Metal cardbot_S2_E02

2-р бүлгийн 2-р анги

Үргэлжлэх хугацаа: 11мин

Нэмэгдсэн дүр:

Зах: эр,  хотын захирагч Аннагийн аав

 

Гарчиг: Хоёр дахь металкарт.

Ред: Хөөе. Юу болоод байна  аа?

Блү: Энэ хүч...

Жун: Юу гэдгийг мэдэхгүй ч... ёстой янзтай юм аа. Хөөх. Блүкопын металкарт байна.

Ред: Юу болоод байгааг мэдэхгүй ч, би чамайг төмрийн хог болгоод өгнө өө, гайгүй.

Жун: Блүкоп. Блүкоп Эс. Тохирууллаа.

Ред: Улаан сум.

Жун: Тэрнийг дуусга.

Ред: Миний улаан сумыг ийм амархан устгана гэхээр... Тэгвэл өөрөө л дуусгахаас.

Жун: Блүкоп, тэрнийг барь. Блүкоп. Одтой сумаар бууд.

Блү: Одтой сум.

Ред: Энэ Оддын хамгаалагчийн хүч гэж үү? За яах вэ. Тэгвэл би хүч хүчээ дайлчилна аа.

Блү: Илүү хүчтэй цохилт өгөх байх.

Жун: Тэгж болохгүй.

Ред: Мега-улаан...

Жун: Блүкоп. Солирын хүчит цохилт.

Ред: Өшиглөөд...

Блү: Солирын хүчит цохилт.

Ред: Байз байз байз байз.

П: Оролдоод үзсэн чинь ямар байна?

Жун: Аа? Минийхтэй төстэй л юм. Эхэлсэн ажлаа дуусгах уу? Метал Кардбот. Солигд.

Ред: Намайг битүүмжилж чадна гэж бодоо юу? Дараа уулзъя, цэнхэр үст ээ? Би явлаа.

Блү: Зугтчихлаа.  

Жун: Энийг дээ.

Кр: Ярилцах уу?

П: Тэгье ээ.  Өөр газар очиж ярилцъя.

Ж: Жинхэнэ дуулиан.

*****************

П: Намайг Перуру гэдэг. Поркакагийн нурангийн хамгаалагч.

Жун: Хамгаалагч аа?

П: Манай тосгонд Оддын тэнгисийн  аварга биетүүдийн  сүнснүүд нойрсдог юм.

Блү: Оддын  тэнгис ээ?

Тео: Аан. Аваргууд гэдэг нь Метал Кардботууд байх. сүнс гэдэг нь метал картууд гэхээр... өөрөөр хэлбэл...

Кр: Метал  карт гэж миний авчирсан юмыг хэлж байна уу?

П: Мэдсэн юм аа. Чи байх нь ээ.

А: Хүлээгээрэй, тайвшир

Жун: Наадахаа түр буулгачих.

Тео: Тайван ярилцаад шийдвэр ямар вэ?

С: Эзэнтнийг очиход нурангинд юу ч байхгүй байсан. Бүгдийг нь аваад явчихсан байсан.

П: Тэгвэл тэр... Редблицийн  метал картыг хаанаас авсан юм? 

С: Тэндхийн хөтчөөс худалдаж авсан юм. Тэд нар их ховор, олддоггүй юм гэж хэлсэн.

П:  Тэр хүний нэр нь?

Кр: Ара Клан.

П: Алдартай хууль бус зуучлагч. Та нар хууртсан байна.

Кр: Юу? Уучлаарай.

П: Уучлалт гуйх хэрэггүй. Та нар надад тусалбал сайн байна.

Бүгд: Аан?

********************

П: Поркакагийн нурангинаас 4 метал карт  хулгайлагдсан. Энэ тэдний нэг нь.

Жун: Хөөх. Өчигдрийнхтэй адилхан байна.

С: Үгүй ээ. Тэгж болохгүй ээ.

А: Сэрчихвэл яах юм бэ?

Кр: Ямар нэг юм болохоос өмнө энийг холдуулах хэрэгтэй?

А: Яаж?

Жун: Утаат бөмбөг  тавиад үймээн  үүсгэвэл ямар вэ? Гал...

Кр: Үймээний үеэр  аваад гарна гэж үү?

Жун: Би Идо ахыг бэлдчихээрэй гээд хэлчихсэн.

Тео: Энэ музейд 188хяналтын камер байгаа. Мэдэгдэхгүйгээр хулгайлах ямар ч боломж байхгүй. Аан?

Жун: Тэгвэл хүч хэрэглэх үү? Бүгдийг нь өг!

Блү: Эсэргүүцэж байна.

А: Сайн бодоод үз  л дээ.

Зах: Анна?

А: Аан? Аав аа. Та энд юу хийж байгаа юм? 

Зах: Музейн захиралтай шинэ үзэгслэнгийн талаар ярилцахаар ирсэн юм. Чи энд юу хийж байгаа юм?

А: Тэр  нөгөө... Бид нарын ард байга картыг хулгайлах гээ...

Жун: Хэлчихээр чинь яах болж  байна  аа?

А: Аавдаа худлаа  хэлж болохгүй  биз дээ?

П: Та эндхийг хариуцдаг хүн үү?

Зах: Энэ музей хотынх болохоор тэгж хэлж болох л юм.

П: Энэ эртний дурсгал Поркака тосгоных. Буцааж өг.

Тео: Тэгж хэлж болохгүй шдээ.

Кр: Сайн тайлбарлаж өгөхгүй бол буруугаар ойлгочихно.

Блү: Жун. Нэг юм ирж байна.

Жун: Юу гэнэ ээ?

Эр: Юу вэ? 

Кр: Энэ чинь...

Жун: Эндээс гарах хэрэгтэй.

Ред: Олчихлоо. Метал  карт.

Зах: Анна, чи зүгээр үү? 

П: Редблиц.

Жун:  Яахаараа зүгээр байдаг билээ?

С: Метал картыг тэрэнд өгч болохгүй.

Кр: Себастиан.

Ред: Юу вэ?

Кр: Сайн байна.

Жун: Хурдан аваад зугт.

Ред: Надаас булаана гэнэ ээ?

Зах: Гэмтээгүй биз дээ?

А: Үгүй ээ,  аав аа.

Идо: Энэ хүүхэд бас утаат бөмбөг гээд байсан... Аа, Жун. Яриад байсан картаа...

Жун: Аваад очиж байна. Зугтахад бэлдээрэй.

Идо: Аан?  Себастиан. Дамжуулаарай. Наашаа, наашаа.

Зах: Наадах чинь Мотауны эд хөрөнгө. Буцаагаад өг!

Идо: За-за-захирагч аа, тийм биш ээ.

Ред: Хөөе. Наадахаа өгөөдөх.

Жун: Редблиц. Чамайг битүүмжилнэ дээ.

Ред: Чаддаг юм бол намайг болиул л даа.

А: Аав аа.

Жун: Блүкоп. Араас нь хөөе.

Блү: Тэгье.

А: Би хамт явъя.

П: Аавынхаа оронд эндхийг харж бай.

А:  Энэ одоо юу вэ?

Эр: Юу вэ?  

Ред: Яагаад бүгд өөдөөс  яваад байна аа?

Идо: Чи буруу урсгалд яваад байна  шдээ.

Зах: Баруун  гарын дүрэм баримтлах  ёстой. Баруун гарын  дүрэм.

Ред: Тэгнэ ээ тэр.

Жун: Хурдаа дахиад жаахан нэм.

Блү: Энэ дээд хурд.

А: Жун.

Жун: Анна.

П: Завгүй байна.

Жун: Яагаад хүний утас аваад байгаа юм бэ?

А: Наадах чинь хэн юм бэ?

Жун: Уучлаарай, Анна.

А: Манай аавыг  заавал авраарай. 

Жун: Тэгнэ ээ.

Блү: Жун. Редблицийг олж харлаа.

Жун: Сайн байна.

Блү: Сайн бариарай.

Ред: Өнөөдөр ч гэсэн зүгээр явахгүй нь ээ.

Идо Зах: Хөөе хөөе хөөе  хөөе.

Блү: Яаралтай арга хэмжээ авахаас.

Ред: Дахиад баригдчихлаа. Энэ миний стиль биш дээ. Аан?

Идо: Захирагч аа,  та зүгээр үү?

Блү:Редблиц. Эсэргүүцэхээ болиод биднийг дагаад яв.

Жун: Тэр...

Блү: Сэрчихлээ.

П: Энэ чинь... Тэнгэрийг хамгаалагч... Сиело.

Си: Сайхан унтлаа.

Ред: Сиело.

Си: Редблиц. Ингэхэд энэ хаана вэ? Намайг унтаж байх хооронд юу болсон юм?

Ред: Тэр золигийн учрыг олчихоод дараа нь ярья.

Си: Золиг оо?

Ред: Манай Метал цагийг  хулгайлсан хүн.

Си: За. Алив, хараадахъя.

Жун: Хурдан, аюулгүй газарт очиж нуугд.

Зах: Та нар яах гээ вэ? 

Идо: За за. Захирагч аа, хурдан явъя.  Болгоомжтой байгаарай.

Жун: Санаа зовох хэрэггүй ээ.

Зах: Гэхдээ...

Жун: Блүкоп. Одтой сумаар бууд.

Блү: Итгэмээргүй юм.

Си: Одоо миний ээлж. Скай жет буу.

Жун: Болгоомжтой.

Си: Юу хараа вэ?

Ред:  Энд байна. Намайг мартаагүй биз дээ?

Жун: Блүкоп.

П: Больцогоо. Мукаралд өгсөн  амлалтаа мартаа юу?

Ред:   Сая юу гэсэн бэ? Чи яаж Мукаралыг мэддэг юм?

Си: Наад хүүхдээ тавь.

Ред:   Хөөе, цэнхэр үст ээ. Тэрнийг авармаар байгаа бол метал цагаа сольё.

Жун: Юу?

Ред: Метал цагаа өг. Хурдал.

П: Болохгүй ээ.  Болохгүй. Өгөх юм бол чамайг яасан ч өршөөхгүй гэж мэд.

Ред: Дуугүй бай!

Си: Тавь гэж байна.

Ред: Хурдал!

Жун: За яах вэ. Чиний хүссэнээр энийг өгөх болохоор... Перуруг тавь.

П: Тэнэг ээ.

Ред: Аль түрүүний л ингэхгүй.

Жун:  Гурав тоолоод солилцоно  шүү.

Ред: Болж байна.

Жун: Нэг.

Ред: Хоёр...

Жун: Гурав...

Си: Энэ юу вэ?

Ред: Хэзээдээ ийм юм авчихдаг...

Идо: Энэ золиг чинь гэнэтхэн утаат бөмбөг гээд... Болгоомжтой байгаарай.

Жун: Санаа битгий зов.

Ред: Болохгүй ээ. Наадахаа битгий хүр. Болохгүй ээ.

Блү: Жун, зүгээр үү?

Жун: Баярлалаа. хүүхдүүд ээ.

2-р бүлгийн 2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын  Тамир

Back to episodes Go home