Trigger.S02_E01

                                                                                          Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Бичиг Өмнөх ангиудад.

Даш - Энэ бол Володя, миний хуучин нөхөр. Артём, мэргэжлийн өдөөн хатгагч. Тэдний хэлдэгээр үүнийг өдөөн хатгах сэтгэл зүй гэдэг.

Але -  Чи өөрт учирсан зовлонд намайг буруутгах гээгүй биз дээ?

Ар -    Үгүй ээ, яалаа гэж. Тэгвэл утгагүй хэрэг болно. Эцсийн эцэст гэмт хэрэгтэн бол би. Харин та гэмт хэрэгтнийг зөвхөн төрүүлж, өсгөж, хүмүүжүүлээд суулгасан.

Але -  Би чамайг суулгаагүй. Шүүгдэгчийн хийсэн зүйл бол алдаа байсан. Өөрийнхөө арга барилыг үр дүнтэй гэдэгт итгэснээс болсон хэрэг.

Ден -  Найзын хувьд хэлье, март. Болоод өнгөрсөн явдал.

Ар -    Юу ч болоогүй. Би буруугүй.

Лео -  Ингээд шууд эргэлтнээс мөнгө авчихаж болохгүй.

Ник - Би ер нь чамаас асуух албагүй.

Лео -  Болохгүй.

Ар -    Үсэр.

Лео -  Юу?

Ар -    Яасан, бүх асуудлууд шийдэгдэнэ.

Ээж - Хэрвээ чи тэрнийг алах юм болтэрэн шиг болно. Ойлгож байна уу?

Ник - Гэхдээ шударга ш дээ.

Ар -    Валерия Сергеевна. Та хэзээ онгон бие алдсан бэ?

Лер -  Юу?

Ар -    Анхны секс хэзээ хийсэн бэ? 25-аас хойш уу?

Даш - Нэг бүсгүйд хайртай байж нөгөөхтэй нь унтдаг. Бүр өөрийн үйлчлүүлэгчтэйгээ шүү. Би ядарч байна. Хэн нэгэнд өөрийнхөө мундаг сэтгэл зүйч гэдгийг нотлохын тулд юу ч хийхээс буцахгүй хүн.

Але -  Чиний оролцсон бүхэн сүйрдэг. Чи эрүүл харилцаа үүсгэж чаддаггүй. Дашатай хүртэл олигтой амьдрал босгож чадаагүй.

Хүү -  Ээж ээ, энэ хэн бэ?

Ар -    Аав аа, та Дашагийн хүүгийн тухай мэдэж байсан уу?

Даш - Чамайг гарч ирэх хүртэл бүх зүйл хэвийн байсан. Бүх зүйл хэвийн байсан.

Лер -  Чамд бусдын зовж байгааг харах таалагддаг. Ямар нэг таашаал авдаг бололтой.

Ден -  Чи өөрийнхөө амьдралыг төвхнүүлж чадахгүй байна. Гэтэл, новш чинь, бусдад амьдрал заагаад.

Ар -    Одоо бүх зүйл ойлгомжтой боллоо. Тэр надаас өшөөгөө авч байна Ден. Түүний эхнэр байж. Өөрөөр хэлбэл бэлэвсэн эхнэр нь.

Лер -  Намайг худлаа ярьсан учраас хаяж явсан уу? Тэгвэл яагаад түүнтэй хамт байгаа юм?

Лео -  Бид компанийг хоёр хуваана, ээж ээ. Тэр эхнээс нь эхлүүлнэ, би эхнээс нь эхлүүлнэ. Тэгвэл бид хоёрын хэн хэнд илүү дээр байх болно.

Ээж - Чи ах нь ш дээ.

Лео -  Энэ чинь би өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх ёстой гэсэн үг биш.

Ээж - Би, түүнийг түлхчихсэн. Би түүний муухай инээмсэглэлийг түлхсэн.

Ар -    Үгүй ээ, үгүй ээ...

Эм -    Залуу, залуу минь намайг сонсож байна уу? Хүлээн авах руу хэн нэгнийг дуудаарай.

Эр -    Артём Александрович, Артём Александрович юу болоо вэ? Юу болоо вэ, Артём Александрович?

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдлэд : ....

Бичиг Шинэ триггер, 1-р анги.

Эм -    1, 2, 3, 4 нөгөө тийшээ. 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5.

Эр -    Ингэвэл яаж байна?

Ар -    Хамаагүй ээ.

Эр -    Чимээгүй байгаарай.

Ар -    Тэгвэл ингээд.

Эр2 -  Өглөөний мэнд. Лумашук, Катеринкин.

Эр -    Оносонгүй, оносонгүй.

Эр2 -  За Артём Александрович. Артём Александрович.

Ар -    Баярлалаа найзаа. Би дараа нь ууя.

Эр2 -  Тань дээр хүн ирлээ Артём Александрович. Эмэгтэй хүн, би саад болмооргүй байна гэвч тэр таныг сайн мэднэ гэсэн.

Ар -    Антон, би танд хэлж байсан, дахиад хэлье та авилга авах хэрэггүй. Хүнд дэмий найдвар төрүүлэх нь хамгийн таагүй зүйл.

Эр2 -  Тэр үнэхээр тууштай гуйсан.

Ар -    Харин би, би тууштай биш гэж үү? Надаас тийм зан чанар олж харахгүй байна уу? Ингэвэл яаж байна? Ингэвэл хангалттай юу, танаас хичээнгүйлэн гуйя, хэнд ч юу ч амлах хэрэггүй. Түүнийг гэртээ харь гэж хэл.

Эр2 -  Оролдоод үзье.

Ар -    Ямар муухай юм бэ Аркаша.

                                                     ххх

Лер -  Артём.. Артём, чи намайг сонсож байгааг мэдэж байна. Би зүгээр л ярилцмаар байна. Зүгээр л ярилцана. Чи энд мөнхөд нуугдаж чадахгүй, тэнэг алхам. Би эндээс хаашаа ч явахгүй, энд үлдэнэ, чи сонсов уу?

Эм -    Артём Александрович...

Лер -  Артём...

Эм -    Таны эмчилгээ эхлээд 5 минут болчихлоо... Орж болох уу?

Ар -    Танай энд хүссэн цагтаа эхэлж болдог дүрэмтэй юмуу?

Эм -    Уучлаарай, хайж байсан юм.

Эр -    Баригдашгүй хүн чинь хэн билээ, Стрелецкий гэнээ.

Эм -    Артчм Александрович.

Эр -    Гайхалтай, сууна уу.

Эм -    Би хэрэгтэй юу эсвэл болсон уу?

Эр -    Дуусахаар хэрэг болно, өвчтөний дэргэд таныг зэмлэмээргүй байна. Дараа нь заавал ярилцъя, тийм үү? Өвчтөний түүх яасан бэ, эмчилгээ гээд.

Эм -    Кирилл Игоревич авч ирээгүй. Тэд зүгээр ярилцсан.

Ар -    Тийм ээ, бид зүгээр ярилцсан.

Эр -    Замбараагүй юм. Ойлгомжтой, явж болно. За тэгэхээр танилцъя Артём. Би таныг эмчлэх болно. Кирилл Игоревичийн оронд томилогдсон, намайг Касёнов Леонид Вячеславович гэдэг. 7 хоногт 4 удаа уулзаж байх болно, тэгэхээр тогтоож авсан нь дээр шүү. Миний ойлгосноор жилийн турш танд олигтой өөрчлөлт гараагүй. Гэхдээ зүгээр ээ, өнөөдөр таны эмчилгээний түүхийг судална. Яваандаа таныг яах ёстойг төлөвлөнө, тийм үү? Та анх ямар оноштой ирсэн билээ?

Ар -    Намрын хүрэмтэй, гутал нь их моодны, задгай 300 рубль.

Эр -    Таныг болон дотны хүмүүс чинь юунд санаа зовж байсан бэ? Та өөрөө тодорхойлж чадах уу? Эсвэл онцын юм болоогүй юу?

Ар -    Би зүүдэлсэн. Би хөлөг онгоцон дээр байсан харин эргэн тойронд кракенууд, кракенууд. Тэдний нэг их үзэсгэлэнтэй, хүчирхэг байсан. Таньтай жаахан төстэй. Миний дээрээс хошуугаа тонгойлгоод, тонгойлгоод тэгээд харанхуйлчихсан. Шөнө болгон тэгдэг болсон. 

Эр -    За алив Артём.. бид хоёрын хэн хэнд ярилцлагаа үр дүнтэй байлгах нь чухал, зөв үү? Та хэзээ нэгэн цагт эндээс гарахыг хүсч байгаа. Дахин ойр дотны хүмүүстэйгээ, найзуудтайгаа уулзана.

Ар -    Тэнгэр минь, хэн танд тэгээд хэлчихэв?

Эр -    Артём, би энд юуны түрүүнд танд туслахаар ирсэн, тийм үү? Юуны өмнө намайг найзаа гэж бодохыг зөвлөж байна. Надад итгэж, нээлттэй байгаарай гэж зөвлөе. Би өөрийнхөө зүгээс бас аль болох нээлттэй байя.

Ар -    Та одоо ч маш нээлттэй байна эмч ээ.

Эр -    Юу?

Ар -    Та уцаартай байгага шинэ орон тоон дээр үлдэх гэсэнтэй холбож болох байлаа. Гэвч арай өөр шалтгаантай байна. Би эхэндээ ээжтэйгээ муудалцсанаас болсон гэж бодсон. Тань шиг хүний хувьд элбэг тохиолддог зүйл. Гэвч та ганцаараа амьдардаг, үгүй бол таныг үсээ засуул гэж байсан. Гар чинв салгалж байгааг нуухыг хичээсэн, цамцыг чинь харахад болзоонд явах гэж байгаа бололтой. Гэвч тэр тантай унтахгүй. Та уйтгартай, хаалттай хүн учраас биш, та найзын харилцаанаас гарч чадаагүй төрөл бүрийн шалтгаанууд байгаа. Эндээс гарах хэцүү, саатуулахад байлгаснаас илүү найдвартай. Энгийнээр удаан бэлтгэхгүй гэвэл эрсдэл гаргаад үз. Яг ажил дээрээ байгаа юм шиг биеэ авч яв. Боломж бага ч гэсэн амжилт олж магадгүй.

Эр -    Яаж?

Ар -    Тэнэг амьтан шиг.

Эр -    Та юу гээд дэмийрээд байна?

Ар -    Зөвөлгөөний хувьд гэвэл таны энэ өгүүлбэрийн төгсгөлд асууж хариулдаг чинь сэтгэл зүйчийн хувьд маш муу үйлдэл. Та яачихсан юм бэ? Аав чинь таны чадварт эргэлздэг байсан уу?

Эр -    Чи муу...

Ар -    За алив, биеэ барих хэрэггүй. Та одоо хамгийн ихээр юу хүсч байна?

Эм -    Би санитаруудыг дуудахгүй байхаар шийдсэн. Тэр чинв Артём Александрович, би зөв зүйл хийсэн үү?

Эр2 -  Тэр хаана байна?

Эм -    Тэнд, ажлын өрөөнд нь.

Ар -    Бүгдийг ингэж эмзэг хүлээж авах ямар хэрэгтэй юм? Бүх зүйлд эерэг талууд гэж байдаг.

Эр2 -  Артём Александрович... Ингэж болохгүй ш дээ Артём Александрович. Болохгүй, тэр залуухан эмч, туршлаггүй. Та ингэх нь бүр ч муухай.

Ар -    Тэр өөр яаж туршлага суух юм бэ? Зөвхөн тулаанд, зөв үү?

Эм -    Орой 6-аас хойш ороод ирээрэй. Дахиад шархыг чинь цэвэрлэнэ.

Эр2 -  Баярлалаа. Яах гэж ингэсэн юм бэ?

Ар -    Энэ бүхэн бодит зүйл, ойлгож байна уу? Нүүр рүүгээ дэлсүүлэхээр амьдрал сайхан санагддаг. Бас үр дүн нь хэрэгтэй, сэтгэл санаа эргэн тойрноосоо салж тайвширна. Энд өвдөнө бас хөндүүрлэнэ. Элдэв бодолд автах сөхөөгүй.

Эр2 -  Уйдаж үхлээ юу?

Ар -    Бага зэрэг.  

Эр2 -  Тэгвэл та гараач, өөрийнхөө авъяасыг бусдын төлөө ашигла. Таны сэтгэл гутралыг эмгүй аргаар эмчлэх боломжгүйг хэн хэн нь мэдэж байгаа.

Ар -    Тэнд бүр муухай.

Эр2 -  Би таныг мэргэжлийн хүний хувьд хүндэлдэг, гэвч танаас болоод ажилтнууд явж эхэлнэ.

Ар -    Кирилл Игоревич бас надаас болж зугтсан уу? Болох уу?

Эр2 -  Тийм ээ, болно. Кирилл Игоревичийн хувьд сайн мэдэхгүй гэхдээ магадгүй л юм. Та түүний тэвчээрийг барна. Таны эмчийг солиод өгөх үү? Гэхдээ шинэ эмчтэй шууд зодоон хийхгүй гэж амла.

Ар -    Үгүй ээ, энэ дажгүй эмч. Эмч шиг эмч, байж л байг. Сайхан төхөөрөмж байна, бэлгэнд авсан уу?

Эр2 -  Эхнэр бэлэглэсэн. Та түүнийг ч гэсэн үгүй хийх нь. Шинэ сэтгэл зүйчдийг манайд олноор нь ирүүлдэггүй.

Ар -    Тэгвэл солилцоо хийе. Би хэнийг ч зодохгүй...

Эр2 -  Үүний хариуд?

                                                     ххх

Ден -  За одоо би өөрөө, баярлалаа. Пөөх мундаг. Сайн уу аваргаа... Танай энд сайхан юмаа. Нам гүм. Би бас 1-2 долоо хоног галзуу болж үздэг юмуу? Чи хэр удаан дасгал хийх юм? Сэтгэцийн өвчтэй та нарын хувьд 10 миль хэдий хэр хугацаа шаардагдах вэ? 7-5 минут хангалттай.

Ар -    Чиний юу авч ирсэнээс л шалтгаална.

Ден -  Авч ирсэн, ирээгүй. Тайван, тайван, тайван. Энд камертай.

Ар -    Сайн уу Ден.

Ден -  За тэр.

Ар -    Би шүршүүрт орлоо.

Ден -  Хөлстэй нохой чинь... Чамайг ингэхээр би шүлсэндээ хаха вий гэж айх юм. Харин би чиний амиа хорлосны шалтгаан болно. Чи мэргэжлийн хүний хувьд намайг дарамтанд орохыг мэдэж байгаа Тёма. Чи байхгүй, тэр ачааг салгах хүн байхгүй.

Ар -    Үр дагавар шалтгааны алдаа, би амиа хорлохгүйн тулд ингэдэг юм.

Ден -  Өчигдөр Катя ирсэн, яагаад түүнтэй ярилцахгүй байгаа юм бэ? Тэр ямар буруутай юм, хэлээч. Утсаар ярих уу?

Ар -    Үгүй.

Ден -  Үүнд ямар нэг шалтгаан, үр дагаврын холбоо байна уу? Эсвэл үгүй гээд болоо юу?

Ар -    Байгаа, хүсэхгүй байна.

Ден -  Тёма надад харамсалтай биш байна гэвч чиний амьдрал төвхнөх эсэхийг би мэдмээр байна.

Ар -    Би амьдралаа төвхнүүлчихсэн Ден. Энд таалагдаж байна, тэдэнд ч гэсэн надгүйгээр муугүй байгаа. Үүнийг эрт ойлгох тусмаа сайн.

Ден -  Тэгвэл би? Надад ч гэсэн чамгүй муухай байдаг.

Ар -    Чи энд хамт зогсож байна ш дээ.

Ден -  Баярлалаа. Би найзынхаа сэтгэл зүйд хөрөнгө оруулалт хийж байна гэж бодсон. Гэтэл солиотой хүнтэй дээвэр дээр архи уух гэж мөнгө төлжээ.

Ар -    Чи өөрийнхөө намайг өөрөөсөө илүү гэж боддог байсан сэтгэлээ аргацааж байна. Энэ сайхан эмнэлгийн төлбөрийг хийснээр миний ивээгч, халамжлагч болдог. Бүх юм шударгаар. Чи мөнгө өгсөн би чамд төлбөр хийх боломж олгосон.

Ден -  Битгий дахиад тэнэгтээд бай. Одоо зодоон болно, чи уйлна.

Ар -    Үгүй ээ, үгүй өнөөдөртөө лимит дууссан.. Бүсгүй, Бүсгүй. Бүсгүй. Бүсгүй. Саад болж байгаад уучлаарай.

Ден -  Артчм хүлээгээрэй, алив хүлээгээч.

Ар -    Наанаа зогсож бай, наанаа зогс.

Ден -  Тёма.

Ар -    Намагй Артём гэдэг. Уучлаарай, та яг одоо үсрэх гэж байна уу? Эсвэл туршиж үзэж байна уу?

Эм -    Зүгээр агаар амьсгалахаар гарсан юм.

Ар -    Үгүй байхаа, цагийн өмнө салхинд гаргасан. Харин та хэтэрхий нимгэн хувцастай байна, тэгэхээр яарч байна гэсэн үг. Таныг авахаар ирнэ гэж айсан уу?

Эм -    Танд ямар хамаа байна?

Ар -    Би танд нэг зүйлийг тайлбарлаж өгье. Энэ эмнэлэгт өвчтөнүүд чөлөөтэй орж гарахын тулд зөвхөн энэ шат нэлттэй байдаг. Хэрвээ та үсрэх юм бол хаалгыг нь түгжчихнэ. Би зүгээр нэг амиа хорлож чадахгүй болчихно. 

Эм -    Одоо амиа хорло хэн ч танд саад болоогүй байна.

Ар -    Хоёулаа болохгүй, тэгвьэл хэвлэл мэдээллээр бөөн юм болно. Залуу нууц амрагууд амиа хорлосон гээд л. Үгүй ээ, нэрээ авч үлдэцгээе.

Эм -    Та залуу нууц амраг гэж үү?

Ар -    Би 19-тэй, тийм ээ хөгшин харагдаж байгаа. Стресс, сэтгэл гутрал гээд энд бүгдээрээ тийм байгаа. Харин та?

Эм -    Маргааш 58 хүрнэ.

Ар -    Өмнө нь баяр хүргээд яахав, хэн гэдэг вэ?

Эм -    Саша.

Ар -    Саша, таатай байна, надад таалагдлаа. Сайхан нэр байна.

Эм -    Та танилцах цагаа буруу сонгож.

Ар -    Саша ихэнхи тохиолдолд 4 давхараас унах нь яс хугарах, дотор эрхтнүүд гэмтэх, таныг гадагшаа гарахыг анзаараагүй жижүүр сувилагч халагдах зэрэгт хүргэдэг, та үхэхгүй.

Эм -    Би хүнд гэмтэл авч, дотор эрхтнүүдээ гэмтээхийг хүсч байна. Тэр сувилагч надад огт таалагдаггүй. 

Ар -    Тантай ярилцах их сонирхолтой юм. Танд тэгж хэлж байсан уу?

Эм -    Оролдож байсан.

Ар -    Ден, Ден чи яаж...

Эм -    Намайг тавь.

Ден -  Зүгээр, би барьж байна.

Ар-     Чи яаж байна аа?

Ден -  Алив надад туслаач. Хамгаалагчаа...

Ар -    Тэр өөрийн хүсэлтээрухаарч татгалзах ёстой. Ухаарч.

Ден -  Чи чинь өвчтэй юмуу?

Ар -    Чи яах гэж байнга...

                                                     ххх

Ар -    Залуус аа. Хүн байна уу, хариулаач. Эмч ээ, байна уу?. За ашгүй дээ, заавал ингэх хэрэгтэй байсан юмуу, хэлээч.

Эм -    Леонид Вячеславович түр хөдөлгөөнгүй байлга гэсэн.  Түр хугацаагаар.

Ар -    Та ухаантай хүн, би ямар хазах биш. Энийгээ тайлаад өгөөч, гуйя.

Эм -    Ухаантай бас заль мэхэнд автдаггүй.

Ар -    Бүсгүй яасан бэ, Саша.

Эм -    Палатанд байгаа, хурцын тасагт шилжүүлсэн. Гарахыг хориглосон.

Ар -    Сэтгэцийн эмээр бөмбөгдсөн үү?

Эм -    Өөр яахав дээ.

Ар -    Ямар оноштой ирсэн юм? Бас амиа хорлохыг завдсан уу?

Эм -    Артём Александрович, тэр тэр бүсгүйгээр яах гээв. Түүнд туслана, найдвартай хүмүүсийн гарт байгаа.

Ар -    Найдвартай хүн байсан бол дээвэр дээр гаргахгүй байсан.

Эм -    За яахав, би өөрөө тэрний талаар жаахан мэднэ. Дөнгөж өчигдөр ирсэн юм. 1 эсвэл 2 долоо хоногт комд байсан гэсэн. Гараад шууд амиа хорлохыг завдсан. Аав нь наашаа авч ирсэн юм. Албадан эмчилгээнд байгаа учраас та орж чадахгүй.

Ар -    Маш их баярлалаа. 2 дахь асуулт, хэзээ босч болох вэ, бие засмаар байна.

Эм -    Хөтөвч байгаа.

Ар -    За больж үз, юун хөтөвч вэ. Хэнтэй ярьж байж энийг тайлуулах вэ?

Эм -    Үнэндээ би одоо ч тайлчихаж чадна. Бас одоо та зөвхөн хэн нэгэн ажилтантай хамт салхилах боломжтой.

Ар -    Надад хэлээч, одоо хүндэт Леонид Вячеславович хаана байгаа вэ?

                                                     ххх                                          

Ар -    Леонид Вячеславович, би муу санаж ирээгүй ээ.

Эр -    Хэн таныг гаргасан юм? Хэн түүнийг гаргасан юм бэ?

Ар -    Хүнтэй бол болно гэсэн.

Эр -    Хэнтэй гарсан гэж?

Ар -    Тантай хамт.

Эр -    Зогс, бүү ойрт.

Ар -    Та айх хэрэггүй, би зэвсэггүй байгаа. Бас таныг зодохгүй, 2 дахь удаагаа сонирхол алга.

Эр -    Би таныг хаалттай тасаг руушилжүүлнэ. 

Ар -    Эмч ээ, хоёулаа буруу яриад байна. Үнэндээ та муугүй хүн байх. Эцсийн эцэст интернэтер танилцах, гар салгалах юу ч биш. Танаас ганцхан зүйл асууя. Өнөөдөр үсрэхийг оролдсон бүсгүйг яах төлөвлөгөөтэй байна?

Эм -    Аан гээч, би таны хэн болохыг мэдэхгүй. Гэхдээ асууж сурагласан, өөрийгөө агуу сэтгэл зүйч гэж боддог байх, таньгүйгээр бид яаж ч чадахгүй гэж бодов уу?

Ар -    Тийм биш гэж үү? Манай эмнэлэг тийм газар, нэг нь Наполеон, нэг нь сүнс хардаг. Харин би өөрийгөө агуу сэтгэл судлаач гэж боддог, тийм ээ.

Эр -    Та өөрийгөө хэн гэж бодов Стрелецкий?

Ар -    Та дараа нь надад хэлээрэй, та эмч хүн. Одоохондоо өөр юм асууя, та түүнийг яах гэж байна?

Эр -    Би таны өмнө ямарч ажлаа тайлагнах албагүй. Өөрийнхөө палатанд ор, үгүй бол албаданд сар хэвтүүлчихнэ шүү.

Ар -    Намайг албаданд хэвтүүлэхгүйг мэдэж байгаа, онош нь тохирохгүй. Та юу гэж тайлбарлах юм?

Эр -    Та над руу халдсан. Энэ хангалттай.

Ар -    Тийм үү, хяналтын камер дээр та түрүүлж өвчтөнөө цохисон нь харагдана. Эмчийн ёс зүйн хороогоор шалгуулмаар байна уу? Маш няхуур шалгана.

Эр -    Ямар камер вэ?

Ар -    Та шинэ хүн байх нээ? Энд үйлдэл болгоныг бичдэг. Бүх өрөөнүүдийг хянадаг. Хэрвээ намайг шилжүүлэх эсвэл өөрийнхөө утга учиргүй тушаалаа өгдөг сувилагчид муу юм хийвэл бичлэг ил болно.

Эр -    Та намайг шантаажлаад байна уу?

Ар -    Би тантай тохиролцоо хийж байна. Би тодорхой мэдмээр байна, тэр бүсгүйг яаж, юугаар эмчлэх гэж байна?

Эр -    Эмээр, өөр яах юм?

Ар -    Тодорхой болго, надад тайван бас ойлгомжтой тайлбарлаж өгвөлби өнөөдрийн үйл явдлыг мартана.

Эр -    Аминазин, бас Д витамин, одоохондоо.

Ар -    Хэн тань шиг заадаг байна аа?

Эр -    Та надад өвчтөнүүдээ яаж эмчлэхийг заах уу?

Ар -    Ингэснээр зөвхөн төр тархины систем удаан ажиллана. Танайд 2 сар ухаангүй хэвтэнэ, дараа нь гаргасан ч асуудлыг шийдэхгүй. Статистикаас харахад дахин амиа хорлохыг завдсан тохиолдлууд 50%. Харин өнөөдрийн үйл явдлыг оролцуулах юм бол 80% хүрнэ.

Эр -    Сонсооч, танд юу хэрэгтэйг би мэдэхгүй. Та энэ эмнэлэгт ямар танилтай болоод хүссэнээ хийгээд явна. Би үүнд чинь оролцохгүй.

Ар -    Сүүлийн гуйлт, хурцын тасаг руу ганц орье. Туслаач, ямарч гомдол байхгүй.

Эр -    Үгүй.

                                                     ххх

Эм -    Бурхан минь, Стрелецкий. Чи галзуурав уу? Чи одоо палатнаасаа гарч болохгүй.

Ар -    Тийм ээ, мэдэж байна. Аймшигтай юм, би уйдаад байна. Бүдүүлэг байна.

Эм -    Би найрамдчихсан. Тэгэхээр дахин ятгалтанд орохгүй.

Ар -    Чи мэдээж эвлэрсэн, би таах гээд оролдъе. Тэр сэтгэлийн дарамтанд орсон, учир нь чи тоохгүй байсан. Тэгээд анхны таарсан бүсгүйтэйгээ унтчихсан. Түүнд огт сэтгэлгүй байсан. Үүнийхээ дараа шууд гэмшсэн, гэвч хэтэрхий оройтсон байлаа. Одоо чиний өмнө маш буруутай гэсэн. Тэгээд шууд өөрөө ирээгүй харин цэцэг хүргэгч түрүүлж явуулсан. Эсвэл бэлэг өгсөн.

Эм -    Айфоне.

Ар -    Муугүй шүү. Сайн мэдээ гэвэл чи одоо айфонтой боллоо. Муу мэдээ нь Юрик чинь одоо болтол чамайг хуурч байгаа. Тийм хүн байдаг юм. Өөрийнхөө чухал хүн гэдгийгнотлохын тулд нэг зэрэг эхнэртэй бас нууц амрагтай байх ёстой. Гар утсаа ч шалгуулсан байх, ямарч нууц мэсэж байхгүй, ватсап нь ч цэвэр. Хэрвээ маргааш шалгах юм бол нууц үгтэй болчихсон байгаа. Мөрийцөх үү?

Эм -    Адгийн шаар. Өглөө харсан нууц үгтэй байна лээ.

Ар -    Мариша, сар зугаалчихаад эргээд ирнэ. Би чамд мэргэжлийн хүний хувьд хэлж байна.

Эм -    Чамд ингэж хэлэх амархан. Өөрөө энд сэтгэцийн эмэн дээр сууж байж.

Ар -    Ямар бром ууж байгаа биш. Гэхдээ чи дэргэд чинь нэг дажгүй солиотон байгааг битгий мартаарай. Тэр чамайг санадаг. Заримдаа бүр ганихардаг гээч.

Эм -    Тийм үү.

Ар -    Чи юу үзэж байгаа юм? Манайд очих уу, хамтдаа үзэцгээе. Тэгэхгүй бол би гарч болохгүй.

                                                     ххх

Эм -    Энэ бас хаанаас гараад ирэв?

Ар -    Ингэхэд тун дажгүй теккила байна. Чи эмнэлгийн ажилтны хувьд мэдэх ёстой.

Эм -    Үгүй ээ, үгүй, үгүй би ээлжтэй, болохгүй.

Ар -    Марина, чи аврагдсаны төлөө.

Эм -    За яахав, яая гэхэв. Ямар муухай юм бэ. Чи уугаагүй юмуу?

Ар -    Уусан.

Эм -    Үгүй ээ, чи уугаагүй байна.

Ар -    Уусан, уусан Марина.

Эм -    Чи уугаагүй.

Ар -    Уусан.

Эм -    Үгүй, чи уугаагүй, би харсан. Энэ юу юм?

Ар -    Огт аюултай зүйл бишээ, чамд л хэрэгтэй.

Эм -    Юу гэнээ? Стрелецкий, чи...

Ар -    Болгоомжтой, болгоомжтой. Гүйцээ, унтаарай.

                                                     ххх 

Ар -    Аркаша, Аркадий босоорой. Манай тосгонд гай тохиолдлоо, тэд ирсэн.

Эр -    Хаана?

Ар -    Би үүдэнд 3 харийнханыг харсан. Амьд үлдмээр байна уу?

Эр -    Тийм ээ.

Ар -    Явцгаая.

Эр2 -  Одоо даатгалгүй ерөөсөө болохгүй. Тэд жилийн дараа дүн нь нэмэгдэх болзолтой гэрээ хийдэг. Гэвч хэрвэ шууд хандахгүй бол арай...

Эр3 -  Алив кофе ууя. Баярлалаа.

Эр4 -  Болж байна.

Эр -    Үхэж далд орцгоо. Та нар хүн биш, би мэдэж байна. Та нар бүгдээрээ хүн биш.

Эр3 -  Дахиад Аркаша дэмийрч байна. Зогс, зогс өөдгүй амьтан. Зогс гэж байна.

                                                     ххх

Ар -    Сайн уу, сайхан бүсгүй минь.

Эм -    Чи эмч юмуу?

Ар -    Зарим нэг талаараа тийм ээ. Босоорой, хэвтэж ханаагүй юу. Өөрийнхөө үхлийг өнгөрүүлчихнэ шүү. За ингээд. Ингээд. Ингээд. За алив, явцгаая.

Эм -    Хаашаа?

Ар -    Хамаг бузраа арилгана. Чи тэнэг болохгүй үхэхийг хүссэн биз дээ, тийм үү? Эрүүл саруул болцгоое. Чамд тариа хийсэн үү, эм уулгасан уу?

Эм -    Эм өгсөн.

Ар -    Хэр удаж байна?

Эм -    Мэдэхгүй ээ.

Ар -    Цаг уу, хагас цаг уу?

Эм -    20 минут байхаа, мэдэхгүй байна. Ухаан самуураад байна.

Ар -    Сайн байна тэгвэл бүрэн шингээгүй байх нь. Явцгаая, болгоомжтой.

Эр -    Харийнхан.

Эр3 -  Аркашенька, би байна ш дээ. Би байна, алив барьж байя. Өгчих, айх хэрэггүй. Сайн байна. Нөгөөхийг нь дээр нь тавчихъя, байшин шиг. Сайн хүүхэд. Аркашенька сайн байна. Наадхаа бариад ав. Бариарай.

Ар -    Сайн байна. Алив дахиад.

Эм -    Болсон.

Ар -    Янзтай, бараг ухаан орчихлоо.

Эм -    Юу?

Ар -    Май.

Эм -    Чи юу хүсээв?

Ар -    Чамд туслая, чи үхэхийг хүссэн биз дээ?

Эм -    Тэгээд юу гэж?

Ар -    Би ч гэсэн ялгаагүй. Гэтэл энд ийм юм элбэг байна.

Эм -    Наадах чинь хор юмуу?

Ар -    Илүү дээр. Хамгийн хялбар бас өвдөлтгүй нүд аних боломж. Ерөнхийдөө 5 ширхэг байхад хангалттай гэвч хоёулаа баталгаатай гээд 10-ыг уучихъя.

Эм -    Чи эмч биш байжээ.

Ар -    Тийм ээ, эмч биш.

Эм -    Солиотой юмуу?

Ар -    Ер нь бол тийм ээ.

Эм -    Чамайг хэн гэдэг юм?

Ар -    Артём.

Эм -    Таатай байна.

Ар -    Надад ч гэсэн.

Эм -    Надад хэлээч Артём, бид тэртэй тэргүй үхэх юм бол яах гэж намайг сэрээсэн юм бэ?

Ар -    Яагаад гэвэл амиа хорлох шийдвэрийг эрүүл ухаантай гаргах хэрэгтэй. Бид хоёр эрүүл хүмүүс биз дээ?

Эр -    Острое, би 1-р жижүүр байна. тийм ээ, аваад ирсэн. Одоохондоо карантинд оруулчихсан. Үгүй ээ, өөр хүмүүс байхгүй байсан.

Эр2 -  Серёга.

Эр -    Новш гэж, явцгаая.

Эм -    Одоо яах уу?

Ар -    Унтаад дахиж хэзээч сэрэхгүй.

Эм -    Хэр удаан хүлээх үү?

Ар -    15 минут орчим. Энэ бодис харьцангүй хурдан шимэгддэг юм.. За боллоо. Хүлээцгээе.

Эм -    Чи яасан юм?

Ар -    Юу яасан гэж? Үхэж байна гэж үү?

Эм -    Тийм ээ... Хүсэхгүй байгаа бол хэлэх хэрэггүй.

Ар -    Үгүй дээ, зүгээр л тодорхой хэлэхэд хэцүү байна. Товчхондоо бол миний хайртай байсан эмэгтэй намайг хуурсан. Харин миний хайргүй байсан аав миний хайртай бүсгүйтэй унтчихсан.

Эм -    Нэг эмэгтэйн тухай ярьж байна уу?

Ар -    Тийм ээ.

Эм -    Хөгжилтэй юмаа. Чи үнэхээр шизотой юм биш биз? Нэг л хачин сонсогдоод байна.

Ар -    Үгүй ээ, би хүнд өвчтөн биш. Анх удаа сувилалд 1-р тасагт орсон. Байсан.

Эм -    Ойлгомжтой.

Ар -    Харин чи?

Эм -    Заавал хариуд нь өөрийнхөө сонирхолтой түүхийг хуваалцах уу?

Ар -    Товчхон ярих юм бол би мэднэ, чи хайртай байсан уу?

Эм -    Тэдний хэнд нь?

Ар -    За сонирхолтой болж эхэллээ. Чамагй хайртыгаа алдсанаас болж амиа хорлохыг хүссэн гэж бодсон.

Эм -    Зарим нэг талаараа тийм.

Эм2 -  За бүгдээрээ газар доогуур гарц ухъя. Утсаа өгч бай, бичлэг хийе.

Эм -    Энд хэн байна?

Эм2 -  Гера, Гера, Гера...

Эм -    За урагшаа.

Эм2 -  За алив ээ, алив.

Эм -    Би жолоо баръя, бичлэг хийгээрэй. Би үүнийг хүсч байна. За явах уу?

Зэрэг -  Явцгаая.

Эр -    Муугүй шүү, сайн байна.. Алив хаалга байна. хаалга.

Эм2 -  Бид хэзээч баар руу ингэж ирж байгаагүй.

Эм3 -  Би та нартай хамт байгаагүй найзууд аа.

Эм2 -  Би стористоо ч тавьж үзээгүй.

Эм -    Найзуудаа, та нар бүсээ бүслэхгүй юмуу?

Эр -    Зураг, зураг аваарай. Никуль уучих, би зөвшөөрч байна.

Эм -    Баярлалаа.

Эр -    Саша, Саш, Саш.

                                                     ххх

Эр -    Тэр баталгаатай сонсож байгаа юу?

Эм -    Сонсож байх ёстой. Нүдээ нээсэн. Одоо ер нь ухаантай байх ёстой. Би түр гарч байя.

Эр -    Саша, Сашенька хонгр минь би байна. Сайн уу.

Эм -    Аав аа...

Эр -    Хүнд байвал юу ч ярих хэрэггүй.

Эм -    Би таны машиныг эвдчихсэн үү?

Эр -    Тэр яах вэ, хамгийн гол нь чи, чи амьд байна, гүйцээ. Одоо бүх зүйл сайхан болно.

Эм -    Залуучууд?Ника, Света, Гера? Тэд яаж байна?

Эр -    Ника бараг яагаа ч үгүй. Тэр бүсээ бүсэлчихсэн байсан. Саша.. Саша, Саша...

Эм -    Би машин барих хэрэггүй байсан юм. Надад үнэмлэх ч байхгүй. Үнэндээ би тэднийг алчихсан.

Ар -    Чи тэр залууд хайртай байсан юм шиг санагддаг уу?

Эм -    Мэдэхгүй ээ. Одоо ямар ялгаа байна? Светкад бол хайртай байсан. Тэр сайн охин. Би оршуулганд ч очиж чадаагүй. Комд орчихсон байсан.

Ар -    Ойлгож байна.

Эр -    Гараад ир, сонсов уу? Миша хурдан наашаа ир. Хурдал.

Эм -    Чи юу ойлгохгүй байна? Чинийхээр бол хэн нэгэн чамайг эзэмдсэн тэгээд амиа хорлохоор шийдсэн. Үнэнийг хэлэхэд шал утгагүй шалтгаан. Би чамайг шүүхгүй ээ.

Ар -    Энэ цорын ганц сонирхолтой түүх биш байна. Миний нүдэн дээр амиа хорлосон эмэгтэй байсан. Өмнө нь би хүүг нь аврах гэсэн боловч бас л дээвээр дээрээс уначихсан. Шулуухан хэлэхэд би энэ бүхэнд буруутай.

Эр -    Хаалгаа онгойлго.

Ар -    Бүх зүйл яг чинийх шиг. Би тэднийг машинд суухыг ятгаад гараашийн хаалгыг нээгээд, бүсээ бүслэхийг хориглосон.

Эм -    Би хэнд ч бүсээ бүслэхийг хориглоогүй. Нэг нь бүсээ бүсэлсэн байсан учраас амьд гарсан.

Ар -    За яахав, чи жолоо барьж байсан. Бүгдийг хянах боломжгүй, энэ чинь хүн амины хэрэг гэсэн үг. Аавынхаа машинаар клуб руу явъя гэж чи уриалсан.

Эм -    Үгүй ээ, Гера тэгсэн.. Би буруутай гэдгээ ойлгож байна гэвч...

Ар -    Юу Гера гэж, чи өөрөө надад тэднийг машин руу чихсэн гэсэн.

Эм -    Чи солиотой юмуу, би чамд огт тэгж хэлээгүй.

Ар -    Та өөрөө тэгсэн, чи зориуд баруун талаа мөргүүлээгүй гэж битгий хэлээрэй. Чи өөрөө 1-2 долоо хоног хэвтсэн, харин найзуудаа булшилсан.

Эм -    Чи юу гээд дэмийрээд байна?

Ар -    Чи тэрнийг Светатай хардсан ч юм билүү, тэр Герагаа. Санаатай нөгөө хоёрыг буруутан болгосон ч юм билүү. Их сайхан санаа.

Эм -    Би тэгээгүй.

Ар -    Үгүй чи тэгсэн, одоо и үхэж байгаа чинь маш зөв. Маш сайн хэрэг.

Эм -    Би тэгээгүй гэж байна.

Ар -    Чиний хийсэн ажил, зүгээр хүлээн зөвшөөр, гүйцээ.

Эм -    Амаа хамхи.

Ар -    Чи тэгсэн.

Эм -    Би буруугүй.

Ар -    Наадхаа өөртөө хэл, чи тэгсэн.

Эм -    Би буруугүй.

Ар -    Тэд чамаас болж үхсэн. Чи тэгсэн...

Эм -    Би буруугүй, би буруугүй. Буруугүй, буруугүй...

Ар -    Тавь.

Эр -    Түүнд юу өгсөн бэ? Түүнд юу өгсөн бэ?

Ар -    Д витамин.

                                                     ххх

Эр2 -  Артём Александрович надад яагаад ийм зүйл болсоныг тайлбарлаач, над руушөнө дунд яриад яаралтай ирээч гэхээр би яагаад ч юм энэ бүхэн ганцхан өвчтөнтэй холбоотойг мэдэж байдаг.

Ар -    Мэдэх юм алга. 

Эр2 -  Би одоо таныг яах вэ?

Ар -    Эхний ээлжинд өргөө дуусгая, долоо хоночихлоо.

Эр2 -  Өнөөдөр шөнө болсон үйл явдлын талаар би яам руу, дараа нь дотоод явдлын яаманд мэдэгдэх ёстойг ойлгож байна уу?

Ар -    Ойлгож байна, гэвч энэ хэнд ч тус болохгүй.. Бас тэр бүсгүй Сашаг дахиад нэг хоног тасагт нь байлгаад аавд нь эргүүлж өгөөрэй. Бас бурханыг бодож тэр аминазиныг нь зогсоо, бүх зүй сайхан болно.

Эр2 -  Би тийм ч итгэлтэй биш байна. Та түүний тухай бүгдийг мэдэхгүй.

Ар -    Маш сонирхолтой санагдлаа.

Эр2 -  Бидний засч чадахгүй зүйлс гэж байдаг. Харамсалтай нь бид бурхад биш.

Ар -    Аз ч юм билүү. Би лав муу бурхан болох байсан. Галзуу солиотой бас дураараа, ингэхэд миний эмчээс намайг аварч чадах уу? Тэр надад хувийн өш хонзон санаад байх шиг.

Эр2 -  За би Леонид Вячеславовичтэй ярилцъя. Гэхдээ танаас гуйх юм байна, бас нэг зөвөлгөө өгье.

Ар -    Анхааралтай сонсож байна.

Эр2 -  Их эгийн гуйлт, дараагийн удаа та хэн нэгэнд тусламаар байвал эхлээд шууд надад хэлж байгараай. Сувилагч нарыг уруу татаж, хамгаалагчид халдаж, эм хулгайлж, техник хэрэгсэл эвдэх хэрэггүй. Сул дорой өвчтнийг уруу татахгүй байх хэрэгтэй. Зүгээр л шууд надад хандаарай. Ок уу?

Ар -    Ок. Харин зөвөлгөө?

Эр2 -  Танд зөвөлгөө хэрэгтэй гэж бодохгүй байна гэвч хэлье. Би таныг сайн мэргэжилтэн, зарим талаараа гоц хүн гэж хүндэлдэг. Гэвч  миний санаж байгаагаар та хэн нэгэнд чинь сэтгэлээсээ туслахыг хүссэн ганц тохиолдол байх. Зөвөлгөө бол маш энгийн. Та найзынхаа мөнгийг үрэхээ боль. Энийн амьдралдаа эргэж ор. Та чадна.

Ар -    Чадна. Ганцхан асуулт, яах гэж?

                                                     ххх

Эм -    Артём Александрович, Артём Александрович та сэрээрэй. Тань дээр хүн ирлээ.

Ар -    Хэнийг ч оруулах хэрэггүй гэж 100 удаа гуйсан ш дээ.

Эм -    Тэр таны найз бишээ.

Эр -    Өглөөний мэнд, та суугаач. Мөрдөн шалгах хороо, Игорь Петрович.

Ар -    Артём Александрович, сайн санаат хүмүүс надад гомдол гаргажээ.

Эр -    Ямар хүмүүс?

Ар -    Үгүй гэж үү? Тэгвэл ямар хэргээр ирэв?

Эр -    Бид хүний үхлийн шалтгааныг шалгаж байгаа. Та түүнтэй нилээн дотно харилцаатай байсан гэж сонссон. Магадгүй хамгийн сүүлд та түүнтэй уулзсан байх.

Ар -    Юун хүн бэ?

Бичиг Хэргийн газарт үзлэг хийсэн протокол.

Лер -  Артём.

                                                     Төгсөв.

Back to episodes Go home