Метраж : 48 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Эм - Вай, вай, вай.
Эр - Та энд юу хийж байгаа юм?
Эм - Цэвэрлэж байна.
Эр - Танаас юу ч битгий оролд гэж гуйсан ш дээ. Та яах гэж ингээд байгаа юм? Бүгдийг нь байгаа чигээр нь үлдээ, гар. Би гар гэж хэлж байна. Зиак.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдлэд : ....
Бичиг 12-р анги.
Ар - За?
Лер - Хоёулаа уулзъя. Би бүгдийг тайлбарламаар байна.
Ар - Энэ надад хэрэггүй.
Лер - Үгүй ээ, надад хэрэгтэй.
Ар - За яахав, Матвей дараа нь яриад хэзээ, хаана гэдгийг хэлнэ. Матвей.
Мат - За.
Ар - Чамд хоёр ялихгүй боловч хариуцлагтай даалгавар өгье. 1-рт, маргааш ресторанд надад ширээ захиал.
Мат - Та болзоотой юмуу? Лератай юу? Үгүй байлгүй дээ, эвлэрсэн юмуу? Сайн байна, баяр хүргэе. Ямра ресторанд вэ?
Ар - Төмөр мэдэрдэг дурын ресторан. Намайг тэнд буудчихаасай гэж хүсэхгүй байна.
Мат - За ойлголоо.
Ар - 2-рт, 29-р эмнэлгийн морг руу очоод миний эсрэг мэдүүлэг өгсөн хамгаалагчийн үхлийн шалтгааныг олж мэд. Би шалтгааныг нь мэдмээр байна.
Мат - Би яаж мэдэх юм бэ, зөвшөөрөхгүй байлгүй. Яасан? Дахиад чихэр авч очих уу?
Ар - Матюша, тэр мөрдөн байцаах биш морг ш дээ. Юун чихэр вэ, жигнэмэг өг.
Мат - Жигнэмэг гэнээ? За ойлголоо.
Эр - Юуны түрүүнд танд тохиолдсон зүйлд эмгэнэл илэрхийлье. Танд хэцүү байгааг мэдэж байна, бидэнд ч гэсэн том гарз учирлаа.
Эр2 - Тийм ээ. Григорий Аркадьевичийн хэлдгээр том хүн яваад өглөө.
Эр - Тийм ээ, Аркадий Григорьевич яруу найрагчдын сүүлчийн төлөөлөл байсан. Шулуухан хэлэхэд шүлэг хэнд ч хэрэггүй болсон улсад яруу найрагч байна гэдэг том гавъяа гэж бодож байна.
Гри - Борлуулалтыг нь харахад тийм ч хэрэггүй байгаагүй.
Эр - Борлуулалтын хувьд гэвэл таны аавын зохиолыг дахин хэвлэж гаргасан бүх мөнгийг бүхлээр нь өгнө.
Эр2 - Тийм ээ, ингэхэд Израильд борлуулалт тун сайн байгаа.
Гри - Би өөр зүйл ярьж байна. Аавын шинэ номны тухай ярилцмаар байна.
Эр - Ямар шинэ ном гэнээ?
Гри - Өнгөрсөн жил 5 сард бэлэн болгосон.
Эр2 - Уучлаарай гэхдээ тэр номыг дуусгаагүй санагдах юм.
Эр - Би таны аавтай уулзаж байсан. Түүнийг бурхан болохоос нь өмнө нэг долоо хоногийн өмнө уулзсан. Надад хэлэхдээ номоо дуусгаагүй гэж байсан.
Гри - Би дуусгачихна.
Эр - Та юу?
Эр - Энэ миний үүрэг.
Эр2 - Би таныг хүндэлдэг ч гэлээ, та чинь яруу найрагч биш биз дээ.
Гри - Машин зардаг менежер, гэвч энэ чухал бишээ. Би яруу найрагчийн хүү. Чадна гэдгээ мэдэж байна. Мэдэрч байна.
Эр - Ингэж тохирье, мэдээж хэрэг янз бүрийн тохиолдлууд байдаг. Биднийг ойлгоорой, зүгээ шууд л ингэж...
Гри - хэрвээ татгалзах юм бол би өөр газар хэвлүүлнэ.
Эр - Григорий Аркадьевич та...
Эр 2 - Би яаран шийдэх хэрэггүй гэж бодож байна.
Эр - Бид ч гэсэн энэ бизнесд шинэ хүмүүс биш. Биднийг шантаажлах гэсний хэрэггүй.
Гри - Та нар хулчгар юм. Аав үүнийг мээдж байж.
Эр2 - Григорий Аркадьевич...
Гри - Хулчгар амьтад. Би номыг дуусгана. Дуусгахара та нар харамсана гайгүй.
Эр2 - Григорий Аркадьевич...
Гри - Амжилт хүсье.
ххх
Эр - Таныг сонсож байна.
Мат - Сайн байна уу. Саад болсонд уучлаарай, үүнийг танд.
Эр - Яах гэсэн юм?
Мат - Таны мэргэжлийг хүндэлдэг учраас. Сэтгэл санааны хувьд хүнд байдаг байлгүй. Хэн нэгэн биднийг нас барсаны дараа санаа тавих ёстой биз дээ. Би нийт үхсэн хүмүүсийн тухай ярьж байна. Эсвэл юу билээ, цогцоснууд уу? Бишээ, талийгаачид. Тайван нойрсогчид.
Эр - Болсон уу?
Мат - Тийм ээ. Үгүй ээ, үнэндээ би нэг юм харах гэсэн юм. Онцын юм бишээ, зүгээр дүгнэлт. Танайд хэдэн сарын өмнө цогцос авч ирсэн. Боломжтой бол би үхлийн шалтгааныг нь мэдэх гэсэн юм.
ххх
Ар - За.
Мат - Босс оо, 20,000 боллоо.
Ар - Матюш, би хэлсэн ш дээ, мөнгөтэй бол хэн ч чадна.
Мат - Эмч хэлэхдээ хэвийн үнэлгээ гэсэн. Би өөрийнхөө мөнгийг өгчихсөн.
Ар - Чиний хувьд хэвийн. Хичээвэл 10 болно, за юу олж мэдэв? Цогцос байсан уу? Авч явсан газрын хаяг гэрийн хаягтай нь таарч байсан уу?
Мат - Цогцос байсан, хаяг нь таарсан, Павловская слобода.
Ар - Үхлийн шалтгаан?
Мат - Титэм судас дарагдсан учраас цусны эргэлт зогссон. Эмч огт эргэлзээгүй, тэр дүүжилж үхсэн.
Ар - Сонирхолтой л юм.
ххх
Эр - Намайг тайван орхи гэж гуйсан байхаа.
Ар - Нэг нөхцөл байдал үүсээгүй бол ирэхгүй байсан. Таньгүйгээр би үнэнийг олж мэдэж чадахгүй.
Эр - Танд миний газраас явахад 30 секунд өгье. Дараа нь би цагдаа дуудаж дарамталсан гэж өргөдөл өгнө.
Ар - Ок, амжих юм байна. Нас барсан хамгаалагчийн ажиллаж байсан офис шүүхэд би хохирогчийг дээврийн ирмэг рүү түлхэж байгаа нь харагддаг. Бусад камеруудын бичлэг шаардлага хангахгүй болж таарсан. Шүүх ажиллагаа дуусахаас өмнө тэр жирийн нэг хамгаалагч элит дүүрэгт хаалттай тосгонд байшин худалдаж авсан. Харин 4 жилийн дараа тэр байшингийнхаа үүдэнд дүүжилж үхсэн. Гэрийхэндээ зөвхөн өр үлдээсэн. Амжсан уу, амжсан байна. Мөрдөгчид хувилбар байна уу?
Эр - Та надаас юу хүсээ вэ? Би бүгдийг ном ёсоор нь хийсэн.
Ар - Эргэлзэхгүй байна. Тэгээгүй бол одоо ч хүчний байгууллагад ажиллаж байх байсан.
Эр - Таны тэр гэрчийн хүн чанар нь зовоосон гээд байна уу?
Ар - Минийх бишээ, таных. Би зөвхөн баримтууд өгч байна. Тамирчин байсан хүн, самбогийн сортын мастер гэнэт архичин болсон. Дараа нь амиа хорлосон. Мэргэжлийн хүний хувьд сэтгэлээр унах шалтгаан байсныг би хэлмээр байна. Та шударга мөрдөчгийн хувьд ажлаасаа гарсан. Харин тэр амиа хорлосон.
Эр - Та намайг зүгээр л итгээсэй гэж хүсч байна уу? Хамаг юмаа орхиод дахиад тэр таны хийсэн новштой зууралдах уу?
Ар - Итгэх хэрэггүй, шалгаад өг. Танилууд чинь үлдсэн биз дээ.
Эр - Артём Александрович, та нэгэнт ирсэн юм чинь.. зөвөлгөө өгөөч. Нэг хамаатан маань байдаг юм, саяхан аав нь өнгөрчихсөн. Нилээн алдартэй яруу найрагч, Корзиков, та сонссон байж магадгүй. Тэр залуу амьдралаас тасарчихсан. Таны хэлдэгээр сэтгэл хямраад хачин болчихсон. Юу гэхээр тэр хэнтэй ч харилцахыг хүсэхгүй байгаа. Ажилдаа явахгүй. Найз бүсгүйтэй байсан, ярихаар утсаа авдаггүй. Ямар нэг онцгой арга байдаг уу, би сайн мэдэхгүй юм байна.
Ар - Байгаа, гэхдээ эхний ээлжинд асуудалтай болсон залуутай уулзмаар байна.
Эр - Энэ чинь асуудал болоод байна.
ххх
Ар - Йес.
Гри - Уучлаарай, аярхан товшиж болохгүй юу. Энд хүмүүс ажлаа хийж байна.
Ар - Уучлаарай, саад болчихсон уу?
Гри - Тийм ээ.
Ар - Уучлаарай, онгод орчихоор үнэхээр автчих юм. Намагй уучлаарай.
Гри - Энд сул зай зөндөө байна. Та хаана ч суусан болно.
Ар - Тэгэлгүй яахав, би явлаа. Та дизайнер биш биз? Уучлаарай, би холбоотой асуудал асуух гээд...
Эр - Үгүй ээ, дизайнер биш.
Ар - Намайг дахиад уучлаарай.
Эр - Амьдралын зорилго...
Ар - Өө энэ таных уу?
Гри - Сонсооч, эндээс зайлаад өгч тус болооч.
Ар - Ямар гоё шүлэг вэ. Корзиковтой төстэй юм байна.
Гри - Уучлаарай. Та Корзиковыг мэддэг юмуу?
Ар - Тоглоод байна уу, би шүтэн бишрэгч нь. Яруу найрагчид шүэтн бишрэгч байдаг болов уу.
Эр - Тийм ээ. Та үнэхээр адилхан байна гэж бодсон уу?
Ар - Маш адилхан.. Бүгдийг өөртөө, нар мандах ба жаргах аль аль нь. Уулзалтууд, хотууд бас салхи... Надаас нэг ч гэрэл, нэгч мөр гарахгүй. Бүгдигй өөртөө, сэтгэл маань харанхуйлахгүй. Зөвхөн хорвоогийн бүх жаргал зовлон, зөвхөн шаналал бас итгэл найдвар. Сэтгэл маань тэсрэхэд нүдэнд харагддаг болно.
Эр - Гайхалтай, үнэхээр гайхалтай. Үнэнийг хэлэхэд би өөрөө ч энэ хэсгийг мартсан байна. 12 жилийн өмнө бичсэн.
Ар - Тийм ээ, Григорий та түүний яаж бичдэгийг харсан уу? Форум дээр бичсэнээр зогсож бичих дуртай байсан нь үнэн үү?
Гри - Би тийм зүйл ажиглаагүй.
Ар - Тийм ээ, мээдэж тийм хүнийг төр оршуулах ёстой байсан. Бүх зүйл тийм хачин болж өнгөрсөн нь харамсалтай.
Гри - Мэдэхгүй ээ, би тэнд байгаагүй.
Ар - Та очиж чадаагүй юу, ойлгож байна.
Гри - Амжаагүй юм... Аавыг нас бардаг өдөр би томилолтоор явсан байсан. Манай салбарт үдэшлэг магяийн юм болж байлаа. Маргааш нь нислэг байхгүй үед л мэдсэн. Товчхондоо оршуулсаных нь дараа нисч ирсэн.
Ар - Та өөртөө уурлдах хэрэггүй. Та аавынхаа төлөө агуу үйлс хийж байгаа. Түүний үйл хэргийг үргэлжлүүл.
Гри - Энэ хэтэрхий бага юм шиг санагддаг. Тийм ээ, би хичээж байгаа. Өрөөг нь хэвээр үлдээгээд зохиолыг нь дуусгахыг чармайж байна.
Ар - Өрөөг нь гэнээ? Та тоглоод байна уу?
Гри - Мэдээж үгүй.
Ар - Григорий уучлаарай, би боломжгүй зүйл гуйж байна. Та надад тэр өрөөг үзүүлж болох уу?
Гри - Яагаад үгүй гэж.
Ар - Би танд маш их талархах болно.
ххх
Але - Бид ирлээ.
Даш - Зөндөө зугаалсан уу?
Але - Бид байрнаасаа холдоогүй, хүү томоотой байсан. Даша аан гээч, би дараагийн удаад хүүд хүүхдийн жүжиг үзүүлмээр байна. Маш сайхан хүүхдийн жүжиг тавигдсан. Хүүд сонирхолтой байх...
Даш - Би дараагийн удаа гэж байх эсэхийг шийдээгүй байна. Чи даарчихсан юмуу?
Але - Даша, би хүүхэдтэй харьцах туршлага муу гэдгээ мэдэж байна.
Даш - Би танд маш баярлаж байна. Гэхдээ хэтэрхий ядаргаатай болж эхэллээ.
Але - За яахав, баяртай Кирюша.
Хүү - Баяртай.
ххх
Гри - Одоохон. Та орно уу.
Ар - Гайхалтай, тийм ээ. Үнэхээр гайхалтай. Зураг авч байгаа нь зүгээр үү?
Гри - Зүгээр ээ, асуудалгүй.
Ар - Та бүгдийг нь тэр хэвээр нь үлдээжээ.
Гри - Тийм ээ.
Ар - Итгэмээргүй юм. Бурхан минь түүний дуусгаагүй, ёстой гайхалтай. Харин энэ та байна.
Гри - Тийм ээ.
Ар - Корзиков ийм мундаг хүүтэй...
Гри - Хэрэггүй ээ.
Ар - Болсон нь аз.
Гри - Баярлалаа. Та жаахан болгоомжтой байгаач.
Ар - Намайг уучлаарай, би дээш нь авчихъя.
Гри - Болгоомжтой байгаарай.
Ар - Уучлаарай, уучлаарай эвдрээгүй байна.
Гри - Бүгдийг нь байранд нь тавьчих.
Ар - Тэр онгоц сонирхдог байсан юмуу?
Гри - Үгүй ээ, энэ бол бэлэг.
Ар - Аан ойлгомжтой. Ямар гоё юм бэ. Энэ түүний цохиур уу?
Гри - Тийм ээ. Танаас гуйя, байранд нь тавьчих.
Ар - Гоё юмаа.
Гри - Гуйя, битгий оролд, байранд нь тавьчих.
Ар - За ойлголоо. Түүний вааз байна. Бурхан минь.
Гри - Та яаж байна аа? Бурхан минь болгоомжтой байж болдоггүй юмуу, би гуйсан ш дээ.
Ар - Намагй уучлаарай, би одоохон бүгдийг нь...
Гри - Та энд юу ч оролдохгүй байж чадах уу?
Ар - За одоохон, одоохон. За ингээд...
Гри - Та яаж байна аа?
Ар - Туслаж байна.
Гри - Үгүй ээ, битгий гар хүр.
Ар - Ингэвэл арай дээр бишүү.
Гри - Орхи, зүгээр орхи. Бүү гар хүрээд бай.
Ар - За за...
Гри - Юунд ч битгий гар хүр.
Ар - Бурхан минь...
Гри - Та яаж байна аа?
Ар - Энд байгаа бүхнийг цэгцлэх хэрэгтэй.
Гри - Та даажигнаад байна уу, юунд ч битгий гар хүр.
Ар - Үгүй ээ, бүгдийг нь байр байранд нь тавих хэрэгтэй.
Гри - Юунд ч битгий гар хүр.
Ар - Гар хүрч болохгүй гэнээ. Юу гэсэн үг вэ, агуу хүн ийм муухай орчинд бүтээл туурвиж чадахгүй.
Гри - Үгүй ээ.
Ар - Одоохон бүгдигй нь цэвэрлэчихье, бүгдийг нь янзалчихна.
ххх
Эр - Та энэ өөрийгөө тамладгийг ярилцмаар байвал надад танидаг сэтгэл зүйч байгаа шүү.
Ар - Би бодож үзье. Ресторан яасан, захиалчихсан уу?
Мат - Тийм ээ, гэхдээ та гэмтчихсэн.
Ар - Одоо тэгээд хоол идэхгүй байх уу?
Мат - Үгүй ээ, үгүй би бүгдийг зохицуулсан. Таны хүссэнээр металл илрүүлэгчтэй. Өнгөрсөн сард нэг гэмт хэрэгтнийг алах гэсэн. Одоо тэнд хамгаалагч гээд бүх зүйл байгаа.
Ар - Сайхан сонсогдож байна.
Эр - За ингээд болчихлоо. Дараагийн удаа хэзээ ирэх вэ?
Ар - Харж байж болъе.
ххх
Эр - Баяртай.
Ар - Оройн мэнд.
Эр - Таны халаасанд юу байна?
Ар - Гар утас.
Эр - Та орж болно.
Лер - Чи миний амьдралд хоцорч ирдэг цорын ганц эр хүн.
Ар - Энэ болзоо биш.
Лер - За яахав, яахав. Эхнээс нь эхэлцгээе. Би чамд худлаа яриагүй. Зүгээр бүгдийг яриагүй юм.
Ар - Тийм ээ, чухал биш зүйлсийг яриагүй. Жишээ нь би чиний нөхрийг алсан гэх ташаа таамаг.
Лер - Би өмнө нь тэгж боддог байсан.
Ар - Лера, би чамайг үнэхээр таниагүй явж. Мэргэжлийн түвшинд алдсан. Чамайг нас барсан нөхөртөө хайртай гэж бодсон. Гэтэл чи өөр өөрийгөө үзэн яддаг хүн байж.
Лер - Утгагүй юм, би өөрийгөө яасан гэж үзэн ядах юм бэ?
Ар - Надад хайртай учраас тэр.
Эр - Менв авч ирэх үү?
Ар - Үгүй ээ, баярлалаа.
Лер - Би өшөө авахыг хүссэн. Би чамагй өөрөө дээвэр дээр гараасай гэж хүссэн. Яг Лёня шиг. Дараа нь би чи тэгж чадахгүйг ойлгосон. Чи, чи хэнийг ч алаагүй. Одоо би үүнийг мэдсэн.
Ар - Гэвч чи зарим зүйлийг хийсэн. Миний сэтгэл шаналж байна. Чамд итгэсэндээ шаналж байна.
Лер - Гэвч одоо бүх зүйл өөрөөр эргэсэн. Би, би хэрвээ би анхнаасаа мэдэж байсан бол хэзээч ийм зүйл хийхгүй байсан.
Ар - Одоо бүх зүйл өөрчлөгдсөн, зөв. Одоо би чиний толгойд ямар бодол байсныг ойлгож байна.
Лер - Тэгвэл надад туслаач. Надад туслаач, чи сэтгэл зүйч биз дээ? Чи чадах юм чинь надад туслаач.
Ар - Тусланаа. Гэвч хүсэхгүй байна. Чамд ингэж хэлнэ гэж бодож байсангүй гэвч миний аавд хандсан нь дээр.
Лер - Чи ингээд зүгээр яваад өгөх юмуу?
Ар - Тийм ээ.
ххх
Ар - Энэ бүхэн ханиа алдсантай холбоотой сэтгэлийн шархтай холбоотой. Та хоёр яагаад салсан юм?
Лер - Би энэ тухай ярьмааргүй байна. Би түүнд маш хайртай.
Ар - Таны хайртай нөхөр үхсэн.
Лер - Өөрийгөө бурхан гэж мэдэрч байна уу?
Ар - Би зүгээр л түүний алдааг залруулдаг.
Ден - Тёма, чи энд байна уу? Яагаад утсаа авахгүй байгаа юм? Би өдөржингөө чам руу ярьлаа. Мотя чамайг энд байгаа гэж хэлсэн нь сайн хэрэг. Хоёулаа хоригдсоноосоо хойш олигтой ярилцаж чадаагүй. Товчхондоо.. тэгэхэд чиний надад хэлсэн зүйлийн талаар бодож үзлээ. Чиний зөв. Би үнэхээр чамайг ивээлдээ авч өөр өөртөө эр хүн шиг харагдахыг хүссэн. Би уучллат гуйхаар ирлээ Тёма.
Ар - Зүгээр ээ, энэ чиний буруу биш. Чи өөрийн мэдэлгүй үүнийг хийсэн.
Ден - За тэгээд найрамдах уу?
Ар - Надаас гуйж байгаа бол найрамдая.
Ден - За больж үз, чамайг яасан гэж уучлах юм?
Ар - Энэ амьдралдаа юуг ч үнэлэхгүй байгаа учраас. Чиний тусламжийг үнэлэхгүй байна. Талархахын оронд учир шалтгааныг нь хайдаг. Чиний яагаад ингэж байгаа нь ямар хамаатай юм. Гол нь хийдэг. харин би бүгдигй нь орвонгоор нь эргүүлчихдэг. Туслахын тулд сайн санаж тэгдэгч хэмжээ хязгаараа мэдэрдэггүй. Уучлаарай.
Ден - Энэ чиний зальтай арга мэх үү?
Ар - Тонил цаашаа.
Ден - Би тоглоогүй байна. Би чиний хэн нэгнээс уучлалт гуйж байхыг хараагүй.
Ар - Тэгвэл цаг нь болсон гэсэн үг. Тэгээд ч чамаас илүү ойр хэн ч надад байхгүй.
Ден - За за, яагаад сэтгэлээр уначихав аа, алив нааш ир. Бүх зүйл сайхан болно. Та ор ор. Өнөөдөр хоёулаа нам ууцгаая.
Ар - Нэмэргүй ээ.
Ден - Үнэхээр хэцүү байна уу?
ххх
Ээж - Коля...
Ник - За ээж ээ.
Ээж - Чамд хэлсэн үү?
Ник - Юу хэлсэн гэж?
Ээж - Колечка, тэр Ленкагийн хэргээр мөрдөгчтэй уулзаж байгаа нь юу ч биш. Чи ойлгож байна уу?.. Чи юу сэдээд байна? Юу сэдээд байна?
Ник - Бүх зүйл хэвийн ээж ээ.
Ээж - Чи юу сэдээд байна Коля? Ингэж болохгүй.
Ник - Тайвшир.
Ээж - Хэрвээ чи тэрнийг алах юм бол өөртэй нь адилхан болно. Ойлгож байна уу?
Ник - Гэхдээ бүх зүйл шударгаар шийдэгдэнэ.
Ээж - Шударгаар гэнээ?
Ник - Тийм ээ, шударгаар.
Ээж - Хэний хувьд шударга гэж Коля? Би нэг хүүгээ алдсан хүн.
Ник - Ээж ээ амлаж байна бүх зүйл ном ёсоороо болно.
Ээж - Тэгээд үзээрэй. Тэгээд үзээрэй, мэдэв үү. Тэгээд үзээрэй, ойлгов уу?
ххх
Ар - Сүүлийн удаа, амлая.
Даш - Ямар нэг чухал зүйл хэлэхээр ирсэн үү? Алив ор л доо.
Ар - Гэм буруугаа хүлээхэр шийдсэн.
Даш - Маш сонирхолтой байна. Чиний буруутайг би тэртэй тэргүй мэднэ. Валерия ирсэн, маш сонирхолтой зүйлс ярьсан.
Ар - Түүний ярьсан бүхнийг би хийгээгүй.
Даш - Стрелецкий чи амьдралдаа ядаж ганц удаа биеэ өмөөрөхгүй байж чадах уу?
Ар - Хэн сэтгэл судлаач болдогийг мэдэх үү Даша? Өвчтэй хүмүүс. Тэд бусдын асуудлыг шийдэж чадна гэдгээ батлахыг хүсдэг. Гэвч өөрөөсөө эхлэхээс айдаг. Бусдын тархийг ухах нь илүү хялбар. Илүү тааламжтай. Би өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийх хамгийн дургүй. Яагаад гэвэл би өөрийгөө яахаа мэддэггүй. Би хүүхэд насны шархтай. Аавтайгаа мөнхийн асуудалтай. Би байнгын хяналтнаас гарч чадахгүй байдалд хүргэсэн. Би хүнтэй харилцаатай байж чаддаггүй. Тооцоолж чаддаггүй, үг ба үйлдлийн дараа юу болохыг тооцоолж мэдэхгүй. Би одоо гомдоллоогүй байна, зүгээр бодит байдлыг хэллээ. Би бид хоёроос өөр хэнд ч туслаж чадна. Одоо миний чадах хамгийн сайн зүйл бол чамайг тайван орхиод өөрийнхөө офисд амьдрах. Хамгийн шилдэг шийдвэр. Өөр сонголт байхгүй. Гэхдээ эхлээд уучлалт гуйх ёстой байсан юм. Ингээд гүйцээ. Намайг уучлаарай Даша.
ххх
Ар - Өглөөний мэнд. Үгүй ээ, үгүй, үгүй бид хоёр харилцааны шинэ шатанд гарсан. Тэгэхээр ийм байна. Би сэтгэл судлаач хүн болж таарсан. Ер нь яруу найрагт тийм ч дуртай биш. Миний бодлоор энэ бол 6-аас дээш насныханд зориулсан зохиомол ертөнцөд амьдрах боломж олгодог хэрэгсэл.
Гри - Танд юу хэрэгтэй юм, та өвчтэй юмуу?
Ар - Эрүүл, эрч хүчээр дүүрэн эр, таныг ч гэсэн тийм болгоно. Бид аавдаа хэт татагдсан тэр зүйлийг үгүй хийх тал дээр ажиллана.
Гри - Би одоо цагдаа дуудлаа.
Ар - Оролдоод үз. Түүнд үүнийг үзүүлнэ, гэмтэл учруулсан магадлагаа. Дор хаяж жирийн дэглэмтэй 2 жил сууна. Надад итгээрэй би сайн мэднэ.
Гри - Та надаас юу хүсээв?
Ар - Би хэлсэн ш дээ. Ихэвчлэн би ингэдэггүй, гэвч таны хувьд өөрөөр хандана. Танд 2 хувилбар байна. Нэг бол шударгаар эмчлүүлэхийг хичээх, нэг бол санаатайгаар дун зэргийн гэмтэл учруулсан гэж шүүхээр орох. Маргааш 12-оос уулзъя, хаяг нэрийн хуудсан дээр байгаа.
Гри - Энэ бүхэн танд ямар хэрэгтэй юм бэ?
Ар - Үнэнийг хэлэхэд би зүгээр л таны ахад долигнож байна. Тэр миний ялыг хүчингүй болгоно.
Гри - Шал утгагүй юм.
Ар - Маргааш уулзъя.
ххх
Ар - Та аавыгаа үхсэнд одоо болтол сэтгэлийнхээ гүнд итгэхгүй байгаа нь гол асуудал.
Гри - Сонс, би аавыг нас барсаныг сайн мэдэж байна. Миний хүсч байгаа зүйл бол түүний дурсгалыг мөнхлөх явдал.
Ар - Тэр яруу найрагч ш дээ. Түүний бичсэн бүх зүйлс энэ дэлхийд үлдэнэ, амжаагүй зүйлс нь үлдэхгүй. Та үнэхээр аавынхаа ноорог дээр нэмж бичсэн шалихгүй зүйл чинь дурсгал болон үлдэнэ гэж итгэж байна уу?
Гри - Шалихгүй гэнээ, өмнө нь та өөрөөр ярьж байсан.
Ар - Би худлаа ярьсан юм. Жүжиглэсэн, мэргэжлийн онцлог. Гол үнэн юу гэхээр та аавынхуу дурсамжийг хадгалан үлдэх гэсэндээ өөрийгөө бодит ертөнцөөс тусгаарлачихсан. Дотны хүмүүстэйгээ харилцахаа больсон. Таны хувьд үхсэн хүний ертөнц амьд хүмүүсийнхээс илүү сонирхолтой.
Гри - Тийм ээ сонирхолтой. Гэвч та түүний ямар хүн, ямар аав байсныг мэдэхгүй.
Ар - Тийм төгс байсан гэж үү?
Гри - Тийм ээ төгс байсан.
Ар - Маш сонирхолтой байна. Би тийм аавтай учирч байсангүй. Ярьж өгөөч.
Гри - Танд юу ярьж өгөх вэ?
Ар - Хүүхэд насныхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг санаарай.
Гри - Мэдэхгүй байна, бүгд аз жаргалтай байсан. Яагаад гэвэл аав надад маш хайртай байсан, намайг аз жаргалтай байлгахын тулд бүгдигй хийдэг байлаа. Мэдэхгүй юм даа, хэрвээ би айлын ганц хүүхэд байгаагүй бол бүх зүйл өөрөөр эргэх байсан байх. Тэр надад зориулж цуврал шүлэг бичсэн. Та мэдэж байсан уу?
Ар - Тэр юу вэ?
Гри - Харин энэ миний төрсөн өдөр. Найзууд тараад явчихсан маргаашийнхаа гэрийн даалгаврыг хийх ёстой байлаа.
Ар - Аав чинь хаана байгаа юм?
Гри - Аав орой ирсэн.
Хүү - Аав аа.
Эр - Гриша.
Ар - Төрсөн өдрийн турш байгаагүй гэсэн үг үү?
Гри - Тийм ээ. Яагаад гэдгийг мэдэх үү?
Ар - Яагаад?
Гри - Тэр загвар хайж байсан. Яг миний хүсч байсан загвар.
Эр - Надад чамд зориулсан сюрприз байгаа. Хар даа.
Гри - Надад сюрприз барих гэсэн юм.
Ар - Гэвч та үүнийг баттай мэдэх боломжгүй байсан. Тэр ажилтай явж байсан, загварыг урьдчилаад авчихсан байсан. Цаг нь болмогц өгсөн.
Гри - Үгүй ээ, би мэдэж байна, баттай мэдэж байна. Аав хотын тэн хагасыг туулж байж олж авсан.
Эр - За аваарай.
Ар - Миний нөгөө унагасан онгоц.
Гри - Тийм ээ, үнэн яг тэр.
Ар - Надад хэлээч, энэ сайхан бэлэг яагаад хүүхдийн өрөнөд бус аавын чинь ажлын өрөөнд байсан юм бэ?
Гри - Надад хэлээч, би таны бүх утгагүй асуултуудад хариулах ёстой юу? Эсвэл сонгож болох уу?
Ар - Надад хариулах албагүй, ядаж өөртөө хариул.
Гри - Та намайг хүссэн хэмжээгээрээ зовоож болно. Би өдөр болгон шударгаар таны тэр утгагүй уулзалтуудад очиж болно. Гэвч энэ юуг ч өөрчлөхгүйг ойлго.
Ар - Яагаад?
Гри - Намайг төрсөн эцгээсээ татгалз гээд байна.
Ар - Григорий би танд шударгаар хэлье, миний хувьд та маш төвөгтэй үйлчлүүлэгч.
Гри - Тэгээд татгалзаач.
Ар - Би дуртайя таныг чөтгөр лүү чинь тонилгомоор байна. Би таны асуудлыг шийдэх ёстойг хамаг учир байна. Та хичнээн эсэргүйцсэн ч гэлээ эмчлүүлэх хэрэгтэй.
ххх
Эр - Сонсож байна.
Ар - Артём Стрелецкий байна, таны эгч Григорийн аавтай ямар харилцаатай байсныг мэдмээр байна.
Эр - Юу?
Ар - Харилцаа, тэд бие биедээ хайртай байсан уу? Тэд бие биедээ хайртай, сайхан амьдарч байсан.
Эр - Одоо цаг хэд болж байна?
Ар - Шалихгүй ээ, 12 болоогүй байна.
Эр - Артём сонсож бай, зарим хүмүүсийг уль шөнийх, заримыг нь өглөөнийх гэдэг. Яагаад тэгж нэрлэдгийг мэдэх үү?
Ар - Сонсож байсан, гэвч би одоо мэдмээр байна.
Эр - Та хаашаа яараад байна? Тэр нас барсан.
Ар - Та надад утсара хэлэхгүй бол би яг одоо тань дээр очлоо. Та туслаач гэсэн, би туслаж байна. Дараа нь та харамсах болно.
Эр - Одоо харамсаж байна.
Ар - Трэ хэр удаан тэгж амьдарсан бэ? Бурхан минь баатар ч бол доо. Тийм ээ, ойлгосон. Танд маш их баярлалаа, тус болсонд баярлалаа. Маш их тус боллоо, сайхан амраарай. Матвей.
Мат - За.
Ар - Надад яаралтай такси дуудаарай.. Бас шөнө цэцэрлэгийн багаж авч болох дэлгүүр олоод өг.
Мат - За тэгье.
Ар - Би доошоо буулаа, машины дугаарыг нь мэсэжээр явуулаарай.. Бас чиний задлангийн шинжээчид өгсөн 20 шүрээний нүдэнд байгаа. Баярлалаа.
ххх
Мат - Үгүй байлгүй дээ. янзтай.
Гри - Хэн бэ?
Ар - Лара Крофт, онгойлгоорой. Оройн мэнд.
Гри - Та энд юу хийж байгаа юм?
Ар - Хувцасаа өмс, явцгаая.
Гри - Хаашаа?
ххх
Гри - Надад тайлбарлаад өгөөч.
Ар - Одоо та өөрөө бүгдийг олж мэднэ, шууд утгаараа.
Гри - Та дахиад юу сэдээд байна?
Ар - Юу гэхээр би зарим нэг судалгаа хийсэн. Таны аав төгс гэрийн эзэн байгаагүй, тэр хоёр гэр бүлтэй байсан. Танайх хоёрдахь нь байж. 7 настайгаасаа та өрсөлдөөнийг хурцаар мэдэрч эхэлсэн. Аав чинь бараг ирэхээ больсон, танд анхаарал хандуулах нь багассан.
Гри - Та яах гэж энэ бүхнийг надад ярьж байгаа юм?
Ар - Таны аав бурхан байгаагүйг сануулах гэж.
Гри - Түүнийг үзэн ядаасай гэж хүсч байна уу? Хамгийн муу зүйлийг нь санаасай гэж хүссэн үү? Ямар муу хүн байсан, ээж бид хоёрыг хаясан зэргийг санах уу?
Ар - Үгүй ээ, сайн муу ялгаагүй. Бид бүгдээрээ хүмүүс. Таны аав жирийн нэг эр хүн. Өөрийн гэсэн дутагдалтай. Зарим тал дээр сайн хүн байсан. Ямарч байсан сайхан шүлэгнүүд бичсэн.
Гри - Яах гэж намайг энд авч ирсэн юм?
Ар - Та хийж амжаагүй зүйлээ хийг гээд. Салах ёс хий... Та аавынхаа оршуулганд ирж чадаагүй тэр өдөр асуудал чинь хүндэрсэн. Та таагүй дурсамжуудаа хааж аав чинь төгс санагддаг тэр дурсамжуудаа сэргээж санадаг. Ааваасаа ийм ихээр хамааралтай байсан хүн өөрийнхөө нүдээр түүний нас барсаныг харах ёстой. Тэгэхгүй бол аавыгаа амьд байгаа гэсэн бодлоо дарж чадахгүй.
Гри - Одоо яах уу?
Ар - Онгойлгох хэрэгтэй.
Гри - Үгүй ээ, би хүсэхгүй байна. Та чинь галзуурав уу?
Ар - Энэ амаргүй ч гэлээ, та заавал хийх ёстой алхам. Алив би туслая... Хар даа... Зүгээр ээ, удахгүй тайвширна.
ххх
Эр - Тэгэхээр та шөнө оршуулгын газар ирээд юу хийсэн гэлээ?
Ар - Эмчилгээ.
Эр - Тэгэхээр та нөгөө, юу гэдэг билээ, зөн билигтэн байх нээ? Эсвэл өөрөөр юу гэдэг билээ?
Ар - Бид үүнийг сэтгэл зүйч гэдэг.
Эр - За сэтгэл зүйч ээ надад хэлээч, та яах гэж булш ухсан юм бэ?
Ар - Цогцосны хэн болохыг тогтоохын тулд.
Эр - Ингэсний төлөө хэдэн жилийн ял авахаа мэдэж байна уу?
Ар - Сайн мэдэж байна, ял авахгүй. Шөнийн цагаар ухсан, харин булш ухахад оролцсон хүний эзэмшил байсан. Булш тэр газрын эзний хүүгийн эзэмшил. Ямарч зөрчил гаргаагүй.
Эр - Ухаантай юм биз дээ?
Ар - Гайгүй шүү.
Эр2 - Серёжа дуусга, тайлбарт гарын үсэг зуруулаад явулчих.
Эр3 - Баярлалаа Гена.
Ар - Серёжа, балаа өгч байхгүй юу... Ирсэнд баярлалаа.
Эр3 - Зүгээр ээ, харин танд баярлалаа. Өнөөдөр хэн над руу ярьсан гэж бодож байна? Гриша, олон жиийн дараа тэр надтай ааваасаа өөр хүний талаар сайхан ярилцсан.
Ар - Сайн байна.
Эр3 - Юу гэхээр, би бодож үзлээ л дээ, би танд туслахыг хичээнэ Артём Александрович. Хэрвээ тэр хамгаалагчтай учир битүүлэг зүйл болсон бол хэргийг дахин шалгах боломжтой. Мөрдөн шалгах хороонд хандаж болно. Би найзууд руугаа ярьсан, тэд түүний хаанаас мөнгө авсаныг олж мэдэхийг хичээнэ.
Ар - Танд баярлалаа.
ххх
Мат - Сайн байна уу.
Ар - Сайн уу.
Мат - Бүх зүйл хэвийн үү?
Ар - 6 цагийн турш надтай хэнийг ч бүү холбоорой.
Мат - Босс оо, тань дээр хүн ирсэн... Сонирхолтой юм, ямар хэргээр ирэв?
Ээж - Миний нэг хүүг маань алсан хүний нүд рүү харах гэсэн юм. Одоо нөгөөхийг нь шоронд хийх гэж хичээж байна. Николая сэтгэл хөдлөл ихтэй хүн гэтэл та түүнийг өдөөн хатгаад байна. Түүнийг алдаа гаргуулахыг хүсч байна. Тэр новшийн юмнуудтай яаж харьцах ёстой тэгж л харьцана.
Ар - Намагй алах уу?
Ээж - Дор хаяж зодох ёстой. Таны хувьд энэ бол бэлэг, тийм биз дээ? Артём Александрович, танд зодуулах нь таалагддаг биз дээ?
Ар - Ярьж дуусав уу?.. Одоо намайг сонс.. Магадгүй та муу хүн биш байх. Яг л над шиг эрх дархтай хүн... Би таны хүүхдүүдтэйгээ ямар харьцаатай байсныг сайн мэднэ. Төрсөн Коля ч тэр, өргөж авсан Лёнятай ч тэр. Тань шиг хүмүүсийг өндөг дарагч гэдэг. Харин миний хувьд хэт халамжлагч гэдэг нэр томъёо илүү тохирно. Та хөвгүүдээ их халамжилдаг байсан, гэхдээ төрсөн хүүгээ илүүд үзсэн. Лёняд хайргүйдээ биш, харин Коля үргэлж сул дорой нэгэн байсан. Тэр их сургуулиасаа хөөгдсөн, цэрэгт явсан. Эргэж ирээд архи ууж эхэлсэн. Ажилд орж чадаагүй. Харин дүү нь тэр үед цэцэглэн хөгжиж байгаа бизнестэй болсон. Та хүүхдүүдээ ялгаварлахыг хүсээгүй ч биеэ барьж чадаагүй. Энэ ялгаварласан байдалд Коля хохирсон. Та түүнийг илүү ихээр халамжилж эхэлсэн. Та түүний дотор тэр бөмбөгийг хийсэн. Тэр ахыгаа үзэн яддаг бологоход хүргэсэн. Түүнийг үхээсэй гэж хүсдэг болгосон. Удалгүй түүнд Лёняг хөнөөх бодит боломж гарч ирсэн. Тэгээд бүх бурууг нь над руу чихсэн. Би танаас уучлалт гуйх ёстой. Леонидыг алсаны төлөө биш, би тэгээгүй. Харин 2 дахь хүүг чинь салгаж байгаа учраас. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр оронд орно.
Ээж - Би яг одоо уйлах ёстой юу?
Ар - Та яг одооноос үүнд сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй. Дараа нь хялбар байх болно.
Ээж - Юу гээч Артём Александрович, одоо би маш айж байна. Би анх удаа таныг үхээсэй гэж хүсч байна.
Төгсөв.
Back to episodes Go home