Метраж : 49 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Бичиг 4 жилийн өмнө.
Лео - За залуус аа анраараарай, манай бүсийн хувьд, бүсийн хувьд брэндмауэрыг сонирхох хувь 2% байгаа. Мэдээж хэрэг монополистуудыг тооцоогүй. Тийм учраас миний бодлоор, миний бодлоор зарсмын хувьд маркетинг сайн хийгдсэн. Хэрвээ бид системтэй чекээ холбоод өгчихвөл бид нэгийг хоёр гээд борлучихна.
Эр - Сонирхолтой юм.
Лео - Санал нэг санал байна. Нэмэлт юу хэрэггүй.
Эр - Яагаад юу гэж? Бид стратегийн ач холбогдлын тухай ярж байна.
Лео - Би стратеги тодорхойлж байгаа тохиолдолд энд юу ч өөрчлөгдөхгүй. Бид хэрэглэгч нарт шилдэг антивирус санал болгож байгаа. Байгууллагын бодлого юу гэхээр үүнийг худалдан авагч нарт тайлбарлах явдал. Тэд бүтээгдэхүүнд ямарч хэрэггүй баахан юм нэмчихдэг. Тэдгээр нь хамгаалалтанд, хамгаалалтанд ямарч хамааралгүй... Гэхдээ зэрэгцүүлээд бета хувилбарыг хийчихээрэй. Чиний зөв байвал жилийн эцсээр хувийн шагнал өгнө.
Эр - За тохирлоо.
Лео - Явж болно, ажлаа хийцгээ.. Чи юу гэж бодож байна Коля?
Ник - Чи унтах хэрэгтэй гэж бодож байна.
Лео - Ажил хэргийн хувьд?
Ник - Чи хэзээч чиний талд шүү, тийм ээ. Тэр бүтээгдэхүүн, энэ бүтээгдэхүүн бүх зүйл хэвийн орлого орж ирж л байна. Ямар нэг юм өөрчилж яах юм ойлгохгүй байна.
Лео - Заавал өөрчлөх хэрэгтэй. Манай бизнесийн хууль, хэрвээ чи хөгжихгүй бол ялзарна. Тийм учраас дараа сараас бид хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд бүрэн өөрчлөлт оруулна.
Ник - Юу гэсэн үг вэ?
Лео - Мэдээж хэрэг үнэтэй байх болно.
Ник - Байзаарай, тэгэхэд би өөрийнхөө мөнгийг эргэлтээс авна гэсэн.
Лео - Коля, би тайлбар хийсээр залхаж байна. Бид үүнд бэлэн биш байгаа.
Ник - Юу гэнээ, чи юу гэсэн бэ, хүлээгээрэй, тийм ч их мөнгө биш ш дээ. Чи яагаад байна аа, Тэнд хэд байгаа билээ? 15 сая орчим. 20 уу? Дээд тал нь 22 байгаа.
Лео - Чи яах гэсэн юм? Хэлээд өгч чадах уу? Чи дахиад тоглож эхэлсэн үү?
Ник - Ээжид л битгий хэлээрэй. Би байраа алдсан юм шиг байна. Аан гээч, чи надад тус болж авраач. Туслаач дээ, ирэх жил бид хамтдаа сайхан өөрчлөлт хийнэ. Сайн өөрчлөлт хийнэ гээд хэлэдэ байхад.
Лео - Энэ асуудлыг арай өөрөөр шийдье, тэгэх үү? Би чамд хайртай гэхдээ эргэлтнээс ингээд мөнгө авчихаж болохгүй.
Ник - Байзаарай, бид чинь хамтрагчид биз дээ, тийм үү? Бид чинь хамтрагчид.
Лео - Болохгүй, үгүй.
Ник - Ер нь бол би чамаас юу ч асуух албагүй. Харин чи надад өртэй. Үүнийг битгий мартаарай. Ойлгов уу?
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдлэд : ....
Бичиг 15-р анги.
Ар - Сэтгэл зүйн эмчилгээний гол учир энэ. Би өвчтөнөө харах ёстой. Бишээ, нойргүйдэл бол өвчин биш харин үр дагавар. Үгүй ээ, зөвхөн биечлэн уулзана. За тэгвэл маргааш 3 цагаас миний офис дээр. За би хүлээж байя, маргааш болтол баяртай.
Даш - Байзаарай юу 3 гэж, 7 цагаас дуурь үзнэ.
Ар - Намайг уучлаарай, би таг мартчихаж.
Даш - Алив ээ Стрелецкий, би яах гэж гоё хувцасаа өмссөн юм бэ?
Ар - Энэ ихэвчлэн хүүхэд насны гомдолоо тайлахын тулд ингэдэг. Охидууд төрсөн эхээсээ аваагүй хүндлэлийг бусдаас авахыг хүсдэг. Чи минь тийм биш.
Даш - Чи надаар тоглоод байна. Чи уулзалтаа хүссэн цагтаа шилжүүлж болно ш дээ. тэр яасан юм, унтахгүй байна уу? Шөнө цаг товлочих.
Ар - Би сая огт тоглоогүй шүү...
Даш - Юу нь илүү чухал вэ? Бид хамгийн сүүлд хэзээ хамтдаа гарсан билээ?
Ар - Хамтдаа явна гэдэг чинь бусдад ханьтай гэдгээ харуулах явдал. Энэ хувь хүний эгог чинь нэмэгдүүлдэг.
Даш - Одоо боль, битгий намайг эмчлээд бай. Би чиний өвчтөн биш.
Ар - Амжих ч юм билүү, би хурдхан дуусгахыг хичээнэ.
Даш - За яахав, би аль эрт ойлгосон. Чи тэдэнтэй уулзах сонирхолтой байдаг. Үгүй ээ, би хардаагүй, бас тоглоогүй байна. Зүгээр л бодит үнэнийг хэллээ. Би гомдоогүй ээ.
Ар - Даша...
Даш - Би гомдоогүй ээ.
Ар - Би амжуулахыг хичээнэ, нээрэн шүү.
ххх
Мар - Сайн уу.
Ден - Сайн уу хонгор минь. Сайн уу.
Мар - Би чамайг санасан шүү.
Ден - Тийм үү?
Мар - Тийм ээ.
Ден - Би ч гэсэн.
Мар - Ямар их юм амжуулсаныг хар даа.
Ден - За алив.
Мар - Зочдын жагсаалт гаргасан, ресторанд захиалга өгсөн. Хөтлөгч, гэрэл зурагчин, урьдчилгаа төлсөн.
Ден - Ухаантай шүү.
Мар - Бас аав, ээж хоёр маргааш өглөө нисч ирнэ. Тосох хэрэгтэй.
Ден - Байзаарай, бид тэднийг зочид буудалд байрлуулна гэж тохирсон ш дээ.
Мар - Денис, чи миний ээжид яагаад ирээдүйн хүргэн нь өөрийнхээ гэрт хүлээж авч чадахгүйг тайлбарлах гээд үзээрэй.
Ден - Хүлээж авч чадна, би зочид буудалд илүү тохитой гэж бодоод. Тэгээд ч чи бид хоёр өдөржингөө завгүй. Тэд хэдээс ирэх вэ?
Мар - 5,20-д Екатеринбургийн онгоцоор.
Ден - За тэгвэл 2 цагт өмгөөлөгч дээр очье.
Мар - Яах гэж?
Ден - Бид чинь орчин үеийн хүмүүс.
Мар - Тэгээд?
Ден - Гэрээ байгуулна, гэрээ гэдэг байхаа, зөв үү?
Мар - Ямар?
Ден - Гэрлэлтийн.
Мар - Тоглоод байна уу?
Ден - Үгүй ээ. Миний бодлоор хэрэгтэй, зүйтэй алхам. Хоёрхон минут болно, гарын үсэг зураад гүйцээ. Харин дараа нь, салах юм бол, бурхан өршөөг, хүн болгон өөрийн юмтайгаа үлдэнэ.
Мар - Би нэг л ойлгохгүй байна. Бид гэрлэх юмуу эсвэл шууд салах юмуу?
Ден - Марина, энэ бол амьдрал юу ч тохиолдож болзошгүй.
Мар - Би хаашаа ч явахгүй.
Ден - Марина чи ямар жаахан хүүхэд биш дээ. Ойлгохгүй байх юм. Би чамд маш их хайртай, маш их. Энэ юуны түрүүнд чамайг хамгаална. Тэгээд бид хайртай гэдгээ илүү ойлгоно.
Мар - Одоо ойлгоогүй л байна уу?
ххх
Лер - Лён, Лёня.. Чи хэр удах юм бэ?
Лён - Юу? Юу вэ?
Лер - Аан гээч, чи өнөөдөр 2 зүйл хийх хэрэгтэй. 1-рт, хэвтээд ядаж унтах гээд оролдоод үз.
Лён - Би чадахгүй ээ.
Лер - Оролдоод үзэх хэрэгтэй Лёнчик. 2-рт, тэр муу хувалзыг хөөж явуул.
Лён - Юу гэнээ? Яаж?
Лер - Яг авсан шигээ.
Лён - Тэр чинь миний ах. Би түүнд өртэй, аавдаа ч амалсан.
Лер - Лёня чи тэрнээс болж ямар болсоноо хараач. Хэн болж хувирч байна.
Лён - Намайг тайван орхи, болох уу? Лера, намайг тайван орхи.
Лер - Өөрийгөө бодооч. Өөрийгөө биш юмаа гэхэд ядаж биднийг бодооч. Би ойлгохгүй байна, нэг муу ажилгүй юмнаас болж яагаад бид зовж шаналах ёстой гэж? Чи өдөр болгон ажилладаг, өдөр шөнөгүй, тэр юу ч хийдэггүй.
Лён - Битгий тархи эргүүлээд бай. Надаас холд Лера. Бүгдээрээ намайг тайван орхицгоо. Залхаж гүйцлээ, чөтгөр ав.
Лер - Жаахан тэвчээрэй.
Лён - Намайг уучлаарай.
Лер - Бүх зүйл хэвийн.
Лён - Би нэг арга бодож олноо.
Лер - Тэгэлгүй яахав.
Лён - Би чаднаа, Лера. Чадна.
Лер - Өвдөж байна уу?
ххх
Ден - Уухгүй ээ, үнэхээр хүсэхгүй байна. Эм мэт хэрэгтэйг ойлгож байна, бодит байдлаас зугтах нь нэмэр болно гэж үү? Үнэхээр тус болох уу?
Ар - Тус болно. Алкоголь өрөө биш харин шарталт. Сэтгэл санаа ба бие махбодийн хувьд, эртний бодит арга. Уучих.
Ден - Тэгэх хэрэгүй байсан юм, гэрээ гээд. Тёма, чиний үгэнд орохоор яагаад үргэлж асуудалтай болдог юм бэ?
Ар - Денчик, найзаа чи өөрөө гуйсан ш дээ. Бид хоёр яах гэж уулзсан юм бэ, гомдоллох гэж үү? Эсвэл зөвөлгөө авах юмуу?
Ден - Үгүй ээ, зөвөлгөө хэрэггүй, баярлалаа. Тёма, би үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй байна. Гэртээ харих уу, тэр тэнд байгаа.
Ар - Ден март. Зочид буудалд өрөө ав. Сарын дараа байраа түрээслүүлнэ гэж хэл.
Ден - Сар тэсэх үү?
Ар - Тэснэ Ден, асуудалгүй. Дараа нь аав, ээж нь шилжээд ирнэ. Хэрвээ чи эргэж очвол түүний хийх зүйл чамайг эвгүй байдалд оруулна. Аав, ээжийнхээ дэргэд гэрлэлтийн гэрээний тухай ярьна. Чи үүнд бэлэн гэж үү?
Ден - Тэр гэрээний хувьд чиний зөв байх. Би юунд ч гарын үсэг зурахыг хүсээгүй. Зүгээр л яаж хандахыг нь харах гэсэн юм.
Ар - Харав уу? Уучлаарай, байна уу.
Ден - Би түүнд хайртай.
Ар - Тийм бол түүн дээр оч. Бид маргааш манай офисд гэж тохирсон ш дээ. Гэхдээ нэг дахин илүү үнэтэй байх болно. Яагаад гэвэл биеэ үнэлэгчид хүртэл гадуур явахдлаа илүү мөнгө авдаг.
Ден - Бүгдээрээ биш.
Ар - Харин би их юм мэддэг нарийн мэргэжилтэн. За, мэсэжээр хаягаа явуулаарай.
Ден - Нэг тийшээ явна гээд хэлээд үзээрэй. Би чамд мөнгө өгье, чи үнээ хэлчих.
Ар - 200 грамм виски.
Ден - Хямдхан амьтан. 200 грамм виски өгөөч.
Эр - За.
Ар - Вискигээр дайлсанд баярлалаа гэхдээ маргааш уулзалттай.
Ден - Дахиад надаар тоглочихлоо.
ххх
Эм - Леонид Семёнович.
Ар - Сайн байна уу, Артём байна.
Эм2 - Сайн байна уу.
Лео - Таатай байна, уучлаарай таны овгийг мэдэхгүй юм байна.
Ар - Зүгээр л Артём гэж болно.
Лео - Миний ээж Елена Петровна, тэр бидэнтэй хамт байна. Бид хамтдаа нөхцөл байдлыг ярилцъя гэж бодоод.
Ар - Буруу л сэтгэсэн байна. 8 настай бол ээжтэйгээ сэтгэлийн зовлонгоо ярьж болно. Харин та 8-тай биш биз дээ?
Эм - Таныг хүүхэдгүй гэж ойлголоо.
Ар - Байхгүй ээ, гэхдээ болохын төлөө ажиллаж байгаа.
Эм - Би явлаа.
Лео - Ээж ээ хүлээж байгаарай, дараа ярилцъя.
Эм - За тэгье.
Лео - Сэтгэл зүйч гэхэд бүдүүлэг байна шүү.
Ар - Сэтгэл зүйчийг дипломаттай андуураад байна. Би энд таныг тайтгаруулахаар ирээгүй. Миний зорилго таны асуудлыг шийдэх.
ххх
Ник - Ээж ээ?
Эм - Коля, чи яаж байна аа?
Ник - Яасан бэ ээж ээ?
Эм - Ленёг зовоогоод. Юун байр вэ, чамд амьдрах газар байхгүй гэж үү?
Ник - Яагаад байхгүй гэж, би Дмитровка дээр тун дажгүй байр олсон. Залуучууд дизайнд нь мөнгө татаагүй. Студи маягийн байр, гэхдээ бодит байдал дээр ороод үзэхээр лофт. Их том талбайтай. Амьсгал авахад хүртэл ямар...
Эм - Чи тэнэг юмуу?
Ник - Яагаад?
Эм - Лёнятай эвлэр.
Ник - Би яагаад заавал тэрний өмнө сөгдөх ёстой гэж? Би ч гэсэн хүн шиг амьдармаар байна ш дээ. Яагаад байнга ингээд байдаг юм?
Эм - Сайн бодоод үз. Битгий тэнэг зан гарга.
ххх
Ар - За та тэгээд хэр удаан унтаагүй гэлээ?
Лео - Нэг эсвэл нэг долоо хоног хагастай.
Ар - Ядаж оролдож үзсэн үү? Хонь тоолсон уу?
Лео - Чадахгүй байсан. Миний бие маш муу байна. Өөрийгөө хянаж чадахаа байсан.
Ар - Леонид, хагас 7 хоногийн өмнө юу болсон юм бэ?
Лео - Би нэг хамтрагчтай юм. Ах маань, төрсөн ах биш.
Ар - Төрсөн биш гэнээ, хамаатан юмуу, өөр эцэгтэй юмуу?
Лео - Түүний аав, ээж миний аав, ээжийг нас барахад авсан юм. Би өргөмөл хүүхэд. Надад байгаа бүхэн тэдний ач.
Эм - Яагаад гацчихав аа, алив хурдал. Алив орооч дээ, тэнгэр минь. За алив, шинэ хүүхэд аваарай. Энэ бол Лёнечка. Найзлаж, нөхөрлөөрэй гэж хүсье. Баландин орыг чөлөөл. Алив орооч, айх хэрэггүй, чамайг идчихгүй.
Хүү - Цээжилсэн үү? За алив, би.. адгийн...
Хүү2 - Адгийн...
Хүү - Амьтан.
ххх
Хүү3 - За ямаршуухан байна?
Хүү - Яахав дээ л.
Хүү3 - Тэгвэл зугтаач.
Хүү - Хаашаа?
Эм - Яагаад ингэж удаан зугаалав? Цаг хэд болж байгааг мэдэх үү? Яагаад дугарахгүй байна, наадах чинь хэн юм?
Хүү3 - Нөгөө ангийн найз маань. Манайд амьдарна.
Эр - Хэн тэгж шийдэв? Алив аав, ээжийнхээ утсыг хурдан өг.
Хүү3 - Аав, ээж нь машины ослоор нас барчихсан.
Эм - Юу гэнээ?
Хүү3 - Хэрвээ түүнийг үрчилж авахгүй юм бол би хамт асрамжийн газар руу явна.
Лео - Бид 20 нас хүртлээ огт муудалцаж ч байгаагүй. Түүнийг цэрэгт байхад би старт ап эхлүүлсэн. Дараа нь түүнийг хамтрагчаа болгосон.
Ар - Өөрөө шийдсэн үү эсвэл албадсан уу?
Лео - Колягийн аав, ээж яг төрсөн аав, ээж шиг байсан. Аав нас барахаасаа өмнө түүнийг ажилд ав гэсэн юм. Коля их уусан, ажлаа ч олигтой сонгож авч чадахгүй. Би тэнэг хүн, түүнийг сайн хамтрагч болно гэж бодсон. Ирээдүйд илүү дотносоно гэж найдсан. Гэтэл тэр огт тоогоогүй. Тэр мөнгө л боддог, эргэлтнээс мөнгө авахыг хүссэн. Тэгвэл манайх сүйрнэ.
Ар - Асуудал юундаа байна? Энэ сүйрвэл дахиад шинээр эхлүүлчих.
Лео - Яаж? Би хүүхэд байхаасаа өөрийн гэсэн юмтай болохыг хүссэн. Энэ зүгээр нэг бизнес биш, миний амьдрал.
Ар - Тэгээд одоо явж амиа хорлох уу?
Лео - Би одоо юу ч хийхээс буцахгүй. Амьдрах ч хүсэл алга.
Ар - Алив, явцгаая.
Лео - Хаашаа?
Ар - Гарч агаар амьсгалъя. Сэрүүхэн байна юм өмсөөрэй. Явцгаая.. Гараад ир, за аливээ гараад ир. Үсэр.
Лео - Юу?
Ар - Яасан, бүх асуудлууд чинь шийдэгдчихнэ. Танд өөр юу ч байхгүй, зөвхөн энэ сайхан компани байна. Өөр юу ч байхгүй, хорогдох зүйлгүй. Эхнэртэйгээ таардаггүй, ахтайгаа муудалцсан. Унтаж ч чадахгүй болсон. Үсэр. Мөнх нойрсоно.
Лео - Та тоглоод байна уу?
Ар - Миний бодлоор энэ хамгийн шилдэг арга байх. Амьдралаас уйдсан хүний хамгийн зөв сонголт. Хор аюултай эд, тунгаа тохируулж чадахгүй сохорч магадгүй. Эсвэл комд орно. Боомилох нь хэтэрхий хүнд. Аз таарвал биеийн жингээрээ нугасаа хугална. Гэвч бас л нилээн хэцүү бас өвдөлт ихтэй үхэл. Буудах сонголт дэмий, 1-рт, буу олох хэрэгтэй, 2-рт, сум тэр болгон байгаа онохгүй байх нь элбэг. Тэгэхээр таны хувьд өндрөөс унах нь хамгийн шилдэг сонголт. Хормын дотор үхнэ.
Лео - Одоо боль.
Ар - Ямар сайхан болохыг мэдэж байна уу? Тайван, нам гүм. Ямарч асуудалгүй.
Лео - Айж байна.
Ар - Та нүдээ аньчих.
Лео - Би ингэх ёсгүй.
Ар - Үгүй, ёстой. Чи үсрэх ёстой. Чи бүх хүмүүсд өртэй, өөрийнхөө аав, ээжид өртэй, өөрийнхөө дүүд өртэй. Чи хэдэн жил үүнийг байгуулсан бэ? 12 уу, одоо болсон, тэнэд бүгдийг өгчихөөд үсэр. Ямар асуудал байна? За алив ээ, сүрээч, урагшаа. Чамд одоо юу ч байхгүй. Чиний амьдрал сүйрсэн Лёня, за алив ээ үсрээч. Энэ бүхэн чамд ямар хэрэгтэй юм бэ? Энэ бүхнийг нэг зэрэг дуусгая. Үсэр.
Лео - Надад алдах юм байна.
Ар - Юу юм, нөөцөнд байгаа бас нэг лангуу юу? Хуушуур зарах уу? Ах чинь бас л булаагаад авчихна.
Лео - Ээж. Би ээжтэй хүн, би ээждээ хайртай.
Ар - Ёстой нэг, ашгүй нэг санав уу? Намайг сонс, энэ хүмүүс таныг 10-тай байхад маш их тусалсан. Энэ өрөө дарах ямарч мөнгө олдохгүй. Тэдний хайрын хариуг барих зүйл бол ганцхан таны хайр.
Лео - Би тэдэнд маш хайртай. Ээждээ бас аавдаа ч хайртай байсан.
Ар - Хүн бүр дотны хүмүүсдээ хайртай. Гэвч хэн ч байсан тэднээр амьдралаа заалгахгүй байх ёстой.
Лео - Таны зөв өө, таны зөв. Таны зөв, компани бол надад байгаа ганц зүйл биш. Таны зөв, би туйлширсан байж. Би.. би ахтайгаа ярилцана. Компаниа хувааж авцгаана. Хуваачихаад, би бүгдийг эхнээс нь эхлүүлнэ. Тэр зөвхөн миний бизнес байх болно. Бүх зүйл хэвийн, бүх зүйл хэвийн, тийм ээ. Та явж болно, баярлалаа, сандрах зүйлгйү.
Ар - Сайн шийдвэр байна. Явах уу?
Лео - Би, би энд жаахан сууя, тэгэх үү?
Ар - Зүгээр биз?
Лео - Тийм ээ, зүгээр, бүх зүйл хэвийн, бүү санаа зов.
Ар - За яахав.
Лео - Би энд ганцаараа жаахан сууя. Бүү санаа зов, танд баярлалаа.
Ар - Асуудал гарвал надтай холбогдоорой... Байна уу, тийм ээ дууссан. Чи 3 цаг утга учиргүй орилоон харахад бэлэн үү?
Даш - Байна уу, байна уу Артём, намайг сонсож байна уу? Байна уу, чи яачихав аа?
Ар - Би эргээд яръя.
ххх
Даш - Тёма... одоо боль, чи ямарч буруугүй. Чи зүгээр л сэтгэл зүйч.
Ар - Бүх зүйл хэвийн Даша.
Даш - Чи итгэлтэй байна уу?
Ар - Тийм ээ.
Даш - Хэрвээ тэр амиа хорлохоор шийдсэн бол...
Ар - Тэр амиа хорлоогүй. Тийм төрлийн хүн биш.
Даш - Одоохон. Сайн байна уу.
Эр - Стрелецкий Артём Александрович энд амьдардаг уу?
Даш - Тийм ээ, яасан?
Эр - Орж болох уу? Артём Александрович хувцасаа өмс.
Даш - Өглөө болтол хүлээж болдоггүй юмуу? Шөнө дунд та гэрчээр яах гэсэн юм?
Эр - Юун гэрч? Гэм буруутан.
ххх
Але - За яаж байна даа?
Ар - Илүү дээр байж болох байлаа.
Але - Ойлгомжтой. Би төрийн яллагчтай ярилцсан. Ерөнхийдөө дажгүй хүн байна лээ, шийдэж болох байх. Чи мэдүүлэг өгсөн үү?
Ар - Тийм ээ.
Але - Юу гэж бичив?
Ар - Үнэнээ. Артём шулуухан ярилцъя, бидэнд шийдэх асуудал байна. Чи эрх чөлөөтэй үлдэх ёстой. Зөв үү? Тийм ээ, хэрэг нээчихсэн. Тэдэнд чи үйлчлүүлэгчээ дээвэр дээрээс үсрэхийг ятгаж байсныг харсан гэрчүүд байгаа. Ер нь бол амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл анги тийм ч хүнд биш. Тэнсэн ял авч болно.
Ар - Тийм ээ, надад хэлсэн. Хэрвээ намайг бүгдийг хүлээн өзвшөөрвөл гэсэн.
Але - Яг зөв, бас муу санаа өвөрлөөгүй гэдгээ тайлбарлана. Би чадлаараа чамайг дэмжихийг хичээнэ. Надад бүх нотлох баримтууд байгаа. Бидний байр суурь бол мэргэжлийн алдаа гаргасан. Таагүй сонсогдож байгааг ойлгож байна. гэхдээ хорон санаа агуулаагүй гэдэг ялаас мултарна.
Ар - Аав аа, та бас намайг тэгж ятгасан гэж бодож байна уу?
Але - Би чамайг буруугаа хүлээх ёстой гэж бодож байна.
ххх
Эм - Танд ийм асуултуудад хариулах амаргүй байгааг мэдэж байна. Гэвч одоо таны мэдүүлгээс хамаарч шударга ёс тогтох эсэх нь шалтгаална.
Ээж - Юу, шалтгаалахгүй. Энэ новшийг буудсан ч гэлээ хүү маань босоод ирэхгүй.
Эр - Үнэлгээ өгөхдөө болгоомжтой харьцаарай. Үргэлжлүүлээрэй.
Эм - Та хамгийн сүүлд хэзээ хүүгээ харсан бэ?
Ээж - Тэр өдөр, нөгөө Лёня.. Тэр өөрөө намайг дуудсан. Амьдралын нөхцөл байдал нь хүнд болсон байсан.
Эм - Та тэр өдөр яллагдагчийг харсан уу?
Ээж - Тийм ээ харсан, би байсан.
Эм - Таны хүү яах гэж түүнд хандсаныг мэдэх үү?
Ээж - Тусламж хүссэн, өөр яавал гэж. Би хүүдээ ингэж хэлсэн, Лёнечка манай хажууд сүм байдаг, сайн санваартантай. Чи очоод ярилцаач гэсэн. Тэр очоогүй. Түүнийг хамтран амьдардаг эмгэтэй нь зөвлөсөн юм билээ. Хэн гэлээ, Лера байхаа. Ингэхэд тэр хаана байна? Ирээгүй юу?
Эм - Баярлалаа, та сууж болно.
Ээж - За ойлголоо.
Эм - Эрхэм шүүгч ээ, яллагч тал хэрэгт хяналтын камерын бичлэгийг хавсаргахыг хүсч байна.
Эр - За болно.
Эм - Харамсалтай нь камер дуу бичээгүй. Гэвч дээвэр дээр гарч ирмэг дээр зогсох санааг талийгаач гаргаагүй нь ойлгомжтой. Яллагдагч юу бодож байсныг төсөөлөхөд бэрх. Магадгүй амжилттай яваа өөрийнхөө үйлчлүүлэгчид таагүй хандсан байх. Тэр муу нэртэй сэтгэл зүйчийг бодвол амжилттай яваа нэгэн байсан. Миний бодлоор бичлэг яллагдагчийн гэм буруутайг хангалттай нотлож байна.
Ар - Унасан бичлэг хаана байна?
Ник - Чи үзэж ханаагүй юу, новш оо.
Эр - Хэрүүл хийхгүй шүү.
Эм - Харамсалтай нь, талийгаач эцсийн шийдвэр гаргахдаа зогсож байсан дээврийн хэсэг камерын дуран байхгүй газар. Гэвч энэ хамаагүй, учир нь энэ хүн амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон. Яллагдагч өөрийн гараар талийгаачийг түлхээгүй.
Эр - Ойлгомжтой, та дууссан уу?
Эм - Эрхэм дээдсээ, би яллагдагчийн аав Александр Андреевичээс мэдүүлэг авмаар байна. Тэр мөн сэтгэл зүйн салбарын мэргэжилтэн. Тэр шүүхэд яллагдагчийн арга гэж юу болохыг тайлбарлана.
Эр - Өмгөөлөгчид татгалзах зүйл байна уу?
Эр2 - Хүсэлтийг хүлээж авлаа, дуудаарай.
Эм - Шүүх танхимд Стрелецкий Александр Андреевичийг оруулна уу.
Эр3 - Александр Андреевич орно уу.
Але - Сайн байна уу.
Эм - Мэргэжлийн холбооны гишүүний хувьд ямар онцгой арга болохыг тайлбарлана уу.
Але - Бүх зүйл маш энгийн. Энэ арга онцгой зүйл биш. Амьдралын хүнд асуудалтай тулгарсан хүмүүс ганцхан зүйл хүсдэг, асуудлыг шийдэх. Тэдний хамгийн итгэмтхий нь хамгийн дөт замыг сонгодог. Далд ухамсарын бүх асуудлуудыг ганцхан уулзаад шийдэх боломжгүй. Мөн ганцхан уулзалтаар амиа хорлох бодолтой хүний оюун санаанд нөлөөлөх боломжгүй. Яллагдагчийн хийсэн зүйл бол алдаа байсан. Артём бодохдоо дээврийн ирмэг дээр байсан очоод өөрийнхөө асуудлуудыг өөр өнцгөөс харна гэж бодсон.
Ник - Шал утгагүй юм. Энэ хүн ягаад дэмийрээд байна? би ойлгохгүй байна, яагаад...
Эр - Таныг шүүх танхимаас гаргана шүү. Та ойлгож байна уу, би ойлгохгүй байна.
Але - Гэвч Артём өвчтөний биеийн байдал үнэхээр нөхцөл байдалдп хэтэрхий ноцтой хандаж амиа хорлох шийдвэрт нөлөөлөхийг тооцоолоогүй.
Эм - Та шүүхэд өөрийнхөө ярьж байгаа тэр уулзалтын үеэр юу болдогийг тайлбарлаач.
Але - Ерөнхийдөө талийгаачид, өршөөгөөрэй үйлчлүүлэгчид триггерыг зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түүний хүчтэй стрессд орох нөхцөлийг бүрдүүлэх. Ийм маягаар хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлөх боломжтой болно. Үүний дараа хуурамч мэргэжилтэн үйлчлүүлэгчид асуудал байхгүй болсон гэж үнэмшүүлнэ. Тэгээд хөлсөө аваад явна.
Эм - Тэгээд болсон уу?
Але - Ерөнхийдөө болсон.
Эм - Ойлгомжтой, та шүүгдэгчийн аав. Таны хүүгийн арга үнэндээ хуурамч зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
Але - Хуурамч зүйл бишээ, өөрийгөө хэрэгцээтэй мэргэжилтэн гэдгээ мэдрэх боломж. Би мэргэжлийн хүний хувьд Артёмыг мегамоломанитай хүн гэж харж байна. Ийм төрлийн сэтгэцийн өөрчлөлттэй хүн өөрийн мэдэлгүй өөрөө асар их хүчтэй гэдгээ мэдрэхийг хүсдэг.
Эм - Баярлалаа. Эрхэм шүүчг ээ таныг зөвшөөрвөл би шүүгдэгчээс өөрөөс нь мэдүүлэг авмаар байна.
Эр - Завсарлагын дараа.
ххх
Ден - Яасан, хоцорчихсон уу?
Даш - Үгүй ээ, завсарлага.
Ден - Сайн уу. Баярлалаа, муу байна. За Тёмыч яаж байна?
Даш - Аавых нь хэлж байгаагаар түүнийг шүүх танхимаас чөлөөлөх ёстой гэсэн. Тэр гэм буруугаа хүлээж хүн хүлээж авахаа болино. Өөр ямар нэг ажил олж хийнэ. Сайн мэдэхгүй байна, тогооч эсвэл риэлтор болно.
Ден - Зүгээр ээ Дашка, бүү санаа зов. Бүх зүйл сайхан болно. Хэлчихсэн бол гүйцээ.
Даш - Чиний бодлоор тэр чадах уу? Чи түүнд итгэж байна уу?
Ден - Өөртөө итгэдэг шиг л. За, завсарлага хэдээс дуусах билээ?
Даш - Хагас гэхэд.
Ден - Ойлгомжтой.
Эм - Шүүгчдэгч босоорой. Та 12 сарын 27-ны өглөө та Пауэр Дефенс компанийн байранд компанийн тэргүүн Полторанин Леонид Семёновичид сэтгэл санааны туслажм үзүүлэхээр очсоноо хүлээн зөвшөөрч байна уу?
Ар - Тийм ээ, зөвшөөрч байна.
Эм - Хавтаст хэрэгт хавсаргасан бичлэг дээрхи хоёр хүний нэг нь та байсныг зөвшөөрч байна уу?
Ар - Тийм ээ, зөвшөөрч байна.
Эм - Та хохирогчид дээврийн ирмэг дээр очихыг ятгаж улмаар амиа хорлох боломж байгааг хэлсэнээ зөвшөөрч байна уу?
Ар - Тийм ээ, зөвшөөрч байна.
Эм - Сая хэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн сэтгэл зүйч гэж өөрт чинь итгэсэн хүнийг амиа хорлоход хүргэснээ зөвшөөрч байна уу?... Артём Александрович, та миний асуултыг сонссон уу? Би давтаж хэлэх үү?
Ар - Үгүй ээ, би өөрийгөө буруутайг зөвшөөрөхгүй.
Ден - Артём чи яаж байна аа? Тёма...
Ник - Энэ тохуурхаж байна, новш чинь. Өөрийнхөө бурууг хүлээхгүй гэнэ үү? Бид юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Та сая бичлэг үзлээ, бүх зүйл тодорхой. Бүх зүйл ил тод байсан. Би ерөөсөө ойлгохгүй байна.
Эр - Танхимд чимээгүй байгаарай. Үргэлжлүүл.
Эм - Та өөрийнхөө байр суурийг тайлбарлаач.
Ар - Тийм ээ, Леонид амиа хорлох бодолгүй байсан. Тийм сэтгэл зүйтэй хүн хэзээч эцсийн алхамаа хийхээр зориглохгүй.
Эм - Таны бодлоор та талийгаачийг дээврийн ирмэг рүү түлхсэн болон амиа хорлосон байдал холбоогүй байх нээ? Би зөв ойлгосон уу?
Ар - Үгүй ээ, буруу ойлгож. Би болсон явдлыг амиа хорлосон зүйл гэж бодохгүй байна.
Эм - Тэгвэл юу гэж?
Ар - Хүн амины хэрэг.
Ник - Пөөх.
Ар - Энд байгаа Леонидын ахын хийсэн хүн амины хэрэг.
Ээж - Чи юу гээд дэмийрээд байна? тэрнийг сонсож яах юм, тэр чинь...
Ар - Яагаад гэвэл чамд хүн алах тодорхой шалтгаан байсан. Дүү чинь надад хандах үед чи юу ч хэлээгүй. Тэр цаашид яах ёстойгоо мэдэхгүй байсан.
Ник - Сэдэлтийг нь бид тэр зурагтаар харсан.
Эр - Хамгаалагч, гэрчийг шүүх танхимаас гарга.
Ээж - Та нар ойлгохгүй байна уу...
Ник - Би ойлгохгүй байна.
Эр - Хоёуланг нь.
ххх
Даш - Яагаад Тёма?
Ар - Яагаад гэвэл ингэх нь зөв. Яагаад гэвэл энэ бодит үнэн.
Даш - Ааваас чинь болсон уу? Түүнээс энэ бүхэн шалтгаалсан. Эгогийнхоо хэмжээг харьцуулсаар байх уу?
Ар - Чи түүний царайг харсан уу? Амьдралых нь хамгийн сайхан мөч байсан. Тэр сая л нэг ялсан. Би чигчий хуруунд ч хүрэхгүй гэдгийг баталсан.
Даш - Тэр чамайг хамгаалахыг хичээсэн.
Ар - Даша, чи аавыг над шиг сайн мэдэхгүй. Түүнд миний гэм буруутай үгүй нь хамаагүй. Аавын хувьд үргэлж илүү байх нь чухал. Асуудал надад байгаа юм биш. Хэн нэгэн өөрөөс нь илүү гарахыг тэвчдэггүй хүнд асуудал байгаа.
Даш - Надад чиний аавтайгаа харилцах харилцаа огт хамаагүй. Би хоёрхон хүнийг л сонирхож байна, чи бас би.
Ар - Бидний хувьд юу ч өөрчлөгдөөгүй, би чамд хайртай.
Даш - Гэсэн хэдий ч хүмүүсд нотлохын тулд биднээр дэнчин тавьлаа гэж үү?
Ар - Дэнчин бишээ, энэ бол миний амьдрал. Миний хийж байгаа зүйл бол би. Би буруугүй гэдгээ мэднэ, нотлож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Даш - Чи яаж мэдэж байгаа юм бэ, яаж?
Ар - Яагаад гэвэл миний арга үр дүнгээ өгдөг.
Даш - Хүн болгон алдаа гаргадаг.
Ар - Даша хэрвээ би тэр тохиролцоог хийвэл өөрийгөө хүндлэхээ болино.
Даш - За яахав, чи зарчимч хүн харин би хоригдолын эхнэр болно.
Ар - Намайг хүлээх үү? Тийм үү, би хүлээнээ гэдгийг мэдэж байна. бид хоёр хоёулаа миний зөв байсныг нотолно.
Даш - Чи өөрийнхөө амьдралын замналыг сонголоо. Одоо би өөрийнхөө амьдралын замналыг сонгое.
Ар - За яахав, энэ чиний эрх. Надад чи итгэх эсэх нь чухал, би буруугүй.
Даш - Амиа хорлоход хүргэсэн гэж үү, үгүй гэж бодож байна. Харин бидний гэр бүлийг устгасан нь үнэн. Чи биднийг бус өөрийгөө сонгосон. Бидэнд ял өгч байна. Хэрвээ надад сонголт байсан бол би хамт үлдэхийн тулд юу ч хамаагүй хүлээх байсан.
Ар - Тэгвэл бид өөр хүмүүс юм Даша.
Эм - Та амласан санагдах юм.
Але - Би мэдэхгүй байна. Хэлэх ч юм алга. Түүний толгойд юу эргэлдэж байгааг мэдэх юм алга.
Эм - Тэгвэл уучлаарай, ялаа гүйцэд авна.
Эр - Стрелецкий Александр Александровичийг Леонид Семёнович Полтораниныг амиа хорлоход хүргэсэнд гэм буруутайд тооцно. ОХУ-ын эрүүгийн хуулийн 110-р зүйл ангид зааснаар түүнийг 8 жилийн хорих ялаар шийтгэж байна. ялыг жирийн дэглэмтэй хориход эдлүүлнэ. Стрелецкийн хорих ялыг, Стрелецкий Артём Александровичийн саатуулах хоногуудыг ял эдэлсэн хоногууд дээр нэмнэ. Ялын тогтоолыг 10 хоногийн дотор Москва хотын шүүхэд давж заалдах эрхтэй.. Давж заалдсан тохиолдолд шүүгдэгч хэргийг дахин шалгуулах эрхтэй.
ххх
Ник - Орж болох уу Лера? За чи ямаршуухан байна?
Лер - Маш сайн.
Ник - Шинэ мэдээ сонссон уу?
Лер - Үгүй ээ, хүсэхгүй байна.
Ник - Лера аан гээч, чи гэрээсээ орж гарахгүй юмуу?
Лер - Яах гэж?
Ник - Би хэцүү байгааг чинь ойлгож байна. Надад ч гэсэн өнөөдөр шүүхэд тэрний царайг харах хэцүү байсан. Тэр өнөөдөр юу гэж дэмийрсэн гээч. Ээжийн бие муудсан, эмнэлэгт хэвтэхээр болсон.
Лер - Зүгээр ээ, даваад гарчихна.
Ник - Тийм ээ, ээж сэтгэлийн тэнхээтэй, Лёня ч гэсэн тийм хүн байсан. Хүчтэй, тайван нойрсог доо. Энэ бүхэн хүнд цохилт болсоныг ойлгож байна Лера. Сэтгэл өвдөж байгаа ч гэлээ тэр новшийг 8 жилээр суулгалаа. Яахав жирийн дэглэмтэй. Мэдээж чанга дэглэм рүү чихэж болох байсан гэвч 8 жил ч гэсэн урт хугацаа. Суугаад сайн бодно биз.
Лер - Чинийхээр би одоо баярлах ёстой юу?
Ник - Ямарч байсан үр дүнд хүрлээ.
Лер - Үр дүн гэнээ...
Ник - Тийм ээ.
Лер - Чиний ахыг алсан алуурчин 4 жил засгийн хоол идчихээд дараа нь хугацаанаасаа өмнө суллагдана. Энэ чинийхээр үр дүн үү? Коля, тэр чиний ахыг чинь...
Ник - Би мэдэж байна, чамайг энэ байранд сууж байхад би энэ гараараа авс өргөөд явж байсан. Энэ гараараа, чи надад юу санал болоох юм, тэр новшийг буудах уу?
Лер - Яагаад үгүй гэж?
Ник - Лёня, ийм санал гаргахгүй байх байсан. Тэгээд ч тэр тэнэг үнэхээр мегаломан юм бол бид түүнийг баярлуулчихна, бүх хэвлэлүүдээр цацагдана. За яахав Лера, чи миний дугаарыг мэднэ хэрэг гарвал яриарай. Энэ байр чинийх, би чиний нэр дээр болгочихно. Гэвч би энд амьдарч чадахгүй байсан. Чи сольчихвол дээр юм бишүү? Бүх зүйл Лёняг санагдуулаад байна.
Лер - Би түүнийг мартах бодолгүй байна.
Ник - За тэгвэл утсаар яриарай.
ххх
Але - Давж заалдах ганц найдвар үлдлээ. Гэвч ингэхийн тулд ядаж хэсэгчлэн буруугаа хүлээх хэрэгтэй. Хэрвээ чи түүнийг мэдүүлэг өг гэж ятгахгүй бол...
Даш - Би ятгаж чадахгүй.
Але - Тэр чиний үгэнд бол орно, намайг тоохгүй.
Даш - Тэр өөрөө шийднэ, зөвхөн өөрөө. Артём өөрөөсөө гадна хэн нэгэнд сана тавьдагт би эргэлзэж байна.
Але - Тэр дарангуйлагч Даша. Үргэлж тийм байсан, хүүхдүүд бүгд дарангуйлагчид, Артём бол бүр том дарангуйлагч. Тэр ашиглаж болох хүн бүрээ ашигладаг.
Даш - Сонирхолтой л юм, таныг бас яг ингэж хэлсэн.
Але - Гэр бүлийн онцлог юмаа. Би түүнийг тэгж хүмүүжүүлсэн, би хариуцлагаа үүрнэ.
Даш - Энэ тохиолдолд тэр хүлээн зөвшөөрөхгүй байсан. Артём хүн болгон өөрөө хариуцлагаа үүрнэ гэж боддог. Хэн ч, хэнд ч ямарч өргүй гэж үздэг.
Але - Тэгвэл бид ер нь яах гэж амьдрадаг юм? Яах гэж хайрладаг юм?
Даш - Сэтгэл зүйч хүн гэхэд хачин юм асуух юмаа.
Але - Даша, сэтгэл зүйч ч гэсэн хүн ш дээ. Бидэнд ч гэсэн сэтгэл байдаг. бидэнд дэмжлэг, түшиг хэрэгтэй. ялангуяа, хүнд цаг үе ирэхэд.
Төгсөв.
Back to episodes Go home