Метраж : 48 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг Одоогийн цагүе.
Ник - Хэдэн цагийн дараа Володя, за юу.
Эр - Би танд дахин хэлье, түлхүүрийг зөвхөн ажилтнуудад зөвхөн гарын үсэг зуруулж өгдөг журамтай.
Эр2 - Би ойлгож байна. Хувилсан түлхүүр...
Ник - Залуус аа, юу болоод байна? Өнөөдөр нээлттэй хаалганы өдөр юмуу?
Эр2 - Та ор ор. Ойлгооч, би танд түлхүүр өгч чадахгүй.
Ник - Үүнийг та хаанаас зөөгөөд байна?.. Энд юу болоод байна, би ойлгосонгүй. Хэн ахалж байна? Залуус аа, хэн ахалж байгаа вэ? Би ойлгохгүй байна залуус аа, би аярхан яриад байна уу, хэн ахалж байгаа вэ?
Эр3 - Гар, ажлаа хийхэд бүү саад бол.
Ник - Ер нь бол энэ миний ажлын өрөө. Миний бичиг цааснууд, миний компьютер. Ингэхэд та хэн бэ?
Эр3 - Мөрдөн шалгах хороо. Нэгжлэг хийх тогтоол энэ байна.
Ник - Намайг юунд буруутгаж байна?
Эр3 - Одоохондоо юунд ч биш. Бүх зүйл өөрчлөгдөж болзошгүй. Таны ахын үхлийн хэргийг шинэ нөхцөл байдал үүссэн учраас дахин сэргээсэн.
Ник - Ямар нөхцөл байдал гэж?
Эр3 - Мөрдөх ажиллагаа танд мэдэгдэх шаардлагтай гэж үзвэл танилцуулна. Юра, аваад гаргаарай.
Ник - Хаашаа ч юу ч авч гарахгүй.Юу ч авч гарахгүй.
Эр3 - Та нэгжлэгт саад болж байна.
Ник - Би саад болсон гэнээ, өөрийнхөө өрөөнд үү? Алив эндээс зайл. Эндаас зайл гэж байна.
Эр3 - Хамгаалалтынханд ороод ир гэж хэлээрэй.
Ник - Миний өрөөнөөс зайл, зайл гэж байна.
Эр3 - Та одоо...
Ник - Зайл гэж байна.
Эр3 - Та тайвшир, ингэх чинь ялтай шүү, дараа нь шүүхэд гомдоллоод салахгүй.
Ник - Тэр өвчтэй новш гомдол мэдүүлсэн үү? Та энд тийм учраас ирсэн үү? Яадаг новш вэ, би тэр новшийг ална даа. Муу баас чинь.
Эр - Энэ нөхөр.
Эр3 - Алив тэрнийг аваад гар.
Ник - Яадаш новш вэ, би энэ новшийг ална. Балиар амьтан.
Эр - Энэ хүн.
Эр3 Алив тэрнийг аваад гар. Эндээс гарга.
Ник - Зүгээр ээ, би өөрөө.
Эр3 - Наад хайрцгаа үлдээ.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдлэд : ....
Бичиг 16-р анги.
Але - Өглөөний мэнд.
Мат - Мэндээ.
Але - Хараад байхад Артём байхгүй бололтой.
Мат - Тийм ээ, Артём байхгүй.
Але - Сайн л биз, офисд амьдардаг хүн сэтгэ зүйн хувьд эрүүл биш гэдэг нь ойлгомжтой.
Мат - Юм хэлүүлэх үү эсвэл та өөрөө ярих уу?
Але - Та надад туслаж чадна гэж ойлгож байна. Надад боссдоо цаг аваад өгөөч.
ххх
Але - Та бас энд ажилладаг юмуу? Нилээн ойртож иржээ.
Лер - Би хичээсэн.
Але - Та надаас юу хүсэв?
Лер - Та ойлгохгүй ээ, ойгох ч шаардлага байхгүй. Зүгээр л миний гуйсан зүйлийг хийгээд өгчих. Хүүтэйгээ эвлэр.
Але - Мэргэжлийн хүний хувьд би танд онош тавьж чадна.
Лер - Мэргэжлийн хүний хувьд та хүүгийнхээ чигчий хуруунд ч хүрэхгүй. Тэр миний талаар юу ч ойлгоогүй юм чинь та бүр ч ойлгохгүй.
ххх
Хүү - Трамплин байна.
Ар - Энэ зөөлөвчийг харав уу?
Хүү - За.
Ар - Одоо хаана байна? Энд чихэн дотор чинь байна. Шагнал.
Даш - Янзтай.
Хүү - Дахиад авъя.
Ар - Байна уу.
Даш - Хоолоо идсэн үү?
Ар - За.
Даш - Юу гэж хэлэх ёстой билээ?
Хүү - Баярлалаа.
Ар - Хэл хүргэсэнд баярлалаа.
Даш - Ямар нэг юм болоо юу?
Ар - Байцаагч ярьж байна. Тэд хэргийг дахин шалгана гэсэн.
Даш - Сайн л биз дээ, чи үүнийг хүссэн.
Ар - Хүссэн.
Даш - Буруу юм юу байна?
Ар - Нэг муухай дурсамж сэргээд, Даша. Миний зөв, эсэргүйцэж чадна гэж мэдэж байна гэвч.. Зүгээр мартах уу? Жирийн амьдралаар амьдарна, бид юугаар ч дутахгүй, тийм үү?
Даш - Би гэм буруугүй гэдгээ батлахыг хүссэн. Бүгд мэдээсэй гэж хүссэн.
Ар - Тийм ээ. Гэвч хэрвэ чи энэ бүхнийг март гэвэл би мартана.
Даш - Чи чадахгүй ээ. Надад ийм золиос хэрэггүй, ганцхан чи хэрэгтэй.
Ар - Чи хэлж чадах хамгийн сайн зүйл.
Даш - Бас би анхнаасаа чиний хүн ятгасныг ойлгоогүй дүр гаргана. Чиний хийж байгаа бүхнийг би ятгаж хийлгэсэн мэт харагдана.
Ар - Хамт амьдарсан он жилүүд чамайг муу хүн болгож. Чи мэдсэн үү Даша?
Даш - Тийм ээ. Тийм, үнэн.
Ар - Зөвхөн чиний төлөө.
ххх
Эр - 4 жилийн өмнө Леонидын үхлийн шалтгаан тодорхой байсан. Залуу, амжилттай яваа бизнесмен меголоманый золиос болсон. Харин одоо хэргийг огт өөр өнцгөөс харах болсон.
Ээж - Бидэнд дээр мөрдөн байцаагч ирээд бүх зүйл өөрөөр явагдсан, тэд мөрдөх ажиллагааг дахин шалгана гэсэн. Тэр стэгэл зүйч ямар танилуудтайг би мэдэхгүй гэвч миний бодлоор энэ хүмүүс тэр өөдгүй новшийг ялаас мултлахын тулд юу ч хийхээс буцахгүй.
Эр - Ийм нэр хүнд муутай хүн яагаад үйлчилгээ үзүүлнэ гэсэн зараа олон нийтийн сүлжээнд байршуулж үйлчүүлэгчид хүлээж авч байгаа нь сонирхолтой. Тэр нийслэлийн хамгийн үнэтэй бизнес төвүүдийн нэг офис түрээсэлдэг. Ямар орлогтой бас тэр офисын түрээс хэд гэдгийг таах л үлдээд байна.
Эм - Одоо санхүүгийн мэдээ.
Ден - Тэнэг юмнууд.
Эм - Өнөөдөр валютын ханш...
Эм2 - Юу? Денчик чи надад хэлсэн үү?
Ден - Үгүй.
Эм2 - Одоо юу гарч байна?
Ден - Олигтой юм юу ч алга.
Эм2 - Хэрэггүй юм байна уу? Түрээсийн тухай юм яриад байсан уу? Яриагүй гэж үү?
Ден - Би юу ч сонсоогүй, ялангуяа, миний чихийг идэж байхад шүү.
Эм2 - Энэ миний эмзэг сэдэв гэдгийг чи мэднэ ш дээ.
Ден - Мэдэхгүй ээ.
Эм2 - Мэдэхгүй гэнээ?
Ден - Тийм ээ.
Эм2 - Муужгай чинв орон байртай байртай байх ёстой биз дээ? Ойлгож байна уу, байр хэрэгтэй. Харин булган шуба их өндөр үнэтэй байдаг. Нэг газраас авах хэрэгтэй биз дээ?
Ден - Муужгай булган шуба өмсдөггүй.
Эм2 - Тийм үү?
Ден - Тийм ээ.
Эм2 - Тэгээд хаана амьдардаг гэж?
Ден - Люкс өрөөнд, муурны дэргэд. Би одоо чамл сайхан тайлбарлаад өгье.
ххх
Эр - За ор ор.
Ар - Сайн байна уу, Артём Стрелецкий ирлээ. 110-р зүйл анги, дуудсан уу?
Эр - Тийм ээ, би санаж байна. Та ороод суугаач.Сайн байна уу.
Ар - Сайн байна уу.
Эр - Та суугаач. Түр хүлээгээрэй. Май, бичээрэй.
Ар - Юу?
Эр - Шинээр нотлох баримтууд гарч ирсэнтэй холбоотой хэргээ дахин шалгуулъя гэж.
Ар - Өргөдөлгүй шалгачихаж болохгүй юу?
Эр - Артём Александрович цэвэр бичиг цаасны ажил. Нэрэлхэх хэрэггүй, бичээд өг. Шүүхийн дараа таны гэм бурууг бүрэн хэрэгсэхгүй болгоно.
Ар - Энэ ямар учиртай юм?
Эр - Та гэм буруугүй болно гэсэн үг.
Ар - Би гэм буруугүй байсан.
Эр - Хүн гүтгэсэн бас ял эдэлсэн гэж гомдол гаргаж болно. Та хүсвэл шүү дээ.
Ар - 4 жил амьдралаа алдсаны төлөө юу гэж гомдол гаргах юм?
Эр - Мэдэхгүй ээ, үнэндээ та манай анхны гэм буруугүй хүн. Май.
Ар - Баярлалаа. Танд сэтгэл зүйчийн хэдэн зөвөлгөө илүүдэхгүй л байх. Хүн чанар чинь зовоохгүй.
Эр - Би өөрийнхөө ажлыг л хийж байна. Таны ашиг сонирхолын төлөө, баярлалаа гэж хэлж болохгүй юу.
Ар - Баярлалаа, арай дэндэнээ. Гэхдээ нэг сонголт байна. Та театрт дуртай юу?
Эр - Театр гэнээ?
ххх
Лер - Уучлаарай, энэ суудал эзэнтэй.
Эр - Тийм үү, гэхдээ энэ миний суудал, та хар даа.
Лер - Намайг уучлаарай. Денис чи хаана байна, ажил дээрээ юу? Хаана гэнээ? Окей, байж байгаарай, би ороод гаръя.
Ден - Чи тоглоод байна уу?
Лер - Чи Артём байгаагүй бол бид болж бүтэх байсан гэж хэлсэн байхаа.
Ден - Тэгээд?
Лер - Одоо тэр байхгүй, би эрх чөлөөтэй болсон.
Ден - Янзтай, маргааш энэ тухай ярилцъя.
Лер - Өнөөдөр. Одоо энд ярилцана. Чи намайг хүсдэг, би ч мэдэж байна. Ирээдүй гэж төлөвлөхгүй унтах болно. 7 хоногт нэг удаа уулзана, 2 байж болох юм.
Эм - Хонгор минь, чи яачихав аа?
Лер - Сайхан санал байна. Нээрэн шүү, гэхдээ үнэхээр цагаа олсонгүй.
Эм - Дахиад просекко аваад ир гээд хэлчих. Гэхдээ энгийнийг шүү.
Лер - За тэгээд тохирох уу?
Ден - Чи ингэж өшөө авахаар шийдсэн юмуу? Би тохиромжтой хувилбар бишээ. Тёма хардсандаа болоод галзуурахгүй.
Лер - Өшөө авах бишээ. Мартана.
Ден - За тэгвэл ингэж тохирье. Хоёулаа унтахгүй, зүгээр л аз жаргалтай байхын тулд надад өөр эмэгтэй хэрэгтэй. Гэхдээ чиний асуудлыг яаж шийдэхийг би хэлээд өгнө.
Лер - Тэгээд яаж гэж?
Ден - Сайн уу. Би сайн найз чинь болъе, надад бүх асуудлуудаа ярьж өг. Харин Тёма ямар өөдгүй амьтан болохыг би хамгийн сайн мэднэ.
Лер - Сайхан төлөвлөгөө байна. Өөр сонголт алга.
Эм - За яачихав аа? Ядаж царайлаг уу?
Ден - Дажгүй шүү.
Эм - Энэ хэн бэ, би танихгүй юм байна.
Лер - Чамайг доор бааранд хүлээж байя.
Ден - За алив үүрэндээ ороорой. Энд байх хэрэггүй.
Эм - Тэр хэн бэ, би ойлгосонгүй.
Ден - Манай ажилтан.
ххх
Але - Уулзалтын цаг авч яах гэсэн юм, та надаар тоглоод байна уу?
Але - Чамаас ялгаатай нь би хэзээч ийм зүйл хийхгүй байх байсан.
Ар - Тэгвэл юу гэж?
Але - Би өөрийнхөө хүүхдүүдтэй харилцахдаа алдаа гаргасан. Надад туслалцаа хэрэгтэй байна. Мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж.
Ар - Энэ ээлжит шалгуур биш гэж найдъя.
Але - Харин чи ааваасаа гадуур уулзсаны төлөө нэмэлт төлбөр авахгүй гэж найдъя.
Ар - За болж байна. Гэхдээ та ойлгох хэрэгтэй, танд маш таагүй байх болно.
Але - Ойлгож байна.
Ар - Тэгвэл үйлчлүүлэгчийн суудалд суу.
Але - За юунаас эхлэх вэ? Чиний хүсдэг онцгой даалгавар биелүүлэх үү?
Ар - Ийм хөгийн аав байх ямар байдгийг яриад өгөөч.
Але - Би одоо яах ёстой гэж? Галзуууртлаа уурлах уу?Хашхичиж эхлэх үү?
Ар - Тэгвэл сайн л байна. Таныг хүн чанартай гэдэгт итгэх болно.
Але - За яахав, чи надаас үнэнээ хэл гэлээ. Тохирлоо, би төгс хүн биш.
Ар - Шууд тодруулъя, би танаас муу аавыг хараагүй. Дены аав уудаг байсан, ээжтэй нь хаяад явсан. Олон жилийн турш гэр бүлээ дарамталсанаас тэгсэн нь хүнлэг байсан юм.
Але - За тийм гэж бодъе, тэгээд юу гэж?
Ар - Уучлалт гуй.
Але - Ямар хэлбэрээр?
Ар - Таны үе мөч яаж байна? Хэвийн үү?
Але - Би чиний өмнө өвдөг сөгдөх бодолгүй байна.
Ар - За тэгвэл уулзалт өндөрлөсөн.
Але - Аан гээч, яагаад чамтай үргэлж асуудал үүсдэг юм бэ? Яагаад зүгээр хүн шиг ярилцаж болдоггүй юм? Сэтгэл зүйч огт хамаагүй, зүгээр аав хүү хоёр шиг байж болохгүй байна уу?
Ар - Аав аа, аав аа энэ зүгээр л уулзалт. Та өөрөө дүрмээ тогтоосон. Өвдөг сөгд гэж гуйж байна.
Але - Ямарч тохиолдолд хийж болохгүй зүйл гэж байдаг. Чиний юу сэдээд байгааг мэдэхгүй, гэхдээ чиний өмнө өвдөг сөхөрч мөлхөхгүйг ойлго.
Ар - Мөлхөхгүй байж болно. Зүгээр л хөдөлгөөнгүй байрлал авчих.
Але - Чи ийм болсон нь миний буруу.
Ар - Ийм мундаг, нэр хүндтэй юу?Үгүй ээ, би өөрөө хичээсэн.
Але - Ийм арчаагүй, хувийа хичээсэн, өш хонзонгоор дүүрэн.
Ар - За одоо л эхэллээ, нэг нэг боллоо. Үргэлжлүүлээрэй.
Але - Артём чи сэтгэцийн өвчтэй. Эртнээс хүндээр өвчилсөн байна. Мегаломанийн нэг хэлбэр. Чи эргэн тойрны хүмүүсээ хянаж, удирдаж, захирахыг хүсдэг. Би чамтай хэл амаа ололцох туршлага бага байлаа. Би сайн эцэг байгаагүй. Артём, сурлагын дэвтэрээ өгөөч... Чамд надад хэлэх юм алга уу?
Хүү - Байхгүй ээ.
Але - Энд хуудас дутуу байна. чи урж аваад дүнгээ зассан байна. Чиний бичгийг багшийн бичгээс ялгахгүй гэж бодсон уу? Энэ бол том алдаа Артём. Үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой. Алийг нь сонгомоор байна, 5 цаг ном унших уу эсвэл нэг өдөр гадаа тоглохгүй өнжих үү?
Хүү - Нэг өдөр тоглохгүй.
Але - Дахиад залхуурал, залхуурад байвал чи хэн болж өсөх вэ?
Хүү - Та сонгож болно гэсэн.
Але - Тэгээд чи хамгийн хялбар хувилбарыг сонголоо.
Хүү - Тэгвэл сонгох ямар хэрэгтэй байсан юм?
Але - Энэ чиний эрх. Нэг хуудасны төлөө нэг өдөр тоглохгүй байх тийм хүнд шийтгэл биш гэж бодож байна. Эсэргүйцэж байна уу? Дахиад нэг өдөр гарахгүй. Хагас сайнд ч гадаа гарахгүй.
Хүү - Одоо яах уу, сар гарахгүй өнжих үү?
Але - Алив тайвшир.
Хүү - Сурах бичгийн төлөө бас нэг өдөр үү?
Але - Алив боль, одоо хангалттай, боль гэж байна шүү. Боль, боль гэж байна шүү.
Хүү - Үгүй.
Але - Боль.
Ар - Алгадах нь илүүц байсан.
Але - Чи миний уурыг хүргэсэн.
Ар - Бас мэргэжлийн хүний үйлдэл.
Эм - Юу болоод байна?
Ар - Харин та уураа бариагүй.
Але - Нэг жүжигчний тоглолт.
Эм - Саша, чи яасан юм бэ?
Але - Би алгадсан юм.
Эм - Юу алгадсан гэж? Саша...
Але - Тэр өөрөө хүссэн, өдөөн хатгасан юм.
Эм - Саша, чи галзуурав уу? Энэ чинь жаахан хүүхэд.
Але - Юу хүүхэд гэж, том болчихсон.
Эм - Миний хүү өвдөж байна уу?
Але - Тэр намайг шантаажилсан.
Эм - Чи аж чадав аа Саша?
Але - Тэр хэн ч байсан уурлуужл чадна.
Эм - Ингэж болохгүй ш дээ.
Ар - За та энэ талаар юу гэж бодож байна? Та өөрөө ийм зүйлд дүн шинжилгээ хийсэн бол?
Але - Би ээжий чинь эргэн тойронд зөрчилдөөн гарсан гэнэ. Бид хэн хэн нь түүнийг хайрын төлөө тэмцэлдсэн.
Ар - Яг тийм, гэхдээ бидний дунд нэг жижигхэн ялгаа байсан. Бидний нэг нь тэр үед сайн мууг ялгаж чаддаггүй бяцхан эрх жаал байсан. Харин нөгөөх нь төрсөн хүүтэйгээ өрсөлдөхийг хичээсэн эрдмийн зэрэгтэй хүн байсан.
Але - Чи өөрийгөө дутуу үнэлээд байна.
Ар - Сонирхолтой л юм.
Але - Та дөнгөж сая намайг биеэ тоосон амьтан гээд байсан. Юу болсон бэ аав аа, далд ухамсартаа хайртай эмэгтэйнхээ төлөө тулалдмаар байна уу? Танд хайргүй болчихно гэж их айсан уу?
Але - Мэдэхгүй ээ, магадгүй л юм.
Ар - Та надад атаархсан. Үргэлж. Ээж танаас илүү надад хайртай байдагт атаархсан. Мэргэжлийн хувьд илүү амжилт гаргасанд атаархсан.
Але - Чи амжилт гаргаагүй. Хүмүүсийг тэвчээр алдуулах нь амжилт биш.
Ар - Гэхдээ ямар таатай гээч. Би чадсан учраас та галзуурах гээд байна. Та үнэхээр надаас ээжийг харамладаг.
Але - Эрт ээжийгээ алдсан хүн болгон ээжийн дурсамжиндаа баригдсан байдаг. Хорвоо дэлхий ээжийг нь төлөөлдөг гэж боддог боловч тийм биш. Би түүнд хайртай байсан. Нас барсаных нь дараа хэцүү байсан. Гэвч одоо бол өнгөрсөн явдал.
Ар - Одоо хайргүй болчихсон уу?
Але - Чамд таагүй сонсогдох байх гэхдээ үгүй.
Ар - Зиак.
Але - Хөөе чи яагаад байна?
Ар - Хаана байна?
Але - Чи яагаад байна аа?
Ар - Та хаана нуусан юм бэ?
Але - Юу вэ, чи яагаад байна аа? Одоо боль, яаж байгаа юм бэ?
Ар - Намайг уурлуулмаар байна уу, би одоо ууртай байна.
Але - Юу юм?
Ар - Энэ байна.
Але - Байзаарай, нааш нь өг. Өг гэж байна.
Ар - Энэ байна.
Але - Өг гэж байна шүү.
Ар - За.. май урчих.
Але - Яах юм?
Ар - Ураач. Та чадна ш дээ, энэ бол юу ч биш. Та алив ээ, энэ ердөө л нэг зураг. Ер нь ямар хэрэгтэй юм бэ? Та одоо хэнд ч хайргүй аав аа. Тэднээс ангижрах хэрэгтэй. алив ээ ураач, нэг мөр дуусгачих. Миний буруу байсныг нотлоод өг... Оршуулгын газар та яг ингээд зогсож байсан. Харж чадахгүй байсан, би үүнийг хэзээч мартахгүй. Зүгээр л нүдээ аниад зогсож байсан. Дараа нь хамаг цагаа ажилдаа зориулсан. Ээжгүй энэ амьдралыг туулах ямар нэг юм эрж хайж эхэлсэн. Гэм буруугаасаа болж үхэх шахсан. Та одоо болтол харддаг, учир нь ээж таны толгойд амьд хэвээр байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Одоо болтол төсөөлөхөөс ч айдаг. Хоёулаа уулзах бүрт та шаналдаг, учир нь би ээжийг санагдуулдаг. Би амьд, ээж үхсэнд та галзууртлаа уурладаг. Би ээжийг санагдуулдаг учраас та над руу харахаас ч айдаг. Харин би таныг харахаас айдаг... Би таныг арга барилыг сайн мэдэхгүй, харин өөрийнхөө үр дүнг хараад бид хоёр усан тэнэгүүд гэдгийг хэлж чадна.
Але - Бас бусдад заахыг хичээдэг.
ххх
Лер - Би түүнээс олон зүйл нууж байсан. Харин тэр мэдчихсэн, намайг уучилж чадаагүй.
Ден - Дахиад давтчих.
Лер - Гэхдээ би түүний төлөө нэг сайн үйлс хийхийг хичээсэн.
Ден - Ямар?
Лер - Аавыг нь Артёмтой эвлэрүүлсэн.
Ден - Яаж гэдэг нь сонирхолтой байна.
Лер - Маш энгийн, шантааж хийсэн.
Ден - Яаж хийснийг чинь мэдэхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ Тёмад таалагдахгүй гэдгийг мэдэж ав. Би Тёмаг маш сайн мэднэ, тэр ямар асуудалтайг мэдэх үү? Тёма өөрөө маш хаалттай хүн байж эргэн тойрондоо нээлтэй хүмүүс байлгахыг хүсдэг. Яг Мотя шиг, бас над шиг. Бас өөр шиг нь хаалттай, ойлгомжгүй хүмүүсд дургүй. Яг аав шиг нь. Уучлаарай бас чам шиг.
Лер - Шулуухан хэлсэнд баярлалаа. Гэвч би түүний төлөө өөр юу ч хийж чадахгүй.
Ден - Түүнтэй шударгаар ярилц, үнэнийг хэлэх амархан бас энгийн. Артём надад үнэнийг хэлэх хүртэл 4 жил хүүхнүүдтэй зууралдсан. Хүлээж авах хэцүү ч гэлээ хүлээн зөвшөөрчихвөл бүх зүйл хялбар болно.
Лер - Чиний зөв ч байж болох юм.
ххх
Ник - Та яах гэж ийм их хүнс авсан юм бэ? Хүргэлт гэж байгаа ш дээ.
Ээж - Тэд юу нь мэдэгдэхгүй юм авч ирдэг. Чи интернэтээс боломжийн хүнс авч болно гэж бодож байна уу?
Ник - Та намайг турж үхэж байгаа гэж бодсон уу? Яг хажууханд ресторан байгаа.
Ээж - Ресторан гэнээ?
Ник - Тийм ээ.
Ээж - Зөв хооллолт, алив үлээгээрэй.
Ник - Яасан бэ, хэрвээ амттай хоол хиймээр байгаа бол хамтдаа хийжгээе. За алив ээ, хамтдаа хийцгээе, бололгүй яахав, тийм ээ. Энд юу байна, загас. Загас, янзтай.
Ээж - Битгий айлгүйтээд бай.
Ник - Ээж ээ, би брокколийг хөргөгчинд хийлээ. Ингээд, за алив, алив. Тэгвэл би одоо ус буцалгая, тэгэх үү? Харин та хувцасаа тайлаад надтай нэгдээрэй... Та яагаад байна аа? Юу хайгаад байна?
Ээж - Хаана байна?
Ник - Хэн?
Ээж - Чи хэн гэдгийг нь мэдэж байгаа. Гар буу хаана байна?
Ник - Ямар гар буу вэ?
Ээж - Надад өг гэж байна шүү. Надад өг гэж байна.
Ник - Тэр манай гэр бүлийг сүйрүүлсэн. Новшийн амьтан, Лёня байхгүй болсон. Тэр, тэр амьд явах эрхгүй.
Ээж - Чи алуурчин биш хүү минь. Эрт орой хэзээ нэгэн цагт хүн болгон хариуцлагаа үүрнэ.
ххх
Мат - Сайн уу.
Кат - Сайн уу.
Мат - Артём арай ирээгүй байна.
Кат - Шүүгэнд нуугдаагүйг нь мэдэж байна. Чи цэрэгт явах гэж байгаа юмуу?
Мат - Үгүй ээ, зүгээр өөрчлөлт хийе гэж шийдсэн юм. Үнэндээ зөвхөн үсээ биш, ерөнхийд нь. Олон зүйл өөрчилнө.
Кат - Миний төлөө юу?
Мат - Үгүй. Гэхдээ бас чиний төлөө ингэсэн. Орой хамтдаа гарцгаая, тэмдэглэе.
Кат - Урт үс илүү зохиж байж.
Мат - За за болъе. Артём ирвэл чамайг ирсэн гэж хэлье. Гэхдээ тэр ойрын хугацаанд ирнэ гэдэгт итгэлгүй байна.
Кат - Би Артём дээр ирсэн гэж хэлээгүй.
Мат - Тэгээд хэн дээр гэж?
Кат - Би орой шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Одоо хамтдаа гарч болох юм.
Мат - Нээрэн үү?
Кат - Чиний хичээснийг мэдэж байна.
ххх
Ар - Энэ яачихав аа? Яагаад? Тэнгэр минь.
Даш - Наана чинь ирзва алаг уу?
Ар - Алга.
Даш - Яагаад?
Ар - Яагаад гэвэл чийдэн хийдэг үйлдвэрт бас маркетингийн хүмүүс ажилладаг. Ильичийн чийдэнгээс ялгардаггүй ч гэлээ энэ жил тэд ирзваг нь байхгүй болгоод оронд нь хараал идсэн хоёр цоож хийчихсэн. Яаж хийдэг нь ойлгомжгүй. Хүмүүс тэдний хөгжиж байгааг мэдэх хэрэгтэй, тийм учраас хэрэггүй зүйлсийг хүртэл байхгүй болгочихдог.
Даш - Цахилгаанчин дуудъя, тэгэх үү?
Ар - Сайхан санаа байна, гэвч би өөрийгөө үнэлэхээ больчихно.
Даш - Чи сэтгэлээр унахад хэтэрхий хөгшин болж.
Ар - Опа.
Даш - Ураа.
Ар - Юу ураа гэж?Гэрлээ унтраах хэрэгтэй байсан юм. Сая тогонд цохиулж үхэх шахлаа.
Даш - Хүн ирэх ёстой билүү?.. Сайн уу.
Лер - Сайн уу.
Даш - Та хоёр ярилцаж бай, би тийшээ орье.
Ар - Үгүй ээ, байж бай. Шийдэмгий харагдаж байгааг бодоход чи асуудлыг цэцглэхээр иржээ? Би шийдвэрээ гаргачихсан. Тийм болохоор цүнхэнд чинь буу байхгүй бол дараа ярилцъя.
Лер - Таасангүй, буу бишээ. Илүү сонирхолтой зүйл. Май.
Ар - Энэ юу юм?
Лер - Тэр тайлбарлаад өгнө... Даша уучлаарай, хүн болгон хариуцлагаа үүрэх ёстой. Юу гэхээр миний нэг найз илүү нээлттэй байх хэрэгтэй гэсэн. Юу ч нуух хэрэггүй. Түүний зөв байж. Намайг худлаа ярьсан учраас чи хаяж явсан уу? Тэгвэл яагаад түүнтэй хамт байгаа юм?
Ар - Энэ юу вэ?
Даш - Нээгээд үз.
Ар - Би шатаачихаж чадна. Тэгэх үү? Даша, энд бидэнд саад болох бага ч гэсэн зүйл байгаа бол шууд шатаая.
Даш - Нээгээч, чи тэртэй тэргүй мэдэх байсан.
Ар - За яахав.
Даш - Харин одоо яв.
Бичиг Эцэг тогтоолгох шинжилгээ... Аав хүү хоёр мөн.
Эр - Түргэн дуудаарай. Чи гайгүй юу найзаа?
Эм - Тэр амьд уу?
Эр - Хэвтэж байна, битгий хөдөл.Түргэн дуудаарай, алив хурдал.
Эм - Одоохон.
Эр - Хаана чинь өвдөж байна?.. Өвдөж байна уу?
Ар - Зүгээр ээ, ялихгүй зүйл.
Эр - Алив хурдан дуудаарай.
Эм - За одоохон.
Ар - Чи чинь замаа хардаггүй юмуу?
Эм - Гэнэт гараад ирсэн, би хараагүй. Байна уу, түргэн үү, хүн мөргөчихлөө хурдан ирээрэй.
Ар - За.
Ээж - Хоёулаа уулзъя Артём Александрович.
Ар - Одоо тохиромжгүй цаг байна.
Ээж - Тийм ээ. Гэхдээ та үнэнийг мэдмээр байна гэсэн. Өөр тохиромжтой цаг гарахгүй.
ххх
Эм - Тэнд байна.
Ээж - Би хүүхдүүдээ хэзээчингээсэй гэж хүсээгүй. Би хоёуланд нь хайртай байсан.
Ар - Хэн ч үүнийг хүсээгүй. Үхлийн айдсыг дарах арга. Хүн болгон далд ухамсартаа үхэх цаг нь болохоор хүүхдүүдээр дамжуулан 2 дахь боломж ирн гэдэг. Яг тоглоом шиг.
Ээж - Дотны хүмүүсийн хувьд магадгүй. Лёнечкаг авсан нь огт өөр асуудал.
Ар Тийм бишээ, та түүнийг хүмүүжүүлсэн.
Ээж - Энэ камеруудыг харж байна уу? Таны зөв байж, бичлэг дээр Лёнягийн унасан хэсэг байсан. Та буруугүй. Энэ таны буруу байсан гэж итгэхийг хүссэн учраас танд уурлаж байна... Та чинь галзуурав уу?
Эр - Тэр дээвэр дээр сэтгэл зүйчтэй хамт байна.
Ээж - Хэн?
Лео - Бүх зүйл хэвийн, санаа зоволтгүй. Одоо зүгээр ээ.
Эр - Бүх зүйл хэвийн.
Лео - Баярлалаа.
Ар - Асуудал гарвал та намайг яаж олохоо мэднэ.
Ээж - За ярилцав уу?
Лео - Тийм ээ, бүх зүйл сайхан болсон. Тэр надад их тус боллоо.
Ээж - Би маш баяртай байна. чи дахиад инээмсэглэж эхэллээ.
Лео - Надад цорын ганц сонголт байгаа юм шиг санагдсанд асуудал байсан. Коля бид хоёр эцсээ хүртэл хамт явах ёстой.
Ээж - Зөв байна, тийм л байх ёстой.
Лео - Үгүй ээ...
Ээж - Үгүй гэнээ?
Лео - Үгүй ээ, товчхондоо тэр миний төлөө юу хийснийг би хэзээч мартахгүй. Гэвч хэрвээ тэр мөнгө аваад байвал.. компани сүйрнэ. Хэн ч хожихгүй.
Ээж - Чи яах бодолтой байна?
Лео - Бид компанийг хоёр хуваана ээж ээ. Тэр эхнээс нь эхэлнэ, би эхнээс нь эхэлнэ, тэгвэл бид хоёрт ч тустай байх болно.
Жжу - Би чамайг түүнд туслана гэж бодсон. Чи ах нь ш дээ.
Лео - Ах нь мөн. Ах нь мөн, гэхдээ энэ чинь би өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх ёстой гэсэн үг биш. Бид хоёр сална, тэр өөрийнхөө хувийг хүссэнээрээ зарцуулаг.
Ээж - Лёня, тэр яаж ч чадахгүй гэдгийг ойлгож байгаа ш дээ. Чи бизнесмэн хүн, тэр бол аар. Түүний хувьд энэ үхэл, Лёня чи үүнийг ойлгож байна уу?
Лео - Тэр өөр өөрийгөө авч явах хэрэгтэй. Асуудлуудаа нэг бол тань руу, нэг бол над руу чихдэг. Энэ насан туршид нь үргэлжилж болно ээж ээ.
Ээж - Лёня, Коля чамайг гэртээ авч ирэхэд туслахыг хүссэн. Би, аав чинь, Коля бүгдээрээ чамд хайртай байсан. Гэтэл чи одоо миний нүд рүү хараад инээж байна. Чи одоо биднээс зүгээр урваж байна.
Лео - Ээж ээ, ээж ээ та чинь галзуурав уу? Би та нарыгаа хаяхгүй, ойлгооч дээ.
Ээж - Би чиний ээж биш.
ххх
Ар - Та мөрдөгчтэй ярилцсан уу?
Ээж - Тийм ээ. Тэр намиайг батлан даалтанд гарахыг ч зөвшөөрсөн. Тэр хүнлэг хүн байсан.
Ар - Тийм байна.
Ээж - Тэд яаж мэдэв эсвэл хамгаалагч хэлчихсэн үү?
Ар - Тэр үхсэн, таны банкниы гүйлгээгээр олчихсон. Өөр хэн нэгнийг гуйх хэрэгтэй байсан юм.
Ээж - Тэнэг амьтан, намайг ибэлэн мөнгө авч ирэх хүртэл бичлэгийг устгахгүй гэсэн. Тэгээд би банк руу гүйсэн.
Ар - Та одоо харамсаж байна уу?
Ээж - Хором бүр, гэвч би юу хийж байгаагаа мэдэж байсан. Төрсөн хүү чинв усан тэнэг, би байгаагүй бол аль эрт гудамжинд үхэх байсан. Харин тэр нээлттэй, инээгээд зогсож байсан. Амьдралых нь ирээдүй гэрэлтэй байсан. Би.. түүнийг түлхээгүй. Би тэр муухай инээмсэглэлий нь түлхсэн.
Ар - Би таныг ойлгож байна. Та өөртөө хүмүүжлийн алдаа гаргаагүй гэж нотлохыг хүссэн. Таны хүү амжилттай явна гэж бодсон. Харин Лёня үргэлж илүү санагдаж эхэлсэн. Таны Николайн үлгэр дуурайлал болгох хүн байсан. Таны төрсөн хүү түүнтэй энэ зэрэгцэхгүй гэж мэдмэгц та энэ харьцуулалтаа устгасан.
Ээж - Тийм ч байж магадгүй, ямар хамаа байна. Сэтгэл амраахгүй бол таны үгс хэнд хэрэгтэй юм?
Ар - Аз болоход би таны сэтгэл зүйч биш. Энэ миний ажил ч биш. Та шүүхээр орно.
Ээж - Би эх хүн. Хэн ч намайг.. над шиг буруутгаж чадахгүй.
Ар - Үгүй ээ, үгүй ээ.
Back to episodes Go home