Хулууны хөндий дэх нууцлаг зүйл.
Жеймс: Норман! Болгоомжтой явж болохгүй нь уу?
Норман: Чи өөрөө хаашаа явж байгаагаа анзаараач, Жеймс. Бас Ниппер та хоёр яагаад малгай өмсчихсөн юм бэ?
Жеймс: Учир нь бид бол Halloween-ий нууцлаг зүйлсийг тайлах гэж байгаа мөрдөгчид шүү дээ....
Норман: Би бол " Why File"-н судлаачид. Үнэндээ бид Halloween-ий нууцыг судлах гэж байна, Жеймс.
Жеймс: Гэвч " Why Files." албан ёсны судлаачид биш. Мөрдөгчид гэвэл илүү тохирно. Би бүр нэг удаа мөрдөгч Малколмд хэрэг мөрдөхөд тусалсан юм чинь.
Ханна: Одоо мөрдөгч эсвэл судлаачид байх нь огт хамаагүй. Учир нь бидэнд тайлах нууц байхгүй байна шүү дээ.
Бронвин: Өө, үгүй ээ. Ахиад л.
Ханна: Юу болсон бэ, Бронвин?
Брон: Би сач Дилистэй ярилцаж байлаа. Гэтэл хот даяар гэнэтхэн л хулуунууд гарч ирж байна. Тэднийг хаанаас гарч ирсэнийг мэдэхгүй юм.
Ханна: Хачин юм аа.
Бро: Зөвхөн энэ ч биш. Хүмүүс хачирхалтай чимээ сонсож эхэлсэн.
Жеймс: Ямархуу чимээ гэж?
Бро: Нэг иймэрхүү....Ямартай ч бүгд хачирхалтай нууцлаг юм.
Норман: Гэнэт гарч ирсэн хулуунууд?! хачин жигтэй дуу чимээ гэнэ ээ?! Үүнд нэг л тайлбар бий. Понтипандийн хулуу мангас! Энэ бол яг "Why Files"-ын судалгаа болох хэрэг шүү!
Жеймс: Үгүй ээ... Энэ бол "Мөрдөгчид"-ийн шийдэх хэрэг! Ниппер, хулуунаас ямар нэг ул мөр байгаа эсэхийг шалга!
Ханна: Хараач, Агент Прайс! Машины дугуйн мөр байна! Би аавын засварын газарт Эннигийн фермийн машиныг харж байсан! Дугуй нь яг ийм байсан!
Норман: Өө! Тэгвэл Энни дээр очиж ярилцья. Тэр Понтипандигийн Хулуу мангасын талаар ямар нэг зүйл мэдэж байж таараа!
Жеймс: Ниппер, ямар нэг зүйл олоо юу? Өвс үү? Хмм... өвс хаана байдаг билээ? Мэдээж! Ферм дээр байдаг шүү дээ! Эннигийн ферм рүү явцгаая!
Равани: Понтипандигийн хулууны фестивалд тусалж байгаа та бүгдэд их талархаж байна. Тэгэхээр... Хулуу сийлбэрийн тэмцээнийг хөгжимчдийн тавцангийн хажууд байрлуулна...Харин хулууны бялууг тэнд тавья...
Гарет: Өршөөгөөрэй, дэслэгч Равани,
Би сүнсний галт тэргээ хаана байрлуулах вэ?
Элвис: Өө, би сүнсний галт тэргэнд их дуртай шүү!
Гарет: Үнэндээ галт тэрэг яг ч биш л дээ... Би хүмүүсийг тэргэндээ суулгаад түрээд л явна...
Сэм: Энэ чинь нэг их "сүнслэг" сонсогдохгүй байна, Гарет?
Гарет: Санаа зоьолтгүй, Сэм. Би тэднийг хулуу дундуур түрээд.....гэж дуугарна.
Пэнни: Би хулууны бялуутай л зууралдмаар байна...
Сэм: Айгаа юу, Пэнни?
Равани: Чи сүнсний галт тэргээ хаана ч байрлуулж болно, Гарет...
Гарет: Өө... Баярлалаа, дэслэгч Равани...
Жеймс: Өө, үгүй ээ! Норман, Ханна хоёр аль хэдийн автобусанд суучихсан байна! Тэд ч бас ферм рүү яваа бололтой! Бид амжиж суух хэрэгтэй!
Норман: Тревор, та арай хурдан явж болохгүй юу?
Тревор: Үгүй дээ, Норман. Би замын хуваарьтайгаа нийцүүлж явах ёстой...
Норман: Хурдан яв л даа, Тревор. Бид "Why Files"-ын нууц хэргийг тайлах ёстой байна шүү дээ!!
Трев: Тайвшир, Норман... Понтипандийн автобусны үйлчилгээ яардаггүй юм...
Норман: Гэхдээ би Жеймсээс өмнө очмоор байна шүү дээ!!
Ханна: Тайвшир Норман... Бүх зүйл сайхан болно доо.
Жеймс: НАМАЙГ ХҮЛЭЭЭЭЭЭ!! ЗОГСООРОЙ!!
Норман: Үгүй эээээ!!
Жеймс: Баярлалаа Тревор.
Тревор: Дараагийн зогсоол " Эннигийн ферм дэх хулууны хөндий."
Равани: Бид үүнийг "Хулууны баяр" гэж нэрлэхийн тулд илүү хулуу авч ирэх хэрэгтэй бололтой...
Пэнни: Санаа зоволтгүй, Дэслэгч Равани. Миний үеэл Энни маш их хулуу авч ирэх болно.
Малколм: Дэслэгч ээ?
Раьани: Баярлалаа, Пэнни.
Пэнни: Энд бүх зүйл хэвийн харагдаж байна. Галын станц руу эргээд явцгаая даа.
Сэм: Хүмүүс нарны гэрлээр цэнэглэгддэг лаа хэрэглэж байна. Хүрээлэн буй орчинд ээлтэй, жинхэнэ лаанаас илүү аюулгүй...
Пэнни: Одоо хэн ч жинхэнэ лаа ашиглахаа больсон байх аа...
Энни: Хөөх, ноён Хулуу чийдэн минь... Та ч үнэхээр сайхан харагдаж байна шүү!
Норман: Хараач! Тэнд Энни байна! Понтипандигийн Хулуу мангасын хамгийн чухал гэрч!
Жеймс: "Мөрдөгчид" хамгийн түрүүнд түүнтэй ярилцах хэрэгтэй шүү дээ.
Тревор: Хүлээгээрэй, Жеймс...Өө, үгүй ээ...
Ханна: Яана аа! Аврах багийг дуудацгаая.
Эр: "Понтипандигийн Хулуу мангасын нууцыг мөрдөж байсан Мөрдөгч Жеймс хулуун чийдэнг санамсаргүйгээр түлхэснээр Хулууны хөндийд түймэр гарлаа..."
Элли: Мөрдөгч Жеймс хулуун чийдэнг түлхэснээс Хулууны хөндийд ойн түймэр гарлаа. Мөрдөгч Жеймс гэж хэн юм бэ?
Энни: Алив хүүхдүүдээ, хойшоо байгаарай.
Сэм: Элли, Элвис! Юпитерийн хоолойгоор галыг унтраа!
ЭЛЛИ, ЭЛВИС: Мэдлээ, Сэм!
Сэм: Пэнни, галыг наалдамтгай хөөсөөр бүсэл!
Пэнни: Ойлголоо, Сэм!
Элли: Сэм, гал мод руу тархаж байна!
Сэм: Хүлээж авлаа, Элли! Усан бууг асааж байна.
Жеймс: Сэм, Пэнни намайг уучлаарай. Би Ниппертэй хамт хэргийг мөрдөж байгаад арай хэтрүүлчихлээ...
Сэм: Жэймс, лаа, гэрэлтэй ойр байхдаа үргэлж болгоомжтой байх хэрэгтэй... Үнэхээр аюултай шүү.
Норман: Би ч бас уучлалт гуйж байна... Зүгээр л хулуу хаанаас гарсныг мэдмээр байсан юм.
Энни: Тэр чинь ойлгомжтой шүү дээ! Би өөрийнхөө ферм дээр төрөл бүрийн хулуу тарьсан. Тэгээд хэтэрхий олон болчихсон юм.
Ханна: Тэгэхээр бүх хулууг Понтипандид тараасан хүн чи байсан хэрэг үү?
Энни: Тийм ээ, Ханна. Би сийлбэр хийхийг хүссэн хүмүүст хэсэг хулууг аваачиж өгсөн. харин жигнэмэг хийх дуртай хүмүүст идэж болох хулууг өгсөн л дөө.
Жеймс: Харж байна уу... Понтипандигийн хулууны мангас огт биш байсан байна шүү дээ.
Норман: Гэхдээ байж болох л байсан шүү дээ!
Ханна: Энни... Яагаад хулуу тараасан чинь ойлгомжтой л доо, гэхдээ тараахдаа яагаад тийм хачин дуу гаргасан юм бэ?
Энни: Хачин дуу гэнэ ээ? Би ямар ч дуу гаргаагүй шүү дээ.
Жеймс: Тэгвэл... Хэрэв чи биш байсан юм бол... хэн юм бол оо?
Мүүс: Юу вэ? Баавгай юм болов уу?
Ханна: Why Files мөрдлөгийн агент Спаркс байна! ... Аан тийм үү... Яг бидний шийдэх хэрэг байна... Бид даруй очлоо! Мүүс Робертс уулын хажууд нэг сонин чимээ сонссон гэж хэллээ...
Норман: Энэ чинь Понтипандигийн Хулуу мангас байж таарна!
Жеймс: Би лав Понтипандид ямар нэг хулууны мангас байгаа гэж бодохгүй байна, Норман! Өмнөх хэргийн үнэн нь ердөө л жирийн нэг зүйл байсан биз дээ... Энэ ч бас тийм л байж таарна.
Сэм: За та нар... Сүүлийн удаа өрсөлдөөд Хулууны хөндийг шатаах шахсанаа мартаагүй биз?
Пэнни: Энэ удаад "Why Files" ба "Мөрдөгчид" хамтран ажиллаж болох юм биш үү?
Ханна: Сайхан санаа байна, Пэнни! Бүгд хамтдаа Мүүс дээр очъё. Болно биз дээ?!
Жеймс: Тэгэхээс дээ...
Норман: Хэрвээ үнэхээр хэрэгтэй юм бол...
Энни: Гал сөнөөгч та нарын ачаар надад хангалттай хулуу үлдлээ... Би тэднийг наадамд аваачна аа.
Пэнни: Тэгвэл тэнд уулзъя. Сам, явцгаая...
Равани: Тэгэхээр...хулууны баяраас өмнө дрон дэлгэц бэлэн болох боломж байна уу?
Жое: Санаа зоволтгүй, дэслэгч Равани. Бараг л болж байна. Хэдэн жижиг алдаануудыг арилгахад л хангалттай.
Сэм: Хулууны бялуу, хулууны шөл, бүр Дилисийн даршилсан хулуу ч байна шүү!
Энэ жинхэнэ хулууны баяр болох нь ээ, тийм үү Пенни?
Пэнни: Тийм ээ, Сэм... Хулууны мангас ч хүртэл байна...
Элвис: Намайг хардаа!
Сэм: Тийм ээ, Элвис... Үнэхээр аймшигтай байна...Чи толгойгоо хулуунд гацаачих шиг боллоо, тийм үү Элвис?
Элвис: Тийм ээ, Сэм... Гацчихлаа...
Пэнни: Гэхдээ Элвис, энэ харин ч гоё Халловины баг болохоор байна шүү.
Элвис: Тэгвэл... би орой үүнийг зүүчихье дээ.
Ханна: Явцгаая, Ниппер... Энэ хоёрыг асуудлаас хол байлгахыг хичээхээс дээ...
Норман: Понтипандигийн Хулууны Мангас хаашаа явсан бэ?
Жеймс: Энэ чинь мангас биш шүү дээ, тийм ээ Мүүс!? Хэл дээ, Мүүс! Тэгвэл яг ямар дуу гаргасан бэ?
Мүүс: Өө... тэр нь...Яг иймэрхүү!
Норман: Понтипандигийн Хулууны Мангас байна!
Жеймс: Эсвэл энгийн нэг зүйл байж ч болно шүү дээ.
Ханна: Хүлээ! Ой руу битгий ор! Хэтэрхий оройтжээ...Мүүс, битгий! Мүүс... Чиний сонссон хачин дуу... эднийх гэж бодохгүй байна уу?
Мүүс: Тийм ээ... яг ийм байсан...Хүлээ, энэ хоёр байсан хэрэг үү!?
Ханна: Тэгэхээр нууц тайлагдлаа... Би хэн нэгэнд хэлэх ёстой юм байна, зэрлэг гахайнууд дахин зугтжээ...Норман, Жэймс хоёр л төөрчихөөгүй байгаасай даа...
Норман: Бид төөрчихсөн бололтой.
Жеймс: Өө үгүй ээ! Бид дуу чимээг дагаад явж байгаа биш... Харин тэр биднийг дагаж байна.
Норман: Жэймс, чиний зөв байгаасай гэж хүсэж байна... Энэ бүх зүйл жирийн л нэг зүйл байгаасай.
Жеймс: Магадгүй энэ Понтипандигийн Хулууны Мангас ч байж мэднэ. Чимээ тэндээс гарч байна... Өө, одоо харин нөгөө талаас ч бас сонсогдож байна!
Норман: Хоёр амьтан байна!! Бид бүслэгдчихлээ!! Ядаж "Why Files" гэрлээ авч яваа минь яамай даа...
Жэймс: Өө хүлээгээрэй! Миний мөрдөгчийн утас байна... Би аврах багтай холбогдъё!
Эм: Жэймс болон Норман хоёр ойд төөрч, Понтипандигийн Хулууны Мангаст хөөгдөж байна...
Равани: Жэймс болон Норман хоёр ойд төөрч, Хулууны Мангаст бүслэгдсэн байна! Лиззи! Ханнагаас дуудлага ирсэн... Эннигийн зэрлэг гахайнууд оргосон бололтой. Тиймээс чиний тусламж хэрэгтэй байна!
Лиз: Ойлголоо, Равани ахлагч аа! Би Энниг аваад очий!
Сэм: Ахлагч Равани, бид ойд байгааг нь мэдэж байна, гэхдээ яг хаана байгааг мэдэхгүй байна... Та тэднийг олоод өгч чадах уу?
Равани: Ойлголоо, Сэм. Шөнийн хараатай камер руу шилжиж байна! Би тэднийг харж байна... Байршлын мэдээллийг илгээж байна! Болгоомжтой байгаарай, Люк болон Карл хоёр доор явж байгаа шүү!
Пэнни: Ойлголоо, Равани ахлагч аа. Одоо гэрэл болон дохиоллоо унтрааж байна — тэднийг айлгаж болохгүй...
Жеймс: Норман... Дараагийн удаа Понтипандид нэг нууцлаг амьтан гарч ирвэл... Бид Малколм цагдаад даатгасан нь дээр юм шиг байна.
Норман: Харин тийм ээ, Жэймс... Хүлээгээрэй! Тэр юу вэ!?
Жеймс: Өө үгүй ээ! Нэг юм ирж байна! Би нүдийг нь харж байна!
Норман: Өө! Тэр чинь нүд биш байна шүү дээ. Гэрлийн чийдэн байна!
Пенни: Та хоёрт аврах баг хэрэгтэй бололтой.
Жеймс: Болгоомжтой байгаарай, Пенни... Понтипандигийн Хулууны Мангас одоо ч ойд явж байгаа шүү!
Пэнни: Тэр чинь мангас биш байсан гэж би бодож байна, Жэймс. Ердөө л жирийн л нэг зүйл байх.
Норман: Би угаасаа мэдэж байсан юм!
Жэймс: Гэхдээ... Хэрвээ тэр Хулууны Мангас байгаагүй юм бол... Тэгээд яг юу байсан юм бэ!?
Сэм: Лиззи, Люк болон Карл хоёр одоохон чам дээр очно...
Лиз: Баярлалаа, Сэм! Энни тэднийг татах гэж чиргүүлд төмс хийсэн шүү! Нипперийг хол байлгасан нь дээр байх аа... Тэр гахайнуудыг айлгаж магадгүй!
Мүүс: Өө, тийм шүү... За, та хоёр наашаа ир.
Энни: Нааш ирээрэй, хөвгүүд ээ! Эдгээр төмснүүд яг та нарт зориулагдсан.
Норман: Биднийг үнэхээр уучлаарай.
Жеймс: Тийм ээ, "Why Files" болон "мөрдөгчид" өнөөдөр нэлээд асуудал тарьсан бололтой.
Сэм: Ядаж та нар бүгд зүгээр байна, Люк болон Карл нар ч удалгүй фермдээ буцаж очно...
Энни: Тийм ээ, би ч бас уучлалт гуйж байна... Люк, Карл хоёр үнэхээр зальтай амьтад – тэд байнга хашаанаасаа гарчихдаг юм.
Пэнни: Одоо харин бүгдээрээ Halloween-ий Хулууны баярыг хамтдаа сайхан тэмдэглэж чадна гэж найдаж байна!
Норман: Би хүлээн зөвшөөрч байна, чиний зөв байсан Жеймс... Понтипандид Хулууны мангас гэж байхгүй юм байна...
Жеймс: Үнэндээ Норман... Магадгүй байж болох юм...
Сэм: Санаа зоволтгүй Жеймс. Энэ бол зүгээр л хулуу толгойтой Элвис...
Ханна: Хэрэв тэр Элвис юм бол тэнд байгаа хэн юм бэ?
Элвис: Өө... Энэ үнэхээр аймшигтай байна!!
Сэм: Хэрэв Элвис сүнсний галт тэргэнд явж байгаа бол... Тэгвэл тэр хэн байсан юм бэ?
Нарман: Понтипандигийн Хулууны мангас!!
Back to episodes Go home