Trigger.S01_E14

                                                                              Метраж : 48 минут

Дүрүүдэд :

Ар -    Артём эр, 32 настай

Мат -  Матфей, 20 настай

Диа -  Диана эм, 30 настай

Тан -  Таня эм, 28 настай

Ив -    Иван эр, 25 настай

Ден -  Денис эр, 32 настай

Даш - Даша эм, 35 настай

Харилцааны зарчим :

Ар – Ив

Ар – Диа

Ар – Ден

Тан – Диа

Ар - Даш

                                                     ххх

Эм -    Таня одоо чиний ээлж.

Тан -  Би чадахгүй ээ.

Эм -    Үгүй ээ, үгүй чадна.

Эр -    Дараагийх нь хэн бэ?

Эм -    Тэр.

Эр -    Та юу?

Эм -    Тийм ээ, тэр, тэр, тэр мөн.

Тан -  Үгүй ээ, би нисэхгүй. Уучлаарай.

Эм -    Ниснээ, ниснэ маш сайн ниснэ. Түүнд хэлээч.

Эр -    Ер нь бол.. нисэх л ёстой. Дуулга өмсөөрэй.

Эм -    Энд жингийн хязгаарлалт байхгүй биз дээ?

Эр -    Ер нь бол байдаг, гэвч энд агаарын урсгал хүчтэй. Тэгэхээр нисэх л ёстой. За анхааралтай сонс...

Эр2 -  Одоо бүгдээрээ түүнтэй нисэх гээд оролдъе. 

Эр -    Агаарын урсгалын эсрэг тэгш өнцөг үүсгэж...

Эр2 -  Эрчүүдээ энэ бүсгүйд тусалцгаая. Түрвэл асчих ч юм билүү.

Эм -    Янзтай, би лав зориглохгүй байх байлаа.

Эр2 -  Шүхэртэй үсэрч үзсэн үү? Дээшээ гэхээс илүү доошоо хялбар байх шүү.

Эм2 -  Залуус аа, яагаад түүн рүү давшилаад байгаа юм бэ. Тэр асуудалтай хүн байна, харахгүй байна уу?

Эр2 -  Бага идэх хэрэгтэй, тэгвэл асуудал гарахгүй. 

Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.

Дүрүүдлэд : ....

Бичиг 14-р анги.

Але -  Юу ч гэмээр юм бэ дээ, энэ 19 настай бүсгүйн хувьд уламжлалт төрсөн өдөр биш. Чи найзуудтайгаа зугаацах ёстой байсан. Гэтэл аавтайгаа, ахтайгаа гэртээ сууж байна. Харин би ийм зүйл болсонд маш баяртай байна. Миний төлөө золиос гаргасныг ойлгож байна, үүнийг ч үнэлж байна. 

Кат -   Аав аа, та яасан бэ.

Але -  Төрсөн охинтойгоо цагийг өнгөрүүлэхийн тулд хутгалуулж байх гэж...

Ар -    Аав аа, одоо болно.    

Але -  Чиний төлөө хонгор минь... Хэн нэгэн ирэх ёстой юмуу? Болгомжтой байгаарай.

Кат -   За. Сум нэвтэрдэгүй хантааз өмсөе.

Мат -  Сайн уу.

Кат -   Сайн уу, над дээр ирсэн үү, босс дээрээ юу?

Мат -  Чам дээр. Төрсөн өдрийн баярын мэнд.  

Кат -   Баярлалаа. Орооч.

Мат -  За, тэгье. Тэгэхээр ийм байна, Катя энэ бол зургийн аппарат. Их гоё. Би их хайсан, форумууд дээрээс аль нь илүү болохыг харсан. Товчхондоо энэ одоо хамгийн шилдэг нь, май.

Кат -   Баярлалаа. Удаан шийдсэн үү?

Мат -  Юу?

Кат -   Ирэх гэж. Сүйт залуу болмоор байна уу? Нэгэнт бүгд энд цугларсан юм чинь ааваас зөвшөөрөл авч болно.  

Мат -  Үгүй ээ би, ер нь бол... ер нь бол тийм ээ, би тэгье гэж бодсон. Хүсч байна. 

Кат -   Гэхдээ...

Мат -  Яасан?

Кат -   Моть, чи сайн залуу...

Мат -  Цааш нь юу ч ярих хэрэггүй. Яагаад гэвэл “чи сайн залуу” гэсний дараа “гэхдээ” гэдэг тэгээд бүтэлгүйтдэг.

Кат -   Тийм ээ Моть, чи сайн залуу гэвч чи хэтэрхий хамааралтай. Би ахынхаа сүүдэртэй үеэрхэхийг хүсэхгүй байна, ойлгож байна уу?

Мат -  Би сүүдэр биш.

                                                     ххх

Эм -    Сайн байна уу.

Ар -    Сайн уу.

Эм -    Артём мөн үү?

Ар -    Тийм ээ.

Эм -    Уучлаарай, нээлттэй байлаа.

Ар -    Ойлгомжтой. Орно уу. Ийшээ суучих. Хувцасаа тайлчих.

Эм -    Баярлалаа.

Ар -    За та сууна уу. Үгүй ээ, зогсож байгаарай.

Эм -    Баярлалаа.

Ар -    За ямар асуудал гарав?

Эм -    Та өөрөө харж байгаа биз дээ.

Ар -    Таныг өөрөө хэлээсэй гэж хүсч байна.   

Эм -    Би их иддэг.

Ар -    Үгүй, энэ үр дагавар. Асуудлаа тодорхойл. Бүгдийг байгаагаар нь хэл тэгвэл бид эхэлж болно.

Эм -    Би бүдүүн.

Ар -    Үгүй.

Эм -    Тэгвэл таны юу хүсээд байгага ойлгохгүй байна.

Ар -    Та бүдүүн биш, та харин маш тарган.

Эм -    Би энд доромжлуулахаар ирээгүй.

Ар -    Тэгвэл шууд нэрээ нууцалсан амттан идэгч нарын злубд бүртгүүл. Тэнд хэн ч таныг гомдоохгүй.

Эм -    Аан гээч, би эрүүл хүн бүгдийг сайн ойлгож байна. Асуудал юунд байгааг ойлгуулахын тулд намайг доромжлох хэрэггүй.

Ар -    Идмээр байна уу?

Эм -    Үгүй ээ, баярлалаа.

Ар -    Бодит байдлыг зөөлрүүлж бүдүүн хүнийг тайван байлгадаг юм. Танд эрүүл бус гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд ингэдэг. Тийм учраас томьёонууд гарч ирсэн, XXL хүмүүс, энгийн бие махбодь гэх мэт утгагүй ойлголтууд. Таныг жаахан байхад сэтгэлээр унагахгүй гэж тэгдэг байсан. Харин одоо та том болсон.. бүх утгаараа шүү. Яагаад гэвэл энэ бодисын солилцоо биш. Тийм байсан бол над дээр ирэхгүй байх байлаа. Энэ толгойд чинь суучихсан. Толгойд чинь байгаа учраас бид үүнийг залруулж болно. Сексийн хувьд ямра байна?

Эм -    Заавал энэ тухай ярих уу?

Ар -    Мэдээж, энэ хамгийн сонирхолтой хэсэг. За алив ээ, хаана, хэнтэй, хэдэн удаа? 

Эм -    Би энэ тухай ярьмааргүй байна. Та ийм асуултууд асуух ёстойг ойлгож байна, гэхдээ надад таныг хэдхэн уулзаад туслана гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байна, кодлуулах ёстой юмуу? Би ийм байхыг хүсэхгүй байна.

Ар -    Кодлуулна гэдэг чинь өөр эмч дээр очно. Гэхдээ туслаж чадна гэж бодож байна... Дарагийн уулзалт маргааш орой. Хаягийг нь мэсэжээр явуулна.

                                                     ххх  

Ар -    Моть, чамд тусгай даалгавар өгье. Чи чаддагаараа нэг царайлаг бүсгүйг урхидах хэрэгтэй. Ядах юмгүй, шууд наалдчихдаг бүсгүй бол биш. Тэр эрчүүдэд яаж ханддагийг ойлгох нь чухал байна.

Мат -  Би явахгүй ээ.

Ар -    Хаашаа явахгүй гэж?

Мат -  Бүсгүй урхидахаар явахгүй.

Ар -    Зиак, Моть, чи бослого гаргаж байна уу?

Мат -  Аан гэч, юу ч гэж бодож болно гэхдээ би таны туслахаар орсон. Би ямарч хүүхний толгойг эргүүлмээргүй байна. Тэгээд ч би таны сүүдэр биш. 

Ар -    Чи өсөж байна. Сайн залуу. Ингэнэ гэж бодсонгүй. Цаашид ч гэсэн ингэж өсөх юм бол нарийн бичгээс жинхэнэ хамтрагч болж болох юм. Гэхдээ чи туслах хамтрагчаас ямар ялгаатайг мэднэ биз дээ? Хамтрагч хэзээд өөрөө шийдвэр гаргадаг. Тэр өөрөө хаана, хэзээ, яаж туслахаа шийддэг.

Мат -  Тийм ээ.

Ар -    Ингэвэл бүгдэд нь ашигтай. Хамтрагчид туслахаас ялгаатай нь хэзээч итгэж болно.

Мат -  Тийм шүү.

Ар -    Тэр үргэлж өөрөө санаачлагтай байна бас өөрөө компанид ашигтай амин чухал шийдвэрүүд гаргадаг. Хэзээ түшиг болох ёстойгоо мэдэрдэг. Ойлгож байна уу?

Мат -  Хэрвээ хамтрагч болдвол.. би чадна. Хэрэгтэй бол би тусална.

Ар -    Маш сайн байна Матюш. Чамд маш их баярлалаа. Тэр чамайг хараад галзуурах ёстой. За би хураачихъя.

Мат -  Баярлалаа.

                                                     ххх

Ар -    Бүү санаа зов, явцгаая.

Эм -    Би ихэвчлэн ийм газруудаар явдаггүй.

Ар -    Харамсалтай. Амрахад маш сайн тус болдог. Сексийн сэрэлд учир байгаа юм бишээ. Болгоомжтой, эмгэтэй хүний хувьд эрчүүдийн стриптиз дүрээ солих тоглоом болдог. Та өөрийгөө мундаг эр гэж бодно. Олон хүмүүсд ингэх нь таалагддаг. Би юу ч санал болгоогүй шүү, сууна уу. Эр -        Сайн байна уу, намайг Ротислав гэдэг, юу захиалах уу?

Ар -    Ростислав, та бүжиглээч харин бид хоёр ярилцъя... Аав, ээж хоёр чинь юу хийдэг гэлээ?

Эм -    Ээж юу ч хийдэггүй...

Ар -    Харин аав чинь?

Эм -    Аав байхгүй, тэд, тэд намагй жаахан байхад салсан. Түүнд мөнгө өгөх хэрэгтэй юу?

Ар -    Харамсахгүй бол болно.

Эм -    Одоохон.

Ар -    Аав, ээж хоёр чинь яагаад салсан гэнээ?

Эм -    Би санахгүй байна, 6 настай байсан байхаа... Бид хоёр ч гэсэн энэ тухай ярих ёстой юу?

Ар -    Та ээжтэйгээ энэ тухай хэзээч ярьж байгаагүй гэж үү?

Эм -    Үгүй ээ, энэ хүнд сэдэв. Бурхан минь, би ингэж байж чадахгүй нээ. Түүнийг энд байхад ярьж чадахгүй байна.

Ар -    Ростислав та мундаг байлаа. Дахин уулзатлаа түр баяртай. Та талархаарай.. Матвей. Матвей.

Мат -  Яаж тийшээ... Сайн уу.

Ар -    Матвей, сайн мэддэг хүмүүсийн хүрээнд Зүрх эзэмдэгч гэдэг хочтой.

Эм -    Гэхдээ энэ тохиолдлын уулзалт биш биз дээ?

Ар -    Яг ч тийм бишээ, Матвей энэ бол Татьяна. Татьяна энэ бол Матвей. 

Мат -  Сайн байна уу.

Эм -    Матвей, нэр чинь жинхэнэ нэр үү эсвэл нөгөө хэний...

Ар -    Бүсгүй хошин мэдрэмж сайтай. Найзуудаа би явахгүй бол болохгүй нь. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Мат -  Баярлалаа.

Эм -    Сая юу болоод өнгөрөв? Ямар учиртай юм?

Мат -  Та сонсооч, надаас юу хүсээ вэ? Би энэ бүхнийг танаас муу мэднэ.

Эм -    Янзтай. За яахав, би явлаа.

Мат -  Хүлээгээрэй, ингэж бас болохгүй.

Эм -    Сонс, би сэтгэл зүйч дээр турахаар ирсэн юм. Харин эр хайж яваагүй.

Мат -  Ойлгож байна, тэр жирийн сэтгэл зүйч бишээ. Бас бусдын асуудлыг өмнөөс нь шийдэх маш дуртай. Таныг ойлгож байна, уур чинь хүрч байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тэр мундаг хүн. Бас надад өөр босс байхгүй.

Эм -    Харамсалтай байна.

Мат -  Баярлалаа.

Эм -    Бид нэгэнт энд ирсэн юм чинь виски уух уу?

Мат -  За тэгье.

                                                     ххх  

Даш - Талх идээд цадчихсан уу, тийм үү?

Хүү -  Тийм ээ.

Даш - Тийм үү... Надад юмуу?

Ар -    Чи учирч шалтгааныг олж чаддаг учраас би хайртай.

Даш - Муухай амьтан. Орооч.

Ар -    Зиак...

Хүү -  Ээж ээ...

Ар -    За энд хэн байна? Хэн гэдэг билээ?

Хүү -  Кирилл.

Ар -    Янзтай, Артём. Вау, мундаг. Юу хийж байна Кирилл?

Хүү -  Талхаар буудаж байна.

Ар -    Үгүй байлгүй дээ. Талхаар буудаж байна гэнээ.

Хүү -  Пиу, пиу.

Ар -    Алив ингээд бариарай, яг ингэж. Барьж бай. Ингэж бариарай. Барьж байна уу?

Даш - Хоолоор тоглож болохгүй шүү, за юу.

Ар -    Яаж хоолоор тоглохгүй байх юм бэ, ээж ээ. Энэ бол амьдралдаа хийж болох хамгийн гайхалтай зүйл. Би зөв ярьж байна уу? Би ч гэсэн хоолоор тоглое, харж бай. Алив наад ваараа тавьчих. Эрчүүд энд учраа олчихно. За алив. Энэ бол чинийх. Харин одоо миний цайз босно. Харин хоёулаа талхаар байлдана. Энэ юу болохыг чи мэдэх үү?

Хүү -  Талхаар байлдана гэнээ?

Ар -    Байлдана гэдэг нь тулалдана гэсэн үг.

Хүү -  Байлдахыг би мэднээ.

Ар -    Маш сайн байна.   

                                                     ххх

Эр -    Сайн уу.

Эр2 -  Сайн уу.

Эр -    Шударгаар хэлээрэй, ажилдаа эргээд орох уу? Хэлтсийн даргаар орвол чам руу шилжинэ.

Эр2 -  Хэрэгт холбоотой юу байна?

Эр -    Байгаа шүү, алив. Тэр хамгаалагч руу хэн ч шилжүүлэг хийгээгүй. Гэхдээ сонирхолтой мэдээлэл байна.

Эр2 -  Зиак.

Эр -    Энэ бол нөгөө хамгаалагчийн худалдаж авсан байшингийн үнэ. Харин энэ мөнгөн дүнг талийгаачийн ахын данснаас авсан байсан. Сая саяар таарсан. Зөвхөн жижиг засварын мөнгө үлдээсэн.

Эр2 -  Сонирхолтой л юм.

Эр -    Одоо хамгийн гол сюрприз, тэд ямар өдөр бэлэн мөнгө авсаныг таагаач.

Эр2 -  За?

Эр -    Яг компанийн эзний нас барсан өдөр.

Эр2 -  Тийм байжээ.

Эр -    Ийм л байна даа.  

                                                     ххх

Ар -    Даша... За би одоо явах болчихлоо.

Даш - Би гуйсан ш дээ.

Ар -    Юу?

Даш - Дарамтлахгүй. Хүсвэл чи үлдэж болно гэдгээ сайн мэдэж байгаа.

Ар -    Хүсвэл үү. Чи эргэлзэж байна.

Даш - Гэхдээ нэг болзолтой, сэтгэл зүйн арга мэх хэрэглэхгүй зүгээр хэлэх хэрэгтэй.

Ар -    Чамаас гуйгаасай гэж хүсч байна уу?

Даш - Би бүх зүйл энгийн ойлгожмтой байгаасай гэж хүсч байна. Ойлгов уу?

Ар -    Окей, намайг үлдээгээч би үүнийг хүсч байна.

Даш - За хархав уу, хялбархан байгаа биз дээ. Үлдээч.

                                                     ххх

Ар -    Сайн уу.

Ден -  Сайн уу.

Ар -    Баярлалаа.

Ден -  Зүгээр ээ. За яасан, товчхондоо чиний зөв. Надад Сашка чи хэрхэн тархийг нь угаасанс тухай ярьж өгсөн. Үнэндээ би чамд маш их уурласан. Харин одоо бол, танайхан юу гэдэг билээ хүлээн зөвшөөрөх үе шат. Тёма, тэгэхээр юу болоод байна аа? Надад зөвхөн мөнгөнд дуртай завхай хүүхнүүд таалагддаг уу?

Ар -    Үгүй ээ, чи зөвхөн мөнгөд дуртай завхай эмтэй жаргалтай байна. Энэ өөр зүйл.   

Ден -  Танай Фрейд эмч юу гэж байна? Үүнийг эмчлэх арга бий юу?

Ар -    Байгаа. Чамд хэрэгтэй гэж үү?

                                                     ххх

Ар -    Матвей... Яагаад онгойлгохгүй байна аа?.. Чиний дотор нэг өөрчлөлт гарсан бололтой.. За яасан, болзоо яаж төгссөн бэ? Чи согтоод тэр зугтчихсан уу?

Мат -  Бид согтсон. Тэр ч зугтаагүй. Би зугтаагүй.

Ар -    Юу гэнээ, байзаарай. Минйи харсаныг дүгнэхэд манай үйлчлүүлэгч харилцааны асуудалтай байсан. Тэр эрэгтэй хүний халамжийг хэр удаан тэсвэрлэж чадах вэ гэдэгт байсан юм.

Мат -  Өчигдөр хамгийн муу зүйл болсон бололтой. Би бодохдоо бид зүгээр л ууна гэж бодсон. Нэгэнт ийм нөхцөл байдал үүсэн юм чинь, тийм үү? Харин дараа нь.. тэр намайг барьж аваад эзэмдчихсэн. Эзэмдсэн. Шууд яг энэ орон дээр.

Ар -    Мотя уучлаарай.

Мат -  Зүгээр ээ, ямарч асуудалгүй.

Ар -    Бүх зүйл ингэж төгсөнө гэж бодсонгүй.     

Мат -  Би ч гэсэн.. Үнэнийг хэлэхэд би сайн санахгүй байна.

Ар -    Сонирхолтой юм, миний чамаас түүнтэй хамт бай гэж гуйсныг мэдэж байсан. Тэгсэн ч эцсээ хүртэл явсан. Тэгэхээр би алдсан байх нь. Ямарч байсан өөрийгөө дутуу үнэлэх айдас биш байна.

Мат -  Үгүй байлгүй дээ. Аан гээч, үнэхээр эрэгтэй хүн биш байсан.

Ар -    Алив сандал дээр суу.

Мат -  Боль доо, та намайг эмчлэх гэж байна уу?

Ар -    За алив ээ. Өчигдөр болсон зүйл дээр ажиллах хэрэгтэй. Анхны амжилтгүй сексийн туршлагын муу үр дагаврыг арилгана. 

Мат -  Та яагаад анхных гэж бодоов? За яахав, одоо ямарч эмчилгээ хийх хэрэггүй, гуйя.

Ар -    Чи ичингүйрч байна, муу шүү. Чи хумигдаж байна, болохгүй. Чи өчигдөр Катяг хуурсан юм шиг санагдаж байгаа. Гэвч тийм бишээ.

Мат -  Яагаад тийм биш гэж? Яагаад тийм биш гэж, би өчигдөр энд юу болсоныг мэдэж байна.

Ар -    Тийм биш учир нь харилцаагүй хүнийг хуурах аргагүй. Чи Катяд ямарч хамааралгүй. Тэр ч чамд хамаагүй. Та хоёрын хооронд шинэ харилцаа үүсэх хүртэл. Та хоёр шударгаар ярилцахаас нааш харилцаа үүсэхгүй.

Мат -  Та тоглоод байна уу? Та одоо надад шударга харилцаа гэж юу болохыг заах уу? Таны хувийн амьдрал эмх замбараагүй байгаа.

Ар -    Тийм байсан. Гэвч өичгдөр би бүгдийг өөрчилсөн.

Мат -  Дахиад нөгөө Дашатай юу?

Ар -    Үнэндээ би амьдралдаа шударга харилцаа тогтоож чадлаа. Үүнийгээ алдахаас маш их айж байна Мотя.

Мат -  Баяр хүргэе.

Ар -    Чиний хайр чинь. За Татьяна.

                                                     ххх 

Ар -    Та явахгүй байж болох байсан, шууд уулзахгүй. 

Эм -    Би мөнгө авъя. Буцаагаад өгчих.

Ар -    Яасан гэж тэр билээ?

Эм -    Та их мөнгө авсан, ээж бид хоёрын хувьд их мөнгө. Асуудлыг шийдэхийн оронд найзыгаа явуулсан.

Ар -    Тийм ээ, гэхдээ та түүнийг ашигласан ш дээ. Тэгэхээр буцааж өгөхгүй.

Эм -    Та юунд найдсан юм бэ? Намгай уйлаад зугтана гэж бодсон уу?

Ар -    Сонс Таня, та илэн далангүй биш байна. Өөрийнхөө сексийн амьдралын тухай юу ч яриагүй.

Эм -    Миний сексийн амьдралд асуудал байхгүй.

Ар -    Сайхан сонсогдож байна, бүгдэд нь. Харин ээж чинь? Би түүнтэй танилцах хэрэгтэй гэж бодож байна.

                                                     ххх 

Эм2 -  Түүний эргэн тойронд эрчүүд зөндөө эргэлддэг. Юун найзууд юм бүү мэд.

Эм -    Ээж ээ шарсан юм хэрэггүй гэсэн ш дээ.

Эм2 -  Юундаа зочны өмнө жүжиглээд байгаа юм. Явахара чинь шууд тахиа руу дайрна, би ямар мэдэхгүй биш. За одоо архи задлах уу?

Ар -    Сайхан санаа байна.

Эм -    Ээж ээ хэрэггүй юм бишүү.

Эм2 -  Яасан, ашгүй нэг гэрт эр хүн ирлээ. Онгойлгоорой.

Эм -    Бид хоёр ажил хэргийн харилцаатай. Яриад байгаарай. Түүн рүү яаж харж байгааг чинь мэдэрсэн. Ажлын харилцаа хэвийн зүйл.

Ар -    Сайхан зураг байна. Энэ та юу?

Эм2 -  Чи намайг амьдаар нь хараагүй. Харсан бол Танька руу харах ч үгүй байсан. Тэр ч гэсэн дажгүй хүүхэн. Турчих юм бол, илэн далангүй байгаа нь зүгээр үү?

Ар -    Зүгээр ээ. Танькаг ингэж хэлэх хэрэггүй, гоё том нүдтэй. Чи аавыгаа дуурайсан уу Тань?

Эм2 -  Юун аав, чи тэрнийг харсан ч болоосой. Туранхай муухай амьтан. Тайван нойрсог доо. Надад бүгд хэлдэг байсан, яагаад ийм юмтай суусан юм гээд л.

Ар -    Баярлалаа.

Эм2 -  7 жил надаар тэжээлгэсэн.

Эм -    Байна уу. Рома гэнээ? Над руу дахиж битгий ярь гэсэн ш дээ. Одоо хангалттай.

Эм2 -  Түүнийг нэг эр эргүүлээд байгаам. Өдөр болгон гэр рүү ярьдаг. Бас ажлых нь үүдэнд хүлээдэг. Хачин хүн шүү. Цагдаад мэдэгдэж болдоггүй юмуу?

Ар -    маш амттай байна, баярлалаа.

                                                     ххх

Эр -    Саад болсонд уучлаарай, гэхдээ энэ дасгалыг арай удаан хийх хэрэгтэй. Яг ингэж, та биеэ суллах хэрэгтэй.

Лер -  Тийм үү? Надад зөвөлгөө хэрэгтэй бол би багш хөлсөлчихнө.

Эр -    Танд гэж хэлэхэд, би яг танд хэрэгтэй хүн.

Лер -  Багшийн дүр танд огт зохихгүй байна Александр.

Эр -    Өршөөгөөрэй?

Лер -  Би таныг танисан. Энэ зааланд ганцхан би байгаа биш.

Эр -    Зүгээр л туслах гэсэн юм.

Лер -  Тэгвэл дараагийн удаад гараа арай дээгүүр байрлуулаарай. Энд өөр булчин ажилладаг юм.

Эр -    Уучлаарай. Аан гээч, гар хүрсэнд уучлаарай. Би таныг ажиглаж байлаа, надад таалагдсан. Тэгээд ирж танилцах шалтаг хайж байлаа. Миний фитнесийн багш гэж юу байхав, зөвшөөрч байна. Тэнэг харагдсан байх гэхдээ таныг зөвшөөрвөл би.. таныг өөрийнхөө нээлтэнд урих гэсэн юм. Та теарт дуртай юу? 

Лер -  Дуртай. Зарим нэг талаараа.

Эр -    Гайхалтай.

Лер -  Гэхдээ би ганцаараа очихгүй. Танд түр үнэмлэх олдох уу?

Эр -    Мэдээж.

                                                     ххх

Мат -  Залхаж байна.

Ар -    Хөршүүд үү, бүү санаа зов Матюш. Өнөөдөр анхаарал татсан ч гэлээ мрагааш гэхэд мартчихна.

Мат -  Та дуудсан уу?

Ар -    Юу дуудсан гэж? Чи яачихав аа? Алив суугаач. Чи боол биш, чи бол хамтрагч.

Мат -  Ойлгомжтой, хамтрагчийн тухай ярьж эхэлсэн бол дахиад тусгай даалгавар өгөх нь.

Ар -    Үнэнийг хэлэхэд тийм ээ. Чиний танидаг нэг бүсгүйг жаахан тагнах хэрэгтэй. Түүнд сэтгэлтэй залуу байгаа. Асуудал нь тэр залууд байгаа гэж бодож байна.

Мат -  Үгүй.

Ар -    Үгүй гээд болоо юу?

Мат -  Би таныг хүндэлдэг, энд ажиллахад бэлэн. Гэвч тэгэх хүсэл алга. 1-рт ямарч утгагүй, Таня намайг сайн мэднэ. 2-рт, би байнга хүний араас дагасаар залхаж байна. би ийм ажил хүсээгүй.

Ар -    За асуудалгүй, би өөрөө чадна. Ядах юмгүй.

Мат -  Амжилт.

                                                     ххх

Эм -    Та гэртээ харь, эмчилгээгээ хийлгээрэй. Мартав аа, цай, нимбэг, цагаан гаа. За баяртай.

Эм3 -  Баяртай.

Эр3 -  Танечка, Таня хүлээ л дээ. Хоёулаа ярилцъя Таня. Алив хүлээ л дээ, миний хэлэхийг сонсооч, Танюша. Алив хүлээ л дээ. Чамд тийм хэцүү байна уу? Таня, хүлээ л дээ. Сонсооч, би...

Ар -    Хөөе залуу.  

Эр3 -  Хүлээ л дээ. Сонсооч, зогсож бай... Та яаж байна аа?

Ар -    Дуугүй бай гэсэн шүү. Чимээгүй.

Эр3 -  Одоо намайг тавиач.   

                                                     ххх

Ар -    Сайн уу.

Мат -  За ямаршуухан байв?

Ар -    Яахав газар жаахан өнхөрлөө. Алив хоёулаа илэн шударгаар ярилцъя.

Мат -  Дахиад уу?

Ар -    Ойлгож байна, би чамгй ашиглаад байгаа юм шиг санагдаж байгаа. Энэ би үнэхээр чамайг ашигладагтай холбоотой байх.

Мат -  Магадгүй л юм.

Ар -    Би тавьчихъя. Харин одоо тэр бүсгүйд туслахын тулд чи үнэхээр хэрэгтэй байна. Би үнэхээр өөрөө оролдож үзсэн. Намайг хар даа. Дэмий зүйл хийгээгүй. Гэвч ганцаараа бүх асуудлыг шийдэж чадахгүй. Ойлгож байна уу?

Мат -  Та бид хамтрагчид гэж байснаа санаж байна уу? Гэвч энэ хамтран ажиллахад ямарч хамаагүй. Харин боолын хөдөлмөрийг ашиглаж байгаа хэлбэр.

Ар -    Цалинтай боолын хөдөлмөр. За яахав, чиний юу хүсч байгааг мэдэцгээе.

Мат -  Юу гэсэн үг вэ?

Ар -    Чиний гомдолыг тайлахын тулд би юу хийх ёстой вэ?

Мат -  Мэдэхгүй ээ, цалин нэмнэ.

Ар -    Ирэх сараас 10 мянгаар нэмье. За яахав энэ сараас, тохирох уу?

Мат -  Ингээд болоогүй шүү.

Ар -    За?

Мат -  Би нөгөө.. таны өрөөнд байгаа оронд дээр унтмаар байна. Би өөрөө худалдаж авсан шүү.

Ар -    Аймаар юм, за яахав тохирлоо. Тэнд ямар нэг үйлчлүүлэгч шанаалгүй үед хүссэн цагтаа.

Мат -  Бас нэмэлт амралтын өдөр.

Ар -    Тохирлоо.

Мат -  Бид хоёрын асуудлыг цэглэхэд таны тусламж...

Ар -    Хөөе азнаарай, чи миний дүүгийн тухай ярьж байна.

Мат -  Тийм үү?

Ар -    Тийм ээ.

Мат -  За яахав, гэхдээ эхний гурав заавал шүү.

                                                     ххх

Эм2 -  Танюш, чам дээр нэг залуу ирлээ.

Эм -    Хэн бэ?

Эм2 -  Бүү ай, тэр бишээ. Бурхан минь хэнийгээ дуурайсан ийм аймхай юм бэ? Эмээ чинь дайтаж явсан.

Мат -  Сайн уу Таня.

Эм -    Үгүй ээ, хэрэггүй.

Мат -  Яагаад хэрэггүй гэж? Чамтай учирсандаа би үнэхээр баяртай байна. Би эмэгтэй хүнтэй амьдралынхаа турш бүтэлгүйтэж байсан. Тэгээд ашгүй нэг чамтай учирлаа. Би одоо ашгүй нэг...

Эм -    Чи хаяг хаанаас авсан юм?

Мат -  Миний хувьд энэ асуудал бишээ. Тэр ч яахав, Таня, Татьяна би, надад бодож үзэх хугацаа байсан. Тэгээд шийдсэн. Чи миний эхнэр болооч.

Эм -    Чи эрүүл хүн үү?

Мат -  Эрүүл. ыБи бүх насаараа чамтай хамт байхыг хүсч байгаагаа ойлгосон. Чи үргэлж миний дэргэд байгаасай, бидний хүүхдүүд үргэлж...

Эм -    Чамаас гуйя намайг тайван орхи, тэгэх үү? Битгий.

Мат -  Чамайг зөвшөөрөхөөс нааш би хаашаа ч явахгүй.

Эм -    Эндээс зайл. Эндээс зайл.

Мат -  Таня, хүлээ л дээ. Таня.

Эм -    Та энд юу хийж байгаа юм?

Мат -  Миний мэргэжлийн хамгийн хэцүү нь юу болохыг мэдэх үү? Зөв онош тавих. Гэмтлийн эмнэлэгт ирсэн хүн юу нь өвдөж байгаагаа сайн мэддэг. Хамгийн гол нь тэр эдгэрэхийг хүсдэг. Сэтгэл зүйд бүх зүйл өөр. Ихэнхи үйлчлүүлэгчид аймшигтай худалч. Та ч ялгаагүй. Гэхдээ энэ таны буруу бишээ. Хүний уураг тархи тийм бүтэцтэй. Хэрвээ ямар нэг хамгаалалтын зарчим суучихсан бол өөрийгөө хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ.

Эм -    Хамгаалалтын зарчим гэнээ?  

Мат -  Таных хавьталтаас айдаг сонгодог хэлбэр. Энэ асуудал эмэгтэйчүүдэд ховор тохиолддог учраас би шууд олж мэдээгүй. Хавьталтаас айна гэдэг секс хийхээс айна гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ, танд ганц удаагийн тохиолдлууд хангалттай байгаа. Хавьталтаас айна гэдэг харилцаанд орохоос айна гэсэн үг. би том алдаа гаргаж. Та Матвейтэй анх удаа уулзчихаад хаяж явсан нь өдөөн хатгалт гэж ойлгосон учраас гэж бодсон. Гэвч асуудал үүнд байгаа юм биш. Тэр таны хаясан цорын ганц хүн биш. Танйг элдэж байсан эр, эхний хоёр уулзалтын дараа хайр зарласан хуучин нөхөр чинь бас хорвоогийн хамгийн зөв хүн биш. Тэр таны гэнэт алга болсонд тачаадаж байгаа. Харин та зөрүүд занг нь тэвчиж чаддаггүй.

Эм -    Энд муу юм юу байна, би ганцаараа байх дуртай.

Ар -    Үгүй, тийм байсан бол та ингэж таргалахгүй байсан. Асуудал юу гэхээр танд тааламжгүй байгаа. Байнга тулгардаг байсан удаан хугацааны харилцаанаас айх айдас таныг их идэхэд хүргэдэг. Амттай салат байна шүү. Таны ээжид баярлала гэж хэлэх хэрэгтэй байх. Таны гэр бүлийн тухай ойлголт бий болж байхад тэр хэцүүхэн харилцаатай байж. Та далд ухамсартаа ээжийнхээ алдааг давтахаас айдаг. Түүн шиг болохсс айсан... Пионерын зуслан байна.

Эм -    Тийм ээ. Ээж үргэлж аавыг үзэн яддаг байсан. Би санаж байна. Аавыгаа хүлээж байсан. Хэзээ ирэх бол гэж бодож байсан.

Эм2 -  Танюша сайн уу.

Охин -  Аав яасан?

Эм2 -  Тэвэрч амжаагүй байхад шуу л аав. Ааваар яах гэсэн юм, тэнэг юмнуудгүй амьдарсаар ирсэн, цаашид ч амьдарна, тийм үү? Ээж нь юу авч ирсэнийг хар даа.

Ар -    Тэд хэзээ салсан юм?

Эм -    Би 7 настай байсан. Аав намайг авахаара ирэхийг үргэлж хүлээдэг байсан. Мэдээж хэрэг ээждээ ч хайртай байсан. Гэхдээ аав ядаж ганц удаа ирж болох байсан. Одоо би аав биднийг санадаггүй байсныг ойлгож байна.

Эм2 -  Чи томоотой байгаа биз?

Эм -    Өөр эмэгтэйтэй нөхцсөн тэгээд гүйцээ.

Ар -    Танай аав үнэхээр тэнэг юмнуудын хаан байсан байж магадгүй. Гэвч энэ таны хувийн амьдралд нөлөөлөх ёсгүй. Та ээж шигээ биш, харилцаандаа ээжийнхээ асуудлуудыг өвлөж авах хэрэггүй.

Эм -    Би өөртөө үүнийг яаж тайлбарлах юм бэ? Би хянаж чадахгүй байна.

Ар -    Маш амттай байна. Таныг Мотятай нэг өрөөнд хэд хоногоор түгжье гэсэн бодол байсан нь үнэн. Гэвч тэр намайг уучлахгүй гэж айж байна. Тэгэхээр асуудлыг өөр замаар шийднэ. Ээж ээ. Наашаа ороод ирээч, суугаад чагнавал хамаагүй тухтай. Та хуучин нөхрийнхөө утсыг өгвөл би маш баярлах байна.

Эм2 -  Юу гэнээ? Би түүнтэй 20 жил яриагүй...

Ар -    Та наад үлгэрээ охиндоо ярьж бай. Хаяж явсан нөхөртөө өширхсөн эмэгтэй түүний хаана, юу хийж байгааг мэдэхгүй гэж байхгүй.

Эм2 -  Надад ямарч утас байхгүй.

Ар -    Тэгвэл хаягийг нь өг. Та шинэ эхнэр дээр нь очсон биз дээ. Тэр таныг хэнээр сольсоныг мэдэх чухал биз дээ. Заавал харьцуулах хэрэгтэй. Хаяг нь.

Эм2 -  Рубцовская өргөн чөлөө, 2-р байр.

Ар -    Тоот нь?

Эм2 -  63.

Ар -    Мотя.     

Мат -  Би энд байна.

Ар -    Энэ хаягаар утасыг нь олоод өг, Рубцовская өргөн чөлөө, 2-р байр, 63 тоот.

Мат -  За.

Ар -    Хуучин харилцааг чинь сэргээе.

Эм -    Байна уу, оройн мэнд Сергей мөн үү? Үгүй ээ, реклам биш. Би Таня байна. Таны охин. Аав аа, та аягаад алга болчихов? Би сайн байгаа. Бүх зүйл сайхан байгаа. Хэн орилоод байна? За, би өглөө дахиад яръя, болох уу? Сайхан амраарай.. Би нэг дүүтэй болсон. Сүүлд мэдсэн.

Ар -    Тийм ээ, бид бүгдээрээ төгс биш, учир нь хүн болгон тийм. Өнөөдөр нэг хүнд хайртай, маргааш өөр хүнд хайртай. Зүгээр л тийм байдаг. хэрвээ чамд хэн нэгэн хайртай бол битгий эсэргүүц.

Эм -    Би хичээнээ.

Ар -    Бас сайн хоол хийж сураарай, тус болно.

Эм -    За.

Ар -    Цэцэгээ бүсгүйд үлдээчихгүй. Ямар танихгүй хүмүүс байгаа биш.

Мат -  Би түүнд хэрэггүй бол өөр хүнийг баярлуулъя гэж бодоод.

Ар -    Явцгаая, хэмнэлттэй хамтрагч минь. Чи сайн жүжиглэсэн шүү, би лав тэгж чадахгүй. 

Мат -  Нээрэн үү?

Ар -    Чамд урам өгч байна, би хүнд мэргэжилтэй. Боолгүй ажиллаж чадахгүй.

Мат -  Босс оо, бид тохирсон санагдах юм.

                                                     ххх

Мат -  Танд хаалган доор захидал явуулсан байна.

Ар -    Наана чинь юу байна?

Мат -  Мэдэхгүй ээ, наачихаж.

Ар -    Онгойлго, хор ч юм билүү.

Мат -  Мэдэхгүй ээ, өөрөө хар.

Ар -    Зиак, юун тийз билээ?

Мат -  Матрас яасан бэ?

Ар -    Зөвхөн ор гэж тохирсон.

Эм -    Би алдаа гаргаснаа ойлгож байна. Гэвч би засаж чадна. Уучилж чадах юм бол ирээрэй.

Ар -    За Иван Ильич, сонсож байна.

Эр -    Оройн мэнд. Та буугаад ирэхгүй юу, ярих юм байна.

Ар -    Оройн мэнд.

Эр -    Мэндээ. 

Ар -    Та өөрөө ирсэнийг бодоход ноцтой зүйл олж мэджээ.

Эр -    Тийм ээ. Нэг.. маш сонирхолтой зүйл.

Ар -    Энэ юу вэ?

Эр -    Леонидыг нас барсан өдөр банкны данснаас нь мөнгө авсан баримт.

Ар -    Энэ хэргийг сэргээхэд тус болох уу?

Эр -    Тийм гэж бодож байна. Та хэн мөнгө авсаныг харсан биз дээ?

 

                                             Төгсөв.

 

 

 

 

Back to episodes Go home