Метраж : 50 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Жан - Ёстой нэг баларсан юм. Хөлөө хаана тавих вэ?
Бор - Чи хөлөө сандал доогуур хийчих, сайхан болчихно.
Жан - Бизнес ангилал захиалчихвал сайхан байхгүй юу?
Бор - Болно, гэхдээ 5 дахин илүү үнэтэй.
Жан - Боря, 8 цаг ниснэ ш дээ.
Бор - Зүгээр ээ, хүрэх газраа хүрнэ.
Эм2 - Сайн байна уу, сайн байна уу, өдрийн мэнд. Тавтай нисээрэй.
Жан - Бүсгүй оргилуун дарс авч болох уу?
Эм2 - Шинэ дүрмээр алкоголиос зөвхөн дарс үлдээсэн. Бас энэ нэмэлт үйлчилгээ. Улаан уу, цагаан уу?
Жан - Цагаан.
Бор - Намайг уучлаарай. Бүсгүй минь, өршөөгөөрэй, дарс ямар үнэтэй вэ?
Эм2 - 350 рубль.
Бор - 350 рубль гэнээ, граммара хэд вэ, 200 юу, нэг лонх уу?
Эм2 - Би тодруулаад ирье.
Бор - Баярлалаа, драс хаана үйлдвэрлэсэн бэ?
Эм2 - Манай кубанийх. Хагас хуурай.
Бор - Манай кубанийх гэнээ?
Эм2 - Тийм ээ.
Бор - Хагас хуурай гэнээ. 350 рубль гэсэн үү? Нээрэн үү?
Эм2 - Тийм ээ.
Бор - Үнэтэй юмаа, баярлалаа.. Очих газраа очоод уувал яасан юм? Нисч очоод хамтдаа ууцгаая. Юу гэхээр, их өндөрт алкоголь маш хурдан шимэгддэг.
Жан - Тийм ээ, энэ чинь шилдэг санаа Боря. Хамгийн шилдэг нь.
Эм2 - 100 граммын үнэ.
Бор - 100 грамм нь 350 рубль гэнээ? Яагаад шууд 500 болгоогүй юм?
Жан - Чи даажигнаад байна уу? Боря, чи тоглоод байна уу?
Бор - Огт тоглоогүй байна, 100 грамм нь 350 рубль, жинхэнэ луйвар. Уучлаарай, би авахгүй ээ.
Жан - Сонсооч, надад хэлэх ч үг алга. Тонил цаашаа тэнэг минь.
Бор - Байзаарай, чи...
Жан - Би бүхнээ чамд зориулсан, гэтэл чи надаас 350 рубль харамлаад байна.
Бор - Би харамлаагүй ээ, харин үнэ арай аймаар байна.
Жан - Чи өөрөө аймаар, мэдэв үү мангар аа.
Эм2 - Та сонсооч, энд ингэж...
Жан - Надад олон эрчүүд байсан гэхдээ харамч амьтныг анх удаа харж байна. Чи эмчлүүлэх хэрэгтэй.
Эм2 - Та суугаач.
Жан - Би суухгүй, хаалга онгойлгоод өг би нисэхгүй.
Бор - Алив аан гээч...
Эм2 - Бүсгүй танаас гуйя...
Жан - Бүсгүй минь уучлаарай, би түүний тийзний мөнгийг эргүүлж авч болох уу?
Эм3 - Би тодруулъя.
Бор - Баярлалаа.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдлэд : ....
Бичиг 13-р анги.
Але - Түр хүлээгээрэй Борис. Өглөөний мэнд.
Эр - Сайн байна уу.
Але - Ямар хэргээр ирэв?
Эр - Танихгүй байна уу?
Але - Үгүй ээ, та над дээр ирж байсан уу?
Эр - Тийм ээ, 3 удаа очсон. Шүүхтэй холбоотой.
Але - Нээрэн тийм, хэт дайсагнасан өвчтэй, санаж байна. Байзаарай, хэзээ билээ, 2017 онд байхаа.
Эр - Тэр хавьд байхаа, санав уу? Сайн байна.
Але - Миний санаж байгаа ганц зүйл бол бид хоёр нийлж хоол идээгүй байх. Тэгэхээр наашаа ирэх хэрэггүй.
Эр - Би ирнэ, ирэх ч болно.
Але - Алив байзаарай, би таныг ойлгож байна. Таны юу мэдэрч байгага ч ойлгож байна.
Эр - Чи юу гэж ярьж байлаа, амьдрал сайхан гэлүү. Шинэ амьдрал эхэлнэ. Мөн горьдов оо, ямарч шинэ амьдрал байхгүй. Намайг эхнэр маань хаясан.
Але - Алив учраа олцгоое, сайхан ярилцаад тэгээд...
Эр - Чамтай яриад байх юм байхгүй.
Але - Тэр яагаад явсан юм, юу болов?
Эр - Би тэр илжигний хавиргыг хугалчихсан. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл чиний эмчилгээ тус болоогүй. Яагаад гэвэл чи цус сорогч. Чи хүмүүсээс мөнгө саадаг...
Але - Гэвч та шүүхийн шийдвэрээр үнэгүй эмчлүүлсэн.
Эр - Тэгээд юу гэж, үнэгүй гэсэн бол намайг хуурч болно гэж үү, тийм үү? Халтуурдаж болох уу, чи надад юугаар туслах юм? Чи надад яаж тусласан юм, юугаар ч туслаагүй. Би чамаас болж хүнд гэмтэл учруулж жил суусан. Ойлгов уу?
Але - Та бүгдийг надад тохож болохгүй ш дээ.
Эр - Болохгүй гэнээ, би бүгдийг чадна.
ххх
Лер - За, би сонсож байна.
Эм - Валерия мөн үү, лабораториос ярьж байна.
Лер - Ямар лаборатори?
Эм - Надад таны дугаарыг асрамжийн газрын эрхлэгч өгсөн юм. Таныг ямарч хамаагүй мэдээлэл хүссэн гэсэн. Ойлгож байна уу?
Лер - Тийм ээ, би түүнтэй ярилцсан. Гэхдээ би ямарч шинжилгээ хүсээгүй. Тэгэхэд асрамжийн газарт байсан нэг хүүхдийг сонирхож байсан юм. Одоо хэрэггүй болсон, баярлалаа.
Эм - Байзаарай, юу гэсэн үг вэ? Хэрэггүй гэсэн үү?
Лер - За яахав, хэрвээ тэнд миний сонирхолыг татах зүйл байгаа бол би мөнгө төлнө. Та надад юу хэлж чадахаар байна?.. Хэзээ, хаана уулзах вэ?
ххх
Эр - Александр Андреевич, орж болох уу? Александр Андреевич.. Алекс...
Ден - Надад тахианы цээж мах бас ногоо өгөхгүй юу.
Эм - Бололгүй яахав.
Ар - Надад ч гэснэ тахиа бас тэр ногооноос.
Эм - Сүмс хийх үү?
Ар - Өмнө нь чамайг нийтийн хоол идэж байхыг хараагүй юм байна.
Ден - Яасан, эндхийн хоол амттай байдаг.
Ар - Яагаад ресторанд хооллоогүй юм?
Ден - Реторан руу яах гэж ордог билээ.
Ар - Баярлалаа.
Ден - Өөрийгөө мундаг гэдгийг мэдрэхийн тулд ордог. Эсвэл бүсгүйд сэтгэгдэл төрүүлэх гэж. Сайн байна уу. Хамтад нь бодоод өгөөрэй. Чамайг татгалзахгүй гэж найдъя.
Ар - Зөвөлгөө авсаны хариуд хийж чадах хамгийн бага зүйл. За чамд юу хэрэгтэйг хэлээч.
Ден - Яагаад чамаас юм гуйна гэж бодов? Баярлалаа.
Ар - Чи над дээр ирээд намайг ресторан руу биш ойрын цайны газар руу авч орлоо. Чи ямар нэг юм ярих гээд байна. За алив, урагшаа.
Ден - Яахав дээ, би дахиад дурлачихсан.
Ар - Тэр чинь хэн юм?
Ден - Сайн дурын ажилтан, ивээгч гэдэг билүү сайн мэдэхгүй. Түүнийг золбин нохойн газраас авсан юм. Авсан ч гэж дээ, олсон гэж хэлж болно.
Ар - Танилцсан?
Ден - Тийм ээ.
Ар - Чи нохой тэжээдэг газар очсон юмуу?
Ден - Тийм ээ, яасан? Гэр бүл байхгүй, найз маань өөдгүй амьтан, нохойтой болъе гэж бодосн юм. Зурагтаар тийшээ очих хэрэгтэй гэсэн, би ч явсан тэгээд олсон. Нохой бишээ гэхдээ л олсон. Тёмыч, түүний хэр мөнгөнд дуртайг шалгаад өгөөч. Сайн дурын хүн ч гэлээ юмыг яаж мэдэхэв.
Ар - Чамд мэргэжилтний дүгнэлт ямар хэрэгтэйг ойлгов уу?
Ден - Тийм ээ, мэдээж. Яагаад гэвэл би өөртөө итгэлгүй, бүгдийг мэднэ. За тэгээд шалгах уу? Нөхөрсөг оройн зоог байж болох уу?
Ар - Өөрөө л мэд.
Ден - Чи бас нэг хүнтэй ирэх хэрэгтэй. Чамд хос байна уу?
Ар - Байна.
Ден - Янзтай.
Ар - За Катюш. Ямар эмнэлэг гэнээ? За би одоохон очлоо.
Ден - Тёма, юу болоо вэ?
ххх
Ар - Сайн уу. За, аав яаж байна?
Кат - Би мэдэхгүй ээ. Эмч ийм шарх авсан гэхэд сайн байна гэсэн. 10 цагаас үйлчлүүлэгч ирэх байсан нь сайн хэрэг, тэр түргэн тусламж дуудсан. Гэхдээ аав маш их цус алдсан. Үйлчлүүлэгч ээ хүлээж байсан учраас хаалгаа онгойлгож өгсөн байх. Би яах гэж эхний хичээлдээ суухаар явсан юм бэ.
Ар - За алив Катя, чи мундаг охин, гэвч аавыг хамгаалж чадахгүй байх байсан. Чи ойлгож байна уу? Ойлгосон уу?
Кат - Тийм ээ.
Ар - Сайн уу. Хариулж чадахгүй бол дуугарах хэрэггүй. Зүгээр нүдээ цавчаарай.
Але - Ингэж үү?
Ар - Тэгвэл та сайн байгаа юм байна. Ийм том хүнийг унагахын тулд ганц галзуу өвчтөн хангалтгүй.
Але - Бид хоёр хэтэрхий аюултай мэргэжилтэй.
Ар - Тийм ээ, мэдэж байна. Эмч нар юу гэж байна, хоол идэж болно гэсэн үү?
Але - Хэрэгтэй зүйл хиймээр байгаа бол би чамд юу даалгахаа мэднэ.
Ар - Катяг уу?
Але - Үгүй ээ, тэр том болчихсон. Үйлчлүүлэгчдийг ав.
Ар - Үгүй байлгүй дээ. Улсын шилдэг сэтгэл зүйч надад өөрийнхөө алтыг өглөө гэж үү?
Але - Хэтэрхий баярлах хэрэггүй.
Але - Зөвхөн хоёрыг өгнө, бас зөвхөн эндээс гарах хүртлээ. Аэрофоби, пениафобия.
Ар - Сонирхолтой сонсогдож байна.
Але - Чиний хувьд энэ ердөө ачаа. Чиний арга барилаар тэр хоёрыг эмчлэх боломжгүй. Бага ч гэсэн миний мэдэрдэгийг мэдрээрэй. Чамд л хэрэг болно.
Ар - За тэгье... Бүх зүйл сайхан болно.
ххх
Жан - Би хүүхэд байхаасаа нисэхээс айдаг. Тэгээд ч онгоц хүн төрөлхтний зохиосон хамгийн муухай зүйл. Нисэж байхад гайгүй байдаг. харин тэр хөөрөхөд бэлтгэж байгаа нь, хамаг юм савлаад... Яагаад салоныг дуу чимээнээс тусгаарлаж болдоггүй юм бол? Харин онгоцны үйлчлэгчид. Тэдний царайг харсан уу? Тэд бид бүгдээрээ үхэхийг мэдэж байгаа юм шиг царайтай. Та ер нь намайг сонсож байна уу?
Ар - Тэгэлгүй яахав.
Жан - Миний бодлоор үгүй бололтой. Миний бодлоор утас чинь илүү сонирхолтой байна.
Ар - Нисэхээс айдаг нь байдаг л асуудал, хүн төрөлхтний нийт 30% тохиолддог. Асуудлыг шийдэхийн тулд дельтаплан бас хагас цаг хангалттай. Бас таны зөвшөөрсөн бичиг.
Жан - Миний асуудлыг үл тоомсорлож байгаа хүнд би ямарч бичиг өгөхгүй.
Ар - Жанна, Жанна байхаа?
Жан - Та миний нэрийг ч тогтоож авч чадсангүй.
Ар - Аан гээч, та надад бүтэн цаг өөрийнхөө мэдрэмжийн тухай биш харин нисэхийг яаж шинэчлэх тухай ярьлаа. Үүнээс дүгнэхэд таны айдас ярьж байгаа шиг чинь аймшигтай биш. Харин таны сууж байгаа байдал бас ярианы өнгө чинь сексд уриалан дуудсан далд сэтгэхүй. Танд сэтгэл зүйч хэрэггүй, харин сексийн хамтрагч хэрэгтэй. Онолын хувьд зарчим ярихгүй хэдэн шөнө секс хийж болох юм. Гэвч би одоо хуучин эхнэртэйгээ харилцаагаа сайжруулж байна. Тэгэхээр татгалзахаас өөр арга алга.
Жан - Бүдүүлэг амьтан.
Ар - Үгүй, муухай ааштай, гэхдээ бүдүүлэг биш. Түр хүлээгээрэй, байзаарай. Стрессд оруулсанд уучлаарай. Санаа зовох хэрэггүй, та царайлаг, бүгдээрээ таныг хүсдэг. Баяртай.
Мат - Босс оо, миний бодлоор таны аавд энэ бүхэн таалагдахгүй л болов уу.
Ар - Учрыг нь олчихно. Хэн дараагийнх вэ?
Мат - Борис Корягин, пениафобия. Энэ юу вэ?
Ар - Гуйлгачин болохоос айдаг айдас. Чи санаа зоволтгүй.
Мат - Гэхдээ түүн рүү явах хэрэгтэй. Гэвч таны аавтай тохиолдсон бүхний дараа тэр хамгаалалттай байранд эмчилгээ хийлгэнэ гэсэн. Түүнийг алах гэсэн юм болов уу гэж бодлоо.
Ар - За мэсэжээр хаягийг нь явуулчих. Тэгээд түүн рүү яриад дуудлагаар очиход хоёр дахин үнэтэй гээрэй.
ххх
Бор - Би ямар учиртайг ойлгохгүй байна. Манай программ хангамж зөвхөн өчигдөр доголдсон юмуу?
Эр - Үгүй ээ, Борис Анатольевич төлөвлөгөөг батлаж байхад манай ээлж байгаагүй. Харин одоо эрх эзэмшигчийн үнэ нэмэгдсэн.
Бор - Хэр ихээр?
Эр - Бүх машинууд 850 000 рубль. Эсвэл шүүхдэнэ.
Бор - Шүүх гэнээ, мэдээж шүүхдэнэ. Гэвч прграмм хангамжаа одоо шинэчилнэ, яг одоо. Яагаад гэвэл энэ гэрээ, гэрээ чинь ямарч мөнгөнөөс илүү үнэтэй. Энэ нэр төрийн хэрэг. Санхүү мөнгө гаргана. Гүйцээ, өөр асуух зүйл, хүсэлт, санал байна уу?
Эр - Байхгүй ээ.
Бор - Одоо бүгдээрээ хичээгээд, ажлаа хийцгээе. Урагшаа. Та хэнтэй уулзах вэ?
Ар - Тантай. Би Артём Стрелецкий байна, сэтгэл зүйч.
Бор - Залуу минь аан гээч, та миний ажилтнуудын дэргэд намайг сэтгэл зүйчийн зөвөлгөө авдагийг битгий хэлээрэй. Ямар нэг ёс зүйн хэм хэмжээ байдаг биз дээ? тэгэхгүй бол дарга нь солиотой амьтан гээд бодчихно.
Ар - Уучлаарай, би одоохон бүгдийг нь залруулъя. Намайг уучлаарай, би сэтгэл зүйё бишээ зөвхөн пицца авч ирсэн юм. Бас сексийн үйлчилгээ үзүүлдэг, та нарт аль нь илүү таалагдаж байна?
Бор - Үнэхээр инээдтэй байна. За ажлаа хийгээрэй. Та надаар тохуурхад байна уу?
Ар - Та өөрөө эхэлсэн ш дээ. Сэтгэл зүйчид солиотой хүмүүстэй ажилладаггүй. Үүнээс гадна мэргэжлийн хүнд хандах нь ичгэвтэр зүйл биш.
Бор - Түлхүүр үг нь мэргэжилтэн, энэ чинь зөв хүн. Таны нарийн бичиг үнэлгээ тань 2 дахин өндөр гэсэн. Тэгэхээр энэ мөнгөн дүнтэй тэнцэхүйц ажил хийгээрэй, ок?
Ар - За.
Бор - Баярлалаа. Тэгээд ч би таны аавын амь насыг аварсан шүү.
Ар - Тийм учраас л би таныг аварна.
Бор - Гэхдээ та нэг л хачин эхэллээ.
Ар - Зүгээр ээ, би одоо бүгдийг нь залруулчихна.
Бор - Оролдоод үз.
Ар - Миний ойлгосноор аав таныг пениафобигоос эмчилж байжээ? Энэ бүхэн тийм эмгэгтэй шинж тэмдэг биш л байна. Та программ хангамжинд мөнгө үрэхээс айдаггүй. Учир нь үүнээс таны бизнес хамааралтай бас зардлаа гэрээгээр баталгаажуулсан. Таны офис хямд газар байрлаагүй. Яагаад гэвэл энэ ч ялгаагүй таны бизнесийн амжилт. Та намайг үнээ нэмсэн ч гэлээ надтай уулзахаасаа татгалзаагүй. Учир нь энэ ч гэсэн таны бизнесийн амжилт. Гэвч таны хувийн эд зүйлстэй холбоотой асуудал гарч ирмэгц.. таны онцлог бүрэн дүүрэн идэрдэг.
Бор - Та ойлгооч дээ, би төлөхөд бэлэн байна гэхдээ үндэслэлийг нь ойлгомоор байна. Учир нь энэ ертөнцөд бид бодит бус, ойлгомжгүй зүйлсэд асар их мөнгө зарцуулдаг. Жишээ нь энэ утас, миний хуучин утас байна. Гэвч ирэх жил шинэ утас гарч ирнэ. Процессор нь 2 дахин илүү хурдтай. Гэтэл надад 2 дахин илүү хурд ямар хэрэгтэй юм?
Ар - Тийм ээ.
Бор - Ямар хэрэгтэй юм? Миний хуучин утасны бүдүүн шувуунууд байгаа онодоггүй гэж үү? Онодог. Эсвэл манай цэвэр эко бүтээгдэхүүнийг аваарай гэнэ. За яахав залуус аа, би авъя. Гэвч яагаад та нарын хэн ч надад танай энэ эко цэвэр бүтээгдэхүүнүүд ойролцоохи талбайд ургасан. Тэр талбайнууд экологийн цэвэр биш. Эсвэл Мартын 8 байна, Мартын 8-нд цэцэгнүүдийг 7-ны өдрөөс 2 бүр 3 дахин илүү үнэтэй зардаг. Яагаад?
Ар - Яагаад?
Бор - Харин би асууж байна. Би ч гэсэн ойлгохгүй байна. Үргэлж ханаглттай их хэмжээгээр нь бэлтгэдэг биз дээ. Тийм үү?
Ар - Тийм ээ.
Бор - Би яагаад гэдгийг нь хэлье, яагаад гэвэл энэ бүхэн нөгөө хараал идсэн маркетинг. Харин би өөрийнхөө мөнгийг салхинд хийсгэмээргүй байна. Дэмий үрмээргүй байна, тэгээд гүйцээ.
Ар - Тийм ээ, гэвч энэ тохиолдолд танд сэтгэл зүйч ямар хэрэгтэй юм гэдэг асуулт хэвээр үлдлээ. Би танд хэлье, яагаад гэвэл та асуудал байгааг мэдэрсэн. Тэгээд ямарч шалтгаангүй хэтэвчээ нээхдээ стрессд орж байдаг учраас мэдэрсэн. Тийм биз?
Бор - Юу гэхээр залуу минь би одоо ганцхан шалтгаанаар стрессдэж байна. Би таны аавд итгэж дээрээс нь танд мөнгө нэмж төлөхийг зөвшөөрсөн.
Ар - Танд үргэлж үндэслэл байх хэрэгтэй юмуу?
Бор - Надад бол тийм ээ.
Ар - За яахав, жишээ нь миний аавын статистикаас харахад асуудлыг шийдсэн эсвэл тогтоосон гэдгийг мэдэхийн тулд доод тал нь 20 уулзалт хийдэг. Харин би дундажаар 2 уулзалт хийдэг. Шууд хэмнэлт.
Бор - Ердөө 2 гэнээ.
Ар - Таны тохиолдолд бид огт мөнгө авахгүй байсан ч болох байх.
Бор - Сонирхолтой л юм. Тэгэхээр би танд юу ч төлөхгүй байж болох нээ?
Ар - Юу ч төлөхгүй, гэхдээ нэг асуудал байна, хоёулаа гэрээ байгуулна. Та ажил хэрэгч хүн учраас ойлгомжтой байх болно.
Бор - За.
Ар - 1-рт, та надад эмчилгээний үеэр дуудлага хийх бүртээ 100 мянгыг төлнө.
Бор - За.
Ар - 2-рт, хэрвээ та уулзалтанд ирэхгүй эсвэл хугацаанаасаа өмнө дуусгахыг хүсвэл надад 5 саяыг төлнө.
Бор - 5 сая гэнээ?.. Сонирхолтой л юм. За яахав, жишээ нь би өвдөх ч юмуу эсвэл...
Ар - Өвдчихвөл, юу ч төлөхгүй давагдашгүй хүчин зүйл. Гэвч хэрвээ тохирсон цагтаа ирэхгүй бол эсвэл эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгахыг хүсвэл. Торгуулийн арга хэмжээ авагдана. Бас 3-рт, эмчилгээний цагийг би тогтооно. Хамгийн ойрынх маргааш 4 цагт.
Бор - Яагаад та надаар тоглоод байгаа юм шиг санагдаад байна?
Ар - Яагаад гэвэл үнэн юм чинь.
Бор - Тийм үү, үнэнээ хэлсэнд баярлалаа.
Ар - Гэвч энэ танд тус болохгүй.
Бор - Тэгж бодож байан уу?
Ар - Итгэлтэй байна. Тохирох уу?
ххх
Саш - Дахиад малгай өмсүүлье.
Ден - Тёма, найзууд ирлээ. Сайн уу найзаа.
Ар - Сайн уу.
Ден - Танилц, энэ бол Артём, энэ Катя. Энэ бол Саша, би ярьж байсан.
Саш - Маш таатай байна.
Ден - Тэд миний хамгийн сайн найзууд. Алив сууцгаа. Аавтай чинь таагүй явдал болсон учраас ирэхгүй гэж бодож байлаа.
Ар - Зүгээр ээ, Катя заримдаа сатаарах харэгтэй. Над шиг мэдрэмжгүй өөдгүй амьтан ч ялгаагүй.
Саш - Хүмүүс ингэж ярихдаа тэдний үнэлгээг мэдрээсэй гэж хүсдэг байх. Зүгээр ээ, жүжиглэх хэрэггүй би таныг үнэлчихсэн.
Ден - Нэр томъёогоо зөв сонгоорой. Манай энд дипломтой сэтгэл зүйч сууж байна.
Саш - Нээрэн үү, чи яагаад хэлээгүй юм бэ. Хүмүүсийг сэтгэл зүйч гэхээр би шууд сандарч эхэлдэг. Тэр миний тухай юу мэдсэн бол, би яаж сууж байна, яаж ярьж байна гээд.
Ар - Ямар нэг зүйл буруугаар эргэвэл би танд хэлнэ.
Кат - Тийм ээ, тэр шударга хүн.
Ден - Тийм шүү, зөөгч яачихав аа? За би өөрөө яваад ирье, хэн юу уух уу?
Ар - Цэвэр виски.
Кат - Надад ч гэсэн.
Саш - Надад юу ч байсан хамаагүй, чиний уусныг би ууя.
Ден - Би удахгүй ээ, одоохон.
Саш - Денис таны тухай их зүйл ярьсан.
Ар - Төсөөлж байна. За тэгэхээр түүнийг ирэхээс өмнө нөхцөл байдлыг тайлбарлая. Миний найз өөртөө маш итгэлгүй хүн учраас би энд ирсэн юм. Түүнд бусдын дэмжлэг хэрэгтэй байгаа. Учир нь тэр зөв сонгот хийсэн гэдэгтээ итгэлтэй байхыг хүсдэг.
Саш - Сонирхолтой л юм.
Ар - Шулуухан хэлье, та надад маш их таалагдсан. Үүнд л асуудал байна. Та дур булаам бас анх харахад хэтэрхий ухаантай, мөнгөнд шунасан хөнгөмсөг биш. Гэвч Денисд найдах хэрэггүй. Түүнд огт өөр хүн хэрэгтэй. тэр тантай хамт байж чадахгүй, учир нь түүний хувьд цорын ганц триггерт уягдсан хайр дурлалын холбоо үүсгэх хэрэгтэй. Та миний юу яриад байгааг ойлгосон байх. Түүнд эмэгтэй хүн өөрийг нь ашиглаж байх хэрэгтэй гэдэг. Мөнгө салгах ёстой. Зөвхөн тийм хүнтэй Денис аз жаргалтай байж чадна. Тийм учраас хэрвээ та тэгж чадахгүй бол яг одоо түүнээс салсан нь дээр.
Ден - Энд тавьчих би өөрөө тараачихна. Арлын, нэг үрийн амсаад үзээрэй. Май. Ямар нэг юм болоо ву?
Саш - Үгүй ээ, яагаа ч үгүй.
ххх
Кат - Би ойлгохгүй байна, та хүмүүсийн амьдралыг бусниулахдаа жаргалтай байдаг юмуу?
Ар - Энэ амьдрал биш, жижигхэн хэсэг нь.
Кат - Бүх зүйл сайхан гээд хэлчихэж болоогүй юмуу? Шууд хэлэх гэсэн бол Дентэй ярилцахгүй, яах гэж тэр бүсгүйг айлгасан юм?
Ар - Сэтгэл зүйчийн ажлын хэцүү зүйл нь бодож байгаагаа шууд ярьж болохгүй. Заримдаа хүмүүс үнэнийг сонсоход бэлэн биш байдаг. Эмэгтэй бэлэн, тэр бэлэн биш байсан.
Кат - Түүний толгой асуудалтай бол эмчлээд өгөөч, чи чадна ш дээ.
Ар - Толгойд эмчлэх шаардлаггүй асуудлууд гэж байдаг.
ххх
Бор - За, байна уу.
Ар - Борис, Артём Стрелецкий байна. Хагас цагийн дараа хоёулаа уулзалттай, санаж байна уу?
Бор - Уулзалт гэнээ, юун уулзалт? Аан нээрэн тийм. Одоо хэд болж байна?
Ар - 3 хагас.
Бор - Артём аан гээч, бид орой гэж тохирсон, харин одоо 3 хагас болж байна. Баяртай.
Ар - Бид 4 цагт гэж тохирсон. Гэрээнд бичсэн байгаа. Тийм биш бол 16,00 гэж бичих байсан. Танд хагас цагийн хугацаа байна. дараа нь торгуулийн арга хэмжээнд шилжинэ.
ххх
Бор - Бизнес төв өглөө 8 цагт онгойдог. Би таныг ойлгож байна залуу минь, би цаг авчихсан. Намайг сонсов уу, би дахин хэлье цаг авчихсан, тийшээ яриад үзээч.
Эр - Үүрээр 4 цагт уу?
Бор - Тийм ээ, хачин сонсогдож байгаа ч гэлээ үүрээр 4 цагаас.
Ар - Түүнийг оруулчихгүй юу. Орно уу. Түүнийг тоох хэрэггүй, энэ бол миний туслах.
Бор - Муугүй шүү.
Ар - Та орно уу. Хувцасаа тайлчих.
Бор - Баярлалаа, ийм байх нь тохитой байна.
Ар - За тэгэхээр та яаж яваад ийм байдалд орчихов гэдгийг ойлгохыг хичээе. Тэгж ярьдаг байхаа.
Бор - Эсрэгээрээ таны асуудлыг ярилцвал дээр байх.
Ар - Би зүгээр ээ, харин нойр л хүрээд байна.
Бор - Тийм үү, би ч ялгаагүй. Та нар намайг луйвардана гэж найдсан уу? Мөнгө салгана. Намайг ирэхгүй гэж бодсон.
Ар - Үгүй ээ, яалаа гэж, таныг ирнэ гэдгийг мэдэж байсан.
Бор - Тэгвэл би ямар учиртайг ойлгохгүй байна. Яагаад үүрээр 4 цагт гэж?
Ар - Толгойд орж ирсэн анхны бодол.
Бор - Янзтай, би сэтгэл зүйчээ ганцхан шалтгааны улмаас солихоор шийдсэн, таны аавыг хүндэлдэг учраас. Таныг ч гэсэн бага сага мэргэжлийн хүн гэж бодсон. Андурсан байж, харамсалтай.
Ар - Гэвч бүх зүйл таны хүссэнээр үнэгүй.
Бор - Ойлгосонгүй, яахаараа...
Ар - Юу?
Бор - Юу ч бишээ, баярлалаа, өнөөдрийн уулзалт өндөрлөлөө.
Ар - Борис та уулзалтыг тасалдуулсаны торгуулийн хэмжээг санаж байна уу?
Бор - Энэ мэсэжийг харж байна уу? Яг одоо энэ мөчид хэн нэгэн миний данснаас мөнгө хулгайлж байна. Яръя.
Ар - Хэрвээ та эндээс явбал илүү ихийг төлөх хэрэгтэй болно.
Бор - За яахав, тэгвэл ингэж тохирцгоое.
Ар - Наадах чинь 100 мянга байх болно.
Бор - Та одоо надаар даажигнаад байна уу эсвэл доог тохуу хийгээд байна уу? Танд дахиад хэлье миний данснаас хэн нэгэн мөнгө аваад байна. Энэ хар даа, минут тутамд хэн нэгэн 10 мянган рубль аваад байна.
Ар - Та картаа хаалгачиж болно ш дээ, гэвч үнэ хөлс нь 100 мянга болно.
Бор - Жинхэнэ дээрэм байна.
Ар - Үүнийг хүссэнээрээ хүлээж ав. Гэвч та сайн ажиллаж байж эмчилгээг эртхэн дуусгах хэрэгтэй.
Бор - За тохирлоо, та юу сонсмоор байна? Алив хурдхан хэлээч.
Ар - Ядуу өссөн хүмүүс барагтай пениафобигоор өвчлөдөггүйг мэдэх үү?
Бор - Үгүй ээ, би мэдэхгүй, дараагийх нь.
Ар - Асрамжийн газрынханд байдаггүй.
Бор - За дараагийх нь юу вэ?
Ар - Та хангалуун сайхан гэр бүлд өссөн. Хэзээч санхүүгийн асуудалд орж байгаагүй. Та өөртөө хоол авч чадахгүйд биш харин тодорхой бус байдлаас айдаг.
Бор - Би ойлгож байна, энэ бүхэн ямар хамаатай юм? Алив.
Ар - Энэ бүхэн хэзээ эхэлсэнийг ойлгомоор байна.
Бор - Би хэзээ эхэлсэнийг мэдэхгүй. Сонс, би ухаан орсон цагаасаа л бүгдийг тооцоолчихдог байсан.
Эм - Бид тохирсон биз дээ? Чи сарын эхэнд мөнгө авдаг. Энэ илүү мөнгө.
Хүү - Ээж ээ, энийг надад бэлэглэсэн юм. Миний мөнгө.
Эм - Боря, би харамлаагүй гэвч аав чинь чи боломжийнхоо хэрээр амьдарч сураасай гэж хүсч байгаа. Өөрөө хүүтэйгээ ярилц.
Ар - Даралмталж, хариуцлагаа өөр хүнд тохох арга. Сонгодог арга.
Бор - Аан гээч танаас гуйя, энэ бүхнээ жаахан хурдан дуусгаж болохгүй юу.
Ар - Миний дурсамжууд биш, би юуг ч хурдасгаж чадахгүй.
Эр2 - За ямар асуудал гараад байна? Хоёулаа тохирсон ш дээ.
Хүү - Энийг надад Рома ах бэлэглэсэн.
Эр2 - Тэгэхээр ийм байна дахиад нэг удаа давтаж хэлье. Дахиж хэлэхгүй. Чамд бүгдийг авахад ижил хэмжээтэй мөнгө өгнө. Онц авбал мөнгө чинь нэмэгдэнэ. Дунд авбал мөнгө чинь багасна. Өөр ямарч орлого байхгүй. Ахаасаа ч байсан хамаагүй. Мөнгөө нааш нь өг.. Би өг гэсэн шүү.. Тайвшир. Тайвшир гэж байна, чи чинь эр хүн. Охин шиг уйлаад.
Ар - Тийм ээ, бидний бүх асуудлуудыг эцэг, эх маань суулгасан байдаг. үүнээс хаашаа ч зайлахгүй. Таных ч гэсэн бусдынхтай адил аймшигтай.
Бор - Тийм үү, би огт өөрөөр бодож байлаа. Аав надад амьдралд ч хайртай бас мөнгө ч олж чаддаг болгосон. Үгүй бол би одоо таны туслах шиг булан тохойд хорогдоод, хаана хонохоо ч мэдэхгүй байх байсан.
Ар - Тийм ээ, тэр танд сайхан зүйл зааж өгч.
Бор - Энэ бүхэн маш сонирхолтой байна, гэхдээ би таны лекцийг дараа нь сонсое. Намайг одоо дээрэмдэж байна.
Ар - За яахав, өнөөдрийн уулзалтаа ингээд дуусгая.
Бор - Танд баярлалаа.
Ар - Бид таны аав, ээжтэй уулзаж хамтдаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Бор - Үгүй ээ, хэрэггүй.
Ар - Яагаад?
Бор - Яагаад гэвэл тэд харамсалтай нь нас барсан.
Ар - Тэгвэл бүтэхгүй, харамсалтай.
Бор - Байна уу, бүсгүй минь...
Ар - Энэ хамгийн энгийн хувилбар байлаа.
Бор - Уучлаарай, би яаралтай картаа блокдох хэрэгтэй байна. Тийм ээ, одоо хэн нэгэн мөнгө аваад байна. Харин би...
Ар - Борис...
Бор - Хүлээгээрэй. 12, тийм ээ, 34...
Ар - Борис...
Бор - 56. 78, байзаарай, би тань руу эргээд залгая. 90, 12. Энэ юу вэ, ойлгосонгүй. Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?.. Чи ингээд байна уу?
Мат - Би тэгсэн юм. Үнэндээ бол тэгээгүй. Та харж бай, үнэндээ мөнгө хасагдаагүй, би зүгээр л мэсэж илгээгчийн дугаарыг дуурайлгасан юм.
Ар - Тэр өөрөө санаачилсан.
Бор - Та хоёр чинь тэнэг юмуу, хаашаа юм? Энэ бүхэн ямра хэрэгтэй юм, яах гэж?
Ар - Таныг бага зэргийн стрессд оруулж зөв яриа өрнүүлэх хөрсөө бэлтгэж байна.
Бор - Та хоёр тэр стресстэйгээ тонил цаашаа. Тэнэг юмнууд, би та хоёр руу өмгөөлөгч өө явуулна. Та нартай шүүхэд уулзана. Сэтгэл зүйч ч бол доо.
Мат - Босс оо, намагй шоронд суулгахгүй биз дээ?
Ар - Мэдэхгүй ээ, суулгах ёсгүй дээ. Сайхан амраарай.
ххх
Лер - Би гүүрэн дээр алхаж байна. Дараа нь хаашаа билээ? Эргэлээ, бараг л тагнуулын ажиллагаа шиг байлаа. Таныг хүн дагаад байгаа юмуу?
Эм - Энд камер байхгүй. Ер нь манайд тестийн хариуг задруулахгүй гэж гарын үсэг зуруулдаг.
Лер - Дараа нь лабораторийн ажилтан бүрийг араас нь дагаж тагнадаг уу? Тайвшир.
Эм - Та өөрөө шүүхэд очих уу?
Лер - Юу гэж?
Эм - Хэрвээ шүүхдэх юм бол ямарч тохиолдолд манай лабораторийг сэжиглэнэ.
Лер - Бүү санаа зов би шүүхдэхгүй.
Эм - Өөр ямар нэг юм хэрэг болвол шууд над руу яриарай. Миний дугаар танд байгаа, тохирох уу?
Лер - Сонирхолтой юм. Маш сонирхолтой байна.
ххх
Мат - Босс оо, би ойлгосонгүй гэвч тэр дахиад ирсэн.
Ар - Хэн?
Мат - Таны үйлчлүүлэгч. Аэрофобия, би мэдэхгүй байна, түүнд таныг урьдчилсан захиалгаар хүлээж авдаг гэсэн. Тэр юу ч дуугараагүй. Тэр таныг цаг хүлээж байна.
Жан - Ямарч байсан эргээд иржээ.
Ар - Үнэндээ та эргэж ирсэн. Энэ миний ажлын өрөө.
Жан - Би бодож үзээд надад үнэхээр бага зэргийн халамж дутаад байна. Мэргэжлийн хүний хувьд та ч гэсэн тэгж бодож байгаа. Магадгүй би таны бүдүүлэг занг уучилж чадах байх. Гэхдээ та...
Ар - Уучлаарай. За.
Даш - Сайн уу, би аав чинь яаж байгага мэдэх гэсэн юм. Түүн рүү ярьж болох уу?
Ар - Болно, би ч гэсэн чамайг сонсож байгаадаа баяртай байна.
Даш - Би ч гэсэн. Бас чамайг хуураагүй гэж найдъя.
Ар - Юу гэсэн үг вэ? Аавыгаа ашиглаж чамд ойртохыг хүссэн үү гэж үү?
Даш - Тийм гэсэн ч болно.
Ар - Мэдээж ашигласан. Гэхдээ чи түрүүлж ярьсан шүү.
Даш - Чи засаршгүй хүн юмаа.
Ар - Даша, хоёулаа уулзъя. Гуйж байна. Надад хэрэгтэй байна, бид хоёрт хэн хэнд нь хэрэгтэй.
Даш - Болох л юм.
Ар - Тийм ээ. Зөв , зөв, зөв, зүйтэй.
Жан - Ёстой бүдүүлэг амьтан.
Ар - Уучлаарай, юу ярьж байлаа?
Жан - Намагй сонс, би ч гэсэн сэтгэл судлалын талаар ном уншсан.
Ар - За сонирхолтой байна.
Жан - Тийм ээ, юу болоод байгааг тайлбарлая. Таныг хүүхэд байхад аав чинь хайрлаагүй. Тийм учраас та өшөө авч байна. Санаатайгаар үйлчлүүлэгч нарыг нь зайлуулдаг.
Ар - Ихэвчлэн эсрэгээрээ болдог, хайрлагдаагүй хүүхдүүд аавынхаа хайрыг нөхөж авахыг хичээдэг. Гэхдээ та үргэлжүүл.
Жан - Би юу болж байгага мэднэ, битгий толгой эргүүлээд бай. Та өсөж том болж чадахгүй байна. Үүнийг юу гэдгийг мэдэх үү, инфантилизм гэдэг. Та хүүхэд байхдаа тоглож ханаагүй. Одоо ч хүүхэд наснаасаа гарч чадаагүй. Тийм учраас эмэгтэй хүнтэй дотносож чаддаггүй.
Ар - Сонирхолтой хувилбар байна. Докторын зэрэг хамгаалахгүй ч зөөлөн хавтастай ном болгож болно. Дахиж ирэхгүйн тулд юмаа мартав аа.
Жан - Би та нарт гомдол гаргана. Адгийн амьтад.
Мат - Босс оо, та зүгээр үү?
Ар - Би зүгээр ээ.
Мат - Тэр бага зэрэг сэтгэлээр унасан байдалтай явлаа.
Ар - Бага зэрэг бишээ.
Мат - Тийм ээ.
Ар - Би аз жаргал худалддаггүй, хүмүүсд тусалдаг. Энэ бол том ялгаа. Гэхдээ бас түүний зөв өө.
Мат - Юу нь зөв гэж?
Ар - Эрчүүдийн тухайд. Надад үнэхээр инфантилизмын шинж илэрдэг. Бид хуучин тоглоомноосоо салж чаддаггүй. Өнөөдөр дахиж цаг битгий өгөөрэй. Би нэг хөвгүүнтэй тоглоомоо дуусгах ёстой.
Мат - За ойлголоо.
Ар - Би оройтож ирнэ.
ххх
Ар - Сайн уу, өрөөндөө байна уу?
Эм - Тийм ээ, харин та...
Ар - Би зээлдүүлэгч нь байна. дахиад нэг уулзалт. Ямарч үнэгүй.
Бор - Аан гээч, та бас дахиад ирэх...
Ар - Ердөө хагас цаг, тэгээд дахиад намайг хэзээч харахгүй. Амлая.
Бор - Би ойлгохгүй байна, бид хаашаа явж байна?
Ар - Таны мөрөөдлийг биелүүлнэ. Тэгэхэд та юу худалдаж авахыг хүссэн бэ?
Бор - Хэзээ?
Ар - Хүүхэд байхдаа, аав чинь зөвхөн тогтсон мөнгө өгдөг байсан, тэр нь багахан юм авахад хүрдэг. Та өөр тодрхой зүйл авахыг хүсч байсан. Таны ах бэлэглэсэн 10 рубльд дурлаагүй нь лавтай. Таны миөрөөдөл байсан биз дээ?
Бор - Байсан.
Ар - За, ямар?
Бор - Мэдэхгүй ээ, санахгүй байна.
Ар - Санаарай.
Бор - Аан гээч, би таныг сэтгэлээр унагах байх гэвч би тоглоомны насаа аль эрт өнгөрөөчихсөн.
Ар - Тийм зүйл байдаггүй юм. Хэн ч тэр наснаасаа гардагүгй.
Бор - Байдаг.
Ар - Байдаггүй. Бид том болж шинэ боломжууд нээгддэг. Гэвч хуучин мөрөөдлүүд хаашаа ч алга болдоггүй. Мөрөөдлөө биелүүлэхийг хоригловол төрөл бүрийн буруу сэтгэхүй, айдас, асуудлууд гарч ирнэ. Жишээ нь би лазеран илдтэй болохыг мөрөөддөг байсан. Харин та? Машин уу?
Бор - Үгүй ээ.
Ар - Цэргүүд?
Бор - Би офисдоо цэргүүд өрж тавихгүй.
Ар - Харамсалтай, муу юм огт байхгүй. Алсын удирдлагтай тоглоомнууд, эсвэл эвлүүлдэг тоглоом юмуу? Үлэг гүрвэлүүд, хүүхэлдэйнүүд? Бишүү?
Бор - Юун хүүхэлдэй вэ? Яагаад гэвэл та хүүхэд байхдаа хүүхэлдэйгээр тоглодог байсан. Харин би хөвгүүдтэй байлдаж тоглодог байсан. Бас газар зүйн зурагтай чоно – туулай болж.. хөөцөлдөнө.
Ар - Энэ мөн үү? Ийм тоглоом хүсч байсан уу?
Бор - Хүсч байсан ч гэж дээ, мөн юм шиг мөртлөө загвар нь хачин юм. Тэгээд ч огт өөр загвар байсан, хэмжээгээрээ ч өөр. Хүүхэд байхдаа тогломоор санагддаг байсан одоо бол юу ч хүсэхгүй байна.
Ар - Хүсч байгаа, үүнийгээ ухаарахгүй байна. Та өөрийн гэсэн ложистикийн компанитай болсон учир нь галт тэргээр тоглохыг маш их хүссэн. Ав.
Бор - Та чинь галзуурав уу, энэ чинь ган гүүр шиг үнэтэй юм, 100 доллар ч биш.
Ар - Худалдаж ав.
Бор - Би худалдаж авахгүй ээ.
Ар - Минутын дараа худалдаж авахгүй бол надад торгуулийг бүтнээр нь төлнө. Илүү үнэтэй тусна.
Бор - Сонсооч, та дахиад намайг дарамтлаад байна.
Ар - Хэтэвчээ.
Бор - Горьдов оо.
Ар - Хэтэвчээ өг, торгууль төлбөл илүү үнэтэй тусна. За алив ээ. Хэтэвчээ. Алив өг, тэнгэр минь. Энийг бодоод өгөөч.
Эм - 19,990.
Ар - Үнэхээр төмөр гүүр шиг юм байна. Май.. Чөтгөр ав хүрэхгүй байна. Одоо яг таарсан. Маш их баярлалаа... Баяр хүргэе. Чи үүнийг хүсч байсан Боря. Төмөр зам, 40 ширхэг төмөр зам. Галт тэргийг харав уу? Хар даа, зорчигчийнх байна бас ачааных. Бүр дрезин байна, хар даа.
Бор - Нээрэн дрезин байна.
Ар - Замын тэмдэгүүд, бүхэл бүтэн 7 ширхэг. Зүтгүүрийг нь хар даа, харав уу? Гэрэлтэй.
Бор - Гэрэлтэй.
Ар - Дуут дохиотой юм байна. хар даа, яг жинхэнэ зүтгүүр шиг дуугарч байна Боря. Бас алсын удирдлагтай юм байна. 3 өөр хурдтай. Бүхэлд бүтэн 3 хурдтай. Энэ чинь жинхэнэ мөрөөдөл Боря. Байрны бүх жаалууд атаархаж үхнэ. Жинхэнэ мөрөөдөл, ойлгож байна.
Бор - Сонс, та яах гэж ингээд байгаа юм?
Ар - Одоо энэ чинийх Боря. Хэн ч чамаас булаахгүй, би амлаж байна.
ххх
Мат - Сайн байна уу. Артём Александрович завгүй байгаа.
Даш - Бүү санаа зов, би удахгүй ээ.
Мат - Тэр хэнийг ч битгий оруул гэсэн юм.
Даш - Сайн уу.
Мат - Босс оо...
Ар - Бүх зүйл хэвийн Матюш, бидэнд цай хийгээд ирээч.
Мат - За.
Ар - Зиак, ямар асуудал тулгарав? Танд ямар асуудал гарав?
Даш - Би, би нэг хүнд хайртай байсан. Тэр ч гэсэн надад хайртай гэж бодож байлаа. Хамтдаа 3 жил болсон, би түүний хүүхдийг төрүүлэхийг маш их хүссэн. Гэвч тэр ажил, гэр бүлээ хольчихдог байсан. Гэртээ бүх асуудлуудаа чирээд ирнэ.
Ар - Тэгээд дараа нь юу болсон юм?
Даш - Дараа нь тэр намайг сольчихсон. Энэ түүний эрх л дээ. Шилдгүүд тийм амархан мрэгэжлээ орхиж явах ёсгүй. Тусласан хүмүүс нь олон байсан. Харин би цор ганцаараа, энэ ашигтай солилцоо байсан байх.
Ар - Та өөрийгөө буруутгаж байна уу?
Даш - Тийм ээ. Тийм гэж бодож байна. Золгүй явдал болоход би түүнийг дэмжээгүй. Тэгвэл дээр юм шиг санагдаж байсан.
Ар - Нэмэр болоогүй юу?
Даш - Үгүй. Тэр алга болоогүй, харин ч дахин, дахин ирсээр байгаа. Харин би яах ёстойгоо мэдэхгүй байна. Заримдаа би түүнд маш.. хайртай юм шиг санагддаг. Заримдаа үзэн яддаг.
Ар - Та түүнээс хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн.
Даш - Хүсч байсан.
Ар - Тэгээд? Таны өсгөж байгаа хүүхэд түүнийх мөн үү?
Даш - Тэр чухал бишээ.
Ар - Түүний хувьд бол чухал.
Даш - Яагаад? Одоо ямар ялгаатай юм?
Ар - Яагаад гэвэл тэр одоо болтол танд хайртай хэвээрээ. Үүнийгээ баттай мэдэж байгаа.
Даш - Өөрийнхөө бүх үйлчлүүлэгч нартай ийм эмчилгээ хийдэг үү?
Ар - Зөвхөн мөнгө төлдөггүй үйлчлүүлэгч нартай.
Даш - Бурхан минь би үүнд харамсана даа.
Ар - Үлдэхгүй юмуу?
Даш - Хаана, танайд шүршүүр ч байхгүй.
Ар Фитнес 24 цаг нэлттэй байдаг... Намайг түүнтэй танилцуулах уу? Кирюшатай.
ххх
Але - Сайн байна уу, ямар хэргээр явна?
Лер - Та намайг танихгүй. Гэвч би таны тухай сонирхолтой зүйл мэднэ.
Але - Юу гэнээ?
Лер - Та сандрах хэрэггүй. Одоо ярихад хэцүү байгаа байх.. Ёстой нэг, та хоёр бие биенээсээ ямар их татгалзахыг хүсдэг гээч. Цусан төрлийн хүмүүс ш дээ, тийм биз. Эсвэл үгүй юмуу?
Але - Та хэн бэ?
Лер - Юу гэхээр, 4 жилийн өмнөх хэргийн талаархи маш сонирхолтой баримтууд байгаа.
Але - Та надаас юу хүсээв?
Лер - Онцын юм бишээ, зүгээр л Артёмыг хайрла тэгвэл би сэтгэл хангалуун үлдэнэ.
Але - Түүн рүү нүүх гэж үү? Эсвэл кино юмуу амьтны хүрээлэн үзүүлэх үү?
Лер - Та түүний эмчилгээнд оч.
Але - Юу?
Лер - Яасан, үүнийг эцгийн нүглээ наминчлал гэчихье. Сайхан сонсогдож байгаа биз дээ, тийм үү? Түүнд үнэнээ хэл, дараа нь өөрийх нь ярихыг сонс.
Але - Та ямар утгагүй юм яриад байна.
Лер - Би албадаагүй. Зүгээр л зөвлөж байна. Хурдан эдгээрэй.
Төгсөв.
Back to episodes Go home