CAILLOU

Кайю: Өвөө эмээгийн хамт гарсан адал явдал.

Кайю: "Би бол өдөр өдрөөр том болж байгаа дөрвөн настай xүү. Шинийг сураx xүсэлтэй Кайю. Өдөр бүр шинэ зүйлсийг танин мэдэж, түүнийгээ та нартай xуваалцмаар байна. Би бол Кайю. Өдөр бүр шинэлэг бас өөр байна. Аав ээжийнxээ тусламжтайгаар би ойлгож байна. Том болоx иx xөгжилтэй. Өдөр бүр шинэ зүйлсийг сурна. Алив би чамд xаруулья. Би бол Кайю. Кайю, би бол Кайю. Энэ бол би."

Кайю: Цацраад, цацраад. Цацраад, цацраад.

Ээж: Юу xийж байгаа юм, Кайю?

Кайю: Би эмээ өвөөгийн эрэг дээрx байшинд очоод сэлэx бэлтгэлээ ийж байна.

Роүси: Эмээ, өвөө.

Кайю: Яг тийм Роүси. Би ганцаараа яваx гэж байгаа.

Аав: Санаа зоволтгүй Роүси. Бид маргааш машинаар явахдаа Кайютай уулзана.

Роүси: Ойлголоо.

Кайю: Цацраад...цацраад..

Роүси: Цацраад...цацраад...

Кайю: Чи ч бас сэлэx бэлтгэл xийx xэрэгтэй Гилберт.Ингээд...яг ингээд.

Кайю: Муур усанд дургүй байдаг юм.

Роүси: Муужгай.

Ээж: Чиний сэлэлт муугүй шүү, Кайю. Роүси ч бас. Гэвч одоогоор xангалттай.

Аав: Оройн xоолны цаг боллоо.

Кайю: Тийм ээ, миний дуртай спагетти! Өө, уучлаарай Гилберт гэхдээ спагетти чамд тохирох хоол биш. Усанд сэлэх их хөгжилтэй байна байхдаа. Би өвөө эмээ хоёртой хамт далай руу яьах болно.

Эмээ: Хэн нэгэн бидний нэрийг хэлэв үү дээ?

Кайю: Эмээ.

Өвөө: Бас хэн нэгэн сэлэх талаар ярьсан уу?

Эмээ өвөө: Цацраад, цацраад...цацраад...цацраад.

Өвөө: Бүгдээрээ сайн уу? Гэнэт ирсэнд уучлаарай.

Ээж: Өө, санаа зоволтгүй дээ. Зүгээр.

Өвөө: Бидэнтэй хамт хийх аялалдаа догдолж байна уу, Кайю?

Кайю: Тийм ээ.

Өвөө: Тийм ээ, би ч бас.

Эмээ: Чамайг оройн хоолоо идэж дууссаны дараа бүгдээрээ эрэг дээрх байшин руу явцгаая.

Кайю: Тэгээд би тэнд очсоныхоо дараа далай руу их бууны сум шиг орох болно. Яг үүн шиг. Цацраад.

Өвөө: Их том сум байна шүү Кайю.

Кайю: Алив ээ, өвөө эмээ. Далайн эргийн байшин луу явцгаая.

Роүси: Зөгий, зөгий..зөгий

Кайю: Юу? Зөгий? Би зөгий олж харахгүй байна, Роүси.

Роүси: Үгүй ээ...Д..далайн...эрэг

Кайю: Аан, тийм ээ Роүси. Би далайн эрэг рүү явна. Бас эрэг дээрх байшин луу.

Роүси: Баяртай.

Кайю: Уучлаарай Гилберт. Гэхдээ чи энэ удаад хамт явахгүй. Санаа зоволтгүй дээ. Би болсон бүх зүйлсийг хэлж өгнө өө. Юу, миний өргөгч суудал энд байдаггүй шдээ.

Аав: Зүгээр дээ Кайю. Тэдди одоо ч голд сууж байна.

Кайю: Энэ чинь...өөр байна.

Ээж: Сонсооч, эмээ өвөө хоёр чинь юмсыг өөрөөр хийж болно шүү дээ. Зүгээр л...урсгалыг дага.

Кайю: Урсгалыг дага аа? Юу гэсэн үг вэ?

Аав: Энэ яг л чи сэлж байхад усны урсгал чамайг хөдөлгөхийг хэлж байгаа юм. Чи зүгээр л урсгалыг дагана.

Кайю: Ойлголоо, ааваа. Урсгалыг дага.

Ээж: Цагийг зугаатай өнгөрүүлээрэй Кайю.

Роүси: Баяртай.

Кайю: Баяртай. Маргааш та нарыг ирэхээр бүгд хамтдаа далай руу сэлэхээр явцгаая. Өө, Гилберт баяртай гэж хэлэхээ мартах шахлаа. Баяртай Гилберт. Хүлээгээрэй, эмээ. Би аюулгүйн бүсийг шалгах хэрэгтэй. Бид аав ээжийн машинд үргэлж тэгдэг юм.

Эмээ: Сайхан санаа байна, Кайю. Үүнийг хийцгээе. Чамаас эхэлье.

Кайю: Бэлэн.

Өвөө: Бэлэн.

Эмээ: Бэлэн боллоо.

Кайю: Тэддиг ч мартаж болохгүй.

Өвөө: Бэлэн. Тэдди ч бас бэлэн боллоо.

Эмээ: Гайхалтай. Ингээд замдаа гарцгаая.

Өвөө: Юу болсон Кайю?

Кайю: Роүси бид хоёртой хамт явж байхдаа аав ээж хоёр ийм дуу дуулдаггүй юм.

Өвөө: Та нар ямар дуу дуулдаг юм?

Кайю: Аав жолоо барьж байхдаа дуулдаг дууг.

Эмээ: Хөгжилтэй сонсогдож байна. Яаж дуулдаг юм?

Кайю: Энэ...нэг иймэрхүү... Замдаа гарч байна...үүнийг дуусгаад...бүгд замдаа гарцгаая... Өө, би үлдсэн хэсгийг нь мартчихаж.

Өвөө: Санаа зоволтгүй, Кайю. Бид өөр зүйл бодож олж болох юм.

Кайю: Ямар зүйл?

Өвөө: "Би тагнуулч" тогловол яаж байна?

Кайю: Өө, би энэ тоглоомонд дуртай.

Өвөө: За, тэгвэл би эхэлье. Би нэг бяцхан улаан хамартай зүйлийг жижигхэн нүдээрээ тагнаж байна.

Кайю: Тэдди!

Өвөө: Тийм ээ, зөв. Чиний ээлж.

Кайю: Би жижигхэн нүдээрээ....

Эмээ: Бид ирчихлээ.

Кайю: Хөөх, бид чадчихлаа. Далай...их том юмаа.

Өвөө: Тэгэлгүй яахав.

Кайю: Сэлэхээр явцгаая!

Эмээ: Кайю, хүлээгээрэй. Бид дотогш орох хэрэгтэй. Сэлэхэд хэтэрхий оройтсон байна.

Өвөө: Маргааш бидэнд сэлэх цаг их гарна даа.

Кайю: Маргааш уу?

Эмээ: Тиймээ, эрт бас нартай. Эхлээд эргийн байшин дээр очиж бид хаана хонохыг явж харцгаая.

Кайю: Ойлголоо.

Өвөө: Түр хүлээгээрэй.

Эмээ: Дотогш орхоосоо өмнө эхлээд хөлөө дэвсэх хэрэгтэй.

Кайю: Хөлөө дэвсэх гэнэ ээ?

Эмээ: Тийм ээ. Гутланд чинь элс наалдсан байж магадгүй бас бид чамайг дотор элс тараагаасай гэж хүсэхгүй байна.

Өвөө: Энэ түрээсийн газар шүү дээ. Биднийх биш учраас бид маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Кайю: Би гэр лүүгээ орохоосоо өмнө хөлөө дэвсэж үзээгүй шүү дээ.

Өвөө: Энд зарим зүйлс их өөр шүү, Кайю. Түүнээс гадна дотогш орохоос өмнө хөлөө дэвсэх нь хөгжилтэй гэж бодож байна. Алив, намайг харж бай. Дэвсээд, Дэвсээд. Дэвсээд бас дэвсээд. Чиний ээлж.

Эмээ: Дэвсээд, дэвсээд, дэвсээд бас дэвсээд. Чиний ээлж Кайю.

Кайю: Дэвсээд....дэвсээд...ингэхэд болох уу?

Өвөө: Илүү хичээгээд үз.

Кайю: Дэвсээд, дэвсээд...дэвсээд бас дэвсээд...

Эмээ: Тийм ээ, энэ чинь шүү дээ.

Кайю: Дэвсээд, дэвсээд, дэвсээд бас дэвсээд...

Эмээ: Ингээд болох шиг боллоо.

Өвөө: Чамайг хүчтэй дэвсэлснээс болж шалан дээр том нүх үүсэхийг бид хүсэхгүй биз дээ? Одоо дотогш орцгооё.

Эмээ: Бидний далайн эрэг дээрх байшин ямархуу санагдаж байна, Кайю?

Кайю: Хөөх, янзтай. Энэ их хясаа бас загаснуудыг хараач. Хэзээ бусад минь ирэх вэ? Тэдэнд энэ бүгдийг харуулмаар байна.

Өвөө: Тэд маргааш ирнэ гэдгийг санаж байна уу? Одоогоор зөвхөн бид л энд шөнийг өнгөрүүлнэ.

Кайю: Өө тийм л дээ. Би тэдэнгүйгээр энд...бүтэн шөнө байна.

Өвөө: Юу гээч Кайю,

Эмээ: бид уг нь нууцлах ёстой байсан гэхдээ өвөө бид хоёрт чинь чамд өгөх гэнэтийн бэлэг байна.

Кайю: Гэнэтийн бэлэг ээ? Юу юм? Хаана байгаа юм? Намайг хайж ол гээд нуучихсан юм уу?

Өвөө: Бид чамаас нуугаагүй ээ Кайю. Гэхдээ чи авахдаа итгэлтэй байна уу?

Кайю: Мэдээж хэрэг.

Эмээ: Энд чамд зориулсан бэлэг. Соруултай шумбагч маск.

Кайю: Хөөх. Хөөх, баярлалаа. Үүнийг яаж ашигладаг юм бэ?

Эмээ: Энэ масктай чи усан доор бүгдийг харж чадна. Харин соруул нь усны дээр байрлаж чамд амьсгалах боломж өгнө.

Кайю: Би яг л загас шиг усанд доор харж бас амьсгалж чадна гэж үү?

Өвөө: Тийм ээ яг л загас шиг. Усан доор чиний харах ямар гайхалтай зүйлс байхыг хэн таах билээ?

Кайю: Яг одоо яьж харцгаая

Эмээ: Өнөөдөр биш ээ, Кайю.

Кайю: Орой болчихсон учраас уу?

Өвөө: Яг тийм. Одоо чи яагаад бидэнд хөргөгч дүүргэхэд тусалж болохгүй гэж?

Кайю: Ойлголоо.

Эмээ: Бид бүгдэнд нь амттай хоол ихыг авч ирсэн шүү.

Кайю: Аан, сайхан сонсогдож байна эмээ. Өглөөг хүлээлгүйгээр яг одоо сэлж чаддаг ч болоосой гэж хүсч байна.

Өвөө: Би энэ харцыг санаж байна аа. Шумбагч мастертай шумбагчийн аялалд гарч байх үеийн чамайг санагдуулж байна.

Эмээ: Тийм гэж үү?

Кайю: Шумбагч мастер аа? Тэр чинь юу юм бэ?

Өвөө: Тэгэхээр, шумбагч мастер бол..Кайю, чи далайд сэлэхийг их хүсч байгаа юм чинь би чамд шумбагчийн талаар ярьж өгч яагаад болохгүй гэж?

Кайю: Усан доор сэлэх талаар ярьж байна уу?

Өвөө: Тийм ээ, яг зөв.

Кайю: Тийм ээ, тийм. Гуйя, яриад өгөөч. Надад яриад өг, яриад өг.

Эмээ: Өө...чи Кайюд шумбагчийн талаарх түүхээ хурдан ярьсан нь дээр шүү.

Өвөө: Хэдэн жилийн өмнө эмээ бид хоёр чинь шумбагч аялалд явсан юм. Яг л чам шиг бид далай руу орж сэлэхээс байж ядаж байсан.

Кайю: Тэгээд юу болсон бэ?

Өвөө: Бид шинэ шумбагчийн зааварлагчтайгаа уулзсан юм. Тэр нь Шумбагч Мастер байсан юм.

Кайю: Хөөх...

Өвөө: Тэр жинхэнэ мэргэжилтэн байсан. Тэр бидэнд шумбах талаар бүгдийг заасан. Энэ талаар нэг бодоод үз дээ, Кайю. Чи яг л бяцхан шумбагч мастер шиг харагдаж байна.

Кайю: Үнэхээр үү?

Өвөө: Бид завин дээр тэвчээртэйгээр хүлээж байлаа. Гэвч бид шумбагч мастерийн хаана байгааг мэдэхгүй байсан.

Эмээ: Шумбагч мастер гэх нөхөр хаана байна аа? Тэр биднийг энд эрт ирээрэй гэж хэлээгүй билүү? Энэ доор байгаа загаснуудыг харахаас тэсч ядаж байна шүү.

Өвөө: Тэр гарцаагүй ирж яваа. Түүнийг хамгийн сайн нь гэж сонссон.

Эмээ: Түүнийг удахгүй ирнэ л гэж найдья.

Кайю: Сайн байцгаана уу?

Өвөө: Хөөх, тэр гайхалтай биш гэж үү? Сайн уу, уулзахад их таатай байна.

Кайю: Хөөе, болгоомжтой найз минь. Та хоёртой уулзах таатай байна. Та нарыг шумбаж, далай сэлэхдээ бэлэн байгаа гэж итгэж байна.

Эмээ: Мөрийцсөн ч болно. Одоо ус руу орцгооё.

Кайю: Хараахан болоогүй байна. Бид ус руу орохоос өмнө бүх зүйл бэлэн эсэхийг шалгах хэрэгтэй.

Өвөө: Яагаад билээ?

Кайю: Учир нь би өнөөдөр та бүхнийг усан доорх онцгой адал явдалд дагуулж явна.

Эмээ: Бид адал явдалд ч дуртай шүү.

Кайю: Би ч бас. Гэхдээ эхлээд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.

Эмээ: энэ нь хэр удах вэ? Шувуу харах дуртай хүмүүс байдгийг мэднэ дээ. Харин би загас харах дуртай хүн.

Кайю: Үргэлжлүүлээд яриарай өвөө. Дараа нь юу болсон бэ?

Эмээ: Чи их ядарсан бололтой, Кайю.

Кайю: Жаахан л нойр хүрч байна.

Эмээ: За, чамайг оронд чинь оруулж өгье.

Кайю: За. Бид маргааш далай руу явна. Тэгээд би шинэ масктайгаа усанд сэлнэ биз дээ?

Өвөө: Тохирлоо.

Эмээ: Эхлээд шүдээ угаах хэрэгтэй шүү, Кайю.

Кайю: Ойлголоо, эмээ. Өө, би сойзоо олохгүй байна.

Эмээ: Аав ээж хоёрлуу чинь залгаж үзье. магадгүй аль нэг уутанд хийсэн байгаа байх.

Ээж: Өө, эмээ өвөө хоёр залгаж байна.

Кайю: Сайн уу, ааваа, сайн уу ээжээ.

Аав: Сайн уу Кайю.

Ээж: Сайхан амраарай гэж хэлэх гэж залгаа юу?

Кайю: Тийм ээ, тийм. Бас би сойзоо олохгүй байна.

Ээж: Өө, намайг уучлаарай Кайю. Энд нэг шалгаад үзье. Магадгүй энд байж...Өө, энд байна. Би маргааш очихдоо аваад очий.

Кайю: Би өнөө шөнө яаж шүдээ угаах юм бэ?

Аав: Магадгүй өвөө эмээ хоёрт нь чамд хэрэглүүлэх сойз байгаа байх?

Кайю: Өөр сойз уу?

Ээж: Оролдоод үз. Урсгалыг дагах их сайн арга шүү.

Эмээ: Надад чамд өгөх цоо шинэ сойз байна, Кайю.

Ээж: Ашгүй дээ. Сайхан амраарай Кайю. Баяртай.

Аав: Сайхан амраарай Кайю.

Кайю: Сайхан амраарай. Энэ сойз их том юм. Бас цэнхэр өнгөтэй. Минийх улаан байсан.

Эмээ: Энэ чинийхээс ялгаагүй сайн шүү. Нэг оролдоод үз.

Кайю: Магадгүй...

Эмээ: Зүгээр дээ, Кайю. Өөр зүйлс хэрэглэж үзэх нь сайн хэрэг шүү.

Кайю: Өөр зүйлс...урсгалаараа яв гэдэг шиг үү?

Эмээ: яг тийм.

Кайю: Хүлээгээрэй эмээ. Би одоо шүдээ угааж чадахгүй.

Эмээ: Яагаад үгүй гэж?

Кайю: Би унтлагын хувцасаа өмсөөгүй байна. Би гэртээ байхдаа шүдээ угаахаасаа өмнө үргэлж өмсдөг юм.

Өвөө: Ойлголоо. Олчихлоо. За өмсөөрэй, Кайю. Баярлалаа өвөө, би эргээд ирнэ ээ.

Ээж: Кайюгийн сойзыг өгч явуулаагүй дээ итгэж өгөхгүй нь.

Аав: Зүгээр байх болно доо.

Роүси: Би тусална.

Аав: Энэ цүнхэнд багтахгүй гэж бодож байна. Өөр авч явахыг хүсёэн зүйл байна уу?

Роүси: Тийм ээ.

Өвөө: Шүдээ цэвэрхэн болтол угаасан уу, Кайю?

Кайю: Тийм ээ. Бас шинэ сойз их зөөлөн байсан шүү. Гэхдээ...би хаана унтах юм бэ?

Эмээ: Бид чамд буйдан дээр ор зассан. Тэддид их тухтай байгаа бололтой шүү.

Өвөө: Алив оролдоод үз. Гэхдээ үсрэхгүй шүү. Түрээсийх гэдгийг мартаж болохгүй.

Кайю: Би өмнө нь буйдан дээр унтаж байгаагүй. Миний ор шиг биш юм.

Эмээ: Юу болсон бэ, Кайю?

Кайю: Би урсгалыг дагамаар байна гэж хэлсэнээ санаж байна. Гэхдээ өнөөдөр их олон зүйл өөр байна. Маш их. Аав ээж хоёр энд байсан ч болоосой. Би тэднийг санаж байна. Роүси, Гилберт бас өөрийнхөө орыг ч бас....

Өвөө: Хэрэв чи одоо гэртээ байсан бол унтахаасаа өмнө юу хийж байх байсан бэ, Кайю?

Кайю: Үлгэрийн цаг байх байсан.

Өвөө: Шумбагч мастертай хийсэн шумбалтын талаар үргэлжлүүлээд яривал яаж байна?

Кайю: Тэгье, өвөө. Надад ярьж өгөөч.

Өвөө: Ойлголоо. Ус руу орохоос өмнө Шумбагч мастер бидний тоног төхөөрөмжийг харахыг хүссэн. Бидний гарах гэж байсан том адал явдалд бэлэн үгүйг мэдэх гэж шүү дээ.

Кайю: Энэ сэрвээнүүд цоо шинэ үү? Харин маскнууп чинь?

Эмээ: Шинэ биш ээ. Бид зүгээр л их гамтай хэрэглэсэн юм.

Өвөө: Бид чамайг эднийг мэргэжлийн нүдээрээ харж байгаад баяртай байна.

Эмээ: Өө, далай намайг дуудаж байна. Загаснууд ч бас дуудаж байна. Бүгдийг нь шалгаад болчихсон уу?

Кайю: Бид бараг л бэлэн болж байна.

Эмээ: Бараг л аа?

Кайю: Айн, түр хүлээгээрэй. Байршил тогтоогч дохиолол чинь хаана байна аа?

Эмээ: Юу гэнэ ээ? Бид байршил тогтоогч өмнө нь ашиглаж байгаагүй. Бид түүнгүйгээр шумбаж болохгүй юм уу?

Кайю: Үгүй ээ, болохгүй. Байршил тогтоогч биднийг усан доор нэгнээ олоход тусалдаг юм. Хаана байгааг чинь үргэлж харуулж байдаг. Та хоёр үүнийг хэрэглэ. Тэд явахад бэлэн.

Өвөө: Сайхан санаа байна, Мастераа. Их хурдан сэтгэж байна шүү.

Эмээ: Хурдан шумбаж л байвал болох нь тэр. Байршил илрүүлэгчид баярлалаа. Одоо..шумбах цаг боллоо.

Кайю: Бид жаахан байж байгаад явж болно.

Эмээ: Бид одоо усанд байж болох л байлаа.

Кайю: Одоо бид зарим нэг гарын дохиог сурах болно.

Эмээ: Гарын дохио? Бидэнд хоорондоо ашигладаг дохио хэдийн бий шүү дээ.

Кайю: Сайн байна. Гэхдээ шумбагч нарын мэдэж байх ёстой түгээмэл хэдэн дохио байдаг юм. Тэгвэл зөвхөн та хоёр биш бид гурвуулаа ойлголцож болно. Энэ нь зогс эсвэл хүлээ гэсэн утгатай. Энэ нь бид илүү гүнзгий рүү явна гэсэн үг. Энэ нь дага гэсэн утгатай. Харин гараа ингэж хөдөлгөх нь ямар нэг буруу зүйл болсныг илтгэнэ. Ойлгосон уу?

Өвөө: Ойлголоо. Би хэдийнээ аюулгүй мэдрээд эхэлчихлээ. Юу гэж бодож байна, хонгор минь?

Эмээ: Тийм ээ, тийм. Гэхдээ би өөрсдийнхөө дохионд илүү дуртай. Одоо бид ус руу орж болох уу?

Кайю: За тэгвэл одоо бид ус руу...

Өвөө: Шумбагч мастер бол хамгийн сайн зааварлагч байсан. Тэр бидэнд усанд яаж доош харж хөвөрийг заасан. Мөн задгай далайд яаж эргэхийг ч заасан. Их хөгжилтэй байлаа шүү. Маш их баярлалаа. Үүнийг сонсоод маргааш болохыг хүлээж ядаж байна уу, Кайю? Кайю? Харамсалтай юм. Би дөнгөж л эхэлж байсан юмсан.

Эмээ: Би ч бас. Гэснээс, би тийм зөрүүд байсан гэж үү?

Роүси: Хэтэрхий эрт байна.

Ээж: Мэдэж байна аа. Гэхдээ эрэг дээрх байшинд эрт очих хэрэгтэй. Чи очих хүртлээ унтаж байж болно, за юу?

Роүси: За.

Ээж: Тэгэхээр Энд юу болж байна?

Аав: Одоо энд нэг зүйл л хийчихвэл...

Ээж: Хаагдана гэж бодож байна уу? Магадгүй нэг цүнхээ тийш нт тавьсан нь дээр байх.

Аав: Зүгээр дээ. Надад өөрийн арга бий.

Ээж: Роүсийгийн тоглоомууд, номнууд болон зарим зүйлсийг эс тооцвол яг л төлөвлөгөөний дагуу болж байна.

Аав: Бид тийм ч удахгүй очих болно. Болчихлоо. Харж байна уу? Хэлсэн биз дээ?

Ээж: Бүр гайхширч байна шүү.

Аав: Явахад бэлэн үү, Роүси?

Роүси: Тийм ээ, тийм.

Ээж: За ингээд замдаа гарлаа.

Аав: Аюулгүйн бүсээ шалгаарай.

Ээж: Бэлэн.

Аав: Бэлэн

Роүси: Бэлэн.

Аав: Дараагийн зогсоол далайн эргийн байшин.

Роүси: Хүлээ!

Ээж: Яасан бэ, Роүси?

Роүси: Долли!

Аав: Чи Роүсигийн тоглоомыг авсан уу?

Ээж: Би чамайг авсан гэж бодсон.

Аав: Би аваагүй ээ.

Ээж: Би ч аваагүй ш дээ.

Роүси: Долли! Долли!

Ээж: За, Роүси бид чиний Доллиг олно оо.

Аав: Би дотор шалгая.

Ээж: Эргийн байшин руу чвах гэж байгаадаа догдолж байна уу, Роүси?

Роүси: Тийм ээ, далай.

Ээж: Бид тэнд Кайю, өвөө эмээ болон чиний тоглоомнуудтай их зугаатай цагийг өнгөрөөх болно.

Аав: За энд байна, Роүси.

Роүси: Долли!

Аав: За энэ удаад жинхнээсээ. Дараагийн зогсоол далайн эргийн байшин.

Роүси: Тийм ээ.

Кайю: Өглөө болчихож! Энэ чинь далай руу явж сэлэх цаг болсон гэсэн үг, Тэдди!

Эмээ: Өглөөний мэнд, Кайю.

Өвөө: Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?

Кайю: Тийм ээ, буйдан ор үнэндээ их тухтай байлаа. Одоо бид далайд сэлж болох уу? Би бэлэн. Би маскаа авсан. Өнөөдөр арван удаа их бууны сум хийх болно.

Эмээ: Эхлээд өглөөний цайгаа ууцгаая, Кайю.

Кайю: Их сайхан үнэртэж байна. Магадгүй би өлссөн бололтой. Өглөөний цайнд юу байгаа юм?

Өвөө: Мөөгтэй Омелет. Би хийсэн юм.

Кайю: Мөөгтэй Омелет гэнэ ээ? Бид гэртээ ихэвчлэн бин эсвэл овьёос иддэг шүү дээ.

Эмээ: Өө, их сайхан өглөөний цай шүү. Гэвч энэ ч бас амттай.

Кайю: Үнэхээр үү?

Өвөө: Тийм ээ. Мөөгтэй омелет болон сайхан жүржийн шүүс шиг сайхан өглөөний цай байхгүй шүү. Тэр тусмаа чи анх удаа л идэх гэж байгаа бол. Алив, идээрэй.

Эмээ: Тэгээд, ямар байна Кайю?

Кайю: амттай юм.

Өвөө: Гайхалтай. За энд чамд зориулсан жүржийн шүүс.

Кайю: Миний шүүсэнд жижигхэн хөвж буй зүйлс байна.

Эмээ: Үүнийг нухаш гэдэг юм, Кайю. Жүржийн бяцхан хэсэг. Уугаад үз.

Кайю: Би уухыг хүсэхгүй байна

Өвөө: Бидэнд итгэ. Чамд таалагдана даа.

Кайю: Ойлголоо. Тийм ч муугүй юм. Жаахан өөр...Аманд минь жижиг зүйлс байгаа нь хөгжилтэй юм. Аав ээж болон Роүси нартай иддэг өглөөний цай шиг биш ч зүгээр дээ би урсгалыг дагахыг хичээх болно.

Эмээ: Сайн байна, Кайю. Урсгалыг дагах цаг боллоо.

Кайю: Амттай өглөөний цайгаа уучхаад бид далай руу очиж сэлж болох уу?

Эмээ: Мэдээж бид явна.

Өвөө: Мэдээж.

Аав: Би удахгүй эргээд ирнэ ээ.

Ээж: Роүси, аав нь чиний бөмбөгийг авах гээд явчихлаа. Гэхдээ бид үнэхээр оройтож байна. Чамд өөр авах зүйл үлдсэн үү?

Роүси: Үгүй ээ.

Ээж: За, сайн байна.

Аав: За.

Ээж: Тусламж хэрэгтэй юу?

Аав: Үгүй дээ. би аргалчихна. Хэдхэн секунд л хүлээгээрэй. Тийм ээ. За, сүүлийн удаа. Дараагийн зогсоол, далайн эрэг дээрх байшин.

Роүси: Хүлээгээрэй.

Аав: Яасан бэ Роүси?

Роүси: сав хэрэгтэй байна.

Ээж: Урсгалыг дагахаа мартаж болохгүй хонгор минь.

Аав: Тийм шүү. Алив, Роүси.

Кайлю: Хөөх, би өмнө нь ийм завин дээр сууж байгаагүй.

Өвөө: Их хөгжилтэй байх болов ч бид болгоомжтой байхаа мартаж болохгүй.

Эмээ: Тийм ээ. Аюулгүй байх хамгийн сайн арга бол үргэлж сууж явах юм.

Кайю: Эмээ, өвөө? Энэ завин дээр яагаад суудлын бүс байхгүй байгаа юм бэ?

Эмээ: Завин дээр байдаггүй юм аа, Кайю.

Кайю: Бид яаж аюулгүйн бүсээ шалгах юм бэ?

Эмээ: Үүнд санаа зоволтгүй дээ. бидэнд биднийг аюулгүй байлгах амины хантааз бий.

Кайю: Бид амины хантаазыг шалгаж болох юм байна.

Эмээ: сайхан санаа байна, Кайю. Бүгд амины хантаазаа зөв өмссөн үгүйгээ шалгаарай. Бэлэн

Кайю: Бэлэн.

Өвөө: Бүгд бэлэн.

Кайю: Одоо бид далай руу явж болох уу?

Өвөө: Чамайг их догдолж байгааг мэдэж байна гэхдээ эмээ чинь завийг бэлэн болгохоор одоо ч ажиллаж байна.

Кайю: Хийх зүйл их байдаг уу?

Өвөө: Санаа зоволтгүй дээ. Тийм ч их хугацаа орохгүй. Хүлээх зуураа Шумбагч Мастертай хийсэн адал явдлынхаа тухай үргэлжлүүлээд ярьж өгвөл яаж байна? Би хаана явж байлаа?

КАйю: Эмээ та хоёр шумбагч мастертай усанд эргэлдэж байсан гэсэн.

Өвөө: Аан, тийм. Бид тийм хөгжилтэй байгаагүй их удсан шүү. Тэгээд бид илүү гүн рүү явах үед....би их сонин зүйл олж харсан. Их хуучирсан модон завь байсан юм. Усан доор их удсан юм шиг харагдсан. Бид ойроос харах гэж очсон. Мэдээж бид усан доор ярьж чадахгүй гэхдээ сайн зүйл нь бидэнд дохионы хэл заасан шүү дээ. Шумбагч мастер гараараа дагаад яв гэж зааж байсан. Гэвч эмээ чинь тийм ч их анхаараагүй байсан учраас дохиог ойлгоогүй. Тэгээд тэр буруу зүг рүү харсан. Эмээ чинь их гайхширсан байсан. Тэр юу болоод байгааг—

Эмээ: Ингэж ярих хэрэггүй шүү. Чи болсон явдлыг зөв ярихгүй байна. Намайг ярихыг зөвшөөрнө үү. Чи завийг явахад бэлэн болгочих. Бамперуудыг татаж биднийг суллахаа бүү мартаарай.

Өвөө: Мэдлээ мэдлээ ахмад аа.

Кайю: Та яагаад зүгээр л дээшлээд уснаас гараагүй юм бэ, эмээ?

Эмээ: Тийм ээ, би тэгэх ёстой байсан юм, Кайю. Гэхдээ би хэтэрхий зөрүүд байсан. Би өвөөг чинь болон мастерийг өөрөө олохыг хүссэн юм.

Кайю: Та төөрчихсөн байсан юм уу?

Эмээ: Би хаана байгаагаа маш сайн мэдэж байсан. Үнэндээ өвөө чинь болон шумбагч мастер нар төөрсөн хүмүүс нь байсан. Би биш. Асуудал нь би хэрхэн өвөө болон мастертай холбоо тогтоохоо мэдэхгүйд байсан юм.

Кайю: Өө, үгүй ээ. Тэгээд юу болсон бэ, эмээ? та асуудлаас гарч чадсан уу?

Эмээ: Юу, тэгэхээр...

Өвөө: Завь бэлэн боллоо.

Эмээ: Үргэлжлэл бий шүү.

Өвөө: Хөөе, Кайю. Энд ирээд надад тусалмаар байна уу?

Кайю: Мэдлээ, ахмадаа.

Өвөө: Харж байна уу?

Кайю: Энэ чинь товч байна.

Өвөө: Тийм ээ. Дохиог асаах товч байгаа юм. Оролдож үзмээр байна уу?

Кайю: Тийм ээ! Аав ээж хоёр хэзээ ч надаар машины дохиолол даруулж байгаагүй.

Өвөө: Бэлэн үү?

Кайю: Бэлээн, өвөө.

Өвөө: Урагшаа.

Кайю: Их чанга юмаа.

Өвөө: Тийм шүү. Одоо суудалдаа суугаарай. Завиа асаацгаая.

Аав: Одоо Роүси, чамд өөр хэрэгтэй зүйл байхгүй гэдэгт чи итгэлтэй байна уу?

Роүси: Байхгүй ээ.

Ээж: Бид явах уу?

Аав: Өө, за. Надтай хамт хэлээрэй.

Аав, Ээж, Роүси: Дараагийн зогсоол, далайн эрэг дээрх байшин.

Роүси: Тийм ээ, далай!

Кайю: Энэ үнэхээр янзтай.

Өвөө: Мэднэ ээ, үнэхээр янзтай.

Эмээ: Үнэхээр их гайхалтай янзтай.

Өвөө: Ингээд ирлээ. Зангуугаа буулгаарай.

Эмээ: Ойлголоо. Зангуугаа буулгалаа.

Кайю: Сэлэх цаг болсон уу?

Эмээ: Тийм ээ.

Кайю: Тийм ээ. Би маскаа авах болно оо. Тийм ээ.

Өвөө: Бид чамд ус руу яаж зөв орохыг зааж өгье.

Кайю: Бид дараа сурж болно оо, өвөө. Би өөрийнхөөрөө хийж үзмээр байна.

Өвөө: Хүлээ, Кайю. Чи эхлээд маскаа...

Кайю: Их бууны сум.

Өвөө: барих хэрэгтэй.

Кайю: Намайг харсан уу? Миний маск! алга болчихож!

Эмээ: За, урт амсьгаа аваарай Кайю.

Өвөө: Наашаа хүрээд ир, жаалаа.

Кайю: Миний шинэ маск алга болчихлоо. Би ус руу үсрэх хэрэггүй байсан юм. Би одоо усан доор харж чадахгүй боллоо.

Эмээ: Харамсалтай байна, Кайю. Их муухай санагдаж байгааг мэдэж байна аа.

Кайю: Би далайд сэлж, усан доорхыг харах гэж их хүлээсэн шүү дээ. гэтэл ийм зүйл болчихлоо.

Эмээ: Би ойлгож байна аа. Би шумбагчийн адал явдалд гарахдаа яг ингэж мэдэрч байсан.

Кайю: Та юу хийсэн бэ, эмээ?

Эмээ: Би хаашаа ч сэлсэн өвөөг чинь болон мастерийг хаахаас ч олж чадаагүй. Тэгтэл миний шинэ байршил тогтоогч гэрэлтэж эхэлсэн. Би тийм зүйл хэргэлдэггүй байсан ч тэр үед надад байсанд нь их баяртай байсан. Өвөө чинь болон Шумбагч мастер нар намайг олсон юм. Бид хоёул шумбагч мастер луу сэлээд очсон. Түүнд бидэнд бэлдсэн гэнэтийн зүйл байсан. Сэлэх гэж хүлээсний минь хариу болсон мэт тэнд бидний өмнө нь огт харж байгаагүй гайхалтай өнгөтэй загаснууд байсан. Бас тэдгээр загаснууд бидэнтэй тоглохыг хүссэн. Загаснууд мэх хийж ч үзүүлсэн шүү.

Кайю: Хөөх. Загаснууд янзтай сонсогдож байна. Шумбагч мастер танд байршил тогтоогч өгсөн нь сайн хэрэг болжээ, эмээ.

Эмээ: тийм шүү. Би түүнд илүү их анхаарал хандуулах ёстой байсан юм. Юмсыг өөрөөр хйисэн ч эцэст нь бүх зүйл болсон.

Кайю: Яг л надад болсон шиг. Өвөө та хоёр энд ээж аав хоёрын хийдгээс өөр зүйлс хийдэг. Гэхдээ өөр байсан ч ялгаагүй сайхан байна.

Эмээ: Энэ чинь чи заримдаа шинэ нөхцөлд орсон ч санаа зоволтгүй...

Кайю, эмээ: урсгалыг дага.

Кайю: Миний маск! Эргээд ирлээ!

Өвөө: Ус тийм ч гүн байсангүй. Маскыг чинь эргүүлж авах асуудалгүй байлаа, Кайю.

Кайю: Маш их баярлалаа, өвөө.

Эмээ: Тэгээд Кайю...чи одоо сэлмээр өайна уу?

Кайю: Тийм ээ, тийм тийм. Үнэндээ...

Эмээ: За, Кайю?

Кайю: Надад ус руу яаж орохыг харуулж болох уу? Би ахиад маскаа алдмааргүй байна.

Эмээ: Мэдээж хэрэг. Гэхдээ эхлээд үүнийг яаж зөв ашиглахаа сурцгаая, за юу?

Кайю: Ойлголоо.

Өвөө: Яаж байна, Кайю? Чамд тухтай байна уу?

Кайю: Зүгээр байна аа, өвөө.

Эмээ: Одоо бид чамд яаж амьсгалахыг зааж өгье. Эхлээд урт амьсгаа авах хэрэгтэй. Ингэж.

Кайю: Би энд их инээдтэй сонсогдож байна.

Эмээ: Зөөлөн бас болгоомжтой. Яг л бидний заасан шиг.

Кайю: Би хийчихлээ!

Өвөө: Чи чадчихлаа. Одоо шумбахад бэлэн үү, Кайю?

Кайю: Тийм ээ.

Эмээ: Амьсгалаад байгаарай, Кайю.

Өвөө: Чи их сайн байна.

Кайю: Би хийж чадлаа, эмээ өвөө! Би усан доор амьсгалсан!

Өвөө: Байгалиасаа авьяастай юм байна.

Кайю: Тэгээд юу гээч? Би чулуу бас өөрийнхөө гарыг харсан. Бас маш том загас харсан.

Эмээ: Загас гэнэ ээ? Хөөх, гайхалтай юмаа, Кайю.

Өвөө: Бид чамаар их бахархаж байна.

Кайю: Далайд сэлсэн нь үнэхээр гайхалтай байлаа. Би усан доор харж чадсадаа итгэж чадахгүй нь. Тэнд үнэхээр догь байсан шүү. Өнөөдөр их баярлалаа, Эмээ өвөө.

Эмээ: Зүгээр дээ, Кайю.

Өвөө: Их зугаатай цаг өнгөрлөө.

Кайю: Ээжээ, ааваа, роүси. Та нар хүрээд ирлээ.

Ээж: Мэдээж бид ирлээ. Өвөө эмээтэйгээ цагийг зугаатай өнгөрөөөн үү? Намайг үнэхээр уучлаарай. Би сойзыг чинь мартчихсан байна.

Кайю: Би цагийг зугаатай өнгөрөөгөөгүй. Би хамгийн гайхалтай цагийг өнгөрөөсөн. Бас зүгээр дээ. Эмээ надад шинэ сойз өгсөн. Тэр нь цэнхэр өнгөтэй. Бас бид шумбахаар явсан. Тэгээд би завины дохиог дуугаргасан. Шумбагч мастерийн талаар ч мэдэж авсан. Мөн би мөөгтэй омелет идэж бужмигтай жүржийн шүүс уусан. Тэрийг нухаш гэж нэрлэдэг их амттай шүү.

Ээж: Хөөх, Кайю. Их сайхан оройг өнгөрөөсөн мэт сонсогдож байна.

Кайю: Бас би таны хэлснээр хийсэн, ээжээ. Би урсгалыг яаж дагахаа мэдсэн.

Ээж: Үнэхээр гайхалтай Кайю. Би чамаар үнэхээр бахархаж байна.

Роүси: Урсгал, урсгал.

Кайю: Яг зөв, Роүси. Юмс өөр байлаа гээд хөгжилтэй биш гэсэн үг биш. Далайн эрэг дээрх байшин ч үнэхээр янзтай.

Роүси: Тийм ээ.

Аав: Тэгэхээр Роүси, чи юугаар тоглохыг хүсч байна? Тоглоом уу? Далайн бөмбөг үүАчааны машин уу?

Роүси: Эмээ, өвөө!

Аав: Чи тоглоом авахыг хүсч байна уу, Роүси?

Роүси: Үгүй ээ.

Аав: За, ойлголоо.

Эмээ: Сайн уу, Роүси. Та нар яг үдийн цайны цагаар таарлаа шүү.

Өвөө: Өглөөгүүр сэлсэн учраас идэх хүсэл нэмэгдэж байна. Дотогшоо орцгооё.

Кайю: Хүлээ.

Ээж: Яасан бэ, Кайю?

Кайю: Бид дотогш шууд орж болохгүй ээ. Бид дороо дэвсэж элсийг гуталнаасаа салгах хэрэгтэй. Энэ чинь түрээсийнх. Дэвслээд дэвслээд, дэвслээд бас дэвслээд.....

Роүси/ Бүгд: Дэвслээд...дэвслээд дэвслээд бас дэвслээд.

Кайю: Алив ороод хараарай, Роүси. Бид буйдан дээр унтана шүү.

Аав: Тийм ээ. Надад өөр арга барил хэрэгтэй юм байна.

 

 

Back to episodes Go home