шоколад болгоно,
Хүүхэлдэйг моторт машин болгоно,
Савхаа эргүүлэнгүүт,
Бүгдийг өөрчилнө,
Бид нулимсыг инээд болгож чадна!
Ид шид, Ид шид, ид шид, ид шид, ид шид.
Бүх ертөнц харах ид шид.
Бидэнд зориулсан ид шид.

ЛАЛА: О-ла-ла! Илбийн тоглоом гэдэг ёстой хөгжилтэй юм аа!

СОХ: Би Абракадабра гэж хэлнэ ээ.

РЭ: Аа-а-а ... бүр сонирхолтой байна шүү!

МИМИ: Ёстой хөөрхөн!

ДОКА: Энэ жаахан малгайнд бүтэн ертөнц орчихжээ!

РЭ: Чи хаашаа явж байгаа юм бэ, бяцхан Ти?

МИМИ: Ти бидэнд нэг илбэ үзүүлэх гээд байх шиг байна!

Бүгд: Хөөх!

СОХ: Бяцхан Ти, чи ч үнэхээрийн илбэчин байна шүү!

РЭ: Мэдээж тийм!

ДОКА: Чи надад энэ илбийг зааж өгнө биз дээ, Ти?

ЛАЛА: Надад бас!

ФАФ: Надад ч бас!

Бүгд: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Илбийн тоглоом!

14. Жин

Бүгд: Жин!

ЛАЛА: Бариад аваарай!

РЭ: Бүгд энд байна.

ЛАЛА: Рэ, чи юу хийж байгаа юм бэ?

РЭ: Алимны ундаа хийх гэж байна!

ЛАЛА: М-м ... Амттай сонсогдож байна! Яаж хийх юм бэ?

РЭ: Лала, хамгийн чухал нь жорыг яг дагах! Жор дээр бичсэн байна: нэг килограмм алим. Нэг алим, хоёр алим, гурав ... Кило гэж яг хэдэн алим билээ? Сайн ойлгохгүй л байна шүү.

Сөв: Рэ, би бүтэн нэг килограмм алимыг идчихэж чадна гээч!

РЭ: Хэрвээ чи идчихвэл би яаж ундаа хийх юм бэ?

Сөв: Өө!

РЭ: бяцхан Ти! Чи надад буцаад өгөх хэрэгтэй. Би алимны ундаа хийх гэж байгаа шүү дээ. Ти, бид бяцхан солилцоо хийж болох байх. Би чамд тогоочийн малгайгаа өгье!

МИМИ: бяцхан Ти, чи надаас үүнийг авахыг хүсэж байна уу? Рэ, алимныхаа талыг нь эхлээд хийчих. Хангалтгүй байвал дараа нь нэмнэ биз!

РЭ: Үгүй ээ, Мими! Энэ чинь математик шүү дээ! Тоо яг таарч байх ёстой!

ФАФ: Рэ, тэгвэл тусгай төхөөрөмж хийж алимны жинг хэмжицгээе!

ДОКА: Тийм шүү, Фафси! Үүнийг "жин" гэдэг юм! Би хайрцаг цэвэрлэж байхдаа хаа нэгтэй харсан санагдаж байна.

ЛАЛА: Сонин тавагнууд байна, Дока!

ДОКА: Лала, энэ бол жингийн тавгууд

ФАФ: баярлалаа! яг надад хэрэгтэй байсан зүйл байна. Гэхдээ яаж ажилладаг юм бол?

ДОКА: Одоо шалгацгаая!

Бүгд: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, хөгжилтэйгөөр дуулж бүжиглэцгээе!

(Дуу)

Бид шинэ эрдэнэс олсон шүү,
Хэмжихэд тусалдаг үнэт зүйл.
Шидэт мэт, алдаагүй —
Жинг хэмжих жинлүүр.

Хөдөлгөөнтэй бүхнийг жигнэвэл,
Тэнгисийн жинг мэдэж болох уу гэвэл?
Тэнгэрийн үүл, бороог хүртэл —
Хичээвэл бид хэмжиж чадна шүү!

Модны мөчир хэдэн жинтэй бол,
Уулын бэлчир ямар жинтэй бол?
Чи, би
д хоёр ямар жинтэй вэ?
Жинлүүрээр мэдэж болно

Хүнд ч бай, хөнгөн ч бай —
Хамтдаа юмс
ыг жигнээд үзье!
Доор байх шувууд, дээрх одод,
Гэхдээ хайрыг хэмжих арга байхгүй шүү, бод бод.

Хоол, ундаа хийх болгонд,
Жинлүүр хэрэгтэй, марталгүй
санаарай.
Бөмбөлөг, халбага, эсвэл “рокүүн
нүүд” гээд —
Бүгдийг жигнэвэл, хэн хөнгөн бол?

Жинг хэмжихэд жинлүүр сайн тусална —
Бидний мэдлэгийг улам
бэхжүүлнэ!



ФАФ: үнэхээр төгс. одоо чи бүх хоолныхоо жорыг эсвэл хүссэн бүх зүйлээ жинлэж болохоор боллоо, ре.

РЭ: Тийм ээ, Фаф! Гэхдээ би одоо ч энэ яг яаж ажилладагийг ойлгохгүй л байна.

ДОКА: тэгэхээр Рэ, энэ яг нэг килограмм жинтэй байгаа юм. Тавгууд тэнцүү болоход алим ч мөн нэг килограмм болсон байна гэсэн үг!

РЭ: алив ээ Бяцхан Ти! Ингээд бүрэн нэг килограмм алим боллоо!

Сөв: чамд арай том тоглоом хэрэгтэй байж магадгүй.

Бүгд: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! жин!

15. Далайн дээрэмчин

Бүгд: Далайн дээрэмчин!

ДОКА: Шшш!...

БҮГД: Лала, шшш!

МИМИ: Өглөөний мэнд, хөөрхөн бяцхан Ти!

БҮГД: Төрсөн өдрийн мэнд, бяцхан Ти!

МИМИ: Алив хүрээд ир Ти. Тэгээд төрсөн өдрийн бэлгээ задлаарай.

РЕЙ: Онгойлгоорой.

ЛАЛА: Чамд таалагдана аа, бяцхан Ти!

БҮГД: Далайн дээрэмчний төрсөн өдрийн үдэшлэг!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав — дуулж, бүжиглэж хөгжилдөцгөөе!

(Дуу)
Хэн далайн хамгийн аймшигтай нь вэ?
Магадгүй хариулт нь "дээрэмчид"!
Тэд акулуудаас ч зоригтой
Хүн бүр үүнийг мэднэ.

Эрдэнэс хайж, гайхамшгийг мөрөөдөн
Нарны доорх адал явдалд орно.
Салхийг барьж, түүгээр аялна,
Нарны туяатай наадна!

Явцгаая, эрэлд гаръя,
Нэг баг шиг эрдэнэс олоцгооё!

Дээрэмчний амьдрал амаргүй,
Хэт ядарвал жаахан амаръя.
Далайн эрэг дээр амсхийе,
Нарс модны доор амаръя.
Тэнд элсэн доор нуусан нууц
Есөн тохой гүнд эрдэнэс бий!
Тэнд байгаа эрдэнэсийг гаргаж авья
тэгвэл бүгдэд хуваалцаж чадна

Явцгаая, эрэлд гаръя,
Нэг баг шиг эрдэнэс олоцгооё!

Дээрэмчин хүчтэй байхын тулд
Хоол сайн идэж, дасгал сайн хийгээрэй!
Витамин уугаарай,
Хөдөлгөөн хийж байгаарай!
Хэрэв эрдэнэс хэтэрхий хүнд бол,
Баг хамтдаа л өргөж чадна!
Нэг, хоёр, гурав — олсоо тат!
Бүгдээрээ хамтдаа шүү!
Нар, шураг, далбаа ч хөөрч
Далавчаа дэлгэж нисэх шувуудтай хамт.

Үнэхээр үнэ цэнтэй аялал байлаа,
Одоо далай биднийг дуудаж байна.
Эрдэнэсийн авдар дүүрэн баяр,
Бүгдийг найзууддаа хуваалцъя!

Дараа нь бага зэрэг амарчихаад
Шинэ адал явдлаа эхлүүлье!

БҮГД: Хэй-хэй! Хэй-хо!

СӨВ: Хэй-хэй! Хэй-хэй!

БҮГД: Хэй...!

ТИ: Хэй!

Явцгаая, эрэлд гаръя,
Нэг баг шиг эрдэнэс олоцгооё!
Нэг баг шиг эрдэнэс олоцгооё!

СӨВ: Ё-хо! Би бол зоригтой далайн дээрэмчин! Харин чи, Лала?

ЛАЛА: О-ла-ла! Би бол хөгжилтэй далайн дээрэмчин! Харин чи, Мими?

МИМИ: Лала, би бол зэрлэг дээрэмчин!

РЕЙ: Дээрэмчин болж тоглох үнэхээр сонирхолтой юмаа. Чи юу гэмээр байна, Сөв?

ФАФ: Бас амттай ч гэж байгаа!

ДОКА: бүгдээрээ Баяраа тэмдэглэцгээе

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Далайн дээрэмчин!

16. Эвлүүлдэг тоглоом

БҮГД: Эвлүүлдэг тоглоом!

МИМИ: За энд тавьчихья. Одоо бүх цэцгүүдэд гэрэл тусаж болохоор боллоо.

РЕЙ: Бас тэд дулаахан ч байх болно.

СӨВ: Алив наашаа. Сайн байна.

ДОКА: аваарай.

СӨВ: Одоо үүнийг хардаа.

ДОКА: Сайн байлаа.

Лала: хөөе!

СӨВ: Өө үгүй ээ!

ЛАЛА: О-ла-ла... хөөрхий наран тоглоом минь...

СӨВ: Лала, намайг уучлаарай! албаар биш шүү.

ДОКА: Тийм шүү, Лала. Бид бүгдийг нь буцааж түүгээд тавьчихъя.

МИМИ: Хөөе, өбид ч бас тусалмаар байна.

Ре: мэдээж

СӨВ: Энд байна!

РЕЙ: нэгийг оллоо.

ФАФ: Тийм ээ...

ЛАЛА: янзтай

ФАФ: Энд байна. За ингээд бүгдийг нь эвлүүлчихлээ!

ЛАЛА: Үгүй ээ, Фаф! Хоёр хэсэг дутаад байна. Тиймээс нараа бүрэн эвлүүлж чадахгүй нь дээ...

СӨВ: Миний медалийг ав, Лала! Энэ ч гоё нар болно шүү!

ЛАЛА: Баярлалаа, Сөв! Бид медалийг наран дунд байрлуулж болно. Гэхдээ бас нэг хэсэг дутуу байна аа... Баярлалаа, жаахан Ти! Гэхдээ энэ авгалдай хэтэрхий том байна.

МИМИ: Лала, битгий гуниглаа, бид ямар нэг юм олох л болно!

ФАФ: Мэдээж! Эвлүүлдэг тоглоомыг янз бүрийн зүйлээр эвлүүлж болдог шүү дээ.

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж хөгжилдөцгөөе!

(Дуу)
Цэцгийн хүрээлэн бол эвлүүлдэг тоглоом, хар даа!
Сая сая дэлбээ, нэг, хоёр, гурав гэж тоолоод үз!
Даавуугаар хөнжил,
Уяагаар дэвсгэр хийнэ,
Долгионоос долгион хүртэл
Бүгдийг нь бариад авъя!
харах зүйл их бий шүү.
Том жижиг хясаанууд дотор нь байх
Далайн ёроолыг бүтээе гэвэл
Цааш цааш гүнзгий орох хэрэгтэй!
усанд сэлэх загас, далайд орших бүхэн
Харах зүйл их бий шүү.
Борооны дуслаар далайг хийнэ,
Найзтайгаа хамтдаа!
Өндөрт гарч, дэлхийгээ
Дуу болгон хувиргана.
Тэнгэр дээр нар мандаж үүлс нүүнэ
Биднийг хүрээлэх бүхэн бол
Найзуудын хамт бүтээх эвлүүлдэг тоглоом шүү.

Хоёр өөр мөртлөө
Төгс таарч нийлдэг хэсгүүд шиг
Чи бид хоёр нийлээд
Найрамдлын хүчийг илэрхийлнэ!
Өдөр бүр бүх зүйлс өөрчлөгдөж байна. Харин бид хамтдаа суралцаж байна. Бид бүгдийг эвлүүлж байна.

Өдөржин хамтдаа бүжиглэнэ,
Борооны дуслаар далайг хийнэ,
Найзтайгаа хамтдаа!
Чиний авч ирсэн хөгжилдөөнөөр бид цагийг сайхан өнгөрөөж байна.

Тэнгэр дээр нар мандаж үүлс нүүнэ
Биднийг хүрээлэх бүхэн бол
Найзуудын хамт бүтээх эвлүүлдэг тоглоом шүү.

ЛАЛА: О-ла-ла! Эвлүүлдэг тоглоом ийм хөгжилтэй байна гэж огт бодож байсангүй! Энэ үнэхээр...

ФАФ: Хөгжилтэй байлаа!

ДОКА: Яг тийм, Фафси! хөгжилтэй

РЕЙ: Ямар ч зүйлийг хамтад нь тавьчихвал сайн эвлэж тоглоом болж болохоортсанагдаж байна.

ЛАЛА: Одоо бол би хүссэн бүхнээ эвлүүлж чадна! Гэхдээ яг юу эвлүүлэх вэ?

МИМИ: Чи бидэнтэй хамт гэр хйимээр байна уу, Лала?

РЕЙ: Болж байна.

СӨВ: Намайг хүлээгээрэй! Энэ.

ДОКА: хараач Энэ бол дээвэр!

ЛАЛА: Бас хэдэн цэцэг нэмчихье

РЕЙ: харин энд хаалга байна.

ДОКА: Сайн ажиллалаа, бяцхан Ти!

МИМИ: Үнэхээр хөөрхөн!

ФАФ: Гайхалтай!

ЛАЛА: Баярлалаа, найзууд аа! Ямар ч зүйлийг эвлүүлдэг тоглоом болгоод бүтээж болно гэдэг үнэхээр гайхамшигтай!

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Эвлүүлдэг тоглоом!

17. Шаржигнуур тоглоом

БҮГД: Шаржигнуур тоглоом

ФАФ: За бараг л боллоо...Би одоохон яваад шинийг аваад ирье.

Сөв: юу болсон бэ, Ти? Үүнийг засч болох санаа чамд байгаа юм уу? Алив би таая. Ти, чи зөгий юм уу?  Үгүй, би зөв таагаагүй юм шиг байна...

РЭ: Сөв, чи юу тааж чадаагүй гэж? Оньсого юм уу?

ЛАЛА: Оньсого гэнээ? Тийм ээ. Мөрдлөгийн цаг эхэллээ.

РЭ: Хэцүү оньсого байна даа...

ЛАЛА: Бөмбөг үү?

СӨВ: Магадгүй, зөгий л байж мэднэ.

МИМИ: Хмм... Ти, чи арай их чанга дуугардаг юм олсон уу? Яараарай! Хөөх!

ДОКА: Өө! Ти, энэ чинь сэгсэрдэг тоглоом байна шүү дээ.

РЭ: Харин тийм шүү! Сэгсэрдэг тоглоомоор тоглоход ёстой сонирхолтой байдаг шүү!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Инээд хөөртэй бүжиглэе!

Дуу:

Сэгсэрдэг тоглоом минь
Чангаар дуугарч байна,
Алгаа ташаад, инээцгээе
Хараа татаж, чих дэлдийж
Савар сунаад ирлээ!

Сэгсэрч тоглоцгооё!
Бүх дэлхийг сэрээгээрэй!
Сэгсэрч дуугаргацгаая!
Тоглоомоороо хөгжилдөе!
Хөгтэй гоё аялгуу,
Гайхалтай, уйдахааргүй!
Бүжиглэж, дуулж, гүйцгээе!

Сэгсэрч дуугаргацгаая!
Бид дуугаргаж байна.
Чанга сонсогдож байна.
Бид сэгсэрч байна.
Бид дуулж бас бүжиглэж байна.
Бид дуу шуу болох хэрэггүй
Учир нь бидэнд шаржигнуур тоглоом байна.
Энэ бол бидний шинэ дуртай зүйл.

Энэ чимээг сонсож байна уу?
Тэнгэр цэлмэж байна
Бид маш их хөгжилтэй байна.
Одоо бид шаржигнуур тоглоомоо олсон болохоор нарны доор дуу тоглуулж болохнээ.

Сэгсэрч дуугаргацгаая!
Бид дуугаргаж байна.
Чанга сонсогдож байна.
Бид сэгсэрч байна.
Энэ бол бидний шинэ дуртай зүйл.

Сэгсэрч дуугаргацгаая!
Бид дуугаргаж байна.
Чанга сонсогдож байна.
Бид сэгсэрч ч байна.

Бид дуулж бас бүжиглэж байна.
Бид дуу шуу болох хэрэггүй
Учир нь бидэнд шаржигнуур тоглоом байна.
Энэ бол бидний шинэ дуртай зүйл.

ФАФ: Сонирхолтой юм байна! Дока, энэ тоглоом яаж ажилладаг юм бэ?

ДОКА: Энэ их амархан, Фаф. дотор нь жижиг бөмбөлгүүд байдаг, тэд хөдөлж дуу гаргадаг юм.

ЛАЛА: Дока, би ч бас янз бүрийн дуу гаргаж чадна шүү!

ЛАЛА: О-ла-ла! Бр-р-р... др-р-р... пүүп! Ингээд!

Сөв: Бид яагаад тэмцээн зохиож болохгүй гэж? Тэгээд Хэн нь хамгийн чангаар сэгсэрэхээ үзье?

ФАФ: Сөв, би дууны хүч хэмжигчийг авлаа шүү!

ДОКА: Би эхэлж болох уу?

ЛАЛА: Тийм ээ

СӨВ: Одоо миний ээлж. Чи ялчихлаа

ДОКА: Сэгсэрдэг тоглоом үнэхээр хөгжилтэй тоглоом байна шүү.

БҮГД: Рокуунс, Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Сэгсэрдэг тоглоом!

18. Эрүүл өдрийн хоол

ДОКА: Яагаад ч юм нэг л юм болохгүй байна даа...

ФАФ: Дока, ямар сайхан бүүвэйн дуу вэ!

ДОКА: Фаф, энэ чинь бүүвэйн дуу биш ээ, рап шүү дээ.

ФАФ: Харин рап шиг сонсогдохгүй л байна даа...

ДОКА: Харин одоо?

ФАФ: Бас л биш ээ... Харин чиний аялгуу хүн шууд унтахаар болгоод байх шиг ээ.

ДОКА: Би тэгээсэй гэж огт хүсээгүй шүү дээ! Яах вэ одоо?

ФАФ: Тэгвэл чамд раппер хувцас хийж өгье. Тэгвэл дуу хийх сэтгэлд чинь таарна... Дока, болчихлоо!

ДОКА: Шаргуу ажилласанд чинь баярлалаа үнэхээр хөөрхөн юм. гэхдээ бас нэг л биш ээ...

ФАФ: Тийм шүү! Одоо л би ойлголоо!

ДОКА: За хангалттай...

РЭ: Би ч бас бүжиглэмээр байна! Яагаад бүх зүйлээ унтраачихсан юм бэ?

ДОКА: Яагаад гэвэл би рап дуугаа бичиж чадахгүй л байна...

РЭ: Энд юу байгааг харцгаая. Тийм ээ, тийм. хачин юм... миний хоолны номонд рапны тухай юу ч алга...

ДОКА: Харин юу байна?

РЭ: Жишээ нь их зүйлс байна. улаан манжин – амин дэмтэй, манжин – эрүүл мэндэд сайн, редиска – эрч хүч өгнө... Хмм, тийм ээ! Чамд эрүүл өдрийн хоол хэрэгтэй юм байна!

ДОКА: Хмм... Эрүүл хоол уу? Сайхан санаа байна, Рэ!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Инээд хөөртэйгөөр бүжиглэе!

Дуу:

Өглөө эрт сэрэхэд
Надад мэдэх зүйл байсангүй
Гэдэс минь дуугарч байна
Шоуг эхлүүлэх цаг боллоо
Энерги авах гээд,
Нэг сав овьёос агшаалаа...
Жүүсээ шахаад авлаа,
Өдөржин хүчтэй байлаа!
Тараг , сүү, тараг, цөцгий —
Суралцахад хэрэгтэй!
Эрүүл хоол хүч өгнө,
Эрч хүчээр дүүрэн!
Өглөөний хоол, өглөөний хоол,
Үр тариа, овьёостой!
Өглөө бүр сүүтэй будаа иднэ ээ!

Өглөөний хоол, Өглөөний хоол
Үр тариа аяганд байна шүү.
Өглөөний хоол, Өглөөний хоол
Өндөг одоо болж байна
Өглөөний хоол, Өглөөний хоол
Шарсан талхыг Тарагтай иднэ дээ
Шинэхэн жимсийг мартаж болохгүй
Би их дуртай шүү
Өглөөний хоол, Өглөөний хоол
Үр тариа, овьёостой!
Өглөөний хоол, Өглөөний хоол
Өдрийг эхлүүлцгээе.
Эрүүл байх нь жаргал
Бид бол өөрсдийн идэж байгаа зүйл.
Эрүүл хоол шиг сайн зүйл байхгүй
Харин одоо хэмнэлд тааруулан дуулаарай
Маш сайн эрүүл хүнс
Би үүнийг сонгож байна учир нь би дуртай
Маш сайн эрүүл хүнс
Эрүүл хоол идье
Эрүүл хоол идье.

Брокколи, мөөг, ногоон хүнсийг эрхэмлэе.
магадгүй сармисыг үр тариандаа хэрэглэе
амтлагч, яншуй, төмс болон вандуй. Ногоогоор хийсэн сэндвич, бяслагийг мариаж болохгүй шүү.

Магадгүй кивиг чихэр нөхөхдөө ашиглая
Зүссэн гадилыг нэрсэн дээрээ нэмье
Тоглохоор гарахдаа би маш эрч хүчтэй байх болно.
Учир нь ногоо болон жимс нь миний хүсч буй зүйл
Хэтэрхий их тоглоод ядарсан үедээ самар идээрэй. Тэгвэл дээрдэх болно. Алим, лууван эсвэл тоорыг сонгоорой. Сайн эрүүл хоол үргэлж чамайг дэмжих болно.

Эрүүл хоол идье
Эрүүл хоол идье.
Эрүүл хоол идье
Эрүүл хоол идье.
Эрүүл хоол идье
Эрүүл хоол идье.
Би үүнийг сонгож байна учир нь би дуртай

Тэнцвэртэй тэжээлтэй өдрийн гурван хоол
Тоглохыг хүсч байсан ч Хоолоо заавал идээрэй
Тавган дээр байгаа зууш бас талх болон шөл
Намайг цатгаж чадах хамгийн сайн хоол.
Амттай, шимтэй эрүүл хүнс ахиад л яллаа.
Чи эрүүл хооллох үед 10н оноо авна шүү.

Эрүүл байх нь жаргал
Бид бол өөрсдийн идэж байгаа зүйл.
Эрүүл хоол шиг сайн зүйл байхгүй
Харин одоо хэмнэлд тааруулан дуулаарай
Маш сайн эрүүл хүнс
Би үүнийг сонгож байна учир нь би дуртай
Маш сайн эрүүл хүнс
Эрүүл хоол идье
Эрүүл хоол идье.

ДОКА: Гайхалтай! Эрүүл хоол бидэнд маш их хүч өглөө! Одоо бид гайхалтай рап дуутай ч боллоо!

ФАФ: Тийм ээ, бас би эцэст нь нэг жинхэнэ раппер хувцас хийж чадлаа! Дока, энэ чинийх!

ДОКА: Хөөх, Фаф! Надад их таалагдаж байна. Энэ яг л миний хүссэн зүйл. Би яг л раппер шиг харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Бас маш их эрч хүчтэй шүү.

СӨВ: Хөлбөмбөгийн оймс тоглоом тоглоё! Жинхэнэ рапперын тоглоом шүү!

ЛАЛА: Яаж тоглодог юм бэ?

СӨВ: Зүгээр л нэг оймс аваад дотор нь вандуй хийх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ маш сайн оёх хэрэгтэй. Вандуй гарч ирэх ёсгүй шүү.

ФАФ: Маш амархан юм байна! Надад даатгачих. За ингээд!

СӨВ: Үнэхээр сайн ажиллаа, Фаф. Харин одоо бид бөмбөгийг нэгэндээ дамжуулах хэрэгтэй. Яг ингэж.

Сөв, Фөф: Тийм ээ.

ДОКА: Барьчихлаа.

МИМИ: Хөгжилтэй юмаа.

ДОКА: Бид вандуйгаар дүүргэсэн оймсоор тоголж байна шүү дээ. Үнэхээр хөгжилтэй юм.

СӨВ: Эрүүл хоол зөвхөн хоолон дээр биш, тоглоомд ч хэрэгтэй шүү!

БҮГД: Рокуунс Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Эрүүл өдрийн хоол!

19. Калейдоскоп

БҮГД: Калейдоскоп!

ДОКА: Сөв, одоо биднийг олох чиний ээлж! Нууцаар харахгүй шүү.

СӨв: Тэгье! Нэг... хоёр... гурав...

ЛАЛА: О-ла-ла! Би энд нуугдлаа

ФАФ: Нуугдаж болох их сайхан газар байгаа биз, тэ?

СӨ: Долоо, найм...бэлэн болсон үгүй хамаагүй очиж байна шүү!

ДОКА: Өөөө, энэ чинь юу вэ?!

СӨ: Одоо бүгдийг чинь олно доо! Хайж байна, хайж байна. Хөөх Чи яг юу олчхов оо!

ДОКА: Би зүгээр л нэг юм дарсан, тэгсэн чинь үүнийг хардаа!

Мими: Хөөх, энэ юу вэ?

РЭ: Ёстой ойлгомжгүй эд юмаа...

СӨ: Миний бодлоор энэ нь дасгалын төхөөрөмж байх!

ЛАЛА: Яагаад биднийг хайхгүй байгаа юм бэ? Бас энэ аварга зүйл чинь юу байж болох вэ?

СӨ: Бид маргаангүй дасгал хийдэг тоглоом олсон.

ФАФ: Сө, энэ дасгалын машин биш ээ, энэ чинь калейдоскоп шүү дээ! Хамгийн том нь!

ДОКА: Калейдоскоп? Тэгээд энэ юунд хэрэгтэй юм?

ФАФ: Үзэхэд зориулсан! Дотор нь гоё зурагнууд байгаа.

СӨ: Ойлголоо. Тэгээд бид юу хийх ёстой вэ?

ФАФ: Ямар ч юм хийхгүй... зүгээр л харна.

ЛАЛА: Зүгээр харах уу? Ямар уйтгартай юм бэ!

ФАФ: Огт уйтгартай биш ээ. Калейдоскоп дотор чинь бүхэл бүтэн ертөнц бий шүү!

ЛАЛА: Бүхэл бүтэн ертөнц үү? За тэгвэл харуул л даа!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Дуу:

Гайхамшгийг үзэх цаг боллоо
бидэнд калейдоскоп байна!
Дүрс болон сонирхолтой өнгөнүүд
Харж болох олон гоё зүйлс бий шүү.
ингээд бид калейдоскоптой танилцлаа
Сайхан ертөнц яг л зүүд шиг
Бид үнэхээр баяртай байна.
Гялалздаг өнгийг харахыг үргэлж хүсдэг байлаа.

Калейдо-до, калейдо-рэ... калейдо-скоп,
Чи юу харж байна вэ?
Калейдо-ми, калейдо-фа... калейдо ертөнц. харах зүйл маш их шүү.

Хурдлаарай, санаа зовох хэрэггүй.
Бороотой өдөрт зориулсан зүйл бидэнд бий шүү.
Хийгээрэй, өөрчлөх зүйл байхгүй.
Тоглоход олон зүйл шаардахгүй
Энэ бяцхан зүйл дотор бид мөрөөдлийн зүйлсийг харж байна.
Яг л үнэт эрдэнэ эсвэл зун цагт цас орох мэт гайхамшигт зүйлс бодит санагдаж байна.

Калейдо-бүжиг, калейдо-итгэл... энэ бол калейдо-скопын ертөнц!
Калейдо-тоглоом, ирээд бидэнтэй тоглоорой. Тэгээд бидэнтэй хамт калейдо дууг дуулаарай

ЛАЛА: Минийх яг л баярын парад шиг байна! өө лала

СӨ: Өө! Хичнээн бөмбөг вэ! Би тоглож үзмээр байна! Хэн надтай хамт тоглох вэ? Би та нараас олон оноо авна даа!

МИМИ: Бяцхах Ти, чи ч гэсэн харж үзмээр байна уу? Чи маш олон хорхой олж харжээ? Сайхан юмаа. Гоё сонсогдож байна.

СӨ: Дока, чи юу харсан бэ?

ДОКА: Би маш олон гурвалжин, дөрвөлжин дүрс харсан... Гэхдээ бүжиглэж байгаа нь яг л бидэн шиг!

СӨ: Өө, ойлголоо! Калейдоскоп бидэнд хамгийн гоё юмаа л харуулдаг юм байна! Ямар гоё юм бэ!

БҮГД: Рокуунс, Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Калейдоскоп!

20. Хувин

БҮГД: Хувин!

РЭ: Өнөөдөр хийж идэх вэ? Жимсний чанамал хийх удаан юм, шөл аль хэдийн бэлэн... Өө, нэг жор байна! "Товчин зууш" гэж байна.

ЛАЛА: Юу хийж байна вэ, Рэ?

РЭ: Би товчин зууш хийж байна.

ЛАЛА: Аан, зууш гэж юу юм бэ?

РЭ: зууш гэдэг чинь янз бүрийн юмсыг нэг аяганд хольсон хоол юм, Лала

ЛАЛА: Ямар сонирхолтой юм бэ! Рэ, надад бас заагаад өгөөч?

РЭ: Маш амархан. Хоёр улаан товчийг хоёр ногоонтой холино.

ЛАЛА: О-ла-ла! Хоол хийх чинь ёстой хөгжилтэй юм байна!

РЭ: Лала, анхааралтай байгаарай. Жорын дагуу л хийх ёстой шүү! Одоо бид яагаад хоёр цэнхэр, хоёр шар товч нэмж болохгүй гэж?

ЛАЛА: Шар бас цэнхэр ээ?... за ойлголоо! Ямар сайхан холимог вэ?

СӨ: Энд ямар нэгэн уралдаан болж байна уу? Би ч бас ормоор байна! Би та нараас хурдан шүү дээ!

ЛАЛА: Үгүй ээ, үнэндээ бид товчин зууш хийж байна.

ДОКА: Яагаад гүйгээд байгаа юм бэ? Товчнууд чинь зугтаагаад байна уу?

ЛАЛА: Үгүй ээ, товчнууд чинь дээр байгаа болохоор бид доороос нь аваад хоол хийгээд байна л даа.

РЭ: Жорын дагуу яг л зөв хэмжээгээр нь холино шүү... Уг нь их амархан санагдсан юмсан...Хоол хийх намайг ядрааж байна.

ФАФ: Магадгүй илүү хялбар арга байдаг байх.  надад нэг санаа байна! Бяцхан Ти, хувингаар хийж болох нэг зүйлийг хармаар байна уу?

РЭ: Сайн бодож оллоо, Фаф! Би яагаад үүнийг бодоогүй юм бол оо?

ЛАЛА: За тэгвэл хувингаар тоголж болох өөр аргуудыг олцгооё.

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Дуу:

Далайн эрэг дээр хэтэрхий халуун болоход үүнийг элс эсвэл усаар дүүргээрэй.
Гартаа бариад хөдөлгөөнгүй бариарай
Заримдаа хөнгөн заримдаа хүнд.
Дүүргэж болох хувин байгаа нь
Юу байгааг харах гэж догдолно гэсэн үг.
Чулуунаас эхлүүлээд тоглоом хүртэл
Дүүргээд хөгжилтэй чимээ гаргацгаая
Тийм ээ, бид хувиндаа хайртай.
Юуг ч хайхралгүй хөгжилдөе
Гартаа бариад хаа ч явсан аваад яваарай
Цас орж байхад чамд тусалж чадна
Хаа ч явсан бай аваад яваарай
Жимс эсвэл хөгжилтэй гэнэтийн зүйлс дүүрэн
Том жижиг, олон төрлийн хувин
Амтат зуушаа аваад аялалд гарцгаая
Дуртай зүйлсээ бүгдийг нь хийгээрэй
Цэцэг ч суулгаж болох юм.
Хувин их олон шидтэй шүү.

Тийм ээ, бид хувиндаа хайртай.
Юуг ч хайхралгүй хөгжилдөе
Гартаа бариад хаа ч явсан аваад яваарай

ДОКА: Рэ, Лала, товчнуудаа бариарай!

ЛАЛА: О-ла-ла! Фаф, энэ чинь юу вэ?

ФАФ: Энэ бол хувин шуудан! Одоо юмсыг гал тогооны нэг захаас нөгөөд нь зөөж болохоор боллоо. Их хурдан шүү.

РЭ: Баярлалаа, Дока. За тийм ээ. бидний товчин зууш ингээд бэлэн боллоо!

МИМИ: Ре, Лала, та хоёр их сайн байлаа! Бас Фаф, хувин шуудангаа маш мундаг хийжээ!

ФАФ: Тэгээд л хувин шүү дээ!

РЭ: Анхаар! Хувин дотор зорчигч явж байна!

БҮГД: Рокуунс, Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно! Хувин!

21. Хүрз

БҮГД: Хүрз!

Лала: Фаф, арай хурлан явж болохгүй юу? Би Мимиг шинэ цэцэг хараад хэрхэн баярлахыг нь харахыг тэсэж ядаж байна! Сэтгэл нь үнэхээр их хөөрөх байх даа.

Фаф: Тийм ээ, лавтай баярлана.

Рэ: Сайхан чимэглэл боллоо шүү.

Сөв: Энэ байвал яаж байна? Хөөх, энэ чинь юу вэ

Рэ: Бидэнд мана байхгүй гэж айж байна

Сөв: Өө! Бид Тэр гүйж байгаа цэцгийг барих хэрэгтэй байна!

Фаф: Лала, цэцгээ хаана суулгах вэ?

Лала: Магадгүй... зүүн тийш... үгүй ээ, баруун тийш байж болох юм!

Фаф: За, энд суулгая.

Сох: Аан ойлголоо, гүйж байсан цэцэг биш, харин та нар л гүйж байсан юм байна шүү дээ!

Фаф: Тийм ээ, одоо цэцгийг яаж суулгах вэ гэж бодож байна.

Сох: Аан! Хэрэв багаж хэрэгтэй байгаа бол Миний ракетыг ашиглая!

Лала: Үгүй ээ, Сох! Үз дээ, тэнд хэчнээн олон нүх байна! Миний томруулдаг шилээр үзвэл ямар вэ?

Фаф: Гэхдээ, Лала, бид цэцгийг суулгах гэж байгаа болохоос харах гэж биш шүү дээ. Өөр зүйл хэрэгтэй байна.

Мими: Надад юу байгааг хараач, миний шинэ ургамал! Хөөрхөн байгаа биз?

Лала: О-ла-ла! Хүрз байна шүү дээ! Цэцэг суулгах хамгийн зөөлөн, хурдан арга байна! Хурданыг нь ч мартаж болохгүй.

Фаф: Мими, бидэнд чамд зориулсан гэнэтийн бэлэг бий!

Мими: Надад уу? Ямар гоё цэцэг вэ! Миний цуглуулгад энэ байгаагүй шүү! Баярлалаа, Фаф, Лала!

Дока: Хүрзээр ухаж болно, бас тоглож ч болно! Гоё байна шүү! Ингээд албан ёсоор хүрзний цаг

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж, дуулж бас хөгжилдөцгөөе.

Дуу: Ургамал суулгахыг хүсвэл хүрз бол чиний ашиглах багаж
Гүн ухаарай, чи харах болно
Хүрз надад болон чамд ажиллана.
Ухах малтах гээд чиний шинэ хүрз гайхалтай
Цэцэг суулгая, үр суулгая
Хүрз үүний тулд л байдаг юм.

Бороотойд ч эсвэл нартайд ч
Асуудалгүй ашиглаж болно
Хөгжилтэй байх аргыг олцгооё
Хүрзээр хамтдаа тоголцгооё.
Цэцэг суулгахын тулд
Хэдэн цагийг зарцуулья
Бахархах мэдрэмж минь биднийх
Цаг агаар ямар байх нь хамаагүй.

Хүрзээр тоглох их хөгжилтэй шүү
Хүрзээрээ чиглэлээ заалгая
Хүйтэн зайрмаг хутгаж яагаад болохгүй гэж?
Хүрзэж ашиглаарай. Яг л сөрөөдөл шиг.
Шороо болон элсэн дунд ч
Одоо л би ойлгож байна
Гарт минь хүрз байхад би газрыг үзэсгэлэнтэй болгож чадна

Цайз барьж, нүх ухах гээд
Хүрзэнд хийж чадах олон зүйл бий.
Тоглоом тоглоё эсвэл сарнай суулгая
Бүтэн цэцэрлэг байгуулж ургуулья

Бороотойд ч эсвэл нартайд ч
Асуудалгүй ашиглаж болно
Хөгжилтэй байх аргыг олцгооё
Хүрзээр хамтдаа тоголцгооё.
Цэцэг суулгахын тулд
Хэдэн цагийг зарцуулья
Бахархах мэдрэмж минь биднийх
Цаг агаар ямар байх нь хамаагүй.

Сох: Хөөх!

Мими: Найзууд аа, энэ цэцгэнд баярлалаа, үнэхээр сэтгэл хөдөлж байна!

Фаф: Чамайг баярласан болохоор бид ч баяртай байна.

Лала: Одоо энэ цэцэг бүр ч илүү томорч, улам үзэсгэлэнтэй болно доо.

Мими:

Сох: Өө, Мими, чи цэцгэнд үнэхээр дуртай биз дээ? Чамд үзүүлэх бяцхан хүндэтгэлийг минь хүлээн авна уу. Мэдлээ, Мими Миний ракетыг ав, хэрвээ цэцэг бөхийвөл үүнд түшүүлчих.

Мими: Баярлалаа, Сөв, ямар сайхан санаа вэ?

Дока: Би ч бас тусламаар байна. Би энд хөгжим өлгөе, тэгвэл цэцэг манай хөгжмийг сонсож чадна.

Мими: Дока, чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ!

Рэ: Тийм ээ Би ч бас туслая!

Фаф: Ингээд боллоо.

Мими: Найзуудтай байх ямар сайхан юм бэ. Та нар үргэлж тусалдаг, сонирхолтой санаа гаргадаг.

Фаф: Бас яг цагтаа хүрз өгдөг!

БҮГД: Рокуунс, Рокуунс! Аяыг яг тааруулж хөгжимдөнө! Хүрз!

22. Хула бүжгийн тойрог

БҮГД: Хула-хооп!

Фаф: Би ингэж нүүнээ

Рэ: Хүлээ, хүлээ, хүлээ. Эргээд ирээч дээ

Сох: Юу-хүү! Бүх хурдаараа! Би ямар нэг тоглох шинэ зүйл олчих юм шиг байна. Хэтэрхий уйтгартай юм. Хэтэрхий амархан юм аа. Хэтэрхий хэцүү юм уу? Хөөр Энэ л сонирхолтой байна даа. Лала, чи юу хийж байгаа юм бэ?

Лала: Би цагираг эргүүлж байна. Хараач их хөгжилтэй шүү, яг л бүжиглэж байгаа юм шиг гээч.

Сох: Би ч гэсэн үзээд алдъя!

Лала: Мэдээж Сөв, үз дээ!

Сох: Яах вэ дээ, тийм ч онц зүйл биш байх. Одоо харж бай. Би ахисан түвшнийг харуулья. Хмм... халаалт хэрэгтэй юм шиг байна. Урагшаа.

Дока: Сөв, чамд арай илүү дасгал хэрэгтэй юм шиг ээ.

Сох: Илүү юу? Яагаад? Би чинь дэлхийн хамгийн их дасгал хийдэг рокуун шүү дээ!

Рэ: Хмм... Сөв! Би чамд туслах санаа оллоо!

Сох: Хөөе, тийм хурдан биш ээ. Би ерөөсөө ойлгохгүй байна.

Мими: Зүгээр дээ, Хэтэрхий их бодох хэрэггүй, Сөв.

Сох: Гэхдээ яаж?

Дока: Үүнийг хардаа. Чи үүгээр зүгээр тоглох хэрэгтэй. Тэгвэл чи илүү удаан тогтоож чаддаг болно.

Сох: Тоглох оо? Амархан ш дээ! Бас юу вэ? Хөөе, энэ их хөгжилтэй юм. Саяных ямар байсан бэ?

Дока: Цагираг их хөгжилтэй бас ашиглаж болох олон арга бий. Түүнийг эргүүлж тоглоход хичнээн хөгжилтэй байхыг төсөөлөөрэй. Бид чамд тусална.

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж, дуулж бас хөгжилдөцгөөе

Бидний цагираг өнхөрч байна. Хаашаа чвж байгааг нь хэлэх боломжгүй. Эргэлдэж, эргэж өнхөрөхийг нь хараарай. Тоглоход үнэхээр хөгжилтэй шүү.

Хэн байх чинь хамаагүй, цагираг хүн бүрт зориулагдсан. Чиний гарт, чиний хөлөнд гээд эргүүлж болох олон арга бий шүү.

Дотор ч гадна ч хаа сайгүй юу ч бодолгүй зүгээр л эргүүлээрэй.
Ирээд надтай хамт цагираг эргүүлээч
Цагирагтай өдөр өнгөрч байна

Дотор нь байхад их хөгжилтэй шүү
Бүжиглэж бас тогло. нуух шаардлага байхгүй
Яг л аварга том бөгж шиг
Энэ их олон зүйлийг хийж чадна шүл
Алив цагирагаа босгох гээд үзээрэй
Хурдан өнхөрүүл, өөр зүйл хэрэггүй
Заримдаа хэт их бэлтгэл хэрэг болдог ч
Чамайг чадна гэдгийг би мэдэж байна

Дотор ч гадна ч хаа сайгүй юу ч бодолгүй зүгээр л эргүүлээрэй.
Ирээд надтай хамт цагираг эргүүлээч
Цагирагтай өдөр өнгөрч байна

Сох: Үүнийг хардаа. Бид үсрэлтийн тэмцээн зохиох хэрэгтэй гэж бодож байна, залуусаа.

Рэ: Урт үсрэлт үү?

Сох: Үгүй!

Фаф: Өндөр үсрэлт үү?

Сох: Бас биш!

Дока: Гүн үсрэлт үү?

Сох: Тэр ч биш ээ! Цагираг дээгүүр үсрэх уралдаан! Явцгаая.

Дока: Алив ээ

Сох: За, бариарай!

Лала: Өө ла ла!

Сох: Өө... Лала, би одоо оролдоод үзье

Фаф: Тийм ээ.

Лала: Гоё шүү, Сөв, чи сайн байна!

Рэ: Хмм... Гэхдээ Яаж миний төхөөрөмжгүйгээр чи хийж чадаж байна аа?

Сох: Би зүгээр л тоглож, мэдэрсэн. Одоо би шинэ найзтай боллоо.

Рэ: Хүлээ, хэн?

Сох: Мэдээж энэ бол цагираг.

БҮГД: Рокуунс, Рокуунс! Аяыг яг тааруулж хөгжимдөнө! Цагираг!

23. Жингэнүүр хонх!

БҮГД: Жингэнүүр хонх!

ЛАЛА: Бэлэг үү?

ФАФ: Тийм ээ!

ЛАЛА: тийм ээ

СО: Хүлээгээрэй. Яагаад Шинэ жилийн модны доор жил бүр бэлэг байдаг юм бол оо?

ДОКА: Тийм шүү, тэднийг хэн авчирдаг юм бол? Би нэг харах юмсан гэж боддог.

ФАФ: Тэгээд талархлаа илэрхийлмээр байна шүү дээ.

МИМИ: Гэхдээ бид яаж талархлаа илэрхийлэх вэ? Тэд зүгээр ирээд, бэлгээ орхиод, чимээгүйхэн буцдаг шүү дээ. Жил бүр адилхан

ЛАЛА: Бас тэд Мөр ч үлдээдэггүй! Би шалгаж үзсэн!

РЭ: Надад нэг санаа байна. Бидэнд ойртож ирэх үед нь сонсох ямар нэг арга хэрэгтэй.

СО: Гайхалтай санаа, Рэ! Гэхдээ яаж?

МИМИ: Сайн байна, Ти. За тэгвэл дуу гаргадаг тоглоомуудыг энд тэнд тавья. Бэлэг үлдээдэг хүн тэднийг гишгэхэд дуу гараад бид очиж харж чадна.

ЛАЛА: Үгүй ээ, энэ чинь аюултай юм байна. Тэд хальтарч унах магадлалтай шүү дээ.

Сөв: Өө

МИМИ: Тэгвэл оронд нь бид хонхнуудыг бүх газар өлгөчихье.

ФАФ: Гэхдээ энэ яаж тус болох юм бэ, Мими

МИМИ: Бидний нууцлаг найз бэлэг өгөхөөр ирэх үедээ хонхонд хүрчихнэ. Хонх их чанга дуугарна. Тэгээд л бид хэн гэдгийг нь мэдчихнэ шүү дээ.

СО: Гайхалтай!

ДОКА: Гоё санаа байна!

МИМИ: Дуу эхлэх гэж байна!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

ДУУ:

Хонх жингэнэж байна. Бүгд хамтдаа дуулцгаая
Хонхны чимээгээр дуу бүтээцгээе
Алив бүгдээрээ
Хонх жингэнэж байна
Өвөл болж цас орж байхад дуугарах бүр ч сайхан шүү.
Бид нэг зүг рүү явж байна
Хүйтэн агаар үлээж байна

Хонх жингэнэж байна.
Маш их баяр баясал ирж байна
Хонх жингэнэө байхад
Яасан их хөгжилтэй цаг өнгөрөх вэ
Хонх жингэнэж байгаа нь
ид шидийн дуу шүү
Баярын өдрүүд ойртож байна
Биднийг сонсож байна уу?
Шинэ жил ч ойртож байна
Жингэнүүр хонх жингэнэж байна
Харин сарвуун доорх цас шаржигнаж байна
Дуугаа дуулж байхдаа хэрхэн гялалзахыг нь хараая
Ид шид шиг жингэнэх дуу.

Жингэнүүр хонх жингэнэж байна
Харин сарвуун доорх цас шаржигнаж байна
Дуугаа дуулж байхдаа хэрхэн гялалзахыг нь хараая
Ид шид шиг жингэнэх дуу.

РЭ: За ингээд Одоо хэн ч бэлэг авч ирдэг байлаа гэсэн бидэнд сонсогдохгүй өнгөрнө гэж байхгүй боллоо.

ДОКА: Хөөе, Бүгдээрээ нуугдаж суугаад хүлээх хэрэгтэй юм биш үү?

ЛАЛА: Энэ удаа заавал харна даа!

СО: Нууцаар харахгүй бол Би юу ч харж чадахгүй юм шиг санагдаж байна.

ЛАЛА: Сөв, болгоомжтой. Чи миний сүүлэн дээр гишгээд байна.

СО: уучлаарай!

МИМИ: Хэр удах юм бол?

ФАФ: Мими, цаг өнгөрөөхийн тулд дуб дуулбал яаж байна?

ДОКА: Шшш... харагдчихна шүү.

ЛАЛА: Хөөх, ирчихлээ. Бэлэг өгдөг хүн! Хурдан очиж түүнтэй уулзья.

ДОКА: Хүлээгээрэй, дөхөж ирэх хүртэл нь хүлээж байя.

ЛАЛА: Би тэвчихгүй нь ээ! Өө... тэр явчихжээ. Бид алдчихлаа

МИМИ: Хэтэрхий хурдан яваад өгчээ...

ФАФ: Нисээд явчихжээ...

СО: Хараач, залуусаа. Тэд бидэнд модны доор бэлэг үлдээсэн байна.

БҮГД: Баярлалаа!

СО: Гайхалтай!

ЛАЛА: Бидэнд Үнэхээр гоё бэлэгнүүд өгсөн байна шүү. Дараа жил тэр нууцлаг хүнтэй заавал уулзаж бэлгэнд талархаж байгаагаа хэлнэ дээ!

БҮГД: Рокуунс! Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Жингэнүүр хонх!

24. Түлхүүр, хаалга!

БҮГД: Түлхүүр болон хаалга!

СО: Лала, гарт чинь юу байгаа юм бэ?

ЛАЛА: Өө Энэ өол миний хөгжимт саваа... Өө хүлээгээрэй энэ миний эргүүлдэг тоглоом... эсвэл... өө одоо мэдлээ. мэдээж. энэ миний зүүлт юм байна!

ФАФ: Лала, энэ бол жирийн л түлхүүр шүү дээ.

ЛАЛА: Жирийн гэх юу ч байхгүй ээ, Фаф, энэ маш олон зүйлийг онгойлгож чадна шүү! Харж бай. Чи харах болно оо.

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

ДУУ:

Шатаар нэг хоёроор өгсөж
Илүү нээлттэй сэтгэлгээтэй байгаарай
Чи оролдоод үзэх үед
Юу олохыг чинь хэн мэдэх билээ?
Клик-клик, цоочинд ойртож очиход
Чамд түлхүүр л хэрэгтэй
Чиний ертөнц нээгдэж байна
Харах зүйл их олон бий шүү

Тог-тог. цоожыг нээгээд
дотогш ороорой.
Суралцах зүйл энд их бий шүү.
Хэрэв жолоо барих бол
Адал явдал энэ хаалганы цаана бий чи харах болно.
Түлхүүрийг эргүүлэхийг л хүлээж байна.

Хаалга онгойж байна
Хэн бэ?
Бидэнд асуулт байна.
Бид эрдэнэсийн хайрцгийн түлхүүрийг эргүүлэх үед
Сувд бас алмазан бөгж үнэхээр тод бас үзэсгэлэнтэй байх болно
Хуучих түлхүүрийш Нэг л эргүүлэхэд
Бид маш их зүйлийг олж авна

Тог-тог. цоожыг нээгээд
дотогш ороорой.
Суралцах зүйл энд их бий шүү.
Хэрэв жолоо барих бол
Адал явдал энэ хаалганы цаана бий чи харах болно.
Түлхүүрийг эргүүлэхийг л хүлээж байна.
Адал явдал энэ хаалганы цаана бий чи харах болно.
Түлхүүрийг эргүүлэхийг л хүлээж байна.

ЛАЛА: За залуусаа, одоо түлхүүр минь таарах цоожыг олцгооё.

РЭ: Түлхүүр хэрэггүй.

ЛАЛА: Хөөх. Өө-ла-ла! Нууц хаалга!

ДУУ:
Онгойгоорой, онгойгоорой.
Алив өөрийнхөө аргаар нэг хийгээд үз
Тэгээд энэ хаалгаар алхаад ор
Хэрэв онгойхгүй бол сонирхоод үз
Оролдож үзэх хүртлээ мэдэхгүй шүү дээ
Хэрэв хонх харвал хонхыг дараарай
Энэ бол бидний хаалганы дуу. дуулаарай

Хаалга бүр нээгдвэл бид зочилж чадна.
Бүгдээрээ дуулж, нээлттэй байгаарай!
Хэрвээ завь хэрэгтэй бол бид салаар хийнэ,
Эсвэл хаалгаа хөлөг онгоц болгоно.
Гайхамшигт газар руу аваачиж,
Дараа нь гэрт чинь буцааж хүргэнэ!

Хаалга, бэнг! Хаалга, жэзз!
Хаалга бэлэн, Хаалга дуулна
Хаалга, бэнг! Хаалга, жэзз!
Хаалга бэлэн, Хаалга дуулна
Хаалга, бэнг! Хаалга, жэзз!
Хаалга бэлэн, Хаалга дуулна

Байшин бүрт цоож гэж бий
Зарим нь хонхтой заримыг нь тогшино
Зүгээр л алхаад ороорой.
Дахиад нэг эргүүлээд үзээрэй.
Энэ хаалганы хонхыг дуугаргая
Энэ бол бидний хааоганы дуу

Онгойгоорой онгойгоорой

ЛАЛА: За одоо түлхүүр минь энэ хаалгийг онгойлгож чадах үгүйг харья. Надад сайн совин төрөөд байна даа.

ДОКА: Хөөх. Хаалга болгонд гайхамшиг нуугдаж байдаг нь гоё шүү!

БҮГД: Рокуунс! Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Түлхүүр болон хаалга.

25. Тэмдэглэлийн дэвтэр

БҮГД: Тэмдэглэлийн дэвтэр!

Лала: Юу хийж байгааг чинь мэдмээр байна шүл, Мими.

Мими: Би супер рокүүний тухай комик зурж байгаа юм.

Лала: Өө-өө, комик гэнэ ээ?

Мими: Тийм ээ, зурагтай үлгэр шүү дээ.

Лала: Оо ла ла, харахаас тэсч ядаж байна шүү, Мими!

Мими: За, бараг дуусаж байна...

Со: Болгоомжтой!

Мими: Өө үгүй ээ. миний комик! Би үүнийг маш их хичээж хийсэн шүү дээ...

Со: Уучлаарай, Мими, би зориуд ингээгүй шүү.

Лала: Санаа зоволтгүй дээ, Мими. бид бүгдийг нь цуглуулчхаж болно шүү дээ.

Со: Тийм шүү!

Мими: нэг хуудас байхгүй байна...

Лала: Өө, энд байхгүй байгаа хуудас байна.

Мими: Дахиад хуудсуудаа нисгэхгүйн тулд яах ёстой вэ?

Фаф: Амархаан. Бид бүх хуудаснуудаа нийлүүлээд нэг тэмдэглэлийн дэвтэр болгочихоё.

Мими: Тэмдэглэлийн дэвтэр гэнэ ээ.

Рэ: Хөөх.

Фаф: Тэмдэглэлийн дэвтэр.

Со: Өө гайхалтай.

Дока: Ийм олон хуудсыг нэг дор байлгах ямар гоё юм бэ.

Рэ: Комикыг тэмдэглэлийн дэвтэр дээр зурж болно гэж хэзээ ч бодоогүй! Гайхалтай санаа байна, Фаф. Өөр юу хийж болохыг мэдмээр байна!

Фаф: Хмм. Тэгвэл туршаад үзье!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжье, найзууд аа!

Тэмдэглэлийн дэвтэр нээгдлээ, доторхыг нь хараарай
Адал явдалтай ертөнцөөр аялцгаая!
Шинийг хийх цаг боллоо
Шинийг хийх цаг боллоо
Шинийг хийх цаг боллоо
Бодол санаагаа зур, тэгээд гэнэтхэн
гар дээр чинь ид шидтэй дэвтэр амилна.
Шинийг хийх цаг боллоо
Хүлээж тэсэхгүй нь.
Зүгээр л хуудсыг эргүүл
Төсөөллөө ашигла
Бүтээлч байдлаараа адал явдлыг дууд
Энд чиний тайз байна
Тиймээс түүхээ хуваалц
Иймд л тэмдэглэлийн дэвтэр гэж бий шүү дээ
Найзуудаа дууд, бүгдээрээ хамтдаа!
Хуудас эргэх бүрт адал явдал суллагдана.
Шинийг хийх цаг боллоо
Шинийг хийх цаг боллоо
Шинийг хийх цаг боллоо
Дуртай зүйлээ зур, мэддэг бүхнээ бич
Өөрийн үзүүлбэрийн баатар бол
Шинийг хийх цаг боллоо
Шинийг хийх цаг боллоо
Хүлээж тэсэхгүй нь ээ
Зүгээр л хуудсыг эргүүл
Төсөөллөө ашигла
Бүтээлч байдлаараа адал явдлыг дууд
Энд чиний тайз байна
Тиймээс түүхээ хуваалц
Иймд л тэмдэглэлийн дэвтэр гэж бий шүү дээ
Зүгээр л хуудсыг эргүүл
Төсөөллөө ашигла
Бүтээлч байдлаараа адал явдлыг дууд
Энд чиний тайз байна
Тиймээс түүхээ хуваалц
Иймд л тэмдэглэлийн дэвтэр гэж бий шүү дээ

Мими: Тэгээд супер рокүүн маань супер далавчаа дэлгээд тэгээд нисээд явчихсан Дууслаа!

Бүгд: Тийм ээ.

Лала: Ямар гоё үлгэр вэ!

Дока: Чи үнэхээр мундаг комик хийсэн байна, Мими!

Мими: Хэрвээ Фаф над тэмдэглэлийн дэвтэр хийж өгөөгүй байсан бол надад ердөө цаасны овоолго л үлдэх байлаа.

Со: Тийм ээ, тэмдэглэлийн дэвтэр чинь жинхэнэ супер эд байна!

Лала: Фаф, надад ч бас тэмдэглэлийн дэвтэр хийхийг зааж өгөөч. Тэгвэл Би бүх нууцаа бичихийг хүсч байна.

Дока, Рэ: Би ч бас! Би ч бас!

Со: Харин Би хамгийн том тэмдэглэлийн дэвтрийг хүсэж байна!

Фаф: Мэдээж шүү, жаахан Ти-д нэгийг хийгээд өгье! Яг одоо.

Лала: ямар гоё юм бэ!

Мими: Минийхийг хараач

Рэ: Миний бүх бодол болон санаанууд.

Лала: Өө лала, яг л миний хүсч байсан зүйл.

Дока: Хэрэглэхээс тэсэж чадахгүй нь ээ. Би одооноос бүх зүйлийг бичиж эхэлнээ.

Со: Супер рокүүн супер далавчаараа нисэж байна! Тийм ээ. Энэ тэмдэглэлийн дэвтэр бүр нисэж байгаа юм шиг байна шүү!

Фаф: Тийм ээ, дэвтэртэй байхад чи бүр супер болчихож, Со.

БҮГД: Рокүүнс, рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Тэмдэглэлийн дэвтэр!

26. Дугуй

БҮГД: Дугуй!

Со: За ингээд бид хэн нь хамгийн хурдан Ракүүн бэ гэдгийг мэдэх цаг ирлээ. Гарцаагүй би хамгийн хурдан!

Рэ: Яагаад чи гэж? Бид бүгд хурдан гүйж чадна шүү дээ.

Дока: Рэ, Со, яагаал уралдаан зохиож болохгүйигэж? Тэгвэл хэн хурдан бэ гэдгийг мэдэж болно шүү дээ.

(чанга яригчаар): Хамгийн эхэнд барианд цэцэг эсвэл хорхойг хүргэсэн Ракүүн ялагч болно.

Фаф: Бэлдээд урагшаа!

Лала: Хурдлаарайч Хурдан гүйгээрэй. Алив ээ. Хурдан

Дока: бяцхан Ти, надад ххорхойг дамжуулаарай. хурдан. Хөөе, чи хаашаа яваад байна аа?

Со: Бид ахиад уралдах хэрэгтэй. Ти чинь хорхойг дамжуулахгүй байна.

Дока: бяцхан Ти, хүлээгээрэй! Энэ тугийг оронд нь авбал яаж байна? За, бүгд бэлдээд эхлээрэй! Бидний ялагч тодорлоо

Лала, Мими: тийм ээ.

Со: Гэхдээ хараач. Түүний гутал дугуутай байна шүү дээ.

Рэ: Энэ бол ролик. Үүгээр хурдан байх их амархан шүү.

Мими: Хөөх, Рэ чи энэ роликийг хаанаас авсан юм бэ?

Рэ: Фаф надад хийж өгсөн юм.

Лала: Фафси, надад ч бас хурдан болох нэг юм хийгээд өгөөч?

Фаф: Мэдээж шүү дээ.

Фаф: Хурдан болохыг хүсэж байгаа хүн байна уу?

Лала: Дугуй ийм жижиг байж болдог гэж бодож байгаагүй юм байна шүү.

Фаф: Тийм шүү, Лала. Дугуй олон янз байдаг, тоглох арга нь ч бас олон шүү!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Дугуйнууд хаа сайгүй бий.
Хурдыг нэмж, удаан эргэлдэнэ
Бас маш олон төрөл бий шүү
Ой шугуй, ногоон талд
Дугуй эргэсээр инээд хөгжил цалгиж байна.
Дугуй биднийг хурдан болгож байна.
Дугуй эргэ, эргэ, толгодоос гулс.
Дугуй эргэ, эргэ, хөгжил рүү гулс.
Дугуй эргэ, эргэ, толгодоос гулс.
Дугуй эргэ, эргэ, хөгжил рүү гулс

Хотоо бүхлээр нь харах
тэнгэр баганадсан том дугуй дээрээс
Гудамж талбай, байшин барилга бүгд харагдах үнэхээр гайхамшигтай шүү
Чи бүгдийн дээр байх болно.

Чи газраас хөөрч дээшлэх үед
Өөрийн хотыг эргэлдэхийг хараарай
Чи газраас хөөрч дээшлэх үед
Өөрийн хотыг эргэлдэхийг хараарай

Дугуйнууд өндөр, жижиг бас том
Тэд эргэлдэж бас хурд нэмж чадна
Дугуй чамайг хаана ч хүргэнэ
Хол харагдах өртөө хүртэл
Дугуйгаа унаад явцгаая
Дугуйгаа унаж хөгжилдөцгөөе

Дугуй эргэ, эргэ, толгодоос гулс.
Дугуй эргэ, эргэ, хөгжил рүү гулс.
Дугуй эргэ, эргэ, толгодоос гулс.
Дугуй эргэ, эргэ, хөгжил рүү гулс

Со: За, бэлэн үү?

(чанга яригчаар): За бэлдээд урагшаа!

Со: Энэ шударга биш байна! Би л ганцаараа дугуйгүй байна шүү дээ!

Фаф: Чиний зөв өө, Со. Бид чамд ч бас нэг дугуй олох хэрэгтэй байна.

Со: Би юу хүсч байгаагаа мэдэу байна аа. Одоо би Уралдаанд бэлэн!

Фаф: Бид аль хэдийн гүйж, уралдсан. харин  Одоо бид өөр зүйл туршиж үзэх хэрэртэй байх. Хэн хамгийн цэвэрхэн жолоодох вэ гэдэг дээр! Бэлэн үү? бэлдээд урагшаа!

Со: Тийм ээ!

(чанга яригчаар): Ялагч бол Дока. Учир нь  Тэр хамгийн цэвэрхэн жолоодсон рокүүн!

Дока: Баярлалаа!

Со: Рэ ээ, чамд би бэлтгэл хийхэд туслая! Чи бүр ч хурдан болно.

Дока: Би чамд цэвэрхэн унаж сурахад чинь туслая.

Рэ: Дока, Со, баярлалаа! Шийдлээ — өнөөдрөөс эхэлцгээе!

БҮГД: Рокүүнс, рокүүнс! үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Дугуй!

27. Сам

БҮГД: Сам!

МИМИ: энэ судлуудыг нь хараач ямар хөөрхөн юм бэ! Докка, ирээд үнэрлээд үз дээ,

ДОККА: ямар сайхан үнэртэй юм бэ. Мими, энэ цэцэг чинь үнэхээр үзэсгэлэнтэй, яг бидний сүүл шиг судалтай юм! Хараач, ихрүүд.

МИМИ: Үүнийг яагаал тайзны хажууд тавьж болохгүй гэж? Тэгьэл бүгд харж чаьна шүү дээ.

ДОККА: Сайхан санаа байна, Мими! Гэхдээ эхлээд бидэнд шинэ тод өнгийн ваар хэрэгтэй.

МИМИ: Надад одоо үлдсэн байгаа нь цагаан ваар л байна. одоо Яах вэ?

ДОККА: Бид будчихаж болно шүү дээ.

МИМИ: Тийм шүү! Эсвэл бид зураг зурж болох юм.

ДОККА: Баярлалаа, Бяцхан Ти! Бид бүх өнгөөр судлууд зурж болох юм!

МИМИ: Өө, судлууд маань жигд биш байна...

ДОККА: Энэ бүр судал шиг ч харагдахгүй байна. Гоймон шиг л харагдаж байна.

РЭ: Хэнэ нэгэн Гоймон гэсэн үү? Та хоёр гал тогоонд тоглож байгаа юм уу?

ДОККА: Бид судал зурах гэж оролдож байна. гэхдээ асуудал нь яаж жигд болгохоо ойлгохгүй байна.

РЭ: Яагаад илүү том бийр ашиглаж болохгүй гэж? Та хоёрын бийр хэтэрхий жижиг байна!

ФАФ: Надад үргэлж бийр байдаг шүү! Хараач.

ДОККА: Энэ их хөөрхөн юм, Фаф. Чи сайн хийсэн байна. Гэхдээ бид судалыг тэгшхэн зурахыг оролдож байгаа юм.

МИМИ: Дока, бид яагаад зүгээр л тойрог зурж болохгүй гэж?

Дока: Бид судал зурж чаддаг ч байсан болоосой.

Мими: Өөр арга байх л ёстой доо. Би олчихлоо. Лала, надад сам аа өгч байгаач.

Лала: Мэдээж, Мими! Гэхдээ юунд хэрэгтэй юм бэ?

МИМИ: Бид Самаар судал зурна аа!

ЛАЛА: О-ла-ла! Судлыг Самаар уу?!

МИМИ: Тийм шүү! Самаар янз бүрийн зүйл зурж болдог юм!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

(дуу):
Рокүүнүүд бол баатрууд,
Мөрөөдлийн баг энд байна!
Үс засах салоныг нээе,
Бүгдийг гоё болгоё!

Өнөөдөр хийх бүтээлээ харахаас тэсч ядаж байна
Бид өөрсдийн мэдрэмжээр шинэ стилл гаргах болно
Оролдоод үзье
Оролдоод үзье
Сонгосон өнгөөрөө судал гаргая
Дээшээ бариарай
Дээшэа бариарай
Ашиглаж буй сам бас сойзоо дээш бариарай
Зураас зурах гайхалтай
Бидний зураг бүр ч гоё болохыг хараарай
Өөрийнхөөрөө бүгдийг хий
Өнөөдөр урлаг бүтээцгээе
Сам бол ид шидийн гайхалтай зүйл
Рокүүнс та нарыг янзтай харагдуулахад бэлэн байна
Бид дуулж бас үс засаж байна
Бид шинэ зүйл хийж бас шинэ дууг ч гаргана
Оролдоод үзье
Оролдоод үзье
Сонгосон өнгөөрөө судал гаргая
Дээшээ бариарай
Дээшэа бариарай
Ашиглаж буй сам бас сойзоо дээш бариарай
Зураас зурах гайхалтай
Бидний зураг бүр ч гоё болохыг хараарай
Өөрийнхөөрөө бүгдийг хий
Өнөөдөр урлаг бүтээцгээе

ДОККА: Төгс! Үнэхээр янзтай

МИМИ: Ид шидийн юм аа!

ФАФ: Би ч бас ямар нэгэн зүйлд судал зурмаар байна! Би ашиглаж болох уу?

МИМИ: Мэдээж, Фаф. Май

ФАФ: Судалтай дарвуул маань явахад бэлэн!

РЭ: Үнэхээр гоё боллоо шүү.

ЛАЛА: Үнэхээр их баярлалаа, Мими, би одоо самаар нар зурах болно.

ДОККА: Лала, энэ чинь яг гацуур мод шиг нар байна! Гайхалтай

СОХ: Үүнийг хардаа, би гацууо мод зурж байна.

МИМИ: Үнэхээр хөөрхөн юмаа. Баярлалаа, Сөв! Надад таалагдаж байна

Сөв: Чамд таалагдсанд баяртай байна, Мими. Би самаар зураг зурж болдгийг мэдэхгүй л явсан шүү!

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлу хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно. Сам!

28. Соруул

БҮГД: Соруул!

МИМИ: Хар даа! Миний шинэ цэцгийн ваарууд!

РЭ: Мими, ваарууд чинь үнэхээр гоё байна!

ДОККА: Гэхдээ хоосон байна шүү! Юу тарих гэж байгаа юм?

МИМИ: Үзэсгэлэнтэй цэцэг тарих гэсэн юм. Та нар тусална биз дээ?

ФАФ: Мэдээж шүү дээ.

МИМИ: Бид их сайн хийлээ! Бүх зүйл бэлэн!

РЭ: Одоо Бага зэрэг амарцгаая. хэн шүүс уухыг хүсч байна?. Би аваад ирье.

ФАФ, ДОККА, СОХ: Би! Би!

ЛАЛА: Би ч бас!

РЭ: Лала, чи надад тусалж чадах уу?

ЛАЛА: Мэдээж, Рэ!

РЭ: Нэг зүйл дутуу байна даа...

ЛАЛА: Би Мэдлээ! Энэ. Соруул л хэрэгтэй юм байна

РЭ: Аан, тийм шүү! Баярлалаа, Лала!

ДОККА: Баярлалаа, Рэ! За одоо цэцгээ тарья. Мими, үр хаана байна?

МИМИ: Өө... Үр маань дуусчихаж...

ЛАЛА: Тэгвэл бид юу тарих вэ?

ФАФ: Энд байна!

ДОККА: Фаф, чи үнэхээр мундаг санаа гаргалаа!

ФАФ: Ямар санаа?

ДОККА: Энэ шүү дээ! энэ бол Цэцэг!

ЛАЛА: Хөөх, гоё цэцэг байна.

ФАФ: Соруултай тоглох ч бас хөгжилтэй шүү!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

дуу):

дуу):

Чиний гарт байгаа шинэ тоглоом уу

Хөөх, бидэнд зугаатай зүйл байна-соруул

Өнөөдөр соруулаар тоглох олон зүйл байна

Бяцхан соруулаа би олчихлоо

Хөөс гаргаж, тойрон эргэлдэнэ

Хардаа, бүгд поп гэж хагарна

Гайхамшигаар дүүрэн энэ соруул

Гоёмсог тоглоомноос илүү дуу гаргана

Бүх ундаанууд хөөрхөн аягатай

Соруулаараа шимнэдээ баясалтайгаар

Гоёмсог соруул, өхөөрдөм харцтанд улам амттай санагдана

Соруул минь завь болж болох юм

Хөвж явахдаа бүхнийг олж харья
Далайд болох адал явдалд
надтай хамт гараарай, хамтдаа явцгаая

Гайхамшигаар дүүрэн энэ бяцхан соруул

Гоёмсог тоглоомноос илүү дуу гаргана

МИМИ: Ямар сайхан цэцгийн хүрээлэн болоо вэ! Би камераа авчраад зураг даръя!

ФАФ: Хөөх! Бяцхан Ти соруулуудыг хашаа болгочихож!

РЭ: Хажуу талыг нь чимэглэе! Энэ мимид их том гэнэтийн бэлэг болно доо.

ЛАЛА: О-ла-ла!

ДОККА: бяцхан Ти яг зөв байна! Бид үүнийг үзэсгэлэнтэй болгоно оо.

РЭ: Энэ их гоё харагдана даа.

ЛАЛА: Тийм ээ!

ДОККА: Харин одоо бид дэнлүү хийвэл яаж байна?

ФАФ: Өө тийм ээ. Мими лав их баярлана даа!

РЭ: Хар даа, яг тэнд!

Мими: хөөх

БҮГД: Гэнэтийн бэлэг!

МИМИ: хөөх Ямар гоё юм бэ!

РЭ: Энийг чамд, Мими!

МИМИ: Ямар гоё юм бэ. Баярлалаа, найзууд аа! Би гэнэтийн бэлгэнд үнэхээр дуртай!

СОХ: Бидний гэнэтийн бэлэг чамд таалагдсанд баяртай байна!

ЛАЛА: Чинийх шиг үзэсгэлэнтэй хүлэмж хаана ч байхгүй шүү!

МИМИ: Харин надад хамгийн сайн найзууд байна!

ЛАЛА: Энд хамтдаа тоглоё!

БҮГД: тийм ээ

РЭ: Жүүс уух хүн байна уу?

БҮГД: Би! Би!

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлу хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна.

29. Таглаа!

БҮГДЭЭРЭЭ: Таглаа!

ДОКА: Би ойлгохгүй байна аа...

МИМИ: Юуг ойлгохгүй байгаа юм, Дока?

ДОКА: Энэ энд байна, тэр нь тэнд... Энд байх ёстой нь тэнд байна. Аан! Одоо нууц тайлагдлаа! Энэ чинь Бяцхан Тигийн авгалдай байна шүү дээ. Студийг тоглоомын талбай гэж ойлгосон бололтой.

ДОКА: одоо бүгдийг цэгцлэх хэрэгтэй боллоо доо. Энд юу болчхоо вэ

МИМИ: Би туслая, Дока! Гайхамшигтай!

ДОКА: Яг ч тийм биш. бид хайрцагнуудын тагийг тавьсаны дараа студи яг л өмнөх шигээ эмх цэгцтэй болно!

МИМИ: Хайрцгуудын таг алга байна!

ДОКА: Яанаа... гэхдээ хаана байгааг нь би мэдэх юм шиг байна!

ЛАЛА: Бариарай, тийм ээ

СО: Тиийм ээ.

СО: Анхаараарай, тэгээд гоол!

РЭ: Илүү оноо авлаа шүү, Сөв.

МИМИ: Рэ, энэ чинь гоол биш ээ, эд нар чинь тагнууд шүү дээ!

ДОКА: Би эдгээр тагнуудыг л хайгаад байгаа юм. Эдгүйгээр юу ч эмхэлж чадахгүй.

ФАФ: Харин бидний тоглоом яах болж байна, Дока?

ДОКА: Тагнууд бол тоглоом биш шүү дээ.

РЭ: Би ч бас тэгж бодож байсан. Гэхдээ тагнуудтай тоглоход бас их хөгжилтэй юм байна лээ шүү!

ЛАЛА: Тийм шүү! Тагтай тоглох хөгжилтэй юм аа!

БҮГДЭЭРЭЭ: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

Дуу:

Лаазан дээр үү, шилэн саванд уу-холоос хайх хэрэггүй шүү

Дээр нь тагаа доор нь хайрцагаа-Юу байж болох нь үнэхээр сонирхолтой

Энэ бяцхан зүйл, бүгд энийг яаж хэрэглэхээ мэднэ

Амтатны саван дээрээ тавиад, одоо хөгжилтэй хэмнэлийг дагаарай

Хараач бид олчихлоо

Дөрвөлжин үү дугуй юу

Эргүүлээд дээш татаад үз

Үүнийг хийх олон арга бий

Дотор нь юу нуугдаж байгаа бол,

Таагаад үзээрэй, гайхалтай шүү, нээгээд үзвэл хөгжилтэй зүйл байж магадгүй,

Заримдаа тагийг ганцаараа нээхэд хүч хэрэгтэй

Зоригтойгоор нээгээд үз, гялалзсан эрдэнэс ч хүлээж байж болно

Хараач бид олчихлоо

Дөрвөлжин үү дугуй юу

Эргүүлээд дээш татаад үз

Үүнийг хийх олон арга бий

 

ДОКА: Өө! Таг гэдэг зүйлийг зүгээр л хаахад хэрэглэдэг юм биш юм байна!

СО: Тийм шүү! Тагтай тоглох хөгжилтэй!

ДОКА: Ингээд эхэллээ шүү. Өшиглө.

ЛАЛА: Оо-ла-ла!

ДОКА: Гэхдээ одоо хайрцгуудыг юугаар таглах билээ?

ЛАЛА: Оо!

ДОКА: Таггүй бол энд баахан эмх замбараагүй байдал болно.

ФАФ: Би нэг юм бодоодхьё, Дока! Хмм... Би олчих шиг бОЛЛОО! Энэ бол ииний ажлын эд зүйл. Энэ бол хатуу цаас. Үүгээр бид шинэ таглаа хийж болно. Анхаар! бидний шинэ Таг хөөрлөө!

ДОКА: Хөөх, гайхалтай. Одоо бүгд өөр өөрийн зүйлээ эмхэлж чадна! Над шиг л цэгцтэй болох нь дээ!

ФАФ: Тийм ээ.

СО: Бүгдийг таг аварлаа!

БҮГДЭЭРЭЭ: Рокуунс, Рокуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Таг!

30. Харандаа!

БҮГДЭЭРЭЭ: Харандаа!

ФАФ: Ингэж хийгээрэй! Тэнд.

ДОКА: За ингээд Үлгэрийн вант улсын жүжиг маань эхэллээ! Өө...

ФАФ: Яасан бэ, Дока?

ДОКА: Фаф, манайд гүнж, баатрууд алга байна.

ФАФ: Тэгвэл бид Модон баатрууд хийж болно, үгүй гэж үү?

ЛАЛА: Тийм ээ, гэхдээ энд чинь хэтэрхий их хугацаа орно. Цаасан баатрууд хийвэл хурдан шүү дээ!

ДОКА: Цаасан баатрууд тоглоход хатуу биш шүү дээ, Лала.

ЛАЛА: Бяцхан Ти, ямар сайхан санаа вэ! Харандаагаар баатрууд хийцгээе!

ДОКА: Лала, тэр яаж болох юм бэ? Харандаа гэдэг чинь зурдаг зүйл биз дээ... харж байна уу?

ФАФ: Тийм ээ, Дока. Зурдаг л даа. Гэхдээ оролдож үзье! Яаж мэдэх вэ, болох ч юм билүү?

СО: Хөөх, янзтай

ЛАЛА: Энд гүнж байна!

ФАФ: Харин энэ бол баатар! Хардаа.

ДОКА: Намайг хардаа. Би бол аймшигтай айдас дагуулсан луу! Бүү!

ФАФ: Бяцхан Ти, чи цайзад хүргэх гүүрийг хариуцаарай!

ЛАЛА: Бүх юм бэлэн боллоо!

БҮГДЭЭРЭЭ: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

Харандаанууд гартаа авч,
хамтдаа Бяцхан гэр зуръя!
Цонхоор нь гадагш харвал
бүх төрлийн өнгийг харж болно шүү
Үнэхээр гайхалтай ертөнцийг бүтээе
Зөвхөн чи бидэнд зориулсан зүйл шүү.

Хөгжилтэй байхын тулд найзуудаа дуудъя!
Өөрсдийн харандаагаа ч бас авья
Агаар дээр зураасууд зурцгаая
Хуваалцаж болох газрууддаа зурья
Бөөрөнхйи, дөрвөлжин дүрсүүдийг зурья
Хамтдаа бяцхан гэр зурья.

Бид хамгийн гэрэлтэй тэнгэрийг
Цэнхэр-ногоон далайн дээр зурж болно.
Шаргал нарыг хүн бүхэнд
Бас өндөр ногоон моддыг ч тэр

Бид давалгааг зурж болно
Яг л чиний хүссэнээр
Сэлж байхдаа харандаагаа аваарай
Улбар шар өнгөтэй загас зурцгаая
Юуг ч бодолгүйгээр будья
солонгон өнгөнүүд хаа сайгүй байна.

Бидний харандаанууд бэлэн байна
Юу хийхийг харахаас тэсэж ядаж байна
Зарим нь богино зарим нь урт
Бид харандааны дуугаа дуулж байна.
Шар, улаан, ягаан бас цэнхэр
Алийг нь сонгох нь үргэлж чиний шийдэл

Хэрэв чи эргэн тойрноо харвал
Өнгө үргэлж хаа сайгүй бхйгаа шүү
Харндаагаа аваад дэлхийг будацгаая
Тэнгэр дээр эсвэл газар дээр ч хамаагүй

ДОКА: Аймшигт луу гурван өдөр цамхаг дээр сууж, гүнжийг айлгасан юм гэнэ ээ — бүү!

ЛАЛА: Өө, үгүй ээ! Би айж байна! Авраарай! Хэн нэгэн туслаарай Намайг энэ луугаас авраач

ДОКА: Бяцхан Ти, түр хүлээгээрэй! Энэ чинь тоглоом шүү дээ, баатар нь гүнжийг аварна!

ФАФ: Ингээд баатар гүнжийг аврахын тулд муу лууг зоригтойгоор ялж, хөөн зайлуулхаар ирлээ. Нис, муу луу минь! Нис!

БҮГДЭЭРЭЭ: Тийм ээ. Нис, муу луу минь!

ДОКА: Ингээд аймшигт Луу айгаад, нисээд явчихлаа!

ФАФ: Тийм ээ

ЛАЛА: Тэгээд Гүнж ба Баатар сайн найзууд болж, бусад луунуудтай тэмцэхээр хамтдаа адал явдалд гарчээ

ФАФ: Бас өөр гүнжүүдийг ч аварна аа!

РЭ: Харандаа их хэрэгтэй эд шүү. Зурж ч болно, тоглож ч болно.

ДОКА: Үнэн шүү, Рэ! Би дэмий эргэлзэж. Харандаагаар гүнж, баатар, бүр луу хүртэл хийж болдог юм байна шүү!

БҮГДЭЭРЭЭ: Рокуунс, Рокуунс! үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Харандаа!

31. Соронз!

БҮГД: Соронз!

ФАФ: Нисч байна!

СО: Яг ингээд!

РЕ: Одоо харцгаая. Бүр гайхчихлаа.

ФАФ: Гайхалтай.

Ре: Өө үгүй ээ.

Фаф: Би ингэхгээгүй шүү. Уучлаарай, Ре!

РЕ: Одоо Яаж цуглуулах вэ, Фаф? Ахиад л эхнээс нь эхлэх хэрэгтэй боллоо.

ФАФ: Би туслая.

ДОКА: Аан, ойлголоо. Би эргээд ирнэ ээ.

РЕ: Тийм ээ, эднийг цуглуулах гэж үд дунд хүртэл болох бололтой.

ДОКА: Битгий гутар даа, Ре. Би яаж хурдан цэвэрлэхийг мэдэж байна.

РЕ: Яаж?

ДОКА: Харж байна уу? Энэ бол соронз! Бүү ай, Бяцхан Ти! Соронз зөвхөн төмөр зүйлсийг татдаг юм шүү!

ФАФ: хөөх янзтай

ЛАЛА: Өө-ла-ла!

СО: Хмм! Сонин юмаа!

ДОКА: Тэгээд соронзоор тоглож ч бас болно шүү!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Бүжиглэж, дуулж бас хөгжилдөцгөөе

Сарвуунд чинь байгаа Соронз
бүгдийг татна,
Төмөр болгоныг шүүрнэ:
Паа! Төмөр гуурс!
Паа! Хайруулын таваг, яндан!
Паа! Төмөр машин!
Харагдаж яваа л бол татна!
Паа! Үйлдвэрийг ч татна!
Паа! Тэнгэрээс нисдэг тэрэгийг ч тэр!
Паа! Тэнгисээс зүүг ч татна,
Хөлөг онгоц дагуулаад ирнэ!
Өө бурхан минь, хараач ээ!
Яг хэрэгтэй гэснийг татаж байна!
Найз нөхдөөс ч хүчтэй соронз шүү!
Хоосон гараар биш, өөрөө л татна!

Хэрэв чи гуниглаж байвал
Санаа зоволтгүй дээ
Зүрх ч бас соронз шиг байж чаддаг юм.

Харж чадахгүй ч чамд байгаа хүчээр
Соронз нэг хоёр гурав гээд л татчихна

Паа! Том дугуйтай унадаг дугуй!
Паа! Хөөрхөн гахайтай хайрцаг!
Паа! Савх, халбага, сэрээ —
Өдрийн хоолны үе шүү дээ!
Паа! Төмөр тоос сорогч!
Паа! Үсний хавчаар хүртэл
Паа! Тэнгэрээс од хүртэл!
Бидэн рүү дөхөж ирнэ!

Бидний татаж чадахгүй маш олон зүйл бий
Яасан ч татаж чадөхгүй зүйлс гэж бий.
Бүх зүйл төгс таардаг нь
хамгийн сүүлд зүгээр л үнэн юм.

Хэрэв чи гуниглаж байвал
Санаа зоволтгүй дээ
Зүрх ч бас соронз шиг байж чаддаг юм.

МИМИ: Бүгд болчихлоо

РЕ: Тийм ээ

ФАФ: Үнэхээр амархан байлаа!

ЛАЛА: Тийм ээ, Фаф! Соронз бидэнд тусаллаа!

РЕ: Дока ч бас сайхан санаа гаргалаа. Баярлалаа Дока.

СО: Зөв өө, бяцхан Ти! За одоо бүгд хамтаа үүнийг цэвэрлэцгээе.

МИМИ: Тийм ээ

ФАФ: За явцгаая!

МИМИ: Ингээд бүгд Боллоо!

РЕ: Тийм ээ

ЛАЛА, ДОКА, МИМИ: Тийм ээ

СО: Кран яг л бодсоноор минь сайн боллоо, Ре!

РЕ: Найзуудгүйгээр би хийж чадахгүй бхйлаа. Соронзгүй бол бүр ч болохгүй байсан.

ДОКА: Бид янз бүрийн тоглоом тоглосон ч соронз биднийг нэгтгэлээ. Хамтдаа тоглоход илүү хөгжилтэй байдаг, тийм ээ?

СО: Тийм ээ!

ФАФ: Тийм шүү!

РЕ: Тийм ээ, тийм!

ЛАЛА: Мэдээж!

БҮГД: Рокуунс! Рокуунс! Үргэлж хөгжилтэй аялгууг тоглуулна. Соронз!

32. Дэгээ!

БҮГД: Дэгээ!

ФАФ: Энэ үзэсгэлэнтэй харагдаж байна. Мимид таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү. Одоо жаахан цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм шиг байна.. нэг санаа төрлөө!

ЛАЛА: Фафси, чи ямар нэг юмаа алдчихаа юу?

ФАФ: Тэгсээн. энд дүүрэн дэгээтэй хайрцаг минутын өмнө л байсан, одоо алга. Би алхаа хана дээр өлгөх гэсэн юм.

ЛАЛА: Бид дэгээг чинь олно оо, Фаф. Шинжээч Лала тусална! Дока, Со, Фаф дэгээгээ алдсан гэнэ. Та хоёр харсан уу?

ДОКА, СО: Үгүй ээ, хараагүй.

ЛАЛА: Ре, чамд санамсаргүй харсан юм байхгүй биз?

РЕ: Ерөөсөө ч үгүй!

ФАФ: одоо яах вэ, Лала?

ЛАЛА: Хараач, Фаф! Хмм... аа! Бас нэг дэгээ! Өө-ла-ла! Хөөх, Мими. Чиний зүүлт ямар хөөрхөн юм бэ!

ФАФ: Миний дэгээнүүдээр хийсэн зүүлт байна!

ЛАЛА: Тэгэхээр дэгээнүүд чинь энд байжээ! Нууц тайлагдлаа.

МИМИ: Бяцхан Ти надад дүүрэн дэгээтэй хайрцгийг авчирсан. Намайг уучлаарай. Чинийх гэж мэдээгүй шүү. Буцаагаад ав даа.

ФАФ: Харин чамайг дэгээгээр ийм хөөрхөн зүүлт хийж чаддаг гэж мэдээгүй юм байна, Мими.

ЛАЛА: Дэгээг Өөр юунд ашиглаж болох бол?

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Чи хананд зураг өлгөмөөр байх үед
Ханан дээр чинь тогтож үлдэнэ
Чи солонгон загасыг барихыг хүсвэл
эсвэл гоёмсог алчуур нэхмээр байвал
Дэгээг хайгаарай, хаанаас ч олж болно
Зүгээр л хайрцгийг нээгээрэй
Эмээ нарт ч оймс нэхэхэд нь тус болдог —
Тэр бол дэгээ!

Дэгээ нь завгүй л явна, ла-ла-ла!
Бүргэдийн хошуу шиг хурц, ла-ла-ла!
Хөнгөн аялал, бүхнийг тогтооно,
Барьсан бол тавьдаггүй,
Бүх л юмыг өлгөж болдог!

Найзынх руугаа алхаж явахад
Гэнэт бороо орж эхэлбэл
Гэртээ очоод цуваа өлгөхөд
Дэгээ ханан дээр байж л байх болно
Дэгээг гольфийн цохиур шиг хэлбэртэй гэж
чи харж ч болно
хүйтэнд гоол оруулах нь
үнэхээр сайхан мэдрэмж шүү.

Дэгээ нь завгүй л явна, ла-ла-ла!
Бүргэдийн хошуу шиг хурц, ла-ла-ла!
Хөнгөн аялал, бүхнийг тогтооно!
Барьсан бол тавьдаггүй,
Бүх л юмыг өлгөж болдог!

Дэгээ нь завгүй л явна, ла-ла-ла!
Бүргэдийн хошуу шиг хурц, ла-ла-ла!
Хөнгөн аялал, бүхнийг тогтооно!
Барьсан бол тавьдаггүй,
Бүх л юмыг өлгөж болдог!

ФАФ: Лала, Мими, миний дэгээнүүд дахиад алга болчихлоо!

ЛАЛА: Хараач, энд нэг нь байна!

ФАФ: Хөөх

ДОКА: Сөв, ачаагаа энд буулгаарай.

МИМИ: Бас нэг дэгээ оллоо!

РЕ: Гурван кило шүү!

ЛАЛА: Бас нэг олдлоо!

ФАФ: Тимй ээ, дэгээтэй тоглоход их хөгжилтэй юм байна. Өө, нэг санаа олллоо! Би буцаад ирнэ ээ, Мими! Үүнийг чамд. Би өөрөө хийсэн юм!

МИМИ: Ямар хөөрхөн юм бэ, баярлалаа, Фаф! Харин энэ чинийх.

ФАФ: Баярлалаа, бяцхан Ти! Энэ дэгээ маань дахиж алга болохгүй байгаасай!

БҮГД: Рокуунс! Рокуунс! Үргэлж хөшжилтэй аялгууг тоглуулна. Дэгээ!

33. "Сойз"

БҮГД: Сойз!

МИМИ: Лала, Фаф, бяцхан Ти, уралдаанд бэлэн үү?

ЛАЛА: Бэлэн шүү!

ФАФ: Тийм ээ, бэлэн!

МИМИ: Бэлдээд, анхаар, яваарай

ФАФ: Урагшаа!

ЛАЛА: нэг бяцхан ногоон жаал түрүүлж явна

МИМИ: Зогс! Осол гарлаа!

СОХ: Юу болов оо, Мими?

МИМИ: Өө... бяцхан Тигийн машин эвдэрчихлээ.

ФАФ: харамсалтай байна Ти... энийг би энд засаж чадна гэдэгтээ итгэлгүй байна

ДОКА: Гутрах хэрэггүй ээ, бяцхан Ти. Тоглоомын хайрцгийг сайтар ухаж үзье, шинэ машин олдох байх.

ДОКА: Хмм... Машин алга байна.

МИМИ: Харин сойзнууд байна шүү!

ДОКА: Хмм... тийм ээ....Рэ, тогоочийн малгайгаа өгч болох уу

РЭ: Чи намайг малгайтай уралдуулмаар байна уу, Дока?

ДОКА: Үгүй дээ, Рэ. Зүгээр л малгай чинь бохирдсон байна, арчих гэсэн юм.

РЭ: Аан... хөөх.

ДОКА: Ммм, ойлголоо. Энэ чинь их гоё санаа байна, Бяцхан Ти.

РЭ: Аан...

МИМИ: хөөх, сойзон машин! Сайхан хийжээ, Бяцхан Ти. Сойзоор тоглоё!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэцгээе!

Дуу:

Хөөе, бэлэн үү, сойзоо чанга атга

Сойз бүхэн аль ч үед цэвэрлэгээ хийж чадна

Шал, тавиур гээд бохирдсон бүхнийг цэвэрлэнэ

Цэвэрлэгээ хийх тийм ч хэцүү биш, сойз л байхад бүгд болно

Сойзийг хаана ч ашиглана, нар сарыг гялалзтал арчина

Шөнийн оддыг ч цэвэрлэж болно, сойздоно гэдэг хөгжилтэй шүү

Яарах хэрэггүй тайван хий, угаах нь л чухал

Хөөе, бэлэн үү, сойзоо чанга атга

Сойз бидний эргэн тойронд хаа сайгүй бий

Газарт, Тэнгист, Агаарт ч сойз үргэлж олдоно

Угаана, арчина, үрнэ, хөдлөнө, эхэлсэн л бол зогсохгүй

Цэвэрлэгээ хийх тийм ч хэцүү биш, сойз л байхад бүгд болно

БҮГД: тийм ээ

РЭ: тийм ээ

ДОКА: Урагшаа, бяцхан Ти!

СОХ: Харин Фаф шар машинтайгаа гарч ирлээ!

ФАФ: Вий-вий!

СОХ: Лала хөгжимтэй машинтайгаа ирлээ! Хэн түрүүлэх бол?

МИМИ: Бэлэн үү? анхаар, яваарай

СОХ: бяцхан Тигийн машин бусдыгаа гүйцлээ! хөөх Фаф, энэ чинь гэнэтийн явдал шүү!

ЛАЛА: Хурдлаарай!

РЭ, ДОКА: тийм ээ

СОХ: хөөх Лала барианд их ойрхон байна!

МИМИ, ДОКА: хөөх

СОХ: Бүгд яллаа. Бүх машин үнэхээр хурдан байлаа!

ФАФ, ЛАЛА: тийм ээ

СОХ: Дараа нь би ч бас оролцоно!

ДОКА: Би ч мөн адил! Галын машин минийх шүү!

РЭ: Би уралдааны хөтлөгч нь болно, Сох шиг!

МИМИ: Би цэцэгтэй машин хүсэж байна... Гэхдээ хэн цэцгийг даллах болж байна аа?

ДОКА: Ямар гоё уралдаан болов оо! Сойзнууд маань гайхалтай машинууд боллоо!

ЛАЛА: Тийм ээ, Бяцхан Тигийн санаа үнэхээр гоё байсан.

БҮГД: Рокуунс! Рокуунс! Үргэлж хөгтэй аялгууг тоглуулна. Сойз!

34.

БҮГД: Хөвсгөр Цэвэрлэгч

Сөв: Явцгаая. Би нөгөө хөлөөрөө ч хийж чадна харж бай. хар даа! Өө... Уучлаарай, Дока.

ДОКА: Санаа зоволтгүй дээ, Сөв. Үүнийг арчихад л хангалттай. Зөвхөн хөвсгөр цэвэрлэгчээ л олчихвол...Би энд хийсэн гэдэгтээ итгэлтэй л байна даа.

СОХ: Магадгүй чи өөр шүүгээнд хийсэн байж болно шүү дээ.

ДОКА: Би тэгж хийх ёсгүй дээ. Би юмсыг байр байранд л хийдэг. Ммм... хөөх, Бяцхан Ти, ямар гоё байшин бэ?

МИМИ: Рак-Ракүүн, Рак-Ракүүн! Урагшаа Ракүүнс! Хөөх, энэ өндөр цамхагийн хараачээ.

Сөв: Тийм байна шүү, Мими!

ДОКА: Энд байжээ? Бусад хөвсгөр цэвэрлэгчүүд ч энд байна! бяцхан Ти, чи үүнийг хаанаас авсан юм бэ? Надад нэг хөвсгөрийг өгч болох уу? Өө...

МИМИ: Тэгэхээр бяцхан Ти, цамхаг чинь үнэхээр сайхан болжээ.

ДОКА: Гэхдээ хөвсгөр цэвэрлэгч чинь тоглоом бишээ, юмсыг угааж цэвэрлэхэд хэрэгтэй зүйл. Оронд нь үүнийг ашиглаад үз.

Сөв: Энэ байвал яаж байна?

ДОКА: Хмм... шалыг яаж цэвэрлэх болж байна аа?

МИМИ: Бяцхан Ти, чи хөвсгөр цэвэрлэгчээр тоглохыг хүсэж байгаа биз дээ?

ДОКА: Тэгвэл бүгдээрээ түр тоглоод дараа нь хамтдаа цэвэрлэцгээе!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

Хөвсгөр цэвэрлэгч бол цэвэрлэгч гайхамшиг юм. одоо бохир зүйлсийг  цэвэрлэцгээе. тэгээд бухимдах шаардлагагүй боллоо. бүгд гялалзах хүртэл үргэлжлүүлээрэй. бүгдийг гялалзах хүртэл цэвэрлэе. бүгд гялалзах хүртэл үргэлжлүүлээрэй. бүгдийг гялалзах хүртэл үргэлжлүүлье. нэг хоёр гурав гэхэд л бүх зүйл цэвэрхэн болно. Газарт ч, сансарт ч, бохирдсон бүхнийг цэвэрлэе. Хөөснүүдийг хөвсгөр цэвэрлэгчээр арчиж авья. Өнөөдөр бохир болсон бүх зүйлийг цэвэрлэе. Хөвсгөр цэвэрлэгч бүх зүйлийг цэвэрлэнэ.

Хөвсгөр цэвэрлэгч асгарсаныг арчина

Цэвэрлэгээ хийхдээ үргэлж бэлэн

Одоо цэвэрлэгээний дуугаа дуулцгаая.

Бүгд хамтдаа дуулъя.

угаах, үрэх, гуужуулах, арчихдаа тэр хөвсгөрийг ашиглана.  угаах, үрэх, гуужуулах, арчихдаа тэр хөвсгөрийг ашиглана. Нэг хоёр гурав гэхэд л бүх зүйл цэвэрхэн болно. Газарт ч, сансарт ч, бохирдсон бүхнийг цэвэрлэе. Асуудал үгүй боллоо. Хөөснүүдийг хөвсгөр цэвэрлэгчээр арчиж авья. Өнөөдөр бохир болсон бүх зүйлийг цэвэрлэе.

ДОКА: Хөвсгөр цэвэрлэгчээр ингэж олон тоглоом санаачилж болдогийг би мэдээгүй юм байна. Баярлалаа, Бяцхан Ти.

СОХ: За ингээд миний дуртай хэсэг ирлээ! Супер хөвсгөрүүд!

ФАФ: Гайхалтай Сөв.

ДОКА: Энэ бүх хөвсгөр цэвэрлэгчийг ашиглаад тос цамхаг баримаар байна уу, Ти?

Сөв: алив ээ, хийцгээе. Үнэхээр янзтай хараглаж байна шүү.

Дока: Тийм ээ, гайхалтай.

ФАФ: Үнэн шүү! Хөвсгөр цэвэрлэгчээр өөр юу хийж болох бол гэж бодож байна.

ФАФ, ДОКА: Хөөх!

МИМИ: Бид нэг санаа олсон гэж бодож байна, хар даа, бидний шинэхэн гоё үс!

РЭ: Өө!

ФАФ: Хөөрхөн бас хөгжилтэй юм.

РЭ: Хараач!

ДОКА: Хөөх, ус алга болчихлоо. Лала бүгдийг бүжиглэж байгаад арччихлаа. Баярлалаа, Лала!

ЛАЛА: Өө-ла-ла, хөвсгөр цэвэрлэгчтэй бүжиглэх чинь их өвөрмөц юм аа!

РЭ: Би ч бас туршиж үзье!

МИМИ: Би ч гэсэн!

БҮГД: Ракүүнс, Ракүүнс! Үргэлж хөгжилтэй аялгууг тоглуулна. Хөвсгөр цэвэрлэгч

35. Бөмбөг

БҮГД: Бөмбөг!

РЭ: Тийм ээ, Барьчихлаа! одоо чиний хөөх ээлж, Сөв. Ти, бидэнтэй хамт тогломоор байна уу?

Сөв: Чи...тарвасаа хаа нэгтээ алдчихаа юу?

РЭ: Үгүй ээ, Сөв. Илт байна шүү дээ — дугуй нь мултарчихсан юм байна. Тэр яалтчгүй нэг бөөрөнхий зүйл алдсан л байна даа. Чи бөмбөгөө алга болгочхож тийм үү? Яг л бодсоноор минь.

Сөв: Санаа зоволтгүй дээ, Ти. Бидэнд энд олон бөмбөг бий шүү дээ! Хараач, миний шинэ хөдөлгөөнийг хардаа.

РЭ: Хөөх

Сөв: Сайн байлаа

РЭ: хөгжилтэй цасан хүн болчихлоо. Хачирхалтай юмаа. Бид бүгдийг л туршиж үзлээ шүү дээ.

Сөв: Тид яг ямар бөмбөг хэрэгтэй юм бол?

РЭ: Хамтдаа олж мэдэцгээе!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

Охид хөьгүүдийн хамгийн дуртай тоглоом юу вэ? Бид ямар ч цаг агаарт тоглож болно. Сар гарч одод түгсэн ч бөмбөг биднийг хамтад нь байлгадаг. Ямар ч пуужингаас өндөрт нисч чадна харин заримдаа халаасанд чинь багтчихна. Шидээд, бариад, хаах гэж оролдоорой. Одоо тоолоход хэтэрхий хурдан болно шүү. Тэнгэр дээр байгаа тэр бөөрөнхий зүйл юу вэ? энэ бол бөмбөг. Үүнийг дээш нь өндөрт хөөргөж болно. бөмбөг бөмбөг бөмбөг. Бөмбөгөөр яаж ч тоголж болно. Бөмбөг хаа сайгүй өнхөрч байна. Юу бөмбөгөөс илүү байж чадна гэж? бөмбөг бөмбөг бөмбөг бөмбөг.

Ямар ч тоглоомыг сонгосон байлаа ч

Өдөржин хамт байхад хамгийн сайхан нь

Өөр тоглоомнууд хөгжилтэй ч гэсэн

Бөмбөгөөр тоглох хамгийн сайхан нь

Зүлгэн дээр, цэцгэн дунд хэдэн цагаар ч хамаагүй бөмбөгөөр тоглий. дамжуулаад, залаад. нартайд ч бороотойд ч бөмбөг их олон зүйл чадна шүү. бөмбөг бөмбөг бөмбөг бөмбөг бөмбөг бөмбөг.

Тэнгэр дээр байгаа тэр бөөрөнхий зүйл юу вэ? энэ бол бөмбөг. Үүнийг дээш нь өндөрт хөөргөж болно. бөмбөг бөмбөг бөмбөг. Бөмбөгөөр яаж ч тоголж болно. Бөмбөг хаа сайгүй өнхөрч байна. Юу бөмбөгөөс илүү байж чадна гэж? бөмбөг бөмбөг бөмбөг бөмбөг.

Сөв: Харж байна уу, Ти? Бид чамд тохирох төгс бөмбөгийг олно гэж хэлсэн биз дээ?

ЛАЛА: О-ла-ла! Ямар үзэсгэлэнтэй юм бэ?

МИМИ: Бяцхан Ти, энэ бөмбөлөгүүдийг барих гэж оролдоорой. Би чамд гаргаад өгье.

РЭ: Одоо яагаад чиний бөмбөгийг олж чадахгүй байсныг мэдлээ, бяцхан Ти. Учир нь энэ хагараад байна шүү дээ.

Сөв: Ти үүгээр тоглохыг хүсч байсан учраас л их гунигтай байсан байж.

ЛАЛА: Ти, надад нэг санаа төрлөө. Энэ бол миний хамгийн дуртай бөмбөг. Энэ яг л том савангийн хөөс шиг харагддаг гэхдээ энэ хагарахгүй.

МИМИ: Үнэхээр ухаалаг юмаа!

Сөв: Таалагдаж байна.

Лала: Өө лала

Ре: сайн барилаа, Ти.

БҮГД: Ракүүнс, рокүүнс. Үргэлж хөгжилтэй аялгууг тоглуулна. Бөмбөг!

36. Дэр

БҮГД: Дэр!

ФАФ: Үүнийг энд тавинаа. Харин үүнийг яг энд.

ЛАЛА: Хөөе Фафси , миний үзүүлбэр удахгүй эхлэх гэж байгааг мартаагүй биз дээ?.

ФАФ: Би энд хийж байгаа зүйлээ бараг дуусч байна. Чиний үзүүлбэр маш сай болно гэдэгт итгэлтэй байна.

СОХ: Хөөх

ФАФ: Найзууд аа, бүгд сууцгаана уу.

ДОКА: Хөөх энэ үнэхээр сайн болжээ.

СОХ: ҮНэхээр сайн.

РЭ: хөөх.

МИМИ: За за. Энэ их гоё сөндал болжээ. Гэхдээ... жаахан хатуу юм аа.

РЭ: Гоё ч гэсэн жаахан намхан юм аа. ОДоо бол яг таарлаа, Фаф.

МИМИ: Тийм ээ, баярлалаа хамаагүй дээр байна.

ФАФ: Лала, одоо эхэлж болно. Лала баллет бүжгийн үзүүлбэртйг анхны үзүүлбэрээрээ үзүүлэх гэж байна.

МИМИ: Ямар үзэсгэлэнтэй юм бэ!

РЭ: Бүр гайхмаар сайхан байна!

ЛАЛА: Өө, миний бөмбөг...! Би чадахгүй гэдгээ мэдэж байсан юм...

ФАФ: Энд байна, аваарай Лала!

РЭ: Браво, Лала!

ДОКА: Гайхалтай бүжиг, би үнэхээр биширлээ!

ЛАЛА: Энэ бүхэн Фафси ба дэрний ач шүү!

ФАФ: Дэр үнэхээр тус боллоо... баримт шүү дээ!

РЭ ): Дахиад ч хэд хэдэн удаа шүү. Өөр юунд хэрэг болох бол?

МИМИ: Хамтдаа олж мэдье!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Үлгэр соносхыг хүсэхэд
үргэлж намайг хүлээж байдаг
Зөөлөн дэр минь энд байна

Шөнийн тэнгэрийн доор
Нэгэн өдөрт баяртай гэж хэлэхэд
Зөөлөн дэр хамгийн шилдэг нь шүү.

Шөнийн цагт үнэхээр зөөлөн шүү.
Харин өдрийн цагт энн хөгжилтэй
Дэр ашиглаарай, дэр ашиглаарай бүгдээрээ

Бидэнд дуулах бүлвэйн дуу
Бидний сонсох үлгэр бидний хаана аваачих бол?
МАГадгүй хаа нэгтээ
шинэ газруудлуу аялж
Найзынхаа танил төрхийг харья
Дэртэйгээ байхад тоглох арга их бий шүү.

Шөнийн цагт үнэхээр зөөлөн шүү.
Харин өдрийн цагт энн хөгжилтэй
Дэр ашиглаарай, дэр ашиглаарай бүгдээрээ
Дэр ашиглаарай, дэр ашиглаарай бүгдээрээ

СОХ: Лала, би чг чам шиг бүжиглэхийг хүсч байгаа ч хэцүү юм. Надад зааж өгя болох уу?

ФАФ, МИМИ, ДОКА, РЭ: Надад ч бас заагаарай! Надад бас! Бас надад!

ЛАЛА: За, Мэдээж! Бүх зүйл өөртөө итгэхээс эхэлнэ шүү! Гараа энд, хөлөө тэнд, одоо эргэ!

ФАФ: өө

ЛАЛА: Хөлийн хуруугаа чиглүүл! Сайн байна! Та нар их сайн байна шүү! Хүлээгээрэй, бяцхан Ти хааччихсан юм бол? хэн нэгэн чинь харсан уу?

ДОКА: Бяцхан Ти, хаана байна аа? гараад ир.

РЭ: Тэр зүгээр л хаана ч байж болно.

МИМИ: Өө ямар хөөрхөн юм бэ?

ТИ: Шшш...

ДОКА: Сайхан амраарай, жижигхэн авгалдай минь...сайхан нойрсоорой.

ФАФ, СОХ: Бидэнд дуулах бүлвэйн дуу
Бидний сонсох үлгэр бидний хаана аваачих бол?МАГадгүй ид шидийн холын хаа нэгтээ

ЛАЛА, ДОКА:  Шинэ газруудлуу аялж үзье
Найзынхаа танил төрхийг харья

МИМИ, РЭ: Дэртэйгээ байхад тоглох арга их бий шүү.

БҮГД: Ракуунс, ракуунс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно. Дэр!

37. Дун

БҮГД: Дун!

МИМИ: Бяцхан Ти! Энэ чинь юу вэ? Дун уу? Гайхалтай! Энэ миний цэцгүүдэд төгс таарсан цэцгийн сав болох байжээ! Харамсалтай нь надад нэг ч дун алга. Үнэхээр надад өгч байгаа юм уу, Бяцхан Ти? Баярлалаа! Чи бол жинхэнэ найз! Үүнийг хаана тавих хэрэгтэй юм болоо?

РЕ: Мими, чамд дун байгааг харж байна аа. гэхдээ чи үүгээр яг юу хийж байгаа юм бэ?

МИМИ: Би үүнийг тавьж болох газар хайж байна.

РЕ: Үүнийг Жимсний ваар болгочихвол илүү гоё харагдах байхдаа.

МИМИ: Май, энийг ав, Ре

РЕ: Гэхдээ чи үүнд цэцэг хийх гэж байсан биз дээ? Яагаад надад өгөөд байгаа юм?

МИМИ: Яагаад гэвэл чи миний найз шүү дээ!

ЛАЛА: О-ла-ла! Ла-ла-ла! Ла-ла-ла! Хөөх! Рей, энэ инээдтэй эргэлдэж байгаа юм чинь юу юм бэ?

РЕ: Сайн уу, Лала. Мини надад энэ дунг өгсөн юм.

ЛАЛА: О-ла-ла! Би далайн дууг сонсож байна! Энэ бол жинхэнэ... далайн чимээ гаргагч байна! Яг л...дуу гаргагч шиг. Надад таалагдаж байна.

РЕ: Үнэхээр үү? Хэрвээ чамд тийм их таалагдаад байвал би чамд өгье.

ЛАЛА: Баярлалаа, Рей! Чи хамгийн сайн найз шүү. Алив Бүгдэд дунаа харуулъя!

СОХ: Бариад аваарай. Барьчихлаа.

ЛАЛА: Энийг хардаа. Рей надад далайн чимээтэй дун өгсөн шүү!

ФАФ: Тийм ээ, тэгж сонсогдож байна шүү.

СОХ: Энэ чинь Зүгээр л нэг дун ш дээ.

ЛАЛА: Үгүй ээ! Хуучин дунгаас илүү зүйл.  Энэ бол мөрөөдлөөр дүүрэн дун! Адив Сонсоод үз!

СОХ: Хөөх

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Лалалалала, Нэгэн дун эрэг дээр хэвтэж байлаа.
Мөрөөдөл нь тэнгэр өөд нисэх байлаа
Агаарын бөмбөлөгөөр нисмээр санагдана,
Өрөөний сайхан ваар болмоор санагдана!
Дун үнэхээр сайхан ваар болдог шүү

Дун гэдэг нь зүгээр л сайхан зүйл биш
Хөгжмийн малгай ч болохыг хүссэн,
Хүмүүсийн харааг булаасан гэрэл шиг гялалзахыг хүссэн!
Эсвэл өрөөнд тодрох гэрэл байхыг хүссэн.
Дун харанхуй өрөөнд дэнлүү болж чадна

Дун, дун, бид гартаа авна,
Урлагийн бүтээл болгоцгооё
Дун, дун, чихэндээ наана!
Сэтгэл зүрхнийхээ гүнээс
Зөвхөн эрэг дээр байдаг зүйл биш
Сурах зүйл их бий шүү
Тиймээс явж дунгийн эрэлд гарцгаая

Дахин далай руу сэлмээр,
Давалгаан дээр гулгамаар,
Нууцлаг арал руу очиж,
Нууц эрдэнэс агуулмаар!
Дэлхийгээс тэнгэр лүү,
Оддын дунд нисмээр,
Бүхнээс гоё гялалзаж,
Шидэт од болмоор!
Дун нь далайн дээрэмчдэд, эрдэнэсэд ч бий.

Дун сарны туяа, тэнгэр дээрх од байхыг хүснэ
Онгоц болоод агаарт хөөрөхийг хүссэн
Тодоор гэрэлтэх хүсэл биелүүлдэг од шиг
Дун бол загасны гэрээс ч илүү зүйл шүү
Дун бол загасны гэрээс ч илүү зүйл шүү

Дун, дун, бид гартаа авна,
Урлагийн бүтээл болгоцгооё
Дун, дун, чихэндээ наана!
Сэтгэл зүрхнийхээ гүнээс
Зөвхөн эрэг дээр байдаг зүйл биш
Сурах зүйл их бий шүү
Тиймээс явж дунгийн эрэлд гарцгаая

ЛАЛА: Одоо хар даа, Сөв. Энэ чинь зүгээр нэг дун биш гэдэгтэй одоо санал нийлж байна уу?

СОХ: Маш ихээр санал нэг байна! Үнэхээр гайхамшигтай дун байна! Даанч ганцхан ширхэг  л байна даа...

ФАФ: Тийм ээ, үнэн шүү. Бидэнд цор ганц дун бий.

СОХ: Санаа байна. Бид яагаад тэмцээн кохиож болохгүй гэж? Ялсан нь дунг өөртөө авья. Спортын цом шиг харагдаж байна шүү!

ДОКА: Эсвэл зүгээр л бүгд ээлжлээд тоглочихъё.

ЛАЛА: Дока зөв хэллээ! Ээлжлээд тогловол илүү шударга шүү дээ!

ДОКА: Бяцхан Ти, яагаад гунигтай байгаа юм бэ?

РЕ: Миний бодлоор, түүний гүрвэлийнх нь оромж байхгүй болохоор тэр байх.

ДОКА: Бяцхан Тид туслая!

МИМИ: Авгалдайд гэр хэрэгтэй, цэцгийн савнаас ч илүү зүйл шүү дээ.

ФАФ: Тийм шүү!

РЕ: Жимсний ваарнаас ч илүү!

ЛАЛА: Далайн чимээ гаргагчаас ч илүү!

БҮГД: тийм ээ

ДОКА: Найзыгаа баярлуулах нь хамгийн чухал шүү дээ!

МИМИ: Бүгд аз жаргалтай байвал, бүгд баяртай байна!

ЛАЛА: Тэгээд л бид дахин дуулах, бүжиглэхийг хүсдэг шүү дээ!

БҮГД: Рокүүнс! Рокүүнс! Хөгжимөөр дүүрэн хөгжилтэй нөхөд! Дун!

38. барималын шавар

СОХ: Очиж байна шүү.

РЕ: Чи дасгал хийж байгаа юм уу?

СОХ: Тийм ээ! Хар даа, Рей! Одоо соло хэсэг нь ирж байна! Хөөе!

Ре: Чи зүгээр үү?

Сөв: Өө... Би шинэ амжилт тогтоомоор байна. Гэхдээ чадахгүй байх гэж айж байна...

РЕ: Зарим тамирчид аз авчирдаг сахиус хэрэглэдэг шүү дээ.

СОХ: Өө! Сахиус аа?

РЕ: Тийм ээ, аз авя ирдэг бяцхан зүйлс байдаг юм. тэр байвал чи алзахгүй дээ.

СОХ: Рей, надад ч бас сахиус хэрэгтэй байна! Хмм... сахиус нь ямар байх санаа огт алга

РЕ: Би ч бас, би өмнө огт харж байгаагүй л дээ.

СОХ: Тэгьэл азын сахиус болгочихоор зүйл хайж ольё.

СОХ: Кеттлебелл байвал чаж байна? Энэ бол болохгүй юм байна.

РЕ: Шүхэр? Энэ ч бас болохгүй бололтой...

ФАФ: Рей, Сөв, та хоёр юу хайгаад байгаа юм бэ?

СОХ: Азын сахиус олох гэж байна.

РЕ: Бид аз авч ирэх сахиус хайж байгаа ч Одоогоор тийм зүйл олоогүй л байна...

ФАФ: надад нэг санаа байна! Энэ азын цахилгаан чамайг маш хурдан болгоно, Сөв

СОХ: Хөөх! тийм ээ. Ийм янзтай сахиустай байхад амжилтад хүрэх нь гарцаагүй байлгүй дээ!

РЕ: Барималын шавраар хийчихлээ гэж үү? Сайхан санаа байна, Фаф!

МИМИ: Хөөх, Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

ДОКА: Бас энэ дуулганд чинь сайн наалддаг юм байна!

РЕ: Үүнийг барималын шавраар хийсэн юм

ЛАЛА: Бид барималын шавраар өөр юу хийж болох вэ?

МИМИ: Алив олж мэдэцгээе!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж, бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Хөгжилтэй тоглоом тоглохыг хүсч байна уу?
БАрималын шавраар юу хийж чадах аа харья.
Бүгд тоглож болохоор сайхан зүйлийг бүтээе.
Сүүлт од эсвэл пуужинг бүтээе
энэ чиний халаасанд л багтана
Бид бүхэл бүтэн аялалыг зохион байгуулж чадна
Хэрэв төсөөллөө л ашиглавал шүү дээ
Харваж буй од, завь эсвэл бялуу гээд
Бидэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй
Барималын шавраар жимс хийгээд
Модонд өлгө тоглоё
Барималын шавар яг л ид шиг
Хэдэн цагаар ч тоглож болно шүү
Алив ирээд гараас минь бариарай
Хэрэв төсөөлж чадвал чи хийж чадна.

Мими: Алив ээ.

ФАФ: Урагшаа!

МИМИ: Чи чаднаа

СОХ: Хөөе!

ЛАЛА: Чи сайхан харагдаж байна

СОХ: Ёоё. Уначихлаа...өө үгүй ээ эвдэрчихлээ! Би яаж үүн дээр дахиж үсрэх юм бэ...? Үүнийг яаж засах вэ? Өө, нэг санаа төрлөө. За алив сахиус минь намайг битгий сэтгэлээр унагаарай.

РЕ: Сайхан санаа байна, сөв

ДОКА: Урагшаа, сөв

ЛАЛА: Гайхалтай, Сөв

МИМИ: Чи чаднаа!

РЕ: Одоо дээрээс сүпер үсрэлтээ хийх гэж байна шүү.

СОХ: Хөөе

ЛАЛА: УРАА! Сайн байна, Сөв

СОХ: үнэхээр их Баярлалаа, Фаф! барималын шавраар хийсэн сахиус үнэхээр тус боллоо! үнэхээр янзтай

ФАФ: өнөөдөр Чамд тусалсан нь азын сахиус байгаагүй ээ, сөв — чиний ухаалаг санаа, бас барималын шавар байсан юм

БҮГД: Рокүүнс! Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. барималын шавар

39. Хувцасны хавчаар

БҮГД: Хавчаар!

СОХ: Би очиж байна шүү. Өглөөний мэнд, Лала. Би цагирагнаас хурдан байх гэж хичээж байна.

ЛАЛА: Тэгээд хэн нь илүү хурдан байна, Сөв

СОХ: Одоогоор цагираг нь гэхдээ би бэлтгэл их хийж байгаа шүү. Хөөе Энэ юу вэ?

ЛАЛА: Эд бол хувцасны хавчаарууд.

СОХ: Ямар хэрэгтэй юм бэ?

ЛАЛА: Тэгэхээр Салхинд хийсэхээс хамгаалахад хэрэгтэй шүү дээ.

СОХ: Салхи салхилж эхлэх аа? Шуурга эхлэхээс өмнө бүгдэд хэлэх ёстой юм байна! Баяртай!

ЛАЛА: Харж байна уу, Сөв? Би дуртай юбканыхаа хормойг хатаах гээд, унахаас нь сэргийлж хавчаараар тогтоосон юм. Тэгээд би эдгээр хавчааруудыг хувцсаа салхинд хийсгэхгүйн тулд ашиглаж байгаа юм. Энд тийм ч их салхилаад байдаггүй ч энэ чинь миний дуртай юбка шүү дээ. Сөв хааччихав аа?

СОХ: Лала надад шуурга болно гэж хэлсэн! Бүгдийг хавчаараар тогтоох хэрэгтэй! Алив ээ, буд хурдлахгүй бол бид асуудалд орох нь байна.

МИМИ: Хөөх, анхааруулсанд Баярлалаа, Сөв.

СОХ: Бид бүх зүйлийг хавчиж тогтоох хэрэгтэй. Аль болох хурдан. Эндээс аваарай. Тийм ээ, эдгээр хавчаарнууд их хүчтэй шүү. Ингээд бид бүгдийг хавччихсан учраас бүх зүйл зүгээр байх болно оо. Салхи салхилсан ч яах ч үгүй.

РЭ, МИМИ, ФАФ: Тийм ээ!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе!

(Дуу)

СОХ: Хувцаснууд минь цэвэрхэн байхад би тэлнийг хатаахаар өлгөдөг Эргүүлээд мушгаад базаад...Өглөөний цэлмэг тэнгэрт миний дуртай цамц, өмд бас унтлагийн хувцас минь хамтдаа бүжиглэнэ. Гэхдээ би шуурга хэзээ эхлэхийг мэдэхийг хүсч байна. Яагаад миний хувцаснууд нисээд явчхаагүй юм бэ? Хавчаарууд л тэднийг тогтоож үлдээж байна.

Нар тэнгэрт мандах үед
Хавчаарууд хувцасыг тогтоож үлдээнэ
Санаагаа амраахыг хүсч байвал
Хавчаар л чамд тус болж чадна

Хавчаарууд агаарт хөөрч байна.
Биднийг аюулгүй байлгаж байна
Бидний дуртай зүйлс хийсээд явчихгүй учраас
Бид үнэхээр жаргалтай байна

Хавчааруудыг эгнүүлэн хавчсан байна
Оймс бас алчуурыг аюулгүй байлгаж байна
Тэнгэрт нисэх шувууд шиг
Тэд үнэхээр өндөрт хөөрч байна
Хэрэв чи оролдоод үзвэл
Хавчаарууд чамд яаж нисэхийг заах болно

Нар тэнгэрт мандах үед
Хавчаарууд хувцасыг тогтоож үлдээнэ
Санаагаа амраахыг хүсч байвал
Хавчаар л чамд тус болж чадна

Хавчаар байгааг мэдэж байгаа учраас
Айлтгүй савлуурдаж болно
Найзтайгаа хамт аюулгүй хөгжилдөхийг
Юутай ч зүйрлэж болохгүй шүү дээ.
Хавчаараар тоглох их хөгжилтэй
Харин нэгэн өдөр дуусахад
Хувцас өлгөсөн олснууд дээр байгааг хараарай
Бүх хувцас дулаан бас хатсан байна.
Одоо баяртай гэж хэлэх цаг боллоо
Бидний хавчаарууд агаарт хөөрч байна

Сөв: За ахиад нэгийг.

ДОКА: Энэ яг л нэг гоё Сонирхолтой тоглоом шиг харагдаж байна шүү.

СОХ: Дока, хурдан хавчаар аваарай, за юу?

ДОКА: гэхдээ Яагаад?

СОХ: Шуурга ирж яваа! Өмнөх өмнөхөөсөө илүү хүчтэй гэсэн шүү. Бүх зүйл хийсээд явчхаж мэднэ. Үнэн шүү.

ДОКА: яаж тэгж бодсон юм?

ЛАЛА: Сайн уу?

Сөв: Юу, Лала надад тэгж хэлсэн шүү дээ.

Лала: Өө лала. Би зүгээр л шинэ хөөрхөн юбкаа өлгөж хатаах л гэсэн шүү дээ. Харин салхи салхилаад уначихвал халтар болчхож мэднэ гэж бодсон учраас хавчаараар хавчсан юм.

ЛАЛА, РЭ, МИМИ, ФАФ, ДОКА: Сөв

СОХ: Өө, Би жаахан андуурчихсан бололтой... Уучлаарай.

ДОКА: Ямартай ч Сөв энгийн хавчаараар жинхэнэ адал явдал бүтээчихлээ шүү!

ЛАЛА: Тийм шүү. Хавчаарыг зөвхөн хувцас тогтоохоос өөр зүйлд ч ашиглаж болохыг Сөв бидэнд харууллаа!

СОХ: Өөр юунд тэр билээ?

ЛАЛА: Гоё чимэглэлд!

МИМИ: Тэгвэл бүгдээрээ хавчаараар тоглоцгооё. Юу гэж бодож байна?

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Хөгжим нь үргэлж хөгжилтэй! Хавчаар!

40. Суниалтын резин

БҮГД: Резин!

ЛАЛА: Алив ээ, Фафси!

СОХ: Лала, Фаф, юу хийгээд байна аа?

ФАФ: Дасгал хийж байна! Чи ч бас нэгд л дээ, Сөв.

СОХ: Дасгал уу? Та хоёр надад арай л удаандах юм биш үү? Хар даа, би гоцлолыг харуулъя!

ЛАЛА: Оо-ла-ла! Сөв, бидэнд ч бас яаж хийдгийг нь заагаад өгөөч?

СОХ: Мэдээж шүү!

Лала: Бид үүнд тийм ч сайн биш юм байна, үгүй гэж үү?

Фаф: Тийм ээ.

СОХ: Та нар чадна аа! Хүлээж бай. Одоо үүгээр оролдоод үз. энэ резин бүр ч хялбар болгож өгнө. АЛив ээ. Оролдоод үз.

ЛАЛА: Ёстой гоё юм аа! Бидэнтэй хувцаалцаж байгаад Баярлалаа, Сөв!

ФАФ: Янзтай юмаа. Чи намайг ч бас оролдож үзэх хэрэгтэй гэж бодож байна уу, Сөв?

СОХ: Зоригтой бай, Чи чадна аа!

ЛАЛА: Чамайг чадна гэдгийг мэдэж байна, Фафси.

СОХ: Үүнийг хараач. Одоо та нар жинхэнэ Супер Рокүүнууд боллоо! Энэ бүгдийг энэ резин л хийсэн шүү!

РЭ, МИМИ, ДОКА: Хөөх. Би ч бас оролцмоор байна! Би ч бас!

СОХ: Би бүгдэд нь заана аа!

БҮГД: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

(Дуу)

Дасгалын резин, Их сунгалт сайтай шүү.
Сунгалт сайтайгаас гадна их хөгжилтэй шүү
Хэрэв хийтэй бөмбөг шиг хөөрөхийг хүсвэл
тэр чамайг саранд хүргэж ч чадна даа.
Резин хэрэгтэй бол биднээс аваарай
Нэгэн энгийн өдөр илүү хөгжилтэй өнгөрнө
Сунгалт хийгээд, суниагаад байгаарай
Энэ үнэхээр агуу эд шүү. чи харна аа

Үнэхээр суналттай, сунгалттай, хөгжилтэй эд шүү
Үсэрч, эргэлдэхэд их хөгжилтэй шүү
Чи дээшээ үсэрч доош буугаад тэгээд ахиад үсэрнэ
Ахин дахин хийгээд байж ч болно

Хэрэв чи үсээ засуулах гэж байгаа бол
Резин юу хийж чадахыг чи лав төсөөлөхгүй дээ
Сүлжмэл, гахайн сүүл, богино үс хөгжилтэй шүү
Резин бүгдийг нь хийж чадна.

Яг л Тарзан шиг сэлэх дуртай бол
Эсвэл кэнгрүү шиг өндөрт үсрэх дуртай бол
Эсвэл хэсэгхэн ч гэсэн нисэх хүсэлтэй бол
Яаж хийх арга нь энд байгаа шүү

Үнэхээр суналттай, сунгалттай, хөгжилтэй эд шүү
Үсэрч, эргэлдэхэд их хөгжилтэй шүү
Чи дээшээ үсэрч доош буугаад тэгээд ахиад үсэрнэ
Ахин дахин хийгээд байж ч болно

Үнэхээр суналттай, сунгалттай, хөгжилтэй эд шүү
Үсэрч, эргэлдэхэд их хөгжилтэй шүү
Чи дээшээ үсэрч доош буугаад тэгээд ахиад үсэрнэ
Ахин дахин хийгээд байж ч болно

РЭ: Нэг, хоёр, гурав!

СОХ: Энэ Резин хөлний дасгал хийхэд үнэхээр сайн юм, үгүй гэж үү? 

ФАФ: Гаранд ч бас! Би одоо их хүчтэй болсон шүү!

ДОКА: Сүүлэнд ч хүртэл тусална шүү!

МИМИ: Бид бүгдэнд зориулж их гоё бугуйвч хийлээ. Хар даа! Гоё биш байна гэж үү?

СОХ, ФАФ: Хөөх, гайхалтай. их хөөрхөн юм байна.

ФАФ: Хөөх, та нар резинээр хийгээ юу?

МИМИ: Тийм ээ, Фафси!

ДОКА: Лала, Мими, баярлалаа!

МИМИ: Зүгээр дээ!

РЭ: Хөөх, Ёстой хөөрхөн юм аа!

ФАФ: Резинээр тоглох үнэхээр хөгжилтэй юм!

СОХ: Бас булчингаа чангалах боломжтойг ч мартаж болохгүй шүү!

МИМИ: Бас улам гоё болох боломжтой, оо-ла-ла!

БҮГД: Рокүүнс, Рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. дасгалын Резин!

41: Шүүр

Ре: За бэлэн үү? 1,2,3 Саяных үнэхээр сайн байлаа шүү. Ахиад хийж үзэцгээе. Санаа зоволтгүй ээ, бяцхан Ти. Магадгүй бид Сөвөөс өөр онгоц асууж үзэж болох юм. Сөв, бидний онгоц гацчихлаа Бидэнд өөрийг хийгээд өгч болох уу?

Сөв: Хөөх, яаж ийшээ гарчхав аа?

Ре: Бяцхан ти үүнийг хол хөөргөчихсөн юм.

Сөв: Хөөх, бяцхан Ти, нэг өдөр чи онгоцны нигэгч болох байхаа. Бид онгоцыг яаж тэндээс авах юм бэ?

Дока: Тэгэхээр өөр бяцхан онгоцыг хөөргөөд буулгаж болох байхаа. Оролдоод үз.

Ре: Чи бэлэн үү, Ти? За хөөргөөрэй.

Бүгд: Хөөх, тийм ээ.

Ре: Өө үгүй ээ. Ямартай ч сайн хичээлээ, бяцхан Ти.

Фаф: Өө, надад нэг санаа байна. Бид онгоцыг үүгээр буулгаж болох байх. Энэ бол өргөгч, харж байна уу?

Сөв: Тэгсэн ч өндөр байна аа. Би яаж хүрэхээ мэдэхгүй байна.

Дока: Яаж хүрэх ээ? Бинго! Би тус болох зүйлийг мэднэ ээ.

Сөв: Дока, одоо цэвэрлэгээ хийх цаг биш ээ.

Дока: Би та нарт шүүр зөвхөн хогтой болсон шалыг цэвэрлэхэд зориулагдсан зүйл биш гэдгийг хэлмээр байна. Үүгээр бид хүрч чадахгүй зүйлдээ ч хүрч болдог юм шүү дээ.

Фаф: Дээшлүүллээ

Сөв: Хөөх, их амархан байлаа шүү. Бид авч чадлаа

Ре: Сайн байна. Шүүр өөр юу хийж чадахыг мэдмээр байна шүү.

Бүгд, 1,2,3,4,5, дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Цэвэрхэн, тухтай сайхан гэртэй байхыг хүсвэл
Хувин бас шүүрээ аваад
Цэвэрхэн бас тухтай байлгаарай

Саван бас устай хамт
Гялалзах хүртэл нь үрж угаагаарай
Бүх зүйл цэвэрхэн болоход
Чи ч бас тухтай, тайван байх болно

Нэгэн өдөр дуусах үед
Хийх зүйлсээ дуусгаарай
Бохирдсон бүх зүйлсийг цэвэрлээд
Дараа нь тоглох цаг ирнэ ээ

Шүүртэйгээ байхдаа бид
Цэвэрхэн бас хуурай болно
Тэнгэрт гэрэлтэх оддоос ч илүү
гэрээ гялалзтал нь цэвэрлэнэ дээ.

Жаргалтай өдрийг өнгөрөөхийг хүсвэл
Нарны туяа цацарсан газарт
Хэдэн цагаар ч мөрөөдөн тоглож чадах
Тэр л найзыгаа олоорой

Хэрэв чамд цаг байвал
Тоосоо ч гэсэн арчаарай
Амьдрал ямар гайхалтай гэрэлтдэг болохыг мэднэ
Чи тухтай бас жаргалтай байх болно

Шүүртэйгээ байхдаа бид
Цэвэрхэн бас хуурай болно
Тэнгэрт гэрэлтэх оддоос ч илүү
гэрээ гялалзтал нь цэвэрлэнэ дээ.

Шүүртэйгээ байхдаа бид
Цэвэрхэн бас хуурай болно
Тэнгэрт гэрэлтэх оддоос ч илүү
гэрээ гялалзтал нь цэвэрлэнэ дээ.

Ре: Хөөе, хараач

Мими: Хөөх

Ре: Энэ их шүүр юунд хэрэг болоо вэ, Сөв?

Сөв: Хокей тоглоход хэрэгтэй, Ре

Мими: Шүүрэн хокей юу? Их сайхан сонсогдож байна шүү.

Лала: Өө лала

Фаф: Тийм ээ

Ре: Гайхалтай

Мими: урагшаа, Лала

Лала: Өө лала Би оруулчихлаа. Гоол

Сөв: Тийм ээ. Харж бай. нэг нэг боллоо.

Бүгд: Хөөх

Дока: Хөөх

Мими: Яана аа

Ре: Мими, энэ асуудал биш ээ. Бидэнд шүүр байна шүү дээ.

Фаф: Тийм ээ, Шүүр байгаа цагт бүгдэд хүрч болох юм байна.

Бүгд: Рокүүнс, рокүүнё. үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Шүүр

42: Наадаг зураг

Фаф: хадаас? Үгүй ээ. Модон шүрүүп, энэ ч бас биш ээ. Өө, түлхүүр. Өө үгүй ээ. Ахиад л алдчихлаа.

Дока: Сайн уу, Фаф. Би чамд энэ шилнүүдийг өгмөөр байна

Дока: Эд үнэхээр хөөрхөн юм аа

Дока: Тийм шүү. Бас эд чамд тус болно гэдэгт итгэлтэй байна. Чи багажнуудаа энд хувиарлаад хийчхэж болно

Фаф: Янзтай. Ингээд би бүгдийг олж чадах боломжтой боллоо. Үнэхээр их баярлалаа, Дока.

Дока: Эд нар үнэхээр гоё харагдахгүй байна гэж үү

Фаф: Өө бараг мартах шахлаа. Би сагсан бөмбөгийн цагирагийг янзлах ёстой

Дока: Сагсан бөмбөг өө? Явчхаад ирдээ, Фафси.

Фаф: Тэгэхээр би шүрүүпийг хаана хийсэн билээ? Тийм эн. Одоо болчихсон учраас надад эрэг хэрэгтэй байна.

Дока: Чамд тусламж хэрэгтэй юу, Фафси?

Фаф: Баярлалаа, дока.

Дока: Ингээд боллооо, Фаф. Энэ наадаг зургууд чамд хаана юу байгааг олоход тус болно.

Фаф: Гайхалтай

Лала: Өө лала

Мими: Үнэхээр гоё харагдаж байна, Фаф. Чи хаанаас ийм гоё наадаг зургууд олсон юм бэ?

Фаф: Дока надад хэрэг болно гэж бодсон юм.

Дока: Энэ бүгдэд их сайн шүү. Бид бүгдэд л юмсыг хялбар болгох тусламж хэрэгтэй

Мими: Хөөх,

Фаф: Тийм ээ, энэ наадаг зургууд бүгдийг их хялбар болгож байна

Бүгд: 1,2,3,4,5, дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Наадаг зураг бүгдийг хялбар болгодог
Наадаг зураг бүгдийг янзтай болгодог
Хэрэв чи хөөрхөн зүйлтэй болмоор байвал
Гэртээ бас сургууль даа наадаг зураг ашиглаарай

Би гэрийн сандал дээр чинь зураг наана
Тэгээд чи амарч болно
Зургуудыг хэдэн газарт наая
Халуун тогоон дээр ч наацгаая
Ямар ч улирал болж байсан гэсэн
Цасан ширхэгийг ч бас наая
Газарт эсвэл далайд ч
Чи биднийг хамт явж байгааг харна

Чи хаана ч наахыг хүссэн
Чи юуг ч сонгохыг хүссэн
Бид хамтдаа, бид хамтдаа бид хамтдаа бид хамтдаа
Чи хаана ч наахыг хүссэн
Чи юуг ч сонгохыг хүссэн
Бид хамтдаа, бид хамтдаа

Өөрийн зүйлсээ амар олохын тулд
Тэдэн дээр ч зургийг наагаарай
Наадаг зураг наачихвал
Тоглоомууд чинь ч янзтай болно.
Гадагш гараад наадаг зургийг
хөгжилтэй газар бүрт наагаарай
Цонхон дээрээ ч бас наагаарай
Бас нүүрэн дээрээ наасан ч зүгээр дээ

Тэгээд наадаг зураг чинь урагдаж эсвэл хууларч
Нэг л газраа байхаас залхсан байвал
Зүгээр л шинийг аваад юу чадахаа харуулаарай
Ирээдүйд ч хамт байцгаая
Нааж болох өөр газрыг ч олоорой

Чи хаана ч наахыг хүссэн
Чи юуг ч сонгохыг хүссэн
Бид хамтдаа, бид хамтдаа бид хамтдаа бид хамтдаа
Чи хаана ч наахыг хүссэн
Чи юуг ч сонгохыг хүссэн
Бид хамтдаа, бид хамтдаа

Лала: Хөөх Би энэ наадаг зургуудад их дуртай шүү

Дока: За бэлэн боллоо.

Бүгд: Тийм ээ.

Мими: Хөөх,

Лала: Өө лала

Сөв: Маш цэвэрхэн

Ре: Юу гээч, надад энэ маш их таалагдаж байна.

Мими: Тэгээд хэн сүүлийн наадаг зургийг авах юм бэ?

Дока: Сагс тоглоод хожсон нь авья

Сөх: Үүнийг хүрт

Мими: Энийг хардаа

Дока: Бүгд ижилхэн

Сөв: Гэхдээ бид одоо ч хэн наадаг зургийг авахыг мэдээгүй байна шүү дээ

Дока: Миний бодлоор би энэ зургийг...

Мими: Тийм ээ. Бөмбөг ч бас наадаг зураг авах эрхтэй шүү.

Ре: Тоглоомонд хамгийн чухал тоглогч шүү дээ.

Сөв: Ингээд сүпер бөмбөг болчихлоо.

Лала: Энэ үнэхээр сайхан санаа байлаа, Бяцхан Ти.

Бүгд: Рокүүнс, Рокүүнс. Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно. Наадаг зураг.

43: Таваг

Ре: Лала, Сөв. миний олсон энэ үзэсгэлэнтэй үзмийн ягаан тавгийг хардаа. Бид хоол хийж тоглохдоо ашиглах хэрэгтэй байх. Би ногоо ч авсан шүү

Сөв: Өө, ре. Бид сая блокуудаа өрөөд тавьчихлаа. Энд тавих газар байхгүй ээ

Ре: Тэгвэл бид яагаад өөр газарт тоглож болохгүй гэж?

Сөв: Өө, зугаалгаар явах тоглоом тоголцгооё. Бидэнд ширээ хэрэг болохгүй шүү дээ

Лала: Өө лала. Бид өмнө нь тэгж тоглож үүзээгүй шүү

Ре: Хүрэн манжин, Эрдэнэ шиш, тэгээд лууван.

Лала: Ре, миний аягуудыг ч бас хийчхэж болох уу?

Сөв: Энэ дэвсгэр их зөөлөн юмаа, Лала. Дээр нь суухад яг тохтромжтой.

Ре: Бас мэдээж, бидэнд энэ таваг хэрэгтэй. Санаа зоволтгүй ээ, Лала. Энэ бол цаасан таваг. Унасан ч хагарахгүй

Сөв: Уучлаарай, Ре. сагс бүр дүүрчихсэн байна.

Ре: Гэхдээ бидэнд энэ таваг хэрэгтэй. үгүй бол бид хоолоо юун дээр тавих болж байна аа? Энэ дэвсгэрийг гаргачихья.

Сөв: Ре, зугаалганд дэвсгэргүй бол явж болохгүй шүү дээ. Бид үүн дээр сууж эсвэл даарах үедээ нөмрөх хэрэгтэй

Ре: Тэгвэл бид энэ аягыг...

Лала: Ре, бид аяга авч явах хэрэгтэй Бид цайг сагсандаа хийж болохгүй шүү дээ. Бүгд Асгарчихна. Бас бид аяганд цэцэг хийж ч болно, чи мэднэ дээ яг л ваар шиг. Гэхдээ таваг бол зүгээр л таваг шүү дээ, тийм үү?

Ре: Тийм л бололтой.

Фаф: Хөөе, та нар юу хийж байгаа юм бэ?

Сөв: зугаалганд явахдаа бэлдэж байна

Ре: Харин сагсанд миний тавгийг багтаах зай л үлдсэнгүй. Энэ тийм ч хэрэгцээтэй биш бололтой.

Фаф: Хэрэгцээгүй ээ? Энэ тавгийг хэлээд байна уу? Хэтэрхий халуун болох үед үүнийг сэвүүр болгож ашиглаж болно. Бас энэ гайхалтай нарын малгай ч болно

Ре: Баярлалаа, Фаф. Би тавгийг ийм олон зүйлд ашиглаж болдгийг мэдээгүй юм байна. Үүнийг зугаалгандаа заавал авч явна аа. би зүгээр л бариад явчихья.

Бүгд: 1,2,3,4,5, дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

тавган дээр гараад бид өндөрт хөөрч чадна
ингээд хөөрлөө, хөөрлөө, хөөрлөө
Биднийг хараач, тэнгэрт их ойрхон ирлээ
сайхан байна, сайхан байна
тавган дээр гараад бид өндөрт хөөрч чадна
ингээд хөөрлөө, хөөрлөө, хөөрлөө
Биднийг хараач, тэнгэрт их ойрхон ирлээ
сайхан байна, сайхан байна

Ганц таваг маш олон зүйлд ашигтай шүү
Зөөлөн салхинд бидний найгахыг хараарай
Эргүүлэгтэй зам шиг эргэсээр эргэсээр
Эргээд, эргээд, эргээд, эргээд
Эргээд, эргээд, эргээд, эргээд
Эргээд, эргээд, Эргээд, эргээд, эргээд, эргээд Эргээд, эргээд, эргээд, эргээд

Тавагнууд чиний хүслээр хувирч чадна
Үүнээс илүү сайн зүйл гэж үгүй шүү
Ямар таваг вэ? Ямар гээч таваг вэ? Юун таваг вэ?

Халуун үед тавгаа сэвүүр болгон ашиглаарай
Наранд, наранд, наранд.
Бороо орох үед норж болохгүй шүү.
гүйгээрэй, гзйгээрэй, гүйгээрэй.

Замд тавагнууд дугуй болж болно
машинд, машинд, машинд
Хурдан жолоодоорой, их хөгжилтэй
хол яваарай, хол явья

Тавагнууд чиний хүслээр хувирч чадна
Үүнээс илүү сайн зүйл гэж үгүй шүү.
Ямар таваг вэ? Ямар гээч таваг вэ? Юун таваг вэ?

Сөв: Миний буруу байжээ, Ре. Одоо зугаалганд таваггүйгээр явж ч чадахгүй нь. Энэ сүпер таваг

Ре: Сүпер нь үнэн шүү, Сөв.

Лала: Блокуудаар тоглох ямар хөгжилтэй байх бол гэж бодохгүй байна уу?

Фаф: Май, Ре. Бариарай

Сөв: Өө, гэхдээ блокуудаа авч ирэхээ мартчихажээ.

Фаф: гэхдээ бид таваг авч ирэхээ мартаагүй. Яваарай, Сөв.

Сөв: Хөөх, яг л нисдэг тэрэг шиг байлаа. Бариад аваарай, Лала

Лала: Өө лала. Бариарай бяцхан Ти

Мими: Гайхалтай. Гэхдээ тавгийг нисдэг бөмбөг болгох санааг яаж олсон юм бэ?

Сөв: Бид гаргаагүй ээ. Ре энэ бүгдийг мэдсэн юм.

Ре: Бид энэ санааг хамтдаа гаргасан.

Фаф: Тийм ээ. Алив, зогсоод хэрэггүй

Сөв: явууллаа шүү.

Мими: энэ тоглоом таалагдаж байна

Бүгд: Рокүүнс, Рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Таваг!

44.Аяга

Сөв: Хөөх

Дока: Улаан буулаа. Би ингэж нүүнээ.

Сөв: Дока, тоголж байгаа тоглоом чинь юу юм бэ?

Дока: Тэгэхээр Энэ бол аяга хөдөлгөж тоголдог тоглоом

Сөв: Өө, Ре, та нар юу тоголж байгаа юм бэ?

Ре: Асуусан чинь сайн хэрэг. Бид аяга руу бөмбөг шидэж тоглож байна.

Сөв: Янзтай. Би хамт тогловол дургүйцэхгүй биз?

Мими: Огтхон ч үгүй, Сөв

Сөв: Өө, би нэг оньсого олчих шиг боллоо. Юу хамгийн өндөр болж бараг л тэнгэрт хүрдэг вэ?

Лала: Өө, би мэднэ. Энэ чинь шат байж таарна

Мими: Магадгүй цэцэг ч юм билүү

Ре: Би мэднэ. Энэ чинь кран л байх ёстой

Сөв: Энэ шат, цэцэг эсвэл краны аль нь ч биш ээ.

Ре: Тэгвэл тэр чинь юу байж болох юм бэ?

Сөв: Хариулт бол овоолж тавьсан аяганууд

Мими: Гэхдээ аяга яаж тэнгэрт хүрэх юм бэ, Сөв?

Сөв: Яг ингэж

Лала: Өө, нураад уначихлаа

Сөв: Би буруу боджээ. Миний оньсого тийм ч зөв биш байж

Дока: Гэхдээ байж болох юм, Сөв. Аягыг бүгдээрээ пирамид хэлбэрээр баривал шүү дээ

Мими: Яг ингэж

Ре: Чг дээр нь аваачиж тавиарай

Дока: Хөөх,

Сөв: Яг болж байна

Лала: Өө лала. Аяганууд гайхалтай юмаа

Бүгд: 1,2,3,4,5 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Хараач, аягатай тоглоом эхэлж байна
яг л боулингийн бөмбөг шиг харагдаж байна
бөмбөгөө хөөргөөрэй
чиний авах оноо их өндөр шүү

Бид аягатай тоглож байхдаа
Оролдож үзэх зүйл их шүү

Аяганаас чинь юу гарч ирж байна?
Яанаа бөмбөлөгүүд хөөрөөд явчихлаа
Одоо ичих хэрэггүй
Үгүй бол бөмбөлгүүд бүгд яваад өгөх нь

Бид аягатай тоглож байхдаа
Оролдож үзэх зүйл их шүү

Аягаа бүрээ болгоод үлээе
Аягаа бөмбөр болгоод хэмнэл гаргая
Аягаа сэгсрээд даган бүжиглэе
Бүр дуу дуулж ч болно гээд боддоо

Бидний аягаар хийх цамхагийг хараач
Ургамал сайхан ургахыг ч бас хараарай
Эгц дээшээ тэнгэрлүү
Нүдээ ирмэх төдийд л гээч

Бид аягатай тоглож байхдаа
Оролдож үзэх зүйл их шүү

Нэг аяга нуугдаж болохоор том
Дотор нь юу байгааг тааж чадах уу?
Ухаантай бас зальтай бай
Чи удахгүй олж мэдэх болно

Бид аягатай тоглож байхдаа
Оролдож үзэх зүйл их шүү

Аягаа бүрээ болгоод үлээе
Аягаа бөмбөр болгоод хэмнэл гаргая
Аягаа сэгсрээд даган бүжиглэе
Бүр дуу дуулж ч болно гээд боддоо

Ре: Үүнийг хараачээ

Лала: Өө лала

Мими: Гайхалтай

Сөв: Гэхдээ энэ чинь пирамид шиг биш байна шүү дээ

Мими: Тэгээд энэ юу юм бэ, Сөв?

Сөв: мэдээж Пуужин байна

Ре: Миний харж байсан хамгийн гоё пуужин

Лала: Гэхдээ пуужин чинь газарт байх ёсгүй биз дээ?

Мими: Пуужин сансарт нисэж, өөр гараг болон одод руу нисэх ёстой

Сөв: Тэр однууд чинь яг одоо ирж байгаа

Бүгд: Хөөх

Лала: Сөв, Ре, энд юу болоод байна аа?

Сөв: Бидний сансрын нислэгт тавтай морил. Бидний пуужин хөөрч сансарт гарах гэж байна. Маш янзтай

Ре: Үүнийг хардаа

Мими: Гайхалтай

Лала: Өө лала

Дока: Энэ талаар яаж бодож олов оо?

Сөв: Энэ Регийн санаа байсан юм. Тэр аяганд гэрэл хийгээд хайчилбар оруулан дотор нь наасан юм. Харин би эдгээр оддыг хийсэн

Ре: Санаа зоволтгүй дээ, бяцхан Ти. Бид хүссэн үедээ өөр нэг пуужинг хийчхэж болно шүү дээ

Сөв: Тийм ээ. Харин энэ удаад илүү өндөр бас сайныг хийнэ шүү

Лала: Эцэст нь гэж хэлэхэд бидний хамтдаа хийдэг бүх зүйлс шилдэг нь байдаг шүү дээ

Бүгд: Рокүүнс, Рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Аяга

45.Халбага

Лала: Энд алга. Энд ч бас алга. За энд нэг шалгая. магадгүй энд байгаа юм болов уу?

Ре: Хөөе, чи юу хийж байгаа юм бэ, лала?

Лала: Шшш.. би нарны тусгалыг барих гэж байна

Ре: Юу? Нарны тусгалаа? Чи халбагаар барьж чадахгүй ээ. Чамд зүгээр л нар хэрэгтэй

Лала: Би барьж чадна аа. Алив ирээд өөрөө хар. Май үүнийг ав

Ре: Нэгийг олчихлоо. Яг тэнд байна. Бариарай Лала

Лала: Аз дутлаа даа

Ре: Хүлээ, эргээд ирлээ. Хараач, бариарай

Сөв: Та нар ямар нэг тэмцээн зохиож байгаа юм уу? Надгүйгээр үү?

Ре: Яг тэнд байна, Лала? Нарны тусгал.

Сөв: Өө тийм ээ би ч бас харж байна. Хэрэв бид хурдан хөдөлж чадвал барьж чадах байх

Лала: Үүнийг аваарай, Сөв

Сөв: Чадахгүй юм байна аа. Чи ав, Ре

Дока: Их хурдан хөдөлж байна шүү. Та нар ийм байдлаар барьж чадахгүй. Бид хамтдаа ажиллах хэрэгтэй

Сөв: Ойлголоо. тэгвэл бидэнд илүү халбага хэрэг болох юм шиг байна.

Ре: Санаа зоволтгүй ээ. Надад хангалттай халбага байгаа.

Сөв: Одоо барьж чадах үгүйгээ харцгаая. Зугтаана гэж байхгүй шүү. Өө, хаашаа явчхав аа?

Лала: жаахан хугацаа өгчихвөл Буцаад ирнэ гэдэгт итгэлтэй байна, сөв. бид жаахан л хүлээх хэрэгтэй. тэр хооронд бид яагаад халбагаараа шинэ тоглоом тоглож болохгүй гэж?

Сөв: Сайхан санаа байна

Бүгд: 1,2,3,4,5 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Ашиглаж болох нэг сайн зүйл бий шүү
Хийж чадах зүйл ямар их гээч
Хоол идэхээс ч илүү хийж болно
Бүгдээрээ хамтдаа хөгжилдөе
Халбагаа бариад надтай хамт яваарай
Бүгдээрээ хамтдаа баяртайгаар тоглоё
Нарны доор хамтдаа тоглоё
Халбага үнэхээр хөгжилтэй шүү
Халбага үнэхээр хөгжилтэй шүү

Цэцэрлэгт хэдэн цагаар суугаад
Халбагаа ашиглан цэцэг тариарай
Бөмбөгөөр тоглохдоо ч ашиглаж болно
Цохиур болгоно, бид хожигдохгүй дээ
Хаобага бол үнэхээр гахайлтай
Төмөр эсвэл хуванцар байсан ч
Бид хутгаж чадна, хольж чадна
Учир нь бидний халбага бол үнэт эрдэнэ

Халбага чамайг гомдоохгүй шүү
Чи хаанаас ч олж болно
Тогоон доторх зөгийн балийг хутгая
Эсвэл үүлийг багасгаж нарыг гаргая
Бид олсон бүх зүйлээ хутгаж чадна
Тэгээд хооронд нь хольж чадна
Дараа нь цасан ширхэгийг баяртайгаар барина
Яг л үүлнээс буух гайхамшиг шиг
Яг л үүлнээс буух гайхамшиг шиг
Халбага бол гайхамшиг
Бүгдийг хольж хутгаад
Амттай хоол хийцгээе
Өдөр бүр ашиглаарай
Одоо бүгд алгаа таший
Халбагатай өдрийг өнгөрөөе
Том эсвэл жижиг байсан ч
Халбага замыг зааж чадна

Цэцэрлэгт хэдэн цагаар суугаад
Халбагаа ашиглан цэцэг тариарай
Бөмбөгөөр тоглохдоо ч ашиглаж болно
Цохиур болгоно, бид хожигдохгүй дээ
Хаобага бол үнэхээр гахайлтай
Төмөр эсвэл хуванцар байсан ч
Бид хутгаж чадна, хольж чадна
Учир нь бидний халбага бол үнэт эрдэнэ

Лала: Хөөх

Сөв: Эргээд ирлээ.

Лала: Шшш, битгий айлгаад үргээчхээрэй

Сөв: Алив барьцгаая

Бүгд: Бид барьчихлаа

Ре: Тэндээс л нарны тусгал гараад байжээ

Фаф: хөөх Үүгээр юу хийж чадахыг минь нэг хардаа

Бүгд: хөөх гайхалтай

Ре: Хөөе, би ч бас тэгж үзмээр байна

Лала: Хардаа

Ре: болж байна

Дока: Тийм ээ

Мими: Хөөе бяцхан ти, хамартаа тогтооход чинь туслах уу? Яг ингээд

Дока: Халбагаар ийм зүйл хийж болдог гэж огт бодож байгаагүй юм байна. Би бас нэг шинэ зүйл сурлаа

Сөв: Үнэхээр янзтай. Халбагаар дуу ч гаргаж бас болдог юм байна. Үүнийг идэхэд ч бас дуу гаргахад ч ашиглаж болно

Бүгд: Рокүүнс, Рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Халбага

46.Маск

Дока: За бяцхан Ти, одоо бид авгалдайг яаж цаасаар хийхийг сурах болно. Энэ яг чамд байгаатай адилхан болно гэхдээ жаахан жижигхэн

Сөв: Өө дока, энд байжээ. намайг масктай үдэшлэгт зориулж хэдэн бөмбөлөг хийснийг хараач. Зөвхөн тэд зугтааж нисэхэа больчихвол л.

Дока: Хүлээгээрэй, Сөв. Би яамд туслая. Би өнөөдөр Сөв-д туслана гэж хэлсэнээ мартчихсан байна. Учир нь удахгүй масктай үдэшлэг болох гэж байна шүү дээ. Үүнд санаа зовох хэрэггүй дээ, Ти. Бид эхлээд чиний авгалдайг хийнэ гэдгээ амалж байна. Алив ингээд

Фаф: Дока, надад тусламж хэрэгтэй байна. Чи надад маскарад зориулж малгай хийхэд минь туслах уу?

Дока: Юу, бид энд жаахан завгүй байна л даа.

Фаф: Гэхдээ би үүнийг өөрөө хийж чадахгүй шүү дээ

Сөв: Буцаад ир

Фаф: Хөөе, Сөвийн бөмбөлөгнүүд тэнд явж байна. Би барих болнооо сөв

Сөв: Тэд баруун тийш явж байна. Хүлээ зүүн тийш явчихлаа

Дока: Өө бяцхан Ти. Би явж өнөөдрийн маскарад бүгдэд нь тусалмаар байна. Бяцхан Ти, чи надад энэ маскийг өгч байгаа юм уу? Сайхан санаа байна. Энэ масктай бид яг л баатрууд шиг тэдэнд туслах болно

Бүгд: Буцаад ир

Дока: За боллоо

Лала: Хурдлаарай, нисээд явчхаас нь өмнө.

Дока: Дараа нь малгайг хийцгээе. Ингээд төгс. Хурдлаарай Ти, нуугдацгаая

Сөв: Хэн нэгэн бөмбөлөгийг хэдийн барьсан бололтой.

Лала: Ямар сайхан юм бэ?

Фаф: Хөөе, малгайнууд ч бэлэн болчихсон байна

Сөв: Янзтай

Бүгд: Тийм ээ

Лала: Энэ малгайнууд миний харж байсан хамгийн хөөрхөн малгай байна.

Фаф: гэхдээ хэн хийсэн юм болоо?

Лала: Өө лала, миний бодлоор бид сүпер баатраар туслуулсан бололтой.

Фаф: Сүпер баатрууд маск зүүдэг шүү дээ

Бүгд: 1,2,3,4,5 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Маск, масктай үдэшлэг
Дүрд хувирч тоглох хөгжилтэй шүү

Масктай бол нүүрээ нуучиxна

Тэнд xэн байна? Үнэxээр гэнэтийн шүү

Ямар сайxан юм бэ?

Үүний ард xэн байна вэ? Найз уу?

Xэн ч байж болоx учраас одоо маскаа зүүцгээе. xөгжилтэй шүү

Xэн болоxыг xүсч байгаагaa xэлээч

Энэ бол маскны нууцлаг зүйл

Маск, масктай үдэшлэг
Дүрд хувирч тоглох хөгжилтэй шүү

Xөөрxөн маск xийгээд

Яг л муур эсвэл баатар шиг больё.

Ямар сайxан юм бэ?

Үүний ард xэн байна вэ? Найз уу?

Xэн ч байж болно

Одоо бүгд xэн болоxыг тааж тоглоё

Учир нь бид нэгнээсээ өөр шүү дээ

Өөрийн xүссэн бүxэнд

Яг л сүпер баатрын баг шиг

Маск, масктай үдэшлэг
Дүрд хувирч тоглох хөгжилтэй шүү

Масктай бол нүүрээ нуучиxна

Тэнд xэн байна? Үнэxээр гэнэтийн шүү

Ямар сайxан юм бэ?

Үүний ард xэн байна вэ? Найз уу? Энэ бол найз

Маскаа xэрxэн xийxийг xараx ч бас xөгжилтэй шүү

Одоо чи xэн ч болж болоxоор боллоо.

Баригдана гэж айx xэрэггүй.

Маск, масктай үдэшлэг
Дүрд хувирч тоглох хөгжилтэй шүү

Xөөрxөн маск xийгээд

Яг л муур эсвэл баатар шиг больё.

Ямар сайxан юм бэ?

Маскийг зүүгээрэй

Маскийг зүүгээрэй

Маскийг бүxэл шөнөжин зүүгээрэй.

Мими: xөөx ямар гайxалтай бялуу вэ

Сөв: Энэ хамгийн гоё масктай үдэшлэг болох нь дээ

Мими: Ре, Лала битгий унагаачхаарай

Дока: Бялуу аюулд орлоо! Аврахаар очиж байна

Лала: Өө лала. Баатрууд олдсон юм шиг байна

Ре: Чи бидэнд өдөржин тусалж байжээ

Лала: Үнэхээр их баярлалаа

Фаф: Тэгэхээр тэр бүх малгайг хийсэн нь тэд байж

Сөв: Бас бөмбөлөгүүдийг уяж өгсөн байх нь

Дока: Бид зүгээр л бүгдэд тус болохыг хүссэн юм. Яг л сүпер баатрууд шиг

Мими: Үнэхээр ухаалаг юмаа

Ре: Хөөе, бид яаж та нар шиг сүпер баатрууд болох вэ?

Лала: Бидэнд өгөөмөр сэтгэл бас маск байхад л болно, Май, үүнийг ав.

Мими: Хөөе, намайг хараач Сүпер баатар

Ре: За тэгвэл бүгд маскаа зүүгээд болсон бол масктай үдэшлэгээ ингээд эхлүүлцгээе

Бүгд: Тийм ээ

Бүгд: Рокүүнс, рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Маск

47.

Бүгд: Өрдөг тоглоом

Фаф: Хөөх, энэ гоё цагиран эдийг хараач. Юуных юм бол? Нэхэхэд хэрэглэдэг үү, хатгамал хийхэд үү? Эсвэл ямар нэг тоглоомын хэсэг юм болов уу?

Фаф: Дока! Би энийг оллоо, чинийх үү?
Дока: Би өмнө нь харж байгаагүй юм байна. Өө! Би бас үүнтэй адилхан нэгийг олсон, чинийх байж магадгүй гэж бодсон шд.
Фаф: Хмм, бид хоёр цагираг оллоо. Хэнийх байж болох вэ?
Дока: Явж, хэнийх гэдгийг мэдэж авья.

Фаф: Хэн хоёр цагиргаа алдсан бэ?
Мими: Өө, би үүнтэй адилхан нэгийг энд харсан даа.
Ре: Би ч бас!
Мими: Энд байна!
Ре: Хар даа!

Фаф: Эдгээр цагиргуудыг юу болохыг мэдэх үү?
Ре: Би лав огтхон ч мэдэхгүй байна.

Фаф: Хмм.
Мими: Магадгүй зүүлт үү?
Дока: Үгүй байхаа, арай хүнд юм шиг.
Ре: Энэ бол өрдөг тоглоом байна!

Дока: За, эхэллээ!
Мими: Одоо миний ээлж!
Дока: За үзье.
Мими: Хмм..Ганцхан хүн өрөх гэж үзвэл болох юм биш үү? Ре, чи оролдоод үз!
Ре: Дуртайяа! Хмм...бодьё бодьё...болчихлоо!
Лала: Хөөөх, ямар хөөрхөн өрдөг тоглоом бэ! Үүгээр бид яаж тоглож болох вэ?
Бүгд хамтдаа: 1,2,3,4,5. Дуулж бүжиглэж хөгжилдөцгөөе!

Бидний өрж байгаа энэ гоё тоглоомыг хараач
Бидний санаа хэзээ ч муухай байдаггүй
Байшин эсвэл шат бария
Эсвэл бүр зам ч бария
Энэ бол гоёор будсан дугуйнууд
Эсвэл зуслангийн солонго
нэг бас хоёр тэгээд гурав бас дөрөв
Тэднийг өрөөрэй, илүү олныг өрөөрэй
Нэг дугуйг хамгийн дээр нь тэгээд ахиад тавиарай
нэг бас хоёр тэгээд гурав бас дөрөв
Өнгөтэй зүйлсийн талаар дуулах боллоо
Бид бүгдийг өрөөд дараа нь буулгаж хураана
Тэгээд чи юуг ч өрж болно
Шинэ содон бүх зүйлийг шүү
Одоо 5 цагираг, тэгээд дөрөв, гурав хоёр нэг
Бид бүгдийг өрнө тэгээд буулгаж хураана

Бяцхан өднөөс ч хөнгөн шүү
Бид үүнийг хөөрхөн өрж болно
Хэд хэдэн цамхаг бария
Бидний хөгжилтэй өрөх загвар
Яг л шидэт сойз эсвэл бийр шиг
Алив ээ бидэнтэй нэгдээрэй юу хүлээгээд байгаа юм бэ?
Томоос жижиг рүү бүгдийг нь
Маргаангүй гайхалтай цамхаг
Яг л гялалзаж буй цамхаг шиг
Эсвэл үүрэндээ байх шувуу шиг

нэг бас хоёр тэгээд гурав бас дөрөв
Тэднийг өрөөрэй, илүү олныг өрөөрэй
Өнөөдөр юу өрөх вэ?
Нууцлаг хэвээрээ үлдэхнээ
Яг л эртний пирамид шиг
Түүхэнд үлдэх зүйл болно доо
Бүтээлч зүйлсээр бид одоо
Бүгдийг хийж чадна даа
Өрдөг тоглоом тоглож байхад
Шинээр мэдэх зүйл их шүү

Нэг дугуйг хамгийн дээр нь тэгээд ахиад тавиарай
нэг бас хоёр тэгээд гурав бас дөрөв
Өнгөтэй зүйлсийн талаар дуулах боллоо
Бид бүгдийг өрөөд дараа нь буулгаж хураана
Тэгээд чи юуг ч өрж болно
Шинэ содон бүх зүйлийг шүү
Одоо 5 цагираг, тэгээд дөрөв, гурав хоёр нэг
Бид бүгдийг өрнө тэгээд буулгаж хураана

Фаф: Би өмнө нь өрдөг тоглоомоор ингэж тоглож болдгийг мэдээгүй байсан шүү! Үүнийг зөвхөн жоохон хүүхдэд л зориулагдсан гэж боддог байлаа.
Сөв: Өө, та нар миний өрдөг тоглоомыг олсон юм байна! Би хаа сайгүй хайгаад байсан юм.
Дока: Тоглоомын цагиргууд нь энүүгээр дүүрэн тарсан байсан шүү.
Сөв: Аргагүй байх аа, би тоглохдоо тэгээд тараагаад хаячихдаг юм. Та нар хармаар байна уу?
Ре: Сөв, чи яг онилж шидэж чадахгүй байгаа шүү. Бүгдийг нь дахиад л алга болгох нь байна.
Сох: Тэгвэл дахиад олоод тоглоё л доо! Хэн нь эхэлж шидэх вэ?
Бүгд хамтдаа: Тиймээ
Ре: Хөөе залуусаа, би нэг шинэ тоглоомын санаа бодож оллоо!

Ре: Хараач, найзуудаа. Дуураймал донатнууд!
Сөв: Янзтай юмаа, амттанаа идчихээд дахиад шидэж тоглох нь!
Бүгд хамтдаа: Рокүүнс, рокүүнс! Үргэлж хөгжилтэй аялгууг тоглуулна! Өрдөг тоглоом

48.авдар

Сөв: Энд байхгүй байна аа

Мими: Энд байхгүй байна.

Фаф: Хөөх, авдар. би үүнийг алга болчихсон л гэж бодсон шүү. олсондоо их баяртай байна. Энэ яагаад ийшээ орчихдог байнаа?

Лала: Өө лала Фафси Энэ авдар үнэхээр гоё юмаа. их онцгой зүйл байхдаа

Фаф: Энэ бол миний хамгийн дуртай авдар Лала. Би дотор нь бүх янзтай зүйлээ хийдэг юм. Түр хүлээгээрэй.

Ре: Фаф, чиний авдар эвдэрсэн бололтой. Чи үүнийг хаях хэрэгтэй.

Фаф: Өө би тэгж хэзээ ч чадахгүй ээ, Ре. Би үүнийг амархан засч чадна гэж бодож байна. За, Өө үгүй ээ. Хэрэв авдараа засах хэрэгтэй бол би шинэ хэсгүүд ч оруулж болох юм байна. Гэхдээ энэ чинь миний хуучин авдар биш болчихно шүү дээ. Тэгэхээр үүнийг үнэхээр хаях хэрэгтэй бололтой. Уг нь болохгүй юмсан

Дока: Фаф, бид авдрыг чинь ашиглаад яагаад өөр шинэ зүйл хийж болохгүй гэж? Сайхан санаа байж ч болно шүү дээ

Фаф: Ойлголоо, Дока. Гэхдээ яг юу?

Мими: Бяцхан Ти, ямар сайхан санаа вэ? Бид үүнийг хайр татам цэцгийн үүр болговол яаж байна?

Фаф: Гайхалтай

Дока: Янзтай

Ре: Тийм ээ

Бүгд: 1,2,3,4,5 Дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Дотор нь юу байгааг чи тааж чадах уу?
Нууц ч сэтгэл хөдөлгөм шүү
Сониуч зандаа хөтлөгдөн бид
юу байгааг олж мэднэ
Хүсэл эсвэл мөрөөдөл байж ч болно
Харагдаж байгаа шигээ зүйл огт биш
Бид цоожыг нь тайлах үед
Шидэт хайрцаг
Өөр юу байж болох бол?
Дотогш хараарай, өнгийгөөд хараарай
Бид юу олж болох бол?
Яваарай, урагшаа
Гарт чинь түлхүүр байна
Эргүүлээрэй, тэгээд чи харах болно
Хэрэв итгэж чадвал чи удахгүй сар луу нисэх болно

Гал тэрэгний тасалбарыг аваарай
Хөгжилтэй адал явдал эхэллээ
Агаарт ч, хөлөгт ч
Бид үргэлж аз жаргалтай
Ачаагаа баглахаас өмнө
Бид хэзээ ирэхийг хэн мэдэх билээ?
Бид болсон үедээ авдраа дүүргэнэ
Бид хөгжилтэй байх болно

Бид өөр юу олж болох вэ?
Дотогш хараарай, өнгийгөөд хараарай
Бид юу олж болох бол?
Яваарай, урагшаа
Гарт чинь түлхүүр байна
Эргүүлээрэй, тэгээд чи харах болно
Хэрэв итгэж чадвал чи удахгүй сар луу нисэх болно

Эдгээр товч, бөмбөгүүдийг хийгээрэй
Авдар луу, авдар луу
Авдар чамд өөр зүйл өгөх болно
Хэзээ ч тааварлашгүй хэзээ ч тааварлашгүй
Гарт чинь түлхүүр байна
Эргүүлээрэй, тэгээд чи харах болно
Хэрэв итгэж чадвал чи удахгүй сар луу нисэх болно

Фаф: Тэгээд энэ

Мими: Би өмнө нь үүнээс илүү үзэсгэлэнтэй цэцгийн үүр харж байсан гэж бодохгүй байна

Ре: Фаф: энэ гоё биш гэж үү?

Фаф: Мэдээж. Бид үнэхээр өөрчилчихлөө. Бүгдэнд нь Тусалсанд баярлалаа.

Дака: Үнэхээр зүгээр дээ, Фаф.

Лала: Бид бүх эвдэрсэх зүйлсийг олоод тэднийг ч бас шинэ зүйл болгоё гэж бодож байна

Сөв: Сайхан санаа байна, лала. үүнийг хийцгээе

Дока: Тэгвэл бүгдээрээ хөл бөмбөгийн хаалганаас эхлэе.

Лала: Түр хүлээгээрэй. Үүнийг үз дээ.

Ре: За. Энэ үнэхээр янзтай юмаа.

Мими: Би эвдэрсэн зүйлсийг ийм хэрэгцээтэй бас гоё гэж огт бодож байгаагүй шүү.

Фаф: Одооноос эхлээд бид эвдэрсэн зүйлсийг хаяхаасаа өмнө бодох хэрэгтэй юм байна

Дока: Бид өөр ашиглаж болох зүйлсэд хэрэглэж болох нь байна шүү дээ

Фаф: Бид энэ зүйлийг авдраасаа л сурч мэдэж авлаа. Цэцгийн үүр гэх гэж байлаа

Бүгд: Рокүүнс рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Авдар!

49.Шүгэл

Бүгд: Шүгэл!

Фаф: Юу болсон бэ, бяцхан Ти? Өө, жаахан эвдэрчихэж! Гэхдээ битгий санаа зов, бяцхан Ти, бид тэр даруйд нь засчихна аа. Хэрвээ дахиж хэрэг болвол дохио явуулаарай. Аа, энэ байна! Ингээд үлээчих. Тэгээд би шууд л ирнэ. Зүгээр дээ, Ти!

Ре: Юу болсон бэ?
Лала: Чи юмаа алга болгоо юу?
Ре: Бяцхан Ти нэг дуу зохиох гээд байгаа бололтой. Тэгээд нэг онцгой дуу чимээ хайгаад байгаа юм шиг... гэхдээ яг аль чимээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна даа
Лала: Ямар сонирхолтой юм бэ! Хоёулаа хамтдаа ямар дуу чимээ хайж байгааг нь олоод өгье, Ре!

Ре: Хмм, ямар чимээ байж болох вэ?
Лала: Өө!
Сөв: Бэлдээд, эхлээд... шүгэлдэнэ Сөөөөөөөв~
Ре: Энэ чимээ байсан юм уу, Ти? Сөв, дахиад нэг удаа шүгэлдээд өгөөч. Манай найз Тид их хэрэгтэй байгаа бололтой!
Сөв: Тэгвэл бяцхан Ти маань өөрөө шүгэлдэг! Янзын сонсогдож байгаа биз?

Бүгд хамтдаа: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглээд хөгжилдье!

Энэ чимээг гаргаад байгаа зүйл чинь
Амьсгаа аваад үлээхэд гарах уу?
Энэ шүгэл дуугарч байгаа мөн үү?
Зүгээр л үлээ тэгээд чи мэдэх болно
Найзтайгаа хамт тогломоор санагдвал
Шүгэлдээрэй, тэд чамайг олох болно
Тийм ч их удахгүй дээ
Хэрэв чи шүгэлдвэл шүү дээ

Шүгэлийг агаараар дүүргэх хүртэл
ямар ч дуу гаргаж чадахгүй
Гэхдээ нэг үлээхэд дуу нь гардаг юм
Эндээс эхлээд тэнд хүртэл

Хэрэв гунигтай байвал шүглээ үлээгээрэй
Шүгэл чинь аялгуулаг чимээг гаргах болно
Тийм ч их удахгүй дээ
Хэрэв чи шүгэлдвэл шүү дээ

Шувууд хүртэл модон дээр суугаад шүгэлдэж чадна
Тэд яаж гэдгийг огт сураагүй
Тэд зүгээр л шүгэлдэж чадна

Хэрэв гунигтай байвал шүглээ үлээгээрэй
Шүгэл чинь аялгуулаг чимээг гаргах болно
Тийм ч их удахгүй дээ
Хэрэв чи шүгэлдвэл шүү дээ

Хэрэв гунигтай байвал шүглээ үлээгээрэй
Шүгэл чинь аялгуулаг чимээг гаргах болно
Тийм ч их удахгүй дээ
Хэрэв чи шүгэлдвэл шүү дээ

Лала: хөөх, ямар аялгуулаг чимээ вэ!
Фаф: Санаа зоволтгүй ээ! Би яг очиж байна, бяцхан Ти! За, би ирчлээ, Ти! Тоглоом нь эвдэрчихсэн үү?
Ти: эвдэрхий.
Фаф: Юу ингээд, би бяцхан Тид шүгэл өгсөн юмаа. Тэгээд тоглоомууд нь эвдэрвэл шүгэлдээд над руу дохио өг гэж хэлсэн юм. Яг ингэж.
Ре: Гоё юм аа! Би бас шүгэлдэж үзмээр байна!
Лала: Би ч бас!
Дока: Сөв, чамд өөр шүгэл байгаа юу?
Сөв: Мэдээж хэрэг, олон байгаа!
Дока: Тэгвэл бүгдээрээ намайг дагаарай!

Дока: За, бэлэн үү? Эхэлцгээе!
Дока: Бүгд бэлэн!

Бүгд хамтдаа: Рокүүнс, рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Шүгэл

50.

Хоккейн цохиур

Бүгд хамтдаа: Хоккейн цохиур!

Сөв: Тийм ээ! Гоол! Болж байна шүү! Сөв, Сөв, Сөв, Сөв, Сөв! Харин одоо соло хэсэг. Ганцаараа тоглохоор нэг л хөгжилтэй биш юм аа. Хоккей бол олуулаа тоглоход илүү хөгжилтэй юмсан. Олон байх тусмаа илүү сайн!

Лала: өө лала чи намайг гүйцэхгүй шүү!
Фаф: Ядарчихлаа...
Сөв: Фаф! Энийг аваад үз! Гүйхдээ зүгээр дээр нь мордчих! Тэгвэл ядарна гэж байхгүй!
Фаф: хөөх баярлалаа, Сөв!
Лала: Би ч бас тэгж гүймээр байна! Илүү хөгжилтэй юм шигээ!
Сөв: За, Лала, энэ чинийх!

Сөв: Яасан бэ, бяцхан Ти? Юу болсон? Бөмбөг рүүгээ хүрч чадахгүй байна уу?Санаа зоволтгүй ээ, үүнийг ашиглая!
За, Ти! Энийг чамд өгье!

Мими: Ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Сөв: Үнэхээр гоё харагдаж байна шүү, Мими!
Мими: Тийм ээ, гэхдээ одоо надад цэцэг үлдсэнгүй! Харин тууз бол зөндөө байна.
Сөв: Байж байгаарай! Тэгвэл чи энэ хоккейн цохиурыг чимэглээч! Энд маш их зай байна, хар даа!
Мими: Би өмнө нь ийм юм чимэглэж үзээгүй шдээ!
Сөв: Тэгвэл яг тохирсон байна!
Мими: Ямар хөөрхөн юм бэ! Баярлалаа, Сөв!

Сөв: Уучлаарай, Дока!
Дока: Зүгээр ээ, Сөв! Чи харин ч надад их тус боллоо! Би шинэ дуу бичиж байгаа юм, тэгээд том бөмбөрөө чангаар дугаргахын тулд нэг хатуу хүнд зүйл хайж байсан юм! Надад цохиураа өгч болох уу? Энэ яг надад хэрэгтэй зүйл байна!
Сөв: Мэдээж, Дока!

Бүгд хамтдаа: Нэг, хоёр, гурав, дөрөв, тав! Дуулж бүжиглэж хөгжилдье!

Ус эсвэл элсэн дээр
Тоглоом тоголж байхад хоккейн цохиур яг таарна
Бугуйгаа эргүүлээрэй
жаахан эргүүлэхэд л болно
Маш их зай байгаа шүү
Хэрэв газраас холдох гээд байвал
цохиур олдох юм бол
Чи газарт хүрээд аврагдаж болно
Хэрэв өндөр болохыг хүсвэл
Бас унахыг хүсэхгүй байвал
Үүнээс сайн зүйл гэж байхгүй шүү

Цомыг авахыг хүсч байвал
Зүгээр л хоккейн цохиураа аваад
Байдлыг гартаа аваарай
Тэгвэл чи амжилт гаргана
Аз болон нэр хүндэд
Багийнхийгаа авч ирэхийг хүсвэл
Хоккейн цохиураа аваарай тэгээд чи тоглоомонд ялах болно

Эргээс хол байх үед
Юу байгааг мэдэхгүй байх үед
Цохиур чамд замыг чинь заах болно
Хэрэв чи сэлж байвал
Бас юмс муу харагдаж байвал
Хоккейн цохиур урсгалыг дагаад явж чадна
Нүдээ ирмэх зуур л
Мөсөн дээр эсвэл тэнгэр дээр
Хоккейн цохиур үнэхээр гоё
Хоккей тоглох бүр ч хөгжилтэй
Хоккейн цохиур зөвхөн
ганц л зүйлийг сайн хийж чадна

Цомыг авахыг хүсч байвал
Зүгээр л хоккейн цохиураа аваад
Байдлыг гартаа аваарай
Тэгвэл чи амжилт гаргана
Аз болон нэр хүндэд
Багийнхийгаа авч ирэхийг хүсвэл
Хоккейн цохиураа аваарай тэгээд чи тоглоомонд ялах болно

Сөв: Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байлаа шүү! Би бүгдэд нь тусалсан! Гэхдээ одоо болтол хамт хоккей тоглох хүн олоогүй л байна... бүгд завгүй юм аа Хүүе, бяцхан Ти. Надтай хамт хоккей тоглох уу? Та нар бүгд ирчихсэн байна шд! Бид хамтдаа тоглож болох нь ээ! Эхэлцгээх үү!
Бүгд хамтдаа: За за, тоглоомын цаг! тийм ээ
Ре: Би бас тогломоор байна! Гэхдээ надад хоккейн цохиур байхгүй!
Сөв: Энийг чи ав даа, Ре! Одоо тоглож болох нь ээ!
Ре: Бэлдээрэй, Сөв!
Ре: Одоо чи цохиургүйгээр яаж тоглох юм бэ?
Сөв: Юу л даа... та нар бүгд... надгүйгээр тоглочих юм уу...
Дока: Сөв, надад нэг санаа байна! Бид ээлжилж тоглож болно шүү дээ! Юу гэж бодож байна?
Сөв: Тийм ээ! Тэгж тоглоё!
Дока: Дока
Ре: Ре
Мими: Мими
Фаф: Фаф
Лала: Лала
Ти: Ти
Бүгд хамтдаа: Бас Сөв! тийм ээ
Бүгд хамтдаа: Рокүүнс, рокүүнс! Үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна. Хоккейн цохиур

51: Савлуур

Мими: барьчихлаа

Фаф: олчихлоо. одоо үүгээр юу хийх билээ?

Дока: Миний юу олсныг хардаа, Фаф. Чи ашиглаж чадах уу?

Фаф: Мэдээж, би ашиглаж чадна. баярлалаа Дока. Зүгээр л би одоохондоо үүгээр яг юу хийхээ мэдээгүй л байна л даа. Өө, би мэдчихлээ. Би савлуур хийх гэж байна

Лала: Савлуураа? Өө, би хүлээж тэсэхгүй нь ээ

Ре: Бид бүгд хамтдаа хийж болно, тийм биз дээ найзуудаа?

Мими: Туузнууд

Ре: Бэлэн боллоо

Дока: Хэн оролдож үзэхийг хүсч байна?

Лала: Би эхнийх нь байж болох уу? хөөрхнөөр гуйж байна, Фаф

Фаф: Мэдээж болно шүү дээ, Лала

Лала: Өө лала, гайхалтай байна шүү

Мими: Би ч бас оролдож үзэх болох уу?

Лала: Түр хүлээгээрэй. Би миний хөл бөмбөгөнд хүрэх хүртэл савлуурдмаар байна. Хэрэв савлуурдаад байвал хүрнэ гэдгээ би мэдэж байна.

Дока: Лала, чи болж байна уу?

Лала: Тийм ээ, одоо ахиад жоохон л. Тмйм ээ. би эцэст нь нэг бөмбөгөнд хүрч чадлаа. Хэн дараа нь суух вэ? Дока? Мими? Би та нарыг савлуур дээр суумаар байгаа гэж бодсон юмсан. Би савлуур дээр тоглоод дуусчихсан. Одоо та нар тоглож болно оо. Намайг уучлаарай найзуудаа. Би савлуур дээр тийм удаан тоглох гээгүй шүү.

Фаф: Зүгээр дээ, бид савлуурдаж болох өөр зүйлийг хийсэн. Чи тоглож үзмээр байна уу?

Лала: Мэдээж дуртайяа. Өө гэхдээ, чамайг тоголсны дараа болъё доо.

Дока: Баярлалаа, Лала. Дүүжин даажин, савлуур бол миний дуртай зүйлсийн нэг.

Бүгд: 1,2,3,4,5, дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе.

Улирал бүрт таарсан савлуурыг
Хийх нь үнэхээр чухал шүү
9 сард эсвэл 11 сард
Дотор ч гадаа ч бидний дуртай зүйл
Бидний савлуур үргэлж тэнд байх болно
Тэгээд савлуурдах үед яг л нисч байгаа юм шиг байх болно
Газраас хөндийрөөд л
Доош дээш савлуурдаад л
Үүнийг хийцгээе
Бид бүгд савлуурт дуртай

Ямар ч улиралд бид савлуурдаж байна бид тоглож байна
Ганцаараа эсвэл хоёулаа
Бид нисэж байна, бид нисэж байна.
Савлуур гайхамшигийг авч ирнэ
Бид тэгээд л дуулж эхэллээ
Бид савлуурдаж байна, бид тоглож байна, тоглож байна

Өвөл хэдий гадаа хүйтэн боловч
Бид яагаад гарч болохгүй гэж?
11 сард ч эсвэл 12 сард ч
Хавар бас намарт савлуураар тоглоно
Савлуур чамд шинийг нээхэд тусална
Агаарт яг л нисч байгаа юм шиг
Чи тэнгэрт их ойрхон
өндөрт нисч байна
Бидэнтэй нэгдээрэй
Хамтдаа савлуурдацгаая

Ямар ч улиралд бид савлуурдаж байна бид тоглож байна
Ганцаараа эсвэл хоёулаа
Бид нисэж байна, бид нисэж байна.
Савлуур гайхамшигийг авч ирнэ
Бид тэгээд л дуулж эхэллээ
Бид савлуурдаж байна, бид тоглож байна, тоглож байна

Зүгээр л үсрээд гараад ир
тэгээд далавчаа ав
Бүгдээрээ
алив ирээд савлуурд

Ямар ч улиралд бид савлуурдаж байна бид тоглож байна
Ганцаараа эсвэл хоёулаа
Бид нисэж байна, бид нисэж байна.
Савлуур гайхамшигийг авч ирнэ
Бид тэгээд л дуулж эхэллээ
Бид савлуурдаж байна, бид тоглож байна, тоглож байна

Дока: Бидний шинэ дүүжин даажин их гоё юмаа

Ре: Лала, би дараа нь тоголчихвол зүгээр үү?

Лала: Мэдээж бололгүй яахав, Рэ. Одоо би найзуудтай хуваалцаж тоглох нь ганцаараа тоглохоос илүү хөгжилтэй гэдгийг ойлголоо.

Мими: Лала, нааш ирээд бидэнтэй нэгдээч.

Лала: Дүүжин даажин их тухтай бас том юмаа.

Дока: Тийм шүү. Энэ бүгдэд хүрэлцэхээр байна.

Фаф: Алив ээ, савлуурдаж эхэлье л дээ

Бүгд: Гайхалтай, тийм ээ.

Сөв: Тийм ээ

Ре: Тийм ээ

Бүгд: Рокүүнс рокүүнс, үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглуулна

52: Байшин.

Фаф: Тийм ээ тийм. Юмс энд их дажгүй болж байна шүү.

Лала: Фаф, хараач. Миний юу олсныг нэг хардаа. Бяцхан Ти үүнийг зурсан юм.

Фаф: Хөөх, энэ үнэхээр гоё юмаа

Лала: яг тийм. Бид үүнд хүрээ хийгээд үзвэл яаж байна?

Фаф: ямар сайхан санаа вэ? Эсвэл, лала, бид яагаад Ти-д энэ зурсан байшинг нь хийж өгч болохгүй гэж? Түүнд их таалагдах байхдаа. Бид хийчихлээ

Лала: Гэхдээ яагаад ч юм энэ байшин Ти-д тохирохоор биш гэж бодож байна

Фаф: Юу гэх гэснийг чинь ойлголоо, Лала. Тэгээд бид юу нэмэх ёстой билээ?

Лала: Би хаанаас эхлэхээ бол мэдэж байна аа. Хөөрхөн өнгөнүүдээр будчихья

Фаф: Гайхалтай. Би будганд яваад ирье.

Лала: Харин би чамд тусална гэж бодож байна. Бидэнд угаасаа их будаг хэрэг болно шлү дээ

Мими: 5,4,3,2,1. би очиж байна шүү. Сөв, би чамайг олчихлоо. Одоо намайг олох чиний ээлж.

Сөв: Мими, үүнийг хараач. Энэ юу юм болоо?

Мими: Магадгүй..онгоц юм болов уу?

Сөв: Гэхдээ үүнд далавч байхгүй байна шүү дээ. энэ чинь уурын галт тэрэг байна. Тэд одоогоор дугуйг нь хийгээгүй байгаа бололтой. Яг ингэж. Өө, би ингэ гээгүй шүү

Мими: Намайг уучлаарай. Бид гал тэргэнд дугуйг нь хийж та нарт туслах гэсэн ч бид үүнийг эвдэлчих шиг боллоо.

Сөв: Фаф, лала Санаа зоволтгүй дээ. Би яг одоо засаад өгье.

Фаф: Тийм ээ, гэхдээ энэ чинь галт тэрэг биш шүү дээ

Лала: Энэ бол Ти-д өгөх байшин байгаа юм.

Фай: Тийм ээ бид түүнд гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм гэвч бид одоо эхнээс нь барих хэрэгтэй бололтой.

Сөв: Тэгвэл бүгдээрээ хамтдаа барьгаая гэж хэлмээр байна.

бүгд: 1,2,3,4,5 дуулж бүжиглэж бас хөгжилдөцгөөе

Алив хараарай, чи өөрөө олж харах болно
Байшингууд маш олон төрлийн хэлбэртэй
Бид бүгд дотор нь амьдардаг
Бидний эдгээр байшингууд
Тор бол бөмбөгөнд зориулсан зүйл
Барилга бол байшинд зориулсан хана
Ороод сайхан амарч болох
Сувдаар хүрээлэгдсэн байшин минь

Бүх зүйл өөрийн гэсэн байшинтай
Зарим нь хамтдаа
зарим нь ганцаараа амьдардаг
Мод шиг өндөр байшингууд
том эсвэл нарийхан ч бас бий
Уул шиг том эсвэл түүнээс жижигхэн
Дотор нь эсвэл гадна амьдарч болох
Байшин барьцгаая
Нартай эсвэл бороотойд бид нуугдаж болно
Бидний байшин бол бидний амьдардаг газар

Хараач хаа сайгүй байшингууд байна
Агаар дээр бас газар доор ч
Дотор нь үлдэж өолох газрыг хайгаарай
Дотор нь тоглож болох бидний байшин

Бүхий л газарт байшингууд байна
Гэртээ байхдаа л илүү тухтай байна шүү дээ
Зүгээр л байшиндаа тухтай байя
Яг л рокүүнс бидний дууны хайрцаг шиг

Бүх зүйл өөрийн гэсэн байшинтай
Зарим нь хамтдаа
зарим нь ганцаараа амьдардаг
Мод шиг өндөр байшингууд
том эсвэл нарийхан ч бас бий
Уул шиг том эсвэл түүнээс жижигхэн
Дотор нь эсвэл гадна амьдарч болох
Байшин барьцгаая
Нартай эсвэл бороотойд бид нуугдаж болно
Бидний байшин бол бидний амьдардаг газар

Мими: Дээврийг нь би улаанаар будчихья

Лала: Харин ногооноор энэ бяцхан янданг буднаа

Сөв: Шараар бүх ханыг нь будчихья

Фаф: Харин цэнхэрээр хаалгыг нь буднаа. Төгс боллоо.

Лала: Өө лала, үнэхээр гоё боллоо. Аливээ найзуудаа, бүгдээрээ Ти-г олоод энэ шинэ сайхан байшинг өгцгөөе. Бяцхан Ти, бид чамд гэнэтийн бэлэг авч ирлээ. Энэ бол чиний байшин. Түүнд их таалагдсан бололтой.

Сөв: Тэгсэн байна

Мими: Бид бүгдээрээ ийм байшинтай байсан ч болоосой

Фаф: Тэгвэл бүгдээрээ өөрсдөө байшин барьцгаая

Ре: Тэгье

Мими: Гэхдээ бид үүнийг хийх тэр том хэсгүүдийг хаанаас олох юм бэ?

Фаф: Бид зүгээр л илүү бүтээлч байх хэрэгтэй. Жинхэнэ барилгачин юугаар ч байшинг хийж чадна

Мими: Гайхалтай. Одоо бид өөрсдийн хөгжмийн хайрцагтаа өөрсдийн гэсэн байшинтай боллоо.

Бүгд: Рокүүнс Рокүүнс үргэлж хамгийн хөгжилтэй аялгууг тоглоно. Байшин.

 

Back to episodes Go home