Метраж : 48 минут
Дүрүүдэд :
Ар - Артём эр, 32 настай
Мат - Матфей, 20 настай
Диа - Диана эм, 30 настай
Тан - Таня эм, 28 настай
Ив - Иван эр, 25 настай
Ден - Денис эр, 32 настай
Даш - Даша эм, 35 настай
Харилцааны зарчим :
Ар – Ив
Ар – Диа
Ар – Ден
Тан – Диа
Ар - Даш
ххх
Эр - Ноёд, хатагтай нараа сайн байна уу. Удаан завсарласны эцэст бид та бүхнийг дэлхийн хэмжээний боксоор баярлуулж байгаадаа баяртай байна.Угтан авцгаая, Семён Покровский. Тамирчны биеийн жин 73 киллограмм. Түүний өрсөлдөгч, Андрей Иванов. Андрейн биеийн жин 75 киллограмм. Тамирчид ойртож ирээрэй. Бие биедээ ойртоорой.
Эр2 - Залуусаа үзүүлээд өгөөрэй.
Сем - Олеся хаана байна? Олеся хаана байна? Олеся, Олеся.
Анд - Зүгээр зогс, солиотой амьтан минь.
Эр - Залуусаа тайвширцгаа.
Сем - Олеся. Олеся хаана байна? Олеся, Олеся, Олеся.
Ол - Сёма, тайвшир. Яасан бэ? Би энд байна, тайвшир.
Сем - Би чамайг алдчихлаа.
Бичиг 1-р суваг болон “Среда” кино-компани үзүүлж байна.
Дүрүүдлэд : ....
Бичиг 11-р анги.
Ден - Би ойлгож байна. Сайн туслах ямарч үед, хэзээч хамаагүй хэрэг болж болно.
Эм - Асуудалгүй. Би бэлэн, шөнө ч байсан хамаагүй.
Ден - Сайн байна, болж байна. Юу гэхээр би аль эртнээс туслах хайж байсан юм. Тэр хүнтэй сайн ойлголцдог байвал сайн байна.
Эм - Миний бодлоор ойлголцож чадах байх.
Ден - Би тийм гэж бодож байна. Таныг маргааш 10 цагт хүлээж байя.
Эм - Баяртай.
Ден - Маргааш уулзъя. Лера энэ бүсгүйг авъя, сайн мэргэжилтэн, туршлагтай, зорилготой, врод, бишээ ворд мэднэ.
Лер - Ийм мундаг хүнийг алдах нь утгагүй хэрэг болно. Тийм биз?
Ден - Чамд өөр хувилбарууд байна уу?
Лер - Үгүй дээ, ямарч хувилбар байхгүй. Завгүй хүн хэзээ гадуур явж заяаны ханиа олж авах билээ.
Ден - Яг тийм. Ялангуяа үнэхээр чиний хувьд дотны хүн болох ёстой нэгэн өөр зүйлд анхаарлаа хандуулсан бол шүү дээ.
Лер - Өнөөдөр бид дотны яриа өрнүүлэх үү?
Ден - Ингэхэд маш сайн миний нэг сэтгэл зүйч хүслээ шууд илэрхийлж бай гэсэн.
ххх
Лер - Артём сайн уу. Хамтдаа кофе уух уу?
Ар - Намайг тэнд үйлчлүүлэгч хүлээж байгаа.
Ол - Тэр удаан хугацаагаар надгүй үлдэхээрээ айдаст авчихдаг, ойлгож байна уу? Эхлээд сандардаг, дараа нь айж эхэлнэ.
Сем - Юу ч хийж чадахгүй нэг тийм хүчтэй айдас.
Ол - Тэр өөрийгөө хянах чадваргүй болчихдог.
Сем - Биднийг уучлаарай, эхнэр бид хор нэг бүхэл бие. Бие биедээ маш их итгэдэг учраас хэн юу ярьж байгаа нь хамаагүй болчихсон.
Ар - Та боксчин гэхэд өөрийнхөө бодлыг тодорхой илэрхийлж байна. Тэгэхээр тархи чинв хэвийн ажиллагаатай гэмтэл аваагүй гэж хэлж болно.
Ол - Таныг айдсаасаа хурдан ангижрахад туслана гэсэн. Үүнээс болоод нөхөр маань ахиу гаргахаа больчихсон.
Ар - Та биш нөхөр чинь үү? Эсвэл та бас рингэн дээр гарч нөхөрөө алдахаас айдаг уу?
Ол - Үгүй ээ би, би айдаггүй.
Ар - Ойлгомжтой, энд сууж байгаарай харин би нөхөртэй чинь хамт яваад ирье.
Сем - Хаашаа?
Ар - Шинж тэмгүүд хэрэгтэй. Харуулах уу?
Ол - Сём, хэрэгтэй юм бол...
Ар - Цай хийгээрэй.
Сем - Хаашаа явж байна?
Ар - Айдаст автах хүртэл. Та байнга эхнэртэйгээ хамт байдаг уу? Нэг ч хором салдаггүй юмуу?
Сем - Тийм ээ, надад амьдралаа зориулсан хүн. Би маш үнэлдэг.
Ар - Бас хамтдаа бие засдаг юмуу?
Сем - Юу гэнээ, мэдээж тусдаа.
Ар - Та айдаст автахын тулд хэр хол байх ёстой вэ? 5 метр, хэвийн үү?
Сем - Хэвийн, хэрвээ эхнэрээ харж байвал бүх зүйл хэвийн.
Ар - Тэгвэл радио асрагч авчихвал таны бодлоор тус болох уу? Эсвэл тэр 50 метрийн цаана зогсож байна. дараа нь гэнэт хананы цаана нуугдчихна. Дараа нь гараад ирвэл айх уу?
Сем - Аан гээч, таны асуултууд чинь жаахан тэнэг байна.
Ар - Тийм үү?
Сем - Тийм ээ.
Ар - Хэн нэгэн тэнэг сэтгэхүйтэй учраас ингээд байгаа юм бишүү? Явцгаая. Таны бодлоор яагаад эхнэр чинь заавал дэргэд байх ёстой гэж бодож байна?
Сем - Мэдэхгүй ээ, би эхнэртээ хайртай.
Ар - Би амттанд дуртай, гэхдээ 5 минут чихэр харахгүй бол татаж унадаггүй. Одоо эхнэр чинь байхгүй байна. Айж байна уу?
Сем - Тийм ээ, таагүй байна.
Ар - Та эргэж очмоор байна уу?
Сем - Тийм ээ, тийм байх, явцгаая.
Ар - Үгүй бол яах уу?
Сем - Би буцмаар байна.
Ар - 10-хан минут ш дээ, 3 үе тэсчихвэл болоо, муу л байна даа.
Сем - Гараа ав.
Ар - Яах юм, тэгвэл би дараа нь юу болохыг олж мэдэхгүй.
Сем - Би галзуурна, гүйцээ.
Ар - Галзуураач, яасан бэ?
Сем - Гараа ав гэж байна шүү. Гараа ав.
Ар - Чөтгөр ав.
Сем - Олеся, эм өгөөрэй.
Ол - Эм.
Сем - Эм өгөөрэй.
Ол - Одоохон.
Ар - Энэ юун эм бэ?
Сем - Нааш нь өг.
Ол - Эмч өгсөн юмаа.
Ар - Тайван. Эмч зөвлөсөн гэнээ?
Ол - Тийм ээ.
Ар - Сонирхолтой юм. Өө асгачихлаа, одоо хоёулаа эмчилгээгээ...
ххх
Эр - За алив болгоомжтой.. Таны бие ямаршуухан байна? Толгой эргэж байна уу, үгүй юу? Дотор муухайрч байна уу?
Ар - Одоохондоо үгүй. Матюша, сэтгэл зүйчийг цохисон гэж төлбөр нэмэхээ мартав аа. Одоо тэгэхгүй бол болохгүй болж.
Ол - Бид төлбөр өгөхөд бэлэн.
Эр - Та болгоомжтой байгаач, Артём Александрович. Бас өнөөдөр манай эмнэлэг дээр ирээрэй.
Ар - За тэгье, Матюш гаргаж өгөөрэй. Таны ууртай нөхөр хаана байна?
Эр - За амжилт.
Ар - Таныг байхгүй болохоор хумсаа мэрээд зогсож байгаа юу? Ийм зүйл болсоны дараа хөөж явуулна гэж бодоод.. Артём Александрович, уучлаарай.
Ар - Олеся, нөхөр чинь байхгүй хойгуур танд энэ ямар хэрэгтэйг хэлээч.
Ол - Юу?
Ар - Нөхөрт чинь ямарч эм хэрэггүй. Сэтгэцийн эм ч хэрэггүй. Эм зөвхөн айдсых нь шинж тэмдгүүдийг дардаг. Харин та зөрүүдлээд эмээр бөмбөгдөөд байна. нөхрөө хянаад байна, ийм байгаа нь таны сэтгэлд нийцдэг. Би үүнийг харлаа. Ганцхан асуулт байна, би танд ямар хэрэгтэй юм?
Ол - Юу гэхээр, миний бодлоор хэрэгүгй байх. Төвөг удсанд уучлаарай. Бид энгийн аргаар эмчилдэг сайн эмч олчихно.
Ар - Бурхан ивээг... Чамд үсний боолт байгаа юу?
Мат - Байхгүй, надад ямар хэрэгтэй юм?
Ар - Чамайг зодох үед саад болохгүй гэж. Чи одоо манай боксчин болсон Матюша. Дүрдээ орох хэрэгтэй.
Мат - Би юу?
ххх
Ар - Боксчид хорвоогийн хамгийн найрсаг хүмүүс биш. Хэрвээ тэр сүүлийн 10 жил энэ зааланд бэлтгэл хийсэн бол хүмүүс түүний талаар мэдэж байх ёстой. Чи манай үйлчлүүлэгч эхнэртэйгээ ямар асуудалтайг мэдэх хэрэгтэй.
Мат - Тэр эхнэртэйгээ яасан юм?
Ар - Би чамайг ямар асуудалтайг мэд гэсэн. Харин чи өөр хүнээс асуугаарай. Тэд хэзээ яаж учирсаныг, ямар харилцаатай байсан, одоо юу болоод байгааг олж мэд.
Мат - Босс оо, миний ойлгосноор тэд танаас тусламж авахаас татгалзсан.
Ар - Моть, хүмүүсийн 90% шал тэнэг юмнууд байдаг. Намайг тэдний тархийг ухахаар хичнээн жаргалтай болохоо ойлгодоггүй. Гүйцээ, урагшаа. Эр хүн шиг байгаарай, чи мундаг, рингэний хаан.
Эр - Чи заалаа андуурчихсан уу? Пилатес чигээрээ яваад зүүн талд байгаа.
Мат - Үгүй ээ, үгүй би бокс, боксчин. Одоохондоо боксчин болоогүй, гэхдээ би чадна. Ямар байдгийг үзэж харах гэсэн юм. Тэгээд ч би чадна, гар нийлэх болно.
Эр - Хэн гэдэг вэ?
Мат - Матвей.
Эр - Намайг сонс Матвей. Энэ бол фитнес биш, сульдаа юмнуудыг эрхлүүлэхгүй.
Мат - Ойлголоо.
Эр - Хамаг хүчээ шавхах хэрэгтэй.
Мат - Ойлголоо.
ххх
Хүү - Миний юу олсоныг хар даа.
Даш - Наадхаа хаанаас авсан юм?
Хүү - Тэнд сандал дээр байсан.
Даш - Буцаагаад тавьчих, хэн нэгэн мартчихсан байх.
Але - Хүүд зөвшөөрчих, тоглож байг. Бид өөрсдийн хүчээр олж авсан эд зүйлс хамгийн үнэтэй байдаг. Эр хүн өөртөө итгэлтэй байхад энэ маш чухал.
Даш - Би өөртөө итгэлтэй байхын тулд намайг дагахгүй байвал сайн байна.
Але - Би дагаагүй, ил тодоор хүрч ирлээ. Үнэнийг хэлэхэд урьдын хүсэлтээ давтмаар байна. Кирюша та хоёрыг гэртээ урих гэсэн юм. Хүү зөвхөн ээж биш бас өөр дотны хүмүүс байгага мэдэг. Би нээлттэй хүн Даша, хэрвээ үнэхээр дургүй чинь хүрээд байгаа бол хэлчих, би явна.
Даш - Хэлж байна, яв.
Хүү - Та хэн бэ?
Але - Би юу, би маш чухал бас сонирхолтой хүн. Миний юу чаддагийг хар даа. Ингээд...
Даш - Одоо хангалттай юм бишүү.
Хүү - Ээж ээ...
Але - Ээж нь мэднэ, түүний зөвшөөрөлгүй болохгүй.
Даш - Та зальдаж эхэллээ.
Але - Тийм ээ, гэвч сонголтоо чи л хийнэ Даша.
Даш - За яахав, хүүтэй тоглож болно гэхдээ зөвхөн энд миний дэргэд.
Але - Чи урагшаа том алхам хийлээ. Том ахиц шүү Даша.
Даш - Хэрвээ Артём энэ тухай мэдвэл...
Але - Би хэлэхгүй ээ, амлаж байна.
Хүү2 - Энэ таны нисдэг тэрэг үү?
Але - Тийм ээ, баярлалаа.
Хүү2 - Зүгээр.
Але - Кирюша, нааш ир. Нааш ир. Нааш ир, нааш ир. Наашаа өвөө дээрээ ир. За ингээд хамтдаа тоглое. Үүнийг дараарай, за алив дараарай. Сайн байна. Одоо энийг унтраагаад, дахиад асаая. За ямар байна? Таалагдаж байна уу?
Хүү - Тийм ээ.
ххх
Эр - Ажиллаад байгаарай. Наад биеэ цэх байлга, битгий бөхийгөөд байгаач.
Мат - Би хичээж байна.
Эр - Хичээсэн гэнэ шүү, хурдан, хурдан, хурдан.
Мат - Аан гээч, ажаад байхад энд алдартай хүмүүс бэлтгэл хийдэг бололтой. Би өчигдөр нөгөө Покровскийг харсан.
Эр - Тийм залуу байгаа.
Мат - Мундаг эр, тийм үү? Үнэндээ би түүнээс болоод бокс руу орж ирсэн. Түүн шиг болохыг хүссэн гэсэн үг.
Эр - Түүн шиг болох хэрэггүй, ухаантай байх хэрэгтэй.
Мат - Яагаад, би түүнийг хэд хэдэн удаа харж байсан. Маш аятайхан хүн байна лээ. Эхнэр нь ч гэсэн их ааш сайтай.
Эр - Ааш сайтай гэнэ шүү. Тулааны дараа хэд хэдээрээ ирээд наалдчихдаг.
Мат - Үгүй байлгүй дээ.
Эр - Хүссэнээ сонгож авч болно.
Мат - Эхнэртээ маш хайртай учраас алхам ч холддоггүй юм билээ. Сэтгэл хөдлөм биш гэж үү?
Эр - Сэтгэл хөдлөм гэнээ?
Мат - Тийм ээ.
Эр - Мөн дөө. Тэд жилийн өмнө салсан юм, энд зааланд сонсогдохоор харшхирч байсан.
Мат - Нээрэн үү?
Эр - Харин сая зун, 6 сард дахиад нийлчихсэн явсан. Тэр хүүхэн яг хачиг шиг л наалдчихсан. Нуугаад байх юу байхав, ойлгомжтой. Тэр сайн тамирчин бас байнга зурагтаар гарна. Семёныг тэтгэвэртээ гарахад нь яахыг нь харъя. Чи яагаад зогсчихов, амаа ангайгаад зогсчлоо. Хипстэр та нар бэлтгэлийн тусгай хувиартай байдаг юмуу?
Мат - Сонсооч, намайг ганц минут амраачих.
Эр - Юуны чинь минут, нуруугаа цэх болгоод бэлтгэлээ хий. Хурдан, хурдан, хурдан. За алив ээ.
ххх
Але - Гэртээ урьсанд баярлалаа. Үнэндээ чамайг ийм өгөөмөр загнана гэж бодсонгүй.
Хүү - Цахилгаанаа тайлчихлаа.
Даш - Сайн байна, гутлаа тайлаарай.
Але - Алив би туслая, алив нааш ир. Алив. Опа. За алив өрөөгөө үзүүлээрэй.
Даш - Та хоёр тоглож бай, би хоол хийгээд өгье.
Але - За хоёулаа яаж тоглох вэ?
Хүү - Үүгээр.
Але - Үүгээр гэнээ?
Хүү - Тийм ээ.
Але - За тэгье. Энэ юу билээ?
Хүү - Би хийсэн юмаа.
Але - Хоёулаа хамт ийм зүйл хийцгээе. Энэ бол...
Хүү - Тэгье.
Але - Энэ бол азарган тахиа. Хашаан дээр суудаг азарган тахиа.
Хүү - Хашаан дээрхи азарган тахиа.
Але - Хашаан дээрхи азарган тахиа, тийм ээ.
Хүү - Тахиа.
Але - Тахиа мөн.
ххх
Сем - Олесечка.
Ол - За, би онгойлгое.. Бид уулзана гэсэн билүү?
Ар - Нэг талаараа тэгсэн. Та гэрэнэд гарын үсэг зурсан.
Ол - Артём Александрович, би тодорхой хэлсэн санагдах юм.
Ар - Та миний үйлчлүүлэгч биш.
Сем - Хөөе сонс, би чамд хэлсэн ш дээ, би эхнэртэйгээ санал нэг байна. Ямарч асуудалгүй.
Ар - Эхнэртэйгээ бол тийм ээ, та өөр өөртэйгөө зөрчилдөөд байна.
Сем - Юу гэнээ?
Ар - Тайвшир. Та хоёр дахиад 20, дээд тал нь 30 жил сайхан хосууд шиг жүжиглэж чадна. Дараа нь яах вэ гэхээр, хамгийн сайнаар бодоход та түрүүлж үхнэ. Хэрвээ эхнэр чинь түрүүлж үхвэл эсвэлилүү бодит хувилбар нь таныг тулалдаж чадахаа болихоор тэр хаяж явна, харин та нэг бол галзуурна, нэг бол амиа хорлоно. Гэхдээ танд сонголт байна, би. Асуудлыг шийдэхэд 3 цаг зарцуулна. Бодлоо өөрчилбөл миний дугаар байгаа. Амжилт хүсье.
ххх
Ол - Би яах гэж чамайг түүн дээр авч очив оо? Түүнд ядаж лиценз байгаа болов уу, сонирхолтой байна.
Сем - Лесь, шулуухан ярилцъя. Би чамд ямар их талархаж явдагийг мэднэ.. Юу ч болж байсан энэ бүх хугацаанд надтай хамт байна.
Ол - Аан гээч, бид чамд туслах сайн сэтгэл зүйч олно.
Сем - Сайн эмч байх уу? Би энэ эмгэгтэйгээ амьдарч болоод л байна. Чамайг өрөвдөж байна. Надтай хүүхэд байгаа юм шиг зууралдаад. Үгүй ээ, би ингэж байж чадахгүй. Хэрвээ бидэнд энэ асуудлыг шийдэх арга байгаа бол ашиглах л хэрэгтэй. Тэр юу гэлээ, ердөө 3 цаг гэсэн. Туршаад үзье. Ердөө 3 цаг.. Хэрвээ бүтэлгүйтвэл...
Ол - Хэрвээ бүтэлгүйтвэл, өвчтэй ч гэсэн аз жаргалтай хэвээр үлдэнэ.
ххх
Даш - Танд юу хэрэгтэй?
Лер - Ярилцмаар байна.
Даш - Ор л доо.. Цай юу, кофе юу?
Лер - Дарс байвал илүү дээр байх.
Даш - Улаан уу, цагаан уу?
Лер - Мөстэй, улаан.. Шууд эхэлсэн нь дээр байх, тийм үү? Бид хоёр нэг хүнд хайртай. Би түүний төлөө юу ч хийхээс буцахгүй байсан. Хүн ч алахаас буцахгүй. Гэвч.. сая л би түүний ямар захирангүй хүн гэдгийг ойлгосон. Биднийг бүгдийг нь яаж байна.
Даш - Өөрийгөө л хичээ.
Лер - Харин чи?
Даш - Би уумааргүй байна.
Лер - Би.. би зүгээр л чамд хэлэх гэсэн юм. Асрамжийн газар руу гомдол бичихийг тэр надаас хүссэн юм. Өөрөө асуудал үүсгээд өөрөө шийдэх төлөвлөгөөтэй байсан. Намайг ашиглдасныг нь би ойлгож байна. Бид хоёр ямар адилхан юм бэ, огт хайрлах ёсгүй хүнээ хайрлаад байна. Одоо яах ёстойгоо мэдэхгүй.
Даш - Үнэнээ хэлэх үү. Надад та хоёр огт хамаагүй. Дахиад уух уу?
Лер - Чи мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй юм, гэвч тэр намайг хаясан.
Даш - Байдаг л зүйл.
Лер - Би чамагй мэдэх ёстой гэж бодосн, учир нь хоёулаа одоо...
Даш - Лера, надад хамаагүй. Чи ойлгоогүй гэж үү? Чамд дахиад хийх үү эсвэл ярьж дуусав уу?
Лер - Хэрэггүй. Уучлаарай.
ххх
Сем - Үүгээр яах гэсэн юм?
Ар - Үүнийг гартаа бариад явах уу?
Ол - Сайн байна уу.
Ар - Оройн мэнд... За гар утсаа манай хатрагчид өгнө үү.
Сем - Юу гэнээ?Асуудал шийдэх гэж байж биллингээр олчихно гэж айж байна уу? Та юу ч сэдэж магадгүй шүү.
Ар - Та ч гэсэн.
Ол - Та нар тоглоод байна уу?
Ар - Орно уу. Та дараагийн лифтээр. Та бүү ай тэр хаашаа ч алга болохгүй.
Сем - Хаашаа явж байна?
Ар - Үүнийг энд үлдээчихье, одоохондоо бидэнд хэрэг болохгүй.
Сем - Юу гэнээ?
Ар - Явцгаая.
Ол - Тэд хаана байна?
Мат - Мэдэхгүй ээ.
Ол - Зөв давхартаа гарсан уу?
Мат - Үнэнийг хэлэхэд тэр надад хэлээгүй.
Ол - Түүн рүү яриач.
Мат - Бүх утаснууд надад байгаа.
Сем - Энэ юу вэ?
Ар - Хэрвээ рекламанд итгэх юм бол сонирхолтой, нууцлаг газар. Энд өөр өөртэйгөө уулзаж болно.
Ол - Тэр зориуд ингэж байгаа юмуу? Яах гээд байгааюм бол?
Мат - Туслахыг хичээж байгаа гэж бодож байна.
Ол - Туслана гэнээ?
Мат - Тийм ээ.
Ол - Одоо юу болохыг мэдэх үү, дахиад Сёмагийн уурыг хүргэнэ нөгөөх нь цохино. Дараа нь чи босстойгоо нийлээд шүүхээр биднээс мөнгө нэхэмжилнэ.
Мат - Артём Александрович жаахан хачин санагдаж мадагүй, гэвч тэр баталгаатай луйварчин биш.
Ол - Тийм үү?
Сем - Одоо хаашаа вэ? Энэ надад яаж тус болох юм?
Ар - Туршиж үзэхээс нааш мэдэх боломжгүй.
Сем - Би эндээс гарц олох ёстой юмуу? Шал утгагүй юм... Хөөе, Артём Александрович. Хөөе. Хөөе чи. Олеся. Олеся, чи энд байна уу, Олеся.
Ол - Сёма. Семён. Сёма.
Сем - Яагаад байна аа, гарах гарц хаана байна? Би хамаг юмыг чинь хагалаад хаячихна шүү, Олеся.. Намайг эндээс гаргаач.
Ар - Семён, та миний төлөө нэг юм хийвэл би гаргая. Энэ бүхэн хэзээ эхэлсэнийг санах гээд хичээ.
Сем - Намайг гарга гэж байна. Бүгдийг нь хагална шүү.
Ар - Та хүссэнээ хийж болно. Та дараа нь төлж чадахааргүй үнэтэй зүйл байхгүй.
Сем - Би гараад чамд үзүүлэдэ өгнө шүү. Би гараад чамайг болгож өгнө.
Ар - За ойлголоо. Гэвч гарахын тулд надад нэг юм ярьж өгөх хэрэгтэй.
Ол - Сема.
Сем - Олеся.
Ар - Би танд туслая.
Сем - Олеся.
Ар - Жилийн өмнө эхнэртэйгээ ойлголцохоо болиход ингэж айдаг болсон байх. Та хоёр яагаад салсан юм?Бас яагаад дахин нийлсэн юм?
Сем - Олеся, Олеся.
Ар - Зөвхөн үнэнээ хэлбэл тус болно.
Сем - Би ямар нэг юм болохгүй байгааг мэдэрсэн. Эртхэн харихаар шийдсэн. Харин тэр Бобатай хамт байсан. Миний найз. Найзууд байсан.
Ол - Сёма.
Ар - Найзын хувьд ойлгожмтой, Олеся яасан юм? Чи түүнийг цохисон уу?
Сем - Зодсон. Их хүчтэй... Би ухаан ороод, алчихлаа л гэж бодсон. Шууд эмч дуудах ёстой гэж ухаараагүй.
Ар - Дараа нь яасан, хэн түрүүлж найрамдахаар шийдсэн?
Сем - Би. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Шууд утгаараа. Надад хэцүү байгааг харж байгаа биз дээ?
Ар - Та одоо болтол сэтгэлийнхээ гүнд түүнийг алсанд өөрийгөө буруутгадаг. Энэ гол шалтгаан. Та өөрийнхөө эхнэрийн өмнө гэм буруутай болоод байна. Тийм учраас Олесягаас салах үед тэр байхгүй мэт санагддаг. Та яг л түүнийг.. дахин дахин алж байгаа мэт. Энэ чинь таны айдсын гол шалтгаан. Ойлгож байна уу?
Сем - Тэгээд юу гэж? Ямар ялгаа байна. Түүнгүй бол надад хэцүү. Маш хэцүү, ойлгож байна уу?
Ар - Семён, та ганцаараа хагас цаг боллоо. Аюултай юм юу ч болоогүй байна.
Сем - Та андуурч байна.
ххх
Ол - Бүх зүйл сайхан болно, сонсов уу? Бид тэрнийг шүүхэд өгнө. Энэ луйварчныг эрх чөлөөтэй үлдээж болохгүй. Тэр хүмүүсийг үхүүлж байна. Хүмүүсийг алдаг.
Мат - Босс оо, таны арга буруугаар эргэчихэв үү?
Ар - Нэг юм буруугаар эргэчихлээ. Илт буруугаар эргэчихлээ.
Ден - Ёстой нэг.
Эм - Хүний нөөц зөвхөн буудлын нэрийг мэдэж байсан. Зохион байгуулагчийг ятгаж байж өрөөг мэдэж авлаа.
Ден - Чи авъяастай юмаа. Орооч.
Эм - Хувийн хэрэгт харилцааны ур чадвар 1-рт байсан. Чамд штопор байгаа юу?
Ден - Олдох байх, суугаач. Уучлаарай. За.
Мат - Денис сайн байна уу, би Матвей байна. Босс асуудалд орчихлоо. Артём Александрович.
Ден - Шинэлэг зүйл биш байна. Асуудалгүй болчихвол би харин гайхна.
Мат - Үгүй ээ, энэ удаад бүх зүйл илүү ноцтой. Яагаад гэвэл тэр онош буруу тавьсан, том алдаа гаргасан. Үнэндээ би маш их айж байна.
Ден - Босс алдаа гаргасан гэнээ, эрт орой хэзээ нэгэн цагт ингэх л байсан.
Мат - Товчхондоо тэр өрөөндөө түгжчихсэн, надтай юу ч ярихгүй байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Ден - Сэтгэл зүйн туслалцаа ав эсвэл утсаар секс хий гэж хэл. Би ямар түргэн тусламж биш, ярьмагц гүйж очих ёстой юмуу.
Мат - Денис хэрвээ тэр амиа хорлочихвол яах уу? Хүнд байдалд орчихсон.
Ден - Хэн, Артём уу? Чи тоглоод байна уу, би хувийн амьдралтай хүн Моть. Босс доо бас тэгж хэлээрэй.
Эм - Та зүгээр үү, босс оо?
Ден - Янзтай.
ххх
Ден - Ку ку.
Ар - Матвей...
Мат - За.
Ар - Миний зөвшөөрөлгүй хэн нэгэн рүү ярьвал гудамжинд гаргачихна шүү.
Мат - Би сайныг л хүссэн.
Ар - Тэнэг. Сайн залуу ч гэлээ тэнэг. Чи тэрний үсийг үзэн яддаг уу?
Ден - Танай офисд хамгийн бага үзэн яддаг зүйл маань түүний үс.
Ар - Уух уу?
Ден - Тэгье... Хэцүүхэн байна уу? Ярилцмаар байна уу?
Ар - Хүсэхгүй байна гэхдээ хэрэгтэй бололтой.
Ден - Тёмыч бид бүгдээрээ хүн. Бүгдээрээ алдаа гаргадаг.
Ар - Тийм ээ.
Ден - Үйлчлүүлэгчээ алдах хагийн аймаар зүйл биш, надад итгээрэй. Би үргэлж тэгдэг. Чамд бага ч гэсэн тус болно. Тэнгэрээс газар дээр бууж ирнэ. Тёма, чи бурхан биш. Чи бурхан шиг аашилдаг, бурхан шиг харагддаг. Гэхдээ бурхан биш.
Ар - Хамгийн аймаар нь Ден, хэрвээ би алдаа гаргасан бол Леонидыг ч гэсэн би алсан. Үнэхээр шүү.Алдаа гаргаж хөнөөсөн.
Ден - Хөгшөөн бүү санаа зов. Чи ялаа эдэлчихсэн.
Ар - Хаа сайгүй алдсан. Леонидтой, тэр боксчинтой бас Лера байна.
Ден - Эмэтэйчүүд гэдэг чинь таашгүй хүмүүс. Тэдний толгойд юу болдог юм бол? Жинхэнэ хайр гэж бодож байтал гэнэт бүх зүйл орвонгоороо эргэчихнэ... Тёма, чи намайг сонсож байна уу?
Ар - Чи сая юу гэсэн бэ?
Ден - Хүүхнүүдийн тухай юу? Нэг юм бодож байтал эсрэгээрээ болдог.
Ар - Суут уханатан.
Ден - Хичээж л байна.
Ар - Чи бишээ, би. Би одоо болтол энэ улсын шилдэг сэтгэл зүйч. Миний арга ч үр дүнтэй. Матвей.
Мат - За.
Ар - Надад яаралтай такси дууд. Дэнчик баярлалаа, чи маш тус боллоо.
Ден - Буржгар аа.
Мат - Яасан?
Ден - Би үүний төлөө хамаг ажлаа хаясан юмуу?
Мат - Би өөр хэн рүү ярих байсан гэж?
Ден - Суу.
ххх
Ар - Унтахгүй шүү, ээжл дуустал 2 цаг байна. Ерөнхий эмч хаана байна?
Эр - Гэртээ байгаа байхаа.
Ар - Хагас цагийн дараа ир гээрэй. Бас шалаа угаа, энэ чинь асрамж биш эмнэлэг ш дээ. Онгойлго.
Эр - Уучлаарай, та хэн билээ?
Ар - Уучлалт гуйх хэрэггүй, бүх зүйл хэвийн.. Өглөөний мнэд, найзуудаа.
Ол - Та яах гээв, наашаа ирсэн юмуу? Танд хүн чанар гэж байна уу?
Ар - Байхгүй ээ. Мэргэжлийн өвчин.
Сем - Би хамгаалагч дуудах уу? Эсвэл өөрөө нөгөө нүдийг чинь таглачих уу?
Ар - Өөрөө босох хэрэгтэй байх шүү. Та маш авъяастай хүн гэж би хэлсэн үү? Яагаад зөвхөн боксчдыг тэнэг гэдэг юм бол.
Сем - Чи юу гээд дэмийрээд байна?
Ар - Тулалдахаа болиод теарт оч. Та чадна. Уучлалт гуйя, таныг буруугаар ойлгож байж. Гэхдээ та хүнд наалдсан хачиг биш. Бүх зүйл эсрэгээрээ. Тэр таныг ашиглаад байна.
Ол - Би таны дэмий яриаг сонсмооргүй байна.
Ар - Та ойлгох хэрэгтэй. Таныг байхгүй хойгуур тэр тольтой өрөөнд юу ярьсан гээч. Жилийн өмнө таныг өөр эртэй байхыг хараад салсан гэсэн.
Сем - Согтуу юмуу, тэр согтуу байна ш дээ Леся.
Ар - Би тийм биш гэдгийг мэднэ. Итгэлтэй байна. Бас амиа егүүтгэхийг хүссэн тамирчин ийм болгоомжтой нэг гарынхаа судсыг зүсэж түргэн тусламж иртэл тэснэ гэж байхгүй. Сайхан жүжиг.
Ол - Тэр тийм зүйл хэлэх ёсгүй. Чи чадахгүй...
Сем - Би тэгж хэлээгүй, тэр худлаа ярьж байна.
Ар - Та өөрөө бодоод үзээч, надад энэ ямар хэрэгтэй юм?
Ол - Чи тэрэнтэй унтсан. Чи намайг хуурсан.
Ар - Тэгэлгүй яахав, та нөхрөө өөр хүнтэй байхад орж ирсэн. Харин салсанаасаа хойш жилийн дараа галзуурсан дүр гаргаж танаас уучлалт гуйсан. Анхны амиа хорлох гэсэн тохиолдол биш байх, тийм үү? Эхнэртэйгээ суухаас өмнө бас ингэж байсан уу? Тэгээд уярачихсан бололтой.
Сем - Новш минь...
Ар - Тайвшир, тайвшир, тайван. Сайн мэдээ гэвэл таны Семён чинь танд үнэхээр хайртай. Би бүр өвчин болсон гэмээр байна. Харин муу мэдээ гэвэл урьдын адил танд худлаа ярьж байна. Хэрвээ цусны шинжилгээ хийвэл эмэнд байсан бодис илрэхгүй гэж мөрийцсөн ч болно. Тэр нулимаад гаргачихдаг байсан. Тэр таныг сэтгэл зүйчид ханд гэж ятгасан уу? Нүглээ наминчилсан хэрэг. Албан ёсоор шинжилгээний хариу аваад үхэн үхтэлээ таны толгойг эргүүлэх гэсэн хэрэг. Сэтгэцийн эмгэгтэй гэж жүжиглээд сэтгэл зүйчийг хуурна гэж бодсон. Ийм зүйл болсоны дараа та өөрөө түүнийг эмчид хандаад хэрэггүй гэж хэлэх байсан.
Ол - Тэгэхээр тэр огт өвчтэй биш.. жүжиглэсэн болж байна уу?
Ар - Яг тийм, мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд таны Семён дурлачихсан тэнэг байж.
Сем - Олеся.. Олеся, Олеся.
Ол - Битгий над руу ойрт.
Ар - Үгүй ээ, үгүй зодолдож болохгүй. Бид таныг өвчтэй биш гэдгийг тогтоосон. Энэ удаад би шүүхэд өгнө шүү.
Сем - Амаа хамхиж чадахгүй байна уу, новш чинь. Хэн чамаас гуйсан юм, хэн?
Ар - Та болон таны эхнэр.
Сем - Энэ миний гэр бүл. Бид яагаад хамт байгаа нь чамд ямар хамаатай юм? Бид бие биедээ хайртай байсан, ойлгов уу? Хайртай байсан. Чамагй амаа нээх хүртэл чинь хайртай байсан.
Ар - Та хайртай байсан. Харин тэр таныг өрөвдсөн. Гэр бүл байгуулахад өрөвдөх сэтгэл хэрэггүй. Цорын ганц үнэн юу гэхээр тэр дахиж тантай хамт байхыг хүсэхгүй. Та айдсаа бус эхнэртээ хэт татагдсаныг эмчлэх хэрэгтэй. Жүжиглэхгүй байж чадвал туслахад бэлэн.
Сем - Өөрийгөө бурхан гээд бодчихжээ. Амьдрал заагаад л, чамд хайртай хүн байдаг юмуу? Хэн ч байсан хамаагүй.
Ар - Би бурхан бишээ, алдаа гаргадаг. Гэвч алдаан дээрээ ажиллахыг хичээж байгаа.
ххх
Ден - За.
Ар - Сайн уу, Лера ажил дээрээ байна уу?
Ден - Яасан?
Ар - Эрт явуулж болохгүй, байлгаж байгаарай.
Ден - За хөгшөөн, чи юу сэдээд байна?
Ар - Юу ч бишээ, зүгээр үнэнийг мэдмээр байна.
Ден - За. Сайн уу.
Эм - Чи надад ямар нэг даалгавар өгөхгүй юмуу? Өдөржингөө зүгээр суулаа. Хүмүүс гайхаад байна.
Ден - Мэдэхгүй юм даа, надад кофе хийгээд ирээч.
Эм - Анхны ажлын өдөр гэхэд хэтэрхий хялбар юм бишүү.
Ден - Ингэх хэрэггүй шүү. Би офисдоо ил тод байдлыг эрхэмлэдэг.
Эм - Тэгвэл би хувийн санаачлагад дуртай.
Ден - Би зүгээр кофе уумаар байна.
Эм - Илүү сонирхолтой зүйл хийж болно ш дээ.
Ден - Аан гээч, чи насанд хүрсэн хүн. Яагаад ширээн дээгүүр яваад байна?
Эм - Чамд таалагдахгүй байна уу?
Ден - Таалагдсан, таалагдсан, өмнө нь таалагдсан. Би ганцхан зүйлийг ойлгохгүй байна, энэ чамд ямар хэрэгтэй юм? Би гэрлэхбодолгүй байгаа, ширээн дээрээс буу. Надад хэлээч, чи юу хүсээв? Чи өнөөдрөөр амьдарч эхлэх хэрэгтэй.
Ден - Чөтгөр ав.
Эм - Асуудал гарав уу?
Ден - Зүгээр ээ, асуудалгүй, намайг уучлаарай.
Эм - Энэ бол ажил хувийн харилцаа биш гэдгийг мэдэж байна. Гэхдээ та намайг ажиллуулах сонирхолтой гэдгийг хармаар байна. Ажил хийх урам авна ш дээ.
Ден - Би үнэхээр чамайг сонирхож байна. Үнэхээр их, дур булаам туслах. Одоо кофе хийгээд өгчих, бүх зүйл хэвийн Марина.
Эм - Намайг Марина гэдэггүй.
Ден - Байна уу.
Эм - Сонс, өөртөө таалагдах хэн нэгнийг олж ав.
Ден - Тёма, уучлаарай, одоохон.
Эм - Эсвэл эмч дээр оч. Өвчнөө хүндрүүлэхгүй байсан нь дээр.
Ден - Би чиний төлөө ямар золиос гаргаж байгааг мэддэг ч болоосой. Товчхондоо нөгөөх чинь гараад явсан.
Ар - За би ажлаа дууссан бас чиний зөв байж. Би хүн танихгүй алдаа гаргаж. Том алдсан. Одоо бүх зүйл ойлгожмтой боллоо. Тэр надаас өшөө авч байна Ден.
Ден - Хэн?
Ар - Лера. Тэр эхнэр нь байж. Бэлэвсэн эхнэр.
Ден - Хэний эхнэр гэж Тёма?
Ар - Хүн амины хэргээр шоронд суусан хүнийх.
Back to episodes Go home