Metal cardbot_S2_E01

Matelcard bot s2

Үргэлжлэх хугацаа: 11мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 

Машины нэрнүүд:

Блү: цэнхэр цагдаагийн машин Блүкоп

Гал: гал унтраагч Феникс

Ач: Мега трак, ачааны машин

Амб: Мега амблер,  хар  түргэний машин

Үл: Сүүдэр икс:   үл үзэгдэгч болдог онгоц Shadow X

Ф: эр,  Флета Зэд, хар өнгийн онгоц

Хүүк: эр, далайн  дээрэмчин Блак хүүк, хөлөг онгоц

Айр: эр,  чирэгч Хээвий айрон

Дек: эр, газар ухагч Декстер

Бас: эр, хүчирхэг түрэгч Бастер Галлон, ногоон өнгөтэй

Монс: эр, Монстер трак Баффало Краш,

Уа: эр, Уайлд Гуарди,  спорт загварын машин

Ред: эр, Редблиц:

Уа: эр, айлд Гуарди

Си: эм, Тэнгэрийн хамгаалагч Сиело

 

Бусад дүрүүд:

Жун: эр, 12настай хүү

Тео: эр, Жуний ангийн найз

Аав: Жуний аав

Ээж: Жуний ээж

Идо: эр, засварын газрын  эзэн

Мона: эм, цэцэрлэгийн багш

В: эм, Жуний ангийн охин Вера

Вор: эр, Воррен, Верагийн аав, сонины газрын эзэн

П: эм, Перуру охин

 

2-р бүлгийн 1-р анги

Гарчиг: Метал Кардбот сэргэсэн  нь.  

Эр: Хөөх. Цагдаагийн машин байна. Цагдаагийн машин.

Эм: Түргэний машин. Түргэний машин.

Эм: Галын машин.

Эм: Анааш байна.

Эр: Заан байна.

К: Хөөх. Ойж байна.

Идо: Жаал аа. Ингэж байгаад гэмтэнэ шүү. Зүгээр  л нүдээрээ хар за юу?

Мона: Уучлаарай. Манай хүүхдүүд машинуудыг үзмээр байна  гээд байсан юм. Маш их баярлалаа.

Идо: Зүгээр дээ. Энийг ирж үзэдэхэд үнэгүй юм чинь...

Хүүхдүүд:  Мона багш аа.

Идо: Хүүхдүүд ээ, яаж дээшээ гарсан юм бэ? Алив, ах нь буулгаад өгье. Нааш ир.

Ф: Миний сайхан  далавч.

Гал: Флета Зэд...

Ач: Хөөе хөөе. Дахиад жаахан тэсчих.

Мона: Та онгоц ч бас засдаг байх нь ээ?

Идо: Заримдаа л.        

К: Энд аймаар том хөлөг онгоц  байна.

Мона: Кент.

Хүүк: Энэ золигийг дээ.

Блү:Тайван байгаарай, Блак Хүүк.

Амб: Хүүхэд гэмтчихэж магадгүй.

К: Багш аа, та харсан уу?

Мона: Гэмтээгүй биз?

Идо: Яг зөв  газар уналаа шүү. Чи ч азтай юм аа.

Мона: Баярлалаа.

Хүү: Баяртай.

Охин: Дараа уулзъя.

Идо: За, дахиад битгий ирээрэй, дэггүй золигнууд минь.

Тео: Идо ах аа. 

Идо: Өө, та нар ирээ юу?

Жун: Тэр  юун хүүхдүүд вэ?

Идо: Аан тэр үү?

Жун: Эд нар яачихаа вэ?

Бүгд: Жун.

Жун: Намайг угтаж авч байгаа юм уу? Та нарыг дээ.

Блү: Ойролцоо байдаг цэцэрлэгийн хүүхдүүд зочилж ирсэн.

Ач: Үнэхээр  сахилгагүй юм аа.

Ф: Энийг хар л даа. Хаа сайгүй хөлийн мөр.

Гал: Хүүхдүүдийг гэмтчих вий гэж хичнээн айв аа.

Амб: Гэмтсэн ч гэсэн  би эмчилчихнэ шдээ.

Үл: Жижиг сажиг гэмтэл юу ч биш ээ.

Айр: Миний дээрээс  буу.

Дек: Томчуудаас шаламгай байна  лээ шүү.

Бас: Мини-Галлоноос илүү сэргэлэн цовоо байсан.

Хүүк: Дээр үед байсан бол бүгдийг нь элсүүлэхгүй юу?

Монс: Бүр ядарчихлаа. Өлсөж байна.

Бас: Байнга л хоол хоол гэж байх юм.

*******************

Вор: Нууцлаг хогийн цэг №30. Метаны хийнээс болсон уу? Тэнэг хог. Ийм юмыг хэн унших юм бэ? “Мотаун Таймс” сонин шинжлэх ухааны сэтгүүл биш.

Ж: Уучлаарай.

Вор: Манай сонины борлуулалт буурч байгааг чи ер нь мэдэж байна уу?

Ж: Тийм ээ.

Вор: Илүү сонирхолтой, хүмүүсийн анхаарлыг татах юм бичээд ирээч.

Ж: За.

В: Сайн уу,  ах аа.

Ж: Сайн уу.

В: Аав аа, өнөөдөр ч гэсэн ууртай харагдаж байна.

Вор: Вера Миний охин.

В: Боль л доо, аав аа. Би том болчихЫсон гээд байхад даа. Аав аа, юу гээч... Аав аа, надад нэг юм байна.

Вор: Юу юм?

В: Анхаарал татам, сонирхолтой түүх.

Ж: Анхаарал татам, сонирхолтой түүх гэнэ шүү. Одоо  үед сонин уншдаг хүн байдаг юм уу? Уучлаарай. Юу вэ?

*********************

Ач: Хөөе,  болоогүй юм уу?

Үл:  Хурдал л даа.    

Монс: Дахиад жаахан  л.

Идо: Цэнэг нь дуусчихаж.

Үл: Юу гэнэ ээ? Тэгээд бид нар яах юм бэ?

Идо: Маргааш ирэх болохоор, тэр болтол тэсч бай. Юу хэрэгтэй гэнэ ээ?

Бас: Сэлбэг. Байнгын ажиллагаатай байхын тулд  нэмэлт  сэлбэг хэрэгтэй.

Амб: Зарим нэг эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэг болно.

Бас: Тийм ээ?

Идо: Ойлголоо.  Би оролдоод үзье.

Бас Амб: Баярлалаа, Идо.

Идо: Декстор, тэнэмэл муур авчрахаа больж болохгүй юу?

Гал: Эгдүүтэй юм аа.

Дек: Энэ сүүлийнх болохоор санаа зовох хэрэгүй.

Идо: Гуйлаа шүү. Энд муурны хоол, амттан тавилаа шүү.

Дек: Баярлалаа, Идо.

Идо: Зүгээр дээ.  Жун. Найз нартаа хэлээч дээ. Энэ янзаараа манайх удахгүй хаалгаа барих нь.

Тео: Бид ч их  олуулаа болсон шүү.

Идо: Хичнээн их хаягдал зарж, засвар хийсэн ч хүрэхгүй байна. батерей, сэлбэг, эмнэлгийн төхөөрөмж, муурны хоол, амттан...  

Жун: Ойлгож байн аа, гэхдээ тэднийг ямар хөөгөөд явуулчихалтай нь биш.

Хүүк: Хөөе. Битгий мөргөөд бай.

Айх: Жаахан  л шүргэсэн шдээ. Сүржигнэх хэрэггүй.

Хүүк: Юу? Сайн сонссонгүй, дахиад нэг хэлээдэх дээ.

Айр: Сонсохгүй байгаа бол эмч дээр  оч.

Амб: Хэн өвдөө  вэ?

Идо: Бүгд зугтаарай.

Жун: Хоёулаа больцогоо. Идо ах аа.

Идо: Жун, сайн сонс. Ямар нэг юм болоогүй үед энэ золигнуудыг битүүмжилчихэж бай.

Үл: Тийм юм гэж хаа байсан юм?

Гал: Би гадаа байх  дуртай шд.

Идо: Хойшид та нар энэ засварын газарт байх юм бол зогсоолын төлбөр авна гэж мэд.

Амб: Юу? Төлбөр авна гэсэн үү?

Ач: Бид нарт мөнгө байхгүйг мэдсээр байж.

Дек: Зогсоолын төлбөр өө? Бид нар машин биш шдээ. Мөн  юм уу?

Ф: Би чинь онгоц.

Бас: Би л лав томоотой байсан.                             

Монс: Би ч гэсэн.  

Жун: Өөр арга алга даа. Жаахан тэсчих.

Бас: За.

Үл: Тэгвэл унтъя даа.

Жун: Уучлаарай, залуус аа. Уайлд Гуарди.

А: Хүүхдүүд ээ.

Жун Тео: Анна.

Кр: Уулзалгүй удсан байна.  

Жун Тео: Крест.

С: Уулзалгүй уджээ.

Кр: Хүргэж ирсэнд баярлалаа, Уайлд Гуарди.

Уа: Зүгээр дээ.

А: Чиний хэлсэнээр нисэх буудлаас аваад ирлээ.

Жун: Баярлалаа Анна. Крест. Сайн сууж байсан уу?

Кр: Тийм ээ. Юу болоо вэ?

Жун: Хэдүүлээ өөр газар  очих уу?

*****************

Ээж: Яарах хэрэггүй, тухалцагаа.

Бүгд: Баярлалаа.

Жун: Надад харуулна гэсэн юм чинь юу юм?

Кр: Себастиан.

С: За.

Жун Тео: хөөх.

Жун: Энэ юу юм?

Бүгд: Хөөх.

Тео: Чулуун самбар байна.

Кр: Нандес ууланд байдаг Поркакаштйг нурангинаас олдсон юм.

Жун: Энэ зураг нь Метал карт дээр байдагтай адилхан юм байна.

Тео А: Юу?

Кр: Тэрнээс гадна Поркакагийн нурангины хадан дээр аваргууд болоод машинуудын  эртний зураг байсан.

Аа: Байж боломгүй юм.

Тео: Тийм байх боломжгүй. Машин 300жилийн өмнө анх бүтээгдсэн. Поркака чинь тэрнээс 4000жилийн өмнөх эд шдээ.

Жун: Эсвэл Металкартууд дэлхий дээр дээр үед ирсэн юм бол уу?

П: Болохгүй ээ.

А: Юу болоод байна аа?

С: Эзэнтэн, аюултай.

Уа: Юу вэ?

Ред: Өвдөж байна шдээ. Энэ одоо... хаанах вэ?

А: Метал кардбот? Жун...

Жун: Хөөе. Улаанаа.

Ред: Аан?

Жун: Чи хэн юм?

Ред: Хүний нэрийг асуухаасаа өмнө өөрийнхөө эхлээд хэлэх хэрэгтэй юм биш үү?

Жун: Намайг Жун Гран...

Ред: Гэхдээ би хоцрох дургүй.

Жун: Юу?

Ред: Би бол улаан аянга, Редблиц.

Уа: Их зантай залуу байх нь.

Блү: Редблиц. Сонсож байгаагүй  нэр байна.

Ред: Наадах чинь Метал цаг уу? Чи Мукара биш байна шд. Метал цагийг хаанаас хулгайлсан бэ?

Тео: Хулгайлсан?

Жун: Хэн хулгайлсан гэж? Намайг сонгосон юм. Блүкоп. Метал цаг, сонголт. Блүкоп, гарч ир.

Блү: Хурдан бууж өг.

Ред: Оддын хамгаалагч биш шүү? 

Кр: Блүкопыг мэддэг юм уу?

А: Түрүүний самбарт хоригдож байсан юм шиг байна. Яаж?

Ред: Чимээгүй!

Уа: Наанаа зогс! Үгүй ээ...

Жун: Блүкоп.

Блү: Мэдлээ.

Жун: Тэрнийг гарах гарцгүй болгоё. Крест, Уайлд Гуардитай яв.

Кр: Ойлголоо.

С: Болгоомжтой байгаарай, эзэнтэн.

Ээж: Хүүхдүүд ээ, тэр  цонхыг хар даа.

Кр: Жун. Бид нар өөр замаар явлаа.

Жун: Тэг ээ.

Кр: Уайлд Гуарди, урагшаа.

Уа: Мэдлээ.

Жун: Блү-Блүкоп.

Ред: Муугүй шүү.

Блү: Жун. Сайн бариарай.

Жун: За.

Блү: Хурдан зогс!

Ред: Аан? Бүр дургүй хүргэчхлээ байна.

Жун: Би мөнгийг нь төлнө өө.

Блү: Төлнө өө?

Уа: Баригдсан даа.

Ред: Ёо, ингэж цочих гэж.

Кр: Жун, тэрнийг барьчихлаа.

Уа: Одоо бууж өг. Чимээгүй бууж өг.

Кр: Уайлд Гуарди. Чи хэн юм?

П: самбарын хулгайлсан хүн чи байх нь ээ?

Блү: Зүгээр үү?

Уа: Энэ зэргийн юм зүгээр ээ.

Жун: Уайлд Гуарди, буцаад ор.

П: Метал карт яахаараа энэ хүүхдэд байдаг билээ?

Кр: Юу?

Ред: Хөөе. Намайг мартчихаа юу? Улаан хар шуурга.

Блү: Бүгд хойшоо болцогоо.

Жун: Блүкоп.

Ред: Ахмад намайг уураа дарж бай гэж байнга хэлдэг юмсан. Хаана байсан, юу хийснийг чинь мэдэхгүй ч, Метал цаг чамд зохихгүй.

Блү: Чи-чи яах гэж байна?

Ред: Хөөх. Олныг цуглуулсан байна шүү.

Жун: Ми-миний метал цаг.

Ред: Инээд хүргэхээ боль. Хулгайлсан юм байж.

Кр: Үгүй ээ.

Жун: Хөөе, хүүдүүд ээ.

Ред: Юм хулгайлдаг муу хүүхдийг яаж шийтгэхээ би мэднэ э...

Жун: Блүкоп.

Блү: Жун, миний сайн найз. Жунд муу юм хийсэн хэнийг ч би өршөөхгүй. 

Ред: Тэгвэл, эхлээд чамайг  шийтгэе.

Жун: Блүкоп.

П: Чи сая найз гэсэн байхаа.

Жун: Аан?

П: Тийм бол... нотлоодох. Хурдал.

Жун: Энэ чинь...

Ред: Юу вэ? Юу болоод байна аа?

Блү: Энэ хүч...

Жун: Юу гэдгийг мэдэхгүй ч ... Энэ гайхалтай юм а.

Кр: Ингэхэд... чи хэн юм бэ?

2-р бүлгийн 1-р анги төгсөв.

Орчуулсан  Жамбалын Тамир

Back to episodes Go home