Өг- Өмнөх ангид гарсан үйл явдал…
Жош- Мохави кинэматик дизайнсыг шалгаж эхэлснээс хойш өрнөсөн бүх үйл явдал холбоотой.
Роб- Роберт Кевасын аллага, Клифф Роландын осол, тэгээд Валери Хаммондын хулгай… Минийхээр Валери аллагын талаар илүү их мэдэж байсан гэж бодож байна.
Фин- ДНХ-ээс юу гарав?
Роб- Валеригийнх биш байна.
Фин- Тэгвэл бас л синтэтик ДНХ байж таарлаа.
Вил- Одоо бүр ДНХ дээр юм бичдэг болоо юу?
Роб- Хөөх, юу болоод байна аа?
Фин- Вирус байна.
Роб- Хурдан унтраа.
Фин- Манай бүх хэргийн баримтыг устгаж байна.
Роб- Хакдуулчихлаа.
Вил- Труман Томас энэ хэргийн ард байгаа.
Роб- Тэр хөшигний араас удирдаж байгаа. Хоёулаа тэднийхээр нэг ороод гаръя даа.
Жош- Труманы теллурийн уурхайн газар доорх лаборатори.
Вил- Би ийшээ явъя.
Пак- Тэр энд роботуудаараа хос ороомогтой өмхий бөмбөгөө хийдэг юм байна л даа. Миний ард ор.
Роб- Амаа дараарай. Крис? Крис, тэсээрэй.
Эр- Зэвсгээ хая, доктор Роби.
Вил- Та Катрин Виллоусын утастай холбогдлоо. Хэлэх үгээ үлдээгээрэй.
Роб- Зургаан тохой өндөр, саарал өмсгөлтэй. Беретта буутай. Жошуад хэлээрэй… Ээ, бурхан минь.
Эр- Явцгаая.
Эр- Урагшаа, урагшаа, урагшаа, урагшаа.
Вил- Крис. Макс. Крис. Ээ, бурхан минь. Битгий л дээ, битгий, битгий, битгий,,, Битгий л дээ, битгий… Бурханы минь аврал.
Дис- Вегасын цагдаа.
Вил- Катрин Виллоус байна. Над руу яаралтай эмнэлгийн тусламж явуулна уу. Шинжээч шархадсан. Гүний уурхай, зоорийн давхарт. Крис…
Алл- Зоорийн давхарт. Хариу өгөхгүй байна.
Жош- Алли, юу болоо вэ?
Алл- Сайн мэдэхгүй байна. Дэлбэрэлт болсон гэх шиг болсон. Катрин Крисийг олоход ухаангүй байсан гэсэн.
Жош- Юу?
Алл- Муу юм болжээ.
Жош- Крис зүгээр болно биз дээ?
Алл- Мэдэхгүй. Жош, Макс алга болсон. Катрин тэрнийг хулгайлсан гэсэн. Тэдний энд ирэхийг та мэдэж байсан уу?
Жош- Энэ чинь Труман Томасын уурхай. Макс барихад их ойрхон ирсэн. Одоо тэр бүгдийг эзэрхдэг гэж бодоо юм биз дээ?
Гил- Крис? Энд юу болсон юм?
Эмм- Миний гар яагаад байна аа?
Фин- Нитрил бээлийгээр нэвчиж, булчин татвалзаж, огцом хөлөрч бас,,, сул, ихүүн үнэртэй. Мэдрэлд нөлөөлөгч хий.
Эмм- Мэдрэлд нөлөөлөгч өө? Сарин хий шиг үү?
Эм- Юу?
Эмм- Ээ, бурхан минь.
Фин- Хөөе, хөөе. Зогс, зогс. Бүгдээрээ тайван бай. Бид хийнд хордоогүй байна. Хордсон бол өдийд үхчихсэн. Ямар ч төрлийн хий бай, ямар ч төрлийн мэдрэлийн хий бай... тасалгааны тэмпэратурт тогтвортой. Агаар тархаагүй байна. Хөнгөн зэргийн хордлого. Эмчилж болно. Аминд халгүй. Бусад нь, хэргийн газарт үзлэг хий. Май, бутил рэзинэн бээлий. Өмсчих, тэгээд яах ч үгүй.
Эмм- За.
Алл- Крисийн бие муу байна.
Фин- Тийм ээ, ямартай ч энэ хийгээр амьсгалсан байна. Эмнэлэгт хүргэж өг. Хурдлаарай.
Гил- Макс яасан бол? Хийгээр амьсгалсан байж таарна.
Фин- Мэдэж байна. Тэрнийг хурдан олж авъя.
Гил- Би Кристэй явлаа.
Чав- Энд нэг ч камэр алга. Арай ч дээ.
Вил- Труман энд хийж байгаа ажлынхаа ул мөрийг үлдээхгүй гэж л дээ.
Жош- Гэхдээ дээр камэр харагдсан ш дээ. Гадаа харуулын тэнд...
Чав- Шовгорт уу?
Жош- Тийм.
Чав- Би бичлэгийг нь хэдийн шалгачихсан. Орж, гарсан хүмүүс нь ердөө Макс, Крис, цагдаагийнхан.
Вил- Би тэр хонгилоор явсан. Яаж тэр саарал хүрэмтэй хүн миний хажуугаар харагдахгүй зөрөв өө?
Жош- Саарал хүрэмтэй?
Роб- Зургаан тохой өндөр, саарал хүрэмтэй. Беретта буутай. Жошуад хэлээрэй...
Жош- Юу вэ? Энэ нь юу гэсэн үг юм бэ?
Вил- Хэн мэдэх вэ? Хэлсэн нь л энэ.
Жош- За, тэгэхээр, Максыг ийшээ авч явсан гэсэн үг үү?
Вил- Тийм, гэхдээ гол нь гарах гарц байгаа юу?
Жош- Агуулах л байна ш дээ. Өөр хаалга алга. Давхар ханатай юм болов уу?
Вил- Үгүй ээ, би чамд хэлсэн.
Жош- Тэгээд зүгээр л сүнхийгээд замхарчихжээ?
Вил- Ямар Дэвид Коппэрфильд биш дээ. Өөр гарц байж л таарна.
Чав- Барилгын бүдүүвч дээр байхгүй байна лээ.
Вил- Максын камэр дээр ч юм алга.
Чав- Жош, аан гээ...
Жош- Байз. Хар даа.
Чав- Юу хар даа гэж?
Жош- Энэ тоос.
Вил- Эндээс тоос бужигнамааргүй юм даа. Хаалга нь хаалттай болохоор агаарын урсгал байхгүй дээ.
Чав- Тэгвэл яагаад тоос бужигнаад байгаа юм бэ?
Жош- Шингэний динамик. Агаар урсгал байж байж л орчин тэнцвэржих ёстой. Саарал хүрэмт энүүгээр орж ирсэн байна.
Вил- Труман өөртөө нууц гарц бэлджээ. Хаалгыг дэлбэлсэн байна. Ингээд л дэлбэрэлт сонсогджээ. Гэхдээ Труман өөрийнхөө лабораторид дэлбэлж орох ямар хэрэг байна?
Жош- Камэраас зугтаж, биднийг чулуу хөөлгөх гэж. Гэхдээ бүтсэнгүй дээ.
Вил- Байж бай даа, ковбой минь. Тэр тэслэгч байна. Дахиад ч байгаа байх. Эхлээд сафёрын тасгийг дуудаж, хэргийн газрыг цэвэрлүүлье.
Жош- Үгүй ээ, бөмбөгийн салбааг хүлээж суух цаг алга.
Чав- Жош, чи бүх журмыг зөрчиж байна шүү. Протоколоо дага л даа...
Жош- Надад хамаагүй. Макс байсан бол...
Чав- Тэр чамд юу гэх байсан бэ?
Жош- Сафёрын баг хурдан дууд. Сая энд юу байсныг харсан биз дээ?
Чав- Харсан. Вегасын үерийн суваг.
Жош- 1200 км урттай, хотын доогуур бүтэн хэрсэн.
Вил- Макс газрын гүнд, харанхуй төөрдөг байшингийн хаа нэгтээ байгаа.
Шил- Ямар баларсан хэрэг вэ? Ямар баларсан хэрэг вэ? Та ч нэг юмны үзүүр бариад авбал амар тавьдаггүй хүн юм аа, доктор Роби?
Роб- Чи намайг яаж мэддэг юм?
Шил- Таныг би мэдэхээр барах уу даа. Гэхдээ асуултыг би тавина. Та хэл дээ,,, тэнэгүүд. Утааг арга барагдсан үед л хэрэглэ гэж хэлсэн шүү. Хийгээр амьсгалсан уу?
Эрр- Барьцааны хүнтэй удана явж байна, босс оо. Энд нь буудчихъя.
Роб- Битгий. Хий арьсанд хүрчихсэн. Чиний ДНХ,,, ДНХ шифр ядмагхан юм байна лээ.
Шил- Тийм байна уу? Уг нь, би танай лабораторийг хакдсан санагдах юм.
Роб- Би тэрүүгээр чинь дамжуулж чамайг олсон юм ш дээ. Синтэтик ДНХ-г чинь задлахад вирус ажиллаагүй. Зориулалтаараа лав ажиллаагүй. Би сонирхсондоо гайтай тэкстийг чинь нээсэн ч зөвхөн лабораторийг л хакдсан. Би тал ажлыг чинь хийж өгсөн, тэр бол миний буруу. Гэхдээ чи эхлээд алдаа хийсэн.
Шил- Тийм болог. Та мэргэжилтэн шүү дээ. Манай тал ямар алдаа гаргав?
Роб- Хэлж өгөхгүй.
Шил- Тэгвэл та надад хэрэггүй л болж байх шиг байна даа,,,
Роб- Намайг амьд үлдээвэл үзүүлье. Харин надад, жаахан туслаадах. Салгалгадаггүй гартай хүн байна уу.
Шил- Үгүй. Өөрөө таривал тарь.
Роб- Атропин юм уу?
Шил- Зүгээр дээ, май. Би өөрөө. Арван минутийн дараа, зовуурь нь намдана. Ноёд оо, доктор Робийг түгээрэй. Нэг хэсэгтээ манайд зочлох янзтай.
Эр- Цэвэр.
Эр- Наашаа ирээрэй. Дайраад, дайраад.
Алл- За, нохойтой цагдаа нараар хонгилоор оруулчихлаа, гэхдээ баримжаа алга. Энэ чинь юу билээ?
Жон- Алга болсон дурын төхөөрөмжүүд.
Чав- Максын ирж байгааг гадарласан Труман юмнуудаа хамаад явчихав уу?
Фин- ДНХ-г хиймлээр хийх уг нь ч хууль бус биш л дээ. Энэ хачин роботууд чухам юу нэрж байсныг мэдэх хүн байна уу?
Вил- Мэдэхгүй, ямартай ч чи сая газар доорх нууц үүрний босго давж орж ирээд байна. Сэжүүр олдоогүй болохоор ямар ч шийдэл алга.
Чав- За, тэгвэл, боломжит онолоор, Труманы хүмүүс биднийг ирэхээс өмнө хонгилоор төхөөрөмжөө зөөсөн байна.
Вил- Харин бид тэдний гүйцэх нь үү?
Чав- Тэгэхээр, барьж авч чадахгүй бол устгана. Крис хамгийн ихээр хохирч, тэд барьцааны хүн авсан.
Жош- Хонгил хотын доогуур бүрэн хэрсэн, хэдэн зуун гарцтай болохоор Макс хаа ч байж мэднэ.
Алл- Тийм ч гэлээ Максыг олоход хэрэгтэй бүхэн энд байна, тэгэхээр сайтар бодъё.
Вил- Тэгэхээр бидний хайх хүмүүс тэсрэх бөмбөг, хорт хий ашиглаж байгаа нь шууд сөрөг довтолгоо явуулах нөхцөлгүй.
Фин- Материалаар нь хөөвөл гарлыг нь олж болно. Би л лав эндээс эхэлнэ. Тэсрэх бодисны үлдэгдлийг л шинжилж үзмээр байна, гэхдээ сүүлчийн тэслэгч нь ажиллаагүй шүү дээ.
Жош- Биш ээ, биш биш. Хэтэрхий удна. Тэр хүмүүс яаран зугтаж яваа болохоор алдаа гаргана. Араас нь хөөх мөр үлдэж л таарна.
Вил- Алли, багийг зорилготой байгуулдаг юм шүү.
Алл- Яг тийм. За, Катрин, Бьюү, та хоёр сафёруудтай ажилла. Дэлбэрээгүй тэслэгчээс хэн хийснийг нь тогтоож болно. Пэнни эмнэлэг рүү Крис дээр оч. Чи цаадхыгаа ухаан орохоор ямар хоронд хэр хэмжээтэй хордсоныг тогтоо. Чавез, Труман Томасаас урьтах хэрэгтэй байна.
Чав- Эрэн сурвалжлуулъя, яваад баячуудыг бариад ир.
Алл- Харин хоёулаа, үнэрч нохой авч явъя. Максын араас явна аа.
Гил- Атропин, пралидоксим хлоридын гурав дахь тунгаа тарьж байхад яагаад ухаан орохгүй байна вэ?
Эмч- Өдийд уг нь сэргээд ирмээр л юм даа. Бид чадах бүхнээ хийж байгаа. Би удахгүй ирж үзнэ ээ.
Жэк- Пэнни. Сонсонгуутаа л хүрээд ирлээ.
Гил- Соняа.
Сон- Жэк надад юу болсныг хэлсэн. Тэгээд хүрээд ирлээ.
Гил- Чи чинь дахиад хэдэн сар чөлөөтэй биз дээ...
Сон- Өнгөрсөн жил би ийм байдалд ороход та нар амийг минь аварсан. Крис ухаангүй, Макс сураггүй болчихсон байхад яаж зүгээр сууж чадах вэ дээ.
Жэк- Зүгээр үү?
Гил- Үгүй. Хэцүү байна. Крис бидний сүйг жинхэнэ биш гээд байсан болохоор би хамгийн сүүлд их муухай үг хэлсэн юм л даа.
Жэк- Жинхэнээсээ сүй тавьсан шүү дээ. Крис ч гэсэн мэдэж л байгаа байлгүй.
Гил- Би зүгээр л уучлалт гуйх гэсэн юм, гэтэл би юу ч хийж чадахгүй мухардчихлаа.
Жэк- Тайвшир.
Сон- Чадалгүй яах вэ. Ажлаа хийж чадна шүү дээ.
Гил- Эмч хорт хий баруун гарт нь нэвчсэн байна гэсэн. Максыг хамгаалаад урдуур нь орсон байх. Крис Максын амийг аварсан байх. Гэхдээ дахиад ч амийг нь аварч чадна. Шинжилгээгээр ямар төрлийн мэдрэлд нөлөөлөгчийг тодорхойлж, хоргүйжүүлэх арга хэмжээ авна.
Жэк- Тэгвэл ямар төрлийн хий, хаанаас гаралтайг нь мэдчихвэл,,,
Сон- Максыг хулгайлж явсан хүмүүсийг олж болно.
Роб- Бидний ирж явааг мэдээд төхөөрөмжүүдээ ийшээ зөөж эхэлжээ дээ?
Шил- Хэрэгтэй бүхнээ авсан уу?
Роб- Орчноо ариутгавал уг нь сайн даа.
Шил- Өнөөдөр цэвэрлэгч чөлөөтэй, доктор Роби. Та манай аргачлалыг сайжруулж чадна гэсэн. ДНХ-д суулгасан мсж-ийг тайлж чадах уу, үгүй юү?
Роб- Аан гээ, содийн ацетат юм уу нонионийн нунтаг байвал илүү хурдан явах сан. Дарга чинь жаахныг олоод өгч чадах байлгүй дээ?
Шил- Дарга чинь ээ? Тэр нь хэн сэн билээ?
Роб- Труман Томас. Чамд энэ бүгдийг өгсөн хүн.
Шил- Гар доорх юмханаараа л юм хий дээ, доктор Роби. Бүтээлч бай, үгүй бол, зайлуулчихна шүү.
Роб- Би өөрөө содийн ацетатаа хийе.
Шил- Овоо урамтай шүү. За, таах уу? Чамд хэрэгтэй ч надад байхгүй юм уу?
Роб- ДНХ дээж.
Шил- Та азтай байна, гүнж ээ. Та өөрийнхөөг авч ирсэн.
Жош- Аалзны шүлсэндээ баригдчихжээ. Аль ч хонгилоор орсон ялгарахгүй юм байна. Хоёулаа энүүгээр явчихаагүй билүү?
Алл- Мэдэхгүй. Хөлийн мөр байлаа ч манайх уу, тэднийх үү, бүү мэд. Шинэ мөр байгаа биз?
Жош- Энд толгой хоргоддог орон гэргүй хүмүүсийнх ч байж болно. Эсвэл сахилгагүй жаалуудынх.
Алл- Байзаарай. Энэ юу вэ?
Жош- Алли, мэдээтэй. Юу ч тарьсан зүү байж мэднэ.
Алл- Үгүй байна аа. Атропин. Атропин чинь ерөндөг шүү дээ. Мэдрэлийн хийн шинж тэмдэг намжаадаг.
Жош- Тэгвэл өнөө хэд л байх. Хага гишгэчихээд яваад өгөв үү?
Алл- Магадгүй нэг нь санамсаргүй хордоод ерөндөг хэрэглэсэн байх.
Жош- Эсвэл Макс хордсон.
Алл- Хөөе, Макст атропин өгсөн гэхээр амьд байлгаж байгаа юм байна. Аль руу нь явсан байж болох вэ? Мэдэх юм алга. Цус алга.
Жош- Хөөе. Луминолоо өгч байгаач? Нэг гоё арга оллоо.
Алл- Гоё арга ч хэрэгтэй шүү.
Жош- За, тэгэхээр, бидний мэдэхээр, цус луминол идэвхжүүлж, цэнхэр өнгө ялгаруулдаг. За. Атропин чинь мускаринийн ацетилхолин акцепторыг саатуулж үйлчлдэг байхаа?
Алл- Хорт хийн үйлчилгээг эрчимжүүлдэг.
Жош- Ингэж саатал үүсгэснээр идэвхжсэн луминол дахь электронуудыг дарангуйлж, цэнхэр гэрлийг унтраадаг.
Алл- Тэгээд мөрөн дээгүүр цацахад гэрэлтэхээ боливол атропин агуулсан гэсэн үг. Эсрэг луминол. Гайхалтай арга.
Жош- Дараа патентжуул гэж сануулаарай. Том гутлын мөр. Максыг барьцаалагчдын нэг нь тариан дээр гишгэжээ.
Алл- Залуус аа, хэрэгтнүүдийн нэгнийх нь гутлын мөрийг оллоо. Хэмжээ 13. Долгиолсон хээтэй.
Жош- Тэсээрэй, Макс. Удахгүй очлоо шүү.
Вил- Наадах чинь юу вэ, хамтрагч аа?
Фин- Миний том охины дуртай өнгө, газар доорх лабораторид ашигласан тэсрэх бодист РДХ ашигласан байна.
Вил- C-4. Уул уурхайд түгээмэл ашигладаг тэсрэх бодис. Тэгэхээр Труманаас гарцаагүй болж таарлаа.
Фин- Сафёрын багаас мэдээ ирж байна уу?
Вил- Хүлээж байсан мэдээ биш байна. Тэслэгчийг салгаж чадаагүй гэнэ, учир нь энэ.
Фин- Зургаан тагтай юм уу даа?
Вил- Сафёрууд энийг нэг л гохтой гэнэ, тэгэхээр нөгөө тав нь хуурамч.
Фин- Өнгөрсөн 12-р сард гацуурын гэрлийн утастай зууралдсанаас хойш иймэрхүү зангилаа хараагүй юм байна. Бөмбөгийг задалбал маш аюултай.
Вил- За, наадах чинь л байхгүй юү. Бөмбөгийг хийсэн хүмүүс ул мөрөө үлдээж байгаагаа мэдэж байсан учраас бөмбөгийг задлах төдийд дэлбэрч, ул мөрийг нь баллахаар тооцоолж хийсэн.
Фин- Нөгөө дэлбэрсэн тэслэгч нь дэлбэрээгүйг нь салгахад хэрэгтэй юм биш үү? Бөмбөг хийх явцад жижиг тэслэгчүүдийг шууд гохны оронд тавьж, дэлбэрэх явцыг загварчилдаг. Хэргийн газарт дэлбэрсэн таван бөмбөгний дэлбэсэн явц төстэй, тэслэгчийг нь тэгж л загварчилсан гэсэн үг.
Вил- Ойлгомжтой. Бүгдийг нь нэг хүн хийсэн гэсэн үг юм байна. Тэгээд ямар нэмэртэй билээ?
Фин- Гол нь, нөгөө дэлбэрээгүй тэслэгч чинь бусадтайгаа яг ижил загвартай.
Вил- Тэгэхээр, бөмбөгийг зургаан хувилбараар хийвэл, тус бүрийн утас өөр холбоостой болохоор дэлбэрэх дарааллыг нь ашиглаж,,,
Фин- Нөгөө дэлбэрээгүй тэслэгчийн аль гох нь идэвхтэйг мэдэж болно.
Вил- Тэр гохыг нь олоод бөмбөгийг салгана.
Фин- Дотор нь байгаа бүх ул мөр манайх болно. Тэгэх юм бол бөмбөгийг хийсэн этгээдийг олно. Хамгаалалтын шилээ зүү, Виллоус. Удахгүй том тэсрэлт болно шүү.
Чав- Сабрина. Дарга чинь хаа байна?
Саб- Уучлаарай, мөрдөгч өө, би амарч байна шүү. Тэгээд ч би мэдэхгүй.
Чав- Нэг найз маань эмнэлэгт хэвтэж, доктор Робийг хулгайлчихсан. Цаг давчуу. Хэл дээ, Труман яагаад теллурийн уурхайдаа синтэтик ДНХ хийж байгаа юм бэ?
Саб- За, би ажил хэргийн туслах болохоос эрдэмтэн биш. Би тэр синтэтик ДНХ гэгчийг чинь мэдэхгүй ч Труман хүнд хор хүргэхгүйг мэднэ.
Чав- Тэгвэл би тэрнийг тэгнэ гэж бодож байна. Хэдхэн долоо хоногийн өмнө дарга чинь хиймэл оюун нэг ажилтныг нь алчихсан ч болоосой гэж ярьсан болохоор зоориндоо нууж байгаа юм нь хууль бус болов уу гэж айж байна. Тэрийгээ хамгаалахын тулд хүн алахаас ч сийхгүй.
Саб- Би Труманд итгэдэг. Тэрний төсөөлдөг ирээдүйд дэлхий маань…
Чав- Надад хамаатай ганц ирээдүй бол Макс Робигийн байгаа газрыг олох. Хууль хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж ял сонсмооргүй байгаа бол чи ч гэсэн ай.
Саб- Би үнэхээр мэдэхгүй ээ. Хачин юм даа. Труман намайг залгах бүрд утсаа авдаг.
Алл- Мөрөө алдчихав уу? Жош, Максыг олж чадахгүй бол яах вэ? Тэгвэл би лав амьд явж чадахгүй байх аа.
Жош- Хөөе хөөе хөөе. Өөдрөг бай. Макс намайг өөрийг нь барьцаалсан хүнийг хохироогоосой, харин чамайг сэтгэлээр унасаар байгаад үхчихээсэй гэж хүсэхгүй л байх шүү. Хөөе. За, тэр. Хана хөдөлсөн байна. Хар даа. Ард нь юу байгаа бол?
Алл- Хөөх. Труманы хүмүүс хаа байсан энд юмаа нуулаа гэж үү дээ?
Жош- Магадгүй. Хотын тохижилт үйлчилгээний машин ч юм билүү?
Алл- Үгүй л болов уу даа. Хар даа, цус.
Жош- Өөр юм ч байна.
Алл- Труман Томас өөрөө. Жош, энэ манай ганц сэжигтэн ш дээ.
Жош- Тэгээд энэ биш юм бол Максыг хэн барьцаалав?
Сон- Бөөрний системийг нь харахад цоо…
Жэк- Шинэ гэж үү?
Сон- Тийм.
Жэк- Цусыг нь шинжилсэн. КЛК1-ийн түвшин нь өдий насны хүн гэхэд маш өндөр байна. Байзаарай, чи… энэ чинь арай…
Сон- Тэхнологийн тэрбумтан залуужуулах үүдэл эс суулгуулсан гэж үү? Тийм ээ, Жэк. Тэгсэн л байна даа.
Жэк- За за, залуу нас ч нэлээд үнэтэй дэг ээ.
Сон- Мөнх наслахыг хүссэн юм бол сум нэвтэрдэггүй хантааз өмсөх байж дээ.
Жэк- Би Макс, Крис, Пэнни хоёрын үлдсэн байдалд санаа зовоод байна аа. Хэтэрхий санаа зовсоор үлдсэн ш дээ. Тэгээд… Пэннийд Кристэй ярилцах боломж гараасай л билээ.
Сон- Чи үнэхээр хайртай байх нь ээ?
Вил- Зой Алли, Фолсом хоёрын хонгилоос олсон машинаас олдсон цусыг шинжилсэн байна.
Жэк- Труманых уу?
Вил- Үнэндээ, ихэнх нь биш.
Жэк- Тэгвэл үлдсэн нь арай…
Вил- Биш ээ, биш. Бурханы авралаар Максынх биш. Валери Хаммондынх. Чавезийг бусниулсан гэрт нь очсоноос хойш сураггүй болоод байгаа. Ихээхэн хэмжээний цусны үлдэгдлээс харахад тэр ч бас үхсэн болов уу. Труман ямар нэг оролцоотой байсан ч хамааралгүй болчихлоо.
Жэк- Нэг цэрэг нь тушаал дагахаас залхсан байж болох. Эсвэл, эсвэл тэхнологийн өрсөлдөгч нь дайрсан байх. Эсвэл,,,
Вил- Эсвэл сэдлийг нь таах гэж үзхээ болиод нотлох баримтаа дагасан нь дээр.
Сон- За. Үхэхийн өмнө хөхөрсөн. Уруул нь язарсан. Суманд оногдохоосоо өмнө Труман нэлээд гөвүүлсэн гэсэн үг.
Жэк- Алуурчин мэдээлэл авах гэж тамласан юм болов уу?
Вил- Магадгүй. Тэр юу вэ?
Жэк- Ёзоор алга. ДНХ байхгүй.
Вил- Тийм байна, гэхдээ Максыг барьцаалсан этгээдийнх байж магадгүй. Тэгэхээр энэ бидэнд байгаа хамгийн сайн сэжүүр.
Шил- Амсгаа ав аа. Заавал амжилттай олоорой.
Роб- Зарим төхөөрөмж чинь хэтэрхий хуучирчихжээ. Маш нарийн ажиллагаа шаардагддаг, бас дээр нь…
Шил- Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ. Чи яаж ийгээд болго. Үгүй бол,,, тэрэнтэй дахиж хэзээ ч уулзахгүй шүү.
Роб- Тэр гэж хэн?
Шил- За, больж үз ээ, Доктор роби. Таны шинэ амраг.
Роб- Гэхдээ тэрийг хүн мэдэхгүй ш дээ. Чи яаж мэддэг билээ?
Шил- Би хэлсэн шүү дээ, би их юм мэддэг. Таныг бүр ойроос судалж, танилцаж байгаа шүү. Хүүхэд чинь том болсон. Ажлаа амьдралаа болгосон. Хүмүүстээ хайртай. Гэхдээ та биеэ барьж, хүмүүсээ ажиглаж, алсаас хянадаг. Сүүлийн үед их ганцаардах болсон. Гэхдээ одоо,,, одоо танд нэг эр бий. Дийн.
Роб- Чи нэрийг нь яаж мэддэг юм?
Шил- Тэрэнтэйгээ эргэж уулзмаар л байгаа биз дээ?
Роб- Тийм.
Шил- Тэгвэл ажлаа хий. Эсийн задралыг алдагдуулчихав даа.
Жош- Энэ.
Алл- Яасан бэ?
Жош- Юу ч үгүй арччихсан байна ш дээ. Чөтгөр аваг. Мөрөөр нь орлоо гэж бодсон юм сан.
Алл- Нөгөө атропин дээр гишгэсэн этгээдийн араас яг явж байгаа даа?
Жош- Мөн, тэр мөн. Баруун хөл нь гадагшаа гишгэсэн байгаа биз дээ.
Алл- Алхаа шинжлэл. Аргагүй Максын шилдэг шавь даа.
Жош- Машинд ул мөр юу ч алга. Ганцхан энэ хөлийн мөр л үлдлээ.
Алл- Дагаад энэ хүртэл явж ирсэн. Дагаад явбал өшөө цаашаа явна.
Гил- Тийм, би сая сонссон, гэхдээ би танаас… За. Баярлалаа.
Сон- Пэнни. Гайгүй юү?
Гил- Крисийн эмчтэй ярьсан юм аа. Ухаан ороогүй л байна гэхээр их муу байна даа.
Сон- Пэнни, харамсалтай байна. Гэхдээ чамайг гэх Жэк байгаа ш дээ. Бас би ч гэсэн дэргэд чинь байна. Чи, бид хоёр сүйн тавьсан талаар ярих боломж огт гараагүй. Гэнэтийн мэдээ болсон шүү.
Гил- Аан, тэр үү...
Сон- Гэхдээ нэг юм хэлэхэд... Жэк чамд хэр их... За, хариу нь юу гэж гарч вэ?
Гил- Соман гэж байна.
Сон- Соманы хий юү? Нацист зэвсэг яахаараа Вегаст байдаг билээ?
Гил- Зарчмын хувьд, хийжүүлсэн шингэн болохоос хий биш. Гэхдээ одоо тэр чухал биш.
Сон- Соман, соман. Хэргийн газарт очиход уур болж замхарсан бол, хэрэв сарины хий байсан бол, дамжих зам нь, агаар дусал.
Гил- Бүгд үхэх байсан. Соманаар хэдхэн миллиграмаар амьсгалсан бол хүний аминд халтай. Крис хэр их хэмжээгээр амьсгалсныг мэдэхгүй.
Сон- За, энэ хий саринаас хоёр дахин их үхлийн аюултай,,, ямартай ч эмийн санд зарахгүй.
Гил- Тийм. Үй олноор хөнөөх зэвсэгт тооцдог. Тэгэхээр гартаа оруулсан байж болзошгүй хүний тоо цөөхөн. Гэхдээ л тодорхойгүй.
Сон- За, энэ тус болох үгүйг мэдэхгүй байна. Труманы урууланд наалдсан байна лээ. Түүнийг хөнөөсөн этгээдийнх байх.
Гил- Ёзоор нь алга.
Сон- Энэ ганц үсийг боловсруулах арга мэдэх хүн байвал чи.
Фин- Хөөх, бүтэж үхэхээ шахлаа.
Вил- Яагаад намайг чамд зугаатай ажил өгнө гэж бодоо вэ?
Фин- За, очиж харъя даа. Юу болж вэ? За.
Вил- Таарсангүй.
Фин- Нэгийг туршсан, тав үлдлээ.
Вил- Шатсан моторын тос шиг үнэртэж байна.
Фин- Тийм. Яагаад гэвэл тосыг хэрэглэхдээ...
Вил- Яасан?
Фин- Аа, гар утсаа... гар утсаа түр өгч байгаач?
Вил- За за, май.
Фин- Рэндитай яриадахъя. Хэргийн газраас олдсон тэсрэх бодисны үлдэгдлийн дээжийг КТОФ-оор шинжлээдэх гэж хэлье.
Вил- Рэнди? Нөгөө холигчоор нь өмхий ундаа хийж өгсөн ч гэсэн чамтай найзалсаар л байгаа юм уу?
Фин- Үгүй, би Фолсомыг гээд хэлчихсэн юм.
Жэк- Соняа чамд Труманы уруулаас олдсон үсийг өгсөн гэнэ.
Гил- Тэр үс чинь энэ байна. Үйрүүлээд, хатаагаад, уусмалд дахин сэргээсэн.
Жэк- Тэгээд чи наадхаараа яах гэж байгаа юм?
Гил- Труманы алуурчинг тогтоож, Максыг хулгайлсан хүнийг олж, гавьяа байгуулъя.
Жэк- Гэхдээ ДНХ байхгүй ш дээ.
Гил- Бяцхан хөөрхөн моргийн сармагчин минь дээ. ДНХ байхгүй ч гэсэн ширхэг үс ч эзнийхээ талаар ихийг хэлж өгдөг юм. Үсэн дэх устөрөгч, хүчилтөрөгчийн изотопийн харьцаанаас өдөр тутамд хэрэглэсэн хоол, гоожуурын усны чанарыг шууд мэдэж авч болдог.
Жэк- Тухайн хүний хаана амьдардагийг таамаглана гэж үү?
Гил- Хотыг нь зааж өгнө. Тэр муусайнуудыг заавал олно оо.
Жош- Хөөе. Хөлийн мөр явсаар шууд тэр хаалга руу яваад орчихлоо.
Алл- Алли Ражан байна. Нэмэлт хүч явуулна уу.
Жош- Хөөе, яг одоо энд байж магадгүй. Би тэвчиж ханалаа. Макс?
Алл- Макс? Алга байна ш дээ.
Жош- Зөрчихжээ.
Вил- Энэ байна.
Фин- Тийм ээ. Тийм ээ.
Вил- Азын дугаар дөрөв. Одоо энэ тэслэгчийг салгаж, ул мөр хайна.
Фин- Рэндигээс тэсрэх бодисын үлдэгдлийн КТОФ-ийн хариу ирсэн байна. Найрлагад нь РДХ, баригч бодис, хуванцаржуулагч... үйлдвэрийн тос.
Вил- Үйлдвэрийн тос оо? Иргэний С-4 хийхэд наалдамхай чанар багатай моторын тос ашигладаг.
Фин- Үйлдвэрийн тос цэргийн зориулалттай. Тосонд агуулагдах сульфатийн харьцаанаас газар зүйн хамаарлыг нь... Америкт хийгээгүй юм байна.
Алл- Жош, араб бичиг байна.
Гил- Труманы алуурчин хэдхэн сарын өмнө л Вегас бүр АНУ-д байгаагүй юм байна. Рияадад байсан байна.
Жэк- Саудийн Араб уу?
Вил- Би Пэннигийн соманийн шинжилгээний хариуг ХМТ-руу явуулсан. Найз маань чанарын үзүүлэлтээр нь мэдээллийн сангаасаа хайж үзсэн байна.
Чав- Тэгээд?
Вил- Яг ижлийг өнгөрсөн жил Саудийн тагнуулууд элчин сайд яаманд халдахдаа ашигласан байна.
Чав- Бид анхнаасаа буруу хайжээ. Труман биш байжээ.
Вил- Хиймэл оюунтай анх удаа л тулгарч байна. Энэ хэргийн ард гадаадын тагнуулынхан байна.
Жош- Макс, та хааччихав аа? – Труман хэргийн эзэн биш, лабораторио дээрэмдүүлжээ дээ.
Алл- Тэгсэн хүн нь саудийн араб чихэрт дуртай.
Жош- Тийм. Бас синтэтик ДНХ хийдэг. Тэгээд л Труманы төхөөрөмжүүдийг ийшээ зөөжээ.
Алл- Хар даа, нэг нь дээшээ, нэг нь доошоо. Максын дохио. Энд ажил хийлгэж байсан байна.
Жош- Хоёулаа ам мөлтөс иржээ.
Алл- Жош.
Жош- Би хамт явах байсан юм. Крисийн оронд би байх байсан юм. Намайг аваад яваач гэж би гуйсан ш дээ.
Алл- Макс татгалзсан. Чиний буруу биш.
Жош- Миний буруу. Тэр надад итгэдэггүй болохоор миний буруу. Хэн тэрнийг буруутгах юм?
Алл- Чи Макс, бас ээжид чинь тохиолдсон явдалд өөрийгөө л буруутгаад байна. Юм бүхнийг өөр дээрээ өлгөж авах хэрэггүй.
Жош- За за, би Максыг буцааж авмагцаа сэтгэл зүйчид очно оо. Ал.
Алл- Наадхаар чинь хуучны дуунууд сонсох гэж аваагүй л байлтай.
Чав- Саудийн арабийн тагнуулынхан Крисийг соманаар хордуулж, Максыг хулгайлсан.
Фин- Нотлох баримтаас мэдэж авсан, гэхдээ тэдэнд хууль бус лаборатори ямар хэрэгтэй юм бэ?
Чав- Хэрэгтэй байгаагүй. Макс анхаарлаа Труман Томаст анхааруулах хүртэл шүү. Роботын компанид нь тэд шургалж ороод хэнд ч мэдэгдэхгүй бүгсэн.
Фин- Тэгвэл энэ олон аллагын ард Труман байгаагүй байх нь ээ?
Вил- Товчооноос гадаадын засгийн газраас АНУ-ын компаниудад шургалж, тэхнологи хулгайлж байгааг хэдэн жилийн өмнөөс анхааруулсан.
Фин- Тийм ээ, ДНХ синтезжүүлэх төхөөрөмж юм уу, нарийн ажиллагаатай робот гэх мэт л ш дээ.
Вил- Роботуудыг,,, Клифф Роландын тусламжаар хийсэн. Магадгүй тэр ердөө хүү байсан байх.
Чав- Валери Хаммонд ч бас. Клиффтэй хамтарч ажиллаж байснаа өөрөө хүлээсэн ш дээ. Нэг хүнээс айгаад байсан. Труман л байх аа даа.
Вил- Клиффийн толгойг эргүүлэхээр Валерийг хөлсөлсөн хүмүүс. Итгэлийг нь олж аваад мэдээлэл цуглуулж байжээ.
Фин- Клифф байхад тэдэнд Труманы компани дотор нүдтэй гэсэн үг.
Вил- Яг тэгж байтал гэмгүй засварчин Очог өөрчилж байхыг нь харчихсан. Тэгээд л Роберт Чевасыг хөнөөжээ. Клиффийн хийсэн хэргийг харчихсан.
Чав- Максыг эргэлдэж эхэлмэгц саудичуудад дутуугаа гүйцээх боломж гарсан.
Вил- Тэд оролцсон бүгдийг хөнөөжээ. Манай лабораторийг хакдаж, хэрэгтэй холбоотой бүх баримтыг устгасан.
Фин- Труманаас хулгайлсан тэхнологио ашигласан нь ойлгомжтой. Хилээр давуулах гэж байгаа юм байна ш дээ.
Чав- Өнөөдөр амжихгүй. Би холбоонынхонд хэлээд бүх хувийн онгоцыг хяналтанд авахуулсан.
Фин- Сайн байна. Гэхдээ хар даа, сэжүүр гарч ирээгүй л байна. Алли, Фолсом хоёр хонгилд Максыг олоогүй. Хэдхэн минутаар л зөрсөн байна гэсэн. Яаж биднээс нэг алхмаар түрүүлээд байгааг мэдэхгүй юм. Максыг хаашаа явах гэж байгааг тэд яаж мэдэв...
Вил- Тагнуулууд шүү. Яриа чагнаж байж магадгүй.
Роб- Би чамайг овоо сийрэг толгойтой гэж бодсон ш дээ. Гэтэл манай ажлыг чагнаж байжээ.
Шил- Дэрмдэх гээгүй шүү, гэхдээ л олон роботод чагнагч суулгасан шүү. Чи өөрөө л өрөөндөө тавьсан.
Роб- Очо зүгээр л чиний элсүүлсэгсдийн нэг үү? Валери шиг?
Шил- Хөөрхий бүсгүй. Гэхдээ гол юм нь үнэ цэн. Найдвартай болоод ирэхэд ч,,,
Роб- Валери хүн байсан, Клифф Роланд, Роберт Чевас ч мөн адил. Үнэтэй эд хөрөнгө биш. Чи хүн алсан.
Шил- Тэд үхэх ёсгүй байсан юм. Чи өөрөө Труманыг малтаад зогсохгүй байсан.
Роб- Би тэрнийг хэргийн эзэн гэж бодсон.
Шил- Бид бүгд уурлах шалтгаантай, доктор Роби. Чи их зантай тэрбумтанг гэж бодсон, тэгээд л би бодлыг чинь биелүүлж өгсөн. Ядаж оролдсон гэх үү дээ. Яах вэ, их л зугаатай байсан даа...
Роб- Рияад руугаа буцаад жирийлгэх гэж байна уу?
Шил- гэхдээ би ялалт дүүрэн буцна л даа. Труманы хиймэл оюунтай роботуудаар хүний генийн бүх согогийг засварлах нь цэвэр зөгнөл байж болно. Гэхдээ та өөрөө харсан, тэрний тэхнологи бодит.
Роб- Чи миний лабораторийг хадкахдаа ашигласан.
Шил- Синтэтик ДНХ ямар хэрэгтэй байж болохыг дээд зэргээр харуулсан. Цэргийн ажиллагаа. Шүүх шинжилгээнээс бултах арга. Боломж нь хязгааргүй,,, баярламаар шүү. Ялангуяа, таны манай вирусийн шифрийг сайжруулж өгсөн чинь батлагдвал уу?
Роб- Батлагдлаа гэхэд, дараа нь яах вэ? Сүүлчийн шийдэгдээгүй асуудал нь би юү?
Шил- Санаа зоволтгүй, доктор Роби. Та надад таалагдсан. Таны синтэтик ДНХ-ийг шалгаж, үнэн ярьсан эсэхийг чинь харъя.
Чав- Одоо ярьж болох уу?
Гил- Болно.
Чав- Наадхаа алхаар бяц цохихгүй байсан ч зүгээр юм уу?
Гил- Нотлох баримт шүү дээ, мартав аа. Гэхдээ, бичил долгион хүлээн авагчийг саармагжуулсан.
Чав- Энэ бүх хугацаанд яг өөдөөс минь хараад сууж байх ч гэж дээ. Энэ хогийг аль сарын өмнө Мийд нуур руу шидчих байсан юм.
Гил- Сэрэна. Нотлох баримт. Нотлох баримт. Бүгд нотлох баримт.
Фин- За. Гурав, хоёр, нэг. Болсон.
Вил- За, Бьюү, чиний түүхий эдийн туршлага, миний тэсрэх бодисын туршлага хоёр нийлүүлбэл ч...
Фин- Дэлбэлдэг хоёр болно гэж үү?
Вил- Энэ тэслэг яагаад дэлбэрээгүйг мэдчихлээ.
Жош- Бичил долгион хүлээн авагч аа? Яахаараа анзаардаггүй байна аа?
Чав- Өндөр тэхнологи гэж бодсон болохоор л. Гэтэл 1956 оны дамжуулагч систм л байж шүү дээ.
Гил- Бичил долгион дамжуулагчийн давтамжийн хүрээ нь маш нарийн болохоор барьж авах бараг боломжгүй.
Алл- Лабораторийн сүлжээ хаагч саатуулаагүй гэж үү?
Гил- Тийм. Гэхдээ бичил долгион дамжуулах нь ид шид биш болохоор сул талтай. Хараа хүрэх газарт ажиллана.
Алл- Тэгээд, биднийг ойрхоноос харж, чагнаж байсан хэрэг үү?
Чав- Өдийд Вегасаас гарах бүх нислэгийг хориглосон байх ёстой. Тэгэхээр барьцааны хүнтэй хамт хаа нэгтээ бүгэж байх боломжтой.
Гил- Саудийн тагнуулын хэчнээн нуувч байгааг мэдэхгүй, гэхдээ миний бодохоор, таамгаар нэг их олон байхгүй. Ямартай чагнах цэг дээрээ байрлаж байж болно.
Жош- Тэгвэл эндээс харааны зайд байх ёстой ш дээ.
Чав- За, би саудийн халхавч компаниудын талаар судалж үзлээ. Казино, зочид буудал зэрэг бизнест мөнгө цутгадаг,,,
Алл- Манайх Стрип гудамжинд, тэгэхээр хаана ч байж болно.
Фин- Хаана ч биш ээ. Усан сантай байх ёстой.
Вил- Бид зургаан тэслэгч дэлбэрээгүй учрыг олж мэдлээ. Шинжилгээнээс харахад утас нь хлоринд идэгдсэн байна.
Фин- Метал, хлорин хоёр найзууд биш л дээ.
Вил- Хлорин тэсрэх бодист нэвчсэнд сүртэй шалтгаан хэрэггүй. Тэсрэх бөмбөгийг усан сангийн ойролцоо хийсэн гэсэн үг.
Алл- Максын ажлын эргэн тойрны дээврийн усан санг хайж байна. Сфер энэ усан санг хааж байна. Энэ нь байвал яах вэ?
Фин- Биш ээ, биш. Энэ барилга нөгөө хоёрыг хааж байна.
Вил- Энэ л байх ёстой. Байхаас ч өөр аргагүй.
Шил- Генийн таних тэмдэггүй. Гэмтэлгүй. Өөгүй цэвэр дээж байна.
Роб- Би тохиролцсоноо хийж өглөө.
Шил- Та хэлсэндээ хүрдэг эмэгтэй байна, доктор Роби. Рияадад тантай уулзах хүсэлтэй хэдэн хүн байгаа. – Салех байна уу? Энэнээс ангижрах цаг боллоо.
Чав- Хөөе. Нэг хүндрэл гарлаа. Буудлын эзэн зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаагаа зогсоохгүй гэнэ.
Вил- Мөн ярив аа. Макс энэ хавьд л байгаа. Манай аав Тэдийг гаргаж ирсэн юм. Би тэрэнтэй уулзчихъя.
Шил- Таны суу билигт талархаж байна, доктор Роби. Туйлын таатай байлаа.
Роб- Байж байгаарай. Энэ дээр би юу бичсэнийг мэдэж авмааргүй байгаа юм уу? Гурван эрэгтэй, нэгнийх нь баруун хөл хазгар. Суади арабын төв аялгаар ярьдаг. Өө, тэгээд бас та нарын нэр Рашад. Би ч гэсэн нэлээд ажигч шүү. Алив. Буудаач. Манай хүмүүс та нарын нэрийг мэдээд бүгдийг чинь баривчилна.
Жош- Тэр байна. Баруун хөл нь хазгар юм байна. Би нэгийг нь олж харлаа.
Эр- Хөөе.
Роб- Битгий. Битгий. Битгий.
Жош- Макс.
Роб- Жош.
Чав- Наад хүнээ тавь. Тавь.
Цаг- Гараа өргө.
Чав- Таныг баривчиллаа.
Роб- Мэдсэн юм аа, орж ирнэ гэж мэдсэн юм. Баярлалаа.
Бич- Долоо хоногийн дараа.
Жэк- Зүгээр үү? Пэнни?
Гил- Жэк, чи надтай гэрлэх үү?
Жэк- Хэдйин сүйгээ тавьчихсан шүү дээ.
Гил- Үгүй, сүй тавиагүй. Жинхэнээсээ биш. Крисийн хэлдэг үнэн шүү дээ. Би биеэ хэт бариад, хуримын товоо ч гаргаж чадаагүй, чи мэдэж байгаа. Шалтгаан нь би ердөө айсан. Гэхдээ би чамд хайртай болохоор айх ёсгүй. Би гэрлэмээр байна. Жинхэнээсээ гэрлэмээр байна. Тийм болохоор чи надтай гэрлэх үү? Маш тодорхой хэлбэл, яг хоёр сарын дараа. Магадгүй 14-ний бямба гараг байх, би нэг нарийн боовчин танина, тэгээд чиний шүдний эмчийн хуваарийг хойшлуулаад…
Жэк- Зөвшөөрч байна. Адтай шүү, чи. Тэгье, би чамтай 14-ний бямбад гэрлэе. Пэнни…
Гил- Ээ, бурхан минь. Сувилагч аа? Крис? Крис?
Жош- Сайн уу? Крисийн талаар дуулав уу?
Роб- Дуулсан. Энэ чинь л ахиц биз дээ?
Жош- Хөөх. За, бэлэн болсон уу?
Роб- Тийм. Түрүүхэн салах ёс хийчихсэн.
Жош- За, адиос, найз аа.
Роб- Түр хүлээж бай даа. Чамд өгөх юм байна.
Жош- Болох юм уу?
Роб- Чамайг халаагүй шүү дээ.
Жош- Хар даа?
Алл- Макс хэлээ биз дээ?
Жош- За за, эргээд эн зэрэгцээд ирлээ.
Алл- Өршөөгөөрэй, зарчмын хувьд би чиний дарга хэвээрээ шүү. Хэвээрээ шүү.
Вил- За. Өдөр тутмын л ажил шүү дээ. Сайхан амраарай, мөрдөгч өө.
Чав- За. Сайхан амраарай.
Back to episodes Go home